road2result1

road2result1 road2result1

17.01.2015 Views

УДИРТГАЛ Хөгжлийн асуудлаарх дүн шинжилгээний, онолын болон бодлогын үндэс эрс өөрчлөгдөж байна. Хөгжлийн шинэ асуудал нь салбар, улс орон, хөгжлийн стратеги ба бодлогыг өргөн утгаар ойлгохыг шаардах болов. Энэ нь хөгжлийн орчлын бүхий л үе шатанд суралцах, мэдээллийн эргэх холбоог тогтмол хэрэглэхийг онцолж байна. Хөгжлийн үнэлгээг нийтийн хэрэглээний зүйл мэт авч үзэх боллоо: Үнэлгээ нь аль нэг байгуулагын хүрээнээс халин өргөжиж байна. Үнэлгээний сайн судалгаа нь хөгжлийн асуудал эрхэлсэн хүмүүст бүгдэд нь эерэг үр нөлөөг тархаан хүргэж байна. Хөгжлийн үнэлгээ нь олон улсын хэмжээнд нийтийн хэрэглээний зүйлийн шинж чанартай болжээ. /Пиккиотто ба Рист, 1995, 23 дахь тал/ Хөгжлийн асуудлын хамрах хүрээ, цогц шинж чанар нэмэгдэхийн хэрээр хөгжлийн үнэлгээ мөн түүнтэй уялдан, даган зохицох учиртай. Хөгжлийн асуудал эрхэлсэн нийт хүмүүс үр дүн шаардаж, Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхээр зорьж буй нөхцөлд хөгжлийн үнэлгээчид хэрэгжилт, гарцыг онцолсон үнэлгээний уламжлалт загвараас үр дүнд суурилсан үнэлгээний загвар руу шилжих боллоо. Хөгжлийн асуудал эрхэлсэн хүмүүс улс орны өмнө тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг иж бүрэн авч үзэхийн тулд өөрсдийн анхаарлыг төслөөс шилжүүлэхийн хамт хөгжлийн үнэлгээчид ч мөн улс орон, салбар, тодорхой сэдэв, бодлого болон тэр ч байтугай дэлхийн түвшинд үр дүнг үнэлэх тийм аргыг эрэлхийлж байна. Хөгжиж буй орнуудын хүндрэл, бэрхшээлийг авч үзэхэд зөвхөн иж бүрэн төдийгүй тохирсон зохицуулалтын арга хандлага чухал болохыг хүлээн зөвшөөрч, хамтын нөхөрлөлийг онцлохын зэрэгцээ хөгжлийн үнэлгээчид хамтарсан үнэлгээ хийх нь нэмэгдлээ. Олон талаар давуу шинжтэй хамтарсан үнэлгээ нь хөгжлийн үнэлгээний нарийн түвэгтэй байдлыг нэмэгдүүлж байна /ЭЗХАХБ, 2006/. Үүний зэрэгцээ, хөгжлийн үнэлгээчид хөгжлийн тус тусдаа байгууллагын гүйцэтгэлийг энэ өргөн утгаар тодорхойлох, түүний хувь нэмрийг тогтооход хэмжиж үнэлэхийн хүндрэл, бэрхшээлтэй улам ихээр тулгарч байна. Хөгжлийн илүү иж бүрэн, шахаж шаардсан арга хандлага бий болсноор үнэлгээг загварчлахад хэцүү, нарийн болж байна. Энэ нь илүү нарийн түвэгтэй арга зүйн шаардлагыг тавьж, үр нөлөөг тогтоох өндөр стандартыг бий болгож байна. Үнэлгээний шинэлэг арга ба ур чадварын шинэ хослол бий болгох эрэлт хэрэгцээ зөвхөн эдийн засгийн ухаанаар хязгаарлагдахаа болив. Цаг уурын өөрчлөлт зэрэг тулгамдсан асуудал тогтвортой байдлыг үнэлэхэд

УДИРТГАЛ

Хөгжлийн асуудлаарх дүн шинжилгээний, онолын болон бодлогын үндэс

эрс өөрчлөгдөж байна. Хөгжлийн шинэ асуудал нь салбар, улс орон,

хөгжлийн стратеги ба бодлогыг өргөн утгаар ойлгохыг шаардах болов.

Энэ нь хөгжлийн орчлын бүхий л үе шатанд суралцах, мэдээллийн эргэх

холбоог тогтмол хэрэглэхийг онцолж байна.

Хөгжлийн үнэлгээг нийтийн хэрэглээний зүйл мэт авч үзэх боллоо:

Үнэлгээ нь аль нэг байгуулагын хүрээнээс халин өргөжиж байна.

Үнэлгээний сайн судалгаа нь хөгжлийн асуудал эрхэлсэн хүмүүст бүгдэд

нь эерэг үр нөлөөг тархаан хүргэж байна. Хөгжлийн үнэлгээ нь олон

улсын хэмжээнд нийтийн хэрэглээний зүйлийн шинж чанартай болжээ.

/Пиккиотто ба Рист, 1995, 23 дахь тал/

Хөгжлийн асуудлын хамрах хүрээ, цогц шинж чанар нэмэгдэхийн хэрээр

хөгжлийн үнэлгээ мөн түүнтэй уялдан, даган зохицох учиртай. Хөгжлийн

асуудал эрхэлсэн нийт хүмүүс үр дүн шаардаж, Мянганы хөгжлийн

зорилтыг хэрэгжүүлэхээр зорьж буй нөхцөлд хөгжлийн үнэлгээчид

хэрэгжилт, гарцыг онцолсон үнэлгээний уламжлалт загвараас үр дүнд

суурилсан үнэлгээний загвар руу шилжих боллоо. Хөгжлийн асуудал

эрхэлсэн хүмүүс улс орны өмнө тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг иж

бүрэн авч үзэхийн тулд өөрсдийн анхаарлыг төслөөс шилжүүлэхийн хамт

хөгжлийн үнэлгээчид ч мөн улс орон, салбар, тодорхой сэдэв, бодлого

болон тэр ч байтугай дэлхийн түвшинд үр дүнг үнэлэх тийм аргыг

эрэлхийлж байна. Хөгжиж буй орнуудын хүндрэл, бэрхшээлийг авч

үзэхэд зөвхөн иж бүрэн төдийгүй тохирсон зохицуулалтын арга хандлага

чухал болохыг хүлээн зөвшөөрч, хамтын нөхөрлөлийг онцлохын зэрэгцээ

хөгжлийн үнэлгээчид хамтарсан үнэлгээ хийх нь нэмэгдлээ. Олон талаар

давуу шинжтэй хамтарсан үнэлгээ нь хөгжлийн үнэлгээний нарийн

түвэгтэй байдлыг нэмэгдүүлж байна /ЭЗХАХБ, 2006/. Үүний зэрэгцээ,

хөгжлийн үнэлгээчид хөгжлийн тус тусдаа байгууллагын гүйцэтгэлийг

энэ өргөн утгаар тодорхойлох, түүний хувь нэмрийг тогтооход хэмжиж

үнэлэхийн хүндрэл, бэрхшээлтэй улам ихээр тулгарч байна. Хөгжлийн

илүү иж бүрэн, шахаж шаардсан арга хандлага бий болсноор үнэлгээг

загварчлахад хэцүү, нарийн болж байна. Энэ нь илүү нарийн түвэгтэй

арга зүйн шаардлагыг тавьж, үр нөлөөг тогтоох өндөр стандартыг бий

болгож байна.

Үнэлгээний шинэлэг арга ба ур чадварын шинэ хослол бий болгох эрэлт

хэрэгцээ зөвхөн эдийн засгийн ухаанаар хязгаарлагдахаа болив. Цаг

уурын өөрчлөлт зэрэг тулгамдсан асуудал тогтвортой байдлыг үнэлэхэд

шинэ арга хэрэглэхийг шаардах боллоо. Байгаль орчны асуудлын цар

хүрээ, олон улсыг хамарсан үр дагавар, харьцуулах хэмжүүр олоход

тулгарч буй бэрхшээл болон гэнэтийн үр дагаврын тогтвортой нотолгоо

зэрэг нь бүгд үнэлгээнд иж бүрэн, олон арга бүхий хандлага хэрэгтэйг

шаардаж байна.

Хүн төрөлхтөний ихэнх хэсгийн хувьд бэрхшээл, сорилтууд, итгэл

найдвар, хүчин чармайлттай холбоотой үйл ажиллагаанд нэг салбар

дангаараа давамгайлж чадахгүй. Оюун ухааны цорын ганц нэгтгэх цэг

байхгүй ийм нөхцөлд салбаруудын хил хязгаарыг нэвтрэн орох нь ердийн

зүйл болж байгаа бөгөөд үнэлгээчид нийгмийн шинжлэх ухааны арга

хэрэгслийг ашиглахдаа улам бүр холимог, аз туршсан шинжтэй арга

хэрэглэх болов. /Пиккиотто ба Рист, 1995, 169 дэх тал/

Үнэлгээний чадавхийг бэхжүүлэх, хөгжлийн үнэлгээний практик, аргад

суралцсан үнэлгээний нэгжүүдийг бүрдүүлэх нь хөгжиж буй ихэнх

орнуудад тулгарч байгаа бэрхшээл юм. Хөгжиж буй орнуудын үндэсний

үнэлгээний холбоод болон бүс нутгийн үнэлгээний бүлгүүд өсч хөгжиж

байгаа нь хөгжлийн үнэлгээний хамт олны мэргэжлийн үр чадварыг

дээшлүүлэхэд эхний чухал алхам болж байна. Олон улсын хөгжлийн

үнэлгээний холбоо /IDEAS/ хэмээх шинэ залуу байгууллага одоо

үнэлгээчдийн хувьд тэдний эрэлт хэрэгцээнд зориулагдсан олон улсын

мэргэжлийн байгууллага болов. Их сургуулиудын төгсөх түвшний хичээл

болон бүс нутгийн сургалтын төвүүд өсөн нэмэгдэж байгаа нь хөгжлийн

үнэлгээний чадавхийг бүрдүүлэхэд мөн чухал үүрэг гүйцэтгэж байна.

Энэхүү номыг хөгжлийн үнэлгээний чадавхийг бүрдүүлэхэд ашиглах арга

хэрэгсэл болгохыг зорьсон юм. Энэ нь хөгжлийн үнэлгээчдэд үнэлгээний

шинэ тогтолцооны талаар бодож сэтгэх, судлах, ялангуяа хөгжлийн саад

бэрхшээлтэй асуудлыг шийдэхэд үр дүнг онцолсон үнэлгээг төлөвлөх,

хийхэд туслах зорилготой.

Хөгжлийн үнэлгээний сургалтын олон улсын хөтөлбөрийг /IPDET/

Дэлхийн банкны Үйл ажиллагааны үнэлгээний газар /одоо Бие даасан

үнэлгээний бүлэг/ 2001 онд боловсруулжээ. Бие даасан үнэлгээний бүлэг

Дэлхийн банкны институтын дэмжлэгтэйгээр Карлетоны их сургуультай

хамтран Канадын Оттавад анхны хөтөлбөрөө хэрэгжүүлжээ. 2003 оноос

уг хөтөлбөр хөгжлийн үнэлгээний сургалтын олон улсын хөтөлбөрийн

нэг, хоёр долоо хоногийн сургалтын хувилбарыг боловсруулж, хэдэн

арван оронд хүргээд байна. 2007 онд Хөгжлийн үнэлгээний сургалтын

Шанхайн олон улсын хөтөлбөр бий болжээ.

Олон улсын хөтөлбөр хөгжлийн өөрчлөгдөн буй шинж чанарыг байнга

тусгахад оролцож байгаа бөгөөд энэ нь хөгжлийн үнэлгээний чиглэлээр

ажиллаж байгаа болон ажиллах гэж байгаа хүмүүст зориулагдсан. Энэ нь

орон нутаг, үндэсний, бүс нутгийн болон дэлхийн түвшин дэх хөгжлийн

үйл ажиллагааг /бодлого, хөтөлбөр, төсөл/ үнэлэх ерөнхий арга

хэрэгслийг бий болгох зорилготой. Энэ нь хоёр талын ба олон талт

хөгжлийн байгууллагуудын үнэлгээний ажилтнууд, хөгжиж буй

орнуудын Засгийн газар, мөн түүнчлэн парламентын гишүүд, бие даасан

зөвлөхүүдэд зориулагдсан болой.

Хөгжлийн үнэлгээний сургалтын олон улсын хөтөлбөрийн ерөнхий

зорилго нь нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад зориулж хөгжлийн

үр дүнтэй үнэлгээг төлөвлөх, хийх талаар оролцогчдын эрдэм мэдлэг, ур

чадварыг бэхжүүлэхэд оршино. Энэ нь зааварчилсан 14 бүлэг хичээлд

үндэслэх ба бүгд хамтдаа хөгжлийн үйл ажиллагааны үр дүнтэй

үнэлгээнд хүрэх замыг тоймлон харуулах болно.

Энэ ном дээр дурдсан бүлэг хичээлд үндэслэж, тэдгээрийг

өргөжүүлэхийн хамт хөгжлийн үнэлгээчдэд тулгарч буй асуудал болон

хөгжлийн үнэлгээ хийх зааврыг иж бүрэн авч үзнэ. Энэхүү номыг

ашигласнаар хөгжлийн салбарт ажилладаг олон, олон хүн хөгжлийн үр

дүнгийн сайн үнэлгээ хийх ерөнхий арга хэрэгсэлтэй болно.

Ишлэл ба цаашид унших зүйл

OECD (Organization for Economic Co-operation and Development). 2006.

DAC Guidance for Managing Joint Evaluations. Paris: OECD.

http://www.oecd.org/dataoecd/28/14/37484748.pdf.

Picciotta, Robert, and Ray C.Rist. 1995. Evaluating Country Development

Policies and Programs: New Approaches for a New Agenda.San

Francisco: Jossey-Bass.

СУУРЬ ОЙЛГОЛТУУД

“Үнэнхүү сод ухаантан тодорхой бус, эрсдэлтэй, зөрчилтэй

мэдээллийг үнэлэх чадамжтай байдаг”

Уинстон Черчиль

I бүлэг. Хөгжлийн үнэлгээний тухай танилцуулах нь

Үнэлгээ гэж юу вэ

Үнэлгээний салбарын гарал үүсэл ба түүх

Хөгжлийн үнэлгээний гол агуулга

Хөгжлийн үнэлгээний зарчим ба стандарт

Хөгжлийн үнэлгээний жишээ

II бүлэг. Хөгжлийн үнэлгээг хийхэд гарах асуудлуудыг

ойлгох нь

Хөгжингүй ба хөгжиж буй орнууд дахь үнэлгээний тойм

Шинэ тутам гарч буй хөгжлийн асуудлуудын талаархи

ойлголт

1 ДҮГЭЭР БҮЛЭГ

ХӨГЖЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ

ТАНИЛЦУУЛАХ НЬ

Энэхүү бүлэгт төсөл, хөтөлбөр, бодлогын үнэлгээний

тодорхойлолт болон ерөнхий ойлголтын талаар өгүүлнэ. Дараа нь

хөгжлийн үйл ажиллагааны үнэлгээ буюу бидний ярьж дадсанаар

хөгжлийн үнэлгээний асуудлыг авч үзнэ.

Энэ бүлэг 5 гол хэсгээс бүрдэнэ:

Үнэлгээ гэж юу вэ

Үнэлгээний салбарын үүсэл ба түүх

Хөгжлийн үнэлгээний гол агуулга

Хөгжлийн үнэлгээний зарчим ба стандарт

Хөгжлийн үнэлгээний жишээ.

Үнэлгээ гэж юу вэ

Хөгжлийн үнэлгээг ойлгож эхлэхийн тулд үнэлгээ гэж юу болох,

түүний зорилго, түүнийг хэрхэн ашиглах тухай ойлгох нь чухал.

Бүлгийн энэ хэсэг нь:

үнэлгээг тодорхойлно

үнэлгээний зорилгыг тодруулна

үнэлгээний ач холбогдлын талаар дурдана

үнэлгээчид юунд үнэлгээ хийдэг талаар авч үзнэ

үнэлгээний хэрэглээг тодорхойлно

хяналт-шинжилгээ ба үнэлгээний хоорондын холбоог

тодотгоно

мэргэжлийн үнэлгээчдийн үүрэг, үйл ажиллагааг

тодорхойлно.

Үнэлгээний тодорхойлолт

■Үнэлгээ:

Төсөл,

хөтөлбөр,

бодлогын үнэ

цэнийн

тодорхойлолт

юм.

Үнэлгээг олон янзаар тодорхойлсон байдаг. Оксфордын англи

хэлний толь бичигт:

1. /бараа зэрэг юмсыг/ үнэлэх, үнэ цэнийг тогтоох ажиллагаа; үнэ

цэнийг тооцох ба мэдэгдэх; 2./математикийн илэрхийлэл, биетийн

тоо зэрэг/ үнэ цэнийг үнэлэх ба тодорхойлох ажиллагаа, эсвэл

магадлал, баталгаа, нотолгооны хүчийг үнэлэх ажиллагаа гэх

мэтээр тодорхойлжээ.

Үнэлгээний салбарын хувьд уг нэр томьёо янз бүрийн утга

агуулж иржээ. Тодорхойлолт дахь ялгаанууд үнэлгээний зорилго

чухам юунд онцлон чиглэгдэж байгаатай холбоотой. Тухайлбал,

хөтөлбөр, төсөл, бодлогыг төгс боловсруулсан эсэхтэй

холбоотойгоор үнэлгээний цаг хугацааг голчилж байна уу,

алдаанаас сургамж авах биш харин хариуцлагын асуудалд илүү

анхаарч байна уу гэдгээс хамаарч үнэлгээний тодорхойлолт өөр

өөр байна. Иймд үнэлгээний тодорхойлолтын талаар нийтлэг

зөвшилцөл үнэндээ байхгүй гэж болно.

Орчин үеийн үнэлгээний ухааныг үндэслэгчдийн нэг Майкл

Скривен үнэлгээг тодорхойлж буй хэлний үүргийг авч үзээд аль

утгаар нь хэрэглэж буйгаас хамааран үнэлгээний тухай

ойролцоогоор 60 орчим тодорхойлолт байна гэж саяхан

тэмдэглэжээ. Үүнд: шүүн шийдвэрлэх, үнэлэлт өгөх, задлан

шинжлэх, үнэлэн дүгнэх, шүүмжлэх, шалгах, ангилах, үзлэг хийх,

шинжих, шүүх, үнэлэн зэрэглэх, үнэлэн зэрэг дэв тогтоох, хянаж

үзэх, оноо өгөх, судлах, турших гэх мэт олон үг байна

(Фитцпатрик, Сандерс, Уортен 2004, 5 дахь тал).

Үнэлгээний тухай олонхи тодорхойлолт нь үнэлэх зүйлийнхээ

үнэ цэн, эсвэл үнэлэмжийг судлан тодорхойлох ойлголтыг

агуулсан байдаг. Үнэхээр энэ “үнэ цэнийг тодорхойлох нь”

үнэлгээг судалгаа шинжилгээ, хяналт-шинжилгээнээс ялгаж өгч

байгаа юм.

Энд хэрэглэж буй тодорхойлолтыг Эдийн засгийн хамтын

ажиллагаа, хөгжлийн байгууллагын /ЭЗХАХБ/ Хөгжлийн

тусламжийн хорооны /ХТХ буюу DAC/ үгсийн тайлбараас авав.

/ЭЗХАХБ 2000, 21 дэх тал/

Үнэлгээ бол ямар нэг урьдаас төлөвлөсөн, одоо үргэлжилж байгаа,

эсвэл хийж дууссан үйл ажиллагаа, бодлого, хөтөлбөрийн үнэ цэн,

ач холбогдлыг аль болохоор системтэй, бодитой тодорхойлох үйл

явц юм.

Үнэлгээг хэрэгжилтийн явцын үнэлгээ /formative evalution/,

нэгтгэн дүгнэх үнэлгээ /summative evaluation/, урьдчилсан

үнэлгээ /prospective evalution/ гэж ангилна.

Хэрэгжилтийн явцын үнэлгээ нь төсөл ба хөтөлбөрийн

хэрэгжилтийн үед гол төлөв хийгддэг бөгөөд хэрэгжилтийг

сайжруулахад чиглэнэ. Хэрэгжилтийн явцын үнэлгээг өөр

шалтгаанаар мөн хийж болно. Тухайлбал, хууль тогтоомжийн

шаардлагатай нийцүүлэх зорилгоор юмуу томоохон үнэлгээ хийх

санаачлагын нэг хэсэг болгон уг үнэлгээг хийдэг. Үүний эсрэгээр,

нэгтгэн дүгнэх үнэлгээг хэрэгжилтийн төгсгөлд, түүний хүлээгдэж

буй үр дүнгийн хэмжээг тодорхойлох зорилгоор хийдэг. Нэгтгэн

дүгнэх үнэлгээ нь тухайн хөтөлбөрийн үнэлэмжийн тухай

мэдээллийг гаргахад чиглэгдэнэ. /ЭЗХАХБ, 2002, 21-22 дахь тал/

■Хэрэгжилтийн

явцын үнэлгээ:

Тухайн хөтөлбөр,

бодлого, төслийг

хэрэгжүүлэх арга

замыг авч үздэг

үнэлгээ юм

Хэрэгжилтийн явцын үнэлгээ нь тухайн хөтөлбөр, бодлого,

төслийг хэрэгжүүлэх арга замыг авч үздэг. Энэ нь төлөвлөсөн

ажиллагаа бодит ажиллагаатай нийцэж байгаа эсэхийг шалгаж,

хэрэгжилтийн үр дагаврыг тооцдог. Үнэлгээний энэ хэлбэрийг

төсөл болон хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хийдэг.

Хэрэгжилтийн үнэлгээг заримдаа үйл явцын үнэлгээ гэж нэрлэх

ба учир нь уг үнэлгээ үйл ажиллагааны явцыг онцолдог.

Хэрэгжилтийн үнэлгээний нэг жишээ бол Латин Америк ба

Карибын орнуудын байгалийн нөөцийн удирдлагын санаачлага

төсөлд /Минга, Адамо 2003/ Олон улсын хөгжлийн судалгааны

төвийн /ОУХСТ/ хийсэн үнэлгээ юм. Мингагийн санаачлагын

ерөнхий зорилго нь Болив, Эквадор ба Перуд байгалийн нөөцийн

удирдлагаар мэргэжсэн хүмүүсийг бэлтгэхэд туслах явдал байсан

юм.

ОУХСТ-ийн сонирхол татсан уг хөтөлбөрийн санаачлагын нэг

бүрэлдэхүүн хэсэг бол жендэрийн асуудлыг зонхилох байдлаар

оруулах явдал байв. Хөтөлбөрт жендэрийн асуудал хэрхэн

хэрэгжиж байгаа тухай илүү мэдэж авахын тулд ОУХСТ

хэрэгжилтийн явцын үнэлгээ хийх гэрээ байгуулжээ. Уг

үнэлгээний арга зүй жендэрийн асуудалтай холбоотой

хөтөлбөрийн баримт бичгүүдийг тоймлон авч үзэхээс эхэлжээ.

Үнэлгээчид бас тэдгээр газар очих явцдаа жендэрийн асуудлыг

авч үзсэн цар хүрээг үнэлэхийн тулд танилцах аяллын

тайлангуудыг судалжээ. Тэд хөтөлбөрийн удирдлагын гишүүдтэй

ярилцлага хийж, өөрсдийн ажилдаа жендэрийн асуудлыг түлхүү

шийдвэрлэх талаар гаргасан хүчин зүтгэл, олсон туршлага, авсан

сургамжийн талаар асууж танилцжээ.

Хэрэгжилтийн явцын үнэлгээний нэг хэлбэр бол дунд хугацааны,

эсвэл тодорхой нэг дунд цэгийн үнэлгээ юм. Нэрнээс нь харахад

дунд хугацааны үнэлгээг төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт ба

бодлогын өөрчлөлтийн дунд үед нь хийнэ. Дунд хугацааны

үнэлгээний зорилго нь төслийн ямар хэсэг нь сайн, ямар хэсэг нь

хангалтгүй хэрэгжиж байгааг тодорхойлоход туслахад оршино.

Дунд хугацааны үнэлгээ нь авсан сургамжийг голлон дүгнэхээс

эхлэх бөгөөд түүний холбогдол, хамаарал, үр нөлөө, үр ашгийг ч

мөн авч үзнэ. Авсан сургамж нь цаашдын хэрэгжилтийг залж

чиглүүлэх, одоогийн байдлыг сайжруулахад ач холбогдолтой.

■Нэгтгэн дүгнэх

үнэлгээ: Тухайн

үйл ажиллагааны

төгсгөлд хийдэг

үнэлгээ бөгөөд

хүлээсэн үр дүн

ямар хэмжээнд

хэрэгжсэнийг

тодорхойлно

Нэгтгэн дүгнэх үнэлгээг гол төлөв үр дагавар буюу үр нөлөөний

үнэлгээ гэж нэрлэдэг бөгөөд тухайн үйл ажиллагааны төгсгөлд

буюу үйл ажиллагаа зүгшрэн гүйцэж буй үед хийж, хүлээсэн үр

дүн ямар хэмжээнд хэрэгжсэнийг тодорхойлно. Нэгтгэн дүгнэх

үнэлгээ нь тухайн хөтөлбөр үнэхээр үр дүнтэй байсан эсэх болон

түүний үр нөлөөний талаархи мэдээллээр хангах зорилготой.

Нэгтгэн дүгнэх үнэлгээ нь үр нөлөөний үнэлгээ, зардал-үр ашгийн

судалгаа, хагас туршилт, санамсаргүй тохиолдлын туршилт,

тодорхой нөхцөл байдлын судалгаа зэргийг багтаана.

Нэгтгэн дүгнэх үнэлгээний нэг жишээ нь Монгол дахь санхүүгийн

салбарын II хөтөлбөрт /ADB 2007/ Азийн хөгжлийн банкнаас

/АХБ/ хийсэн үнэлгээ юм. Уг хөтөлбөр нь АХБ-ны дэмжлэгтэйгээр

нэг шатлалт банкны тогтолцоог хоёр шатлалт банкны тогтолцоонд

шилжүүлэх замаар санхүүгийн салбарыг өөрчлөн зохион

байгуулах шинэчлэлийн хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийн II шатны

төгсгөлд нэгтгэн дүгнэх үнэлгээг хийжээ. Нэгтгэн дүгнэх үнэлгээг

тухайн үйл ажиллагааны уялдаа холбоо, гүйцэтгэл, үр нөлөө,

тогтвортой байдал, хамрах хүрээнээс гаднах хэрэглээ болон

түүнээс авсан сургамж зэрэг асуултад хариулахад ашиглана.

Хэрэгжилтийн явцын үнэлгээ ба нэгтгэн дүгнэх үнэлгээний ялгааг

доорхии байдлаар илэрхийлж болно:

- Хэрэгжилтийн явцын үнэлгээ нь төсөл, хөтөлбөр, бодлогын

хэрэгжилт ба тэдгээрийг сайжруулахад голлон чиглэгдэнэ.

- Нэгтгэн дүгнэх үнэлгээ нь үр дүнд голлон анхаарна. Уг

судалгааны дүнг харгалзан хүмүүс тухайн төсөл, хөтөлбөр,

бодлогыг үргэлжлүүлэх, дахин хэрэгжүүлэх, өргөжүүлэх,

эсвэл дуусгавар болгохыг шийдвэрлэнэ.

Ерөнхийдөө үнэлгээний энэ хоёр хэлбэрийг байгууллагууд

өөрсдийн төсөл, хөтөлбөр, бодлогын хэрэгжилтийн янз бүрийн үед

ашигладаг, тийм ч хэрэгцээ гардаг.

■Урьдчилсан

үнэлгээ: Тухайн

төсөл, хөтөлбөр,

бодлогын гарч

болзошгүй үр

дүнг үнэлнэ.

Урьдчилсан үнэлгээ нь тухайн төсөл, хөтөлбөр, бодлогын гарч

болзошгүй үр дүнг үнэлдэг. Энэ нь зарим талаараа үнэлэгдэхүйц

чанарыг тогтоохтой төстэй.

Үнэлэгдэхүйц чанарыг тогтоох нь “Энэ хөтөлбөр эсвэл төслийг

үнэлэх хэрэг бий юу”, “Гарах үр дүн нь гаргасан хүчин чармайлт,

зарцуулсан нөөцөөс илүү байж чадах уу” гэсэн асуултуудад

хариулна. Урьдчилсан үнэлгээ нь санал болгосон шинэ төсөл,

хөтөлбөр, бодлогын гарч болзошгүй үр дүнг үнэлэх зорилгоор

хийгдсэн өмнөх судалгааны үнэлгээний дүнгүүдийг нэгтгэдэг.

Жишээ нь, АНУ-ын Конгрессын хороонд санал болгож буй хууль

тогтоомжуудыш хэрэгжүүлсний дүнд гарч болзошгүй үр дүнг

урьдчилан харах талаар зөвлөгөө өгөхийг Засгийн газрын

Хариуцлагын тогтолцооны албанаас /ЗГХТА/ байнга хүсэж байдаг.

Урьдчилсан үнэлгээний хуучирсан боловч сонирхолтой нэг жишээ

бол 1986 онд ЗГХТА-аас хийсэн “Өсвөр насныхны жирэмслэлтийн

судалгаа” юм. Тус үнэлгээ нь 4 аргыг хэрэглэсэн. Тэд Конгрессын

гаргасан 2 хуулийн гол онцлогуудыг задлан шинжилж, өсвөр

насныхны жирэмслэлтийн тоо хэмжээний тухай статистик

мэдээллийг дүгнэж, холбооны ба холбооны бус хөтөлбөрүүдийн

онцлог шинжүүдийг тодорхойлж, жирэмсэн ба эцэг, эх болсон

насанд хүрээгүйчүүд болон жирэмсэн болох эрсдэлтэй насанд

хүрээгүйчүүдэд туслахад чиглэсэн өмнөх хөтөлбөрүүдийн үр дүнг

үнэлэх судалгаа хийжээ. Үнэлгээчид Конгрессын баталсан 2 хууль

тогтоомжийн заалт, санаачлагууд нь уг хуульд тусгагдсанчлан

хэрэгжинэ гэдэгт яагаад итгэж байв гэдгийг олж тогтоох зорилгоор

хэрэгжиж буй хөтөлбөрийн гол онол болон хуулийн үйлчлэх логик

загварыг боловсруулсан байна. Дараа нь тэд олсон баримт

нотолгоогоо санал болгосон хуулийн онцлог шинжүүдтэй

харьцуулж үзсэн байна.

Урьдчилсан үнэлгээний энэ хэлбэрийг заримдаа баримтын өмнөх

үнэлгээ гэж нэрлэдэг. Баримтын өмнөх буюу урьдчилсан үнэлгээ нь

хөтөлбөрийн онол баримтлалыг шинэчлэх, эсвэл үнэлэх, төсөөлөл

зураглалыг судлах, мөн түүнчлэн одоогийн судалгааны санаачлагыг

туршин дэмжиж болох эсэхийг тогтоох үнэлгээ зэргийг багтаадаг.

Үнэлгээний зорилго

Үнэлгээг янз бүрийн зорилгоор хэрэглэж болно. Энэ салбарын

хүрээнд тодорхой нөхцөл байдлын хувьд үнэлгээний зорилго буюу

зорилтын талаар ялгаатай ойлголтууд бий.

Үнэлгээ нь харилцан адилгүй дараахь 4 зорилготой гэсэн ойлголт

давамгайлж байна. Үүнд:

ёс зүйн зорилго: бодлого, хөтөлбөр хэрхэн хэрэгжсэн, ямар

үр дүнд хүрсэн талаар улс төрийн удирдагчид, иргэдэд

мэдээлэх. Энэ зорилго нь хариуцлагын тогтолцоог

сайжруулах, мэдээллийг боловсруулах, ардчиллыг

бэхжүүлэх гэсэн зорилтуудыг хамарна.

удирдлагын зорилго: “өрсөлдөж буй” хөтөлбөрүүдийн дунд

санхүүгийн ба хүний нөөцийг илүү зохистой хуваарилах,

хөтөлбөрийн удирдлагыг сайжруулах, түүнээс гарах үр

ашгийг нэмэгдүүлэх .

шийдвэр гаргах зорилго: бодлого, хөтөлбөрийг

үргэлжлүүлэх, дуусгах, эсвэл өөрчлөх шийдвэр гаргах

замыг тодорхойлох.

суралцах ба сонирхолтой болгох зорилго: Засгийн газрын

байгууллагууд болон тэнд ажиллагсдад оролцож буй үйл

ажиллагааг нь ойлгуулах, тавьж буй зорилгыг нь тодорхой

болгох талаар сургах, мөн түүнд нь сонирхолтой болгох.

(Үнэлгээний Шинжлэх ухаан ба үндэсний нийгэмлэг 1999).

Энэ салбарын нэр хүндтэй үнэлгээчид үнэлгээний дараахь

зорилгыг тодорхойлж байна:

Нийгмийг хөгжүүлэх.

Зөвлөлдөх ардчиллыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

Хяналт, зохицуулалт, уялдаа холбоог хангах.

Хариуцлага, ил тод байдлыг хангах.

Мэдлэг бий болгох, хуваалцах, удирдах.

Зохион байгуулалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх.

Гол сонирхогч талуудын хоорондын харилцан яриа, хамтын

ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

Төсөл, хөтөлбөр, бодлогын учир холбогдол, хэрэгжилт, үр

ашиг, үр дүн, үр нөлөө ба тогтвортой байдлыг тодорхойлох.

Авсан сургамжийг дүгнэх.

Челимски ба Шадиш нар 1997 онд үнэлгээний агуулгыг дэлхий

нийтийн тулгамдсан асуудлуудаар өргөтгөж, дэлхий дахины

ирээдүйн асуудлыг хамрах болсон. Тэдний дурдсан дэлхий

нийтийн тулгамдсан асуудал, сорилтод нэг хөтөлбөр, тэр ч

байтугай нэг орны хүрээнээс хальсан асуудлууд болох шинэ

техник технологи, улс үндэстнүүдийн хүн амын тэнцвэргүй

байдал, хүрээлэн буй орчны хамгаалал, тогтвортой хөгжил,

терроризм, хүний эрх болон бусад асуудлыг багтаажээ.

Эцсийн дүнд аль ч үнэлгээний зорилго нь шийдвэр гаргагчдад

мэдээлэл өгч, төсөл, хөтөлбөр, бодлогын талаар илүү сайн

шийдвэр гаргах боломжийг олгох явдал юм. Үнэлгээ нь тухайн

үйл ажиллагаа, оролцооны улмаас юу тохиолдож болзошгүй, юу

тохиолдож байна, юу тохиолдов гэдгийг шийдвэр гаргагчдад

ойлгуулах, мөн хүссэн ашиг тусыг илүүтэй хүртэх арга замыг

тодорхойлоход туслах ёстой.

Үнэлгээний ашиг тус

Үнэлгээ нь тухайн үйл ажиллагааны талаархи дараахь асуултад

хариулахад хэрэг болно:

Үйл ажиллагааны үр нөлөө нь юу вэ

Үйл ажиллагаа төлөвлөсний дагуу хэрэгжиж байна уу

Үйл ажиллагааны хэрэгжилтийн байдал газар бүрт ялгаатай

байна уу

Үйл ажиллагаанаас хэн ашиг тус хүртэж байна

Хүмүүс үнэлгээнээс янз бүрийн замаар ашиг тус хүртдэг. Зарим

хүн ашиг тусыг шууд хүртэнэ. Бусад нь шууд бус замаар ашиг тус

хүртэж байдаг. Эдгээр нь уг үйл ажиллагаанд оролцоогүй боловч

түүнээс ашиг тус хүртдэг аж. Зарим үйл ажиллагаа богино

хугацаанд ашиг тусаа өгдөг бол бусад нь урт хугацааны дараа

ашиг тусаа өгдөг.

Хүмүүс харилцан адилгүй байдлаар үнэлгээний үр ашгаас хүртэж

байгааг харуулахын тулд дараахь жишээг авч үзье. АНУ-ын Орон

сууц, хотын хөгжлийн яамнаас нийтийн орон сууцанд суудаг 16-20

насны охид, хөвгүүд сагсан бөмбөгийн шөнө дундын хөтөлбөрийг

хэрхэн үзэж байгааг 1997 онд судалжээ. Судалгааг хөтөлбөрийн

өмнө ба дараа явуулсан байна. Хөтөлбөрийн өмнө судалгаанд

хамрагдагсдын 92 хувь нь ямар нэг түвэг бэрхшээлтэй тулгарна

гэж, гуравны хоёр нь дараагийн 3 сард ямар нэг хүчирхийллийн

хохирогч болно хэмээн хариулжээ. Харин сагсан бөмбөгийн

хөтөлбөр дууссаны дараа судалгаанд хамрагдагсдын 20 хувь нь л

ямар нэг түвэг бэрхшээлтэй тулгарна гэж, зөвхөн 5 хувь нь гэмт

хэргийн хохирогч болно гэж хүлээж буйгаа илэрхийлжээ.

Сагсан бөмбөгийн шөнө дундын хөтөлбөрийн үнэлгээнээс үзэхэд

нийтийн орон сууц байдаг хэсэгт өсвөр насныхны гэмт хэргийн

гаралт 16-20 насныхны дунд 78 хувиар буурсан байна. Ийнхүү

үзүүлэлт буурсны анхдагч шалтгааны талаар судалгаанд

хамрагдагсад хэлэхдээ сагсан бөмбөгийн шөнө дундын хөтөлбөр

үзсэн нь тэдэнд ямар нэг эерэг зүйл хийх хүсэл төрүүлсэн гэжээ.

Энэ жишээнд хөтөлбөр үзэгсэд уг хөтөлбөрийн ашиг тусыг

хүртэгсэд юм. Учир нь тэд уг хөтөлбөрийг үзсэнээр таагүй

асуудалд орохоос хол байж, гэмт хэргийн хохирогч болохоос

зайлсхийжээ.

Тус хорооллын оршин суугчид ч бас судалгаанд хамрагджээ.

Сагсан бөмбөгийн шөнө дундын хөтөлбөрийн ачаар уг хорооллын

айлууд болон хүүхдүүд тайван байсан гэж тэд хариулсан байна.

Энэ тохиолдолд тэр хорооллын оршин суугчид ч гэсэн уг

хөтөлбөрийн ашиг тусыг шууд бусаар, бага хугацаагаар боловч

хүртэгсэд гэж хэлж болно. /Энэ ашиг тус хэр удаан үргэлжлэхээс

хамаарна./ Хэдийгээр тэд хөтөлбөрт оролцоогүй ч гэсэн түүний үр

нөлөөгөөр аюулгүй, тайван байгаагаа мэдэрч байжээ.

Дээрх нэгтгэн гаргасан дүгнэлтүүдийг оршин суугчид ба

хорооллынхонд үзүүлж, уг хөтөлбөр хэрэг зөрчил гарахаас

урьдчилан сэргийлэх, түүнийг багасгахад амжилттай болсныг

хэлж болно. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид эдгээр дүгнэлтийг

хотын зөвлөлд үзүүлж, санхүүгийн туслалцаа үргэлжлүүлэн авах

хүсэлтээ нотолж болох юм. Хөтөлбөр хэрэгжүүлэгчид санхүүгийн

дэмжлэг авч, ажлаа үргэлжлүүлэх боломжтой болох юм бол уг

хөтөлбөрийн ашиг тусыг шууд бусаар хүртэгсэд болох нь

тодорхой.

Урт хугацаанд авч үзвээс нийгэм бүхэлдээ үүнээс хожно. Учир нь

залуус шоронгоос хол байвал нийгэм тэднийг хорих зардал болон

алдагдаж болзошгүй байсан бүтээмжийн хохирлыг үүрэхгүй.

Тэдгээр залуус шоронд суухын оронд ажил хөдөлмөр эрхэлсэн,

бүтээлч, татвар төлөгч иргэд болж төлөвшинө.

Үнэлгээ нь мөн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай

мэдээллийг өгнө. Нийтийн орон сууцны бусад агентлагууд /ашиг

тусыг санамсаргүй хүртэгсэд/ хөтөлбөр хэрэгжүүлсэн сургамж

болон түүний дараахь үнэлгээнээс ашиг тус хүртэж болно.

Хоёр дахь жишээг авъя. Ус цэвэрлэх станц барьж, ажиллуулах

төсөл оршин суугчдыг цэвэр, найдвартай ундны усаар хангах

бололцоо олгожээ. Үүний шууд ашиг тус нь оршин суугчдад

хүргэж буй ундны цэвэр ус юм. Урт хугацааны хувьд уснаас болж

өвчин гарсан тохиолдолд тухайн хорооллын хүмүүс болон

хороолол бүхэлдээ хүртэх шууд ашиг тус буурна. Харин дунд

хугацааны шууд бус ач холбогдол нь ундны цэвэр устай уг

хороолол руу үйлдвэрлэлүүд татагдахаар илэрч болно.

Юунд үнэлгээ хийх вэ

Үнэлгээ нь хөгжлийн өөр өөр асуудлыг авч үзэж болно. /Хүснэгт

1.1/ Үнэлж болох зарим асуудлыг доор авч үзэв:

төслүүд: нэг газар хэрэгжүүлэх нэг төсөл юмуу эсвэл хэд

хэдэн газар хэрэгжүүлж буй нэг төсөл

хөтөлбөрүүд: янз бүрийн ажил, төслүүдийг агуулсан

бөгөөд нийтлэг зорилгод хүрэхэд дэмжлэг үзүүлэхэд

чиглэсэн үйл ажиллагаа

бодлого: хөгжлийн шийдвэрүүдийг зохицуулахын тулд

тухайн байгууллагаас гаргасан стандарт, удирдамж, журам

байгууллагууд: байгууллагаас хэрэгжүүлэх олон талт үйл

ажиллагааны хөтөлбөрүүд

салбарууд: боловсрол, ой мод, хөдөө аж ахуй, эрүүл мэнд

зэрэг бодлогын тодорхой салбарууд дахь үйл ажиллагаа

сэдэв: хүйсийн тэгш байдал, дэлхий нийтийн бараа

үйлчилгээ зэрэг гол төлөв нийтлэг тодорхой асуудлууд

улс оронд тусламж үзүүлэх: төлөвлөсний дагуу тухайн

улсад гарсан дэвшил, тусламжийн нийт үр нөлөө ба авсан

сургамж

Үнэлгээг ашиглах нь

Үнэлгээний үр дүнг олон янзаар ашиглаж болно. Үнэлгээ нь

түншүүд, Засгийн газрын агентлагууд, олон нийт болон бусад

газар бодлого, хөтөлбөр, төслийн талаархи санал, хүсэлтийг мэдэх

боломжийг олгодог. Үнэлгээний үр дүн нь төсвийн хөрөнгийг

хэрхэн ашигласан талаархи мэдээллээр хангана. Уг үр дүн нь

анхны ба үнэлгээ хийж буй тухайн зорилгод хүрэх үйл явцын юу

нь болж байна, юу нь болохгүй байна гэдгийг менежерүүд болон

бодлого боловсруулагчдад харуулж өгнө.

Хүснэгт 1.1. Бодлого, хөтөлбөр, төслийн үнэлгээний жишээ

Үнэлгээний

төрөл

Бодлогын

үнэлгээ

Усны системийг

хувьчлах

Нийтийн усан хангамжийн

хувьчлалын харьцуулсан

загвар, арга

Хэрэглээ

Шилжүүлэн суурьшуулах

Тосгоныхныг шинэ газар

шилжүүлэн суурьшуулахад

ашигласан харьцуулсан бодлого

Хөтөлбөрийн

үнэлгээ

Төслийн

үнэлгээ

Засгийн газрын системийн

сангийн удирдлагыг

үнэлэх

Хоёр мужид усны төлбөр

хураалт хэрхэн

сайжирсныг харьцуулах

Шилжин суурьшсан тосгоны

фермерүүд өмнөх үеийн

амьжиргаагаа ямар хэмжээнд

хадгалж чадсаныг үнэлэх

Нэг мужид шилжин суурьшсан

фермерүүдийн аж ахуйн

практикийг үнэлэх

Үнэлгээ нь төсөл, хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэхэд төсвийн

болон нийтийн хөрөнгийг хэрхэн ашигласны төлөө хариуцлага

тооцоход чухал байдаг. Үнэлгээ нь мөн төсөл, хөтөлбөр, бодлогыг

давтан хэрэгжүүлэх, эрчимжүүлэх, сайжруулах, эсвэл дуусгах

эсэхийг тогтоож өгнө.

Аливаа зүйлийг төлөвлөх анхан шатнаас эхлээд үнэлгээг зориуд

ашиглахын чухлыг Вейсс 2004 онд цохон тэмдэглэжээ. “Хэрэв та

үнэлгээг хэн ашиглах, түүний анхны хэрэглэгчид хэн байхыг

тодорхойлоогүй бол үнэлгээ хийх хэрэггүй” гэж тэрээр бичжээ.

Мөн “Хэрэглэгдэхгүй үнэлгээ бол хүний ба санхүүгийн үнэт

нөөцийг үрэн таран хийж буй хэрэг” гэж тэмдэглэжээ.

Үнэлгээний үйл явцын эхнээс дуусах хүртэл тухайн үнэлгээг

хийлгэх хэрэгцээтэй байгаа хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад

нийцүүлэн төлөвлөж, үнэлгээг хийх ёстой. Эдгээр анхдагч

хэрэглэгч нь үнэлгээний үр дүн болон тухайн үйл явцад

оролцсоны үндсэн дээр өөрчлөлт хийх хариуцлагыг хүлээнэ.

Үнэлгээг харилцан адилгүй зорилго, хэрэгцээнд ашиглаж болно.

(Шигтгээ 1.1.) Үнэлгээ:

хүссэн үр дүнд яагаад хүрэв, эсвэл яагаад хүрсэнгүй

талаар дүн шинжилгээ хийнэ.

төлөвлөөгүй үр дүн, үр дагавар яагаад гарав гэдгийг

судлахад ашиглана.

тодорхой, нарийн үйл ажиллагаа нь үр дүнд хүрэхэд

хэрхэн, яагаад нөлөөлснийг тодруулахад хэрэглэнэ.

хэрэгжүүлэх явц, түүний аль нэг шатанд гарсан алдаа,

амжилтыг тодотгоход ашиглана.

сургамж авах, ололт амжилтад хүрэх болон тийм

боломжтой хэсгийг тодруулах, сайжруулах, шинэчлэх

талаар тодорхой зөвлөмж санал болгоход хэрэглэнэ.

Нэгтгэн үзвээс үнэлгээ нь дараахь асуудалд анхаарлаа

төвлөрүүлэхэд чухал байж болно.

улс төрийн өргөн хүрээтэй стратеги ба төлөвлөлтийн

асуудлууд /”Бид зөв юм хийж байна уу”/

үйл ажиллагааны ба хэрэгжилтийн асуудлууд /”Бид юмыг

зөв хийж байна уу”/

асуудалд хандах илүү сайн арга зам бий эсэх /”Бид ямар

сургамж авч байна вэ”/

Шигтгээ 1.1 Үнэлгээг хэрэглэх нь

Үнэлгээг янз бүрийн аргаар хэрэглэж болно:

нөөц хуваарилах, шийдвэр гаргахад тус дэмжлэг үзүүлнэ.

асуудлын шалтгааныг дахин бодож үзэхэд тус болно.

шинэ тутам гарч ирж буй асуудлуудыг тодотгоход хэрэг болно.

боломжит болон хамгийн оновчтой хувилбарыг сонгох талаар шийдвэр

гаргахад дэмжлэг болно.

төрийн салбарын өөрчлөлт шинэчлэл болон шинэтгэлд дэмжлэг болно.

асуудлын шалтгаан болон түүнийг хэрхэн шийдэх талаар зөвшилцөлд

хүрэхэд хэрэг болно.

Эх сурвалж: Кусек ба Рист, 2004

Хяналт-шинжилгээ ба үнэлгээний хоорондын холбоо

■Хяналтшинжилгээ:

Менежерүүд тоо

баримт цуглуулж,

тавьсан зорилго

ямар хэмжээнд

хэрэгжиж байгааг

үнэлэх ажиллагаа

юм.

Нэгдсэн нэр томьёо хэрэглэх үүднээс Үнэлгээний гол нэр

томьёоны тухай ЭЗХАХБ-ийн Хөгжлийн тусламжийн хорооны

үгсийн тайлбараас хяналт-шинжилгээний тодорхойлолтыг авч

ашиглав:

Хяналт-шинжилгээ бол хөгжлийн үйл явц хэрхэн урагшилж

дэвшиж, зорилгодоо хүрч байгаа болон хуваарилсан сан

хөрөнгийн ашиглалтад ямар ахиц гарч байгаа талаар удирдлага,

гол оролцогчдыг мэдээллээр хангахын тулд тодорхой

үзүүлэлтүүдийн тоо баримтыг системтэй цуглуулах тогтмол

ажиллагаа юм. /ЭЗХАХБ 2002, 27-28 дахь тал/

Хяналт-шинжилгээ бол байнга, тасралтгүй явагдаж байдаг дотоод

үйл ажиллагаа юм.

Хяналт-шинжилгээний системийн нэг жишээ бол Малави Улсын

Эрүүл мэндийн яамнаас Улсын Төв эмнэлгийн үйлчилгээний

чанарыг хянах зорилгоор 26 шалгуур үзүүлэлт ашигласан явдал юм.

Эдгээр шалгуур үзүүлэлтүүд дотор 4 долоо хоногийн дотор нарийн

мэргэжлийн эмч нарын үзсэн өвчтөний тоо, эмнэлэг дотор төрөлтөөс

шууд шалтгаалсан нас баралтын тоо, өвчтөнүүдийн ор, хоногийн тоо

зэрэг шалгуур үзүүлэлтүүд оржээ.

Шалгуур үзүүлэлтүүдийн тоо баримт мэдээлэлд тогтмол хяналт

тавьснаар Эрүүл мэндийн сайдыг чиг хандлагын талаархи

мэдээллээр хангах болсон. Ямар нэг эрс хэлбэлзэл гарвал түүнийг

судалж үзнэ. Эмчлүүлэгчдийн нас баралтын тоо нэмэгдсэн бол

эмнэлэг дэх халдвар тархалтын хэмжээ өссөнийг харуулах

жишээтэй. Иймд түүнийг тэр даруй бууруулах шаардлагатай.

Халдвар тархалт буурсан нь тэмдэглэгдвэл энэ нь халдваргүйжүүлэх

шинэ бодисын ашиглалт үр нөлөөтэй бөгөөд түүнийг цаашид

ашиглахыг дэмжих хэрэгтэйг харуулна (Малави Улсын Засгийн

газар 2007).

Тоо баримтыг хянасны дараа гарах “яагаад” гэдэг асуултад

хариулахын тулд үнэлгээг гол төлөв хийдэг. Тухайлбал, яагаад 5

эмнэлэгт хийсвэр хийх төрөлтийн тасаг нэмэгдсэн, эсхүл яагаад 50

газрын гуравт нь дутуу төрсөн хүүхдийн бойжилтын хэмжээ өндөр

байна гэх мэт асуулт гарна. Гарсан үр дүн нь бусад боломжит

шалтгаанаас бус харин тухайн тодорхой үйл ажиллагааны дүнд бий

болсон гэдгийг харуулахад үнэлгээ хийх хэрэгтэй болно.

Хяналт-шинжилгээ ба үнэлгээний аль аль нь хэрэгжилтийг хэмжиж,

үнэлдэг, тэгэхдээ харилцан адилгүй аргаар, өөр өөр цаг хугацаанд

хийгддэг. /Хүснэгт 1.2/.

Хяналт-шинжилгээг хөтөлбөр ба төслийн хэрэгжилтийн

турш байнга хийдэг.

Үнэлгээ бол хөтөлбөр ба төслийн хэрэгжилтийг үе үе

үнэлэх ажиллагаа юм. Энэ нь “яагаад” гэсэн асуултад

өгөх хариуг илэрхийлдэг.

Хяналт-шинжилгээ бол төслийн ажилтнуудын хийдэг дотоод

ажиллагаа юм. Хяналт-шинжилгээ явагдаж, түүний үр дүнг

ашиглаж байна гэдгийг харж байх нь үндсэндээ төслийн

удирдлагын хариуцлагад хамаарна. Харин үнэлгээ бол үүний

эсрэгээр дотор болоод гадна талаас хийгддэг. Энэ нь үнэлгээчид ба

хөтөлбөр хэрэгжүүлэгчдийн хамтын хариуцлагад хамаарна.

Хүснэгт 1.2. Хяналт-шинжилгээ ба үнэлгээг харьцуулах нь

Хяналт-шинжилгээ

Тогтмол хийгдэж, үргэлжилж

байдаг

Дотоод үйл ажиллагаа

Удирдлагын хариуцах чиг үүрэг

Хөтөлбөрийн хэрэгжилтийг

сайжруулахын тулд эргэх

мэдээллийн холбоо тогтмол

хийгддэг

Үнэлгээ

Үе үе хийгддэг, цаг хугацааны

хязгаартай

Дотоод, хөндлөнгийн, эсвэл хамтын

оролцоот үйл ажиллагаа

Үнэлгээчид, ажилтнууд ба

удирдлагатай хамт хүлээх хариуцлага

Тодорхой хугацаанд эргэх мэдээллийн

холбоо хийгдэнэ

Үнэлгээчдийн үүрэг ба үйл ажиллагаа

Үнэлгээний ойлголт, зорилго өнгөрсөн хугацаанд хувьсан

өөрчлөгдөж байсны адил үнэлгээчдийн үүрэг, ажиллагаа ч бас

өөрчлөгдөж иржээ. Үнэлгээчид олон төрлийн үүрэг гүйцэтгэж,

олон үйл ажиллагаанд оролцдог. Тэдний үүрэг үнэлгээний шинж

чанар, зорилгоос хамаарна. “Үнэлгээчид шинжлэх ухааны

мэргэжилтэн, дэмжин туслагч, төлөвлөгч, хамтран ажиллагч,

шийдвэр гаргагчдын туслагч, шүүмжлэгч нөхөр зэрэг олон үүрэг

гүйцэтгэдэг” гэж Фитцпатрик, Сандерс, Уортен нар бичжээ. /2004,

28 дахь тал/. Тэд бас шүүгч, итгэмжлэгдсэн хүн, багш, нийгмийн

өөрчлөлтийн ажилтны үүрэг гүйцэтгэдэг.

Үнэлгээг хэн хийдэг вэ

■Дотоод

үнэлгээ

Тухайн

байгууллагын

доторх

хүмүүсийн хийж

буй үнэлгээ юм.

■Хөндлөнгийн

үнэлгээ: Тухайн

байгууллагын

бус, гадны

хүмүүсийн хийж

буй үнэлгээ юм.

Үнэлгээчид дотоод, хөндлөнгийн болон хамтын оролцоотой

үнэлгээг хийхэд оролцож болно. ЭЗХАХБ-ын Хөгжлийн

тусламжийн хорооны үгсийн тайлбарт дотоод үнэлгээг дараахь

байдлаар тодорхойлжээ:

хандивлагч, түнш, гүйцэтгэгч байгуулагын удирдлагад үйл

ажиллагаагаа тайлагнадаг нэгж, эсвэл хувь хүмүүс хөгжлийн үйл

ажиллагааны талаар үнэлгээ хийх ажиллагаа юм. /2002, 26 дахь

тал/

Мөн тэнд хөндлөнгийн үнэлгээг ингэж тодорхойлжээ:

хандивлагч, түнш болон гүйцэтгэгч байгууллагад хамааралгүй

гадны буюу хөндлөнгийн нэгж, эсвэл хувь хүмүүс хөгжлийн үйл

ажиллагааны талаар үнэлгээ хийх ажиллагаа юм. /2002, 23 дахь

тал/

Дотоод ба хөндлөнгийн үнэлгээг хийхэд давуу ба сул тал бий.

Дотоодын үнэлгээчид хөтөлбөр ба төслийн талаар гадны хүмүүсээс

гол төлөв илүү сайн мэдэж байдаг. Үйл ажиллагааг хэрэгжүүлж,

удирдаж байгаа хүн түүнийг үнэлэх үүрэг хүлээж болно. Эдгээр

хүмүүс түүний түүх, зохион байгуулалт, соёл, оролцогч хүмүүс,

асуудал, амжилтын талаар илүү сайн мэдэж байдаг нь тодорхой.

Энэ мэдлэгийнхээ үндсэн дээр дотоодын үнэлгээчид илүү харилцан

хамаарал, уялдаа холбоотой асуултыг тавих боломжтой. Тэд

байгууллагын далд газар руу яаж орох, яг бодитой юу болж байгааг

олж мэдэж чадна.

Гэвч энэ давуу тал нь эргээд сул тал болж мэднэ. Дотоодын

үнэлгээчид тухайн хөтөлбөр, төсөл, бодлогод их ойр байгаа учир

тэдгээрийг гярхай харж, бусдын санал болгосон шийдвэрлэлт,

өөрчлөлтийг тэр бүр мэдрэхгүй байж мэднэ. Дотоодын үнэлгээчид

хөтөлбөрийн удирдагчдын дарамт шахалт, нөлөөнд байдаг сул

талтай бөгөөд хөтөлбөрийн удирдагчид өөрсдийн хувийн

шийдвэрийг бас гаргадаг. Тэд бүх л байгууллагыг зөвхөн өөрийн

албан тушаал, байр суурийн үүднээс, түүний хүрээнд л хардаг байж

болзошгүй. Үүнээс гадна, гадны сонирхогч талууд хөндлөнгийн

үнэлгээчдийг бодвол дотоодын үнэлгээчдийн дүгнэлтийг үнэмшил

багатай гэж үзэх тал байж болох юм.

Хөндлөнгийн үнэлгээчдийн үнэлгээ нь илүү үнэмшилтэй ба

бодитой байдаг гэсэн ойлголт байдаг. Түүнчлэн ихэнх хөндлөнгийн

үнэлгээчид илүү нарийн мэргэшсэн ур чадвартай байдаг ба тэр нь

үнэлгээг үр дүнтэй хийхэд хэрэг болдог. Тэд бас хөтөлбөрийн

талаархи захиргааны ба санхүүгийн шийдвэрүүдээс хамааралгүй

байна (Фитцпатрик, Сандерс, Уортен, 2004).

Ялангуяа тухайн зөвлөх уг хөтөлбөртэй урьд нь холбоотой байсан

бол хөндлөнгийн үнэлгээ бусдаас хамааралгүй, үнэмшилтэй үр

дүнгийн баталгаа болж чадахгүй. Гадны зөвлөх бас удирдлагын

аяыг нь хэт дагаж, цаашид хийх ажил олж авах гэж найдаж байж

болзошгүй.

Хамтын оролцооны үнэлгээг /participatory evaluation/ үнэлгээний

гурав дахь арга гэж үзэх явдал нэмэгдлээ. Хамтран оролцогч

үнэлгээчид агентлаг ба сонирхогч талуудын төлөөлөгчидтэй

хамтран ажиллаж, үнэлгээг төлөвлөж, гүйцэтгэх, тайлбарлах ажлыг

хийнэ. Хамтын оролцооны үнэлгээ нь дотоод ба хөндлөнгийн

үнэлгээнээс зарим үндсэн аргаараа ялгаатай.

Хамтын оролцооны үнэлгээ нь бие даасан үнэлгээний загвараас

илүү радикал, ирээдүйд чиглэсэн арга юм... Энэ нь мэргэжилтэй

ба мэргэжилгүй хүн, судлаач ба судлагдаж буй зүйл хоёрын

хоорондын ялгааг онцлон үзэлгүйгээр дахин тодорхойлох үндсэн

дээр хийгдэж буй үнэлгээний хэлбэр юм... Үнэлгээчид гол төлөв

бусад хүмүүст үнэлгээ хийхэд нь туслах, зааварчлах үүрэг

гүйцэтгэдэг. /Молунд ба Счил, 2004, 19 дэх тал/

Хамтын оролцооны үнэлгээ ба хамтын оролцооны аргын

хоорондын ялгааг тэмдэглэх хэрэгтэй. Хамтын оролцооны аргыг

дотоод ба хөндлөнгийн үнэлгээний аль алинд нь ашиглаж болно.

Үнэлгээчдийн гүйцэтгэдэг үйл ажиллагаа

Үнэлгээчид өөрсдийн харилцан адилгүй үүрэгт нийцэх үйл

ажиллагааг явуулна. Дотоодын үнэлгээчид төсөл, хөтөлбөр

төлөвлөх, хэрэгжүүлэх, мөн гадагш хандсан стратеги

боловсруулах зэргээр ажиллаж болно. Хөндлөнгийн үнэлгээчид

хөтөлбөрийн удирдлагад оролцохоо гол төлөв хязгаарладаг. Бүх

үнэлгээчид гол төлөв дараахь үйл ажиллагааг гүйцэтгэдэг:

гол сонирхогч талуудтай зөвшилцдөг

үнэлгээний төсвийг удирдана

үнэлгээг төлөвлөнө

үнэлгээг хийж гүйцэтгэнэ, эсвэл холбогдох хүмүүстэй

гэрээ хийж, үнэлгээг гүйцэтгүүлнэ

үр дүнтэй байдлын стандартыг тогтооно /эрх бүхий

баримт бичиг болон бусад зүйлд үндэслэн/

тоо баримт, дүгнэлтийг цуглуулж, дүн шинжилгээ хийж,

тайлагнана.

Зорилгодоо хүрэхийн тулд үнэлгээчид олон талын ур чадвартай

байх хэрэгтэй. Тэд үнэлгээний үйл явцын нэг хэсэг болох мэдлэг

хуримтлуулах, авсан сургамжийг бусдад түгээх ажлыг хийхэд

тусалж чадна.

Үнэлгээний салбарын гарал үүсэл ба түүх

Орчин үеийн үнэлгээний салбар шинжлэх ухааны аргад

үндэслэсэн нийгмийн ухааны судалгаанаас үүсэн гарчээ. Гэхдээ

үнэлгээ бол эртний уламжлалтай. Эртний Египетчүүд 5000 гаруй

жилийн өмнө улсынхаа үр тарианы ургац, мал аж ахуйн

бүтээгдэхүүний хэмжээг үе үе хянаж шалгадаг байсныг

археологийн баримт нотлон харуулж байна. Эртний Хятад ба

Грекүүд мөн л үнэлгээ хийж байжээ:

Улсын салбарт манай эриний өмнөх 2000 онд Хятадад албан

ёсны үнэлгээ хийж байсан нь нотлогддог. Хятадын албаны

хүмүүс Засгийн газрын ажилд орохоор өргөдөл өгсөн хүмүүсийн

ур чадварыг шалгах төрийн албаны шалгалт явуулдаг байжээ.

Боловсролын салбарт Сократ амаар зуучлан хийх үнэлгээг

сургалтын үйл явцын нэг хэсэг хэмээн ашиглаж байв.

/Фитцпатрик, Сандерс, Уортен, 31 дэх тал/

Зарим мэргэжилтэн орчин үеийн үнэлгээний аргын үүслийг 17

дугаар зуун дахь байгалийн шинжлэх ухааны хөгжил болон юмс

үзэгдлийг ажиглахад онцлон анхаарч байсантай холбон авч үздэг.

Шведэд тусгай бодлогын комиссууд үнэлгээний зарим төрлийг

хийж байсан нь өдийг хүрчээ. Шведэд комиссын систем үнэхээр

өнөөг хүртэл хэрэглэгдэж байгаа бөгөөд одоогоор хэдэн зуун

комисс ажиллаж байна.

1800-аад онд боловсрол ба нийгмийн хөтөлбөрийн үнэлгээний

үндэс суурь Англи-Саксоны орнуудад байсан ажээ. Их Британид

хөтөлбөрийн үнэлгээг Засгийн газраас томилсон комиссууд хийж,

боловсролын ба нийгмийн хөтөлбөрийн талаархи сэтгэл

ханамжгүй байдлыг судалж, үнэлж байв. Одоогийн сургуулиудыг

шалгадаг гадны шалгалт нь дээрх эртний комиссуудаас урган

гарчээ.

АНУ-д 1800-аад онд сургуулийн системийн чанарыг хүрсэн

түвшингийн сорилт хийх аргаар шалгаж байсан нь үнэлгээний

анхны оролдлого байв. Энэ аргыг одоог хүртэл ашиглаж байна.

Оюутан сурагчийн хүрсэн түвшингийн оноо сургуулиуд дахь

боловсролын чанарыг тодорхойлох гол үзүүлэлт болж байна. Дунд

сургууль ба их сургуулиудыг магадлан итгэмжлэх ажлын эхлэл

мөн энэ үед тавигджээ.

20 дугаар зууны үнэлгээний түүх

АНУ ба Канадад анагаах ухааны сургуулиудыг албан ёсоор

үнэлэх, магадлан итгэмжлэх ажил 1900-аад оны эхээр бүрэлдэн

бий болжээ. Тэр үед эрүүл мэнд, барилга, ажлын бүтээмж,

ардчилсан ба захиргаадалтын удирдлага болон боловсролын

стандартчлагдсан сорилтын систем зэрэг бусад салбарт судалгаа,

хэмжилт, үнэлгээ хийгдэж байв. Тэгэхдээ тэдгээрийн ихэнх нь

Засгийн газрын агентлагууд болон нийгмийн үйлчилгээний

газруудын хийж байсан бага хэмжээний оролдлого төдий байжээ.

Росси ба Фриман нар /1993/ АНУ дахь хөтөлбөрт хийх системтэй

үнэлгээний эхлэлийг шинэ зуун руу шилжих үеийн бичиг үсэгт

тайлагдалтыг сайжруулах, мэргэжлийн сургалт явуулах, халдварт

өвчнөөс үүдэлтэй нас баралтын тоог бууруулах зорилготой

хөтөлбөрүүдийг үнэлэх гэсэн оролдлогуудтай холбон үзсэн байна.

/1993/. Хөгжлийн салбарын хувьд, Ойрхи Дорнодын тосгонуудад

нийтийн эрүүл мэндийг хамгаалахаар усыг буцалган хэрэглэх

аргыг нэвтрүүлэх оролдлого нь Дэлхийн II дайны өмнөх үеийн

туршилтад суурилсан социологийн ухаан дахь эхний

судалгаануудын нэг болсон юм. /Росси ба Фриман, 1993, 10 дахь

тал/

Ерөнхийлөгч Франклин Д.Рузвельт “Шинэ бодлого”-оо

хэрэгжүүлж эхэлсний дараа АНУ-д хэрэглээний нийгмийн

судалгаа хурдан хөгжсөн юм. Үндэсний хөтөлбөрүүдийг удирдах,

хэрэгжүүлэх шинэ агентлагууд байгуулагдахын хэрээр Холбооны

Засгийн газрын цар хүрээ томорч байв. Эдгээр хөтөлбөрт

фермерүүдэд хөдөө аж ахуйн татаас олгох, нийтийг хамарсан

ажил, ажлын байр бий болгох загвар, хөдөө нутгийн

цахилгаанжуулалт болон нийгмийн хамгаалал зэрэг багтаж байв.

Эдгээр том хэмжээний хөтөлбөр шинэ бөгөөд туршилтын

шинжтэй байсан учир эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг эхлүүлэх,

ажлын байр бий болгоход тэдгээрийн үр нөлөөг үнэлэх, мөн

нийгмийн хамгааллын сүлжээг бий болгох хэрэгцээ шаардлага

өсөж байв.

Дэлхийн II дайны үед болон дараа нь цэрэг, орон сууцны барилга,

ажил мэргэжлийн сургалт, эрүүл мэндийн салбарт зориулсан

томоохон хэмжээний хөтөлбөрүүд төлөвлөгдөж, хэрэгжихийн

хамт үнэлгээний хэрэгцээ нэмэгдсэн юм. Мөн энэ үед гэр бүл

төлөвлөлт, эрүүл мэнд, хоол тэжээл, хөдөөгийн хүн амын хөгжил

зэргийг багтаасан олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар гол

гол үүрэг, амлалт авчээ. Эдгээрийн зардал их байсантай

холбоотойгоор үр дүнг нь мэдэх шаардлага ч тэр хэрээр өндөр

байв.

1950, 1960-аад онуудад АНУ ба Европт үнэлгээг ашиглах нь бараг

ердийн үзэгдэл болсон бөгөөд боловсрол, эрүүл мэнд, хүнд

чиглэсэн үйлчилгээ, танхайн хэргээс урьдчилан сэргийлэх, болон

гэмт хэрэгтнүүдийг нийгмийн амьдралд дасгах зэрэг асуудлаарх

хөтөлбөрүүдийг үнэлэхэд чиглэгдэж байв. Ерөнхийлөгч Линдон

Б.Жонсоны 1960-аад оны турш зарласан “Ядууралтай хийх дайн”

хөтөлбөр нь үнэлгээг илүүтэй сонирхоход хүргэжээ. Дэлхийн

хөгжиж буй орнуудад хөдөө аж ахуй, хамтын хөгжил, гэр бүл

төлөвлөлт, эрүүл мэндийн хамгаалал, хоол тэжээл зэрэг

хөтөлбөрүүд өргөжиж, хэрэгжилтэд нь үнэлгээ хийх болсон.

Эдгээр үнэлгээний ихэнх нь агуулга судалгаа, статистикийн задлан

шинжлэл зэрэг нийгмийн шинжлэх ухааны уламжлалт арга

хэрэгсэлд тулгуурлаж байв.

АНУ-ын Засгийн газрын төсвийн мэдээлэл нь шугамд заасан

үзүүлэлтүүдээр биш, харин гүйцэтгэх үйл ажиллагаануудаас

бүтсэн бүтэцтэй байх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг 1949 онд

Хуверийн I комисс гаргажээ. Түүнчлэн хэрэгжилтийн хэмжилт нь

хэрэгжилтийн тайлантай хамт бэлтгэгдсэн байхыг зөвлөжээ

(Буркхэд 1956, Микесэл 1995). Төсвийн шинэчлэлийн энэ

хэлбэрийг гүйцэтгэлийн төсөв гэдгээр нь мэдэх болжээ (Тэйлор,

Вилланд 1997).

АНУ-ын Батлан хамгаалах яам тус яамны сайд Роберт

Маканамарагийн удирдлага дор төлөвлөх, программчлах, төсөвлөх

системийг /ТПТС/ 1962 онд боловсруулжээ. Уг системийн зорилго

нь Засгийн газрын үйл ажиллагааг сайжруулах, үр ашгийг

дээшлүүлэхэд оршиж байв. Үүнд:

урт хугацааны төлөвлөлтийн зорилгыг тогтоох

уг зорилгыг биелүүлэхэд чиглэгдсэн хөтөлбөрийн бусад

боломжит хувилбаруудын зардал ба үр ашгийн дүн

шинжилгээ хийх

хөтөлбөрүүдийг төсөв ба хууль эрх зүйн баримт бичигт

тусгах санал, мөн урт хугацааны төслүүдэд шингээж

оруулах асуудал багтаж байв.

ТПТС нь төсөв зохиох уламжлалт үйл явцыг өөрчилж, зорилгыг

онцлох, төлөвлөлт ба төсвийг холбоход чиглэжээ (Батлан

хамгаалах сайдын ажлын алба, 2007). ТПТС-ийн анхны

оролдлогууд нь эцсийн дүнд “үр дүнд чиглэсэн хяналтшинжилгээ”

гэсэн хөдөлгөөн үүсэхэд хүргэжээ.

1960-аад оны эцсээр Баруун Европын олон орон хөтөлбөрийн

үнэлгээг хийж эхэлжээ. Жишээ нь, ХБНГУ-ын Бундестаг нийгэм,

эдийн засгийн янз бүрийн хөтөлбөр, мөн татварын бодлогын

хэрэгжилт, үр нөлөөний талаар тайлан гаргаж өгч байхыг

Холбооны Засгийн газраас шаардаж эхэлжээ. Үүнд хөдөлмөрийн

зах зээл ба хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль /1969/, Ерөнхий

боловсролын тэтгэмжийн тухай хууль /1969/, Бүс нутгийн эдийн

засгийн бүтцийг сайжруулах тухай Холбоо ба мужуудын

хамтарсан хөтөлбөр /1970/, Эмнэлэгт хөрөнгө оруулалтын

хөтөлбөр /1971/, Татаас ба татварын тухай төрөлжсөн тайлангууд

/1999/ оржээ. Мөн энэ үед Канадын Засгийн газар үндэсний

хөтөлбөрүүд ба тэдгээрийн хэрэгжилтийг үнэлэх ажлыг эхэлжээ.

Канад Улсын яамд, Засгийн газрын агентлагуудад төлөвлөлт,

үнэлгээний нэгж байгуулахыг дэмжих болжээ.

Анхны оролдлогууд мэдэгдэхүйц үр дүн авчирсангүй. Канад,

ХБНГУ ба Шведэд олон чиглэлээр хөтөлбөрийн үнэлгээг

хэвшүүлсэн боловч тэдгээрийн систем уялдаагүй, хийгдсэн

судалгааг харьцангуй цөөн байна гэж дүгнэжээ (Дерлиен 1999, 146

дахь тал).

1965 онд батлагдсан Бага болон дунд боловсролын тухай хууль

/БДБТХ/ АНУ дахь үнэлгээний салбарт онцгой үйл явдал болсон

юм. Энэ хуулиар Засгийн газар оюутны сурлага, багшийн чанарын

стандартыг үнэлэх эрхтэй болсон. Мөн үнэлгээ хийх нөөц хөрөнгө

гарган өгч, түүнийг хэвшүүлэх алхам хийжээ. /АНУ-ын Засгийн

газар анх удаа төсөвтөө үнэлгээний зардлыг тусгажээ./ 1960-аад

оны эцэс, 1970-аад оны эхээр үнэлгээнд зориулж Холбооны

Засгийн газраас мөнгө зарцуулах болсноор АНУ болон Эдийн

засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-

ын зарим оронд үнэлгээний талаар хэд хэдэн өгүүлэл, ном гарч

эхэлжээ. Их сургуулийн хөтөлбөрт үнэлгээний асуудлыг тусгаж,

бага ба дунд боловсролын тэтгэлэг, ядуурлыг бууруулах хөтөлбөр,

сургуулийн өмнөх насны эхлэн сургалт, иргэний эрхийн үйл

ажиллагаа, ажлын байр бий болгох зэрэг асуудлыг багтаасан

“Аугаа их нийгэм” хөтөлбөр зэрэг Засгийн газраас санхүүжүүлсэн

нийгэм, эдийн засгийн хөтөлбөрүүдийн хариуцлага, үр нөлөөг

тооцох, өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахад чиглүүлэх

болсон байна.

Канад, ХБНГУ ба Шведэд Засгийн газрын санхүүжилттэй

боловсрол, эрүүл мэнд ба нийгмийн хамгааллын чиглэлээрх шинэ

хөтөлбөрүүдийг үнэлэхийн тулд 1960-аад онд хөтөлбөрийн

үнэлгээг хийж эхэлжээ.

Энэ асуудлын хүрээнд дунд хугацааны санхүүгийн төлөвлөлтөөр

хязгаарлагдсан албан ёсны төлөвлөлтийн систем ХБНГУ-д

үүссэн бол Швед, Канадад төсөв зохиох ажлыг хөтөлбөр

боловсруулахтай холбох оролдлого хийгджээ. Ямар ч

тохиолдолд үнэлгээг логик утгаар нь төлөвлөлтийн системийн

бүрэлдэхүүн гэж үзэх, эсвэл, үйл ажиллагааны хөтөлбөрийн

мэдээллийн хэрэгцээ, шаардлагатай холбож үзэх болов. Тухай

үед үнэлгээг хөтөлбөрийн менежерүүд гол төлөв одоо хэрэгжиж

байгаа ба шинээр хэрэгжүүлэх гэж буй хөтөлбөрүүдийг үр

ашигтай болгохын тулд ашиглаж байв. /Дерлиен 1999, 153-154

дэх тал/

1970-аад оны дунд үеэс 1980-аад оны дунд үе хүртэл ЭЗХАХБ-ын

олон оронд үнэлгээ нь бүрэн төгс мэргэжил болж хөгжжээ.

Мэргэжлийн үнэлгээний холбоод байгуулагдаж, үнэлгээчдийг

бэлтгэхэд зориулсан олон хөтөлбөр боловсруулагдаж, үнэлгээний

ажил Засгийн газрын санхүүжүүлж буй хөтөлбөрүүдийн хүрээнээс

хальж компани, сан, шашны байгууллагауудыг хамрах болов.

Жишээ нь, Францад төрийн бодлогын үнэлгээг тасралтгүй

хөгжүүлж, Их сургуулиуд тухайлбал, Гранд Еколь сургууль

үнэлгээг сургалтын хөтөлбөртөө санал болгож иржээ.

ЭЗХАХБ-ын олон орон Засгийн газрын хүрээнд болон гадны

гэрээлэгчидтэй хамтран төрийн албан хаагчдад зориулсан

үнэлгээний сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулжээ.

Хэрэглэгчдийн мэдээллийн хэрэгцээ, төлөвлөөгүй бий болсон үр

дүнгийн талаар дүгнэлт хийх, үнэ цэнт байдал ба стандартын

хөгжилд илүүтэй анхаарах болсон шинэ арга зүй, загварыг

эрэлхийлэх болсон. Үнэлгээний тухай ном зохиолын тоо

нэмэгдэж, чанар нь сайжирсаар байна /Фронтайн ба Монниер,

2002/. 1985 оноос эхлэн компьютер ба технологи нь үнэлгээний

дүгнэлтийг цуглуулах, шинжлэх, илтгэх, түүнийг бусадтай

хуваалцах талаархи үнэлгээчдийн чадварыг улам нэмэгдүүлжээ.

Хөгжлийн үнэлгээ ба аудит

Хөгжлийн үнэлгээ нь аудит ба нийгмийн шинжлэх ухааны

уламжлалаас үүсэн хөгжсөн. Энэ хоёр уламжлалын хооронд ижил

төсөөтэй ба ялгаатай талууд, мөн уялдаа холбоос бий.

Аудитын уламжлал

Аудитын үндэс нь 19 дүгээр зууны Британитай холбогдох бөгөөд

худалдаа ба үйлдвэрлэлийн өсөлт хөгжил нь:

нарийн шалгагдсан, найдвартай санхүүгийн бүртгэл тайлангийн

хэрэгцээг улам өсгөжээ. Барууны капиталист дэд бүтэц өргөжин

хөгжихийн хэрээр Аудиторын ажил улам чухал болсон.

Аудиторуудын техникийн ур чадвар өндөр, мөн тэд гадны буюу

хөндлөнгий хүмүүс тул тэдний санал маш чухал байдаг. /Брукс

1996, 16 дахь тал/

Аудитын уламжлал нь хянан шалгах, санхүүгийн удирдлага ба

нягтлан тооцох чиглэлтэй. Энэ нь тухайн хөтөлбөрт туссан зүйл

хэрэгжсэн үү, мөнгийг хөтөлбөрийн шаардлага, дүрэм,

зохицуулалтын хүрээнд зарцуулсан уу гэдгийг тодорхойлохыг

зорьдог. Энэ нь бас дотоод хяналт, сайн удирдлага ба засаглал,

баталгаажуулах зэрэг ойлголтуудыг агуулдаг. ЭЗХАХБ-ын

Хөгжлийн тусламжийн хорооны тайлбар бичигт /ОЕСD, 2002/

аудитын хэдэн төрлийг тодорхойлжээ:

■Стандарт

аудит:

Байгууллагын

үйл ажиллагааг

сайжруулахад

чиглэсэн бодит,

баталгаажуулах

ажиллагаа

■Санхүүгийн

аудит:

Холбогдох хууль

тогтоомж, дүрэм

журамтай нийцэж

буй эсэхийг

голлон хянадаг

■Гүйцэтгэлийн

аудит: Уялдаа

холбоо, эдийн

засаг, үр ашиг ба

үр дүнг үнэлдэг

аудит

стандарт аудит: байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, үнэ

цэнийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бие даасан, бодитой,

баталгаажуулах үйл ажиллагаа. /Энэ нь эрсдлийн удирдлага,

хяналт, засаглалын үр нөлөөг сайжруулах, үнэлэхэд системтэй,

цэгцтэй хандлагыг төлөвшүүлэх замаар байгууллагын зорилгыг

биелүүлэхэд тусална./

санхүүгийн аудит: холбогдох хууль тогтоомж, дүрэм журамтай

нийцэж буй эсэхийг голлон хянадаг.

гүйцэтгэлийн аудит: уялдаа холбоо, эдийн засаг, үр ашиг, үр дүнд

илүүтэй анхаардаг.

Аудит нь дотоод ба хөндлөнгийн үйл ажиллагаа байж болно.

/Шигтгээ 1.2/ Дотоод аудитын үүрэг нь эрсдлийн удирдлага, хяналт

ба засаглалын үр нөлөөг үнэлэх, сайжруулах системтэй, цэгцтэй

хандлагыг төлөвшүүлэх замаар тухайн байгууллагыг дэвшүүлсэн

зорилгодоо хүрэхэд туслана. Хөтөлбөрийн удирдлагаас

хамааралгүй байх шаардлагатай үед Засгийн газар хөндлөнгийн

аудиторуудыг ашигладаг.

Хөгжиж буй орнуудад аудитын уламжлал сайн хөгжсөн байдаг нь

үнэлгээнд нийцлийн аудит /compliance auditing/ мөн бэхжин

хөгжихөд хүргэжээ. Жишээ нь, Малайзийн Үндэсний аудитын газар

төрийн хариуцлагын тогтолцоог бэхжүүлэхэд 100 жилийн туршид

чухал үүрэг гүйцэтгэж байна. Тус газар дараахь зорилгоор аудит

хийж байна:

хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдөж буй эсэхийг

баталгаажуулах

үр ашиггүй, үр дүнгүй, эсвэл үрэлгэн аж ахуйч бус горимд

хүргэдэг зохисгүй хүчин зүйлсийг ил гаргах

санхүүгийн тайланг үнэн зөв гаргасан эсэх, мөн тайланг

нягтлан бодох, аудитын нийтээр хүлээн зөвшөөрсөн

стандартын дагуу зөв бичсэн эсэхийг тодорхойлох.

Шигтгээ 1.2 Дотоод аудиторуудын институт ба Аудитын дээд

институтуудын олон улсын байгууллага

1941 онд байгуулагдсан Дотоод аудиторуудын институт нь дотоод аудитыг

хөгжүүлэх, дэмжих зорилготой олон улсын анхны холбоо юм. Үндэсний

институуд дэлхийн өнцөг булан бүрт байршдаг бөгөөд 165 гишүүн оронтой.

Дотоодын аудиторуудын институт 1947 онд Дотоод аудитын үүрэг

хариуцлагын тухай мэдэгдэл гаргасан бөгөөд энэ нь дотоод аудитын

стандартыг хөгжүүлэх үндэс суурь болсон юм. Дотоод аудитын үйл

ажиллагааны мэргэжлийн стандартыг 1978 онд баталсан байна.

Афганистанаас эхлээд Зимбабве хүртэл хөгжингүй ба хөгжиж буй бараг бүх

улс Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллагад /INTOSAI/

хамрагддаг бөгөөд энэ нь төрийн аудитын байгууллагуудын хөндлөнгийн

томоохон байгууллагын үүрэг гүйцэтгэнэ. 1953 онд байгуулагдсан INTOSAI

байгууллага төрийн аудитыг дэлхий дахинд хөгжүүлэх, мэдлэгийг дээшлүүлэх,

дамжуулахад дэмжлэг үзүүлнэ. Тэндээс гаргасан Ёс зүйн дүрэм, Аудитын

стандарт ба Гүйцэтгэлийн аудитыг хийх удирдамжийг нийтээр мөрдөж байна.

2008 оны байдлаар INTOSAI 188 гишүүн оронтой байв.

Эх сурвалж: http://www.theiia.org, http://www.intosai.org.

■Дотоод

аудит:

Санхүүгийн

үйл ажиллагааг

үнэлэх

зорилгоор

байгууллагын

дотоодод хийж

буй аудит юм.

Дотоод аудит нь систем, үйлдвэрлэл, инженерчлэл, борлуулалт,

хүний нөөц зэргийг агуулсан санхүүгийн ажиллагааны өргөн хүрээг

хамарна /http://www.theiia.org/. Энэ нь мэргэжлийн магадлан

итгэмжлэлийн санал болох учир илүү хүчтэй юм. Харин үнэлгээ бол

тийм биш /15 дугаар бүлэгт магадлан итгэмжлэх үнэлгээчдийн тухай

авч үзнэ./

Хөгжлийн үнэлгээ бол хууль, дүрэм журмын шаардлагатай нийцэж

буй эсэхийг онцлон хянадаг аудитын мэргэжлээс үүсэн гарсан.

Үүнийг хоёр талын хандивлагчид ба хөгжлийн банкуудын зорилгод

үндэслэсэн төслийн үнэлгээний хүрээнд авч үзэж болно. Жишээ нь,

Олон талт хөгжлийн банкны Үнэлгээний хамтын ажиллагааны

бүлгээс “Олон талт хөгжлийн банкны дэмжлэгтэй төрийн салбарын

үйл ажиллагааны үнэлгээний сайн практикийн стандартыг

нэвтрүүлсэн бөгөөд энэ нь “зорилготой харьцуулж үздэг үнэлгээ нь

хариуцлагыг бэхжүүлдэг” гэсэн үндсэн дээр зорилгод хүрэх

асуудлыг хамардаг. /Олон талт хөгжлийн банкны Үнэлгээний хамтын

ажиллагааны бүлэг. 9 дэх тал/

Аудит ба үнэлгээний хоорондын холбоо

Аудит ба үнэлгээ нь нэг үргэлжилсэн холбооны хэсгүүд бөгөөд

нийцэл, хариуцлага, үр нөлөө, үр дүнгийн талаар хоорондоо

холбоотой боловч харилцан адилгүй мэдээллийг бий болгоно.

“Үнэлгээ нь бодлого ба гарцад дүн шинжилгээ хийдэг бол аудит нь

санхүүгийн дотоод хяналт, удирдлагын системд анхаарч үздгээрээ

энэ хоёр чиг үүргийн хувьд үйл ажиллагааны үр ашиг, зардлын үр

дүн гэсэн асуудлын хүрээнд зарим талаар давхцдаг.” /Канадын

Сангийн газар, 1993, 3 дахь хэсэг/ Аудит ба үнэлгээний аль аль нь

“Хөтөлбөрийг боловсруулах, удирдах, хянах, өөрчлөх, зарим

тохиолдолд зогсооход хэрэгтэй болдог системтэй, нотолгоотой

мэдээллээр шийдвэр гаргагчдыг хангах зорилготой” /Уислер 1996, 1

дэх тал/

Аудит ба үнэлгээний ялгаатай ба давхцдаг талуудын тухай олонтаа

бичсэн байдаг. Ялгаа нь тэдгээрийн гарал үүсэлтэй холбоотой. Аудит

ерөнхийдөө санхүүгийн нягтлан бодох бүртгэлээс үүссэн бол үнэлгээ

нь үндсэндээ нийгмийн ухаанаас гаралтай. Аудит нь тавигдах

шаардлагуудтай нийцэж буй эсэхийг голлон хянадаг бол үнэлгээ нь

бодлого, хөтөлбөр, төсөлд холбогдох өөрчлөлт гарч байгаа эсэхийг

тогтооход чиглэгдэнэ. Аудиторууд норматив асуултуудад /тухайн

асуудлыг хийх ёстой байсан асуудалтай харьцуулан авч үздэг/

хариулт эрдэг, харин үнэлгээчид дүрслэсэн болон шалтгаан - үр

дагаврын тухай асуултад хариулт хайдаг. /Уислер, 1996/

Нийгмийн шинжлэх ухааны уламжлал

Засгийн газрууд ба байгууллагууд хянан баталгаажуулах,

нийцүүлэхэд голлон анхаарахаас үр нөлөөг онцлох хандлагад

шилжих явцад нийгмийн шинжлэх ухааны арга хэрэгслийг үнэлгээнд

ашиглах болжээ. Хөгжлийн үнэлгээ нь шинжлэх ухааны ба нийгмийн

судалгааны аргад түшиглэх болов.

Шинжлэх ухааны арга бол бодит үнэнийг итгэл үнэмшлээс ялган

салгах гэсэн бодит оролдлогын талаархи мэдээллийг олж авахад

системтэй хандах явдал юм. Энэ хандлагын үүднээс тоо баримтуудыг

туршилтын явцад цуглуулж, таамаглалыг томьёолох, туршихад

ашигладаг. Судлаачид шинжлэх ухааны аргыг ашиглан:

асуудлыг илрүүлж, түүнийг судлан, өмнөх тайлбаруудыг авч

үзнэ

шалтгаан ба үр нөлөөний харилцааны талаархи таамаглалыг

дэвшүүлж, түүнийг хэмжиж болохуйц байдлаар илэрхийлнэ

тоо баримт цуглуулах, туршилт хийх аргаар таамаглалыг

туршина

тоо баримтыг шинжилж, дүгнэлт хийнэ

илрүүлсэн зүйл, дүгнэлтээ баримтжуулж, түгээнэ

таамаглалыг илүү сайжруулахын тулд үр дүнг ашиглана.

Социологи, антропологи, улс төрийн ба эдийн засгийн ухаан зэрэг

нийгмийн шинжлэх ухаанаас бусад аргыг авч үнэлгээнд ашиглах

болжээ.

Үнэлгээн дэх нийгмийн судалгааны аргын хэрэглээ нь тэдгээр аргын өсөлт,

хөгжилтэй нягт холбоотой ба энэ зуунд гарсан үзэл суртал, улс төр ба хүн

ам зүйн өөрчлөлттэй ч мөн холбоотой. Их сургуулиуд нийгмийн шинжлэх

ухааныг өргөжүүлэн хөгжүүлж, нийгмийн судалгааг үлэмж дэмжих болсон

нь чухал ач холбогдолтой болсон. Их сургуулиудын нийгмийн шинжлэх

ухааны тэнхмүүд хөтөлбөрийн үнэлгээний анхны ажлуудын төв болж, уг

салбарт нөлөө бүхий байр эзэлж байна. /Росси ба Фриман, 1993, 9 дэх тал/

Түүнчлэн үнэлгээ нь онол боловруулах, төлөвлөх, чиг хандлага

тогтоох, тоо баримт цуглуулах арга зүй, дүн шинжилгээ хийх,

тайлбарлах, статистик, асуулга, түүвэрлэлт зэрэг нийгмийн шинжлэх

ухааны судалгааны хэсгүүдтэй нягт холбоотой юм.

Хөгжлийн үнэлгээний гол агуулга

Хөгжлийн үнэлгээ нь үнэлгээний нэг дэд салбар болж үүссэн. Энэ нь

гол төлөв дэлхийн II дайны дараахь сэргээн босголт, хөгжлийн үйл

ажиллагаатай холбоотойгоор анх эхэлжээ. Дэлхийн банк 1944 онд

байгуулагдаж, анхны бие даасан үнэлгээний бүлгийг 1972 онд

бүрдүүлжээ. Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/ 1991

онд байгуулагдсан. Бусад олон талт хөгжлийн банкууд 1990-ээд

онуудад байгуулагджээ. Их Британий олон улсын хөгжлийн газар,

Канадын олон улсын хөгжлийн агентлаг зэрэг хоёр талын

байгууллагууд мөн үүсэн байгуулагдав. Эдгээр байгууллага

байгуулагдаж, хандивлагчид төслийн санхүүжүүлэлт, үр дүнгийн

талаар хариуцлага тооцож эхлэхийн хамт хөгжлийн үнэлгээний эх

үүсэл тавигдав. Хөгжиж буй орнуудын яамд хандивлагчдын

боловсруулсан, суралцах, хариуцлага тооцоход чиглэсэн төслийн

үнэлгээг ашиглах замаар төслийн санхүүжилтийн тайланд тавигдах

шаардлагыг хангах хэрэгтэй болсон.

Өнгөрсөн хэдэн арван жилд хөгжлийн тухай ойлголт өөрчлөгдсөн

учир хөгжлийн үнэлгээ ч бас шинэчлэгджээ. Уг үнэлгээг ашиглаж

эхэлснээс хойш Дэлхийн банк үнэлгээний бодлогоо өөрчилж,

хөгжлийн үнэлгээний нарийн түвэгтэй байдлын үр дагаврыг тооцох

болжээ. /Хүснэгт 1.3/

Хүснэгт 1.3. Дэлхийн банкны хөгжилд хандах хандлагын өөрчлөлт,

1950-2000

Он Голлон анхаарах асуудлууд Хандлага Салбар

1950-

иад он

1960-

аад он

Шинэчлэн барих, сэргээн босголт, техникийн

тусламж ба инженерчлэл

Эдийн засгийн өсөлт, санхүү, төсөл зохиох,

эдийн засгийн найдвартай өсөлт нь илүү

олон хүнийг ядуурлаас гаргана гэсэн итгэл

найдвар

Техникийн

тусламж

Төслүүд

Инженерчлэл

Санхүү

1970-

аад он

Нийгмийн салбарууд ба үндсэн хэрэгцээ

/боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хангамж/,

уртавтар хугацааны төлөвлөлт, нийгмийн

салбарын хөрөнгө оруулалт

Салбарын

хөрөнгө

оруулалт

Төлөвлөлт

1980-

аад он

Бүтцийн өөрчлөлтийн бодлого ба зээл олгох,

өөрчлөлтөд зарцуулан олгох зээлийг тусгай

нөхцөлүүдтэй холбож шинэчлэлийн гол

бодлогыг дэмжих, санхүү болон өрийн

хямралыг даван туулахад туслах

Өөрчлөлтөд

зориулсан зээл

Шинэ

сонгодог

эдийн засаг

1990-

ээд он

Бие даасан жижиг төслүүдээс ялгаатай нь

тухайн улсад хэрэгжүүлэх илүү өргөн

хүрээний төслүүдийг дэмжих, хөгжиж буй

орнуудын чадавхи болон байгууллагын

хөгжилд илүү анхаарах

Улсад

тусламж

үзүүлэх

Олон

салбарыг

хамарсан

2000-

аад он

Ядуурлыг бууруулах, түншлэл, оролцоо,

бүхэл салбарыг хамарсан бодлого, үр дүнд

чиглүүлэх

Түншлэл

Үр дүнд

суурилсан

удирдлага

ЭЗХАХБ хөгжлийн үнэлгээг урагшлуулахад чухал үүрэг

гүйцэтгэжээ. 1961 онд байгуулагдсан ЭЗХАХБ-ын гол үүрэг нь

эдийн засгийн тогтвортой хөгжил, ажил эрхлэлт, амьдралын өсөн

нэмэгдэж буй стандартад хүрэх, үүний хамт санхүүгийн

тогтвортой байдлыг хангах, ингэснээрээ дэлхийн эдийн засгийн

хөгжилд хувь нэмрээ оруулахад гишүүн орнуудын Засгийн

газруудад туслах явдал байв /http://www.oecd.org/. ЭЗХАХБ-ын

гишүүд Хөгжлийн тусламжийн хороо зэрэг тусгай хороодын үйл

ажиллагаанд оролцоно. Хөгжлийн тусламжийн хороо нь олон жил

хөгжлийн үнэлгээний ажлын бүлэг ажиллуулж ирсэн /Одоо

хөгжлийн тусламжийн хорооны Үнэлгээний сүлжээ гэх болсон/.

Энэ сүлжээний зорилго нь тууштай, мэдээлэл сайтай, бие даасан

үнэлгээг дэмжих замаар олон улсын хөгжлийн хөтөлбөрийн үр

нөлөөг дээшлүүлэхэд оршино. Үүнд хоёр талын болон олон талт

хөгжлийн 30 агентлаг хамтран оролцож байна. Хөгжлийн

үнэлгээний тухай Хөгжлийн тусламжийн хорооны

тодорхойлолтыг өргөнөөр хэрэглэж ирсэн байна. Энэ нь энэхүү

бүлгийн эхэнд дурдсан үнэлгээний ерөнхий тодорхойлолтоос бага

зэрэг ялгаатай.

Хөгжлийн тусламжийн хорооны гаргасан хөгжлийн үнэлгээний

тодорхойлолтыг авч үзье:

Хөгжлийн үнэлгээ бол одоо хэрэгжиж буй болон хэрэгжиж

дууссан төсөл, хөтөлбөр, бодлого болон тэдгээрийн төлөвлөлт,

хэрэгжилт, үр дүнгийн тухай системтэй, бодитой үнэлгээ юм.

Түүний зорилго нь зорилтын уялдаа холбоо ба хэрэгжилт,

хөгжлийн үр ашиг, үр дүн, үр нөлөө, тогтвортой байдлыг

тодорхойлоход оршино. Үнэлгээ нь үнэмшилтэй, ашигтай

мэдээллээр хангаж, хандивлагч ба хүлээн авагч орнуудын аль аль

нь авсан сургамжийг шийдвэр гаргах үйл явцад ашигладаг

болгоход дэмжлэг үзүүлнэ. /ЭЗХАХБ, 1991, 4 дэх тал/

Хөгжлийн үнэлгээний хүрээнийхэн арга зүй, практик хэрэглээний

олон янзын хэлбэрийг ашиглаж иржээ. Хөгжлийн төсөл, хөтөлбөр,

бодлого улам нарийсч, цар хүрээ нь өргөжиж байгаа учир

хөгжлийн үнэлгээ хийхэд олон онол, дүн шинжилгээний стратеги,

арга зүйн холимог аргыг хэрэглэх нь илүү үр дүнтэй гэдгийг

ерөнхийдөө хүлээн зөвшөөрөх болжээ. Холимог хандлага нь

үнэлгээг бат бэх, бодитой болоход чухал байдаг.

Энэ арга зүйн холимогийг арга зүйн гурамслал /methodological

triangulation/ гэж нэрлэх агаад дараахь зүйлийг хамарна:

Хэд хэдэн онол, мэдээллийн эх сурвалж болон хэлбэр, дүн

шинжилгээний аргыг хэрэглэн үнэлгээг хянаж баталгаажуулна.

Олон тоо баримт, мэдээллийн эх сурвалж, арга, дүн шинжилгээ,

онолыг хамтатган хэрэглэснээр үнэлгээчид нэг мэдээлэл, нэг

арга, нэг ажиглагч, нэг онолыг баримтлах өрөөсгөл хандлагаас

зайлсхийх боломжийг эрэлхийлдэг. /ЭЗХАХБ, 2002, 37 дахь тал/

Челимски ба Шадиш нар /1997, 11 дэх тал/ тэмдэглэхдээ:

Үнэлгээ нь арга зүйн хувьд улам бүр харилцан адилгүй олон

хэлбэртэй болсоор байна. Одоо үнэлгээчдийн арга зүйн арга

хэрэгсэлд нийгмийн шинжлэх ухааны бүх арга, тухайлбал, сэтгэл

зүй, статистик, боловсрол, социологи, улс төрийн ухаан,

антропологи ба эдийн засгийн ухааны аргууд багтах болжээ.

Үнэлгээний төлөвлөлт, арга зүйн /эсвэл төлөвлөлт, арга зүйн

хослол/ сонголт нь тавьсан асуулт, хариулт эрсэн мэдээллээр

тодорхойлогдоно.

Мэргэжлийн үнэлгээний холбоодын хөгжил

Мэргэжлийн үнэлгээний холбоод үнэлгээчдийн нийгэмлэгийн

хүрээнд мэргэжлийн ур чадварыг дэмжих, хүлээн зөвшөөрөх

тогтолцоог бий болгодог. Энэхүү дэмжлэг нь хөгжлийн

үнэлгээний чадавхийг сайжруулахад хувь нэмрээ оруулдаг.

1980-аад онд бүс нутгийн ба үндэсний ердөө гуравхан нийгэмлэг

байв. Түүнээс хойш үндэсний, бүс нутгийн болон олон улсын

хэмжээний холбоод үсрэнгүй өсч, дэлхий дахинд тархсан юм.

Одоогоор хөгжиж буй болон хөгжингүй орнуудад 75 гаруй

үнэлгээний холбоод байна.

/http:/www.ioce.net/members/eval_associations.shtml/ Энэ өсөлтийн

дийлэнх нь хөгжиж буй орнуудад үнэлгээний холбоод олноор

байгуулагдсантай холбоотой. Үндэсний түвшинд авч үзвэл, жишээ

нь, Малайз, Шри Ланкад 1999 оноос, Угандад 2002 оноос ийм

холбоод байгуулагджээ. Бүс нутгийн түвшинд бол Австрали-

Азийн үнэлгээний нийгэмлэг 1991 онд, Европын Үнэлгээний

нийгэмлэг 1994 онд, Африкийн үнэлгээний холбоо 1999 онд тус

тус байгуулагджээ.

Олон улсын үнэлгээний нэг чухал байгууллага бол Үнэлгээний

хамтын ажиллагааны олон улсын байгууллага /ҮХАОУБ/ бөгөөд

энэ нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа бүс нутгийн ба үндэсний

үнэлгээний байгууллагуудын /холбоо, нийгэмлэг, сүлжээ г.м./

чөлөөт нэгдэл юм. ҮХАОУБ нь хөгжиж буй орнуудад үнэлгээний

салбарт манлайлал, чадавхийг сайжруулах, үнэлгээний онол,

практикийг дэлхий дахинд түгээн, төлөвшүүлэхэд туслах

зорилготой. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд мэргэжлийн үнэлгээчид

дэлхий нийтийн өмнө тулгарч буй асуудлуудыг тодорхойлох,

шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхүйц дэлхийн хэмжээний /глобал/

чиг хандлагыг баримтална. (http://ioce.net/overview/general.shtml).

Олон улсын үнэлгээний өөр нэг чухал байгууллага нь Олон улсын

хөгжлийн үнэлгээний нийгэмлэг /ОУХҮН/IDEAS/ юм. Тус

байгууллага хөгжиж буй орнуудад үнэлгээний салбарын чадавхийг

сайжруулах зорилгоор 2001 онд байгуулагдсан. Тус байгууллагын

эрхэм зорилго нь арга зүйг сайжруулж, чадавхийг бэхжүүлэн,

эзэмших асуудлыг өргөжүүлэх замаар хөгжлийн үнэлгээний

практикийг дэлгэрүүлж, хөгжүүлэхэд оршино. ОУХҮН бол

хөгжлийн үнэлгээг хийдэг мэргэжлийн үнэлгээчдийн ганц холбоо

юм. Түүний стратеги нь дараахь зүйлд чиглэгдэнэ:

төрийн бодлого, зарлагын хувьд үр дүн, ил тод байдал,

хариуцлагыг тооцоход чиглэгдсэн хөгжлийн үнэлгээг

дэмжих

үнэлгээний чадавхийг хөгжүүлэхэд тэргүүлэх ач

холбогдол өгөх

хөгжлийн үнэлгээнд оюуны болон мэргэжлийн хамгийн

өндөр стандартыг хөгжүүлэх

Хөгжлийн үнэлгээний зарчим ба стандартууд

Үзүүлж буй үйлчилгээний найдвартай байдал, чанарыг

сайжруулах, харьцуулах боломжийг хангах ба хариуцлагын

тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд үнэлгээчдэд

баримтлах зарчим, стандарт шаардлагатай. /Пиксиотто, 2005/

Хөгжлийн асуудалтай холбоотой олонхи байгуулага ЭЗХАХБ-ын

Хөгжлийн тусламжийн хорооны зарчим, стандарт, шалгуурыг

ашигладаг. Түүний гол баримт бичигт хөгжлийн тусламжийг

үнэлэх 5 шалгуурыг тодорхойлжээ:

уялдаа холбоо: хөгжлийн төсөл, арга хэмжээний зорилго

нь түүний өгөөжийг хүртэгсдийн шаардлага, тухайн орны

хэрэгцээ, дэлхий дахины тэргүүлэх чиглэл болон түншүүд

ба хөгжлийн агентлагуудын бодлоготой уялдаж, нийцэж

буй хэр хэмжээ

үр дүн: тусламжийн үйл ажиллагаа зорилгодоо хэр зэрэг

хүрч буйг хэмжих

үр ашиг: орцтой харьцуулахад тоо, чанарын хувьд ямар

гарц гарсныг хэмжих /Энэ эдийн засгийн нэр томьёо нь

хүссэн үр дүнд хүрэхийн тулд хамгийн бага зардал буюу

нөөц ашиглахыг илэрхийлнэ. Үр ашгийг хэмжих нь адил

үр дүнд хүрэх янз бүрийн хандлагыг харьцуулж, хамгийн

үр ашигтай аргыг сонгон авч чадсан эсэхийг ерөнхийдөө

шаарддаг./

үр нөлөө: хөгжлийн төсөл, арга хэмжээний явцад шууд ба

шууд бусаар, зориуд ба санаандгүйгээр бий болсон эерэг

ба сөрөг өөрчлөлтүүд /Үр нөлөөг хэмжих нь орон нутгийн

нийгэм, эдийн засаг, байгаль орчны үйл ажиллагаа,

хөгжлийн бусад үзүүлэлтүүдэд үзүүлсэн гол нөлөө ба

үйлчлэлийг тодорхойлоход чиглэгдэнэ. Ийнхүү шалгах нь

зориуд ба зориуд бус үр дүнгийн аль алиныг авч үзэх

ёстой ба худалдаа, санхүүгийн нөхцөлийн өөрчлөлт зэрэг

гадаад хүчин зүйлсийн эерэг ба сөрөг нөлөөг бас

хамруулсан байх учиртай./

тогтвортой байдал: тодорхой хугацаанд цэвэр ашгийн

урсгалын эрсдэлийг уян хатан барих /Тогтвортой байдлын

тухай ойлголт нь үйл ажиллагаа ба хөтөлбөрийн ашиг тус

хандивлагчийн санхүүжилт татарсны дараа үргэлжилсэн

хэвээр байх эсэхийг үнэлэхтэй /хэмжих биш/ холбоотой

юм. Төсөл ба хөтөлбөрүүд нь байгаль орчны болон

санхүүгийн хувьд тогтвортой байх хэрэгтэй.

ЭЗХАХБ-ын Хөгжлийн тусламжийн хороо хөгжлийн тусламжийн

үнэлгээний зарчмуудыг боловсруулсан /ЭЗХАХБ 1991б/. Эдгээр

зарчим дараахь асуудлыг тусгасан:

үнэлгээний зорилго

алагчлан үзэхгүй байх, хамааралгүй, бие даасан байх

үнэмшилтэй байх

хэрэгцээтэй байх

хандивлагчид ба хүлээн авагчдын оролцоо

хандивлагчийн зүгээс хамтран ажиллах

үнэлгээний хөтөлбөрийг гаргах

үнэлгээг төлөвлөх, гүйцэтгэх

тайлагнах, түгээх, эргэх мэдээллийн холбоо

эдгээр зарчмыг хэрэгжүүлэх

Хөгжлийн тусламжийн хорооны “Хөгжлийн тусламжийг үнэлэх

зарчмууд”-ыг 1998 онд хянан үзжээ. Уг зарчмуудыг бусад

байгууллагын гаргасан зарчмуудтай харьцуулан үзэж, тэдгээрийг

тогтвортой мөрдөх, мөн боломжтой салбаруудад өргөжүүлэх

асуудлыг судалжээ. Тэдгээр зарчимд оруулж болох нэмэлт,

засварын талаар гишүүд дараахь санал гаргажээ:

зорилгын илэрхийллийг өөрчлөх

төвлөрлөөс ангид хийж буй үнэлгээ ба хамтын

оролцооны үнэлгээний асуудлуудад шууд хандах

төсөл, хөтөлбөр хүлээн авагчийн оролцоо ба

хандивлагчийн зүгээс хамтран ажиллах зарчим,

практикийг илүү сайн боловсруулах

гүйцэтгэлийн хэмжилт, нөхцөл байдал, амжилтын

зэрэглэлийн систем, үнэлгээний ажиллагааны төрөл,

хэлбэрийн хөгжилт зэрэг сүүлийн үеийн шинэ ололтыг

үнэлгээний үйл ажиллагаанд нэвтрүүлэх

Дээрх санал нь Хөгжлийн тусламжийн хорооны цаашдын хэвлэл

нийтлэлийн чиглэлийн суурь нь болжээ.

Америкийн үнэлгээний нийгэмлэг /АҮН/ 1994 онд “АНУ дахь

хөтөлбөрийн үнэлгээний стандартууд”-ыг нийтэлжээ. Эдгээр

стандартыг Америкийн үндэсний стандартын институт /АҮСИ/

баталж, хөтөлбөрийн үнэлгээний талаархи Америкийн үндэсний

стандарт болгожээ. Түүнийг 1998 онд хянан шинэчилсэн ба

үнэлгээний бусад холбоо, хөгжиж буй орнуудын холбоод

өөрсдийн онцлогт нийцүүлэн хэрэглэх болсон.

Хөгжлийн тусламжийн хорооны Үнэлгээний сүлжээ 2006 оны 3

дугаар сард “Хөгжлийн тусламжийн хорооны үнэлгээний чанарын

стандартууд”-ыг бий болгожээ. /ЗЭХАХБ 2006/ /Шигтгээ 1.3/

Одоогоор туршилтын журмаар хэрэглээний шатны туршилт

хийгдэж буй эдгээр стандартууд чанартай үнэлгээний үйл явц ба

үнэлгээний бүтээгдэхүүн /гарц/-д шаардлагатай гол тулгуур

асуудлуудыг тодорхойлж байна:

Үнэлгээний үйл явц /хэрэгжүүлэх явц/ ба

бүтээгдэхүүний стандартыг бий болгох.

Улсын хэмжээнд хийж буй үнэлгээнүүдийг харьцуулан

үзэх боломжийг хангах.

Хамтарсан үнэлгээ хийх түншлэл, хамтын ажиллагаанд

дэмжлэг үзүүлэх.

Гишүүн орнууд бие биенийхээ хийсэн үнэлгээний үр

дүн, тайланг ашиглах боломжийг нэмэгдүүлэх /сайн

туршлага, сургамж зэрэг/.

Үнэлгээ хийхэд гаргах хүчин чармайлтыг оновчтой

чиглүүлэх.

Шигтгээ 1.3 ХТХ-ны Үнэлгээний стандартын 10 шалгуур

ЭЗХАХБ нь үнэлгээний чанарыг үнэлэх 10 шалгуурыг гаргасан байна:

үнэлгээний үндэслэл шалтгаан, зорилго, зорилтууд

үнэлгээний хүрээ

гол агуулга

үнэлгээний аргачлал

мэдээллийн эх сурвалж

бие даасан байдал

үнэлгээний ёс зүй

чанарын баталгаажилт

үнэлгээний үр дүнгийн уялдаа холбоо

бүрэн төгс байдал

Эх сурвалж: ЭЗХАХБ, 2006

ЭЗХАХБ-ын Хөгжлийн тусламжийн хорооны Үнэлгээний сүлжээ

ба үнэлгээний бусад сүлжээний хүсэлтээр Дэлхийн банкны бие

даасан үнэлгээний бүлэг Дэлхийн ба бүсийн түншлэлийн

хөтөлбөрийг /энэ нь үнэлгээг иж бүрэн хийхийг шаарддаг

онцлогтой/ үнэлэх зарчим, стандартыг боловсруулжээ. Эдгээр

илэрхийлэх шинжийг агуулсан зарчим, стандартыг туршсан

бөгөөд ойрын хэдэн жилд багтаан дахин хянан үзэж,

баталгаажуулна. /энэ бүлгийн эцэст эдгээр стандарт, зарчмыг олж

үзэх вэб хуудсын хаяг бий. Зарчим ба стандартын тухай цаашид 14

дүгээр бүлэгт авч үзнэ./

■Бие даасан

үнэлгээ:

Төсөл, арга

хэмжээ

төлөвлөж,

хэрэгжүүлж

буй

хүмүүсээс

хамаа- рахгүй

үнэлгээчдийн

хийж байгаа

үнэлгээ

Хөгжлийн үнэлгээний үнэмшилтэй чанарыг гэрчлэх чухал

бүрэлдэхүүн хэсэг бол бие даасан байдал юм. ЭЗХАХБ-ын

Хөгжлийн тусламжийн хорооны үгсийн тайлбарт бие даасан

үнэлгээг “хөгжлийн төсөл, арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх

хариуцлага хүлээсэн хүмүүсийн хяналт, нөлөөллөөс ангид

байгууллага, үнэлгээчдийн хийсэн үнэлгээ” гэж тодорхойлжээ.

/ЭЗХАХБ 2002, 25 дахь тал/ Тэнд тэмдэглэхдээ:

Үнэлгээний үнэмшилтэй чанар нь зарим талаараа уг үнэлгээ хэр

бие даасан байдалтай хийгдсэн гэдгээс хамаарна. Бие даасан

байдал нь төрийн нөлөөлөл, байгууллагын дарамт шахалтаас

ангид байх гэсэн санааг илэрхийлнэ. Энэ нь мэдээлэл авах бүрэн

боломж, судалгаа хийх, үр дүнг илтгэхэд бусдаас хамааралгүй

байх явдлаар тодорхойлогдоно.

Бие даасан байдал нь тусгаарлах гэсэн үг биш. Үнэлгээчид,

хөтөлбөрийн менежер, ажилтнууд, хөтөлбөрийн үр дүнг хүртэгсэд

харилцан холбоотой ажилласнаар үнэлгээ, түүний хэрэглээг

өргөжүүлж өгдөг. Үнэлгээ нь дотоод ба хөндлөнгийн байх бөгөөд

түүнийг хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилтийн талаар шийдвэр

гаргагчдын удирлага дор байдаг үнэлгээчид хийж болно. Ийм

үнэлгээ нь бие даасан үнэлгээ биш бөгөөд хариуцлагын асуудлыг

тодорхойлох бус суралцах, сургамж авах зорилгоор хийгддэг.

Олон талт хөгжлийн банкуудын үнэлгээний албаны дарга нар

Үнэлгээний хамтын ажиллагааны бүлэгтэй тогтмол уулздаг бөгөөд

үнэлгээний бие даасан байдлын 4 шалгуурыг тогтоожээ:

байгууллагын бие даасан байдал

бусдаас хамааралгүй бие дааж ажллах

гадны нөлөөллөөс хамгаалагдсан байх

ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх

Хүснэгт 1.4 үнэлгээний байгууллагын бие даасан байдлыг үнэлэх

шалгуур ба үзүүлэлтүүдийг харуулж байна. Аль алиныг нь янз

бүрийн эх сурвалжаас авчээ.

Хөгжлийн үнэлгээний жишээ

Шигтгээ (1.4-1.8)-д үнэлгээний тайлангуудыг үзүүлэв. /ALNAP

2006/. Учир холбогдол, үр дүн, үр ашиг, үр нөлөө ба тогтвортой

байдал зэрэг дээр дурдсан шалгуурын аль нэгийг шигтгээ бүрт

жишээлж авсан болно.

Хүснэгт 1.4. Үнэлгээний байгууллагын бие даасан байдлыг тодорхойлох шалгуур,

үзүүлэлтүүд

Асуудлын аль тал

Шалгуур

Үзүүлэлтүүд

болох

Байгууллагын

бие

даасан

байдал

Бие

дааж

ажиллах

Үнэлгээний нэгжийн

бүтэц, үүрэг зөв зохистой

байх.

Үнэлгээний нэгж

байгууллагын дарга ба

орлогч эсхүл удирдах

зөвлөлийн өмнө

хариуцлага хүлээж,

үнэлгээний үр дүнгээ

тайлагнана.

Үнэлгээний нэгж зохион

байгуулалтын хувьд

хөтөлбөр, үйл ажиллагааны

удирдлага ба гүйцэтгэгчид

болон үнэлгээ хийлгэж буй

байгууллагын гадна

байдаг.

Үнэлгээний нэгж нь дээд

шатны байгууллагынхаа

аудитын хороонд болон

бусад хяналтын газар

тогтмол тайлан, мэдээлэл

өгдөг.

Үнэлгээний нэгж нь улс

төрийн дарамт шахалтаас

ангид байж, дүгнэлт, үр

дүнг айх зүйлгүй

бодитойгоор тайлагнах

боломжтой болсон.

Үнэлгээний нэгжийн

ажилтнууд нөхөн төлбөр

авах, сургалтад явах,

ажиллах хугацаа, албан

тушаал ахих зэрэг нь үр

дүнд суурилсан боловсон

хүчний тогтолцоогоор

хамгаалагдсан байна.

Үнэлгээний нэгж нь

хэрэгцээт мэдээлэл ба

мэдээллийн эх сурвалжид

хүрэх боломжтой.

Үнэлгээний нэгж нь хатуу,

найр тавиагүй тайлан

гаргах чадвар, хүсэл

эрмэлзэлтэй байна.

Үнэлгээний нэгж тайлангаа

шударгаар гаргах

Үнэлгээний нэгж нь байгууллагын бүхий л

үйл ажиллагааг хамран үнэлгээ хийх, мөн

тайлагнах чиглэл, хэрэгжүүлэх хүмүүс,

төсөв, үйл ажиллагаа нь тухайн

байгууллагын зохион байгуулалт, бодлого,

стратеги, хэрэгжүүлэх албанаас болон

түүнтэй холбоотой шийдвэр гаргах үйл

явцаас хамааралгүй гэдгийг тодотгосон эрх

олгогдсон эсэх

Үнэлгээний нэгж ба байгууллагын удирдлага

ба зөвлөлийн хооронд тайлагнах, мэдээлэл

өгөх шууд харилцаа бий эсэх

Хөтөлбөр, үйл ажиллагаа, эсвэл үнэлгээ

хийлгэж байгаа байгууллага дахь үнэлгээний

нэгжийн байр суурь

Тайлан, мэдээлэл өгөх харилцаа ба хяналтын

байгууллагад тайлан, мэдээлэл өгөх давтамж

Үнэлгээний нэгж, түүний гишүүд улс төрийн

албан тушаалтнуудын өмнө хариуцлага

хүлээхгүй ба улс төрийн ажиллагаанд

оролцохоос тусгаарлагдсан байх хэр хэмжээ

Ажлын үр дүнг үнэлэх систем /мерит/ нөхөн

төлбөр, сургалт, алба хаах хугацаа, ахих

дэвшихийг хамарч буй хэр хэмжээ, түүний

хэрэгжилт

Үнэлгээний нэгж нь байгууллагын

ажилтнууд, бүртгэл, хамтран санхүүжүүлэгч,

бусад түнш болон хөтөлбөр, үйл ажиллагааг

санхүүжүүлэгч ба хандивлагчидтай тодорхой

хязгаарлалтгүйгээр харилцах боломжтой

байх хэр хэмжээ

Үнэлгээний нэгж нь гаргасан тайлангаа олон

нийтийн шүүлтүүрээр оруулж, байгууллагын

хөтөлбөр, үйл ажиллагаанаас сургамж авах,

одоо хэрэглэж байгаагаас илүү дэвшилттэй

гүйцэтгэлийн стандартыг санал болгох,

байгууллагын хөтөлбөр, үйл ажиллагааны үр

дүнг шүүмжлэх хэр хэмжээ

Үнэлгээний нэгж нь тайлангаа холбогдох

байгууллагын нэгжүүдээр хянуулж, саналыг

Гадны

нөлөөллөөс

хамгаалагдсан

байх

Ашиг

сонирхлын

зөрчлөөс

зайлсхийх

нь

боломжтой байна.

Үнэлгээний дүгнэлтийг

тайлагнах үйл ажиллагаа

нь ил тод байна.

Үнэлгээг зөв зохистой

төлөвлөж, гүйцэтгэсэн

байна

Үнэлгээний судалгааг

зохих хэмжээнд

санхүүжүүлсэн.

Тайлангийн агуулгын

хувьд үнэлгээчийн

дүгнэлтэд тулган

шаардахгүй байна.

Үнэлгээний нэгжийн

ахлагчид зориулж хүний

нөөцийн бие даасан

журмыг баталгаажуулж

өгнө.

Нэгж нь ажилтан авах,

дэвшүүлэх, эсвэл халахад

хяналт тавина.

Үнэлгээчид үргэлжлүүлж

ажиллах нь үнэлгээний үр

дүнд үндэслэгддэггүй.

Үнэлгээчдийн зүгээс

судлах шинжлэх ажлын

хэмжээг хязгаарлах, илчлэн

гаргах явдлыг хязгаарлах,

дүгнэлтийг сулруулах,

эсвэл нэг талыг барих

байдалд хүргэхүйц албан

ёсны, мэргэжлийн, хувийн

ба санхүүгийн харилцаа

байхгүй байна.

Үнэлгээчдэд үнэлгээний

дүнд нөлөөлж болохуйц

урьдаас төсөөлсөн үзэл

бодол, итгэл үнэмшил,

эсвэл нийгэм, улс төрийн

аль нэг талыг барьсан үзэл

байхгүй байна.

Үнэлгээчид одоо ба өмнө

нь шийдвэр гаргах

нь авсны дараа удирдлага юмуу зөвлөлд

өгөх, тэгэхдээ тэдгээр нэгжийн хамрах хүрээ,

саналыг удирдлагын зүгээс хязгаарлахгүй

байх талаархи байгууллагын эрх хэмжээ,

зохицуулалтын хэр хэмжээ

Байгууллагын дүрэм журмын Үнэлгээний

нэгж үнэлгээний гол дүгнэлтүүдийн талаар

дотоод, гадаадын хувь нийлүүлэгчдэд

мэдээлэхийг зөвшөөрдөг хэм хэмжээ /нууц

болон бусад холбогдох мэдээллийг

хамгаалах мөн байгууллагын эрсдлийг бий

болгохгүй байх зохих хэм хэмжээний

хүрээнд/

Үнэлгээний нэгж удирлагын

нөлөөлөлгүйгээр үнэлгээний төлөвлөлт,

хүрээ, цаг хугацаа, хэрэгжилтийг

тодорхойлох боломжтой байх хэр хэмжээ

Үнэлгээний нэгж үүрэг хариуцлагаа

гүйцэтгэхэд сөргөөр нөлөөлж болох санхүү,

бусад нөөцийн хязгаарлалтаас чөлөөтэй байх

хэр хэмжээ

Тайлангийн зохистой агуулгын талаархи

үнэлгээчийн дүгнэлтийн хувьд тулган

шаардах юмуу түүнд хөндлөнгийн эрх

мэдэлтний зүгээс нөлөөлөх боломжгүй байх

хэр хэмжээ

Үнэлгээний нэгжийн ахлагчийн хувьд ажилд

авах, ажлаас халах, ажиллах хугацаа,

гүйцэтгэлийн хяналт, нөхөн олговор олгох

журмыг тодорхойлсон эрх мэдэл юмуу

түүнтэй адил баримт бичиг бий эсэх, тэр нь

үйл ажиллагааны удирдлагаас хамааралгүй

болгодог эсэх

Үнэлгээний нэгж ажилтан авах, дэвшүүлэх,

цалинг нэмэх, ажлаас халах талаар /мерит

системийн хүрээнд/ хяналт тавих хэр хэмжээ

Үнэлгээчид үргэлжлүүлэн ажиллах нь зөвхөн

ажлын гүйцэтгэл, ур чадвар ба үнэлгээчдийн

үйлчилгээний хэрэгцээ, шаардлагад

тулгуурлах хэр хэмжээ

Үнэлгээний бие даасан байдалд хөндлөнгөөс

оролцоход хүргэх үнэлгээчдийн харилцах,

холбоог тогтоох бодлого, журам ямар

хэмжээнд байгааг тодорхойлох. Бодлого ба

журмыг ажилтнуудад сургалтаар болон

бусад аргаар хүргэх, тэдгээрийг хэрэгжүүлэх

Үнэлгээний бодит чанарт муугаар нөлөөлж

болохуйц хувийн үнэмшил, тал тохой татах

явдлыг үнэлж илтгэх, мөн сонирхогч талууд

үнэлгээчдээс тал тохой татах явдал

гаргуулахгүй байх талаар санал, зөвлөгөө

өгөхийг журамласан бодлого, дүрэм,

албадлага ямар хэмжээнд байгааг

тодорхойлох

Өөрсдөө шийдвэр гаргахад болон

санхүүгийн удирдлагад оролцож байсан,

түвшинд үнэлгээ хийж буй

хөтөлбөр, үйл ажиллагаа,

байгууллага нэгжид

оролцож байгаагүй, мөн

санхүүгийн удирдлага,

нягтлан бодох ажилд

оролцож байгаагүй,

үнэлгээ хийж байхдаа

тухайн хөтөлбөр, үйл

ажиллагаа, нэгжид ажил

хайж байгаагүй.

Үнэлгээчид үнэлж байсан

хөтөлбөр, үйл ажиллагаа,

нэгжид аливаа нэг

санхүүгийн сонирхолгүй

байна.

эсвэл ажилд нь орох гэж байсан хүмүүсээр

тэдгээр хөтөлбөр, үйл ажиллагаа, нэгжийн

үнэлгээ хийлгэхгүй байхад чиглэгдсэн

бодлого, дүрэм байгаа эсэх болон хэрэгжиж

буй хэм хэмжээ

Өөрсдийн санхүүгийн сонирхол бүхий

хөтөлбөр, үйл ажиллагаа, нэгжийн үнэлгээ

хийхийг үнэлгээчдэд хориглох тухай дүрэм

журам байгаа эсэх, хэрэгжиж буй хэм хэмжээ

Гэр бүлийн жинхэнэ ба

ойрын гишүүд нь үнэлгээ

хийж буй хөтөлбөр, үйл

ажиллагаа, нэгжид шууд,

нөлөө үзүүлэх байр

сууринд ажиллаагүй байна.

Гэр бүлийн гишүүд нь нөлөөлж болохуйц

хөтөлбөр, үйл ажиллагаа, нэгжийн үнэлгээнд

тухайн ажилтнуудыг оролцуулахгүй байх

дүрэм журам ямар хэмжээнд байгаа,

хэрэгжиж буй хэм хэмжээ

Эх сурвалж: Данийн Гадаад хэргийн яам, 1999, ЭЗХАХБ 1991,CIDA 2000, Дотоод аудиторуудын

институт 2000, Нягтлан бодогчдын Европын холбоо, INTOSAI 2001, АНУ.ЗГХТА 2002

Шигтгээ 1.4 Уялдаа холбоо: Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс Сомали дахь гамшгийг

арилгах, сэргээн босгоход зориулсан хүнсний тусламжийг үнэлсэн нь

Уг үнэлгээг 2001 оны 7 дугаар сарын дундуур 3 долоо хоног Сомалид

ажилласан хоёр шинжээч хийжээ. Энэ үнэлгээ нь гурван жилийн турш 1.3 сая

хүнд хуваарилсан 55 сая ам.долларын өртөгтэй 63000 сая тонн хүнсний барааны

хангалт хэрхэн явагдсаныг үнэлэхэд чиглэгджээ. Энэ тусламжийн 54 хувь нь

нөхөн сэргээх, сэргээн босгоход, 30 хувь нь яаралтай тусламжид, 19 хувь нь

нийгмийн байгууллагуудад зориулагдах ёстой байжээ. Гамшгийг арилгах,

сэргээн босгох үргэлжилсэн ажиллагааны үндсэн зорилго нь Сомали дахь

сэргээн босголтын нэгдсэн хөтөлбөрийг өргөнөөр хэрэгжүүлэхэд туслах, үүний

хамт хөгжлийн боломжийг алдалгүй ашиглах, онц байдлын нөхцөлд яаралтай

туслахын аль алиныг уян хатан зохицуулахад оршиж байв. /WFP 2002, 4 дэх

тал/ Иймд энэ олон янзын хуваарилалтыг зориулалтын дагуу хийсэн эсэх, мөн

үйл ажиллагаа бүр зөв зохистой явагдсан эсэхийг шалгахын тулд энэхүү

үнэлгээг хийх хэрэгтэй болсон.

Хөгжлийн тусламжийн үйл ажиллагааны ерөнхий уялдаа холбоог Сомали дахь

тусламжийн улс төр, эдийн засгийн хүрээнд авч үзжээ. Сомалид хүнсний

тусламж үзүүлэх үндэслэлийг тогтооход үнэлгээ чиглэгдсэн байна. Хүнсний

тусламж үзүүлэхийн эсрэг үндэслэлд Сомали улс ерөөсөө хүнсний дутагдалтай

байсан, газар газрын хүмүүс хэрэглээний зах зээлээс тусгаарлагдсан, олон

Сомаличууд анх хийж байсан ажил, эд хөрөнгөө алдсан зэрэг баримтуудыг

дурьдаж байв. Хүнсний тусламж үзүүлэхийн эсрэг үндэслэл гаргагчид ашиг тус

хүртэгсдийн сан байгуулж, түүгээр боломжтой орон нутгаас хүнс худалдаж

авах, тэгээд ажил хийлгэж бэлэн мөнгө өгөх, эсвэл ажил хийлгэж хүнс өгөх нь

илүү үр дүнтэй гэсэн санал тавьжээ. Ийм саналууд нь урт хугацааны хөтөлбөр

болох боломжтой ч түүнийг дуусгах стратеги нь тодорхой биш юм. Ийнхүү

өргөн хүрээтэй ба нарийн асуудлуудыг үнэлж шалгах нь тэдгээрийн учир

холбогдлын дүн шинжилгээ олон талтай болохыг харуулж байна.

Шигтгээ 1.5 Үр дүн: Бангладеш дэх Дэлхийн хүнсний хөтөлбөрийн дэмжлэгт Их

Британий Олон улсын хөгжлийн газраас /ОУХГ/ хийсэн үнэлгээ

2000 оны 9 дүгээр сард Бангладешийн баруун өмнөд хэсгийн 6 дүүрэгт үер

болж, 2,7 сая хүний амьдралыг хүнд байдалд оруулсан билээ. ОУХГ

Дэлхийн хүнсний хөтөлбөрийг дэмжиж, цагаан будаа, буурцаг, ургамлын

тос гэсэн 3 нэрийн хүнсний бүтээгдэхүүн хангах нийлүүлэх болсон. Эхний

хуваарилалтаар 260 мянган хүн, хоёр дахь ба гурав дахь хуваарилалтаар 420

мянган хүн хүнсний тусламж авчээ. ОУХГ 2001 онд төслийн зорилго

биелсэн эсэхэд цогц судалгаа хийж, хүнсний ногдол хэмжээ, барааны нэр

төрөл, хуваарилалтын хуваарь зэргийг шалгажээ.

Үнэлгээнд тоо ба чанарын аргыг ашигласан байна. Төсөл хэрэгжүүлсэн бүс

нутагт тохиолдлоор сонгосон 2644 өрхийн аж ахуйгаас тоон мэдээллийг

цуглуулжээ. Харин чанарын баримт мэдээллийг сонгосон авсан 6 тосгоны

амьжиргааг үнэлэх явцад цуглуулсан байна. Тэдгээр тосгоны амьжиргааны

байдал, үерт автагдсан хорооллуудын ирээдүйн төлөв зэргийг үнэлж үзсэн.

Чанарын эхний үнэлгээ хийгдсэнээс хойш 5 долоо хоногийн дараа хоёр

дахь үнэлгээний багийг явуулж ажиллуулсан. Уг баг хүнсний ногдол

хэмжээний талаар тэндэхийн хүмүүс ямар бодол, зан аягтай байв,

хуваарилалтын хугацаа, хуваарилсан бараа хүсэл сонирхолд нь нийцсэн

эсэх, хэрэглэх арга нь ямар байв зэргийг танджээ. Тоо ба чанарын үзүүлэлт,

баримтуудыг дүн шинжилгээний холимог аргад хэрэглэсэн байна.

Тайланд үр дүнгийн үнэлгээний гол асуудлуудыг тусгасан. Тухайлбал:

үйл ажиллагааны зорилго, түүний дотор хамрах хүрээг судлан шалгах

тусламж үзүүлэх хүмүүсийг сонгоход ашиглах шалгуурыг үнэлэх, тэд

уг шалгуурыг юу гэж үзэж буйг судлах

хэрэгжүүлэх механизм, түүний дотор оршин суугчдын оролцооны

түвшинг судлах

тусламж үзүүлэх хүмүүсийг хэр нягт нямбай сонгосон, хүйс болон

нийгэм, эдийн засгийн бүлгүүдээр задалж авч үзвэл ямар дүн гарсныг

үнэлэх

нөөц хангалтыг үнэлэх, үүнд ногдол хэмжээ, барааны нэр төрөл ямар

байв, яагаад тэр хүмүүст туслах болсон шалтгаан зэргийг үнэлэх /энэ

хэсгийг таарах тохирох шалгуураар үнэлж болно/

хуваарилалтын график, хуваарь зөв зохистой байсан эсэхийг шалгах

тусламжийн ажиллагааны талаар түүнд хамрагдсан хүмүүсийн бодол

санааг судлах

Шигтгээ 1.6 Үр ашиг: Мозамбикийн үерийн санд Гамшгийн онц байдлын

хорооноос хийсэн үнэлгээ

2000 онд Мозамбикт болсон үерийн дараа Гамшгийн онц байдлын

хорооноос /ГОБХ/ үнэлгээ хийж, тус хорооны харьяа агентлагуудын

хүмүүнлэгийн үйл ажиллагааг нарийвчлан авч үзжээ. Уг үнэлгээний

зорилго нь Британий олон нийтэд тэдний мөнгө хаана, яаж зарцуулагдсан

талаар тайлагнах, мөн ирээдүйд онцгой байдлын ажиллагаанд ямар сайн

арга туршлага хэрэглэж болохыг тодорхойлоход оршиж байв. Үнэлгээний

аргад өргөн хүрээний ярилцлага, суурь үндсийг судлах, газар дээр нь очиж

үзэх, тусламж хүртэгсдийг нарийвчлан асуух зэрэг багтжээ.

Үр ашгийг судлахад зориулсан бүлэгт үнэлгээнд шаардлагатай олон гол

асуудлуудыг оруулжээ. Тухайлбал, дараах асуудалд дүн шинжилгээ хийх:

ГОБХ-ны агентлагууд цэргийн эд хөрөнгийг ашиглах, шаардлагатай

үнэлгээг хийхэд нисдэг тэрэг хамтран ашиглах боломжгүй нөхцөлд

үүнийг тооцох, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд барууны цэргийн

хүчийг ашиглах нь арилжааны тоног төхөөрөмжийг ашигласнаас илүү

өндөр өртөг зардалтай байдаг; Британий агаарын хүч, АНУ-ын цэрэг,

Өмнөд Африкийн үндэсний батлан хамгаалах хүчийг ашиглахыг

харьцуулсан өртөг зардал /Цэргийн үнэтэй ажиллагаа их хэмжээний

хөрөнгө залгидаг учир төрийн бус байгууллагуудын санг

хандивлагчдын зүгээс санхүүжүүлэх хэмжээг хязгаарладаг/

Гэрээт үйлчилгээний зах зээлийн хөгжил сул байгаад үзүүлэх үр

ашгийн нөлөө /жишээ нь, үндэсний гэрээлэгчид зам засвар зэрэг тоног

төхөөрөмж их шаардах ажлыг гүйцэтгэх боломжийг агенлагуудад

олгож, их хэмжээний хөрөнгө оруулахгүй байх нөхцөлийг хангадаг ч

ГОБХ-ны агентлагуудын ашиглаж буй гэрээлэгчид хүлээсэн үүргээ

цаг хугацаанд нь биелүүлж чадахгүй байх нь олонтаа тохиолддог/

Хариу үйлдлийн сонголтын үр ашиг /үйл ажиллагааны хөтөлбөрт

хөндлөнгөөс шууд оролцох, орон нутгийн түншүүдээр дамжуулж

ажиллах, олон улсын сүлжээний гишүүдээр дамжуулж ажиллах/;

үнэлгээний явцад ажилтнуудаа бүрдүүлэх нь хариу үйлдэл сонгохоос

илүү ач холбогдолтой үр ашгийг тодорхойлогч хүчин зүйл болохыг

тогтоожээ. /энэ хэсгийг холбогдох шалгуураар авч үзэж болно/

Агентлагууд тухайн оронд байгаа чадавхи, боломжид тулгуурлах,

эсвэл олон улсын хүчинд хандахын аль нь үр ашигтай болохыг

тогтоох

Агентлагууд тухайн түншүүдтэй илүү үр ашигтай байсан уу, эсвэл

тийм түншгүйгээр үр ашигтай байсан уу гэдгийг тогтоох

Хөрөнгө оруулалтыг бэлэн байлгасан нь хариу үйлдлийг илүү үр

ашигтай хийхэд хэрхэн хүргэсэн.

Нягтлан бодох бүртгэлийн системийн үр ашиг

Орцын зардлыг харьцуулах оролдлого бүх агентлагт хийсэн, гэвч энэ нь

ханган нийлүүлсэн зүйл янз бүр, ашигласан суваг өөр учир боломжгүй

болох нь батлагдсан. Харин үүний оронд агуулахын болон тээврийн зардал

зэрэг практикт хэрэглэж буй ерөнхий зардлын зарчимд үнэлгээ тулгуурлах

болсон. Үнэлгээ нь сангийн зарцуулалтын мэдээллийн салбараар, ГОБХ-ны

агентлаг бүрийн хангалт болон материалаар, ажиллагсадгүй болон

ажиллагсадтайгаар, мөн агентлагийн удирдлагын зардлыг тооцож оруулах

болжээ.

Шигтгээ 1.7 Үр нөлөө: Руандад үзүүлсэн онцгой байдлын тусламжийн

хамтарсан үнэлгээ

Руандад үзүүлсэн онцгой байдлын тусламжийн хамтарсан үнэлгээ /1996

он/ хүмүүнлэгийн ажиллагааны хамгийн цогц үнэлгээ болсон. Түүнд 52

зөвлөх ба судлаачид оролцсон. Ээдрээтэй онцгой байдлын үед улс төрийн

ажиллагааны нөлөө ямар байгаад /эсвэл тийм нөлөө үгүй нөхцөлд/

хамтарсан үнэлгээ хийх стандартуудыг үнэлгээний тайланд тодорхойлжээ.

Хамтарсан үнэлгээгээр Руандад олон улсын багийнхны үйл ажиллагаа

байхгүй нөхцөлд гол төлөв ямар нөлөө үзүүлж буйг үнэлжээ. Гэтэл

Руандагийн хүчний байгууллагууд хүн амыг аймаглан устгах, улс төрийн

аллага хийх уур амьсгал, бүтцийг бэлтгээд байсан юм. Энэ үнэлгээгээр улс

төр ба нийгэм, эдийн засгийн үүрэг оролцоог хамарсан хүмүүнлэгийн

ажиллагааны тодорхойлолтыг өгсөн. Уг тодорхойлолт нь хүмүүнлэгийн

хариу үйлдэл ба үр нөлөөг ихэвчлэн тодорхойлдог улс төрийн бүтцийг

судлахад хөтөлжээ.

Тусламжийн үйл ажиллагаа байхгүй нөхцөлийг хоёр хэсэгт авч үзсэн:

аймаглан устгах болон түүнд шууд хүргэдэг үйл явдлуудыг нарийвчлан

тодорхойлсон ба аймаглан устгах явдлыг тайлбарлах түүхийн хүчин

зүйлүүдэд дүн шинжилгээ хийсэн. Үнэлгээний явцад тодорхой нэг салбар

дахь үйл ажиллагаанд дүгнэлт хийхээр хязгаарлалгүй, өргөн хүрээнд улс

төр, эдийн засгийн асуудалд дүн шинжилгээ хийсэнд уг хамтарсан

үнэлгээний үнэ цэнэ оршино.

Энэ арга нь бусад хямралын үед, тухайлбал, Косовогийн мөргөлдөөн ба

түүний үр дагавар, Митч хар шуурганы нөлөө, Афганистанд хэрэгжүүлсэн

үйл ажиллагаа зэрэгт хийсэн үнэлгээнд ашигласнаас өөр юм. Эдгээр

тохиолдлуудад нэг агентлаг, нэг салбарын үнэлгээг хийх шийдвэр гарч

байсан бөгөөд тэдгээр нь үйл явдлын улс төрийн мөн чанарыг танин

мэдэж, түүнд хариу үйлдэл хийх боломжийг ихэвчлэн алджээ. Косово ба

Афганистаны тохиолдолд үнэлгээчид хүний эрх ба түүнийг хамгаалах

асуудалд анхаарлаа хандуулаагүй байна. Митч хар шуурганы үед

хүмүүнлэгийн ажиллагааг Стокгольмийн тунхаглалд санал болгосон

хувьсан өөрчлөгдөх төлөвлөгөөг дэмжихэд чиглүүлэх талаар анхаарал

хандуулаагүй байна. /ALNAP 2002/

Хамтарсан үнэлгээгээр үйл ажиллагааны нөлөөг ер бусын, өвөрмөц

байдлаар үнэлсэн, учир нь Руандад хөндлөнгөөс оролцох сонирхол яагаад

бусад үйл явдлаас бага байсан гэдгийг онцгойлон авч үзсэн. /зарчмын

хувьд тус улс гео улс төрийн ач холбогдолгүй байсан учраас/ Үйл

ажиллагааны нөлөөг үнэлэхдээ зөвхөн ямар ажиллагаа хийгдсэн гэдэгт

биш, өөр нөхцөл байдал, өөр оролцоо байсан бол юу тохиолдож болох

байв гэдэгт илүү анхаарах хэрэгтэй. Энэ бол үнэлгээчдэд хэрэгтэй

сургамжуудын нэг байв.

Шигтгээ 1.8 Тогтвортой байдал: Гуравдагч оронд зохион байгуулсан

мэдээлэл, харилцаа холбооны технологийн сургалтын хөтөлбөрт Японы

олон улсын хамтын ажиллагааны агентлагаас /JICA/ хийсэн үнэлгээ

Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг Филиппинд хэрэгжүүлсэн

төслийн үнэлгээг хийжээ. Уг төсөл нь Камбодж, Лаос, Мьянмар, Вьетнамын

оролцогчдод үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай мэдээлэл, харилцаа

холбооны технологийн салбарын мэдлэг, ур чадвар эзэмших, сайжруулах

боломж олгох зорилготой байв.

Мэдээллийн технологи ба боловсролын хөгжлийн сангаас цаашдын сургалтын

хөтөлбөрүүдийнхээ зорилгод хүрэхийн тулд зүтгэл гарган, үйл ажиллагаа

хэрэгжүүлж буй тул тогтвортой байдал хангагдсан гэсэн дүгнэлтийг уг

үнэлгээгээр гаргажээ. Тус сан электрон бүлэг байгуулж, сургалтад

оролцогчдын дунд сүлжээ үүсгэн, мэдлэг түгээх чадавхиа өргөтгөх боломжтой

болжээ. Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны /АSEAN/ Засгийн газар ба

бизнесийн салбар дахь мэдээллийн технологийн мэдлэгийг нэмэгдүүлэхэд

туслах үүрэгтэй байгууллагын хувьд тус сан мэдээллийн ба харилцаа

холбооны технологитой холбоотой АSEAN-ны үйл ажиллагааны тэргүүн

эгнээнд явах болно.

Сургалтын гурван курсэд зориулан нөөцийг тус сангаас шаардагдах

хэмжээгээр цаг хугацаанд нь гаргасан нь сургалтын хөтөлбөрийг

тогтворжуулах үүргээ биелүүлнэ гэсэн итгэлийг баталгаажуулжээ. Сургалтад

оролцогчид өөрийн бизнест мэдээллийн ба харилцаа, холбооны технологи

чухал ач холбогдолтой гэдгийг хүлээн зөвшөөрсөн ба судалгаанд

хамрагдагсдын 84 хувь нь сургалтын хөтөлбөрийн явцад олж авсан мэдлэг,

чадвараа өөрсдийн ажилд хэдийнээ хэрэглэж эхэлсэн тухай мэдэгджээ. /Веб

хуудас ажиллуулах, харилцаа холбоо, нэхмэл хувцас хунар, гар урлалын

зүйлсийн импорт, барилга, кофе үйлдвэрлэл, төрийн ажил үүрэг болон бусад

салбарт/ Судалгаанд оролцогсод сургалтаас их зүйл сурсан гэдгээ мэдэгдэхийн

хамт энэ бүхэн нь сургалтын хөтөлбөрийн эхлэл гэж үзэж буйгаа илэрхийлсэн

байна. Сургалтын хөтөлбөрийн явцад хийсэн стратегийн цахим бизнес /ebusiness/

төлөвлөгөөг лавлах болгон ашиглахын зэрэгцээ сургалтад оролцогсод

сурсан мэдлэгээ хэрэглэн интернет ашиглаж, дээр дурдсан салбаруудыг

дэмжиж хөгжүүлж буйгаа мэдэгджээ.

Товч дүгнэлт

Үнэлгээг зуу зуун жилийн турш хийж иржээ. Харин саяхнаас

түүнийг хөгжлийн оролцооны үр нөлөөг судлах, үнэлэхэд ашиглах

болжээ. Үнэлгээ нь гурван хэлбэртэй /хэрэгжилтийн явцын,

нэгтгэн дүгнэсэн ба урьдчилсан/, дөрвөн зорилгоор хийгддэг /ёс

зүйн, удирдлагын, шийдвэр гаргах ба сургах, сонирхолтой болгох/.

Үнэлгээ нь стратегийн талаар /зөв зүйл хийж байна уу/, үйл

ажиллагааны талаар /уг зүйлийг зөв хийж байна уу/, мөн сурч

мэдэхэд хэрэгтэй /илүү сайн арга зам байна уу/ мэдээллийг өгдөг.

Үнэлгээг дотоод, хөндлөнгийн ба хамтын оролцооны аргаар хийж

болно.

Хөгжлийн үнэлгээ нь нийгмийн шинжлэх ухааны судалгаа,

шинжлэх ухааны арга, аудитаас үүсэн бий болсон. Үнэлгээчдийн

үүрэг цаг хугацааны турш шинэчлэгдэж, аудитор, нягтлан бодогч,

баталгаажуулагч гэмээр үнэлгээчдээс судлаач, хамтран хийх

үнэлгээний туслагч гэвэл онох үнэлгээчид болж өөрчлөгджээ.

Хөгжлийн үнэлгээ нь ЭЗХАХБ-ын Хөгжлийн тусламжийн

хорооны гаргасан уялдаа холбоо, үр дүн, үр ашиг, үр нөлөө,

тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтүүдэд үндэслэнэ. Тус хороо

мөн хөгжлийн тусламжийн үнэлгээ, чанарын стандартын

үнэлгээний тусгай зарчмуудыг боловсруулжээ.

Үнэлгээний үнэмшилтэй, чанарын чухал хэсэг бол түүний бие

даасан байдал юм. Олон улсын хөгжлийн банкуудын удирдагчид

бие даасан үнэлгээний дөрвөн хэмжүүр буюу шалгуурыг

тогтоожээ. Үүнд байгууллагын бие даасан байдал, бие дааж

ажиллах чадвар, ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийсэн байх,

гадны нөлөөллөөс хамгаалагдсан байх зэрэг багтана.

1 дүгээр бүлгийн дасгал ажил

Дасгал 1.1

1. Хөгжлийн үнэлгээ нь үндэсний шинэ хөтөлбөрт зориулан төлөвлөсөн

зардалтай байхыг батална уу гэж танаас асуужээ. Уг хөтөлбөр эрүүл

мэндийн үр нөлөөтэй практик аргуудын талаархи гэр бүлүүдийн

мэдлэг, боловсролыг сайжруулах зорилготой. Хөгжлийн боловсролыг

хамгаалж та юу хэлэх вэ

2. Үнэлгээг хийхдээ стандарт ба үндсэн зарчмуудыг ямар хэмжээнд

хэрэглэснийг тодорхойлохын тулд та өөрийнхөө салбарын

үнэлгээчдээс асууж тодруулж болно. /Хэрэв та үнэлгээчидтэй уулзах

боломжгүй бол танай салбарт саяхан хийгдсэн үнэлгээний тайланг авч

үзэх/ Хаана хүчтэй тал байна гэж санагдав Хаана сул тал байна

Өөрсдийн дүгнэлтийг үнэлгээний ажилтнуудтай хуваалцаж, тэдний

санал, туршлагыг сонс. Ямар нэг хэв маяг, загвар олж харав уу

Ишлэл ба цаашид унших зүйл

Adamo, Abra. 2003. Mainstreaming Gender in IDRC’s MINGA Program Initiative:

A Formative Evaluation.

https://idl-bnc.idrc.ca/dspace/bitstream/123456789/30972/1/121759.pdf.

ADB (Asian Development Bank). 2007. Mongolia: Second Financial Sector Program.

http://www.oecd.org/dataoecd/59/35/39926954.pdf.

ALNAP (Active Learning Network for Accountability and Performance in Humanitarian

Action). 2001. Humanitarian Action: Learning from Evaluation. ALNAP

Annual Review 2001. ALNAP/Overseas Development Institute, London.

———. 2002. Humanitarian Action: Improved Performance through Improved Learning.

ALNAP Annual Review 2002. ALNAP/Overseas Development Institute,

London.

———. 2006. Evaluating Humanitarian Action Using the OECD/DAC Criteria.

Overseas Development Institute, London.

http://www.odi.org.uk/alnap/publications/eha_dac/pdfs/eha_2006.pdf.

Bhy, Y. Tan Sri Data’ Setia Ambrin bin Huang. 2006. The Role of the National

Audit Department of Malaysia in Promoting Government Accountability. Paper

presented at the Third Symposium of the Asian Organisation of Supreme Audit

Institutions (ASOSAI), Shanghai, September 13.

http://apps.emoe.gov.my/bad/NADRole.htm.

Brooks, R. A. 1996. “Blending Two Cultures: State Legislative Auditing and Evaluation.”

In Evaluation and Auditing: Prospects for Convergence, ed. Carl Wisler,

15–28. New Directions for Evaluation 71 (Fall). San Francisco: Jossey-Bass.

Burkhead, J. 1956. Government Budgeting. New York: John Wiley & Sons.

Callow-Heusser, Catherine. 2002. Digital Resources for Evaluators.

http://www.resources4evaluators.info/CommunitiesOfEvaluators.html.

Chelimsky, Eleanor. 1995. “Preamble: New Dimensions in Evaluation.” In Evaluating

Country Development Policies and Programs, ed. Robert Picciotto and Ray C.

Rist, 3-8. New Approaches for a New Agenda 67 (Fall). Publication of the American

Evaluation Association. San Francisco: Jossey-Bass Publishers.

———. 1997. “The Coming Transformations in Evaluation.” In Evaluation for the 21st

Century: A Handbook, eds. E. Chelimsky and W. R. Shadish, pp. 1–26. Thousand

Oaks, CA: Sage Publications.

Chelimsky, Eleanor, and William R. Shadish. 1997. Evaluation for the 21st Century:

A Handbook. Thousand Oaks, CA: Sage Publications

CIDA (Canadian International Development Agency). 2000. CIDA Evaluation

Guide. Ottawa.

Danida, Ministry of Foreign Af airs. 1998, 1999. Guidelines for an Output and Outcome

Indicator System. Copenhagen: Danida.

DEC (Disasters Emergency Committee). 2001. Independent Evaluation of DEC

Mozambique Floods Appeal Funds: March 2000–December 2000. London.

Derlien, Hans-Ulrich. 1999. “Program Evaluation in the Federal Republic of Germany.”

In Program Evaluation and the Management of Government: Patterns

and Prospects across Eight Nations, ed. Ray C. Rist, 37–52. New Brunswick, NJ:

Transaction Publishers.

DfID (Department for International Development). Sector Wide Approaches

(SWAps). London. http://www.dfi d.gov.uk/mdg/aid-ef ectiveness/swaps.asp.

———. 2001. Emergency Food Aid to Flood-Af ected People in South-Western Bangladesh:

Evaluation report. London.

European Federation of Accountants. 2001. The Conceptual Approach to Protecting

Auditor Independence. Bruxelles.

Evaluation Cooperation Group of the Multilateral Development Banks. n.d. Good

Practice Standards for Evaluation of MDB–Supported Public Sector Operations.

Working Group on Evaluation Criteria and Ratings for Public Sector Evaluation.

https://wpqp1.adb.org/QuickPlace/ecg/Main.nsf/h_B084A3976FF5F808482571

D90027AD16/1E8F8A367033183248257463002F0726/

Feuerstein, M. T. 1986. Partners in Evaluation: Evaluating Development and Community

Programs with Participants. London: MacMillan, in association with

Teaching Aids at Low Cost.

Fitzpatrick, Jody L., James, R. Sanders, and Blaine R. Worthen. 2004. Program

Evaluation: Alternative Approaches and Practical Guidelines. 3rd ed. New York:

Pearson Education, Inc.

Fontaine, C., and E. Monnier. 2002. “Evaluation in France.” In International Atlas

of Evaluation, eds. Jan-Eric Furubo, Ray C. Rist, and Rolf Sandahl, 63–76. New

Brunswick, NJ: Transaction Publishers.

Furubo, Jan-Eric, Ray C. Rist, and Rolf Sandahl, eds. 2002. International Atlas of

Evaluation. New Brunswick, NJ: Transaction Publishers.

Furubo, Jan-Eric, and R. Sandahl. 2002. “Coordinated Pluralism.” In International

Atlas of Evaluation, eds. Jan-Eric Furubo, Ray C. Rist, and Rolf Sandahl, 115–28.

New Brunswick, NJ: Transaction Publishers.

Government of Malawi. 2007. “National Indicators for Routine Monitoring of Quality

of Health Services at Central Hospital.” http://www.malawi.gov.mw/MoHP/

Information/Central%20Hospital%20Indicators.htm.

Human Rights Education Associated. 1997. Evaluation in the Human Rights Education

Field: Getting Started. Netherlands Helsinki Committee.

http://www.hrea.org/pubs/EvaluationGuide/.

Insideout. 2005. “M&E In’s and Out’s.” Insideout 3 (October/November) p. 1.

http://www.insideoutresearch.co.za/news_l/Newsletter_issue%203.pdf.

Institute of Internal Auditors. 2000. Professional Practices Framework. Altamonte

Springs, Florida.

Inter-American Development Bank. 2004. Proposal for Sector-wide Approaches.

http://idbdocs.iadb.org/wsdocs/getdocument.aspxdocnum=509733.

INTOSAI (International Organization of Supreme Audit Institutions). n.d. Draft

Strategic Plan 2004 to 2009. Vienna, Austria.

http://www.gao.gov/cghome/parwi/img4.html.

———. 2001. Code of Ethics and Auditing Standards. Stockholm.

JEEAR (Joint Evaluation of Emergency Assistance to Rwanda). 1996. The International

Response to Confl ict and Genocide: Lessons from the Rwanda Experience,

5 volumes. JEEAR Steering Committee, Copenhagen.

JICA (Japan International Cooperation Agency). 2005a. JICA Evaluation: Information

and Communication. Tokyo.

http://www.jica.go.jp/english/operations/evaluation/.

———. 2005b. Results of Evaluation, Achievement of the Project Joint Evaluation of

Emergency Assistance to Rwanda. Tokyo.

KRA Corporation. 1997. A Guide to Evaluating Crime Control of Programs in

Public Housing. Report prepared for the U.S. Department of Housing and Urban

Development.

http://www.ojp.usdoj.gov/BJA/evaluation/guide/documents/guide_to_

evaluating_crime.html.

Kusek, Jody Zall, and Ray C. Rist. 2004. Ten Steps to a Results-Based Monitoring

and Evaluation System. World Bank, Washington, DC.

http://www.oecd.org/dataoecd/23/27/35281194.pdf.

Lawrence, J. 1989. “Engaging Recipients in Development Evaluation: The ‘Stakeholder’

Approach.” Evaluation Review 13 (3): 243–56.

MEASURE Evaluation. n.d. Monitoring and Evaluation of Population and Health

Programs. University of North Carolina, Chapel Hill.

http://www.cpc.unc.edu/measure.

Mikesell, J. L. 1995. Fiscal Administration: Analysis and Applications for the Public

Sector, 4th ed. Belmont, CA: Wadsworth Publishing Company.

Molund, Stefan, and Gцran Schill 2004. Looking Back, Moving Forward: SIDA

Evaluation Manual. Swedish International Development Agency, Stockholm.

OECD (Organisation for Economic Co-operation and Development). 1991a. DAC

Criteria for Evaluating Development Assistance. Development Assistance

Committee.

http://www.oecd.org/document/22/0,2340,en_2649_34435_2086550_1_1_1_1,

00.html.

———. 1991b. Principles for Evaluation of Development Assistance. Development

Assistance Committee.

http://siteresources.worldbank.org/EXTGLOREGPARPRO/Resources/

DACPrinciples1991.pdf.

———. 1998. Review of the DAC Principles for Evaluation of Development Assistance.

Development Assistance Committee.

http://www.oecd.org/dataoecd/31/12/2755284.pdf.

———. 2002. OECD Glossary of Key Terms in Evaluation and Results-Based Management.

Development Assistance Committee, Paris.

———. 2006. Evaluation Quality Standards for Test Phase Application. Development

Assistance Committee. http://www.oecd.org/dataoecd/30/62/36596604.pdf.

———. 2007a. General information.

http://www.oecd.org/document/48/0,3343,en_2649_201185_1876912_1_1_1_1,00.

html

———. 2007b. Development Co-operation Directorate DCD-DAC.

http://www.oecd.org/department/0,2688,en_2649_33721_1_1_1_1_1,00.html.

Oi ce of the Secretary of Defense Comptroller Center. 2007. The Historical

Context.

http://www.defenselink.mil/comptroller/icenter/budget/histcontext.htm.

Picciotto, Robert. 2002. “Development Evaluation as a Discipline.” International

Program for Development Evaluation Training (IPDET) presentation, Ottawa, July.

———. 2005. “The Value of Evaluation Standards: A Comparative Assessment.” Journal of

Multidisciplinary Evaluation 3: 30–59.

http://evaluation.wmich.edu/jmde/content/JMDE003content/PDFspercent

20JMDE percent20003/4_percent20The_Value_of_Evaluation_Standards_A_

Comparative_Assessment.pdf.

Quesnel, Jean Serge. 2006. “The Importance of Evaluation Associations and Networks.”

In New Trends in Development Evaluation 5, UNICEF Regional Oi ce

for Central and Eastern Europe, Commonwealth of Independent States, and

International Program Evaluation Network.

http://www.unicef.org/ceecis/New_trends_Dev_EValuation.pdf.

Quinn, Michael 1997. Utilization-Focused Evaluation. 3rd ed. Thousand Oaks, CA:

Sage Publications.

Rossi, Peter, and Howard Freeman. 1993. Evaluation: A Systematic Approach. Thousand

Oaks, CA: Sage Publications.

Scientifi c and National Councils for Evaluation. 1999. A Practical Guide to Program

and Policy Evaluation. Paris: National Council of Evaluation.

Sonnichsen, R. C. 2000. High-Impact Internal Evaluation. Thousand Oaks, CA: Sage

Publications.

Treasury Board of Canada Secretariat. 1993. “Linkages between Audit and

Evaluation in Canadian Federal Developments.”

http://www.tbs-sct.gc.ca/pubs_pol/dcgpubs/TB_h4/evaluation03_e.asp.

Tyler, C., and J. Willand. 1997. “Public Budgeting in America: A Twentieth Century

Retrospective.” Journal of Public Budgeting, Accounting and Financial

Management 9 (2): 189–219.

http://www.ipspr.sc.edu/publication/Budgeting_in_America.htm.

U.S. Department of Housing and Urban Development. 1997. “A Guide to

Evaluating Crime Control of Programs in Public Housing.” Paper prepared by the

KRA Corporation, Washington, DC.

http://www.ojp.usdoj.gov/BJA/evaluation/guide/documents/benefits_of_evaluation.

htm.

U.S. GAO (General Accounting Oi ce). 1986. Teenage Pregnancy: 500,000 Births a

Year but Few Tested Programs. Washington, DC: U.S. GAO.

———. 2002. “Government Auditing Standards, Amendment 3,” GAO, Washington, DC.

Weiss, Carol. 2004. “Identifying the Intended Use(s) of an Evaluation.” Evaluation

Guideline 6. http://www.idrc.ca/ev_en.phpID=58213_201&ID2=DO_TOPIC p 1.

WFP (World Food Programme). 2002. Full Report of the Evaluation of PRRO Somalia

6073.00,

Food Aid for Relief and Recovery in Somalia. Rome. Wisler, Carl, ed. 1996.

“Evaluation and Auditing: Prospects for Convergences.” In New Directions for

Evaluation 71 (Fall), 1–71. San Francisco: Jossey-Bass.

World Bank. 1996. World Bank Participation Sourcebook.

http://www.worldbank.org/wbi/sourcebook/sbhome.htm.

Вэб хуудас

Үнэлгээний байгууллагууд

African Evaluation Association. http://www.afrea.org/.

American Evaluation Association. http://www.eval.org.

Australasian Evaluation Society. http://www.aes.asn.au.

Brazilian Evaluation Association. http://www.avaliabrasil.org.br.

Canadian Evaluation Society. http://www.evaluationcanada.ca.

Danish Evaluation Society. http://www.danskevalueringsselskab.dk.

Dutch Evaluation Society. http://www.videnet.nl/.

European Evaluation Society. http://www.europeanevaluation.org.

Finnish Evaluation Society. http://www.fi nnishevaluationsociety.net/.

French Evaluation Society. http://www.sfe.asso.fr/.

German Society for Evaluation Standards. http://www.degeval.de/.

Institute of Internal Auditors. http://www.theiia.org.

International Development Evaluation Association (IDEAS). http://www.ideas-int

.org/. (IDEAS Web page with links to many organizations: http://www.ideas-int

.org/Links.aspx.)

International Organisation for Cooperation in Evaluation. http://ioce.net/

overview/general.shtml.

International Organization of Supreme Audit Institutions (INTOSAI). http://www

.intosai.org/.

International Program Evaluation Network (Russia and Newly Independent

States). http://www.eval-net.org/.

Israeli Association for Program Evaluation. http://www.iape.org.il.

Italian Evaluation Association. http://www.valutazioneitaliana.it/

Japan Evaluation Society. http://ioce.net/members/eval_associations.shtml

Latin American and Caribbean Programme for Strengthening the Regional Capacity for

Evaluation of Rural Poverty Alleviation Projects (PREVAL).

http://www.preval.org/.

Malaysian Evaluation Society. http://www.mes.org.my.

Nigerian Network of Monitoring and Evaluation. http://www.pnud.ne/rense/.

Polish Evaluation Society. http://www.pte.org.pl/x.php/1,71/Strona-glowna.html.

Quebecois Society for Program Evaluation. http://www.sqep.ca.

Red de Evaluacion de America Latina y el Caribe. http://www.relacweb.org.

South African Evaluation Network. http://www.afrea.org/webs/southafrica/.

South African Monitoring and Evaluation Association. http://www.samea.org.za.

Spanish Evaluation Society. http://www.sociedadevaluacion.org.

Sri Lankan Evaluation Association. http://www.nsf.ac.lk/sleva/.

Swedish Evaluation Society. http://www.svuf.nu.

Swiss Evaluation Society. http://www.seval.ch/de/index.cfm.

Ugandan Evaluation Association. http://www.ueas.org.

United Kingdom Evaluation Society. http://www.evaluation.org.uk.

Wallonian Society for Evaluation. http://www.prospeval.org.

Үнэлгээний стандарт

African Evaluation Association. Evaluation Standards and Guidelines.

http://www.afrea.org/.

American Evaluation Association. Guiding Principles. http://www.eval.org/

Publications/GuidingPrinciples.asp.

Australasian Evaluation Society. Ethical Guidelines for Evaluators.

http://www.aes.asn.au/content/ethics_guidelines.pdf.

ECGnet [The Evaluation Cooperation Group]

https://wpqp1.adb.org/QuickPlace/ecg/Main.nsf/h_B084A3976FF5F808482571D90

027AD16/1E8F8A36703318324 8257463002F0726/.

German Society for Evaluation. Standards. http://www.degeval.de/standards/standards.htm.

Italian Evaluation Association. Guidelines.

http://www.valutazioneitaliana.it/statuto.htm#Linee.

OECD (Organisation for Economic Co-operation and Development). Evaluation

Quality Standards (for test phase application). Development Assistance Committee.

http://www.oecd.org/dataoecd/30/62/36596604.pdf.

———. Evaluating Development Co-Operation: Summary of Key Norms and Standards.

Development Assistance Committee, Network on Development Evaluation.

http://www.oecd.org/dac/evaluationnetwork.

Program Evaluation Standards (updated 1998). http://www.eval.org/Evaluation

Documents/progeval.html.

Swiss Evaluation Society. Standards. seval.ch/.

UNEG (United Nations Evaluation Group). Norms for Evaluation in the UN System.

http://www.uneval.org/docs/ACFFC9F.pdf.

———. Standards for Evaluation in the UN System. http://www.uneval.org/docs/

ACFFCA1.pdf.

UNFPA (United Nations Population Fund). n.d. List of Evaluation Reports and Findings.

http://www.unfpa.org/publications/index.cfm.

UNICEF Regional Oi ce for Central and Eastern Europe, Commonwealth of Independent

States,

and International Program Evaluation Network. 2006.

New Trends in Development Evaluation 5.

http://www.unicef.org/ceecis/New_trends_Dev_EValuation.pdf.

United Nations Development Project Evaluation Office. http://www.undp.org/eo/.

2 ДУГААР БҮЛЭГ

ХӨГЖЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ГОЛ

АСУУДЛУУДЫГ ОЙЛГОХ НЬ

Хөгжлийн үнэлгээ бол харьцангуй шинэ салбар бөгөөд хөгжингүй ба

хөгжиж буй орнуудад шинэ тутам гарч байгаа асуудлуудад хариу өгөхийн

тулд өөрчлөгдөж байдаг. Энэ бүлэгт хөгжингүй ба хөгжиж буй орнуудын

аль алинд нь нөлөөлж байдаг зарим асуудлуудыг авч үзэв.

Энэ бүлэг 2 гол хэсгээс бүрдэнэ:

Хөгжингүй ба хөгжиж буй орнууд дахь үнэлгээний тойм

Шинэ тутам гарч буй хөгжлийн асуудлуудын талаархи ойлголт

Хөгжингүй ба хөгжиж буй орнууд дахь үнэлгээний тойм

Улс орнууд хөгжлийн зорилтоо, түүний дотор Мянганы хөгжлийн

зорилтоо /МХЗ/ хэр амжилттай, ямар түвшинд биелүүлж байгааг

тогтооход үнэлгээг ашиглана. Бодлого боловсруулагчид болон бусад

хүмүүс үнэлгээний дүгнэлтээс гарсан гол анхаарал татсан зүйлүүд,

зөвлөмжид үндэслэн өөрчлөлтийг санаачилж болно. Улс орнууд

үнэлгээг ашиглан одоогийн төсөл, хөтөлбөр, бодлогын төлөвлөлт,

хэрэгжилтийг сайжруулах, эсвэл ирээдүйн чиг хандлагыг нь өөрчлөх,

эсвэл аль алиныг нь хийх туршлагатай болно.

Хөгжингүй ба хөгжиж буй олон орон хөгжлийг дэмжихийн тулд

хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог /ХШҮ-ний тогтолцоо/ бий

болгожээ. Ийм тогтолцоог хэрэгцээ шаардлага ба боломжит нөөцөөс

хамааран янз бүрийн аргаар байгуулж болно.

Хөгжингүй орнууд дахь үнэлгээ

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгуулагын /ЭЗХАХБ/

гишүүн 30 орны ихэнх нь одоо ХШҮ-ний боловсронгуй тогтолцоотой.

Түүнийг бий болгох нь амар хялбар, шулуун дардан үйл явц

байгаагүй. Эдгээр улс хөгжлийн зам, хандлага, хэв маяг, хөгжлийн

түвшин зэргээрээ үлэмж ялгаатай.

Фурубо, Рист, Сандал нар 2002 онд ЭЗХАХБ-ын орнуудын

ажиглагдсан хэв загварыг тайлбарлахын тулд тэдгээрийн үнэлгээний

соёлыг харьцуулан зураглажээ. Тэд 23 улс дахь 9 хувьсах

хэмжигдэхүүнийг шалгаж, дараахь хэмжигдэхүүн бүрээр 0 /бага/-оос

2 /их/ хүртэлх оноог улс бүрт өгчээ:

1. Бодлогын олон хүрээнд үнэлгээг ашигладаг.

2. Янз бүрийн чиглэлээр мэргэшсэн үнэлгээчид байдаг бөгөөд тэд

үнэлгээний олон төрлийн арга хэрэглэж, үнэлгээг хийдэг.

3. Үнэлгээтэй холбоотой асуудлаар үндэсний хэмжээнд яригдсан

бөгөөд ерөнхий санал, хэлэлцүүлгийг үндэсний онцлог орчинд

нийцүүлсэн.

4. Үнэлгээ нь өөрийн нийгэмлэг бүхий бие даасан мэргэжил болсон,

олон улсын нийгэмлэгүүдийн хуралд байнга оролцдог,

мэргэжлийн ёс зүй, хэм хэмжээний асуудлаар зарим хэлэлцүүлэг

хийдэг байх.

5. Үнэлгээ хийх болон түүний үр дүнг шийдвэр гаргагчдад хүргэх

үүрэгтэй байгууллагын зохион байгуулалт Засгийн газрын бүтцэд

байх.

6. Үнэлгээ хийх, түүний үр дүнг шийдвэр гаргагчдад хүргэх үүрэгтэй

байгууллагын зохион байгуулалт парламент ба хууль тогтоох

бусад байгууллагад байх.

7. Олон ургальч үзлийн элемент байх, өөрөөр хэлбэл, бодлогын хүрээ

бүрт янз бүрийн хүмүүс ба агентлагууд үнэлгээг захиалдаг,

гүйцэтгэдэг байх.

8. Аудитын дээд байгууллагад бас үнэлгээний үйл ажиллагаа

явагддаг байх.

9. Үнэлгээ нь зөвхөн техникийн бүтээгдэхүүн, эсвэл орц ба гарцын

харьцааны асуудлыг анхаарч үздэг байж болохгүй. Төрийн

захиргааны салбарт хийгдэх үнэлгээний зорилго нь хөтөлбөр ба

бодлогын үр дагаварт чиглэгдэх ёстой. /Фурубо, Рист, Сандал,

2002/

Эдгээр шалгуураар авч үзвэл, Австрали, Канад, Голланд, Швед, АНУ

нь ЭЗХАХБ-ын орнуудын дунд 2002 оны байдлаар “үнэлгээний

зэрэглэл”-ээр хамгийн өндөрт шалгарчээ.

ЭЗХАХБ-ын орнууд дотоод дотоодын болон гадаадын харилцан

адилгүй янз бүрийн шахалт шаардлагаас үүдэн үнэлгээний соёл ба

хяналт-шинжилгээ, үнэлгээний системийг хөгжүүлжээ. Жишээ нь,

Франц, Герман, Голланд дотоод ба гадаадын /гол төлөв Европын

Холбоотой хамаатай/ шахалт шаардлагад нийцүүлэн үнэлгээний

соёлыг хөгжүүлсэн байна. Харин Австрали, Канад, БНСУ ба АНУ

зэрэг улсад дээрхйн эсрэгээр дотоодын хүчтэй шахалтын нөлөө илүү

байсан ажээ. /Фурубо, Рист, Сандал, 2002/

Үнэлгээний соёлыг нэвтрүүлэх талаархи ЭЗХАХБ-ын орнуудын

анхны давалгаа гол төлөв дотоодын хүчтэй шахалтаас болж өрнөжээ.

Үүнд дотоодын төлөвлөлт, хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн шинэ

зардлын хөтөлбөрт суурилсан төсвийг зайлшгүй хийх, түүнчлэн хууль

тогтоох байгууллагын хяналт зэрэг шахалтыг дурдаж болно. Үнэлгээг

хөгжүүлж эхэлсэн анхдагч орнууд үнэлгээний соёлыг хүлээн авахад

хэд хэдэн хүчин зүйл тус болжээ. Үнэлгээний соёлыг хамгийн эрт

хүлээн авсан орнуудад улс төрийн ардчилсан тогтолцоо, туршлагад

суурилсан хүчтэй уламжлал, нийгмийн шинжлэх ухаанд суралцсан

төрийн албан хаагчид /хуулийн хатуу сургалтын эсрэгээр/, захиргааны

үр ашигтай систем ба байгууллагууд байсан учир уг соёлыг

нэвтрүүлэх боломжийг олгожээ.

Боловсрол, эрүүл мэнд ба нийгмийн хамгааллын зардал өндөртэй

орнууд эдгээр салбартаа үнэлгээний механизмыг нэвтрүүлсэн бөгөөд

энэ нь улмаар төрийн бодлогын бусад салбарт мөн нэвтэрсэн байна.

Үнэлгээний соёлыг эрт түрүүнд хүлээн авсан ЭЗХАХБ-ын орнууд уг

соёлыг бусад оронд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, үнэлгээний санаа

оноо, мэдээллийг түгээх, үнэлгээний байгууллагууд сургалтын

институт, сүлжээ, зөвлөгөө өгөх газруудыг байгуулахад тусалжээ.

ЭЗХАХБ-ын гишүүн бөгөөд ХШҮ харьцангуй сүүлд нэвтэрсэн улсууд

/Ирланд, Итали, Испани/ гол төлөв хүчтэй гадаад шахалт, юуны өмнө

Европын Холбооны /ЕХ/ гишүүн байх шаардлага, уг холбооны

бүтцийн хөгжлийн санд нэгдэх хэрэгцээ зэргээс үүдэн үнэлгээний

асуудалд анхаарч хандах болжээ. Эдгээр сүүл баригч орнуудад

анхдагч орнуудын үнэлгээний соёл хүчтэй нөлөө үзүүлсэн, мөн

тэдгээрийн харилцдаг олон улсын байгууллагуудын үнэлгээний соёл ч

бас нөлөөлсөн.

Тависток хэмээх институт 2003 онд хөгжиж буй үнэлгээний чадавхийг

шинжих загвар буюу зураглалыг хийжээ. Тэр нь дөрвөн шаттай, бас

завсрын хүрэх цэгтэй:

I шат. Үнэлгээ хийх эрх, зөвшөөрөл олгох

II шат: Үнэлгээг зохицуулах

III шат: Үнэлгээг институтчлэх

IY шат: Үнэлгээний системийг бүрдүүлэх

I шат гол төлөв гадны шахалтаар буюу хэм хэмжээ, дүрэм журам,

бодлогын зорилгын дагуу үнэлгээ хийх хэрэгцээ шаардлагаар эхэлдэг.

Хэдийгээр үнэлгээ хийх шийд дотроосоо гарсан ч гадны шаардлага

тодорхой хэмжээгээр байх магадлалтай.

II шат нь албан ёсны бөгөөд дүрэм журамд суурилсан эхний шатны

үнэлгээний бодлогын хариуд авч хэрэгжүүлэх 2 төрлийн арга хэмжээг

багтаасан байдаг. Эхний арга хэмжээ нь удирдамж, зөвлөмж, гол арга

хэрэгслээр хангадаг, харин хоёр дахь нь чанарыг сайжруулахын тулд

ажилтнуудыг мэргэшүүлэх хэрэгтэйг онцолдог.

III шат нь төв нэгж байгуулагдан, үйл ажиллагаа нь жигдэрсний дараа

эхэлнэ. Энэ нь төв нэгжээс тусдаа бусад нэгжүүдийг байгуулах, болон

үнэлгээний мэргэжилтнүүдийн тоог нэмэгдүүлэх гэсэн хоёр алхмаас

бүрдэх бөгөөд эдгээрийг гол төлөв зэрэг хэрэгжүүлнэ.

IY шатанд бодлого боловсруулалт, хөтөлбөрийн менежмент,

удирдлагад үнэлгээний үр дүнг харгалзан үздэг үнэлгээний бүрэн, үр

нөлөөтэй системийг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлнэ. Үүнд системийн

хүрээнд дотоод нарийн харилцааг бий болгох, гадны оролцогчдод

зориулан сүлжээ нээх асуудал орно.

ЭЗХАХБ-ын анхдагч ба сүүлдэгч гишүүн орнууд ХШҮ-ний тогтолцоо

бүрдүүлж буй хандлагаараа харилцан адилгүй байна. Тэдгээр нь

доорхи гурван хандлагын аль нэгийг сонгодог:

■Нийт Засгийн

газрын

хэмжээний

хандлага:

Засгийн газрыг

бүхэлд нь

хамарсан

хяналтшинжилгээ,

үнэлгээний

өргөн суурьтай,

цогц систем

бүрдүүлэх явдал

юм.

Нийт Засгийн газрын хэмжээний хандлага

хэсэгчилсэн хандлага

холимог хандлага

Нийт Засгийн газрын хэмжээний хандлага

Нийт Засгийн газрын хэмжээний хандлагыг Австрали зэрэг хяналтшинжилгээ,

үнэлгээг эрт нэвтрүүлсэн зарим орон сонгосон байдаг.

Уг арга нь Засгийн газрыг бүхэлд нь хамарсан хяналт-шинжилгээ,

үнэлгээний цогц, өргөн суурьтай систем бүрдүүлэхэд чиглэнэ. Энэ нь

хурдан түргэн хийгдэх ажил биш, харин 10-аас доошгүй жилийн

тогтвортой хөдөлмөр шаардана. /Дэлхийн банк 1999/

Энэ аргыг амжилттай ажил хэрэг болгохын тулд Засгийн газрын

дэмжлэгийг олж авах, энэ дэмжлэг нь тогтвортой байх, шаардлагатай

ур чадварыг хөгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлтийг

бүрэн хэрэглэдэг төрийн албаны бүтэц, тогтолцоог бүрдүүлэх

хэрэгтэй. Хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн тусламжийн

байгууллагуудын зүгээс үзүүлэх дэмжлэгийг тогтвортой, баталгаатай

авч байх шаардлагатай болдог.

Мянганы хөгжлийн зорилтуудыг батлан гаргаснаар хөгжиж буй олон

орон Засгийн газрыг бүхэлд нь хамарсан үнэлгээний цогц систем

төлөвлөж бүрдүүлэхээр ажиллаж байна. Олон улсын тусламжийн

зээлийн үр дүнд анхаарах явдал улам бүр нэмэгдэх болсноор олон

хандивлагчид, Засгийн газрууд, бусад байгууллага хөгжиж буй

орнуудад үнэлгээний чадавхийг бэхжүүлж, тогтолцоог бүрдүүлэх

талаар улам бүр дэмжлэг үзүүлэх болжээ.

Үнэлгээний талаархи Австралийн хандлага. Австрали 1987 оноос

ХШҮ-ний тогтолцоог хөгжүүлж эхэлсэн анхдагч орон юм.

Үнэлгээний хүчтэй соёл, бүтцийг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн

бодитой гол давуу талуудад дараахь зүйл орно:

төрийн салбар дахь хүний нөөцийн, зохион

байгуулалтын болон удирдлагын чадавхи сайн хөгжсөн

байдал

төрийн алба шударга, үнэнч, мэргэшсэн байдаг гэж

нийтээр хүлээн зөвшөөрсөн

сайн хөгжсөн санхүү, төсөв, нягтлан бодох систем

хариуцлага, ил тод байдлын уламжлал

итгэмжлэгдсэн, хууль ёсны улс төрийн удирдагчид

Австралид үнэлгээний сайн систем амжилттай бүрдүүлэхэд хоёр гол

хүчин зүйл чухал нөлөөтэй байсан. Нэгд, төсвийн хязгаарлагдмал

байдал нь Засгийн газраас мөнгөний үнэ цэнийг илүү сайн ашиглах

арга замыг эрэхэд хүргэсэн. Хоёрт, Австралид үнэлгээний хоёр том

манлайлах байгууллага болох Сангийн яам, Австралийн Үндэсний

аудитын газар байдаг. Түүнчлэн Засгийн газрын гишүүд, гол сайд нар

үнэлгээний системийг дэмжсэн. Учир нь тэд үнэлгээний дүгнэлтийг

шийдвэр гаргахад чухал мэдээлэл болгон ашиглах нь ач

холбогдолтой гэж үзэж байв. /Маскау, 2002/

Үнэлгээний анхны үе /1987-1997/ төсвийн хүнд хэцүү дарамт

шахалтын үед эхэлсэн. Төрийн захиргааны өөрчлөлт шинэчлэлийн

олон арга хэмжээний дүнд яам, агентлагуудад бие даасан эрх мэдэл

олгосон боловч хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж чадаагүй. Иймээс

Засгийн газар яам, агентлагуудын үнэлгээний системийн эхэн үеийн

гол зорилго нь төсвийн шийдвэр гаргах явцад дэмжлэг үзүүлэх,

Засгийн газрын хариуцлагын тогтолцоог сайжруулах, яам,

агентлагуудын менежерүүдэд туслахад оршиж байв.

ХШҮ-ний тогтолцооны анхны үеийг Сангийн яам төлөвлөж,

удирдаж байжээ. Үнэлгээг хөтөлбөр бүрт 3-5 жил тутамд заавал

хийх ёстой байв. Салбарын яамд гол үнэлгээ хийх төлөвлөгөөг

гурван жилийн хугацаагаар, дахин давтагдах байдлаар гаргах

үүрэгтэй байв.

Үнэлгээний олон төрлүүдийг ашиглаж байв. 1990-ээд оны дунд үед

тухайн тодорхой хугацаанд 160 үнэлгээ зэрэг хийгдэж байсан.

Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн талаар мэдээлэл цуглуулах,

тайлагнахад бага хэмжээний албан ёсны шаардлага тавигддаг байв.

Бүх үнэлгээний дүнг Засгийн газарт танилцуулдаг бөгөөд Засгийн

газар түүнийг ихээхэн ач холбогдол өгч авч үздэг. Бодит байдал

дээр, шинээр хэрэгжүүлэх бодлогын саналын 80 орчим хувь,

хадгаламжийн хувилбарын сонголтын гуравны хоёр нь Засгийн

газраас төсвийн шийдвэр гаргахад нөлөөлдөг байв. Энэ системийн

өөр нэг хүчтэй тал нь салбарын яамд, агентлагууд үнэлгээний

дүгнэлтийг сайн ашигладаг бөгөөд үнэлгээ нь хамтын үйл ажиллагаа

болдогт оршино.

Анхан үеийн систем нь мөн тодорхой сул талтай байсан. Үнэлгээний

чанар жигд биш байв. Үнэлгээний гүнзгийрүүлсэн сургалт

явуулахад төвөөс хангалттай дэмжээгүй бөгөөд гүйцэтгэлийн

шалгуур үзүүлэлтийн мэдээлэл цуглуулах, тайлагнахад тавигддаг

албан ёсны шаардлага ч хангалтгүй байжээ. Зарим яамд тухайн

систем нь удирдлагад саад, дарамт болдог гэж үзэж байв.

Австрали дахь үнэлгээний хоёр дахь шинэ үе консерватив Засгийн

газар сонгогдсонтой хамт эхэлжээ. Төрийн албаны хэмжээг цомхон

болгох, төсөв зохиох үйл явц дахь бодлогын зөвлөгөө өгөх

тогтолцоог татан буулгах, төвийн шалгалт, хүнд сурталт дүрэм

журмыг цөөлөх, Сангийн яамыг нэлээд цомхотгож, төсөв хийхэд

зөвлөгөө өгөх үүргийг нь багасгах зэрэг шинэчлэл хийжээ.

Засгийн газар дахь эдгээр өөрчлөлтийн хариуд ХШҮ бас

шинэчлэгдэх хэрэгтэй байв. Үнэлгээний хуучин стратегийг

өөрчилж, үнэлгээ хийхийг албан ёсоор шаардах бус харин дэмжин

урамшуулдаг болж, “чөлөөтэй” болсон байна. Гарц ба үр дагаврын

гүйцэтгэлийн хяналт-шинжилгээг чухалчлах болж, хэрэгжилтийн

өмнө ба дараахь байдлын үнэлгээний аль алиныг нь Парламентад

танилцуулдаг болсон байна.

Австралийн Үндэсний аудитын газрын мэдээлснээр энэ хоёр дахь

үеийн үнэлгээний гүйцэтгэл хангалтгүй байжээ. Стандарт сул учраас

тоо баримт цуглуулах ажил тааруу байв. Хүрэх түвшин болон

жишин харьцуулах аргыг харьцангуй бага ашиглаж байв. Засгийн

газрын үйл ажиллагааны гарцын талаар нэлээд их, харин үр

дагаврын талаар бага, хангалтгүй мэдээлэл цуглуулдаг байв.

Гүйцэтгэлийн талаархи мэдээлэлд бодит дүн шинжилгээ хийх явдал

дутагдалтай байв. Ийм дутагдлуудын улмаас парламентын хороод

авсан мэдээлэлдээ сэтгэл дундуур байжээ. Гэсэн хэдий ч цөөн яам

/гэр бүлийн ба хүн амын үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд/ сайн

хийгдсэн үнэлгээнээс их зүйл мэдэж авч байв.

Үнэлгээний гурав дахь үе /2006 оноос/ Засгийн газрын өргөн

хүрээний томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болон тэдгээрийн

уялдааг /холбооны болон мужийн яамд ба агентлагуудын хоорондын

уялдаа холбоо/ зохицуулахад тулгарч байсан хүндрэлийн талаар

тогтмол анхаарах болсноор идэвхжисэн байна. Түүнчлэн Батлан

хамгаалах яам төсөв ба бодлогын талаар зөвлөх үүргээ өөрчлөх

бодолтой байжээ. /Маскау 2007/

Зарлага үр ашигтай, үр дүнтэй бөгөөд Засгийн газрын тэргүүлэх

зорилттой нийцэж зарцуулагдсан эсэхийг баталгаажуулах зорилгоор

үнэлэлт, дүгнэлт өгөх хоёр хэлбэрийг бий болгосон. Стратегийн

үнэлэлт, дүгнэлт /жилд 7 удаа/ нь гол бодлогын зорилго, төлөвлөлт,

удирдлага, үр дүн, ирээдүйд тухайн бодлого ба хөрөнгө зарцуулах

салбарыг өөрчлөн сайжруулахад голлон анхаарна. Хөтөлбөрийн

үнэлэлт, дүгнэлт нь /жилд 7 удаа/ тус тусдаа хөтөлбөрүүд Засгийн

газрын зорилготой нийцэж буй эсэх, үр дүнтэй эсэх, бие биенээ

хуулбарлах эсхүл давхцаж буй эсэх, хэмнэлттэй байгаа эсэх зэрэг

асуудлыг онцолно.

Батлан хамгаалах яам энэхүү үнэлэх ажлыг удирдах болсон бөгөөд

үнэлгээний системийг зохицуулан хөгжүүлэхийн тулд уг

шийдвэрийг гаргажээ. Засгийн газар үнэлэлт, дүгнэлт хийхэд

зориулж 4 жилд 17 сая ам.доллар гаргахаар болжээ. Тэтгэвэрт гарсан

төрийн албан хаагчдыг хөлсөлж, туршилтын хоёр хөтөлбөрийг

удирдуулжээ. Тэд гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ хийхэд тавьж

байсан үнэлгээний хөгжлийн хоёр дахь үеийн шаардлагуудын талаар

сайн мэдэж байв.

Австралийн үнэлгээний хөтөлбөрийн хувьсал өөрчлөлтөөс ямар

сургамж авав

Хөтөлбөрийн зохицуулалт, хэрэгжүүлэлт, гүйцэтгэл /үр

дүн/-ийн асуудал бүх л Засгийн газрын хувьд байнгын

сорилт байсаар иржээ.

Засгийн газрын шийдвэр гаргах үйл ажиллагааны шинж

чанар нь хяналт-шинжилгээ, үнэлгээний /үнэлэлт,

дүгнэлтийн/ мэдээллийн хэрэгцээ шаардлагын түвшинг

тодорхойлно.

Хяналт-шинжилгээ, үнэлгээний систем бүрдүүлэхэд цаг

хугацаа шаардлагатай.

Дээрээс доош чиглэсэн буюу төвлөрсөн болон доороос

дээш чиглэсэн буюу төвлөрсөн бус мэдээллийн хэрэгцээ

шаардлагын тэнцвэрт байдлыг хангах нь хэцүү байдаг.

Ихэнх яамд, байгууллагууд үнэлгээг зардал ихтэй,

аюултай гэж үзэх бөгөөд үнэлгээг хийх төдийлөн

сонирхолгүй байдаг.

АНУ-ын Засгийн газрын гүйцэтгэлийн үр дүнгийн тухай 1993 оны

хууль. Өнгөрсөн 20 жилд АНУ-ын Засгийн газрын үнэлгээнд гарсан

гол хөгжил дэвшил бол Засгийн газрын гүйцэтгэлийн үр дүнгийн

тухай хуулийг 1993 онд батлуулсан явдал бөгөөд энэ нь АНУ-ын

Засгийн газрын бүх агентлагуудад үр дүнд суурилсан үнэлгээг

хуульчилж өгчээ. Уг хууль АНУ-ын Засгийн газарт бүхэлд нь

үнэлгээг хэрхэн хийж байгаад нөлөө үзүүлэх болжээ. Уг хууль бол

нийт Засгийн газрыг бүхэлд нь хамрах хандлагын жишээ бөгөөд энэ

нь өөрчлөлтийг шатлан явуулахаас өмнө туршиж үзэхээс эхэлсэн.

АНУ-д гүйцэтгэлийг хэмжин үнэлэх явдал 1970-аад онд орон

нутгийн засаг захиргаадад эхэлжээ. Энэ нь улмаар муж улсын

засгийн газруудад, эцэст нь холбооны түвшинд тархан дэлгэрч, 1993

онд Засгийн газрын гүйцэтгэлийн үр дүнгийн тухай хууль үйлчлэх

болсон. АНУ-ын Холбооны Засгийн газар бусад түвшингийн

Засгийн газруудаас харьцангуй сүүлд гүйцэтгэлийг хэмжин үнэлэх

болсон юм.

Тус хуулийн зорилго нь:

1. Хэрэгжүүлж буй хөтөлбөрийг үр дүнд хүргэх талаархи

холбооны агентлагуудын хариуцлагын тогтолцоог хангах замаар

Америкийн иргэдээс Холбооны Засгийн газрын чадавхид итгэх

итгэлийг дээшлүүлэх.

2. Хөтөлбөрийн гүйцэтгэлийн шинэчлэлийг хэд хэдэн туршилтын

төсөлтэй хамт санаачлах, түүнд хөтөлбөрийн зорилгыг

тодорхойлох, уг зорилгод хөтөлбөрийн гүйцэтгэл хүрч байгаа

эсэхийг хэмжих, мөн ямар дэвшил гарч байгааг олон нийтэд

мэдээлэх.

3. Үр дүн, үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжид

анхаарал төвлөрүүлэх замаар холбооны Засгийн газрын олон

хөтөлбөрийн үр дүнг сайжруулах, олон нийтийн өмнө хүлээх

хариуцлагыг дээшлүүлэх.

4. Хөтөлбөрийн зорилгод хүрэхийн тулд төлөвлөлтийг нягт холбон

хийхийг шаардах болон хөтөлбөрийн үр дүн, үйлчилгээний

чанарын талаархи мэдээллээр хангах замаар иргэдэд үзүүлэх

үйлчилгээг сайжруулахад нь холбооны Засгийн газрын

менежерүүдэд туслах.

5. Тодорхойлон дэвшүүлсэн зорилгод хүрэх талаар болон холбооны

Засгийн газрын хөтөлбөр, зардлын харьцангуй үр дүн, үр ашгийн

талаар илүү бодитой мэдээллээр хангах замаар конгрессийн

шийдвэр боловсруулах ажлыг сайжруулах.

6. Холбооны Засгийн газрын дотоод менежментийг сайжруулах.

Засгийн газрын гүйцэтгэлийн үр дүнгийн тухай хуулиар

холбооны агентлагуудад өөрсдийн эрхэм зорилго, зорилтыг

тодорхойлж, түүнийг хэрхэн биелүүлэх, бүтэц зохион байгуулалт

болон бизнес үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах талаар

анхаарлаа хандуулахыг үүрэг болгосон. Уг хуулийн дагуу

агентлагууд өөрсдийн хөтөлбөрийн стратегийг 5 жилийн

хугацаагаар төлөвлөн боловсруулах, гурван жил тутам түүнийг

шинэчилж байх үүрэгтэй. Мөн агентлагууд нь өөрсдийн зорилго,

зорилтуудад хүрэх боломжид нь чухал нөлөө үзүүлэх “гадаад гол

хүчин зүйлсийг” тодорхойлох ёстой. Агентлагууд жил бүр

хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайлангаа нийтэлж байх ёстой. /АНУын

Хөдөлмөрийн яам, 1993, зүйл 1/

Түүнчлэн агентлагууд нь дэвшүүлсэн зорилгодоо хүрэх болон

мэдээлэлд үндэслэсэн шийдвэр гаргах явдлыг хангах зорилгоор

өөрсдийн гүйцэтгэлийг хэмжин үнэлэх үүрэгтэй. Гүйцэтгэлийг

хэмжих нь хөтөлбөртэй холбоотой шинж чанарт тулгуурлах хэрэгтэй

ба бүрэн төгс, зөв, тууштай байх ёстой. Цуглуулсан өгөгдөлийг

зохион байгуулалтын үйл явцыг сайжруулах, алдаа дутагдлыг

тодотгох, гүйцэтгэлийн зорилгыг тогтооход ашиглах ёстой. /АНУ,

GAO, 2003/

АНУ-ын Засгийн газрын 12 агентлагийн 16 хөтөлбөрт хийсэн

судалгаанаас үзэхэд Холбооны засгийн газрын хөтөлбөр

хэрэгжүүлэгчид хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг сайжруулах

зорилгоор үр дагаврын талаархи тоо мэдээллийг тогтмол цуглуулан,

ашиглаж байна. Жишээ нь, үр дагаврын талаархи тоо мэдээллийг

алдаа дутагдлыг засах ажиллагааг идэвхжүүлэх, “тэргүүн туршлагыг”

тогтоож, дэмжих болон ажилтнуудыг урамшуулах, төлөвлөгөө, төсөв

хийхэд ашиглажээ.

Үүний зэрэгцээ, үр дагаврын талаархи тоо мэдээллийг ашиглахад

байнга тулгарч буй дараахь саад бэрхшээл байгааг судалгаа харуулав.

Үүнд:

өөрчлөлт хийх эрх мэдэл юмуу сонирхол хомс байх

үр дагаврын талаархи тоо мэдээллийг бүрэн ойлгохгүй,

ашиглахгүй байх

үр дагаврын талаархи тоо мэдээлэлтэй холбоотой

асуудлууд /хуучирсан тоо баримт, задалж ангилаагүй тоо

баримт, тодорхой бус байх, завсрын тоо баримт хэрэг

болох гэх мэт/

нөхцөл байдлыг муутгах вий гэж айх, эмээх /Хатри ба

бусад 2003/

2003 онд Засгийн газрын гүйцэтгэлийн үр дүнгийн тухай хуульд

гүйцэтгэл ба төсвийн үйл ажиллагааг хамруулан авч үзэх болсон. Уг

хуулийн стратеги ба жил бүрийн төлөвлөлт, тайланг илүү нягт

зохицуулах оролдлогыг нийт Засгийн газрын хэмжээнд хийжээ.

Чаннах Сорах уг хуулийг дараахь байдлаар дүгнэжээ.

Энэ сайн ажил болсон. Хуулийн шаардлага нь яамдад үүрэгт ажлаа

ухаалаг, мэдрэмжтэй хийх үндсэн арга замыг олох арга хэрэгслийг

хангаж өгчээ. Энэ нь гүйцэтгэлийн зорилгоо тодорхойлж, урт ба

богино хугацааны үр дүнг хоёуланг нь хэмжиж байх арга юм.

Амьдралын чанарыг сайжруулах, илүү олон үйлчилгээ үзүүлэх,

хэрэглэгчийн үйлчилгээний чанарыг нийтэд нь сайжруулахыг

зорьж буй аль ч байгууллага алсын хараа, үүрэг зорилготой байж,

зорилго зорилтуудаа тодорхойлж, үр дүнг хэмжиж байх ёстой.

/2003, 5-6 дахь тал/

АНУ-ын Засгийн газрын хариуцлагын тогтолцооны алба /ЗГХТА/-

ны 2003 онд хийсэн судалгаагаар тус улсын агентлагууд

байгууллагынхаа хэмжээнд үр дүнд суурилсан арга бий болгох

талаар томоохон сорилттой тулгарсныг тогтоожээ. Агентлагын дарга

нар үр дүнд хүрэх хүчтэй эрмэлзэлтэй эсэхээ тууштай илэрхийлж

байгаагүй гэдгийг судалгаанд хамрагдсан холбооны менежерүүд

мэдэгджээ. Түүнээс эдгээр менежерүүдийн ярьснаар агентлагууд

өөрсдийн стратегийн зорилгод хүрэхэд ажилтнуудынхаа оруулж буй

хувь нэмрийг тэр бүр нааштай хүлээн зөвшөөрдөггүй гэсэн байна.

Сайн ажиллаж буй байгууллагууд удирдлага ба хариуцлагын

асуудлын хувьд үйл ажиллагаа, үйл явцад анхаарахаас илүү үр дүнд

хүрэх, түүнд оруулж буй хувь нэмрийн асуудалд илүү анхаарах

болж байгааг дээрх газрын илтгэлд дурьджээ. Судалгаанд

хамрагдсан холбооны олон менежер өөрсдийн хариуцсан

хөтөлбөрийн үр дүнгийн талаар хариуцлага хүлээж байсан гэж

мэдэгдсэн бол цөөн менежер агентлагуудын стратегийн зорилгыг

биелүүлэхэд нь туслахад шаардлагатай шийдвэр гаргах эрх мэдэлтэй

байсан гэж хэлжээ. Эцэст нь тус ЗГХТА-ын олж тогтоосон өөр нэг

зүйл бол менежерүүд өөрсдийн хөтөлбөрийн хувьд үр дүнд чиглэсэн

гүйцэтгэлийг хэмжсэн гэж ихэвчлэн мэдээлсэн ч удирдлагын гол

ажиллагаанд гүйцэтгэлийн мэдээлэл ашигласан тухай тэдгээр

менежерийн мэдээлсэн хэр хэмжээ анхны судалгааны үеийнхээс

буурсан байна. Байгууллагууд үр дүнд илүү чиглэсэн, хэрэглэгчдэд

түлхүү анхаарсан, хамтын ажиллагааг эрхэмлэсэн байхын тулд

зохион байгуулалтын соёлыг өөрчлөх шаардлагатай гэсэн

дүгнэлтийг ЗГХТА-аас хийжээ.

Хүний нөөцийн стратегийн удирдлага нь аливаа удирдлагын

өөрчлөлтийн санаачлага, Засгийн газрын агентлагуудын соёлыг

өөрчлөх хүчин чармайлтын гол зүйл байх ёстой гэсэн дүгнэлтийг

АНУ болон бусад орны төрийн тэргүүлэх байгууллагууд хийсэн

байна. Гүйцэтгэлийн удирдлагын систем бол хүний нөөцийн

стратегийн удирдлагын салшгүй хэсэг мөн. Ийм систем нь

гүйцэтгэлийг сайжруулах гол арга хэрэгсэл бөгөөд ингэхийн тулд

байгууллагын гүйцэтгэлийн хэмжилтийг хувь хүний гүйцэтгэлтэй

зэрэгцүүлэх, хувь хүний ба байгууллагын хооронд “харагдах шугам”

үүсгэх хэрэгтэй. Тэргүүлэх байгууллагууд өөрсдийн гүйцэтгэлийн

удирдлагын системийг байгууллага, нэгж, ажилтны гүйцэтгэлтэй

зэрэгцүүлэх, үр дүнд хүрэх, өөрчлөлтийг хурдасгах, байгууллагын

өдөр тутмын удирдлагыг хангах гол хэрэгсэл болгон ашиглаж, хувь

хүний ба байгууллагын гүйцэтгэлийг нэгтгэх, үргэлжлүүлэхийн тулд

жилийн турш харилцаа холбоог бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлж

байна.

Хэсэгчилсэн хандлага

Үнэлгээний систем бүрдүүлэх чадвар яам бүрт харилцан адилгүй

байна. Ийм шалтгаанаар Засгийн газрыг бүхэлд нь хамрах стратеги

бүх яамдад зэрэг хэрэгжих боломжгүй байж мэднэ. Иймд яамдад уг

системийг хөгжүүлэх ээлж дараалал тогтоох хэрэгцээ шаардлага

гарна. Аль нэг түвшинд гарсан шинэтгэл Засгийн газрын бусад

түвшинд хэвтээ ба босоо чиглэлээр гол төлөв шүүгддэг.

■Хэсэгчилсэн

хандлага: Аль

нэг яам юмуу

Засгийн газрын

нэг хэсэг

салбарт ХШҮний

тогтолцоог

тусад нь

байгуулах явдал

юм.

Хэсэгчилсэн хандлага аль нэг яам юмуу Засгийн газрын нэг хэсэг

салбарт төвлөрөхийг хэлнэ. Жишээ нь, Мексик нийгмийн хөгжилд,

Йордан төлөвлөлтөд, Киргиз эрүүл мэндийн салбарт анхаарлаа

төвлөрүүлж байна. Засгийн газрыг бүхэлд нь хамрах аргыг

хэрэгжүүлэх чадавхигүй орнуудад үнэлгээний асуудлыг сайн

дэмждэг нэг яамтай ажиллах нь үйл ажиллагааны сайн зам байж

мэдэх юм.

Холимог хандлага.

■Холимог

хандлага:

Засгийн газрын

бусад хэсэгт нь

бага анхаарч,

зарим хэсэгт нь

ХШҮ-ний иж

бүрэн тогтолцоо

бүрдүүлэх явдал

юм.

Ирланд зэрэг орнууд үнэлгээний холимог хандлагыг сонгожээ.

Европын Холбооны бүтцийн сангаас санхүүжигдэж байгаа төсөл

зэрэг зарим салбар иж бүрэн үнэлгээнд хамрагдаж байхад бусад

салбар анхаарал бага татдаг. Ирландын Засгийн газар хэсэгчилсэн

хандлага бүхий үнэлгээний тогтолцоо бүрдүүлж эхэлсэн боловч

дараа нь Засгийн газрын зарлагын хөтөлбөрүүдтэй холбоотойгоор

иж бүрэн хандлага руу чиглэсэн. /Lee 1999/ Холимог хандлага

хөгжиж буй зарим орны хувьд зөв зүйтэй сонголт байж болох юм.

Ирланд дахь үнэлгээний тогтолцооны хөгжил хурдасч буй нь. 1960-

аад оны сүүлээрх олон орны адил Ирланд улс ухаалаг, зүй зохистой

дүн шинжилгээ хийж, түүнийг төлөвлөгөө, төсөв хийхэд ашиглахыг

сонирхож байв. Засгийн газрын бодлого боловсруулагчид нийгмийн

салбарын хөтөлбөрүүдийг бодитой судлах, уг судалгааг хийх ур

чадвар эзэмших хүмүүсийн хэрэгцээ, хөгжлийг тодорхойлох

шаардлагыг тогтоожээ. Үнэлгээний ур чадварыг хөгжүүлэх хэд

хэдэн санаачлага гарчээ.

Хэдийгээр ийм санаачлага гарсан ч эдгээр үнэлгээний хүрээ

хязгаарлагдмал бөгөөд 1980-аад оны сүүлч хүртэл шийдвэр гаргахад

бага нөлөө үзүүлж байв. Ийнхүү үнэлгээ нөлөөгүй байсан нь зарим

талаар Ирландад бодлого, хөтөлбөрийг үнэлэх тогтвортой уламжлал

үгүй байсан, нөгөө талаар үнэлгээг эдийн засгийн хямралын үеэр

хийсэн, мөн үнэлгээ нь сайн засаглалын хэрэгсэл болохын хувьд

төрийн зарлагыг хянах ажил шиг чухал зүйл гэж үзэж байгаагүйтэй

холбоотой юм.

Харин Ирланд дахь Европын Холбооны /ЕХ/ зарлагын үнэлгээ л

нөлөө үзүүлж байснаараа онцлог юм. ЕХ-ны сангуудыг хэд хэдэн

үйл ажиллагааны хөтөлбөрөөр дамжуулан хэрэглэж байсан бөгөөд

уг хөтөлбөрүүд нь Ирланд-Европын хамтын нийгэмлэгийн

дэмжлэгийн хүрээний төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байв. Уг

дэмжлэгийг санхүүжүүлэх гол эх үүсвэр болох ЕХ байнгын,

системтэй үнэлгээ хийхийг шаардаж байсан. ЕХ-ны санхүүжүүлсэн

хөтөлбөрийн үнэлгээ нь бодлогын хоёр гол салбарт үлэмж нөлөө

үзүүлсэн юм. Үүнд, а/ аж үйлдвэрлэлийн сургалт ба ажлын байр бий

болгох загвар, б/ ядуурлын эсрэг болон нийгэм, хамт олны хөгжлийн

бусад хөтөлбөрт их нөлөөлсөн. Хөдөлмөрийн зах зээлийн салбар үр

дүнгийн тоон хэмжүүрт голлон анхаарч байсан бол нийгэм, хамт

олны хөгжлийн санаачлага нь үр дүнгийн хэмжүүрийг

тодорхойлоход биш, харин чанарын аргад илүүтэй төвлөрч байв.

/Бойле, 2005/

1989 оноос 1993 оны хооронд бие даасан үнэлгээний хоёр нэгж

байгуулагдсан ба нэгийг нь Европын нийгмийн сан, нөгөөг нь аж

үйлдвэрийн үнэлгээний нэгж байгуулжээ. 1989 оноос ЕХ-ны

бүтцийн сангийн үнэлгээ тусламж авч буй талд тавих албан ёсны

шаардлага болсон бөгөөд энэ нь үнэлгээ цаашид хөгжихөд хүргэжээ.

1994-1999 онд Сангийн яамны дэргэд үнэлгээний төв нэгж

байгуулагджээ. Гурав дахь үнэлгээний нэгжийг хөдөө аж ахуй,

хөдөөгийн хөгжлийг хамруулахад зориулж байгуулсан ба үйл

ажиллагааны хөтөлбөрийн зарлага, мөн дээр дурьдсан дэмжлэгийн

хүрээний төлөвлөгөөг үнэлэх хөндлөнгийн үнэлгээчдийг томилсон

байна. 1999-2006 онд Ирландад төрийн зарлагын талаар үндэсний

үнэлгээ явуулах сонирхол дахин сэргэжээ. Үнэлгээний төв нэгжийн

чадавхийг нэмэгдүүлж, илүү хариуцлага хүлээх боломжтой

болгосон бөгөөд бие даасан үнэлгээний нэгжүүдийг татан

буулгажээ. Үйл ажиллагааны хөтөлбөрүүд ба үндэсний хөгжлийн

төлөвлөгөөний дунд хугацааны үнэлгээ хийх хөндлөнгийн

үнэлгээчидтэй гэрээ байгуулжээ. /Бойлe, 2005/

Францад үнэлгээний шинэ аргыг нэвтрүүлсэн нь. Франц Улс 2001 он

хүртэл үнэлгээний төгс системд шилжих талаараа ЭЗХАХБ-ын

орнуудын дотор хамгийн удаанд тооцогдож байв. Үнэхээр Франц

Улс энэ салбарт шилжилтийн эдийн засагтай болон хөгжиж буй

олон орны ард хоцорч байв. 1980-аад оны эцэс, 1990-ээд оны турш

шинэчлэлийн янз бүрийн нэмэлт хүчин чармайлт гаргасан.

Дараа нь 2001 онд Засгийн газар хууль тогтоомжийн далайцтай арга

хэмжээ авч, 1959 оны санхүүгийн үндсэн хуулийн шинжтэй

зохицуулалтыг өөрчилж, зүйл зүйлээр төлөвлөдөг зарчмыг халж,

шинэ хөтөлбөрийн хандлагыг бий болгожээ. Шинэ хуульчилсан

дотоод журам 5 жилийн /2001-2006/ хугацаанд тооцогдсон бөгөөд

анхдагч хоёр зорилготой: а/ төрийн удирдлагын хүрээг шинэчилж,

үр дүн ба гүйцэтгэлд чиглэсэн болгох, б/ хууль тогтоомжийн хяналт

шалгалтыг хүчтэй болгох. “Төсвийг хөтөлбөрүүдийн хэлбэрээр

хийж, зарлагыг төрийн гол гол бодлогуудаар бүлэглэн харуулах нь

парламентын гишүүд ба иргэдэд Засгийн газрын тэргүүлэх

зорилтууд ба түүний үйл ажиллагааны зардал, үр дүнгийн талаар тов

тодорхой ойлголт өгнө” гэж тэр үед Ерөнхий сайд байсан Лионел

Жоспин хэлжээ. /Франц Улс, 2001/ Ойролцоогоор 100 орчим

хөтөлбөрийг тогтоож, тэдгээрт зарцуулах санхүүгийн нөөцийг

төлөвлөжээ.

Хууль тогтоох байгууллагад оруулж буй хөтөлбөрийн төсөв бүрт

тов тодорхой зорилго, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг

тодорхойлсон байхыг шаардах болжээ. Төрийн менежерүүд нөөц

хуваарилах илүү их эрх чөлөө, эрх мэдэлтэй болсон бөгөөд тэгэхдээ

үүний хариуд үр дүнгийн талаар илүү их хариуцлага хүлээх болов.

Ийнхүү төсөв хийх шинэ үйл явц үр дүнд чиглэх болжээ.

Төсөвт нэмэлт санхүүжилт шаардсан бол жил бүрийн гүйцэтгэлийн

төлөвлөгөө ба хөтөлбөр тус бүрийн бодит үр дүнтэй харьцуулсан

хүлээгдэж буй үр дүнг нарийвчлан гаргаж хамтатган тусгах ёстой.

Жил бүрийн гүйцэтгэлийн тайланг төсвийн хяналтад оруулж байв.

Энэ бүх алхам нь хууль тогтоогчдоос Засгийн газрын хөтөлбөрийн

гүйцэтгэлийг үнэлэх чадварыг сайжруулахад чиглэгдэж байв.

Энэхүү шинэчлэлийн санаачлага нь Францын Засгийн газар дахь улс

төр, байгууллага хоорондын харилцааны зарим хэсгийг өөрчилж,

хууль тогтоогчдод төсвийн нэмэгдүүлсэн эрх мэдлийг өгсөн юм.

“Үндсэн хуулийн 40 дүгээр зүйл урьд нь хууль тогтоох

байгууллагын гишүүд зарлага өсгөх юмуу орлого бууруулах талаар

нэмэлт өөрчлөлт оруулж хэлэлцүүлэхийг хориглодог байсан. Тэд

өгөгдсөн зорилгын хүрээнд хөтөлбөрүүдийн дунд хөрөнгө

оруулалтын хуваарилалтыг өөрчлөх боломжтой байв”. Хууль

тогтоогчид орлогын үнэлгээ, тусгай үйл ажиллагаанд хөрөнгө

хуваарилах, төрийн ажлын байрны хязгаарлалт, тусгай данс, тусгай

төсвийн талаар санал өгөх эрхтэй болжээ. Үүний дээр, хууль тогтоох

байгууллагын санхүүгийн хороод төсөвтэй холбоотой хяналт,

шалгалтын хариуцлага хүлээдэг.

Төрийн албан хаагчид энэ өөрчлөлтүүдэд тэр даруй хариу өгөв.

Хяналт, шалгалтын шинэ хүнд суртал бий болов. Шинэ нягтлан

бодогчид, шинэ аудиторууд, аудитын газар, хянагч нарын тухай

санал асуулгын илүү их хуудас, илтгэл, тайлан улам ихээр шаардах

гэх мэтээр хүнд суртал нэмэгдэв. Менежерүүд тоон үр дүнд хүрэх

шахалт, шаардлагад дасах гэж түүртэхийн хамт тавьсан зорилтуудад

тусгагдаагүй учраас үйлчилгээний чанарыг орхигдуулах болжээ.

Үйлчилгээний чанарын тухайд “Өрсөлдөөний механизм ч тэр,

хэрэглэгчийн хатуу шахалт ч тэр түүнийг баталгаажуулах боломж

өгөхгүй” гэжээ. /Tросa 2008, 8 дахь тал/ Хүний нийгэм ихээхэн

ярвигтай. Зарим хүнд санхүүгийн тусламж хэрэгтэй байхад бусдад

нь итгэл ба хариуцлагыг хүлээх хэрэгцээ байна. Энэхүү янз бүрийн

хэрэгцээг яаж нэг томьёололд нэгтгэх вэ гэдэг асуулт гарна. /Tросa

2008/

Үнэлгээний өмнөх загварыг шинэтэй хослуулах нь удирдлагын эрх

чөлөө, бүтээлч чанар, шинэтгэл хийх хүсэлд боломж өгөөгүй. Троса

өөр загвар хэрэгтэй гэдгийг илрүүлжээ. Францын туршлагаас авах

өөр нэг сургамж бол “дотоод удирдлагыг өргөтгөхийг төрийн

салбарын дотоод засаглалтай холбоогүйгээр хийж чадахгүй” гэсэн

дүгнэлт юм. /Tросa 2008, 2 дахь тал/ Тросагийнхаар бол шинэ

системийг нураах хэрэггүй, харин шаардагдаж буй зорилгоо

тодорхой хэлэлцэж, зөвхөн үйл ажиллагааны арга хэрэгслийг

ашиглах биш, үйл ажиллагааны логик, учир шалтгааныг ойлгон

дэмжих замаар өргөтгөх нь зүйтэй ажээ.

Хөгжиж буй орнууд дахь үнэлгээ

Хөгжиж буй орнууд нь өөрсдийн үнэлгээний тогтолцоо бүрдүүлэх

талаар хоорондоо төстэй боловч хөгжингүй орнуудынхаас өөр

сорилттой тулгарч байна. Үнэлгээний тогтолцоог байгуулж, аль ч

оронд түүнийг ажиллуулж байхын тулд түүнд сонирхолтой

оролцогч, мөн ил тод байдал, сайн засаглалыг бэхжүүлэх хүсэл

эрмэлзэл хэрэгтэй. Хөгжиж буй орнуудад үнэлгээний системийн

эрэлт хэрэгцээ ба хариуцан эзэмших асуудал илүү түвэггтэй юм.

Улс төрийн сул тэмүүлэл, байгууллагын тааруу чадавхи хөгжил

дэвшлийг удаашруулж болзошгүй. Яамд хоорондын хамтын

ажиллагаа, зохицуулалтын хүндрэл стратегийн төлөвлөлтийн төлөөх

дэвшилд саад болж мэднэ. Үнэхээр засгийн газрын хамтын

ажиллагаа, зохицуулалт хангалтгүй байгаа нь хөгжингүй ба хөгжиж

буй орнуудын аль алинд нь нөлөөлөх хүчин зүйл мөн.

Үнэлгээний системийг бий болгож зүгшрүүлэхийн тулд засгийн

газар улс төрийн хүсэл сонирхолтой байх ёстой, мөн үүнийг

дэмжигчид өндөр алба хашиж, үнэлгээг өмгөөлөн хамгаалсны

төлөөх улс төрийн эрсдэлийг үүрэхэд бэлэн байх хэрэгтэй.

Үнэлгээний төлөө үндэсний дэмжигч юмуу дэмжигчид байх нь

тухайн улс үнэлгээний системийг хөгжүүлж, ашиглахад их тус

үзүүлж чадна. Хөгжиж буй орнуудын төрийн салбарт ХШҮ-ний

тогтолцоо ямар нэг дэмжигчгүйгээр үүссэн жишээг бид мэдэхгүй.

Хөгжиж буй олон орон сайн, үр нөлөөтэй үнэлгээний байгууллагыг

байгуулж хөгжүүлэх гэж одоо хүртэл тэмцсээр байна. Зарим оронд

төрийн албаны шинэчлэл юмуу хууль ба зохицуулах байгууллагын

шинэчлэл шаардлагатай байна. Үүнтэй холбогдуулан олон улсын

хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагууд хөгжиж буй орнуудыг

дэмжихийн тулд үнэлгээний үндэс суурийг бэхжүүлж сайжруулахыг

оролдож байна. Холбогдох байгууллага байгуулах, засаг захиргааны

ба төрийн албаны шинэчлэл хийх, хууль тогтоомж ба

зохицуулалтын хуулиудыг өөрчлөх, үүний хамт үнэлгээний

тогтолцоо бүрдүүлэх нь үнэхээр хэцүү сорилт болж байна.

Хөгжиж буй орнууд юуны өмнө үнэлгээний суурийг бий болгох

хэрэгтэй. Олон орон энэ чиглэлд явж байна. Суурийг бий болгох нь

статистикийн гол үндсэн систем ба мэдээлэлтэй байх, мөн түүнчлэн

төсвийн гол системтэй болно гэсэн үг. Өгөгдөл ба мэдээлэл нь зохих

чанар, тоон үзүүлэлттэй байх ёстой. Хөгжингүй орнуудын адилаар

хөгжиж буй орнууд мөн өөрсдийнхөө хөтөлбөр, бодлогыг

хэрэгжүүлэхэд хаана, ямар түвшинд нь явж буйгаа мэдэх

шаардлагатай. Энэ системийг хөгжүүлэх, дэмжих, авч явахын тулд

ажиллах хүчний чадавхи хэрэгтэй. Албаны хүмүүс орчин үеийн

өгөгдөл цуглуулах, хяналт-шинжилгээ хийх арга хэрэглэх, дүн

шинжилгээ хийхэд суралцсан байх хэрэгтэй бөгөөд энэ нь хөгжиж

буй олон орны хувьд хүнд хэцүү сорилт байж мэдэх юм.

/Шактер2002/

Эдгээр сорилтын хариуд тусламжийн олон байгууллагын зүгээс

байгуулалтын чадавхийг бүрдүүлэхэд хүч чармайлтаа нэмэгдүүлсэн.

Үүний тулд статистикийн систем бүрдүүлэхэд техникийн ба

санхүүгийн тусламж үзүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд

сургах, оношлон дүгнэх бэлэн байдлын үнэлгээ хийх, гүйцэтгэлд

суурилсан төсвийн систем бий болгох зэрэг арга хэрэглэж байна.

Улс орнуудад үзүүлэх үр дүнд суурилсан тусламжийн стратегийн

чиглэл нь практик үйл ажиллагааг төлөвлөхөд тус болно. Хөгжиж

буй орнуудад улс орныхоо хэмжээнд ядуурлыг бууруулах

стратегийг боловсруулахад үзүүлэх туслалцаа нь мөн чадавхийг

бэхжүүлэхэд дэмжлэг болно.

Хөгжиж буй орнууд дахь орон нутгийн чадавхийг дэмжих хүчин

чармайлтын нэг хэсэг болгож хөгжлийн байгууллагууд хөгжлийн

сүлжээ байгуулах ажлыг эхэллээ. Тухайлбал, компьютерийн онлайн

сүлжээ, мэдлэг чадвар, мэдээллийг хуваалцах, хамтран оролцох

нийгэм, хамт олон зэрэг сүлжээг байгуулсан. Үүний жишээ бол

Хөгжлийн Гарц ба Азийн практикийн нийгэмлэг юм. Аль нэг орон

дахь нөхцөл байдал онцлог өвөрмөц бөгөөд нэг орны туршлагыг

нөгөө улс руу шилжүүлэх хэрэггүй гэж маргаж магадгүй. Хэрэв

өчүүхэн бага ч гэсэн хөгжлийн ерөнхий мэдлэг байна гэж хүлээн

зөвшөөрсөн бол бүх мэдлэгийг цуглуулж, дараа нь задлан шинжилж,

өөрчилж, задалж, орон нутгийн хэрэгцээнд зориулж дахин нэгтгэх

хэрэгтэй, харин эх үүсвэр нь чухал биш. Шинэ уриа бол “Дэлхийн

хэрээр шинж, орон нутгийн хэмжээнд тааруулан бүтээ” /Фукубй-

Парр, Лонес, Малик, 2002, 18 дахь тал/

Хөгжлийн үнэлгээний сургалтын олон улсын хөтөлбөр

Дэлхийн банкны Бие даасан үнэлгээний бүлэг 1999 онд хөгжлийн

үнэлгээний тухай сургалтыг тодорхойлох судалгаа хийсэн. Түүгээр

хөгжлийн байгууллагуудад зориулсан цөөн тооны ганц удаагийн

хөтөлбөрийг эс тооцвол сургалт тун бага байгааг тогтоожээ. Энэ

дүгнэлтээс үүдээд Хөгжлийн үнэлгээний сургалтын олон улсын

хөтөлбөрийг /ХҮСОУХ/ 2001 онд байгуулсан бөгөөд энэ нь хөгжиж

буй орнууд болон хөгжлийн асуудалд чиглэсэн байгууллагуудын

үнэлгээний чадавхийг бүрдүүлэх гол хүчин чармайлтын нэг хэсэг

болсон юм.

Уг хөтөлбөр нь хөгжлийн чиглэлээрх үнэлгээг төлөвлөх, хийх, эсвэл

хийж эхэлж буй мэргэжлийн хүмүүсийг сургаж байна. Жил бүр

Канадын Оттавагийн Карлетоны их сургуульд явуулдаг дөрвөн

долоо хоногийн сургалтын хөтөлбөр бол Дэлхийн банкны Бие

даасан үнэлгээний бүлэг, Карлетоны их сургуулийн нийтийн ажил

хэргийн салбар болон бусад байгууллагын хамтын ажиллагааны

илрэл юм. Хамтран ажиллаж буй бусад байгууллагад Канадын олон

улсын хөгжлийн агентлаг /CIDA/, Их Британий олон улсын

хөгжлийн газар /DFID/, Хөгжил, хамтын ажиллагааны Швейцарийн

хөгжлийн агентлаг /SDC/, Хөгжлийн хамтын ажиллагааны

Норвегийн агeнтлаг /NORAD/, Олон улсын хөгжлийн судалгааны

төв /IDRC/, Женев дэх хүмүүнлэгийн олон улсын төв /GICHD/,

Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг

/SIDA/, Хамтын нөхөрлөлийн нарийн бичгийн дарга нарын газар,

Голландын Гадаад хэргийн яам, Африкийн хөгжлийн банк /AFDB/

ба Данийн олон улсын хөгжлийн агентлаг /DANIDA/ багтжээ.

Дээр дурьдсан олон улсын хөтөлбөрийн курс хоёр долоо хоногийн

гол хөтөлбөрөөр эхэлдэг. Энэ гол хөтөлбөр нь ядуурлыг бууруулах

стратегийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд онцгой

анхаарал тавьдаг ба үр дүнд суурилсан ХШҮ-ний тогтолцоо,

сонирхогч талуудын оролцоог онцлон үздэг. Уг хөтөлбөрт

сургалтын төгс арга хэрэгсэл, тодорхой нөхцөл байдлын судалгаа,

хэлэлцүүлгийн бүлэг, уншлага бүхий 80 гаруй цагийн сургалт,

зааварчилгааны хичээл багтана. Хичээлийн цагийн бараг гуравны

нэг нь зохион байгуулалттай ажлын бүлгийн хичээлд зориулагдах

бөгөөд энэ нь ойролцоо сонирхолтой оролцогчдод бодит хөгжлийн

үнэлгээний асуудлаар хамтарч ажиллах, үнэлгээний урьдчилсан

төлөвлөгөө хийх боломжийг өгнө. Энэ урьдчилсан төлөвлөгөөний

дагуу хийсэн хөтөлбөрийг оролцогч бүлгүүдийн нэг нь ажлынхаа

байранд буцаж очсоны дараа үнэлэх ёстой.

Хоёр долоо хоногийн гол хөтөлбөрийн дараа үнэлгээчдийн

хэрэгцээнд нийцүүлсэн бас хоёр долоо хоногийн сургалт явуулах ба

нэр хүндтэй сургагч нарын боловсруулсан 30 семинар хийдэг.

Семинарт жишээ нь дараахь асуудлууд орно:

аливаа хязгаарлагдмал нөхцөл байдалд үр нөлөөний үнэлгээг

төлөвлөх

үр дүнд суурилсан ХШҮ-ний тогтолцоог төлөвлөж, бүрдүүлэх

Дэлхийн банкны улс, салбар, төслийн үнэлгээний хандлагыг

ойлгох

хөгжлийн үнэлгээнд холимог арга хэрэглэх нь

хамтран оролцох ХШҮ-ний тогтолцоог ашиглах нь

хямралын дараахь нөхцөлийг үнэлэх, олон улсын хамтарсан

үнэлгээ хийх

ХДВХ/ДОХ-ын эсрэг хөтөлбөрт үнэлгээ хийх

Нуугдмал болон зах хязгаарын хүн амын үнэлгээ хийх

Хөгжлийн үнэлгээний сургалтын олон улсын хөтөлбөр нь жил бүр

явуулдаг хөгжлийн үнэлгээний цөөхөн хөтөлбөрийн нэг юм. Уг

хөтөлбөрийн сургалтанд Засгийн газрын яамд, хоёр болон олон талт

тусламжийн байгууллага, төрийн бус байгууллага, хөгжлийн бусад

байгууллагын 2000 гаруй мэргэжлийн хүмүүс хамрагджээ.

Тус сургалтын гол хөтөлбөрийг бүс нутаг ба улс орны хэмжээнд

санал болгож байна. Үнэлгээчдийн хэрэгцээнд нийцүүлсэн уг

хөтөлбөрийн хувилбарыг олон оронд, жишээлбэл, Австрали,

/Австрали, Азийн төрийн бус байгууллагад зориулж/, Ботсван,

Канад, Хятад, Энэтхэг, Өмнөд Африк, Тунис, Тайланд, Тринидад

Тобаго, Угандад илгээжээ. Эдгээр бүс нутагт зориулсан товч

хөтөлбөрийг “мини олон улсын хөтөлбөр” гэж сайн мэддэг бөгөөд

идэвхтэй харилцан ажиллах, танилцуулага бэлтгэж илтгэх, бүлгээр

хэлэлцүүлэх, бүлгээр дасгал хийх, тодорхой нөхцөл байдлыг судлах

зэрэг аргуудыг хослон хэрэглэнэ. Эдгээр хөтөлбөр нь ажиглан

суралцах боломжийг өргөтгөх, бодит амьдралын асуудлыг хэлэлцэх,

тэдгээрийг шийдэх практик аргыг эзэмшихэд оролцогчдын

анхаарлыг төвлөрүүлдэг. Уг олон улсын хөтөлбөрийн жил бүрийн ба

нөлөөний үнэлгээний талаар үзүүлсэн амжилтад тулгуурлан Бие

даасан үнэлгээний бүлэг эдүгээ Хятадын Сангийн яам /олон улсын

газар/, Ази, Номхон далайн сангийн газрын төв, АХБ-ны анхны

зохион байгуулалттай бүсийн сургалттай хамтран ажиллаж байна.

Шанхайн олон улсын хөтөлбөр хэмээх хөтөлбөрийг жилд 2 удаа

үндэсний ба бүс нутгийн хэмжээнд явуулж байна. Энэ нь хөгжиж

буй орнууд ба бүс нутагт үнэлгээний чадавхийг бэхжүүлэх хүчин

чармайлтыг илтгэж байна.

Үнэлгээний шинэ тогтолцоо

Үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх, нөөцийн хуваарилалтыг

боловсронгуй болгох чармайлт түүний үр дүн нь улс төрийн

эсэргүүцэл, тааламжгүй хандлага, сөрөг байр суурьтай тулгарч

мэдэх юм. Хөгжиж буй орнуудын Засгийн газрын байр суурийг

харгалзан үзвээс үнэлгээний тогтолцоо бүрдүүлэх асуудал улс

төрийн харилцааг өөрчлөхөд хүргэж болзошгүй. Үнэлгээний

боловсронгуй тогтолцоо бүрдүүлэхэд Засгийн газрын

байгууллагуудын бүх түвшинд харилцан уялдаатай, нэгдсэн байх,

зохицуулах шаардлага гарна. Ийм нөхцөл бүрдүүлэх нь хүндрэлтэй.

Хөгжиж буй олон оронд Засгийн газрын байгууллагуудын

хоорондын уялдаа сул бөгөөд одоо хүртэл засаг захиргааны бат бэх

соёл, санхүүгийн ил тод тогтолцоо бүрдүүлэхийн төлөө тэмцэж

байгаа. Иймд зарим засгийн газар боломжтой нөөцийн хэмжээ ба

хуваарилалтын талаар зөвхөн бүдэг бадаг мэдээлэлтэй байж

магадгүй. Тэдгээрт уг нөөцийг төлөвлөсөн зориулалтаар ашигласан

эсэх талаар илүү мэдээлэл хэрэгтэй байж мэднэ. Ийм орчинд

Засгийн газрын гүйцэтгэлийг хэмжих нь барагцаагаар л хийнэ гэсэн

үг.

Хөгжингүй ба хөгжиж буй орнууд гүйцэтгэлийг төрийн зарлагын

хүрээ болон стратегитэй холбон үзэхэд чиглэсэн хэвээр байна. Хэрэв

ингэж холбон үзэхгүй бол дэмжлэгийн хөтөлбөрт зориулсан төсвийн

хуваарилалт эцсийн дүндээ амжилттай дэмжиж чадаж байна уу

гэдгийг тодорхойлох аргагүй юм.

Хөгжиж буй зарим орон энэ хүрээнд дэвшил гаргаж эхэллээ. Жишээ

нь, 1990-ээд онд Индонез Улс үнэлгээг жил бүрийн төсвийн

хуваарилалтын үйл явцтай холбож эхэлжээ. “Үнэлгээ нь Үндэсний

хөгжлийн төлөвлөгөө ба нөөц хуваарилалттай шууд холбогдох

замаар бодлого ба төрийн зарлагын хөтөлбөрүүдийг засаж залруулах

арга хэрэгсэл болж байна” /Guerrero 1999, 5 дахь тал/. Бразил, Чили,

Турк зэрэг дундаж орлоготой зарим улс зарлагыг гарц ба үр

дагаврын зорилтот түвшинтэй холбох чиглэлд ахиц гаргажээ.

Бразилийн Засгийн газар үр дагаврын зорилтот түвшингийн талаар

Засгийн газрын тусгай тайлан гаргадаг. /ЭЗХАХБ, PUMA 2002/

Хөгжиж буй олон орон төсвийн хоёр системтэй ажиллаж байна.

Үүний нэг нь давтагдах /урсгал/ зарлагад зориулсан, нөгөө нь

капитал, хөрөнгө оруулалтын зарлагад зориулсан байна. Саяхан

болтол Египетийн Сангийн яам урсгал төсвийг, Төлөвлөлтийн яам

хөрөнгө оруулалтын төсвийг тус тус хянаж байв. Эдгээр төсвийг нэг

яаманд нэгтгэснээр улсын зорилго, зорилтууд хэрэгжсэн эсэхийг

баталгаажуулж байхын тулд Засгийн газар өргөн хүрээтэй

үнэлгээний систем бүрдүүлэх асуудлыг авч үзэхэд хялбар болжээ.

Үнэлгээний тогтолцоог бүрдүүлэхэд тулгарч буй хүндрэл

бэрхшээлтэй холбоотойгоор хөгжиж буй орнуудын хувьд

хязгаарлагдмал буюу хэсэгчилсэн хандлагыг сонгох /цөөн яам юмуу

байгууллага үнэлгээний тогтолцоог турших буюу бүрдүүлсэн/ нь

нийт Засгийн газрын хэмжээний хандлагыг сонгохоос илүү үр

дүнтэй байж болох юм. Үнэлгээний тогтолцоог нийт Засгийн газрын

хэмжээнд бүрдүүлэх оролдлого нь их хүч сорьсон хэрэг байж мэднэ.

2002 онд Дэлхийн банкнаас Бүгд Найрамдах Киргиз Улсын талаар

хийсэн бэлэн байдлын үнэлгээнд, жишээ нь, тус улсын Эрүүл

мэндийн яамыг /энд үнэлгээний зарим чадавхи хэдийнээ бүрэлдсэн/

нийт Засгийн газрын хэмжээний үнэлгээний тогтолцооны боломжит

загвар болгон дэмжихийг зөвлөжээ.

Хятад, Малайз, Уганда улсууд хязгаарлагдмал аргыг үргэлжлүүлж

байна. Тэдгээрийн хүчин чармайлтыг дор дүрслэн бичив.

Хятад дахь өсөлтийг дэмжсэн үнэлгээ. Хятадад үнэлгээ бол

харьцангуй шинэ үзэгдэл юм. 1980-аад оны эхэн үеэс өмнө үнэлгээг

бараг мэддэггүй байв. Үнэлгээг үл мэдэх байдал тэр үеийн нийгмийн

шинжлэх ухааны чиглэлд ч илэрч байсан ба үнэлгээний тухай ном

зохиол бараг байхгүй байв. Мөн хятад хүмүүс үнэлгээ хийдэг бусад

орны хүмүүстэй тогтмол уулзах явдал ч үгүй байв.

Хятадууд үнэлгээтэй холбоотой зарим ажиллагаа, тухайлбал,

бодлогын дүн шинжилгээ, эдийн засгийн ба удирдлагын судалгаа,

ажиглалтын судалгаа, төсөл хэрэгжиж дууссаны дараахь дүгнэлт,

туршлагыг нэгтгэх зэрэг ажлыг хийж байв. Нийгмийн шинжлэх

ухааны зохион байгуулалтын болон техникийн, дүн шинжилгээний

чадавхи эдийн засгийн бодлогын ба судалгааны зарим институтэд

байсан.

Гэхдээ 1992 он хүртэл Төрийн аудитын газар, Сангийн яам, Улсын

төлөвлөгөөний комисс зэрэг төв гол байгууллагууд Төрийн зөвлөлд

хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чадавхийг бүрдүүлэх талаар тусгай

санал гаргаж эхлээгүй байв. Шинжлэх ухаан, технологийн

үнэлгээний төв ба Голландын бодлого, үйл ажиллагааны газар

шинжлэх ухаан, технологийн хөтөлбөрүүдийн анхны хамтарсан

үнэлгээ хийжээ. /NCSTE, IOB 2004/

Өнгөрсөн 20 жилд Хятад Улсад хөрөнгө оруулалт, хөгжлийн

тусламж нэмэгдэхийн хамт тус улсад технологи, инженерийн болон

санхүүгийн дүн шинжилгээ, эдийн засгийн дүн шинжилгээ ба

загварчлал, нийгмийн үр нөлөөний ба тогтвортой байдлын судалгаа,

хэрэгжилтийн судалгааг ойлгож, түүний чадавхийг нэмэгдүүлэх

болжээ. Хятадад энэхүү чадавхи асар хурдан бий болсон нь

гайхалтай.

Хятад дахь үнэлгээг хөгжүүлэхэд өдөөсөн гол хүч бол үндэсний

хөгжил, эдийн засгийн өсөлтийн үлэмж тогтвортой өрнөлт юм. 2007

он хүртэлх 9 жилд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн жилд 7,8-

аас илүү хувиар өсөж байв. Үнэлгээний асуудлыг авч үзэх сонирхол

хөгжлийн талаархи Хятадын бодлоготой холбоотой. Төсвийн зарим

байгууллага, тухайлбал, Хятадын олон улсын инженерийн зөвлөх

компани /төрийн өмчит зөвлөх фирм/, Барилгын яам, Улсын

хөгжлийн банк одоо өөрсдийн байгууллагын хамгийн өндөр

түвшинд үнэлгээний чадавхийг бүрдүүлж байна.

Хэдийгээр ихэнх үнэлгээ төслийн хэрэгжилтийн дараа хийгддэг

боловч хөгжлийн төслийн үргэлжлэх хугацааны бүх шатанд бас

үнэлгээ хийж байх хэрэгтэй гэдгийг улам бүр хүлээн зөвшөөрөх

боллоо. Төслийн үргэлжлэх хугацааны бүх шатанд үнэлгээний

ажиллагааг ашиглаж болно гэсэн ойлголт Хятадад бүрэлдэж байна.

Одоо үнэлгээг төсөл ба хөтөлбөрийн томьёолол, хэрэгжилттэй

холбож үзэх сонирхол бий болжээ. Мөн зарим талаар үнэлгээг хийж

байгаа ч иж бүрнээр байнга хийж чадахгүй байна.

2006 онд хийсэн ийм үнэлгээний нэг жишээг татаж болох юм. Тэр

үед Хятад Улс 5 жилийн төлөвлөгөөндөө анх удаа байнгын хяналтшинжилгээ,

үнэлгээний бүрэлдэхүүн хэсгүүдийг тусгажээ. 11 дэх

таван жилийн төлөвлөгөөнд орсон энэ систем Кусек, Рист, Вайт

нарын тодорхойлсон 10 алхамд тулгуурласан байна. /2004/

2006 оны 4 дүгээр сард Хятадад үндэсний болон бүс нутгийн

үнэлгээчдийг сургах зорилгоор жилд 2 удаа олон улсын

хөтөлбөрийн сургалт хийж эхэлжээ. Сургалтын хөтөлбөрт Сангийн

яам, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Ази, Номхон далайн

Санхүү, хөгжлийн төв хамтран оролцжээ. Хятад хэдийгээр том

бүтэц байхгүй ч гэсэн үнэлгээний суурь үндсийг тавьж байна.

Хэрэв үнэлгээг үргэлжлүүлэн хөгжүүлэх бол Хятадын Засгийн

газрын бүтэц ба засаг захиргааны шатлан захирах тогтолцоонд хэд

хэдэн гол зорилтыг хэрэгжүүлэх ёстой. Үүнд:

үнэлгээний ерөнхий удирдлага, зохицуулалтыг хийх

хүчтэй төв байгууллага байгуулах

холбогдох бүх яам, банкуудад албан ёсны үнэлгээний

нэгж, бодлого, заавар бий болгох

муж, орон нутгийн засаг захиргааны хувьд өөрсдийн

үнэлгээ хийж эхлэх цаг болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх

Улсын аудитын газарт үнэлгээний ажиллагаанд аудит

хийх үйл явцыг бүрдүүлэх, ингэснээр үнэлгээний хяналт,

аудит хоорондоо холбоотой яамдын хүрээнд хийгдэх,

үнэлгээний төв байгууллага, холбогдох яамд, муж,

банкны гаргасан үнэлгээний бодлого, заавар журам

хэрэгжих

үнэлгээний илүү дэвшилтэт аргуудыг үнэлгээний нэгж,

зохион байгуулалтын бүтцэд нэвтрүүлэх

хөрөнгө оруулалтын агентлагуудын үйл ажиллагаанд

хяналт-шинжилгээ, хяналт шалгалт хийх явдлыг хүчтэй

болгох

үнэлгээг хөгжүүлж эхэлсэн үндэсний яам, муж, банкуудад

сайн бэлтгэгдсэн үнэлгээчдийг илгээх /Хоучи, Рист 2002/

Хятад Улс үнэлгээний үр дүнг ашиглах талаархи өсөн нэмэгдэж буй

эрэлт чухал асуудал гэдгийг тодорхойлсон. Гэвч энэ гол асуудал нь

ил тод Засгийн газрын уламжлал байхгүй олон оронд хүндрэлтэй

юм.

Малайз дахь үр дагаварт суурилсан төсөв зохиох, үндэстэнг

бүрдүүлэх ба дэлхийд өрсөлдөх чадвар. Хөгжиж буй орнуудын дунд

Малайз төрийн захиргааны шинэчлэл, ялангуяа төсөв, санхүүгийн

салбарын шинэчлэлийн тэргүүн эгнээнд явж ирсэн. Эдгээр

шинэчлэл 1960-аад онд тус улсыг стратегийн хувьд хөгжүүлэх

засгийн газрын хүчин чармайлтын нэг хэсэг болон эхэлжээ. Төрийн

салбар нь хөгжлийг гол хөдөлгүүр гэж үзэж байсан учир засаг

захиргааны шинэчлэлээр дамжуулан төрийн албыг бэхжүүлэх

хэрэгцээ, шаардлагад анхаарал төвлөрүүлсэн юм.

1969 онд Малайз Хөтөлбөрийн гүйцэтгэлийн төсвийн системийг

хэрэглэж эхэлсэн ба түүнийг 1990-ээд онд хүртэл үргэлжлүүлэн

ашигласан. Уг систем нь зүйл зүйлээр төсөвлөх аргыг үр дагаварт

суурилсан төсвийн аргаар сольсон. Гэвч агентлагууд нь бодит

байдал дээр үр дагаварт анхаарах бус үйл ажиллагаанд чиглэсэн

төсөвлөлтийг хийсээр байна.

Төсвийн шинэчлэл нь Малайзийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн

төлөвлөгөөг биелүүлэх үүрэг хүлээсэн засгийн газрын янз бүрийн

агентлагуудын дунд өсөн нэмэгдэж буй хариуцлага, санхүүгийн

сахилгад голлон төвлөрсөн. Засгийн газар бас хэд хэдэн нэмэлт

шинэчлэлт хийсэн. Тухайлбал, Засгийн газрын үйл ажиллагаан дахь

санхүүгийн дүрэм журмыг сахих явдал, чанарын удирдлага,

бүтээмж, үр ашгийг сайжруулах, мөн үндэсний хөгжлийн хүчин

чармайлтыг удирдах асуудал үүнд багтсан.

Малайзийн төсвийн шинэчлэлийн хүчин чармайлт нь үндэстэнг

бүрдүүлэх, дэлхийд өрсөлдөх чадварыг бий болгох хүчин

чармайлттай нягт холбогдсон. Эдгээр шинэчлэлийг хөдөлгөх хүчний

нэг нь Алсын хараа 2020 он гэсэн хөтөлбөртэй түүнийг холбосон

явдал юм. Энэ хөтөлбөр Малайзийг 2020 он гэхэд бүрэн хөгжсөн

орон болгох зорилготой юм.

1990-ээд оны эцсээр Малайз үр дүнд суурилсан удирдлагын

нэгдсэн тогтолцоог хөгжүүлжээ. Уг тогтолцооны бүрэлдэхүүнд үр

дүнд суурилсан төсвийн систем ба ажилтнуудын үйл ажиллагааны

үр дүнд суурилсан гүйцэтгэлийн систем орно. Малайз бас үр дүнд

суурилсан хоёр өөр систем, тухайлбал, үр дүнд суурилсан

удирдлагын мэдээллийн тогтолцоо ба үр дүнд суурилсан ХШҮний

тогтолцоог хөгжүүлж, удирдлагын системийг иж бүрэн

болгожээ. /Tомас 2007/

Үр дүнд суурилсан удирдлагын нэгдсэн тогтолцоо нь

байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналтшинжилгээ

ба тайлагнах тогтолцоог бүрдүүлсэн. Энэ нь

байгууллагын гүйцэтгэлийг ажилтнуудын үйл ажиллагааны үр

дүнд суурилсан гүйцэтгэлтэй холбон үзэх боломжтой. Хэд хэдэн

орон /Афганистан, Ботсван, Энэтхэг, Мауритиус, Намиб/ уг

тогтолцоог үе шаттайгаар үр дүнд суурилсан төсөв ба үр дүнд

суурилсан ХШҮ-тэй эхний ээлжинд нэгтгэж байна. Малайзад

төсвийн систем бол дээрх нэгдсэн тогтолцооны гол хөдөлгөгч хүч

юм. /Tомас 2007/

Үр дүнд суурилсан удирдлагын нэгдсэн тогтолцоо нь байгууллагын

гүйцэтгэлийн төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналт-шинжилгээ ба

тайлагнах тогтолцоог бүрдүүлсэн. Энэ нь түүнчлэн байгууллагын

гүйцэтгэлийг боловсон хүчний гүйцэтгэлтэй холбон үзэх

боломжтой. Хэд хэдэн орон /Афганистан, Ботсван, Энэтхэг,

Мауритиус, Намиби/ уг тогтолцоог үе шаттайгаар үр дүнд суурилсан

төсөв ба үр дүнд суурилсан ХШҮ-тэй эхний ээлжинд нэгтгэж байна.

Малайзад төсвийн систем бол дээрх нэгдсэн тогтолцооны гол

хөдөлгөгч хүч юм. /Tомас 2007/

Стратегийн төлөвлөлтийн тогтолцоонд гүйцэтгэлийн хэмжилтийг

хангадаг удирдлагын мэдээллийн систем ба ХШҮ-ний тогтолцоо нь

удирдлагын нэгдсэн тогтолцоог илүү эрчимтэй болгодог.

Удирдлагын мэдээллийн систем ба ХШҮ-ний тогтолцоо хоорондоо

нягт холбогдож, уг систем зөв цагт зөв хүмүүст зөв мэдээлэл өгч

байгаа эсэхийг баталгаажуулна. Шалгуур үзүүлэлтүүд нь үйл

ажиллагааны болон үр дүнд суурилсан байх ёстой. Гүйцэтгэлийн

удирдлагын нэгдсэн тогтолцооны электрон хувилбарыг Малайзид

хөгжүүлж, ашиглаж байна. /Tомас 2007/

Малайзийн Засгийн газар өөрсдийн туршлагаас хэд хэдэн сургамж

авчээ:

Засгийн газрын гол гол түвшинд чадавхи бүрдүүлэх

хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангах хэрэгтэй.

Хяналт-шинжилгээ ба тайлагнах үйл ажиллагаанд цаг

хугацаа шаардлагатай.

Гүйцэтгэлийн төлөвлөлтийн үйл явцыг бэхжүүлж, нэмэлт

гэхээсээ илүү иж бүрэн болгох хэрэгтэй.

Шагнал ба хориг бүх түвшинд дүйцсэн байдаггүй.

Бусад санаачлагатай нэгтгэх боломж хязгаарлагдмал.

/Расаппан 2007/

Мөн Засгийн газар хэд хэдэн зөвлөмж гаргажээ:

Босоо ба хэвтээ холбоосыг бүхэлд нь хамрахаар ажиллах

Бодлого ба үйл ажиллагааны түвшингийн аль алинд урам

хугарахаас зайлсхийх.

Бодлого, тогтолцоог хянаж, бэхжүүлэх.

Засгийн газар гүйцэтгэлийн үр дүнд суурилсан

удирдлагын нэгдсэн тогтолцоонд хүрэхийн төлөө

ажиллах. /Расаппан 2007/

Малайз хэдийгээр төрийн захиргаа, төсвийн шинэчлэлийн тэргүүн

эгнээнд явсан ч тэдний шинэчлэлүүд өмнөх жилүүдэд шулуун,

тогтвортой байгаагүй. Гэхдээ төсвийн шинэчилсэн систем бол

Засгийн газрын талаас чухал санаачлага байсан бөгөөд хэрэгжиж

буй бодлого, төсөлд зарцуулагдах мөнгөний үнэ цэнийг

баталгаажуулах, алсын хараа, шинэтгэл, эрч хүчтэй байхыг илтгэн

харуулж байна /Дэлхийн банк 2001/.

Уганда дахь ядуурлыг бууруулах оролдлого үнэлгээг хөгжүүлэхэд

түлхэц болсон. Уганда Улсын Засгийн газар ядуурлыг бууруулах

тэргүүлэх чиглэлийн зорилтоо дэмжихийн тулд төрийн үйлчилгээг

үр дүнтэй болгох үүрэг хүлээсэн. Үйлчилгээг үр ашигтай хүргэх нь

үндэсний хөгжлийн удирдлагын зайлшгүй гол зүйл гэж хүлээн

зөвшөөрсөн нь үр дүнд хүрэх эрмэлзлийн бат нотолгоо юм. Энэ

эрмэлзэл одоо үргэлжилж буй хэд хэдэн төрийн удирдлагын

тэргүүлэх чиглэл, үйл ажиллагаанд бас илэрхий байна.

Өнгөрсөн арван жилд Уганда эдийн засгийн иж бүрэн шинэчлэл

хийж, макро эдийн засгийн тогтворжилтод хүрсэн. Тус улс Цогц

хөгжлийн зарчмуудын хариуд ядуурлыг бууруулах үйл ажиллагааны

төлөвлөгөөг боловсруулж, түүнийг ядуурлыг бууруулах стратегийн

баримт бичигтээ нэгтгэжээ. Уг үйл ажиллагааны төлөвлөгөө туйлын

ядуурлын хэмжээ 1990-ээд оны эцэст 44 хувь байсныг 2017 гэхэд 10

хувь болгож бууруулах зорилт дэвшүүлжээ. Энэ төлөвлөгөө ба

Мянганы хөгжлийн зорилтууд голлон онцолж буй асуудлын хувьд

адил төстэй бөгөөд Засгийн газар ба хөгжлийн түншүүдэд хөгжил

дэвшлийн төлөө хариуцлага хүлээлгэх нийтлэг зорилтыг хуваалцдаг.

Уганда Их өртэй ядуу орнуудад туслах санаачлагаас тусламж авах

боломжтой анхны орон болсон юм. Тус улс ядуурлыг бууруулах

стратегийг үр ашигтай хэрэгжүүлж, иргэний нийгмийг оролцуулан

зөвлөлдөх үйл явцыг эхлүүлж, макро эдийн засгийн тогтвортой

байдлыг хангах талаар үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргаж байгааг

үнэлэн 2000 онд дээрх санаачлагаас өргөн хүрээг хамарсан тусламж

өгөх болжээ.

Уганда төсвийн үйл явцыг дотоод ба гадны сонирхогч талуудад илүү

нээлттэй, ил тод болгох талаар шинэ арга хэмжээ авчээ. Засгийн

газар сангийн системийг шинэчилж, төлөвлөлт, нөөцийн удирдлага

дахь төвлөрлийг задлах, орон нутагт үйлчилгээг хүргэх ажлыг

зохион байгуулж байна. Санхүү, төлөвлөлт, эдийн засгийн хөгжлийн

яам бүтээмж, үр дүнд чиглэсэн төсвийн системийг нэвтрүүлж байна.

Үүний зэрэгцээ, Засгийн газрын байгууллагуудыг бэхжүүлж,

нийтийн өмнө хариуцлага хүлээдэг болгох юм.

Тус улс ядуурлыг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө

хэрэгжүүлэх болон үнэлгээ нэвтрүүлэхтэй холбоотойгоор

зохицуулалт, нийцүүлэлт хийх гэж хүндрэл, бэрхшээлтэй тулгарсаар

байна. “Ядуурлыг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө ба

хяналт-шинжилгээ, үнэлгээний хамгийн илэрхий онцлог шинж бол

хэдийгээр аль алиныг нь Санхүү, төлөвлөлт, эдийн засгийн

хөгжлийн яамнаас зохицуулдаг ч гэсэн ядуурлын хяналт-шинжилгээ

ба нөөцийн хяналт хоёрыг салгаж зааглах явдал юм. ХШҮ-ний хоёр

багц нь тус тусдаа гүйцэтгэгчтэй, тус тусдаа тайлан гаргадаг ба

үнэлгээний өөр өөр шалгуурыг ашигладаг. Санхүүгийн нөөцийн

хяналт нь орц, үйл ажиллагаа болон гарц, үр дагавартай илүү

холбоотой бол ядуурлын хяналт-шинжилгээ нийт ядуурлын үр

дагаварт тулгуурлана”. /Хоге 2001/. Үнэлгээний зохицуулалтын

бусад асуудал бол Үндэсний төлөвлөлтийн шинэ газар бүрдүүлэх

явдал юм.

2007 оны эцсээр Ерөнхий сайдын ажлын алба /ЕСАА/ үндэсний

хөгжлийн төлөвлөгөөний ХШҮ-г хэлэлцэх ажлын тэмдэглэл

гаргажээ. Үүний зорилго нь ядуурлыг бууруулах үйл ажиллагааны

төлөвлөгөөний давуу ба сул талыг хянах, үнэлгээг хийх арга замыг

санал болгоход оршиж байв. /Уганда, ЕСАА 2007a/

Ажлын тэмдэглэлд уг системийн талаар хэд хэдэн асуудлыг

илтгэсэн:

“Салбарын яамны үр дагавар ба гарц, суурь үзүүлэлт ба

зорилтот түвшин, үр дүнтэй хяналт-шинжилгээний тогтолцоо

бүхий хэмжиж болохуйц шалгуур үзүүлэлтүүд болон гүйцэтгэл

ба шалтгаан-үр дүнг тодорхойлох үнэлгээг стратегийн үүднээс

ашиглах” / Уганда, ЕСАА 2007b, p.4/ явдал тодорхой биш.

Хариуцлага нь бие даасан гүйцэтгэлийн хэмжүүр дээр гэхээсээ

илүү зарцуулалт дээр тулгуурлана.

Цуглуулсан өгөгдөл /мэдээлэл/-ийн тоо хэмжээ нь эрэлт

хэрэгцээ болон өгөгдлийг ашиглах чадавхитай дүйцээгүй.

Зохицуулалтгүй, давхардал бүхий хяналт-шинжилгээний

улмаас, хянан шалгах үйл ажиллагаа, шалгуур үзүүлэлтийн

өгөгдөл цуглуулах болон үр дүнг тайлагнах явдал түвэгтэй,

ихээхэн бэрхшээлтэй болсон. Эцсийн дүнд дүрэм журам,

зохицуулалтын тухай их хэмжээний тоо баримт цуглуулсан

боловч тэдгээр нь төрийн салбарын үйлчилгээний зардал

хэмнэх, мөнгөний үнэ цэнийг үнэлэхэд тодорхой үндэс болж

чадаагүй байна. Угандагийн Ерөнхий сайдын ажлын албанаас

хийсэн судалгаанд өгүүлэхдээ “хүчин чармайлтын зохицуулалт

тааруу байгаа нь төрийн албаны урамшууллын бүтэцтэй илүү

холбоотой, учир нь хяналт-шинжилгээ нь зарим талаар

цалингийн чухал нэмэгдэл болох өдрийн томилолтын мөнгө

авах сонирхолд хөтлөгддөг” /2007а, 6 дахь тал/.

Урамшуулал байхгүй, төлөвлөлт ба хяналт-шинжилгээ,

үнэлгээтэй холбоотой асуудлаар эрх үүрэг давхарддаг явдал

үндэсний ХШҮ-ний ажлын хэсгийг хуралдуулж, ХШҮ-ний

түвэгтэй асуудлыг авч үзэхэд хүндрэл учруулж байна.

Хэдийгээр зарим үнэлгээ хийгдсэн ч тэдгээр нь нийтлэг

стандарт ашиглахгүйгээр салбар, яамдын хүрээнд л явагджээ.

Орон нутгийн түвшинд хүмүүс шийдвэр гаргахад оролцож

байна гэдгээ мэдэрдэггүй ажээ.

Ажлын тэмдэглэлд мөн хэд хэдэн зөвлөмжийг санал болгожээ:

Төсвийн хуваарилалтыг үр дүнд хүрэхтэй холбож агөх.

Төрийн албаны гэрээ эсхүл гүйцэтгэлийн гэрээ байгуулах

асуудлыг авч үзэх.

Үр дүнгийн тухай мэдээллийг бодлого боловсруулагчид

шаардлагатай хугацаанд нь, ашиглаж болох хэлбэрээр өгөх.

Мэдээлэл ба өгөгдөлий эрэлт хэрэгцээ нь гаргаж буй мэдээлэл,

өгөгдөлд тусгагдсан байх явдлыг хангах.

Чанарын хяналт ба баталгааны механизм бүрдүүлэх.

Дүн шинжилгээ нь бодлого боловсруулагчдад хэрэгцээтэй байх

нөхцөлийг баталгаажуулах.

Хяналт-шинжилгээний ба үнэлгээний ажиллагааг салгаж

зааглах.

Төлөвлөлт, ХШҮ болон чанарын баталгаатай холбоотой

асуудлаарх засгийн газрын нийт байгууллагын үүрэг,

хариуцлагыг тодотгох.

Үнэлгээний ирээдүйн хувьд Уганда Улс Ядуурлыг бууруулах үйл

ажиллагааны төлөвлөгөө ба Ядуурлыг бууруулах үндэсний

стратегиар дамжуулж ядуурлыг бууруулах талаар хийсэн дэвшлээс

суралцах, уг ажлыг үргэлжлүүлэхэд тодорхой сорилттой тулгарч

байна. Үнэлгээг шийдвэр гаргах практик ба үндэсний хөгжлийн

систем, үйл явцын тулгуур болдог урамшууллаас салгаж зааглаж

болохгүй. /Хоге 2001/

Шинэ тутам гарч буй хөгжлийн асуудлын талаархи

ойлголт

Шинэ тутам гарч буй хөгжлийн асуудал үнэлгээг улам бүр цогц

болгож байна. Энэ хэсэгт уг асуудлыг товч авч үзэж, үнэлгээний

талаархи ойлголтыг тодотгосон болно.

Паттон 2006 онд үнэлгээний одоогийн чиглэлийн талаархи

хэлэлцүүлгийг эхлэхдээ үнэлгээг дэлхий нийтийн өргөн хэрэглээний

зүйлстэй адилтган тодорхойлжээ. Тэрбээр дэлхий даяарх үнэлгээний

мэргэжлийн байгууллагууд, холбоод, нийгэмлэгүүд ба тэдгээрийн

боловсруулсан стандарт, удирдамжуудыг тодорхойлон бичжээ.

Тэрээр мөн үнэлгээний 100 гаруй шинэ загварын хөгжлийг шинэ

тутам гарч буй чиглэл гэж тэмдэглэсэн байна. Паттон шинэ тутам

үүсэж буй үнэлгээний нарийн түвэгтэй байдлыг Дүрслэн үзүүлэхийн

тулд адил төстэй шинжийг ашиглажээ. Өнгөрсөн үед үнэлгээчид

үнэлгээ хийхдээ жор маягийн зааврыг голдуу дагаж байсан. Паттон

жор, зааврын сайн талыг дараахь байдлаар дүрсэлжээ:

Жор, заавар нь туршигдсан бөгөөд дахин хуулбарлан

хэрэглэх боломжийг хангадаг.

Тусгай мэргэжилтэн шаардлагагүй үед хоол яаж хийхийг

мэдэж байх нь амжилтыг нэмэгдүүлдэг.

Жор, заавраар стандартын бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

Жор, заавар нь хоол хийхэд их хэрэг болно. Гэвч жор, заавар нь

хөгжлийн хувьд стандарт үр дүн авчирдаггүй, учир нь үнэлгээчдэд

өргөн хүрээний, цогц асуудалд хариу өгөх загвар хэрэгтэй.

Паттон хөжлийн үнэлгээнд үүсэж буй шинэ чиглэлийг хүүхэд

өсгөхтэй адилтгажээ. Жор, заавар бол алхам алхмаар хийгдэх үйл

явц юм. Үүний эсрэгээр, хүүхэд өсгөх нь их нарийн үйл явц бөгөөд

үүнд асран хүмүүжүүлэгч нь мэдлэгээ ашиглан шийдвэр гаргаж,

шинэ нөхцөл байдал үүсэхэд хариу өгдөг.

Паттон хөгжлийн үнэлгээн дэх өөр чиглэлийг тодорхойлон бичиж,

илүү бүтээлч нөхцөлийг авч үзжээ. Түүний авч үзсэн бүтээлч нөхцөл

байдал гэдэг нь үнэлгээн дэх дараахь зүйлсийг хэлж буй ажээ.

Төлөвлөсөн болон хүсэн хүлээж буй үр дүнг тодорхой

заасан, гэхдээ хэмжилтийн аргыг туршиж үзсэн байна.

Хүрэх үр дагаврын загварыг таамаглан дэвшүүлж,

туршиж, засаж сайжруулсан байна.

Үйл ажиллагааны хэрэгжилтийг стандартчлаагүй боловч

судалсан байх бөгөөд асуудал гармагц сайжруулна. /дахин

давтах хандлагын нэг төрөл/

Учир холбогдлыг сорилтын нэг хэсэг гэж үзэн, шалтгаанүр

дагаврыг турших боломжтой холбон тодорхойлно.

Сүүлийн үеийн өөр нэг чиглэл бол бие даасан нэг үнэлгээний

судалгаанаас цаашлаад бүлэг, урсгал болох явдал юм. /Рист, Стаме

2006/. Рист ба Стаме үнэлгээний мэдлэгийг бий болгон

хөгжүүлэхэд одоо бие даасан үнэлгээчид болон салангид нэг

үнэлгээ биш, харин үнэлгээчдийн хамт олон, үнэлгээний талаархи

мэдлэгийн системд хэрхэн найдаж, тулгуурлах болсон талаар

өгүүлжээ. Тэдний гол санаа нь үнэлгээний эдгээр ижил төстэй

судалгаануудыг нэгтгэж дүнгэлт хийх замаар олж авдаг мэдлэгийг

бий болгоход үнэлгээний олон тайлангуудыг зүгээр л цуглуулан

хуримтлуулах нь үр нөлөө үзүүлэхгүй гэсэн санаа юм.

Хөгжлийн явцад гарч буй нөхцөл байдал үнэлгээнд мөн нөлөөлнө.

Хөгжлийн асуудал даяаршил, дэлхийн хэмжээнд гарч буй

зөрчилдөөн өсөж нэмэгдэж буй тохиолдлууд, терроризм, мөнгө

угаах, дэлхийн баячууд ба ядуусын хооронд ялгаа ихэсч буй байдал,

хөгжлийн талбар дахь тоглогчдын тоо өсөх, өрийг багасгах

чиглэлээрх хүчин чармайлтууд, сайн засаглалд илүүтэй анхаарах

зэрэг одоогийн ба шинээр үүсэж буй асуудлуудтай холбоотойгоор

улам өргөжсөөр байна. Эдгээр асуудлыг авч үзэх нь үнэлгээчдэд

шинэ эрэлтийг бий болгож байна.

Олон талтай, зохицуулагдсан, хамтын оролцоотой хөгжил ба

мэдрэгдэхүйц үр дүнг хангахад чиглэсэн дэлхийн чиг хандлага нь

хөгжлийн үнэлгээний нийгэмлэгийн өмнө шинэ сорилтыг бий

болгож байна. Хэсэгчилсэн хөгжлөөс иж бүрэн цогц хөгжилд, бие

даан дангаар байх хандлагаас зохицуулагдсан хандлага руу

/түншлэл/, өсөлтийг дэмжихээс ядуурлыг бууруулахад, хэрэгжилтэд

анхаарахаас үр дүнд илүү анхаарах чухал шилжилтүүд хийгдэж

байна. Цогц хөгжилтэй холбоотойгоор жишээ нь, хоёр талын ба

олон талын хандивлагчид “одоо төсөл бүрийг илүү өргөн утгаар авч

үзэх, түүний тогтвортой байдал ба нийгэм, улс төр, ерөнхий эдийн

засагт үзүүлэх үр нөлөөг шалгах ёстой” /Taкамаса ба Maсанори

2003,6 дахь тал/ гэж үзсэн. Тэд бичихдээ:

Хөгжлийн онолчид эдийн засгийн хөгжлийн гол чухал хүчин зүйл

бол хөрөнгө капитал биш, харин зөв зохистой бодлого ба

байгууллага юм гэсэн итгэл үнэмшилд хүрчээ. Энэ өөрчлөлт нь

Норт, Штиглиц, Сен зэрэг эдийн засагчдаас эдийн засгийн ухаанд,

түүний дотор хөгжлийн эдийн засгийн ухаанд үзүүлсэн асар их

нөлөөнөөс шалтгаалсан юм. Эдгээр хөгжил одоогийн нөхцөл

байдалд үр дүнгээ үзүүлж, олон улсын хөгжлийн тусламжийн гол

сэдэв нь өргөн утгаараа ядуурлыг бууруулах явдал болсон бөгөөд

энэ нь хөгжиж буй орнуудад хүний нэр төрийг өргөх, хүмүүсийн

улс төр, эдийн засгийн эрх чөлөөг хангах асуудлыг багтааж байна.

Мянганы хөгжлийн зорилтууд бол хөгжлийн талаархи шинэ бодол

санааны тодорхой илэрхийлэл юм. 2005 оны Дэлхийн хөгжлийн

илтгэлд /Дэлхийн банк, 2005/ засгийн газрууд өөрсдийнхөө нийгэмд

хөрөнгө оруулалтын илүү сайн орчин бүрдүүлэх талаар юу хийж

чадах, бизнесийн орчны элементүүдийг шинжихэд зориулсан

үзүүлэлтүүдээр дамжуулан дэвшлийг хэмжихийг голлон тусгасан

байв. Мөн илтгэлд зохион байгуулалт, сахилга батыг сайжруулахыг

зөвлөсөн. Үүнд илүү сайн зохион байгуулалт, татварын системийг

төлөвлөх, өрсөлдөөний саад тотгорыг багасгах, бизнесийн

урамшууллыг сайжруулах, авилгатай тэмцэх, олон нийтийн итгэл,

хууль ёсыг хөгжүүлэх, хууль дүрэм журмыг зөв хэрэгжүүлэх явдлыг

баталгаажуулахыг зөвлөжээ.

Хөгжлийн тусламжийн шинэ олон асуудалд хоёр болон олон талын

хөгжлийн түншүүд ба хөгжиж буй орнууд дахь тэдгээрийн олон

удаагийн үнэлгээнд учирч болох түвэг, бэрхшээл зэрэг асуудал орж

байна. Эдгээр шинэ асуудал олон улсын хамтарсан үнэлгээ хийх

үндэс шалтгааныг тавьж байна.

Ийм үнэлгээг төсөл, улс, салбарын юмуу сэдвийн түвшинд хийж

болно. Эдгээр нь хөгжлийн байгууллагуудын хэмжээ ба зардлын үр

ашиг болон үр дүнг харьцуулахад туслах үнэлгээний аргуудын

хослол нийцлийг хангана.

Дараа нь олон улсын хөгжлийн гол хөтлөгч хүч ба тэдгээрийн

үнэлгээнд үзүүлэх нөлөөг товч хэлэлцэн. Эдгээр хөтлөгч хүчинд

дараахь зүйлс орно:

Мянганы хөгжлийн зорилтууд

Монтеррейн зөвшилцөл

Тусламжийн үр ашгийн тухай Парисын тунхаглал

Их өртэй ядуу орнуудын санаачилга

Сангуудын үүрэг

Мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх ба мөргөлдөөний дараахь

сэргээн босголт

Засаглал

Мөнгө угаах ба терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг хүч

Ажилчдын мөнгөн шилжүүлэг

Жендэр

Хувийн салбарын хөгжил ба хөрөнгө оруулалтын орчин

Байгаль орчны ба нийгмийн тогтвортой байдал

Дэлхийн нийтийн өргөн хэрэглээний зүйлс

Хөтлөгч хүчин зүйлсийн жагсаалт байнга хөдөлгөөнд байдгийг

зохиогчид тэмдэглэжээ. Энэ номыг хэвлэлд өгөх үед уг жагсаалтыг

тэргүүлэх гол хөтлөгч хүч нь дэлхийн санхүүгийн хямралын хөгжиж

буй ертөнцөд үзүүлэх үр нөлөө болсон байж мэднэ.

Мянганы хөгжлийн зорилтууд

■МХЗ: Олон

улсын хамтын

нийгэмлэг 2015

он гэхэд

биелүүлэх ёстой

хөгжлийн

зорилтуудын

багц.

2000 оны 9 дүгээр сард НҮБ-ын гишүүн 189 улс ба олон улсын

байгууллагууд НҮБ-ын Мянганы тунхаглалыг баталсан бөгөөд

түүнээс Мянганы хөгжлийн зорилтууд /МХЗ/ зарим талаараа үүсэн

гарчээ. МХЗ нь олон улсын хамтын нийгэмлэг 2015 он гэхэд

биелүүлэх хөгжлийн зорилтуудын багц бөгөөд энэ нь хөгжингүй ба

хөгжиж буй орнуудын адилхан идэвхтэй оролцооны үр дүнд биелэх

юм. /Шигтгээ 2.1/ Энэ хүч сорьсон зорилтууд нь ядуурлыг

бууруулах, хүний хөгжил болон энэ хоёр зорилтыг биелүүлэхийн

тулд дэлхий нийтийн түншлэлийг бий болгоход чиглэгджээ. Эдгээр

зорилт нь хөгжлийн хүрээнийхэн эдийн засгийн өсөлтөд онцгой

анхаарч, чухамхүү энэ нь л хүмүүсийг ядуурлаас гаргана гэж итгэж

байсан урьдны үзэл бодлоо орхиж буйг илэрхийлж байна.

МХЗ-д ядуурлыг бууруулах, дэлхийн ядуусын амьдралын нөхцлийг

сайжруулахад чиглэсэн хэд хэдэн арга хэмжээг голлон төлөвлөжээ.

Шигтгээ 2.1 Мянганы хөгжлийн зорилтууд

1. Туйлын ядуурал ба өлсгөлөнг үндсээр нь үгүй болгох.

2. Нийтийн анхан шатны боловсролыг хангах.

3. Жендэрийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүдэд

эрх мэдэл олгох.

4. Хүүхдийн эндэгдлийг багасгах.

5. Эхийн эрүүл мэндийг сайжруулах.

6. ХДВХ/ДОХ, хумхаа ба бусад өвчинтэй тэмцэх.

7. Байгаль орчны тогтвортой байдлыг хангах.

8. Хөгжлийн төлөө дэлхийн нийтийн түншлэлийг хөгжүүлэх.

Эх сурвалж: http://www.unorg/milleniumgoals

Мянганы хөгжлийн дээрх 8 зорилт бол 18 зорилтот түвшин, 48

шалгуур үзүүлэлтийг агуулах бөгөөд тэдгээр үзүүлэлтээр дэвшил

гарсан эсэхийг хэмжинэ. /Хөгжиж буй орнуудын тавьсан 18

зорилтот түвшин нь янз бүр бөгөөд тэдгээр орны нөхцөл байдлаас

хамаараад зорилгодоо хүрэх цаг хугацаа нь ч бас өөр өөр байна./

МХЗ-ууд нь үр дүнд суурилсан зорилтууд бөгөөд тэдгээрийг

хэмжиж, хяналт-шинжилгээ хийж, үнэлэх ёстой. Эдгээр зорилт бүх

улс орон дахь үнэлгээний системд гол сорилт болж байна.

Хөгжиж буй олон оронд ХШҮ хийх чадавхи сул байна. Энэ

асуудлыг шийдэхийн тулд хөгжлийн байгууллагууд статистикийн

ба ХШҮ-ний чадавхийг бүрдүүлж, техникийн тусламж, дэмжлэг

үзүүлжээ.

МХЗ-ууд хөгжиж буй орнуудад ХШҮ-ний чадавхи ба тогтолцоог

бүрдүүлэх хөшүүрэг болж байна. Хөгжлийн байгууллагууд үүнд

техникийн тусламж үзүүлэх, түүнд чиглэсэн хүчин чармайлтыг

санхүүжүүлэх ажлыг хийж байна. Хөгжиж буй олон орон ХШҮний

тогтолцоо байгуулах эхэн үедээ яваа бөгөөд МХЗ ямар

хэмжээнд хэрэгжиж байгааг тодорхойлоход туслах үр дүнд

суурилсан тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр зугуухан ажиллаж

байна. МХЗ-ыг хэрэгжүүлэхэд гарч буй амжилтуудыг үнэлэхийн

тулд үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх, үр дүнтэй ашиглах

шаардлагатай. Түүнчлэн үнэлгээний тогтолцоог МХЗ-ын бодлогын

чиглэлтэй нэгтгэж, “МХЗ-г биелүүлэхийн тулд өгөгдөлийг

цуглуулах ямар чухал болох, засгийн газар, иргэний нийгмийн

хүчин чармайлтыг сурталчлах зорилгоор мэдээллийг яаж

ашиглахыг хүмүүст улам тодорхой болгоно” /Kусек, Рист ба Вайт

2004, 17-18 дахь тал/

Дэлхийн банк ба Олон улсын валютын сан /ОУВС/ жил бүр МХЗын

тухай Дэлхийн мониторингийн илтгэл хэвлүүлдэг. Уг илтгэл нь

дэлхийн хөгжлийн бодлого дахь хариуцлагын хүрээг

тодорхойлдог.

2004 оны Дэлхийн мониторингийн илтгэлд дэлхий нийт МХЗ ба

түүнтэй холбоотой хөгжлийн үр дүнд хүрэхэд шаардлагатай

бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар хэрхэн ажиллаж буй

тухай онцлон авч үзжээ. Түүнд хяналт-шинжилгээний ажлыг

хүчтэй болгох хэд хэдэн тэргүүлэх чиглэлийг тодотгожээ. Үүнд:

Хөгжлийн статистикийн гол үндсийг хүчтэй болгох,

үүнд олон улсын статистикийн агентлагуудын

зөвшөөрсөн үйл ажиллагааны төлөвлөгөөг цагт нь

биелүүлэх.

МХЗ-ын тодорхойлогч хүчин зүйлүүд, тусламжийн үр

ашиг гэх мэт шүүмжлэлтэй асуудал, засаглал ба баян

орнуудын бодлогын хөгжиж буй орнуудад үзүүлэх үр

нөлөө зэрэг бодлогын гол чиглэлд илүү сайн хэмжүүр

ашиглах талаар судалгаа хийх.

Энэ ажилд түнш агентлагуудын хамтын ажиллагааг

гүнзгийрүүлэх, харьцангуй давуу талыг бий болгох,

ХШҮ хийх арга хандлага агентлагуудын хувьд

уялдаатай гэдгийг баталгаажуулах. /Дэлхийн банк,

2004b/

2005 оны Дэлхийн мониторингийн илтгэлд хөгжиж буй олон оронд

саяхан эдийн засгийн байдал сайжирснаас үүдсэн боломжуудын

тухай тэмдэглэжээ. Түүнд дэвшлийг хурдасгах 5 асуудлыг онцлон

заасан:

Хөгжлийн хүчин чармайлт тухайн улсаас хамааралтай

гэдгийг тодотгох. Тухайн улсын явуулж буй ядуурлыг

бууруулах стратегиар дамжуулан хөгжлийн үр нөлөө

үзүүлэх явдлыг нэмэгдүүлэх.

Хувийн өмчид суурилсан эдийн засгийн өсөлтийн орчинг

сайжруулах. Сангийн удирдлага ба засаглалыг хүчтэй

болгох, бизнесийн орчинг амар хялбар болгох, дэд

бүтцэд хөрөнгө оруулах.

Хүнд үзүүлэх үндсэн үйлчилгээг нэмэгдүүлэх. Эрүүл

мэндийн ажилтан, багш нарын хангалт, хүрэлцээг

шуурхай нэмэгдүүлэх, эдгээр дахин давтагдах зардлын

эрчимтэй үйлчилгээний илүү уян хатан, урьдаас тооцож

болох санхүүжилтийг хангах, зохион байгуулалтын

чадавхийг хүчтэй болгох.

Худалдааны саад тотгорыг арилгах. Худалдааны саад

тотгорыг арилгах, “худалдаанд үзүүлэх тусламжийг”

нэмэгдүүлэхэд чиглэсэн хөдөө аж ахуйн худалдааны

бодлогын гол шинэчлэлийг багтаасан Дохагийн

томоохон зорилт бүхий хэлэлцээг ашиглах.

Дараагийн 5 жилд хөгжлийн тусламжийг хоёр дахин

нэмэгдүүлэх. Үүний зэрэгцээ тусламжийн чанарыг

сайжруулах, тусламжийг зохицуулах, нийцүүлэхэд

дэвшил хурдан гаргах. /Дэлхийн банк, 2005b/

2006 оны Дэлхийн мониторингийн илтгэлд эдийн засгийн өсөлт,

илүү чанартай тусламж, худалдааны шинэчлэл ба засаглалыг МХЗ-

д хүрэх гол элементүүд гэж үзэж онцлон заасан. /Дэлхийн банк,

2007f/ Харин 2007 оны илтгэлд хоёр гол сэдвийг тодотгосон

бөгөөд үүнд хүйсийн /жендэрийн/ тэгш байдал ба эмэгтэйчүүдийн

эрх мэдэл олгох /МХЗ-ын гурав дахь зорилт/, мөн туйлын ядуурал

улам бүр төвлөрөн нэмэгдэж буй эмзэг улсуудын тусгай асуудалд

онцгойлон анхаарчээ. /Дэлхийн банк, 2007f/

Монтеррейн зөвшилцөл

2002 оны гуравдугаар сард 170 гаруй орны засгийн газрын

төлөөлөгчид, 50 гаруй орны төрийн тэргүүн нар цугларч

Хөгжлийн санхүүжүүлтийн тухай Монтеррейн зөвшилцлийн

төслийг хэлэлцсэн юм. Уг төсөлд өдөрт 1 америк доллараас бага

мөнгөөр амь зууж буй дэлхийн хамгийн ядуу хүмүүст илүү их

мөнгө хуваарилах оролдлогыг тусгажээ.

Монтеррейн зөвшилцөлд МХЗ-д хүрэх эрлийн явц дахь харилцан

хүлээх хариуцлагыг цохон тэмдэглэсэн нь хөгжлийн үнэлгээний

хувьд ихээхэн ач холбогдолтой байв. Уг зөвшилцөлд хөгжиж буй

орнуудыг бодлого, засаглалаа сайжруулахыг уриалж, харин

хөгжингүй орнууд бусдад үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэх,

ялангуяа өөрсдийнхөө зах зээлд нэвтрэх боломжийг нээж өгөх,

илүү их, улам сайн тусламж үзүүлэхийг хүсчээ. Уг баримт бичигт

ядуу буурай орнуудын амьжиргааны стандартыг дээшлүүлэхэд

үлэмж хэмжээний санхүүгийн тусламж хэрэгтэйг хүлээн

зөвшөөрсөн боловч тусламжийг нэмэгдүүлэх, өрийн ихэнх

дарамтыг чөлөөлөх, худалдааны саад тотгорыг арилгах талаар

хатуу зорилго тавьж чадаагүй. /Куреши 2004/

МХЗ батлагдсан жил ба түүний 2015 оны хэрэгжих хугацааны яг

дунд үед нь Африкийн эдийн засгийн комисс Монтеррейн

зөвшилцлийн талаархи Африкийн үүрэг амлалтыг хэрэгжүүлэхэд

гарч буй дэвшлийг үнэлсэн илтгэлийг хэвлүүлжээ. Уг илтгэлд

гадаад өрийг хөнгөвчлөх чиглэлд хийсэн үлэмж дэвшлийг онцлоод

харин зөвшилцлийн бусад гол чиглэлд хязгаарлагдмал ахиц

гарсныг дурджээ. Үнэлгээчдийн сонирхолд зориулан уг илтгэлд

тэмдэглэхдээ:

Монтеррейн завшилцлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд

Африкийн орнууд ба түүний хөгжлийн түншүүдийн аль алиных

нь үүрэг, амлалтыг хянах нь чухал гэсэн ойлголтод хүрсэн.

Африкийн удирдагчид үүнийг хүлээн зөвшөөрч, өөрсдийн болон

хөгжлийн түншүүдийн үүрэг, амлалтын биелэлтэд гарсан

дэвшлийг хянах механизмыг бий болгосон. Хөгжлийн

санхүүжилтийн тухай Африкийн сайд нарын бага хурлыг саяхан

зохион байгуулалтад оруулсан нь Африкийн удирдагчдын энэ

чиглэлд хийж буй зоримог алхам юм. Олон улсын хамтын

нийгэмлэг бас хандивлагчдын гүйцэтгэлийг хянах механизмыг

бий болгожээ. Жишээ нь, тэд Африкийн нөхөрлөлийн чуулган,

Африкийн дэвшлийн удирдлага гэсэн хоёр байгууллага

байгуулсан бөгөөд тэдгээр нь хоёул хөгжлийн санхүүжилтийн

тухай гол үүрэг, амлалтын хэрэгжилтэд гарч буй ахицыг хянах

юм. Хяналтын эдгээр механизмын үр ашиг нь эцсийн дүнд

хөгжлийн түншүүдийн амлалтыг бодит хэрэг болгох чадвар хэр

байгаагаар үнэлэгдэх юм. Энэ нь Африкийн орнууд ба олон

улсын хамтын нийгэмлэг энэ бүсэд ядуурлыг бууруулах,

хүмүүсийн гэгээн ирээдүйн үндсийг тавих тухай амлалтыг

хэрэгжүүлснээр л бүтнэ. /Kaтжомулсе ба бусад, 2007, vi дахь

тал/

Тусламжийн үр ашгийн тухай Парисын тунхаглал

Хөгжлийн тусламжийн тухай Парисын тунхаглал бол хөгжиж буй

орнуудад үзүүлж буй тусламжийг удирдах хүчин чармайлтыг

үргэлжлүүлэн нэмэгдүүлэх талаархи олон улсын хэлэлцээр юм.

100 гаруй сайд, агентлагийн дарга, албаны бусад хүн 2005 оны

гуравдугаар сарын 2-нд уг хэлэлцээрийг баталсан.

Уг тунхаглалын үнэлгээтэй чухал холбоотой онцлог нь

хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг болох хяналтшинжилгээ

хийхүйц шалгуур үзүүлэлтүүдийг ашиглах тухай заалт

байв. Тусламжийг илүү үр ашигтай болгох чиглэлд дэвшлийг

хангаж, урамшуулах зорилгоор 12 шалгуур үзүүлэлтийг ашиглах

болжээ. Эдгээр 12 үзүүлэлтийн 11-ийнх нь 2010 онд хүрэх

зорилтыг тогтоосон. /ЭЗХАХБ, 2005b/

Батлагдсан шалгуур үзүүлэлт ба зорилтуудыг 5 гол зарчимд

үндэслэн тогтоожээ:

Хариуцан эзэмших. Түнш орнууд өөрсдийн хөгжлийн бодлого,

стратегийн манлайллыг үр дүнтэй хангаж, хөгжлийн үйл

ажиллагааг зохицуулна.

Нийцүүлэлт. Хөгжлийн байгууллагууд өөрсдийн нийт

дэмжлэгийг түнш орныхоо үндэсний хөгжлийн стратеги,

байгууллага, дүрэм журамд суурилуулна.

Зохицолт. Хөгжлийн байгууллагуудын үйл ажиллагаа илүү

зохицсон, ил тод ба хамтын үр нөлөөтэй байна.

Үр дүнд хүргэж удирдах. Засгийн газрууд удирдлагын нөөц ба

үр дүнд хүрэх шийдвэр гаргах явдлыг сайжруулахад анхаарлаа

төвлөрүүлж ажиллах.

Харилцан хариуцлага хүлээх. Хөгжлийн байгуулагууд ба

түншүүд хөгжлийн үр дүнгийн талаар хариуцлага хүлээнэ.

/Тусламжийн үр ашгийг сайжруулахын төлөөх хамтын дэвшил

2005/

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага 2005 оны

нөхцөл байдлын тухай суурь судалгааны үр дүнг нэгтгэсэн чухал

илтгэлийг 2007 онд нийтлүүлсэн. Уг илтгэлд /ЭЗХАХБ, 2007b/

тусламжийн үр ашгийг дэлхийн болон хөгжлийн байгууллагуудын

хувьд үнэлж дүгнэжээ.

ЭЗХАХБ Монтеррейн зөвшилцөлд онцлон тэмдэглэж, Парисын

тунхаглалд улам тодорхой болгосон тусламжийн үр ашгийг

сайжруулахад гарсан дэвшлийг хянах судалгаа хийжээ. Тэгээд

дараахь дүгнэлт хийсэн:

Парисын тунхаглал нь тусламж хүргэх ба удирдах ажлыг

сайжруулах хэрэгцээ, шаардлагын тухай яриа хэлцлийг улс

орны түвшинд явуулахад тусалж, энэ талаархи ухамсар,

ойлголтыг нэмэгдүүлсэн.

Тусламжийн удирдлагын талаархи хандивлагчдын хандлага,

практикийг өөрчлөхөд гарах дэвшлийн алхаа удаан байсан

бөгөөд тусламжийг хүргэх, удирдах ажиллагааны зардал их

өндөр хэвээр үлдсэн.

Үндэсний хөгжлийн стратегийг хүчтэй болгох, хандивлагчдын

дэмжлэгийг дотоодын тэргүүлэх зорилтуудад нийцүүлэх,

нөөцийг удирдах, хуваарилах гол хэрэгсэл болохын хувьд

төсөвт итгэх итгэл үнэмшлийг дээшлүүлэх, тусламжийн

урсгалыг төсөвт тусган үнэлэх ажлын нарийвчлалын зэргийг

нэмэгдүүлэх шаардлагатай.

Тусламжийг хүргэх, удирдах явцад шинэ зардал гарч, түүнийг

хандивлагчид ба түншүүд тооцоолох хэрэгтэй болдог тэр аргыг

өөрчлөх хэрэгтэй.

Улс орнууд ба хандивлагчид гүйцэтгэлийн үнэлгээний зарчим

ба зардал хэмнэсэн, үр дүнд чиглэсэн илтгэлийг илүүтэй

ашиглах ёстой. Хандивлагчид чадавх бүрдүүлэхэд туслах,

тухайн орны үр дүнг илтгэх системийг сайтар ашиглах

хэрэгтэй.

Харилцан хүлээх хариуцлагыг баталгаажуулахын тулд илүү

итгэлтэй хяналтын систем хэрэгтэй. /Katjomulse and others

2007/

Их өртэй ядуу орнуудын санаачлага

Дэлхийн банк ба ОУВС 1996 онд Их өртэй ядуу орнуудын

санаачлагыг /ИӨЯОС/ санал болгосон ба энэ нь дэлхийн хамгийн

ядуу, их өртэй орнуудын гадаад өрийг багасгах анхны цогц арга

хандлага юм. 180 орон уг санаачлагыг баталжээ.

ИӨЯОС нь эдийн засаг, нийгмийн бодлогын шинэчлэл хийж буй

ядуу орнуудын өрийг тогтвортой түвшинд хүртэл бууруулахад

чиглэгджээ. Өр хөнгөвчлөх уламжлалт механизм тухайн оронд

өрийн хугацааг дахин өөрчлөх үйл явцаас салахад нь хангалттай

тусалж чадахгүй тохиолдолд уг санаачлагыг ашиглах юм. Энэ нь

өрийн хэмжээг багасгаж, өрийн үйлчилгээний төлбөрийг

бууруулж, нийгмийн зардлыг нэмэгдүүлнэ.

Уг санаачлага нь хоёр болон олон талын өр хөнгөвчлөх асуудлыг

аль алиныг нь багтаана. Их өртэй ядуу орнуудын гадаад өрийн

үйлчилгээг 50 орчим тэрбум ам.доллараар багасгах юм. 2009 оны

нэгдүгээр сарын байдлаар 34 орон, түүнээс Африкийн 28 орны

өрийг бууруулах санал сайшаагдсан бөгөөд өөр 7 улсад тусламж

үзүүлэх боломжтой гэж үзжээ. /ОУВС,2009/

ИӨЯОС үндэсний ядуурлыг бууруулах цогц стратегиудтай

холбогдсон. Олон улсын хөгжлийн хамтын нийгэмлэг үндэсний

ядуурлыг бууруулах стратегийн илтгэл нь хөнгөлттэй зээл олгох,

өр хөнгөвчлөх үндэс болно гэж 1990 онд тохиролцжээ. Энэ

стратеги нь гурван жилийн хугацаанд тохиролцсон хөгжлийн

зорилтуудыг багтаана. Үүнд бодлогын сүлжээ, хэмжиж болох

үзүүлэлтүүдийн багц болон дэвшлийг хэмжих хяналт-шинжилгээ,

үнэлгээний систем орно. Хэрэв тухайн улс зорилгодоо хүрвэл

түүний өрийг багасгаж, шинэчлэлийг хурдасгах, улс орондоо эзэн

болох сонирхлыг нэмэгдүүлнэ. Хүлээн авагч Засгийн газрын

шинэчлэлийн хүчин чармайлт, ядуурлыг бууруулахад гаргаж буй

ахицыг хянах, үнэлэх, илтгэх чадвартай байх нь өр хөнгөвчлөх

нөхцөл юм. Энэ нөхцөл нь хяналт, үйлчилгээний чадавхи

бүрдүүлэх, түүнд туслах эрэлт хэрэгцээг бий болгосон.

Уганда зэрэг хөгжиж буй зарим орон үнэлгээнд ахиц гаргаж,

ИӨЯОС-ын өргөтгөсөн нөхцөлд хамрагдахаар шалгарчээ. Их

өртэй ядуу бусад орны тухайд үнэлгээ хийх чадавхи байхгүй нь

асуудал үүсгэсэн. Үүнд Албани, Мадагаскар, Танзани орсон.

Эдгээр орон өөрсдийн үнэлгээний чадавхийг хөгжүүлэхийн тулд

нэмэлт тусламж шаардсан.

Хөнгөлөлттэй зээл ба тусламжийн өрийн өндөр түвшинтэй улсууд

ирээдүйд өрийн хямралд орох эрсдэлийг багасгахын тулд их өртэй

ядуу улсууд үнэлгээний шинэ асуултыг босгож тавьсан: Зээлийн

хариуд түүний үр ашгийг яаж баталгаажуулах вэ Ямар

шалгуураар үнэлэх вэ Энэ асуулт хөгжлийн үнэлгээчдэд шинэ

сорилтыг бий болгов.

2006 оны оны 9 дүгээр сард ИӨЯОС-ын 10 жилийг тэмдэглэсэн.

1999 оноос хойш их өртэй ядуу орнуудын ядуурлыг бууруулах

зардал өссөн байхад өрийн үйлчилгээний төлбөр буурчээ.

/Дэлхийн банк, 2007e/ Үүнээс үзэхэд их өртэй ядуу орнуудад

дэвшил гарч байна.

Сангуудын үүрэг

ЭЗХАХБ-ын судалгаагаар хөгжиж буй орнуудад ивээл,

хүмүүнлэгийн сангуудын өгсөн хөрөнгө мөнгөний тоо хэмжээг

үнэлж үзжээ. Уг судалгаа нь:

хамгийн том 15 ивээлийн сангаас зарим олон улсын өглөгтэй

хамтран 2002 онд өгсөн нийт хөрөнгө мөнгийг нарийн үнэлэх

оролдлого болжээ. Сангуудын нийт тусламж бараг 4 тэрбум

ам.доллар, олон улсын нийт өглөг 2 орчим тэрбум ам.доллар

болжээ. Энэ нь нийт хөгжлийн тусламжийн 4 орчим хувь буюу

албан ёсны хөгжлийн тусламжийн хорооноос төрийн бус

байгууллагуудад бүхэлд нь өгсөн тусламжийн бараг тал нь байв.

/Oксфорд Аналитика, 2004a/

АНУ-ын Сангуудын зөвлөл АНУ-д 56000 хувийн ба хамт олны сан

ажиллаж, жилд 27,5 тэрбум ам.доллар хуваарилж байгааг тооцжээ.

Европын сангуудын төв Европын Холбооны 9 улсад 25000 сан

ажиллаж, жилд 50 гаруй тэрбум ам.доллар зарцуулж байгааг

тогтоожээ.

Хэд хэдэн том сан дэлхийн тавцанд давамгайлж байна. Үүнд, Билл

энд Мелинда Гейтсийн сан, Фордын сан, Сузан Томпсон

Буффетын сан ба Соросын сан /Нээлттэй нийгэм/ орно.

Соросын сан буюу Нээлттэй нийгмийн институтын сүлжээ нь олон

улсын хөгжлийн салбар дахь нөлөө бүхий тоглогч бөгөөд 50 гаруй

оронд хөтөлбөр хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрүүд нь боловсрол,

хэвлэл мэдээлэл, нийтийн эрүүл мэнд, эмэгтэйчүүд болон хүний

эрх, урлаг соёл, нийгэм, эдийн засгийн ба хууль эрх зүйн

шинэчлэлд дэмжлэг үзүүлдэг. /Соросын сангийн сүлжээ, 2007/

Мөргөлдөөнөөс сэргийлэх ба мөргөлдөөний дараахь

сэргээн босголт

Хүйтэн дайны дараа 1989-2001 онд 44 өөр өөр газар 56 томоохон

зэвсэгт мөргөлдөөн гарчээ. 2003 онд мөргөлдөөн 1 тэрбум гаруй

хүнд нөлөөлснийг тооцжээ. Энэ үе дэх зөрчил, мөргөлдөөний

ихэнх нь 7 ба түүнээс дээш жил үргэлжилжээ. Ялангуяа иргэний

дайны дэлхийн хэмжээний зардал асар их юм. “Аль нэг хүлээн

зөвшөөрөгдсөн засгийн газрын хяналтын гаднах газар нутаг бий

болгосноор зэвсэгт мөргөлдөөн нь хар тамхины наймаа, терроризм

ба өвчний тархалтыг дэмжиж байна” /Коллиер ба бусад, 2003/

Ядуурал бол зөрчил, мөргөлдөөний шалтгаан ба үр дагаврын аль

аль нь юм. Дэлхийн хамгийн ядуу 20 улсын 16 нь томоохон

иргэний дайнд өртсөн. Дайнаас гарч буй орон энх тайван үеийн

эхний 5 жилд дайныг давтах магадлал дунджаар 44 хувьтай байдаг

байна.

Мөргөлдөөний дараахь сэргээн босголтын ажилд олон тооны хоёр

болон олон талт хөгжлийн байгууллагуудын оролцоог зохицуулах

хэрэгтэй болно. Жишээ нь, Босниа-Герцеговинд хөгжлийн 60

байгууллага, Баруун хэсэг болон Газад 50, Афганистанд 80

байгууллага идэвхтэй ажиллаж байв. Мөргөлдөөний дараа дахин

сэргээн босгох нь тусламжийг зохицуулахад ихээхэн хүчин

чармайлт тавихыг шаардах бөгөөд хүмүүсийн хэрэгцээг хангах,

тусламж олгоход давхардалт, дутагдал гаргахаас зайлсхийхийг

баталгаажуулах хэрэгтэй.

Мөргөлдөөний дараахь сэргээн босголт дэд бүтцийг зүгээр нэг

дахин барихаас илүү ихийг шаардана. Сэргээн босголт нь гол

төлөв байгууллагуудыг бүрдүүлэх, ардчилал, сонгууль, төрийн бус

байгууллагууд, иргэний нийгэм, иргэний цагдаагийн хүч, төсвийн

эхлэл, дахин давтагдах зардал, өрийн хөнгөлөлт, төлбөр, тэнцлийн

дэмжлэг, жендэрийн асуудал, мина устгах, дүрвэгсэд ба дотооддоо

шилжсэн хүмүүсийг дахин суурьшуулах, хуучин цэргүүдийг халж,

нийгмийн амьдралд татан оруулах зэрэг асуудалд дэмжлэг

үзүүлнэ.

Авилгын талаар санаа зовнил болон албан ёсны хөгжлийн

тусламжийг хөшүүрэгдэх шаардлагын улмаас мөргөлдөөний

дараахь сэргээн босголт гол төлөв зээлжүүлэлтийн шинэ арга

хэрэгсэл, механизм бүрдүүлэхэд хүргэдэг. Жишээ нь, Баруун хэсэг

ба Газад олон талт хөгжлийн байгууллагын ивээлийн санг

Палестины шинэ засаг захиргааны үргэлжилсэн төсвийн зарлагыг

эхлүүлэхийн тулд байгуулжээ. Дэлхийн бусад хэсэг дэх

мөргөлдөөний дараахь бүс нутгуудад ийм арга хэрэгсэл, механизм

одоо ердийн зүйл болжээ.

Мөргөлдөөний дараахь сэргээн босголтын хөтөлбөрүүд нь олон

салбарыг хамарсан бөгөөд олон тэрбум долларын өртөгтэй учир

үнэлгээг хэмжээ болон хүнд хэцүүгийн хувьд шинэ түвшинд

хүргэжээ. /Креймер ба бусад, 1998/ Үнэлгээчид энэхүү их

ачаалалтай хөгжлийн хандлага мөргөлдөөний дараахь сэргээн

босголт, эвлэрэлд ямар нөлөө үзүүлж буйг үнэлэх ёстой. Хоёр тал,

олон талын ба бусад дэмжигчдийн том, янз бүрийн бүлгүүдийг

нэгтгэх зохицуулалтын үйл явцыг үнэлэх нь шинэ сорилтыг бий

болгов.

Үнэлгээчид хуучин цэргүүдийг халах, нийгэмд дахин дасгах,

газрыг минээс чөлөөлөх зэрэг хөгжлийн тусламжийн уламжлалт

бус салбарт шинэ төслүүдийг үнэлэх ёстой болж байна. Тэд бас

олон талт хөгжлийн байгууллагын ивээлийн сан зэрэг хөгжлийн

байгууллагуудын арга хэрэгсэл, механизмын шинэ хэлбэрүүдийг

үнэлэх хэрэгтэй болно.

Хоёр талын болон олон талын хөгжлийн байгууллагууд зөрчил,

мөргөлдөөний учир шалтгаан ба үр дагаврыг улам бүр авч үзэх

болж, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх арга замыг эрэлхийлж

байна. Нийгэм, үндэстэн ястан, шашны бүлэглэл, харилцаа,

засаглал ба улс төрийн байгууллагууд, хүний эрх, аюулгүй байдал,

эдийн засгийн бүтэц ба гүйцэтгэл, байгаль орчны ба байгалийн

нөөц болон гадаад хүчин зүйлүүдэд ихээхэн анхаарч хандах

болжээ. Энэ нь мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэх

хөгжлийн асуудлаар юу хийж ирсэн, юу хийж чадах байв гэдгийг

үнэлгээчид авч үзэх хэрэгтэй гэсэн үг юм.

Засаглал

Хэдийгээр хаалттай хаалганы цаана гол төлөв хүлээн зөвшөөрдөг

байсан ч засаглал, авилгын асуудал 1990-ээд онуудын дундуур л

хөгжлийн өмнө ил гарч ирсэн юм. Тэр үеэс дэлхий дахин дахь

авилгын асуудлыг авч үзэх тухай олон улсын хэлэлцээрт гарын

үсэг зурж ирсэн. НҮБ ба ЭЗХАХБ авилгын тухай гэрээ байгуулсан

ба түүнд авилгаас урьдчилан сэргийлэх ба түүнийг гэмт хэрэг гэж

үзэх нөхцөл, заалтууд, барьцаа хөрөнгийг эргүүлэн авах болон

авилгын эсрэг арга хэмжээний талаархи олон улсын хамтын

ажиллагааг тусгажээ.

Олон талт хөгжлийн банкууд авилгын эсрэг хөтөлбөрүүдийг бас

боловсруулав. Улс орнууд үр дүнтэй, хариуцлагатай төрийн

байгууллагуудыг байгуулахад туслах зорилгод зээл өгөх болжээ.

Засаглал ба авилгын эсрэг арга хэмжээ тухай улсад туслах

стратегид тусгагдах болов. Засаглалын хөтөлбөрүүд дараахь зүйлд

туслахыг эрэлхийлж байна:

авилгын эсрэг

төрийн зардлын удирдлага

төрийн албаны шинэчлэл

шүүхийн шинэчлэл

засаг захиргаа, төвлөрлийг сааруулах, цахим-засаглал ба

төрийн үйлчилгээг хүргэх.

Олон улсын ил тод байдал /Transparency International/ хэмээх

“авилгыг дэлхийн хэлэлцэх асуудалд оруулах” зорилготой төрийн

бус байгууллага 1990-ээд оны эхээр байгуулагдан ажиллаж

эхэлжээ. Тус байгууллага одоогоор 88 оронд салбартай байна. Энэ

нь авилгатай тэмцэх зорилгоор орон нутаг, үндэсний түншүүдтэй

хамтран ажиллаж байна. (http:// www.transparency.org/)

Олон улсын ил тод байдал байгууллагын жил бүрийн Авилгын

мэдрэмжийн индекс авилгын тухай төрийн албан хаагчдын

ойлгоцод тулгуурлан 140 орчим орныг зэрэглэдэг. Түүний жил бүр

гаргадаг Хахууль төлөгчийн индекс нь хахууль авсан тохиолдолд

үндэслэн экспортлогч улсуудыг зэрэглэнэ.

Зарим үнэлгээнээс үзэхэд 1 триллионоос илүү ам.доллар жил бүр

авилгад зориулагдан алдагддаг байна. Авилга ба авилгын зардлыг

хэмжих нь олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд сорилт болсон

бөгөөд тэгэхдээ:

Олон байгууллагын судалгаа, санал асуулга явуулах боломж

өсөж, засаглалын янз бүрийн хэмжүүрийн тухай тоо баримтыг

агуулах болсон нь дэлхий дахины засаглалын талаархи баримт,

мэдээллийн банк байгуулах боломжийг олгов. Янз бүрийн эх

сурвалж, хувьсах хэмжигдэхүүн ба шинэ нэгтгэх арга

ашигласнаар баримт, мэдээллийн банк одоо дэлхий даяар 200

улсыг хамарч, хууль сахих журам, авилга, зохицуулалтын чанар,

засгийн газрын үр ашигтай ажиллагаа, дуу хоолой ба хариуцлага,

улс төрийн тогтворгүй байдал зэрэг салбарын гол нийлбэр

үзүүлэлтүүдийг агуулж байна. /Дэлхийн банк, 2007c, p.1/

Хөгжлийн байгууллагууд ба үнэлгээчид эдгээр тоо баримт,

мэдээллийг тусламжийн үр ашгийг хэмжихэд ашиглаж болно.

Дүгнэлтээс үзэхэд авилга их газар тусламж хоосон үрэгдэх боломж

бас адил их байна.

Улс орны засаглалын бүтэц дэх эмзэг хүчин зүйлс,

байгууллагуудыг тогтоох, хянахад үр дүнд суурилсан удирдлагыг

ашиглаж иржээ. Өгөгдөл, мэдээлэл нь урьд нь гуйвуулж байсан

засаглалын асуудлыг бодитой болгож авч үзэхэд тус дэм болно.

Мөн өгөгдөл нь тусламжийн үнэлгээчдэд авсан сургамжтай

холбоотой үнэлгээний өгөгдөл, дүгнэлтийг эмхлэхэд хэрэг болдог.

Түүнчлэн хөрөнгө оруулалтын уур амьсгал, бизнесийн орчинг

үнэлэхэд бэрх, хэцүү ойлголтыг ашиглах шаардлага гарна. /хувийн

хэвшлийн хөгжил ба хөрөнгө оруулалтын уур амьсгалын тухай

хэсгийг доор үзнэ үү/

Энэ шинэ салбар хурдан хувьсаж байна. Энэ нь үнэлгээчид шинэ

хөгжил, өгөгдөлийг цаг хугацаанд нь таарсан хэлбэрээр ашиглахыг

шаардаж байна.

Мөнгө угаах ба терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг

тэмцэх нь

Мөнгө угаах ба терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нь авилгын

эсрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааны нэг хэсэг юм.

■Мөнгө угаах:

Тодорхой

мөнгөний мөн

чанар эх үүсвэр,

зориулалтыг

нуух зорилгоор

санхүүгийн

ажиллагааг хийх

практик юм.

Мөнгө угаах нь тодорхой мөнгөний мөн чанар, эх сурвалж ба

зориулалтыг нууж хаахын тулд санхүүгийн шилжүүлэг хийх

практик юм. Өмнө нь “мөнгө угаах” гэдэг нэр томьёог зөвхөн гэмт

хэрэгтэй холбоотой санхүүгийн ажиллагаатай холбон ойлгож байв.

Өнөөдөр уг тодорхойлолтыг Үнэт цаас солилцооны комисс зэрэг

засгийн газрын тохируулагч байгууллагууд гол төлөв өргөн

хүрээгээр тайлбарладаг ба хуульд ил тод зохицуулагдаагүй

санхүүгийн аливаа ажиллагааг мөн хамруулан авч үзэх болов.

Үүний үр дүнд мөнгө угаах хууль бус ажиллагааг одоо дундаж

хувь хүмүүс, жижиг, том бизнес эрхлэгчид, авилгад автсан албаны

хүмүүс, хар тамхи наймаалагч ба мафийн гишүүн зэрэг зохион

байгуулалттай гэмт хэргийн гишүүд гол төлөв үйлдэж байна.

/Investor Dictionary.com 2006/

Жилд 1 триллион ам.доллар /дэлхийн дотоодын нийт

бүтээгдэхүүний 2-5 хувь/ угаадаг гэсэн ОУВС-ийн үнэлгээнээс

үзэхэд мөнгө угаах нь хөгжиж буй орнуудад адилхан нөлөөлж буй

олон улсын ноцтой, улам бүр өсөн нэмэгдэж буй асуудал болж

байна. /Камдессю, 1998,1 дэх тал/ Даяаршил ба хил нээж, хил

дамжих ажиллагааг амар хялбар болгосон нь үндэстэн дамнасан

гэмт хэргийн ажиллагаа явагдах, санхүүгийн хууль бус урсгал

нэмэгдэхэд дөхөм үзүүлжээ. Дэлхийн мөнгө угаахын эсрэг

санаачлага терроризм дэлгэрэхийн хамт шинэ чухал ач

холбогдолтой болов. Ялангуяа хөгжиж буй орнуудад мөнгө угаах

ажиллагаа олонтаа хийгдэж байна.

Шинээр бий болж буй санхүүгийн зах зээл ба хөгжиж буй орнууд

мөнгө угаагчдын чухал чиглэл, амар хялбар хохирогчид болж

байна. Мөнгө угаагчид хуулийн соргог хараанаас мултрах арга

зам, шинэ газар орныг үргэлжлүүлэн эрэлхийлж байна. Мөнгө

угаах ажиллагааны сөрөг үр дагавар нь ялангуяа хөгжиж буй

орнуудад сүйрлийн аюултай байж болно. Тэнд шалгагдахгүй

үлдсэнээр мөнгө угаагчид эзэн орны санхүүгийн системийг

аргандаа оруулан ажиллуулж, өөрсдийн хууль бус ажиллагааг

өргөтгөн, үүсэж бий болсон байгууллагуудын хөгжил ба

тогтвортой байдлыг хурдан бусниулж чадна. /IFAC 2004, p.5/

ЭЗХАХБ-ын Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн ажиллагааны

шуурхай ажлын хэсгийг 1989 онд Их долоогийн орнууд

байгуулсан. Энэ нь одоо 31 гишүүн улс ба газар нутаг, 2 бүс

нутгийн байгууллагыг багтааж байна. Энэхүү засгийн газар

хоорондын бодлого боловсруулагч байгууллага нь мөнгө угаах ба

терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаархи үндэсний ба олон

улсын бодлогыг хөгжүүлэх, дэмжих зорилготой юм.

Гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээ нь дээр дурдсан

шуурхай ажлын хэсгийн эрх үүргийн нэг хэсэг юм. Үүнийг олон

тал хамтран гүйцэтгэх ба ижил түвшингийн шалгалт, харилцан

үнэлгээ хийх хэлбэрээр явуулна. Хяналт-шинжилгээ, үнэлгээний

үйл явц дараахь зүйлийг шаардана:

Гишүүн орон бүр өөрийн ээлжинд шуурхай хэсгээр шалгуулах

бөгөөд ингэхдээ бусад гишүүн орны засгийн газрыг төлөөлсөн

хууль зүй, санхүү, хууль хэрэгжүүлэх салбарын 3-4

мэргэжилтэнтэй баг газар дээр нь очиж шалгана. Уг шалгалтын

зорилго нь тухайн улс мөнгө угаахтай тэмцэх талаар үр ашигтай

систем бүрдүүлэх чиглэлээр хэр зэрэг ажилласан, мөн аль

салбарт илүү дэвшил гаргах шаардлагатай байгааг үнэлсэн

илтгэл бэлтгэх явдал юм. /FATE 2007, p.1/

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн ажиллагааны шуурхай хэсэг

дээрх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд авах арга хэмжээг бас

тооцсон байна.

Ажилчдын мөнгөн шилжүүлэг

Гадаадад ажиллаж байгаа ажилчдын эх орондоо нэг жилд илгээсэн

мөнгө шилжүүлэг хөгжлийн албан ёсны тусламжийн жилийн

хэмжээнээс илүү гарч байна. Нэг жилийн шилжүүлэг 1998 онд 60

тэрбум ам.доллар байснаа 2002 онд 80 тэрбум ам.доллар болж

өссөн бол 2003 онд 100 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.

Энэ тоонуудыг нэг жилийн албан ёсны хөгжлийн тусламжийн 50-

60 тэрбум ам.доллар болон 2002 онд хийгдсэн 143 тэрбум

ам.долларын хувийн капиталын урсгалтай харьцуулж үзэх

хэрэгтэй. Мөнгөн шилжүүлэг хувийн капиталын урсгалаас илүү

тогтвортой байх төлөвтэй байна. /Дэлхийн банк 2003; Оксфорд

Аналитика 2004b/

Дэлхий дахинд мөнгөн шилжүүлэг ядуурлыг бууруулахад их үр

нөлөө үзүүлж байна. “Тухайн орны хүн амд олон улсын шилжин

суурьшигчдын тоо дунджаар 10 хувиар өсөхөд ядуу амьдралтай

хүмүүсийн тоо 1,9 хувиар буурдаг байна. /1хүнд өдөрт 1 ам.доллар

ногддог/ /Aдамс ба Пейж 2003,1дэх тал/ Дэлхий дахин дахь мөнгөн

шилжүүлэг орон сууц, хөдөө аж ахуй, аж үйлдвэр дэх орон

нутгийн хэрэглээг санхүүжүүлэх, хүлээн авагч оронд жижиг, дунд

үйлдвэр байгуулахад тус дэмжлэг болдог.

Хөгжингүй ба хөгжиж буй орнууд ба байгууллагууд энэхүү

хандлагын талаар мэддэг бөгөөд уг урсгалыг хөрөнгө оруулалтын

зориулалттай капитал болгох арга замыг хайж байна. Саяхан

болсон Их наймын дээд хэмжээний уулзалтын төлөвлөгөөнд

гишүүд болон хөгжиж буй орнуудын засгийн газруудад дараахь

зүйлийг уриалсан:

гадаадаас ирж буй мөнгөн шилжүүлгийг гэр бүл болон жижиг

үйлдвэрлэгчдэд туслахад зориулах, үүний тулд мөнгөн

шилжүүлгийн зардлыг багасгах, үр бүтээлтэй хөрөнгө оруулалт

хийх зорилгоор орон нутгийн хөгжлийн сан байгуулах, мөнгөн

шилжүүлэг хүлээн авагчид санхүүгийн үйлчилгээ авах

боломжийг сайжруулах, зохицуулалтыг өргөтгөх хэрэгтэй. /G-8,

2004a, p.7/

Албан бус механизмаар дамжуулан террорист байгууллагыг

санхүүжүүлэх явдлыг сааруулахын тулд илүү нарийн хяналт,

зохицуулалт хэрэглэх болсноос албан бус шилжүүлэгт хязгаарлалт

тавих нь нэмэгдсэн, мөн дэлхийн мөнгөн шилжүүлгийн зах

зээлийг эзэлж авахын тулд өрсөлдөөн ширүүсч, банкны шимтгэл

буурсан ч гэсэн банкны системээр гуйвуулж буй мөнгөний хэмжээ

өсөх хандлагатай байна.

Хөгжиж буй орнуудад үзүүлж буй мөнгөн шилжүүлгийн үр нөлөөг

хараахан бүрэн үнэлж, тооцоогүй байна. Дэлхий дахин дахь

мөнгөн шилжүүлгийн талаар судалж, түүнийг хөрөнгө оруулалтын

шинэ хэлбэр рүү чиглүүлэх нь үнэлгээчдэд шинэ сорилт болж

байна. Хөгжлийн асуудлыг практикт хэрэгжүүлэгчид мөнгөн

шилжүүлгийг барьж авах, түүнийг ядуурлыг бууруулахад

хөшүүрэг болгох арга замыг хараахан олоогүй байгаа энэ үед

үнэлгээчид уг салбарыг ихээхэн сонирхон харж байна.

Жендэр: Хөгжил дэх эмэгтэйчүүдийн оролцооноос

жендэрийн асуудал, жендэр зонхилсон хөгжил хүртэл

Жендэр нь эмэгтэй, эрэгтэй хүний нийгэмд гүйцэтгэх үүрэгтэй

холбоотой асуудал.

■Жендэрийн

асуудлаарх

дүн

шинжилгээ:

Эрэгтэй ба

эмэгтэй хүний

бий болгох

нөөцөд хүрэх,

түүнийг хянах

боломжийг

судална.

Жендэрийн асуудлаарх дүн шинжилгээ нь эрэгтэй, эмэгтэй хүний

бий болгож буй нөөцөд хүрэх ба түүнийг хянах боломжийг

судална. Энэ нь мөн эрэгтэй ба эмэгтэй хүний хөгжлийн гол төлөв

ялгаатай эрэлт хэрэгцээ, тодорхойлолт ба эмэгтэй ба эрэгтэй хүнд

хөгжлийн үзүүлж буй үр нөлөөг тодорхойлох системтэй арга замыг

эрэлхийлнэ. Жендэрийн асуудлаарх дүн шинжилгээ нь анги бүлэг,

арьс өнгө, яс үндэс ба бусад хүчин зүйл жендэрийн асуудалтай

хэрхэн харилцан үйлчилж, ялгавартай үр дүн гаргаж буйг тогтооно.

Жендэрийн асуудлаарх дүн шинжилгээ уламжлал ёсоор

эмэгтэйчүүдэд илүү чиглэгдэж ирсэн. Учир нь боловсрол, ажил

эрхлэлт, үйлчилгээ гэх мэт салбараас эрэгтэй ба эмэгтэй хүмүүс

ашиг хүртэх талаараа зөрүүтэй байдаг.

Эмэгтэйчүүд дэлхийн хүн амын талаас илүүг эзэлдэг ба эдийн

засгийн хөгжилд гол үүрэг гүйцэтгэдэг. Гэвч нийгэм, эдийн засгийн

хөгжилд тэдний оролцох чадавхи хараахан бүрэн ашиглагдаагүй

байна. Үнэндээ эмэгтэйчүүд ба хүүхдүүд дэлхийн ядуусын

ихэнхийг эзэлсээр байна.

Хөгжиж буй ертөнцийн зарим хэсэгт эмэгтэйчүүд хүнсний тал

хувийг үйлдвэрлэж, өрхийн хүнсний аюулгүй байдлын талаархи

хариуцлагын дийлэнхийг үүрч, аж үйлдвэр дэх ажиллах хүчний

дөрөвний нэг, үйлчилгээний салбарын ажиллах хүчний гуравны

нэгийг бүрдүүлж байна. Гэсэн ч боловсрол ба бусад боломжид

хүрэх бололцоо хязгаарлагдмал учир эмэгтэйчүүдийн бүтээмж

эрэгтэйчүүдийнхтэй харьцуулбал доогуур хэвээр байна.

Эмэгтэйчүүдийн бүтээмжийг өсгөх нь хаана ч хөгжлийн гол

зорилго болох өсөлт, үр ашиг ба ядуурлыг бууруулахад тус дэм

үзүүлэх болно. /Дэлхийн банк 1994, 9 дэх тал/

Хөгжил дэх эмэгтэйчүүдийн үүрэгтэй холбоотой сүүлийн үеийн

хандлага нь уламжлалт “хөгжил дэх эмэгтэйчүүд” чиглэлээс

“жендэр ба хөгжил” хэмээх жендэр зонхилсон илүү иж бүрэн

хандлага руу хувьсан шилжиж байна. “Хөгжил дэх эмэгтэйчүүд”

стратеги эмэгтэйчүүдийг төсөл, хөтөлбөр, бодлогын үр шимийг

хүртэгч зорилтот болон сонирхлын бүлэг гэж онцолж үздэг

байсан. “Хөгжил дэх эмэгтэйчүүд” стратеги эмэгтэйчүүд

хэдийгээр гол төлөв хүлээн зөвшөөрөгддөггүй боловч хөгжлийн

үйл явцад идэвхтэй оролцогчид бөгөөд эдийн засгийн өсөлтөд нэн

чухал хувь нэмэр оруулдаг, ашиглагдаагүй нөөц хүч юм гэж үздэг.

Иймд эмэгтэйчүүдийг хөгжлийн үйл явцад татан оролцуулах

ёстой” /Moзер 1995, 107дох тал/

“Жендэр ба хөгжил” хандлага нь эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүд

төслийн нөөц, ажиллагаанд хэрхэн оролцож, ямар ашиг хонжоо

олж байна, хяналт яаж тавьж байна гэдгийг тодорхойлох нийгэм,

эдийн засаг, улс төр, соёлын хүчинд голлон тулгуурлана. Энэ нь

гол төлөв эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүдийн ялгаатай эрэлт хэрэгцээ,

сонголтыг тодотгоно. Энэ хандлага эмэгтэйчүүдийг бүлэг хүмүүс

гэж онцолж үзэхээс эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн нийгмийн

харилцаанд илүүтэй анхаарах чиглэл рүү шилжих болов.

Жендэрийн тэгш байдал ба эмэгтэйчүүдэд эрх мэдэл өгөхөд гарч

буй дэвшил МХЗ-д биеллээ олсон бөгөөд тэр нь уг дэвшлийг

хэмжих, үнэлэх чиглэл, шалгуур үзүүлэлтүүдийг агуулна.

ЭЗХАХБ-ын Хөгжлийн тусламжийн хороо хөгжлийн үйл явцыг

үнэлэхэд менежерүүдэд туслах зорилгоор чиглүүлэх асуултуудыг

бэлтгэжээ. Үүнд дараахь асуултууд багтсан байна:

Тухайн төсөл эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд адил тэгш

боломж, ашиг тус олгох талаар амжилттай болсон уу

Уг төсөл эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүдэд ашиггүй байсан

уу, эсвэл ашигтай байсан уу

Тухайн төсөл жендэрийн асуудлыг хөгжлийн үйл явцад

нэгтгэх талаар үр ашигтай болж чадсан уу /Woroniuk

and Schalkwuk 1998/

Жендэрийн ялгаатай төсөвлөлт нь улсын төсөв эрэгтэй ба

эмэгтэйчүүдэд хэр зэрэг ашиг тус өгч байна гэдгийг үнэлэх,

хэрэгжүүлэх нэг арга зам юм. Тусламжийг хэмжих, үнэлэх өөр нэг

арга зам бол хөгжлийн тусламж “эмэгтэйчүүдийн оролцоотой

салбарт хэр зэрэг ашиг тус өгч байна, эмэгтэйчүүдэд хэрхэн

тусалж байна, эмэгтэйчүүдэд ямар эрх мэдэл олгож байна,

эмэгтэйчүүдэд зориулж үр дүн гаргав уу гэдгийг үнэлэх явдал юм.

/Жалан 2000, 75 дахь тал/ Өнөө үед цогц чиг хандлага ба түншлэлд

гол анхаарал хандуулах болсон нь жендэрийн асуудлаарх

бодлогын үнэлгээг хийхдээ хөгжлийн түнш орон, байгууллага,

агентлагуудын хамтран хийж, нэгтгэж, зохицуулах хэрэгтэй болж

байна. Үнэлгээ хийх бүрт тухайн төсөл, хөтөлбөр, бодлого

эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдэд хэрхэн ялгавартай нөлөөлж байна

гэдгийг анхаарч үзэх нь чухал юм.

Хувийн хэвшлийн хөгжил, хөрөнгө оруулалтын нөхцөл

Асуудлын ихэнх нь хувийн хэвшлийн хөгжил ба хөрөнгө

оруулалтын нөхцөл байдал гэсэн бүлэгт хамаарагдана. Эдгээр

асуудалд ядуурлыг бууруулахад хувийн хэвшил ба гадаадын шууд

хөрөнгө оруулалтын үүрэг, хувьчлал, дэд бүтцийн үнэлгээ, төр,

хувийн хэвшлийн нөхөрлөлд хувийн хэвшлийн оролцоо,

санхүүгийн зуучлагчаар дамжуулан бэсрэг, жижиг, дунд

үйлдвэрлэлийг байгуулж дэмжих зэрэг орно.

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хөгжиж буй орнууд дахь

ядуурлыг бууруулахад нэн чухал гэдгийг улам бүр хүлээн

зөвшөөрөх болжээ. Хөгжиж буй орнууд дахь хувийн хэвшлийн

хөрөнгө оруулалт 1990 онд 30 тэрбум ам.доллар болжээ. Харин

1997 онд хөгжиж буй орнууд дахь хувийн хэвшлийн хөрөнгө

оруулалт 300 тэрбум ам.долларт хүрсэн бол хөгжлийн тусламж 50

тэрбум ам.доллар болж буурчээ. Ийнхүү хувийн хэвшлийн

хөрөнгө оруулалт 10 хүрэхгүй жилийн дотор хөгжлийн

тусламжийн талтай тэнцэх хэмжээнээс 6 дахин илүү хэмжээнд

хүртлээ өссөн байна.

Хөгжлийн албан ёсны тусламж

■Хөгжлийн

албан ёсны

тусламж:

Хөгжиж буй

орнуудын эдийн

засгийн хөгжил,

сайн сайхныг

дэмжих

зорилгоор

хөнгөлөлттэй

нөхцөлөөр

өгөхөөр

шийдсэн албан

ёсны

санхүүжилтийн

урсгал юм.

Хөрөнгө оруулалтын нөхцөл байдлыг хэмжих нэг хэмжүүр бол

хөгжлийн албан ёсны тусламж /ХАЁТ/ бөгөөд түүнийг

ЭЗХАХБ-ын Статистикийн нэр томьёоны тайлбарт /2002а/ дараахь

байдлаар тодорхойлжээ:

Хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжил, сайн сайхныг

дэмжих гол зорилготой зарцуулахаар шийдвэрлэсэн албан ёсны

санхүүжилтийн урсгал бөгөөд шинж чанарын хувьд

хөнгөлөлттэй, хамгийн багаар бодоход 25 хувь нь буцалтгүй

тусламж байх нөхцөлтэй юм. /хөнгөлөлтийн тогтсон 10 хувийн

хэмжээг ашиглаад/ Тогтсон ёсоор ХАЁТ-ийн урсгал бол

хандивлагч засгийн газрын агентлагуудаас бүх түвшинд хөгжиж

буй орнууд /хоёр талын ХАЁТ/ ба олон талын байгууллагуудад

өгч буй тусламжаас бүрдэнэ. ХАЁТ-ийг хүлээн авах нь хоёр талын

хандивлагчид ба олон талын байгууллагуудын төлбөрөөс бүрдэнэ.

1997 оноос тусламжийн түвшин өсч, 2001 онд тогтвортой түвшинд

хүрэх хүртлээ үргэлжилсэн. Хөгжлийн тусламжийн хорооны

гишүүдийн ХАЁТ-ийн нийт хэмжээ 2001 онд 7 хувь, 2003 онд 5

хувь тус тус өсчээ. Хөгжлийн тусламжийн хорооны гишүүдийн

ХАЁТ 2005 онд 32 хувиар өссөн бөгөөд энэ нь ихэнхдээ 2004 онд

болсон цунами, Ирак, Нигерийн өрийг хөнгөвчилсөнтэй

холбоотойгоор тусламжийг нэмэгдүүлсний үр дүн юм. ХАЁТ 2006

онд 4,6 хувь болж буурсан нь 2004 онд их хэмжээгээр өр

хөнгөвчилсөн, мөн хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнтэй холбоотой.

/OECD 2006/

ХАЁТ өнгөрсөн 10 жилд тогтвортой өсөж ирсэн ба МХЗ-г

биелүүлэхийн тулд тусламжаа үлэмж нэмэгдүүлэхээр

хандивлагчид амласантай холбоотойгоор уг тусламж цаашид

үргэлжлэн өсөх хандлагатай байна. Энэхүү нэмэгдэж буй

тусламжийг тухайн орны түвшинд үр дүнтэй ашиглахын тулд

хандивлагч ба хүлээн авагч орнууд түүнийг хэрэгжүүлэх хэд хэдэн

сорилттой тулгарч байна. Үүнд, ялангуяа:

үндэсний, бүс нутгийн ба дэлхий дахины хөгжлийн тэргүүлэх

чиглэл, хөтөлбөрүүд бие биенээ нөхсөн, гүйцээсэн хэмжээнд

хүрэх

төсвийн дэмжлэг зэрэг нэмэгдэх боломжтой, түргэн

хуваарилагдаж байгаа ХАЁТ-ийг хүлээн авагч орон үр дүнтэй

ашиглах чадавхийг сайжруулах /Дэлхийн банк 2007a/

Гадаадын шууд хөрөнгө оруулалт

■Гадаадын шууд

хөрөнгө

оруулалт:

Хамгийн багаар

бодоход тухайн

үйлдвэрийн

хувьцааны 10

хувьтай тэнцэх

хэмжээ бүхий хил

дамнасан хөрөнгө

оруулалт бөгөөд

хөрөнгө оруулагч

түүнийг тухайн

үйлдвэрт

үргэлжилсэн

санхүүгийн

сонирхол бий

болгох,

үйлдвэрийн

ажиллагаанд

тодорхой

хэмжээний нөлөө

үзүүлэх

зорилгоор хийдэг.

Хөрөнгө оруулалтын нөхцөл байдлыг хэмжих өөр нэг хэмжүүр

бол гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/ бөгөөд энэ нь

дэлхийн бизнест онцгой, өсөн нэмэгдэж буй үүрэг гүйцэтгэж

байна. ГШХО хамгийн багаар бодоход тухайн үйлдвэрийн газрын

хувьцааны 10 хувьтай тэнцэх хэмжээ бүхий хил дамнасан хөрөнгө

оруулалт бөгөөд хөрөнгө оруулагч түүнийг тухайн үйлдвэрт

үргэлжилсэн санхүүгийн сонирхол бий болгох, үйлдвэрийн

ажиллагаанд тодорхой хэмжээний нөлөө үзүүлэх зорилгоор

хийдэг. Энэ нь эдийн засгийн өсөлтийн хөтлөгч залуур бөгөөд

үндэсний эдийн засагт тодорхой ашиг тус авчирна гэж гол төлөв

үздэг. /Investor Dictionary.com 2006/

Хөгжиж буй орнуудад 1970-аад ба 1999 оны хооронд ГШХО-ын

их өсөлт ажиглагдсан бөгөөд түүний жилийн урсгал дунджаар

1970-аад онд 10 тэрбум ам.доллараас бага байснаа 1980-аад

онуудад 20 тэрбум ам.доллараас бага хэмжээнд хүрч, 1998 онд 179

тэрбум ам.доллар, 1999 онд 208 тэрбум ам.доллар болж өсчээ. Энэ

урсгал нь дэлхийн ГШХО-ын ихэнх хэсгийг эзэлж байна. /Грэхам,

Сполдинг 2005/

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын /UNCTAD/ 2008 оны

илтгэлд дэлхийн ГШХО-ын хэмжээ 2007 онд өссөн гэжээ. Уг

илтгэлд хөгжингүй орнууд, хөгжиж буй эдийн засаг, Зүүн өмнөд

Европ, тусгаар улсуудын хамтын нийгэмлэг гэсэн гурван бүлэг

эдийн засгийн хувьд аль алинд нь ГШХО өссөнийг тэмдэглэжээ.

Үүний үр дүнд үндэстэн дамнасан компаниудын өндөр өсөлт,

дэлхийн олон хэсэг дэх эдийн засгийн тогтвортой хөгжил,

түүнчлэн компанийн ашгийн өсөлт, бэлэн мөнгөний элбэг дэлбэг

хангамж, түүний нөлөөгөөр хил дамнасан нэгдэл, худалдан

авалтын үнэ өртөг өссөн явдал тодорхой илэрчээ. Эдгээр арилжаа,

гүйлгээ 2007 оны ГШХО-ын дийлэнх хэсгийг эзэлжээ. Гэхдээ уг

оны хоёрдугаар хагаст нэгдэл ба худалдан авалтын үнэ өртөг

буурсан байна.

Хөгжилтэй орнууд руу чиглэсэн ГШХО-ын урсгал 4 жил дараалан

өссөн бөгөөд 2007 онд 1 триллион ам.долларт хүрчээ. Хөгжиж буй

орнууд ба Зүүн өмнөд Европ, Тусгаар улсуудын хамтын

нийгэмлэгийн шилжилтийн эдийн засагтай орнуудад ГШХО 16 ба

41 хувиар тус тус өсч, дээд амжилтын түвшинд хүрэв.

Хувьчлал

Олон орон социалист эдийн засгаас зах зээлд чиглэсэн эдийн засаг

руу шилжихийн хамт ялангуяа 1990-ээд онд улсын өмчийн

үйлдвэрийн газруудыг хувьчлах ажил өрнөсөн. Төрийн өмчийг

хувьчлах явдал олон оронд гол асуудал болсон хэвээр байна.

“Тив дэлхийн 100 гаруй улс оронд дэд бүтэц, аж үйлдвэр,

үйлчилгээний бүхий л салбарт төрийн өмчийн ихэнх компаниудыг

хувьчилжээ. Дэлхий даяар 75000 томоохон фирм хувьчлагдаж,

олон зуун мянган жижиг дунд үйлдвэр бас үүнд хамрагджээ.”

Нийт олсон орлого 735 гаруй тэрбум ам.доллараар үнэлэгдэж

байна. /Nellis 1999/ Хувьчлал нь маргаантай бөгөөд түүнийг хэзээ,

яаж сайн хийх талаар маргаан үргэлжилсээр байна. Энэ бол эдийн

засгийн өвчнийг анагаагч эм биш, гэхдээ эдийн засаг, нийгэмд

зориулсан үйлчилгээг сайжруулах, нийгмийн хамгааллын цэвэр

ашиг орлого олоход ашигтай арга хэрэгсэл болох нь батлагдсан.

Үнэлгээний талаархи ойлголт

Дээрх санаачлагад хөгжлийн үнэлгээний хамт олон ямар хариу

барьсан бэ Олон улсын санхүүгийн корпорац үйл ажиллагааны үр

нөлөөг төслийн түвшинд үнэлсэн байна. Уг корпорац Бизнесийн

орчны зураглалыг ашиглаж, “бизнесийн орчны өргөн хүрээтэй

асуудлын хэмжиж болох шалгуур үзүүлэлтүүдийг тодорхой цаг

хугацаанд авч үзжээ.” /ОУСК 2007/ Энэ шинэ арга хэрэгслээр өөр

өөр тоо баримт, шалгуур үзүүлэлтүүд, тухайн орны бизнесийн

орчны тухай төслийн мэдээлэл зэргийг бүрдүүлж, тэдгээрийг

амархан олж болох тогтвортой хэлбэрт оруулжээ. Хөгжлийн

асуудлаарх практик ажилтнууд, бодлого боловсруулагчид

Бизнесийн орчны зураглалыг ашиглан тухайн орны бизнесийн

орчны иж бүрэн дүр зургийг олж авах болжээ. Уг зураглалыг бас

хянах ба төлөвлөх хэрэгсэл болгон ашиглаж болно.

Энэ төрлийн үйл ажиллагааг үнэлэхийн тулд яах ёстой вэ

Ерөнхий түвшинд авч үзвэл дөрвөн боломжит шалгуур

үзүүлэлтийг ашиглаж болно:

бизнесийн гүйцэтгэл

эдийн засгийн тогтвортой байдал

байгаль орчны үр нөлөө

хувийн хэвшлийн хөгжил

Дэлхийн хөгжлийн 2005 оны илтгэлд Засгийн газрууд нийт

фирмүүдийн хөрөнгө оруулалтын орчинг хэрхэн сайжруулж

байгааг мэдэхэд чухал болох хөрөнгө оруулалтын нөхцөлийн

судалгаа, бизнесийн орчин, фирмийн үйл ажиллагааны

гүйцэтгэлийн асуудлыг онцлон авч үзсэн байна. Уг судалгаа нь

хөгжиж буй 53 орны 26000 фирм, 11 улс дахь 3000 бичил ба албан

бус үйлдвэрийн газрыг хамарчээ. Уг судалгаа одоо байгаа

нөхцөлүүдийг харьцуулж үзэх, тэдгээрийн жишгийг тогтоож

тодорхой хугацааны дараахь өөрчлөлтийг хянах боломжтой

болгожээ. Судалгааны арга хэрэгсэл нь асуултуудын багц ба хэд

хэдэн бүлэг хичээл байсан бөгөөд тэдгээрийг хөрөнгө оруулалтын

нөхцөл байдлын онцлог тал, фирмийн түвшин дэх бүтээмжтэй

түүний холбоосыг гүнзгий судалж мэдэхэд ашиглаж болно.

Асуултуудыг гурван бүлэгт ангилж болно:

бизнесийн дүр төрхийг тодорхойлох мэдээллийг бүрдүүлэгч

асуултууд

бизнес ажиллагаа явагдаж буй хөрөнгө оруулалтын нөхцөл

байдлыг тодорхойлоход ашиглах асуултууд

фирмийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн шалгуур

үзүүлэлтүүдийг бүрдүүлэх асуултууд

Дараахь шалгуур үзүүлэлтийг ашигласан байна:

бодлогын тодорхойгүй байдал /гол бэрхшээл: дүрэм журмыг

урьдчилан хэлэхийн аргагүйгээр тайлбарлах/

авилга /гол бэрхшээл: хахууль/

шүүх /гол бэрхшээл: шүүх өмчийн эрхийг хамгаална гэсэн

итгэлгүй байх/

гэмт хэрэг /гол бэрхшээл: гэмт хэргийн учруулах хохирол,

алдагдал/ Хөрөнгө оруулалтын нөхцөл байдлын шалгуур

үзүүлэлтийн бусад эх сурвалжид бизнесийн эрсдэлийн

үйлчилгээ, улс орны зээлжих зэрэглэл /Euromoney Institutional

Investor/, улс орны эрсдэлийн үзүүлэлт /World Markets

Research Center/, улс орны эрсдэлийн үйлчилгээ /Economist

Intelligence Unit/ ба Дэлхийн өрсөлдөх чадварын илтгэл

/World Economic Forum/ орно.

Олон талын хөгжлийн банкууд, олон улсын санхүүгийн

институтууд, хөгжлийн байгууллагууд ба хувийн хэвшил бүгд энэ

судалгаанд оролцож, үнэ цэнтэй мэдээлэл, зөвлөгөө өгч байна.

Хөрөнгө оруулалтын нөхцөл байдлын тухай үнэлгээг дэлхийн янз

бүрийн оронд үе үе хийдэг ба одоо ч хийж байна. Үүний нэг гол

жишээ бол Бизнес хийх мэдээллийн сан агаад энэ нь бизнесийн

дүрэм журам, зохицуулалт, тэдгээрийг мөрдөх бодит

хэмжүүрүүдийг хангаж өгнө. 145 орны эдийн засгийн харьцуулсан

шалгуур үзүүлэлтүүд бизнесийн зохицуулалтын зардлыг тодорхой

харуулна. Эдгээр шалгуур үзүүлэлтийг хөрөнгө оруулалт, бүтээмж

ба өсөлтийг дэмжих болон хязгаарлах тусгай зохицуулалтын

асуудалд дүн шинжилгээ хийхэд ашиглана. /Дэлхийн банк, 2007d/

Гэхдээ Дэлхийн банкны Бие даасан үнэлгээний бүлгийн 2008 оны

илтгэлд Бизнес эрхлэх шалгуур үзүүлэлтүүдийг сайжруулах

шаардлага байгааг заажээ. /БДҮБ 2008/

Байгаль орчны ба нийгмийн тогтвортой байдал

■Компанийн

нийгмийн

хариуцлага:

Хувийн

компаниуд

бизнесийнхээ үйл

ажиллагааны

эдийн засаг,

байгаль орчин,

нийгмийн үр

нөлөө, үр

дагаврыг тооцож

үзэх хэрэгцээ

шаардлагыг

хүлээн авах явдал

юм.

■Экваторын

зарчмууд:

Хувийн

хэвшлийн

төслийг

санхүүжүүлэхэд

байгаль орчин ба

нийгмийн

эрсдэлийг тодорхойлох,

үнэлэх,

удирдахад

чиглэсэн үйлдвэрлэлийн

хандлага юм.

Компанийн нийгмийн хариуцлага нь бизнесийн үйл

ажиллагааны эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөө, үр

дагаврыг идэвхтэй тооцох явдал юм. Хувийн хэвшлийн компани,

байгууллага, Засгийн газрууд бизнесийн үйл ажиллагаа, үйлчилгээ

тухайн орон ба салбарын эдийн засаг, нийгэм, байгаль орчинд муу

нөлөө үзүүлэхгүй байхыг баталгаажуулах шинэ арга замыг хайж

байна. Жишээ нь, Их Британий Засгийн газар ерөнхий ба байгаль

орчны, ялангуяа нийгмийн тогтвортой байдлыг хангахад

компанийн нийгмийн хариуцлагыг урамшуулах талаар олон

бодлого, хууль тогтоомжийг баталжээ.

Компанийн нийгмийн хариуцлага манай тогтвортой хөгжлийн

зорилгод оруулж буй бизнесийн хувь нэмэр мөн гэж Засгийн

газар үзэж байна. Энэ нь ялангуяа бизнес эрхлэгчид үйл

ажиллагаагаа явуулж буй арга замын хувьд өөрөөр хэлбэл, ашиг

орлогоо нэмэгдүүлэх, сөрөг талыг багасгах явцад эдийн засаг,

нийгэм, байгаль орчны үр нөлөөг хэрхэн тооцож байгаа тухай

асуудал юм. Сайн практик удирдамж, зөв зохистой, ухаалаг

зохицуулалт, санхүүгийн хөшүүрэг хэрэглэх замаар компанийн

нийгмийн хариуцлагыг хүлээх, тэр тухай илтгэж байхыг

урамшуулж, дэмжих нь Засгийн газрын бодлого юм. /BEER 2004.

х.1/

Олон улсын байгаль орчин, нийгмийн тогтвортой байдлын төлөөх

хүчин чармайлтын жишээ бол Барууны санхүүгийн 10 институтын

2003 онд гарын үсэг зурсан Экваторын зарчмууд юм. Экваторын

зарчмуудыг хувийн хэвшлийн банкууд хөгжүүлсэн юм. Эдгээр нь

хувийн хэвшлийн төслийг санхүүжүүлэхэд учирч болох байгаль

орчин, нийгмийн эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, удирдахад

чиглэсэн үйлдвэрлэлийн хандлага юм. Экваторын зарчмуудын

хянан шинэчилсэн хувилбарыг 2006 онд баталжээ. Энэ шинэ

хувилбар нь Олон улсын санхүүгийн корпорацийн нийгэм ба

байгаль орчны тогтвортой байдлын тухай гүйцэтгэлийн

стандартын нэмэлт засварыг тусгажээ. Экваторын зарчмуудын

2006 оны хувилбар бүх улс орон ба салбарт, мөн 10 сая

ам.доллараас илүү капиталын өртөг бүхий бүх төслийг

санхүүжүүлэхэд хэрэглэгдэнэ.

Олон улсын санхүүгийн корпорац ба арилжааны тэргүүлэх 61 банк

/Хойд Америк, Европ, Япон ба Австралийн/ дэлхий даяар

хэрэгжүүлж буй төслүүдийг санхүүжүүлэхэд ашиглахаар

Экваторын зарчмуудыг сайн дураараа хүлээн авсан юм. Эдгээр

байгууллага өөрсдийн санхүүжүүлж буй төслүүд нийгмийн

хариуцлагын үүднээс хэрэгжиж, байгаль орчны удирдлагын эрүүл

практикийг тусгаж байхыг баталгаажуулахыг эрэлхийлж байна.

Экваторын зарчмуудыг дэлхий даяарх үйлдвэрлэлийн бүх салбарт

хэрэгжүүлж буй төслүүдийг санхүүжүүлэх ажиллагаанд зориулсан

хувийн дотоод орчин ба нийгмийн горим журам, стандартыг

хэрэглэх нийтлэг үзүүлэлт, зарчим болгон ашиглах зорилготой.

Эдгээр зарчмыг батлахдаа дээрх байгууллагууд төслийг

санхүүжүүлэхэд хэрэглэгчийн тавих шаардлага болон бүх саналыг

нарийвчлан хянаж үзсэн байна. Хэрэв мөнгө зээлэгчид өөрсдийн

байгаль орчны болон нийгмийн бодлого, үйл явцыг нийцүүлэн

хэрэгжүүлж чадахгүй бол тэдгээрийн төсөлд зээл шууд олгохгүй

байхыг тэд амалцгаажээ. Стандартууд нь байгаль орчин, эрүүл

мэнд, аюулгүй байдал, орон нутгийн хүмүүс, байгалийн идээшсэн

орчин, нүүлгэн суурьшуулах зэрэг асуудалд хамааралтай. /Equator

Principles 2007/

Эдгээр зарчмыг мөрдөхөө нийтэд амлах нь нэг хэрэг, харин

тэдгээрийг итгэл үнэмшилтэй хэрэглэх нь өөр асуудал юм.

Санхүүгийн салбарт мэргэжиж буй олон улсын 18 төрийн бус

байгууллагын сүлжээ болох Банк Траск Экваторын зарчмуудыг

хэрэглэж буй арга замыг хянахад туслах талаар чухал үүрэг

гүйцэтгэж байна. Экваторын зарчмуудын тухай илтгэл бэлтгэхэд

тавих шаардлага, санхүүгийн байгууллагуудыг хянах арга зам их

чухал юм. /Bank Track, 2008/

Дэлхий нийтийн хэрэглээний зүйлс

■Хувийн эд

бараа: Нэг хүн

хэрэглэхэд

бусдад хүртэх

тоо хэмжээ нь

багасдаг эд

бараа юм.

■Нийтийн

хэрэглээний

зүйл: Нэг хүний

хэрэглээ бусдад

хүртэх хэмжээг

багасга- даггүй

бараа, үйлчилгээ

юм.

Хувийн эд бараа нь нэг хүн хэрэглэхэд бусдад хүртэх тоо

хэмжээ нь түүнийг илүү ихээр үйлдвэрлэх хүртэл багасдаг эд

бараа юм гэж эдийн засагчид тодорхойлсон. /Linux Information

Project 2006/ Хувийн эд бараа нь гарт мэдрэгдэх зүйлс юм. Ихэнх

бүтээгдэхүүн хувийн эд бараа байдаг.

Нийтийн хэрэглээний зүйл гэж хувь хүмүүс хүссэн

хэмжээгээгээрээ хэрэглэсэн ч бусдад хүртэх хувь хэмжээ нь

багасдаггүй тийм эд зүйлийг хэлнэ хэмээн эдийн засагчид

тодорхойлжээ. /Linux Information Project 2006/ Жишээ нь, цэвэр

агаар бол нийтийн эд зүйл юм, учир нь бусдын амьсгалах цэвэр

агаараар амьсгалах нь бусдын амьсгалах цэвэр агаарын хэмжээг

багасгадаггүй. Нийтийн эд зүйл нь биет бус зүйл байх

хандлагатай, тэдгээрийн ихэнх нь мэдээлэл, мэдлэгийн ангилалд

хамаарна.

■Дэлхий

нийтийн

хэрэглээний

зүйлс Нэг орны

хил хязгаар

дотор биш,

дэлхий даяар

хэрэглэгддэг

өрсөлдөөнгүй,

хасагдаж

багасдаггүй

нийтийн эд зүйл

юм.

Дэлхий нийтийн хэрэглээний зүйлс бол дэлхий нийтэд:

нөлөөлдөг нийтийн эд зүйлс юм. Үүний жишээнд өмчийн эрх,

аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал ба цэвэр орчин

зэрэг орно. Хөгжлийн үнэлгээ нь нэг байгууллагын хүрээ

хязгаараас давж өргөжсөн тул нийтийн хэрэглээний зүйл гэж

үзэж болохоор болсон. Сайн хийгдсэн үнэлгээний судалгаа нь

хөгжлийн хамтын нийгэмлэгийн хувьд бүгдэд нь эерэг үр нөлөө

үзүүлж чадна. /Пиккиото ба Рист 1995, 23 дахь тал/

Улс үндэсний хил улам бүр нээлттэй болж, улс орнуудын нийтийн

эзэмшил газруудын хоорондын холбоо нарийссан учир дэлхий

нийтийн хэрэглээний зүйлс улам бүр чухал ач холбогдолтой болж

байна. Нэг орон дахь нийтийн хэрэглээний эд зүйлс бусад орон ба

олон улсын гаргасан бодлогын сонголт, үйл явдал, дотоод

бодлогоос гол төлөв хамаарч байна. /gpgNet 2008/ Хүн бүр

нийтийн хэрэглэээний зүйлээс хамаарч байна. Зах зээл ч тэр, баян

хувь хүн ч тэр нийтийн хэрэглээний зүйлсгүйгээр юу ч хийж

чадахгүй юм.

Дэлхийн түвшинд үнэлгээ гол төлөв хийгдэхгүй байна:

Дэлхий нийтийн хэрэглээний зүйлсийг түгээхэд чиглэсэн

хамтын ажиллагааны хөтөлбөрүүд бие даасан үнэлгээнд

ордоггүй бөгөөд үүний дүнд тодорхой зорилго, нотлогдохуйц

гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд гол төлөв дутагддаг.

Үүний зэрэгцээ, хөгжилтэй орнуудын бодлогын ядуу улсуудад

үзүүлж буй үр нөлөөг системтэй үнэлэхгүй байна. Гэтэл

тусламж, өр, гадаадын хөрөнгө оруулалт, бохирдолт, шилжин

суух хэв маяг, оюуны өмчийн журам зэрэг нь хөгжилтэй

орнуудын Засгийн газрын шийдвэрээр хийгддэг. /Пиккиото

2002b, 520 дахь тал/

ДОХ өвчний тархалтыг хянах ба эцсийн дүнд түүнийг устгах нь

олон улсын хэлэлцэх асуудлын эхэнд байгаа дэлхий нийтийн

хэрэглээний зүйлсийн нэг жишээ юм. Ядууст даяаршлын үзүүлж

буй үр нөлөөг хараахан үнэлээгүй байна. Хөгжлийн үнэлгээг илүү

орон нутгийн, илүү дэлхий дахины, илүү үндэстэн хоорондын

шинжтэй болгох шаардлага бий. /Челимски ба Шадиш 1991/

Дэлхийн банкны Бие даасан үнэлгээний бүлэг 2004 онд дэлхий

нийтийн хөтөлбөрүүд дэх тус банкны оролцоог үнэлсэн үнэлгээг

нийтлүүлжээ. “Дэлхий нийтийн хөтөлбөрүүдэд хандах Дэлхийн

банкны хандлагыг үнэлэх нь: Даяаршлын сорилтод анхаарлаа

хандуулах нь” хэмээх уг илтгэлд тус банкны дэмжиж буй дэлхий

нийтийн 26 хөтөлбөрийг судалж, тэдгээрийг төлөвлөх,

хэрэгжүүлэх ба үнэлэхэд гарсан сургамжийг нэгтгэжээ. /Дэлхийн

банк, 2004a/

Уг илтгэлд 18 дүгнэлтээс 5-ыг нь онцлон тэмдэглэжээ:

Дэлхий нийтийн хөтөлбөрүүдийн талаархи Дэлхийн

банкны стратегийг тааруу тодорхойлсон.

Дэлхий нийтийн хөтөлбөрүүд нийт тусламжийг тун

багаар нэмэгдүүлсэн.

Хөгжиж буй орнуудын дуу хоолой хангалттай

төлөөлөгдөж чадаагүй байна.

Дэлхий нийтийн хөтөлбөрүүд нь хөрөнгө оруулалт ба

дэлхийн нийтлэг бодлогын хоорондох дутагдал,

хийдлийг илрүүлсэн.

Бие даасан дэлхий нийтийн хөтөлбөрүүдийн хяналтыг

хийх хэрэгтэй.

Мөн илтгэлд дараахь зөвлөмжийг өгчээ:

Дэлхий нийтийн хөтөлбөрүүдэд тус банкны оролцох

стратегийн зарчмуудыг тодорхойлох.

Санхүүжилтийг тэргүүлэх чиглэлүүдтэй холбох.

Дэлхий нийтийн хөтөлбөрүүдийн багцыг сонгох, хянах

ажлыг сайжруулах.

Хувийн хөтөлбөрүүдийн удирдлага, засаглалыг

сайжруулах.

Нэмэлт үнэлгээ хийх.

Товч дүгнэлт

Улс орнууд үнэлгээний тогтолцоог бүрдүүлэхдээ янз бүрийн арга,

хандлагыг хэрэглэжээ. Нийт Засгийн газрын хэмжээний хандлага

гэж Засгийн газрыг бүхэлд нь хамарсан өргөн хүрээтэй, иж бүрэн

тогтолцоо бүрэлдүүлэхийг хэлнэ. Хэсэгчилсэн хандлага гэж

Засгийн газрын нэг хэсэг юмуу салбарт онцлон анхаарахыг хэлнэ.

Холимог хандлага нь Засгийн газрын тодорхой нэг хэсэг буюу

салбарт өргөн хүрээний цогц үнэлгээ хийгдэх бол зарим хэсэгт нь

тодорхой тохиолдлуудад л үнэлгээ хийдэг хандлага юм.

Хөгжиж буй орнуудад үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх нь илүү

хэцүү байдаг. Учир нь тэдгээрт улс төрийн ардчилсан тогтолцоо,

туршилтын баттай уламжлал, нийгмийн шинжлэх ухааны

чиглэлээр суралцсан төрийн ажилтнууд ба засаг захиргааны үр

ашигтай систем гол төлөв дутагдалтай байдаг. Хөгжлийн

байгууллагууд хөгжиж буй орнуудад үнэлгээний тогтолцоо

бүрдүүлэх, ажиллуулах чадавхийг бий болгоход туслахад

анхаарлаа төвлөрүүлж байна.

Хөгжлийн цогц олон асуудал үнэлгээнд нөлөөлсөн. Хөгжлийн

асуудлын зарим гол хөдөлгөгч хүчинд дараахь асуудал багтана:

МХЗ

Монтеррейн зөвшилцөл

Парисын тунхаглал

Их өртэй ядуу орнуудын санаачилга

Сангуудын үүрэг

Зөрчил, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх ба

мөргөлдөөний дараахь сэргээн босголт

Засаглал

Мөнгө угаах ба террористуудыг санхүүжүүлэхтэй тэмцэх

Ажилчдын мөнгөн шилжүүлэг

Жендэр /хүйсийн асуудал/

Хувийн хэвшлийн хөгжил ба хөрөнгө оруулалтын нөхцөл

байдал

Байгаль орчны ба нийгмийн тогтвортой байдал

Дэлхий нийтийн хэрэглээний зүйлс

Энэхүү жагсаалт нь тогтмол хэвийн байхгүй бөгөөд хөгжлийн

явцтай уялдан өөрчлөгддөг.

Ишлэл ба цаашид унших зүйл

Adams, Richard H. Jr., and John Page. 2003. “International Migration, Remittances

and Poverty in Developing Countries.” World Bank Policy Research Working

Paper 3179, Washington, DC.

BankTrack. 2008. The Equator Principles. http://www.banktrack.org/.

Barslund, Mikkel, and Finn Tarp. 2007. “Formal and Informal Rural Credit in Four

Provinces of Vietnam.” Discussion Paper 07-07, Department of Economics,

University of Copenhagen.

BEER (U.K. Department for Business Enterprise & Regulatory Reform). 2004.

“What Is CSR” London. http://www.csr.gov.uk/whatiscsr.shtml.

Boyle, Richard. 2002. “A Two-Tiered Approach: Evaluation Practice in the

Republic of Ireland.” In International Atlas of Evaluation, eds. Jan-Eric

Furubo, Ray Rist, and Rolf Sandahl, 261–72. New Brunswick, NJ:

Transaction Publishers.

———. 2005. Evaluation Capacity Development in the Republic of Ireland. ECD

Working Paper Series 14, World Bank, Evaluation Capacity Development,

Washington, DC.

Camdessus, Michael. 1998. “Money Laundering: The Importance of International

Countermeasures.” Address by Managing Director of the International

Monetary Fund, Washington, DC.

CGAP (Consultative Group to Assist the Poor). 2003. CGAP Publications on

Assessment and Evaluation.

http://www.cgap.org/portal/site/CGAP/menuitem.9fab704d4469eb016780801

0591010a0/.

ChannahSorah, Vijaya Vinita. 2003. “Moving from Measuring Processes to

Outcomes: Lessons Learned from GPRA in the United States.” Paper

presented at the joint World Bank and Korea Development Institute

conference on “Performance Evaluation System and Guidelines with

Application to Large-Scale

Construction, R&D, and Job Training Investments,” Seoul, July 24–25.

Chelimsky, Eleanor, and William R. Shadish, eds. 1997. Evaluation for the 21st

Century: A Handbook. Thousand Oaks, CA: Sage Publications.

Chemin, Matthieu. 2008. “Special Section on Microfi nance. The Benefi ts and

Costs of Microfinance: Evidence from Bangladesh.” Journal of Development

Studies 44 (4): 463–84.

Collier, Paul, V., L. Elliott, Hеvard Hegre, Anke Hoel er, Marta Reynal-Querol,

and Nicholas Sambanis. 2003. Breaking the Confl ict Trap: Civil War and

Development Policy. Washington, DC: Oxford University Press for the World

Bank.Economic Commission for Europe. 1998. Public–Private Partnerships:

A New Concept for Infrastructure Development. BOT Expert Group, United

Nations, New York.

http://rru.worldbank.org/Documents/Toolkits/Highways/pdf/42.pdf.

Equator Principles. 2004. http://www.fatf-gafi .org/dataoecd/14/53/38336949.pdf.

———. 2007. “A Milestone or Just Good PR”

http://www.equator-principles.com/principles.shtml.

FATF (Financial Action Task Force on Money Laundering). 2007. Monitoring the

Implementation of the Forty Recommendations.

http://www.fatf-gafi

.org/document/60/0,3343,en_32250379_32236920_340392

28_1_1_1_1,00.html.

Feuerstein, M. T. 1986. Partners in Evaluation: Evaluating Development and Community

Programs with Participants. London: MacMillan, in association with

Teaching Aids at Low Cost.

Fitzpatrick, Jody L., James R. Sanders, and Blaine R. Worthen. 2004. Program

Evaluation: Alternative Approaches and Practical Guidelines. New York:

Pearson Education, Inc.

Friis, H. 1965. Development of Social Research in Ireland. Institute of Public

Administration, Dublin.

Fukuda-Parr, Sakiko, Carlos Lopes, and Khalid Malik, eds. 2002. Capacity for

Development: New Solutions to Old Problems. London: Earthscan

Publications.

Furubo, Jan-Eric, and Rolf Sandahl. 2002. “Coordinated Pluralism.” In International

Atlas of Evaluation, eds. Jan-Eric Furubo, Ray Rist, and Rolf Sandahl,

115–28. New Brunswick, NJ: Transaction Publishers.

Furubo, Jan-Eric, Ray Rist, and Rolf Sandahl, eds. 2002. International Atlas of

Evaluation. New Brunswick, NJ: Transaction Publishers.

G-8. 2004a. G-8 Action Plan: Applying the Power of Entrepreneurship to the

Eradication

of Poverty. Sea Island Summit, June.

———. 2004b. G-8 Plan of Support for Reform. Sea Island Summit, June.

Gerrard, Christopher. 2006. “Global Partnership Programs: Addressing the

Challenge of Evaluation.” PowerPoint presentation.

http://www.oecd.org/secure/pptDocument/0,2835,en_21571361_34047972_

36368404_1_1_1_1,00.ppt.

gpgNet. 2008. The Global Network on Global Public Goods.

http://www.sdnp.undp.org/gpgn/#.

Graham, Jef rey P., and R. Barry Spaulding. 2005. Going Global: Understanding

Foreign Direct Investment. JPG Consulting.

http://www.going-global.com/articles/understanding_foreign_direct_

investment.htm.

Guerrero, R. Pablo 1999. “Evaluation Capacity Development: Comparative

Insights from Colombia, China, and Indonesia.” In Building Ef ective

Evaluation Capacity: Lessons from Practice, eds. Richard Boyle and Donald

Lemaire, 177–94. New Brunswick, NJ: Transaction Publishers.

Hatry, Harry P., Elaine Morely, Shelli B. Rossman, and Joseph P. Wholey. 2003.

How Federal Programs Use Outcome Information: Opportunities for Federal

Managers. IBM Endowment for the Business of Government, Washington,

DC.

Hauge, Arild. 2001. “Strengthening Capacity for Monitoring and Evaluation in

Uganda: A Results-Based Perspective.” ECD Working Paper 8, World Bank,

Operations Evaluation Department, Evaluation Capacity Development, Washington,

DC.

Hougi, Hong, and Ray C. Rist. 2002. “Evaluation Capacity Building in the

People’s Republic of China.” In International Atlas of Evaluation, eds. Jan-

Eric Furubo, Ray Rist, and Rolf Sandahl, 249–60. New Brunswick, NJ:

Transaction Publishers.

IDA (International Development Association), and IMF (International Monetary

Fund). 2007. Heavily Indebted Poor Countries HIPC Initiative and

Multilateral Debt Relief Initiative MDRI: Status of Implementation.

http://siteresources.worldbank.org/DEVCOMMINT/Documentation/

21510683/DC2007-0021 E HIPC.pdf.

IDS (Institute of Development Studies). 2008. “Impact Evaluation: The Experience

of Oi cial Agencies.” IDS Bulletin 39 (1).

http://www.ntd.co.uk/idsbookshop/details.aspid=1030.

IEG (Independent Evaluation Group). 2008. “Doing Business: An Independent

Evaluation. Taking the Measure of the World Bank–IFC Doing Business

Indicators.”

IFAC (International Federation of Accountants). 2004. Anti–Money Laundering,

2nd ed. New York.

IFC (International Finance Corporation). 2004. Strengthening the Foundations for

Growth and Private Sector Development: Investment Climate and

Infrastructure Development. Development Committee, Washington, DC.

http://siteresources.worldbank.org/IDA/Resources/PSDWBGEXT.pdf.

———. 2007. Business Environment Snapshots. Washington, DC.

http://rru.worldbank.org/documents/BES_Methodology_Note_External.pdf.

IMF (International Monetary Fund). 2009. “A Fact Sheet: Debt Relief under the

Heavily Indebted Poor Countries (HIPC) Initiative.”

http://www.info.org/external/np/exr/facts/hipc.htm.

Investor Dictionary.com. 2006. “Money Laundering.”

http://www.investordictionary.com/defi nition/money+laundering.aspx.

Jalan, Bimal. 2000. “Refl ections on Gender Policy.” In Evaluating Gender Impact

of Bank Assistance, 75–76. World Bank, Operations Evaluation Department,

Washington, DC.

Joint Progress toward Enhanced Aid Ef ectiveness, High-Level Forum. 2005. Paris

Declaration on Aid Ef ectiveness: Ownership, Harmonization, Alignment,

Results, and Mutual Accountability.

http://www1.worldbank.org/harmonization/Paris/FINALPARIS

DECLARATION.pdf/.

Katjomulse, Kavazeua, Patrick N. Osakwe, Abebe Shimeles, and Sher Verick.

2007. The Monterrey Consensus and Development in Africa: Progress,

Challenges, and Way Forward. United Nations Economic Commission for

Africa (UNECA), Addis Ababa.

Kreimer, Alcira, John Eriksson, Robert Muscat, Margaret Arnold, and Colin Scott.

1998. The World Bank’s Experience with Post-Confl ict Reconstruction.

World Bank, Operations Evaluation Department, Washington, DC.

http://lnweb90.worldbank.org/oed/oeddoclib.nsf/b57456d58aba40e585256

ad400736404/f753e43e728a27b38525681700503796/$FILE/PostCon.pdf.

Kusek, Jody Zall, Ray C. Rist, and Elizabeth M. White. 2004. “How Will We

Know Millennium Development Results When We See Them Building a

Results-Based Monitoring and Evaluation System to Give Us the Answer.”

World Bank Africa Region Working Paper 66, Washington, DC.

Lawrence, J. 1989. “Engaging Recipients in Development Evaluation: The ‘Stakeholder’

Approach.” Evaluation Review 13 (3): 243–56.

Lee, Yoon-Shik. 1999. “Evaluation Coverage.” In Building Ef ective Evaluation

Capacity: Lessons from Practice, eds. Richard Boyle and Donald Lemaire,

75–91. New Brunswick, NJ: Transaction Publications.

Linux Information Project. 2006. “Public Goods: A Brief Introduction.”

http://www.linfo.org/public_good.html.

Mackay, Keith. 2002. “The Australian Government: Success with a Central, Directive

Approach.” In International Atlas of Evaluation, eds. Jan-Eric Furubo,

Ray C. Rist, and Rolf Sandahl, 157–74. New Brunswick, NJ: Transaction

Publishers.

———. 2007. “Three Generations of National M&E Systems in Australia.” Power-

Point presentation to the Third Latin America and Caribbean Regional

Conference on Monitoring and Evaluation, Lima, July 23–24.

———. 2008. M&E Systems to Improve Government Performance: Lessons from

Australia, Chile and Columbia. PowerPoint presentation to the High-Level

Delegation from the People’s Republic of China, Washington, DC, March 6.

Moser, Caroline O. N. 1995. “Evaluating Gender Impacts.” New Directions

for Evaluation 67 (Fall): 105–17.

NCSTE (China National Center for Evaluation of Science & Technology), and IOB

(Netherland’s Policy and Operations Evaluation Department). 2004. A

Country-Led Joint Evaluation of the ORET/MILIEV Programme in China.

http://www.euforic.org/iob/docs/200610201336433964.pdf.

Nellis, John. 1999. “Time to Rethink Privatization in Transition Economies” IFC

Discussion Paper 38, International Finance Corporation, Washington, DC.

OECD (Organisation for Economic Co-operation and Development). 2002a.

OECD Glossary of Statistical Terms. http://stats.oecd.org/glossary/index.htm.

———. 2002b. “Public Management and Governance: Overview of Results-

Focused Management and Budgeting in OECD Member Countries.” Paper

presented at the 23rd annual meeting of OECD senior budget oi cials,

Washington, DC, June 3–4.

———. 2003. Joint OECD DAC/Development Centre Experts’ Seminar on Aid

Efectiveness and Selectivity: Integrating Multiple Objectives into Aid

Allocations. Development Assistance Committee.

http://www.oecd.org/document/51/0,2340,en_2649_34435_2501555_119808

_1_1_1,00.html.

———. 2004a. Final ODA Data for 2003.

http://www.oecd.org/dataoecd/19/52/34352584.pdf.

———. 2004b. The Istanbul Ministerial Declaration on Fostering Growth of

Innovative and Internationally Competitive SMEs.

http://www.oecd.org/document/16/0,3343,en_2649_201185_32020176_1_1_

1_1,00.html.

———. 2005a. “Aid Rising Sharply, According to Latest OECD Figures.”

http://www.oecd.org/dataoecd/0/41/35842562.pdf.

———. 2005b. The Paris Declaration. Development Co-operation Directorate.

http://www.oecd.org/document/18/0,2340,en_2649_3236398_35401554_1_1

_1_1,00.html.

———. 2006. Final ODA Data for 2005.

http://www.oecd.org/dataoecd/52/18/37790990.pdf.

———. 2007a. “Development Aid from OECD Countries Fell 5.1 Percent in

2006.”http://www.oecd.org/document/17/0,3343,en_2649_33721_38341265_

1_1_1_1,00.html.

———. 2007b. Final ODA Flows in 2006.

http://www.oecd.org/dataoecd/7/20/39768315.pdf.

———. 2007c. “Monitoring the Paris Declaration.”

http://www.oecd.org/department/0,3355,en_2649_15577209_1_1_1_1_1,00.h

tml

OECD, and PUMA (Public Management Committee). 2002. “Overview of Results-

Focused Management and Budgeting in OECD Member Countries.” Twentythird

annual meeting of OECD Senior Budget Oi cials, Washington, DC,

June 3–4.

Oxford Analytica. 2004a. “Foundations Muscle into Aid Arena.” August 10,

Oxford.

———. 2004b. “Remittances Fund Investment Growth.” September 7, Oxford.

Patton, M. Q. 1997. Utilization-Focused Evaluation. 3rd ed. Thousand Oaks,

CA: Sage Publications.

———. 2006. “Recent Trends in Evaluation.” Paper presented to the International

Finance Corporation, Washington, DC, May 8.

Picciotto, Robert. 2002a. “Development Cooperation and Performance Evaluation:

The Monterrey Challenge.” World Bank, Operations Development

Department, Washington, DC.

———. 2002b. “Development Evaluation as a Discipline.” International Program

for Development Evaluation Training (IPDET) presentation, Ottawa, June.

———. 2003. “International Trends and Development Evaluation: The Need for

Ideas.” American Journal of Evaluation 24: 227–34.

Picciotto, Robert, and Ray C. Rist. 1995. Evaluating Country Development

Policies and Programs: New Approaches and a New Agenda. San-Francisco:

Jossey-Bass Publishers.

Pollin, Robert. 2007. Microcredit: False Hopes and Real Possibilities. Foreign

Policy in Focus. http://www.fpif.org/fpiftxt/4323.

Public Services Organisation Review Group. 1969. Report of the Public Services

Organization Review Group. Dublin: Stationary Oi ce.

Qureshi, Zia. 2004. Millennium Development Goals and Monterrey Consensus:

From Vision to Action. World Bank, Washington, DC.

http://wbln0018.worldbank.org/eurvp/web.nsf/Pages/Paper+by+Qureshi/

US$File/MOHAMMED+QURESHI.PDF.

Rasappan, Arunaselam. 2007. “Implementation Strategies and Lessons Learnt with

Results-Based Budgeting Malaysia.” Training course on program and performance

budgeting, ITP Pune, India, October 1–5.

http:// blog-pfm.imf.org/pfmblog/fi les/rasappan_implementation_strategies_

lessons_malaysia.pdf.

Republic of France. 2001. Ministry of the Economy, Finance, and Industry.

“Towards New Public Management.” Newsletter on the Public Finance

Reform 1 (September), Paris.

Rist, Ray C., and Nicoletta Stame, eds. 2006. From Studies to Streams: Managing

Evaluative Systems. New Brunswick, NJ: Transaction Books.

Schacter, Mark. 2000. “Sub-Saharan Africa: Lessons from Experience in Supporting

Sound Governance.” ECD Working Paper 7, World Bank, Evaluation

Capacity Department, Washington, DC.

Soros Foundations Network. 2007. “About OSI and the Soros Foundation

Network.” http://www.soros.org/about/overview.

Takamasa, Akiyama, and Kondo Masanori, eds. 2003. “Global ODA since the

Monterrey Conference.” Foundation for Advanced Studies on International

Development (FASID), International Development Research Institute, Tokyo.

http://www.fasid.or.jp/english/publication/research/pdf/global.pdf.

Tavistock Institute, in association with GHK and IRS. 2003. The Evaluation of

Socio-Economic Development: The GUIDE.

http://coursenligne.sciences-po.fr/2004_2005/g_martin/guide2.pdf.

Thomas, Koshy. 2007. “Integrated Results-Based Management in Malaysia.” In

Results Matter: Ideas and Experiences on Managing for Development Results.

Asian Development Bank.

http://www.adb.org/Documents/Periodicals/MfDR/dec-2007.pdf.

Trosa, Sylvie. 2008. “Towards a Postbureaucratic Management in France.”

Politique et management public (2).

Uganda Oi ce of the Prime Minister (OPM). 2007a. National Integrated Monitoring

and Evaluation Strategy (NIMES) : 2006–2007 Bi-Annual

Implementation Progress Report. Kampala.

———. 2007b. “Working Note: Monitoring and Evaluation of the National

Development Plan.” October, Kampala.

UNCTAD (United Nations Conference on Trade and Development). 2008.

“Foreign Direct Investment Reached New Record in 2007.” Press Release.

http://www.unctad.org/Templates/Webfl yer.aspdocID=9439&intItemID=

2068&lang=1.

UNECA (United Nations Economic Commission for Africa). 2007. “Financing

Development Section, Trade, Finance, and Economic Commission for Africa,

Addis Ababa.”

http://www.uneca.org/eca_programmes/trade_and_regional_integration/

documents/MonterreyConsensusMainReport.pdf.

United Nations Oi ce on Drugs and Crime. 2006. The United Nations Convention

against Transnational Organized Crime and Its Protocols.

http://www.unodc.org/unodc/en/treaties/CTOC/index.html.

U.S. Department of Labor. 1993. Government Performance and Results Act.

Employment & Training Administration, Washington, DC.

http://www.doleta.gov/performance/goals/gpra.cfm.

U.S. GAO (Government Accountability Oi ce). 2003. Executive Guide: Ef

ctively Implementing the Government Performance and Results Act.

http://www.gao.gov/special.pubs/gpra.htm.

World Bank. n.d. “About Private Participation in Infrastructure.”

http://www.worldbank.org/infrastructure/ppi/.

———. 1994. Enhancing Women’s Participation in Economic Development.

Washington, DC: World Bank.

http://books.google.ca/booksid=CJBmEClPci8C&dq=World+Bank.+1994.+

Enhancing+Women%E2%80%99s+Participation+in+Economic+Developmen

t.+Washington,+DC:+World+Bank.&printsec=frontcover&source=bn&hl=en

&ei=IPy2SdntFYueMoTU_NcK&sa=X&oi=book_result&resnum=4&ct=resu

lt#PPA5,M1.

———. 1996b. World Bank Participation Sourcebook.

http://www.worldbank.org/wbi/sourcebook/sbhome.htm.

———. 1999. “Monitoring and Evaluation Capacity Development in Africa.”

Prйcis Spring (183).

http://wbln0018.worldbank.org/oed/oeddoclib.nsf/7f2a291f9f1204c68525680

8006a0025/34b9bade34aca617852567fc00576017/US$FILE/183precis.pdf.

———. 2001. Strategic Directions for FY02–FY04. Washington, DC.

http://lnweb18.worldbank.org/oed/oeddoclib.nsf/24cc3bb1f94ae11c85256808

006a0046/762997a38851fa0685256f8200777e15/US$FILE/gppp_main_repor

t_phase_2.pdf#page=21.

———. 2003. Global Development Finance 2003. Washington, DC: World Bank.

http://siteresources.worldbank.org/INTRGDF/Resources/GDF0slide0-

show103010DC0press0launch.pdf.

———. 2004a. “Evaluating the World Bank’s Approach to Global Programs:

Addressing the Challenges of Globalization.” Independent Evaluation Group,

Washington, DC. http://www.worldbank.org/oed/gppp/.

———. 2004b. Global Monitoring Report 2004: Policies and Actions for

Achieving the Millennium Development Goals. Washington, DC: World

Bank.

———. 2005a. Global Monitoring Report 2005: Education for All. Washington,

DC: World Bank.

———. 2005b. World Development Report 2005: A Better Investment Climate for

Everyone. Washington, DC: World Bank.

———. 2006a. Global Monitoring Report 2006: Equity and Development.

Washington, DC: World Bank.

———. 2007a. Aid Architecture: An Overview of the Main Trends in Oi cial

Development Assistance Flows, Executive Summary.

http://siteresources.worldbank.org/IDA/Resources/Aidarchitecture-exec

summary.pdf.

———. 2007b. Confl ict Prevention and Reconstruction.

http://lnweb18.worldbank.org/ESSD/sdvext.nsf/67ByDocName/Confl ict

PreventionandReconstruction.

———. 2007c. The Data Revolution: Measuring Governance and Corruption.

http://web.worldbank.org/WBSITE/EXTERNAL/NEWS/0,,contentMDK:

20190210~menuPK:34457~pagePK:34370~piPK:34424~theSitePK:4607,00.

html.

———. 2007d. Doing Business: Economy Profi le Reports. Washington, DC:

World Bank. http://rru.worldbank.org/DoingBusiness/.

———. 2007e. The Enhanced HIPC Initiative: Overview.

http://web.worldbank.org/WBSITE/EXTERNAL/TOPICS/EXTDEBTDEPT/

0,,contentMDK:21254881~menuPK:64166739~pagePK:64166689~piPK:641

66646~theSitePK:469043,00.html.

———. 2007f. Global Monitoring Report 2007: Development and the Next

Generation. Washington, DC: World Bank.

———. 2008. Online Atlas of the Millennium Development Goals: Building a

Better World. http://devdata.worldbank.org/atlas-mdg/.

Woroniuk, B., and J. Schalwyk. 1998. “Donor Practices: Evaluation and

Preparation Tipsheet.” OECD, Paris.

Вэб хуудас

Санхүү

CGAP (Consultative Group to Assist the Poor). http://www.cgap.org/.

———. Assessment and Evaluation.

http://www.cgap.org/publications/assessment_

evaluation.html.

The Equator Principles. http://www.equator-principles.com/index.shtml.

Tedeschi, Gwendolyn Alexander. 2008. Overcoming Selection Bias in Microcredit

Impact Assessments: A Case Study in Peru. http://www.informaworld.com/

smpp/content~content=a792696580~db=all~order=page.

World Bank. Doing Business: Economy Profi le Reports. http://rru.worldbank.org/

DoingBusiness/.

Жендэр

OECD (Organisation for Economic Co-operation and Development). “Gender Tipsheet,

Evaluation.” Development Assistance Committee.

http://www.oecd.org/ dataoecd/2/13/1896352.pdf.

Засаглал

Transparency International. http://www.transparency.org/.

World Bank. 2007a. Governance Matters. http://info.worldbank.org/governance/

wgi2007/ and http://info.worldbank.org/governance/wgi2007/pdf/booklet_

decade_of_measuring_governance.pdf.

———. 2007b. Untitled Video. http://web.worldbank.org/WBSITE/EXTERNAL/

NEWS/0,,contentMDK:21400275~menuPK:51416191~pagePK:64257043~pi

PK:437376~theSitePK:4607,00.html.

Мянганы хөгжлийн зорилтууд

United Nations. Millennium Development Goals. http://www.un.org/millennium

goals/.

Ядуурал

Poverty-Environment Web site. http://www.povertyenvironment.net.

World Bank. AdePT software to make poverty analysis easier and faster.

econ.worldbank.org/programs/poverty/adept.

———. PovertyNet newsletter. http://www.worldbank.org/poverty.

ХӨГЖЛИЙН ҮР ДҮНТЭЙ ҮНЭЛГЭЭГ

ТӨЛӨВЛӨН ХИЙХ НЬ

“Бидний төлөвлөгөө зорилгогүй бол бүтэлгүй болно.

Хэрэв хүн усан онгоцоор аль эргийн зогсоол руу явж

буйгаа мэдэхгүй бол ямар ч салхи зөв чиг рүү эргэхгүй.”

- Сенека -

Бүлэг 3: Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ,

үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх нь

Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ,

үнэлгээний ач холбогдол

Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ

гэж юу вэ

Уламжлалт ба Үр дүнд суурилсан хяналтшинжилгээ,

үнэлгээг харьцуулах нь

Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ,

үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх арван алхам

Бүлэг 4: Үнэлгээний гол агуулга, хөтөлбөрийн

өөрчлөлтийн онолыг ойлгох нь

Урьдчилсан дүн шинжилгээ

Гол түнш ба сонирхогч талуудыг тодорхойлох нь

Гол агуулгыг ойлгох нь

Бэлэн байгаа мэдлэгийг судлах нь

Өөрчлөлтийн онолыг боловсруулах, ашиглах,

үнэлэх нь

Бүлэг 5: Үнэлгээний аргыг авч үзэх нь

Үнэлгээний ерөнхий арга

Урагшлах тусам тохиолдох сорилтууд

3 ДУГААР БҮЛЭГ

ҮР ДҮНД СУУРИЛСАН ХЯНАЛТ-

ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ

ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЭХ НЬ

Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд иргэдийнхээ

амьдралыг сайжруулахад тулгарч буй шахалт, шаардлагад

анхаарч, тэдгээрийг шийдвэрлэхийг оролдож байна. Засгийн

газруудад үзүүлж буй дотоод, гадаадын дарамт шахалт,

шаардлага нь төрийн удирдлагыг сайжруулах шинэ арга

замыг хайхад хүргэж байна.

Үүний тулд үйл ажиллагааны хариуцлага, ил тод байдлыг

илүү сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх хэрэгтэй болж

байна. Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ бол

ахиц дэвшлийг хэмжиж үнэлэх, хөгжлийн төсөл, хөтөлбөр,

бодлогын үр нөлөөг дэлгэн үзүүлэхэд туслах удирдлагын

арга хэрэгсэл юм.

Энэ бүлэг 4 гол хэсгээс бүрдэнэ:

Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний ач

холбогдол

Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ гэж юу вэ

Уламжлалт ба үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ,

үнэлгээний харьцуулалт

Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог

бүрдүүлэх арван алхам

Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний ач

холбогдол

Хөгжиж буй орнуудад өөрсдийнхөө төрийн захиргааны салбарын үйл

ажиллагааг сайжруулах талаар улам бүр шахалт шаардлагатай

тулгарах боллоо. Эдгээр шахалт шаардлагад хариулахын тулд

гүйцэтгэлийн удирдлагын системийг хөгжүүлэх шаардлагатай болж

байна. Энэхүү шинэ системд төсөв боловсруулах, хүний нөөц, зохион

байгуулалтын соёлд шинэчлэл хийх асуудал орж байна. Төрийн

салбарын хүчин чармайлт үр дүн өгч байна уу гэдгийг үнэлэхийн

тулд гүйцэтгэлийг хэмжих шаардлага гарна. Хяналт-шинжилгээ,

үнэлгээний /ХШҮ/ тогтолцоо нь Засгийн газар ба бусад

байгууллагын гаргасан /эсвэл гаргаагүй/ үр дүнг тооцно.

Олон санал, санаачлага Засгийн газруудыг төрийн удирдлагын

систем нэвтрүүлэхэд хүргэж байна. Уг систем нь үр дүнтэй болох нь

харагджээ. Эдгээр санаачлагын жишээнд Мянганы хөгжлийн

зорилтууд /МХЗ/, Их өртэй орнуудын санаачлага /ИӨЯОС/ орно.

Энэ бүлэгт тоймолсон стратеги нь хөгжингүй орнууд, ялангуяа

ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын туршлагад тулгуурласан бөгөөд энэ

нь бас гүйцэтгэлийг хэмжих систем санаачлан нэвтрүүлэхээр

оролдож байгаа хөгжиж буй орнуудад нүүрлэж буй сорилт, хүндрэл

бэрхшээлийг тусгах юм. Эдгээр орон дахь хүндрэлүүдэд ур чадвар

дутагдахаас эхлээд засаглалын оновчгүй бүтэц, ил тод бус тогтолцоо

зэргийг нэрлэж болно. Энэ бүлгийн анхны онцлох асуудал нь зөв

зохистой ХШҮ-ний тогтолцоог ашиглах замаар Засгийн газрын үр

ашиг, хариуцлагыг сайжруулах явдал мөн боловч түүнд тусгагдсан

зарчим, стратегийг байгууллага, бодлого, хөтөлбөр ба төслүүдэд мөн

адил хэрэглэж болох юм.

■Үр

дагавар:

Төсөл,

хөтөлбөр,

бодлогоос

бий болсон

ашиг тус,

өгөөж юм.

/үр дүн нь зан

үйдлийн ба

зохион

байгуулалтын

өөрчлөлтийг

шаардах ба

түүнийг

худалдан авч

болдоггүй/

Үр дүнд суурилсан ХШҮ-ний тогтолцоо нь төрийн захиргааны

салбар ба байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлийн талаар чухал

мэдээлэл өгнө. Энэ нь амлалт биелсэн үү, үр дүн гарсан уу гэдэг гол

асуултуудад хариулахад бодлого боловсруулагчид, шийдвэр

гаргагчид, бусад хувь эзэмшигчдэд хэрэг болно. ХШҮ-ний

тогтолцоо нь тухайн асуудал сайжирч байна уу, үгүй юу гэдгийг

харуулах арга хэрэгсэл юм. /Шигтгээ 3.1/ Засгийн газар ба бусад

байгууллага олон төрлийн үйл ажиллагааныхаа үр дүнг

тайлагнаснаар өөрсдийн ажилд олон нийтийн зүгээс итгэх итгэлийг

бататгаж, тэдний дэмжлэгийг авч чадна. Олон түмэнд мэдээллийг

хүргэх нь тусламжийн зээлийн талаар хүлээх хариуцлагыг

нэмэгдүүлэх чиглэлд шилжиж буй хөгжлийн асуудлыг дэмжихэд

хэрэгтэй.

Үр дүнд суурилсан ХШҮ-ний сайн тогтолцоо удирдлагын ба үйл

ажиллагааг идэвхжүүлэх чухал хэрэгсэл болдгоороо их ач

холбогдолтой юм. Энэ нь байгууллага, сонирхогч талуудад чухал

хэрэгтэй үр дүнд хүрэхэд анхаарлыг төвлөрүүлэх бөгөөд уг үр дүнд

чиглэсэн гол зорилго, зорилтуудыг тодорхойлоход түлхэц үзүүлнэ.

Энэ нь бас тухайн үйл ажиллагааг чиглүүлж буй стратеги зөв

зохистой, зүйтэй эсэх, мөн уг үйл ажиллагаагаар хийх гэсэн

өөрчлөлтөд хангалттай таарах эсэх талаар менежерүүдэд чухал

мэдээлэл өгнө.

Шигтгээ 3.1 Үр дүнг хэмжихийн ач холбогдол

Үр дүнг хэмжих нь дараах шалтгааны улмаас чухал юм:

Хэрэв та үр дүнг хэмжихгүй бол алдаанаас амжилтыг ялган

хэлж чадахгүй.

Хэрэв та амжилтаа олж харж чадаагүй бол түүнийг урамшуулж,

шагнаж чадахгүй.

Хэрэв та амжилтыг урамшуулж чадахгүй бол алдаагаа

урамшуулж байж болзошгүй.

Хэрэв та амжилтыг олж харж чадахгүй бол түүнээс та суралцаж

чадахгүй.

Хэрэв та алдаагаа хүлээн зөвшөөрч чадахгүй бол түүнийг засаж

залруулж чадахгүй.

Хэрэв та үр дүнг илтгэн харуулж чадвал олон нийтийн

дэмжлэгийг хүлээх болно.

Хяналт-шинжилгээ, үнэлгээний сайн тогтолцоо тухайн үйл

ажиллагааг сайжруулж, оновчтой болгох, түүний амжилтад хүрэх

магадлалыг нэмэгдүүлэх талаархи мэдээллийн чухал эх сурвалж

болно. Энэ нь амжилттай үйл ажиллагааг эртхэн тодруулж, улмаар

түүнийг өөр газар хэрэгжүүлэх боломжийг хангахад хэрэг болно.

Тухайн төсөл, практик, хөтөлбөр, эсвэл бодлогын ажил хэр сайн

хэрэгжиж буй тухай тоо баримтыг авснаар төсвийн эрэлт,

шаардлагыг томьёолох, батлахад ашигтай мэдээлэлтэй болно. Энэ нь

бас ихээхэн ашиг тус өгөх төсөл, үйл ажиллагаанд хязгаарлагдмал

нөөцийг оновчтой хуваарилах боломж олгоно.

Нэгэнт үр дүнг тооцож, шалгуур үзүүлэлтүүдийг сонгож, зорилгоо

тодорхойлсон нөхцөлд тухайн байгууллага тэдгээрийг биелүүлэхийн

төлөө тэмцэж чадна. ХШҮ-ний тогтолцоо ямар дэвшил гарч байгаа

тухай ажилтнуудыг үе үе мэдээллээр хангах бөгөөд засаж, залруулах

ажиллагаа шаардлагатай аливаа сул, дутагдалтай зүйлсийг эртхэн

олж илрүүлэхэд тус дөхөм үзүүлнэ. Тоо баримтыг хянан шалгаснаар

ялангуяа гүйцэтгэл сайн юмуу муу байгаа хэсгүүдийн талаар

мэдээллийг өгнө. Дараа нь үнэлгээ хийж, тэдгээрийн учрыг юугаар

тайлбарлаж байгааг шалгаж тогтооно.

Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ гэж юу вэ

Үр дүнд суурилсан мэдээллийг хяналт-шинжилгээ болон үнэлгээ

гэсэн бие биенээ нөхдөг хоёр эх сурвалжаас авна. /Шигтгээ 3.2/

Гүйцэтгэлийг үр дүнтэй хэмжихэд дээрх хоёр тогтолцоо хоёулаа

чухал хэрэгтэй.

Шигтгээ 3.2 Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ ба үр дүнд

суурилсан үнэлгээ хоёрын ялгаа

■Үр дүнд

суурилсан

хяналтшинжилгээ:

Гол

шалгуур үзүүлэлтүүдийн

тухай

мэдээлэл

цуглуулан

шинжилж,

зорилгодоо

хүрэхэд гарч буй

дэвшлийг хэмжих

үргэлжилсэн үйл

явц юм.

■Шалгуур

үзүүлэлт:

Зорилгод хүрэх

явц дахь ахиц,

өөрчлөлтийг

/эсвэл ахиц

гараагүй байдлыг/

тодотгон

харуулдаг,

тодорхой

хугацаанд

системтэй хийдэг

хэмжүүр юм.

■Зорилтот

түвшин:

Тодорхой

тогтоосон

хугацаанд тусгай

үзүүлэлтээр илрэх

өөрчлөлтийн

хэмжиж болох

хэмжээ юм.

Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ бол гол шалгуур

үзүүлэлтүүдийн тухай мэдээлэл цуглуулах, шинжлэх, мөн бодит үр дүнг

хүлээгдэж буй үр дүнтэй харьцуулж, тухайн төсөл, хөтөлбөр, бодлого

хэр сайн хэрэгжиж байгааг хэмжих үргэлжилсэн үйл явц юм. Энэ бол

шалгуур үзүүлэлтүүдийг ашиглах замаар тусгай, урьдчилан

тодорхойлсон зорилгод хүрэх явцын баримтыг судлан ашиглаж, богино,

дунд ба урт хугацааны тодорхой үр дүнд чиглэсэн ахиц, өөрчлөлтийг

хэмжих үргэлжилсэн үйл явц мөн. Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ

ажилтнууд ба шийдвэр гаргагчдыг ахиц өөрчлөлтийн /эсвэл ахиц

гараагүй/ талаар санал, мэдээллээр хангах бөгөөд тэд гаргах шийдвэрээ

сайжруулахын тулд уг мэдээллийг янз бүрийн аргаар ашиглаж болно.

Үр дүнд суурилсан үнэлгээ бол төлөвлөсөн, одоо үргэлжилж байгаа,

эсвэл дууссан үйл ажиллагааны уялдаа холбоо, үр ашиг, үр дүн, үр нөлөө

ба тогтвортой байдлын үнэлгээ юм. Үүний зорилго нь найдвартай,

хэрэгцээтэй мэдээллээр хангах, авсан сургамжийг хүлээн авагч орны

шийдвэр гаргах үйл явцад тусгах явдал юм. Үнэлгээ нь үйл ажиллагааг

өргөн хүрээтэй авч үзэж, зорилго ба тодорхой үр дүнд хүрэхэд гарсан

дэвшил уг үйл ажиллагаанаас болсон уу, эсвэл хяналт-шинжилгээний

тогтолцооны тогтоосон өөрчлөлт нь өөр тайлбартай юу гэдгийг

тодорхойлно. Үнэлгээний асуултад дараах асуултууд оруулж болно:

Зорилтот түвшин ба бий болсон үр дагавар хоорондоо

хамааралтай юу

Тэдгээрийг хэр үр дүнтэй, үр ашигтай биелүүлсэн бэ

Тухайн үйл ажиллагаанаас болж урьдчилан хараагүй ямар үр

нөлөө гарсан бэ

Тухайн үйл ажиллагаанд тусгай эрэлт хэрэгцээг хангах хамгийн

зардал хэмнэлттэй, тогтвортой стратегийг баримталсан уу

■Үр дүнд

суурилсан

үнэлгээ:

Төлөвлөсөн, одоо

хэрэгжиж байгаа,

эсвэл дууссан үйл

ажиллагааны

уялдаа холбоо, үр

ашиг, үр дүн, үр

нөлөө ба

тогтвортой

байдлын

үнэлгээ юм.

■Үр нөлөө:

Хэд хэдэн үр

дүнд хүрсэний

улмаас

гарсанурт

хугацааны ашиг

тус /үр дүн/ юм.

/МХЗ нь үр

нөлөөний

илэрхийлэл юм.

■Уламжлалт

ХШҮ: Төсөл ба

хөтөлбөрийн

хэрэгжилтэд

анхаардаг

хяналтшинжилгээ,

үнэлгээ юм.

■Үр дүнд

суурилсан

Уламжлалт ба үр дүнд суурилсан ХШҮ-г харьцуулах нь

Засгийн газрууд уламжлалт ХШҮ-г удаан хугацаанд ашиглаж

ирсэн. Жишээлбэл, өөрсдийн зарлага, орлого, ажиллагсдын

түвшин, нөөц, хөтөлбөр, төслийн үйл ажиллагаа, оролцогчдын тоо,

үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээ зэргийг тооцож байв. Уламжлалт

ба үр дүнд суурилсан ХШҮ-ний ялгааг тогтоох шаардлагатай:

Уламжлалт ХШҮ нь орц, үйл ажиллагаа, гарцыг хянах,

үнэлэхэд төвлөрдөг. /Өөрөөр хэлбэл, төсөл ба хөтөлбөрийн

хэрэгжилт дээр төвлөрнө/

Үр дүнд суурилсан ХШҮ-нь хэрэгжилтийг хянах аргыг үр

дүн, үр нөлөө буюу ерөнхийд нь хэлбэл үр дүнг үнэлэхтэй

хослуулна.

Энэ нь хэрэгжилтийн ахиц өөрчлөлтийг Засгийн газрын бодлого,

хөтөлбөрийн хүссэн зорилго буюу үр дүнтэй холбож, ингэснээрээ

үр дүнд суурилсан ХШҮ-г төрийн удирдлагын арга хэрэгсэл

болохын хувьд ашигтай гэдгийг үзүүлдэг. ХШҮ-ний энэ

хэлбэрийг ашиглах нь тухайн байгууллага өөрчлөлтийн онол ба

хэрэгжилтийн үйл явцад нийцүүлэн өөрчлөх, тохируулга хийх,

ингэснээр хүссэн зорилго, үр дүнд хүргэхийг шууд дэмжих

боломжийг олгоно.

ХШҮ:

Уламжлалт

хандлагыг үр

дүнг үнэлэхтэй

хос- луулдаг

хяналтшинжилгээ,

үнэлгээ юм.

■Өөрчлалтийн

онол: Тухайн

санаачлага

хүссэн үр дүнд

хэрхэн хүргэх

тухай онол юм.

Өөрчлөлтийн онол

Уламжлалт ба үр дүнд суурилсан ХШҮ-ний ялгааг тодруулах нэг

арга зам бол өөрчлөлтийн онолыг авч үзэх явдал юм. Кусек ба

Рист нарын бичсэнээр /2004/ өөрчлөлтийн онол тухайн үйл

ажиллагаа хүссэн үр дүнд хэрхэн хүргэх бол гэсэн хүлээлтийг

илэрхийлнэ. /Өөрчлөлтийн онол, түүний тодорхойлолтын тухай

илүү их мэдээлэл 4 дүгээр бүлэгт бий./ Өөрчлөлтийн онолын

загвар ерөнхийдөө 5 гол бүрэлдэхүүн хэсэгтэй: орц, үйл

ажиллагаа, гарц, үр дагавар ба үр нөлөө. /Хүснэгт 3.1/

Өөрчлөлтийн онолын зарим загвар бусад онцлог шинжийг,

тухайлбал, зорилтот бүлэг, дотоод ба гадаад хүчин зүйл зэргийг

агуулна.

Хүснэгт 3.1. Өөрчлөлтийн онолын гол бүрэлдэхүүн хэсгүүд

Бүрэлдэхүүн

Тодорхойлолт

хэсгүүд

Орц

Төсөл, хөтөлбөр, бодлогод хэрэглэгдэх нөөц

/санхүүжилт, ажилтнууд, тоног төхөөрөмж,

сургалтын материал гэх мэт/

Үйл

ажиллагаа

Гарц

Үр дагавар

Үр нөлөө

Бидний хийж буй зүйл. Үйл ажиллагааг үйл үгээр

илэрхийлж болно /”зах зээлд гарах, “хангах”,

туслах”, “хүргэх”/

Бидний бүтээж байгаа зүйл. Гарц бол үйл

ажиллагааны үр дүн болон бий болсон

мэдрэгдэхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээ юм. Тэдгээр

нь гол төлөв өөрчлөгдөхгүй. Тэдгээрийг харж,

мэдэрч, тоолж болно.

Яагаад бид түүнийг хийж байна. Үр дагавар бол

төслийн гарцын үр дүн болох зан үйлийн өөрчлөлт

юм. /тамхи татахаа болих, ус буцалгах, орны тор

ашиглах/ Үр дагавар нэмэгдэж, багасаж, өргөжиж,

сайжирч, эсвэл хадгалагдаж болно.

Үр дагаврыг хуримтлуулснаас бий болсон урт

хугацааны өөрчлөлт юм. Энэ нь стратегийн

зорилтуудтай төстэй байж болно.

Эх сурвалж: Кусек ба Рист 2004

Зураг 3.1 Үр дүн, үр нөлөөнд хүрэх өөрчлөлтийн хөтөлбөрийн

онол /Логик загвар/

хэрэгжилт Үр дүн

Үр нөлөө

Үр дагавар

Гарц

Үйл

ажиллагаа

Нийгэм дэх урт хугацааны өргөн

хүрээтэй сайжруулалт

Зан үйлийн өөрчлөлт, зорьсон ба

зориогүй, эерэг ба сөргийн аль аль

нь

Бүтээсэн/хүргэсэн

үйлчилгээ

бүтээгдэхүүн,

Орцыг гарц болгон хувиргахын тулд

хийсэн ажил

Орц

Санхүү, хүний ба материалын нөөц

Эх сурвалж: Биннедик2000

Өөрчлөлтийн онолыг Зураг хэлбэрээр дүрсэлж болно. /Зураг 3.1/

Үр дүнд суурилсан хандлагыг хүүхдийн амны хөндийн өвчнийг

бууруулах зэрэг асуудалд чиглүүлэхэд уг загварыг ашиглаж болно.

/Зураг 3.2/

Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт

Хяналт-шинжилгээ нь үр дагавар ба үр нөлөөнд хүрэх чиглэлд

гарч буй дэвшлийг хэмжих хэмжилтийг багтаана. Гэхдээ үр дүнг

шууд хэмжиж болохгүй, харин эхлээд түүнийг шалгуур

үзүүлэлтүүдийн багцад шилжүүлэх хэрэгтэй бөгөөд түүгээр

тогтмол хэмжихэд үр дагавар ба үр нөлөөнд хүрсэн эсэх талаархи

мэдээллийг өгнө. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд нь

“хөгжлийн үйл ажиллагаан дахь өөрчлөлтийг нотлох хувьсах

хэмжигдэхүүн бөгөөд төлөвлөсөнтэй харьцуулахад ямар үр дүн

гарсныг үзүүлнэ.” /ЭЗХАХБ, 2002, p.29/

Зураг 3.2 Шингэн уулгах эмчилгээг ашиглах замаар хүүхдийн

өвчлөлийг бууруулах хөтөлбөрийн өөрчлөлтийн жишиг онол /Логик

загвар/

хэрэгжилт Үр дүн

Үр нөлөө

Үр дүн

Гарц

Үйл

ажиллагаа

Хүүхдийн өвчлөл багасав.

Хүүхдийн суулгах өвчнийг

эмчлэхийн тулд шингэн уулгах

эмчилгээг ашиглах явдал сайжирсан.

Шингэн уулгах эмчилгээний талаар

эхчүүдийн мэдлэг, түүнийг хийлгэх

бололцоо нэмэгдсэн.

Шингэн уулгах эмчилгээнд суралцсан

эрүүл мэндийн ажилтнууд, эхчүүдэд

боловсрол олгох хэвлэл мэдээллийн

компанит ажил.

мэт

Орц

Сан хөрөнгө, хангалт, сургагч гэх

Эх сурвалж: Биннедик 2000-ээс авав.

Жишээ нь, хүүхэд халдварт өвчнаар өвчлөх явдлыг дараагийн 5

жилд 30 хувиар бууруулах замаар хүүхдийн эрүүл мэндийг

сайжруулах зорилтыг тухайн орон сонгосон бол эхлээд шалгуур

үззлэлтүүдийн багцыг тодорхойлох хэрэгтэй бөгөөд тэдгээр нь

халдварт өвчнөөр хүүхдүүд өвчлөх тохиолдолд гарч буй

өөрчлөлтийг илүү нарийн хэмжүүрүүдэд хувиргана. Хүүхдүүдийн

өвчлөлд гарч буй өөрчлөлтийг үнэлэхэд хэрэглэх шалгуур

үзүүлэлтүүдэд дараахь үзүүлэлт орно:

Гепатит /шууд тодорхойлогч/ зэрэг халдварт өвчний

гаралт ба тархац

эхчүүдийн эрүүл мэндийн түвшин /шууд бус

тодорхойлогч/

хүүхдүүд цэвэр ус хэрэглэх бололцооны хэр хэмжээ.

Энэ нь менежерүүд өөрсдийнхөө хөтөлбөрт ахиц гарч буй эсэхийг

шалгадаг шалгуур үзүүлэлтүүдийн багцын нэгтгэсэн нотолгоо юм.

Үр дагавар ба үр нөлөөг зөвхөн ганц үзүүлэлтээр хэмжих аргагүй.

Хоорондоо салангид шалгуур үзүүлэлтүүдийн багцаар хэмжих нь

/бүрдүүлэгч хэсгүүдэд хуваагдсан үзүүлэлтүүдийн багц/ Засгийн

газрын хөтөлбөр ба бодлого зорьсон үр дагавар, үр нөлөөнд

хүрэхийн тулд хэр сайн хэрэгжиж байгаа талаархи чухал

мэдээллийг өгнө. Тэдгээрийг бас дунджаас илүү сайн юмуу муу

хэрэгжиж байгаа хэсэг, мөн сайн хэрэгжиж байгаа болон

хэрэгжихгүй байгаа бодлогыг тодруулахад ашиглана. Жишээ нь,

тодорхой хугацааны дараа улам бүр цөөн хүүхэд цэвэр ус хэрэглэх

болсныг багц үзүүлэлтээр илрүүлсэн бөгөөд Засгийн газар энэ

мэдээллийг ашиглан усны хангамжийг сайжруулахад чиглэсэн

хөтөлбөрүүдийг шинэчлэнэ. Эсвэл хүүхдүүддээ ус өгөхийн өмнө

түүнийг ариутгах хэрэгтэй тухай мэдээллийг эцэг эхчүүдэд өгөх

хөтөлбөрийг улам сайжруулна.

Хяналт-шинжилгээр илрүүлсэн мэдээлэл нь зөвхөн хэмжсэн

зүйлийн гүйцэтгэлийг л тодорхойлно. /хэдийгээр үүнийг өмнөх

гүйцэтгэл ба одоогийн юмуу төсөл болгож буй гүйцэтгэлийн

төлөвлөсөн түвшний аль алинтай нь харьцуулж болох боловч

/Хяналт-шинжилгээний дүнд бий болох тоо мэдээлэл нь гүйцэтгэл

тухайн түвшинд хэрхэн хүрснийг илэрүүлэхгүй бөгөөд нэг

хугацаанаас нөгөөх хүртэл, нэг хэсгээс нөгөө хэсэг хүртэл гарсан

гүйцэтгэлийн өөрчлөлтийн учир шалтгааныг тайлбарлахгүй. Энэ

бүх мэдээллийг үнэлгээний дүнд л авч болно.

Үнэлгээ нь үр дүнд суурилсан удирдлагын үүргийг бас

гүйцэтгэдэг. Үнэлгээний тогтолцоо дараахь зүйлд үйлчилнэ:

үр дүнд суурилсан үр дагавар, үр нөлөөг нарийн гүнзгий

судлах

шалгуур үзүүлэлтүүдийн хүрээнд олж авсан өгөгдөлээс

өөр эх сурвалжийг ашиглах

тогтмол хяналт-шинжилгээ хийхэд их хэцүү юмуу

зардал ихтэй хүчин зүйлсийг шалгах

хяналт-шинжилгээний тоо баримтыг судлан тогтоосон

чиг хандлага хэрхэн, яагаад мөн тэр чиглэлд явж буйг

судлах.

Үр нөлөө ба учир шалтгааны хамаарлын тухай өгөгдөлийг

хялбархан авч үзэж болохгүй. Тэдгээр нь стратегийн нөөцийн

хуваарилалтад чухал үүрэг гүйцэтгэж чадна.

Үр дүнд суурилсан ХШҮ-ний тогтолцоог бүрдүүлэх арван

алхам

Үр дүнд суурилсан ХШҮ-ний чанартай тогтолцоо бий болгох нь

арван алхмаас бүрдэнэ. /Зураг 3.3/

1. бэлэн байдлын үнэлгээ хийх

2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үр дагаврыг

тодорхойлох

3. Үр дагаварт хяналт-шинжилгээ хийх шалгуур

үзүүлэлтүүдийг сонгох

4. Суурь үзүүлэлтийг тогтоох, шалгуур үзүүлэлтийн

талаархи мэдээлэл цуглуулах

5. Сайжруулахын тулд төлөвлөх: Үр дүнгийн зорилтот

түвшинг тогтоох

6. Үр дүнгийн хяналт-шинжилгээ

7. Үнэлгээний мэдээллийг ашиглах

8. Үр дүнгийн мэдээллийг тайлагнах

9. Үнэлгээний дүгнэлтийг ашиглах

10. Байгууллагын хэмжээнд ХШҮ-ний тогтолцоог

тогтворжуулах

Зураг 3.3. Үр дүнд суурилсан ХШҮ-ний тогтолцоог төлөвлөх, бий

болгох, тогтворжуулах 10 алхам

Бэлэн

байдлын

үнэлэлт хийх

Үр дагаврын ХШ

хийх шалгуур

үзүүлэлтийг

сонгох

Сайжруулахын

тулд төлөвлөх –Үр

дүнгийн зорилтот

түвшинг тогтоох

Үнэлгээний

мэдээллийг

ашиглах

I I I I I

Үнэлгээний

дүгнэлтийг

хэрэглэх нь

1 2 3 4 5 6 7 8 9 10

I I I I I

ХШҮ хийх үр

дагаврыг

тодорхойлох

Шалгуур

үзүүлэлтийн

суурь

үзүүлэлт –

Бид өнөөдөр

хаана байна

Үр дүнгийн

хяналтшинжилгээ

Үр дүнгийн

мэдээллийг

тайлагнах

Байгууллагын

хэмжээнд

ХШҮ-ний

тогтолцоог

тогтворжуулах

Эх сурвалж: Кусек, Рист 2004

Алхам 1: Бэлэн байдлын үнэлгээ хийх

Бэлэн байдлын

үнэлгээ хийх

I I I I I

1 2 3 4 5 6 7 8 9 10

I I I I

Бэлэн байдлын үнэлгээ нь Засгийн газар ба түүний хөгжлийн

Бэлэн байдлын үнэлгээ нь Засгийн газар болон түүний хөгжлийн

түншүүд үр дүнд суурилсан ХШҮ-ний тогтолцоог бүрдүүлэх

чадавхи, хүсэл сонирхол байгаа эсэхийг тодорхойлох явдал юм.

Энэхүү үнэлгээгээр манлайлагч, урамшуулал, үүрэг, хариуцлага,

байгууллагын чадавхи, хэрэгжүүлж эхлэхэд учрах саад тотгор

зэрэг асуудлыг авч үзнэ.

Урамшуулал

Бэлэн байдлын үнэлгээний эхний хэсэг нь ХШҮ-ний тогтолцоог

бий болгох явцад ямар урамшуулал байгааг мэдэх явдал юм /мөн

ямар хүчин зүйл хөгжил дэвшилд саад учруулж болзошгүйг

мэдэх/. Үүнийг авч үзэхдээ дараахь асуултыг тавина:

ХШҮ-ний тогтолцоог бий болгох хэрэгцээ юунаас үүдэлтэй вэ

ХШҮ-ний тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх манлайлагч нь хэн

бэ

ХШҮ-ний тогтолцоог бий болгоход манлайлагч хүмүүсийг юу

өдөөсөн бэ

Уг тогтолцооноос хэн ашиг тус хүртэх вэ

Хэн ашиг тус хүртэхгүй вэ

Үүрэг ба хариуцлага

Асуудлын гол нь тухайн байгууллага болон бусад холбогдох

байгууллагад өгөгдөл, мэдээлэл цуглуулах ажлыг хэн хариуцаж

байна, тэдгээр мэдээллийг голлон хэрэглэгч нь хэн болохыг

тодотгох явдал юм. Үүнийг авч үзэхдээ дараахь асуулт тавина:

Гүйцэтгэлийг үнэлэхэд ерөнхий чиг үүргийн болон салбарын

яамдын үүрэг юу вэ

Хууль тогтоогчдын үүрэг юу вэ

Аудитын дээд байгууллагын үүрэг юу вэ

Яамд, агентлагууд мэдээллээ бие биетэйгээ хуваалцдаг уу

Цуглуулсан мэдээлэлтэй холбоотой ямар нэг улс төрийн асуудал

гарах уу

Тухайн оронд хэн мэдээллийг гаргаж өгч байна

Засгийн газарт болон өөр янз бүрийн түвшинд уг мэдээллийг

ашиглаж байна вэ

Байгууллагын чадавхи

Үр дүнд суурилсан ХШҮ-ний тогтолцоо байгуулах талаар тухайн

байгууллагын бэлэн байдалд түлхэц өгч буй гол элемент нь түүнд

байгаа ур чадвар, нөөц, туршлагатай холбоотой. Үүнийг авч үзэхэд

дараахь асуултыг тавина:

ХШҮ-ний тогтолцоог төлөвлөх, хэрэгжүүлэх техникийн үр

чадварыг тухайн байгууллагад хэн эзэмшсэн бэ

Хэн ийм тогтолцоог удирдах ур чадвартай вэ

Тухайн байгууллагад одоогоор өгөгдөл, мэдээллийн ямар систем

байгаа, тэр нь хэр зэрэг чанартай вэ

Шаардлагатай өгөгдөл, мэдээллийн системийг дэмжихэд ямар

технологи боломжтой байна вэ Мэдээллийн сангийн чадавхи,

мэдээллийг шинжлэх боломж, тайлан бэлтгэх программм хангамж

гэх мэт зүйл үнэлгээний хэсэг байх ёстой

ХШҮ-ний тогтолцоог төлөвлөх, хэрэгжүүлэхэд санхүүгийн ямар

нөөц гаргах бололцоотой вэ

Тухайн байгууллага гүйцэтгэлийг илтгэх системийн хувьд ямар

туршлагатай вэ

Саад тотгор

Зохион байгууллалтын өөрчлөлт хийхийн хамт үр дүнтэй

хэрэгжилтийн замд юу тохиолдож болох вэ гэдгийг авч үзэх нь чухал.

Үүнийг авч үзэхдээ дараахь асуултыг тавина:

Санхүүгийн нөөц, улс төрийн хүсэл сонирхол, уг системийг

манлайлагч, үр дүнтэй холбоотой стратеги болон туршлага

дутагдаж байна уу

Хэрэв дутагдаж байвал яаж тэдгээр саадыг давж гарах вэ

Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнтэй тогтолцоог бий

болгоход амжилт олох нь олон хүчин зүйлээс, түүний дотор

дараахь хүчин зүйлээс хамаардгийг бодит амьдрал харуулж байна:

ХШҮ-г үндэсний түвшинд хийх тодорхой бүрэн эрх

ядуурлыг бууруулах стратегийн илтгэл, хууль ба дүрэм, журам

Засгийн газрын өндөр түвшинд хүчтэй манлайлал, дэмжлэгтэй

байх

бодлогын шийдвэр гаргахад ашиглагдаж болох найдвартай

мэдээлэл

гүйцэтгэлийн тухай мэдээллийг бүрдүүлэх, хянахад Засгийн

газартай түнш болж ажиллах иргэний нийгэм

бодитойгоор эхлэх буюу туршилтын хөтөлбөр болж чадах

шинэтгэлийн /инновац/ зардал

Бэлэн байдлын үнэлгээ хийсний эцэст Засгийн газрын ахлах албан

тушаалтнууд үр дүнд суурилсан ХШҮ-ний тогтолцоо байгуулах

чиглэлээр урагшлах уу гэсэн асуулттай тулгарна. Ялангуяа, “явах

уу, болих уу” гэсэн асуулт гарна /одоо, удахгүй, эсвэл хожим/

Алхам 2: ХШҮ хийх үр дагаврыг тодорхойлох

I

I I I I I

1 2 3 4 5 6 7 8 9 10

I I I I

ХШҮ хийх үр дагаврыг

тодорхойлох

Зүгээр л нэг гүйцэтгэлийн асуудалд /орц, үйл ажиллагаа, гарц/

төвлөрөх биш, харин тухайн байгууллага ба Засгийн газрын

хүрэхээр зорьж буй үр дагавар, үр нөлөөг үнэлэх сонирхол

төрүүлэх нь их чухал юм. Эцсийн дүнд, үр дагавар, тухайлбал,

сургуулийн өмнөх хөтөлбөрийн агуулгыг сайжруулах, эсвэл бага

сургуулийн хүүхдийн сурах чадварыг сайжруулах зэрэг үр дүн

тодорхой ашиг тус, өгөөж өгсөн үү үгүй юу гэдгийг илрүүлдэг.

Стратегийн үр дүн ба үр нөлөө нь Засгийн газар ба түүний

хөгжлийн түншүүдийн үйл ажиллагаа, нөөц хуваарилалтад онцлон

төвлөрч, түүнийг залж байх ёстой. Эдгээр үр нөлөө тухайн улсын

стратегийн тэргүүлэх чиглэлүүдээс үүсэн гарах ёстой. Үр дүнгийн

жагсаалтыг авч үзэхдээ дараахь асуултыг тавина:

Үндэсний болон салбарын зорилгыг тодорхойлсон уу /жишээ нь,

2016 онд хүрэх Алсын хараа/

Аль нэг тодорхой салбарт гүйцэтгэл сайжрахыг тодорхойлсон улс

төрийн амлалт хийгдсэн үү

Иргэдийн санал өгсөн мэдээлэл /иргэдийн онооны карт зэрэг/

тодорхой санаа зовоосон асуудлыг илрүүлсэн үү

Хандивлагчийн зээл тодорхой зорилготой холбоотой юу

Эрх бүхий хууль тогтоох үйл ажиллагаа бий юу

Засгийн газар Мянганы хөгжлийн зорилтод хүрэх талаар тодорхой

амлалт авсан уу

Хүрэх үр дагаврын талаар тохиролцох нь улс төрийн үйл явц

бөгөөд гол холбогдох талуудыг хүлээн зөвшөөрүүлж, санал

нэгдэхийг шаардана. Ухаан уралдуулсан хэлэлцүүлэг, ярилцлага,

онцлох бүлэг, судалгаа зэргийг тэдний санаа тавьж буй асуудлыг

ойлгоход ашиглана.

Үр дагавар нь тухайн үйл ажиллагааны хүлээгдэж буй үр дүнг

тодорхой болгоно. /”Та замд гарахын өмнө хаашаа явж буйгаа

мэдэх”/ Тэдгээр нь түншийн хүрэх гэж зорьж буй үр дүнг

илэрхийлнэ. Тэдгээрт хүрэхийн өмнө тэдгээрийг гол шалгуур

үзүүлэлтүүдийн багцад хувиргах ёстой. Тодорхой илэрхийлсэн үр

дүн, мөн тэдгээрт үндэслэсэн үүсмэл шалгуур үзүүлэлтүүд үр дүнд

суурилсан ХШҮ-ний тогтолцоог төлөвлөж, бүрдүүлэхэд чухал.

Алхам 3: Үр дагаврын ХШҮ хийх шалгуур үзүүлэлтийг сонгох

Үр дагаврын ХШҮ

хийх шалгуур

үзүүлэлтийг сонгох

I I I I I

1 2 3 4 5 6 7 8 9 10

I I I I

Үр дүнгээ хэмжих. Үр дүнд хүрснийг хэмжихийн тулд яг юуг

хэмжих ёстойг тодорхойлох нь тухайн байгууллагын хэмжээнд

ахиц өөрчлөлтийг авч үзэхэд хэрэгтэй төдийгүй хөгжил дэвшлийн

төлөө хүчин чармайлт гаргах, анхаарлаа төвлөрүүлэхэд дэмжлэг

үзүүлдэг хүчирхэг, өдөөгч арга хэрэгсэл болдог. Гэхдээ үүнийг

аливаа үйл ажиллагааны эхэнд хийх хэрэгтэй.

Шалгуур үзүүлэлт бол хэмжүүр бөгөөд энэхүү хэмжүүрээр

тодорхой хугацаанд тогтмол хэмжиж зорилгодоо хүрэх явцад ахиц

гарч байгааг /эсвэл ахиц байхгүйг/ илэрүүлдэг. Энэ нь “Бид

амжилт байгааг яаж мэдэх вэ гэсэн асуултад хариулна. ХШҮ-ний

шинэ тогтолцоонд бүх шалгуур үзүүлэлтүүд хэмжигдэхүйц байх

ёстой. Харин чанарын үзүүлэлтүүдийг арай хожуу, ХШҮ-ний

тогтолцоо илүү боловсронгуй болсон үед хэрэглэнэ.

Шалгуур үзүүлэлтүүдийг боловсронгуй болгох нь ХШҮ-ний

тогтолцоо бүрдүүлэх ажлын гол хэсэг юм. Энэ нь мэдээллийг

цуглуулах, дүн шинжилгээ хийх, тайлагнах ажлыг чиглүүлж зална.

Найдвартай, зөв оновчтой шалгуур үзүүлэлтүүдийг бүрдүүлэх явц

дахь улс төр, арга зүйн асуудлуудыг дутуу үнэлж болохгүй.

Шиаво-Кампо 1999 онд бичихдээ шалгуур үзүүлэлтүүд “CREAM”

буюу дараахь 5 шаардлагын эхний үсгүүдийн нийлбэр шиг байх

ёстой гэжээ. Өөрөөр хэлбэл:

тодорхой /clear/, /нарийн нягт, хоёрдмол утгагүй/

холбогдолтой /relevant/, /асуудалд шууд хамааралтай, холбоотой /

хэмнэлттэй /economic/, /боломжийн зардлаар хийх болоцоотой/

хангалттай /adequate/, /гүйцэтгэлийг үнэлэхэд хангалттай

үндэслэлтэй/

хяналт-шинжилгээ хийж болох /monitororable/, /бие даасан

нотолгоо хийхэд хялбар байх/

Зарим тохиолдолд бэлэн байгаа шалгуур үзүүлэлтүүдийг ашиглан

зардлыг бууруулах боломжтой. /Хэдийгээр үнэлгээчид ийм

үзүүлэлтүүдийг ашиглахад гарах эрсдэлийг мэдэж байх ёстой ч/

Гэхдээ үүнийг хийхийн өмнө уг үзүүлэлтүүд ямар холбоо

хамааралтай болохыг авч үзэх нь чухал. /Үүнийг ойлгох хэрэгтэй

болно/ Зарим үзүүлэлтийг тааруулж тохируулах, үнэлгээ хийж

буй төсөл, хөтөлбөр, бодлоготой илүү холбоотой бусад

үзүүлэлтээр баяжуулах шаардлага гарч болзошгүй.

Шалгуур үзүүлэлтийн тоо нь “Үр дүн гарсан уу” гэсэн асуултад

хариулахад хэдэн үзүүлэлт шаардагдахаас хамаарна. Энэ тоо нь

хоёроос долоо хүртэл хэлбэлзэнэ. Шалгуур үзүүлэлтүүдийг нэгэнт

сонгосон бол тэгээд орхиж болохгүй. Тодорхой хугацаанд

хяналтын систем оновчтой болж сайжрахын хамт шинэ үзүүлэлт

нэмж, хуучныг нь халах болж мэднэ.

Сонгож авсан гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд болон эдгээр

үзүүлэлтийн тухай мэдээлэл цуглуулахад ашигласан өгөгдөл

цуглуулах стратегийг бодит байдалтай нийцүүлэх хэрэгтэй. /Kусек

ба Рист 2004/ Авч үзэх хүчин зүйлст дараахь орно:

мэдээллийн ямар систем бэлэн байгаа

ямар мэдээллийг одоогоор бүрдүүлж чадах

мэдээлэл цуглуулах, шинжлэх ажлыг өргөтгөх, гүнзгийрүүлэх

ямар чадавхи байгаа

Хүснэгт 3.2-д үзүүлсэн матрицын нүх бүрийг бөглөх нь үзүүлэлт

бүрийг бодитой ашиглах боломжийн талаар санааг өгнө.

Үзүүлэлтүүдийн жишээг хүснэгт 3.3-д үзүүлэв.

Үнэлгээчид хийж буй үнэлгээнийхээ хэрэгцээг хангах өөрсдийн

үзүүлэлтүүдийг боловсронгуй болгох шаардлагатай.

Оновчтой шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах нь нэг удаагийн

оролдлогоор бүтэх ажил биш. Шалгуур үзүүлэлтүүдийг эцсийн

байдлаар тодорхойлох хүртэл цаг хугацаа шаардагдана.

Бүх үзүүлэлтийг төвийг сахисан байдлаар томьёолох хэрэгтэй.

“Нэмэгдсэн”, эсвэл “буурсан” зэргээр томьёолж болохгүй.

Үнэлгээчид турших, турших, бас дахин турших ёстой.

Хүснэгт 3.2 Үзүүлэлтүүдийг сонгох матриц

Үзүүлэлт

1.

Мэдээллийн

эх

сурвалж

Мэдээлэл

цуглуулах

арга

Хэн

мэдээлэл

цуглуулах

Вэ

Мэдээлэл

цуглуулах

давтамж

Мэдээлэл

цуглуулах

зардал

Мэдээлэл

цуглуулахад

гарах

хүндрэл

Хэн мэдээллийг

шинжилж

илтгэх

вэ

Хэн

мэдээллийг

ашиглах

вэ

2.

3.

Эх сурвалж: Kусек, Рист 2004

Хүснэгт 3.3 Гүйцэтгэлийн жишиг зарчмууд: Үр дүн ба үзүүлэлтүүд

Үр дүн Үзүүлэлтүүд Суурь үзүүлэлт Зорилт

Сургуулийн өмнөх хөтөлбөрийн

агуулга

сайжирсан

Сургуулийн өмнөх сургалтад

хамрагдаж болох хотын хүүхдүүдийн хувь

Сургуулийн өмнөх сургалтад хамрагдаж

болох хөдөөгийн хүүхдүүдийн хувь

Бага сургуулийн

сурагчдын сурлагын

үр дүн сайжирсан

Эх сурвалж: Kусек, Рист 2004

Математик болон шинжлэх ухааны

хичээлийн шалгалтад 70 хувь ба

түүнээс дээш оноо

авсан 6-р ангийн сурагчдын хувь

Математик болон шинжлэх ухааны

хичээлийн шалгалтад суурь үеийн

дүнгээс илүү оноо авсан 6-р ангийн

сурагчдын хувь

I

Алхам 4: Суурь үзүүлэлтийг тодорхойлох, шалгуур үзүүлэлтийн

мэдээллийг цуглуулах нь

I I I I I

1 2 3 4 5 6 7 8 9 10

I I I I

Суурь үзүүлэлтийг

тодорхойлох, шалгуур

үзүүлэлтийн

мэдээллийг цуглуулах

Үр дүнд хүрэх явцад гарч буй ахицыг /эсвэл ахиц гаргаагүй/

хэмжих нь суурь нөхцөл байдлыг тодорхойлох, хэмжихээс эхэлнэ.

Суурь үзүүлэлтийн талаархи мэдээллийг цуглуулах нь үндсэндээ

“Бид өнөөдөр хаана байна” гэдгийг олохын тулд шалгуур

үзүүлэлтүүдийн анхны хэмжилтийг хийнэ гэсэн үг.

Гүйцэтгэлийн суурь үзүүлэлт нь тухайн үйл ажиллагаа эхлэх үед

/эсвэл эхлэхийн яг өмнө/ үзүүлэлт ямар байсан тухай мэдээллийг

/чанарын ба тоон/ өгнө. Үнэндээ үзүүлэлтүүдийг сонгох талаархи

нэг хэлэлцүүлэг нь суурь үзүүлэлтийн мэдээлэл байгаа эсэхийг

тодруулах бөгөөд энэ нь гүйцэтгэлийг суурь үзүүлэлтүүдтэй

холбоотойгоор шалгах боломжийг олгоно.

Суурь үзүүлэлтийн эх сурвалж нь анхдагч /чухамхүү энэ

хэмжилтийн системд зориулан цуглуулсан/ буюу хоёрдогч /өөр

зорилгоор цуглуулсан/ байж болно. Хоёрдогч мэдээллийг

байгууллага, Засгийн газар болон олон улсын мэдээллийн эх

сурвалжаас авсан байж болно. Эдгээр мэдээллийг ашиглах нь

шаардлагатай мэдээллийг бодитой өгч байхын хэрээр зардал

мөнгийг хэмнэхэд тустай. Хэрэв үнэлгээний нэлээд сүүл хэсэгт

хоёрдогч мэдээллийн эх сурвалж үнэлгээний хэрэгцээ шаардлага

хангахгүй бол буцаж анхдагч суурь мэдээллийг олж авах хэцүү.

Суурь үзүүлэлтийн мэдээллийн боломжит эх сурвалжид дараахь

зүйлс орно:

бичиж үлдээсэн тэмдэглэл, мэдээ /цаасан дээр ба электрон

хэлбэрээр/

төсөл, хөтөлбөр, бодлогод оролцож байсан хувь хүмүүс

олон нийт

сургалтад хамрагдсан ажиглагчид

механик хэмжүүрүүд ба сорилтууд

газар зүйн мэдээллийн систем

Шалгуур үзүүлэлтүүдэд зориулсан суурь мэдээллийн эх

сурвалжийг сонгосон нөхцөлд үнэлгээчид хэн яаж мэдээлэл

цуглуулахыг шийднэ. Тэд мэдээлэл цуглуулах, боловсруулах арга

хэрэгслийг тухайлбал, файл ба тэмдэглэлээс мэдээлэл цуглуулах

хүснэгт, ярилцлагын тэмдэглэл, судалгаа, ажиглалт хийх хэрэгсэл

зэргийг сонгоно. Тэд цуглуулах арга хэрэгслийг боловсруулахын

хамт практик асуудлуудыг санаж байдаг:

Сайн мэдээлэл одоогоор бэлэн байна уу /эсвэл олоход амархан

уу/

Тогтмол, цаг хугацаанд олж авсан мэдээлэл ахиц өөрчлөлтийг

хянах боломж өгөх үү

Төлөвлөсөн анхдагч мэдээллийн цуглуулга хэрэглэх боломжтой

бөгөөд зардал хэмнэх үү

Тоо, мэдээлэл цуглуулах олон арга бий. /9 дүгээр бүлэгт энэ тухай

үзсэн/ Тэдгээр нь хамгийн хатуу биш, хамгийн албан биш,

хамгийн бага зардалтайгаас хамгийн хатуу, хамгийн албан ёсны,

хамгийн их зардалтай хүртэл хэлбэлзэнэ. /Зураг 3.4/

Хүснэгт 3.4-д боловсролын бодлогын үр дүнг боловсруулах, суурь

нөхцөлийг бий болгох гурав дахь алхмыг үзүүлжээ.

Зураг 3.4. Мэдээлэл цуглуулах аргын задаргаа

гол

мэдээлэгчтэй

ярилцах

мэргэжилтнүүдийн

судалгаа

сонирхсон

сонгож авсан

хүмүүстэй

бүлэгтэй ярилцах

ярилцах оролцогчдын нэг удаагийн

ажиглалт

санал асуулга

албан тэмдэглэлийг

хянах

нийгэмлэг, /удирлагын мэ- шууд

хамт олон- дээллийн сис-

ажиглах

той ярил- тем ба засаг

цах захиргааны мэдээлэл/

газар

судалдээр

нь

гаа

туршилт

хийх

тоо

бүртгэл

Газар дээр

нь очиж

ажиллах

албан бус,

бага зохион байгуулалттай

албан ёсны,

илүү зохион байгуулалттай

Эх сурвалж: Кусек, Рист нар, 2004

Хүснэгт 3.4 Гүйцэтгэлийн жишиг зарчмууд: үр дагавар, шалгууур

үзүүлэлтүүд ба суурь үзүүлэлт

Үр дагавар Шалгуур үзүүлэлтүүд Суурь үзүүлэлт

Сургуулийн

өмнөх насны

хөтөлбөрийн

агуулга

сайжирсан

Бага

сургуулийн

сурагчдын

сурлагын үр

дүн сайжирсан

Сургуулийн өмнөх насны

сургалтад оролцох

боломжтой хотын

хүүхдүүдийн хувь

Сургуулийн өмнөх насны

сургалтад оролцох

боломжтой хөдөөгийн

хүүхдүүдийн хувь

Стандартчилсан математик

ба шинжлэх ухааны

шалгалтад 70 ба түүнээс

дээш оноо авсан 6 дугаар

ангийн сурагчдын хувь

1990 онд хотын хүрээнд

75 хувь байв.

2000 онд хөдөөгийн

бүсэд 40 хувь байв.

2002 онд сурагчдын 47

хувь нь математикаар

70 ба түүнээс дээш оноо

авсан, 50 хувь нь

шинжлэх ухаанаар 70 ба

түүнээс дээш оноо

авсан.

Зорилтот

түвшин

Стандартчилсан математик

ба шинжлэх ухааны

шалгалтаар суурь

мэдээлэлтэй харьцуулахад

илүү оноо авсан 6-р ангийн

сурагчдын хувь

2002 онд 6-р ангийн

сурагчдын 68 хувь нь

математикаар, 53 хувь

нь шинжлэх ухаанаар

оноо авч байв.

Эх сурвалж: Кусек, Рист нар, 2004

Алхам 5: Сайжруулахын тулд төлөвлөх нь: Үр дүнгийн

зорилтот түвшинг тогтоох

Сайжруулахын тулд

төлөвлөх –Үр

дүнгийн зорилтот

түвшинг тогтоох

I I I I I

1 2 3 4 5 6 7 8 9 10

I I I I

Зорилтот түвшинг тодорхойлох дараагийн алхам бол гүйцэтгэлийн

зарчмуудыг бүрдүүлэх явцын сүүлчийн алхам юм. Кусек, Рист

нарын хэлснээр /2004, х.91/ “Мөн чанартаа зорилтот түвшин бол

шалгуур үзүүлэлтүүдийн хэмжиж болох түвшин бөгөөд тухайн

орон, нийгэм ба байгууллага өгөгдсөн хугацаанд түүнд хүрэхийг

хүсэж байдаг.”

Олон улсын хөгжлийн ихэнх үр дагавар ба бүх үр нөлөө нь цогц

шинжтэй бөгөөд зөвхөн урт хугацааны дараа л бий болдог. Иймд

үр дүнд хүрэх явцад ямар хугацаанд, ямар дэвшил гарсан, нөөцийн

хуваарилалтын ямар түвшинд дэвшил гарсныг тогтоох завсрын

зорилтот түвшинг тодорхойлох шаардлага бий. Эдгээр зорилтот

түвшингийн гүйцэтгэлийг хэмжих нь шууд ба дам үзүүлэлтүүдийг

багтаах ба тоон болон чанарын мэдээллийн аль алиныг нь

ашиглана. Өөрчлөлтийн онолын үр нөлөө нь урт хугацааны

зорилго гэж зарим нь бодож болох бөгөөд түүний оролцоо уг

зорилгод хүрэхэд чиглэгдэнэ. Үр дагавар бол шалгуур

үзүүлэлтүүдэд зориулсан дэс дараалсан, хэрэгжих боломжтой

/суурь үзүүлэлттэй харьцуулахад/ зорилтуудын багц юм. Эдгээр

зорилтод тогтоосон, бодитой /улс төрийн болоод төсвийн/ цаг

хугацааны хүрээнд хүрч чадна гэж үздэг. Өөрөөр хэлбэл, тухайн

байгууллага зорилтод түвшиндээ хүрсэн бол тодорхой хугацааны

дараа мөн хүлээгдэж буй үр дагавартаа хүрэх болно. /Ингэсэн

тохиолдолд энэ нь өөрчлөлтийн сайн онолтой, түүнийг амжилттай

биелүүлсэн гэсэн үг/.

Шалгуур үзүүлэлтүүдийн хувьд зорилтот түвшинг

тодорхойлохдоо дараахь зүйлийг тодорхой болгосон байх нь

чухал:

Суурь үзүүлэлтийн эхлэлтийн цэг /жишээ нь, сүүлийн 3 жилйн

дундаж, сүүлийн жил, дундаж чиг хандлага/

өөрчлөлтийн онол ба түүнийг тодорхой хугацаа бүхий хүрэх

амжилтуудын багцад хуваах арга

зорилтод хүргэхээр төлөвлөсөн цаг хугацаан дахь санхүүжилтийн

ба хүний нөөцийн түвшин

хөтөлбөрийн одоогийн нөөцийг нэмж нөхөх гадны нөөцийн тоо

хэмжээ

үүнтэй холбоотой улс төрийн анхаарал татсан асуудал

тухайн тодорхой салбарт төсөл ба хөтөлбөр хэрэгжүүлэх талаархи

байгууллагын туршлага /ялангуяа, удирдлагын туршлага/

Зураг 3.5-д гинжин хэлхээний нэг алхам болох хүрэх ёстой

зорилтыг тодорхойлох нь тодорхой хугацааны дараа яаж үр

дүнгийн амжилтад хүргэхийг харуулна.

Шалгуур үзүүлэлт бүрт зөвхөн нэг зорилтот түвшинг

тодорхойлсон байх ёстой. Хэрэв уг үзүүлэлтийг урьд нь ерөөсөө

хэрэглэж байгаагүй бол үнэлгээчид тодорхой ганц зорилтот

түвшин тавихаас болгоомжилж, зорилтот хэд хэдэн түвшинг тавих

нь зүйтэй.

Зураг 3.5 Сайжруулахаар зорьж буй хүрэх түвшинг тогтоох нь

гүйцэтгэлийн зорилтот түвшинг сонгохыг шаарддаг тухай

Шалгуур

үзүүлэлтийн

суурь түвшин

Сайжруулахаар зорьж

буй хүрэх түвшин

Орц, ажиллагаа, гарцын

хязгаартай, хүлээгдэж буй

түвшинг авна.

Зорилтот гүйцэтгэл

Тодорхой хугацааны

дотор хүрэх

гүйцэтгэлийн хүссэн

түвшин

Эх сурвалж: Кусек, Рист нар, 2004

Зорилтуудыг завсрын хугацаанд /3-аас илүүгүй жил/ тавьж, түүнд

хүрэх бодит цаг хугацааг тогтоох хэрэгтэй. Ихэнх зорилтыг жил

жилээр тавьдаг, гэхдээ заримыг нь улирал улирлаар, эсвэл түүнээс

ч урт хугацаагаар тавьж болно.

Хүснэгт 3.5-д боловсролын бодлогын үр дагаврын үзүүлэлтийг

боловсруулах сүүлчийн алхам буюу гүйцэтгэлийн зорилт

тодорхойлохыг үзүүлжээ. Энэ бүрэн бөглөгдсөн матриц нь

гүйцэтгэлийн бүтэц, хүрээ болно. Энэ нь үр дагаврыг тодорхойлж,

тухайн хөтөлбөр эдгээр үр дүнд хүрэхийн тулд амжилттай болсон

уу гэдгийг тодорхойлох төлөвлөгөөг гаргана. Уг бүтэц үр дүнд

суурилсан ХШҮ-ний тогтолцооны төлөвлөгөөг тодорхойлох

бөгөөд энэ систем урт хугацааны үр дүнд хүрэх зам дахь завсрын

зорилтууд биелэгдсэн эсэх талаархи мэдээллийг өгч эхэлнэ.

Энэхүү бүтэц нь үнэлгээг төлөвлөхөд үнэлгээчдэд тус болно. Энэ

нь бас менежерүүдэд төсөв хийх, нөөц хуваарилах, хүн хүч

бүрдүүлэх болон бусад үйл ажиллагааг гүйцэтгэхэд туслана.

Тухайн төсөл, хөтөлбөр, бодлого хүссэн үр дүнд хүрэхийн тулд

урагшилж буй эсэхийг баталгаажуулах зорилгоор менежерүүд уг

бүтцийн талаар үе үе зөвлөлдөж байх хэрэгтэй.

Гүйцэтгэлийн зорилтыг тодорхойлох нь бодлогын үр дүнд хүрэхэд

чухал юм. Хамтран оролцох, хамтран ажиллах үйл явцыг ашиглах,

суурь үзүүлэлтүүд ба тодорхой хугацааны дараа хүрэхээр

төлөвлөж буй үр дүнгийн түвшин зэргийг оролцуулан ашиглах нь

үр дүнд суурилсан ХШҮ-нд гол үүрэгтэй.

Хүснэгт 3.5 Гүйцэтгэлийн жишиг бүтэц: үр дагавар, шалгуур

үзүүлэлтүүд, суурь нөхцөл ба зорилтот түвшин

Үр дүн

Шалгуур

Зорилтот

Суурь нөхцөл

үзүүлэлтүүд

түвшин

Сургуулийн

өмнөх насны

хөтөлбөрийн

агуулга

сайжирсан

Сургуулийн өмнөх

насны сургалтад

оролцох боломжтой

хотын хүүхдүүдийн

хувь

1990 онд хотод 75 хувь

байв.

Бага

сургуулийн

сурагчдын

сурлагын үр

дүн

сайжирсан

Эх сурвалж: Кусек, Рист нар, 2004

Сургуулийн өмнөх

насны сургалтад

оролцох боломжтой

хөдөөгийн

хүүхдүүдийн хувь

Математик болон

шинжлэх ухааны

хичээлийн шалгалтад

70 ба түүнээс дээш

оноо авсан 6 дугаар

ангийн сурагчдын

хувь

Математик болон

шинжлэх ухааны

хичээлийн

шалгалтаар

суурь мэдээлэлтэй

харьцуулахад илүү

оноо авсан 6-р ангийн

сурагчдын хувь

2000 онд хөдөөгийн

бүсэд 40 хувь байв.

2002 онд сурагчдын 47

хувь нь математикаар

70 ба түүнээс дээш оноо

авсан, 50 хувь нь шинжлэх

ухааны хичээлд 70

ба түү-нээс дээш оноо

авсан.

2002 онд 6-р ангийн

сурагчдын 68 хувь нь

математик, 53 хувь нь

шинжлэх ухааны

хичээлээр оноо авч

байв.

2006 он гэхэд

хотод 85 хувьд

хүргэх

2006 он гэхэд

хөдөөгийн бүсэд

60 хувьд хүргэх

2006 онд

сурагчдын 80

хувь нь математикаар

70 ба түүнээс

дээш оноо

авна. Сурагчдын

67 хувь нь

шинжлэх

ухааны хичээлд

70 ба түүнээс

дээш оноо авна.

2006 онд математикийн

шалгалтын

дундаж оноо 78

хувь, шинжлэх

ухааны

хичээлийнх 65

хувь болно.

Алхам 6: Үр дүнгийн хяналт-шинжилгээ

I

I I I I I

1 2 3 4 5 6 7 8 9 10

I I I I

Үр дүнгийн хяналтшинжилгээ

Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээний тогтолцоо нь хэрэгжилт

/орц, үйл ажиллагаа, гарц/ ба үр дүнгийн /үр дүн, үр нөлөө/ аль

алиныг нь тооцдог. Зураг 3.6-д хяналтын эдгээр хэлбэрүүдийн нэг

бүр нь яаж уг загварт таарч байгааг үзүүлжээ.

Үр дүн бүр хэд хэдэн шалгуур үзүүлэлттэй, шалгуур үзүүлэлт бүр

зорилттой. Хэд хэдэн үйл ажиллагаа ба стратегийг зохицуулж,

эдгээр зорилтод хүрэхийн тулд удирдах хэрэгтэй. /Зураг 3.7/

Зураг 3.6. Хяналт-шинжилгээний гол төрлүүд

Үр нөлөө

Үр дүн

Үр дүнгийн хяналт-шинжилгээ

Үр дагавар

Гарц

Хэрэгжилт

Хэрэгжилтийн хяналт-шинжилгээ

/арга ба стратеги/

Үйл ажиллагаа

Орц

Эх сурвалж: Биннедик 2000

Зураг 3.7. Хэрэгжилтийн хяналт-шинжилгээ ба үр дүнгийн хяналтшинжилгээний

хоорондын холбоо

Үр дүн

Үр дүнгийн

ХШ

Зорилт 1 Зорилт 2 Зорилт 3

арга хэрэгсэл ба

стратеги

Хэрэгжилтийн

/олон жилийн ба жил

бүрийн ажлын

төлөвлөгөө/

арга хэрэгсэл ба

стратеги

/олон жилийн ба жил

бүрийн ажлын

төлөвлөгөө/

арга хэрэгсэл ба

стратеги

/олон жилийн ба жил

бүрийн ажлын

төлөвлөгөө/

ХШ

Эх сурвалж: Кусек, Рист нар, 2004

Зураг 3.8. Хэрэгжилтийн хяналт-шинжилгээг үр дүнгийн хяналтшинжилгээтэй

холбох жишээ

Үр нөлөө

Хүүхдийн эндэгдлийг бууруулах

Үр дүн

Хүүхдийн өвчлөлийг

багасгах

Зорилт

Хүүхдийн ходоод нарийн гэдэсний

өвчний гаралтыг 3 жилд суурь үетэй

харьцуулахад 20 хувиар багасгах

Арга хэрэгсэл

ба стратеги

-Холер өвчний урьдчилан сэргийлэх хөтөлбөр

-А витамины нэмэгдэл өгөх

-Амны хөндийн өвчний эмчилгээ

Эх сурвалж: Кусек, Рист нар 2004

Түншүүдтэй ажиллах нь хөгжлийн ажлын хэм хэмжээ болох нь

нэмэгдсээр байна. Энэ шатлалын доогуур түвшинд байгаа олон

түнш зорилтод хүрэх стратегийн хэсэг болох орц, ажиллагаа,

гарцад боломжтой туслалцааг үзүүлж байна. /Зураг 3.9/

Зураг 3.9 Түншлэлээр дамжуулж үр дүнд хүрэх нь

Үр нөлөө

Үр дагавар Үр дагавар Үр дагавар

Зорилт 1 Зорилт 2

Арга хэрэгсэл

ба

стратеги

Арга хэрэгсэл

ба

стратеги

Арга хэрэгсэл

ба

стратеги

Түнш 1 Түнш 1 Түнш 1

Түнш 2 Түнш 2 Түнш 2

Түнш 3 Түнш 3 Түнш 3

Эх сурвалж: Кусек, Рист нар, 2004

ХШҮ-ний хүчтэй тогтолцоог төсөв, ажиллах хүчний төлөвлөгөө,

үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр дэмжих ёстой. ХШҮ-ний үр

дүнтэй тогтолцоог байгуулахад засаг захиргаа, байгууллагын чиг

үүргийн асуудал мөн багтах бөгөөд үүнд дараахь асуудал багтана:

мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх ба тайлагнах

удирдамжийг боловсруулах

хэн, ямар ажиллагааг хариуцахыг тогтоож өгөх

чанарын шалгалтын арга хэрэгслийг бүрдүүлэх

цаг хугацаа ба зардлыг тооцох

Засгийн газар, хөгжлийн бусад түнш ба иргэний нийгмийн үүрэг,

хариуцлагыг түшиглэн ажиллах

мэдээлэл, дүн шинжилгээний ил тод байдал ба тараалтын талаархи

удирдамжийг хийх

Хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо бүр амжилттай байхын

тулд дараахь зүйл шаардлагатай:

гардан хариуцах

удирдлага

тогтмол сайжруулж, байнгын ажиллагаатай байх

итгэл, найдвартай байх

Алхам 7: Үнэлгээний мэдээллийг ашиглах нь

Үнэлгээний

мэдээллийг ашиглах

I I I I I

1 2 3 4 5 6 7 8 9 10

I I I I

Үр дагавар ба үр нөлөөнд хүрэх чиглэлд гарч буй ахиц дэвшилд

хяналт-шинжилгээ хийхэд олж авсан мэдээллийг нэмж

баяжуулахад үнэлгээ чухал үүрэг гүйцэтгэнэ. Хяналт-шинжилгээ

нь шалгуур үзүүлэлт, зорилт, үр дүнтэй холбоотой юу хийж

байгааг илрүүлдэг бол үнэлгээ нь дараахь зүйлийг тодотгоно:

бид зөв юм хийж байна /стратеги/

бид юмыг зөв хийж байна /ажиллагаа/

үүнийг хийх илүү сайн арга зам бий /суралцах/

Үнэлгээ нь энгийн хяналт-шинжилгээний тогтолцооноос гадуурх

олон чухал асуудлыг авч үзнэ. Жишээ нь, олон үйл ажиллагааг

төлөвлөхдөө тухайн асуудлын учир шалтгааны баримжаа

таамаглал юмуу урьд авч үзэж байсан асуудалд тулгуурладаг.

Үнэлгээ нь онолд тулгуурласан үнэлгээ, логик загварыг /4 дүгээр

бүлэгт бичсэн шиг/ ашиглан эдгээр учир шалтгааны баримжаа

таамаглалыг баталж, эсвэл үгүйсгэж чадна. Үнэлгээ бас хяналтшинжилгээний

тогтолцооны гаргаж ирсэн сонирхолтой ба сэтгэл

түгшээсэн үр дүн, хандлагыг гүнзгий ухаж судалж чадна. /Жишээ

нь, хөдөө тосгоны сургуулиас хөвгүүдийг бодвол охид хэдэн

жилийн өмнө яагаад гардаг вэ гэдгийг шалгаж тогтооно/

Үнэлгээг хяналт-шинжилгээнд нэмэлт болгон ашиглана. Үүнд:

цааш үргэлжлүүлэн судалж нягтлах шаардлагатай төлөвлөөгүй үр

дүн гарсан, эсвэл гүйцэтгэл хоцорсон аливаа тохиолдолд

нөөц ба төсвийн хуваарилалтыг төсөл, хөтөлбөр, бодлогыг бүрэн

хамруулан хийсэн байхад

туршилтыг өргөтгөх үү, үгүй юу гэдэгтэй холбоотой шийдвэрийг

гаргах үед

яагаад гэдэг асуултад тодорхой тайлбаргүйгээр урт хугацааны

турш сайжрал гаргахгүй байх үед

адил төстэй хөтөлбөр, бодлогын тайланд ялгаатай үр дүн гарсан

байх, эсвэл адил тогтоосон үр дагаврын шалгуур үзүүлэлтүүд өөр

өөр чиг хандлагыг үзүүлж байвал

хэрэгжүүлсэн үйл ажиллагааны бусад нөлөөллийн асуудлыг авч

үзэх оролдого хийх үед

хийсэн зүйлийн сайн тал, үнэ цэн, ач холбогдлыг тогтоож ойлгох

үед

ач тус, өгөөжтэй харьцуулахад өртөг зардал ямар байгааг

анхааралтай судлах үед тус тус үнэлгээг хийнэ.

Хэрэв Засгийн газар ба байгууллагууд ХШҮ-ний тогтолцооноос

цуглуулсан мэдээлэлд найдах гэж байгаа бол өөрсдийн цуглуулсан

мэдээллийн чанар, найдвартай байдлаас хамаарах ёстой.

Тааруухан, нягт нямбай биш, нэг талыг барьсан мэдээлэл хэнд ч

ямар ч хэрэг болохгүй.

Алхам 8: Үр дүнгийн мэдээллийг тайлагнах

I

I I I I I

1 2 3 4 5 6 7 8 9 10

I I I I

Үр дүнгийн

мэдээллийг тайлагнах

Ямар дүгнэлтийг хэнд тайлагнах, ямар хэмжээгээр, ямар

давтамжтай тайлагнахыг тодорхойлох нь ХШҮ-ний чухал хэсэг

юм. Мэдээлэлд дүн шинжилгээ хийх ба тайлагнах нь:

төсөл, хөтөлбөр, бодлогын нөхцөл байдал зэргийн тухай

мэдээллээр хангана

асуудлыг шийдэх арга, сэжүүрийг гаргаж өгнө

хэрэгжүүлэх стратегийг сайжруулах, авч үзэх боломж олгоно

тодорхой хугацааны дараахь чиг, хандлагын талаар мэдээлэл өгнө

төсөл, хөтөлбөр, бодлогын цаадах өөрчлөлтийн онолыг батлах,

эсвэл үгүйсгэхэд туслана. /Мэдээллийн дүн шинжилгээ ба

тайлангийн талаар хойгуурх бүлэгт нарийн авч үзнэ/

Үнэлгээчид төсөл, хөтөлбөр, бодлогын гол шийдвэрлэх асуудлыг

олж чадна гэдэгтээ итгэлтэй байх ёстой, ингэснээр хяналтшинжилгээ,

үнэлгээний дүгнэлтүүд шийдвэр гаргагчдад чухал

хэрэгцээтэй болох нь тодорхой харагдана. Хэрэв мэдээлэл ба

шинжилгээг оройтож авбал тэдгээр нь шийдвэрт нөлөөлөх

боломжгүй болж мэднэ.

Эерэг ба сөрөг чухал үр дүнгүүдийг бүгдийг нь тайлагнах ёстой

/Хүснэгт 3.6/. ХШҮ-ний сайн тогтолцоо асуудал ба авцалдаагүй

зүйлсийг илрүүлэх, тухайн үйл ажиллаганы үнэ өртгийг

тодорхойлон үзүүлэхэд чиглэсэн эртнээс анхааруулах системээр

хангах ёстой. Гүйцэтгэлийн тухай илтгэлд муу ба урам хугалсан үр

дүнгийн тухай тайлбарыг оруулж авч үзэхээр хэдийнээ төлөвлөсөн

алхмуудыг баримтжуулсан байх ёстой.

Мэдээллийг шинжилж, илтгэхдээ үнэлгээчид дараахь зүйлийг

хийх ёстой:

шалгуур үзүүлэлтийн мэдээллийг суурь нөхцөл ба зорилтуудтай

харьцуулж, түүнийг ойлгоход хялбар графикаар үзүүлэх /13 дугаар

бүлгийг үзэх/

одоогийн мэдээллийг өнгөрсөн үеийн мэдээлэлтэй харьцуулж, хэв

шинж, чиг хандлагыг шинжих

хангалтгүй мэдээлэлд үндэслэсэн ерөнхий, бөөрөнхий дүгнэлт

хийхээс болгоомжлох /Илүү их мэдээлэл цуглуулах тусам тухайн

хандлага бодитой гэдгийг үнэлгээчид илүү тодорхой мэдэх болно/

мэдээлэл өгсөн хүнийг хамгаалах: муу мэдээ өгсөн хүмүүс

шийтгүүлэх ёсгүй /Таагүй дүгнэлтүүд шинэ хандлагыг илрүүлж,

илэрсэн асуудлуудыг менежерүүдэд эрт мэдүүлж, тэдгээрийг

шийдвэрлэхэд шаардлагатай цаг хугацааг олгоно.

Хүснэгт 3.6 Үр дагаврын талаар тайлагнах жишиг хүснэгт

Үр дагаврын шалгуур

үзүүлэлтүүд

Гепатитийн түвшин

/N = 6,000/

Суурь Одоогийн Зорилтот

түвшин

30

35

20

Ялгаа

/зорилтотодоогийн/

- 5

Ерөнхий эрүүл мэндийн байдал

нь сайжирсан хүүхдүүдийн

эзлэх хувь

/N = 9,000/

Эрүүл мэндийн үзлэгээр

нааштай 5 онооноос 4-ийг

авсан хүүхдүүдийн эзлэх хувь

/N = 3,500/

20

50

80

20

65

85

24

65

83

- 4

0

2

Хоололтын байдал нь

сайжирсан хүүхдүүдийн эзлэх

хувь /N = 14,000/

Эх сурвалж: Кусек, Рист нар 2004

Алхам 9: Үр дүнгийн мэдээллийг ашиглах нь

Үр дүнгийн

мэдээллийг ашиглах

I I I I I

1 2 3 4 5 6 7 8 9 10

I I I I

ХШҮ-ний тогтолцооны гол мөн чанар нь үр дүнд суурилсан

мэдээллийг зүгээр нэг гаргах биш, харин түүнийг зохих

хэрэглэгчдэд нь цаг хугацаанд нь хүргэж, төсөл, хөтөлбөр,

бодлогоо удирдахад тооцож ашиглах/эсвэл ашиглахгүй орхих/

бололцоо олгоход оршино. Хөгжлийн түншүүд ба иргэний нийгэм

хариуцлага, ил тод байдал, нөөц хуваарилалтын дүрэм журмыг

хүчтэй болгох зорилгоор мэдээллийг ашиглахад чухал үүрэг

гүйцэтгэнэ. Засгийн газрын аль ч түвшинд хэрэгжүүлж болох

мэдээллийг хуваалцах стратегид дараахь зүйл орно:

Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд эрх мэдэл өгөх. Хэвлэл мэдээллийн

хэрэгсэл ХШҮ-ний тогтолцооны гаргасан дүгнэлтүүдийг тарааж

түгээхэд тусалж чадна. Тэр нь бас авилгыг илчлэх, сайн засаглалыг

шаардахад тустай.

Мэдээллийн чөлөөт байдлын хууль тогтоомжийг батлуулах.

Мэдээллийн эрх чөлөө бол мэдээллийг санаа зовнисон сонирхогч

талуудтай хуваалцахад хүчирхэг хэрэгсэл болно.

Цахим-Засгийн газрыг байгуулах. Цахим Засгийн газар мэдээллийн

технологийг ашиглаж, үйлчилгээ, мэдээллийг хүртээмжтэй болгох,

хөдөөд хүргэх ажлыг сайжруулна. Цахим Засгийн газар нь

сонирхогч талууд Засгийн газартай шууд харьцаж, мэдээлэл авах,

тэр ч байтугай сүлжээгээр бизнес хийх боломжийг олгоно.

Дотоод, гадаад интернэтийн баримт материалд /файл/ нэмэлт

хийх. Мэдээллийг шуудангаар хүргэх, түүнчлэн гүйцэтгэлийн

дүгнэлтүүдийг хэвлэх болон дотоод /агентлагийн ба Засгийн

газрын/, гадаадын вэб хуудсаар дамжуулан мэдээллийг хуваалцаж

болно. Олон агентлаг бас хяналт-шинжилгээ, үнэлгээний

дүгнэлтүүдийг нэгтгэсэн, хайж олж болох мэдээллийн сан

байгуулж байна.

Жил бүрийн төсвийн тайланг хэвлэх. Татвар төлөгчдийн мөнгийг

хэрхэн зарцуулсан тухай мэдээлэх хамгийн сайн арга бол төсвийг

хэвлэн нийтлэх явдал юм. Ингэснээр иргэд Засгийн газраас

үзүүлсэн үйлчилгээний чанар, түвшинг болон олон Засгийн газрын

тодорхой үйлчилгээ, хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлүүдийг

ажиглаж, мэдэх боломж олгоно.

Иргэний нийгэм ба иргэдийн бүлэгтэй ажиллах. Иргэний нийгэм,

иргэдийн бүлэгтэй ажиллах нь тэдгээр бүлгийг илүү идэвхтэй үйл

ажиллагаа явуулах, илүү хариуцлагатай байх, хэрэгтэй мэдээллийн

талаар илүү санал нийлэхэд хүргэж зоригжуулдаг.

Хууль тогтоомжийн хяналтыг хүчтэй болгох. Хөгжингүй ба

хөгжиж буй олон орны хууль тогтоогчид гүйцэтгэлийн тухай

мэдээллийг тэдний хяналтын үүргийн нэг хэсэг хэмээн үзэж

хүсдэг. Тэд төсөв үр дүнтэй ашиглагдсан эсэхийг үзэхийг хүсэж

байдаг.

Ерөнхий аудиторын газрыг хүчтэй болгох. Ерөнхий аудиторын

газар бол засгийн газар хэр зэрэг үр дүнтэй ажиллаж байгааг

тодорхойлоход гол түнш болно. Аудитын байгууллагууд төрийн

салбар хэр зэрэг ажиллаж байгаа тухай мэдээлэл их шаардах тусам

төсөл, хөтөлбөр, бодлого улам бүр үр дүнтэй хэрэгжиж байдаг.

Үнэлгээний дүгнэлтүүдийг хөгжлийн түншүүдтэй хуваалцаж,

харьцуулах. Ядуурлыг бууруулах үндэсний стратеги болон үүнтэй

төстэй бусад стратеги, бодлогыг нэвтрүүлсний үр дүнд хөгжлийн

түншүүд /ялангуяа хоёр талын болон олон талын тусламжийн

агентлагууд/ үр дүн ба дүгнэлтүүдийг хуваалцаж, харьцуулах

болжээ.

Янз бүрийн хэрэглэгчдэд гүйцэтгэлийн мэдээлэл ашиг тустай

болохыг ойлгуулах нь ХШҮ-ний тогтолцоог анх байгуулах гол

шалтгаан юм. Нийгэм дэх гол боломжит хэрэглэгчид, тухайлбал,

иргэд, төрийн бус байгууллага, хувийн хэвшил гол төлөв

мэдээллийн урсгалын гадна үлдсэн байдаг. ХШҮ-ний мэдээллийг

дотоод /Засгийн газрын/ ба гадаад /нийгмийн/ хэрэглэгчид

ашиглах бөгөөд тэдгээрийг хүлээн зөвшөөрч, хууль ёсных болгох

хэрэгтэй. /Шигтгээ 3.3/

Шигтгээ 3.3 Үр дүнгийн дүгнэлт, мэдээллийг ашиглах 10 хэлбэр

Үр дүнгийн дүгнэлт, мэдээллийг дараах зүйлд ашиглана:

1. хариуцлагын талаар сонгогдсон албан тушаалтан, олон нийтийн эрэлт

шаардлагад хариу өгөх

2. төсвийн мэдүүлгийг томьёолох ба зөвтгөх

3. үйл ажиллагааны нөөц хуваарилалтын шийдвэр гаргахад туслах

4. тухайн ажлыг гүйцэтгэхэд ямар асуудал байна /өөрчлөлтийн онол юмуу

хэрэгжилттэй холбоотой/, ямар засвар хэрэгтэй гэдгийг гүнзгий судлан

дүгнэх

5. хөтөлбөрийг сайжруулах ажлыг тасралтгүй хийх хүнд урам, түлхэц

өгөхөд туслах

6. гэрээгээр ажил үүрэг гүйцэтгэгчид ба тусламж үзүүлэгчдийн

гүйцэтгэлийг хянах /тэд өөрсдийгөө завгүй гэж баримтжуулах нь цаашид

хангалттай биш юм/

7. хөтөлбөрт тусгайлан, гүн гүнзгий үнэлгээ хийхэд шаардлагатай

мэдээллээр хангах

8. тодорхой үр дүнд хүрэх зорилтын дагуу үйлчилгээ хүргэлтийг хянахад

туслах /бид юмыг зөв хийж байна уу/

9. стратегийн ба урт хугацааны бусад төлөвлөлт хийх хүчин чармайлтыг

дэмжих /бид юмыг зөв хийж байна уу/

10. олон нийтийн итгэлийг олохын тулд олон нийттэй харилцах

Эх сурвалж: Харри1999

Алхам 10: Байгууллагын хэмжээнд хяналт-шинжилгээ, үнэлгээний

тогтолцоог тогтворжуулах нь

I I I I I

1 2 3 4 5 6 7 8 9 10

I I I I I

Байгууллагын

хэмжээнд ХШҮний

тогтолцоог

тогтворжуулах

Үр дүнд суурилсан ХШҮ-ний тогтолцоог удаан хугацаагаар, үр

дүнтэй ажиллуулах нь ихээхэн сорилттой тулгарна. Түүнийг

тогтвортой ажиллуулахын тулд 6 бүрэлдэхүүн хэсэг чухал юм.

эрэлт хэрэгцээ

тодорхой үүрэг ба хариуцлага

итгэл үнэмшилтэй, найдвартай мэдээлэл

хариуцлага

чадавхи

хөшүүрэг

Уг тогтолцооны ажиллах чадварыг баталгаажуулахын тулд

бүрэлдэхүүн хэсэг бүрт тодорхой хугацаа өнгөрөхийн хэрээр

анхаарал үргэлжлүүлэн тавьж байх хэрэгтэй.

Эрэлт хэрэгцээ

ХШҮ-ний эрэлт хэрэгцээг хэд хэдэн аргаар бүрэлдүүлж,

тогтвортой байлгана:

Гүйцэтгэлийн үр дүнг тогтмол тайлагнахыг шаарддаг албан ёсны

бүтцийг бий болгох /жишээ нь, байгууллагын нэгжүүддээ жил бүр

тайлагнаж байх шаардлага тавих/

Ийм мэдээлэл авах боломжтой гэдгийг зарлан сурталчлуулж,

Засгийн газрын байгууллагууд, иргэдийн бүлгүүд, хандивлагчид

ба олон нийтийн эрэлт хэрэгцээ бий болгох.

Стратегийг тодорхой зорилго, зорилтуудад хөрвүүлж, тухайн

байгууллагын стратегийн чиглэлийг сонирхогч хүмүүст тэдгээр

зорилгод хүрэх явц дахь ахиц өөрчлөлтийг тогтоох боломж олгох.

Тодорхой үүрэг ба хариуцлага

ХШҮ-ний тогтолцоог тогтвортой байлгах, зохион байгуулахад

ихээхэн чухал бүтцийн асуудлын нэг бол гүйцэтгэлийн мэдээллийг

цуглуулах, дүн шинжилгээ хийх ба тайлагнах эрх мэдэл,

хариуцлагын тодорхой ба албан ёсны бүтцийг бий болгох явдал

юм. Үүнийг хийхэд дараахь асуудал шаардагдана:

ХШҮ-ний тогтолцооны аль бүрэлдэхүүн хэсгийг хэн хариуцах

талаар тодорхой удирдамж гаргаж, хувь хүмүүсийн гүйцэтгэлийн

хяналтад тавих хариуцлагыг бий болгох

Гол төлөвлөлт ба санхүүгийн үүргийг салбаруудын үүрэгтэй

холбох систем бүрдүүлж, төсвийн хуваарилалтын мөчлөг ба

ХШҮ-ний мэдээллийн хангамж хоорондын холбоосыг, ялангуяа

гүйцэтгэлийн төсвийн системийг дэмжих

тогтолцооны бүх л түвшинд мэдээллийн эрэлт хэрэгцээ байх тийм

системийг бүрдүүлэх /өөрөөр хэлбэл, мэдээлэл ашиглагдахгүйгээр

зүгээр л дайраад өнгөрөх системийн тийм хэсэг байхгүй/

Итгэж болох, найдвартай мэдээлэл

Гүйцэтгэлийн мэдээллийн систем сайн ба муу мэдээний аль

алиныг бүрдүүлэх боломжтой байх ёстой. Иймд мэдээллийг

бүрдүүлэгч нь улс төрийн хариу арга хэмжээнээс хамгаалагдах

хэрэгтэй. Уг системийн бүрдүүлсэн мэдээлэл ил тод байхын

зэрэгцээ хараат бус бие даасан дүгнэлтээр батлагдахуйц байх

ёстой. /жишээ нь, Засгийн газрын үндэсний аудитын газрын юмуу

их сургуулийн профессоруудын бие даасан бүлгийн шалгалт/

Хариуцлага

Гүйцэтгэлийг сонирхож буй гадны сонирхогч талуудтай ил тод

мэдээллийг хуваалцах арга замыг олох ёстой. Үүнийг авч үзэх гол

сонирхогч талуудын бүлгүүдэд иргэний нийгмийн байгууллагууд,

хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хувийн хэвшил ба Засгийн газар

орно.

Чадавхи

Бэлэн байдлын үнэлгээ хийх, байгууллагын чадавхийг онцлох нь

ХШҮ-ний тогтолцоог бүрдүүлэхэд анхаарах анхдагч зүйлүүдийн

нэг юм. Үүнийг бүрдүүлэх гол элементүүдэд өгөгдөл цуглуулах,

дүн шинжилгээ хийх найдвартай техникийн ур чадвар, стратегийн

зорилгыг тодорхойлох, байгууллагын хөгжлийн талаархи

менежерийн ур чадвар, одоогийн тоо баримт, өгөгдлийг

цуглуулах, эрж олох систем, санхүүгийн нөөцийн одоогийн бэлэн

байдал, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх байгууллагын туршлага

орно.

Хөшүүрэг

Гүйцэтгэлийн мэдээллийн хэрэглээг дэмжихийн тулд хөшүүрэг

хэрэгтэй. Амжилтыг хүлээн зөвшөөрч, шагнах хэрэгтэй ба

бэрхшээлтэй асуудлыг авч үзэх шаардлагатай. Мэдээлэл өгч буй

хүн шийтгэгдэх ёсгүй, байгууллагаараа суралцахыг үнэлэх

хэрэгтэй, төсвийн хэмнэлтийг хуваалцах ёстой. Авлигад идэгдсэн,

эсвэл үр дүнгүй систем чанартай мэдээлэл ба шинжилгээ хийнэ

гэж найдахын аргагүй.

Дүгнэлт тайлбар

ХШҮ-ний тогтолцоо бүрдүүлэхдээ эдгээр 10 алхмыг баримтлах

ёстой гэсэн шаардлага байхгүй, тэдгээр дээр нэмэх юмуу эсхүл

заримыг нь сонгон хэрэглэж болно. Гол үүрэг ба үйл ажиллагааг

хүлээн зөвшөөрөх, логик аргаар багцлах, дараа нь тэдгээрийг зөв

дэс дарааллаар хэрэгжүүлэхийг баталгаажуулах нь сорилттой

тулгарна.

Үр дүнд суурилсан ХШҮ-ний тогтолцоо удирдлагын хүчтэй арга

хэрэгсэл юм. Уг тогтолцоо Засгийн газар ба байгууллага үйл

ажиллагаагаа явуулж буй арга замын өөрчлөлтийг бий болгох,

дэмжихэд тусална. Уг тогтолцоо бас юу болж байна, юу болохгүй

байна гэдэг талаархи мэдлэгийн үндэс бүрдүүлэхэд тусална.

Үр дүнд суурилсан ХШҮ-ний тогтолцоо давтагдаж байх ёстой. Уг

системд үргэлжийн анхаарал тавьж, нөөцөөр хангаж, улс төрийн

дэмжлэг үзүүлж байх ёстой. Түүнийг үр дүнд чиглүүлэн өөрчлөх

нь цаг хугацаа шаардах ба тэгэхдээ үүнд зарцуулсан цаг хугацаа,

хүчин чармайлт, шагнал үр дүнгээ өгнө.

Чадавхийг бүрдүүлэх эрэлт хэрэгцээ хэзээ ч дуусахгүй, тухайн

байгууллага багаахан хүчин чармайлт гаргавал чадавх нь улам

буурна гэсэн үг. ХШҮ-ний тогтолцоог бүрдүүлж, дэмжиж байгааг

баталгаажуулахад хэд хэдэн алхам тусална.

Дэмжигчдийг өөрийн талд байлгаж, тэдэнд туслах

ХШҮ-ний тогтолцоонд төсвийн тогтолцоо шиг байнгын нөөц

хэрэгтэй гэдэгт Сангийн яам, хууль тогтоох байгууллагыг

итгүүлэх /ХШҮ-ний тогтолцоонд хуваарилах нөөцийн хэмжээ

төсвийн тогтолцоон дахь төсөв хуваарилахтай бараг адил байх

ёстой/.

Үр дүнгийн тухай мэдээллийг төсөв ба нөөц хуваарилах

шийдвэртэй холбох боломж бүрийг хайх

Үр дүнд суурилсан ХШҮ-ний үр дүнтэй тогтолцоог нотлох

туршилтын ажлаар эхлэх

Нийт Засгийн газрын хэмжээний аргаар биш, харин хэсэгчилсэн

стратегиар эхлэх /жишээ нь, инновацийн арлыг тойруулан

байгуулах/

Хэрэгжилтийн болон үр дүнд хүрэх явцад гарч буй ахиц

өөрчлөлтөд хяналт-шинжилгээ хийх

Төрийн салбарын үйл ажиллагааны үр дүнг сайн ойлгохын тулд

гүйцэтгэлийн хяналт-шинжилгээг үнэлгээтэй хослуулах

Үнэлгээний бүтцийг бүрдүүлмэгц /алхам 7/ түүний өөрчлөлтийн онолыг

боловсруулах, чиг хандлагыг сонгох, асуултуудыг бичиж эхлэх,

үнэлгээний загварыг сонгоход ашиглаж болно. Энэ асуудлыг 4-7 дугаар

бүлэгт авч үзнэ.

Товч дүгнэлт

Үр дүнд суурилсан ХШҮ-ний тогтолцоо төсөл, хөтөлбөр, бодлогын

үр дагавар, үр нөлөөг тооцоход бодлого боловсруулагч, шийдвэр

гаргагчдад туслах үнэ цэнтэй арга хэрэгсэл болно. Уламжлалт

үнэлгээнээс ялгаатай нь үр дүнд суурилсан ХШҮ-ний тогтолцоо орц,

гарцаас гадна үр дагавар, үр нөлөөг тооцоход төвлөрнө. Энэ нь

гүйцэтгэлийн хэмжүүрийн аль ч системийн хувьд гол хэсэг нь болж

өгнө.

Үр дүнд суурилсан ХШҮ-ний тогтолцоо:

Үйл ажиллагаа эхлэхийн өмнөх асуудлыг тодорхойлохын тулд суурь

үзүүлэлтийн мэдээллийг ашиглана.

Хүрэхээр зорьсон үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг нягтлана.

Орц, үйл ажиллагаа, гарцын тухай мэдээлэл цуглуулж, үр дагаварт

хүрэхэд тэдгээрийн оруулсан хувь нэмрийг тооцно.

Ашиглаж буй өөрчлөлтийн онолын бат найдвартай, зохистой эсэхийг

үнэлнэ.

Сонирхогч талуудад тогтмол тайлагнах явдлыг оруулна.

Үнэлгээг стратегийн түншүүдтэй хамтарч хийнэ.

Зорьсон үр дүнд хүрэхийн тулд түншлэлийн стратеги амжилт олсон,

эсвэл бүтэлгүйтсэн тухай мэдээллийг олж хадгална.

Удирдлагын арга хэрэгсэл болох найдвартай, хэрэгцээтэй мэдээллээр

хангахын тулд байнга хичээнэ.

Үр дүнд суурилсан ХШҮ-ний тогтолцоо төлөвлөх, бүрдүүлэхэд 10

алхмыг зөвлөмж болгоно:

1. бэлэн байдлын үнэлгээ хийх

2. хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үр дагаврыг тодорхойлох

3. Үр дагаварт хяналт-шинжилгээ хийх шалгуур үзүүлэлтүүдийг

тодорхойлох

4. Суурь үзүүлэлтийг тогтоох, шалгуур үзүүлэлтийн талаархи мэдээлэл

цуглуулах

5. Сайжруулахын тулд төлөвлөх: Үр дүнгийн зорилтот түвшинг тогтоох

6. Үр дүнгийн хяналт-шинжилгээ

7. Үнэлгээний мэдээллийг ашиглах

8. Үр дүнгийн мэдээллийг тайлагнах

9. Үнэлгээний дүгнэлтийг ашиглах

10. Байгууллагын хэмжээнд ХШҮ-ний тогтолцоог тогтворжуулах

Үр дүнд суурилсан ХШҮ-ний тогтолцоог бүрдүүлж ажиллуулах нь

амар хялбар биш. Энэ нь байнгын хүсэл эрмэлзэл, манлайлагчид, цаг

хугацаа, хүчин чармайлт, нөөц шаардана. Үүнд зохион байгуулалтын,

техникийн, улс төрийн сорилт тулгарна. Анхны тогтолцоог

байгууллагын хэрэгцээнд нийцүүлэхийн тулд хэд хэдэн хяналт

шалгалт хийх хэрэгтэй болж мэднэ. Үүнийг хийхэд хүчин чармайлт

хэрэгтэй.

Дасгал 3.1: Логикийг зөв хийх

3 дугаар бүлгийн дасгал ажил

Танай байгууллага үр дүнд суурилсан ХШҮ-ний тогтолцоог

төлөвлөх, хэрэгжүүлэхэд хэр зэрэг бэлэн байна вэ Өөрийн

байгууллагаа дараахь хэмжүүрээр үнэлж, уг үнэлгээгээ

тайлбарлах. Хамт ажиллагсадтайгаа түүнийг хэрэгжүүлэхэд учрах

саад тотгорын талаар хэлэлцэх, тэдгээрийг яаж үзэж болох вэ

1. Хөшүүрэг /зохих үнэлгээг дугуйлах/

хөшүүрэг хөшүүрэг урам хугалсан

хангалттай цөөн хэд хэдэн зүйл бий

Тайлбар:

Сайжруулах стратеги:

2. Үүрэг ба хариуцлага /зохих үнэлгээг дугуйлах/

маш зарим талаараа нэлээд

тодорхой тодорхой тодорхой биш

Тайлбар:

Сайжруулах стратеги:

3. Байгууллагын чадавхи /зохих үнэлгээг дугуйлах/

Онц сайн хангалттай сул

Тайлбар:

Сайжруулах стратеги:

4. Саад тотгор /зохистой үнэлгээг дугуйлах/

ноцтой саад маш цөөн саад ноцтой саад

тотгор байхгүй тотгор бий тотгор бий

Тайлбар:

Сайжруулах стратеги:

Дасгал 3.2: Орц, үйл ажиллагаа, гарц, үр дагавар, үр

нөлөөг тодорхойлох нь

Дараахь өгүүлбэр бүрийг уншиж, тэр нь орц, үйл ажиллагаа, гарц,

үр дагавар, урт хугацааны үр нөлөөний аль нь болохыг

тодорхойлох. Хэрэв боломжтой бол өгүүлбэр бүрийг ангилсан

үндэслэлээ хамт ажиллагсадтайгаа хэлэлцэх.

1. Эмэгтэйчүүдийн өмчилсөн бэсрэг үйлдвэрийн газрууд ажиллаж

байгаа газартаа ядуурлыг бууруулахад үлэмж хувь нэмэр оруулж

байна.

2. Засгийн газар бэсрэг үйлдвэрийн газрын зээлд зориулах

боломжтой санг бүрдүүлэв.

3. Засгийн газар хөтөлбөрт хамрагдагсдаас ирсэн 61 өргөдлийг

дэмжжээ.

4. Боловсролын яам курсын сурагч нарыг тодорхойлжээ.

5. 72 эмэгтэй сургалтыг дүүргэв.

6. Сургалтад хамрагдагсдын орлого курс төгссөний дараахь эхний

жилд 25 хувиар өсөв.

7. Нэг зуун эмэгтэй бэсрэг үйлдвэрлэлийн бизнесийн удирдлагын

сургалтад оролцжээ.

8. Бэсрэг үйлдвэрлэлийн хөтөлбөрийн зээл олгох боломжтой тухай

мэдээллийг нийгмийн хамтлагуудад илгээв.

Дасгал 3.3 Шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах нь

1. Та өөрсдийн мэдэх хөтөлбөр юмуу бодлогыг тодорхойл. Түүгээр ямар

гол үр нөлөөнд хүрэхийг оролдож байна вэ Хэрэв уг үйл ажиллагаа

мөнөөх үр нөлөөнд хүрэх чиглэлд явагдаж байгаа бол та түүнээс ямар

хоёр үр дагаврыг хүлээхсэн бол

Үр нөлөө:

Үр дагавар 1: _____________________________________________

Үр дагавар 2: _____________________________________________

2. Үр дагаврыг тодорхойлж эхлэхийн хамт тэр бүрт хүрэхэд гарсан

ахицыг тооцоход ашиглах хоёр юмуу гурван шалгуур үзүүлэлтийг

тогтоох.

Үр дагавар 1: _____________________________________________

Шалгуур үзүүлэлт а: ___________________________________

Шалгуур үзүүлэлт б: ___________________________________

Шалгуур үзүүлэлт в: ___________________________________

Үр дагавар 2: _____________________________________________

Шалгуур үзүүлэлт а: ___________________________________

Шалгуур үзүүлэлт б: ___________________________________

Шалгуур үзүүлэлт в: ___________________________________

Үр нөлөө:

Шалгуур үзүүлэлт а: ___________________________________

Шалгуур үзүүлэлт б: ___________________________________

Шалгуур үзүүлэлт в: ___________________________________

Тайлбар

Энэхүү бүлэг нь Кусек, Рист /2004/ нарын номоос ихээхэн авч ашигласан

ба хяналт-шинжилгээний талаар голлон тусгасан болно. Үүнээс цааших

бүлгүүд үнэлгээний талаар тусгах болно.

Ишлэл ба цаашид унших зүйл

Binnendijk, Annette. 2000. “Results-Based Management in the Development Cooperation

Agencies: A Review of Experience.” Paper prepared for the

OECD/DAC Working Party on Aid Evaluation, Paris, February 10–11

(revised October 2000).

Boyle, R., and D. Lemaire, eds. 1999. Building Ef ective Evaluation Capacity. New

Brunswick, NJ: Transaction Books.

IFAD (International Fund for Agriculture Development). 2002. A Guide for

Project M&E: Managing for Impact in Rural Development. Rome.

www.ifad.org/evaluation/guide/.

Furubo, Jan-Eric, Ray C. Rist, and Rolf Sandahl, eds. 2002. International Atlas of

Evaluation. New Brunswick, NJ: Transaction Books.

Hatry, Harry P. 1999. Performance Measurement: Getting Results. Washington, DC:

Urban Institute Press.

Khan, M. Adil. 2001. A Guidebook on Results-Based Monitoring and Evaluation:

Key Concepts, Issues and Applications. Government of Sri Lanka, Ministry of

Plan Implementation, Monitoring and Progress Review Division, Colombo.

Kusek, Jody Zall, and Ray C. Rist. 2001. “Building a Performance-Based Monitoring

and Evaluation System: The Challenges Facing Developing Countries.”

Evaluation Journal of Australasia 1 (2): 14–23.

———. 2003. “Readiness Assessment: Toward Performance Monitoring and Evaluation

in the Kyrgyz Republic.” Japanese Journal of Evaluation Studies 31 (1):

17–31.

———. 2004. Ten Steps to Building a Results-Based Monitoring and Evaluation System.

Washington, DC: World Bank.

Malik, Khalid, and Christine Roth, eds. 1999. Evaluation Capacity Development in

Asia. United Nations Development Programme Evaluation Oi ce, New York.

Osborn, David, and Ted Gaebler. 1992. Reinventing Government. Boston: Addison-

Wesley Publishing.

OECD (Organisation for Economic Co-operation and Development). 2002. Glossary

of Key Terms in Evaluation and Results-Based Management.

Development Co-operation Directorate and Development Assistance

Committee. Paris.

Schiavo-Campo, Salvatore. 1999. “‘Performance’ in the Public Sector.” Asian

Journal of Political Science 7 (2): 75–87.

UNPF (United Nations Population Fund). 2002. Monitoring and Evaluation Toolkit

for Program Managers. Oi ce of Oversight and Evaluation.

www.unfpa.org/monitoring/toolkit.htm.

Valadez, Joseph, and Michael Bamberger. 1994. Monitoring and Evaluation Social

Programs in Developing Countries: A Handbook for Policymakers, Managers,

and Researchers. Washington, DC: World Bank.

Weiss, Carol. 1972. Evaluation Research: Methods for Assessing Program Effectiveness.

Englewood Clif s, NJ: Prentice Hall.

Wholey, Joseph S., Harry Hatry, and Kathryn Newcomer. 2001. “Managing for

Results: Roles for Evaluators in a New Management Era.” American Journal

of Evaluation 22 (3): 343–47.

World Bank. 1997. World Development Report: The State in a Changing World.

Washington, DC.

Вэб хуудас

IDRC (International Development Research Centre). 2004. Evaluation Planning in

Program Initiatives. Ottawa. http://web.idrc.ca/uploads/user-S/108549984812

guideline-web.pdf.

IFAD (International Fund for Agricultural Development). Practical Guide on

Monitoring and Evaluation of Rural Development Projects.

http://www.ifad.org/

evaluation/oe/process/guide/index.htm.

Kellogg Foundation. 1998. Evaluation Handbook. http://www.wkkf.org/Pubs/Tools/

Evaluation/Pub770.pdf.

Specialist Monitoring and Evaluation Web Sites. http://www.mande.co.uk/

specialist.htm.

Uganda Communications Commission. 2005. “Monitoring and Evaluation.”

In Funding and Implementing Universal Access: Innovation and Experience

from Uganda. International Development Research Centre, Ottawa.

http://www.idrcca/en/ev-88227-201-1-DO_TOPIC.html.

World Bank. Core Welfare Indicators Questionnaire. Washington, DC. http://www4

.worldbank.org/afr/stats/cwiq.cfm.

———.2001. Tools: Capturing Experience Monitoring and Evaluation. Upgrading

Urban Communities Resource Framework, Washington, DC. http://web.mit

.edu/urbanupgrading/upgrading/issues-tools/tools/monitoring-eval.html#

Anchor-Monitoring-56567.

———. 2008. Online Atlas of the Millennium Development Goals: Building a Better

World. Washington, DC. http://devdata.worldbank.org/atlas-mdg/.

4 ДҮГЭЭР БҮЛЭГ

ҮНЭЛГЭЭНИЙ ГОЛ АГУУЛГА БА

ХӨТӨЛБӨРИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН

ОНОЛ

Энэ бүлэг бол үнэлгээний төлөвлөлтийг авч үзсэн хоёр

бүлгийн эхнийх юм. Энэ бүлэг нь үнэлгээний урьдчилсан

бэлтгэл буюу түүнийг хэрхэн хийж эхлэх тухай юм. Сайн

төлөвлөж эхэлсэн үнэлгээ цаг хугацаандаа, төсөвтөө багтаж

дуусах магадлал илүүтэй бөгөөд түнш болон сонирхогч

талуудын хэрэгцээг хангаж чадна. Урьдчилсан дүн

шинжилгээ өнгөрсөн үеийн сургамжийг тооцож, хөтөлбөрийн

үндэс болох онолын талаархи эргэлзээг батлах юмуу

үгүйсгэж, хөтөлбөрт нөлөөлөх агуулгыг тогтооно.

Энэ бүлэг 5 гол хэсгээс бүрдэнэ:

Урьдчилсан дүн шинжилгээ

Гол түнш, сонирхогч талуудыг тодорхойлох

Гол агуулгыг ойлгох

Бэлэн байгаа мэдлэгийг ашиглах

Өөрчлөлтийн онолыг боловсруулах, ашиглах ба үнэлэх

Урьдчилсан дүн шинжилгээ

■Урьдчилсан

дүн

шинжилгээ:

тухайн асуудлыг

судалж, түүний

талаар юу

мэдэгдэж байгаа

болон түүнд

үнэлгээний арга

хандлагыг

хэрхэн

хэрэглэхийг

тодорхойлно

Хаанаас эхлэх вэ Хэрэв та очих ёстой газартаа хүрэхийг хүсч

байвал түүн рүү ямар чиглэлээр явахыг мэдэхээс эхлэх нь зүйтэй,

мөн тэр газарт очих замын талаар бусад хүмүүс өмнө нь юу

мэдсэнийг судлах хэрэгтэй. Та бас цаг хугацаа, зардал, эрсдэл ба үйл

явцын талаар шийдвэр гаргахад хэрэгтэй чухал мэдээлэл

цуглуулахыг хүсэж болно.

Урьдчилсан дүн шинжилгээ тухайн асуудлыг судалж, түүний

талаар юу мэдэгдэж байгаа болон түүнд үнэлгээний арга хандлагыг

хэрхэн хэрэглэхийг тодорхойлно. Энэ нь үнэлгээчид юу хийхээ

шийдэхийн тулд юу хийх хэрэгтэйг илэрхийлнэ.

Урьдчилсан дүн шинжилгээгээр үнэлгээчид дараахь маягийн

асуултуудыг судална:

Үнэлгээний гол түнш хэн бэ Бусад чухал сонирхогч талууд нь

хэн бэ Үнэлгээнд зориулж ямар асуудлыг тавьж байна

Төсөл, хөтөлбөр, бодлогын хэрэгжилттэй холбоотой үнэлгээний

цаг хугацаа уг үнэлгээнд хэрхэн нөлөөлөх вэ

Үнэлгээг дуусгахад хэр зэрэг хугацаа байна вэ

Бэлэн байгаа нөөцийн шинж чанар, хэр хэмжээ ямар байна

Нийгмийн шинжлэх ухааны онол үнэлгээтэй учир холбогдолтой

юу

Адил төстэй хөтөлбөрийн үнэлгээ юу илрүүлсэн бэ Уг үнэлгээ

ямар асуудлыг хөндөж тавьсан бэ

Төсөл, хөтөлбөр, бодлогын үндэс болох өөрчлөлтийн онол нь юу

вэ

Бэлэн байгаа ямар мэдээллийг үнэлгээнд ашиглаж болох вэ

Олон үнэлгээчид үнэлгээний төлөвлөлтийг дуусгаж, улмаар

өгөгдөл, тоо баримт цуглуулах ажилд шууд орохоор яарч байдаг.

Тэд өгөгдөл цуглуулж байхтай хамт судалгааны ажил хийхийг

оролддог. Гэвч урьдчилсан дүн шинжилгээг сайн хийж дуусгах нь

уг үйл ажиллагааны талаар мэдэж авахад шийдвэрлэх ач

холбогдолтой. Энэ нь үнэлгээнд зарах цаг ба мөнгийг хэмнэж, уг

үнэлгээ түншийн хэрэгцээг хангана гэдгийг баталгаажуулж,

зөвхөн түнштэй төдийгүй, бас гол сонирхогч талуудтай харилцаа

тогтоож, түүнийгээ баталгаажуулахад хэрэгтэй. Хамгийн чухал нь,

сайн хийсэн урьдчилсан шинжилгээ хэзээ ч хэрэглэгдэхгүй

өгөгдөл цуглуулахын оронд хэрэгтэй мэдээллийг бий болгох зөв

асуултуудыг тухайн үнэлгээгээр тавьж байгааг баталгаажуулж

өгнө.

Үнэлгээний эхэнд олон үнэлгээчид гол төлөв таамаглал хийдэг ба

тэдгээрийн зарим нь буруу байж болно. Тэд жишээ нь, тоо баримт,

өгөгдлийн баялаг сан бий гэж таамагладаг ч үнэндээ цөөн тооны

өгөгдөл бэлэн байдаг. Тэд тухайн орны талаар мэдлэг,

туршлагатай зөвлөхүүд үнэлгээ хийхэд нь тусална гэж бодож

болох боловч тэдний найдаж байсан хүмүүс нь өөр төсөл дээр

ажиллаад завгүй байж мэднэ. Судалгааны үе нь өгөгдөл ба бусад

нөөц боломжтой эсэх талаар мэдэхэд хэрэгтэй.

Хамтарсан үнэлгээ хийх нь зохистой ба боломжтой эсэхийг бас

урьдчилсан шинжилгээний шатанд тодорхойлох ёстой. Хэрэв уг

үнэлгээг сонирхож, түүнийг зохистой гэж үзэж байгаа бол хамтран

ажиллагч нар тус бүрийн гүйцэтгэх үүргийг тодорхойлох хэрэгтэй

болно.

Үнэлгээний хүлээгдэж буй зардал ба ашиг тусыг

тэнцвэржүүлэх нь

Үнэлгээний хүлээгдэж буй зардал, ашиг тус, тэдгээрийг хэрхэн

тэнцвэржүүлэх тухай асуудлыг урьдчилан төлөвлөлтийн явцад авч

үзэх ёстой. Үнэлгээний ашиг тусад дараахь зүйл орно:

нотолгоонд үндэслэж шийдвэр гаргах нь юуны хэмжээг нь

өсгөх, юуг дуусгах, эсвэл хэмжээг нь багасгах талаар зөв

шийдвэрт хүргэнэ

юу болж байна /ямар нөхцөлд/, юу болохгүй байна гэдэг тухай

мэдлэгийн урсгалд хувь нэмэр оруулах

орон нутгийн чадавхийг бүрдүүлэх

Үнэлгээний зардал бас чухал. Зардлыг дараахь зүйлтэй

холбоотойгоор тооцно:

хөтөлбөрийн зардал /25 000 ам.долларын өртөгтэй хөтөлбөрийг

үнэлэхэд 50 000 ам.долларын зардал гаргах нь утгагүй/

үнэлгээчдэд мэдээлэл гаргаж өгөх болон туслалцаа үзүүлэхэд

цаг хугацаа зарцуулах зэргээр хөтөлбөрөөс ашиг тус хүртэгсэд

болон бусдад хүмүүст түвэг учруулах

их улс төржсөн, маргаантай хөтөлбөрийн үнэлгээ хийх, эсвэл

иж бүрэн үнэлгээ хийхэд цаг хугацаа хангалтгүйгээс түүний үр

дүн маргаантай гарч болзошгүй бол үнэлгээчид ба үнэлгээний

багийн нэр хүндэд нөлөөлдөг.

Урьдчилсан төлөвлөлтийн явц дахь бэрхшээл

Юм болгоныг урьдчилан авч үзэж болно, өөрөөр хэлбэл,

урьдчилсан төлөвлөлт хийсэн бол үнэлгээ заавал саадгүй явагдана

гэсэн итгэл үнэмшил чухамхүү урьдчилсан төлөвлөлтийн үйл

явцын болзошгүй бэрхшээл юм. Бусад бэрхшээлд дараахь зүйл

орно:

анхны төлөвлөгөөг өөрчлөх нь эсэргүүцэлтэй тулгарна /Leeuw

2003/

нийгмийг макдональдчлах – “Америкийн нийгэмд болон

дэлхийн бусад хэсэгт түргэн хоолны рестораны зарчмууд улам

бүр давамгайлах салбар болж буй үйл явц” /Ritzer 1993, p.1/

/Энэ хэллэг хийх ажлын жагсаалт, хийх юмны жагсаалт ба

бүтэц зэрэг нь тусган бодох сэтгэлгээг орлох болсон нөхцөлд

хэрэглэгдэнэ/

урьдчилсан төлөвлөлт хийж байхад тогтсон итгэл үнэмшил

/хөдлөшгүй үнэн/ гэнэт бий болох /”Туршилт хийх үү Тэгж

болохгүй: хөгжлийн асуудлын хувьд туршилт хийх нь хэт

нарийн, хэт үнэтэй, хэт хүнд хэцүү”/

“бүлгээрээ бодох” /тухайн байр суурийн талаар санаа зовж

байсан ч бүлгийн нэг хэсэг хэвээр үлдэхийн тулд бүлгийн

баримталж буй байр суурийг дагах/

Хүчтэй хүмүүсийн үзэл бодлыг тэнцвэртэй бусаар өргөмжлөх

/саналын үнэ цэнийг түүнийг гаргасан хүний зэрэг зиндаагаар

автоматаар тооцох/

Гол түнш ба сонирхогч талуудыг тодорхойлох нь

Урьдчилсан шинжилгээний чухал хэсэг бол төсөл, хөтөлбөр,

бодлогын гол түнш ба сонирхогч талуудыг тодорхойлох явдал

юм. Гол сонирхогч талуудыг тодорхойлох нь тэр бүр шулуун

дардан, хялбар байдаггүй.

Гол түнш

Гол төлөв нэг гол сонирхогч этгээд юмуу сонирхогч

этгээдүүдийн бүлэг үнэлгээг захиалж, хөрөнгө мөнгөөр тэтгэдэг

бөгөөд түүний гарц, үр дүнг сонирхогч этгээд, хүлээн авагч гол

этгээд болдог. Энэ сонирхогч этгээд, эсвэл сонирхогч

этгээдүүдийн бүлэг үнэлгээний ажлын гол түнш юм. Ийм

түншийн эрэлт хэрэгцээ нь үнэлгээнд их нөлөө үзүүлнэ.

Гол түнш дараахь үүрэг гүйцэтгэнэ:

хөтөлбөрийг зөвшөөрч, санхүүжүүлэх

үнэлгээг хийлгэж, санхүүжүүлэх

тухайн хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар олон нийтийн

өмнө хариуцлага хүлээх

үнэлгээчид мөн түншүүдийн өмнө хариуцлага хүлээдэг.

Ер нь нэг гол түнш байдаг. Энэ гол түнштэйгээ /эсвэл түүний

төлөөлөгчид, хэрэв түншүүдийн бүлэгтэй бол захирлуудын

зөвлөл гэх мэт/ эртхэн уулзаж, тэдний зүгээс үнэлгээний талаар

ямар асуудал тавьж байгааг тодруулах нь чухал юм. Эдгээр

уулзалтын үеэр үнэлгээчид түншийнхээ цаг хугацааны

шаардлага, үнэлгээг хэрхэн хэрэглэх гэж байгаа талаар асууж

тодруулах хэрэгтэй. Үнэлгээнд тавих шаардлага, асуудлыг

тодруулах талаар түнштэй анх уулзаж, судалсан үнэлгээч хожим

нь мөнөөх түнштэйгээ эргэн уулзаж, үнэлгээ хийх арга замын

талаар өргөн сонголтыг танилцуулах, эсвэл үнэлгээ хийхэд

зөвлөмж болгосон нэг арга хандлагыг санал болгож болно.

Сонирхогч талууд

■Сонирхогч

талууд: Тухайн

үйл ажиллагаанд

хувь, оролцоотой

түншээс өөр

бусад хүн,

байгууллага юм.

Сонирхогч талууд бол тухайн үйл ажиллагаанд хувь, оролцоотой

түншээс өөр бусад хүн, байгууллага юм. Тэд гол төлөв тухайн

төсөл хэрэгжих үед юмуу хэрэгжсэний дараахь жилүүдэд нь

түүний /уг төслийн/ үр өгөөжийг хүртэж байгаа хүмүүс юм.

Сонирхогч талуудад дараахь хүмүүс орно:

оролцогчид

үр өгөөжийг шууд хүртэгсэд

үр өгөөжийг шууд бусаар хүртэгсэд

санхүүжилт хийж буй хөгжлийн байгууллагууд

Засгийн газрын албаны хүмүүс, сонгогдсон албаны хүмүүс,

төлөвлөгч, нийтийн эрүүл мэндийн сувилагч зэрэг холбогдох

ашиг сонирхол бүхий төрийн ажилтнууд

хөтөлбөрийн захирлууд, ажилтнууд, удирдлагын зөвлөлийн

гишүүд, менежерүүд ба сайн дурынхан

бодлого боловсруулагчид

хамтын нийгэмлэг, сонирхлын бүлгүүд, холбоод, хөтөлбөрийн

ажилтнуудаас өөр уг асуудлыг сонирхож байж болзошгүй

хүмүүс

Сонирхогч талууд тухайн үйл ажиллагаанд гол төлөв янз бүрийн

үзэмжээр ханддаг. Хандивлагч түүний мөнгө зохистой

зарцуулагдсан уу, үйл ажиллагаа /хөтөлбөр/ үр дүнтэй болов уу

гэдэг талаар санаа тавьж байдаг. Хөтөлбөрийн менежер тухайн

санаачлагыг сайн удирдаж байна уу, авсан сургамжийг ашиглаж

чадаж байна уу гэдэг талаар анхаарна. Хөтөлбөрт оролцогсод

илүү, сайн үйлчилгээ авахыг хүсэж байж болно. Бодлого

боловсруулагчид уг санаачлага зорьсон үр нөлөөнд хүрч байгаа

эсэх талаар илүүтэй санаа тавина. Нийгмийн бусад хэсэг нь уг

санаачлагыг давтах, эсвэл өргөтгөх, эсвэл уг санаачлагын сөрөг үр

дагавар гэж үзэж байгаа юмыг хязгаарлах хүсэлтэй байж мэднэ.

Ашиг сонирхлын хэлбэр энэ мэт олон янз байх нь сайн зүйл

бөгөөд тэдгээрийг эхэн үеийн хэлэлцүүлгийн үеэр авч үзэж болно.

Тухайн үнэлгээнд холбоотой хувь хүн, бүлэг тус бүрийн хүлээх

үүрэг болон үнэлгээний хэрэглээний асуудал тодорхой байх ёстой.

/Хүснэгт 4.1/

Гол сонирхогч талуудыг тодорхойлох ба оролцуулах нь

Гол сонирхогч талуудыг тухайн хэрэгжүүлэх ажил, санаачлагын

талаархи баримт бичгийг үзэх, үнэлгээний гол түнш, хөтөлбөрийн

хандивлагч, ажилтнууд, орон нутгийн албаны хүмүүс, хөтөлбөрт

оролцогсодтой ярилцах замаар тодорхойлно. Сонирхогч талуудтай

эхлээд ярилцаж, жижиг бүлгүүдэд хуваах нь зүйтэй. Үнэлгээний

тухай сонирхогч талуудтай ярилцахдаа үнэлгээг төлөвлөгч тал

бүртэй ярилцахын зорилго юу вэ гэдгийг тодорхой мэдэж байх

ёстой. /удахгүй хийх гэж буй үнэлгээний талаар тэдний тавих

асуудлыг тодруулах хүсэлт тавих/

Үнэлгээний хэрэглээг нэмэгдүүлэх нь гол түнштэй уулзах, мөн

үнэлгээг төлөвлөхөд гол сонирхогч талуудыг оролцуулахаас

эхэлнэ. Энэ бол үнэлгээний тайланг гаргаж, тархаалтын үе шат

эхлэх гэж байхад хийдэг зүйл биш.

Зарим үнэлгээний тухай голлох сонирхогч талууд тогтмол уулзалт

хийж, эсвэл бүр илүү албан ёсны бүтэц байгуулдаг. Үнэлгээний

менежер зөвлөх юмуу удирдах хороо зэрэг бүтэц бий болгодог.

Гол сонирхогч талуудыг эртхэн оролцуулснаар үнэлгээчид тухайн

үйл ажиллагааг сайн ойлгох, тэр нь юунд хүрэх зорилготой,

түүнийг гүйцэтгэхэд ямар асуудал, сорилт тохиолдохыг илүү

мэдэх болно. Үнэлгээний баг үнэлгээгээр авч үзэх асуудлууд,

түүнчлэн хэзээ мэдээлэл хэрэгтэй болох, хэн түүнийг өгөх зэрэг

нарийн ширийн мэдээллийг сайн авах болно. Голлох сонирхогч

талуудтай уулзах нь үнэлгээний явцад гол ноцтой асуудлуудыг

орхигдуулахгүй байхыг баталгаажуулахад тусална. Энэ нь бас

үнэлгээг ихээр захиалахад тусална: Сонирхогч талууд тэдний

тавьсан асуудал, бэрхшээлийг анхааралтай авч үзэх юм байна

гэдгийг мэдэх болсноор тэд үнэлгээг дэмжиж, сонирхох нь

нэмэгдэж болзошгүй юм. Ийм замаар үнэлгээний хэрэглээг бий

болгоно.

Үнэлгээг төлөвлөх, хэрэгжүүлэхэд сонирхогч талуудыг идэвхтэй

оролцуулах хэр хэмжээ хэд хэдэн хүчин зүйлээс, түүний дотор

нөөц болон харилцаанаас хамаарна. Сонирхогч талууд жишээ нь

өөрсдийн байнгын ажил, үүргээс илүү цаг хугацаа гаргаж чадахгүй

байж болно, эсвэл үнэлгээг аль болохоор бие даан хийлгэх улс

төрийн шалтгаан ч байж мэднэ.

Хүснэгт 4.1 Үнэлгээ хийхэд сонирхогч талуудын гүйцэтгэх үүрэг

Сонирхогч талууд

Бодлого

боловсруулах

Үйл ажиллагааны

шийдвэр

гаргах

Үнэлгээнд

хувь нэмрээ

оруулах

Хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид

Хөтөлбөрийг

санхүүжүүлэгчид

Зөвшөөрөл өгдөг албаны хүн,

зөвлөл юмуу агентлаг

Бусад нөөцөөр хангагчид

/тоног төхөөрөмж, нөөц

бараагаар туслах/

Хэрэгжүүлэгч агентлагуудын

дарга нар, ахлах менежерүүд

Хэрэгжилт хариуцсан

хөтөлбөрийн менежерүүд

Хөтөлбөрийн ажилтнууд

Хяналт-шинжилгээний

ажилтнууд

Хөтөлбөрөөс үр өгөөж шууд

хүртэгсэд

Хөтөлбөрөөс үр өгөөж шууд

бусаар хүртэгсэд

Хөтөлбөрийн хүлээн авч,

хэрэгжүүлж болзошгүй

хүмүүс

Хөтөлбөрөөс хасагдсан

хүмүүс /жишээ нь, орох

шалгуураар/

Хөтөлбөр юмуу үнэлгээний

сөрөг үр нөлөөг мэдсэн

хүмүүс

Хөтөлбөрийн үр дүнд эрх

мэдлээ алдсан хүмүүс

Хөтөлбөрийн үр дүнд

боломжоо алдсан хүмүүс

Хамтын нийгэмлэгийн гишүүд

ба нийт иргэд

Бусад

Эх сурвалж: Зохиогчид

Хариу

үйлдэл

хийх

Зөвхөн

сонирхлоороо

Сонирхогч талын шинжилгээ хийх

Сонирхогч талын дүн шинжилгээ хийхэд туслах зорилгоор олон

удирдамж боловсруулсан байдаг. Эрүүл мэндийн удирдлагын

шинжлэх ухаан ба НҮБ-ын Хүүхдийн сан 1998 онд Чанарын

удирдлагын заавар гэсэн вэб хуудсандаа үнэлгээний амжилтад

үлэмж нөлөө үзүүлж чадах гол хүмүүс, бүлгүүд ба

байгууллагуудын ач холбогдлыг тодорхойлох, үнэлэх нэг үйл

явцын тухай толилуулжээ. Сонирхогч талын дүн шинжилгээ хийх

бусад хэд хэдэн шалтгааныг тэд бас дурьджээ:

Үнэлгээнд нөлөө үзүүлж чадах хүмүүс, бүлгүүд,

байгууллагуудыг тодорхойлох /эерэг ба сөрөг/

Эдгээр бүлэг үнэлгээнд эерэг, эсвэл сөрөг ямар явцын нөлөө

үзүүлэхийг гадарлаж мэдэх

Тухайн санал санаачилгад илүү үр дүнтэй, боломжит

дэмжлэгийг авах, үнэлгээг амжилттай хэрэгжүүлэхэд

тохиолдох саад тотгорыг багасгах стратегийг боловсруулах.

Шигтгээ 4.1-д сонирхогч талын дүн шинжилгээг хийх нэг загварыг

үзүүлжээ. Энэ нь хүснэгт 4.1-тэй төстэй бөгөөд үнэлгээг дэмжих,

түүнд үзүүлэх эсэргүүцлийг багасгахыг онцолжээ.

Оролцоог нэмэгдүүлэх нь чухал боловч бас хэт олныг хамрах

хэрэггүй. Уг ажлаас хөндий байгаа хүнийг оролцуулах гэж

оролдох нь тэдний дургүйг хүргэхээс хэтрэхгүй байж мэднэ.

Үнэлгээнд заримдаа нэг юмуу түүнээс олон сонирхогч этгээдийг

үнэлгээг төлөвлөх, хэрэгжүүлэхэд шууд оролцуулдаг /хамтын

оролцоотой үнэлгээний тухай 5 дугаар бүлэгт авч үзнэ/. Ийм

нөхцөлд үнэлгээг сонирхогч талуудыг дараахь зүйлд оролцуулахад

тусална:

Ажлын удирдамжийн нөхцөлийг томьёолох

Үнэлгээний багийг сонгох

Өгөгдөлд дүн шинжилгээ хийх

Үнэлгээний үр дүн, мэдээллийг тодорхойлох, дүгнэлт ба

зөвлөмжийг томьёолох /Миккелсен 2005/

Гол агуулгыг ойлгох

Урьдчилсан шинжилгээ хийхэд хөтөлбөрийн тодорхой үе шат ба

үнэлгээний өргөн хүрээний ерөнхий зорилгын хоорондын

харилцааг мөн судална. Төсөл, хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэх

ажлыг ахиц, дэвшилд хүрэх үйл ажиллагаа гэж ойлгож болох

бөгөөд түүний үе шат бүрт үнэлгээний янз бүрийн асуудлыг

тавьдаг. Жишээ нь, хөрөнгө гаргах, санхүүжилт хийх тухай

амласнаас хойш хэдхэн сарын дараа хөтөлбөрийн зорилго

биелэгдсэн эсэхийг үнэлэх нь утгагүй. Харин эхний үе шатанд

тохирох илүү оновчтой асуулт нь тухайн хөтөлбөрийг

хэрэгжүүлэхэд шаардлагатай орцуудыг авсан эсэх тухай байж

болно. Панцер ба Уестхуес нар 1989 онд хөтөлбөрийн үе шатууд

ба үнэлгээний асуултуудын хувьсал, өөрчлөлтийн хэв загварыг

гарган үзүүлжээ. /Хүснэгт 4.2/ Тэдний оруулсан асуултууд нь

зөвхөн жишээ болох юм. Өөр олон боломжит асуултыг үе шат

бүрт асууж болно.

Урьдчилсан шинжилгээний өөр нэг алхам бол бодлогын гол

агуулгыг тодорхойлох явдал юм. Үнэлгээчид үнэлгээний тайлан

авч, түүний судалсан асуудлууд, сонгосон арга хандлага,

ашигласан арга, хэрэгсэл ба илрүүлсэн зүйлсийг хянан үзэхээс

эхэлдэг. Хэрэв шинэ санаачлага, арга хэмжээнд үнэлгээ хийх гэж

байгаа бол уг үнэлгээг өмнө хийж байсан үнэлгээний жишээ,

загваргүйгээр төлөвлөх хэрэг гарч болзошгүй. Гэвч энэ нь ховор

тохиолдоно.

Шигтгээ 4.1 Сонирхогч талын шинжилгээг яаж хийх вэ

1. Тухайн санаачлага, оролцоонд нөлөө үзүүлж, эсвэл түүний нөлөөнд өртөх

хүмүүс, бүлгүүд ба байгууллагуудыг тодорхойлох талаар хамт

ажиллагсадтайгаа мэтгэлцэх. Тэднийг хүснэгтийн сонирхогч талууд гэсэн

баганад жагсаах.

2. Сонирхогч этгээд бүр үнэлгээнд ямар тодорхой сонирхолтой байгааг

тодруулах. Үнэлгээнээс сонирхогч талын хүртэх боломжит үр өгөөж,

үнэлгээний шаардлагаар түүний хийх өөрчлөлт, түүнд хохирол юмуу зөрчил

бий болгож болзошгүй төслийн үйл ажиллагаа зэрэг асуудлыг авч үзэх.

Эдгээр сонирхлыг ”төсөл, хөтөлбөр, бодлого дахь сонирхогч талын

сонирхол” гэсэн баганад бичих.

3. Үнэлгээний амжилтад сонирхогч тал бүрийн сонирхол ямар чухал болохыг

тодорхойлох. а/ үнэлгээг амжилттай болгоход гол сонирхогч этгээдийн

гүйцэтгэх үүрэг, мөнөөх этгээд уг үүргийг биелүүлэх магадлал, б/ сонирхогч

тал үнэлгээнд сөрөг хандлага үзүүлэх магадлал ба үр нөлөө гэсэн хоёр

асуудлыг авч үзэх. Сонирхогч тал бүрийн хувьд та өөрийн үнэлгээг

“болзошгүй үр нөлөөний үнэлгээ” гэсэн баганад бичиж, “А” маш чухал, “В”

нэлээн чухал, “С” маш чухал биш гэж зэрэглэх

4. Сонирхогч талын дэмжлэгийг авах, эсэргүүцлийг багасгахын тулд авч болох

арга хэмжээний тухай нягтлан бодох. Сонирхогч тал бүрт яаж хандах талаар

бодох. Үнэлгээгээр ямар төрлийн асуудлыг авч үзэхийг сонирхогч тал хүсэж

байна Төлөвлөх үйл явцад сонирхогч талыг оролцуулах нь ямар ач

холбогдолтой вэ Танай үнэлгээг сонирхогч талаар дэмжүүлэхэд нөлөөлж

чадах өөр бүлэг, хүмүүс бий юу Хүснэгтийн сүүлчийн баганад танай

үнэлгээг дэмжүүлэх болон саад тотгорыг багасгахад чиглэсэн стратегийг

бичих.

Шигтгээ хүснэгт. Сонирхогч талын шинжилгээг хийх жишиг загвар

Сонирхогч

тал

Төсөл, хөтөлбөр,

бодлого дахь

сонирхогч талын

сонирхол

Сонирхогч талд үнэлгээний

үзүүлэх, сонирхогч талаас

үнэлгээнд үзүүлэх боломжит

үр нөлөөг үнэлэх

Дэмжлэг авах ба

саад тотгорыг

багасгах боломжит

стратеги

Эх сурвалж: Эрүүл мэндийн удирдлагын шинжлэх ухаан ба НҮБ-ын Хүүхдийн сан 1998

Хүснэгт 4.2 Үнэлгээний янз бүрийн шатанд тавих асуултууд

Хөтөлбөрийн хэрэгжилтийн үе Үнэлгээний явцад тавих

шат

асуултууд

1. Нийгмийн бэрхшээлтэй

Нийгмийн хамтлагийн хэрэгцээ, шаардлагыг

асуудал, хэрэгцээ шаард-лагыг хэр зэрэг хангасан бэ

үнэлэх

Тэдгээр хэрэгцээ, шаардлагыг хангахын тулд

2.Зорилгуудыг тодорхойлох

юу хийх ёстой вэ

3.Хөтөлбөрийн хувилбарыг

төлөвлөх

4.Хувилбарыг сонгох

Хүссэн өөрчлөлтийг хийхийн тулд ямар

үйлчилгээг үзүүлж болох вэ

Хөтөлбөрийн аль боломжит хандлага нь илүү

тогтвортой вэ

5.Хөтөлбөрийн хэрэгжилт

6.Хөтөлбөрийн ажиллагаа

7.Хөтөлбөрийн үр дагавар,

үйлчлэл, үр нөлөө

8.Хөтөлбөрийн үр ашиг

Эх сурвалж: Панцер, Уестхуес. 1989

Хөтөлбөрийг яаж ажиллагаанд оруулах вэ

Хөтөлбөрийн ажиллагаа төлөвлөсний дагуу

явж байна уу

Хөтөлбөр хүссэн үйлчлэлийг үзүүлж байна

уу

Хөтөлбөрийн үйлчлэлийг боломжит зардлаар

авч байна уу

Бэлэн байгаа мэдлэгийг ашиглах

■Мэдлэг

ийн сан:

Төсөл,

хөтөлбөр

ба

бодлогын

талаархи

бэлэн

байгаа

онолын

болон

туршилт

ын

мэдлэгий

н сан

Урьдчилсан дүн шинжилгээ нь төсөл, хөтөлбөр ба бодлогын

талаархи онолын болон туршилтын явцад бий болсон мэдлэгийг

судална. Үүнийг бас мэдлэгийн санг ашиглахгэдэг.

Үнэлгээ ба нийгмийн шинжлэх ухааны судалгаа, түүний дотор эдийн

засгийн судлалын дүнд бий болж буй мэдлэг өдөр бүр нэмэгдсээр

байна. Тодорхой сэдвээр тайлбарласан мэдлэгийг хуримтлуулж

нэгтгэсэн өгүүллүүд бүхий сэтгүүлүүд гарч байна. Тухайлбал,

жирэмсэн эхчүүдэд төрөх хүүхдийн жингийн тухай мэдлэг олгох болон

хоол тэжээлийн хөтөлбөр заахад оролцогчдын тоо ямар нөлөө үзүүлэх

тухай тэнд бичсэн байна. Байгууллагын социологи, танин мэдэхүйн

сэтгэл зүй, нийтийн сонголтын онол, хууль ба эдийн засаг зэрэг янз

бүрийн ухааны онол, судалгааг байгууллагын үйл ажиллагаа хэрхэн

холбож байгааг асуудалд чиглэсэн судалгаа харуулна. /Скот 2003,

Сведберг 2003/ Кемпбелийн хамтын ажиллагаа зэрэг байгууллага

өгөгдсөн сэдвээр үнэлгээний чанарыг хянаж, тэдний шалгуурт нийцэж

буй сэдвүүдийг нэгтгэдэг /http://www.campbellcollaboration.org/. Гэмт

хэргийг шүүх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбарын таамаг

туршилтын сан, нийгмийн халамжийн хөтөлбөр, эрүүл мэнд ба

боловсролын хөтөлбөрүүд 10000 гаруй “туршилт” хийгдсэнийг

үзүүлжээ. /Петросино ба бусад 2003/ Үнэлгээг зохион байгуулах,

төлөвлөхөд холбогдох мэдлэгийн санг нягталж, хянан үзэх нь чухал.

/Шигтгээ 4.2/

Шигтгээ 4.2 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаархи мэдлэгийн

санг ашиглах нь

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай тоо мэдээллийг

шинжилж үзэхэд 29 хөтөлбөр хэрэгжиж, 25 нь хэрэгжихгүй

байгаа, 28 нь найдвар төрүүлж байгаа нь тодорхой болжээ. /өөр

68 хөтөлбөрийн тухай мэдээлэл тодорхой биш байна/ Эдгээр

дүгнэлт 600 гаруй үнэлгээний нэгтгэсэн дүн дээр үндэслэгдсэн

бөгөөд үүнд сургууль болон гэр бүлд суурилсан гэмт хэргээс

урьдчилан сэргийлэх талаархи үнэлгээ, орон сууцны хулгайг

багасгах хөтөлбөр, хар тамхи хураах, халуун цэгүүдэд цагдаагийн

хяналт тавих, хаалттай тойргийн санаачлага, хөршүүдийн холбоо,

хамгаалалт, сургалтын хөтөлбөр, шоронгийн шийтгэлийн

хэлбэрүүд ба хөтөлбөрүүд /уур уцаарыг тайвшруулах, сургалтын

хөтөлбөр, танин мэдэхүйн хөтөлбөрүүд нь гэмт хэрэг дахин

гарахыг багасгах, өсвөр залуу насны хэрэгтнүүдийн хэсэгт

онцгой анхаарал хандуулдаг/ орно.

Эх сурвалж: Шерман ба бусад 2002

Өөрчлөлтийн онолыг боловсруулах, ашиглах, үнэлэх

Урьдчилсан үнэлгээний сүүлийн хэсэг нь өөрчлөлтийн онолыг

боловсруулах ба түүнийг яаж ашиглах, үнэлэхийг ойлгох явдал юм.

Үндсэн логик, эсвэл өөрчлөлтийн онол судалгааны өмнөх ба дараахь

үе шатны гэдгээс үл хамааран үнэлгээний чухал сэдэв болно. Энэ

хэсэгт өөрчлөлтийн онолыг яагаад ашиглаж байгаа, өөрчлөлтийн

онолыг яаж боловсруулах, түүнийг яаж үнэлэх тухай авч үзнэ.

■Өөрчлөлтийн

онол: Нийгмийн

өөрчлөлтийн

санаачлагын урт

хугацааны

зорилгод

хүрэхэд

шаардлагатай

зүйлсийг

бүрдүүлэх

төлөвлөгөө,

зураг юм.

Хэдийгээр янз бүрийн тодорхойлолт байж болох ч өөрчлөлтийн

онолын нэг тодорхойлолтод өгүүлэхдээ энэ бол “нийгмийн

өөрчлөлтийн санаачлагыг төлөвлөх, үнэлэх шинэтгэлийн арга

хэрэгсэл”, нийгмийн өөрчлөлтийн санаачлагыг урт хугацааны

зорилтод хүрэхэд шаардлагатай “барилгын төлөвлөлт, зураг” юм

гэжээ. /Actknowledge and Aspen institute 2003/ Өөрчлөлтийн онолыг

тухайн байгууллага, эсвэл санаачлага үр дүнд хэрхэн хүрэх гэж

байгаа, энэ талаар хийсэн нотолгооны үндсийг тодорхойлох явдлын

дүрслэл гэж үзэж болно.

Өөрчлөлтийн онол дараахь зүйлийг илэрхийлэх ёстой:

төсөл, хөтөлбөр, бодлогод ашиглах орцын дэс дараалал, орцын

оролцоотой явагдах үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөр, бодлогын

төсвийн хүрээнд төлөвлөсөн гарц, /нэг үйл ажиллагаа юмуу хэд

хэдэн үйл ажиллагааны хослол/, мөн хүлээгдэж буй үр дагавар,

үр нөлөөг тооцож Зураглах

үр дагаварт нөлөөлж болох үйл явдал ба нөхцөлийг

тодорхойлох

тухайн хөтөлбөр шалтгаан, үр дагаварт хүрэхэд ойртож байна

гэсэн нотолгоог нягтлах

бодлого ба түүний хэрэгжих орчны нөхцөл байдал, судлагдсан

байдлын тоймд үндэслэн үнэлгээгээр судлан үнэлэх

шаардлагатай чухал асуудлыг нягтлах.

Бодлого, үйл ажиллагаа төлөвлөсөн үр дагаварт хүрэхэд нөлөөлж

болох үйл явдал, нөхцөлүүдийг тодорхойлох нь хөгжлийн

хөтөлбөрүүдийн хоорондын холбоо, нарийн түвэгтэй байдлыг

тооцоход чухал хэрэгтэй юм. Олон улсын хөгжлийн байгууллагууд

одоо хөтөлбөрийн зээл олгож байгаа ба үүнд хөгжиж буй орнууд

төслийн санхүүжилтээс илүү болгоомжтой хандах болжээ. Паусон

2006 онд бичихдээ:

Сүүлийн жилүүдэд төрийн бодлогод гарсан чухал өөрчлөлт бол

иж бүрэн, олон зорилготой, олон талтай, олон агентлаг оролцсон,

олон сэдэвтэй хөтөлбөрүүд нэмэгдэж байгаа явдал юм. Үүний

шалтгаан тодорхой. Нийгмийн бэрхшээлтэй асуудлуудын үндэс

нь сүлжилдсэн байна. Эрүүл мэндийн хомсдлын уг сурвалж нь

боловсролын бэрхшээл, хөдөлмөрийн зах зээлийн тэгш бус

байдал, хүрээлэн буй орчны тэнцвэргүй байдал, орон байрнаас

гарах, гэмт хэргийн золиос болох ялгаатай шинжүүд гэх мэт

байж болно. Шийдвэр гаргагчид үүнтэй холбоотойгоор нэг

удаагийн арга хэмжээ, нэг асуудлыг шийдвэрлэхэд шинж

тэмдгүүдийг яг оноож авч үзэж байгаа эсэх талаараа бодож,

цэгнэж эхэлжээ.

Паусон ийм тохиолдолд үнэлгээчид юу хийхийг тодорхойлжээ:

хөтөлбөрийн үндэс болж буй онолыг ойлгох

судалгааг нэгтгэх замаар бий болсон мэдлэгийг шалгах

хөтөлбөрийг цогцоор нь, бодлого, үйл ажиллагааны хэлхээ

гинж гэж авч үзэх, үүнд нэг хэсэг сонирхогч тал нөөцөөр

/материал, нийгмийн, танин мэдэхүйн, сэтгэлийн хөдөлгөөний/

хангахаас нөгөө нэг хэсэг сонирхогч тал хүртэл зан үйлдлийн

өөрчлөлт гарна гэсэн хүлээлттэйгээр үргэлжилнэ.

Үнэлгээг төлөвлөж байх явцад хөтөлбөрийн үндэс болж буй

өөрчлөлтийн онолыг яаж боловсруулж, шалгах вэ гэсэн асуултад

анхаарал тавих ёстой. Төсөл, хөтөлбөр, бодлогын гол бүрэлдэхүүн

хэсгүүд болон харилцан үйлчлэлийг тодорхойлохын тулд

сургалтын материал ашиглах хэрэгтэй. Тэдгээр нь төсөл, хөтөлбөр,

бодлогын шалтгаан, үр дүн буюу юуны шалтгаан юу болох тухай

учир шалтгааны гинжин холбоосыг харуулна. Хүссэн үр нөлөө ба

зорилтыг гол төлөв уг загвар дахь сүүлчийн холбоос гэж үздэг.

Өөрчлөлтийн онолын үнэ цэн нь төсөл, хөтөлбөр, бодлого

зорилтдоо хүрэхэд яагаад амжилт олох магадлалтай байгаа тухай

итгэлийг Дүрслэн үзүүлдэгт оршино. Өөрчлөлтийн онол бас

хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсгүүд ба тэдгээрийн хоорондын

харилцааг онцлон заадаг. Нөөцөөр хангах нь тухайн байгууллага

тодорхой зорилтдоо хүрэхийн тулд үйл ажиллагаа явуулах боломж

олгоно. Энэхүү нөөц /орц/, үйл ажиллагаа, гарц, зорьсон үр

дагавар ба үр нөлөө хоорондоо холбоотой.

Зарим тохиолдолд, үнэлгээчид тухайн бодлого, үйл ажиллагаа

хэдийнээ өөрчлөлтийн онолтой болсон гэдгийг мэдэж болно.

Хэрэв тийм бол тэд уг онолыг анхааралтай хянаж үзэх хэрэгтэй.

Олонхи тохиолдолд энэ нь одоо байгаа өөрчлөлтийн онолыг

сайжруулах, дахин боловсруулах, мөн шууд оролцогч хүмүүстэй

түүнийг баталгаажуулахад хэрэгтэй болно. Хэрэв өөрчлөлтийн

онол байхгүй бол үнэлгээчид түүнийг боловсруулж, хөтөлбөрийн

менежер, хэрэв боломжтой бол хөтөлбөрийн ажилтнуудтай

баталгаажуулах ёстой.

Өөрчлөлтийн онолын хамт бас төсөөллийг тодорхойлох ёстой.

Эдгээр төсөөллөөс хамгийн чухлыг нь буюу үнэлгээгээр судлан

нягтлах ёстой /давамгайлж буй улс төрийн ба бодлогын орчин

болон судлагдсан байдлын тоймд үндэслэн/ гэж үзсэн төсөөллийг

нягтлах хэрэгтэй. Өөрчлөлтийн онолууд нь тухайн бодлого,

санаачлага, орц, үйл ажиллагаа, гарцыг хэрхэн үр дүн болгож

хувиргах гэж буйг харуулахын тулд “хар Шигтгээ” нээдэг ажээ.

/Зураг 4.1/

Өргөн агуулгаараа юу болж байна гэдгийг, өөрөөр хэлбэл, тухайн

хөтөлбөр хэрэгжиж буй орчинг тодорхойлох нь чухал юм.

Энэ орчин /улс төрийн, макро эдийн засгийн, бодлогын гэх мэт/

тогтолцооны бүх хэсэгт нөлөөлнө. /Зураг 4.2/ Төсөл, хөтөлбөр,

бодлого бүрийн цаана томьёолон боловсруулж, логик дараалалд

оруулж болох өөрчлөлтийн онол байдаг. Уг онолыг янз бүрийн

хэмжээ, загварыг ашиглан янз бүрийн аргаар Дүрслэн үзүүлж

болно.

Эдгээр загварыг онолын загвар, логик загвар, өөрчлөлтийн хүрээ,

логик бүтэц, үр дүнгийн гинжин загвар болон үр дагаврын загвар

гэж заримдаа нэрлэнэ. Өөрчлөлтийн онол нь тохиолдлын хэлхээ

холбоо, нөлөөллийг илэрхийлэн харуулах, гол төсөөллийг

тодотгох ёстой.

Өөрчлөлтийн онолыг яагаад хэрэглэдэг вэ

Өөрчлөлтийн онол үнэлгээчид ба сонирхогч талуудын аль алинд

нь үнэ цэнтэй, учир нь уг онол урт хугацааны зорилтын нийтлэг

ойлголтыг бүрдүүлэх, түүнд яаж хүрэх, түүнд хүрэх замд гарсан

ахицыг хэмжихэд юуг ашиглах талаар хамтран ажиллах боломж

олгоно. /ActKnowLedge and Aspen Institute 2003/

Зураг 4.1 Орцоос үр дүн хүртэл урагшлах нь

Үр дүн

Орц

Үйл

ажиллагаа

Гарц

Хар

хайрцаг

Үр

дагавар

Үр

Хэрэгжих

орчин

Эх сурвалж: Зохиогчид

Зураг 4.2 Хөтөлбөрийн үр дүнтэй хэрэгжихэд орчны үзүүлж болзошгүй

нөлөөлөл

Бодлогын орчин

Улс төрийн орчин

Орц үйл ажиллагаа гарц

Макро эдийн

Засгийн зураг

Хар хайрцаг

Нийтийн

хандлага

Үр дагавар

нөлөө

Тусламж олгогчид

Хэрэгжих орчин

Эх сурвалж: Зохиогчид

Өөрчлөлтийн онолыг бас үнэлгээний үр дүнг тайлагнахад ашиглаж

болно. Keллoгг сангийн 2004 оны илтгэлд хөтөлбөрийн амжилт,

й й б

Хөтөлбөрийг ойлгох ба үнэлэхэд тов тодорхой байхуйц

хэллэгээр Дүрслэн үзүүлэх

Тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрийн ажиллагаа, суралцах

зорилгын гол үр дүн болон хөтөлбөрийн сайжруулалтад

анхаарал, нөөцийг төвлөрүүлэх

Зорилтот харилцаа холбоо, зах зээлийн стратегийг хөгжүүлэх

Нэгтгэж хэлбэл, төсөл, хөтөлбөр, бодлогын өөрчлөлтийн онолыг

илэрхийлэх нь хэд хэдэн үр өгөөжтэй:

Энэ нь хөтөлбөрийг амжилтад хүргэхэд шийдвэрлэх

элементүүдийг тодорхойлоход тусална.

Энэ нь хөтөлбөрийн талаар нийтлэг ойлголт бүрдүүлэх,

нийтлэг хэл дээр үндэслэсэн сонирхогч талуудын хүлээлтийг

бий болгоход тусална.

Энэ нь үнэлгээний суурийг тавьж өгнө.

Энэ нь үр дагаврын хэмжээ хамаардаг хувьсах үзүүлэлтүүдэд

гарч буй ахицыг тодорхойлох хэмжүүрийг тодорхойлно.

Энэ нь үнэлгээний асуултуудыг тодорхойлох нэг үндэс болох

нотолгоонуудыг нягтлан үзнэ.

Өөрчлөлтийн онолыг боловсруулах нь

Менежерүүд төсөл, хөтөлбөр, бодлогын үзэл баримтлалыг

боловсруулах явцад гол төлөв өөрчлөлтийн онолыг боловсруулдаг.

Энэ үйл явцад тэд сонирхогч талуудыг оролцуулж болно. Гэвч

өөрчлөлтийн онол дандаа тодорхой байдаггүй, мөн энэ нь тухайн

бодлого, үйл ажиллагааны хувьд эхнээс нь аваад дуусах хүртэл

заавал тогтвортой байдаггүй. Бусад бодлого, үйл ажиллагааны

хувьд өөрчлөлтийн онол байхгүй ч байж болно. Ийм тохиолдолд,

үнэлгээчид өөрчлөлтийн онолыг боловсруулах хэрэгтэй болно.

Өөрчлөлтийн онолыг шалгах нь үнэлгээ бүрийн үндсийг

бүрдүүлэх ёстой.

Өөрчлөлтийн онолыг хянах, эсвэл боловсруулж эхлэхийн өмнө

үнэлгээчид төсөл, хөтөлбөр, бодлогын зорилго, зорилтыг тодорхой

ойлгосон байх ёстой. Гурван гол асуултыг нягтлан бодох ёстой:

Судалгаа ба үнэлгээ тухайн төсөл, хөтөлбөр, бодлогын үндэс

болж байна уу

Төсөл, хөтөлбөр, бодлогын логик, эсвэл үр дүнгийн хэлхээ

холбоо нь юу вэ

Ямар гол төсөөллийг гаргаж байна вэ

Уг үйл явц холбогдох бодлого, үйл ажиллагаа ба үнэлгээний тухай

аль болох их зүйл мэдэж авахаас эхэлнэ. Шинэ мэдээлэл авахын

хамт хөтөлбөрийн учир шалтгаан, гол төсөөллүүдийг

боловсруулах үйл явц эхэлнэ. Учир шалтгааныг тодорхойлмогц

түүнийг үйл явдлын хэлхээ холбоост байрлуулж, зураглана. Дараа

нь гол төсөөллүүдийг тодорхойлно. /Зураг 4.3/

Зураг 4.3 Өөрчлөлтийн онолыг боловсруулах үйл явц

Өмнөх судалгаа

үнэлгээний дүгнэлтүүд

Эх сурвалж: Зохиогчид

Учир

шалтгаан

Гол

төсөөлөл

Өмнөх судалгаа, үнэлгээний дүгнэлтүүд хөтөлбөрийн

үндэс болох уу

Өөрчлөлтийн онолыг боловсруулах нь судалгаа ба үнэлгээний

ном, бүтээлийг нягтлах, тоймлон үзэж хянахаас эхэлнэ. Жишээ нь,

өмнөх судалгаагаар бусад хүчин зүйл хяналтад байх нөхцөлд

сурагчдын сурлагын амжилт ба гэрийн даалгавраа хийхэд эцэг

эхийн оролцооны хооронд нааштай холбоо байгааг үзүүлжээ.

Эсвэл хөгжиж буй орнуудын хотын бүсэд өмнө нь хэрэгжсэн

боловсролын хөтөлбөрийн үнэлгээ уг хөтөлбөрийн нэг

бүрэлдэхүүн хэсэг болох багш сурагчдынхаа гэрт очиж байх нь

гайгүй амжилттай болсон тухай илтгэсэн байж болно. Ном хэвлэл

судлах ажил дуусч, холбогдох дүгнэлтүүдийг олж, судалсны дараа

адил төстэй бодлого, үйл ажиллагааны үр дүн юу болохыг

урьдчилан төсөөлөх зорилгоор өөрчлөлтийн онолыг боловсруулж

болно. Өмнөх судалгаа, үнэлгээний дүгнэлтийг ашиглахгүйгээр

өөрчлөлтийн онолыг боловсруулах хэрэг гарч мэднэ. Ийм

нөхцөлд, уг онол харьцангуй сул байх болно.

Үнэлгээний ном, бүтээлийг тоймлон үзэх нь судалгаа, үнэлгээний

мэдээллийн боломжит эх сурвалжийг өргөн хүрээтэй нягтлахаас

эхлэх ёстой. Эх сурвалжид дараахь зүйл орно:

Хэн нэгний өөрийн байгууллагаар хийлгэсэн үнэлгээний

судалгаа

ЭЗХАХБ-ын Хөгжлийн тусламжийн хорооны хэвлэл, баримт

бичиг, улс улсаар ангилан хадгалсан мэдээллийн сан

Хөгжлийн байгууллагууд, хөгжлийн банк, төрийн бус

байгууллага ба бусдын хийсэн үнэлгээний судалгаа

Үнэлгээний сэтгүүлүүдийн нийтлэлүүд

Сэтгэл зүй, социологи, боловсрол болон бусад салбарт

унших боломжтой. Цаг хязгаарлагдмал учир үнэлгээчид чухал

мэдээллийг олохын тулд гүйлгэн харахаас өөр аргагүй. Үнэлгээчид

холбогдох судалгаа, үнэлгээний дүгнэлтүүдийг олсон бол

тэдгээрийг анхааралтай нягтлан шалгах хэрэгтэй. /Шигтгээ 4.3/

Хөтөлбөрийн учир шалтгаан, логик юу вэ

Хөтөлбөр, бодлого, төслийн учир шалтгаан, логикийг уг бодлого,

үйл ажиллагааны зорилго, зорилт ба “Хэрэв Х тохиолдвол дараа нь

Ү тохиолдох ёстой” гэсэн нотолгооноос харах хэрэгтэй. Зорилтот

бүлэг болон амжилт өөрчлөлт гарч буйг илтгэхэд шаардагдах

өөрчлөлтийн түвшин, уг өөрчлөлт гарахаар хүлээгдэж буй цаг

хугацаа зэрэг хүссэн өөрчлөлтийн мөн чанарын тухай нарийн

ширийн зүйлийг тодорхойлно. “Хэрэв – дараа нь” гэсэн холбоог

тодорхойлсны дараа өөрчлөлтийн онолыг боловсруулна. Үйл

ажиллагааны хэлхээс дэх нотолгоонуудыг бичиж тэмдэглэхийн

тулд жижиг цаас, картыг ашиглаж болно. Уг хэлхээг бүрдүүлэхийн

хамт тэдгээрийг хялбархан ийш тийш нь хөдөлгөж, нэмж, бас

хасаж болно.

Шигтгээ 4.3 Өмнөд хэсэг дэх Африкийн улс дахь сурагчдын

сурлагын амжилтыг сайжруулах хөтөлбөрийн тухай ном, хэвлэлийг

тоймлон үзэх нь

Африк дахь боловсролын хөтөлбөрийг үнэлэх хүсэлтийг хөгжлийн

байгууллагын үнэлгээчдэд тавьсан бөгөөд уг үнэлгээний зорилго нь

сурагчдын сурлагын амжилтыг сайжруулах явдал байв. Хөрш орны

бага сургуулийн багш нар сурагчдынхаа гэрт очдог болсноор тэдний

сурлага сайжирсан тухай үнэлгээчдэд ярьсан байлаа. Үнэлгээчид

судалгаа, үнэлгээний ном, хэвлэлийг судалж, танилцахаас эхэлжээ.

Тэд эхлээд бага сургуулийн боловсрол, ололт амжилтын тухай

судалгааг үзэж, адил төстэй хөтөлбөрийн талаар ямар дүгнэлт олж

болохыг танджээ. Тэд боловсролын судалгаа олон улсын сэтгүүл,

Америкийн боловсролын судалгааны сэтгүүл, Балчир хүүхэд үеийн

судалгаа ба практик, Боловсролын судалгааны сэтгүүл зэргийг

голлон үзжээ. Тэд бас Хөгжлийн гарц, Хөгжлийн тусламжийн

хорооны Үнэлгээний нөөцийн төв, Боловсролын нөөцийн мэдээллийн

төв зэргийг үнэлгээнд зориулж хянан үзжээ. Энэ үйл явцын дүнд

үнэлгээчид холбогдох зарим судалгаа, адил төстэй санагдсан хэд

хэдэн төсөл, хөтөлбөрийг олсон байна. Үнэлгээний багийнхан

судалгаа, үнэлгээний ном, хэвлэлийг уншиж, бусад орон дахь адил,

төстэй хөтөлбөрүүдийн асуудал, дүгнэлтүүдээс аль болох их зүйл

олж мэдэхийг хүсчээ.

Эх сурвалж: Зохиогчид

Үнэлгээчид гол төлөв урт хугацааны зорилгоос эхлэн арагшаа явж,

одоогийн нөхцөл байдалд эргэн ирэх хүртэлх үйл явдлын логик

холбоосыг тогтооно. Хэрэв өөрчлөлтийн онолыг хэдийнээ

боловсруулсан бол үнэлгээчид уг өөрчлөлтийн онолыг дахин

боловсруулахын тулд дээрхтэй төстэй үйл явдлыг туулан өнгөрөх

ёстой.

Хөгжлийн үнэлгээний арга барилд хүмүүсийг сургах үйл

ажиллагааны жишээг авч үзэв. /Зураг 4.4/ Уг үйл ажиллагааны

хүлээгдэж буй үр дүн нь сайн чанартай үнэлгээ ба шийдвэр

гаргагчдын гаргасан нотолгоонд суурилсан илүү сайн шийдвэр

болно. /Эцсийн зорилго нь хөгжлийн үйл явц сайжрах бөгөөд

хөгжилд олон хүчин зүйл нөлөөлдөг учир үнэлгээчид энэ эцсийн

үр дагаврыг хэмжих гэж оролддоггүй./ Энэ бодлого үйл

ажиллагааны энгийн холбоо хэлхээнд дараахь зүйлс орно: Хэрэв

үнэлгээчид сайн бэлтгэгдсэн бол илүү сайн үнэлгээ хийнэ, энэ нь

бодлого боловсруулагчдад ашигтай мэдээлэл өгөх үр дүнтэй,

ингэснээр нотолгоонд үндэслэсэн шийдвэр гаргахад хүргэнэ.

Хэрэгтэй мэдээлэл нь шийдвэр гаргагчид илүү сайн шийдвэр

гаргахад үр дүнгээ өгнө.

Энэ хүртэл тайлбарлан дурдсан зүйл бол шулуун шугамын загвар

юм. Өөрчлөлтийн талаархи сайн онол бол зөвхөн энгийн, шулуун

шугамын шалтгаан - үр дүн гэсэн харилцааг хүлээн авахгүй. Энэ

нь цогц харилцаа, холбоосыг үзүүлдэг бөгөөд ингэхдээ араас

урагш, өмнөхөөс хойшоо хүртэлх хэлхээг холбодог Шигтгээ, сум

зэргийг ашиглана. Эдгээр нь өөрчлөлтийн онолын хэсгүүд юм. Тэд

бас загварын үндэс болох гол төсөөллүүдийг нарийвчлан үзэх

бөгөөд түүнд тухайн бодлого, үйл ажиллагаанд нөлөөлөх

магадлалтай гол нөхцөл байдлын ба хэрэгжих орчны хүчин зүйл,

үйл явдлуудыг багтаана.

Гол төсөөллүүд нь юу вэ

Анхдагч учир шалтгааны холбоос нь гол төлөв шулуун шугамын

байдаг. Үнэлгээчид тэдний төсөл, хөтөлбөр, бодлоготой харилцан

үйлчилдэг олон хүчин зүйлсийг авч үзэхийн хамт өөрчлөлтийн

онол илүү цогц шинжтэй болж байдаг. Тухайн хөтөлбөрийн учир

шалтгаан, логикийг тогтоохын хамт тэд бас өөрчлөлтийн үйл

явцын тухай хийж буй төсөөллүүдийг тодорхойлох ёстой. Тухайн

бодлого, үйл ажиллагааны амжилтад хүрэхэд хамгийн их

эрсдэлтэй төсөөллүүдийг /гол нотолгоонууд/ дараа нь нягтлан

шалгаж, үнэлгээний нэг хэсэг болохын хувьд туршиж болно.

Зураг 4.4 Үнэлгээчдийг сургалтад хамруулах замаар шийдвэр

гаргах явдлыг сайжруулахад чиглэсэн өөрчлөлтийн энгийн

онол

Сургалт

Сайн

чанартай

үнэлгээ

Илүү ашигтай

мэдээлэл

Илүү

сайн

шийдвэр

Эх сурвалж: Зохиогчид

Төсөөллүүдийг гол төлөв дараахь дөрвөн бүлэгт хуваадаг:

урт хугацааны, завсрын, эхэн үеийн үр дагаврын хоорондын

холбоог зураглал дээр батлах

амжилтын чухал урьдчилсан нөхцөлүүдийг бүгдийг нь

тодорхойлсон болохыг хянан үзэх, батлах

хөтөлбөрийн үйл ажиллагаа ба түүнээс гарах үр дагаврын

хоорондын холбоосыг нотлох

үр дүнд хүрэх ахиц, дэвшлийг дэмжих юмуу түүнд саад болж

болзошгүй нөхцөл байдлын ба хэрэгжих орчны хүчин зүйлсийг

ил, далд ойлгох, хүрсэн үр дүнгийн хэр хэмжээ.

Үнэлгээчид шинээр бий болж буй учир шалтгаан, логикийг

судалж, өөрсдийн төсөөллүүдийг шалгана. Дараахь асуултыг асуух

боломжтой:

Өөрчлөлтийн энэ онол үнэмшилтэй юу Үйл явдлын хэлхээс

урт хугацааны зорилгод хүргэх магадлалтай юу

Өөрчлөлтийн энэ онолыг хэрэгжүүлэх боломжтой юу Үр

дагаврыг бий болгох боломжтой стратегийг хэрэгжүүлэх

чадавхи, нөөц бий юу

Энэ онолыг турших боломжтой юу Амжилтыг хэрхэн

тодорхойлох хэмжүүрүүдийг тодорхойлсон уу /Андерсон

2004/

Тэд бас дараахь асуултыг асууна:

Бодлого, үйл ажиллагаанд туслах юмуу саад болж магадгүй

орчинд өөр юу болж байна вэ

Төсөөллүүдийг бичиж, үйл явдлуудын хэлхээст оруулна. Жижиг

цаасуудыг бэлтгэж, бүрэлдэн бий болж буй онолтой нийцүүлэхийн

тулд тэдгээрийг өөрчлөн тавьж болохоор ашиглана.

Бүх төсөөллийг нягтлах хэрэггүй. Хэрэв бүгдийг нь нягтлана гэвэл

их урт жагсаалт болно. Гэвч гол төсөөллүүдийг, ялангуяа

хөтөлбөрийн амжилтад ихээхэн эрсдэлтэй төсөөллүүд худал болох

нь мэдэгдсэн бол тэдгээрийг сайн нягтлах ёстой.

Үнэлгээчдийн сургалтын хөтөлбөрийн жишээнд дараахь гол

төсөөллүүдийг оруулж болно:

Үнэлгээчдэд тэдний хэрэгцээг хангах сургалтын бэлэн

боломжтой эх сурвалж байдаггүй.

Үнэлгээчид сургалтад оролцохын тулд санхүүгийн дэмжлэг авч

чадна.

Сургалт үнэлгээчдийн хэрэгцээг хангах боломжтой.

Үнэлгээчид сургалтыг үнэлдэг бөгөөд суралцах сонирхолтой

байна.

Үнэлгээчдэд хэрэгцээтэй дэмжлэг ба бусад боломжийг олгох

бөгөөд сургалтаар сурсан зүйлээ практикт ашиглаж чадах

нөхцөлийг хангана.

Үнэлгээчид мэдээллийг Засгийн газрын агентлагт үр дүнтэй

хүргэхэд шаардлагатай тайлан бичих ур чадвар эзэмшсэн.

Засгийн газрын шийдвэр гаргагчид нотолгоонд үндэслэсэн

илүү сайн шийдвэр гаргахын тулд үнэлгээний үр дүнг ашиглах

болно.

Энэ хэлхээг үр дүнтэй болгохын тулд чухал төсөөллүүдийг авч

үзэх ёстой. Тэдгээрийг өөрчлөлтийн онолын диаграмтай хамт

жагсааж бичих юмуу өөрчлөлтийн онолын диаграмд оруулж

бичиж болно. /Зураг 4.5/

Өөрчлөлтийн онолын загвар

Kеллoгг сан өөрчлөлтийн онолыг тайлбарлахад үнэлгээчдэд туслах

загварыг 2004 онд санал болгожээ. /Зураг4.6/

Өөрчлөлтийн онолын загварыг ашиглахын тулд үнэлгээчид уг

загварын дунд хэсгээс /бэрхшээлтэй асуудал ба асуудал/ эхлэхийг

уг сан зөвлөжээ. Энэ нь уг загварын амин чухал буюу өөрчлөлтийн

онолын цөм юм. Энэ хэсэгт үнэлгээчид тухайн бодлого, үйл

ажиллагааны авч үзвэл зохих бэрхшээлтэй асуудал ба бусад

асуудлын талаархи тодорхой мэдээллийг бичнэ.

Хамтын нийгэмлэгийн хэрэгцээ ба үнэт зүйл гэсэн хоёр дахь

хэсэгт үнэлгээчид хамтын нийгэмлэг юмуу байгууллагын хэрэгцээ

шаардлага ба өмч, үнэт зүйлсийг тодорхойлно. Хэрэв уг

хэрэгцээний үнэлгээг хийсэн, эсвэл хамтын нийгэмлэг ба

байгууллагын хэрэгцээ, шаардлагын тэргүүлэх зорилтыг

тодорхойлсон бол уг мэдээллийг энд бас оруулах хэрэгтэй.

Хүссэн үр дүн гэсэн гурав дахь хэсэгт тухайн бодлого, үйл

ажиллагаа ойрын ба урт хугацаанд юунд хүрэхээр хүлээж байгааг

үнэлгээчид тодорхойлж тусгахыг Kellogg зөвлөжээ. Энэ нь

ихэнхдээ ирээдүйд чиглэсэн алсын хараа байж болох юм. Энэ

хэсэгт орох зүйлүүд нь гарц, үр дагавар, үр нөлөө болно.

Зураг 4.5 Өөрчлөлтийн онолын энгийн диаграм ба гол

төсөөлөл:

Сургалтад

хамрагдагсдын

хэрэгцээ

хангагдсан байх

Засгийн газарт илгээхэд

болохуйц тайлан бичих

ур чадвар

Сургалт

Сайн

чанартай

үнэлгээ

Илүү ашигтай

мэдээлэл

Илүү

сайн

шийдвэр

Суралцахад

хангалттай

хугацаа

Сурсан зүйлээ

баталгаажуулахад

өгсөн нөөц, боломж

Эх сурвалж: Зохиогчид

Нөлөөлөх хүчин зүйлс гэсэн дөрөв дэх хэсэгт хүсэж буй

өөрчлөлтөд нөлөөлж болох болзошгүй саад болон боломжит

дэмжлэгийг жагсааж бичихийг Kеллoг үнэлгээчдэд зөвлөжээ.

Үүнд эрсдлийн хүчин зүйлс, одоогийн бодлогын орчин, эсвэл

бусад хүчин зүйл орно. /Тэдгээрийг судалгаа, үнэлгээний ном

хэвлэл ба бусад эх сурвалжийг тоймлон үзэж авч болно/

Стратеги гэсэн тав дахь хэсэгт үнэлгээчид судалгаагаар тогтоосон

ерөнхий, амжилттай стратегийг жагсааж бичнэ. Уг стратеги нь

адил төстэй хамтын нийгэмлэг, байгууллагуудын төсөл, хөтөлбөр,

бодлогоо үр дүнд хүргэх оролдлогод тус дэм үзүүлнэ. /”сайн

практик”/

Төсөөлөл гэсэн сүүлийн хэсэгт үнэлгээчид тодорхойлсон

өөрчлөлтийн стратегийг яаж, яагаад хамтын нийгэмлэг ба

байгууллагад хэрэгжүүлэх вэ гэдэгтэй холбоотой нотолгоог

мэдээлэхийг Kеллoгг сан зөвлөжээ. Үүнд зарчим, итгэл, санаа

бодол орно. Өөрчлөлтийн онолын загварыг дараа нь өөрчлөлтийн

онолын график Дүрслэлийг зурахад ашиглаж болно.

Хэрэв хэсэг бүлэг хүмүүс өөрчлөлтийн онолыг боловсруулахад

оролцож байгаа бол хүн тус бүр /эсвэл бүлэг/-т бөглөх маягтыг

өгнө. Маягтыг бөглөж дууссаны дараа бүлэг эдгээр бөглөсөн

байдлын талаар ярилцаж, санал нэгдэнэ.

Энэ нь загвар буюу маягтын нэг жишээ болно. Үүнийг тухайн

байгууллагын хэрэгцээ, практик зэргийг харгалзан өөрчлөн

тохируулж ашилаж болно. Тухайлбал, үнэлгээчид зөвхөн

амжилттай стратеги бус амжилтгүй стратеги /зайлсхийх

зорилгоор/-ийг мөн тодруулан илрүүлэхийг зорьж байж болно.

Зураг 4.6 Өөрчлөлтийн онолын загвар

Стратеги

Төсөөлөл

5 6

Нөлөөлөх

хүчин зүйлс

4

Бэрхшээлтэй асуудал ба

бусад асуудал

1

Хүссэн үр дүн

/гарц, үр дагавар,

үр нөлөө/

3

Хамтын нийгэмлэгийн

хэрэгцээ, үнэт зүйлс

2

Эх сурвалж: Keллогг сан 2004

Өөрчлөлтийн онол боловсруулах жишээ

Үнэлгээчид өөрчлөлтийн онолыг хэрхэн боловсруулдгийг хоёр

жишээ Дүрслэн харуулж байна. Эхний жишээ нь багш нарыг

сурагчдынх нь гэрт нь очуулж, ингэснээр сурагчдын сурлагын

чанарыг сайжруулах хөтөлбөрийг Зурагэлжээ. Хоёр дахь нь

Засгийн газарт авилгыг багасгах тухай хамтран оролцох

семинарыг ашиглах хөтөлбөрийг үзүүлжээ.

Багш нар сурагчдынхаа гэрт очих замаар сурагчдын сурлагын

чанарыг сайжруулах нь. Дараахь нөхцөл байдлыг авч үзэх.

Боловсронгуй хөтөлбөр үнэлгээний үр дүн боловч тэр нь

өөрчлөлтийн онолгүй байна. Үнэлгээч судалгаа, үнэлгээний ном,

хэвлэлийг шүүн үзэх замаар өөрчлөлтийн онол боловсруулж эхлэх

хэрэгтэй болно. /Шигтгээ 4.3-д Дүрсэлсэн ёсоор/ Уг хөтөлбөрийн

зорилго бол сурагчдын сурлагын чанарыг сайжруулах явдал юм.

Багш нар сурагчдын гэрээр явах нь хөтөлбөрийн бодлого юм.

Нөхцөл байдлын учир шалтгаан, логик дараахь байдлаар

илэрхийлэгдэнэ: Хэрэв багш нар /орц/ сурагчдынхаа гэрт /орц/

очиж /үйл ажиллагаа/, эцэг эхтэй нь ярилцаж /гарц/ байвал тэд

хүүхэддээ илүү анхаарч туслах болно /үр дагавар/. Эцэг эхчүүд

гэрийн даалгаврыг цагт нь хийж дуусгаж байх нь сургуульд

сурахад ямар хэрэгтэй болох, мөн хүүхдүүд өдөр бүр хичээлдээ

явж байхын /гарц/ чухлыг ойлгож, түүний үр дүнд тэд дээрх хоёр

асуудалд анхаарч хэрэгжүүлэхийг баталгаатай болгоно. Хүүхэд

гэрийн даалгавраа хийж, хичээлдээ тогтмол явж байгаа, мөн багш

нь сурагчдаа ойлгож тусалдаг учир хүүхдүүдийн сурлага сайжрах

болно /үр нөлөө/.

Өөрчлөлтийн онолыг боловсруулж байгаа үнэлгээчид зорилтот үр

дүнг буюу сурагчдын унших чадварыг сайжруулах явдлыг эхэнд

нь тавьж, диаграммын доод хэсэгт бичнэ. /Зураг 4.7/ Дараа нь

үнэлгээчид диаграммын дээд хэсэгт “Багш нар сурагчдынхаа гэрт

очих” гэж бичиж, уг бодлого, үйл ажиллагааг тодотгоно. Багш нь

сурагчдынхаа гэрээр явснаар гарах гурван боломжит үр дүнг

үнэлгээчид тодорхойлно:

Багш нар сурагчдынхаа гэр бүлийн соёл, ахуйн нөхцөлийг

мэддэг болно.

Сургууль сурагчдаас юу хүсэж, хүлээж байгаа тухай

мэдээллийг эцэг эхчүүд авна.

Багш нар, эцэг эхчүүдийн аль аль нь сурагчид сургуульд

амжилттай суралцахад ямар асуудал саад болж байгааг

нягтлан үзэх боломжтой болно.

Үнэлгээч энэ гурван боломжит үр дүн бүрээс бусад үр дүнг задлан

гаргаж, үр дүнгүүдийн гинжин хэлхээс ба харилцан үйлчилдэг үр

дүнгүүдийг тодорхойлно.

Жишээ нь, “багш нар сурагчдынхаа гэр бүлийн соёл, ахуйг мэддэг

болсон” гэсэн үр дүнгээс өөр үр дүнгүүдийн гинжин хэлхээсийг

гаргаж тодорхойлох ба тэдгээрт дараахь үр дүн орно:

Дараа нь багш нар сурагчиддаа болон тэдний ертөнцийг үзэх

үзэлд сэтгэлээсээ ханддаг болно.

Тэгээд багш нар сурагчдад илүү тохиромжтой аргаар зааж

эхэлнэ.

Дараа нь сурагчдын сэтгэл санааны байдал сайжирна.

Тэгээд сурагчдын суралцах чадвар сайжирна.

Үнэлгээч дараа нь анхны боломж бүрээс бусад боломжит үр

дүнгүүдийг тодорхойлсон ба тэдгээр нь бүгд суралцах чадвар

сайжирсныг үзүүлсэн. Үр дүнгүүдийн гинжин хэлхээсийн зарим

нь бас өөр бусад боломжит үр дүнгүүдтэй харилцан үйлчилнэ.

Зураг 4.7 Багш нарыг сурагчдынх нь гэрт очуулж, сурагчдын суралцах чадварыг

сайжруулах хөтөлбөрийн өөрчлөлтийн онол

Багш нар сурагчдынхаа гэрээр

явах

Эцэг эх, багш нар бодол, санаагаа

хуваалцах

Багш сурагчийнхаа

гэр бүлийн соёл,

ахуйг мэддэг болох

Сургууль сурагчдаас

юу хүсэж хүлээж

байгааг эцэг эхчүүд

мэддэг болох

Сурагчийн сурлагыг муутгадаг

онцлог асуудлуудыг

тодруулах /эрүүл мэнд,

сэтгэл санааны, бусад/

Багш нар хүүхдүүдэд

ба тэдний ертөнцийг

үзэх үзэлд

сэтгэлээсээ хандах

Хүүхдүүд гэрийн даалгавраа

хийх, сургуулиас

өгсөн үүрэг даалгаврыг

биелүүлэхэд эцэг эх нь

дэмжиж, урамшуулах

Хичээлээ таслахгүй

явахад эцэг эхийн

зүгээс үзүүлэх

дэмжлэг

Сургууль сурагчдаас юу

хүсэж хүлээж байгааг эцэг

эхчүүд мэддэг болох

Сурагчдад

тохиромжтой,

ойлгомжтой заах

Сурагчид сурах ажилд

мэрийлттэй байх

Сурагчдын ирц,

оролцоо

Сурагчид тусгай тусламж

авах

Сурагчдын сэтгэл

санааны байдал

Нөхцөл сайжруулах /эрүүл

мэнд, сэтгэл санааны/

Эх сурвалж: Вайсс 1972, 50

Суралцах чадварт ахиц гарах

Өөрчлөлтийн энэ онол бас хэд хэдэн төсөөллийг тодорхойлно. Энэ

тохиолдолд, тэдгээрийг диаграммд оруулж бичихийн оронд зүгээр

жагсааж бичнэ. Үнэлгээчдийн тодорхойлсон төсөөллүүдийг дор

бичив:

Хүүхдүүдийн эцэг эх хоёулаа байдаг, орон гэртэй айлынх.

Эцэг эхчүүд нь уулзах боломжтой, багш нар боломжтой үедээ

гэрт нь очиход тэд байж байх боломжтой.

Багш нар сурагчдын гэрт очиход бэлэн байна.

Эцэг эхчүүд багш нарыг гэрт нь ирэхэд сайхан хүлээж авна.

Эцэг эхчүүд тэдний хүүхдийг сургах талаар санал, бодлоо

ярихад тааламжтай байх болно.

Багш нар сурагчдынхаа соёл, ахуйг илүү сайн мэддэг болох

бөгөөд ингэснээр сурагчдынхаа сэтгэл санааг ойлгодог болно.

Багш нар сурагчдынхаа гэрт очсоноор олж мэдсэн зүйлээ

ашиглан хичээлийн заалт, заах аргаа тохируулна.

Хүүхдүүдийнхээ хичээл сурлагад анхаарч байх, хүүхэд

сургуульдаа таслахгүй явж, гэрийн даалгавраа хийж байх,

сурлага нь сайжрахыг эцэг эхчүүд хүсдэг.

Эцэг эхчүүдэд хүүхдүүдээрээ ажил хийлгэх шаардлага

байхгүй.

Сургууль болон гэр ахуйн хүрээнд сурагчдын сурлагыг

сайжруулах чиглэлээр нөлөөлөх өөр бусад асуудал байхгүй

байна

Үнэлгээ нь энэ чиглэлээр гарсан ном хэвлэлд болон сонирхогч

талуудын хувьд чухал гэж тодорхойлсон төсөөллүүдийг авч үзнэ.

Авлигатай тэмцэх талаархи оролцооны арга бүхий семинарыг

ашиглах нь. Янз бүрийн жишээг авч үзэх. Тухайн хөтөлбөр нь

Засгийн газар дахь авлигыг бууруулахад оролцооны арга бүхий

семинарыг нэвтрүүлэх зорилготой юм. Өөрчлөлтийн онолыг

боловсруулахын тулд үнэлгээчид авлигыг диаграммын доод

хэсэгт, бодлого, үйл ажиллагааг диаграммын дээд хэсэгт тус тус

бичнэ. Тохиолдож болзошгүй гол үйл явдлуудыг үйл явдлын

гинжин хэлхээст тэдгээр хоёрын дунд байрлуулна. /Зураг 4.8/

/Хаариус 2005/

Хэдийгээр олон төсөөллийг дэвшүүлэн гаргасан боловч

үнэлгээчид үнэлгээгээр шалгах тэдгээр төсөөллийг гурван гол

хэсгээр хязгаарлах ба ингэхдээ ном хэвлэлийн шүүлт, сонирхогч

тал ба түншийн хэлэлцүүлэгт үндэслэнэ:

Оролцооны семинар үр дүнтэй болж, хөтөлбөр ба

суралцагсдын хэрэгцээг хангаж байна.

Суралцагсад семинарт оролцох чадвар, хандлага, сонирхолтой.

Суралцагсад “орон нутгийн хэмжээнд өөрсдөө эзэмших”-ийн

гол утга санааг хөгжүүлж, хэрэгцээтэй үр дүнг бий болгоно.

Өөрчлөлтийн онолын нэр томьёо ба график дүрслэл

Хөтөлбөрийн онол нь үнэлгээнд гол хүч болж өргөжихийн хамт

нэр томьёо, хэллэгийн талаар будилаан гарах болов. Тухайлбал,

логик загвар, үр дагаврын загвар, онолын загвар гэх мэт нэр

томьёо бий. Паттон /2002/ жишээ нь, логик загварыг өөрчлөлтийн

онолоос ялгаж үзэж, логик загварын ганц шалгуур бол тэр нь

орцоос эхлэн үйл ажиллагаагаар дамжин гарц, үр дагавар, үр

нөлөөг хүртэлх үндэслэлтэй, хамгаалахахуйц, дэс дараалсан

жагсаалтыг дүрсэлдэг гэж томьёолжээ. Үүний эсрэгээр,

өөрчлөлтийн онол нь төсөөлж, таамаглаж, туршиж буй учир

шалтгааны холбоосыг тодорхойлж тайлбарлана. Ашиглаж буй

тусгай нэр томьёо ба хэллэгээс үл хамааран өөрчлөлтийн онолын

бүх дүрслэл нь учир шалтгааны хэлхээ холбоосыг тогтоож, үр

нөлөөг үзүүлж, гол төсөөллийг тодорхойлох ёстой. Өөрчлөлтийн

онолын загваруудыг өөрчлөлтийн зургаар янз бүрийн аргаар

дүрслэн үзүүлж болно.

Зураг 4.8 Засгийн газар дахь авлигыг бууруулахад оролцооны арга бүхий

семинарыг ашиглах хөтөлбөрийн өөрчлөлтийн онол

Оролцооны арга бүхий семинарыг онцолсон авлигатай тэмцэх хөтөлбөр

бодлогын яриа, хэлэлцээг дэмжих

зан үйлийн үр нөлөө үзүүлэх /шударга байх амлалтад гарын үсэг зурах зэрэг/ “сайн

практик”, “сайн жишээ”-г хуваалцах, суралцах үйл явцыг бий болгоход туслах

түр зуурын юмуу нэг удаагийн хүчин чармайлтаас илүү байх сургалтын үйл явцыг оруулах,

“үйл ажиллагааны судалгаа”-г чиглүүлэхэд туслах

оролцогчдод эрх мэдэл олгох

иргэний нийгэм дэх янз бүрийн сонирхогч талуудтай түншлэл, сүлжээ бий болгох

авлигатай тэмцэхэд хэнд итгэж болох, хэнд итгэж болохгүй тухай мэдлэгийг нээлттэй

болгох

“хурдан ялалт” байгуулах нь авлигын эсрэг тэмцэхэд бусдын оролцоог дэмжинэ.

үйл ажиллагаа нь “шударга ёсны арал” байгуулахад туслах ба энэ нь үлгэр жишээ болохоор

үйлчилнэ.

авилгын эсрэг ажиллагаа явуулахдаа орон нутгийн эзэмшлийг дэмжих

эдгээр семинар нийгмийн бусад хэсэгт нэвчин дэлгэрэх үр дүн үзүүлэх

авлигын эсрэг олон нийтийн ухамсар дээшилсэн

иргэний нийгэм дотор авилгын эсрэг ухамсар дээшилсэн

шударга ёсны янз бүрийн тулгуурыг бэхжүүлэх, эсвэл бүрдүүлэх байгууллагыг бий болгох

ил тод нийгэм ба ил тод, хариуцлагатай улс

Дэлхийн банкны гарах стратеги

үндэсний шударга байдлын системийг бүрдүүлэхэд /бэхжүүлэх/ тусална

энэ нь сайн засаглал тогтооход тусална

Эх сурвалж: Лийю Гилс, Кефт нар 1999

энэ нь авлигыг бууруулна

Стандарт өөрчлөлтийн зураг

■Өөрчлөлтийн

зураг: Үйл

ажиллагаа ба

гарцын үрээр

гарч буй үр

дүнгүүдийн

дарааллыг

харуулсан

Дүрслэл зураг

юм.

Өөрчлөлтийн зураг бол өөрчлөлтийн онолыг зураглан үзүүлэх

хамгийн түгээмэл хэлбэр юм. Өөрчлөлтийн зураг үйл ажиллагаа

ба гарцаас урган гарч буй үр дүнгүүдийн дарааллыг зураглан

үзүүлнэ. /Зураг 4.9/ Энэ бол орц, үйл ажиллагаа, гарц, үр дүн

гэсэн гол бүрэлдэхүүн хэсгүүд байгаа нөхцөлд хамгийн уян

хатан логик загвар юм.

Өөрчлөлтийн зураг эцсийн үр дүнд хэрхэн хүрч байгааг

тодорхой зааж үзүүлэхийн тулд үр дүнгийн янз бүрийн түвшинг

/шууд, завсрын, эцсийн/ харуулж болно. Энэ хэлбэрийг

ашиглахдаа үнэлгээчид өөрсдийн төсөөллүүдийг жагсаах

хэрэгтэй. Үүнд тухайн үйл ажиллагаа зорилтот үр дүнд хүрэх хэр

хэмжээнд нөлөөлж болох гадаад орчин дахь хүчин зүйлүүд орно.

“Учир шалтгаан - үр нөлөө” гэсэн холбоосыг “Хэрэв - дараа нь”

хэмээх илэрхийллийг ашиглан тайлбарлаж болно. Жишээ нь,

“хэрэв үйл ажиллагаа явагдсан бол дараа нь эдгээр гарц

үйлдвэрлэгдэнэ. Хэрэв гарц гарсан бол тэр нь шууд үр дүнгийн

эхний түвшинд хүргэнэ”.

Төсөөллийг онцолсон стандарт өөрчлөлтийн зураг

■Үр дүнгийн

хэлхээс:

Хүссэн

зорилгод

хүрэхийн тулд

орцоос эхэлж,

үйл ажиллагаа

гарцаар дамжин

үр дагавар, үр

нөлөө хариу

үйлдлээр

төгсдөг

хөгжлийн үйл

ажиллалагааны

учир

шалтгааны дэс

дараалал юм.

Өөрчлөлтийн онолын өөр загварыг Зураг 4.10-д үзүүлжээ. Энэ

загвар нь төсөөллүүдийг тухайн санаачлагын төлөвлөлтийн үндэс

болох зарчмууд гэж үзэж багтаасан.

Стандарт үр дүнгийн хэлхээс

Үр дүнгүүдийн хэлхээс буюу бас өөрөөр гүйцэтгэлийн хэлхээс

гэдэг нь өөрчлөлтийн зураглалтай төстэй, гэхдээ энэ нь тодорхой

гарц юмуу үр дүн бүхий тодорхой үйл ажиллагаатай заавал

таарах албагүй. Энэ нь үйл ажиллагаа, гарц, үр дүнгийн учир

шалтгааны дарааллыг харуулсан өөрчлөлтийн зураг шиг адил

нарийн ширийн зүйлийг үзүүлдэггүй учир хэрэглэгч энэ

“хялбаршуулалт” “стандарт”-ыг орлоогүй гэдгийг шалгах

хэрэгтэй болно. Бусад зурган дүрслэлд байгаа шиг гадаад хүчин

зүйлсийн нөлөөг тодорхой авч үзсэн. Орц, үйл ажиллагаа, гарцыг

гол төлөв үр ашгийн хэмжүүр болгон ашигладаг, харин үр дүнг

хөтөлбөрийн үр нөлөөг тодорхойлоход ашиглана. /Зураг 4.11/

Зураг 4.9 Стандарт өөрчлөлтийн зураг

Орц

Үйл

ажиллагаа

Гарц

Үр

дагавар

Үр

нөлөө

Эх сурвалж: Зохиогчид

Нотолгоо

1.

2.

3.

Зураг 4.10 Нотолгоог онцолсон өөрчлөлтийн зураг

Нотолгоо Орц Үйл ажиллагаа Гарц Үр дагавар

Эхлэл Төлөвлөсөн ажил Зорилтот үр дүн

Эх сурвалж: Келлогг сангаас авав /2004/

Зураг 4.11 Стандарт үр дүнгүүдийн хэлхээс

Байгууллагын доторх Шууд үр өгөөж Байгууллагад гадны үзүүлэх

хяналтын хэсэг хүртэгсдэд очих гарц нөлөөний хэсэг

Орц

Үйл

ажиллагаа

Гарц

Үр дагавар

/богино

хугацаат/

Үр дагавар

/завсрын/

Үр нөлөө

Гадны хүчин зүйлс

Эх сурвалж: Канадын Гадаад хэрэг, Олон улсын худалдааны газар, 2005

Гүйцээж хийсэн загваруудын олон жишээг Висконсины их

сургуулийн вэб хуудаснаас үзэж болно. Уг хуудсанд нэвтрэх

хаягийг энэ бүлгийн эцэст тавьсан байгаа.

■Логик

бүтэц:

Хөтөлбөр,

бодлого,

төслийн үйл

ажиллагаа, үр

дүн,

зорилтуудыг

шатлалын

дагуу

холбодог

матриц юм.

Логик бүтэц

Өөрчлөлтийн онолын загварын нэг хувилбар бол логик бүтэц,

буюу товчоор логфрейм юм. Уг бүтэц үйл ажиллагаа, үр дүн,

зорилго, хөтөлбөр, бодлого, төслийн зорилтуудыг шатлалын дагуу

холбоно. Хөтөлбөр, төсөл, бодлого бүрийн бүрэлдэхүүн

хэсгүүдийн хувьд шаардлагатай гүйцэтгэлийн шалгуур

үзүүлэлтүүд, үзүүлэлт бүрийн мэдээллийн эх үүсвэр ба

төсөөллүүдийг үнэлгээчид тогтооно. Логик бүтэц төсөл, хөтөлбөр,

бодлогын зорилтыг тодотгож, орц, үйл ажиллагаа, гарц, үр

дагавар, үр нөлөөний учир шалтгааны холбоосыг тодорхойлно.

Хөгжлийн олон байгууллага уг бүтцийг ашиглахыг шаарддаг ба

өөрсдийн ажилтнуудаа түүнийг ашиглахад сургадаг.

Логик бүтэц нь үндсэндээ 4х4 матриц бөгөөд төсөл, хөтөлбөр,

бодлогын чухал хэсгүүдийг нэгтгэнэ. Үнэлгээчид учир шалтгааны

логикийг ашиглан гол асуултуудыг арга зүйн хэлбэрээр тавина.

Логик бүтцийг янз бүрийн зорилгод ашиглаж болно:

тодорхой зорилго, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийн

ашиглалт, эрсдлийн үнэлгээ зэргийг шаардах замаар төсөл,

хөтөлбөр, бодлогын чанарыг сайжруулах

цогц үйл ажиллагааны төлөвлөгөө, загварыг нэгтгэн

хураангуйлах

үйл ажиллагааны нарийн төлөвлөгөө хийхэд ажилтнуудад

туслах

үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээний бодит

үндсийг бүрдүүлэх /Дэлхийн банк 2004/

Логик бүтцийг мөн шүүмжлэх нь бий. Чухал гэж үзэх шүүмжлэлд

дараахийг оруулж болно:

Логик бүтцийг боловсруулах явцад үнэлгээчид нарийн ширийн

зүйлд автагдаж, том зургийг харалгүй орхиж болзошгүй.

Суурь үеийн тоо, мэдээллийг тодотгож өгдөггүй.

Логик бүтэц нь гол төлөв хэт энгийн, тэр ч байтугай төслийн

энгийн төлөвлөгөө, загвараас ч энгийн байдаг. Гаспер 1997 онд

тэмдэглэхдээ: “Нэгээс гурван хуудас, дөрвөөс таван түвшиний

диаграммд бүх чухал зүйлийг багтааж чадахгүй” гэжээ.

Логик бүтцийг ашиглагч олон хүн уг бүтцэд зарим зүйлийг

багтааж, бусдыг нь гадна үлдээсэн гэдгийг хүлээн

зөвшөөрдөггүй. Уг бүтэц нь үнэлгээ хийхэд туслахаас биш

үнэлгээг орлохгүй.

Логик бүтэц зорилтот биш үр дагаврыг авч үздэггүй, түүний

хүрээ нь тавьсан зорилтуудаар хязгаарлагдана.

Логик бүтцийг бэлтгэснээс хойш шинэчлэхгүй, хөдөлбөргүй

болгох хандлагатай байдаг, ингэснээр тэр нь “цоожин бүтэц”

болдог. /англиар logframe нь lockframe болно/. /Гаспер 1997/

Бага насны хүүхдийн эрүүл мэндийн талаархи логик бүтцэд

дархлаажуулалтыг эмнэлгийн үйл ажиллагааны нэг хэсэг гэж үзэж

оруулсан бөгөөд тухайн дүүргийн 6 хүртэлх насны бүх

хүүхдүүдийн 50 хувийг дархлаажуулах зорилтот үр дүнд хүрэхээр

тооцжээ. /Хүснэгт 4.3/ Энэ зорилтот үр дүнд хүрвэл урьдчилан

сэргийлж болох хүүхдийн өвчний гаралт багасах ёстой.

Хүснэгт 4.3-ын хоёр дахь баганад зорилт бүр ямар хэмжээнд

хэрэгжсэнийг нотлох шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлжээ.

Гурав ба дөрөв дүгээр багануудад шалгуур үзүүлэлтүүдээр

гүйцэтгэлийг үнэлэхийн тулд олж авах тоо, өгөгдлүүд болон

эдгээр тоо, өгөгдлийн шинж чанар, олдох боломжийн талаархи

нотолгоонуудыг байрлуулна.

Өөрчлөлтийн онолыг үнэлэх нь

Өөрчлөлтийн онолыг боловсруулмагц үнэлгээчид эргэн харж, уг

онолын чанарыг янз бүрийн үзэл бодлын үүднээс үнэлэх хэрэгтэй

болно. Ийм үзэл бодол буюу бүтэц дараахь үнэлгээг багтаана:

нийгмийн хэрэгцээтэй холбоотой

логик болон үнэмшилтэй

судалгаа ба практиктай харьцуулах замаар

хөтөлбөрийн өөрчлөлтийн онолыг холбогдох шинжлэх ухааны

нэг юмуу хоёр онолтой харьцуулах замаар

урьдчилсан ажиглалтаар дамжуулан /Росси, Фриман ба Липсей

нараас авав. 1999/

Өөрчлөлтийн онол дараахь асуултад хариулах боломжтой байх

ёстой:

Уг загвар тухайн хөтөлбөрийн үнэн зөв Дүрслэл мөн үү

Бүх элементүүдийг сайн тодорхойлсон уу

Үйл явдлуудын гинжин хэлхээст ямар нэг зай завсар бий юу

Элементүүд хэрэгтэй бөгөөд хангалттай юу

Харилцаа холбоо нь үнэмшилтэй бөгөөд тогтвортой юу

Хөтөлбөрийн тавьсан зорилт ашигтай хэлбэрээр үр дүнд хүрнэ

гэж бодох нь бодитой юу

Келлогг сан 2004 онд логик загварын чанарыг үнэлэх санамж

жагсаалт боловсруулжээ. Дараахь шалгууруудын жагсаалтыг уг

санамж жагсаалтаас тохируулан авав:

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай гол үйл ажиллагааг

жагсаасан.

Уг үйл ажиллагаа тусгай хөтөлбөрийн онолтой тодорхой

холбоотой.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай гол нөөцүүдийг

жагсаасан.

Нөөцүүд хөтөлбөрийн шинжтэй таарч байгаа.

Бүх үйл ажиллагаа хангалттай, тохирох нөөцтэй.

Хүснэгт 4.3 Хүүхдийн эндэгдлийг бууруулах хөтөлбөрийн логик бүтэц

Бүрэлдэхүүн хэсгүүд Гүйцэтгэлийн

Шалгах

Төсөөлөл

шалгуур үзүүлэлтүүд

Зорилго: Эмэгтэйчүүд ба

тэдний гэр бүлийн эдийн

засаг, нийгмийн

халамжийг сайжруулах

Өрхийн орлогын өсөлт х

оролцогч өрхийн хувь.

Өрхийн бүх

гишүүдийн эдийн

засаг, нийгэм, эрүүл

мэндийн нөхцлийн

судалгаа

Зорилт: Хүүхдүүд нь

өдөр өнжүүлэх төвүүдэд

байх үеэр эмэгтэйчүүдэд

ажил хийх, суралцах

боломж олгох.

Гарц:

Бэлтгэгдсэн

халамжлагч, хянагч,

захирлууд

Өдөр өнжүүлсэн

байр сайжруулсан ба

ажиллаж байгаа

Боловсруулсан

материал

Тухайн газар дахь

захиргааны систем

Тухайн газар дахь

удирдлагын

мэдээллийн систем

Үйл ажиллагаа:

Халамжлагч, хянагч

нарыг сонгож, анхны

сургалт явуулах

Байруудыг сайжруулах

Материалуудыг

боловсруулах

Захиргааны системийг

бүрдүүлэх

Өдөр өнжүүлэх байрыг

ажиллуулах

Сургалтыг тасралтгүй

явуулж, хянах

Удирдлагын

мэдээллийн системийг

хөгжүүлэх

Эрүүл мэнд, хоол ундны

нөхцөл байдал,

боловсролд хамрагдах

байдлын хэмжээ

сайжирсан

Өдөр өнжүүлэх

төвүүд ажиллаж,

ажлын цагаар

хүүхдүүдийг зохих

чанартай боломжийн

үнээр асарч,

эхчүүдэд ажил хийх,

суралцах боломж

олгож байна.

Бэлтгэгдсэн

халамжлагчид

Байр сайжирсан,

ажиллаж байгаа

Материалыг татаж,

хуваарилсан

Удирдлагын

мэдээллийн систем

ажиллаж байгаа

Нөөц

Төсөв

Технологи

Хүний нөөц

Эх сурвалж: Америк дундын хөгжлийн банк

Судалгаанаас

үзэхэд:

эмэгтэйчүүдийн

ажил эрхлэлт,

боловсрол болон

үзүүлж буй

халамжийн

талаархи тэдний

үнэлгээнд өөрчлөлт

гарсан.

Халамжийн

чанарын үнэлгээг

ажиглалтын үндсэн

дээр хийсэн.

Суралцсан хүмүүс,

байр, материалын

тухай уг системээс

авсан тоо, мэдээлэл

Суралцсан

хүмүүсийн үнэлгээ

Анхны сургалтын

дараа ба

үргэлжилсэн

сургалтын курсын

явцад

Үйл ажиллагааны

төлөвлөгөө, төсөв

ба нягтлан бодохын

тэмдэглэл

Сонгосон загвар ба

сургалтын хөтөлбөр

хэрэгжиж байгааг

судалгаа харуулсан

Үйл ажиллагаа сайн

хэрэгжсэн гэдгийг

тогтоох үнэлгээ

Өрхийн бусад

гишүүд ажил

эрхлэлт, цалин

орлогоо

хадгалах юмуу

сайжруулж

байна.

Эдийн засгийн

нөхцөл

тогтвортой

хэвээр сайжирч

байна.

Өрх гэрийн

нөхцөл өдөр

өнжүүлэх

байрыг

ашиглах,

эхчүүд халамж

үзүүлэх хэлцлээ

биелүүлэх

боломжийг

хангаж байна.

Товч дүгнэлт

Үнэлгээчид төлөвлөгөөгүйгээр үнэлгээнд шууд яаран орохыг

шаардвал эсэргүүцэх ёстой. Урьдчилсан шинжилгээ бол

төлөвлөлтийн үнэ цэнтэй хэсэг ба төсөл, хөтөлбөр, бодлогын

дэлгэрэнгүй төлөөллийг авахад үнэлгээчдэд тусална. Урьдчилсан

шинжилгээ нь үнэлгээ, түүний цаг хугацааны тооцоо, дуусгах

хугацаа, оролцох хүмүүс, нөөц, төлөвлөгөө, хөтөлбөрийн онол,

логик болон бэлэн байгаа мэдлэгийн талаархи чухал асуултуудад

хариулна.

Урьдчилсан шинжилгээний нэг хэсэг бол тухайн бодлого, үйл

ажиллагаанд оролцох хүмүүс, бүлгүүдийг тогтоох явдал юм.

Сонирхогч талын шинжилгээ нь үнэлгээний голлох сонирхогч

талуудыг тогтоох, үнэлгээний тухай тэд юу мэдэх, түүнд тэд ямар

хувь нэмэр оруулж чадах, үнэлгээнээс тэд юу хүсэн хүлээж

байгааг тодорхойлох нэг арга зам юм.

Урьдчилсан шинжилгээний өөр нэг хэсэг бол тухайн үйл

ажиллагааны гол агуулгыг авч үзэх явдал юм. Үнэлгээчид

холбогдох судалгаа болон адил төстэй бодлого, үйл ажиллагааны

үнэлгээнээс санаа, сургамж авч тусгах ёстой. Үнэлгээчид бодлого,

үйл ажиллагааны хэрэгжилтийн янз бүрийн шатанд янз бүрийн

асуулт тавьж, тухайн шат ямар чухал болохыг тодорхойлно.

Тухайн үйл ажиллагааны үндэс болох өөрчлөлтийн онолыг

боловсруулах нь үнэлгээч болон сонирхогч талуудад уг үйл

ажиллагааг Дүрслэх төсөөлөх, үнэлгээний явцад шалгах хэрэгтэй

хөтөлбөрийн үндэс болох нотолгоонуудыг тодорхойлоход туслана.

Өөрчлөлтийн онолыг графикаар Дүрслэх янз бүрийн арга зам

байгаа нөхцөлд бүгд холбогдох судалгаа, үнэлгээний дүгнэлтүүд

дээр үндэслэгдэж, логик урсгалыг Дүрслэх, үр дүнд нөлөөлж

болох үйл явдлуудыг тогтоох, үйл явдлуудын учир шалтгааны

гинжин холбоог үзүүлэх ёстой. Өөрчлөлтийн онол үндсэндээ орц,

үйл ажиллагаа, гарц, үр дүн, түүнчлэн тэдгээрийн бие биетэйгээ

харилцан үйлчлэх харилцаа холбоо, тэдгээрийн оршин үйлчлэх

орчинг Дүрслэн үзүүлнэ.

4 дүгээр бүлгийн дасгал ажил

Дасгал 4.1: Өөрчлөлтийн онолыг хэрэглэх нь

Бичил зээлийн хөтөлбөрийг авч үзье. Түүний зорилго нь эмэгтэйчүүд,

ялангуяа хөдөөгийн ядуу эмэгтэйчүүдэд туслах, ажиллах хүчийг

элсүүлэх, аж ахуй эрхлэх ур чадварыг бүрдүүлэх, ингэснээр өрх гэрийн

орлогыг нэмэгдүүлэх замаар амьжиргааны шинэ эх үүсвэрээр хангах,

өрхийн аж ахуйг сайжруулахад оршино. Хувийн хэвшлийн хөгжлийг

дэмжих, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх нь урт хугацааны зорилт

юм. Зээлийн дундаж хэмжээ 225 ам.доллар, дээд хэмжээ нь 500

ам.доллар. Уг зээлийг бичил аж ахуйн эргэлтийн капитал юмуу хөрөнгө

оруулалтад зориулж бөөнөөр нь өгнө. Зээлийг эргүүлж төлөх хугацаа

нь 1-ээс 10 жилийн хооронд хэлбэлзэх бөгөөд дундаж хугацаа 2-3 жил

байна. Хугацааг 1 жилээр сунгаж болно. Чадавх бүрдүүлэх нэгдсэн

ажлын нэг бүрэлдэхүүн хэсэг нь нягтлан бодох бүртгэлийн үндэс,

санхүүгийн удирдлага юм. Зураг А-д бичил зээлийн хөтөлбөрийг

Дүрсэлсэн хялбаршуулсан логик загварыг үзүүлжээ. Зураг Б-д мөн адил

бичил зээлийн хөтөлбөрийн өөрчлөлтийн онолын илүү нарийвчилсан

график Дүрслэлийг харуулжээ. Зураг Б дэх тойрог Зурагүүд

хөтөлбөрийн зорилтыг биелүүлэхэд нөлөөлж болох орчны зарим хүчин

зүйлийг үзүүлсэн. Уг хөтөлбөрийн үндэс болох нотолгоонуудын тухай

бодох. Уг хөтөлбөрийн үндэс болох таван гол нотолгоог жагсаах:

1. ________________________________________________

2. ________________________________________________

3. ________________________________________________

4. _________________________________________________

5. _________________________________________________

Зураг А. Бичил зээлийн хөтөлбөрийн өөрчлөлтийн энгийн онол

Жижиг бизнес

эхлэх сангаас

хүртэх боломж

Орон нутгийн

хүмүүсийн орлого

ба ажил эрхлэлт

Амьдрах

нөхцөл сайжирсан

Санхүүгийн удирдлагын

зөвлөгөө ба

дэмжлэг

Бизнес ба санхүүгийн

удирдлагын

ур чадвар

Өрх гэрийн

ядуурал

багассан

Зураг Б. Бичил зээлийн хөтөлбөрийн өөрчлөлтийн илүү цогц онол

Засгийн газрын

санхүүжүүлсэн

холбогдох

хөтөлбөрүүд

Эмэгтэйчүүд эдийн засгийн боломжийг

хүртэх нь хязгаарлагдмал, учир нь тэд

зээл ба бусад бүтээгч нөөц авах, мөн

нийгмийн хяналтад оролцох нөхцөлгүй

Төсөл зээл, техникийн

тусламж ба бүлгийн

мэдээллээр хангана

Ажилчдын

мөнгөн

шилжүүлэг

Хоёр талын бусад

бичил санхүүгийн

хөтөлбөрүүд

Макро эдийн

засгийн орчин

Эмэгтэйчүүд бизнес

эрхэлнэ

Санхүүгийн

хөтөлбөрүүд

Эмэгтэйчүүд ажил олж

байна

ТББ-ын

хөтөлбөрүүд

Өрхийн аж ахуйн

амьжиргааны богино

хугацааны сайжрал

Ашгийг хөрөнгө

оруулалтад хийх

Өрхийн аж ахуйн

амьжиргааны байнгын

сайжрал

Бизнес тогтмолжсон

Хоол тэжээл,

эрүүл мэнд,

хувцсанд

үзүүлэх нөлөө

Орон байрны

сайжрал

Охидын боловсрол

сайжирсан

Эдийн засгийн сайжрал

Дасгал 4.2: Таны хөтөлбөрийг шинжлэх нь

Таны одоо ажиллаж байгаа хөтөлбөр, төсөл юмуу эсвэл өөрөө шууд

оролцоогүй ч таны төсөлд зориулсан өөрчлөлтийн онолын график

Дүрслэлийг боловсруулах. Хөтөлбөр, төслийн үндэс болох нотолгоо,

ялангуяа гадаад орчны хүчин зүйлстэй холбоотой нотолгоог

тодорхойлох итгэлтэй байх.

Ишлэл ба цаашид унших зүйл

ActKnowledge and Aspen Institute. 2003. Theory of Change. Roundtable on

Community Change. http://www.theoryofchange.org/.

Anderson, Andrea, A. 2004. “The Community Builder’s Approach to

Theory of Change: A Practical Guide to Theory Development.”

Presentation at the Aspen Institute Roundtable on Community

Change, New York. http://www.aspeninstitute.org/atf/cf/

percent7BDEB6F227-659B-4EC8-8F84-8DF23CA704F5

percent7D/rcccommbuildersapproach.pdf.

Bell, P. 1997. “Using Argument Representations to Make Thinking Visible

for Individuals and Groups.” In Proceedings of CSCL ’97: The

Second International Conference on Computer Support for

Collaborative Learning, eds. R. Hall, N. Miyake, and N. Enyedy, 10–

19. Toronto: University of Toronto Press.

Bruning, R. H., G. J. Schraw, M. M. Norby, and R. R. Ronning. 2004.

Cognitive Psychology and Instruction. 4th ed. Upper Saddle River,

NJ: Pearson Merrill Prentice-Hall.

Canadian Department of Foreign Af airs and International Trade. 2005. Six

Easy Steps to Managing for Results: A Guide for Managers. April.

Evaluation Division, Ottawa.

CIDA (Canadian International Development Agency). 2005. Case Study #1:

Jamaica Environmental Action Program ENACT. Caribbean

Division, Americas Branch.

http://www.acdi-cida.gc.ca/CIDAWEB/acdicida.nsf/En/EMA-

218131811-PHY#1.

Eggen, P., and D. Kauchak. 1999. Educational Psychology: Windows on

Classrooms. 4th ed. Upper Saddle River, NJ: Merrill: Prentice-Hall.

Fitzpatrick, Jody L., James R. Sanders, and Blaine R. Worthen. 2004.

Program Evaluation: Alternative Approaches and Practical

Guidelines. New York: Person Education.

Funnell, S. 1997. “Program Logic: An Adaptable Tool for Designing and

Evaluating Programs.” Evaluation News and Comment 6 (1): 5–7.

Gagne, R. M., and W. D. Rohwer Jr. 1969. “Instructional Psychology.”

Annual Review of Psychology 20: 381–418.

Gasper, D. 1997. “Logical Frameworks: A Critical Assessment Managerial

Theory.” Pluralistic Practice Working Paper 264, Institute of Social

Studies, The Hague.

———. 2000. “Evaluating the ‘Logical Framework Approach’ towards

Learning-Oriented Development Evaluation.” Public Administration

Development 20 (1): 17–28.

Haarhuis, Carolien Klein. 2005. “Promoting Anticorruption Reforms:

Evaluating the Implementation of a World Bank Anticorruption

Program in Seven African Countries.”

http://igitur-archive.library.uu.nl/dissertations/2005-

0714200002/full.pdf.

Healy, A. F, and D. S. McNamara. 1996. “Verbal Learning Memory: Does the

Modal Model Still Work” Annual Review of Psychology 47: 143–

72.

Heubner, T. A. 2000. “Theory-Based Evaluation: Gaining a Shared

Understanding Between School Staf and Evaluators.” In Program

Theory in Evaluation: Challenges and Opportunities, eds. Patricia J.

Rogers, T. A. Hacsi, A. Petrosino, and T. A. Huebner, 79–90. New

Directions for Evaluation No. 87. San Francisco, CA: Jossey-Bass.

Kassinove, H., and M. Summers. 1968. “The Developmental Attention Test:

A Preliminary Report on an Objective Test of Attention.” Journal of

Clinical Psychology 24 (1): 76–78.

Kellogg Foundation. 2004. Logic Model Development Guide. Battle Creek,

MI. http://www.wkkf.org/Pubs/Tools/Evaluation/Pub3669.pdf.

Leeuw, Frans, Ger Gils, and Cora Kreft. 1999. “Evaluating Anti-Corruption

Initiatives: Underlying Logic and Mid-Term Impact of a World Bank

Program.” Evaluation 5 (2): 194–219.

Leeuw, Frans L. 1991. “Policy Theories, Knowledge Utilization, and

Evaluation.” Knowledge and Policy 4: 73–92.

———. 2003. “Reconstructing Program Theories: Models Available and

Problems to Be Solved.” American Journal of Evaluation 24 (1): 520.

Mikkelsen, B. 2005. Methods for Development Work and Research: A New

Guide for Practitioners. Thousand Oaks, CA: Sage Publications.

MSH (Management Sciences for Health), and UNICEF (United Nations

Children’s Fund). 1998. “Quality Guide: Stakeholder Analysis.” In

Guide to Managing for Quality. http://ERC.MSH.org/quality.

Newman, David Kent. 2007. “Theory: Write-up for Conceptual Framework.”

http://deekayen.net/theory-write-conceptual-framework.

Ormrod, J. E. 2006. Essentials of Educational Psychology. Upper Saddle

River, NJ: Pearson Merrill Prentice-Hall.

Owen, J. M., and P. J. Rogers. 1999. Program Evaluation: Forms and

Approaches. Thousand Oaks, CA: Sage Publications.

Pancer, S. Mark, and Anne Westhues. 1989. “A Developmental Stage

Approach to Program Planning and Evaluation.” Evaluation Review

13 (1): 56–77.

Patton, M. Q. 2002. Qualitative Research and Evaluation Methods. 3rd ed.

Thousand Oaks, CA.: Sage Publications.

Pawson, Ray. 2006. Evidence-Based Policy: A Realistic Perspective. New

Brunswick, NJ: Sage Publications.

Petrosino, Anthony, Robert A. Boruch, Cath Rounding, Steve McDonald, and

Iain Chalmers. 2003. “The Campbell Collaboration Social,

Psychological, Educational, and Criminological Trials Register

C20SPECTR.”

http://www.campbellcollaboration.org/papers/unpublished/petrosino.p

df.

Porteous, Nancy L., B. J. Sheldrick, and P. J. Stewart. 1997. Program

Evaluation Tool Kit: A Blueprint for Public Health Management.

Ottawa-Carleton Health Department, Ottawa.

http://www.phac-aspc.gc.ca/php-psp/tookit.html.

———. 2002. “Introducing Program Teams to Logic Models: Facilitating the

Learning Process.” Canadian Journal of Program

Evaluation17(3):11341.

Prensky, Marc. 2001. “Digital Natives, Digital Immigrants.” On the Horizon 9

(5).http://www.marcprensky.com/writing/Prensky percent20

percent20Digitalpercent20Natives,percent20Digital

percent20Immigrants percent20-percent20Part1.pdf.

Ritzer, George. 1993. The McDonaldization of Society. Rev. ed. Thousand

Oaks, CA: Pine Forge Press.

Rogers, Patricia J., T. A. Hacsi, A. Petrosino, and T. A. Huebner, eds. 2000.

Program Theory in Evaluation: Challenges and Opportunities. New

Directions in Evaluation No. 87. San Francisco: Jossey-Bass

Publishers.

Rossi, P., H. Freeman, and M. Lipsey. 1999. Evaluation: A Systematic

Approach. Thousand Oaks, CA: Sage Publications.

Scott, M. 2003. “The Benefi ts and Consequences of Police Crackdowns.”

Problem Oriented Guides for Police, Response Guide 1. U.S.

Department of Justice, Office of Community-Oriented Policing

Services, Washington, DC.

Scriven, Michael. 2007. Key Evaluation Checklist.

http://www.wmich.edu/evalctr/checklists/kec_feb07.pdf.

Shadish, W. R. Jr., T. D. Cook, and L. C. Leviton. 1991. Foundations of

Program Evaluation. Thousand Oaks, CA: Sage Publications.

Sherman, L. W., D. Farrington, B. C. Welsh, and D. L. MacKenzie, eds. 2002.

Evidence-Based Crime Prevention. London: Routledge.

Stulebeam, Daniel L. 2001. Evaluation Models. New Directions for

Evaluation No. 89. San Francisco, CA: Jossey-Bass.

Stulebeam, D. L., G. F Madaus, and T. Kellaghan, eds. 2000. Evaluation

Models. 2nd ed. Boston: Kluwer Academic Publishers.

Suthers, D. D., and A. Weiner. 1995. Belvйdиre.

http://lilt.ics.hawaii.edu/belvedere/index.html.

Suthers, D. D., E. E. Toth, and A. Weiner 1997. “An Integrated Approach to

Implementing Collaborative Inquiry in the Classroom.” In

Proceedings of CSCL ’97: The Second International Conference on

Computer Support for Collaborative Learning, eds. R. Hall, N.

Miyake, and N. Enyedy, 272–79. Toronto: University of Toronto

Press.

Swedberg, Richard. 2003. Principles of Economic Sociology. Princeton, NJ:

Princeton University Press.

Taylor-Powell, Ellen. 2005. Logic Models: A Framework for Program

Planning and Evaluation. University of Wisconsin Extension,

Program Development and Evaluation.

http://www.uwex.edu/ces/pdande/evaluation/pdf/nutritionconf05.pdf.

U.S. GAO (General Accounting Oi ce). 1991. Designing Evaluations.

Washington, DC. http://www.gao.gov/special.pubs/10_1_4.pdf.

Weiss, Carol H. 1997. Evaluation: Methods for Studying Programs and

Policies. Upper Saddle River, NJ: Prentice-Hall.

World Bank. 1996. World Bank Participation Sourcebook. Washington, DC:

World Bank.

http://www.worldbank.org/wbi/sourcebook/sbhome.htm.

———. 2004. Monitoring and Evaluation: Some Tools, Methods and

Approaches. Operations Evaluation Department/Evaluation Capacity

Development, Washington, DC.

http://lnweb18.worldbank.org/oed/oeddoclib.nsf/b57456d58aba40e58

5256ad400736404/a5eb5d776b67d285256b1e0079c9a3/$FILE/Mand

E_tools_methods_approaches.pdf.

Worthen, Blaine. R., James R. Sanders, and Jody L. Fitzpatrick. 1997.

Program Evaluation. New York: Longman.

Вэб хуудас

Campbell Collaboration. http://www.campbellcollaboration.org/.

Community Toolbox. A Framework for Program Evaluation: A Gateway to

Tools. http://ctb.lsi.ukans.edu/tools/EN/sub_section_main_1338.htm.

Evaluation Center, Western Michigan University. The Checklist Project.

http://www.wmich.edu/evalctr/checklists/checklistmenu.htm#mgt.

IDRC (International Development Research Centre). 2004.

Evaluation lanning

in Program Initiatives Ottawa, Ontario, Canada.

http://web.idrc.ca/uploads/user-S/108549984812guideline-web.pdf.

Suthers, D., and A. Weiner. 1995.Groupware for Developing Critical

Discussion Skills. http://www-cscl95.indiana.edu/cscl95/suthers.html.

University of Wisconsin-Extension. Logic Model. http://www.uwex.edu/ces/

pdande/evaluation/evallogicmodel.html.

———. Examples of Logic Models.

http://www.uwex.edu/ces/pdande/evaluation/evallogicmodelexamples

.html.

Өөрчлөлтийн онол

Audience Dialogue. 2007a. “Enhancing Program Performance with Logic

Models.”http://www.uwex.edu/ces/lmcourse/,

http://www.wkkf.org/pubs/tools/evaluation/pub3669.pdf.

———. 2007b. “Program Logic: An Introduction.”

http://www.audiencedialogue.org/proglog.htm.

AusAid. 2005. “Section 3.3: The Logical Framework Approach and Section

2.2: Using the Results Framework Approach.”

http://www.ausaid.gov.au/ausguide/default.cfm.

BOND. 2001. Guidance Notes Series I: Beginner’s Guide to Logical

Framework Analysis.

http://www.ngosupport.net/graphics/NGO/documents/english/273_B

OND_Series_1.doc.

Davies, Rick. 2003. “Network Perspective in the Evaluation of Development

Interventions: More than a Metaphor.” Paper presented at the EDAIS

Conference “New Directions in Impact Assessment for Development:

Methods and Practice,” November 24–25. http://www.enterpriseimpact.org.uk/conference/Abstracts/Davies.shtml

and

http://www.mande.co.uk/docs/nape.doc.

Department for International Development. 2002. Tools for Development: A

Handbook for Those Engaged in Development Activity Performance

and Effectiveness. http://www.dfi d.gov.uk/pubs/fi

les/toolsfordevelopment.pdf. den Heyer, Molly. 2001a. A

Bibliography for Program Logic Models/Logframe

Analysis. Evaluation Unit, International Development Research

Centre.http://www.idrc.ca/uploads/userS/10553606170logframebib2.

pdf and http://www.mande.co.uk/docs/Phillips.ppt.

———. 2001b. “The Temporal Logic Model: A Concept Paper.”

http://www.idrc.ca/uploads/user-S/10553603900tlmconceptpaper.pdf.

Inter-American Development Bank.

http://www.iadb.org/sds/soc/eccd/bexample.html#ex1.

International Fund for Agricultural Development. 2003. Annotated Example

of a Project Logframe Matrix.

http://www.ifad.org/evaluation/guide/3/3.htm

and

http://www.ifad.org/evaluation/guide/annexb/index.htm.

JISC infoNet. 2001. Engendering the Logical Framework.

http://www.jiscinfonet.ac.uk/InfoKits/project-

management/InfoKits/infokit-related-files/logical-frameworkinformation.

———. 2004. Logical Framework (LogFRAME) Methodology.

http://www.jiscinfonet.ac.uk/InfoKits/projectmanagement/InfoKits/inf

okit-related-fi les/logical-framework-information.

Kellogg Foundation. 2004. Evaluation Logic Model Development Guide:

Using Logic Models to Bring Together Planning, Evaluation, and

Action. http://www.wkkf.org./Pubs/Tools/Evaluation/Pub3669.pdf.

Knowledge and Research Programme on Disability and Healthcare

Technology. 2004. Constructing a Logical Framework.

http://www.kardht.org/logframe.html.

McCawley, Paul F. 1997. The Logic Model for Program Planning and

Evaluation. University of Idaho Extension.

http://www.uidaho.edu/extension/LogicModel.pdf.

NORAD (Norwegian Agency for Development Cooperation). 1999. The

Logical Framework Approach: Handbook for Objectives-Oriented

Planning. 4th ed.

http://www.norad.no/default.aspV_ITEM_ID=1069.

PPM&E Resource. 2005. Logical Framework Approach.

portals.wdi.wur.nl/ppme/index.phpLogical_Framework_Approach.

Rugh, Jim. “The Rosetta Stone of Logical Frameworks.”

http://www.mande.co.uk/docs/Rosettastone.doc.

SIDA (Swedish International Development Agency). 2004. The Logical

Framework Approach: A Summary of the Theory behind the LFA

Method. http://www.sida

.se/shared/jsp/download.jspf=SIDA1489en_web.pdf&a=2379.

Usable Knowledge, USA. 2006. Online Logic Model Training: An

Audiovisual Presentation.

http://www.usablellc.net/Logicpercent20Modelpercent20percent

28Online percent29/Presentation_Files/index.html.

Weiss, Carol. 1972. Evaluation Research: Methods for Assessing Program Ef

ectiveness. Englewood Clif s, New Jersey: Prentice Hall.

Wikipedia. 2006. “Logical Framework Approach.”

http://en.wikipedia.org/wiki/ Logical_framework_approach.

Логик бүтцийн шүүмжүүд

Bakewell, Oliver, and Anne Garbutt. 2006. The Use and Abuse of the Logical

Framework Approach A Review of International Development

NGOs’ Experiences. Swedish International Development Agency.

http://www.sida.se/shared/jsp/download.jspf=LFAreview.pdf&a=21025.

MISEREOR. 2005. Methodological Critique and Indicator Systems.

http://www.misereor.org/index.phpid=4495.

Логик бүтцийн боломжит хувилбарууд

Broughton, Bernard. 2005. A Modifi ed Logframe for Use in Humanitarian

Emergencies.

http://www.mande.co.uk/docs/EmergencyLogframeBroughton.doc.

Shaikh, Partha Hefaz. 2005. Intertwining Participation, Rights-Based

Approach and Log Frame: A Way Forward in Monitoring and

Evaluation for Rights-Based Work.

http://www.mande.co.uk/docs/PIFA_Article_PDF.pdf. SIDA Civil

Society Centre. 2006. Logical Framework Approach, with an

Appreciative Approach.

http://www.sida.se/shared/jsp/download.jspf=SIDA28355en_LFA_w

eb.pdf&a=23355.http://www.undp.org/eo/.

5 ДУГААР БҮЛЭГ

ҮНЭЛГЭЭНИЙ АРГЫГ

АВЧ ҮЗЭХ НЬ

Хөгжлийн асуудал нь төсөлд чиглэхээс илүү тогтвортой

байдлыг онцлохын хамт хөтөлбөр, бодлогод түлхүү анхаарах

боллоо. Энэхүү өргөн хүрээтэй, илүү цогц асуудлуудад

хандахад үнэлгээний төсөл боловсруулах болон хэрэгжүүлэх

харилцан адилгүй олон арга замуудыг ашиглаж байна. Энэ

бүлэгт эдгээр арга замуудын заримыг авч үзнэ.

Энэ бүлэг дараахь асуудлыг авч үзнэ:

Үнэлгээний ерөнхий аргууд

Тэдгээрийн давуу талууд ба тулгарч буй сорилтууд

Үнэлгээний ерөнхий аргууд

1990-ээд оноос олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарал

төслөөс илүү хөтөлбөр болон түншлэлийн хандлага, хөгжлийн

тусламж руу аажмаар шилжиж ирсэн. /Хүснэгт 1.3-ыг үзэх/

Түншлэлийн хандлага нь олон тооны сонирхогч талыг багтаах

бөгөөд тэдгээр нь салбарын хэмжээний санхүүжилт арга зэрэг

илүү цогц үйл ажиллагаанд илүү ихээр татагдан оролцох болжээ.

Томоохон хөтөлбөрүүдийн үнэлгээ үүнээс үүдээд олон

оролцогчтой, хамтран хийгддэг болсон боловч хамтарсан үнэлгээ

хараахан хэвшээгүй байна. 2008 онд Аккрад дэвшүүлсэн шиг

Засгийн газрын нэгдсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх талаар

уриалсан уриалга зэрэг шинэлэг хандлагууд нь ирээдүйд үнэлгээнд

томоохон сорилт учруулах болно.

Хөгжлийн үнэлгээний өөрчлөгдөж буй шинж чанарт

нийцүүлэхийн тулд олон янзын аргыг боловсруулж иржээ.

Үнэлгээний аргыг сонгох нь зарим талаараа агуулгаас хамаарна.

Аргууд заавал өөр хоорондоо зөрчилдөх албагүй бөгөөд үнэлгээ

хоёр ба түүнээс олон аргын элементүүдийг хослуулсан байж

болно. Үүнд дараахь аргууд байна:

урьдчилсан үнэлгээ

үнэлэгдэхүйц чанарыг тооцон үнэлэх

зорилгод суурилсан үнэлгээ

зорилгоос ангид үнэлгээ

олон талт үнэлгээ

багцалсан үнэлгээ

нийгмийн үнэлгээ

орчны болон нийгмийн үнэлгээ

хамтын оролцооны үнэлгээ

үр дагаврын зураглал

түргэвчилсэн үнэлгээ

нэгтгэсэн үнэлгээ ба мета үнэлгээ

бусад арга

Ямар ч аргыг сонгосон гэсэн төлөвлөлтийн адил алхмуудыг хийх

ёстой: үнэлгээний асуултуудыг тодорхойлох, арга хэмжээг

тогтоох, тоо, өгөгдлүүдийг цуглуулах ба шинжлэх, дүгнэлтүүдийг

тайлагнах, хэрэглэх.

Урьдчилсан үнэлгээ

■Урьдчилсан

үнэлгээ:

Санал

болгосон

төсөл,

хөтөлбөр,

бодлогоос

гарч болох

гарц, үр

дүнгийн

үнэлгээ юм.

Урьдчилсан үнэлгээг урьдчилан буюу өөрөөр хэлбэл, санал

болгож буй хөтөлбөрийг эхлэхээс нь өмнө хянан үзэж, түүнээс

гарч болох амжилтыг шинжлэх, түүний зардлыг урьдчилан

тооцох, өөр санал, төслийг судлах оролдлого хийнэ. Үнэлгээний

байгууллагууд урьдчилсан үнэлгээг хууль тогтоох салбарын

хүрээнд хийж иржээ. Үүний жишээ нь АНУ-ын Засгийн газрын

хариуцлагын тогтолцооны алба /2004 онд ингэж өөрчлөгдөн

нэрлэгдсэн/ бөгөөд тэр нь АНУ-ын Конгресст үйл ажиллагаагаа

тайлагнадаг.

Хүснэгт 5.1. Ирээдүйд хандсан асуултуудын төрлүүд ба тэдгээрийг

анхаарч авч үзэх арга замууд

Асуултын

зорилго

Ирээдүйг

урьдчилан харах

Ирээдүйн үйл

ажиллагааг

сайжруулах

Бусдын шинжилгээг

шүүмжлэх

Засаг захиргаа ирээдүйн

хэрэгцээ, зардал, үр дагаврыг

хэр сайн төлөвлөсөн бэ

Эх сурвалж: АНУ, ЗГХТА 1990

Засаг захиргаа ба Конгрессын

саналаас гарч болох амжилт юу

вэ

Өөрийн

шинжилгээг хийх

Ирээдүйн

хэрэгцээ, зардал,

үр дагавар нь юу

вэ

Үйл ажиллагааны

ямар чиглэл илүү

их боломжит

амжилтыг олох вэ

Засгийн газрын хариуцлагын тогтолцооны албаны үнэлгээчид

заримдаа хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөтөлбөрүүдийн асуудал,

сонголтын талаар дүн шинжилгээ бүхий мэдээлэл өгч Засгийн

газрын шийдвэр гаргагчдад тусалдаг. /US GAO 1990/

Тус алба санал болгож буй шинэ хөтөлбөрийн боломжит

амжилтын талаар гол төлөв асуулга тавина. Тус алба өөр саналын

талаархи мэдээллийг хянаж, одоо хэрэгжиж байгаа юмуу

хэрэгжиж дууссан адил төстэй хөтөлбөр үр дүнг шинжилдэг.

Хүснэгт 5.1-д дээрх газрын судлахыг хүссэн ирээдүйд хандсан 4

янзын асуултыг тавьжээ.

Ирээдүйн үнэлгээний ихэнх нь дараахь төрлийн үйл ажиллагааг

багтаана:

санал болгосон хөтөлбөр, бодлогын утга агуулгыг шинжлэх

адил төстэй хөтөлбөр, бодлогын талаархи үнэлгээний судалгаа

ба өнгөрсөн үеийн дүгнэлт, сургамжийн нэгтгэлийг хянан үзэх

ирээдүйн төлөв байдал өнгөрсөн үеийнхээс нэг их ялгаатай

биш нөхцөлд болзошгүй амжилт ба алдааг урьдчилан тооцох,

мөн шийдвэр гаргагчид урагш ахихыг хүсэж байгаа бол санал

болгосон хөтөлбөр, бодлогыг хүчтэй болгох саналуудыг авч

үзэх /GAO 1990/

/Үнэлгээний янз бүрийн хэлбэрийн тухай болон жишээг энэ

бүлгийн эцэст байгаа вэб хуудасны жагсаалтаас үзэж болно/

Үнэлэгдэхүйц чанарыг тооцон үнэлэх

■Үнэлэгдэхүйц

чанарыг

тооцон үнэлэх:

Тухайн үнэлгээ

ашиг тустай,

хэрэгжих

боломжтой

эсэхийг

тодорхойлохын

тулд хийх

урьдчилсан товч

судалгаа юм.

Үнэлэгдэхүйц чанарыг тооцон үнэлэх нь тухайн үнэлгээ ашиг

тустай, хэрэгжих боломжтой эсэхийг тодорхойлохын тулд хийх

товч бэлтгэл судалгаа юм. Урьдчилсан бэлтгэл судалгааны энэ

хэлбэр нь хөтөлбөр, төслийн зорилго, зорилтыг тодотгох,

боломжтой мэдээллийн эх сурвалжийг тогтоох, боловсруулах

хэрэгтэй өгөгдлүүд ба ялгаа зөрүүг тодорхойлох, мөн гол

сонирхогч талууд болон тэдний мэдээллийн хэрэгцээ

шаардлагыг мэдэхэд тусална. Энэ нь бас үнэлгээний зорилго

болон хийх аргыг өөрчлөн тодорхойлж болно. Тухайн бодлого,

үйл ажиллагааны хэрэгжсэн үндэс суурь, мөн үнэлгээ хийх цаг

хугацаа ба төсөл зураглалын талаархи үр дагаврыг авч үзсэнээр

үнэлэгдэх боломжийн талаархи үнэлгээ нь цаг хэмнэж, их

зардал, чирэгдэл гарахаас сэргийлэхэд чухал юм.

1970-аад оны эхээр Уолей ба түүний нөхөд үнэлэгдэхүйц чанарын

үнэлгээний аргыг боловсруулж, “уран үг ба бодит байдлын”

хоорондын зөрүүгээс болж олон үнэлгээ бүтэлгүйтсэн гэсэн

өөрсдийн санааг тусгажээ. /Ней ба Кей 1982, 225 дахь тал/ Тэд

үнэлэгдэхүйц чанарын үнэлгээг үнэлгээч ба сонирхогч талуудын

хоорондын харилцаа холбоонд туслах арга гэж үзжээ. Тэд

үнэлэгдэхүйц чанарын үнэлгээг ашиглах нь тухайн хөтөлбөр

“үнэлэгдэх” эсэхийг тодорхойлох, үнэлгээг онцолж үзэх арга

хэрэгсэл гэж үзжээ. /Фитцпатрик, Сандерс, Уортен 2004/.

Үнэлэгдэхүйц чанарын талаархи үнэлгээг эхлээд нэгтгэн дүгнэх

үнэлгээний удиртгал болгон боловсруулсан ба улмаар түүний

үүрэг өргөжин хэрэгжилтийн явцын судалгааг тодорхойлох явдлыг

багтааж, төлөвлөх арга хэрэгсэл болон үйлчлэх болжээ. /Смит

1989/

Үнэлэгдэхүйц чанарын үнэлгээгээр үнэлгээчид тухайн үнэлгээг

хийж чадах эсэхийг тодорхойлохын тулд урьдчилсан бэлтгэл

ажлыг хийнэ. Жишээ нь, зорилгод суурилсан үнэлгээг /эсвэл

зорилтод суурилсан үнэлгээ/ санал болголоо гэхэд хөтөлбөрийн

тодорхой зорилт юмуу сонирхогч талуудын хоорондын гэрээ

байхгүй бол бэрхшээлтэй тулгарч мэднэ. Ийм асуудал байгаа

нөхцөлд үнэлгээ хийх нь эртэднэ. Заримдаа хэмжих боломжгүй

буюу хэмжих аргагүй байдаг. Ийм тохиолдолд, хэмжүүрүүдийг

тухайн бодлого, үйл ажиллагааны үнэлгээний өмнө боловсруулах

хэрэгтэй.

Үнэлэгдэхүйц чанарын үнэлгээ ийнхүү үнэлгээ хийж болох эсэхэд

чиглэгдэнэ. Хэрэв байгаа мэдээллээс үнэлгээг төлөвлөх

боломжгүй, эсвэл тухайн бодлого, үйл ажиллагаа нь уялдаа бүхий

өөрчлөлтийн онолгүй бол урьдчилсан бэлтгэл ажлыг илүү их хийх

хэрэгтэй болно. Үнэлэгдэхүйц чанарын үнэлгээ нь тухайн бодлого,

үйл ажиллагаа ба зорилтот үр дүнг тодорхойлоход хэрэг болно.

Энэ нь бодлого, үйл ажиллагааны зорилго, зорилт, гарц, зорилтот

хүн ам, төлөвлөсөн гарцын тухай яриа хэлэлцүүлэг явуулж,

ингэснээр юунд хүрэх талаархи гэрээ, тохиролцоонд хүргэж чадна.

Үнэлэгдэхүйц чанарын үнэлгээг гол төлөв бүлгээр хийдэг ба уг

бүлэгт хэрэгжүүлэгч, зохион байгуулагч, түүнчлэн үнэлгээч гэх

мэт сонирхогч талууд орно. Үнэлэгдэхүйц чанарын үнэлгээг

хийхийн тулд уг баг:

бодлого, үйл ажиллагааг тодорхойлж, дүрслэх материалуудыг

хянана

бодлого, үйл ажиллагааны өөрчлөлтийг тодорхойлно

бодлого, үйл ажиллагааны зорилго, зорилтын талаар менежер

ба ажилтнуудтай ярилцлага хийнэ

бодлого, үйл ажиллагааны зорилго, зорилтын тухай ойлголтын

талаар сонирхогч талуудтай ярилцлага хийнэ

өөрчлөлтийн онолын загварыг боловсруулж, сайжруулна

тоо баримт, мэдээллийн эх сурвалжийг тогтооно

үнэлгээний аль ч боломжит зөвлөмжийг хэрэгжүүлж чадах

хүмүүс, байгууллагуудыг тодорхойлно

Үнэлэгдэхүйц чанарын үнэлгээний боломжит үр өгөөжийн нэг нь

илүү бодитой, илүү зохистой үнэлгээнд хүргэж чадах явдал юм.

Смит /1989/ ба Уолей /1987/ нар уг үнэлгээ дараахь зүйлийг

сайжруулж чадна гэдгийг онцлон тэмдэглэжээ:

үйл ажиллагааны алдаа ба үнэлгээний алдаа хоёрын хоорондын

ялгааг зааглах боломж

арай урт хугацааны гарцын үнэлгээ

тухайн үйл ажиллагаанд сонирхогч талын хөрөнгө оруулалт

үйл ажиллагааны гүйцэтгэл

үйл ажиллагааны ахиц хөгжил ба ажилтнуудын ур чадварын

үнэлгээ

тухайн үйл ажиллагааны тодорхой байдал ба хариуцлага

тухайн үйл ажиллагааны талаархи удирдлагын ойлголт

бодлогын сонголт

тухайн үйл ажиллагааны тасралтгүй дэмжлэг.

■Зорилгод

суурилсан

үнэлгээ:

Хөтөлбөр ба

бодлого, үйл

ажиллагаа

тодорхой,

нарийн

зорилтуудаа

ямар хэмжээнд

хэрхэн

биелүүлж

байгааг хэмждэг

үнэлгээ юм.

Зорилгод суурилсан үнэлгээ

Зорилгод суурилсан /эсвэл зорилтод суурилсан/ үнэлгээ нь

хөтөлбөр ба бодлого, үйл ажиллагаа нь тодорхой, нарийн

зорилтуудаа ямар хэмжээнд хэрхэн биелүүлж байгааг хэмжинэ.

/Паттон 1990/ Уг үнэлгээ төсөл, хөтөлбөр, бодлогын хүрэхийг

зорьж буй үр дагаварт /зорилго, эсвэл зорилт/ чиглэн төвлөрнө.

Энэ бол энгийн үнэлгээний төрөл бөгөөд түүнийг ихэнх хүмүүс

мэднэ. Энэ нь олонхи хөгжлийн байгууллагуудын төслийн

үнэлгээний системийн үндэс юм.

Зорилгод суурилсан арга нь нийгмийн ба хүмүүнлэгийн гэхээсээ

эдийн засаг, техникийн талд илүү төвлөрдөг гэсэн нэг шүүмжлэл

бий. /Хиршхайм, Смитсон 1988/ Ийм үнэлгээ зөвхөн төлөвлөсөн

зорилгыг онцолдог гэсэн хоёр дахь шүүмжлэлд бас өртдөг. Бусад

чухал зорилгыг биелүүлэх, тухайлбал, ил байхаасаа илүү далд

байдаг, эсвэл зөвлөлийн ба салбарын хурал дээр хэлэлцэгдсэн

боловч томьёолж төлөвлөсөн зорилгод оруулаагүй тийм зорилгыг

биелүүлэх асуудлыг үнэлэхгүй орхидог. Мөн уг үнэлгээ

төлөвлөөгүй үр дүнг /эерэг ба сөрөг/ эрж хайдаггүй гэсэн

гуравдахь шүүмж бий. Эдгээр нь ноцтой алдаа байж болох юм.

Жишээ нь, ус цэвэрлэх шинэ үйлдвэрийн үнэлгээ өрхийн аж ахуй,

олон нийтийн хэрэгцээг хангахын тулд өдөр бүр цэвэр ус гаргах ус

цэвэршүүлэх тодорхой тооны тоног төхөөрөмжийг барих,

ажиллуулах, арчлах талаархи төлөвлөсөн төслийн зорилтуудад

төвлөрч болно. Уг үйлдвэрийг барихаас өмнө өөр тийш нүүлгэн

шилжүүлэх шаардлагатай уг газар амьдарч байгаа иргэдэд үзүүлэх

үр дагаврыг гол төлөв тооцолгүй орхидог. Хүмүүсийг

сайжруулсан, тогтвортой амьжиргааны эх үүсвэртэй болгон

нүүлгэн шилжүүлэх ажлын зорилго, зорилтыг тодорхойлохгүй

орхих нь ноцтой дутагдал юм. Нүүлгэн шилжүүлэх нь төслийн

албан ёсны ил тодорхой зорилт байгаагүй учир энэ тухай асуухгүй

орхивол тухайн үнэлгээ учир дутагдалтай болно.

Үнэлгээ тухайн бодлого, үйл ажиллагааны урьдчилан тооцоогүй

эерэг ба сөрөг үр нөлөөг олж тогтоох ёстой. Хэдийгээр тусгай,

нарийн зорилтуудыг томьёолоогүй ч гэсэн тухайн үнэлгээ одоо

цэвэр ус авах болсон олон нийтэд уснаас шалтгаалсан өвчний

гаралт буурсан тухай баримтыг тэмдэглэх нь ашигтай болно.

Энэ номонд онцолж бичсэн арга болох үр дүнд суурилсан үнэлгээ

нь зорилго, зорилт гэж томьёолсон эсэхээс үл хамааран гагцхүү үр

дүнг л хайдаг. Зорилгод суурилсан үнэлгээ урьдчилан хүлээгээгүй

эерэг ба сөрөг үр дүнг илрүүлснээр улам батжиж болох юм.

Зорилгоос ангид үнэлгээ

■Зорилгоос

ангид үнэлгээ:

Үнэлгээг зөвхөн

оролцогчдын

хэрэгцээг хэр

хангаж байгаад

үндэслэн явуулж,

хөтөлбөрийн

зорилготой

холбоотой бүхий

л уран гоё үгнээс

зайлсхийх

оролдлогыг

үнэлгээчид

зориуд хийдэг

үнэлгээ.

Зорилгоос ангид үнэлгээг зорилгод үндэслэсэн /эсвэл зорилтод

үндэслэсэн/ үнэлгээний хариу үйлдэл болгон боловсруулжээ.

Зорилгоос ангид үнэлгээг анх санал болгосон Шривен /1972b/ энэ

аргын гол дэмжигч нь байж ирсэн. Зорилгоос ангид үнэлгээний

үед үнэлгээчид хөтөлбөрийн зорилготой холбоотой бүхий л уран

гоё үгнээс зайлсхийх оролдлогыг зориуд хийнэ. Үнэлгээчид

ажилтнуудтайгаа зорилгын талаар ярьдаггүй, эсвэл хөтөлбөрийн

тухай товхимол, саналыг уншдаггүй. Тэд зөвхөн хөтөлбөрийн

мэдэгдэхүйц үр дагавар болон оролцогчдын хэрэгцээтэй

холбоотой баримтжуулж болох нөлөөг л үнэлнэ. /Паттон 2002/

Шривен /1972b, р.2/ тэмдэглэхдээ:

Товчоор хэлэхэд зорилгыг авч үзэх, үнэлэх хэрэгцээгүй, тэр нь

асуудлыг муутгах алхам ч байж магадгүй гэж надад санагддаг...

Хөндлөнгийн үнэлгээчид төслийн зорилгын тухай бага сонсох

тусам харалган байх явдал багасна, бодит үр нөлөөг /гарч болно

гэж үзэж буй үр нөлөөг шалгахаасаа илүүтэй/ тогтооход илүү

анхаарах болно.

Зорилгоос ангид үнэлгээ зорилго, зорилтод нарийвчлан төвлөрөх

явдалд баригдахгүйгээр хөтөлбөрийн үр нөлөө, үр ашгийн

талаархи тоо, мэдээлэл, өгөгдлүүдийг цуглуулна. Ийм үнэлгээ

хөтөлбөрт оролцогсдын бодит туршлагыг тэдний өөрсдийнх нь

нөхцөл байдлын хувьд нийцүүлэн олж авна. Үнэлгээчид

хөтөлбөрийн үр дүнд юу хийх гэж оролдож буй талаар анхаарахаас

илүү бодит байдал дээр яг юу болж байгааг олж илрүүлэхэд

анхаарах хэрэгтэй гэж уг үнэлгээ шаарддаг. Ийм шалтгаанаар энэ

нь чанарын судалгаатай илүү тохирдог боловч тоон ба чанарын

аргыг аль алиныг нь хэрэглэж болно.

Шривен /1997/ зорилгоос ангид үнэлгээ ба зорилгод суурилсан

үнэлгээг тус тусад нь явуулж, арга бүрийн давуу талыг улам

нэмэгдүүлэх, сул талыг багасгахыг санал болгожээ.

Уолей, Харти ба Ньюкомер нар 1994 онд зорилгоос ангид

үнэлгээний дараахь шинж чанарыг тодорхойлжээ:

Үнэлгээчид хөтөлбөрийн зорилгыг мэдэхээс зайлсхийнэ.

Урьдчилан тодорхойлсон зорилго нь үнэлгээний судалгааны

хүрээнд анхаарах асуудлыг нарийсган, хязгаарлах ёсгүй.

Үнэлгээчид нь хөтөлбөрийн менежер ба ажилтнуудтай маш

бага харилцаатай байна.

Хөтөлбөрийн төлөвлөсөн үр дагавар бус харин бодит үр

дагаварт илүү анхаарал төвлөрнө.

Хөгжлийн агуулгаар авч үзэхэд тухайн бодлого, үйл ажиллагааны

зорилго, зорилтыг мэдэхээс зайлсхийх нь ерөнхийдөө хэцүү. Мөн

үнэлгээч хөтөлбөрийн ажилтнуудтай хамгийн бага харилцаатай

байна гэдэг нь хэрэгжих боломжгүй, бас хүсэх ч зүйл биш. Гэвч үр

дүнд суурилсан аргыг хэрэгжүүлснээр үнэлгээч зорилгоос ангид

үнэлгээний олон элементийг ашиглаж чадна.

Олон газрын үнэлгээ

■Олон

газрын

үнэлгээ: Янз

бүрийн газар

хэрэгжиж

буй үйл

ажиллагааг

шалгах

үнэлгээ юм.

Томоохон хэмжээний бодлого, үйл ажиллагааны хувьд гол төлөв

янз бүрийн газар дахь тухайн бодлого, үйл ажиллагааны

хэрэгжилтийг авч үзэх шаардлагатай байдаг. Үүнийг олон газрын

үнэлгээ гэнэ. Тухайн үйл ажиллагааг олон газар нэг л аргаар

хэрэгжүүлж байж болно, эсвэл өөр өөр газруудад харилцан

адилгүй, ялгаатай байдлаар хэрэгжүүлж байж болно. Олон газрын

үнэлгээ нь тухайн, үйл ажиллагааны ерөнхий туршлагын талаархи

мэдээллийг өгөхөөс гадна бий болсон өөрчлөлтүүдийг гүнзгий

ойлгоход тусална. Энэ нь дараахь маягийн асуултуудад хариулт

өгч байж болно:

Тухайн үйл ажиллагааны хэрэгжилтийн ямар онцлог шинжүүд

бүх газарт нийтлэг байна вэ

Ямар онцлог шинжүүд ялгаатай байв, яагаад

Эдгээр өөрчлөлтөөс шалтгаалан бий болсон үр дагаварт ялгаа

байсан уу

Аль болох гүн гүнзгий мэдээллийг авах нь чухал. Ингэхийн тулд

үнэлгээчид гол төлөв олон газрын үнэлгээний тохиолдлын нөхцөл

байдлын судалгааг ашиглана. Газруудыг ерөнхийд нь судалгаанд

зориулж сонгодог, учир нь тэдгээр газар тодорхой шинж чанартай

жишээ нь, газар нутгийн хэмжээ, үндэстэн ястан, нийгэм, эдийн

засгийн байдал/ байх бөгөөд үйл ажиллагааны хэрэгжилт ба үр дүн

байнга ялгаатай гарахад нөлөөлдөг. Үйл ажиллагааны эдгээр

харилцан адилгүй ялгаатай байдал нь эдгээр өөрчлөлтийг бий

болоход нөлөөлсөн эсэхийг тодорхойлоход хэцүү байх нь мэдээж.

Зарим тохиолдолд үйл ажиллагаа орчны өвөрмөц ялгаанаас,

тухайлбал, хүчтэй манлайлал, иргэдийн идэвх зэргээс болж үр

нөлөө үзүүлнэ. Бусад тохиолдолд бүс нутгуудын ялгаа зэрэг

системийн ялгаагаар өөрчлөлтийг тайлбарлаж болно. Эдгээр ялгаа

нь үйл ажиллагааг дахин давтан хэрэгжүүлэхэд нөлөөлж

болзошгүй.

Олон газрын үнэлгээ тухайн үйл ажиллагаа хэрэгжиж буй уур

амьсгалыг мэдрэх, түүнчлэн туршлага ба үр дагаврын өөрчлөлтөд

нөлөөлж болох соёл, газар зүй, эдийн засаг, цар хүрээ болон бусад

байнгын ялгааг мэдэх ёстой. Сонирхогч талуудын оролцоо чухал,

учир нь тэд орон нутгийн нөхцөл байдлыг илүү сайн ойлгоход

үнэлгээчдэд тусална.

Олон газрын үнэлгээ нэг газрын нэг үйл ажиллагааны үнэлгээнээс

гол төлөв давуу талтай байдаг. Энэ нь үйл ажиллагааны олон янз

байдал, олон хүн амыг хамруулан илүү бодитой дүгнэлт хийж

чадна гэсэн үг. Энэ нь нэг газрын “доторх” төдийгүй хэд хэдэн

газрын “хоорондын” шинжилгээг нягталж чадна. Ерөнхий дүгнэлт

болон олон үйл ажиллагаанаас гарч буй ул суурьтай дүгнэлт нь нэг

газраас авсныг бодвол илүү хүчтэй үйл ажиллагааны үр дүнтэй

нотолгоог өгнө.

Янз бүрийн газар дахь үйл ажиллагааг харьцуулах нь харилцан

адилгүй нөхцөл байдалд ажиллахад хэрэгтэй олон сургамж,

стратегийг өгөх магадлалтай. Олон газрын үнэлгээнээс бас сайн

практикийг авч болно. Гэхдээ үнэлгээчдийн шийдвэрийн үндсэн

дээр сонгосон газрууд хэдийгээр тодорхой шинж чанаруудыг

илэрхийлж байгаа ч хүн амын статистик төлөөлөл болж чадахгүй,

бас бүх сайн туршлагыг илрүүлэхгүй байж болно гэдгийг анхаарах

нь зүйтэй.

Олон газрын үнэлгээг хийхдээ үнэлгээчдийн өгөгдөл цуглуулах

ажил аль болохоор стандартчилагдсан байх явдлыг хангах ёстой.

Хэрэв хооронд нь харьцуулж үзэх нь зүйтэй байгаа бол адил

өгөгдлийг ихэнхдээ адил арга замаар цуглуулах ёстой. Тоо,

өгөгдөл цуглуулах нь сайн бэлтгэгдсэн ажилтнууд, газар бүрт адил

өгөгдөл олох боломж, тоо өгөгдөл цуглуулах арга хэрэгслийг

төлөвлөхөөс өмнө хангалттай мэдээлэлтэй болох зэргийг

шаардана.

Газар бүр ялгаатай. Зарим шалгуур үзүүлэлтийг харьцуулах

боломжтой, гэхдээ газар бүр харилцан адилгүй асуудалд анхаарч

байж болно. Улс төр, нийгэм, эдийн засаг, түүхийн агуулга нь

төслийн хэрэгжилт болон үнэлгээний хэлбэрийг тодорхойлж

болдог. /Жонсон ба Стоут 1999/

Багц үнэлгээ

■Багц

үнэлгээ:

Адил төстэй,

хоорондоо

холбоотой

үйл

ажиллагааны

багцыг авч

үздэг үнэлгээ

юм.

Багц үнэлгээ нь олон газрын үнэлгээтэй төстэй, гэхдээ зорилго нь

өөр юм. Энэ нь ерөнхийдөө адил төстэй, хоорондоо холбоотой

бүлэг үйл ажиллагааг буюу үйл ажиллагааны багцыг авч үздэг.

Энэ үнэлгээ нь үйл ажиллагааны энэхүү “багцыг” нэг ба илүү олон

орчинд авч үзнэ. Олон газрын үнэлгээтэй адил багц үнэлгээ нь

нийтлэг зорилго, стратеги ба зорилтот хүн амтай тийм үйл

ажиллагаанд төвлөрнө. Харин олон газрын үнэлгээнээс ялгаатай

нь багц үнэлгээ тухайн бодлого, үйл ажиллагаа хэрэгжиж байгаа

эсэхийг тодорхойлох, мөн хариуцлагыг баталгаатай болгохыг

зорьдоггүй. Энэ нь үйл ажиллагаа тус бүрийн амжилт, алдааг

үнэлдэггүй, бас үйл ажиллагаа дуусахыг тогтоодоггүй. Түүний

зорилго нь багц үйл ажиллагааны хэмжээнд юу болсныг мэдэх,

нийтлэг сэдэв, гарсан сургамжийг тогтооход оршино. Мэдээллийг

зөвхөн нэгдсэн байдлаар тайлагнах бөгөөд аль нэг төслийг авч

үздэггүй. Олон газрын үнэлгээтэй адилаар сонирхогч талын

оролцоо чухал юм.

Багц үнэлгээний олон газрын үнэлгээнээс ялгагдах бас нэг зүйл

бол уг үнэлгээ нь нэгтгэн дүгнэх юмуу дахин давтах асуудлыг

хөнддөггүй. Өөрчлөлтийг эерэг гэж үздэг, учир нь төсөл тус бүр

өөрсдийнхөө нөхцөл байдалд зохицдог. Багц үнэлгээ нь

хөтөлбөрийн чанар ба үнэ цэнийн талаар ерөнхий дүгнэлт

хийхээсээ илүүтэй түүнээс суралцахад голлон төвлөрнө.

Багц үнэлгээнд зориулсан тусгай арга зүй байхгүй учир уг үнэлгээ

нь гол төлөв тоон өгөгдөл дээр нэмэлт болгож чанарын аргуудыг

хэрэглэнэ. Багц үнэлгээг олон янзын тохиолдлын нөхцөл байдлын

судалгаа гэж үзэх боломжтой. Сүлжээ ашиглан хийх хурлаар

дамжуулан тохиолдол бүрийн мэдээллийг хуваалцах нь уг аргын

гол шинж юм.

Багц үнэлгээ нь газар бүрийн үр дүнг харуулдаггүй, мөн

төлөвлөсөн ба төлөвлөөгүй өөрчлөлтийг тооцоолдоггүй сул

талтай. Өгөгдөл нь зөвхөн нэгтгэсэн мэдээллийг харуулдаг.

Нийгмийн үнэлгээ

■Нийгмийн

үнэлгээ:

Нийгмийн

бүтэц, үйл

явц болон

хамтын

нийгэмлэг ба

бүлгийн

хүрээнд гарч

буй

өөрчлөлтийг

авч үздэг

үнэлгээ юм.

Нийгмийн үнэлгээ нь олон чиглэлээр хийгддэг олон үнэлгээний

чухал хэсэг болдог. Нийгмийн үнэлгээ нийгмийн бүтэц, үйл явц

болон хамтын нийгэмлэг ба бүлгийн хүрээнд гарч буй

өөрчлөлтүүдийг авч үзнэ. Энэ нь бас бүлэгт нөлөөлж болох чиг

хандлагуудыг судална. Нийгмийн үнэлгээ нь хөгжлийн төсөл,

хөтөлбөр, бодлогын нийгмийн үр нөлөөг тооцож үзэхийг

баталгаатай болгохын тулд хэрэглэдэг гол арга хэрэгсэл юм. Энэ

нь нийгмийн гол асуудал, эрсдлийг ойлгох, тухайн үйл

ажиллагааны янз бүрийн сонирхогч талуудад үзүүлэх нийгмийн үр

нөлөөг тодорхойлоход хэрэглэгдэнэ. Ялангуяа нийгмийн үнэлгээ

нь тухайн төсөл нийгэмд сөрөг үр нөлөө үзүүлэх эсэхийг

тодорхойлохыг зорьдог. /цахилгаан станц байгуулахын тулд

оршин суугчдыг нүүлгэх гэх мэт/ Хэрэв сөрөг үр нөлөө мэдэгдэж,

тэр нь хүлээн зөвшөөрөгдсөн бол тэдгээрийг багасгах стратегийг

үнэлгээний нэг хэсэг болгон хянан шинжилж, үнэлж болно.

Дэлхийн банкны Оролцооны эх сурвалжийн ном /1996/-д

нийгмийн үнэлгээний дараахь зорилтыг тодорхойлжээ:

Сонирхогч талуудыг тогтоож, тэднийг төслийн сонголт,

төлөвлөгөө, хэрэгжилтэд оролцуулах зохистой бүтцийг бий

болгох.

Өөрчлөлтөд чиглэсэн төслийн зорилт болон хөшүүргүүдийг

түүний үр өгөөжийг хүртэх гэсэн хүмүүс хүлээн зөвшөөрч буйг

мөн жендэр ба нийгмийн бусад ялгааны асуудлуудыг тухайн

төслийг төлөвлөхдөө тусгасан гэдгийг баталгаажуулах.

Хөрөнгө оруулалтын төслийн нийгмийн үр нөлөөг үнэлэх,

сөрөг үр нөлөө илэрсэн нөхцөлд тэдгээрийг хэрхэн арилгах,

эсхүл сөрөг нөлөөг аль болох бууруулах арга замыг

тодорхойлох.

Оролцоог хангах, зөрчлийг шийдвэрлэх, үйлчилгээ хүргэхийг

зөвшөөрөх болон шаардсаны дагуу багасгах арга хэмжээ авах

чадварыг зохистой түвшинд хөгжүүлэх.

Оролцооны эх сурвалжийн номонд нийгмийн үнэлгээний явцад

тавих нийтлэг асуултыг дараахь байдлаар тодорхойлжээ:

Сонирхогч талууд нь хэн бэ Төслийн зорилтууд тэдний

хэрэгцээ, сонирхол, чадавхитай нийцсэн үү

Сонирхогч талууд оролцох болон санал болгосон

ажиллагаанаас үр өгөөж хүртэх чадварт ямар нийгэм, соёлын

хүчин зүйлс нөлөөлдөг вэ

Төсөл, хөтөлбөр нь янз бүрийн сонирхогч талууд, ялангуяа

эмэгтэйчүүд, эмзэг бүлгүүдэд ямар үр нөлөө үзүүлж байна

Төсөл, хөтөлбөрийн амжилтад нөлөөлж болох нийгмийн ямар

эрсдэл байна вэ /үүрэг амлалт, чадавхи дутагдах юмуу байгаа

нөхцөл байдалтай таарахгүй байх/

Төсөлд хэнийг оролцуулах, төслийг хэрэгжүүлэхэд зохион

байгуулалтын ямар арга зам хэрэгтэй вэ Эдгээрт шаардагдах

чадавхийг бүрдүүлэхэд тохирсон төлөвлөгөө бий юу

Нийгмийн үнэлгээний арга хэрэгсэлд дараахь аргууд орно:

сонирхогч талын дүн шинжилгээ

жендэрийн дүн шинжилгээ

хөдөөгийн оролцооны үнэлгээ, дүгнэлт

ажиглалт, ярилцлага ба онцлох бүлгүүд

зураглах, зорилтот түвшинг шинжлэх, бэл бэнчингээр нь

эрэмбэлэх

зорилтод чиглэсэн төслийн төлөвлөлтийг голлон анхаарах

семинарууд

Нийгмийн үр нөлөөг хянан шинжлэх гол шалгуур үзүүлэлтүүдийн

жишээнд дараахь үзүүлэлтүүд орно:

сайн дурын туршилтад оролцох нийгмийн бүлгүүдийн

оролцооны хэр хэмжээ

зөвлөх үйл ажиллагаанд оролцох нийгмийн бүлгүүдийн

оролцооны хэр хэмжээ

бэлгэвч хэрэглэх нь нэмэгдсэн тухай тайлан

ХДВХ/ДОХ өвчинтэй хүмүүс ба тэдний гэр бүлд халамж

тавихад хамтын нийгэмлэгийн гишүүдийн оролцсон хувь

хэмжээ.

Шигтгээ 5.1-д нийгмийн үнэлгээг төсөлд уялдуулан хийсэн

жишээг харуулжээ.

Орчны ба нийгмийн үнэлгээ

Хөгжлийн байгууллагууд орчны ба нийгмийн асуудлыг анхаарах,

түүнчлэн орчны ба нийгмийн зорилтын биелэлтийг үнэлэх

хэрэгцээ, шаардлагыг улам бүр хүлээн зөвшөөрч байна. Ихэнхи

хөгжлийн байгууллага орчны ба нийгмийн гол стандартуудыг

баримтлах болж, хөтөлбөр, төслийг сайшаах үйл явцын нэг хэсэг

болгон орчны ба нийгмийн үр нөлөөг тодорхойлж байна. Хэрэв

тухайн төсөл, хөтөлбөрийг зөвшөөрсөн бол тэдгээрийг

хэрэгжүүлэх явцад тэдгээр боломжит үр нөлөөг хянан шинжиж,

төсөл, хөтөлбөрийн төгсгөлд үнэлгээ хийнэ. Орчны ба нийгмийн

үнэлгээ салшгүй гэж үзэж байна.

Орон нутгийн хүмүүс орчны болон байгалийн нөөцөд нөлөө бүхий

үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянан шинжлэхэд үүрэг

гүйцэтгэх ёстой гэдгийг хөгжлийн байгууллагууд одооноос хүлээн

зөвшөөрч байна. Байгалийн нөөцийг хамгаалах, удирдахад орон

нутгийн хүмүүс ба бусад сонирхогч тал түншүүд болно.

Орчны ба нийгмийн үнэлгээ нь үнэлгээний ганц зорилго байж

болно, эсхүл энэ нь үнэлгээний нэг бүрэлдэхүүн хэсэг байж болно.

Орчны ба нийгмийн үнэлгээг зөвхөн байгаль орчны үр нөлөөтэй

/цаасны үйлдвэр, газрын тос дамжуулах хоолой/ төслүүдэд

төдийгүй бас шинэ сургуулийн барилга барих, мөн зээл олголтыг

санхүүжүүлэх зэрэг үйл ажиллагаанд мөн хийх ёстой.

Хэрэв тухайн байгууллагад орчны болон нийгмийн стандарт

байхгүй бол үнэлгээчид уг байгууллагын ажиллаж буй улсын

стандарт, Экваторын зарчмууд, ISO 14031 болон Тогтвортой

хөгжлийн стратеги: Арга зүйн номыг хэрэглэж болно. /Далал-

Клайтон ба Ба 2002/

Экваторын зарчмууд

■Экваторын

зарчмууд:

Хувийн

хэвшлийн

төслийг

санхүүжүүлэхэд

гарах орчны

болон

нийгмийн

эрсдэлийг

Экваторын зарчмууд нь 10 сая ам.доллараас /2006 онд 50 сая

ам. доллар байсныг өөрчилсөн/ дээш өртөг бүхий төслүүдийг

санхүүжүүлж буй төслийн орчны ба нийгмийн эрсдлийг

тодорхойлох, үнэлэх, удирдахад санхүүгийн байгууллагуудад

тусалдаг зарчмуудын багц юм. Эдгээр зарчим нь хөгжлийн

төслүүдэд зориулсан нэг бүрийн, дотоодын, байгаль орчны болон

тодорхойлох,

үнэлэх, удирдах

үйлдвэрлэлийн

арга юм.

■ISO 14031:

Олон улсын

стандартчлалын

байгууллагын

боловсруулсан

байгаль орчны

удирдлагын

олон улсын

стандартуудын

багц юм.

нийгмийн горим журам, стандартуудыг хэрэгжүүлэх нийтлэг

суурь үндэс, бүтэц болж үйлчлэх зорилготой юм.

ISO 14031

Олон улсын стандартчлалын байгууллага /ISO/ байгаль орчны

удирдлагын ISO 1403 хэмээх олон улсын стандартуудыг

боловсруулж, баримталж байна. 1999 онд анх гаргасан стандарт

нь одоо ашиглаж буй найдвартай, нотлогдох мэдээллийг

удирдахад чиглэсэн дотоод удирдлагын үйл явц, арга хэрэгсэл

юм. Энэ нь байгууллагын байгаль орчны гүйцэтгэл

байгууллагын удирдлагын тогтоосон шалгууруудад нийцэж

байгаа эсэхийг тодорхойлоход тусална. Байгаль орчны

гүйцэтгэлийн үнэлгээ ба байгаль орчны аудит нь удирдлагад

өөрсдийн байгаль орчны гүйцэтгэлийн байдлыг үнэлэх,

сайжруулах хэсгийг тодотгоход тусална. /ISO 1999/

Байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээ дараахь үйл явцыг

бүрдүүлэхэд тусалдаг:

шалгуур үзүүлэлтүүдийг сонгох

өгөгдлийг цуглуулах, шинжлэх

байгаль орчны гүйцэтгэлийн шалгууртай /зорилтууд/

харьцуулж мэдээллийг үнэлэх

тайлагнах ба харилцах

уг үйл явцыг үе үе шалгаж, сайжруулах

Тогтвортой хөгжлийн стратеги: Арга замын тухай ном

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага

/ЭЗХАХБ/ ба НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэвлүүлсэн Арга

замын тухай ном нь тогтвортой хөгжлийн стратегийн тухай

удирдамжид заасан зарчмуудыг баримтлан тогтвортой хөгжлийн

үндэсний стратегийг яаж боловсруулах, үнэлэх, хэрэгжүүлэх

талаар уян хатан, чөлөөтэй авч болох заавар, удирдамжаар

хангана. /Далал-Клайтон ба Ба 2002/ Энэ нь стратегийн үйл явц

дахь гол зорилтот түвшний тухай санаа бодол, нөхцөл байдлын

судалгааг багтаана. Түүний удирдамж нь үндэсний ба орон

нутгийн түвшинд тогтвортой хөгжлийн талаар санаа тавьж буй

улс, байгууллага, хувь хүмүүст болон тийм хөгжлийг дэмжих

бодлоготой олон улсын байгууллагад зориулагджээ.

■Хамтын

оролцоотой

үнэлгээ:

Сонирхогч

талуудыг

үнэлгээний

асуулт

бэлтгэх, тоо

мэдээлэл

цуглуулах,

шинжлэх,

тайлангийн

төсөл хийх,

хянахад

оролцуулах

замаар

Хамтын оролцоотой үнэлгээ сонирхогч талын оролцоо гэсэн

ойлголтыг шинэ түвшинд гаргасан. Энэ нь сонирхогч талуудыг

үнэлгээний асуулт гаргах, тоо мэдээлэл цуглуулах, шинжлэх болон

тайлангийн төсөл гаргах ба хянахад оролцуулах замаар үнэлгээний

төлөвлөлт, хэрэгжилт, тайлангийн талаархи хариуцлагыг

хуваалцах арга юм. Паулмер /2005, р.19/ хамтын оролцооны

үнэлгээг дараахь байдлаар тодорхойлжээ:

Энэ нь хөтөлбөрийг сонирхогч талууд ба үр өгөөжийг нь

хүртэгсэд хамтран үнэлэх явдал юм. Тэдгээр нь бас үйл

ажиллагаанд чиглэсэн бөгөөд сонирхогч талын чадавхийг

төлөвлөлт,

хэрэгжилт,

тайлагналтын

талаархи

хариуцлагыг

хуваалцдаг

үнэлгээ юм.

бүрдүүлж, хамтран ажиллах болон үнэлгээний үр дүнг улам бүр

их хэрэглэх хамтарсан шийдвэр гаргахад тус дөхөм үзүүлнэ.

Үнэлгээнд үр өгөөж хүртэгсдийн оролцооны түвшин янз бүр

байж болно.

Шигтгээ 5.1 Азербайджаны хөдөө аж ахуйн хөгжил ба зээлийн

төслийн нийгмийн үнэлгээ

Азербайджаны фермерүүдийн бүтээмжийг хуучин байсан түвшинд нь хүргэх зорилго

бүхий Фермийн хувьчлалын төслийг хэрэгжүүлж, илүү уян хатан, тохиромжтой зээл

олгох арга хэмжээ авсан байна. Төслийг үндсэн хөрөнгийг бүртгэх, газрын зах зээлийг

хөгжүүлэх, хөдөөгийн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, ялангуяа бага орлоготой хүмүүст зээл

болон мэдээлэл хүргэхэд голлон чиглүүлжээ.

Нийгмийн үнэлгээний зорилго нь хэрэгжүүлэхээр санал болгосон төслийн үйл

ажиллагаа нь сонирхогч талын өөрсдийнх нь санаачлагад /үүрэг амлалт/ үндэслэсэн,

түүнчлэн хүлээгдэж буй үр өгөөж нь олон нийтийн хувьд хүлээж авахуйц болохыг

бататгахад оршиж байв. Үнэлгээнээс авсан мэдээлэл хөтөлбөрийн менежерт хамтын

оролцоотой хяналт-шинжилгээ, үнэлгээ үйл явцыг төлөвлөх болон хийхэд хэрэг болно.

Нийгмийн үнэлгээний эхний үе нь дараах бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ:

өмнөх үнэлгээг оролцуулаад хоёрдогч өгөгдөлийг хянах

зургаан бүс нутгийн гуравт нь өрхийн аж ахуй, эмэгтэйчүүдийн судалгаа явуулах,

түүний дараа чанарын түргэвчилсэн үнэлгээ хийх

хувь хүмүүстэй хагас зохион байгуулалттай ярилцлага хийх /фермерүүд, фермийн

менежер, ажилгүй байгаа ажилчид, хамтын нийгэмлэгийн удирдагчид, эмэгтэйчүүдийн

бүлгүүд, орон нутгийн эвсэл холбоод, техникийн ажилтнууд, Засгийн газрын албаны

хүмүүс/

ажилтнууд газар дээр нь ажиглалт хийх /фермерийн гэр бүлтэй хамт амьдарч байгаа

багийн гишүүн фермийг хувьчилсны үр нөлөөний талаар газар дээрх ажиглалтыг хийх/

онцлох 5 бүлгийг сонирхогч талуудын ижил төрлийн бүлгүүдтэй хамт авч үзэх

бодлого боловсруулагчид, зохион байгуулагчид болон орон нутгийн ба олон улсын

төрийн бус байгууллагуудтай зөвлөлдөх

улсын фермерүүдийн хуучин захирлууд ба нутгийн удирдагчидтай

ярилцах, хэлэлцэх

сонирхогч талын семинар

Үнэлгээг дөрвөн тулгуурын хүрээнд зохион байгуулсан:

Нийгмийн хөгжил: Гол анхаарлыг ядуурал, жендэр, нийгмээс гадуурхагдан орхигдох

асуудалд төвлөрүүлэх

Байгууллага: Хөдөөгийн бүсийн хүч, эрх мэдлийн үндэс суурь өөрчлөгдөж, гол

сонирхогч талуудыг тодорхойлох явдлыг түвэгтэй болгож байна. Нийгмийн

байгууллагуудын тухай судалгаа хязгаарлагдмал, хөдөөгийн шилжилт хөдөлгөөний

үр нөлөөний тухай шинжилгээ байхгүй.

Оролцоо: Газрын шинэтгэлийн явцад үймээн будлиан, тодорхойгүй байдал гарсан

тухай илтгэсэн. Газрын хуваарилалт ядуурлыг бууруулж, хуучин фермийн

менежерүүдийн нөлөөг багасгаж, хөдөөгийн хүн ам эрх мэдэлтэй болоход тусалсан.

Зээл авах боломж нэмэгдсэн боловч зээлийн хүү өндөр хэвээр үлдсэн. /15-18 хувь/

Хяналт-шинжилгээ, үнэлгээ: Хэрэгжилтийн хяналт-шинжилгээ хийхийн тулд

гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг ашигласан. Шалгуур үзүүлэлтүүд төслийн орц

ба үйл ажиллагааг хүлээгдэж буй гарц, үр нөлөөний тооцож болох хэмжүүртэй

холбосон.

Үнэлгээ нь үр нөлөөг нэмэгдсэн бүтээмж, нэмэгдсэн орлого, буурсан ядуурал болон

оролцогчдын сэтгэл ханамжийн хэлбэрээр авч үзнэ.

Эх сурвалж: Зохиогчид

Хамтын оролцоотой үнэлгээ

Оролцоо ба хамтын оролцооны аргын анхдагч хоёр зорилт бий:

оролцоо бүтээгдэхүүн болох, оролцоо нь зорилт болох, мөн

амжилтын нэг шалгуур үзүүлэлт болох

оролцоо нь үйл явц болох, тэгснээр төлөвлөсөн зорилтдоо

хүрэх

Паттоны /1997/ бичсэнээр хамтын оролцоотой үнэлгээ нь дараахь

үндсэн зарчимтай:

Үнэлгээний үйл явц нь оролцогчдын зорилго ба тэргүүлэх

чиглэлийг тодорхойлох, асуултыг сонгох, тоо мэдээлэлд дүн

шинжилгээ хийх, энэ талаар шийдвэр гаргах ур чадварыг

багтаана.

Оролцогчид шийдвэр гаргаж, өөрсдийн дүгнэлтийг өгч байгаа

тул үнэлгээг хүлээн зөвшөөрдөг.

Үнэлгээ нь тэдний чухал гэж үзсэн арга, үр дүнд төвлөрнө

гэдгийг оролцогчид батална.

Хүмүүс бүлгийн эв нэгдлийг дэмжин тусалж хамтран

ажиллана.

Үнэлгээний бүх хэсэг оролцогчдод ойлгомжтой бөгөөд утга

учиртай байна.

Хувийн хариуцлага чухал ач холбогдолтой.

Туслагчид сургалтын нөөцийн үүрэг гүйцэтгэнэ, оролцогчид

шийдвэр гаргагч, үнэлгээчид шиг ажиллана.

Ердийн судалгаа нь өөрсдийн өгөгдөл, тоо мэдээллийн

найдвартай, үндэслэлтэй чанарыг нэмэгдүүлэх оролдлогын

хүрээнд тусгай арга хэрэгслийн талаархи зааврыг боловсруулж,

баримтжуулжээ. Хамтын оролцоотой үнэлгээ тоо мэдээлэл

цуглуулагчдад мэргэжилтнүүдийн өгсөн тодорхой заавар, журмын

дагуу хийгддэггүй. Үүний оронд тоо мэдээлэл цуглуулах заавар,

удирдамжийг зөвшилцөл, тусгал, ярилцлага, туршлагаар

дамжуулан боловсруулж, сайжруулдаг. /Нараян 1996/

Хөгжлийн агуулгын хувьд хамтын оролцоотой үнэлгээний

хандлага нь улам бүр анхаарал татах боллоо. Үнэлгээний энэ

хандлагыг хөгжлийн төслүүд, ялангуяа хамтын нийгэмлэгт

тулгуурласан санаачлагад илүү олонтаа ашиглаж байна. Хамтын

оролцоотой үнэлгээ нь бие даан дангаар хийдэг үнэлгээ,

үнэлгээчид эсхүл мэргэжилтэн гэсэн хуучин загвараас татгалзан

өөрчлөгдөж буй бас нэг алхам болж байна.

Хамтын оролцоотой үнэлгээний арга нь тухайн асуудалд

холбоотой хүмүүс, агентлаг, байгууллагыг тогтоож, улмаар татан

оролцуулна. Үүнд хамтын нийгэмлэг дэх хүүхэд, эмэгтэйчүүд,

эрэгтэйчүүд, ялангуяа зах хязгаарын бүлгийнхэн зэрэг хүмүүс

орно. Мөн агентлагийн ажилтнууд, бодлого боловсруулагчид

болон хамтын оролцоотой судалгааны үйл явцад гаргасан

шийдвэрт хамрагдсан бүх хүн орно. /Нараян 1996/

Хамтын оролцоотой үнэлгээний хувьд сонирхогч талууд тухайн

үйл ажиллагааны талаархи өөрсдийн туршлагын талаархи

тэмдэглэл, сэтгүүлтэй байхыг хүсэж магадгүй. Тэд хамтын

нийгэмлэгийн бусад гишүүнтэй ярилцлага хийхэд тусалж болно.

Тэднийг бас тоо, өгөгдлийг шинжлэн судлах, гарсан дүгнэлтийг

тайлбарлах, зөвлөмж боловсруулах зэрэгт туслуулахад татан

оролцуулж болно.

Асуулт, хэмжүүр өгөгдөл мэдээлэл цуглуулах стратеги зэрэг

төлөвлөлтийн шийдвэрүүдийг оролцогчтой хамт гаргана. Энэ бол

уламжлалт дээрээс доош чиглэсэн үйл явц гэхээсээ илүүтэй

хамтарсан үйл явц юм. /Хүснэгт 5.2/

Хамтын оролцоотой арга нь ерөнхий үнэлгээний үр дүнгийн

үнэмшилтэй чанарыг хөтөлбөрийн ажилтнуудын нүдэн дээр

нэмэгдүүлж, түүнчлэн уг үр дүнг ашиглах магадлалыг бас

ихэсгэнэ. Хамтын оролцооны үнэлгээг дэмжигчид уг аргыг

оролцогчдод эрх мэдэл олгох, хөгжлийн үйл явцад оролцох орон

нутгийн чадавхийг нэмэгдүүлэх арга хэрэгсэл хэмээн үзэж байна.

Хүснэгт 5.2 Хамтын оролцооны ба уламжлалт үнэлгээний арга

барилын онцлог

Хамтын оролцооны

Оролцогчдод анхаарал, эрх мэдлийг

төвлөрүүлэх

Суралцахад анхаарал төвлөрүүлэх

Уян хатан төлөвлөлт

Илүү албан бус арга

Гадны хүмүүс туслагчид болдог

Эх үүсвэр: Зохиогчид

Уламжлалт

Хандивлагчдад анхаарал,

эрх мэдлийг төвлөрүүлэх

Хариуцлага ба шийдвэрт

анхаарал төвлөрүүлэх

Урьдчилан тодорхойлсон

төлөвлөлт

Албан ёсны арга

Гадны хүмүүс үнэлгээчид

болдог

Хамтын оролцооны үнэлгээ нэлээд их сорилттой тулгардаг. Энэ нь

уламжлалт үнэлгээг бодвол үйл ажиллагааны илүү их зардал

шаарддаг, учир нь уулзалт зөвлөгөөн хийх, хүлээгдэж буй үр

дүнгийн талаар хүн бүр ойлгосон эсэхийг мэдэхэд цаг хугацаа их

зарж, ур чадвар их шаарддаг. Бүлгүүд хүсэж буй зорилтот

түвшинд хүрэхэд анхаарахаас өмнө хоорондын ялгааг зохицуулах,

бүлгийн хэм хэмжээг боловсруулах үйл явцыг шийдэх хандлагатай

байна. Энэхүү бүлгийн үйл ажиллагааны хөдөлгөөнт үйл явцыг

заримдаа “бүрдүүлэх, довтлох, хэм хэмжээ тогтоох ба гүйцэтгэх”

гэж нэрлэнэ. Бүрдүүлэх үйл явцын дараа зөрчлийн үе эхлэх нь

ердийн үзэгдэл /довтлох/. Хэрэв уг бүлэг эдгээр зөрчлийг даван

туулах юм бол тэд хэрхэн хамтран ажиллах талаар илүү тодорхой

хэлцэлд хүрнэ /хэм хэмжээ тогтоох/. Нэгэнт ийм хэлцэлд хүрсэн

бол тэд хүсэж буй зорилтот түвшинд хүрэхийн төлөө хөдөлнө

/гүйцэтгэх/.

Хамтын нийгэмлэгийн хүрээнд янз бүрийн гишүүд харилцан

адилгүй байр суурьтай байдаг бөгөөд ийм орчинд тэгш эрх бүхий

хүмүүсийн хамтарсан баг бүрдүүлэхэд түвэгтэй байж болно.

Хамтын оролцоотой үнэлгээг хийхийг хүсэж буй үнэлгээчид

туслалцаа, хамтын ажиллагаа, зөрчлийн удирдлагын ур чадвартай

байх ёстой /эсвэл тийм ур чадвартай хэн нэгэн удирдаж явах/.

Үнэлгээчид үнэлгээ ба хамтын оролцоон дахь бүлгүүдийн үйл

явцтай холбоотой гол ур чадвар, арга барилын тухай цагийг нь

олсон шаардлагатай сургалтыг явуулах чадвартай байх ёстой.

Уламжлалт үнэлгээнд суралцсан, мөн тийм үнэлгээ хийдэг хүмүүс

хамтын оролцоотой үнэлгээ бодитой бус гэж бодож байж мэднэ.

Тухайн үйл ажиллагаанд илүү ойр хүмүүс өөрсдийн харахыг

хүссэн зүйл л биш бол бодитой болж буй зүйлийг харах чадваргүй

байх эрсдэл бий. Ийм үнэлгээ үнэхээр “олзлогдож”, бодит чанараа

алдаж болзошгүй. Оролцогчид сөрөг үзэл бодол гарч ирэхээс

эмээж болно. Учир нь бүлгийн зарим гишүүн сөрөг үзэл бодлоос

болж буруутгагдах, эсхүл уг үйл ажиллагааг дуусгавар болгох

улмаар хамтын нийгэмлэг алдагдал хүлээх, эсхүл хөгжлийн

байгууллага тэдэнтэй хамт дахиад хамтарч ажиллахаа болино гэж

айж байж болзошгүй. Хамтын оролцоотой үнэлгээнд суралцах

зорилгын үүднээс хандах нь эдгээр айдсыг багасгахад тусалж

чадна. Бие даан дангаар хийдэг үнэлгээний биш хамтын

оролцоотой үнэлгээг сонгох замаар үнэмшилтэй чанарыг

зөвшилцөж /хөндлөнгийн хүний бодлоор/ болох хэр хэмжээг авч

үзэх ёстой.

Гариба /1998/ үнэлгээ гэдэг энэ үг хандивлагчид ба хэрэгжүүлэгч

нарын дунд ямар харилцан адилгүй ямар хариу үйлдлийг бий

болгож байгааг Зурагэлжээ. Үнэлгээ нь төслийн хэрэгжилтэд

хэрхэн нөлөөлөх бол гэж хандивлагчид санаа зовдог /өөрөөр

хэлбэл, төслийг цааш үргэжлүүлэх юмуу дуусгавар болоход

хүргэх/. Үнэлгээ нь төслийн удирдлагын аргыг нь шүүмжилж

мэднэ гэж төсөл хэрэгжүүлэгчид эмээж байж мэднэ.

Гариба хамтын оролцооны үнэлгээ нь хэрхэн амжилттай болох,

мөн туршлагаас суралцах байнгын арга болох талаар бичсэн.

Хамтын оролцоотой үнэлгээтэй хамт хөгжлийн үйл ажиллагааны

түншүүд тэдний харилцан үйлдлээс сургамж авч, одоогийн үйл

ажиллагааныхаа ирээдүйн үр ашиг, үр дүнг сайжруулахын тулд

засах тохируулах арга хэмжээ авч чадна.

Гариба /1998/ хамтын оролцоотой үнэлгээний гурван чухал

элементийг тодорхойлон бичжээ:

Үнэлгээ суралцах арга хэрэгсэл болох нь: Энэ зарчим сонголтын

гол загварыг бүрдүүлнэ. Үүний зорилго нь судлах биш харин

хандивлагчдыг оруулаад бүх сонирхогч талд боломж бий

болгох, хөгжлийн үйл ажиллагааны үр дүнг хангахад тэдний

гүйцэтгэсэн үүргээс суралцахад оршино.

Үнэлгээ хөгжлийн үйл явцын хэсэг болох нь: Үнэлгээний ажил

хөгжлийн үйл явцаас сэм далдуур, салангид тусдаа

хийгддэггүй. Үр дүн, түүнд таарсан арга хэрэгсэл нь дараалсан

үйл явцын тайлан гэхээсээ илүү өөрчлөлтийн арга хэрэгсэл

болно.

Үнэлгээ түншлэл ба хариуцлага хуваалцах хэрэгсэл болох нь:

Хамтын оролцооны үр нөлөөний үнэлгээний арга зүйд бүх

оролцогч бараг тэгш жин нөлөөтэй байдаг. /Энэ нь “бид”

мэргэжлийн хүмүүс, “тэд” төслийн оролцогчид, үр өгөөжийг

хүртэгсэд хэмээн ялгах шинжийг бий болгох гэсэн

үнэлгээчдийн хандлагаас эрс өөр юм./ Үнэлгээчид мөрдөн

шинжигчээс туслагч, хамтран оролцогч болж хувирна.

Канадын олон улсын хөгжлийн агентлагийн зааварт /CIDA 2004/

хэрэв сонирхогч талууд үр дүнг бий болгоход биечлэн оролцож

байвал үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах илүү

магадлалтай гэжээ. Хамтын оролцооны үнэлгээ бас дараахь

үүрэгтэй гэж тус агентлаг үзжээ:

хамтын нийгэмлэгийн хүрээнд хариуцлагыг бий болгох

үнэлгээг илүү бодитой чиглэлтэй болгох

хамтын ажиллагааг нэмэгдүүлэх

орон нутгийн хүмүүсийг үнэлгээний үйл явцад оролцуулж,

тэдэнд эрх мэдэл өгөх.

Шигтгээ 5.2-д хамтын оролцооны үнэлгээнд хэрэглэгддэг нэг арга

хэрэгслийг үзүүлжээ.

Үр дагаврыг төсөөлөн зураглах

Канадын олон улсын хөгжлийн судалгааны төв /КОУХСТ/

үнэлгээний шинэлэг аргыг боловсруулжээ. Тэрхүү энэ үр дагаврыг

төсөөлөн зураглах арга нь үнэлгээний уламжлалт хэлбэрүүд биш,

харин түүнтэй холбоотой зан үйлдлийн өөрчлөлтийг онцлон үзэх

замаар нэмж баяжуулах гэсэн оролдлого юм.

■Үр

дагаврыг

зураглах:

Хүний зан

үйлийн

өөрчлөлтийг

төсөөлөн

зураглахыг

хэлнэ.

Үр дагаврыг төсөөлөн зураглах /товчоор: үр дагаврын зураглал/

нь үр дүнгийн нэг өвөрмөц хэлбэр буюу зан үйлийн өөрчлөлтийг

онцлон үздэг. Энэ арга хэт “гүн гүнзгий” шинжтэй, ихээхэн хүчин

чармайлт, үйл ажиллагааг агуулж байдаг хөгжлийн үр нөлөөг

тооцохоос илүүтэй үр дагаврыг онцолдог. Үр нөлөөнд хүрэхэд аль

нэг байгууллагын оруулсан хувь нэмрийг нарийвчлан үнэлэх гэдэг

үр дүнгүй гэж уг судалгааны төв нотолж байна. Үүний оронд үр

дагаврын зураглал нь төсөл, хөтөлбөр, бодлогын гүйцэтгэлийг

сайжруулахад туслахын тулд гаргасан олон удаагийн хүчин

чармайлтын үр дүн болох зан үйлдлийг авч үзэхийг эрэлхийлдэг.

Шигтгээ 5.2 Хамтын оролцоотой үнэлгээгээр итгэл найдварыг

бүрдүүлэх нь

Мароккод бүлгийн нэгэн зааварлагч эмэгтэйчүүдийн дунд итгэлцлийг бий

болгохын тулд дараах аргыг хэрэглэжээ. Тэрээр эмэгтэйчүүдийг гар гараасаа

барилцан тойрог болж зогсохыг хүссэн байна. Тэгээд эмэгтэйчүүдийг

барилцсан гараа тавихгүйгээр хоорондоо эргэлдэн орооцолд гэжээ. Дараа нь

“гадны хүн” тэдэнд буцааж өөрсдийгөө ээдрээнээс гаргахыг зааварджээ. Энэ

дасгал дуусах гэж 6 минут болжээ. Дараа нь уг дасгалыг дахин давтахыг

хүсчээ. Хоёр дахь удаагаа эмэгтэйчүүд ээдрээг тайлахад 10 секунд болжээ.

Зааварлагч эмэгтэйчүүдийн дунд “гадны хүн”-ий үүргийн талаар дүгнэлт

хийхэд тусалжээ: Гадны хүмүүс ерөнхийдөө удирдагч гэхээсээ илүүтэй

дэмжлэг үзүүлэгч, хөдөлгөгч хүч байвал илүү үр дүнтэй байдаг байна. Орон

нутгийн хүмүүс өөрсдийн асуудлыг хэрхэн шийдэхийг илүү сайн мэднэ, учир

нь тэд тэдгээр асуудалтай хамт амьдарч байгаа.

Эх сурвалж: Дэлхийн банк 1996

Үр дагаврын зураглал хийхэд төсөл, хөтөлбөр, бодлогод

холбоотой ажилладаг хувь хүмүүс, бүлгүүд болон байгууллагууд

зэрэг хамаарах түншүүдийг тодорхойлох хэрэгтэй. Хамаарах

түншүүд өөрчлөлтийг хянаж байдаг гэж үр дагаврын зураглал

хийгчид таамагладаг. Гадны төлөөлөгч болохын хувьд тэдний

үүрэг тодорхой хугацаанд шинэ нөөц, бодол санаа, боломжид

хүрэх нөхцөлийг хангахад оршино гэж мөн үздэг. Үр дагаврын

зураглалыг дэмжигчдийн үзэж байгаагаар төсөл, хөтөлбөрийн

хүрээнд ажиллаж буй хүмүүст эрх мэдэл, хариуцлагыг

шилжүүлсэн тийм хөтөлбөрүүд хамгийн амжилттай болдог гэнэ.

Үр дагаврын зураглалын төвлөрөх цэг бол хүмүүс юм. Энэ нь

төсөл, хөтөлбөрийн хөгжлийн үр нөлөөг үнэлэхээс ганц нэгээрээ

болон бүлэг, байгууллагын хүрээнд илрэх хүмүүсийн зан үйлийн

өөрчлөлтийг тодорхойлох хандлага руу шилжих шилжилтийг

илэрхийлнэ. Үр дагаврын зураглал нь тухайн хөтөлбөрөөр юу

хийхийг зорьж байгааг загварчлах арга замыг заана. Энэ нь

уламжлалт логик загваруудын ихэнхээс ялгагдана, учир нь энэ янз

бүрийн логик, хариуцлагын системийн хүрээнд янз бүрийн

хамаарах түншүүд ажилладаг гэдгийг хүлээн зөвшөөрнө.

Үр дагаврын зураглал нь хамаарах түншүүд ба байгууллага

болохын хувьд тухайн хөтөлбөрийн хүрээнд гарч буй өөрчлөлтийг

хянан шинжлэх аргыг зааж өгнө. Энэ нь бас хөтөлбөрийн

гүйцэтгэлийг сайжруулахын тулд түүнийг тогтмол үнэлж байхыг

дэмждэг. Тухайн хөтөлбөрийг бүхэлд нь судлах явдал уг

үнэлгээний зорилго байх нөхцөлд үр дагаврын зураглалыг

хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээний арга хэрэгсэл болгон

ашиглаж болно.

Олон хөтөлбөр, ялангуяа чадавхи бүрдүүлэхэд голлож буй

хөтөлбөрүүдэд зан үйлийг онцлон үзсэнээр хөгжилд оруулах

тэдгээрийн хувь нэмрийг илүү сайн төлөвлөж, үнэлж чадна гэж үр

дагаврын зураглалыг дэмжигчид итгэж байна. Жишээ нь, цэвэрлэх

шүүлтүүр тавьж, хүмүүсийг цэвэр усаар хангах нь хөтөлбөрийн

зорилт байж болно. Ийм үед үнэлгээний уламжлалт аргаар

суурилуулсан шүүлтүүрүүдийн тоог гаргаж, тэдгээрийг суулгахаас

өмнө ба дараа нь усны бохирдолтын түвшингийн өөрчлөлтийг

хэмжиж үр дүнг үнэлж болно. Үр дагаврын зураглалын арга нь зан

үйлийг онцолдог. Хэрэв хүмүүс тодорхой хугацаанд усны чанарыг

хадгалан барихгүй бол ус цэвэр хэвээрээ үлдэхгүй гэсэн

урьдчилсан ойлголттойгоор уг зураглалыг эхлэн хийнэ. Тэгээд

усны цэвэр байдлыг хариуцсан хүмүүсийн зан үйлд анхаарал

төвлөрүүлэх замаар хөтөлбөрийн үр дагаврыг үнэлнэ. Ялангуяа

тэд зөв зохистой арга хэрэгсэл хэрэглэх, ур чадвар, мэдлэг

эзэмшихэд гарсан өөрчлөлтийг онцлох хэрэгтэй. Үр дагаврын

зураглал хүмүүс яаж бохирдлын түвшинг хянаж байна, шүүлтүүр

сольж байна, шаардлагатай үед мэргэжилтнүүдийг дуудаж байна

гэдгийг үнэлэх болно.

Олон улсын хөгжлийн судалгааны төвийн үнэлгээний захирал асан

Терри Смутилогийн бичсэн үр дагаврын зураглалын тухай дуу

судалж үзэх хэрэгтэй зарим асуудлыг нэгтгэн дүгнэжээ. /Терри

Смутилогийн дуулсан “Гарцын үр дагаврын урсгал дагуух үр

нөлөөний тухай дуу”-ны бичлэгт холбогдох холбоосыг энэ

бүлгийн төгсгөл дэх вэб хуудасны жагсаалтаас олж болно/

“Гарц, үр дагавар, урган гарах үр нөлөө” дуу

Гарц, үр дагавар, үр нөлөө: Хэний төлөө, Хэнээр, Хэн хэлж байна

Төгсгөл хэсэг

Хөгжлийн хөтөлбөрүүдэд хэтрүүлчихвий гэмээр /4х/

Хэрэглэгдэх нь олонтоо энэ ноцтой жижиг үгийг

Хэн нэгэнтэй холбоотой үр нөлөө гэж бүү хай

Одоо бид бүгд ажил гэхээс өөр юм мэдэхээ байлаа

Олдож харагдахгүй үр нөлөө гэгчээс үхэх сэхэх хамаарах боллоо

Дахилт I

Учир нь хаана л бол үр нөлөө, хэзээ л бол үр нөлөө

Учрах булан тойроод, урагшаа цааш ахиад л түүнийг олно

Гэвч таны сонгоогүй замд энэ тохиолдвол

Гарцын үр дагаврын урсгал дагуу үр нөлөө дуулдана

Хандивлагчид одоо үр нөлөөг бодитой харах гэж хайх болж

Харин энэ бол тэдний уран сэтгэмжийн өчүүхэн зураглал

Үр нөлөө гэдэг үгийг сайн бодохгүйгээр хэрэглэх нь

Үнэндээ сайн үнэлгээчдийн хэзээ ч хийхгүй ажил

Хүмүүсийн амьдралыг өөрчлөх гэж зээл авсан

Хаа байна тэр үр нөлөө чинь гаргаад үзүүл гэж

Хандивлагчид одоо байнга асуух болсон нь баримт

Эсвэл та нар дараа дахиад мөнгө гуйх уу

Эргэлзэж байна, та нар түүнийг авч чадахгүй байх

Дахилт I

Учир нь хаана л бол үр нөлөө хэзээ л бол үр нөлөө

Учрах булан тойроод, урагшаа цааш ахиад л та түүнийг олно

Гэвч таны сонгоогүй замд энэ тохиолдвол

Гарцын үр дагаврын урсгал дагуу үр нөлөө дуулдана

Гадагш нь бид үнэлгээчдийг илгээхэд

Гол төлөв хүлээн авагчид таашаан хүлээдэг

Гарцаагүй хэмжигдэх үр нөлөөг шалгаж олно гэхээр

Гайхаж хоцордог хандивлагчид маань юу авчрах бол гэж

Тиймээ, үр дүн гарвал тэд олж чадна

Тэгэхдээ тэр нь олон хүчин зүйлээс шалтгаална, итгэлгүй

Үнэхээр бид яг юуг хэнтэй холбож чадах вэ

Үр нөлөөний шалтгаан нь түмэн олны бүтээл

Дахилт I I

Учир нь хаана л бол үр нөлөө, хэзээ л бол үр нөлөө

Учрах булан тойроод, урагшаа цааш ахиад л түүнийг олно

Нээрэн та хэзээ ч гээж болохгүй хамаарлыг эрвэл

Нөгөө л гарцын үр дагаврын урсгал дагуу үр нөлөө дуулдана

Хандивлагчид та нарыг хэзээ ч бүтэхгүй зүүднээс сэрээжээ

Хаа хол урсгал сөрж мөнгөн дундаа унажээ та нар

Харин тэгээд та нар нөгөө усандаа холилдож, хольжээ

Хаанаас одоо зээл авах вэ хамгийн эцэст ийм л байгаа юм чинь

Дахилт I I

Учир нь хаана л бол үр нөлөө, хэзээ л бол үр нөлөө

Учрах булан тойроод, урагшаа цааш ахиад л түүнийг олно

Нээрэн та хэзээ ч гээж болохгүй хамаарлыг эрвэл

Нөгөө л гарцын үр дагаврын урсгал дагуу үр нөлөө дуулдана

Төгсгөл хэсэг /4х тэгээд намжина/

Шуурхай буюу түргэвчилсэн үнэлгээ

Богино хугацаанд бага зардлаар үнэлгээг хийх шаардлага

тулгарсан үед түргэвчилсэн үнэлгээ хийнэ. Ийм үнэлгээ нь

ялангуяа хөгжиж буй орнуудын нөхцөл байдалд ашигтай юм. Тэнд

суурь үзүүлэлийн тоо мэдээлэл хомс, бичиг үсэг мэдэх явдал

доогуур түвшинд байдаг учир санал асуулгын хуудсыг

бөглүүлэхэд зохион байгуулалт хэрэгтэй, мөн үнэлгээний зардал

төсөв хязгаарлагдмал, цаг хугацаа, бусад нөөц мөн хязгаарлагдмал

байдаг. Энэ нь илүү нарийн үнэлгээ хийх явдлыг түвэгтэй болгоно:

■Түргэвчи

лсэн

үнэлгээ:Гол

төлөв

үнэлгээчдий

н баг газар

дээр нь

очиж хийдэг

тогтмол,

хагас

бүтэцтэй

үнэлгээний

арга юм.

Түргэвчилсэн үнэлгээ гэж юу болох тухай тогтсон

тодорхойлолт байхгүй нөхцөлд түүнийг ерөнхийдөө албан ба

албан бус тоо, өгөгдөл цуглуулахын хоорондох гүүр гэж

тодорхойлдог. Энэ нь “түргэн ба бохир” хандлагыг бодвол

“нэлээн түргэн ба нэлээн цэвэр” арга юм. Үүнийг гол төлөв

үнэлгээчдийн баг газар дээр нь очиж хийдэг байнгын, хагас

бүтэцтэй арга юм. Бас янз бүрийн хүнээс бүрдэх бөгөөд янз

бүрийн бодол санаа энд тусгагдана.

Түргэвчилсэн үнэлгээ нь үр дагавар юмуу үр нөлөөг биш үйл

явцыг авч үзэхэд илүү тохиромжтой. Ерөнхийдөө, энэ нь зөвхөн

хамгийн чухал мэдээллийг цуглуулах, өөрөөр хэлбэл, тоо ба

чанарын аргаар олж авсан “мэдэхэд сайн” гэхээс илүү “мэдэх

ёстой” мэдээллийг цуглуулахыг эрэлхийлдэг. Хөгжлийн үнэлгээн

дэх түүний үндсэн чиг хандлага бол “ойлгохыг хичээх” явдал,

учир нь ямар нэг дүгнэлтгүй арга нээлттэй, шударга яриа хөөрөө

өрнүүлж, асууж шалгаах боломж илүү олгох магадлалтай. Газар

дээр нь очиж үзэхийн учир нь тухайн үйл ажиллагааг орчинд нь

ажиглах явдал түүний хэр зэрэг сайн явагдаж байгааг олоход

тусална. Тодорхой туршлага, алсын хараатай хүмүүсийг, ялангуяа

үнэлгээгээр анзаарахгүй өнгөрсөн байж болзошгүй хүмүүсийг

олж, ярилцлагад оруулах нь гол зорилт юм. Гол мэдээлэгчдийн

жижиг боловч ихээхэн алаг цоог бүлэг нөхцөл байдлын тухай

бүхэл бүтэн ойлголт олж авахад ихээхэн үр дүнтэй байж чадна.

Хүнийг сонгох чадвар их чухал.

Түргэвчилсэн үнэлгээ нь үнэлгээний бусад аль ч хэлбэр шиг тоо,

өгөгдөл цуглуулах, шинжлэх ижилхэн аргуудыг хэрэглэж байж

болно. Ялгаа нь гол төлөв цар хүрээний хувьд л байгаа.

Ерөнхийдөө түргэвчилсэн үнэлгээ цар хүрээний хувьд бага, цөөн

газар цөөн хүнтэй харьцаж хийгддэг. Мэдээллийн нэгээс илүү эх

сурвалжийг ашиглах ёстой, учир нь олон талт эх сурвалж нь

үнэмшилт байдлыг нэмэгдүүлж, аль нэг талыг барих явдлыг

багасгаж, төлөв байдлыг бүхэлд нь харах боломж олгоно. Иймд

гол мэдээлэгчдээс ярилцлагаар авсан мэдээллийг өмнөх тайлан,

судалгаа, бичлэг, баримт бичгүүдээс авсан мэдээлэл, түүнчлэн

ажиглалт, онцлох бүлэг, бүлгийн ярилцлага, шинжилгээгээр

цуглуулсан тоо мэдээллээр нэмэн баяжуулах ёстой. Эдгээр эх

сурвалжаас авсан мэдээлэл илүү ул суурьтай байх аваас дүгнэлтэд

итгэх итгэл илүү хүчтэй байх болно.

Чанарын аргыг хэрэглэж буй хэр хэмжээнд хүртэл тэмдэглэл хийх

сайн ур чадвар их чухал . Энэ нь ажиглалт, сэдэв, зөн совин,

тайлбар болон газар дээр нь ажиллах явцад тохиолдсон бүхий л

явдлыг тэмдэглэсэн бүртгэл, тэмдэглэл хөтлөхөд үнэлгээчдэд

хэрэг болно. Эдгээрийг багийн бусад гишүүдтэй хуваалцах

хэрэгтэй бөгөөд энэ нь нийтлэг сэдвээ тодорхойлоход тусална.

Түргэвчилсэн үнэлгээ хийхдээ үнэлгээчид дараахь зөвлөгөөг

санаж байх ёстой:

Газар дээр нь очиж үзэхийн өмнө хоёрдогч өгөгдлийг шалгах.

Газар дээр нь очсон бол ажиглах, сонсох, асуух ба тэмдэглэл

хийх.

Үйл явцын турш сайн санал, санааг хадгалж байх, тайланд

зөвхөн сайн санал, санаа чухал биш, тэдгээр нь бас янз бүрийн

мэдээллийн учрыг олоход тусална.

Түргэвчилсэн үнэлгээг хийх стратеги ба сургамж нь уг үнэлгээг

хийхийн өмнө дараахь асуудлыг авч үзэх ёстой гэдгийг тогтоожээ:

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс бүрдсэн янз янзын, олон чиглэлийн

мэргэжил бүхий багийг бүрдүүлэх.

Хэрэв боломжтой бол хүмүүсийг дотроос ч /уг бодлого, үйл

ажиллагаа ба орон нутгийг мэдэх хүмүүс/, гаднаас ч /юмыг

шинэ арга замаар харах хүмүүс/ авах.

Харилцан ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд том биш жижиг

багийг ашиглах.

Өгөгдөл цуглуулах ба тэдгээрийн учрыг олох хоёрын дунд

цагаа хуваарилах.

Зөвхөн явахад эвтэйхэн газар руу биш, хэрэгтэй бол хаашаа ч

явахад бэлэн байх /тухайн газар дээр нь очих, худалдаа

үйлчилгээний газар, гол замын бүс/.

Уян хатан, зохицох чадварыг хадгалах, учир нь шинэ мэдээлэл

үнэлгээний төлөвлөгөөг өөрчилж чадна. /FAO 1997/

Нэгтгэсэн үнэлгээ

■Нэгтгэсэн

үнэлгээ:

Үнэлгээний

олон үйл

ажиллагааг

нягтлан шүүж,

нийтлэг

шинжүүдийг

тодорхойлохын

тулд ижил

төсөөтэй

асуудал,

сэдвийг авч

үздэг арга юм.

Нэгтгэсэн үнэлгээ нь адил төстэй бодлого, үйл ажиллагааны үр

дүнгийн олон үнэлгээ хийгдсэн нөхцөл дэх үр дүнтэй арга юм.

Энэ нь үнэлгээчид олон үйл ажиллагааг шүүн нягталж, нийтлэг

шинжүүдийг тодорхойлохын тулд ижил төстэй асуудал, сэдвийг

авч үзэх боломж олгоно. Энэ нь тухайн үйл ажиллагааны ерөнхий

үр ашгийг тодорхойлох үнэлгээ хийхэд ашиг тустай.

Челимски ба Морра /1984/ нар уг аргыг бодлогын өргөн

агуулгатай болгож, үйл ажиллагааны чанарыг давамгайлсан

болон тоон үнэлгээнд түүнийг хэрэглэжээ. Тэд ингэж хийх

хүртэл тоон шинжилгээ давамгайлсан үнэлгээтэй хамт нэгтгэсэн

үнэлгээг хэрэглэж байжээ. Тоон шинжилгээ гэдэгт нярайн

төрөлтийн жин ба эндэгдэлд залуу эмэгтэйчүүдийн хүнс

тэжээлийн хөтөлбөрийн үзүүлсэн үр нөлөө, мөн сурагчдын

сурлагад анги дүүргэлтийн хэмжээ буюу сурагчдын тоо

нөлөөлсөн байдал зэрэг үзүүлэлт багтана.

Тус тусдаа үнэлгээнүүд тодорхой үйл ажиллагааны талаар ашигтай

мэдээлэл өгөхийн хамт тус бүр нь гол төлөв нарийн мэргэшсэн

байдаг учир тэдгээрийн тодорхой агуулга үйл ажиллагааны үр

нөлөөний тухай ерөнхий мэдээлэл гаргах боломж олгох бөгөөд

үүнд нэгтгэсэн үнэлгээний үзэл баримтлал оршино. Гэвч олон

судалгааны үр дүнг нэгтгэхэд тухайн үйл ажиллагааны үр

нөлөөний талаар ерөнхий мэдээлэл хийх боломжтой болно. /тэр ч

байтугай бодлогын/

Нэгтгэсэн үнэлгээ үнэлгээний бусад хэлбэрийг бодвол боломжтой

судалгааг ашиглаж, өртөг зардлыг хямдруулдаг нь түүний нэг

давуу тал юм. Түүнчлэн уг үнэлгээ үйл ажиллагааны үр нөлөөг

үнэлэх томоохон суурь бүрдүүлж, үр нөлөөний талаар ерөнхий

мэдээлэл хийхэд итгэх итгэлийг нэмэгдүүлдэг нь түүний бас нэг

давуу тал юм. Хэвлэгдсэн ба хэвлэгдээгүй холбогдолтой бүх

судалгааг байрлуулах, үнэлгээ бүрийн чанарыг тодорхойлох, хэрэв

тохирох бол мэдээллийн багцыг авч хоёрдогч шинжилгээнд

зориулан нэгтгэх нь хэцүү байж болно.

Нэгтгэсэн үнэлгээнд дараахь зүйл багтана:

үнэлгээг тодорхойлж, түүний цар хэмжээг тогтоох тодорхой

томьёолсон заавар журам

нэгтгэсэн үнэлгээнээс аль нэг үнэлгээг хасах, эсвэл оруулах

тухай шийдвэр гаргах чанарын ил тод шалгуур

чанарын шалгуурыг хэрэглэх заавар журам /гол төлөв хувь хүн

биш хэлэлцүүлгээр шийднэ/

хянан үзсэн бүх үнэлгээнд ишлэл авах

нэгдсэн үнэлгээнд орсон үнэлгээ бүрийн хураангуй

тодорхойлолт болон сонирхлын сэдэв, хувьсах

хэмжигдэхүүний тухай дүгнэлт

нэгтгэсэн үнэлгээний дутагдал ба хязгаарлалт

Заримдаа нэгтгэсэн үнэлгээний зөвхөн зарим элементийг л

ашигладаг. Жишээ нь, шигтгээ 5.3-д үзүүлсэн тохиолдолд тайланг

чанарын талаас шалгаагүй нь уг нэгтгэсэн үнэлгээний дүгнэлтэд

зарим талаар эргэлзээ төрүүлж мэднэ.

■Мета

үнэлгээ:

Мэргэжлийн

хүмүүс нэг

юмуу түүнээс

олон үнэлгээг

мэргэжлийн

чанарын

стандарттай

тулган

шалгах арга

юм.

Нэгтгэсэн үнэлгээ ба мета үнэлгээ гэсэн нэр томьёонуудыг /metaevalution/

үнэлгээний толь, хэвлэлд бие биенээ орлодог хэмээн

бичсэн байдаг. Бид энэ хоёрын ялгааг гаргая. Энд үзүүлсэнчлэн

нэгтгэсэн үнэлгээ нь чанарын хамгийн бага стандартыг хангаж

буй үнэлгээнүүдийн үр дүнг шинжлэн нэгтгэхэд хамаарна. Үүний

эсрэгээр чанарын үнэлгээ бол мэргэжлийн хүмүүс нэг юмуу

түүнээс олон үнэлгээг мэргэжлийн чанарын стандарттай тулган

шалгахтай холбоотой.

Бусад арга

Хөгжлийн үнэлгээнд бусад арга, онол, загварыг бас хэрэглэнэ.

Ихэнх өөрчлөлт нь хамтын оролцоотой үнэлгээний сэдэвтэй

холбоотой. Энэ номонд голлон өгүүлсэн үр дүнд суурилсан

үнэлгээний зарим загварын элементүүдийг уншигчид олж болно.

Тухайлбал, өөрчлөлтийн онолыг тодорхойлох ба турших, гол

сонирхогч талуудыг оролцуулах замаар үнэлгээний үйл явцын

эхнээс нь дуустал түүнийг хэрэглэх асуудалд анхаарлаа

төвлөрүүлэх гэх мэт.

Энэ хэсэгт дараахь аргыг тодорхойлно:

хэрэглээг голлосон үнэлгээ

эрх олгох үнэлгээ

бодит үнэлгээ

хамрах үнэлгээ

хэрэглэгчдийн үнэлгээ

хэвтээ үнэлгээ

Хэрэглээг голлосон үнэлгээ

■Хэрэглээг

голлосон

үнэлгээ: Хэр

ашиг тустай,

хэрхэн

бодитой

хэрэглэгдэж

байна гэдгээр

дүгнэдэг

үнэлгээ юм

Хэрэглээг голлосон үнэлгээ нь аливаа үнэлгээг түүний ашиг

тустай чанар, хэрхэн бодитой ашиглагдаж байна гэдгээр дүгнэх

ёстой гэж үздэг. Хэрэглээг голлосон үнэлгээний тухай гол номоо

бичиж, дөрөв дэх удаагаа хэвлүүлээд байгаа /2008/ Паттон /2002,

р.173/ тодорхойлохдоо: “Энэ нь үнэлгээний бий болгосон

мэдээллийг ашиглах тусгай, холбогдох шийдвэр гаргагч болон

мэдээлэл ашиглагчдыг /тодорхой бус, идэвхгүй хүмүүс биш/

тодорхойлох, зохион байгуулахаас эхэлнэ” гэжээ. Энэ нь

үнэлгээний дүгнэлтийг хэрэглэх зорилготой хүмүүс түүнийг

зорилготойгоор хэрэглэхэд хийгдэх үнэлгээ юм. Хэрэглэх

зорилготой хүмүүс гэдэг нь үнэлгээний дүгнэлтийг хэрэглэх,

түүний зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага хүлээсэн

хүмүүс юм. Хэрэглээг голлосон үнэлгээ нь хэрэглэгчдэд хамгийн

зохистой үнэлгээний загвар, агуулга болон тусгай нөхцөл байдалд

хэрэглэх аргыг сонгоход тусална.

Шигтгээ 5.3 Байгаль орчны ашиг тусыг хэмжихэд нэгтгэсэн

үнэлгээний аргыг хэрэглэх нь

Их Британий Олон улсын хөгжлийн газар 2000 онд байгаль орчны чиглэлээрх

нэгтгэсэн үнэлгээний судалгааг нийтлүүлжээ. Тус газар 1990-ээд оны үед байгаль

орчны олон төслийг амжилттай удирджээ. Гэхдээ байгаль орчны ашиг тусыг

“шүүмжлэлтэйгээр шалгахгүйгээр ерөнхийд нь таамаглан хүлээж авсан” гэсэн асуудал

гарсан. Байгаль орчны нэгтгэсэн судалгаа тус газрын дэмжлэгтэйгээр 5 улсад

хэрэгжүүлсэн 49 төслийг шалгаж, улмаар байгаль орчныг сайжруулах, хамгаалах хоёр

талын төслийн дэмжлэгийн хэрэгжилт, үр нөлөөг үнэлжээ. Уг төслүүд анхнаасаа

байгаль орчны төсөл байгаагүй боловч байгаль орчны олон асуудлыг хамруулсан

байв. /эрчим хүчний үр ашиг, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй болон хот тохижилт/

49 төсөлд судалгаа хийсний үндсэн дээр “байгаль орчны асуудлаарх Олон улсын

хөгжлийн газрын тавьсан бодлогын тэргүүлэх чиглэл болон байгаль орчны хувьд

бодитой бий болсон үр нөлөө хоёрын хооронд зөрүү байсан гэж үнэлгээчид дүгнэжээ.

Эх сурвалж: DfID 20008 1

Эрх олгох үнэлгээ

■Эрх олгох

үнэлгээ:

Хүмүүс

өөрсдийгөө

чөлөөтэй

илэрхийлэх,

хөгжүүлэхийг

дэмжиж

үнэлгээний

онол, арга

барил,

дүгнэлтийг

ашиглах арга

юм

Эрх олгох үнэлгээ /empowerment evaluаtion/ нь хүмүүс

өөрсдийгөө чөлөөтэй илэрхийлэх, хөгжүүлэхийг дэмжиж

үнэлгээний онол, арга барил, дүгнэлтийг ашиглах арга юм.

/Феттерман, Кафтариан, Вандерсман 1996/ Энэ нь хүмүүс

өөрсдийн туршлагад үндэслэн мэдлэгийг хуримтлуулах, тулгарч

буй бэрхшээлийг шийдэх арга замыг олох чадварыг ихэд

хүндэтгэн үздэг. Хувь хүн, хамтын нийгэмлэгийн гишүүн

болохын хувьд хүмүүст зорилгодоо хүрэхэд нь туслах, мөн

тэдний амьдралыг сайжруулахын хамт эрх олгох үнэлгээ эерэг

өсөлт хөгжил, сайн сайхан утга агуулгыг бүрдүүлнэ. /Феттерман,

Вандерсман 2004/

Феттерман, Вандерсман нар эрх олгох чиглэлээрх үнэлгээчдийг

“шүүмжлэлтэй ханддаг нөхөр” гэж тодорхойлжээ. Хамтын

нийгэмлэгийн гишүүд үнэлгээг хариуцах бөгөөд үнэлгээчид нь

туслагч, дэмжигчийн үүрэг гүйцэтгэж, үнэлгээг хянах биш түүнд

нөлөөлөх болно гэж тэд бичжээ.

Эрх олгох үнэлгээ нь хэрэглээг голлосон үнэлгээний зарим

шинжийг бас агуулна. Энэ хоёр арга үнэлгээний аль ч үе шатанд

ашигтай, үр дүнтэй хэрэглэгдэнэ /Феттерман, Вандерсман 2004/.

Гэвч Паттон /1997/ өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэн бичихдээ

эрх олгох үнэлгээ нь хариуцах, уялдаа холбоо, чадавхи

бүрдүүлэхийн хувьд хамтын оролцоотой үнэлгээтэй давхцдаг ч

түүний онцгойлох шинж нь хүмүүсийн өөрсдийгөө чөлөөтэй

илэрхийлэхийг дэмжих явдал юм гэжээ. Эрх олгох үнэлгээ нь

хамтын оролцоотой ихэнхи үнэлгээнээс илүү давж гардаг, учир нь

үнэлгээч-дэмжигч өөрсдийгөө чөлөөтэй илэрхийлэх бололцоогүй

хүмүүсийг өмгөөлөгч болохын хувьд улс төрийн өөрчлөлтийн

асуудлыг хөхиүлэн дэмждэг.

Эрх олгох үнэлгээ ба хамтын оролцоотой үнэлгээний ялгааг

тодотгох талаар Алкин, Кристие /2004, тал 56/ нар бичихдээ:

Хамтын оролцоотой үнэлгээ нь хэрэглээний хүрээнээс улбаатай

учир уг үнэлгээний зорилго нь эдгээр үйл ажиллагаагаар

/төлөвлөх, хэрэгжүүлэх, шинжлэх, тайлбарлах/ дамжуулан

хэрэглээг нэмэгдүүлэх явдал бөгөөд эрх олгох үнэлгээнээс

ялгаатай нь тодорхой хавчилт, шахалтад орсон хүмүүст улс төр,

эрх чөлөө олгохтой холбоотой эрх олгох асуудлыг орхигдуулдаг.

Бодит үнэлгээ

■Бодит

үнэлгээ:

Хөтөлбөрийг

үнэлэх

үнэлгээний

уялдаатай,

тогтвортой

бүтцийг

хангаж,

сонирхогч

талуудыг

алдаа гаргаж

болзошгүй

гэж үзэж

ханддаг, өөр

бусад арга

хэрэглэдэг

онолд

тулгуурласан

үнэлгээ юм.

Бодит үнэлгээ бол “онолд тулгуурласан үнэлгээний төрөл зүйл”

юм гэж Паусон, Тиллей /2004, 1 дэх тал/ нар тодорхойлжээ. Тэд

уг үнэлгээг өөрчлөлтийн онол ба хөтөлбөрийн онолтой холбож

үзсэн байна. Онол боловсруулахын тулд тухайн бодлого, үйл

ажиллагаа хэрэгжих ерөнхий нөхцөл байдал, мөн онцгой нөхцөл

байдалд уг үйл ажиллагаа хэрхэн хэрэгжих, ер нь хэрэгжиж

байгаа эсэхийг ойлгож мэдэх ёстой.

Бодит үнэлгээ хөтөлбөрийн үнэлгээний “уялдаатай, тогтмол

бүтцийг” бий болгоно гэж Паусон, Тиллей нар /2004, 22 дахь тал/

бичжээ. Энэ нь хөтөлбөрийн боловсруулалт, хэрэгжилтэд

сонирхогч талууд чухал ач холбогдолтойг хүлээн зөвшөөрнө.

Гэхдээ энэ нь оролцуулах хэрэггүй сонирхогч этгээд /тэдний

хувийн сонирхлоос үүдсэн нэг талыг барих үзлийн улмаас/ болон

сайн мэдлэгтэй, алдаа гаргадаггүй гэж үздэг этгээдийн /тэдний

доторх мэдлэгийн улмаас/ хоорондын зааг ялгааг гаргана.

Сонирхогч талуудыг алдаа гаргаж болзошгүй мэргэжилтнүүд гэж

үзэж ханддаг бөгөөд тэдний ойлголт, мэдлэгийг албан ёсоор

шалгаж, турших хэрэгтэй /Паусон, Тиллей 2004/

Бодит үнэлгээ нь судалгаа, үнэлгээний өргөн хүрээтэй арга,

хандлагаас үүдэлтэй. Энэ нь бусад бүх арга болон тэдгээрийн

зарим хэсгийг хэрэглэнэ. Бодит үнэлгээ чанар ба тоон байж болох

ч гол төлөв уг хоёр аргыг хослуулдаг. Гэхдээ энэ үнэлгээ нь

хэрэгжүүлсэн үйл ажиллагаа ба бий болсон үр дагаврын

хоорондын учир шалтгааны холбоосыг туршилт хийх замаар

тодорхойлдоггүй. Шалтгаан ба үр дагаврын холбоосыг

хэрэгжүүлсэн үйл ажиллагаа хэрхэн биелсний цаадах холбогдох

онолыг авч үзэх замаар тодорхойлно. Юу, хэний хувьд, ямар

нөхцөл байдалд хэрэгжиж болохыг тодорхойлохын тулд уг

таамаглалыг турших алхмуудыг логик дарааллаар жагсаана.

Үнэлгээний дүгнэлт, үр дүнг илэрхийлэх дан ганц энгийн жор,

заавар гэж байхгүй тул бодит үнэлгээ хийхэд бэрхшээлтэй тулгарч

болно гэж Паусон, Тиллей нар бичжээ.

Хамрах үнэлгээ

■Хамрах

үнэлгээ: Үйл

ажиллагааны

үр өгөөжөөс

хамгийн бага

хүртсэн хүн

амын хэсгийг

оролцуулсан

үнэлгээ юм.

Хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр өгөөжөөс хамгийн бага

хүртэгсдийг хамруулсан үнэлгээ буюу товчоор хамрах үнэлгээ

нь төсөл, хөтөлбөр, бодлогын үнэ цэн, чанарыг шинжилдэг

байнгын судалгааны нэг хэсэг болгон тэдгээрээс хамгийн бага үр

өгөөж хүртсэн хүн амын хэсгийг үнэлгээнд хамруулахад голлон

төвлөрнө. Хамрах үнэлгээ нь тоо, өгөгдөл дээр тулгуурлана,

тэгэхдээ тэдгээр тоо, өгөгдлийг гол төлөв бүрэн төлөөлж

чадахгүй, хамгийн бага үр өгөөж хүртсэн хүмүүсээс цуглуулна.

Хамрах үнэлгээ нь үнэлгээнд гол төлөв байнга оролцож байдаг

хүмүүсийг хамруулдаггүй. /Мертенс 1999/ Хамрах үнэлгээ нь эрх

олгох үнэлгээтэй адил хувьсан өөрчлөгдөж байдаг загвар юм.

Хамрах үнэлгээ дараахь асуултыг тавина:

Үйлчилгээ авах ёстой хүн амын доторх гол чухал ялгаа нь юу

вэ

Янз бүрийн дэд бүлгүүдийн хүрээнд үйлчилгээг хэрхэн хүргэж

байна

Үйлчилгээний хуваарилалтын үнэ цэн, ач холбогдол юу вэ

■Үр өгөөж

хүртэгсдийн

үнэлгээ:

Төлөвлөсөн

болон

хэрэгжиж буй

үйл

ажиллагааны

талаархи

тодорхой

хэрэглэгчдийн

үзэл бодлыг

авах замаар

хөгжлийн үйл

ажиллагааны

үр нөлөөг

сайжруулахад

хэрэглэдэг

арга хэрэгсэл

юм.

Үр өгөөж хүртэгсдийн үнэлгээ

Аливаа үйл ажиллагааны үр өгөөжийг хүртэгсдийн үнэлгээ буюу

товчоор үр өгөөж хүртэгсдийн үнэлгээ нь төлөвлөсөн болон

хэрэгжиж байгаа үйл ажиллагааны талаархи тодорхой

хэрэглэгчдийн үзэл бодлыг авах замаар хөгжлийн үйл

ажиллагааны үр нөлөөг сайжруулахад хэрэглэдэг чанарын

судалгааны арга хэрэгсэл юм.” /Салмен 1999, 1 дэх тал/ Хамрах

үнэлгээтэй адилаар энэхүү арга нь гол төлөв анзаарахгүй өнгөрдөг

бүлэг хүмүүсийг үнэлгээнд хамруулахыг зорьдог. Энэхүү төслийг

голлосон аргыг өөрийн илүү их техникийн болон санхүүгийн

үнэлгээний чиглэлийг нөхөн баяжуулах зорилгоор Дэлхийн банк

1980-аад оны эцсээр боловсруулжээ. Энэ аргыг гол төлөв

үйлчилгээ үзүүлдэг бүрэлдэхүүн хэсэгтэй төслүүдэд хэрэглэж

иржээ.

Үр өгөөж хүртэгсдийн үнэлгээнд үндсэн гол хэрэглэгчид, төслийн

үр дүнг хүртэгсдийг оролцуулна. Энэхүү аргын гол санаа нь

төслийн төлөвлөлтийг хийх, эргэх мэдээлэлд хяналт-шинжилгээ

хийх, үр нөлөөний талаархи санаа бодлыг сонсоход хэрэглэгчдийг

өргөнөөр оролцуулах замаар тэдний эзэн байх явдлыг дэмжиж,

өөрсдийнхөө хөгжилд хэрэгцээтэй, хүсэн хүлээсэн өөрчлөлтийг

бий болгоход гол тоглогч болгох явдал юм.

Үр өгөөж хүртэгсдийн үнэлгээний зорилго нь төслийн үр

өгөөжийг хүртэгсдийн хүлээн авч, ойлгож байгаагаар тухайн үйл

ажиллагааны үнэ цэнийг үнэлэх, мөн тэдгээр дүгнэлтийг төслийн

үйл ажиллагаанд нэгтгэн тусгахад оршино. Үр өгөөж

хүртэгсдийн үнэлгээ нь тухайн орон нутгийн соёл ахуй ба

шийдвэр гаргагчдыг хооронд нь холбоход тусалж, нийгмийн

үнэлгээний төв хэсэг болно. /Салмен 1999/

Хэвтээ үнэлгээ

■Хэвтээ

үнэлгээ:

Дотоод

үнэлгээг нэг

ижил

түвшний

хүмүүсийн

хийж буй

хөндлөнгийн

хяналттай

хослуулан

хийх үнэлгээ

юм

Хэвтээ үнэлгээ нь дотоод үнэлгээг нэг ижил түвшний хүмүүсийн

хийж буй хөндлөнгиийн хяналттай хослуулан хийдэг үнэлгээний

харьцангуй шинэ арга юм. Энэхүү хослуулан хийх арга нь

“суралцах, улмаар хөтөлбөрийг сайжруулах илүү тааламжтай уур

амьсгал бүрдүүлдэг уламжлалт хөндлөнгийн үнэлгээнд

давамгайлж байсан нэг талыг барьсан хүчний харилцааг

саармагжуулах зорилготой юм”. /Тиеле ба бусад 2006, 1 дэх тал/

Хэвтээ үнэлгээг гол төлөв боловсруулагдаж байгаа судалгаа,

хөгжлийн арга зүйг сайжруулах, түүнээс суралцахад ашиглана. Уг

аргыг Андын бүс нутгийн хөтөлбөрийн шинэ судалгаа, мөн

Угандад хамтын оролцоотой зах зээлийн сүлжээний аргыг

үнэлэхэд ашигласан юм. /Тиеле ба бусад, 2006, 1 дэх тал/

Хэвтээ үнэлгээний аргын гол учиг нь сонирхогч этгээдүүдийн

хоёр тусдаа бүлэгт байна. Эхний бүлэг нь орон нутгийн

оролцогчид бөгөөд тэд шинжилж байгаа үйл явцыг танилцуулж,

шүүмжлэх ба түүнийг хэрхэн сайжруулах зөвлөмж өгнө. Хоёр

дахь нь зочид /адил төстэй чиглэлээр ажиллаж буй бусад

байгууллага, төслийн ижил түвшний хүмүүс/ бөгөөд тэд үйл

явцыг үнэлж, түүний хүчтэй ба сул талыг тодорхойлж,

сайжруулах санал гаргана. /Тиеле ба бусад 2006/ Хэвтээ

үнэлгээний нэг бүрэлдэхүүн хэсэг нь семинар бөгөөд энэ үеэр

хоёр бүлэг санал, бодлоо нэгтгэх боломжтой.

Товч дүгнэлт

Үнэлгээний арга бол үнэлгээний онол, арга зүйг ерөнхийд нь

бүрдүүлэх явдлыг авч үздэг. Энэ нь гол төлөв гүн ухаан ба үнэ

цэнийн багцыг нэгтгэж холбодог. Зарим аргыг олон жил хэрэглэж

ирсэн бол заримыг нь харьцангуй сүүлд боловсруулж, хөгжлийн

үнэлгээнд саяхнаас хэрэглэж эхэлжээ. Үнэлгээний аргын гол

онцлогийг хүснэгт 5.3-д нэгтгэн үзүүлэв.

дүрслэн үзүүлсэн аргуудыг ихэвчлэн нэг үйл ажиллагааны

түвшинд л хэрэглэж иржээ. 11 дүгээр бүлэгт цогц үнэлгээг авч

үзэх ба энэ нь улам бүр хэм хэмжээ болж байна.

Хүснэгт 5.3 Үнэлгээний янз бүрийн аргын зорилго, шинж чанар, давуу тал ба сорилтууд

Үнэлгээний

арга

Урьдчилсан

үнэлгээ

Зорилго, гүн ухаан Шинж чанар, үйл ажиллагаа Давуу тал Сорилтууд

Үйл ажиллагааг эхлэхээс нь өмнө

хянана.

Гарах боломжтой амжилтын талаар

ирээдүйд хандсан асуултад

хариулна.

Төсөл, хөтөлбөр, бодлогын нөхцөл байдлын

шинжилгээг хийнэ.

Хэрэгжиж дууссан адил төстэй хөтөлбөрийн

дууссан үнэлгээг хянан үзэж, сургамж,

асуудлыг тодотгоно.

Амжилт ба алдааг урьдчилан харж, санал

болгосон үйл ажиллагаа урагшилж байвал

түүнийг эрчимжүүлэх арга замыг зөвлөнө.

Хоёрдогч шинжилгээг

ашиглах нь үнэлгээний

зардлыг багасгана.

Хөтөлбөрийг эхлэхээс

өмнө түүнтэй холбоотой

асуудлыг авч үзэж,

шийдвэрлэх ба түүнийг

хүчтэй болгож чадна.

Ойр холбоотой

хөтөлбөрийн

үнэлгээний

тайлангийн бүтцэд

найдаж орхино

Үнэлэгдэх

чанарын

үнэлгээ

Үнэлгээ хийх нь хэрэгцээтэй ба

хийгдэж болох эсэхийг

тодорхойлно.

Үнэлгээчид ба сонирхогч талуудын

харилцаа, холбоонд дэмжлэг

үзүүлнэ.

Гүйцэтгэлийн судалгааны зорилго

ба үүрэг, үйл ажиллагаа нь

төлөвлөлтийн арга хэрэгсэл

болохыг тодорхойлох.

Материал ба боломжит тоо, өгөгдлийг хянана.

Хөтөлбөрийн зорилго, зорилтуудын тухай

харилцан ойлгож буй эсэхийг шалгана.

Үйл ажиллагаа менежер, сонирхогч талууд ба

зөвлөмжийг хэрэгжүүлж чадах байгууллага,

хүмүүсээс ярилцлага авна.

Өөрчлөлтийн онолын загварыг боловсруулна.

Илүү бодитой, зохистой

үнэлгээ ба илүү сайн

төлөвлөсөн хөтөлбөрт

хүргэнэ.

Сонирхогч талын

дэмжлэгийг авч,

зорилго, зорилтын

талаархи ойлголтыг

сайжруулна.

Тоо, өгөгдөл

дутагдсанаас асуултад

хариулах боломжгүй

үнэлгээний зарлагыг

урьдчилан хэмжиж

чадна.

Үнэлгээ эхлэхээс

өмнө бүх хөтөлбөрт

хэрэглэсэн бол

үнэлгээг

шаардлагагүй-гээр

хойшлуулж мэднэ.

Зорилгод

суурилсан

үнэлгээ

Зорилго ба зорилтуудыг

биелүүлсэн эсэхийг хэмжинэ.

Хандивлагчдын ихэнх төслийн

үнэлгээний системийн үндэс болно.

Зорилго ба зорилтуудыг тодорхойлно.

Үйл ажиллагаа, зорилго, зорилтууддаа хүрч

байгаа эсэхийг үнэлнэ /норматив үнэлгээ/

Бодит ба стандарт аргыг

харьцуулан тодорхой

арга зүйгээр хангаж,

үнэлгээг хялбарчилж

чадна.

Зорилго, зорилт

болгон тодорхой

томьёолоогүй чухал

үр дүнг орхигдуулж

болзошгүй.

Зорилго

ос ангид

үнэлгээ

Зөвхөн томьёолсон зорилго,

зорилтуудад анхаарах явдлаар

хязгааралагдах-гүйгээр

хөтөлбөрийн үр дүн, үр ашгийн

талаархи тоо, өгөгдөл цуглуулах

боломжит сонголтыг нээнэ.

Хөтөлбөрийн менежер, ажилтнуудтай харилцах

явдлыг хязгаарлах замаар үнэлгээчдийг

хөтөлбөрийн зорилго, зүрилтуудад баригдаж,

хөтлөгдөхөөс урьдчилан сэргийлэх арга замыг

хайна.

Урьдчилан тооцоогүй

хөндлөнгийн үр дүнг

илрүүлэх магадлал

ихэснэ.

Хөтөлбөрийн

ажилтнуудтай

харьцахыг

хязгаарлана;

хөтөлбөрийн

зорилгыг мэдэхээс

зайлсхийх нь хэцүү

гэдгийг үнэлгээчид

мэдэрнэ.

Олон

газрын

үнэлгээ

Бүх газар болон төлөвлөсөн

өөрчлөлтөд стандарт маягаар

хэрэгжиж буй үйл ажиллагааг

шалгаж, хөтөлбөрийн зорилго,

зорилт хамгийн сайн биелэгдэж буй

нөхцөлийг тодорхойлно.

Үйл ажиллагаа хэрэгжиж буй уур

амьсгалыг болон соёл, газар зүй,

эдийн засгийн ялгаа, хэмжээ,

өөрчлөлтөд нөлөөлөх бусад

тогтмол ялгааг мэдрэх ёстой.

Сонирхогч талуудын оролцоог хангана.

Бусад аргыг бодвол илүү гүнзгий, өргөн

мэдээлэл цуглуулна.

Үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн

байнгын ялгаа, зөрүүгээр илрэх тодорхой

шинжүүдийг төлөөлж чадах газрыг сонгоно.

Янз бүрийн нөхцөл байдалтай харьцах сургамж,

стратегийг тодорхойлох үүднээс үйл

ажиллагааг тухайн нөхцөл байдлын хүрээнд

харьцуулж тогтооно.

Гол төлөв сайн

практикийг илрүүлэхэд

тусална.

Нэг газар дахь нэг үйл

ажиллагааны үнэлгээг

бодвол илүү

үндэслэлтэй дүгнэлт

гаргана.

Газруудын хооронд ба

нэг газрын хүрээнд

асуудлыг авч үзнэ.

Стандартын дагуу

тоо, өгөгдөл

цуглуулахыг

шаардана.

Сайн бэлтгэгдсэн

ажилтнууд хэрэгтэй.

Бүх газарт очих

боломжтой байх

хэрэгтэй.

Тоо, өгөгдөл

цуглуулах арга

хэрэгслийг

төлөвлөхөөс өмнө

хангалттай мэдээлэл

авсан байх ёстой.

Багц

үнэлгээ

Адил төстэй, хоорондоо холбоотой,

хамтран нийлэхээрээ нэг

багц үйл ажиллагаа болдог бүлэг

үйл ажиллагааг авч үзнэ.

“Багц” үйл ажиллагааг нэг юмуу

олон талт орчинд шалгана.

Сонирхогч талуудын оролцоог хангана.

Ерөнхийлж болох, давтагдаж болох шинжийг

тодотгодоггүй.

Өөрчлөлтийг нааштай гэж үзнэ.

Хөтөлбөрийн чанар, үнэ

цэнийн талаар ерөнхий

дүгнэлт хийхэд биш,

харин түүнээс

суралцахад анхаарал

төвлөрүүлнэ.

Нэг тодорхой газрын

үр дүнг биш,

нийлмэл үр дүнг

харуулна.

Олон тохиолдлын судалгааг ашиглаж,

тохиолдлуудын тухай мэдээллийг хуваалцана.

Нийгмийн

үнэлгээ

Нийгмийн янз бүрийн бүтэц, үйл

явц, бүлэг ба хамтын нийгэмлэгийн

хүрээн дэх өөрчлөлтийг авч үзнэ.

Хөгжлийн үйл ажиллагааны

нийгмийн үр нөлөөг тооцсон

гэдгийг батлах гол хэрэгсэл болно.

Үйл ажиллагааны зорилтууд ба сонирхогч

талуудын хэрэгцээ, сонирхол, чадавхийн

хоорондын тогтвортой байдлыг судална.

Үйл ажиллагаанд оролцох, түүнээс үр өгөөж

хүртэх талаархи сонирхогч талуудын боломжид

үзүүлэх нийгэм, соёлын хүчин зүйлсийн үр

нөлөөг судална.

Нийгмийн болзошгүй

сөрөг үр нөлөөг

тогтоож, түүнийг

багасгах стратегийг

хэрэгжүүлнэ.

Тэнцлийн зөвхөн нэг

талыг авч үзээд

байгаль орчны

асуудалтай харилцан

үйлчлэхэд төвлөрөх

явдлыг орхигдуулж

болзошгүй.

Сонирхогч дэд бүлгүүдэд үзүүлж буй үйл

ажиллагааны янз бүрийн үр нөлөөг судална.

Байгаль

орчны

болон

нийгмийн

үнэлгээ

Байгаль орчны ба нийгмийн

зорилтуудын биелэлтийг үнэлнэ.

Зөвхөн байгаль орчны юмуу нийгмийн шударга

бус байдалд төвлөрсөн үйл ажиллагааны биш,

бүх үйл ажиллагааны нийгэм, байгаль орчны

талд анхаарал төвлөрүүлнэ.

Байгаль орчны ба нийгмийн үнэлгээ тухайн

үнэлгээний ганц зорилго байх нөхцөлд ч бас энэ

арга ашигтай.

Үйл ажиллагааны

нийгмийн ба байгаль

орчны талын

шийдвэрлэх ач

холбогдлыг онцолно.

Техникийн мэдлэг ба

ур чадвар шаардана.

Хамтын

оролцооны

үнэлгээ

Үнэлгээний төлөвлөлт, хэрэг-жилт,

тайлангийн талаархи хариуцлагыг

сонирхогч талуудтай хуваалцана.

Сонирхогч талуудын оролцоог үр

дүн гэж үздэг, оролцох

ажиллагааны зорилт ба амжилтын

шалгуур үзүүлэлтийн нэг гэж үзнэ.

Оролцоог бас зорьсон зорилтод

хүрэх үйл явц гэж үзнэ.

Оролцогчдыг зорилго, тэргүүлэх чиглэлийг

тодорхойлох, асуултаа сонгох, тоо, өгөгдөлий

талаар шийдвэр гаргахад оролцуулна.

Бүлгээр хамтран ажиллах, бүлгээр нэгдэх болон

хувийн хариуцлагыг дээшлүүлэхэд тусална.

Үнэлгээчдийн үүргийг туслан дэмжигч,

чиглүүлэгч болгон өөрчилж, оролцогчид

шийдвэр гаргагч, үнэлгээг удирдагч болно.

Хөтөлбөрийн

ажилтнуудын

үнэлгээний үр дүнд

итгэх итгэлийг

нэмэгдүүлж, үр дүнг

ашиглах магадлалыг

ихэсгэнэ.

Оролцогчдод эрх мэдэл

олгож, орон нутгийн

чадавхийг дээшлүүлнэ.

Үнэлгээчдээс сайн

туслах, хамтран

ажиллах, зөрчлийг

удирдах ур чадвар

болон үнэлгээний

аргыг заах ур

чадварыг шаардана.

Бие даасан, хараат

бус үнэлгээ биш гэж

гол төлөв үздэг.

Үр Хүмүүсийн зан үйлийн Шинэ арга хэрэгсэл, арга барил, нөөцийг “Урган гарах үр Бие даасан,

дагаврын

зураглал

өөрчлөлтийг онцгойлох замаар

үнэлгээний уламжлалт

хэлбэрүүдийг нөхөн баяжуулна.

Хөгжлийн үр нөлөөнд биш, харин

хүмүүст болон үр дагаварт голлон

анхаарна.

ашиглах замаар төсөл, хөтөлбөр, бодлогын

гүйцэтгэлийг сайжруулахад туслах олон

удаагийн хүчин чармайлтын үр дүнд бий болох

зан үйлийг авч үзнэ.

Гүйцэтгэгч түншүүдийг тодорхойлж,

өөрчлөлтөд тэдний үзүүлэх нөлөөг үнэлнэ.

дагаврын дуу”-наас

гарна. /дууны үгийг

үзнэ үү/

хариуцлага тооцсон

байдлаар үр

нөлөөний үнэлгээ

хийх эрэлт хэрэгцээ

бий.

Хувь хүн, бүлэг, байгууллагын хүрээнд

хүмүүсийн үйл ажиллагааны явцад гарч буй зан

үйлийн өөрчлөлтийг тодорхойлно.

Түргэвчилсэн

үнэлгээ

Түргэн бөгөөд бага зардалтай

үнэлгээний шаардлагыг хангана.

Гүйцэтгэлийг шалгахын тулд

зөвхөн хамгийн чухал мэдээлэл

цуглуулахыг зорьдог.

Гол төлөв байнгын, хагас бүтэцтэй арга

хэрэглэнэ.

Гол төлөв баримт бичгийн шинжилгээ,

ярилцлага, газар дээр нь очиж богино хугацаанд

ажиллах аргуудыг хэрэглэнэ.

Нэгээс илүү мэдээллийн эх сурвалжийг

ашиглах ёстой.

Албан ёсны ба албан

бус өгөгдөл

цуглуулалтыг холбоход

туслана; үйл явц,

асуудлуудыг авч үзэхэд

илүү сайн ашиглагдана.

Хамрах хүрээ

ерөнхийдөө бага.

Хязгаарлагд-мал,

ихэнхдээ Дүрсэлсэн,

тайлбарласан

мэдээлэл өгнө.

Сайн сонсох, хүний санал, бодлыг хүлээж авах

ур чадвар шаардана.

Нэгтгэсэн

үнэлгээ

Холбогдох бүх үнэлгээний чанарыг

тогтоож зэрэглэнэ, мөн тэдгээрийн

үр дүнг нэгтгэнэ; үйл ажиллагааны

талаар олон үнэлгээ хэдийнээ

хийгдсэн нөхцөлд энэ арга ашиг

тустай.

Холбоотой бүхий л судалгааг хамруулна.

Судалгааны чанарыг тодорхойлох шалгуурыг

бүрдүүлнэ.

Зөвхөн чанарын судалгааг багтаана.

Гол хэмжүүрийн талаархи судалгаануудын

дүгнэлтийг нэгтгэж, үр дүнг тооцно.

Чанар ба тоон өгөгдөлтэй хэрэглэж болно.

Боломжтой, бэлэн

үнэлгээ, судалгааг

ашиглаж, зардлыг

багасгана.

Үр нөлөөг үнэлэх

томоохон, хүчтэй үндэс

бүрдүүлнэ.

Холбоотой бүх

судалгааг олох, тоо,

өгөгдөл олж авах

хэцүү байж мэднэ.

“Чанарын” үнэлгээг

сонгоход нэг талыг

барих зарим эрсдэл

бий. /энэ эрсдлийг

мэргэжилт-нүүдийг

оролцуулах замаар

багасгаж болно/

Хэрэглээг

голлосон

үнэлгээ

Үйл ажиллагаа, түүний ашиг тус

болон хэрхэн бодитой хэрэглэгдэж

байгааг үнэлнэ.

Холбогдох, тодорхой шийдвэр гаргагч,

мэдээлэл хэрэглэгчдийг /тодорхой бус идэвхгүй

хүмүүсийг биш/ тодорхойлох, зохион

байгуулахаас эхэлнэ. Тэд үнэлгээний

мэдээллийг хэрэглэх болно.

Тодорхой

хэрэглэгчдийн тодорхой

хэрэглээнд эхнээс нь

анхаарал төвлөрүүлэх

замаар үнэлгээг

хэрэглэдэг болгоно.

Анхдагч түншүүдийг

онцолно; бусад

сонирхогч талыг

оролцуулах-гүй

байж болно.

Эрх

олгох

үнэлгээ

Хүмүүс өөрсдийгөө чөлөөтэй

илэрхийлэх, хөгжүүлэхийг дэмжиж

үнэлгээний онол, арга барил,

дүгнэлтийг ашиглана

Энэ нь хүмүүсийн өөрсдийн туршлагад

үндэслэн мэдлэг бүрдүүлэх, тулгарч буй

бэрхшээлийг шийдэх арга замыг боловсруулах

чадварыг гүнээ хүндэтгэн үздэгээрээ хамтын

оролцоотой үнэлгээнээс давж гарна.

Эрх мэдэлгүй

бүлгүүдийг дэмжинэ.

Үнэлгээчид

өмгөөлөгч болж

үүргээ өөрчилнө.

/үнэлгээг улс төрийн,

нэг талыг барьсан

гэж үзэж болзошгүй/

Бодит

үнэлгээ

Нөхцөл байдлыг тодорхойлох

замаар хөтөлбөрийн үнэлгээний

уялдаатай, тогтмол бүтцийг бий

болгоно; хөтөлбөр хэрхэн

хэрэгжих ёстой, хөтөлбөр ба

зорилтот үр дагаврын хооронд учир

шалтгааны харилцаа бий эсэхийг

авч үзнэ.

Судалгаа, үнэлгээний өргөн хүрээтэй аргуудаас

үүсэн гарсан; бусад бүх арга болон хэсгийг нь

хэрэглэнэ.

Чанарын ба тоон судалгааг, мөн аль алиныг нь

хэрэглэнэ.

Үйл ажиллагаа хэрхэн

хэрэгжих, ямар

нөхцөлд, хэнд зориулж

хэрэгжих вэ гэдгийн

цаадах онолын

асуудлыг тодорхойлно.

Хөтөлбөр бүрийн

загварыг тус тусдаа

тодорхойлох

шаардлагатайг

мэднэ.

Хамрах

үнэлгээ

Төсөл, хөтөлбөр, бодлогын үнэ цэн,

чанарыг шинжилдэг байнгын

судалгааны хэсэг болгон тэдгээрээс

хамгийн бага үр өгөөж хүртсэн

хүмүүсийг үнэлгээнд хамруулна.

Хамгийн бага үр өгөөж хүртсэн хүмүүсээс

өгөгдлийг цуглуулна. Үнэлгээнд байнга

хамрагдаж ирсэн хүмүүсийг гол төлөв үүнд

оролцуулдаггүй.

Хамгийн бага үр өгөөж

хүртсэн хүмүүст болон

үйлчилгээ үзүүлэх

ялгаанд голлон

төвлөрнө

Үнэлгээч өмгөөлөгч

болж үүргээ

өөрчилнө. /үнэлгээг

улс төрийн, нэг

талыг барьсан гэж

үзэж болзошгүй/

Үр

өгөөж

хүртэгсдийн

үнэлгээ

Төлөвлөсөн ба хэрэгжиж буй үйл

ажиллагааны талаар тодорхой

хэрэглэгчдийн үзэл бодлыг авах

замаар хөгжлийн үйл ажиллагааны

үр нөлөөг сайжруулна.

Төслийн үр өгөөжийг хүртэгсдийг үнэлгээнд

оролцуулж, тэдний эзэн байх ухамсарыг

өргөнө.

Хамтран ажиллах аргыг

хэрэглэнэ. Энэ арга нь

эзэн байх ухамсар ба

чадавхийг бүрдүүлж,

хэрэглэгчдийн үзэл

Байгаль орчны

асуудал ба түүний

нийгмийн үр

дагаврыг авч үзэх

явдлыг салгаж

бодлыг хүлээн авснаар

үнэлгээний үнэ цэнийг

нэмдэг.

тусгаарлана.

Хэвтээ

үнэлгээ

Дотоод үнэлгээг нэг түвшний

хүмүүсийн хийж буй хөндлөнгийн

хяналттай хослуулж, хөндлөнгийн

уламжлалт үнэлгээнд давамгайлдаг

нэг талыг барьсан хүчний

харилцааг саармагжуулна.

Үнэлгээ болон боловсруулагдаж байгаа

хөгжлийн арга зүйг сайжруулах, түүний талаар

сурч мэдэхэд ашиглана.

Өөрийн үнэлгээний

хүчтэй талыг

хөндлөнгийн ижил

түвшний хяналттай

хослуулна.

Ижил түвшний

хяналтууд харилцан

нааштай байж

болохыг ойлгоно.

Эх сурвалж: Зохиогчид

5 дугаар бүлгийн дасгал ажил

Дасгал 5.1: Хамгийн зохистой үнэлгээний аргыг сонгох нь

Дор дурдсан даалгавар бүрт дүн шинжилгээ хийх үнэлгээний аргыг сонгох.

Уг аргыг тодорхойлох, түүнээс гарах үр өгөөж ба бэрхшээлтэй асуудлуудыг

жагсааж бичих, уг аргыг сонгосон үндэслэлээ тайлбарлах.

1. хөгжлийн өөр өөр байгууллагуудаас таван оронд хийж дуусгасан

судалгааны дүгнэлтийн үндсэн дээр тухайн оронд техникийн тусламж

үзүүлэхэд стратегийн хувьд ямар асуудалд анхаарах төвлөрүүлэх

хэрэгтэйг үнэлэх.

2. бүс нутаг дахь боловсролын системийг боловсронгуй болгохын тулд

танай байгууллагын төсөл, хөтөлбөрөөр хэрэгжүүлж амжилттай болсон

боловсролын үйл ажиллагааг тодорхойлох.

3. улс орны байгалийн нөөц ба байгаль орчны салбартай холбоотой хамгийн

чухал асуудлуудыг үнэлэх.

4. тухайн орон дахь цагаан будааны салбарын хөгжлийг үнэлэх, ингэхдээ

өнөөгийн соёл, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал дахь цагаан

будааны ач холбогдол, цагаан будааны үйлдвэрлэлийн систем, цагаан

будаа тариалагч фермерүүдэд тулгарч буй бэрхшээл, цагаан будааны

үйлдвэрлэлийн цаашдын хөгжлийн ирээдүйн тэргүүлэх чиглэл зэргийг

оролцуулан үнэлэх.

5. олон улсын хөдөө аж ахуйн судалгаанд зориулж сүүлийн 30 жилд сая сая

доллар авсан хөгжлийн байгууллагын дуусгасан үнэлгээнүүдийг үнэлэх.

Тэмдэглэл

Энэ хэсэг дэх олон мэдээллийг Еарл, Карден, Смутило /2001/ нараас авав.

Ишлэл ба цаашил унших зүйл

Alkin, Marvin, and Christina Christie. 2004. “An Evaluation Theory Tree.” In

Evaluation Roots: Tracing Theorist Views and Infl uences, ed. M. Alkin. 12–

65, Thousand Oaks, CA: Sage Publications.

Chambers, R. 1991. “Shortcut and Participatory Methods for Gaining Social

Information for Projects.” In Putting People First: Sociological Variables in

Rural Development, 2nd ed., ed. M. M. Cernea, 515–37. Washington, DC:

World Bank.

Chelimsky, E., and L. G. Morra. 1984. “Evaluation Synthesis for the Legislative

User.” In Issues in Data Synthesis, ed. W. H. Yeaton and P. M. Wortman, 75–

89. New Directions for Program Evaluation No. 24. San Francisco: Jossey-

Bass.

Christie, Christina, and Marvin Alkin. 2004. “Objectives-Based Evaluation.” In

Encyclopedia of Evaluation, ed. Sandra Mathison. 281–85. Thousand Oaks,

CA: Sage Publications.

CIDA (Canadian International Development Agency). 2004. CIDA Evaluation

Guide 2004. Ottawa.

Cousins, J. B., and L. M. Earl, eds. 1995. Participatory Evaluation in Education. Bristol,

PA: Falmer Press.

Dalal-Clayton, Barry, and Stephen Ba. 2002. Sustainable Development Strategies:

A Resource Book. Sterling, VA: Earthscan Publications.

http://www.nssd.net/res_book.html#contents.

DFID (Department for International Development). 2000. Environment: Mainstreamed

or Sidelined Environmental Evaluation Synthesis Study EV626,

January, London.

http://www.dfi d.gov.uk/aboutdfi d/performance/fi les/ev626s.pdf.

Duignan, Paul. 2007. Introduction to Strategic Evaluation: Section on Evaluation

Approaches, Purposes, Methods, and Designs.

http://www.strategicevaluation.info/se/documents/104f.html.

Earl, Sarah, Fred Carden, and Terry Smutylo. 2001. Outcome Mapping: Building

Learning and Refl ection into Development Programs. International

Development Research Centre, Ottawa.

http://www.dgroups.org/groups/pelican/docs/Mapping_M&E_capacity_

080606.pdf.

ECDPM (European Centre for Development Policy Management). 2006. Study on

Capacity, Change and Performance: Mapping of Approaches Towards M&E

of Capacity and Capacity Development. Maastricht.

Eerikainen, Jouni, and Roland Michelevitsh. 2005. “Environmental and Social Sustainability.

Methodology and Toolkit: Various Approaches.” International

Program for Development Evaluation Training (IPDET) presentation, Ottawa,

July.

FAO (Food and Agriculture Organization of the United Nations). 1997. “Rapid Rural

Appraisal.” In Marketing Research and Information Systems Marketing and

Agri-business. Rome. http://www.fao.org/docrep/W3241E/w3241e09.htm.

Fetterman, David M. 2001. Foundations of Empowerment Evaluation. Thousand

Oaks, CA: Sage Publications.

Fetterman, David M., S. Kaftarian, and A. Wandersman, eds. 1996. Empowerment

Evaluation: Knowledge and Tools for Self-Assessment and Accountability.

Thousand Oaks, CA: Sage Publications.

Fetterman, David M., and Abraham Wandersman. 2004. Empowerment Evaluation

Principles in Practice. New York: Guilford Publications.

———. 2007. “Empowerment Evaluation: Yesterday, Today, and Tomorrow.”

American Journal of Evaluation 28 (2):179–98.

http://homepage.mac.com/profdavidf/documents/EEyesterday.pdf.

Fitzpatrick, Jody L., James R. Sanders, and Blaine R. Worthen. 2004. Program

Evaluation: Alternative Approaches and Practical Guidelines. New York:

Pearson.

Gariba, Sulley. 1998. “Participatory Impact Assessment: Lessons From Poverty

Alleviation Projects in Africa.” in Knowledge Shared: Participatory

Evaluation in Development Cooperation, ed. Edward T. Jackson and Yussuf

Kassam, 64–81. Bloomfi eld, CT: Kumarian Press.

Gill, M., and A. Spriggs. 2002. The Development of Realistic Evaluation Theory

through the Evaluation of National Crime Prevention Programmes.

http://www.evaluationcanada/distribution/20021010_gill_martin_spriggs_

angela. pdf.

Glass, Gene V., and Mary Lee Smith. 1979. “Meta-Analysis of Research on Class

Size and Achievement.” Educational Evaluation and Policy Analysis 1 (1): 2–

16.

Hirschheim, R., and S. Smithson. 1988. “A Critical Analysis of Information Systems

Evaluation.” In IS Assessment: Issues and Changes, eds. N. Bjorn-Andersen

and G. B. Davis. Amsterdam: North-Holland.

ISO (International Organization for Standardization). 1999. Environmental Management:

Performance Evaluation Guidelines. ISO 14301, Geneva.

Johnston, Timothy, and Susan Stout. 1999. Investing in Health: Development in

Health, Nutrition, and Population Sector. World Bank, Operations Evaluation

Department, Washington, DC.

http://wbln0018.worldbank.org/oed/oeddoclib.nsf/6e14e487e87320f78525680

8006a001a/daf8d4188308862f852568420062f332/US$FILE/HNP.pdf.

Khon Kaen University. 1987. Proceedings of the 1985 International Conference on

Rapid Rural Appraisal. Rural Systems Research and Farming Systems

Research Projects, Khon Kaen, Thailand.

Kretzmann, John P., John L. McKnight, and Deborah Puntenney. 1996. A Guide

to Massing Local Business Assets and Modulizing Local Business

Capabilities. Skokie, IL: ACTA Publications.

Kudat, Ayse, and Bykebt Ozbilgin. 1999. Azerbaijan Agricultural Development and

Credit Program.

http://lnweb18.worldbank.org/ESSD/sdvext.nsf/61ByDocName/Azerbaijan

AgriculturalDevelopmentandCreditProject/US$FILE/AzerbaijanAgricultural

DevelopmentandCreditProject424KbPDF.pdf.

Kumar, Krishna, ed. 1993. Rapid Appraisal Methods. Washington, DC: World Bank.

Light, R. J., and D. B. Pillemer. 1984. Summing Up: The Science of Reviewing

Research. Cambridge, MA: Harvard University Press.

Mertens, D. 1999. “Inclusive Evaluation: Implications of Transformative Theory for

Evaluation.” American Journal of Evaluation 20 (1): 1–14.

Narayan, Deepa. 1996. Toward Participatory Research. World Bank Technical Paper

307, World Bank, Washington, DC.

http:// www-wds.worldbank.org/external/default/WDSContentServer/WDSP/

IB/1996/04/01/000009265_3980625172923/Rendered/PDF/multi0page.pdf.

Nay, J., and P. Kay. 1982. Government Oversight and Evaluability Assessment. Lexington,

MA: Heath.

OECD (Organisation for Economic Co-operation and Development). 1997. Searching

for Impact and Methods: NGO Evaluation Synthesis Study. Development

Assistance Committee, Paris.

http://www.eldis.org/static/DOC5421.htm.

Patton, Michael Q. 1990. Qualitative Evaluation and Research Methods. 2nd ed.

Thousand Oaks, CA: Sage Publications.

———. 1997. Utilization-Focused Evaluation: The New Century Text. Thousand

Oaks: CA: Sage Publications.

———. 1997. “Toward Distinguishing Empowerment Evaluation and Placing It in a

Larger Context.” Evaluation Practice 18 (2):147–63.

———. 2002. Qualitative Evaluation and Research Methods, 3rd ed. Thousand Oaks,

CA: Sage Publications.

———. 2008. Utilization-Focused Evaluation. 4th ed. Thousand Oaks, CA: Sage

Publications.

Paulmer, Hubert E. 2005. “Evaluation Guidelines of International Development

Aid Agencies: A Comparative Study.” International Rural Planning and

Development, School of Environmental Design and Rural Development,

University of Guelph, Ontario.

Pawson, Ray, and Nick Tilley. 2004. “Realistic Evaluation.” In Encyclopaedia

of Evaluation, ed. Sandra Matthieson, 359–67. Thousand Oaks, CA: Sage

Publications.

Picciotto, Robert. 2007. “The New Environment for Development Evaluation.”

American Journal of Evaluation 28: 509–21.

Preskill, Hallie, and Darlene Russ-Eft. 2005. Building Evaluation Capacity: 72 Activities

for Teaching and Training. Thousand Oaks, CA: Sage Publications.

Salmen, Lawrence F. 1999. Benefi ciary Assessment Manual for Social Funds. World

Bank, Social Protection Team Human Development Network, Washington,

DC.

http://lnweb18.worldbank.org/ESSD/sdvext.nsf/07ByDocName/Benefi ciary

AssessmentManualforSocialFunds/US$FILE/ percent5BEnglish percent5D+

Benefi ciary+Assessment+Manual.pdf.

Sanders, J. R. 1997. “Cluster Evaluation.” In Evaluation for the 21st Century: A

Handbook, eds. E. Chelimsky and W. R. Shadish Jr., 396–401. Thousand

Oaks, CA: Sage Publications.

Scrimshaw, N., and G. R. Gleason. 1992. Rapid Assessment Procedures: Qualitative

Methodologies for Planning and Evaluation of Health Related Programs.

Boston: International Nutrition Foundation for Developing Countries.

Scriven, Michael. 1972a. “Objectivity and Subjectivity in Educational Research.”

In Philosophical Redirection Educational Research: The Seventy-First

Yearbook of the National Society for the Study of Education, ed. L. G.

Thomas. Chicago:

University of Chicago Press.

———. 1972b. “Pros and Cons about Goal-Free Evaluation.” Evaluation Comment 3:

1–7.

———. 1991. Evaluation Thesaurus. 4th. ed. Thousand Oaks, CA: Sage Publications.

Smith, M. F. 1989. Evaluability Assessment: A Practical Approach. Boston: Kluwer

Academic Press.

Smith, Mary Lee, and Gene V. Glass. 1980. “Meta-Analysis of Research on Class

Size and Its Relationship to Attitudes and Instruction.” American Educational

Research Journal 17: 419–33.

Smith, Nick L., and Paul R. Brandon, eds. 2007. Fundamental Issues in Evaluation.

New York: Guilford Press.

Smutylo, Terry. “The Output Outcome Downstream Impact Blues.”

http://www.idrc.ca/en/ev-65284-201-1-DO_TOPIC.html.

Thiele, G., A. Devaux, C. Velasco, and D. Horton. 2007. “Horizontal Evaluation:

Fostering Knowledge Sharing and Program Improvement within a Network.”

American Journal of Evaluation 28 (4): 493–508.

Thiele, G., A. Devaux, C. Velasco, and K. Manrique. 2006. “Horizontal Evaluation:

Stimulating Social Learning among Peers.” International Potato Center, Papa

Andina Program, Lima, Peru. Draft of May 18.

http://www.dgroups.org/groups/pelican/docs/Hor_Evaln_18_05.docois=no.

Tilley, Nick. 2000. Realistic Evaluation: An Overview. Paper presented at the Founding

Conference of the Danish Evaluation Society, Nottingham Trent

University, September.

http://www.danskevalueringsselskab.dk/pdf/Nick percent20Tilley.pdf.

Turpin, R. S., and J. M. Sinacore, eds. 1991. Multisite Evaluations. New Directions

for Program Evaluation No. 50. San Francisco, CA: Jossey-Bass.

U.S. GAO (General Accounting Oi ce) 1990. Prospective Evaluation

Methods: The Prospective Evaluation Synthesis. Washington, DC.

http://www.gao.gov/special.pubs/10_1_10.PDF.

———. 1992. The Evaluation Synthesis. Washington, DC.

http://www.gao.gov/special.pubs/pemd1012.pdf.

Wandersman, A., J. Snell-Johns, B. E. Lentz, D. M. Fetterman, D. C. Keener, M.

Livet, P. S. Imm, and P. Flaspoler. 2005. “The Principles of Empowerment

Evaluation.” In Empowerment Evaluation Principles in Practice, eds. D. M.

Fetterman and A. Wandersman, 27–41. New York: Guilford.

Wholey, J. S. 1987. “Evaluability Assessment: Developing Program Theory.” In

Using Program Theory in Evaluation, ed. L. Bickman, 77–92. New Directions

for Program Evaluation No. 33. San Francisco: Jossey-Bass.

Wholey, J. S., H. P. Hatry, and K. E. Newcomer, eds. 1994. Handbook of Practical

Program Evaluation. San Francisco: Jossey-Bass.

World Bank. 1996. World Bank Participation Sourcebook. Washington, DC.

http://www.worldbank.org/wbi/sourcebook/sba108.htm#D.

———. 2004. “Social Assessment.” In Turning Bureaucrats into Warriors. 135–38.

Washington, DC.

http://www.worldbank.org/afr/aids/gom/manual/GOM-Chapter percent2024

.pdf.

Вэб хуудсууд

Equator Principles. http://www.equator-principles.com/, http://www.ifc.org/

ifcext/equatorprinciples.nsf/Content/ThePrinciples.

Frechtling, Joy, and Laure Sharp Westat, eds. 1997. User-Friendly Handbook for

Mixed-Method Evaluations. Washington, DC: National Science Foundation.

http://www.nsf.gov/pubs/1997/nsf97153/start.htm.

IFC (International Finance Corporation). Environmental and Social Policies and

Guidelines.

http://www.ifc.org/ifcext/enviro.nsf/Content/PoliciesandGuidelines.

ISO (International Organization for Standardization). ISO 14031. http://www.iso

.org/iso/catalogue_detailcsnumber=23149, http://www.iso-14001.org.uk/

iso-14031.htm, and http://www.altech-group.com/ftp/EPEarticle.pdf.

IUCN (World Conservation Union). Sustainability Assessment. http://www.iucn

.org/themes/eval/search/iucn/sustassess.htm.

World Bank. 2009. Social Analysis. http://web.worldbank.org/WBSITE/

EXTERNAL/TOPICS/EXTSOCIALDEVELOPMENT/EXTSOCIALANAL

YSIS/0,,menuPK:281319~pagePK:149018~piPK:149093~theSitePK:281314,

00.html

Багц үнэлгээ

AusAid. 2004. Governance in PNG: A Cluster Evaluation of Three Public Sector

Reform Activities. Evaluation and Review Series 35, Sydney.

http://www.ausaid

.gov.au/publications/pdf/governance_in_png_qc35.pdf.

Эрх олгох үнэлгээ

Empowerment Evaluation Blog. http://www.eevaluation.blogspot.com/.

Байгаль орчны ба нийгмийн үнэлгээ

Lanco Amarkantak Thermal Power. Environmental & Social Review. Report prepared

for the IFC Board of Directors. http://www.ifc.org/ifcext/spiwebsite1

.nsf/1ca07340e47a35cd85256eb

00700ceeC126975A64D3306E852572A00048

07BD.

Үнэлэгдэх чанарын үнэлгээ

Lewin Group. 1997. An Evaluability Assessment of Responsible Fatherhood

Programs. http://fatherhood.hhs.gov/evaluaby/intro.htm.

Нэгтгэсэн үнэлгээ

Kruse, S. E., T. Kyllцnen, S. Ojanperд, R. C. Riddell, and J. Vielaj. Searching for

Impact and Methods: NGO Evaluation Synthesis Study. Institute of

Development Studies, University of Helsinki.

http://www.eldis.org/static/DOC5421.htm.

Зорилгод суурилсан үнэлгээ

IFAD (International Fund for Agricultural Development). Country Program Evaluation

of the People’s Republic of Bangladesh. http://www.ifad.org/evaluation/

public_html/eksyst/doc/country/pi/bangladesh/bangladesh.htm.

Зорилгоос ангид үнэлгээ

Evaluation Center, Western Michigan University. http://www.wmich.edu/evalctr/

project-pub.html.

Мета үнэлгээ

Campbell Collaboration Online Library. http://www.campbellcollaboration.org/

frontend.aspx.

Олон газрын үнэлгээ

Australian HIV Test Evaluation Group. 1995. Multisite Evaluation of Four Anti-

HIV-1/HIV-2 Enzyme Immunoassays. http://www.ncbi.nlm.nih.gov/entrez/

query.fcgicmd=Retrieve&db=PubMed&list_uids=7882108&dopt=Abstract/.

SRI International. 2001. A Multisite Evaluation of the Parents as Teachers (PAT)

Project. http://policyweb.sri.com/cehs/projects/displayProject.jspNick=pat.

Үр дагаврын зураглал

African Health Research Fellowship Program. Strengthening Leadership Capacity to

Improve the Production and Use of Health Knowledge in Africa.

http://www.idrc.ca/fr/ev-34425-201-1-DO_TOPIC.html.

Хамтын оролцооны үнэлгээ

Contra Costa Health Services. 2009. Preventing Chronic Disease: A Participatory

Evaluation Approach. http://www.cchealth.org/groups/chronic_disease/guide/

evaluation.php.

Community Integrated Pest Management. 2001. Picturing Impact: Participatory

Evaluation of Community IPM in Three West Java Villages. http://www

.communityipm.org/docs/Picturing percent20Impact/Picturing percent20

Impact percent20top percent20page.html.

Урьдчилсан үнэлгээ

Glewwe, Paul, Michael Kremer, and Sylvie Moulin. 1998. Textbooks and Test Scores:

Evidence from a Prospective Evaluation in Kenya. http://www.econ.yale

.edu/~egcenter/infoconf/kremer_paper.pdf.

Түргэвчилсэн үнэлгээ

UNICRI (United Nations Interregional Crime and Justice Research Institute), and

ACI (Australian Institute of Criminology). Global Programme against Trai

cking in Human Beings, Rapid Assessment: Human Smuggling and Trai

cking from the Philippines. http://www.unodc.org/pdf/crime/trai

cking/RA_UNICRI.pdf.

Нийгмийн үнэлгээ

World Bank. 1996. “Morocco: Fez Medina Rehabilitation Project.” In World Bank

Participation Sourcebook. Washington, DC: World Bank.

http://www.worldbank.org/wbi/sourcebook/sba108.htm#D.

Хэрэглээг онцолсон үнэлгээ

Evaluation Center, Western Michigan University. Utilization-Focused Evaluation

Checklist. http://www.wmich.edu/evalctr/checklists/ufechecklist.htm. World.

Washington, DC. http://devdata.worldbank.org/atlas-mdg/.

ҮНЭЛГЭЭНИЙ ЗАГВАРЫГ БОЛОВСРУУЛАХ

БА ХИЙХ

“Аливаа юм улам нарийн түвэгтэй болоход хязгаар гэж үгүй,

учир нь нэг зүйл ямагт нөгөө зүйл рүү хөтөлнө”

Е.Б. Вайт

6 дугаар бүлэг: Үнэлгээний асуултыг боловсруулах ба

үнэлгээний загварын матрицыг хийж эхлэх нь

Асуултын эх сурвалж

Асуултын хэв маяг

Асуултуудыг тогтоож, сонгох нь

Оновчтой асуултыг боловсруулах нь

Үнэлгээг төлөвлөх нь

7 дугаар бүлэг: Шалтгаан - үр дагавар, норматив ба

Дүрсэлсэн үнэлгээний асуултын загварыг сонгох нь

Асуултыг загвартай холбох нь

Шалтгаан - үр дагаврын асуултын загвар

Дүрсэлсэн асуултын загвар

Норматив асуултын загвар

Илүү нарийн загвар хэрэгтэй болох нь

8 дугаар бүлэг: Өгөгдөл цуглуулах арга хэрэгслийг

сонгох ба хэрэглэх нь

Өгөгдөл цуглуулах стратеги

Сайн хэмжүүрийн шинж тэмдэг

Тоо ба чанарын өгөгдөл

Өгөгдөл цуглуулах арга хэрэгсэл

9 дүгээр бүлэг: Түүвэр аргын стратегийг сонгох нь

Түүвэр аргын талаар танилцуулах нь

Түүвэр аргын төрлүүд: Санамсаргүй ба санамсаргүй бус

Түүвэр судалгааны хэмжээг тодорхойлох нь

10 дугаар бүлэг: Өгөгдлийн дүн шинжилгээг

төлөвлөх ба хийх нь

Өгөгдлийн дүн шинжилгээний стратеги

Чанарын өгөгдлийн дүн шинжилгээ

Тоон өгөгдлийн дүн шинжилгээ

Тоон ба чанарын өгөгдлийг холбох нь

6 ДУГААР БҮЛЭГ

ҮНЭЛГЭЭНИЙ АСУУЛТЫГ БОЛОВСРУУЛАХ БА

ЗАГВАРЫН МАТРИЦЫГ ЭХЛЭХ НЬ

Энэ бол үнэлгээг төлөвлөх тодорхой алхмуудыг судлах таван

бүлгийн эхнийх нь юм. Энэ бүлэгт үнэлгээний асуултын хэв

маягийг авч үзэж, хэв маяг бүрийг хэзээ хэрэглэхийг тайлбарлана.

Мөн энэ бүлэгт бас оновчтой асуултыг яаж бичих, бүрдүүлэх

тухай үзнэ.

Энэ бүлэг таван хэсэгтэй:

o Асуултын эх сурвалж

o Асуултын хэв маяг

o Асуултыг тогтоох ба сонгох

o Оновчтой асуулт боловсруулах

o Үнэлгээг төлөвлөх нь

Асуултуудын эх сурвалж

Үнэлгээний асуултуудыг сонгох нь яагаад чухал вэ Яагаад гэвэл,

асуултууд нь үнэлгээг болон үнэлгээний сонгосон загварыг

чиглүүлж өгнө /Бид үр нөлөөний тухай 6 дугаар бүлэгт илүү

дэлгэрэнгүй үзнэ/. Үнэлгээний асуулт нь гол хүмүүс, бүлгүүдэд

хүчин чармайлтаа нэмэгдүүлэх, шийдвэр гаргах ба олон нийтэд

мэдээлэл өгөхөд нь тусалдаг чухал элемент юм. Үнэлгээгээр

хариулах ёстой асуултыг сонгон тогтоох, тодорхойлох чухал үйл

явцыг хийж гүйцэтгэхэд асуудлыг нарийн тодорхой тусгах, судлах

шаардлагатай /Фитцпатрик, Сандерс ба Уортен 2004/.

Урьд нь үнэлгээ хийгдэж байсан төсөл, хөтөлбөр, бодлогын талаар

судалж мэдэхийн тулд үнэлгээчид үнэлгээний асуулт

боловсруулдаг. Асуултыг боловсруулахад байнга тохиолддог

бэрхшээл нь уг үйл ажиллагааны зорилгын талаар холбогдох бүх

хүн адил ойлголттой байна гэж ойлгодог. Жишээ нь, “Уг хөтөлбөр

оролцогчдод тусалсан уу” гэж асуувал хүмүүс туслах,

оролцогчид гэсэн үгүүдийг янз янзаар тайлбарлаж мэднэ. Өмнөх

бүлэгт үзсэн өөрчлөлтийн онолын талаар тохиролцох юм бол уг

асуудлыг шийдэж болно.

Фитцпатрик, Сандерс ба Уортен /2004/ нар үнэлгээчид янз бүрийн

үзэл бодлыг тусгахын тулд ашиглавал зохих эх сурвалжуудыг

нэрлэжээ:

сонирхогч талуудын асуулт, санаа зовнил ба үнэ цэн

үнэлгээний загварууд

бүтэц, аргууд, түүний дотор өмнөх туршлагаас суралцах арга

/туршилт ба гаргасан алдаа/

судалгаа, үнэлгээний дүгнэлт ба ном хэвлэлд гарсан чухал

асуудлууд

мэргэжлийн стандарт, хийх ажлын жагсаалт, заавар журам,

арга хэрэгсэл, эсвэл хаа нэгтээ боловсруулсан юмуу ашигласан

шалгуур

мэргэжлийн зөвлөхүүдийн үзэл бодол, мэдлэг

үнэлгээчийн өөрийнх нь мэргэжлийн дүгнэлт

4 дүгээр бүлэгт сонирхогч талуудыг тогтоож, үнэлгээ хийхэд

чухал гэж үзэж буй асуудлын талаар тэдний санал, бодлыг нь

авахын тулд тэдэнтэй ажиллах тухай бичсэн. Тэнд бас асуултыг

тодотгохын тулд өмнөх судалгаа ба үнэлгээг хянан үзэхийн

чухлыг авч үзсэн билээ. Үнэлгээний анхаарал чиглүүлэх хэсгийг

тодотгоход туслах өөрчлөлтийн онолын загварыг боловсруулах ба

хэрэглэхэд голлон төвлөрөх хэрэгтэй. Уг загварын үндэс болох гол

төсөөллүүдээс асуултууд гарна.

Зураг 6.1-д учир шалтгааны гинжин холбоосын тодорхой үеүдэд

асуух ёстой үнэлгээний асуултын хэв маягуудыг үзүүлжээ.

Диаграммын доод хэсэгт байгаа ерөнхий асуултаас үзэхэд

хэрэгжилтийн явцын асуултыг үйл ажиллагаа ба гарцаас гаргаж

авч болно, харин нэгтгэн дүгнэсэн асуултыг завсрын ба урт

хугацааны үр дүнгээс ургуулан авч болно. Богино хугацааны үр

дүнгээс сэдсэн асуултыг эсвэл хэрэгжилтийн явцын, эсвэл нэгтгэн

дүгнэсэн гэж аль алинаар нь ч нэрлэж болно.

Зураг 6.1 Үнэлгээний асуултуудыг тавихад логик загвар ашиглах нь

Байгууллагын доторх Шууд хэрэглэгчдэд Байгууллагад үзүүлэх

хяналтын хэсэг хүрэх гарц гадны нөлөө

Орц

/нөөц/

Үйл

ажиллагаа

Гарц

Богино хугацааны

үр

дүн /шууд/

Завсрын үр

дүн /шууд

бус/

Урт хугацааны

үр нөлөө

Гадны хүчин зүйлс

Хэрэгжилтийн явцын үнэлгээ ба/эсвэл Нэгтгэн дүгнэсэн

Хамтын нйигэм- Нөхцөл байд- Хамтын нийгэм- Хамтын нийгэмлэгт

лэгийн хөгжлийн лын аль хэсэг лэг дэх манай үүнтэй төстэй ийм

санаачлагад орол- хэрэгжилтэд ажлын үр төрлийн ажил хийсцогчид

шаардла- илүү нөлөөл- дүнг бид нээс бид ямар

лагатай сургал- сөн бэ яаж үнэ- сургамж авав

тыг ямар хэм-

лэх вэ

жээнд авсан бэ

Хөтөлбөр хэрхэн хэрэгжих, үүнээс ямар үр өгөөж, үр дагавар гарах

талаархи логик загварт хийгдсэн гол төсөөллүүдээс асуултыг

ургуулан гаргах ёстой. Мөн ижил төстэй хөтөлбөрт хийсэн

үнэлгээний судалгааг хянах, бас төсөл, хөтөлбөр, бодлогын

талаархи сонирхогч талуудын янз бүрийн санаа бодлоос /энэ тухай

4 дүгээр бүлэгт үзсэн/ асуултыг гарган авч болно.

Асуултын төрлүүд

Үнэлгээг төлөвлөх явцад олон асуултыг авч үзэж болно.

Тэдгээрийг бүгдийг нь хэмжиж болохуйцаар оновчтой илэрхийлэх

ёстой.

Асуултуудыг гурван ангиллаар бүлэглэж болно: Дүрсэлсэн

асуултууд, норматив асуултууд ба шалтгаан - үр дагаврын

асуултууд. Асуусан асуултын төрөл нь өгөгдөл, цаг хугацаа,

үнэлгээ хийхэд бэлэн байгаа төсөв зэргийн хамт сонгосон

загварын хэв маягийг тодорхойлно.

Дүрсэлсэн асуултууд

■Дүрсэлсэн

асуултууд:

Юу вэ

гэдгийг

тодорхойлох

зорилготой

асуултууд.

Дүрсэлсэн асуултууд нь юу вэ гэдгийг тодорхойлох зорилготой.

Тэдгээр нь үйл явцын хэсгийг, нөхцөл байдлыг, үзэл бодлын

багцыг, мөн байгууллагын харилцаа ба сүлжээний багцыг

Зурагэлж, илэрхийлнэ. Паттон /2002/ Дүрсэлсэн асуултыг

үнэлгээний үндэс суурь гэж үздэг.

Дүрсэлсэн асуултууд

хөтөлбөр юмуу үйл явцыг ойлгох, тодорхойлох зорилготой юу

вэ гэдгийн “товч тодорхойлолтыг” өгнө

энгийн бөгөөд тодорхой байдаг /хэн, юу, хаана, хэзээ, яаж,

хэдэн/

орц, үйл ажиллагаа, гарцыг тодорхойлоход хэрэглэгдэж болно

хөтөлбөрийн ажилтнуудын саналыг авахад байнга

хэрэглэгдэнэ.

Дүрсэлсэн асуултын жишээг дор үзүүлэв:

Сонирхогч талуудын бодлоор тухайн хөтөлбөрийн зорилго юу

вэ

Тухайн хөтөлбөрийн анхдагч үйл ажиллагаа нь юу вэ

Хүмүүс хөтөлбөрт яаж оролцох вэ

Хөтөлбөрийг хаана хэрэгжүүлж байсан бэ

Хөтөлбөр эрэгтэйчүүдэд ямар үйлчилгээ үзүүлэх вэ Хөтөлбөр

эмэгтэйчүүдэд ямар үйлчилгээ үзүүлэх вэ

Хөтөлбөр оролцогчдод ямар үр нөлөө үзүүлэх вэ

Тухайн хөтөлбөрийг төлөвлөхөд ижил төстэй өмнөх

хөтөлбөрүүдийн сургамжийг ямар хэмжээнд тусгасан бэ

Янз бүрийн газар хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа талаархи

ялгаа, зөрүү ямар хэмжээнд байна вэ

Үйлчилгээ үзүүлэгчид ямар мэргэжил, боловсролтой вэ

Хөтөлбөр хэзээ хэрэгжсэн бэ

Хөтөлбөрт хэдэн эмэгтэй оролцсон бэ Тухайн хөтөлбөрийн

зардлыг ижил төстэй хөтөлбөрийн зардалтай яаж харьцуулах

вэ

Байгууллага дотор албан бус харилцаа, холбооны ямар суваг

байна

Оролцогчид хөтөлбөрийг хэр амжилттай болсон гэж үзсэн бэ

Бодлого боловсруулах тухай үнэлгээний асуулт гол төлөв

Дүрсэлсэн асуулт байдаг. Рист /1994/ гурван шат бүхий “бодлогын

орчил” хэмээх үйл явцыг тодорхойлсон ба уг үйл явцын турш

ялгаатай асуултуудыг тавьдаг ажээ. /Хүснэгт 6.1/

Норматив асуулт

■Норматив

асуулт: Юу вэ

гэдгийг юу

байх ёстойтой

харьцуулдаг

асуулт.

Норматив асуулт юу вэ гэдгийг юу байх ёстойтой харьцуулна.

Тэдгээр нь одоогийн нөхцөл байдлыг тодорхойлсон зорилтот

түвшин, зорилго, анхдагч түвшинтэй харьцуулна. Эдгээр асуулт

хэрэгжих чиглэлээрээ гүйцэтгэлийн аудитаар гол төлөв асуудаг

асуултуудтай төстэй. Үүнд дараахь асуулт байж болно:

Бид хийх ёстой юмаа хийж байна уу

Бид зорилтот түвшиндээ хүрч байна уу

Бид хийж бүтээнэ гэж хэлсэн зүйлээ хийсэн үү

Хэрэв тухайн хөтөлбөр үр дүнд суурилсан хяналт-шинжилгээний

системтэй, мөн шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинтэй, тэдгээрт

хүрэх цаг хугацааны хуваарьтай бол норматив асуултыг орц, үйл

ажиллагаа, гарцын талаар асуулт тавихад хэрэглэж болно.

Заримдаа хөтөлбөр зорилтуудтай боловч тэдгээрийг яаж хэмжих,

яаж биелүүлэхийг тодорхойлох ойлгомжтой шалгуургүй байдаг.

Шалгуур үзүүлэлт болон зорилтот түвшинг тогтоогоогүй байдаг.

Ийм тохиолдолд, үнэлгээчид хэд хэдэн сонголт хийж болох бөгөөд

зарим нь бусдаасаа илүү сайн байна. /Шигтгээ 6.1/

Стандарт ба шалгуур тодорхойлох ажил ерөнхийдөө тухайн

хөтөлбөрийг баталсан баримт бичиг, тухайлбал хууль тогтоох ба

удирдах зөвлөлийн сайшаасан баримт бичгүүд дэх шалгуурыг

үзэхээс эхэлнэ. Шалгуурыг бас үр дүнд суурилсан удирдлагын

системийн тусгай зорилтот түвшингийн шалгуур үзүүлэлт гэж

үзэж онцлон тодорхойлж болно.

Хүснэгт 6.1 Янз бүрийн бодлогын орчлын үе шатуудын явцад тавих

чанарын асуултууд

Үе шат Жишээ

Бодлогын Энэ нөхцөл байдал ба асуудлын хариуд урьд нь юу тохиолдсон бэ

томьёолол Шийдвэр гаргагчид одоогийн хувилбаруудаас сонгоход туслах өмнөх хүчин

чармайлтуудаас юу мэдэх вэ

Бодлогын Бодлого ба хөтөлбөрийн хариу үйлдлийг өгөхөд хүргэсэн асуудал,

хэрэгжилт нөхцөлийн талаар ямар мэдээлэл байна вэ

Тухайн санаачлагад хариу өгөхийн тулд байгууллага ямар хүчин чармайлт

гаргасан бэ

Хэрэгжилтийг хариуцаж буй хүмүүс ямар мэргэжил, боловсролтой вэ

Удирдлага ба ажилтнууд сонирхлоо ямар хэмжээнд илэрхийлсэн бэ

Нөөц хуваарилалттай холбоотой ямар хяналт бий вэ

Энэ санаачлагад тухайн байгууллагаас хариу өгөх шаардлагыг түүний зохион

байгуулалтын бүтэц хангалттай тусгаж байна уу

Тухайн байгууллагад өрсөлдөж буй эрэлт, шаардлагуудыг сонгож

шийдвэрлэх ямар арга хэрэгсэл байна вэ

Менежерүүдэд туслах зориулалттай санал хүсэлт авах ямар төрлийн систем

Бодлогын

бэлэн бий вэ

төлөө хүлээх Тухайн хөтөлбөр ба бодлого одоогийн нөхцөл байдалтай ямар холбоотой вэ

хариуцлага Хариуцлагад анхаарал төвлөрүүлэх явдал хэр хатуу чанга вэ

Эх сурвалж: Ристээс авав. 1994

Стандарт тогтоож чадах өөр эх сурвалжид магадлан итгэмжлэх

систем, дээд комисс, зөвлөл, мэргэжлийн байгууллага ба бусад

комисс орно.

Норматив асуултын жишээнд дараахь асуулт орно:

Бид төсвөө төлөвлөсөн хэмжээгээрээ зарцуулсан уу

Жилд 5000 оюутан элсүүлнэ гэсэн зорилтоо бид биелүүлсэн

үү

Бид шаардлагын дагуу хүүхдүүдийн 80 хувийг вакцинжуулсан

уу

100000 гектар газрыг хатаах зорилтоо бид биелүүлсэн үү

Оролцогчдыг сонгох үйл явц зөв, шударга болсон уу

Шигтгээ 6.1 Стандарт тогтоогоогүй хөтөлбөр, үйл ажиллагааг үнэлэх нь

Дараах зорилтыг агуулсан олон салбарын хөтөлбөрийг авч үзэх нь:

Сонгосон сургуулийн дүүрэгт хүүхдүүдийн сурлагын оноог сайжруулах.

Бүс нутагт ХДВХ/ДОХ өвчний болон түүнээс сэргийлэх аргын талаархи

ойлголтыг сайжруулах.

Тосгон дахь бичил үйлдвэрлэлийн тоог нэмэгдүүлэх, тэдгээрийн ашгийг

нэмэгдүүлэх.

Үнэлгээчид эдгээр зорилт яг юуг илэрхийлж байгааг нарийн мэдэхийг зорино.

/Хүүхдүүдийн хэдэн хувь нь сурлагын оноогоо нэмсэн, ХДВХ/ДОХ өвчний

талаархи хэний ойлгоц сайжрах, түүнийг бид яаж мэдэх, хичнээн жижиг

үйлдвэрлэл өргөжих, ямар хэмжээгээр өргөжих/ Гэвч хөтөлбөрт ийм

тодорхой байдлаар зорилтуудыг тодорхойлоогүй байна. Ийм нөхцөлд

үнэлгээчид юу хийж чадах вэ

Үүний нэг арга бол хөтөлбөрийн “эздүүдтэй” буюу удирдлагын хувьд

хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцсан албаны хүмүүстэй ажиллах явдал юм.

Эдгээр албаны хүмүүс уг хөтөлбөрийн гүйцэтгэлийн хүрэх үндэслэлтэй

түвшинг тогтоох боломжтой байх ёстой.

Нэг бүлэг өөр бүлгийн тогтоосон стандартыг хүлээн авахгүй байж мэдэх нь

энэ аргын нэг асуудал юм. Жишээ нь, хяналтын хариуцлага хүлээсэн

ажилтнууд хөтөлбөрийн гүйцэтгэгч нарын боловсруулсан стандартыг

зөвшөөрөхгүй байж болно. Тэд стандартыг хэтэрхий доогуур тогтоосон гэж

мэтгэж болно. Өөр нэг арга бол нэг юмуу олон мэргэжилтнүүдийг авчирч,

хэрэглэж болох стандартуудыг зөвшөөрүүлэх явдал юм. Гэхдээ уг стандарт

тухайн мэргэжилтний хувийн, нэг талыг барьсан шийдлийг тусгасан байж

мэдэх нь дээрх аргын болзошгүй нэг асуудал юм. Хэд хэдэн мэргэжилтэнг

ажиллуулснаар уг шүүмжлэлийг багасгаж болно. Ийм тохиолдолд,

мэргэжилтнүүдийн бүлэг улс төрийн талаар төвийг сахисан, тэнцвэртэй байх,

мөн тэд уг хөтөлбөрт урьд нь оролцож байгаагүй байх нь чухал юм.

Үнэлгээчид өөрөө стандарт тогтоох нь сул, эрсдэлтэй хувилбар юм. Энэ арга

түүнийг асуудалд оруулах учир үүнээс зайлсхийх ёстой. Хөтөлбөрийн хүрээнд

ажиллагсад стандарт хэт өндөр, эсвэл хэт доогуур байна, эсвэл бодит байдал

бий болсны дараа тийм стандарт тогтоож болохгүй, гүйцэтгэлийг дүгнэхэд

түүнийг хэрэглэж болохгүй гэж мэтгэж болно.

Эх сурвалж: Зохиогчид

Шалтгаан-үр дагаврын асуултууд

■Шалтгаанүр

дагаврын

асуулт:

Тухайн үйл

ажиллагаа

ямар

өөрчлөлт

гаргасныг

тодорхойлох

асуулт юм

Шалтгаан-үр дагаврын асуулт нь тухайн үйл ажиллагаа ямар

өөрчлөлт гаргав гэдгийг тодорхойлно. Гол төлөв үр дагавар, үр

нөлөө, эсвэл тэдгээртэй хамааралтай асуултуудыг авч үзэх бөгөөд

тухайн үйл ажиллагааны улмаас юу өөрчлөгдсөнийг хэмжихийг

оролдоно. Шалтгаан-үр дагаврын асуултууд нь төсөл, хөтөлбөр,

бодлогын үр дүнг тодорхойлох зорилготой. Тэдгээр нь “тэгээд үр

дүн нь юу вэ” гэсэн асуултууд юм. Шалтгаан-үр дагаврын асуулт

хөтөлбөрийн үр дүнд хүссэн үр дагавар гарсан эсэхийг асууна.

Өөрчлөлтийн хөтөлбөрийн онолын загвар тухайн бодлого, үйл

ажиллагаанаас хүссэн үр дагавар ба үр нөлөөг Зурагэлнэ. Гэвч

шалтгаан үр дүнгийн асуулт гэж томьёолсон байж болно, эсвэл

томьёолоогүй ч байж болно. Жишээ нь, шинэ сайжруулсан үрээр

фермерүүдийг хангах хөтөлбөрт үр дагаврын асуултыг үр тарианы

гарц нэмэгдсэн үү, үгүй юу гэж тавьж болно. Хэрэв зүгээр ургац

нэмэгдсэн үү гэж асуувал энэ нь Дүрсэлсэн асуулт болохыг дээр

дурдсан. Хэрэв ургацын хэмжээ ер бусын сайхан цаг агаараас биш,

харин тухайн хөтөлбөрийн үр дүнд нэмэгдсэн эсэхийг асуувал энэ

нь үнэхээр шалтгаан-үр дагаврын асуулт тавьж буй хэрэг.

Шалтгаан- үр дагаврын асуулт нэг юмуу олон хэмжүүр, шалгуур

үзүүлэлтээр гүйцэтгэлийг харьцуулах ба үүнийг тухайн үйл

ажиллагааны зөвхөн өмнө нь биш, бас дараа нь, мөн уг үйл

ажиллагаатай хамт болон түүнгүйгээр хийнэ.

Шалтгаан- үр дагаврын асуултын жишээнд дараахь асуулт орно:

Нөлөөнд өртсөн хэсэг газарт амьжиргааны эх үүсвэрийг

хадгалахын зэрэгцээ биологийн төрөл зүйлийг хамгаалах

талаархи гурван улсын түншлэлийн стратеги үр дүнтэй болсон

уу

Ажилд сургах хөтөлбөрийн үр дүнд түүнд оролцогсод өөр

нөхцөлд олох байсантай харьцуулбал илүү цалинтай ажилд

орсон уу

Бичил үйлдвэрлэлийн хөтөлбөр нь хөтөлбөр хэрэгжиж байгаа

дүүргийнхээ ядуурлын хэмжээг бууруулсан уу

Шатахууны татварыг нэмэгдүүлснээр агаарын чанарыг

сайжруулсан уу

Зөрчил гаргаж буй фирмүүдэд Засгийн газраас санхүүгийн

торгуулийг нэмэгдүүлснээр хувцасны үйлдвэрлэлд насанд

хүрээгүй хүүхдүүдийг ажиллуулах явдал багассан уу

Энэ үйл ажиллагаа хамтын нийгэмлэгийн өргөн олонд өөр ямар

үр нөлөө болон дайвар үр дагавар /нааштай ба сөрөг/ үзүүлсэн

бэ

Үнэлгээчид учир шалтгаан ба үр дагаврын талаар ийм асуулт

тавих хэрэгтэй. Олон үйл ажиллагаа нэгэн зэрэг явагдах учир

тухайн үйл ажиллагааны үр дүнд уг үр дагавар бий болсныг

дангаар нь ялангуяа эхэн хэсэгт илтгэн үзүүлэхэд хэцүү байдаг.

Шалтгаан-үр дагаврын асуултад хариулах загвар хэрэгтэй болохын

хамт үнэлгээчид өөрсдийн хэмжсэн аливаа өөрчлөлтийн талаархи

өөр бусад боломжит тайлбарыг хасахад ихээхэн болгоомжтой байх

хэрэгтэй.

7 дугаар бүлэгт шалтгаан-үр дагаврын асуултад хариулахад

хэрэглэх загваруудыг авч үзсэн ба учир шалтгааны харилцааг

үнэлэхэд шаардлагатай байдаг дүн шинжилгээний төрлүүдийг авч

үзэх болно. Шалтгаан-үр дагаврын асуултад хариулах нь

Дүрсэлсэн ба норматив асуултад хариулахаас илүү хэцүү байдаг

учир энэ хэлбэрийн асуултыг зориуд бэлтгэн тавих хэрэгтэй гэдэгт

итгэлтэй байх нь чухал.

Олон үнэлгээнд зөвхөн Дүрсэлсэн ба норматив асуултуудыг

тавьдаг, ялангуяа үйл ажиллагааны хэрэгжилтэд төвлөрдөг

хэрэгжилтийн явцын үнэлгээгээр ийм асуулт голчлон тавьдаг. Үр

нөлөөг онцолдог үнэлгээнд шалтгаан-үр дүнгийн асуулт тавьдаг,

гэхдээ бас зарим Дүрсэлсэн ба норматив асуултыг оролцуулна.

Шигтгээ 6.2-д үнэлгээнд яаж олон хэв маягийн асуулт оролцуулдаг

болохыг үзүүлэв.

Шигтгээ 6.2 Асуулт-хариулт хэлбэрийн асуултыг хэрэглэдэг үнэлгээний

бодлого ба үйл ажиллагаа

Урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах нь

Бодлого: Бүх хүүхэд урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үйлчилгээнд

хамрагдсан байх.

Зорилго: Нярайн болон сургуулийн өмнөх насны хүүхдийн эндэгдлийг

багасгах.

Үнэлгээний асуулт:

1. Хөтөлбөр эхэлснээс хойш хүүхдүүдийн хэдэн хувь нь урьдчилан

сэргийлэх эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдсан бэ /Дүрсэлсэн

асуулт/

2. Бага орлоготой айлын хүүхдүүдийг хамруулахаар төлөвлөсөн бүлгүүд

урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдсан уу

/норматив асуулт/

3. Хөтөлбөрийн үр дүнд хүүхдийн эндэгдлийн хувь хэмжээ буурсан уу

/шалтгаан-үр дагаврын асуулт/

Дунд сургуулийн сурагчдад хөдөлмөрийн зах зээлийн талаар сургалт

явуулах

Бодлого: Орон нутгийн зах зээлд ажил олоход шаардлагатай мэдлэг, ур

чадварыг дунд сургуульд зааж сургах:

Зорилго: Төгсөгчдийг сайн цалинтай ур чадвар шаардсан ажил олох

боломжоор хангах.

Үнэлгээний асуулт:

1. Орон нутгийн зах зээлд ажил олоход дунд сургуулиуд сурагчдаа хэрхэн

бэлтгэж байна вэ /Дүрсэлсэн асуулт/

2. Төгсөгчид нэг жилийн дараа тухайн хөтөлбөрөөс хасагдсан хүмүүсийг

бодвол илүү өндөр цалин авч байна уу /Дүрсэлсэн асуулт/

3. Шаардлагын дагуу сургалт явуулах чиглэлийн талаар дунд сургуулиуд

зах зээлд үндэслэсэн шийдвэр хэр хэмжээнд гаргаж байна вэ /норматив

асуулт/

4. Төгсөгчид хөтөлбөрт хамрагдаагүй байсан үетэй харьцуулбал хэр илүү

цалин авч байна вэ

Улаан бурхан өвчний дархлаа үнэ төлбөргүй тогтоох

Үйл ажиллагаа: Тухайн улсын гурван бүс нутагт 5 хүртлэх насны бүх

хүүхдэд улаан бурхан өвчний дархлаа үнэ төлбөргүй тогтоох үйлчилгээг

өрхийн эмнэлгүүд нэг жилд хийнэ.

Үнэлгээний асуулт:

1. Хүүхдүүдэд дархлаа үнэ төлбөргүй тогтоох тухай мэдээллийг эмнэлгүүд

эцэг эхчүүдэд хэрхэн хүргэсэн бэ /Дүрсэлсэн асуулт/

2. Өнгөрсөн жил гурван бүс нутагт 5-аас доош насны бүх хүүхдийг улаан

бурхан өвчний эсрэг дархлаанд 100 хувь хамруулах тухай хөтөлбөрийн

зорилт биелсэн үү /норматив асуулт/

3. Тухайн хөтөлбөрт илүү их эрсдэлтэй хүүхдүүдийг хамруулахын тулд

шинэлэг арга хэрэглэсэн үү / Дүрсэлсэн асуулт/

4. Хөтөлбөрийн үр дүнд улаан бурхан өвчин туссан хүүхдүүдийн хувь

хэмжээ буурсан уу /шалтгаан-үр дүнгийн асуулт/

5. Хөтөлбөрийн үр дүнд улаан бурхан өвчинтэй холбоотой хүндрэлээс

болсон хүүхдийн эндэгдлийн бууралт гарсан уу /шалтгаан-үр дагаврын

асуулт/

Зах зээлд үндэслэсэн сургалтын хөтөлбөр нэвтрүүлэх

Үйл ажиллагаа: Гурван өөр хотын гурван дунд сургууль зах зээлд

үндэслэсэн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Үнэлгээний асуулт:

1. Уг хөтөлбөрт хамрагдаагүй сургуулиудын хэрэглэж байгаагаас зах зээлд

үндэслэсэн хөтөлбөр ямар ялгаатай вэ /Дүрсэлсэн асуулт/

2. Сургалтын төлөвлөгөө зах зээлийн шаардлагад үндэслэж чадсан уу

/норматив асуулт/

3. Эдгээр сургуулийг төгсөгчдийн хэд нь өндөр цалинтай ажилд орсон бэ

/Дүрсэлсэн асуулт/

4. Тухайн үйл ажиллагааны үр дүнд зах зээлд үндэслэсэн сургалтын

хөтөлбөр хэрэглэдэг сургуулийн төгсөгчид өөр сургуульд суралцах

байсантай харьцуулбал илүү өндөр цалинтай ажилд орж байна уу

/шалтгаан-үр дагаврын асуулт/

Эх сурвалж: Зохиогчид

Асуултын төрөл ба өөрчлөлтийн онолын хоорондын

хамаарал

Асуултын төрөл нь өмнөх бүлэгт үзсэн өөрчлөлтийн онолтой

хэрхэн зохицдог вэ Хөтөлбөрийн орцыг ашигласан эсэх, гарцын

зорилт биелсэн эсэх тухай асуулт гол төлөв норматив асуулт

байдаг: Зарцуулсан сан хөрөнгө тодорхой хугацаанд шаардагдах

тооны бараа бүтээгдэхүүн ба үйлчилгээг ханган нийлүүлсэн үү

Зорьсон үр дагаварт хүрэхтэй холбоотой асуултууд бас норматив

асуултууд байдаг. Сурлагын оноо тодорхой хугацаанд ямар

хэмжээнд нэмэгдсэн тухай асуулт бол Дүрсэлсэн асуулт юм. Хэрэв

сурлагын оноо хөтөлбөрийн менежерүүдийн тогтоосон зорилтод

хүртэл нэмэгдсэн эсэх тухай асуувал тэр нь норматив асуулт

болно. Өөрчлөлтийн онолын загвартай хамаарал бий эсэхийг

турших асуулт, мөн ахиц өөрчлөлт нь тухайн үйл ажиллагаа

хэрэгжээгүй байсан бол гарахгүй байх байсан ба энэ нь тухайн үйл

ажиллагааны үр дүнд гарсан эсэх тухай асуулт нь шалтгаан-үр

дагаврын асуулт юм.

Үр дагаварт гарсан өөрчлөлтийн тухай асуулт гол төлөв Дүрсэлсэн

асуулт, эсвэл тааруухан найруулсан шалтгаан-үр дагаврын асуулт

байдаг. Хэрэв шалтгаан-үр дагаврын асуултын утгыг илэрхийлэх

бол уг асуултыг дахин бичиж, зөвхөн ямар өөрчлөлт гарсан тухай

биш, харин уг өөрчлөлт тухайн үйл ажиллагаатай хамааралтай

эсэх тухай асуулт гэдгийг тодотгох хэрэгтэй. /өөрөөр хэлбэл, уг

үйл ажиллагаа явагдаагүй байх байсантай харьцуулбал илүү их

өөрчлөлт гарсан/ Бусад үр дагавар ба үр нөлөөг өөрчлөлтийн

онолд тавьсан шиг тухайн үйл ажиллагаанд бас хамааруулж болно.

Асуултыг тодорхойлох ба сонгох нь

Үнэлгээчид олон боломжит асуултаас алийг нь тавихыг яаж

шийдэх вэ Кронбах /1982/ асуултыг тодорхойлох ба сонгох хоёр

үе шатыг ашиглахыг санал болгожээ. Энэ нь задлах ба нийлүүлэх

үе шат юм.

Задлах үе шат

■Задлах үе шат:

Үнэлгээч чухал,

боломжит асуулт,

асуудлын иж

бүрэн жагсаалт

хийдэг

үнэлгээний үе

юм.

Задлах үе шатанд үнэлгээчид чухал, боломжит асуулт, асуудлын

иж бүрэн жагсаалт хийнэ. Цөөн асуултыг хасаж, олон эх

сурвалжийн талаар зөвлөлдөнө. Кронбах /1982/ үнэлгээний

төлөвлөлтийн нэгтгэх үеийг дараахь байдлаар томьёолжээ:

Хяналт, судалгаа хийх чиглэлээр тавьж болох товч асуултуудыг

бодож үзэх нь эхний алхам юм. Энэ үед үнэлэх үйл ажиллагаа

орох бөгөөд тэр нь өгөгдөл цуглуулах, учир шалтгааны

шинжилгээ, дүгнэлт зэргийг шаардана. Эдгээр мэдээлэл ба

шинжилгээний өчүүхэн хэсэг нь тоон өгөгдөл байдаг.

Албан бус ярилцлага, учир шалтгааны ажиглалт ба өмнөх

бичлэгийг шүүж үзэх зэргээс өгөгдлийг олж авна. Энэ ажилд

ялангуяа амьдралыг Дүрсэлсэн ба чанарын аргууд тохиромжтой

байдаг, учир нь эдгээр арга оролцогчид ба сонирхогч талуудын

бодол санааг мэдрэхэд туслах бөгөөд ингэснээр үнэлгээчид

бодлогын асуудал болон ил гарч ирэхгүй байж болох итгэл

найдвар, айдас, түгшүүрийг ялгаж мэдэх болно...

Үнэлгээчид хөтөлбөрийг авч үзэхдээ шийдвэр гаргагч янз бүрийн

хүмүүс, хамтын нийгэмлэгийн нүдээр харах хэрэгтэй. Үүнд уг

хөтөлбөрийг батлагдсан тохиолдолд хэрэгжүүлэх мэргэжлийн

хүмүүс ба түүний үйлчилгээнд хамрагдах иргэдийг ч оролцуулах

хэрэгтэй.

Зарим үед шинэ асуулт гараагүй байдаг. Ийм нөхцөлд үнэлгээчид

ажлаа зогсоож, асуултын жагсаалтыг шалгаж, тэдгээрийг эмхэлж

эхлэх ёстой.

Нийлүүлэх үе шат

■Нийлүүлэх үе

шат: Үнэлгээчид

хамгийн чухал,

шийдвэрлөх

асуудлуудыг

тодорхойлохын

тулд задлах үед

бүрдүүлсэн

асуултуудын

жагсаалтыг

нарийвчлан

богиносгох

үнэлгээний үе

юм.

Нийлүүлэх үе шатанд, үнэлгээчид хамгийн чухал, шийдвэрлэх

асуултыг тодорхойлохын тулд задлах үе шатанд бүрдүүлсэн

асуултын жагсаалтыг нарийвчлан товчилно. Аль асуулт илүү

чухал гэдгийг үнэлгээч яаж шийдэх вэ Фитцпатрик, Сандерс,

Уортен нар /2004/ санал болгосон үнэлгээний ямар асуултыг

шалгах ёстойг тодорхойлох дараахь шалгуурыг зөвлөжээ:

Мэдээллийг хэн ашиглах вэ Хэн мэдэхийг хүсэж байна вэ

Хэрэв үнэлгээний энэ асуултыг хасвал хэн сэтгэл дундуур

байх вэ

Асуултын хариу тодорхой бус байдлыг багасгах юмуу

одоогоор бэлэн биш мэдээллийг өгөх үү

Асуултын хариу чухал мэдээлэл өгөх үү Энэ нь тухайн үйл

явдлын өрнөлд нөлөө үзүүлэх үү

Энэ асуулт хэн нэгэнд зөвхөн сонирхол төрүүлээд орхих уу,

эсвэл байнгын сонирхлын чухал чиг хандлагад анхаарал

хандуулж байна уу

Уг асуултыг хасах нь үнэлгээний хамрах хүрээ ба цогц

байдлыг их хэмжээгээр хязгаарлах уу

Санхүү, хүний нөөц, цаг хугацаа, арга ба технологийг

харгалзан үзвээс уг асуултад хариулах боломжтой юу

Эдгээр шалгуурын жагсаалтыг матрицын хэлбэрт оруулснаар

үнэлгээчид ба түнш асуултуудын анхны жагсаалтыг товчлон,

удирдаж болохуйц багц болгож чадна. /хүснэгт 6.2/

Үнэлгээчид нь түнш ба гол сонирхогч талын тавьсан асуултад

онцгой анхаарал хандуулах ёстой. Асуултуудын талаар санал

зөрүүтэй байвал тэдгээрийг эртхэн шийдэх нь чухал. Уг үйл явц

үнэлгээч ба түнш, түүнчлэн бусад гол сонирхогч талуудад хамтран

хариуцаж эзэн болох, түншлэлийн ойлголтыг бүрдүүлэх ба энэ нь

үнэлгээний хожмын үе шатуудад үнэ цэнтэй байх болно.

Хүснэгт 6.2 Үнэлгээний асуултыг сонгох ба эрэмбэлэх матриц

Үнэлгээний асуултууд

Үнэлгээний асуулт нь:

1 2 3 4 5 6 7 8 9 1

0

Гол хүмүүсийн сонирхолд

нийцэх үү

Одоогийн тодорхой бус

байдлыг багасгах уу

Чухал мэдээлэл өгөх үү

Байнгын сонирхол татах уу

Судалгааны хамрах хүрээ,

цогц чанарыг шийдвэрлэхэд

нөлөөтэй юу

Үйл явдлын өрнөлд үр

нөлөөтэй юу

Санхүү, хүний нөөц, цаг

хугацаа, арга, бэлэн байгаа

технологийн хувьд хариулах

боломжтой юу

Эх сурвалж: Фитцпатрик, Сандерс, Уортен нараас авав. 2004

Оновчтой асуулт боловсруулах нь

Үнэлгээний оновчтой асуулт боловсруулахын тулд үнэлгээчид

төсөл, хөтөлбөр, бодлогын авч үзэж буй гол асуудлыг

тодорхойлохоос эхэлнэ. Өмнө нь тэмдэглэсэнчлэн, гол асуудлыг

ерөнхийдөө холбогдох ном бүтээл, мөн ижил төстэй хөтөлбөр,

өөрчлөлтийн онол, хөтөлбөрийн баримт бичгийг хянан үзэх,

түүнчлэн хөтөлбөрт оролцогчид ба үнэлгээг санхүүжүүлж буй

түнш нартай хэлэлцэх замаар тодорхойлно.

Нярай хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилготой хөтөлбөрийн

үнэлгээний авч үзэх гол асуудалд дараахь жишээ орно:

нярай хүүхдийн эндэгдлийн олон талт шалтгаан

одоо хэрэгжиж, өрсөлдөж буй хөтөлбөрүүд

бага орлоготой эхчүүдэд хүрч үйлчлэхэд ашигласан аргын үр

ашиг

тодорхой биш зорилгоор хүнсний нэмэгдэл ашигласан хэр

хэмжээ ба шинж чанар.

Эдгээр асуудлыг нэгэнт тодорхойлсон бол үнэлгээчид тэдгээрт

тухайн бодлого, үйл ажиллагаа нөлөөлсөн эсэхийг тогтооход

туслах асуултуудыг тавьж болно. Байгаа асуудлуудыг мэдэж

авахад хэрэгтэй загвар асуултуудад доорхи асуулт орно:

Хөтөлбөрт ямар сурталчилгаа, түгээлтийн арга хэрэглэсэн бэ

Сурталчилгаа, түгээлтийн ямар арга илүү үр дүнтэй байсан бэ

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд нярай хүүхдийн амь насанд

аюултай өвчний гаралт ямар байсан бэ

Эндэгдлийн хувь хэмжээ хэр зэрэг буурсан бэ

Эхийн эрүүл мэндийг сайжруулахтай холбоотой өөр ямар арга

хэмжээ авч байна вэ

Нэгээс илүү асуудлыг зэрэг багтаасан жишээ нь, “Хэдэн эмэгтэй

эрүүл мэндийн шинжилгээ хийлгэж, нэмэлт хүнс тэжээл авсан бэ”

гэх мэт асуултаас зайлсхийх ёстой. Энэ асуултыг уг нь хоёр тусдаа

асуулт болгож задлах ёстой. /”Хэдэн эмэгтэй эрүүл мэндийн

шинжилгээнд орсон бэ Хэдэн эмэгтэй нэмэгдэл хүнс тэжээл авсан

бэ/

Аливаа асуудлын хувьд асуулт тавихдаа асуултын гурван төрлийг

ашиглаж, хэл зүйн найруулгыг нь зөв гаргах хэрэгтэй. Газрын

минээс болж шархдах, үхэх явдлыг багасгахад чиглэсэн

хөтөлбөрийн үнэлгээнд дараахь асуултыг тавьж болно:

Хамгийн олон хүн өртсөн газрын минтэй газар хаана илэрч

байна вэ /Дүрсэлсэн/

Өгөгдсөн хугацаанд тухайн газрын хэсэгт 1000 мин устгах

төслийн зорилго биелсэн үү /норматив/

Уг хөтөлбөрийн үр дүнд газрын минээс болж шархадсан, эсвэл

амь үрэгдсэн хүмүүсийн тоо буурсан уу /шалтгаан-үр дүн/

Үнэлгээчид илүү сайн асуулт бичихэд дараахь санал хэрэг болно.

Үнэлгээний аливаа асуулт болон судалгааны зорилгын хооронд

тодорхой уялдаа холбоотой байх.

Үнэлгээний асуулт хамгийн чухал асуудлыг хөндөж байгаа

эсэхийг магадлах.

Бүх асуулт хариулах боломжтой юу эсэхийг магадлах

Боломжийн буюу бодитой тооны асуултыг тавих.

Хариулахад амар, таатай байх асуулт биш, харин чухал бөгөөд

хариулах шаардлагатай асуултад анхаарлаа төвлөрүүлэх.

Үнэлгээний цаг хугацаа, бэлэн буй нөөцийн хувьд асуултуудад

хариулах боломжтой эсэхийг магадлах.

Үнэлгээний цагийн хуваарийг хөтөлбөрийн мөчлөгтэй холбон

авч үзэх. Жишээ нь, үр нөлөөний тухай асуултад тухайн үйл

ажиллагаа бүрэн хэрэгжсэнээс хойш цөөн хэдэн жилийн дараа

илүү сайн хариулж болно.

Үнэлгээний асуултыг төсөл, хөтөлбөр, томоохон бодлого,

тулгамдсан асуудал, эсвэл бодлоготой холбоотой тусгай үйл

ажиллагаатай холбож болно. Жишээ нь, хэрэв анхаарал татсан

ерөнхий асуудал нь /бодлогын асуудал/ ядуурлыг бууруулах бол

хэд хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүлж болно. Бодлого бүр тусгай

зорилгод хүрэхээр төлөвлөсөн үйл ажиллагаагаар дамжин ажил

хэрэг болно. Эцсийн эцэст, хэрэв тухайн үйл ажиллагааг үр дүнтэй

явуулж, өөрчлөлтийн онол зөв байх юм бол ерөнхий үр дагавар

гарах ёстой. Хэрэв тийм биш бол тухайн үйл ажиллагаа, бодлогын

аль алиныг дахин үнэлэх хэрэгтэй. Тэдгээрийн нэгийг нь юмуу

хоёуланг нь өөрчлөх хэрэгтэй болж мэднэ.

Үнэлгээний загварыг боловсруулах нь

Уран барилгач барилгын зураг төсөл хийдэгтэй адил үнэлгээч

үнэлгээний загварыг урьдчилан боловсруулна. Үнэлгээний загвар

бол үнэлгээнд юу багтах ёстойг төлөвлөх явдал юм. Энэ бол

судалгааны ажлын бүрэн төлөвлөгөө биш.

Үнэлгээний загвар дараахь зүйлээс бүрдэнэ:

үнэлгээний гол асуудал ба асуулт

үнэлгээний ерөнхий арга

үнэлгээний онцлог асуулт, дэд асуултууд

ажиллагаанд оруулах /хэмжүүр, шалгуур үзүүлэлтүүд/,

мэдээллийн эх сурвалж, өгөгдөл мэдээллийг цуглуулах арга

хэлбэрийн талаархи арга зүйн стратеги

төлөвлөж буй дүн шинжилгээ

тархаалтын стратеги

Паттон /1997/ үнэлгээний хоёр төрлийн төслийн ялгааг авч үзсэн

байна: үзэл баримтлал буюу ойлголтын асуудал ба техникийн

асуудал. Ойлголтын асуудал оролцогч хүмүүс үнэлгээний талаар

юу бодож байгаад төвлөрнө. Үүнд үнэлгээний зорилго ба түүний

гол сонирхогч талуудыг тодорхойлох, түүнчлэн анхаарах ёстой

бодлогын асуудлууд орно.

Техникийн асуудал нь өгөгдөл цуглуулах ба шинжлэх

төлөвлөгөөнд чиглэнэ. Техникийн эдгээр асуудал нь загвар

матрицын гол цөм болдог бөгөөд түүнийг үнэлгээ бүрт зориулж

хийх ёстой. Асуулт бүр, ялангуяа туслах асуултын хувьд загвар

матриц дараахь зүйлийг шаардана:

тавигдаж байгаа асуулт, туслах асуултын хэв маягийг

тодорхойлох /Дүрсэлсэн, норматив, шалтгаан-үр дагаврын/

асуулт ба туслах асуултад хариулахад хэрэгтэй хэмжүүрийг

/шалгуур үзүүлэлт, эсвэл хувьсах хэмжигдэхүүн/ тогтоох

/жишээ нь, орон нутагт барьсан байрны болон вакцин

хийлгэсэн хүүхдийн тооны өсөлтийн хувь хэмжээ/

Дүрсэлсэн, норматив, шалтгаан-үр дагаврын асуултад

хариулахад хэрэгтэй, тохирох мэдээллийг хангах арга зүйг

тодорхойлох

асуулт ба туслах асуулт бүрийн өгөгдлийн эх сурвалжийг

тодорхойлох

хэрэв загварчлах бүтэц хэрэгтэй бол түүнийг нь тодорхойлох,

мөн ямар төрлийнх хэрэглэгдэхийг тогтоох

асуулт ба туслах асуулт бүрт хэрэглэгдэх өгөгдөл цуглуулах

арга хэрэгслийн хэв маягийг тогтоох

өгөгдлийг хэрхэн шинжилж, тайлбарлахыг тодорхойлох

Заримдаа асуултад хариулах хэмжүүр нь тодорхой зорилтот

түвшин, хэрэгжих хугацаа бүхий урьдчилан тохиролцсон шалгуур

үзүүлэлт байдаг. Энэ бол хийсвэр нөхцөл юм. Гол төлөв хяналтшинжилгээ

ба үнэлгээний бүтцийг тухайн үйл ажиллагаанд юмуу

эсвэл салбар, яамны томоохон хяналт-шинжилгээний системийн

хэсэг болох үйл ажиллагаанд зориулан боловсруулах тохиолдол

гардаг. Зорилтот түвшин тогтоосон эсэхээс үл хамааран суурь

түвшин бий эсэхийг тодруулах ёстой.

Хийж дуусгасан үнэлгээний матриц нь үнэлгээний төслийг

илэрхийлнэ. Энэ бол ажлын бүрэн төлөвлөгөө биш. Энэ нь бүх

зорилтот түвшинг тогтоохгүй, мөн түүнийг хэн, хэзээ

биелүүлэхийг тодорхойлохгүй. Ажлын бүрэн төлөвлөгөөг 12

дугаар бүлэгт үзүүлэв.

Үнэлгээний загвар боловсруулах явцын үе шатууд

Үнэлгээний үйл явц уг хөтөлбөрийн эхний төсөл хийхтэй хамт

эхэлнэ. Дараа нь уг үйл явц ялгаатай, чухал хэд хэдэн үе шатыг

туулна.

I үе шат: Үнэлгээг төлөвлөх буюу хамрах хүрээг тодорхойлох

Эхний төлөвлөлт буюу хамрах хүрээг тодорхойлох үе шат нь

үнэлгээний шинж чанар ба цар хүрээг тодорхойлно. Энэ үе шатанд

үнэлгээний гол зорилго, зөвлөлдөх хэрэгтэй сонирхогч талууд,

үнэлгээ хийх хүн, үр дүн гаргах хугацаа зэргийг тогтооно. Энэ бол

судалгааны үе юм. Гол түнш ба бусад сонирхогч талын бодол

санаа, ном, бүтээл судалж үзэх болон хөтөлбөрт нөлөөлж

мэдэхүйц холбогдох үйл ажиллагаа зэргээс гол чухал асуудлуудыг

тодорхойлно. Өөрчлөлтийн онол ба түүний үндэс болох

төсөөллүүдийг боловсруулж, сайжруулна.

I I үе шат: Үнэлгээний загвар боловсруулах

Эхний төлөвлөлт буюу хамрах хүрээг тогтоох үе шатын эцэст

үнэлгээний гол агуулгын тухай хангалттай мэдлэг бий болох ёстой

бөгөөд мөн ерөнхий аргыг шийдэж болно. Үнэлгээний

төлөвлөлтийн гол цөм нь үнэлгээний төсөл зохиох үе шат бөгөөд

энэ нь үнэлгээний загвар матрицыг боловсруулснаар төгсөнө.

Ерөнхий төслийг алдаатай, оновчгүй хийх нь үйл ажиллагааны

гүйцэтгэлийн талаар дүгнэлт хийх боломжийг хязгаарлана.

Ерөнхий төслийн талаар үнэлгээний хандивлагч /түнш/, бусад гол

сонирхогч талд түүнийг хийж дуусгахаас өмнө танилцуулж,

ярилцаж, хэлэлцэх нь ерөнхийдөө зөв арга юм. Ингэх нь гэнэтийн

санаандгүй зүйл гарахаас сэргийлж, үнэлгээг дэмжих, хэрэглэх

нөхцөлийг бүрдүүлнэ. Зөвлөхүүдийн бүлэг, мэргэжлийн дүгнэгчид

үнэлгээний төсөл үндэслэл сайтай болсныг баталгаажуулах чухал

этгээдүүд юм. Томоохон хэмжээний төслийн хувьд загварын

төслийг вэб хуудсанд байрлуулж, санал, зөвлөгөө авч болно.

Загварын матрицыг лавлагааны нөхцөлийг боловсруулах үндэс

болгон ашиглаж болно. Лавлагааны нөхцөл санал, хүсэлт шаардах

үндэс юмуу үнэлгээ дотооддоо хийгдэж байгаа бол үнэлгээний

багийн заавар чиглэл болж өгнө. Үнэлгээний цар хүрээг тогтоох ба

бэлтгэл ажлыг гадны зөвлөхүүд хийх бол уг матрицыг энэ ажилд

хэрэглэж болохоор боловсруулах нь зүйтэй. Дараа нь, үнэлгээний

төслийг хэрэгжүүлэхэд зориулж өөр лавлагааны нөхцөлийг

боловсруулж болно.

I I I үе шат: Үнэлгээ хийх

Үнэлгээ хийх үе шатанд өгөгдөл мэдээлэл цуглуулах ба шинжлэх

ажил орно. Ерөнхийдөө янз бүрийн төрлийн өгөгдөл цуглуулж

/эсвэл янз бүрийн эх сурвалжаас адил төстэй өгөгдөл цуглуулах/,

янз бүрийн арга хэрэгслийг боловсруулж, туршсан байх ёстой.

■Явцын талаар

хэлэлцэх хурал:

Үнэлгээний баг

гол сэдвийн

талаар хэлэлцэж

тохиролцох,

үнэлгээний

цаадах гол

асуудлыг авч

үзсэн эсэхийг

шалгах уулзалт,

хурал юм.

Өгөгдөл цуглуулах ажлын гуравны хоёрт хүрэх үед үнэлгээний

баг үйл явцын тухай хурал хийж, гарч ирсэн асуудал ба гол

мэдээллийг тодорхойлох, хугацаа тогтоох дүгнэлтийг магадлана.

Явцын талаар хэлэлцэх хурал гурваас тав хүртэлх гол

мэдээллийн тухайд эртхэн тохиролцох ашигтай арга зам юм.

Явцын талаар хэлэлцэх хурлын зорилго нь гол сэдвүүдээр эртхэн

тохиролцох, үнэлгээний цаадах гол асуудал ба асуултыг авч үзсэн

эсэхийг нягтлахад оршино /Үнэлгээний тайлангийн гол санааг

үнэлгээний асуултуудаас гаргаж авч болох бол төгсгөлийн

тайланг хийх, шийдвэр гаргагчидтай мэдээлэл ба сэдвийн талаар

харилцах нь илүү үр дүнтэй болно, учир нь үнэлгээний бүх

асуулт адилхан сонирхол татахгүй байх магадлалтай/.

I Ү үе шат: Үнэлгээний дүгнэлтийг тайлагнах

Тайлагнах үе шатанд эхний дүгнэлтүүд буюу бодит байдлын тухай

мэдээллийн талаар хөтөлбөрийн “эзэнтэй” санал солилцож,

хэлэлцэх ба ингэснээр аливаа баримттай алдааг засаж, тайлан

бичиж, зөвлөмж боловсруулахаас өмнө аливаа шинэ мэдээллийг

авч үзэх боломжтой болно. Дүн шинжилгээ дуусаж, үр дүнг

бичиж, төслүүдийг хянаж, зөв зохистой бодол, саналыг тусгасан

бол төгсгөлийн тайланг гол түнш ба сонирхогч талуудад

танилцуулна.

Тайлан ерөнхийдөө үнэлгээний үндэс, агуулгыг илэрхийлж,

түүний зорилгыг тодотгож, цар хүрээ, арга зүйг тодорхойлж,

дүгнэлтийг илтгэнэ /төлөвлөсөн ба төлөвлөөгүй үр дагаврын аль

алийг нь оруулна/. Энэ нь гол төлөв авсан сургамжийн тухай

мэдээлэл ба зөвлөмжийг багтаана. Юу, яагаад сайн хэрэгжихгүй

байгааг ойлгох нь юу, яагаад сайн хэрэгжиж байгааг мэдэхтэй адил

чухал бөгөөд аль аль нь тов тодорхой байх ёстой. Тайланг бичиж

байхдаа оролцогч хүмүүсээ дотроо бодож байх ёстой. Тэр нь

этгээд хэллэггүй, уншихад хялбар байх ёстой. /Тайлангийн талаар

13 дугаар бүлэгт үзнэ./

Ү үе шат: Үнэлгээний дүгнэлтийг түгээн тараах ба түүний

мөрөөр ажиллах

Үнэлгээг төлөвлөх нь бүхий л хугацаанд зөвхөн түнш ба

сонирхогч талуудтай төдийгүй, бас үнэлгээний багийн гишүүдтэй

харилцах талаар төлөвлөх гэсэн үг юм. Үнэлгээний үр дүнг түгээн

тарааж дуусах хүртэл үнэлгээ дуусахгүй. Иймд үнэлгээний

дүгнэлтийг түгээн тархаах ажлыг төлөвлөх нь төлөвлөлтийн үйл

явцын хэсэг юм. Дүгнэлтийг дандаа хэвлэмэл хэлбэрээр

танилцуулах хэрэггүй. Үнэлгээ хийгдэж байгаа үед дүгнэлтийг

мэдээлэх, дамжуулах, ялангуяа дүгнэлт урьдчилан тооцоолоогүй,

шүүмжлэлтэй байх тохиолдолд товч мэдээлэл хийх нь их ашиг

тустай байдаг.

Олон үнэлгээний үр дүн дараахь үйл ажиллагаагаар илэрнэ:

үйл ажиллагааг өөрчлөх

үнэлгээгээр тогтоосон саад бэрхшээлийг арилгах

ирээдүйн бодлого, үйл ажиллагааг мэдээлэх /өөрчлөлтийн

онолыг өөрчлөх/

авсан сургамжтай холбоотой арга замыг бусдад үзүүлэх

асуудлын шинж чанарын тухай бодлыг өөрчлөх

Олон байгууллага албан ёсны зөвлөмжийг мөрдөх, сургамжийг

нэгтгэх үнэлгээний дараахь ажлын системтэй байдаг. Ийм

мэдээллийн санг сэдэв, салбар, байрлал, цаг хугацаагаар хөөж эрэх

боломж түүний ашиг тусыг нэмэгдүүлнэ. Ийм систем байгаа

эсэхээс үл хамааран үнэлгээчид тайлангийн зөвхөн уншихад

зориулсан цахим хувийг үнэлгээний мэдлэгийн холбогдох цэгүүд

рүү илгээхийг бодох ёстой. Тэд бас өөрсдийн дүгнэлтийг

үнэлгээний бага хуралд танилцуулах, эсвэл мэргэжлийн сэтгүүлд

үнэлгээний тухай өгүүлэл нийтлүүлэхээр өгөхийг хүсэж болно.

Үе шатуудын хоорондын харилцаа холбоо

Үнэлгээний үе шатуудыг Шигтгээ 6.3-д нэгтгэн үзүүлэв.

Бүрэлдэхүүн хэсгүүдийн харилцаа холбоог Зураг 6.2-т үзүүлэв.

Зураг 6.2-т үнэлгээ хэрэглэх явдлыг дэмжих асуудал үнэлгээний

бүхэл бүтэн үйл явцын төвд байдгийг үзүүлжээ. Ямар нэг зүйлийг

үнэлгээний төгсгөлд бодох хэрэггүй. Үнэлгээний хэрэглээг

дэмжих асуудлыг үнэлгээний төвд байлгах ба үнэлгээний бусад

үйл явц ба үе шат түүнээс хамаарах учиртай.

Шигтгээ 6.3 Үнэлгээний үйл явцын таван үе шат

I үе шат: Үнэлгээг төлөвлөх ба хамрах хүрээг нь тодорхойлох

Хөтөлбөр, төсөл, бодлогын талаар бүрэн ойлголттой болно.

Үнэлгээ хийхдээ гол түнштэйгээ уулзах.

Бусад гол сонирхогч этгээдийг тогтоож, тэдэнтэй уулзах.

Хөтөлбөрийн нөхцөл байдлыг судалж, үндсэн материалыг цуглуулах.

Холбогдох үнэлгээний талаар судлах.

Асуулт, төслийн загвар, өгөгдөл цуглуулахад хэрэглэсэн стратегийг

тогтоохын тулд өмнөх үнэлгээг судалж үзэх.

Хөтөлбөрийн ажилтнуудтай уулзах. /хөндлөнгийн хүмүүс бол/

Хөтөлбөрт зориулсан өөрчлөлтийн онолыг хянаж, сайжруулах юмуу

боловсруулах.

I I үе шат: Үнэлгээний загвар боловсруулах

Асуулт ба асуудлыг тодорхойлох.

Түнштэйгээ уулзаж, үнэлгээний гол зорилго, санаа зовоож буй

асуудал, шаардагдах цаг хугацааг тодорхойлох.

Үнэлгээнд хүмүүсийг оролцуулах боломжийн талаархи асуудал ба

анхаарал татаж буй асуудлыг тогтоох зорилгоор бусад гол сонирхогч

талыг тодорхойлж, тэдэнтэй уулзах.

Зөвлөхүүд ба аялал, багийн гишүүдийн төсөв зардал зэрэг үнэлгээний

бэлэн байгаа нөөц болон ур чадварын хослолыг тодорхойлох.

Цаг хугацааг оролцуулаад сонирхогч талуудын хэрэгцээг үнэлэх.

Лавлагааны нөхцөл болон үнэлгээний матрицыг бэлтгэх

Үнэлгээний хэв маягийг тодорхойлно.

Үнэлгээний тусгай асуулт ба туслах асуултуудыг тодорхойлох.

Асуулт ба туслах асуулт бүрийн хэмжүүрийг сонгох.

Асуулт ба туслах асуулт бүрийг хамаарах өгөгдлийн эх сурвалжийг

тогтоох.

Асуулт ба туслах асуулт бүрт зохицох загварыг тодорхойлох.

Өгөгдөл цуглуулах стратегийг тодорхойлох, үүнд асуулт, туслах

асуулт бүрт ашиглах арга хэрэгсэл, загварчлах аргыг оролцуулах.

Өгөгдлийг шинжлэх стратегийг боловсруулах.

Нөөц ба шаардагдах цаг, хугацааг тодорхойлох.

I I I үе шат: Үнэлгээ хийх

Үнэлгээний төслийн тухай түнш ба гол сонирхогч талуудад товч

танилцуулах.

Арга зүйг хянах, турших, туршилтын өмнөх арга хэрэгсэл, тухайлбал,

өгөгдөл цуглуулагчдыг сургах, мөн тэмдэглэл боловсруулах зэргийг

хамарсан ажлын төлөвлөгөөг бэлтгэх.

Өгөгдөл цуглуулах.

Хүснэгтийн тор бэлтгэх замаар өгөгдлийг шинжлэхэд бэлтгэх,

/үнэлгээний төслийг нэг хэсэг гэж хийгээгүй бол/ түүнийг цэвэрлэж

шигших.

Өгөгдлийг шинжлэх

График боловсруулах.

Дүгнэлтийг томьёолох.

I Ү үе шат: Үнэлгээний дүгнэлтийг тайлагнах

Явцын талаар хэлэлцэх хурал хийх.

Гол дүгнэлт ба сэдвийг тодорхойлох: юу хэрэгжиж, юу хэрэгжихгүй

байна, юуг сайжруулах хэрэгтэй гэдгийг тодорхойлох.

Тайлан бичих.

Дүгнэлт ба бодит байдлын тухай мэдээллийн талаар түншдээ товч

танилцуулга хийх.

Дүгнэлт ба бодит байдлын тухай мэдээллийн талаар хөтөлбөрийн

ажилтнууд, голлох сонирхогч талуудад товч танилцуулга хийх,

шаардлагатай зааврыг хийх.

Хөтөлбөрийн ажилтнуудад тайлангийн төслийг хянах, санал хэлэх

боломж олгох.

Тодорхой, тусгай зөвлөмжийг боловсруулах, хэн юуг, хэзээ хийх

ёстойг тогтоох.

Зөвлөмж нотлох баримттай холбоотой эсэхийг шалгах.

Ү үе шат: Үнэлгээнийдүгнэлтийг түгээн тараах ба түүний мөрөөр

ажиллах

Хэн ямар төрлийн судалгааны тараах материал авахыг тодорхойлох

/жишээ нь, товч мэдээлэл, 2-4 хуудас дүгнэлт, бүтэн тайлан,

гүнзгийрүүлсэн семинар/, төлөвлөгөөг хэрэгжүүлэх.

Авбал зохих сургамжийг тодорхойлох, түүнийг бусадтай хуваалцах,

хадгалах механизмыг бас тодорхойлох.

Хэрэгжилтийг тодорхойлохын тулд албан ёсны зөвлөмжийн дагуу

ажиллах.

Үнэлгээний мэдлэгийн санд зөвхөн унших зориулалттай цахим хувийг

хадгалах.

Мэргэжлийн байгууллага, сэтгүүлүүдээр дамжуулан үнэлгээний

дүгнэлтийг цаашид түгээх асуудлыг авч үзэх.

Эх сурвалж: Зохиогчид

Зураг 6.2 Хөгжлийн үнэлгээний арга

Үнэлгээг онцлох

Сонирхогч талуудыг

тогтоож, уулзуулах

Зорилгын талаар

тохиролцох /түншүүдтэй

уулзах/

Бусад судалгаа,

хөтөлбөрийн баримт

бичгийг судлах

Өөрчлөлтийн онол

боловсруулах

Үнэлгээний асуултыг

тодорхойлох

Лавлагааны нөхцөлийг

боловсруулах

Дүгнэлтийг тайлагнах

Тайлан бичих

Дүгнэлтийг хянаж,

чанарын шалгалт хийх

Зөвлөмж боловсруулах

Саналыг тусгах, дүгнэлтийг

сайжруулах

Хүргэх

Эх сурвалж: Зохиогчид

Үнэлгээний хэрэглээг

дэмжих

Харилцааны стратегийг

боловсруулах

Үнэлгээний төслийн талаар

түншдээ товч мэдээлэл өгөх

Үнэлгээний явц, ахицын

талаар түншдээ өгөх мэдээллийг

шинэчлэх

Дүгнэлтийг түншид дамжуулах

Түншээс хариу санал авч

тусгах

Шийдвэр гаргах

Үйл ажиллагааны төлөвлөгөө

хийх

Үнэлгээний дараах ажил

Зөвлөмж хийх

Мөрдөж ажиллах

Төслийг боловсруулж,

арга зүйг сонгох

Үнэлгээний асуултыг

хэрэглэх

Хэмжилтийн стратегийг

боловсруулах

Өгөгдөл цуглуулах төсөл,

загварыг сонгож авах

Өгөгдөл цуглуулах

стратегийг сонгож авах

Загварчлах стратегийг

сонгож авах

Өгөгдөл цуглуулах арга

хэрэгслийг боловсруулах

Дүн шинжилгээний төлөвлөгөө

хийх

Түнш, сонирхогч талд

товч мэдээлэл өгөх

Сонирхогч талуудыг

оролцуулах

Өгөгдөл цуглуулах ба

шинжлэх

Арга хэрэгслийг турших

Тэмдэглэл хийх

Шаардлагатай үед

сургах

Тэмдэглэлийн дагуу

өгөгдөл цуглуулах

Өгөгдлийг дүн

шинжилгээнд бэлтгэх

Өгөгдлийг шинж-лэх

Өгөгдлийг тайлбарлах

Санал солилцох хурал

хийх

Дүгнэлтийн мэдээллийн

төсөл хийх

Үнэлгээний загварын матриц

■Үнэлгээний

загварын

матриц:

Үнэлгээний

асуултуудыг

эмхэлж, тэдгээрт

хариулах

мэдээлэл

цуглуулах ажлыг

төлөвлөх матриц

юм.

Үнэлгээний загварын матриц нь үнэлгээг төлөвлөхөд тусалж

зохицуулах арга хэрэгсэл бөгөөд түүнийг хэрэглэх хэрэгтэйг

зөвлөдөг. Энэ нь үнэлгээний асуултуудыг эмхэлж, тэдгээрт

хариулах мэдээлэл цуглуулах ажлыг төлөвлөнө. Матриц нь

Дүрсэлсэн, норматив ба шалтгаан-үр дагаврын асуултуудыг

үнэлгээний төсөл ба арга зүйтэй холбоно. Матриц нь

төлөвлөлтийн арга хэрэгсэл болохын хувьд шууд ашиг тустайн

зэрэгцээ үнэлгээг хэрэглэхийг дэмжиж, үнэлгээчид ба

хөтөлбөрийн ажилтнуудын хоорондын хамтын ажиллагааг

бэхжүүлнэ.

Ямар арга хэрэгсэл хэрэглэхээ шийдэхийн тулд хөтөлбөрийн

талаар бодох хэрэгтэй. Тухайлбал, түүний нөхцөл байдал, хэмжиж

болох зорилтууд, өгөгдөл цуглуулах ба шинжлэх ажил ямар билээ

гэдгийг бодох нь зүйтэй. Хэрэглэх стратеги өөрчлөгдөх болно.

Зарим үнэлгээч өөрийн арга хэрэгслийг боловсруулахаар

шийдвэрлэж болно.

Загварын матрицын зорилго нь үнэлгээний зорилго ба

асуултуудыг цэгцлэх, үнэлэх зүйлийг өгөгдөл цуглуулах зохистой

арга хэрэгсэлтэй нийцүүлэхэд оршино. Төслийн матриц гол төлөв

дараахь холбогдох элементүүдийг агуулна:

үнэлгээний гол асуудал

ерөнхий арга

асуулт ба туслах асуултууд

асуулт ба туслах асуултын хэв маяг

хэмжүүр ба шалгуур үзүүлэлтүүд

зорилтот түвшин ба стандарт /хэрэв норматив бол/

суурь өгөгдөл бий, эсвэл үгүй эсэх

төслийн стратеги

өгөгдлийн эх сурвалж

түүвэр ба тоо бүртгэл

өгөгдөл цуглуулах арга хэрэгсэл

өгөгдлийн шинжилгээ ба график

тайлбар, санал

Өгөгдөл цуглуулах тэмдэглэл, ажлын үүрэг, зорилгын үнэлгээ ба

цагийн хуваарь, лавлагааны нөхцөл, харилцаа холбооны

төлөвлөгөө зэрэгт нэмэлт хийж болно, эсвэл тусдаа бөгөөд

холбоотой арга хэрэгсэл болохын хувьд хэвээр үлдээж болно.

Өгөгдөл цуглуулах арга нэгээс илүү асуултыг хамарч болно, эсвэл

өгөгдөл цуглуулах хэд хэдэн арга нэг л асуултад хамааралтай байж

болно. Төслийн матриц мэдээллийн мэдэгдэж байгаа болон

төлөвлөсөн эх сурвалжийг тусгана. Үйл явц төлөвлөлтөөс

хэрэгжилтэд шилжихэд эх сурвалжийг өргөжүүлж, тодотгож

болно.

Үнэлгээний матриц хөдөлшгүй зүйл биш. Төлөвлөлтийн бусад

арга хэрэгслийн адил тэдгээрийг үнэлгээний явцад өөрчлөх

шаардлага зайлшгүй гарна. Үнэлгээний явцад үнэлгээч матрицыг

хянан үзэж, шинэчилж болно. Урьдчилсан төлөвлөлт нь нэмэлт

асуудал гарч ирэх явдлыг багасгадаг бол хамгийн сайн төлөвлөлт

гэнэтийн зүйлийг урьдчилан тодорхойлж чадахгүй. Төслийн

матрицын маягтыг Зураг 6.3-д үзүүлэв.

Загварын матрицад асуултуудыг шаардлагын дагуу олон туслах

асуултад хуваадаг. Тус бүрт нь туслах асуултын төрөл /Дүрсэлсэн,

норматив, шалтгаан-үр дагаврын/, тэдгээрт хариулахад хэрэглэх

хэмжүүр /хувьсах хэмжигдэхүүн, эсвэл шалгуур үзүүлэлт гэдгийг

бодох/, норматив туслах асуулттай харьцуулах зорилтот түвшин ба

стандартыг тодруулах хэрэгтэй. Мөн суурь өгөгдөл байгаа эсэх,

туслах асуултад хариулахад хэрэгтэй өгөгдлийн эх сурвалж юмуу

өөр эх сурвалж, туслах асуултад хариулахад хэрэглэх жинхэнэ

төслийн стратегийг тодорхой харуулах нь зүйтэй. Загвар хийх

эсэх, хэрэв хийх бол ямар төрлийн байх, өгөгдөл цуглуулахад

хэрэглэх арга хэрэгсэл, хийж гүйцэтгэх дүн шинжилгээ, тэмдэглэж

авах санал, тайлбар зэргийг бас тодорхойлох хэрэгтэй. Санал,

тайлбарын жишээнд өгөгдлийн багцын чанарыг шалгах, төслийн

хязгаарлалтыг зааж үзүүлэх болон өгөгдлөөр график боловсруулах

тухай тэмдэглэлүүд орно.

Матрицыг гол төлөв стандарт хэмжээний цаасан дээр юмуу эсвэл

хоёр цаасыг нийлүүлсэн хэмжээтэй цаасан дээр хийж

танилцуулна. Зарим үнэлгээч матрицыг туслах асуулт бүрт

зориулан босоо шугамаар хийхийг илүүд үздэг. Ямар ч хэмжээний

матриц ашигласан бай үнэлгээчид туслах асуулт бүрийн бүх

нүхийг бөглөх ёстой.

Хийж гүйцэтгэсэн төслийн матриц олон хуудас болно. Энэ бол юу

хийх хэрэгтэй, үнэлгээний асуултад яаж хариулж болохыг

шийдвэр гаргагчид ойлгуулах баримт бичиг юм. Багануудыг

бөглөх талаар дараагийн бүлэгт нарийвчлан үзнэ. Энэ цэгт,

хөтөлбөр, бодлого, төслийн үнэлгээний төслийн матриц хэрэглэх

гэж оролдож буй уншигчид асуулт ба туслах асуултуудыг

тодорхойлж, туслах асуултын хэв маягийг заан үзүүлж болно.

Суурь өгөгдөл байгаа, үгүй эсэх, хэмжүүр юмуу шалгуур үзүүлэлт

болон зорилтот түвшинг /хэрэв туслах асуулт норматив бол/

хариулах багануудыг бас бөглөх хэрэгтэй.

Дүрсэлсэн асуултын туслах асуулт мөн Дүрсэлсэн байх болно.

Норматив асуултын туслах асуулт Дүрсэлсэн байж болох ч ядаж

нэг туслах асуулт норматив байх ёстой. Шалтгаан-үр дагаврын

асуулт хамгийн багадаа нэг шалтгаан-үр дагаврын асуулттай байх

ёстой. Гэхдээ бас Дүрсэлсэн ба норматив асуултуудыг оролцуулж

болно. Хийж дуусгасан төслийн матрицын жишээг хавсралт В-д

үзүүлэв.

Товч дүгнэлт

Үнэлгээчид тавьж болох асуултуудаа тодорхойлохын тулд гол

түнш ба голлох сонирхогч талуудтай ажиллах хэрэгтэй. Суурь

судалгаа хийж, түнш ба голлох сонирхогч талуудтай уулзаж,

өөрчлөлтийн онолыг боловсруулж, хөтөлбөрийн үндэс болох гол

нотолгоонуудыг тодорхойлсны дараа үнэлгээч үнэлгээний

асуултуудыг боловсруулж, дараа нь тэдгээрийн урт жагсаалтаас

сонгож эхэлж болно. Үнэлгээний асуултуудыг үнэлгээний гол

асуудалтай харьцуулан судалж, уг асуудлыг тусгасан эсэхийг

баталгаажуулах ёстой.

Үнэлгээчид Дүрсэлсэн, норматив ба шалтгаан-үр дагаврын асуулт

хэрэглэнэ. Асуулт бүрийн найруулга чухал, учир нь энэ нь

асуултад өгөх хариуг олох аргыг тодорхойлоход тусална.

Үнэлгээг зохион байгуулахын тулд зөвлөмж болгож буй арга нь

загварын матрицыг хэрэглэх явдал юм. Матриц нь өгөгдөл

цуглуулалт болон түүний дотор шинжилгээний стратегийг эмхэлж,

зохицуулж өгнө. Дараагийн бүлгүүдэд загварын матрицыг хийж

дуусгах алхам бүрийн зааврыг авч үзнэ.

Зураг 6.3 Төслийн матрицын загвар

Төслийн матриц: ________________________________

Үнэлгээний гол асуудал: _________________________

Үнэлгээний ерөнхий арга: _______________________

Асуулт

Туслах

асуулт

Туслах

асуултын

төрөл

Хэмжүүр

ба

шалгуур

үзүүлэлт

Зорилтот

түвшин

юмуу

стандарт

/норматив/

Суурь

өгөгдөл

Өгөгдлийн

эх

сурвалж

Төсөл

Түүвэр

эсвэл

тоо

бүртгэл

Өгөгдөл

цуглуулах

арга

хэрэгсэл

Өгөгдлийн

дүн шинжилгээ

Санал

тайлбар

6 дугаар бүлгийн дасгал ажил

Дасгал 6.1: Асуултын төрөл

Хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх

хөтөлбөрийн тухай дараахь асуулт Дүрсэлсэн, норматив, шалтгаан-үр

дагаврын асуултын аль нь болохыг тодорхойлох. Хэрэв зарим асуултын

төрлийг илүү тодорхой болгохын тулд тэдгээрийг дахин бичих хэрэгтэй

бол ийнхүү дахин бичиж болно /энэ нь бодит амьдралд байнга

тохиолддог/.

1. Тухайн хөтөлбөрийн дагуу төлөвлөсөн ёсоор хэрэгжилтийн эхний

сард хөдөөгийн 30 эмэгтэйд шаардлагатай зөвлөгөө, дэмжлэг болон

бусад үйлчилгээ үзүүлсэн үү

2. Байрлах газар, зохих хугацаанд хүргэсэн үйлчилгээ уг хөтөлбөрт

оролцож чадах эмэгтэйчүүдийн тоог хамгийн их болгож чадсан уу

3. Алслагдсан газрын эмэгтэйчүүдэд хүрч үйлчлэх, тэдэнд хөтөлбөрт

оролцох боломж олгох ямар сайн арга байсан бэ

4. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн хөтөлбөрт оролцсон хөдөөгийн

эмэгтэйчүүдийн дунд эрт илрүүлсэн эрүүл мэндийн асуудал гарсан

уу

5. Хөтөлбөр эхэлснээс хойш хэдэн эмэгтэй ямар төрлийн үйлчилгээнд

хамрагдсан бэ

6. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн хөтөлбөрийг хөдөөгийн

эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах бусад үйл ажиллагаатай

харьцуулахад хэр үр дүнтэй байв

7. Эрүүл мэндийн хөтөлбөр эмэгтэйчүүд, тэдний гэр бүл, тэнд

амьдардаг хөдөөгийн өргөн олонд ямар үр нөлөө үзүүлсэн бэ

8. Хөтөлбөрт оролцогчид авсан зөвлөлгөө, мэдээлэл, дэмжлэг болон

хамрагдсан бусад үйлчилгээндээ хэр зэрэг сэтгэл ханамжтай байна

вэ

9. Хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн хөтөлбөр Засгийн газрын

шаардаж буй үр дүнгийн стандарттай нийцсэн үү

10. Хөтөлбөрт хамрагдагсдын хэлсэн зүйл нь хөтөлбөрөөс тэдэнд

үзүүлсэн үр нөлөө мөн байв уу

11. Үйлчилгээнээс хүртсэн эмэгтэйчүүд нь түүнд хамрагдахад тавигдаж

байсан шаардлагыг хэр хэмжээнд хангаж байсан бэ

12. Урьдчилан сэргийлэх арга барилын талаархи эмэгтэйчүүдийн

мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн зорилтыг биелүүлсэн үү

Хэрэглээний дасгал 6.2: Асуултын төрлийг өөрчлөх

Дараахь хөтөлбөр бүрт зориулж нэг Дүрсэлсэн, нэг норматив, нэг

шалтгаан-үр дагаврын асуулт бичих:

1. Залуу хүмүүсийг сургах мэргэжлийн сургалтын хөтөлбөр

2. Сонгосон гурван газрыг төв зах зээлд холбох зам барих хөтөлбөр

Ишлэл ба цаашид унших зүйл

Cronbach, L. J. 1982. Designing Evaluations of Educational and Social Programs. San

Francisco: Jossey-Bass.

Feuerstein, M. T. 1986. Partners in Evaluation: Evaluating Development and Community

Programs with Participants. London: MacMillan, in association with

Teaching Aids at Low Cost.

Fitzpatrick, Jody L., James R. Sanders, and Blaine R. Worthen. 2004. Program

Evaluation: Alternative Approaches and Practical Guidelines. New York: Pearson

Education Inc.

Human Rights Resource Center. 2000. “Questions about Evaluation.” In The

Human Rights Education Handbook: Ef ective Practices for Learning, Action, and

Change. University of Minnesota, Minneapolis.

http://www1.umn.edu/humanrts/edumat/hreduseries/hrhandbook/part6B

.html.

Lawrence, J. 1989. “Engaging Recipients in Development Evaluation: The ‘Stakeholder’

Approach.” Evaluation Review 13 (3): 243–56.

OECD (Organisation for Economic Co-operation and Development). 2007. Criteria

for Evaluating Development Assistance. Development Assistance Committee.

http://www.oecd.org/document/22/0,2340,en_2649_201185_2086550_1_1_1_1,

00.html.

Patton, Michael Quinn. 1997. Utilization-Focused Evaluation. 3rd ed. Thousand

Oaks, CA: Sage Publications.

———. 2002. Qualitative Research and Evaluation Methods. 3rd ed. Thousand Oaks,

CA: Sage Publications.

Rist, R. C. 1994. “Infl uencing the Policy Process with Qualitative Research.” In

Handbook of Qualitative Research, ed. N. K. Denzin and Y. S. Lincoln, 545–57.

Thousand Oaks, CA: Sage Publications.

Shadish, William 1998. “Some Evaluation Questions.” Practical Assessment,

Research & Evaluation 63.

http://PAREonline.net/getvn.aspv=6&n=3.

Also available from ERIC/AE Digest at

http://www.ericdigests.org/1999-2/some.htm.

Вэб хуудас

Kellogg Foundation. 2004. Evaluation Logic Model Development Guide. http://www

.wkkf.org/pubs/tools/evaluation/pub3669.pdf.

World Bank. 1996. Participation Sourcebook. http://www.worldbank.org/wbi/

sourcebook/sbhome.htm.

7 ДУГААР БҮЛЭГ

ШАЛТГААН-ҮР

ДАГАВРЫН, ДҮРСЭЛСЭН

БА НОРМАТИВ

АСУУЛТЫН ЗАГВАРЫГ

СОНГОХ НЬ

Үнэлгээч үнэлгээний асуултуудыг сонгосны дараа асуулт бүрт тохирох

үнэлгээний загварыг сонгоно. Энэ бүлэгт үнэлгээний загварын талаар

танилцуулах ба эдгээр загварын давуу ба сул талыг тодорхойлно.

Тэгэхдээ нөхцөл байдал бүр өвөрмөц гэдгийг санах нь чухал. Төгс загвар

сонголт гэж байхгүй, иймд үнэлгээний асуултыг авч үзэхэд “цорын ганц

ба зөвхөн” гэсэн арга байх боломжгүй.

Энэ бүлэг таван гол хэсэгтэй:

Асуултыг загвартай холбох

Шалтгаан-үр дагаврын асуултын загвар

Дүрсэлсэн асуултын загвар

Норматив асуултын загвар

Илүү нарийн загварын хэрэгцээ шаардлага

Асуултыг загвартай холбох нь

Бид үнэлгээ хийхдээ холбогдох асуултуудад хариулахыг хичээдэг. 6 дугаар

бүлэгт Дүрсэлсэн, норматив болон шалтгаан-үр дагаврын гэсэн асуултын 3 гол

төрөл байдгийг тодотгон үзүүлсэн. Сонгосон загвар нь асуусан асуултын

төрөлтэй тохирч байх ёстой. Жишээ нь, шалтгаан-үр дагаврын асуулт тавьсан

бол уг шалтгаан-үр дагаврын асуултад хариулахад тохирох загварыг сонгон

авах ёстой.

Хөгжлийн байгууллагууд хөгжлийн асуудлын талаархи асуултуудад шийдэл

олохыг эрэлхийлдэг. Энэ нь оршин суугчдад өөрсдийн тосгоны түвэгтэй

асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар суралцахыг хүсдэгтэй адил юм.

/Шигтгээ 7.1/ Гэвч асуултуудад хариулах оролдлого хийхдээ үнэлгээчид ч тэр,

тосгоныхон ч тэр дандаа зөв алхам хийгээд байдаггүй.

Асуултад хариулахдаа хийж болзошгүй эхний буруу алхам бол өгөгдөл

цуглуулах стратегийг сонгохоор эхлэх явдал юм. Зааны тухай жаал охины

асуултад тосгоны настан “Судалгаа хийж, юу заануудыг зайлуулж болох

талаар тосгоныхны хэлэхийг мэдэж авъя” гэж хариулж болно. Өгөгдөл

цуглуулах стратегийг удирдлага болговол шаардлагатай мэдээллийг

хангалттай авч чадахгүй гэдэг нь бараг тодорхой юм.

Хийж болзошгүй хоёр дахь буруу алхам бол үнэлгээ бүр нэг л загвартай гэж

бодох явдал юм. Ер нь үнэлгээнд хэд хэдэн асуулт авч үзэхийг эрэлхийлдэг

бөгөөд асуулт бүрт тохирох загвар шаардагдана. Үнэлгээгээр гол төлөв

Дүрсэлсэн ба норматив асуултад, заримдаа шалтгаан-үр дагаврын асуултад

хариулах хэрэгтэй болно. Үнэлгээч “хэрэглээний эрэлд байгаа арга” хэрэгслийг

хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй /судалгаа хийх юмуу онцлох бүлгийг судалж

байхдаа ямар асуултад бид хариулж чадах вэ/, эсвэл хэн нэгэн шалтгаан-үр

дагаврын асуултыг авч үзэх бол Дүрсэлсэн ба норматив асуултуудыг бас авч

үзэхгүй гэж бодож болохгүй.

Зааны тухай авсан жишээнд сав суулга цохиж, балбаж дуу гаргах юмуу шороо

тоос цацах нь заануудыг тосгоноос холдуулж чадахгүй болохыг зааны

хөдөлгөөнийг судалсан тодорхой тохиолдлын судалгаа харуулж болзошгүй.

Гэтэл тосгон зүгээр л зааны шилжиж суурьшдаг зам дээр таарсан байж болох

юм.

Шигтгээ 7.1 Зааныг юу хөөж чадах вэ

Жилд хоёр удаа эсрэг чиглэлээс зааны сүрэг Африкийн тосгонууд дундуур галзуу

юм шиг сүйтгэн өнгөрдөг байна. Тосгоныхон бүгдээрээ заануудыг хөөж холдуулахад

оролцдог аж. Зарим нь данх, хоолны сав суулга цохиж хангинуулан дуугаргаж,

зарим нь шүгэлдэж, хашгирч, орилдог байна. Зарим нь шороо тоос босгож, эргэн

тойрон гүйлдэж газраа хамгаалахыг оролддог.

Заанууд тосгоноос холдсоны дараа нэг жаахан охин “Яагаад заанууд явчихав аа” гэж

асуужээ. Тосгоныхон “Бид заануудыг хөөгөөд явуулчихсан” гэж хариулав. Тэгэхэд

нь нөгөө охин “Юу заануудыг зайлахад хүргэв, данх, сав суулганы хангинаан уу,

шүглийн бусад чанга дуу юу, эсвэл агаарт хөөрсөн тоос шороо уу” гэж асуужээ.

Эх сурвалж: Зохиогчид

Загварын үндсэн ангилал

Үнэлгээчид загварын гурван гол ангиллаас сонгох боломжтой. Үүнд

туршилтын загвар, хагас туршилтын загвар ба туршилтын бус загвар байна.

Загвар тус бүрийг дор тайлбарлав.

■Туршилтын

загвар:

Хүмүүсийг

санамсаргүй

байдлаар дор

хаяж хоёр бүлэгт

хуваадаг,

тэдгээрийн

сонирхсон

гишүүн бүр үйл

ажиллагаанд

оролцох адил

боломжтой,

/үйлчлүүлэх

бүлэг/, мөн үйл

ажиллагаанд

хамрагдахгүй

бүлэгт/ хяналтын

бүлэг/ хуваадаг

үнэлгээний өмнөх

загварын төрөл

юм.

Туршилтын загвар

Бас өөрөөр санамсаргүй буюу үнэн зөв туршилт гэж нэрлэдэг туршилтын

загварыг олон үнэлгээч үнэлгээний хамгийн хүчтэй, бат загвар гэж үздэг.

Гэвч бас бусад олон үнэлгээч үүнтэй санал нийлдэггүй. Үнэлгээчид аль

болох нарийн загвар хэрэглэхийн төлөө зүтгэх ёстой, гэхдээ хамгийн зөв

шийдвэр бол үнэлгээний асуултад хариулахад хамгийн тохиромжтой

загварыг сонгох явдал юм гэдгийг 6 дугаар бүлэгт дурдсан. Хэрэв үйл

ажиллагаа явагдаагүй бол хүссэн үр дүнд хүрэхгүй байсан гэдгийг

үнэлгээчид жинхэнэ туршилтын загвараар үзүүлэх ёстой. Үнэлгээч

тосгонд орж ирсэн заануудын тухай жишээг ашиглан хэрэв тосгоныхон

данх сав цохиж хангинуулан дуугаргаагүй бол, мөн шүгэлдэж, бусад дуу

чимээ гаргаагүй бол заанууд тосгоныг орхин явахгүй байсан гэдгийг

батлах ёстой. Тухайн үйл ажиллагаа нь үр дагаврын шалтгаан гэдгийг

үзүүлэхийн тулд туршилтын загвараар хоёр бүлэг үр дүнг харьцуулна.

Нэг нь үйл ажиллагаа явагдсан нөхцөлийн, нөгөөх нь үйл ажиллагаа

явагдаагүй нөхцөлийн үр дүн юм. Туршилтын загварыг өөр бусад загвараас

ялгах гол шалгуур бол бүлгүүдэд санамсаргүйгээр хуваарилах явдал юм.

Тохиолдлын хуваарилалтаар бүлгүүдэд хуваарилагдсан хүмүүс боловсрол,

хүйс, нөхцөл байдал, цаг хугацаа болон бусад зүйлээр адил төстэй байх

ёстой.

Энд зааны тухай жишээтэй адилтгалыг бас хэрэглэж болно. Учир нь

тосгоныхон заануудыг янз бүрийн үйл ажиллагаа ба эс үйлдэлд

өртүүлэхээр санамсаргүй хуваарилсан хоёр юмуу гурван бүлэгт ялгаж

зааглах аргагүй. Тэгэхдээ жишээг үргэлжлүүлэхийн тулд заанууд гэр орон,

ургацыг эвдэлж сүйтгэсэн хөдөөгийн муж дахь 30 тосгоны талаар илтгэсэн

асуудлыг үндэсний Засгийн газар мэдэж байгаа гэж хэлье. Заанууд ба

тосгоны оршин суугчид бие биедээ хал балгүй байхаар Засгийн газар уг

асуудлыг шийдэхэд туслахыг хүснэ. Амьтны ааш, үйлдлийн асуудлын

мэргэжилтэнг хөлсөлсөн боловч тэрбээр тухайн цаг үед зөвхөн 20 тосгонд л

ажиллаж чадна. Иймд мэргэжилтний тусламж авах 20 тосгоныг

санамсаргүй байдлаар сонгож, харин тохиолдлын бишээр сонгоогүй үлдэх

10 тосгоныг хяналтын бүлэг болгон үлдээхээр шийджээ. Судалгаанд нийт

30 тосгоны насанд хүрсэн оршин суугчдыг хамруулж, тусламж үзүүлэхэд

хэрэгтэй суурь өгөгдөл олох, заануудад хандах хандлагын талаар хяналтын

бүлэг ажиллуулах, ургацын алдагдал ба бусад хохирлыг үнэлэх болжээ.

Тусламж үзүүлэх тосгоныг сонгохын тулд нийт 30 тосгоны нэрийг жижиг

цаасан дээр бичиж, аяганд хийжээ. Тосгоны ахмад хүмүүсийг хамтад нь

ирүүлж, тэднээс хамгийн ахмад настай 10 хүнээс аяганд байгаа эвхсэн

цааснуудаас нэгийг сонгож авахыг /харахгүйгээр/ хүсчээ. Цаасан дээрх нэр

болгоныг уншиж, тосгоны нэрийг самбар дээр бичжээ. Үлдсэн 10 тосгоныг

тодруулж, хяналтын бүлгийг бүрдүүлж дуусгасан. Мэргэжилтний

тусламжийн зорилго нь бэрхшээлтэй асуудлыг багасгах, байдлыг

сайжруулах, хохирол болон түүнтэй холбогдох зардлыг бууруулахад

оршино. Урьдчилан тооцсон хугацааны дараа хэрэв мэргэжилтэн үр дүнтэй

ажиллаж, бусад зүйл тогтмол хэвээр байсан бол туслалцаа ба хяналтын

тосгонуудын хооронд эдгээр хэмжүүрээр ялгаа гарах ёстой. Энэ жишээнд

амьтны ааш үйлдлийг судлаач мэргэжилтэн үйл ажиллагаа буюу

тусламжийг илэрхийлж байна.

Хагас туршилтын загвар

■Хагас

туршилтын

загвар: Үйл

ажиллагаанд

хамрагдах ба

хамрагдахгүй

буюу

харьцуулах

бүлгүүдийг

үнэлгээний

өмнө юмуу

дараа нь

Хагас туршилтын загвар нь туршилтын аргатай төстэй, гэхдээ энэ нь

хүмүүсийг санамсаргүй байдлаар бүлгүүдэд хуваадаггүй. Ийм загварыг

туршилтын загвартай харьцуулахад хэрэгжүүлэх илүү боломжтой, учир нь

жинхэнэ туршилтын аргыг хэрэгжүүлэх нь гол төлөв хэцүү байдаг ба

хагас туршилтын загвар харьцуулах бүлгүүдийг бий болгодог ч

санамсаргүй хуваарилалт хийхийг шаарддаггүй. Хагас туршилтын

загварыг төстэй боловч адил тэнцүү биш бүлгүүдийг харьцуулахад

хэрэглэнэ. Бүлгүүд янз бүрийн, гэхдээ төсөөтэй тосгодод байж болно,

бүрдүүлдэг,

тэгэхдээ

санамсаргүй

хуваарилалтаар

бүлгүүдэд хуваадаггүй,

тодорхой

хугацаанд

дахин давтан

хэмжилт

хийдэг

үнэлгээ- ний

нэг төрөл юм.

эсвэл нэг бүлгийг өөр өөр цагт /өмнө нь юмуу дараа нь/ хэрэглэж болно.

Тосгонд заанууд орсон тухай жишээнд нэг ижил бүс дэх адилхан цаг

агаартай, тэр хэсэгтээ адил тооны заантай, ойролцоо тооны оршин

суугчидтай, адил тооны орон байртай хоёр тосгоныг сонгоход хагас

туршилтын загварыг хэрэглэж болно. Нэг тосгон ажиллагаа явуулна /данх,

сав суулга цохиж дуугарах/, нөгөө нь явуулахгүй.

Эсрэгээр, заанууд ирэх үед тосгоны оршин суугчдын зан үйлийг өөрчлөх

замаар хоёр бүлгийг сонгож болно. Тухайн тосгонд заанууд анх ирэхэд нь

оршин суугчид данх, саваа цохиж дуугаргана. Заанууд хоёр дахь удаагаа

ирэхэд нь тэд данх, саваа цохихгүй. Үүний дараа заануудын хариу

үйлдлийг харьцуулах хоёр жишээтэй болно.

Энэ хоёр жишээнд хоёр бүлэг төстэй боловч яг адилхан биш. Нэг дэх

жишээнд хоёр бүлгийн ба тэдгээрийн орчны ялгаа нь үр дүнд нөлөөлж

мэднэ. Хоёр дахь жишээнд хоёр нөхцөл байдлын ялгаа нь тосгоныхны зан

үйл юм. Үнэлгээчид хагас туршилтын загвар хэрэглэснээр тухайн үйл

ажиллагааг шийдвэрлэхтэй эцэслэн холбож чадахгүй, эсвэл шалтгаан-үр

дагаврын холбоог тодорхой харуулж чадахгүй. Учир нь энэ нь жинхэнэ

санамсаргүй аргын үр дүнд бий болно. Гэхдээ тэд их зүйл олж мэдэн,

болзошгүй шалтгаан ба үр дүнгийн тухай нотолж чадна.

■Туршилтын

бус загвар

/Дүрсэлсэн/

Тухайн үйл

ажиллагаанд

оролцох ба

оролцохгүй

бүлгүүдийг

бүрдүүлэх

оролдлого

хийдэггүй,

Дүрслэн

тайлбарлахад

төвлөрдөг

үнэлгээний

загварын төрөл

юм.

Туршилтын бус загвар

Туршилтын бус буюу дүрсэлсэн загвар нь нэг бүлгийг нөгөөтэй нь

харьцуулахгүй. Үүний оронд тухайн үйл ажиллагаа ба түүний үр дүнгийн

хоорондын харилцааг өргөн хүрээтэй тайлбарлана. Туршилтын бус

судалгаагаар үнэлгээч хэзээ загвар хийхээ сонгоно. Хоёр юмуу түүнээс

олон адил тэнцүү, эсвэл төстэй загвар хийх гэж оролдохгүй.

Туршилтын бус үнэлгээ жишээ нь бэлэн байгаа өгөгдөл, мэдээллийн

шинжилгээ, судалгаа, эсвэл үнэлгээний асуулттай холбоотой зохих

өгөгдлийг цуглуулах зорилтот бүлгийг ашиглаж болно. Туршилтын бус

загварууд шинж чанар, давтамж болон холбоо хамаарлыг авч үзэх

хандлагатай. /төсөл STAR 2006/

Хүснэгт 7.1 Туршилтын, хагас туршилтын ба туршилтын бус загварын хоёр чухал шинж чанар

Үнэлгээний загварын

төрөл

Туршилтын

Санамсаргүй хуваарилсан

хяналтын бүлэг

Тийм

Санамсаргүй биш

харьцуулсан бүлэг

Үгүй

Давтан

хэмжилт

Тийм

Хагас туршилтын

Үгүй

Болзошгүй

Болзошгүй

Туршилтын бус

Үгүй

Үгүй

Үгүй

Эх сурвалж: Зохиогчид

Хавсралт 7.1-д загварын гурван ангиллын гол онцлогуудын гурвыг нэгтгэн авч

үзжээ.

Загварын тэмдэглэгээ

Үнэлгээний загварыг заримдаа Х ба О-г ашиглан тэмдэглэнэ. Үүнд Х-ээр үйл

ажиллагаа ба үйлчилгээг тэмдэглэнэ, О-оор ажиглалт, хяналтыг тэмдэглэнэ.

Үйлчилгээ ба ажиглалт бүрт дэд үсэг зүүж, тэдгээрийг тодотгоно. Жишээ нь,

нэг үйлчилгээ ба түүнийг дагалдах нэг ажиглалт, хяналттай үнэлгээний

загварын тэмдэглэгээ нь:

Х О1

байна.

Нэг ажиглалт ба дагалдах үйлчилгээтэй, тэр нь бас дагалдах хоёр ажиглалт ,

хяналттай үнэлгээний загварын тэмдэглэгээ нь

О1 ХО2 О3 байна.

Загварын бүлэг бүр тус тусдаа шугамтай. Дараахь тэмдэглэгээ нь хоёр

бүлэгтэй, нэг нь үйлчилгээнд хамрагдсан, нөгөө нь хамрагдаагүй үнэлгээний

загварыг илэрхийлнэ. Хоёр бүлгийг хоёуланг нь сорилтын бүлэгт үйлчилгээ

үзүүлэхийн өмнө нь нэг удаа, дараа нь хоёр удаа ажиглаж хянана:

О1 ХО2 О3

О1 О2 О3

Шалтгаан-үр дагаврын асуултын загвар

Шалтгаан-үр дагаврын асуултууд ихээхэн бэрхшээлтэй байдаг. Тэдгээрт

хариулахын тулд маш сайн бодож олсон загвар шаардагдана. Шалтгаан-үр

дагаврын асуулт бүхий, өөрөөр хэлбэл, эдгээр ажиглаж буй үр нөлөөний

шалтгаан, үр дагаврын тухай асуулттай үнэлгээнд үнэлгээний загвар нь тухайн

үйл ажиллагаанаас өөр ажиглаж буй үр дүнгийн хийж болохуйц тайлбарыг

хасахыг оролддог. Энэ нь тухайн бүтээл уг үр нөлөөг бий болгосон гэдэг

дүгнэлт хийх зорилготой. Товчоор хэлбэл, ажиглагдсан өөрчлөлтийг /үр

нөлөөг/ тухайн үйл ажиллагаанд юмуу эсвэл өөр бусад шалтгаанд хамааруулах

эсэхийг шийдэх нь хэцүү юм.

Хэн нэгэн шалтгаан-үр дагаврын асуулт тавих үед үнэлгээний загварыг бас

“Хэрэв үйл ажиллагаа явагдаагүй бол нөхцөл байдал ямар байх байсан бэ”

гэсэн асуултад тохируулан хийж болно. Энэ үйл ажиллагаа явагдаагүй

нөхцөлийн эсрэг баримтыг нарийн хэмжих боломжгүй байж болно. Гэвч энэ нь

үйл ажиллагаа явагдаагүй бол юу тохиолдож болох байсныг үнэлэх

боломжтой.

Туршилтын загварууд

Туршилтын загвар нь эм болон эмчилгээний шийдвэрийг туршихад байнга

ашиглагддаг анагаах ухааны судалгаанаас эх үндэстэй. Хөгжлийн байгууллага

энэ загварыг эрүүл мэндтэй холбоотой үнэлгээний асуултад хэрэглэхдээ “Бүс

нутагт хумхаа өвчний гаралтыг багасгах хамгийн сайн ямар арга зам байна вэ”

гэсэн асуулт тавьж болох бүсэд хумхаа өвчний гаралтыг бууруулахыг оролдож

байна. Туслах асуулт нь “Тусгай бодис шингээсэн орны тор энэ бүс нутаг дахь

хумхаа өвчний гаралтыг бууруулсан уу” гэсэн байж болно.

Туршилтын загвар асуултыг санал, нотолгоо болгож хувиргана. Хумхаа өвчний

жишээнд санал, нотолгоо, дараахь маягтай байна: Хэрэв бүс нутгийн хүмүүст

тусгай бодис шингээсэн орны тор өгөх юм бол тус бүсэд хумхаа өвчний гаралт

цөөрнө.

4 дүгээр бүлэгт үзсэнчлэн уг санал, нотолгоонд зориулан өөрчлөлтийн онолыг

боловсруулах ёстой. Санамсаргүй сонголт нь туршилтын загвар дахь хамгийн

чухал хүчин зүйл мөн. Ижил төрлийн бөгөөд ижил үе шатанд байгаа өвчинтэй,

ижил хүйсийн гэх мэт хүмүүсээс сайн дураараа санамсаргүй сорилт хийхэд

оролцох өвчтөнүүдийн бүлгийг сонгож болно. Тэдгээр хүмүүсийг дараа нь

эмийн хэд хэдэн дэглэмийн нэгэнд нь санамсаргүй байдлаар хуваарилна. Нэг

дэд бүлэг одоогийн мэдлэгийн илэрхийлэл болсон эмийг хэрэглэнэ. Өөр нэг

дэд бүлэг өөр ирээдүй бүхий шинэ эм ууна. Аль алинд нь нууц туршилтаар

судалгаанд оролцогчид ч тэр, эмнэлгийн ажилтнууд ч тэр ямар эмийг аль

өвчтөнд өгч байгааг мэдээгүй байна.

Хөгжлийн үнэлгээнд туршилтын загвар ашиглах нь бага ч гэсэн өсөх хандлага

ажиглагдаж байна. Хэдийгээр олон жилийн турш хийж байгаа ч ямар нөхцөл

байдалд хөгжлийн ямар үйл ажиллагаа үр дүнтэй хэрэгждэг талаар хангалттай

мэдлэг байхгүй байх явдалд дургүйцсэн байдлаас шалтгаалан энэ чиглэл рүү

илүүтэй хандах болсон байна.

Сонгодог туршилт 6 алхмаас бүрдэнэ:

1. Таамаглалыг томьёолох

2. Суурь түвшинг олох /өөрөөр хэлбэл, хамааралтай хувьсах

хэмжигдэхүүнийг хэмжих/

3. Тохиолдлуудыг үйл ажиллагаанд хамрагдах бүлэг ба үл хамрагдах

/хяналтын/ бүлэгт санамсаргүй байдлаар хуваарилах

4. Үйлчилгээ ба бие даасан хувьсах хэмжигдэхүүнийг үйл ажиллагаанд

оруулах

5. Хамааралтай хувьсах хэмжигдэхүүнийг дахин хэмжих /туршилтын дараахь/

6. Бүлгүүдийн хоорондын ялгааг тооцоолж, статистикийн ач холбогдолтой

болгохын тулд турших.

Хумхаа өвчний жишээнд асуулт нь тусгай бодис шингээсэн орны тор бүс нутаг

дахь хумхаа өвчний гаралтыг багасгасан эсэх тухай байна. Дээр өгүүлсэн 6

алхмыг дор үзүүлэв.

1. Таамаглалыг томьёолох: Шумуул үргээгч бодис шингээсэн орны торыг гэр

орондоо хэрэглэснээр хумхаа өвчний гаралтыг багасгав.

2. Суурь түвшинг олох: 2 сарын туршид тус бүс нутаг дахь хумхаа өвчний

шинэ тохиолдлын тоо 172 байв.

3. Тохиолдлуудыг үйл ажиллагаанд хамрагдах бүлэг ба үл хамрагдах

/хяналтын/ бүлэгт санамсаргүй байдлаар хуваарилна.

4. Үйлчилгээ үзүүлэх: нэг бүлэгт /үйлчилгээнд хамрагдах бүлэг/ орны тор өгнө,

нөгөөд нь /хяналтын бүлэг/ өгөхгүй.

5. Хамааралтай хувьсах хэмжигдэхүүнийг дахин хэмжих: үйл ажиллагаа

эхэлсний дараахь 2 сард хумхаа өвчний шинэ тохиолдлын тоо сорилтын

бүлэгт 65, хяналтын бүлэгт 118 байв.

6. Хоёр бүлгийн ялгааг тооцоолох: Сорилтын бүлэгт хумхаа өвчний шинэ

тохиолдол хяналтын бүлгээс 53-аар бага байв.

Үйлчилгээнд хамрагдах нэг бүлэг, хяналтын нэг бүлэгтэй сонгодог туршилтын

загварын тэмдэглэгээ нь:

О1 Х О2

О1 О2

байна.

Зарим тохиолдолд үнэлгээчид бүлэг бүрийн шугамын өмнө R үсэг тавьж, уг

бүлэг санамсаргүй байдлаар хуваарилагдсан гэдгийг үзүүлдэг. Дээр Дүрслэн

үзүүлсэн шиг туршилтын загварын хувьд тэмдэглэгээ дараахь байдалтай байна:

R O1 X O2

R O1 O2

Хүмүүс нарийн нийлмэл цогц байдаг учраас нийгмийн нөхцөл байдалд дүн

шинжилгээ хийхэд түвэгтэй байдаг. Хоорондоо төстэй хүний биед эм

туршихад туршилтын загвар сайн нийцдэг. Харин хүний цогц зан үйлийг авч

үзэхэд хуурмаг эерэг үзүүлэлт ба хуурмаг сөрөг үзүүлэлт илэрдгийг мэддэг

байх хэрэгтэй. Тухайн үйл ажиллагаа тухайн үр дүнгийн шалтгаан гэдгийг

судалгаагаар нотолсон ч бодит байдал дээр тийм биш байх нөхцөлд хуурамч

эерэг үзүүлэлт илэрнэ. Тухайн үйл ажиллагаа ба амжилт, үр дүнгийн хооронд

ямар нэг холбоо байхгүйг судалгаа харуулсан боловч бодит байдал дээр уг үйл

ажиллагаа мөнөөх амжилт, үр дүнтэй холбоотой байх нөхцөлд хуурамч сөрөг

үзүүлэлт илэрнэ.

Өрх гэрийн тоо, өгөгдлийг өөрсдөө өгдөг учир хуурамч эерэг үзүүлэлт гарч

болно. Тухайн бүс нутгийн хүмүүс туршилт ба өрх гэрт үзүүлсэн үйлчилгээний

талаар мэдсэн байж болох бөгөөд хумхаа өвчний тохиолдлын талаар дутуу

мэдээлсэн бол Засгийн газрын албаны хүмүүст тааламжтай байж мэднэ.

Хуурамч сөрөг үзүүлэлт илүү нийтлэг байж мэднэ. Хоёр бүлгийн хооронд

ялгаа олдохгүй байж болно. Учир нь тухайн үйл ажиллагааны дараахь

хэмжилтийн хоёр сар хумхаа өвчний гаралт бага байдаг хуурай улиралд

таарсан байна. Хэрэв үйлчилгээнд хамрагдсан айл өрхүүд орны тороо шөнө

бүр хэрэглээгүй, эсвэл үйлчилгээнд хамрагдаагүй бүлгүүд өөрсдөө орны тор

худалдаж авсан учраас хуурамч сөрөг үзүүлэлт гарч болно.

Хэрэв энэ судалгаагаар өөр нэмэлт асуулт тавихгүй бол энэ энгийн,

санамсаргүй байдлаар хуваарилсан үйл ажиллагааны үр дүнг тайлбарлахад

хэцүү болж мэдэх юм. Уг үр дүнг тайлбарлахын тулд үнэлгээчид дараахь

асуултын заримыг нь асуух хэрэгтэй байж мэднэ:

Орны тор хэрэглэх тухай ямар мэдээллийг айл өрхүүд авсан бэ

“Айл өрх” гэсэн тодорхойлолтын бүтэц юу вэ Чухам хэн орны тортой

унтаж байна вэ

Үйл ажиллагаанд хамрагдсан ба хамрагдаагүй бүлгүүд хэрэгжилтийн ямар

асуудал тавьсан бэ

Бүс нутаг дахь хумхаа өвчний гаралтыг хоёр сарын хугацаат үетэй

түүхчлэн яаж харьцуулсан бэ

Энэ үйл ажиллагааны үеэр уг бүс нутагт хумхаа өвчнөөс сэргийлэх өөр

ажил хийгдэж байсан уу

Энэ бүх асуулт Дүрсэлсэн асуулт бөгөөд хариулахад энгийн загвар шаардана.

■Хяналтын

бүлэг:

Туршилтад

байгаа, гишүүд нь

тухайн үйл

ажиллагаанд

хамрагдаагүй

бүлэг юм.

■Үйлчлүүлж

буй бүлэг:

Туршилтад

байгаа бөгөөд

гишүүд нь тухайн

үйл ажиллагаанд

хамрагдсан бүлэг.

Хяналтын бүлэг

Туршилтын загвар нь туршилтын үр дүнгийн талаархи өрсөлдсөн

тайлбаруудыг илэрхийлж буй бусад хүчин зүйлийг хасах, эсвэл хянахыг

оролдог. Үнэлгээчид туршилтын загвар хэрэглэхдээ адил тэнцүү бүлгүүдийг

харьцуулна. Хяналтын бүлэг бол энгийн нөхцөлд байгаа бүлэг бөгөөд

түүний гишүүд тухайн үйл ажиллагаанд хамрагдаагүй байна. Тухайн үйл

ажиллагаанд хамрагдсан судалгааны бүлгийг үйлчлүүлж буй бүлэг гэж

нэрлэж болно. Хяналтын бүлгийг ашиглах нь тухайн үйл ажиллагаанд

хамрагдсан бүлгийг түүнд хамрагдаагүй бүлэгтэй харьцуулах боломж олгоно.

Тухайн төсөл, хөтөлбөрийг гачигдалтай хүмүүсийн заримаас нуун хаахад

хяналтын бүлэг гол төлөв оролцдог. Төсөл, хөтөлбөрийг нуух явдлыг заримдаа

зөвтгөж болно, учир нь дутагдаж, гачигдаж буй бүх хүмүүст хүртээх

хангалттай нөөц байдаггүй. Төсөл, хөтөлбөрт хүн амын зөвхөн нэг хэсгийг

хамруулах боломжтой, эсвэл хөтөлбөрийг төлөвлөсөн хугацаанаас илүү

шатлан хэрэгжүүлэх болно. Өөр бусад тохиолдолд төсөл, хөтөлбөр

тодорхойгүй байж болох ба иймд ямар нэгэн үнэ цэнтэй зүйлийг нууж хаасан

эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв төсөл, хөтөлбөр үр дүнтэй гэж харуулбал

зарим хүмүүсийг яагаад түүнд хамруулаагүй вэ гэдгийг тайлбарлахад хэцүү

болдог. /Паттон 2008/

Санамсаргүй байдлаар хуваарилах

Туршилтын загварыг тухайн үйл ажиллагаанд хамрагдах болон үл хамрагдах

бүлгүүдэд оролцох магадлалтай хүмүүсийг санамсаргүй байдлаар

хуваарилахад ашиглах бөгөөд энэ нь хөтөлбөр, төслийн үр дүнд нөлөөлж чадах

хүчин зүйлсийн хувьд уг бүлгүүд адил төстэй байх магадлалыг нэмэгдүүлэх

зорилготой /бүлэг хуваарилахад нэг талыг барих явдал гарахгүй/. Эдгээр хүчин

зүйлд оролцогчдын нас, хүйс, боловсрол, санал бодол, түүх намтар болон

бусад зүйл орно.

Төгс ертөнцөд бол хэн нэгэн тухайн төсөл, хөтөлбөрт хэнийг оролцуулах,

хэнийг оролцуулахгүй гэдгийг санамсаргүй байдлаар шийдэх боломжтой.

Харин бодит байдал дээр тулгардаг бэрхшээлтэй асуудал бол тухайн төсөл,

хөтөлбөрт хамрагдахгүй, найдвартай хяналтын бүлэг бүрдүүлэх явдал юм.

Үүнийг хийх нэг арга бол төсөл, хөтөлбөрийн нөхцөлийг санамсаргүй аргаар

хуваарилах явдал юм. Төсөл, хөтөлбөрийн ашиг тусыг хүртэгсэд нийт хүн

амаас санамсаргүй байдлаар бүрдүүлсэн түүвэр бүлэг болно. Энэ түүвэр

бүлгийг дараа нь төсөл, хөтөлбөрт хамрагдаагүй хүмүүсээс санамсаргүй

байдлаар ялгасан түүвэр бүлэгтэй /хяналтын бүлэг/ харьцуулж болно /Вайт

2007/.

Санамсаргүй хуваарилалт нь үр нөлөөг хэмжих нарийн загвар ашиглах

боломжийг бүрдүүлнэ. Энэ нь бас янз бүрийн аргаар хуваарилснаас илүү

шударга байж болно. Үйлчилгээнд хамрагдах бүлэг ба хяналтын бүлэгт

хуваарилах нь санамсаргүй түүвэрт үндэслэсэн байх аваас нэг талыг барих,

өрөөсгөл явдал үгүй болно.

Хэдийгээр санамсаргүй хуваарилалт хөгжлийн үйл ажиллагаанд бодсоноос ч

илүү хэрэглэгдэх боломжтой боловч энэ нь байнга хийдэг сонголт биш.

Анагаах ухааны туршилтад хяналтын бүлэг бүрдүүлэх гэж төсөл, хөтөлбөрөөс

хасах нь заримдаа ёс зүйгүй байдаг. Гэвч оролцох хүсэлтээ илэрхийлсэн бүх

хүнийг хамруулах хангалттай нөөц байдаггүй учир заримыг нь үйлчилгээнээс

хасахаас өөр аргагүйд хүрнэ. Оролцох төслөөс ашиг тус хүртэх хамгийн их

боломжтой хүмүүст хуваарилахыг төслийн менежер хүсэж болно. Энэ нь

хөтөлбөрийн хязгаарлагдмал мөнгө хөрөнгөөс хамгийн их ашиг тус хүртэх

арга байж болох юм. Гэвч үнэлгээний үзэл, онолын үүднээс авч үзэхэд хэрэв

хөтөлбөрт хамгийн боломжтой хүмүүсийг хамруулбал үр дүн нь өрөөсгөл, нэг

талыг барьсан шинжтэй болно. Учир нь уг түүвэр бүлгийг нэг талыг бариагүй,

санамсаргүй байдлаар бүрдүүлээгүй. Хэрэв санамсаргүй сонголт хийх

боломжгүй бол хоёр бүлгийн хооронд ялгарах, мөн үр дагаварт нөлөөлж

болзошгүй хүчин зүйлүүдийн талаархи мэдээллийг цуглуулах нь өөр нэг

сонголт байж болно.

■Хяналтын

хувьсах

хэмжигдэхүүн:

Тухайн үйл

ажиллагааны үр

дагаварт

нөлөөлж

болзошгүй үр

нөлөөг

багасгахын тулд

тогтмол

байлгадаг хамааралгүй

хүчин

зүйл юм.

■Сонголтын

өрөөсгөл тал:

Тухайн үйл

ажиллагаанд

оролцож буй

хүмүүс ба түүнд

оролцоогүй

хүмүүсийн

шинж чанар

дахь байнгын

ялгаанаас болж

уг үйл

ажиллагааны үр

дүнгийн тухай

нотолгоо ба

өгөдөхүүнийг

гуйвуулах явдал

юм.

Эдгээр хувьсах хэмжигдэхүүнийг дараа нь өгөгдлийн шинжилгээнд хяналтын

хувьсах хэмжигдэхүүн болгон оруулж болох юм. Үнэлгээч хяналтын

хувьсах хэмжигдэхүүнийг ашигласнаар санамсаргүй хуваарилалт хийх

боломжгүй нөхцөлд ч гэсэн зарим өөр тайлбарыг хасах боломжтой болно.

Үнэлгээчид бүлгүүдийг сонгохдоо сонголтын өрөөсгөл талын асуудлыг авч

үзэх хэрэгтэй.

Сонголтын өрөөсгөл талын хувьд оролцогчид ба оролцоогүй хүмүүсийн

хоорондын ялгаа нь үйл ажиллагааны үр дүнгээс илүү бүлгүүдийн хоорондын

үл ажиглагдах ялгаанд тулгуурласан байж мэднэ.

Тухайн үйл ажиллагаа хэрэгжихээс өмнө үйлчилгээнд хамрагдах бүлэг ба

хяналтын бүлэг бүх шинж чанарын хувьд дунджаар статистикийн адил

тэнцүү чанартай гэдгийг санамсаргүй хуваарилалтын үйл явц нотолно.

Санамсаргүй туршилтаар сонголтын өрөөсгөл шинжийн асуудлыг

шийдвэрлэхдээ хөтөлбөрт оролцох гэж байсан боловч түүнд оролцохоо

санамсаргүй байдлаар үгүйсгэсэн хүмүүсээс туршилтын хяналтын бүлэг

бүрдүүлнэ. Санамсаргүй хуваарилалт сонголтын өрөөсгөл талыг арилгаж

чадахгүй, гэхдээ түүний оронд оролцогч /үйлчилгээнд/ ба оролцоогүй

/хяналтын/ бүлгүүдийн хоорондын өрөөсгөл талыг тэнцвэржүүлж, гол үр

нөлөөний үнэлгээг тооцоолох үед түүнийг саармагжуулна. Тухайн үйл

ажиллагааны дараа судалгаанд хамрагдсан хоёр бүлгийн үзүүлэлтийн дундаж

дахь үр дагаврын аливаа ялгаа нь уг үйл ажиллагааны үр дүнд бий болсон

ялгаа гэж болно /Дэлхийн банк 2008/.

Сонголтын өрөөсгөл тал хоёр байдлаар илэрч болно. Нэгд, оролцогчид

өөрсдийгөө хөтөлбөрт оролцуулахаар сонгосон байж мэднэ. Хоёрт,

хөтөлбөрийн менежерүүд түүнд амжилттай оролцох магадлалтай хүмүүсийг

сонгосон байж болно. Жишээ нь орны тороор хангах хөтөлбөрийг авч үзье.

Хэрэв хөтөлбөрийн хүрээнд тусгай бодис шингээсэн орны торыг зах зээлд их

хямд үнээр зарахаар шийдвэрлэсэн бол энд сонголтын өрөөсгөл байдал гарна.

Учир нь орны тор худалдаж авах боломжтой бөгөөд худалдаж авсан хүмүүс

үйлчилгээнд хамрагдах бүлэгт багтана, харин орны тор худалдаж авах

боломжгүй юмуу орны торны талаар мэдээлэл аваагүй хүмүүс дээрх бүлэгт

орж чадахгүй. Үүний зэрэгцээ үйлчилгээнд хамрагдсан бүлэг ба хяналтын

бүлэг хоёрыг харьцуулахад хэцүү байх болно, учир нь орны торыг хэн

хэрэглэсэн, хэн хэрэглээгүй гэсэн бүртгэл байхгүй байж мэднэ.

Ямар нэг буруу юмыг зөв гэж /хуурмаг эерэг үзүүлэлт/ ташаа бодоход хүргэж

болох боломжийг багасгахын тулд үнэлгээчид нийгмийн шинжлэх ухааны

аргаас ашигладаг. Үнэлгээчид туршилтын үнэлгээний загварыг хэрэглэснээр

хөтөлбөр, бодлого, төслийн хэрэгжилт болон хэрэгжилтийн орчныг хянаж

чадах бүх зүйлийг хийнэ. Үнэлгээ тухайн үйл ажиллагаанаас бусад бүх зүйлийг

боломжийн хэмжээнд хянаж чадаж байвал үнэлгээчид ажиглагдсан аливаа

ялгаа тухайн үйл ажиллагааны үр дүн мөн гэдгийг тодорхойлж чадна.

Үр тарианы ургацын гарцыг нэмэгдүүлэхийн тулд бордоо хэрэглэх төслийн

үнэлгээг авч үзье. Уг төслийн хүрээнд хүлэмж ажиллуулж, тосгоныхон түүний

дулааны хэм, ус, хөрсний нөхцөл байдлыг хянана. Үнэлгээний загварын хэсэг

болгон хүлэмжийн дотор тариалалтын хоёр тусдаа хэсэг байгуулжээ. Нэгд нь

бордоо хэрэглэхээр санамсаргүй байдлаар шийдэж, нөгөөг нь хяналтын хэсэг

болгон үлдээжээ. Хоёр хэсгийг адилхан халуун хүйтний хэмжээ, нарны тусгал

ба усаар хангаж, мөн адилхан бүтэцтэй хөрсөнд үр тариа тариалсан. Хэрэв

туршилтын хэсэгт хяналтын хэсгээс илүү их гарц гарсан бол үнэлгээч

бордооны үр дүнд уг ялгаа гарсан гэсэн дүгнэлтийг хийнэ.

Одоо уг төслийг хянаж болох орчинтой хүлэмжид биш, гадаах талбайд

хэрэгжүүлбэл юу тохиолдох тухай бодоцгооё. Хэрэв хоёр хэсэг талбай

хоорондоо ойрхон, хамтдаа байдаг, иймээс бордоо туршилт хийгээгүй хэсэг

рүү нэвтрэн орж болох нөхцөлд юу болох вэ Туршилт хийгээгүй хэсэг

тариалах талбайн янз бүрийн хэсэг рүү шилжиж болно. Гэвч хөрс, гэрэл,

дулааны хэм, хур бороо тэнд бага зэрэг ялгаатай байж болзошгүй. Хоёр

талбайд харилцан адилгүй анхаарал тавьж болно. Үнэлгээгээр үр нөлөөг

хэмжих боломж хэвээр нөхцөлд бордоо дангаараа өндөр гарцад нөлөөлсөн

гэсэн дүгнэлт хийх нь урьдчилсан, илүү таамагласан шинжтэй байх

магадлалтай.

Хөгжлийн үйл ажиллагаа явагдаж буй олон талт нийгэмд олон хүчин зүйлийн

дунд хамаарал тогтоох хэцүү болдог. Хөдөө аж ахуйн жишээ авъя. Усжуулах

төслийг сайхан цаг агаартай үед, ургацын эрэлт их байгаа нөхцөлд

хэрэгжүүлсэн гэж үзье. Усжуулах төслийг хэрэгжүүлсэн хэсгийн орлого өмнөх

жилүүдэд өсчээ. Энэ өндөр орлого уг төслийн үр дүн мөн үү Эсвэл энэ нь өөр

хүчин зүйлээс, тухайлбал, хур бороо нэмэгдсэн, эдийн засгийн таатай үе, улс

төрийн тогтвортой байдлын ер бусын үе зэргээс хамааралтай юу Уг нь тухайн

газар услалтын төсөл хэрэгжүүлэхэд таарах хүмүүсийг сонгон авч,

санамсаргүй байдлаар заримыг нь уг төсөлд оролцох, заримыг нь уг төсөлд

оролцуулахгүй бүлгүүдэд хуваарилж болно. Гэвч санамсаргүй хуваарилалт

хийх боломжгүй, иймд туршилтын загварыг сонгож болохгүй бол өөр ямар

сонголт байж болох вэ

Ийм олон тохиолдолд хагас туршилтын загварыг хамаарал тогтооход

ашигладаг. Хагас туршилтын загварын хүрээнд харьцуулалт хийж болох ч

санамсаргүй байдлаар бүлгүүдэд хуваарилах аргагүй. Чаттержи, Паттон

Бамбергер ба Вайт /2007/ нар бодит байдалд хагас туршилтын загварын

хязгаарлалтын тухай сайн илтгэлүүд бичжээ.

Дотоод үндэслэл

■Дотоод

үндэслэл:Тухайн

үйл

ажиллагаанаас

өөр аливаа бусад

ажиглагдсан үр

дүнгийн талаархи

тайлбар болон

өөр боломжит

бүх хүчин

зүйлийг үгүйсгэх

боломж бүхий

загвар юм.

Бусад боломжит тайлбаруудыг хасах тухай ярихын тулд бид дотоод

үндэслэлийн тухай ярьдаг. Дотоод үндэслэл /internal validity/ нь тухайн

хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд хамаагүй аливаа бусад ажиглагдсан үр

дүнгийн тухай тайлбарыг үгүйсгэх загварын боломжтой холбоотой юм.

Хүчтэй дотоод үндэслэл бүхий үнэлгээний загвар нь тухайн үйл ажиллагаа

нь ажиглагдсан үр дүнг бий болгосон уу, эсвэл үгүй юү гэдэг талаар дүгнэлт

хийхэд үнэлгээчдийн итгэлийг нэмэгдүүлнэ. Сул дотоод үндэслэл бүхий

загвараар тухайн үйл ажиллагаа ажиглагдсан үр дүнг бий болгосон гэж

бусдад итгүүлэхэд хэцүү.

Дотоод үндэслэлийг энд авч үзэхийн учир нь санамсаргүй хуваарилалт

хийгээгүй нөхцөлд үнэлгээний дүгнэлтийн үндэслэлийг янз бүрийн аргаар

өөрчлөн тайлбарлаж болдог.

Үнэлгээний дүгнэлтийн дотоод үндэслэлийг бууруулах олон тайлбарууд байж

болох бөгөөд зарим тохиолдолд уг тайлбар нь бодитой байхгүй ч байж болно.

Иймд дотоод үндэслэл нь тодорхой нөхцөл байдалтай холбоотой. Хагас

туршилтын загварын хүрээнд дотоод үндэслэлийг бууруулах нөхцөлийг авч

үзэх хэрэгтэй.

Их Британий Үнэлгээний нийгэмлэг /2003/ дотоод үндэслэлийг дараахь

байдлаар тодорхойлжээ:

Тухайн үйл ажиллагаа бодитойгоор юу бий болгосон талаархи хэн нэгний

дүгнэлтийн үнэмшилтэй байдал юм. Дотоод үндэслэлийг бууруулах зүйл нь

үнэлгээний загвар тухайн үйл ажиллагаа ба ажиглагдсан үр дүнгийн

хоорондын учир шалтгааны холбоог тодорхойгүй үлдээхэд хүргэдэг гэсэн

нотолгооноос татгалзах явдал юм. Үүнийг дараахь шинжийн асуулт гэж бодож

болно: Тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлсний дараахь бодит байдал болон

бодит байдлын эсрэг нөхцөл байдлын хоорондын ялгааг уг үйл ажиллагаанд

хамааагүй өөр ямар нэг зүйлээр тайлбарлаж болохгүй юу

Кук ба Кампбелл /1979/ нар гол номондоо дотоод үндэслэлийг бууруулах

энгийн хэд хэдэн зүйлийг тодорхойлжээ:

түүх

төлөвших

давтагдсан туршилт

сонголтын өрөөсгөл

тал

алдагдах

дундаж руу буцах

арга хэрэгсэл

ашиглах

■Түүхийн үр

нөлөө: Тухайн

үйл

ажиллагаатай

холбоогүй үйл

явдлын дүнд

үзүүлсэн үр

нөлөө юм.

Түүхийн үр нөлөө.

Түүхийн үр нөлөө гэдэг нь тухайн үйл ажиллагааны явцын турш гарч байсан

үйл явдал юмуу эсвэл уг үйл ажиллагааны хэсэг биш ч, харин давтан хийсэн

хэмжилтүүдийн хооронд гарсан үйл явдал нь бий болсон үр дүнд нөлөөлсөн

байж болох бололцоо, магадлал юм. Урт хугацааны судалгаанд түүх

нөлөөлөх аюул ямагт байдаг. Уг аюулыг илрүүлэхэд маш хэцүү байж

магадгүй, учир нь үнэлгээч үр дүнд нөлөө үзүүлж болох үйл ажиллагааны

турш гарсан үйл явдлуудыг судлах ёстой. Хувь хүний үр дүнг харахад үр

дүнд нөлөөлсөн түүхэн үйл явдлууд нэлээд үнэмшилтэй байдаг. Хувь хүний

түүх үйл явдлын дарааллыг агуулах ба түүний зарим нь зан чанарын

өөрчлөлт байж магадгүй. Бүлэг хувь хүмүүсийн хувьд, дотоод үндэслэлийг

бууруулах түүхийн хүчин зүйл нь ихэнх хувь хүмүүс юмуу эсхүл заримд нь

зэрэг нөлөөлж, хэмжиж болох зан чанарыг мэдэгдэхүйц өөрчлөх тийм үйл

явдлыг тодорхойлох ёстой. Броссарт, Клай ба Вилсон /2002/ нар бичихдээ:

Хэрэв бүх хувь хүмүүс нь судалгааны аль нэг бүлгийн гишүүн бол, энэ үйл

явдлын эрэл хайгуулыг ярилцлага юмуу ажиглалт хийх замаар явуулж болно.

Хэрэв оролцогчид бие даасан бол, хэрэв эмнэлэг зэрэг бүх оролцогчид

байрладаг энгийн орчинд уг үйл явдал болоогүй бол зан чанарыг зэрэг

өөрчлөх тийм үйл явдлын магадлал бага байна.

Жишээ нь, өндөр эрсдэлтэй залууст зориулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх

явцад насанд хүрээгүй этгээд жигшмээр гэмт хэрэг үйлджээ. Уг нөхцөл

байдал өндөр эрсдэлтэй насанд хүрээгүйчүүдэд хатуу хариуцлага хүлээлгэх

гэсэн эсэргүүцлийг бий болгов. Энэ нөхцөл байдал уг хөтөлбөрт хамаарах

хүмүүсийн хэв шинжийг өөрчилж, магадгүй үр дүнд нөлөөлж болно. Санал

бодол, хандлагын судалгаа ялангуяа энэ хэв шинжийн нөлөөг тусгана. Учир

нь саяхны үйл явдал, гол асуудлын талаархи хэвлэлийн танилцуулга санал

бодолд ихээхэн нөлөөлсөн байж болзошгүй /Насанд хүрээгүй хүмүүсийн

шүүх ба хэрэг төвгөөс урьдчилан сэргийлэх газар 1989/.

Нэгэн мужийн фермерүүдэд сайжруулсан тариалалт хийх сургалт явуулах,

эсвэл шинэ үр суулгах зэрэг төслийг авч үзье. Хамааралтай хувьсах

хэмжигдэхүүн юмуу эсвэл үр дагаврын хэмжилт үр тарианаас авах орлогыг

өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдүүлсэн байж болно. Гэхдээ энд

хэдийгээр орлого нь дунджаар өссөн ч тариалах хуучин аргатайгаа

зууралдсан, жинхэнэ үр тариалсан фермерүүд байж болзошгүй. Арай гүнзгий

судалгаагаар үр тарианы ургацад цаг агаарын нэн тааламжтай жил таарсныг

үзүүлж магадгүй. Өөрөөр хэлбэл, уг үйл ажиллагаа биш, харин цаг агаар

мөнөөх үр дүнгийн шалтгаан байжээ. Үйл ажиллагааны гадуурх үйл явдал уг

үр дүнд нөлөөлсөн байна. Үнэлгээний өмнөх ба дараахь загвар гол төлөв

түүхийн үр нөлөөнөөс болж доголддог.

Төлөвшилтийн үр нөлөө.

■Төлөвшилтийн

үр нөлөө:

Нас ахих ба

хөгжиж дэвших

явцын үр дүнд

үзүүлэх нөлөө

юм.

Төлөвшилтийн үр нөлөө нь нас ахих болон хөгжиж дэвших шалтгааны

улмаас үр дүн гарахад илэрнэ. Хүмүүс нас ахих тусам хэрсүүждэг. Тэд

хэрсүүжихийн хэрээр нөхцөл байдлыг янз бүрээр мэдэрч, түүнд янз бүрээр

хариулдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хамт үр дүн болж бодитой гарч буй

өөрчлөлтөд нас ахих, ухаалаг болох, туршлагатай болох зэрэг орно. Энэ үр

нөлөө хувь хүмүүс ба бүлгүүдийн дунд илэрнэ. Жишээ нь, хүүхдүүд нэмэлт

сургалтгүйгээр хоёр жилийн хугацаанд сайн уншдаг болох магадлалтай.

Байгууллагууд ч бас хөгжиж, өөрчлөгдөнө. Эдгээр өөрчлөлт өсөлт, хөгжлийн

байгалийн мөчлөгийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тухайн үйл

ажиллагаатай ямар ч холбоогүй юм. Үнэлгээний өмнөх ба дараахь загвар нь

энэхүү боловсорч гүйцэхийн үр нөлөөний улмаас гол төлөв тааруухан

болдог.

Төлөвших үйл явц урт, богино хугацааны гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг гэж

ойлгож болно. Богино хугацааны төлөвшилтийн жишээнд ядран сульдах

юмуу эсхүл суралцах явдал орж болно. Урт хугацааны боловсролт нь бие,

сэтгэлийн хөгжил, соёлын өөрчлөлт, сэтгэл зүйн бүтцэд нөлөөлж болох

орчны өөрчлөлт зэрэгтэй холбоотой. Хэмжилтийг хэдэн сарын турш тус

тусад нь хийх нөхцөлд урт хугацааны боловсролт чухал байж болох юм.

Жишээ нь, бага сургуулийн хүүхдийн хувьд хоёр жилийн хугацаатай

хэрэгжүүлэх унших хөтөлбөрөөс хүүхдийн унших чадварын оноонд үзүүлж

буй үр нөлөөг үнэлгээгээр судалж болно. Хоёр жилийн дараа хүүхдүүдийн ой

тогтоомжийн чадвар унших хөтөлбөртэй ба хөтөлбөргүйгээр нэмэгдэх болно.

Унших чадварын нэмэгдсэн оноо нь сурагчдын боловсорч сайжрах үйл

явцтай биш, унших хөтөлбөртэй холбоотой гэдэгт үнэлгээч хэр зэрэг

итгэлтэй байж чадах вэ

Дахин туршилтын үр нөлөө.

■Дахин

туршилтын

үр нөлөө:

Субъектийг

олон удаа

туршилтад

оруулснаас

үүсэх үр дүнд

үзүүлэх үр

Тухайн үйл ажиллагааны өмнө ба дараа субъектийг адил туршилтад оруулах

буюу олон удаа турших явцад дахин туршилтын үр нөлөө /богино

хугацааны/ илэрнэ. Судалгааны субъектууд судалгааны үр дүнгийн үндэслэлд

нөлөөлж болзошгүй байдлаар судалгааны асуултад хэрхэн хариулахыг сурч

болзошгүй. Жишээ нь, хөдөөгийн сургуулийн багш нарын ур чадварыг

сайжруулах зорилготой үйл ажиллагааг авч үзье. Сар бүрийн төгсгөлд багш

нөлөө юм.

нараар гүйцэтгэлийн туршилт хийлгэнэ. Үнэлгээний хорооны гишүүд

шалгалтын хуудас ашиглан багш нарыг үнэлэх ба тэдний гүйцэтгэлийн

талаархи сар бүрийн хариуг багш нарт өгнө. Багш нар зөвхөн тухайн

шалгалтын стандарт хуудсаар ур чадвараа дахин дахин шалгуулсны улмаас

ур чадвар нь сайжирсан дүгнэлт гарч болно.

Сонголтын өрөөсгөл тал.

■Сонголтын

өрөөсгөл тал:

Тухайн үйл

ажиллагаанд

оролцож буй ба

оролцоогүй

хүмүүсийн

шинж чанарын

байнгын

ялгааны улмаас

уг үйл

ажиллагааны үр

дүнгийн тухай

нотолгоо ба

өгөгдлийг

гуйвуулах явдал

юм.

Өөрсдийгөө хөтөлбөрт сонгон хамруулсан бүлэг хүмүүсийг хөтөлбөрт сонгон

оруулаагүй хүмүүстэй харьцуулах үед сонголтын өрөөсгөл тал бий болно.

Хоёр бүлэг адил тэнцүү биш, учир нь өөрсдийгөө сонгосон хүмүүс ур

чадвараа сайжруулах юмуу эсвэл хөтөлбөрт оролцоогүй хүмүүсийг бодвол

өөрсдийн санал бодол, хандлагыг хөтөлбөргүйгээр ч өөрчилж чадах нь илүү

магадлалтай. Судалгааны асуултад хариулахаар шийдсэн хүмүүсийг

хариулахгүй гэж шийдсэн хүмүүстэй харьцуулах нөхцөлд ч мөн сонголтын

өрөөсгөл тал гарч болзошгүй байдаг.

Тухайн хөтөлбөрийн талаар хүмүүс эсхүл байгууллагууд мэдсэний үндсэн

дээр оролцдог учир өөрсдийгөө сонгох сонголтын өрөөсгөл тал аль ч

хөтөлбөрт байж болзошгүй. Энэ бол хагас туршилтын загварын эрсдэл юм.

Алдагдлын үр нөлөө.

■Алдагдлын

үр нөлөө:

Тухайн үйл

ажиллагааны

үр дүнг

хэмжихэд

судалгаанаас

хүмүүс гарах

явдлын

үзүүлэх үр

нөлөө юм.

Алдагдлын үр нөлөө нь тухайн үйл ажиллагааг орхин гарахтай холбоотой

бий болдог. Оролцогчдоо алдах нь тухайн үйл ажиллагааны үр дүн болж

харагдах бөгөөд уг үйл ажиллагааны хуурамч үр нөлөөг бий болгоно.

Сонголт үнэхээр өрөөсгөл талын эх сурвалж болдог шиг оролцогчдын

дундаас гарч цөөрснөөс үүсэх ялгаатай хэмжээ мөн ийм байдлыг бий

болгоно. Зөвхөн хөтөлбөрийг амжилттай дуусгасан хүмүүсийн талаархи үр

дүнг танилцуулах сонирхол байдаг. Ингэсний үр дүн өрөөсгөл тал бүхий

бүлэгт илэрдэг, учир нь хөтөлбөрөөс гарсан хүмүүс түүнийг дуусгасан

хүмүүсийг бодвол муу гүйцэтгэлтэй байх магадлалтай Хөтөлбөрт бүрэн

хамрагдах нь үнэлгээнд чухал хувь нэмэр болдог ч энэ нь судалгааны

бүлгийн гүйцэтгэлийг харьцуулах явдлыг бүрхэгдүүлэх ёсгүй.

Жишээ нь, 400 оролцогч бүхий багшийн сургалтын хөтөлбөрт төгсөлтийн

хувь хэмжээг хөтөлбөрийн амжилтыг тодорхойлох нэг арга гэж ашигладаг

хэмээн үзье. 3 жилийн хөтөлбөрийн дараа 25 оролцогч ДОХ өвчний улмаас

нас баржээ. Оролцогчид цөөрсөн нь төгсөлтийн хувь хэмжээг хиймлээр

бууруулж, уг хөтөлбөр бодитой байж болохоосоо бага амжилттай болсон гэх

сэтгэгдлийг төрүүлнэ.

Мөнөөх багш нарын сургалтын хөтөлбөрийг ашиглан өөр жишээ авч үзье.

Хөтөлбөрийн хандивлагч болох багшийн коллеж жирэмсэн эмэгтэйчүүд

хичээлд явж, шалгалт өгч болохгүй гэсэн бодлого баримталдаг байв. Иймд

жирэмсэн эмэгтэйчүүдийг төгсөлтийн хувь хэмжээнд оруулахгүй.

Дундаж руу хазайх /regression to the mean/ үр нөлөө

■Дундаж

руу хазайх:

Хамгийн

өндөр, эсвэл

хамгийн бага

оноо авсан

хүмүүсийг

дахин

шалгахад

дундаж оноо

руу ойртох

бодит

хандлага юм.

Регрессийн гол шинж нь эсвэл их өндөр оноо авсан, эсвэл их бага оноо авсан

хүмүүсийг дахин шалгахад дундаж оноонд ойртсон байдаг бодит хандлагыг

илэрхийлнэ. Энэ үр нөлөөг дундаж руу хазайх гэнэ. Хэрэв хэмжүүр

найдвартай биш бол давтсан хэмжилтийн хооронд зарим өөрчлөлт гарна.

Хэмжилтүүд аль нэг хязгаар руу биш, дундаж руу шилжих бололцоо бий.

Иймд хамгийн их ба бага оноо авсан хүмүүс, бүлгийг сонгон авдаг

хөтөлбөрийн хувьд түүнээс ашиг тус хүртсэн эсэхээс үл хамааран “хамгийн”

бүлэг дундаж руу хазайх явдлаар гүйцэтгэлийн өөрчлөлт илэрч болно.

Жишээ нь, бичил зээлийн төслийн нягтлан бодох бүртгэлийн ур чадварыг

сайжруулах хөтөлбөрт тооны шалгалтын оноогоор оролцогчдыг сонгох

болсон бөгөөд хамгийн өндөр оноо авсан хүмүүсийг уг хөтөлбөрт

хамруулжээ гэж үзье. Хөтөлбөрийн дараа эдгээр оролцогчдоос тооны адил

шалгалт авсан бол тэдний оноо буурч магадгүй, учир нь тэд дундаж оноонд

■Арга хэрэгслийн

нөлөө: Үр дүнг

хэмжихэд хэрэглэх

арга хэрэгслийн

найдвартай байдал

алдагдсаны улмаас

үнэлгээний үр дүнд

үзүүлэх үр нөлөө.

■Хагас

туршилтын

загвар: Төстэй

шинж чанар

бүхий бүлгүүдийг

харьцуулдаг,

эсвэл адил

бүлгийг тодорхой

хугацаанд олон

удаа хэмждэг

загвар юм.

ойртоно.

Арга хэрэгслийн үр нөлөө

Арга хэрэгслийн үр нөлөө нь хэрэглэж буй арга хэрэгслийн найдвартай

байдал өөрчлөгдөхөд илэрнэ. Энэ өөрчлөлт нь хэмжилтийн шалтгааны

өөрчлөлтийг илэрхийлнэ. /жишээ нь, хэмжээсийн алдаа, үр дүн г.м./ Жишээ

нь, хоол тэжээлийн тухай мэдээллээр хангах замаар насанд хүрэгсдийн

биеийн жинг нэмэгдүүлэх зорилготой хөтөлбөрийн үнэлгээ нь хэрэв биеийн

жинг хэмжих хэмжээсийг тохируулаагүй юмуу эсвэл тэр нь тохируулснаас

өөрчлөгдсөн бол чухал үр нөлөө илрүүлж чадахгүй.

Хагас туршилтын загвар

Санамсаргүй хуваарилалтыг ашиглан үйлчилгээнд хамрагдах бүлэг ба

хяналтын бүлэг бүрдүүлэх боломжгүй нөхцөлд үнэлгээ хийхэд хагас

туршилтын загварыг ашиглаж болно. Хагас туршилтын загварт төстэй

шинж чанар бүхий харьцуулах бүлгийг ашигладаг загвар, мөн харьцуулах

бүлэг биш олон удаагийн хэмжилт хэрэглэдэг загвар орно. Үнэлгээч чухал

шинж чанараараа /хүйс, орлого, нийгэм, эдийн засгийн үндэс суурь/ аль

болох адил тэнцүү бүлгүүдийг бүрдүүлнэ. Эдгээр адил тэнцүү бүлгүүд буюу

харьцуулах бүлгүүдийн гүйцэтгэлийг дараа нь харьцуулна. /Шигтгээ 7.2/

Үнэлгээч заримдаа харьцуулах бүлгийг гол шинж чанаруудыг нийцүүлэх

замаар бүрдүүлнэ. Бусад үед үнэлгээч тухайн үйл ажиллагаанд хамрагдсан

бүлэгтэй яг адил биш, тэгэхдээ зарим харьцуулалт хийхэд хангалттай төстэй

харьцуулах бүлгийг хайж олно.

Хагас туршилтын загварыг өмнө нь сонгох /ex ante/ шаардлагагүй ч ингэсэн нь

илүү үр дүнтэй байдаг. Тодорхой хугацаанд адил бүлгийг олон дахин

хэмжихэд зөвхөн найдах биш, харин харьцуулах бүлгийг тодорхойлж чадвал

энэ нь хүчтэй загвар болж үр дүнгээ өгнө. Уг нь харьцуулах бүлгийн суурь

өгөгдлийг тухайн үйл ажиллагаанд оролцох бүлгийнхэнтэй адил нэг цаг

хугацаанд, хөтөлбөрийн ажиллагааны өмнө олж авбал сайн. Үнэлгээний

дараахь хагас туршилтын загварын хүрээнд харьцуулах бүлгийг хөтөлбөр

эхэлсний дараа тодорхойлно, бас хөтөлбөр дууссаны дараа ч тодорхойлж

болзошгүй. Энэ нь үнэлгээчид ихээхэн хүнд нөхцөлийг бий болгоно.

Хагас туршилтын загварын тэмдэглэгээ туршилтын загварынхтай адил байна.

Хагас туршилтын загварт зориулж хүмүүсийг бүлгүүдэд адил тэнцүү бишээр

хуваарилдаг нь түүний ялгаа юм. Зарим тохиолдолд адил тэнцүү биш

бүлгүүдийн шугамын эхэнд N үсэг тавьж ялгадаг. Иймд үйлчилгээнд

хамрагдсан бүлэг ба харьцуулах бүлгүүд бүхий хагас туршилтын үндсэн

загварыг дараахь байдлаар бичнэ:

N O1 X O2

N O1 O2

Тухайн үйл ажиллагааны үр дүнд ялгаа гарсан эсэхийг тодорхойлохын тулд

гол хэмжүүр, шалгуураар тогтоосон гүйцэтгэл уг үйл ажиллагааны үр дүнд

өөрчлөгдсөн гэдгийг үнэлгээгээр харуулах ёстой. Хагас туршилтын олон

загвар бий, зарим нь бусдаасаа илүү нарийн байдаг. Хагас туршилтын

загваруудаас наймыг нь дор авч үзэв:

харьцуулах бүлэггүй өмнөх ба дараахь /before-and-after/ загвар

урьдчилсан ба хэрэгжсэний дараахь /pre- and post-/ үеийн адил тэнцүү биш

харьцуулалтын загвар

зөвхөн дараахь адил тэнцүү биш харьцуулалтын загвар

тасалдсан олон удаагийн харьцуулалтын загвар

урт хугацааны загвар

судалгааны хэсгийн загвар

статистикийн хяналт ашиглах харилцан хамаарлын загвар

хандлагын онооны харьцуулалт

Шигтгээ 7.2 Хамтын нийгэмлэгийн удирдаж буй сургуулиуд ажиллаж чадаж

байна уу Эль Сальвадорын хөтөлбөрийн үнэлгээ.

Эль Сальвадорын Хамтын нийгэмлэгийн удирдаж буй сургуулиудын

хөтөлбөр нь иргэний дайны дараа хөдөөгийн боловсролыг хурдан хөгжүүлэх

зорилготой. Уг хөтөлбөрийн үнэлгээ нь боловсролын хариуцлагын

төвлөрлийг сааруулж, хамтын нийгэмлэг болон сургуулиудад суралцагсдын

үр дүнг хариуцуулсны үр нөлөөг хэмжихэд чиглэгдсэн.

Хөдөө сургуулиудыг түргэн хугацаанд өргөтгөсөн нь сургалтын чанарыг

орхигдуулж буй эсэх тухай асуулт тавигдсан. Үнэлгээгээр хөтөлбөрт

хамрагдсан гуравдугаар ангийн сурагчдын үр дүнгийн хэмжүүрийг

/математик ба хэл бичгийн стандарт шалгалтын үр дүн/ уламжлалт

сургуулийнхтай харьцуулж, сурагчдын зан чанар ба сонголтын өрөөсгөл

талыг стастикийн хяналт хэрэглэн хянажээ. Шалгалтын оноог богино

хугацаанд үнэлэх аргагүй учир үнэлгээчид бас багш ирээгүйн улмаас тасарсан

хичээлийн өдрүүдийг авч үзжээ. Сурлагын үр дүнгийн ялгаанд олон янзын

хүчин зүйл нөлөөлсөн байж болно.

Үнэлгээчид шалгалтын онооны ялгаа нь сургуулийн хэв маягийн ялгаа болон

айл өрхийн шинж чанар /боловсрол, ам бүлийн тоо, орлого/, сурагчийн шинж

чанар /хүйс, нас, ах, дүү нарын тоо/, сургуулийн шинж чанар /элсэлт, багш

нарын чанар, сургуулийн тоног төхөөрөмж, санхүү/ болон багшийн шинж

чанар /боловсролын түвшин, туршлагын хугацаа/ зэрэг бусад хүчин зүйлийн

ялгааг илэрхийлж байгаа эсэхийг тодорхойлох хэрэгтэй.

Үнэлгээчид Боловсролын яамнаас удирдаж хийлгэсэн судалгаагаар

цуглуулсан өгөгдлийг ашиглаж, бусад хүчин зүйлийг хянахын зэрэгцээ

сургуулийн хэв маягийн бие даасан үр нөлөөг хэмжих загварыг бүрдүүлнэ.

Дээрх бүх хүчин зүйлийг хянах статистикийн цогц загварчлалыг ашиглан

үнэлгээчид хөтөлбөрийн ба уламжлалт сургуулийн хүүхдүүдийн сургалтын

сурлагын оноо бараг адилхан байсан гэж дүгнэжээ. Сургуулиудыг хурдан

өргөтгөсөн нь сурлагад сөрөг нөлөө үзүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл,

нийгмийн хамтлагийн удирдсан сургууль ердийн сургуулиудтай адил үр

дүнтэй байв.

Харьцуулах бүлэггүй өмнөх ба дараахь загвар

■Өмнөх ба

дараахь загвар:

Тухайн үйл

ажиллагаа

эхэлсний дараахь

хэмжээсийг уг

үйл ажиллагаа

эхлэхээс өмнө

хийсэн

хэмжээстэй

харьцуулдаг

загвар юм

Өмнөх ба дараахь өөрчлөлтийг хэмжих нэг арга юм. Тухайн үйл ажиллагаа

эхэлсний дараахь гол хэмжээсийг уг үйл ажиллагаа эхлэхээс өмнө хийсэн

хэмжээстэй харьцуулах замаар үүнийг хийнэ. Өмнө ба дараа хийсэн туршилт

нь энгиийнээр өмнөх ба дараахь хэмжүүр юм. /”өмнөх” хэмжүүрийг гол төлөв

суурь үзүүлэлт гэдэг/ Суурь өгөгдлийг цуглуулахыг заримдаа суурь үеийн

судалгаа гэнэ. Өмнөх ба дараахь энгийн загвар хагас туршилтын сулавтар

загвар болохын учир нь тухайн үйл ажиллагаа дангаараа өөрчлөлтийг бий

болгосон гэдгийг нотлон үзүүлэхэд хангалтгүй зөвхөн ганцхан өмнөх ба

дараахь хэмжүүртэй юм. Хүмүүс ажиглалтад байгаа учраас өөрсдийн зан

үйлээ өөрчилсөн байж мэднэ, эсвэл тухайн үйл ажиллагаа бидний ажиглаж

мэдсэн өөрчлөлтийн бодит шалтгаан болох яг тэр цаг үед өөр ямар нэг юм

тохиолдсон байж болно.

Хэмжсэн гүйцэтгэлд бага өөрчлөлт гарсан байх юм бол үнэлгээчид тухайн үйл

ажиллагаа бүтсэнгүй гэж дүгнэхээс түдгэлзэх ёстой. Жишээ нь, ядуурлыг

бууруулах төслийг авч үзье. Төсөл хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийнхэн тун ядуу,

хэнийг нь ч гэсэн уг төсөлд хамруулж болохоор байсан. Иймд харьцуулах

бүлэг байсангүй. 10 жилийн дараа ядуу хүмүүсийн харьцаа хэмжээ

өөрчлөгдөөгүй байв. Үнэлгээч ядуурлыг бууруулах төсөл бүтэлтэй болсонгүй

гэж дүгнэж болохгүй. Учир нь уг төсөлгүйгээр ч тийм л байх байж, /энд дахиад

л бодит баримтын эсрэг томьёолсон асуулт асуух тухай яригдана/ хүмүүсийн

ихээхэн хэсэг нь ядуу л байх байсан аж.

Өмнөх ба дараахь хэмжилтүүд асуултад үнэмшилтэй хариулт өгнө гэж

ерөнхийдөө үздэггүй, учир нь тэдгээр нь үр дагаварт нөлөөлөх бусад хүчин

зүйлийг хянаж чаддаггүй, харин зөвхөн өмнөх ба дараахь нөхцөлийг л

харьцуулна. Тухайн үйл ажиллагаатай хамт ба түүнгүйгээр харьцуулалт

хийгдэхгүй. Иймд энэ загварын элементийг зөвхөн загварын бусад элементтэй

хамт хэрэглэх ёстой.

Өмнөх ба дараахь загварын тэмдэглэгээг дараахь байдлаар бичнэ:

О1 Х О2

Урьдчилсан ба хэрэгжсэний дараахь үеийн адил тэнцүү биш

харьцуулалтын загвар

Хагас туршилтын загварын хүрээнд хэдийгээр субъектуудыг санамсаргүй

байдлаар бүлгүүдэд хуваарилдаггүй ч гэсэн бүлгүүдийг хооронд нь харьцуулж

болно. Эдгээр харьцуулах бүлгийг адил тэнцүү биш бүлэг гэж нэрлэнэ.

Бүлгүүдийг одоо ч гэсэн харьцуулж болно. Тэгэхдээ үнэлгээчид дээр

өгүүлсэнчлэн дотоод үндэслэлийг бууруулах хүчин зүйлийг анхааралтай авч

үзэх хэрэгтэй.

Бүлгүүдийг илүү адил тэнцүү болгохын тулд үнэлгээчид бүлгүүдийг чадах

чинээгээрээ ойртуулж ижилсүүлэхийг оролдоно. Ижилсүүлэлтийг жишээ нь,

хүн ам зүйн шинж чанар, ур чадварын тест, гүйцэтгэлийн тест, бодож дүгнэх

оноо болон бусад аргыг хэрэглэн хийж болно. Үнэлгээчид субъектуудыг

урьдчилсан сорилтод оруулж, дараа нь түүнд авсан оноогоор нь бүлгүүдийг

сонгоно. Жендэрийн асуудлын ойлголтыг сайжруулах төслөөр жишээ нь,

жендэрийн асуудлын талаархи ойлголт ба зарчмыг хамарсан урьдчилсан

шалгалтыг зохион байгуулсан. Оноог өндрөөс нь доош нь эрэмбэлсэн.

Хамгийн өндөр оноо авсан хоёр хүний нэгийг нь нэг бүлэгт, нөгөөг нь хоёр

дахь бүлэгт оруулсан. Ингээд бүх сурагчийг хоёр бүлгийн аль нэгэнд

хуваарилж дуусах хүртэл уг ажиллагааг явуулсан бөгөөд нэг бүлэгт нь нэмэлт

сургалт зохион байгуулав. Тодорхой хугацааны дараа хоёр бүлгийг дахин

шалгаж, нэмэлт хичээл хийсэн бүлгийг нэмэлт хичээл хийгээгүй бүлэгтэй

харьцуулсан ба ялгаатай оноо авсан уу гэдгийг харахыг зорьсон.

Ижилсүүлсэн, адил тэнцүү биш харьцуулалтын тэмдэглэгээг дараахь байдлаар

бичнэ:

N O1 X O2

N O2

O2

Дан хэрэгжсэний дараахь үеийн адил тэнцүү биш харьцуулалтын загвар

Дан хэрэгжсэний дараахь үеийн адил тэнцүү биш харьцуулалтын загвар нь

урьд ба хэрэгжсэний дараахь үеийн адил тэнцүү биш харьцуулалтын загварыг

бодвол харьцангуй сул загвар юм. Урьд ба дууссаны дараахь үеийн адил

тэнцүү биш харьцуулалттай загвар шиг харьцуулах бүлэг байдаг. Иймд үйл

ажиллагааны дараахь өгөгдөл байдаг. Харьцуулах бүлэггүй байх нь илүүтэй

тул үйлчилгээ буюу үйл ажиллагаанд хамрагдах бүлэг ба харьцуулах бүлэг нэг

ижил газар эхэлж чадахгүй байх нь гол асуудал болно. Хоёр бүлэг хаана

дуусгахыг бид мэдэх боловч тэд хаана эхлэхийг мэдэхгүй. Тухайн үйл

ажиллагаанд хамрагдах бүлэг ба харьцуулах бүлгийн хоорондын ялгаа нь уг

үйл ажиллагааны үр дүн гэхээсээ илүү тэдгээр нь хаана эхэлсэн гэдэг ялгааг

илэрхийлж болзошгүй. Энэ нь хэрэгжсэний дараахь үеийн нөхцөл байдалд

таарах сайн загвар байж магадгүй.

N O1 X O2

N

O2

Тасалдсан олон удаагийн харьцуулалтын загвар

Тасалдсан олон удаагийн харьцуулалтын загвар нь нэг бүлгийн гүйцэтгэлийг

тухайн үйл ажиллагааны өмнө олон удаа хэмжиж, уг үйл ажиллагааг зохион

байгуулах ба уг үйл ажиллагааны дараа мөнөөх бүлгийн гүйцэтгэлийг олон

удаа хэмждэг. Бүлгийн хүрээн дэх тасалдсан олон удаагийн загварын

тэмдэглэгээ дараахь байдалтай байна:

О1 О2 О3 Х О4 О5 О6

Тасалдсан гэсэн үгийг хэрэглэхийн учир нь нэг юмуу хоёр шалгуур

үзүүлэлтийг тодорхой хугацаанд үргэлжлүүлэн хэмжих үед тухайн үйл

ажиллагааг нэвтрүүлснээр хэмжилтийг зогсоодог байна. Тухайн үйл

ажиллагааны өмнө ба дараа олон удаа хэмжилт хийдэг нь сонгодог өмнөх ба

дараахь загвараас ялгагдах шинж юм. Үүнийг бас нэг юмуу түүнээс олон

харьцуулах бүлэгтэй хамт хэрэглэж болно.

Урт хугацааны загвар

■Урт

хугацааны

загвар: Урт

хугацааны турш

хүмүүсийг хэд

хэдэн удаа

хянадаг загвар

юм

Урт хугацааны загвар буюу субъектуудыг урт хугацааны турш хэд хэдэн

удаа тодорхой үеүдэд үнэлдэг. Уг загварын зорилго нь юмс, үзэгдэл тодорхой

цаг хугацаанд хэрхэн өөрчлөгдөж байгааг харахад оршино. Жишээ нь: Эрүүл

мэндийн салбарт ДОХ өвчтэй эхчүүдээс төрсөн хүүхдүүдийн эрүүл мэндийн

байдлыг урт хугацааны турш судлах сонирхолтой байж болно. Урт хугацааны

судалгаагаар хүүхдүүдийг тодорхой хугацааны турш ажиглана. Эдгээр

хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудалд ижил төсөөтэй зүйл байсан. Урт

хугацааны судалгаа бусад загвар хэрэглэснээр олж чадаагүй чухал мэдээллийг

өгч чадна. Гэвч ийм судалгааг хийх нь нэлээд зардалтай, хүнд байдалтай

тулгарах, шантрах явдал гардаг /субъект нас барах, эсвэл үнэлгээчтэй харилцаа

холбоогоо таслах гэх мэт/. Урт хугацааны загварын тэмдэглэгээг дараахь

байдлаар бичнэ:

Х О1 О2 О3 …

Судалгааны бүлгийн загвар

■Судалгааны

бүлгийн загвар:

Урт хугацааны

турш

судалгааны

хэсгийг хэд

хэдэн удаа

хянадаг загвар

юм

Урт хугацааны загварын нэг хэлбэр бол судалгааны бүлгийн загвар юм. Урт

хугацааны загвараар хувь хүмүүсийг ажигладаг бол судалгааны хэсгийн загвар

адилхан түүвэр субъектуудыг ажиглана. Жишээ нь, нэг тодорхой сургуулийн

сурагчдын дунд жендэрийн асуудлаарх хандлага, зан байдлын хэв маягийн

өөрчлөлтийг судлах хөтөлбөр хэрэгжүүлж болно. Судалгааны хэсгийн

загвараар 1-ээс 6 дугаар анги хүртэлх нэг ангийн сурагч бүрээс жендэрийн

талаархи мэдээллийг цуглуулна.

Уг загварын тэмдэглэгээг дараахь байдлаар бичнэ:

Х О1 О2 О3 О4 О5 О6 …

■Харилцан

хамаарлын

загвар:

Өөрчлөгдөж

гуйвахгүй хоёр

юмуу түүнээс

олон хувьсах

хэмжигдэхүүний

харилцаа,

холбоог

судалдаг.

Статистикийн хяналтыг ашиглах харилцан хамаарлын буюу корреляцийн

загвар /correlational design/ Ёс суртахууны ба практик асуудал заримдаа

үнэлгээнд туршилтын загвар хэрэглэх боломжгүй болгодог. Энгийн

түвшинд авч үзвэл харилцан хамаарлын загвар нь өөрсдөө гуйвж

өөрчлөгдөх боломжгүй хоёр юмуу түүнээс олон хувьсах хэмжигдэхүүний

хоорондын харилцаа холбоог авч үзэж, туршилтын бус загварыг хэрэглэнэ.

Энэхүү харилцан хамаарлын энгийн загварыг “харилцан хамаарал нь учир

шалтгааны холбоотой адил биш” гэсэн хэллэгтэй гол төлөв холбодог. Гэхдээ

хоёр хувьсах хэмжигдэхүүн энд шалтгаан ба үр дагавар байхаар холбогдох

ёстой. Өнөөдөр олон удаагийн эргэлт, буцалтын хэлбэрийг хэрэглэсэн

шинжилгээний нарийн арга хэрэгсэл өргөн ашиглагдаж байна. Харилцан

хамаарлын арга хэрэгслийг статистикийн хувьд харьцуулах бүлгүүдийг

бүрдүүлж, тэдгээрийг хооронд нь харьцуулдаг болгоход гол төлөв хэрэглэж

байна. Харилцаа холбоо, хамаарал, шалтгаан ба үр дагаврын тухай асуултад

хариулахад ийм харьцуулах бүлгүүдийг ашигладаг болохыг Жонсон /2002/

нотолжээ. Урт хугацааны загварыг хэсэгчилсэн харилцан хамаарлын аргатай

уялдуулах нь учир шалтгааны дүгнэлтүүдийг ялгаж салгах чухал арга юм.

Жишээ нь, хэрэв сонирхсон бүх хүн ижил сонирхолтой бол хийж дуусгасан

гэрийн даалгаврын тоо ба шалгалтын гүйцэтгэлийн хоорондын харилцан

хамаарлыг судалж болох юм. Үүний зорилго нь тухайн сонирхолтой

холбоогүйгээр хийсэн гэрийн даалгаврын хэсэг ба мөн уг сонирхолтой

холбоогүй шалгалтын онооны хэсэг хоёрын харилцан хамаарлыг тогтоох явдал

юм. Хэрэв хамааралтай хувьсах хэмжигдэхүүнийг хамааралгүй гурван хувьсах

хэмжигдэхүүнтэй холбох юмуу урьдчилан тооцож чадвал учир шалтгааны

холбоосыг тогтоож болно /Гарбин 2009/.

Жишээ нь, улс төрийн албан тушаалд байгаа эмэгтэйчүүдийн хувь хэмжээ илүү

шударга Засгийн газартай харилцан хамааралтай эсэхийг тодорхойлох

зорилготой үнэлгээг авч үзье. Тухайн орны янз бүрийн газар дахь улс төрийн

албан тушаалтай эмэгтэйчүүдийн хувь хэмжээний талаархи өгөгдөл болон

мэдээлэгдсэн авлигатай тоо мэдээллийг цуглуулж, эдгээр хоёр хувьсах

хэмжигдэхүүн харилцан хамааралтай эсэхийг тодорхойлж болно. Харилцан

хамаарлын нотолгоо дангаараа учир холбогдлыг тогтоож чадахгүй. Тэр ч

байтугай олон эмэгтэй бүхий Засгийн газар авлига бага гарахтай харилцан

хамааралтай гэж тогтоогдсон ч харилцаа холбооны талаархи аль нэг

үнэмшилтэй өөр тайлбаруудыг үгүйсгэх хэрэг гарна.

Харилцан хамаарлын загварыг янз бүрийн аргаар хийдэг тул түүний

тэмдэглэгээг хэд хэдэн хэлбэрээр үзүүлнэ. Дор үзүүлсэн эхний тэмдэглэгээ нь

/а/ гурван бүлэг ба нэг ажиглалттай загварыг үзүүлж байна. Хоёр дахь

тэмдэглэгээ /в/ нэг нь ажиллагаанд хамрагдсан хоёр бүлгийг үзүүлнэ. Гурав

дахь тэмдэглэгээ /с/ гурван өөр ажиллагааг /X,Y ба Z/ үзүүлнэ. Эдгээр

үйлчилгээ бүрийг ажиглалт дагалдана.

/а/ О1 /в/ О1 /с/ Х О1

О2 Х О2 Y O2

O3 Z O3

Хандлагын оноог харьцуулах нь /propensity score matching/

■Хандлагын

оноог

харьцуулах нь:

Төсөлд

оролцоогүй

хүмүүстэй

харьцуулахад

тухайн төсөл

түүнд

оролцогчдод

ямар үр нөлөө

үзүүлж байгааг

хэмжихэд

ашигладаг загвар

юм. Ингэхдээ

бодит байдлын

эсрэг бүлгийг

бий болгохын

тулд логик

ухралтыг

ашиглах замаар

ажиглалтагдсан

урьдчилсан

таамагт

үндэслэнэ.

Түүнчлэн

дангаар нь болон

бусад

хэмжигдэхүүнтэй

харьцуулах эсхүл

хамаарлыг

илтгэхэд

хэрэглэгддэг.

Хандлагын оноог харьцуулах аргыг төсөлд оролцоогүй ижил төстэй шинж

чанар бүхий хүмүүстэй харьцуулахад төсөлд оролцогчдод тухайн төсөл

ямар үр нөлөө үзүүлж буйг хэмжихэд ашиглана. /Вайт ба Массет 2005/.

Үнэлгээчид энэ арга хэрэгслийг ашиглахын тулд эхлээд суурь үеийн

өгөгдлийг цуглуулах ёстой. Дараа нь тэд үнэлгээний асуулттай холбогдож

болзошгүй ажиглагдах шинж чанаруудыг тогтооно. /Жишээ нь, “Сургуулийн

ойр амьдардаг охидын хувьд сургууль хүртэл таваас дээш километр алхдаг

охидыг бодвол төгсөлтийн хувь хэмжээ илүү байна уу”/ Ажиглаж болох

шинж чанарт хүйс, нас, гэрлэлтийн байдал, гэрээс сургууль хүртэлх зай,

өрөө ба танхимын тохижилт, дунд сургууль төгссөн ах, дүү нарын тоо,

төрсөн дараалал зэрэг орно. Хувьсах хэмжигдэхүүнийг сонгосон бол

үйлчилгээнд хамрагдах бүлэг ба харьцуулах бүлгийг бүрдүүлнэ. Ингэхдээ

үйлчилгээнд хамрагдах бүлгийн хүн бүрийг харьцуулах бүлгийн нэг хүнтэй

харьцуулан хослуулах ба энэ нь ажиглаж болох шинж чанаруудыг

ашиглахтай илүү төстэй. Үүний үр дүнд нэг нэгэнтэйгээ аль болох адил

төстэй хувь хүмүүсийн ба айл өрхийн тохирох хос бүрдэнэ. Үүнд

туршилтын ажиллагааны хувьсах хэмжигдэхүүнийг оруулахгүй /Вайт 2007/.

Хандлагын онооны харьцуулалт хийхэд компьютерийн программм ашиглах

боломжтой. Стата нь хамгийн өргөн хэрэглэгддэг арга хэрэгсэл юм

/Алимендо ба Корейнид 2005/.

■Туршилтын

бус загвар: Үйл

ажиллагаанд

оролцох ба

оролцохгүй

бүлгүүдийг

бүрдүүлэх

оролдлого

хийдэггүй,

зөвхөн дүрслэх,

тайлбарлахад

голлон анхаардаг

үнэлгээний

загварын төрөл

юм.

■Энгийн өргөн

хүрээтэй загвар:

Хүмүүсийн

шинж чанарын

дүр зургийг цаг

хугацааны нэг

цэгт авч,

тогтоодог загвар

юм.

Туршилтын бус загвар

Энгийн өргөн хүрээтэй загвар

Энгийн өргөн хүрээтэй загвар нь цаг хугацааны нэг цэг дэх дүр зургийг

үзүүлнэ. Энэ төрлийн загварыг асуулгын аргатай хамт гол төлөв ашиглана.

Үнэлгээчид ерөнхий түүвэр дэх туслах бүлгийн хариултыг сонирхоно.

Туслах бүлгийг нас, хүйс, орлого, боловсрол, яс үндэс, эсвэл үйлчилгээ

авсан хэмжээ зэрэг туслах бүлгийн шинж чанарт үндэслэн бүрдүүлсэн байж

болно. Үнэлгээчид нарийвчлан шалгах боломжтой болохын тулд загварын

хүрээнд туслах бүлгүүдийг байнга задлах нь уг загварын гол санаа байдаг.

Өргөн хүрээтэй судалгаа нь түүвэр иргэд, хөтөлбөрийн ашиг тусыг

хүртэгсэд ба хуучин үйл ажиллагааны оролцогчдыг цаг хугацааны нэг цэгт

сонгоно. Дараа нь тэд нараас мэдээлэл цуглуулж, тэдний юу хэлснийг

тайлагнана /Шигтгээ 7.3/. Заримдаа цөөн жилийн өмнө төсөл, хөтөлбөрт

оролцож байсан хүмүүсийн одоогийн байдлыг тодорхойлох зорилгоор

асуулт тавьж болно.

Энгийн өргөн хүрээтэй загвар дараахь маягийн асуултад хариулна:

Боловсролын янз бүрийн түвшинтэй оролцогчид сургалтын үнэ цэнийн

талаар янз бүрийн үзэл бодолтой байна уу

Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд ялгаатай сургалтад оролцсон уу

Жишээ нь, үнэлгээний асуулт иргэд ба төслийн ашиг тусыг хүртэгсдийн

бүлгүүд авсан үйлчилгээндээ сэтгэл ханамжтай байна уу Эсвэл тэд яагаад

үйлчилгээг ашиглаагүй гэдэгт төвлөрнө.

Шигтгээ 7.3 Өргөн хүрээтэй загвар ашиглан Дүрсэлсэн асуултад хариулах нь

Эмэгтэйчүүдийг эдийн засгийн эрх мэдэлтэй болгож, өөрсдийн жижиг бизнес

эхлүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийг үнэлэхдээ үнэлгээчид хөтөлбөрт оролцсон

эмэгтэйчүүд энэ тухай юу бодож байгааг мэдэхийг хүсчээ. Эдийн засгийн эрх мэдэл

олгох хөтөлбөрөөс тэд юу сурсан, ашигтай бизнес эхлэхэд уг хөтөлбөр тусалсан эсэх,

ямар төрлийн бизнест тэд орсон, хөтөлбөрөөр мэдсэн сурсан зүйл бизнес эрхлэхэд

ашиг тустай байсан эсэхийг мэдэхэд тэдний санал бодол туслах юм. Үнэлгээчид

хязгаарлагдмал нөөцтэйгээр саяхны хөтөлбөр төгсөгчдөөс товч судалгаа авахаар

шийджээ. /нэг удаагийн загвар/ Судалгааны арга хэрэгсэлд оролцогчдын хүн ам зүйн

шинж чанарын тухай асуултууд багтсан бөгөөд ингэснээр хариултуудыг боловсролын

түвшин, насны бүлэг ба яс үндсээр нь харьцуулах боломжтой болно.

Үнэлгээчид үйлчилгээ авсан, үйлчилгээ ашигласан, эсвэл үйлчилгээний талаар

тодорхой нэг үе дэх санал бодол зэрэг хувьсах үзүүлэлтүүдээр яаж туслах

бүлгүүдийг харьцуулахыг сурч мэдэхэд уг загварыг ашиглах болно.

■Нэг удаагийн

загвар: Тухайн

үйл

ажиллагааны

дараа түүнд

оролцсон

бүлгийг нэг удаа

авч судалдаг

загвар юм.

Өргөн хүрээтэй загварын тэмдэглэгээг дараахь байдлаар бичнэ:

Х О1

Нэг удаагийн загвар

О2

О3

Нэг удаагийн загвар нь тухайн үйл ажиллагааны дараа түүнд оролцсон

бүлгийг нэг удаа авч судална. Нэг удаагийн загварыг, дээр нь авсан өдрийг

хэвлэсэн гэрэл зурагтай адилтган үзэж болно. Энэ загварыг “Хэдэн оролцогч

тодорхой хугацааны турш зөвлөсөн ажилд орсон бэ” зэрэг асуултад

хариулахад ашиглана.

Үнэлгээчид нэг удаагийн загварыг а/ хөтөлбөрт оролцогчдоос уг хөтөлбөр

хэр зэрэг санагдсан тухай асуултад, эсвэл б/ үзүүлсэн үйлчилгээг тэд юу гэж

үзсэнийг тодорхойлохын тулд хэрэглэж болно. Нэг удаагийн загварын

тэмдэглэгээг дараахь байдлаар бичнэ:

Х О1

■Учир

шалтгааныг

хянах стратеги:

Өөрчлөлтийн

онолын загвар

ба өрсөлдөгч

тайлбаруудыг

логикоор

үгүйсгэхэд

үндэслэсэн учир

шалтгааны

харилцаа,

холбооны

талаархи

нотолгоонуудаас

бүрдсэн

туршилтын бус

загварын төрөл

юм.

Учир шалтгааныг хянах стратеги

Ажиглагдсан өөрчлөлтүүд нь тухайн үйл ажиллагааны үр дүнд бий болсон

эсэхийг тодорхойлоход хэрэглэдэг олон стратегийн хувьд тэдгээр нь тоон

өгөгдөл цуглуулах тодорхой бүтэц бүхий стратегийг шаардана.

Түргэвчилсэн үнэлгээ хийж буй, эсвэл их жижиг юмуу шинэ төсөл үнэлж

буй үнэлгээчийн хувьд ийм стратеги хэрэггүй, үүнийг хэрэглэхийг зөвлөх

хэрэггүй байж болно. Үнэлгээний хүчтэй загварыг боломжтой бол хэзээ ч

гэсэн сонгох нь сайн байдаг ч дээр Дүрсэлсэн загвар мэт нөхцөл байдалд

учир шалтгааныг хянах стратегийг ашигладаг сул загвар хэрэглэх нь ганц зөв

сонголт байж болох талтай.

Загварын хэмжээ бага, өгөгдөл цуглуулах стратеги ихэнхдээ нээлттэй

үлдсэн, эсвэл нарийн түвэгтэй статистик шинжилгээг хэрэглэх боломжгүй

нөхцөлд ямар сонголт боломжтой вэ Дорх 8 логик нотолгооны нэг юмуу

түүнээс олон нь өрсөлдөгч төсөөллүүдийг үгүйсгэж чадна. Учир шалтгааны

эргэн тойрны логикийг тайлбарлах нотолгоонуудыг учир шалтгааныг

хянах стратеги гэнэ.

1. Учир шалтгааны жагсаалтын дүгнэлт: Тодорхой үр дагавар бараг

дандаа А, В, С эсвэл D-ээс шалтгаалсан гэдгийг бид мэднэ. Нэгэн

тохиолдолд В, С эсвэл D-ийн аль нь ч гарч ирэхгүй бол уг шалтгаан нь А

гэдэгт бид бараг итгэлтэй байж чадна. Бид санамсаргүй хуваарилалт хийж

чадахгүй нөхцөлд урьд нь хийгдсэн судалгаанаас бид авч чадна.

Шигтгээ 7.1-ийн жишээнд тосгоныхон шүгэл үлээхэд /А/, данх, сав суулга

цохиход /В/, хашгирахад /С/, шороо тоос босгон тойрон гүйлдэхэд /D/

заанууд зайлж явсан гэдгийг мэднэ. Хэрэв тосгоныхон зөвхөн А-г хийж,

заануудыг явуулж чадсан бол шүгэл үлээсний дүнд заанууд зайлж одсон

гэдэгт тэд бараг итгэлтэй байж чадна.

2. Үйл ажиллагааны аргын дүгнэлт /modus operandi inference/: Энэ арга

хэрэгсэл нь нэгээс олон боломжит учир шалтгаан илэрсэн нөхцөлд

тохиромжтой. Тухайн үр дагавар А, В, С, эсвэл D-ээс бараг дандаа

шалтгаалсан гэдгийг бид мэднэ гэж үзье. Нэгэн тохиолдолд С, D илэрч

гараагүй бөгөөд учир шалтгаан А юмуу В болохыг нарийсгаж өгсөн.

Үүний зэрэгцээ, зөвхөн онцлог шинжтэй учир шалтгааны холбоос /үйл

ажиллагааны арга/, А-гийн үйл ажиллагааны арга В-гийнхээс их өөр

ялгаатай бол энэхүү гаргалгаа улам хүчтэй болно.

Хэрэв тосгоныхон хөөж тууж, шороо тоос босгон гүйлдсэнээр заанууд

зайлж яваагүй тухай өөр тосгоныхоноос мэдсэн бол тэд шүгэл үлээсэн нь

заанууд зайлж одох шалтгаан болсон гэдэгт бараг итгэлтэй байж чадна.

Энэхүү үр дүн нь шороо тоос босгон гүйлдэх нь шүгэл үлээхээс нэлээд

ялгаатай болох нотолгоогоор улам баталгаатай болно.

3. Түр зуурын давамгайлах байдал. Ажиглагдсан үр дүн тухайн үйл

ажиллагааны өмнө нь биш, зөвхөн дараа нь бий болсон.

Хэрэв заанууд ирэхэд тосгоныхон шүгэл үлээж эхэлсэн, үүний дараа

заанууд тосгоныг орхиж явсан бол тосгоныхон шүгэл үлээх ба заанууд

явж одохын хооронд зарим холбоо байж магадгүй гэдэгт итгэж болно.

Хэрэв тосгоныхон заанууд ирэхээс өмнө шүгэл үлээж байсан, гэвч

заанууд тосгонд ямар ч гэсэн ирсэн бол шүгэл үлээх нь зааныг явуулах

шалтгаан болоогүй байх.

4. Тогтмол холбоо: Тухайн үйл ажиллагаа хэрэгжиж байхад үр дүн хаана

ч гэсэн ажиглагдаж байсан.

Тосгоныхон бүхий л бүс нутгаас ирсэн тосгоны хүмүүстэй уулзаж, шүгэл

үлээснээр заануудыг хөөж явуулсан тухай таамаглалаа хуваалцжээ. Бусад

тосгон мөн уг аргыг хэрэглэж заануудыг явуулжээ. Шүгэл үлээснээр

заануудыг тосгоноос явуулсан гэдэгт хэн нэгэн бараг итгэлтэй байж

чадна.

5.Холбоосын хүч: Ажиглагдсан өөрчлөлт өөр бусад боломжит учир

шалтгаан байхад биш харин тухайн үйл ажиллагаа хэрэгжиж байхад илүү

хүчтэй илэрч байсан.

Хэрэв бүс нутгийн тосгонууд заануудыг өөрсдийн тосгоноос хөөж

явуулах янз бүрийн олон арга хэрэглэсэн, харин шүгэл үлээх арга

тосгонууд зааныг хөөхөд илүү амжилттай байсан бол хэн нэгэн

заануудын явж одсоныг шүгэл үлээхтэй холбож болно.

6. Биологийн өөрчлөлтийн хувь хэмжээ: Илүү их үйлчилгээ үзүүлбэл,

ажиглагдах өөрчлөлт мөн их байна.

Тосгоныхон заануудыг тосгоноос хөөх нэгээс илүү арга ашигласан гэж

үзье. Тэд шүгэл олон удаа чанга үлээхэд заанууд зайлж оджээ. Тэд нэг

удаа шүгэл үлээхэд заанууд яваагүй. Иймд хэн нэгэн тосгоноос заануудын

явсныг шүгэл чанга үлээсэнтэй холбож үзнэ.

7. Уялдаа холбоо: Тухайн үйл ажиллагаа ба ажиглагдсан өөрчлөлтийн

хоорондын харилцаа холбоо уг үйл ажиллагаа ба түүний үр дагаврын

тухай бидний мэдэх өөр бусад зүйлтэй логикийн хувьд тохирч уялдаж

байна.

Далайн чоно, матар, цөөвөр чоно зэрэг аюултай амьтад тосгоныхон шүгэл

үлээхээр тосгоныг орхин явжээ. Шүгэл үлээснээр аюултай амьтдыг

тосгоноос зайлуулсан, иймд энэ аргыг заануудын хувьд хэрэглэж болно

гэсэн логик дүгнэлтийг хэн нэгэн хийж болно.

8. Адил төстэй байдал: Тухайн үйл ажиллагаа ба ажиглагдсан

өөрчлөлтийн хоорондын хэв загвар нь холбогдох өөр нэг үйл ажиллагаа

ба түүний үр дүнгийн хоорондын тодорхой хэвшсэн, нийтлэг хэв

загвартай адил төстэй байна.

Өмнөд Америкийн тосгоны ойролцоо пумагийн дуу гарвал шүглийн

чанга дуу ашигладаг тухай яриаг тосгоныхон сонсчээ. Өмнөд Америкийн

тосгоныхон дуу шуугиан пумаг хол байлгадаг гэдэгт итгэдэг аж.

Африкийн тосгоныхон өөрсдийн асуудалтай дээрх явдал ижил төстэйг

мэдэж, чанга хурц дуу шуугиан заануудыг холдуулж болно гэсэн дүгнэлт

хийж болно.

Эдгээр тохиолдол бүрт баримталсан зарчим адил байна. Судлаач өөр

тайлбаруудыг нэг нэгээр нь үгүйсгэж, ажиглагдсан өөрчлөлт тухайн үйл

ажиллагаанаас шалтгаалсан, эсвэл шалтгаалаагүй /гол төлөв, эсвэл ядаж гол

чухал нь/ байж болзошгүй гэдэгт итгэх хүртэл дээрх үйлдлийг үргэлжлүүлнэ.

Өгөгдөл цуглуулах стратегийг төлөвлөхдөө үнэлгээчид дээрх хэсэг

нотолгооноос аль нь хэрэгжих боломжтой ба цуглуулах хэрэгтэй гэдгийг

тодорхойлох, дараа нь тэдгээрийг яаж олж авахыг төлөвлөх ёстой. Учир

шалтгааны хамаарлыг тогтооход бүгдээрээ хэрэг болохгүй. Иймд үнэлгээчид

хамгийн чухал гэгдэх нотолгоонуудыг цуглуулна. Тэдгээр нь хамтдаа

үнэлгээнд үндэслэсэн шийдвэрээс гарсан дүгнэлтийг хангалттай тодорхой

болгоно. Гэвч эдгээр учир шалтгааныг хянах стратегийн нэгээс илүүг

бүрдүүлэх нь учир шалтгааныг дүгнэх үндсийг бэхжүүлнэ.

■Нөхцөл

байдлын

судалгаа:

Тухайн үйл

ажиллагааг

бүхэлд нь

болон түүний

нөхцөл

байдлын

тухай

гүнзгий иж

бүрэн

тайлбар ба

ойлголтыг

өгдөг

туршилтын

бус загвар

юм.

Нөхцөл байдлын судалгааны /case study/ загвар

Нөхцөл байдлын судалгаа нь туршилтын бус загвар юм. Энэ нь санамсаргүй

сонголт юмуу хяналт, харьцуулах бүлгүүдийг ашигладаггүй. Үнэлгээч тухайн

үйл явц, үйл явдал ба нөхцөл байдлыг гүнзгий ойлгож, яагаад үр дүн гарсныг

тайлбарлахыг хүсвэл нөхцөл байдлын судалгааны загварыг олонтаа хэрэглэдэг.

Ямар нэг зүйл хэрхэн ажиллаж байна, ямар нэг зүйл яагаад тохиолддог вэ

гэдэгтэй асуулт холбогдож байх нь ашигтай. Ялангуяа энэ нь тухайн үйл

ажиллагаа шинэтгэлийн юмуу туршилтынх, эсвэл сайн ойлгогдоогүй

тохиолдолд чухал байдаг. Нөхцөл байдлын судалгаа нь Дүрслэл, тайлбараас

илүүг онцлон үздэг, мөн нөхцөл байдлын тухай сайн мэдэх хүмүүсийн

тайлбарыг оруулна.

Нөхцөл байдлын судалгааг хөгжлийн үйл ажиллагаанд олонтаа хэрэглэнэ.

Тухайн үйл ажиллагааны хэрэгжилт газар дээрээ ямар байна, юмс үзэгдэл

яагаад тэдгээрийн хэрэглэсэн аргаар тохиолддог болохыг тодорхойлоход

нөхцөл байдлын судалгааны загвар ялангуяа их ашигтай юм. Дүрсэлсэн нөхцөл

байдлын судалгааг хөтөлбөрийн туйл, хэтрэлт юмуу ердийн үйл ажиллагааг

шалгахад хэрэглэнэ.

Нөхцөл байдлын судалгаа өгөгдөл цуглуулахын тулд чанарын арга, тоон аргыг,

эсвэл хоёуланг нь хэрэглэнэ. Уг судалгаа нь нэг тохиолдол юмуу олон

тохиолдлоос бүрдэнэ. Түүний зорилго, зорилт нь тухайн үйл ажиллагаанаас

байгууллага, хамтын нийгэмлэг, хөтөлбөр, хот болон улсуудад үзүүлсэн

нөлөөг гүнзгий ойлгож мэдэхийг онцлоход оршино.

Жишээ нь, аль нэг улсын нийтийн тээврийг үнэлэхийн тулд гол шалгуур

үзүүлэлтүүдийг суурь үзүүлэлт, зорилтот түвшинтэй зүгээр л харьцуулж

болно. Нийтийн тээврийн явсан замын уртын хэмжээ, уг тээврийг ашигласан

хүмүүсийн тоо, олсон орлого зэрэг шалгуур үзүүлэлтүүд байх юм бол

үндэсний хэмжээний судалгааг хийж болно. Гэвч өөр төрлийн холбогдох

асуултууд илүү гүнзгий өгөгдөл цуглуулахыг шаардаж байвал үнэлгээч нөхцөл

байдлын судалгааг сонгоно.

Жишээ нь, хэрэв хөдөөгийн тээврийг сайжруулах хөтөлбөрийн үнэлгээ

хийхийг хүссэн бол үнэлгээч хүмүүс яагаад нийтийн тээвэр ашиглахаар

сонгосныг судална. Тэгэхдээ өгөгдлийг хөдөөгийн хүмүүсээс өөрсдөөс нь

цуглуулах нөхцөлийг уг загварын дагуу тавьж болно. Эдгээр өгөгдлийг

үндэсний хэмжээнд цуглуулахад илүү их нөөц шаардагдана. Тэдгээрийг газар

зүйн багаахан хэсэгт цуглуулбал удирдах боломж илүү /нэг тохиолдол/.

Өөрөөр, үнэлгээчид олон тохиолдлын нөхцөл байдлын судалгааг сонгож,

түүнд хөдөөгийн хэд хэдэн нутаг дэвсгэрийг сонгон оролцуулж болно. Нөхцөл

байдлыг санамсаргүй байдлаар сонгож болно, эсвэл зарим тусгай шалгуурт

тулгуурлан зориудаар сонгон авч болно. /сайн тохиолдол, ердийн тохиолдол,

муу тохиолдол, хөдөөгийн алслагдсан газар нутаг болон том хотуудын

ойролцоох хөдөөгийн бүсийг оролцуулан/. Нэг нөхцөл байдлын судалгаанд

хэрэглэсэн өгөгдөл цуглуулах ижил стратегийг олон нөхцөл байдлын

судалгаанд ашиглах болно.

Хөгжлийн үйл ажиллагааны зорилго нь бодлого, практик боловсруулах юмуу

сайжруулахын тулд тодорхой нөхцөл байдлыг ойлгох явдал бол үүнд нөхцөл

байдлын судалгаа хэрэгтэй. Нөхцөл байдлын судалгаа үндэсний том судалгааг

бодвол илүү практик ач холбогдолтой төдийгүй шийдвэр гаргагчдад байнга

ашиг тустай байдаг гүн гүнзгий мэдээллээр хангана /Шигтгээ 7.4/. Жишээ нь,

үнэ төлбөргүй дархлаа тогтоох эмнэлгийн ашиглалтын харьцуулсан нөхцөл

байдлын судалгаа нь нэг арга нөгөөгөөс яагаад илүү амжилттай байдаг гэдгийг

тайлбарлахад тусална.

Тохиолдлын судалгааны загварын тэмдэглэгээг дараахь байдлаар бичнэ:

О1

О2

О3

Дүрсэлсэн асуултын загвар

Дүрсэлсэн асуултуудад “хэдэн”, эсвэл “хичнээн” зэрэг асуулт орно. Тэдгээр

нь үзэл бодол юмуу санал, санааг асууж тодотгоно. Дүрсэлсэн асуултууд

ерөнхийдөө Дүрсэлсэн ба туршилтын бус загваруудыг хэрэглэнэ.

Шигтгээ 7.4 Дүрсэлсэн асуултад зориулсан тохиолдлын судалгааны загварын

жишээ

Энэтхэг дэх бичил зээлийн хөтөлбөрийн судалгаагаар уг хөтөлбөрт хамрагдсан

эмэгтэйчүүд өөрсдийн зах зээлийн бодлогыг санаачлах, бодож олох талаар

хэрэглэж буй аргыг судлахыг хүсчээ. Уг тохиолдлын судалгааны аргын

хүрээнд таван эмэгтэй ба тэдний төслийг сонгож, гурван жилийн турш тэдний

ахицыг ажиглажээ.

Дүрсэлсэн асуултад хариулахад эдгээр загвар тухайн үйл ажиллагаанд

оролцоогүй харьцуулах бүлгийг оролцуулдаггүй. Тэдгээр нь үйл ажиллагаанд

оролцсон хүмүүсийг л зөвхөн онцлоно. Дүрсэлсэн асуултад хэрэглэгддэг

загваруудын зарим нь шалтгаан-үр дагаврын асуултад хэрэглэгддэгтэй адил

юм.

Дүрсэлсэн асуултад хариулахад хэрэглэдэг хамгийн нийтлэг загварууд нь

дараахь загвар юм:

энгийн өргөн төлөөлөлтэй

нэг удаагийн

өмнөх ба дараахь

тасалдсан олон удаагийн

урт хугацааны

нөхцөл байдлын судалгаа

Эдгээр загварын зарим нь Дүрсэлсэн асуулттай хэрхэн хэрэглэгддэг тухай энд

үзэх болно.

Өмнөх-ба-дараахь загвар

Өмнөх ба дараахь загварын тухай шалтгаан-үр дагаврын асуултын загварыг

өмнөх бүлэгт өгүүлсэн билээ. Эдгээр загварыг Дүрсэлсэн асуултад хариулахад

бас хэрэглэж болно. Загварын өмнөх ба загварын дараахь гэж гол төлөв

нэрлэдэг өмнөх ба дараахь загварын хүрээнд үнэлгээчид үйл ажиллагааны

өмнөх ба дараахь бүлэг шинж чанарын тухай асуух ба энд харьцуулах бүлэг

байдаггүй /Шигтгээ 7.5/ Жишээ нь, хөтөлбөрт оролцогчид эцэг эх болж

төлөвших арга хэрэгслийн тухай мэдлэгээ нэмэгдүүлсэн эсэх тухай асууж,

тэднийг хөтөлбөрт ороход нь, мөн хөтөлбөр дууссаны дараа шууд шалгаж

болно. Өмнөх ба дараахь загварын тэмдэглэгээг дараахь байдлаар бичнэ:

О1 Х О2

Шигтгээ 7.5 Дүрсэлсэн асуултад хариулахад өмнөх ба дараахь загварыг

хэрэглэх нь

Өмнөх ба дараах загвараар мэргэжлийн сургалтын хөтөлбөрт оролцогчдын түүвэр

хэсгийн цалинг сонирхож, хөтөлбөрийн дараах хоёр жилийн эцэст цалин

дунджаар хэр зэрэг нэмэгдсэн тухай тэднээс асуужээ. Энэ загварыг өргөн

төлөөлөлтэй өмнөх ба дараах загварт амархан шилжүүлж, улмаар цалингийн

өсөлт мэргэжлийн янз бүрийн төрөлтэй холбоотой эсэхийг судлахын тулд янз

бүрийн мэргэжилтэй хүмүүсийн туслах бүлгүүдээс асуулт асууна.

Тасалдсан олон удаагийн загвар

Тасалдсан олон удаагийн загварын талаар шалтгаан-үр дагаврын асуултын

загварын хамт урьд нь өгүүлсэн билээ. Тасалдсан олон удаагийн загварыг

Дүрсэлсэн асуултуудад хариулахад хэрэглэж болно /Шигтгээ 7.6/. Уг загвараар

ерөнхий чиг хандлагыг тодорхойлохын тулд тодорхой хугацаан дахь

өөрчлөлтийг ажиглана. Дүрсэлсэн асуултуудад хариулахад тэдгээрийг

ашиглахын зорилго нь өөрчлөлтийг тодорхой хугацаанд, үйл ажиллагааны

өмнө ба дараа нь судлах, тайлбарлахад оршино. Ийнхүү тасалдсан олон

удаагийн загварын чиг хандлагыг тогтооход хэрэглэнэ. Уг загварын

тэмдэглэгээг дараахь байдлаар бичнэ:

О1 О2 О3 О4 О5 О6

Шигтгээ 7.6 Дүрсэлсэн асуултад зориулсан тасалдсан олон удаагийн загварын

жишээ

Эхчүүдийн хоол тэжээлийн нэмэгдэл хангах хөтөлбөрийн өмнө ба дараа нь хүүхдийн

эндэгдлийн хувь хэмжээг тодорхой хугацаанд шалгаж үзнэ. Мөн өөрөөр, эмэгтэй

бизнес эрхлэгчдэд хөтөлбөрт оролцогчдын хандах хандлага тодорхой хугацаанд

өөрчлөгдсөн эсэхийг бичил зээлийн хөтөлбөр санаачлахын өмнө болон дараа нь

шалгана.

Урт хугацааны загвар

■Урт

хугацааны

загвар: Адил

хувьсах

хэмжигдэхүүний

давтагдсан

хэмжээсийг

адил

субъектуудаас

авдаг

тасалдсан

олон

удаагийн

загвар юм.

Урт хугацааны загвар нь тасалдсан олон удаагийн загварын төрөл бөгөөд

түүнд адил хувьсах хэмжигдэхүүний давтагдсан хэмжээсийг нэг адил

субъектээс авдаг. Дүрсэлсэн асуултад ашиглах нөхцөлд урт хугацааны

загварыг жишээ нь, сайжруулах хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд сурлагын

ололтоо тодорхой хугацаанд хадгалж буй эсэхийг тодоруулахад хэрэглэнэ.

Судалгааны хэсгийн загварыг бас Дүрсэлсэн асуултад хариулахад хэрэглэж

болно. Судалгааны хэсгийн загвар урт хугацааны загварын тусгай төрөл

бөгөөд түүнд адил төстэй хүмүүсийн жижиг бүлгүүдийг тодорхой хугацааны

турш олон удаа ажигладаг ба тэдний дадлага, туршлагыг улам нарийвчлан

бичиж авна. Судалгааны хэсгийн загвар нь бараг дандаа чанарын арга хэрэгсэл

/нээлттэй судалгааны асуулт, гүнзгий ярилцлага, ажиглалт/ ба мөн тоон

өгөгдлийг хэрэглэнэ. Уг загвар тухайн үйл ажиллагааны үр дүн болох аливаа

өөрчлөлтийн талаар гүн гүнзгий дүгнэлт өгнө.

Урт хугацааны загварын тэмдэглэгээг дараахь байдлаар бичнэ:

Х О1 О5 О3 . . .

Норматив асуултын загвар

Норматив асуултын логик нь Дүрсэлсэн асуултынхтай адил төстэй, гэхдээ

норматив асуултыг ямагт шалгуур юмуу стандарттай харьцуулан үнэлнэ.

Дүгнэлтүүдийг стандарттай харьцуулах ба уг стандартад шалгуур үзүүлэлтүүд

ба зорилтот түвшин орно. Ерөнхийдөө, норматив асуултад Дүрсэлсэн

асуулттай адил төстэй загварыг хэрэглэнэ.

Гүйцэтгэлийн аудит байгууллагын гүйцэтгэлийн зарим талыг авч үзнэ /Майне

2005, 2006/. Гүйцэтгэлийн аудит норматив үнэлгээтэй их төстэй байж болно.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын

судалгаанд үндэслэсэн гүйцэтгэлийн аудитын 7 төрлийг Барзелай /1997/

тогтоожээ. Хүснэгт 7.2-т илүү холбогдох дөрвөн төрлийг үзүүлэв.

Шигтгээ 7.7-д санамсаргүй байдлаар бүрдүүлсэн хяналтын бүлэг бүхий

туршилтын үнэлгээний загварыг бүтээх боломжгүй бол харьцуулах бүлэг

бүхий хагас туршилтын загварт шилжиж болохыг харуулав.

Шалтгаан-үр дагаврын асуултын загвар

Туршилтын загварыг ерөнхийдөө шалтгаан-үр дагаврын асуултад хариулахад

хэрэглэнэ.

Үнэлгээний илүү нарийн загвар хэрэглэх шаардлага

Ямар загвар шалтгаан-үр дагаврын асуултад тохирох вэ

Олон улсын хөгжлийн үнэлгээний салбарын тэргүүлэх хүмүүс хөтөлбөрийн

илүү нарийн үнэлгээ хэрэгтэй талаар хэлэлцэж иржээ /Давидсон 2006, Скривен

2006, Бамбергер ба Вайт 2007/.

Хүснэгт 7.2 Гүйцэтгэлийн аудитын дөрвөн төрөл

Төрөл Шинжилгээний нэгж Онцлох асуудал

Үр ашгийн

аудит

Үр дүнгийн

аудит

Гүйцэтгэлийн

удирдлагын

чадавхийн

аудит

Байгууллага юмуу захиргаа;

үйл явц юмуу хөтөлбөрийн

бүрэлдэхүүн хэсэг

Бодлого, хөтөлбөр, эсвэл

хөтөлбөрийн бүрэлдэхүүн

хэсэг

Байгууллага ба захиргаа,

төрийн удирдлагын асуудал

Хөтөлбөрийн үр дүнг хүргэх төсвийн

зардлыг багасгах боломжийг тодорхойлох

Төрийн бодлогын үр нөлөөг үнэлэх, бодлого

ба хөтөлбөрийн үр дүнд үнэлгээ хийх

Зорьсон зорилгодоо хүрэхийн тулд

захиргаа, байгууллага, хөтөлбөрийн

систем, дүрэм журмын чадавхийг үнэлэх

Гүйцэтгэлийн

мэдээллийн

аудит

Байгууллага

Байгууллагын өгсөн гүйцэтгэлийн

мэдээллийн чанарыг нотлох

Хөгжлийн албан ёсны агентлагуудын хийж буй ихэнх үнэлгээ тухайн

хөтөлбөр хэр сайн хэрэгжиж байна гэдэгт төвлөрсөн үнэлгээний үйл явц

юм гэж тэд тэмдэглэжээ. Хамтын оролцоотой үнэлгээ нэмэгдэх нь

тухайн хөтөлбөр, төслөөс ашиг тус хүртэгсдийн илүү олон санал,

бодлыг нэмэх боловч “энэ нь үр нөлөөний тоон шинжилгээнд

хэрэглэгдэх өгөгдлийг бий болгодоггүй ” /Бамбергер ба Вайт 2007, 58

дахь тал/.

Шигтгээ 7.7 Ажлаас гарсан хүмүүст зориулсан хөдөлмөр сургалтын хөтөлбөрийн

үр нөлөө

Хөгжиж буй олон оронд төрийн өмчийн үйлдвэрийн газрыг цомхотгоход

ажилчдыг дахин сургах асуудал тулгарч байна. Ийм хөтөлбөрийг үнэлэхэд

түвэгтэй, учир нь янз бүрийн хэд хэдэн бүрэлдэхүүн хэсэгтэй байх нь олон.

Хөтөлбөрийг янз бүрийн газар нутагт хэрэгжүүлэх бөгөөд янз бүрийн аргаар үр

дагаврыг хэмждэг. /хөдөлмөр эрхлэлт, өөрөө хөдөлмөр эрхлэх, сарын цалин хөлс,

цагийн хөлс/ Хөдөлмөр сургалтын хөтөлбөрийг үнэлэхийн тулд үнэлгээчид

дараах асуултыг тавина:

Хөтөлбөрт оролцогсод хөдөлмөрийн зах зээлд дахин ороход хөтөлбөрт

оролцоогүй хүмүүсийг бодвол илүү амжилттай байв уу

Сургалтын хөтөлбөр бүр хэр зэрэг зардал хэмнэсэн байв

Сургалтад оролцогчдыг түүнд оролцоогүй хүмүүсийн төсөөтэй бүлэгтэй

харьцуулжээ. Сургалтын хөтөлбөрийн үр нөлөөг хэмжихийн тулд засаг

захиргааны тоо баримт, судалгааны өгөгдөл болон статистикийн арга хэрэгслийг

хэрэглэжээ. Хөтөлбөрт оролцсон хүмүүс зарим талаар ялгаатай байх боломжтой.

Энэ нь тэдний үр дагаврын хувьд ялгааг бий болгодог. Жишээ нь, тэд харьцуулах

бүлгийн хүмүүс юмуу ажлын илүү туршлагатай хүмүүсийг бодвол илүү

сонирхолтой байж болох бөгөөд энэ нь тэдэнд шинэ ажил олох нөхцлийг

хялбарчилж өгч магадгүй юм. Энэ загварыг нарийсгахын тулд хөтөлбөрт оролцох

бололцоотой хүмүүсийг санамсаргүй байдлаар хуваарилах хэрэгтэй болж мэднэ.

Энэ нь хоёр бүлэг ялгаатай хамааралтай байх боломжийг арилгах зорилготой юм.

Эх сурвалж: Зохиогчид

Үр дүнд суурилсан арга ба Мянганы хөгжлийн зорилтод /МХЗ/ анхаарал

төвлөрүүлснээр үр нөлөөг харуулах хэрэгтэйг улам их шаардах болсон. Төсөл,

хөтөлбөр, бодлогын үр дүнд голлон анхаарсан үр нөлөөний үнэлгээг шаардах

болсон нь олон эх сурвалжтай холбоотой. Үүнд дараахь эх сурвалж орно:

Хөгжлийг санхүүжүүлэх тухай 2002 оны Монтеррейн бага хурал. Энэ нь

хөгжлийн агентлагууд үр дүнд суурилсан менежментийг улам их

хэрэглэхийг уриалсан.

2005 оны Парисын зөвшилцөл. Энэ нь үр нөлөөний үнэлгээг дэмжихэд

олон талт хандивлагчдын хамтын ажиллагаанд түлхэц өгсөн.

Ядуурлын үйл ажиллагааны судалгааны төв. Энэ нь санамсаргүй

судалгааны загвар хэрэглэхийг дэмжиж, ийм загварын талаар хийх

сургалтын хөтөлбөрүүдийг хөгжиж буй орнуудад санал болгожээ.

Дэлхий дахины хөгжлийн төв. Энэ нь үнэлгээний илүү нарийн загвар

хэрэглэхийг тууштай дэмждэг. Тухайлбал, “Бид хэзээ нэг сурах юм бэ”

гэсэн нийтлэл гаргасан. Уг төв бас бие даасан үнэлгээний агентлагуудад

хөгжлийн үнэлгээний илүү бие даасан, нарийн арга хэрэглэхийг уриалжээ

/Бамбергер ба Вайт 2007/.

Олон улсын хөгжил ба хөгжлийн үнэлгээний тухай одоогийн бодол,

сэтгэлгээний хязгаарыг тэлснээр үр нөлөөний үнэлгээ хэрэглэхийг уриалан

дэмжиж байна. Испанийн Засгийн газрын хүчин чармайлт энэхүү шинэ

сэтгэлгээг илэрхийлж, үнэлгээний илүү нарийн загвар хэрэглэхэд түлхэж байна

/Шигтгээ 7.8/. “Нарийн” гэсэн үг гол төлөв санамсаргүй байдлаар бүрдүүлсэн

хяналтын бүлэг ашигласан туршилт хийхийг илэрхийлж байна. Санамсаргүй

түүвэр арга анх гарч ирсэн шигээ дандаа хариулт болж чадахгүй, ялангуяа энэ

нь хөгжлийн агуулгад хамаатай гэж Дэлхийн банкны судалгааны газрын

захирал Раваллион тэмдэглэжээ /Раваллион 2009/. Жишээ нь, үнэлгээч

хөгжилтэй холбоотой зөвхөн зарим үйл ажиллагаанд л санамсаргүй түүврийн

аргыг хэрэглэж чадна. Тэгвэл дэд бүтцийн байршил болон түүнтэй холбогдох

хөтөлбөрүүдэд санамсаргүй түүврийн аргыг яаж хэрэглэх юм бэ Санамсаргүй

түүврийн арга хэт ерөнхийлдөг гэсэн дутагдалтай бөгөөд гол төлөв тодорхой

нөхцөл дэх хязгаарлагдмал, саланги тусдаа төслийн ажиллагаанд хэрэглэгддэг

тухай Раваллион шүүмжилжээ. Тэрээр бас “тархах” үр нөлөөг Зурагэлжээ.

Өөрөөр хэлбэл, санамсаргүй байдлын загварыг сонгосон үнэлгээчид хөтөлбөрт

оролцоогүй хүмүүст уг хөтөлбөр нөлөөлдөггүй гэж гол төлөв боддог. Гэвч

тархах үр нөлөө хөгжлийн хөтөлбөрт түгээмэл байдаг нь тодорхой. Тархах үр

нөлөө нь хүмүүсийг үйлчилгээ үзүүлж буй газар нутагт очих, эсвэл тэндээс

явах хөдөлгөөнийг зогсооно. Удаан хугацаанд дууриах буюу нэг бүлэг нөгөө

бүлгийнхээ практикийг хуулах ба хэрэв тэд ажил хийх нь гэж үзвэл орон

нутгийн Засгийн газар түүнд оролцож, хөгжлийн байгууллагуудын өгсөн

нөөцийг ашиглаж, мөн тийм үйлчилгээг шинээр тогтоосон хяналтын бүлэгт

үзүүлж болно.

Шигтгээ 7.8 Испанид үнэлгээний нарийн загварыг дэмжсэн нь

Испани Улс өөрийн хөгжлийн агентлаг ба түнш орнуудад үр дүнд суурилсан

менежментийг дэмжих замаар тусламжийн үр ашгийг сайжруулахыг зорьж

байна. Хүний хөгжлийн үр дагаврыг сайжруулахад чиглэсэн шинэтгэлийн

хөтөлбөрүүдийн үр нөлөөг үнэлэх талаар Дэлхийн банкинд дэмжлэг үзүүлэх

шинэ хөтөлбөрийг тус улс хэрэгжүүлжээ. Испани-Дэлхийн банкны үр

нөлөөний үнэлгээнд зориулсан ивээлийн сан хэмээх хөтөлбөр бол үр

нөлөөний үнэлгээ ба үр дүнд төвлөрсөн бөгөөд Дэлхийн банкинд

байгуулагдсан хамгийн том ивээлийн сан юм /Дэлхийн банк 2007/

Үнэлгээний загвар нөхцөл байдал тус бүрт, мөн тавигдсан үнэлгээний асуулт

бүрт тохирсон байх ёстой. Янз бүрийн төрлийн хөгжлийн үйл ажиллагаанд

засваруудыг нийцүүлэх асуудлыг Паттон /2007/ авч үзэж, “Янз бүрийн үр

нөлөөний нөхцөл байдал, үнэлгээний янз бүрийн зорилго нь аргуудын хувьд

янз бүрийн үр дагавартай байна” гэж тэмдэглэжээ /тал 1/. Үнэлгээчид нөхцөл

байдлыг тодорхойлохоос эхлэх хэрэгтэй ба загварыг нөхцөл байдлаас ургуулан

гаргах нь зүйтэй. Паттон тэмдэглэхдээ: “Хөгжлийн үр нөлөөний олон нөхцөл

байдал байдаг, иймээс үнэлгээнд нөлөөлөх өөр өөр арга бий” гэжээ /тал 2/.

Бамбергер ба Паттон нар /2007/ үнэлгээний загварыг нарийвчлах, цаг хугацаа

ба төсвийн хязгаарлалтыг авч үзэхтэй холбоотой дараахь саналыг

илэрхийлжээ.

1. Үнэлгээний загварыг хөтөлбөрийн онолын зөв загварчлалд үндэслэн

боловсруулах. Ингэх нь учир шалтгааны холбоосыг тайлбарлах,

төсөөллүүдийг тодорхойлоход тусална. Энэ нь мөн орон нутгийн эдийн

засаг, улс төр, байгууллага, байгаль орчны болон нийгэм-соёлын хүчин

зүйлсийг тодотгож, гүйцэтгэл ба үр дагаврын ялгааг тайлбарлана.

2. Холимог арга бүхий сайн загварыг хэрэглэх, чанарын ба тоон аргуудыг

хослуулах:

Тоон үр дүнг нотлох нэмэлт нотолгоог хангах, судалгааг тоймлоход

туслах ба тоон үр дүнг тайлбарлахад туслах олон арга хэрэглэхэд

чанарын өгөгдлийг ашиглах.

Хоёр дахь өгөгдлийг дээд зэргээр ашиглах, үүнд төслийн хяналтшинжилгээ,

үнэлгээг оруулах.

Цаг хугацаа, төсөв боломжтой бол төслийн явцад өгөгдөл цуглуулах

ажлыг нэмж хийх.

3. Өгөгдөл цуглуулах арга хэрэгслийг хялбарчлах.

4. Хоёрдогч өгөгдлийг бүтээлчээр ашиглах, дууссан судалгааны өгөгдөл юмуу

хяналтын, эсвэл харьцуулах бүлгүүдийг бий болгох.

5. Хэрэв түүвэр судалгааны бүлэг шүүмлэгч, өөнтөгч бол уг бүлгийн хэмжээг

багасгах тухай авч үзэх.

6. Өгөгдөл цуглуулах зардлыг багасгах, үүний тулд бага зардалтай ярилцлага,

өрхийн аж ахуйн судалгаанаас илүүтэй шууд ажиглалт хийх, өөр

төлөвлөсөн судалгааг нэмж хийх замаар бусад үнэлгээтэй уялдуулах.

Илүү сайн үр дүн гаргах оролдлого хийхдээ загвар бүрт таарах сонголтыг

үнэлгээчид судлах ёстой /Хүснэгт 7.3/. Зөв загвар сонгох нь чухал, учир нь “янз

бүрийн арга нь харилцан адилгүй, ялгаатай дүгнэлт бий болгоно. Өгөгдсөн

нөхцөлд ямар загвар, арга илүү зохистой, бүтээмжтэй, ашигтайг тогтоох нь

хэцүү” /Паттон 2002, тал 225/.

Үнэлгээ бол урлаг ч мөн, шинжлэх ухаан ч мөн. Загварын талаар шийдвэр

гаргахдаа үнэлгээчид төгс төгөлдөр загвар байхгүй гэдгийг санаж байх ёстой.

Бүх үнэлгээнд цаг хугацаа, зардал ба практик талын хувьд тэнцвэржүүлэлт

хэрэгтэй. Эдгээр тэнцвэржүүлэлтийг үр дүн ба дүгнэлтэд тэдгээрийн үзүүлж

болзошгүй үр нөлөөг үнэлэх замаар бататгах ёстой.

Хүснэгт 7.3 Энгийн туршилтын загварын давуу ба сул тал

Загварын төрөл Давуу тал Сул тал

Туршилтын

Харьцуулалт

Үндэслэлийг бууруулах дотоод хүчин зүйлийг

хянана.

Төрийн салбарт хэцүү

Хагас туршилтын

Өмнөх ба

дараахь

Туршилтын бус

Нэг удаагийн

загвар

Бүлгүүдийн хоорондын ялгааг тодруулахад

ашигтай; хэрэв харьцуулах бүлгийг зэрэгцүүлэхэд

хялбар, ижил төстэй бол түүхийн болон

төлөвшлийн нөлөөг хянаж болдог

Өөрчлөлтийг хэмжих нөхцөлийг хангахад ашиг

тустай.

Дүрсэлсэн ба норматив асуултыг авч үзэхэд ашиг

тустай. Нэг удаагийн загварыг олон удаа хэрэглэх

нь тохиолдлын нөхцөл байдлыг бүрдүүлж эхэлнэ.

Сонголт ба судалгаанд оролцогсод

судалгаанаас гарах, цөөрөх нь

эрсдэл учруулж мэднэ.

Туршилт, багаж хэрэгсэл ашиглах,

дундаж руу буцах, сульдаах, түүх

ба боловсролтын үл нөлөө. Энэ нь

түвэг учруулж болно.

Шалтгаан-үр дагаврын асуултад

хариулахад их сул.

Үнэлгээний асуултаас хэрэглэх аргаа тодорхойлох нь зүйтэй гэж Раваллион

/2009/ тэмдэглэжээ. Хамгийн чухал асуултууд гэвэл: Тухайн үйл

ажиллагаанаас хэн хожиж, хэн алдав Уг үйл ажиллагаа амьдрал дээр цаасан

дээрх шигээ байсан уу Хэрэгжилтийн явцад юу тогтворгүй байв Ямар

өөрчлөлтийг өргөтгөх ёстой вэ Хэнд зориулагдаж, ямар нөхцөлд уг үйл

ажиллагаа хэрэгжих юм шиг санагдаж байна вэ

Нэгтгэн хэлбэл, үнэлгээний асуулт бүрт туршилтын, хагас туршилтын юмуу

туршилтын бус загвар хэрэгтэй. Туршилтын загвараар юу болохыг

тодорхойлох юмуу урьдчилан тооцох “туршилтын” бүх хүчин зүйлийг хянахыг

оролдоно. Туршилтын загвараар хүмүүсийг санамсаргүй байдлаар дор хаяж

хоёр бүлэгт хуваажээ. Нэг нь туршилт буюу үйлчилгээнд хамрагдах бүлэг ба

нөгөө нь хяналтын бүлэг юм.

Хагас туршилтын загвар хоёр ба түүнээс олон бүлэг ашигладагаараа

туршилтын загвартай төстэй. Гэвч субъектуудыг санамсаргүй байдлаар бүлэг

бүрт хуваарилна. Тухайн үйл ажиллагаанд оролцож буй нэг бүлэг ба түүнд

оролцоогүй төсөөтэй бүлгийг судлахын тулд харьцуулах бүлгийг гол төлөв

бүрдүүлдэг. Туршилтын бус загвар нь илүү Дүрсэлсэн шинжтэй байдаг. Уг

загвар санамсаргүй хуваарилалт ба харьцуулах бүлгийн аль алиныг нь

хэрэглэдэггүй.

Хөгжлийн олон үйл ажиллагаанд шалтгаан-үр дагаврын асуултуудад хариулах

загварыг бүтээх хэцүү байдаг. Учир нь нөхцөл байдал нь нарийн цогц шинжтэй

байна. Тухайн үйл ажиллагааны улмаас ажиглагдсан үр дүн бий болсон

гэдгийг батлах хэцүү байдаг. Үнэлгээч хөтөлбөрийн хэрэгжилт ба хэмжилтэд

хяналт тавих хэр хэмжээнд үзүүлэх хөтөлбөрийн үр нөлөөг тодорхойлоход

үнэлгээний загвар хэрэг болно. Үүний зорилго нь бусад боломжит

тайлбаруудыг үгүйсгэхэд орших ба үүний тулд ажиглалт хийдэг.

Шалтгаан-үр дагаврын асуултад зориулж үнэлгээч үнэлгээний загварын эдгээр

төрлөөс нэг юмуу түүнээс олныг авч үзэх ёстой:

харьцуулсан ба адил тэнцүү биш загвар

тасалдсан олон удаагийн загвар

статистикийн хяналт ашиглах харилцан хамаарлын загвар

урт хугацааны загвар

судалгааны хэсгийн загвар

өмнөх ба дараахь загвар

өргөн төлөөлөлтэй загвар

хандлагын оноог харьцуулах

учир шалтгааныг хянах

Дүрсэлсэн асуултыг ерөнхийд нь Дүрсэлсэн ба туршилтын бус загвар хэрэглэн

үнэлдэг. Дүрсэлсэн асуултын загвар нь гүйцэтгэлийг зарим шалгууртай

жиших, хамаатуулахад чиглэгддэггүй асуултад хариулахыг онцолдог.

Дүрсэлсэн асуултад хэрэглэдэг загварын зарим нь шалтгаан-үр дагаврын

асуултынхтай адил төстэй.

Дүрсэлсэн асуултад хариулахын тулд үнэлгээч үнэлгээний загварын эдгээр

төрлийн нэг юмуу түүнээс олныг авч үзэх ёстой:

нэг удаагийн

өргөн төлөөлөлтэй

өмнөх ба дараахь

тасалдсан олон удаагийн

урт хугацааны

нөхцөл байдлын судалгаа

Норматив асуултын логик нь Дүрсэлсэн асуултынхтай төсөөтэй. Гэхдээ

норматив асуултыг дандаа стандарт, шалгууртай харьцуулан үнэлдэг.

Олон улсын хөгжлийн үнэлгээний чиглэлийн манлайлагч олон хүн үнэлгээний

илүү нарийн загвар хэрэглэхийг уриалж байна. Төсөл, хөтөлбөр, бодлогыг үр

дүнд суурилсан менежментэд шилжүүлэхийн хамт хамаарлын асуудлыг авч

үзэх үнэлгээний илүү олон загвар хэрэглэхийг хүсэх болно.

7 дугаар бүлгийн дасгал ажил

Дасгал 7.1: Үнэлгээний загварыг сонгох нь

Хамтын нийгэмлэгийн эрүүл мэндийн төв барьснаар бий болсон үр нөлөөг

хэмжих хүсэлтийг танд тавьсан байна. Уг эрүүл мэндийн төв нь гэр бүлд

тохиолдох ердийн өвчнийг яаж эмчлэх талаар эцэг, эхчүүдэд зааж сургах ба

ноцтой байж болох асуудлыг тодорхойлох юм. Уг хөтөлбөрийн зорилго нь

эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга, анхны тусламж, эрт эмчлэх талаар

үндсэн ойлголттой эцэг, эхчүүдийн тоог нэмэгдүүлэх, мөн өвчин нь ноцтой

болж мэдэх хүүхэд, ахмад настны тоог цөөрүүлэхэд оршино.

1. Хүлээгдэж буй үр дагавар нь юу вэ

2. Энэ үнэлгээнд зориулсан шалтгаан-үр дагаврын, норматив ба Дүрсэлсэн

асуултуудыг бичих

3. Эдгээр асуултыг судлахын тулд та ямар загвар хэрэглэх вэ Энэ загварын

хүчтэй ба хязгаарлагдмал тал нь юу вэ Таны сонгосон загвар бусад

боломжит загвараас яагаад илүү сайн бэ

Дасгал 7.2 : Үнэлгээний загвар ба өгөгдөл цуглуулах стратегийг

сонгох нь

Танай улсад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх мэдээллийн компанит

ажлын үр дүнг үнэлэх зургаан сарын судалгааны үнэлгээний загвар

боловсруулах хүсэлтийг танд тавьжээ. Уг ажлын хүрээнд улс орон даяар

хамтын нийгэмлэгүүдэд эрүүл мэндийн мэргэжилтнүүд хоёр өдрийн семинар

явуулна. Таны хийх үнэлгээний зорилго бол мэдээллийн компанит ажлын үр

дүнд эрүүл мэндийн ажил сайжирсан эсэхийг тодорхойлох явдал юм. Танд

дунд хэмжээний төсөв болон үнэлгээг төлөвлөх, хийхэд туслах судалгааны 6

туслах өгнө.

1. Таны анхны үнэлгээний асуулт Дүрсэлсэн, норматив, шалтгаан-үр

дагаврын асуултын аль нь вэ Тайлбарлах

2. Таны өгөгдөл цуглуулах стратеги зохион байгуулалттай, нээлттэй үлдэх

ёстой юу Эсвэл аль алиныг хосолсон байх ёстой юу Яагаад

3. Та хэмжих ёстой хамгийн чухал үр дагаврыг хэрхэн тодорхойлох вэ

Түүнийг яаж хэмжих вэ

4. Үнэлгээний ямар загварыг та хэрэглэх вэ

5. Таны хэрэглэх загварын хүчтэй ба сул тал нь юу вэ

Хавсралт 7.1 Янз бүрийн загварын төрлийн гол нэр томьёо, шинж чанарын тухай нэгдсэн товчоо

Нэр томьёо Загварын төрөл Тэмдэглэгээ Гол давуу тал Гол сул тал

Туршилтын Туршилтын загвар хяналтын ба үйл-ажиллагаанд оролцогч бүлгүүдийг санамсаргүй хуваарилалтаар

бүрдүүлдэг онцлогтой

Санамсаргүй

Харьцуулах бүлэг

Зөвхөн дараа нь

Санамсаргүй

Харьцуулах бүлэг

Урьд нь

О1 Х О2

О1 О2

Х

О3

О4

дотоод үндэслэл бат,

тодорхой хугацаанд үйл

ажиллагаанаас хамаарсан ба

хамаараагүй

өөрчлөлтийг тодорхойлдог

дотоод үндэслэл сайн, арай

илүү практик шинжтэй, үр

дагаврыг харьцуулахад ашиг

тустай

зардал ихтэй ч ёс суртахууны хувьд

анхаардаг, ерөнхийлөхөд хэцүү

тодорхой хугацаан дахь

өөрчлөлтийг тодорхойлдоггүй

туршилтгүй

Хагас туршилтын Хагас туршилтын бүх загвар туршилтын загварыг бодвол үндэслэлийн хувьд арай сул. Үүний

дотоод үндэслэл сул. Энэ загвар харьцуулалтыг хэрэглэнэ, гэхдээ санамсаргүй хуваарилалтгүй

хэрэглэнэ.

Өмнөх ба дараахь Бүлгийн хүрээнд О1 Х О2 практик шинжтэй, нөхцөл туршилт, багаж хэрэгсэл

/харьцуулалтгүй/ Өмнөх ба дараахь байдлыг авч үзэх ёстой ашиглах ба эргэж буцах

загвар түвэгтэй

Урьд. ба хэрэгж- Өмнөх ба дараахь N O1 X O1 нөхцөл байдлыг авч үзэх ёстой, түүхийн үр нөлөөг үгүйсгэдэг,

сэний дараахь бүлгүүдийн хоорондын N O2 O4 харьцуулах бүлгийг бодвол бүлгүүдийг адил тэнцүү биш

Адил тэнцүү биш /адил тэнцүү биш/ илүү үнэмшилтэй болгодог, бүх хувьсах хэмжиг

харьцуулалт дэхүүнийг хянахад хэцүү

Зөвхөн дараахь адил Үйл ажиллагааны дараахь N O1 X O2 дараахь нөхцөл байдлын хувьд үйл ажиллагаанд хамрагдах

тэнцүү биш харьцуу- өгөгдөлийг зөвхөн N O2 сайн загвар болж мэднэ бүлэг хаана эхлэхийг мэдэхлалт

харьцуулна. гүй

Адил тэнцүү биш О1 практик шинжтэй, нөхцөл байдлыг ёс суртахууны асуудал,

харьцуулах бүлэгтэй Х О2 авч үзэх ёстой, туршилт, багаж сонголт үндэслэлийг

зөвхөн дараахь загвар хэрэгсэл ашиглах, ухрах буцах бууруулна

ба түүхийн үр нөлөөг хянах

Янз бүрийн үйлчилгээний Х O1 үйл ажиллагаануудыг харьцуулж олон түвэг учирна

загвар бүхий зөвхөн Ү О2 чадна, нөхцөл байдлыг авч үзэх

дараахь Z О3 ёстой

Тасалдсан олон Олон удаа /бүлгийн О1О2О3ХО4О5О6 түүхийн учруулах түвэг бэрх- туршилтын өрөөсгөл тал

удаагийн харьцуулалт хүрээнд/ шээлийг хэсэгчлэн хянана, түвэг учруулна

Дүрсэлсэн асуултад

сайн Бүлгүүдийн адил тэнцүү түүхийн учруулах түвэг бэрх- зардал ихтэй, цаг их шаарбиш

хооронд олон удаагийн шээлийг арилгана, дундаж руу дана, тодорхой хугацааны

харьцуулалт ухралт багасна турш хүмүүсийг ажиглах

хэцүү

Урт хугацааны Суурь үзүүлэлт байхгүй Х О1О2О3 ... тодорхой хугацааны турш хувь зардал ихтэй, тодорхой хухүмүүсийг

ажиглана гацааны турш хувь хүмүүсийг

ажиглах хэцүү

Судалгааны хэсэг Тодорхой хугацаанд нэг Х О1О2О3О4О5 гүнзгий мэдээлэл зардал ихтэй байж мэднэ

ижил бүлгийг ажиглана

Статистикийн хяналтыг О1 боломжит түвэг бэрхшээлийг том хэмжээний түүвэр бүлашиглах

харилцан О2 зайлуулахын тулд тохиолдлын гийг шаардана, учир шалтхамаарлын

загвар О3 хоорондын харилцан хамаарлыг гааны тухай мэдээлэл

тодорхойлоход статистикийг ашиг- өгөхгүй байж мэднэ, таалана,

чухал харилцаа холбоо ба маглал шинжтэй

буруу байж мэдэх хувьсах хэмжигдэхүүнийг

тодорхойлно

Хандлагын онооны Үйл ажиллагаанд оролцогч- сайн дурын хөтөлбөрийн үнэлгээнд томоохон өгөгдөлий

харьцуулалт дыг түүнд оролцоогүй хү- ашиглана, төсөл ба хөтөлбөрийн багц ба тооцоолох чадавх

мүүстэй харьцуулна. оролцогчдод үзүүлэх үр нөлөөг шаардана

илүү найдвартай үнэлнэ

Туршилтын бус Дүрслэн тайлбарлахад сайн. Туршилтын бус бүх загвар туршилтын загваруудаас сул байдаг.

Өргөн төлөөлөлтэй Хүрээнд ба хооронд Х О1 цаг хугацааны нэг цэгт тодорхой тодорхой хугацаанд юу

О2 зураглал хийнэ тохиолдохыг нарийн ил-

О3 рүүлж чадахгүй

Нэг удаагийн Х О1 хялбар, практик шинжтэй үндэслэлийг бууруулах

олон сөрөг талтай, сул

загвар

Учир шалтгааны Өөрчлөлтийн онолын

мөшгих стратеги загвар ба логикт үндэслэсэн

учир шалтгааны

харилцаа холбоог нотолно.

Нөхцөл байдлын судалгаа О1 нөхцөл байдлын гүнзгий цаг хугацаа их шаардана,

О2 мэдээлэл дотоод үндэслэл бага

О3

Ишлэл ба цаашид унших зүйл

Aliendo, Marco, and Sabine Kopeinig. 2005. Some Practical Guidance on the Implementation

of Propensity Score Matching. Discussion Paper 1588, IZA, Institute

for the Study of Labor, Bonn.

http://ftp.iza.org/dp1588.pdf.

Bamberger, Michael, and Howard White. 2007. “Using Strong Evaluation Designs

in Developing Countries: Experience and Challenges.” Journal of Multidisciplinary

Evaluation 4 (8): 58–73.

Barzelay, M. 1997. “Central Audit Institutions and Performance Auditing: A Comparative

Analysis of Organizational Strategies in the OECD.” Governance:

An International Journal of Policy and Administration 103: 235–60.

Boruch, Robert.2004. “Ethics and Randomized Trials.” International Program for

Development Evaluation Training (IPDET) presentation, Ottawa.

Brossart, Daniel F., Daniel L. Clay, and Victor L. Willson. 2002. “Methodological

and Statistical Considerations for Threats to Internal Validity in Pediatric

Outcome Data: Response Shift in Self-Report Outcomes.” Journal of Pediatric

Psychology 27 (1): 97–107.

Brown, Randall S., and Ellen Eliason Kisker. 1997. “Nonexperimental Designs and

Program Evaluation.” Children and Youth Services Review 19 (7): 541–66.

http://www.aei.org/publications/pubID.17770/pub_detail.asp.

Campbell, D. T., and J. C. Stanley. 1963. “Experimental and Quasi-Experimental

Designs for Research.” In Handbook of Research on Teaching, ed. N. L. Cage.

Chicago: Rand-McNally.

CGD (Center for Global Development). 2006. When Will We Ever Learn Improving

Lives through Impact Evaluation. Washington, DC.

Chatterji, M. 2007. “Grades of Evidence: Variability in Quality of Findings in Ef ectiveness

Studies of Complex Field Interventions.” American Journal of Evaluation

283: 239–55.

Cohen, M. 2001. “Evaluating Microfi nance’s Impact: Going Down Market.” In

Evaluation and Poverty Reduction, eds. O. N. Feinstein and R. Picciotto, 193–203.

New Brunswick, NJ: Transaction Publishers.

Cook, T. D., and D. T. Campbell. 1979. Quasi-Experimentation: Design and Analysis

for Field Settings. Boston: Houghton Mil in.

Davidson, E. J. 2000. “Ascertaining Causality in Theory-Based Evaluation.” New

Directions for Evaluation 87: 17–26.

———. 2006. “The RCT’s Only Doctrine: Brakes on the Acquisition of Knowledge”

Journal of Multidisciplinary Evaluation 6: ii–v.

Garbin, Cal. 2009. Statistical Control. Lincoln, NE: University of Nebraska.

psych.unl.edu/psycrs/942/q2/control.ppt.

Grembowski, D. 2001. The Practice of Health Program Evaluation. Thousand Oaks,

CA: Sage Publications.

Homer-Dixon, Thomas. 1995. Strategies for Studying Causation in Complex Ecological

Political Systems. Occasional Paper; Project on Environment, Population, and

Security. American Association for the Advancement of Science, Washington,

DC, and the University of Toronto.

http://www.library.utoronto.ca/pcs/eps/method/methods1.htm.

Мayne, John. 2005. “Ensuring Quality for Evaluation: Lessons from Auditors.”

Canadian Journal of Program Evaluation 20 (1): 37–64.

——. 2006. “Audit and Evaluation in Public Management: Challenges, Reforms,

and Dif erent Roles.” Canadian Journal of Program Evaluation 21 (1): 11–45.

Miles, M. B., and A. M. Huberman. 1994. Qualitative Data Analysis: An Expanded

Sourcebook. 2nd ed. Thousand Oaks, CA: Sage Publications.

NIOSH (National Institute for Occupational Safety and Health). 1999. A Model for

Research on Training Ef ectiveness TIER. Centers for Disease Control, Atlanta.

http://www.cdc.gov/niosh/99-142.html.

Office of Juvenile Justice and Delinquency Prevention. 1989. Evaluating Juvenile

Justice Programs: A Design Monograph for State Planners. Report prepared for

the U.S. Department of Justice, Oi ce of Juvenile Justice and Delinquency Prevention

by Community Research Associates, Inc.

Patton, Michael Q. 2002. Qualitative Research and Evaluation Methods. 3rd ed.

Thousand Oaks, CA: Sage Publications.

——. 2005. “The Debate about Randomized Controls in Evaluation: the Gold Standard

Question.” International Program for Development Evaluation Training

(IPDET) presentation, Ottawa, July.

——. 2007. Design Options and Matching the Type of Impact Evaluation and Attribution

Issue to the Nature of the Intervention: Background Discussion on Impact

Evaluation for International Development Ef orts. November.

——. 2008. “The Logic of Experimental Designs and 10 Common Criticisms: The

Gold Standard Debate.” In Utilization-Focused Evaluation. 4th ed. Thousand

Oaks, CA: Sage Publications.

Powell, Keith D. 2004. “Research Methods on Psychological Science: Psychology

242.” Powerpoint presentation, November 8. Department of Psychology, University

of Chicago, Chicago, IL.

Prennushi, Giovanna, Gloria Rubio, and Kalanidhi Subbarao. 2002. PRSP Sourcebook

Core Techniques. Washington, DC: World Bank.

http://go.worldbank.org/3I8LYLXO80.

Project STAR. 2006. Study Designs for Program Evaluation. Aguirre Division, JBS

International, Inc. Bethesda, MD.

http://www.nationalserviceresources.org/fi lemanager/download/performance

Measurement/Study_Designs_for_Evaluation.pdf.

Ravallion, Martin. 2009. “Should the Randomistas Rule” The Economists Voice

6(2): 1–5.

Schweigert, F. J. 2006. “The Meaning of Ef ectiveness in Assessing Community

Initiatives.” American Journal of Evaluation 27: 416.

http://aje.sagepub.com/cgi/content/abstract/27/4/416.

Shriven, Michael. 2006. “Converting Perspective to Practice.” Journal of Multidisciplinary

Evaluation 6: 8–9.

———. 2007. Key Evaluation Checklist. February.

http://www.wmich.edu/evalctr/checklists/kec_feb07.pdf.

Stake, R. E. 1995. The Art of Case Study Research. Thousand Oaks, CA: Sage

Publications.

Stul ebeam, Daniel L. 2004. Evaluation Design Checklist. Western Michigan Uni-

versity, Evaluation Center, Kalamazoo, MI.

http://www.wmich.edu/evalctr/checklists/evaldesign.pdf.

Stul ebeam, D. L., G. F. Mdaus, and T. Kellaghan, eds. 2000. Evaluation Models:

Viewpoints on Educational and Human Services Evaluation. Boston: Kluwer.

Trochim, W. M. “The Research Methods Knowledge Base. http://www.socials

researchmethods.net/kb.

Trochim, W., and D. Land. 1982. “Designing Designs for Research.” Researcher 1 (1):

1–16.

http://www.socialresearchmethods.net/kb/desdes.htm.

United Kingdom Evaluation Society. 2003. Glossary of Evaluation Terms.

http://www.evaluation.org.uk/Pub_library/Glossary.htm.

Wadsworth, Y. 1997. Everyday Evaluation on the Run. St. Leonards, New South

Wales, Australia: Allen and Unwin.

White, Howard. 2007. “Challenges in Evaluating Development Ef ectiveness.”

Working Paper, World Bank, Washington DC.

White, Howard, and Edoardo Masset. 2005. “Quasi-Experimental Evaluation.”

PowerPoint presentation, February 16.

World Bank. 1998. Do Community-Managed Schools Work An Evaluation of El

Salvador’s EDUCO Program. Impact Evaluation of Education Reforms Paper 8,

Development Research Group, Washington, DC.

———. 2004. PovertyNet: Evaluation Designs. Washington, DC: World Bank.

http://web.worldbank.org/WBSITE/EXTERNAL/TOPICS/EXTPOVERTY/

EXTISPMA/0,,contentMDK:20188242~menuPK:412148~pagePK:148956~piPK:

216618~theSitePK:384329,00.html.

———. 2006a. Conducting Quality Impact Evaluations under Budget, Time, and Data

Constraints. Independent Evaluation Group, Washington, DC.

———. 2006b. Impact Evaluation: The Experience of the Independent Evaluation

Group of the World Bank. Independent Evaluation Group, Washington, DC.

———. 2007. PowerNet. Spanish Impact Evaluation Fund.

http://web.worldbank.org/WBSITE/EXTERNAL/TOPICS/EXTPOVERTY/

EXTISPMA/0,,contentMDK:21419502~menuPK:

384336~pagePK:148956~piPK:

216618~theSitePK:384329,00.html.

———. 2008. PovertyNet: Impact Evaluation, Methods and Techniques, Evaluation

Designs. Washington, DC: World Bank.

http://web.worldbank.org/WBSITE/EXTERNAL/TOPICS/EXTPOVERTY/

EXTISPMA/0,,contentMDK:20188242~menuPK:415130~pagePK:148956~piPK:

216618~theSitePK:384329,00.html.

Yin, R. K. 1984. Case Study Research. Thousand Oaks, CA: Sage Publications.

Вэб хуудас

Campbell Collaboration. http://www.campbellcollaboration.org/.

Schweigert, F. J. 2006. “The Meaning of Ef ectiveness in Assessing Community

Initiatives.”

American Journal of Evaluation 27: 416. http://aje.sagepub.com/cgi/

content/abstract/27/4/416.

Scriven, Michael 2007. Key Evaluation Checklist. http://www.wmich.edu/evalctr/

checklists/kec_feb07.pdf.

Stul ebeam, Daniel L. 2004. Evaluation Design checklist. Western Michigan University,

Evaluation Center, Kalamazoo, MI. http://www.wmich.edu/evalctr/

checklists/evaldesign.pdf.

University of Northern Iowa, Department of Psychology. http://www.psych.uni

.edu/psycrs/457/e2/control.ppt.

World Bank. Doing Impact Evaluation Series. http://web.worldbank.org/WBSITE/

EXTERNAL/TOPICS/EXTPOVERTY/EXTISPMA/0,,menuPK:384336~page

PK:149018~piPK:149093~theSitePK:384329,00.html#doingIE.

8 ДУГААР БҮЛЭГ

ӨГӨГДӨЛ

ЦУГЛУУЛАХ АРГА

ХЭРЭГСЛИЙГ

СОНГОХ БА

ХЭРЭГЛЭХ НЬ

Өмнөх бүлгүүдэд үнэлгээний асуултууд ба тэдгээрт

тохирох үнэлгээний загваруудыг авч үзсэн. Энэ бүлэгт

үнэлгээний асуултуудад хариулахын тулд өгөгдлийг хэрхэн

цуглуулах тухай үзнэ.

Энэ бүлэг дөрвөн гол хэсэгтэй:

Өгөгдөл цуглуулах стратеги

Сайн хэмжүүрийн шинж чанар

Тоон ба чанарын өгөгдөл

Өгөгдөл цуглуулах арга хэрэгсэл

Өгөгдөл цуглуулах стратеги

Өгөгдлийг олон эх сурвалжаас, тухайлбал, бэлэн байгаа

бүртгэл тайлан, цахилгаан-механик хэмжилт, ажиглалт,

судалгаа, зорилтот бүлэг болон мэргэжилтний дүн

шинжилгээ зэргээс цуглуулж болно. Ганц нэг арга бол сайн

арга биш. Хүснэгт 8.1-д үзүүлснээр ямар арга хэрэглэх тухай

шийдвэр дараахь зүйлээс хамаарна:

Та юу мэдэх хэрэгтэй байгаа

өгөгдөл хаана байгаа

бололцоотой нөөц ба цаг хугацаа

цуглуулах өгөгдлийн иж бүрдэл

өгөгдөл цуглуулах давтамж

өгөгдлийг шинжлэхээр бодож төлөвлөсөн хэлбэр

Ямар арга сонгох нь зарим талаараа хариулах хэрэгтэй

үнэлгээний асуултаас, зарим талаараа тухайн үйл ажиллагааг

хэр сайн ойлгосон гэдгээс, бас зарим талаараа бэлэн

боломжтой нөөц, цаг хугацаанаас хамаарна. Жишээ нь,

тохиолдлын нөхцөл байдлын судалгааны дүнд бий болсон

гүнзгий ойлголт /өгөгдлийг цуглуулах эрчимтэй арга/ ба

судалгаанаас гарсан үр дүнгийн үндэслэл /өгөгдөл цуглуулах

эрчимтэй бус арга/ хоёрын хооронд тэнцвэржүүлэх,

зохицуулах хэрэг гарна. Өгөгдөл цуглуулах эрчимтэй арга нь

ерөнхийдөө хагас бүтэц бүхий аргыг хэрэглэх ба энэ нь уян

хатан хариулт өгөх боломжийг олгоно. Өгөгдөл цуглуулах

эрчимтэй бус арга гол төлөв бүтэц бүхий аргыг шаардах ба

энэ нь олон хариуцагчийн үр дүнг хангах боломжийг олгоно.

Хүснэгт 8.1 Өгөгдөл цуглуулах аргыг сонгох шийдвэрийн загвар

хүснэгт

Хэрэв та дараахь зүйлийг мэдэхийг хүсвэл Тэгвэл дорхийг авч үзэх

хэрэгтэй

Хөтөлбөрт оролцсон бичиг үсэг Хөтөлбөрийн өмнө ба дараахь

бага мэддэг тосгоныхон хөтөлбөрт бичлэгийн жишгүүдийг цуглуулах

оролцоогүй бичиг үсэг бага мэддэг Хөтөлбөрийн өмнө ба дараахь

хүмүүсээс илүү сайн бичиж буй шалгалтын үр дүнг ашиглах

эсэх

Хөтөлбөрт оролцогсод

хүүхдүүдийнхээ боловсролыг

дээшлүүлэхэд илүү идэвхтэй

оролцож буй эсэх

Хөтөлбөрийн өмнө ба дараахь эцэг эххүүхдийн

харилцааг ажиглах

Хөтөлбөрийн өмнө ба дараахь эцэг

эхийн оролцооны талаар хүүхэд, эцэг,

эх, багш нараас асуух

Хөтөлбөрт оролцогсод бичиг

үсгийн хичээл ба түүний дараа

бататгах ажлын чанарын талаар

сэтгэл хангалуун байгаа эсэх

Оролцогчдоос зохион байгуулалттай

ярилцлага авах

Бичиг үсгийн мэдлэгийн түвшин

хангалттай өндөр байгаа эсэхийг

тодорхойлох судалгаа хийх

Шигтгээ 8.1 Өгөгдөл цуглуулахад баримтлах дүрэм

Үнэлгээчид өгөгдөл цуглуулахад дараах дүрмийг мөрдөх ёстой:

Боломжтой нөхцөлд өгөгдөл цуглуулах олон удаагийн аргыг

хэрэглэх.

Боломжтой бол бэлэн байгаа өгөгдлийг хэрэглэх /ингэх нь түргэн,

хямд, шинэ өгөгдөл олохоос хялбар/

Хэрэв бэлэн байгаа өгөгдөл хэрэглэх бол үнэлгээчид тэдгээрийг

хэр эрт цуглуулсан, хувьсах хэмжигдэхүүнийг тодорхойлсон болон

өгөгдлийн нарийвчлалыг шалгасан эсэхийг мэдэж авах. Орхигдсон

өгөгдөл хэр хэмжээтэй болохыг шалгах.

Хэрэв эх өгөгдлийг цуглуулах ёстой бол цуглуулах арга зүйгээ

тогтоож, түүнийгээ мөрдөн ажиллах /төлөвлөгөө/; тодорхойлолт,

код түлхүүрийн нарийвчилсан тэмдэглэл, бүртгэл хөтлөх;

урьдчилан шалга, урьдчилан шалга, урьдчилан шалга; код түлхүүр

ба өгөгдөл оруулалтын нарийвчлалыг шалгах.

Эх сурвалж: Зохиогчид

Ямар төрлийн өгөгдөл цуглуулахыг тодорхойлохын тулд,

үнэлгээчид үнэлгээний гол түншид юу хамгийн чухал гэдгийг

тодорхойлох хэрэгтэй. Түнш тухайн орны сургуулиудын

нөхцөлийн талаархи тоон өгөгдлийг илүү сонирхож байна уу,

эсвэл хөдөөгийн хамгийн ядуу нутгуудын нөхцөл байдлыг

илүү гүнзгий ойлгох хүсэлтэй байна уу Заримдаа хоёулаа

чухал байна, гэвч байгаа нөөцийн хэмжээ нь аль нэгийг

тэргүүнд авч үзэхийг шаардана. Үнэлгээчид өгөгдлийн ямар ч

төрлийг хэрэглэсэн тодорхой дүрэм мөрдөх ёстой /Шигтгээ

8.1/.

■Зохион

байгуулалттай

арга: Бүх

өгөгдлийг яг нэг

аргаар

цуглуулдаг

өгөгдөл

цуглуулахарга

юм.

Зохион байгуулалттай арга

Өгөгдөл цуглуулах зохион байгуулалттай арга нь бүх

өгөгдлийг яг нэг аргаар цуглуулахыг шаардана. Энэ нь

ялангуяа олон газрын ба багц үнэлгээнд чухал юм.

Үнэлгээчид эдгээр үнэлгээг хийхдээ хаана юу болж бүтэж

байгаа тухай дүгнэлт хийхийн тулд янз бүрийн газрын

дүгнэлтийг харьцуулах боломжтой байх хэрэгтэй /Шигтгээ

8.1/. Өөр үйл ажиллагаатай харьцуулж, аль нь илүү зардал

хэмнэж байгааг тодорхойлоход бүтэц бас чухал.

Өгөгдөл цуглуулах зохион байгуулалттай аргыг тоон өгөгдөл

цуглуулахад ашиглах ба үнэлгээч түүнийг дараахь нөхцөлд

хэрэглэнэ:

урт, үргэлжилсэн асуултыг авч үзэх хэрэгтэй үед

түүвэр судалгааны томоохон бүлэг юмуу хүн ам

олонтой үед

юу хэмжих хэрэгтэйг мэдэж байгаа үед

үр дүнг тоогоор үзүүлэх хэрэгтэй үед

янз бүрийн газар ба ажиллагааг харьцуулах

хэрэгтэй үед.

Шигтгээ 8.2 Хөдөө аж ахуйн хөтөлбөрийг үнэлэхэд зохион

байгуулагдсан арга хэрэглэх нь

Хөдөө аж ахуйн чиглэлийн хөтөлбөрийн үнэлгээг авч үзье. Нэг асуултыг авч

үзэхдээ үнэлгээчид газар хатаалт амжилттай болсны хэмжүүр болгож хөрсний

чийглэгийн агуулгыг ашиглахаар шийджээ. Дараа нь тэд бүс нутгийн өөр өөр

олон газраас хөрсний чийглэгийн агуулгыг газар хатаалтын өмнө ба дараа нь

нэг ижил цаг хугацаанд хэмжихээр төлөвлөжээ. /цаг агаарын ижил нөхцөлд/

Хоёр дахь асуултад хариулахын тулд үнэлгээчид тэндэхийн фермерүүдээс

төслийн үр нөлөөний тухай асуухаар зохион байгуулагдсан ярилцлагын

асуулгыг ашиглажээ. Түүнд үндэслэн янз бүрийн үзэл бодол илэрхийлсэн

ярилцлагад оролцогчдын хувь хэмжээг тэд мэдээлжээ. /ийм хүснэгтэлсэн үр

дүнг давтамжийн тоо гэдэг/ Зохион байгуулагдсан ярилцлагын асуултууд

нарийвчлан чиглүүлсэн, ойлгомжтой найруулсан байх ёстой. Мөн хариултын

олон сонголтыг хангасан байх ёстой. Ярилцлагад оролцогсдоос бүгдээс нь

адилхан асуултуудыг яг адил аргаар асуух ба хариултын яг адил багцаас

сонгохыг хүсэх хэрэгтэй.

Гурав дахь асуултыг судлахдаа үнэлгээнд бүс нутгийн хатаалт хийсэн газар ба

хатаалт хийгээгүй ижил төстэй газар төслийн өмнө ба дараах тодорхой

хугацаан дахь ургацын хэмжээ ба үнийн талаархи тайланг ашиглахаар

төлөвлөжээ. Дөрөв дэх асуултыг судлахдаа 2600 оролцогчдоос авсан түүвэр

100 хүнээс төсөл ба түүний үр дүнгийн тухай асуух болжээ. Үнэлгээчид энэ

ярилцлагад тэднийг чиглүүлэх зорилгоор хагас зохион байгуулагдсан

асуултуудыг хэрэглэхээр төлөвлөжээ. Тэд үзэл бодлуудыг ойлгоход хэрэгтэй

хариултуудыг нарийвчлан судлахаар зорьжээ.

Эх сурвалж: Зохиогчид

Хагас зохион байгуулалттай арга

■Өгөгдөл

цуг- луулах

хагас зохион

байгуулалтт

ай арга:

Өгөгдлийг

дандаа адил

аргаар

цуглуулдаггү

й арга

Өгөгдөл цуглуулах хагас зохион байгуулалттай арга нь

дэс дараалалтай, ерөнхий арга зүйг мөрдөх боловч өгөгдлийг

дандаа нэг ижил аргаар цуглуулдаггүй. Хагас зохион

байгуулалттай ярилцлага гол төлөв урьдаас тодорхойлсон

өргөн хүрээтэй асуултуудын багцад тулгуурлах бөгөөд гэхдээ

тэдгээрийг тавих дараалал нь нөхцөл байдлаас хамаарна.

Үүний зэрэгцээ, өгсөн зарим хариултыг ярилцлагын явцад

боловсруулсан нэмэлт асуултуудаар сольдог. Эдгээр арга нь

зохион байгуулагдсан аргыг бодвол илүү нээлттэй ба

чөлөөтэй. Эдгээр арга нь асуултад хариулагчид юу хүссэж

байгаагаа өөрсдийн аргаар үнэлгээчдэд хэлэх боломж олгоно.

Өгөгдөл цуглуулах хагас зохион байгуулалттай арга

ерөнхийдөө чанарын арга юм. Үнэлгээчид энэ аргыг дараахь

нөхцөлд хэрэглэнэ:

хөгжлийн шинэ орчинд судалгааны ажил хийхэд

сэдэв ба асуудлыг ойлгохыг эрэлхийлж буй үед

оролцогчдоор яриулж, тэднээс илүү гүнзгий мэдээлэл

авахыг хүссэн нөхцөлд гүнзгий, баялаг, “хөшигний арын”

мэдээлэл авахыг хүссэн үед

өгөгдөл цуглуулах зохион байгуулагдсан аргын гэнэтийн

ба сайн ойлгогдохгүй үр дүнг ойлгох, эсвэл уг аргын

дүгнэлтийг баяжуулах баялаг жишээтэй байхыг зорьсон

үед.

Жишээ нь, үнэлгээчид хамтын нийгэмлэгийн төслийг

үнэлэхдээ өгөгдөл цуглуулах хагас зохион байгуулагдсан

аргыг сонгож болно. Ийм хөтөлбөрийн нөхцөлд төлөвлөлтийн

шийдвэрийн хяналтыг орон нутгийн бүлгүүдэд өгдөг учир

шийдвэр хэрхэн гаргасныг мэдэх, мөн төсөл ба түүний үр

дүнгийн талаархи орон нутгийн хүмүүсийн үзэл бодлыг

сонсохын тулд үнэлгээч хагас зохион байгуулсан арга

хэрэглэх нь зохистой.

Сайн хэмжүүрийн шинж чанар

Үнэлгээчид итгэл үнэмшил, хандлага, санал, мэдлэг, ур

чадвар, гүйцэтгэл ба зан үйлийг хэмждэг. Сонирхсон хувьсах

хэмжигдэхүүнийг хэрхэн хэмжих, энэ талаархи өгөгдлийг

хэрхэн цуглуулахыг тодорхойлохдоо үнэлгээчид дөрвөн гол

асуудлыг санаж байх ёстой:

Тухайн хэмжүүр тохирох уу Энэ нь хэмжихэд илүү

хялбар зүйлийг биш, чухамхүү бодитой хэмжих ёстой

юмыг хэмжиж байна уу

Уг хэмжүүр баталгаатай юу Энэ нь бодит нөхцөл байдлын

тухай мэдээлэл өгч чадах уу

Уг хэмжүүр үндэслэлтэй юу Уг хэмжүүр үнэлгээчийн

хэмжихээр зорьсон зүйлийг тусгах болов уу

Уг хэмжүүр найдвартай юу Хэрэв хэмжүүрийн өгөгдлийг

дандаа ижил дүрэм хэрэглэн ижил эх сурвалжаас ижил

аргаар цуглуулсан бол ижил үр дүн гарах уу

Тохирох буюу холбогдох гэдэг нь хэмжих шаардлагатай юмыг

ямар хэр хэмжээнд хэмжсэн тухай юм. Үнэлгээчид хэрэгтэй

зүйлийн оронд хэмжихэд хялбар зүйлийг хэмжихээс

зайлсхийх ёстой. Тэд бас хэт их юм хэмжих гэж оролдохгүй

байх ёстой. Цуглуулсан өгөгдлийг хэрэг болно гэдэгт

үнэмших арга нь загварын матриц юм.

Баталгаатай буюу үнэмшилтэй гэдэг нь цуглуулсан

өгөгдлийн үнэлгээний тайланг үзэх хүмүүст хэр зэрэг

итгэгдэх, үнэмшигдэх вэ гэдгийг тодруулахад ашигладаг нэр

томьёо юм. Жишээ нь, хүүхдүүд сургуулиас гарах хувь

хэмжээ яагаад өндөр байгааг олж мэдэх хамгийн баталгаатай

хэмжүүр нь багш нарын санал бодол гэж үзэхгүй байж болно.

Сургуулиас гарсан хүүхдүүдийн өөрсдийнх нь болон найз

нарынх нь санал бодол илүү үнэмшилтэй, баталгаатай

хэмжүүр байж болох юм.

Үнэн зөв гэдэг нь хэмжих ёстой байсан зүйлийг бодитой

хэмжсэн эсэхийг тодорхойлоход хэрэглэдэг нэр томьёо юм.

Жишээ нь, хүүхдүүдийг багад нь сургах хөтөлбөрт оролцох

эрэлт хүсэлтийг хэмжихэд ээлж дарааллын жагсаалт үндэслэл

багатай. Учир нь уг жагсаалт хугацаа өнгөрсөн, хүчингүй

болсон байх нь олон. Мөн эцэг эхчүүд хүүхдүүдээ олон

жагсаалтад бичүүлсэн байдаг. Хүүхдүүдийг хөтөлбөрт

оролцуулсан ч тэдний нэрсийг ээлж дарааллын жагсаалтаас

заавал хасдаггүй.

Үндэслэлийн хоёр төрөл нь гаднах үндэслэл ба агуулгын

үндэслэл юм:

■Гаднах

үндэслэл:

Сорил, тест

ба горимын

ажиллагааны

агуулга

хэмжих ёстой

зүйлээ ямар

хэмжээнд

хэмжиж

байгааг

илтгэнэ.

■Агуулгын

үндэслэл:

Сорил, шалгалт

ба горимын

ажиллагааны

агуулга

сонирхсон

хувьсах

хэмжигдэхүүний

г хэр зөв,

хангалттай

хэмжиж буйг

харуулна.

■Найдвартай

байдал: Дахиж

давтан хийсэн

сорил, тестээр

ижил зүйлийг

ижил аргаар

ямар хэмжээнд

хэмжиж

байгааг

харуулна.

Гаднах үндэслэл нь сорилт, тест болон горимын

ажиллагааны агуулга нь хэмжих ёстой зүйлээ ямар хэмжээнд

хэмжиж байгааг илтгэнэ. Жишээ нь, үнэлгээгээр биеийн

эрүүл чийргийг хэмжих нөхцөлд хүмүүс 100 метрийн зайд

хэр хурдан гүйсний хэмжилт биеийн эрүүл чийрэг байдлыг

илтгэх үндэслэлтэй нэг хэмжүүр шиг харагдана.

Агуулгын үндэслэл сорил, тест ба горимын ажиллагааны

агуулга нь сонирхсон хувьсах хэмжигдэхүүн хэр зөв,

хангалттай хэмжигдэж байгааг харуулна. Жишээ нь,

үнэлгээчид эрүүл мэндийн байдлын хэмжүүр боловсруулах

гэж оролдож буй нөхцөлд тэд сонгосон хэмжүүр нь агуулгын

үндэслэл сайтай эсэх талаар эрүүл мэндийн

мэргэжилтнүүдтэй зөвлөлдөнө. Жишээ нь, хувь хүний

биеийн тарга хүчний бодит харьцаа ерөнхийдөө эрүүл

хооллох зуршлын талаархи өөрийнх нь хэлсэнтэй

харьцуулахад биеийн эрүүл чийргийн илүү үндэслэлтэй

хэмжүүр болно. Эрүүл хооллох зуршлын талаархи мэдлэгийн

шалгалт хувиараа өгсөн мэдээллээс илүү үндэслэлтэй байна.

Гэвч энэ нь бас гүнзгий үндэслэлтэй хэмжүүр болж чадахгүй

байж мэднэ. Учир нь тухайн хүн эрүүл хооллох тухай

мэдлэгээ өөрийн хоололтод ашигладаггүй байж болох юм. Үр

дүн нь бодит байдлаас илүү сайхан болж харагдаж магадгүй.

Найдвартай байдал хэмжилтийн тогтвортой байдлыг

тодорхойлоход хэрэглэдэг нэр томьёо бөгөөд дахиж давтан

хийсэн сорил, тестээр ижил зүйлийг ижил аргаар ямар

хэмжээнд хэмжиж байгааг харуулна. Жишээ нь, спортын

тэмцээний багаж хэрэгслийн хэмжилт их найдвартай байх

хэрэгтэй. Харайлтын зайг хэмждэг туузан метр түүнийг

хэрэглэх бүрт зайг ижил аргаар хэмжих ёстой. Хэрэв тийм

бол түүнийг найдвартай хэмжүүр гэж үзнэ. Хэрэв тийм биш

бол уг хэмжүүр алдаатай бөгөөд тэмцээний үр дүн

асуудалтай болно.

Хэмжүүрийг зөв тохируулж байдаг гэж үзвэл сая төрсөн

хүүхдийн төрөлтийн жин найдвартай хэмжилтийн жишээ

болно. Сургуулийн хүүхдүүдийн хичээлийн ирц бага

үндэслэлтэй хэмжилтийн жишээнд орно. Учир нь, хичээлийн

жилийн ямар үед уг хэмжилтийг хийсэн гэдгээс ирц

хамаардаг.

■Тоон өгөгдөл:

Тоон хэлбэртэй

өгөгдөл юм.

Чанарын

өгөгдөл: Тоон

биш хэлбэртэй

өгөгдөл юм.

Тоон ба чанарын өгөгдөл

Өгөгдлийг тоон ба чанарын гэж ангилна. Тоон өгөгдөл бол

тоон хэлбэртэй өгөгдөл юм. Чанарын өгөгдөл нь тоон биш

хэлбэртэй өгөгдөл. Тоон өгөгдөл нь тов тодорхой хэмжиж

болох өгөгдөл юм. Үүний жишээнд нас, зардал, урт, өндөр,

газар нутаг, хэмжээ, жин, хурд, цаг хугацаа, хэмийн талаархи

өгөгдлүүд орно.

Чанарын өгөгдөл нь Дүрслэн тодорхойлох байдлаар

илэрхийлэгдэнэ. Энэ нь ажиглагддаг, өөрсдөө илтгэдэг

өгөгдөл бөгөөд заавал тодорхой байдлаар хэмжигддэггүй.

Чанарын өгөгдлийн жишээнд харилцаа холбоо ба зан

үйлдлийн өгөгдөл орно. Бичил зээлийн хөтөлбөрийн үнэлгээг

авч үзье. Уг хөтөлбөрийн тоон өгөгдөл оролцогчдын тоо,

тэдний нас ба хүйс, хүүхдүүдийн тоо, орлого,

бүтээгдэхүүний жагсаалт, бүтээгдэхүүний зардал ба

борлуулалт зэрэг орно. Уг хөтөлбөрийн чанарын өгөгдөлд

бүтээгдэхүүний тодорхойлолт, гэр бүлийн харилцаа,

оролцогчдын зан байдал, хамтын нийгэмлэгтэй харилцах

харилцаа, хяналтын мэдрэмж зэрэг өгөгдөл орно.

Чанарын дүгнэлт хийж болох өгөгдөл цуглуулах гурван аргыг

Паттон /2002/ тодорхойлжээ:

гүнзгий, нээлттэй чөлөөт ярилцлага

шууд ажиглалт /хүүрнэл тодорхойлолтыг ашиглан/

баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийх.

Энэ гурван арга тус бүрээс үнэлгээчдийн олж авсан

мэдээллийн төрлүүдийг тэрбээр дараахь байдлаар

тодорхойлжээ:

Нээлттэй, чөлөөт ярилцлага нь туршлага, санал, сэтгэгдэл

ба мэдлэгийн тухай шууд мэдээлэл өгнө.

Шууд ажиглалт нь үйл ажиллагаа, зан үйл, үйлдэл,

хүмүүсийн хоорондын янз бүрийн харилцаа, зохион

байгуулалтын үйл явцын тухай нарийн тодорхойлолтыг

өгнө.

Баримт бичгийн шинжилгээ нь тайлан, санамж бичиг,

захидал харилцаа, албан ёсны нийтлэл, илтгэл, тэмдэглэл,

асуулга, судалгаанд бичгээр өгсөн чөлөөтэй хариултууд

зэргээс ишлэл, бүхэлд нь авна.

Чанарын өгөгдлийн ихэнх нь судалгааны орчинд цаг гарган

ажилласны дүнд бий болдог. Үнэлгээч үйл ажиллагаа ба

хоорондын харилцааны ажиглалтыг өөрийн нүдээр хийж,

заримдаа үйл ажиллагаанд оролцогч, ажиглагчийн хувьд

оролцоно. Өгөгдөл цуглуулалтаас авсан их хэмжээний

тэмдэглэл бол түүхий өгөгдөл юм. Эдгээр өгөгдлийг гол сэдэв,

ангиллаар нь цэгцлэн, Дүрслэн үзүүлсэн нөхцөл байдлын

жишээ бүхий ойлгомжтой байдлаар илэрхийлсэн

тодорхойлолтууд болгон эмхэлнэ. /Паттон 2002/

Цуглуулсан чанарын өгөгдлийн чанар үнэлгээчээс хамаарна.

Паттон бичихдээ:

Дэс дараалалтай, нарийн ажиглалт бол зөвхөн тэнд байж,

эргэн тойрноо харахаас хамаагүй илүү зүйл юм. Ур

чадвартай ярилцлага зүгээр л асуулт асуухаас хамаагүй

илүү юм. Агуулгын шинжилгээ тэнд юу байгааг харахын

тулд зүгээр л нэг уншихаас хамаагүй илүү зүйл юм.

Ажиглалт, ярилцлага ба агуулгын шинжилгээгээр ашиг

тустай, үнэмшилтэй чанарын дүгнэлт гаргах нь сахилга бат,

мэдлэг, сургалт, практик, бүтээлч чанар ба нөр их хөдөлмөр

шаардана. /2002, 5 дахь тал/

Чанарын арга үнэлгээний тохирох стратеги мөн эсэхийг

шийдэхэд үнэлгээчдэд туслах 20 асуулт бүхий шалгалтын

хуудсыг Паттон /1987/ боловсруулжээ /шигтгээ 8.3/. Хэрэв

аль ч асуултад өгөх хариу “тийм” бол хамгийн багаар

бодоход чанарын зарим өгөгдөл цуглуулга тохирох

магадлалтай байна.

Өгөгдөл цуглуулах нь гол төлөв тоон ба чанарын өгөгдөл

цуглуулахыг багтаах ба гэхдээ нэг арга нь давамгайлдаг.

Хоёр аргыг дараахь аргаар тодорхойлж болно. Тоон арга:

илүү зохион байгуулагдсан

найдвартай байдлыг тодотгосон

боловсруулахад хэцүү

дүн шинжилгээ хийхэд хялбар

Чанарын арга:

бага зохион байгуулагдсан

боловсруулахад хялбар

“баялаг өгөгдөл” өгч чадна /нэгж бүрийн өвөрмөц

өгөгдлийг судалсан/

өгөгдөл цуглуулах, шинжлэхэд илүү их ажлын эрчим

шаардана

үндэслэлийг онцолж үздэг.

Ямар арга хэрэглэх нь үнэлгээний зорилгоос хамаарна

/Хүснэгт 8.2/. Трочим /2006/ бичихдээ: “Тоон бүх өгөгдөл

чанарын шинжилгээнд үндэслэгдэх ба чанарын бүх өгөгдөл

тоон хэлбэрээр тодорхойлогдож, зохицуулагдана.” гэжээ.

Бичигдсэн баримт бичгүүдийн компьютерийн шинжилгээ

/агуулгын шинжилгээ/ янз бүрийн үг, үгийн төрөл, бүтцийн

давтамжийг онцлох бөгөөд чанарын өгөгдлийг тоон өгөгдөл

болгож өөрчилнө.

Шигтгээ 8.3 Паттоны боловсруулсан чанарыг нягтлах 20

асуулт

1. Тухайн хөтөлбөр салангид үр дагаврыг онцолж үзэж байна уу

Өөрөөр хэлбэл, хөтөлбөрт оролцогчдод чанарын янз бүрийн

замаар нөлөөлнө гэж хүлээж байгаа юу Эдгээр түншийн

өвөрмөц үр дагаврыг тодорхойлох, үнэлэх хэрэгцээ, сонирхол

байна уу

2. Хөтөлбөрийн давуу болон сул тал, хөтөлбөрийн нийт үйл явц

зэрэг хөтөлбөрийн дотоод хөдлөлийг тайлбарлах, ойлгох

сонирхол шийдвэр гаргагчдад байна уу

3. Хөтөлбөрийн холбоотой, санхүү болон улс төрийн шалтгаанаар

түншийн тодорхой тохиолдол юмуу хөтөлбөр хэрэгжиж буй

газруудын тухай нарийвчилсан, гүнзгий мэдээлэл хэрэг болох

уу /жишээ нь, онцгой амжилттай тохиолдол, ер бусын алдаа,

нэн чухал тохиолдол/

4. Түншүүд ба хөтөлбөрийн ялгаа өвөрмөц шинж, онцлог чанарыг

онцлон авч үзэх сонирхол байна уу

5. Хөтөлбөрийн хэрэгжилтийн нарийвчилсан мэдээлэл хэрэгтэй

юу: Хөтөлбөрөөс түншүүд юу олж авч байна вэ Түншүүдэд

ямар үйлчилгээ үзүүлж байна Хөтөлбөрийн ажилтнууд юу

хийдэг вэ Хөтөлбөрийн хүрээнд юу явагдаж байгаа, хөтөлбөр

хэрхэн хэрэгжиж байгаа талаар шийдвэр гаргагчид мэдэх

хэрэгтэй юу

6. Хөтөлбөрийг сайжруулах зорилгоор хөтөлбөрийн тухай

нарийвчилсан, тайлбарласан мэдээлэл авах сонирхол

хөтөлбөрийн ажилтнууд болон сонирхогч талуудад байна уу

/өөрөөр хэлбэл, хэрэгжилтийн явцын үнэлгээ хийлгэх

сонирхол/

7. Зөвхөн хөтөлбөрийн үйл ажиллагаа ба үр дагаврын түвшин, тоо

зэрэг тоон үзүүлэлт биш, харин хөтөлбөрийн үйл ажиллагаа, үр

дагаврын чанарын талаар тайлбарласан мэдээлэл буюу

хөтөлбөрийн чанарын нарийвчилсан мэдээлэл хэрэгтэй юу

8. Хөтөлбөрт тухайн нөхцөл байдлын нарийн тодорхой чанарыг

баталгаажуулах систем хэрэгтэй юу

9. Хууль тогтоогчид ба шийдвэр гаргагч бусад хүмүүс болон

санхүүжүүлэгчид үнэлгээчдийн хийж буй хөтөлбөрийн газар

дээрх үнэлгээнд оролцох сонирхолтой байна уу Өөрсдөө газар

дээр нь очиж үзэх зав зайгүй, түүнчлэн бэлтгэгдсэн үнэлгээчид

шиг ажиглах, сонсох чадваргүй шийдвэр гаргагчдын нүд

чихийг уг үнэлгээ орлуулж өгөх учиртай. Хууль тогтоогчдын

хяналт-шинжилгээ тохиолдол бүрийн үндсэн дээр хийгдэх

хэрэгтэй юу

10. Үнэлгээнд түвэгшээх байдал анхаарал татсан асуудал болох уу

Стандарт хэмжил зүйн нарийн арга, хэрэгслийг ашиглах нь

/асуулга ба сорилт, шалгалт/ ажиглалт ба нээлттэй ярилцлагаар

өгөгдөл цуглуулахтай харьцуулахад хэт их түвэгшээх байдлыг

бий болгох уу Чанарын өгөгдөл цуглуулахад тоон өгөгдөл

цуглуулснаас оролцогчдын зүгээс бага хариу үйлдэл үүсгэх үү

Залхаах байдал үүсгэхээргүй ажиглалт хэрэгтэй юу

11. Хөтөлбөртөө биечлэн уулзах, нүүр тулсан харилцааг онцолсон

судалгааны арга ашиглах замаар үнэлгээний үйл явцыг хүнтэй

холбох хэрэгцээ, сонирхол байна уу Ийм аргыг “хүнлэг” ба

хувь хүнтэй холбох гэж ойлгодог, учир нь тэдгээр нь

оролцогчдод нэр хаяг өгч, дугаарладаггүй бөгөөд тэдгээр нь

оролцогчдод энгийн, албан бус, ойлгомжтой байдаг.

12. Үнэлгээний мэдрэмжтэй арга тохиромжтой юу Өөрөөр хэлбэл,

энэ нь тэдгээр янз бүрийн сонирхогч талуудтай харилцах шууд,

хувийн харилцаанд үндэслэсэн сонирхогч талуудын ялгаатай

үзэл бодлын хувьд Дүрсэлсэн өгөгдөл цуглуулах болон

ялангуяа мэдээлэл тайлагнах мэдрэмжтэй арга юм.

13. Хөтөлбөрийн зорилт тодорхой бус, ерөнхий, онцлог биш байна

уу Энэ нь зорилгоос ангид аргын боломжит давуу талыг

харуулж байна уу Уг арга нь зорилт биелснийг хэмжихээс

илүүтэй хөтөлбөр бодитой ямар үр нөлөө үзүүлсэн тухай

мэдээлэл цуглуулна.

14. Тухайн хөтөлбөр түншүүд ба оролцогчдод гэнэтийн замаар

нөлөөлөх юмуу гэнэтийн хөндлөнгийн үр нөлөө үзүүлэх

боломж бий юу Энэ нь хөтөлбөрийн ажилтнуудын хүсүүштэй

гэж албан ёсоор томьёолсон зүйлийн цаадах үр дүнг илрүүлж

чадах судалгааны арга хэрэгтэй гэдгийг харуулж байна уу

/дахиад л зорилгоос ангид үнэлгээний зарим хэлбэр хэрэгтэй

гэдгийг харуулах/

15. Хөтөлбөрийн чухал үр дагаврыг хэмжих тооны баталгаажсан

багаж хэрэгсэл дутагдаж байна уу Үндэслэлтэй, найдвартай,

үнэмшмээр, стандартчилсан арга хэрэгсэл байхгүй тийм

байдалд хэмжилтийн шинжлэх ухаан оршин байна уу Эсвэл

өгөгдөл хэрэгтэй тусгай хөтөлбөрийн үр дагаврыг чанарын

талаас нь хэмжих аргыг хялбархан боловсруулах чадамжтай

байна уу

16. Тухайн үнэлгээ судалгааны шинжтэй юу Хөтөлбөр түүний

зорилго, агуулгыг эдүгээ хүртэл боловсруулж байгаа

үнэлгээний өмнөх үе шатандаа байна уу

17. Нэгтгэсэн үнэлгээний загварыг тодорхойлоход үнэлэгдэх

боломжийн үнэлгээ хэрэг болох уу

18. Статистикийн дүгнэлт ба судалгааны ерөнхийлсөн дүгнэлтийг

гүнзгийрүүлэх, нарийвчлах, утга санаа нэмэх хэрэгтэй юү

19. Үнэлгээний тоон өгөгдөл цуглуулах нь нэг хэвийн байдалд орж

хэн ч үр дүнд илүү анхаарал дахин тавихгүй болсон уу Энэ нь

хуучин нэг хэвийн байдлыг халж, хөтөлбөрийг шинээр харах,

шинэ арга ашиглах хэрэгтэй болохыг сануулж буй хэрэг үү

20. Хөтөлбөрийн үйл ажиллагаа, үр нөлөөг ажиглах дээр

үндэслэсэн хөтөлбөрийн онол боловсруулах хэрэгтэй юү

Эх сурвалж: Паттон 1987

■Шалгаах

арга:

Оролцогчдын

мэдлэгийг

ашиглан

ажиглахад

хэрэглэх арга

юм.

Өгөгдлийг шалгаах ба шалгаахгүй аргаар цуглуулна.

Шалгаах арга нь оролцогсдын мэдлэгийг ашиглах замаар

ажиглалт хийх арга юм. Ийм аргыг ярилцлага, судалгаа ба

онцлох бүлгээр дамжуулан үзэл бодол, санал, хандлагыг

хэмжихэд хэрэглэнэ. Ажиглалтад байгаа хүмүүсийн

мэдлэгийг ашиглаж ажиглалт хийх нь бас шалгаах арга юм.

Хүснэгт 8.2 Тоон ба чанарын аргыг хэзээ хэрэглэх вэ

Хэрэв та

Статистикийн шинжилгээ хийхийг хүсвэл

Нарийн, тодорхой байхыг хүсвэл

Юу хэмжихийг хүсэж буйгаа мэдэж байгаа бол

Тэгвэл энэ аргыг

хэрэглэх

Тоон арга

Томоохон бүлгийг хамрахыг хүсэж байгаа бол

Хүүрнэсэн, гүнзгий мэдээлэл хүсэж байгаа бол

Та юу хэмжих боломжтойдоо эргэлзэж байвал

Чанарын арга

Үр дүнгийн тоо хэмжээг тодорхойлох хэрэггүй бол

Эх сурвалж: Зохиогчид

Шигтгээ 8.4 Шалгаах ба шалгаахгүй арга хэрэглэн урлагийн

бүтээлийн үзвэрийн аль нь сонирхол татаж байгааг хэмжих нь

Музейн захирал үзмэрүүдийнхээ аль нь илүү сонирхол татаж байгааг

мэдэхийг хүсчээ. Үүнийг мэдэхийн тулд тэрбээр музей үзээд гарч байгаа

хүмүүстэй ярилцаж, тэд юу үзсэнийг нь асууж болно. Гэвч ийм хувийн

хариулт төөрөгдүүлж магадгүй, учир нь хариулт өгсөн хүмүүс хамгийн

алдартай үзмэрүүдийг яагаад тодруулж чадах вэ гэвэл тэд нэрийг нь санаж

байгаа үзмэрүүдийг л хэлдэг, эсвэл өөрсдийн хариултыг зориуд гуйвуулан,

өөр үзмэрүүдийг нэрлэж ярилцлага авагч тэдгээрийг дэмжээсэй гэсэн

хүслийн үүднээс ханддаг. Эдгээр асуудлаас зайлсхийхийн тулд нэгэн домогт

судалгаа музейн үзмэрүүдийн алдартайг нь хэмжиж тогтоосон. Энэ нь

үзмэрүүдийн өмнөх шалны хавтан хэр зэрэг элэгдсэнийг хэмжих арга байв.

Энэхүү шалгаахгүй арга хувийн хариултаас үүссэн гуйвуулгыг тойрч чадсан.

Хэрэв үнэлгээнд өгөгдөл цуглуулах санал асуулгын хуудас

хэрэглэж байвал субъектууд өөрсдийг нь судалж байгааг

мэдэж, ингэснээр хуурамч үр дүнг бий болгож болзошгүй.

Паттон /1987, тал 33/ бичихдээ: “Арга хэрэгсэл өөрөө

хөтөлбөр хэвийн үргэлжилж, түнш үүргээ гүйцэтгэхэд

хөндлөнгөөс оролцож, түвэг уддаг учир хариу үйлдэл бий

болгож, хөтөлбөрийн хүрээнд юунд хүрснийг нягт нямбай

тусгаж чадахгүй алддаг.” гэжээ.

Судалгаанд хамрагдсан хүмүүс өөрсдийн зан үйлдэл ба

хариултыг өөрчилж болзошгүй. Жишээ нь, багш сургуулийн

захирлын сууж ажиглаж буй хичээлийг захирал суугаагүй

үеийнхээс шал өөр зааж магадгүй.

■Шалгаахгүй

арга: Энэ арга нь

оролцогчдын

мэдлэггүйгээр

хийсэн ажиглалт

юм.

Шалгаахгүй арга бол оролцогчдын мэдлэггүйгээр хийсэн

ажиглалт юм. Шалгаахгүй аргын жишээнд баримт бичиг,

архивын өгөгдлийг ажиглах, оролцогчдын мэдлэгийг нь

ашиглахгүйгээр ажиглахыг хэлж болно. /Шигтгээ 8.4/

Өгөгдөл цуглуулах арга хэрэгсэл

Өгөгдөл цуглуулах арга хэрэгслийг сонгох нь нөхцөл

■Өрөөсгөл

тал: Өгөгдөл

цуглуулах,

шинжлэх,

тайлагнах

явцад

түүнийг

санаатай ба

санаандгүй

гуйвуулах

явдал юм.

байдлаас хамаарна. Хүмүүсээс өгөгдөл цуглуулах ямар арга

сонгосноос хамаарахгүйгээр цугларсан бүхий л мэдээлэл

өрөөсгөл талтай байж болзошгүй. Өөрсдийнхөө болон

бусдын тухай мэдээлэл өгөхийг хүсэхэд хариулсан хүмүүс

санаандгүй ба санаатайгаар бүхий л үнэнийг хэлэхгүй

байхыг өрөөсгөл тал гэнэ. Жишээ нь, судалгаанд хамрагдсан

хүмүүс бэлгийн харилцааны үед хамгаалалт хэрэглэдэг эсэх,

эсвэл хамгийн сүүлд эмчид хэзээ очсон тухай асуултад үнэн

зөв хариулахаас ичиж магадгүй. Тэд үнэнийг хэлэхээс

илүүтэй үнэлгээчийн сонсохыг хүсэж байгаа зүйлийн талаар

тэд юу бодож байгаагаа тодорхойлж болзошгүй.

Сонголтын өрөөсгөл тал буюу хөтөлбөрт оролцохоор

сонгосон хүмүүс түүнд оролцохгүй гэж сонгосон хүмүүсээс

өөр гэсэн баримт байж бас болно /энэ асуудлыг 5 дугаар

бүлэгт үзсэн/. Энэ нь судалгаа, ярилцлага, онцлох бүлэгт гол

төлөв тохиолддог асуудал юм. Хөтөлбөрт сайн дураараа

оролцох хүмүүс түүнд оролцоогүй хүмүүсээс байнга

ялгаатай байж магадгүй.

Үнэлгээний янз бүрийн асуултад хариулах, эсвэл үнэлгээний

нэг асуултад хариулахад өгөгдлийн олон тооны эх

сурвалжийг хангахын тулд өгөгдөл цуглуулах нэгээс олон

арга хэрэглэх нь түгээмэл. Жишээ нь, үнэлгээгээр

фермерийн ургацын гарцын мэдээ, фермерийн

бүтээгдэхүүний худалдан авагчдаас авсан ярилцлага болон

фермерүүдийг судалсан судалгаа зэргээс боломжтой

өгөгдлийг цуглуулна. Заримдаа үнэлгээчид онцлох бүлэг

ашиглах юмуу тодорхой тохиолдлын судалгаа хийх замаар

санал асуулгын хуудас боловсруулах, эсвэл судалгааны үр

дүнг тайлбарлахад тусална.

■Аргын

солбицол:

Өгөгдлийн

нарийвчлалыг

нэмэгдүүлэхийн

тулд олон аргаар

нэг ижил

мэдээлэл

цуглуулах арга

юм

Өгөгдлийн нарийвчлалыг нэмэгдүүлэхийн тулд олон арга

хэрэглэн нэг ижил мэдээлэл цуглуулахыг аргын солбицол

гэнэ. Үнэлгээчид дүгнэлтийг хүчтэй болгохын тулд

солбицлын арга хэрэглэнэ. Янз бүрийн арга хэрэглэн

дүгнэлтийг үндэслэх илүү их мэдээлэл цуглуулбал нотолгоо

нь төдий чинээ баталгаатай байна.

■Эх сурвалжуудын

солбицол:

Өгөгдлийн

нарийвчлалыг

нэмэгдүүлэхийн

тулд янз бүрийн

эх сурвалжаас

нэг ижил мэдээлэл

цуглуулах

арга юм.

■Үнэлгээчдийн

солбицол:

Үнэлгээний

нарийвчлалыг

нэмэгдүүлэхийн

тулд нэгээс олон

үнэлгээчээс нэг

ижил мэдээлэл

цуглуулах арга

юм.

Арга солбицол бол солбицлын ганц төрөл биш. Солбицлын

хэд хэдэн төрөл, тухайлбал, эх сурвалжийн солбицлыг

Дензин /1978/ тодорхойлжээ.

Үнэлгээчдийн солбицол буюу судалгаанд олон үнэлгээч

оролцох нь солбицлын өөр төрөл юм. Зөвхөн судалгааны

субъект л үнэлгээний үр дүнд нөлөөлж чадна гэж үздэггүй.

Үнэлгээчид ба үнэлгээний орчин бас нөлөөлнө. Жишээ нь,

эмэгтэйчүүд ярилцлага авагч эрэгтэй хүнд ярилцлага авагч

эмэгтэйд хариулахаас өөрөөр хариулж болзошгүй.

Дараагийн хэсэгт өгөгдөл цуглуулах 9 арга хэрэгслийг

тодорхойлно:

Арга хэрэгсэл 1: Хамтын оролцоотойгоор

өгөгдөл цуглуулах нь

Арга хэрэгсэл 2: Тайлан, мэдээлэлд дүн

шинжилгээ хийх ба хоёрдогч мэдээллийн дүн

шинжилгээ

Арга хэрэгсэл 3: Ажиглалт

Арга хэрэгсэл 4: Судалгаа ба ярилцлага

Арга хэрэгсэл 5: Онцлох бүлгүүд

Арга хэрэгсэл 6: Тэмдэглэлүүд, сэтгүүлүүд ба

хувийн хариултын асуулгын хуудсууд

Арга хэрэгсэл 7: Мэргэжилтний дүн шинжилгээ

Арга хэрэгсэл 8: Дельфи арга

Арга хэрэгсэл 9: Хэмжилтийн бусад арга

хэрэгсэл

Арга хэрэгсэл 1: Оролцооны аргаар өгөгдөл цуглуулах

Оролцооны аргаар өгөгдөл цуглуулах арга нь бүлэг юмуу

олон нийтийг өргөн хэмжээгээр хамруулдаг. Оролцооны

аргаар өгөгдөл цуглуулах арга хэрэгслийн жишээнд олон

нийтийн уулзалт, зураглал, хөндлөн гулд хэрэн явах зэрэг

ордог.

Олон нийтийн уулзалт

Оролцооны аргаар өгөгдөл цуглуулах хамгийн нийтлэг аргын

нэг бол олон нийтийн уулзалт хийх явдал байдаг. Эдгээр

уулзалт нь нэн чухал асуудлаар асуулт тавих, санал хэлэх,

мэтгэлцэх боломжийг олон нийтийн гишүүдэд олгодог.

Ашиглаж болох өгөгдөл олж авахын тулд тэдгээрийг сайтар

зохион байгуулах ёстой. Үнэлгээчид болон сонирхогч талууд

уулзалтын зорилгын талаар болон, тэрхүү уулзалтад хамтдаа

байлцах талаар тохиролцох хэрэгтэй. Үнэлгээчид уулзалтын

өмнө түүний үндсэн дүрмийг үндэслэж, зарлан мэдээлэх ёстой.

Үг хэлэх хүмүүсийг хэрхэн сонгох, тэднийг ярихад нь хэр их

хугацаа өгөх, асуулт, хариултыг ямар хэлбэрээр явуулах зэрэг

нь сайтар авч үзвэл зохих асуудал байдаг. Хэрэв хүн ам бичиг

үсэг хангалттай мэддэг байвал үндсэн дүрмийг бичгийн

хэлбэрээр ил тавьж, хожимдож ирсэн хүмүүс үзэх боломжтой

болгоно.

Олон нийтийн уулзалтыг амаар, сонин хэвлэлээр болон радио

станцын зарлан мэдээллээр дамжуулан олон нийтэд хүргэх

хэрэгтэй байдаг. Олон нийтийн гишүүд ч өөрсдөө амаар зарлах

үүрэг бас хүлээх ёстой.

Орон нутгийн албан хаагчид өөрсдийн хувийн үзэл бодлоо

хэлэхийг зорьж, гажуудуулах боломжтой хэсгийг сонгож болох

тул үнэлгээчид хүмүүсийг урихдаа тэднээс анхнаасаа

хамааралгүй байх ёстой. Уулзалтын байрыг олон нийтийн

оролцоог хөнгөвчлөх талыг бодолцон сонгохын дээр

оролцогчдын тав тух, хүрч очих боломж, аюулгүй байдлыг нь

харгалзсан байна (Миносотогийн Эрүүл мэндийн газар 2007).

Олон нийтийн уулзалт хийх нь хэд хэдэн давуу талтай:

Уулзалт нь нээлттэй байдал, оролцоог өргөжүүлснээр үйл

явцын үнэмшлийг дээшлүүлж чаддаг.

Олон нийтийн уулзалт хийх нь хямд бөгөөд зохион

байгуулахад харьцангуй хялбар байдаг.

Олон нийтийн уулзалт өргөн хүрээтэй оролцох боломж

олгодог.

Илүү чөлөөтэй орчин нь хамт олны оролцоог нэмэгдүүлдэг.

Хамт олны уулзалт үнэлгээний мэдлэг, ойлголтын түвшинг

өргөж, түүний дэмжлэгийг буй болгодог.

Тэдгээр нь үнэлгээчдийн хувьд хөтөлбөрийн талаархи

чухал мэдлэгийг нэмэгдүүлдэг.

Тэдгээр нь цаашид нарийвчлан шалгах шаардлагатай

зорилтыг илрүүлж өгдөг.

Олон нийтийн уулзалт нь занга ч бас агуулдаг (Хүснэгт 8.3).

Жишээлбэл, сонгож авсан хамт олны төлөөлөл яг тэр хамт

олны төлөөлөгч биш байж болох бөгөөд асуудлын талаар зөв

бодол санаа, тодорхой ойлголттой нэг нь ийм үйл явдалд

оролцохгүй байх юмуу, үг хэлэхгүй байж болдог.

Хүснэгт 8.3 Олон нийтийн уулзалтын давуу ба сул тал

Давуу тал

Хамт олны бүх гишүүдэд хөндлөнгийн оролцооны

талаар сургамж авч, асуудлыг шүүмжлэн хэлэлцэх

боломж олгодог.

Ойлголт буюу мэдлэг, үнэмшлийг нэмэгдүүлдэг.

Үнэтэй биш.

Үнэлгээчдийн нэн чухал асуудлын талаархи

ойлголтыг дээшлүүлдэг.

Сул тал

Жендэр, эрх мэдлийн улмаас олон нийтийг яг нарийн

төлөөлж чадахгүй байж болно.

Эх үүсвэр: Зохиогчид.

Оролцож байгаа хэсэг нь хөтөлбөрийн талаар хамгийн хүчтэй

мэдэрч (эерэг болон сөрөг байдлаар) байгаа хэсэг нь байж болно.

Үг хэлж байгаа нь олон нийтийн дотор эрх мэдэлтэй нэг нь бас

байж болно. Уулзалт болж байгаа цаг үеэсээ хамаараад

жендэрийн асуудал оролцооны гадна орхигдсон байж болно.

Эмэгтэйчүүдийн оролцоо болон хурлын ирц нь тухайн соёлд

хамаарах магадлалтай. Эдгээр асуудлын улмаас олон нийтийн

уулзалтыг үнэлгээний өгөгдөл цуглуулах үндсэн ганц арга

болгож хэзээ ч болдоггүй.

Зураглал /mapping/

■Зураглал:

Газрын зураг

зохиох буюу

байж байгаа

газрын зураг

ашиглах нь

өгөгдөл

цуглуулахын

нэг хэсэг нь

болдог

Энэ нь газрын зураг зурах юмуу байж байгаа газрын зураг

ашиглах нь өгөгдөл цуглуулах үед ашигладаг зураглал гэж

нэрлэгдэх үйл явц бөгөөд түүнийг орон нутгийн хөгжлийн

тэргүүлэх чиглэлийн талаар болон энэ нь ямар түвшинд хүрэх

талаар мэтгэлцээн өрнүүлэхэд ашигладаг. Энэ нь мэдээллийн

хоёр дахь эх үүсвэрийг шалгахад ашиглагдана. Түүнчлэн

зураглал тодорхой цаг хугацааны туршид гарсан өөрчлөлт буюу

мэдрэгдэж байгаа өөрчлөлтийг илрүүлдэг (жишээ нь: аль нэг авч

хэрэгжүүлэх үйл ажиллагааны өмнө болон хойно). Зураглах үйл

явц ихэнхдээ төлөвлөлтийн шатанд хэрэглэгддэг боловч түүнийг

үнэлгээнд бас хэрэглэж болдог.

Зураглалыг бие хүмүүс, бүлгийн хувьд хийж болно. Бүлгийн

хэрэгсэл болохын хувьд тэднийг хамтран ажиллах арга барилаар

хангадаг учир сонирхогч талуудыг оролцооны үнэлгээнд

хамруулахад ихээхэн ашигтай байдаг. Түүний зэрэгцээ зураглал

нь олон нийтийн талаархи хэн бүхний ойлголтыг нэмэгдүүлдэг.

Ялангуяа, энэ нь тэдний эрх зүйн байдал, туршлагад суурилсан

олон нийтийн тухай янз бүрийн ойлголттой хүмүүст нэн чухал

байдаг. Зураглал нь бас бичиг үсэгт тайлагдалтын байдал нь

асуудалтай байгаа тодорхой бүлгийн хувьд ашиглаж болох

өгөгдөл цуглуулах гарын дорх хэрэгсэл болдог.

Зураглалын төрөлд дараахь зүйлс орно:

• нөөцийн зураглал

• түүхийн зураглал

• нийгмийн зураглал

• эрүүл мэндийн зураглал

• эд баялгийн зураглал

• газар ашиглалтын зураглал

• хүн ам зүйн зураглал.

Нөөцийн зураглал нь ихэнхдээ олон нийтийн хүрээн дэх

нөөцийн хуваарилалт, хүртээмж, ашиглалтын мэдээлэл

цуглуулж, Дүрслэхэд хэрэглэгддэг. Үүнийг мөн хэрэгжүүлэх

бодлого, үйл ажиллагааны өмнө болон дараа гарсан өөрчлөлтийг

тодорхойлоход ашиглаж болох юм.

Газрын зургийг олон аргаар боловсруулж болно. Жишээлбэл,

усан хангамж ба цэвэршүүлэлтийн хөтөлбөрт үнэлгээ хийгчид

усны нөөцийн мэдэгдэж байгаа газар, бие засах газрын байрлал,

экологийн онцлогийн үндсэн нөхцөл болон суурьшлын

онцлогийг харуулсан энгийн зургийг цаас, харандааны

тусламжтай зурж болох юм. Үнэлгээчид дараа нь хот тосгодын

оршин суугчдаас тэдэнд өгсөн утас, резин, сүрэл, олс зэрэг бусад

материалыг ашиглаад ундны усаа аль айл, аль эх үүсвэрээс авдаг,

аль бие засах газрыг ашигладгаа зааглан тэмдэглэхийг хүсч

болох юм. Ядуу эмэгтэйчүүд, баян хүмүүс, удирдагч нар гэх мэт

тусгай бүлэгт хэрхэн тарааж байгааг өнгөтэй харандаа, бэх,

шохой ашиглан цэгээр холбон зурж болно (Нараян 1996).

Оролцооны маягт зураглалын арга хэрэглэдэг жишээ дараахь

зүйлийг агуулдаг:

• сургуулийн хүүхдүүдийг өөрсдийнхөө хамт олон болон гэр

орон, түүнчлэн хөршүүдээ зурахыг хүсэх

• эрэгтэй, эмэгтэй бүлэг хүмүүсийг шороо, ногоо, шавар, чулуу,

гишүү мөчир зэрэг орон нутгийн гар дорх материал ашиглан

өөрийнхөө хамт олны загварыг зурах, бүх усан сан (юмуу бусад)-

г тэмдэглэхийг хүсэх

• бүлгийн улзалтын үеэр хамт олны газрын зураг боловсруулах

үйл явцын хэлэлцүүлэг санаачлан, хүмүүсийг оролцуулах

(Нараян 1996).

■Нийгмийн

зураглал:

тэрээр нөөц,

хөрөнгийг

оролцуулан

олон нийтийг

бүрэлдүүлж

байгаа

Нийгмийн зураглал нь нөөц, хөрөнгийг оролцуулан олон

нийтийг бүрэлдүүлж байгаа элемент, бие хүмүүс хоорондын

харилцан үйлчилгээний үзэл баримтлалын дүр төрхийн

“зураглал”-ыг агуулдаг. Нийгмийн зураглал хот тосгоны

байршил, дэд бүтэц, хүн амзүй, угсаатан-хэлний бүлэг, олон

нийтийн байгууламж, эрүүл мэндийн онцлог, эд баялаг болон

элемент, бие

хүмүүс

хоорондын

харилцан

үйлчилгээний

үзэл

баримтлалын

дүр төрхийн

“зураглал”-ыг

агуулдаг.

олон нийтийн бусад асуудлын талаархи мэдээлэл танилцуулахад

хэрэглэгддэг. Энэхүү арга нь олон нийтийн гишүүд өөрсдийгөө

илүү сайн ойлгох, шинэ хэрэгжүүлж буй үйл ажиллагаа тэдний

дунд хэр зэрэг зохиж байгаа (эсвэл зохихгүй байгаа)-г илүү сайн

мэдэж ойлгох талаар тэд илүү нэгдмэл болж байдаг. Энэ нь хэрэв

зохимжтой бол үнэлгээний аль ч асуултын нэг хэсэг болон орох

боломжтой. Үүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны өмнөх ба

дараахь харьцуулалтад ашиглаж болно.

Зураглалын бас нэг хэрэгсэлд, Google Earth-ийг оролцуулан,

агаарын гэрэл зураг (Шигтгээ 8.5); газрын хайгуул; мэргэжлийн

газрын зурагчдын бэлтгэсэн зураг; тухайн орон нутгаар явж,

нутгийн гол хүмүүсээс тусламж хүсч байдаг судалгааны

ажилтнуудын бэлтгэсэн зураг зэрэг ордог. (Нараян 1996).

Хөндлөн гулд хэрэн явах

Судалж буй дэвсгэр нутаг дундуур туучин явж үзэх нь агаарын

Зураг зураг ажиглан харахаас эрс өөр юм. Явж байгаа хүн

аппарат хэрэглэхийн оронд өөрийнхөө харж ажиглах чадварыг

тэрхүү нутаг дэвсгэрийн тухай ойлголт бий болгон хөгжүүлэхэд

ашигладаг. Нутгийн хүмүүсийн явдаг тоостой замаар даялан явж

яагаад хүүхнүүд өдөрт ганцхан удаа ус авдаг, эсвэл бороо

эхэлмэгц яагаад өөр замаар явдгийг олж мэдэж чадна.

Шигтгээ 8.5 Google Earth-ийг газрын

зурглалд ашиглах нь

Google Earth бол интернетээс үнэгүй татаж

авдаг программм бөгөөд хиймэл дагуулуудаас

олж авсан Зурагийг эвлүүлэн нийлүүлж,

дэвсгэр нутгийн гэрэл зураг, газар зүйн

мэдээлийн гурван хэмжээст тогтолцоог

бөмбөрцгийн Зураг болгон дэлхийг бүхэл

бүтнээр нь зурагладаг юм. Олон том хот,

зарим нэг барилга, орон сууц, түүгээр ч

барахгүй авто машин (гэрэл зураг)-ыг

хангалттай ялгамжтай харах боломжтой

байдаг. Ялгамжийн зэрэг нь ямар нэг талаараа

сонирхолын цэгээс хамаардаг.

Google Earth нь суурь болон чиг хандлагын

өгөгдөл цуглуулахад тус болдог. Үнэлгээчид

дэвсгэр нутгийг Google Earth-ээс буулган авч

хадгалаад, хэвлэж авах хэрэгтэй. Тэгээд хожим

цуглуулсан өгөгдлийн тодорхой хугацаанд

гарсан өөрчлөлтийг суурь Зурагтэй

зэрэгцүүлэн үзэж болно. Жишээлбэл, зам

юмуу, эсвэл хөдөөгийн олон түмнийг

цахилгаанаар хэрхэн хангаж байгааг харуулж

болох юм.

Бангладешийн Дака хотын Google Earth Зураг

■Хөндлөн

гулд хэрэн

явах : Олон

нийтийн

хүмүүс,

тэдний орчин

тойрон, нөөц

бололцоог нь

ажиглан

шинжихийн

тулд хэсч

явдаг.

Хэсч явах нь эрх мэдэл, омгийн зэрэг зиндаа зэрэг олон нийт

доторх нийгмийн хуваагдмал байдлыг ойлгоход тусалдаг. Энэ

нь бас орон зайн зохион байгуулалт, уран барилгын хэв маяг,

барилга байгууламжийг хэтрүүлж юмуу дутуу ашиглаж байгаа,

түүнчлэн усан хангамж болон ариутгах татуургыг тойрсон үйл

ажиллагаа зэргийг таньж тодорхойлоход тусалдаг (Нараян

1996).

Хөндлөн гулд хэрэн явах гэдэг нь хүмүүс, тэдний эргэн тойрон

болон нөөцийнх нь талаар төлөөлөл болгон авч болох ажиглалт

хийхийн тулд үнэлгээчид олон түмний дундуур явган явахыг

хэлнэ. Хөндлөн гулд хэрэн явах нь орон зайн өгөгдөл

цуглуулах арга хэрэгслийн нэг төрөл юм. Ийм явалтыг багаахан

хугацаанд нэг цагийн дотор, эсхүл нэг өдрийн туршид ч хийж

болдог.

Хөндлөн гулд хэрэх явалтыг нутгийн газрын зураг дээр “хэрэн

огтолсон шугам” татаж төлөвлөдөг. Олон түмний төлөөллийн

талаар төсөөлөл авахын тулд тэрхүү шугам нь орон нутгийн

бүх хэсгийг нэвтэрч гарсан, өөрөөр хэлбэл хэрэн огтолсон байх

ёстой.

Үнэлгээч нь олон нийтийн хэд хэдэн төлөөллөгчийг дагуулан

газрын зураг дээр татсан шугамын дагуух дэвсгэр нутгаар

хамтдаа явдаг. Тэрээр нөхцөл байдал, хүмүүс, шийдвэрлэх

асуудал, боломжийг ажиглах явцдаа олон нийтийн гишүүдтэй

ярилцдаг (Боловсролын хөгжлийн академи 2002).

Хөндлөн огтолж явах үед ажиглах ёстой жишээг дор харуулав:

орон сууцны нөхцөл байдал

тэнэмэл хүүхэд байгаа эсэх

хүүхдийн хөдөлмөрийн хэлбэр

гудамжны албан бус худалдаа, биеэ үнэлэгчид байгаа

эсэх

нийтийн тээврийн боломж

Төрийн бус байгууллага, сүм хийдийн төрөл

дэлгүүрийн төрөл

задгай зах дээр борлуулж байгаа хүнсний төрөл

ариун цэврийн нөхцөл байдал

эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондын харилцаа

эрүүл мэндийн байгууллагын байршил

олон нийтийн байгууламж (Боловсролын хөгжлийн

академи 2002).

Хөндлөн гулд хэрэн явах үнэлгээчид олон нийтийн талаар “том

зураг” үзэл бодлыг бий болгож өгдөг. Тэдгээр нь цаашид

мөшгөж судлах ёстой асуудлуудыг таньж тодорхойлоход

тусалдаг.

Арга хэрэгсэл 2: Бичлэг ба хоёрдогч өгөгдлийн дүн

шинжилгээ

Заримдаа өмнө нь цуглуулсан өгөгдлийг тухайн үеийн

үнэлгээний асуултад хариулахад ашиглаж болдог. Бусдын олж

авсан өгөгдлийн багцыг ашиглахдаа өгөгдлийг хэрхэн

цуглуулсан, хувьсагчийг хэрхэн тодорхойлсон, дутуу өгөгдлийг

оролцуулан өгөгдлийг хэрхэн кодолж, нэгтгэсэн болон

хариултгүй болон хариулт багатай өгөгдлийн хэмжээг хэрхэн

авч үзсэн зэргийг ойлгох хэрэгтэй байдаг. Хоёрдогч өгөгдлийн

эх сурвалжид зөвхөн өгөгдөл цуглуулах өмнөх үйл

ажиллагааны өгөгдлийн багц бус түүнчлэн сонины нийтлэл,

телевизийн хөтөлбөр, вэб хуудас, блог болон интернет

хэлэлцүүлгийн бүлэг зэргийг оруулдаг.

Бичлэг ашиглах

Засгийн газрын байгууллага, эмнэлэг, сургууль, хөгжлийн

байгууллагууд бичлэг хийж байх ёстой ч цөөхөн байгууллага

энэ ажлыг хийдэг. Эдгээр бичлэг, тэмдэглэл нь үнэлгээний гол

тулгуур болдог.

Байгууллагын бичлэг, тэмдэглэл нь үнэлгээний мэдээллийн

нийтлэг эх үүсвэр байдаг.

Ихэнх байгууллагууд өөрийн үйлчлүүлэгчид, хамт олноос

мэдээлэл аль эрт цуглуулаад авчихсан байдаг. Тэд мэдээллээ

дотоод удирдлагын илтгэл, төсвийн баримт бичиг, төрийн

болон санхүүгийн байгууллагад хүргүүлсэн тайлан, эсвэл

хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан хэлбэрээр аль эрт

нэгтгэн дүгнэж, тайлан болгосон байдаг.

МкКастон (2005) ядуурлын дүн шинжилгээнд нийтлэг

хамаардаг хоёрдогч өгөгдөл, мэдээллийн төрлийн жишэээг

дараахь байдлаар тодорхойлсон байна:

хүн ам зүйн (хүн ам, хүн амын өсөлтийн хувь хэмжээ,

хөдөө/хотын, жендэр, угсаатны бүлэг, нүүдлийн

хандлага)

ялгаварлан гадуурхал (жендэрээр, угсаатнаар, насаар)

жендэрийн тэгш байдал (насаар, угсаатнаар)

бодлогын орчин

эдийн засгийн орчин (өсөлт, өр төлбөрийн харьцаа,

худалдааны нөхцөл)

ядуурлын түвшин (харьцангуй болон үнэмлэхүй)

ажил эрхлэлт, цалин хөлс (албан, албан бус; хүртэх

хувилбар)

амьжиргааны тогтолцоо (хөдөөгийн, хотын, мал аж ахуй,

албан бус)

хөдөө аж ахуйн хувьсагч хэмжигдэхүүн ба практик

(тундас, үр тариа, хөрсний төрөл ба ашиглалт, усалгаа)

эрүүл мэнд (тэжээлийн дутагдал, нялхсын эндэгдэл,

вакцинжуулалтын хувь, жирэмслэлтийн хувь,

жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн хувь,

жирэмслэлтээс хамгаалах эм хэрэгслийн харьцаа)

эрүүл мэндийн үйлчилгээ (тоо, түвшин, байгууламжийг

хүн амд харьцуулсан харьцаа; жендэр, угсаатны хүртэлт)

боловсрол (насанд хүрэгсдийн бичиг үсэгт тайлагдсан

хувь хэмжээ, сургуульд хамрагдалтын хувь,

завсардагсдын хувь хэмжээ, эрэгтэй, эмэгтэйчүүдийн

харьцаа, угсаатны харьцаа)

сургууль (тоо болон түвшин, сургуулийг хүн амд

харьцуулсан харьцаа, жендэр ба угсаатны хүртэлт)

дэд бүтэц (зам, цахилгаан, харилцаа холбоо, ус, ариутгах

татуурга)

байгаль орчны төлөв байдал ба шийдвэрлэх асуудал

соёлын хортой дадал.

Дээрх мэдээлэл дараахь эх сурвалжаас олдоно:

хавтаст материал болон бичлэг, тэмдэглэл

компьютерийн өгөгдлийн бааз

аж үйлдвэрлэлийн тайлан

Засгийн газрын тайлан

бусад тайлан, түүний дотор өмнөх үнэлгээний тайлан

тооллого болон өрхийн судалгааны өгөгдөл

цахим шуудангийн жагсаалт болон мэтгэлцээний бүлэг

баримт бичиг (төсөв, бодлого, дүрэм журам,

байгууллагын зохион байгуулалтын бүдүүвч, газрын

зураг)

сонин болон телевизийн мэдээлэл.

Цаасанд суурилсан бичиг баримтаас мэдээлэл гаргаж авахын

тулд үнэлгээчид ямар өгөгдлийг хавтаст материал болон бичлэг

тэмдэглэлээс цуглуулах, түүнийгээ хэрхэн кодлох хэлбэрийг

тодорхойлохуйц өгөгдөл цуглуулах хэрэгсэл боловсруулах

хэрэгтэй болдог. Арга хэрэгсэл боловсруулах зорилго нь энгийн

бөгөөд ойлгомжтой байх ёстой. Нэгэнт өгөгдөл цуглуулах арга

хэрэгслээ боловсруулж дууссан бол түүнийгээ урьдчилан сорьж

үзэх хэрэгтэй болдог.

Жишээлбэл, Засгийн газрын санхүүжүүлсэн хөтөлбөрт

суралцсан нэн чухал асаргааны сувилагч бусад тийм сувилагч

нараас илүү үр дүнтэй ажиллаж байгаа эсэхийн талаар хийх

үнэлгээг авч үзэж болох юм. Өгөгдөл цуглуулах арга

хэрэгслийг тэдний хавтаст материалд байгаа өгөгдлийг

системтэйгээр олж авахад ч ашиглаж болно. (Зураг 8.1).

Үнэлгээчид Засгийн газрын хөтөлбөрөөр сурсан нэгээс илүү

олон сувилагч ажилладаг асаргааны эмнэлгийг жишээ болгон

сонгож бүх сувилагчдынх нь тэмдэглэлийг тоймлон авч үзэж

болох юм. Эдгээр бичлэг тэмдэглэл нь тэдний суурь боловсрол,

сувилагч хийж байгаа хугацаа болон тэдний гүйцэтгэлийн үр

дүнгийн үнэлгээ зэргийг агуулсан байх ёстой.

Өнөөгийн үйл ажиллагаа юмуу дадлага туршлагынх нь тухай

өгүүлж байгаа баримт бичигтэй ажиллахдаа үнэлгээч тэрхүү

баримт бичиг дадлага туршлагыг нь нарийн тусгаж байгаа

эсэхийг шалгаж байх ёстой. Ингэхэд ажиглалт (хэрвээ хөтөлбөр

үргэлжилж байгаа бол) болон ярилцлага хийх зэрэг нь тус

болдог.

Зураг 8.1 Энгийн өгөгдөл цуглуулах арга хэрэгсэл

Огноо

1. Төгссөн хамгийн дээд түвшний боловсрол:

х

Таних дугаар:

а

2. Эрхийн бүртгэлтэй сувилагч уу Тийм Үгүй х

3. Засгийн газрын сургалтаар төгссөн үү Тийм Үгүй х

4. Тийм бол, хэдэн жил суралцсан бэ р

5. Энэ эмнэлэгт хэдэн жил сувилагч хийж байна вэ р

6. Өөр газарт хэдэн жил сувилагч хийсэн бэ

7. Сүүлийн таван жилийн гүйцэтгэлийн үр дүнгийн үнэлгээ:

он: Үнэлгээ: о

он: Үнэлгээ: и

он: Үнэлгээ: т

он: Үнэлгээ: р

он: Үнэлгээ: р

8. Өнгөрсөн таван жилд авсан гүйцэтгэлийн үр дүнгийн шагнал:

Хэрэв тийм бол сүүлийн таван жилд авсан шагналын тоо

Тийм Үгүй р

9. Жендэр: Эр Эм

10. Тайлбар х

о

р

Эх сурвалж: Зохиогчид

Жишээлбэл, сургалтын хөтөлбөрийг тайлбарласан бичиг

баримтыг ашиглахдаа үнэлгээч хичээл нь долоо хоногт таван

өдөр орж байсан эсэх, материал хангалттай байсан эсэх,

оролцогч нь бичиг баримтын харуулж байгаа шиг тийм олон

төрөлтэй байж чадсан эсэхийг шалгаж нотлох хэрэгтэй. Эдгээр

нотолгоог тухайн хөтөлбөрийг сайн мэдэх цөөн хүнээс

ярилцлага авах, түүний түүхэн замнал, хэрэгжилтээс нь гарган

авч болдог. Тухайн тохиолдлоос хамааран төсвийн ажилтан,

үйлчлүүлэгч зэргийг оролцуулан бичигдээгүй түүхэн байдлын

дотоод мөн чанарын мэдээлэл олох, хангах боломж илрүүлэх

төлөв бүхий янз бүрийн үүрэг гүйцэтгэж байсан хүмүүсийг

хайж олох нь чухал байж болох юм. Ажиглалт, ярилцлага авах

хоёрын аль аль нь боломжтой бол үнэлгээч адилхан мэдээлэл

илтгэж буй бусад дэмжлэг болохуйц бичиг баримтыг олох,

түүнийг тоймлон үзэх замаар мэдээллээ нотолж болдог.

Хавтаст материалаас гадна албан баримт бичгийг уншиж, дүн

шинжилгээ хийх шаардлагатай байдаг. Засгийн газрын

ажилтнууд иргэдийн харилцах утсаар ярих үед хариуг

уриалгахан өгдөг байдлыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн

хөтөлбөрийг үнэлэхдээ, жишээлбэл, үнэлгээчид дараахь

зүйлийг тодорхойлсон албан ёсны баримт бичгийг үзэх

хэрэгтэй:

Хөтөлбөрийг хэзээ баталсан бэ

Батлагдсан баримт бичигт хөтөлбөрийн зорилго, зорилт

нь юу байсан бэ

Засгийн газрын хичнээн ажилтан хамрагдах вэ

Ямар байгууллага, газар хэлтэс хамрагдах вэ

Хөтөлбөр ямар хугацаанд хэрэгжих вэ

Гүйцэтгэлийн ямар хэмжүүр буюу үзүүлэлтийг агуулах

буюу тодорхойлсон бэ

Хөтөлбөрийн төсөв юу вэ

Ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх вэ

Бэлэн байгаа өгөгдлийн багцыг ашиглах

■Хоёрдогч

өгөгдлийн

дүн

шинжилгээ:

Үнэлгээчийн

өөрөө олсноос

өөр буюу

бусад эх

үүсвэрээс олж

авсан

өгөгдлийн дүн

шинжилгээ

Байгууллагын цуглуулсан цахим өгөгдлийн багцуудыг шинэ

асуултад хариулахын тулд өөр байгууллага гарган авч дахин

шинжилсэн байх нь олонтаа байдаг. Ийм төрлийн дүн

шинжилгээг хоёрдогч өгөгдлийн дүн шинжилгээ гэдэг.

Үнэлгээч, жишээлбэл, өрхийн аж ахуйн судалгааны өгөгдөл,

эсвэл жижиг дунд үйлддвэрт санхүүгийн зуучлалаас олгосон

зээлийг агуулсан компьютерийн томоохон өгөгдлийн баазыг

олонтаа ашигладаг. Хоёрдогч өгөгдлийн дүн шинжилгээг

гүйцэтгэхдээ үнэлгээчид үнэлгээний зорилго, төлөвлөгөөнд

төвлөрч байх ёстой.

Хоёрдогч дүн шинжилгээнд өгөгдөл олж авах болон ашиглах

эсэхийг тодорхойлохдоо авч үзэх гол асуудалд дараахь зүйлийг

оруулна:

• Авч болох өгөгдөл хүчинтэй юу

• Авч болох өгөгдөл найдвартай юу

• Авч болох өгөгдөл үнэн зөв үү

• Хариулт болон орхигдсон өгөгдлийн харьцаа ямар вэ

МакКастон (2005) дараахьыг шалгаж үзэхийг санал болгосон

байна.

Өгөгдлийн баазыг эзэмшиж байгаа байгууллагын албан

статус

Өгөгдөл цэвэрлэхэд хэрэглэсэн арга, шийдвэр гаргах

дүрэм

Өгөгдлийн баазад байгаа мэдээллийн насжилт (тухайн

үеийнх үү, эсвэл хуучирсан уу)

Өгөгдөл учир холбогдолтой, эсвэл бас бусад эх

сурвалжаас авсантай нийцэж байгаа эсэх .

Жишээлбэл, Засгийн газрын гол хөтөлбөрүүдийн хүрээнд авсан

их сургуулийн зээлийн талаархи өгөгдөл бүхий удирдлагын

компьютержсэн мэдээллийн томоохон тогтолцооноос өгөгдөл

ашиглана гэж үзэж байгаа үнэлгээний нэгжийг аваад үз. Энэхүү

хөтөлбөрийн шаардлагаар бол оюутны орлого шаардлагатай

хэмжээнээс доогуур байх ёстой. Өгөгдлийг ашиглах гэж байгаа

үнэлгээч санхүүжилтээс хүртэх ёсгүй оюутан тэндээс зээл

аваагүй гэдгийг тухайн өгөгдөл харуулж байгаа эсэхийг шалгах

ёстой. Хэрвээ тэд хүртэх ёсгүй оюутан санхүүжилт авсан

гэдгийг илрүүлсэн тохиолдолд тэд асуудал буруу оруулсан

(нямбай бус) өгөгдөлд байна уу, эсвэл тавьсан шаардлагыг зохих

ёсоор биелүүлээгүйд байна уу гэдгийг тогтоох ёстой. Тэрчлэн

үнэлгээчид тэрхүү хүртэх ёстой оюутан зээлээс татгалзаагүй,

эсвэл тэр оюутан нэгээс илүү удаа аваагүй гэдгийг шалгах

хэрэгтэй. Үнэлгээчид өгөгдөл дотор байгаа иймэрхүү асуудлын

мөн чанар, хэмжээг тогтоохын тулд эхлээд өгөгдлийг явуулж,

харах хэрэгтэй. Өгөгдлийг шалгаж нотлохын тулд тэд сорилд

оролцож, хоёулаа санхүүжилт авч, сургуульдаа явсан гэдгийг

магадлах оюутнуудыг сонгож тэдэнтэй утсаар ярьж болох юм.

Үнэлгээчид бас тэдний өгөгдөл нь оюутнууд хөтөлбөрөөс

санхүүжилт авч сургуульдаа явсан гэдгийг харуулж байгаа бол

тогтоож тодотгохын тулд сургуулийг нь шалгах ёстой.

Хоёрдогч өгөгдлийг ашиглахдаа дараахь үйл явцыг баримтлах

ёстой:

Өгөгдлийг өөрийнхөө компьютерт шилжүүлэхийн тулд

юу хийх хэрэгтэйг хайж олох. Заримдаа өгөгдлийн баазыг

эзэмшиж байгаа байгууллага дүн шинжилгээ хийгээд

өгөхийг илүүд үздэг бөгөөд энэ нь цорын ганц хувилбар

байж болдог. (Хэрвээ боломжтой бөгөөд бодитой бол

файлийг шилжүүлж авах нь зүйтэй).

Өгөгдлөө өөрийнхөө компьютерт шилжүүлж авахын тулд

вирустэй эсэхийг нь шалга.

Өгөгдлийн баазын бүтэц, өгөгдлийн толь бичиг, кодын

бүдүүвч зэргийг олж авах хэрэгтэй.

Сорьж үзэх, хөндлөн, босоогоор нь шалгаж нягт нямбай

болсон эсэхийг нотлох хэрэгтэй.

Өгөгдлийг шинэ алдаа орохоос хамгаалсан арга

хэлбэрээр шилжүүлнэ (хуулж бичихгүй). Өгөгдөл

төлөвлөсөн ёсоор шилжсэнийг баталгаатай болгохын

тулд өгөгдлийн заримыг гараар шалгаж үз.

Бүх хоёрдогч өгөгдөлд зохих ёсоор ишлэл хий

(хэвлэгдсэн огноо, зохиогчийн зохих ёсны ишлэл).

Хүснэгт 8.4-д бэлэн байгаа өгөгдөл ашиглахын давуу тал болон

сул талыг нэгтгэн харуулав.

Хүснэгт 8.4 Бэлэн өгөгдөл ашиглах давуу ба сул тал

Давуу

тал

Сул тал

Эх үүсвэр: Зохиогчид.

Эх өгөгдөл цуглуулахаас хамаагүй хямд бөгөөд

хурдан байдаг.

Өгөгдөл нь яг шаардлагатай өгөгдөл биш байж

болно.

Өгөгдлийг удаан хугацаагаар ашиглах

боломжийг бий болгоход хэцүү байж болно

Өгөгдлийн шаардлагатай үнэмшил, хүчин

төгөлдөр байдал зэргийг шалгаж нягтлах,

кодын алдааг засах хэрэгтэй болдог

Арга хэрэгсэл 3: Ажиглалт

Ажиглалт нь өгөгдөл цуглуулах хүчтэй арга хэрэгсэл болдог.

Жишээлбэл, хэн нэг нь зөвхөн нүдээрээ харж байж замын

хөдөлгөөний онцлог, газар ашиглалтын хэлбэр, хотын байршил,

хөдөөгийн байгаль орчин, орон сууцны чанар, авто замын

нөхцөл байдал, эсвэл хөдөөгийн эмнэлэгт эрүүл мэндийн

үйлчилгээ авах гэж хэн ирдгийг ажиглаж чаддаг.

Ажиглалт нь үнэлгээний зорилго жишиг болон дүрслэлийн

өгөгдөл цуглуулах юмуу хөтөлбөрийн үйл ажиллагаа, үйл явц,

гарцыг баримтжуулахад ашиглахад зохистой байдаг. Энэ нь янз

бүрийн нөхцөл байдалд зохимжтой (Хүснэгт 8.5).

Ажиглалт нь зохион байгуулалттай ба хагас зохион

байгуулалттай байж болдог:

Зохион байгуулалттай ажиглалт нь цаг хугацааны ямар

зайд, юуг ажиглах ёстойг ажиглалт хийхийн өмнө нарийн

тодорхойлсон байдаг. Ажиглагч ихэнхдээ үйл явдал,

эсвэл тохиолдлыг тоолох шалгах хуудас хэрэглэх буюу

эсвэл цаг хугацаатай үйл ажиллагаанд секундометр

ашигладаг.

Зохион байгуулалтгүй ажиглалтад юу ажиглах, хэр удаан

ажиглах талаар ямар нэг урьдчилан ойлгосон үзэл

бодолгүй юмуу төлөвлөгөөгүйгээр нөхцөл байдлаас

шалтгаалан аргаа сонгодог. Ажиглагч нөхцөл байдал

өрнөхийн хэрээр харж, тэмдэглэдэг.

Хагас зохион байгуулалттай ажиглалтыг юу ажиглах

талаар ажиглагч ерөнхий үзэл бодолтой боловч тодорхой

төлөвлөгөөгүй үед хэрэглэнэ. Ажиглагч ямар

сонирхолтой, ердийн ер бусын эсвэл чухал юм олсон

талаар энгийн тэмдэглэл хийж болдог. Үнэлгээч үйл явц

илрэх тухайн тохиолдолд болон тодорхой анхаарч байгаа

асуудлын талаар тогтмол тэмдэглэл хийж байна.

Зохион байгуулалттай ажиглалт

Стаке (1995) ажиглалтад зохион байгуулалттай хандлагыг

хэрэглэж шийдвэрлэх асуудалд суурилсан ажиглалтын төрлийг

боловсруулжээ. (Зураг 8.2). Бүтэцтэй ажиглалтын олон төрөлд

өгөгдөл цуглуулах хэлбэрийг чөлөөтэй байлгахын тулд

хураангуйлсан товчлол, бэлгэ тэмдэг зэргийг хэрэглэдэг. Тухайн

үнэлгээний хэрэгцээг хангах үүднээс хэлбэрийг өөрчилж болдог.

Зохион байгуулалттай ажиглалтад хэрэглэх бас нэг жишээг

Зураг 8.3-д үзүүлж байна. Энэхүү арга хэрэгслийг хүүхдийн

харилцаа холбооны чадварын талаар өгөгдөл цуглуулахад

ашиглагддаг.

Хүснэгт 8.5 Ажиглалтын арга хэрэглэх шалтгаан ба түүний ба жишээ

Ажиглалтын

арга хэрэглэх

шалтгаан

Шууд

мэдээлэл

олж авах

Зан үйл, болж

буй үйл явц,

үүсч байгаа

нөхцөл,

байдлыг

ойлгох

Жишээ

Сургууль, айл, аж ахуйн нэгж, эсвэл бусад газар санамсаргүй очиж,

хүмүүстэй ярилцахаасаа илүү ажиглаж харах

Ганцхан тайлан мэдээллээс хамааралтай байхаасаа илүү албан байгууллага,

сургууль, эмнэлэг, болон бусад газрын ажиллагаа, дэг журмыг ажиглах.

Тухайн үйл ажиллагаанд хамрагдаж байгаа угсаатан, жендэр, эсвэл насны

бүлгүүд гэх мэт тохиолдлын тоог ямарч яриа хөөрөө хийлгүй тэмдэглэж

авах

Төсөл, хөтөлбөр бүрийн үе шат болгонд юу хийгдсэнийг ажиглаж,

тодорхойлох

Тоглоомын талбай дээр хүүхдүүд бие биетэйгээ хэрхэн харилцаж байгаа,

эцэг эх нь хүүхдүүтэйгээ, багш нар оюутнуудтай, эрүүл мэндийн ажилтнууд

өвчтөнтэй, менежерүүд ажилтантайгаа хэрхэн харьцаж байгааг ажиглах.

Биет

нотолгоо,

бүтээгдэхүүн,

эсвэл гарцыг

шалгах

Бичгийн ба

бусад өгөгдөл

цуглуулах

журам

үндэслэлгүй,

эсвэл

зохимжгүй

бол өөр

хувилбар

гаргах

Сургалтын өмнө болон хойно менежерүүд уулзалт хэрхэн явуулж байгааг

ажиглах

Зах дээр борлуулж байгаа хүнс болон бусад зүйлийг ажиглах

Цэвэрлэгээний хөтөлбөрт хамрагдсан нуурын эрэг орчмыг үе үе ажиглах

Шинжээчийн баг байгуулж билчээрийн өвс ногоо, хөрсийг шалган байцаах

Цэцэрлэг, мэдээллийн хуудас, төслийн эмхэтгэл гэх мэтийг судлах

Оролцогч бүх хүнд асуулт тарааж бөглүүлэхийн оронд цөөн тооны сайн

дурын хүн сонгож хөтөлбөрөөр юу хийгдсэнийг ажиглаж, тайлан авах

Шинээр шилжин ирэгсдэд зориулсан сургалтын үеэр илэрхийлсэн үйл

хөдлөл, санаашралыг ажиглах

Багш нар өөрсдийн ангийг ажиглаж үйл хөдлөл, асуулт болон оролцооны

түвшний талаар тэмдэглэл хийх

Эхсурвалж: Висконсоны Хамтын ажилллагааны хөгжлийн их сургууль 1996.

Зураг 8.2 Сорилтын асуудалд суурилсан ажиглалтын маягт

Ажиглагч: Сургууль: Огноо: Ажиглалтын хугацаа:

.....-аас.....хүртэл

Багш: эр, эм Нас 25 35 50 65 Анги: Цэгцэлж бичих хугацаа:

Багшилсан хугацаа: 0 - -

сар

Чилүүлэх заавар

Нам- - Өндөр

Оюутны тоо:

Сэдэв

Хичээлийн товчлол, үйл ажиллагаа

Шинжлэх ухаанд боловсрох асуудлаарх санал:

1 төсвийг хассаны тусгал

2 эрх мэдлийн байршил

3 багшийн бэлтгэл

4 тарааж өгөх материал

Тасалгааны тодорхйлолт Сурганы чиглэл Багшийн

Хийсэн ишлэл

зорилго

Хичээлийн анги L - H Сурах бичиг L - - H didactic L - - H Шинж.арга 0 - - M

Лабортори L - - H Стандарт сорил L - - H heuristic L - - H Технологи 0 - - M

Комьюьерийн анги L - - H Асуудал шийдэх L - - H philetic L - - H Ёс зүй, шашин 0 - - M

Эх сурвалж:Стаке- гаас авлаа 1995.

Зураг 8.3 Зохион байгуулалттай ажиглалтын загвар маягтын жишээ

Бага насны

хүүхдийн

харилцааны

шалгуур үзүүлэлт /

Бага насны

хүүхдийн

өсөлт,

хөгжлийн

хэмжүүр

судлалын

хүрээлэн

Хүүхдийн нэр буюу тоо Сорилын огноо /он, сар, өдөр/

Тестийн үргэлжлэх хугацаа - .

Мин сек

Хэв маяг: Сууц буюу Амбаар-ын нөхцөлийн өөрчлөлт (доорхи жагсаалтыг хар:

Анхан шатны код: үнэлгээч: .

Байршил (нэгийг дугуйл): Гэр Төв Бусад (тэмдэглэлдээ тайлбарлах)

Захиргааны хэл: .

Халамжлагчтай бол код нэр: .

Тэмдэглэл:

Эхлэх

Сек

1:00

Сек

2:00

Сек.

3:00

Сек.

4:00

Сек.

5:00

Сек

6 мин.

Дуусах

Нийт

Дохиогоор Дуут

Ганц үгээр Олон үгээр

илэрхийлэх илэрхийлэл

G V W M

G V W M

G V W M

G V W M

G V W M

G V W M

G V W M

Нөхцөл байдлын

жагсаалт

Орчуулагч

Үг хэлээр оролцох

багажийн богц

Эмнэлгийн багж(...,

хоолой)

Мэдрэлийн эрүүл

мэндийн зөвлөгч

milieu буюу

тохиолдлын

сургалт

эмч байхгүй

хоол зүйч

бусад

биен тамирын

эмч

анхан шатны

халамжлагч

\бүртгэлтэй

сувьлагч

Тусгалтай

харилцан

ажиллагаа

Нийгмийн

ажилтан

яриа/хэл засалч

Дохиогоор Үгээр Нэг үг

илэрхийлэх илэрхийлэх

Олон

үг

Нийт

Анхан шатны

кодлогч

Бүгд хувь

Үнэмшлийн

кодлогч

Тохиролцоо

Санал нийлсэн

Т/ҮТ

Санал

нийлээгүй

Хувь

Үнэмшилтэй байдлын тодорхойлолт:

1. Анхан шатны кодлогчийн оноог эхний шугаманд тавь.

2. Үнэмшлийн кодлогчийн оноог дараагийн шугаманд бич.

3. Тэдний санал нийлж байгаа тоог гурав дахь шугаманд бич.

4. Санал нийлэхгүй байгаа тоог дөрөв дэх шугаманд бич.

5. Гол элементийн ангилал бүрийн санал нийлсэн хувийг тооц.

6. Нийт оноог ашиглаад бүх санал нийлсэн хувийг тооцоол.

7. Ангиллуудыг хамарсан санал нийлэлтийн дундаж хувийг

тооц. (санал нийлсэн болон нийлээгүй дүнгүүдийн хувиудыг

хооронд нь нэм (гуравдах болон дөрөвдөх шугам).

Эх сурвалж: Бага насны хүүхдийн Өсөлт, хөгжлийг хэмжих судалгааны хүрээлэн, 2008.

Хагас зохион байгуулалттай ажиглалт

Хагас зохион байгуулалттай ажиглалтыг тусгайлан төлөвлөхгүй байж болно.

Харин юуг ажиглах гэж буйг тодорхойлсон байж болно (Хүснэгт 8.6).

Ажиглалтыг бичих

Ажиглалтыг наад зах нь гурван янзаар бичиж болно:

Ажиглалтын удирдамж: Ажиглалтыг бичих зай гаргасан хэвлэмэл

маягт (Ажиглалтын удирдамжийн жишээг Стейк-ээс (1995) харж

болно), Висконсины хамтын ажиллагааны хөгжлийн их сургууль

(1996 бас Ен (2003).)

Тэмдэглэлийн хуудас юмуу жагсаалтын хуудас: Ажиглалтыг

тийм/үгүй хэлбэрээр эсхүл үнэлгээний шаталбараар бичихэд маягт

ашиглана. Тэмдэглэлийн хуудсыг чухал, ажиглахуйц зүйл, үйлдэгч

зэрэг бусад ажиглалтад өртөгч зүйл байгаа үед ашиглана

Хүснэгт 8.6 Хагас зохион байгуулалттай ажиглалтыг ашиглах

Ажиглалт

Жишээ

Оролцогчдын Жендэр, нас, мэргэжил/мэргэжлийн боловсрол, хувцас, гадаад төрх,

тодорхойлолт угсаатны байдал

(Бие хүн болон Тухайн сэдэв, бусад хүмүүс, өөртөө хандах хандлага

бүлгийн хувьд) Ур чадвар, заншил, мэдлэг

Харилцан

Оролцооны түвшин, сонирхол

ажиллагаа

Эрх мэдлийн харилцаа, шийдвэр гаргалт

Суралцах, асуудал шийдвэрлэх ерөнхий уур амьсгал

Сөргөлдөөн ба дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах түвшин

Аман бус зан Нүүр царайны хөдлөлөөр илэрхийлэл

үйл

Дохио зангаа

Намба төрх

Хөтөлбөрийн Харилцааны ойлгомжтой байдал

эрхлэгч,илтгэгч Бүлэг манлайлах, оролцогчдыг зоригжуулах ур чадвар

Бүлгийн уур амьсгалыг мэдрэх чадвар

Уян хатан байх, дасан зохицох чадвар

Сэдвийн мэдлэг, туслах хэрэгсэл болон бусад заах/сургах арга барилыг

хэрэглэх байдал

Үйл ажиллагааны дараалал

Хөтөлбөрийн Анги (орон зай, тохижилт, зохицож таарсан байдал)

бодит орчин Тав тухтай байдал (ундаа болон бусад)

Суудлын зохицуулалт

Хөтөлбөрийн Үзүүлэн, тоноглол, төлөвлөгөөнй товхимол, гарын авлага, мэдээлийн

бүтээгдэхүүн хуудас

Эх сурвалж: Клоутер болон бусад 1987.

■Газар дээр

нь хийх

тэмдэглэл:

Эдгээр нь

ажиглагч

түүнд

тохиолдсон,

ажигласан

зүйл,

ажиглалтад

хамарсан

хүмүүсийн

хэлсэн үгийн

ишлэл,

ажигласан

зүйлийн

талаархи

ажиглагчийн

мэдрэмж,

түүнд хийсэн

хариу үйлдэл,

тухайн газар

дээр үүссэн

шинэ соргог

зүйл, тайлал

тайлбар

зэргийн

тодорхойлолто

ос бүрдэнэ.

Газар дээр хийх тэмдэглэл: Ажиглалтын бичиглэл хийх хамгийн

зохион байгуулалт багатай арга. Ажиглагч ямар нэгэн чухал зүйл

харах буюу сонсож байхдаа хүүрнэх, тайлбарлах замаар

тэмдэглэдэг ажиглалтын хэв маяг.

Газар дээр хийх тэмдэглэл нь “болж буй явцын талаархи

цуглуулж буй өгөгдлийг агуулдаг. Эдгээр нь ажиглагч түүнд

тохиолдсон, ажигласан зүйл, ажиглалтад хамарсан хүмүүсийн

хэлсэн үгийн ишлэл, ажигласан зүйлийн талаархи мэдрэмж,

түүнд хийсэн хариу үйлдэл, тухайн талбар дээр үүссэн шинэ

соргог зүйл, тайлал тайлбар зэргийн тодорхойлолтоос бүрдэнэ”

(Паттон 2002, 305 дахь тал).

Лофлынхоор бол (1971, 102 дахь тал), газар дээр хийх тэмдэглэл

нь “чанарын дүн шинжилгээг тодруулах хамгийн чухал

тодорхойлогч нь юм. Газар дээр хийх тэмдэглэл ажиглагчид

оршин буй шалтгаан /raison d'кtre/-ыг хэлж өгдөг. Хэрвээ

...эдгээрийг хийхгүй байгаа бол, [тэрхүү ажиглагч] орчиндоо сайн

орж чадаагүй байгааг харуулж болох юм.”

Паттон (2002) ажиглалтад газар дээр хийх тэмдэглэл хөтлөх арга

техникийг авч үзсэн байдаг. Тэрээр ажиглагч үнэ цэнтэй гэж

бодсон бүх зүйлээ дараа нь санах байх гэж итгэлгүйгээр

нарийвчлан дүрслэн бичихийн чухлыг тэмдэглэсэн байдаг. Газар

дээр хийх тэмдэглэл нь үнэлгээч этгээд тэрхүү ажиглалтын

тохиолдлыг дүн шинжилгээний туршид судлах зорилгоор ухаан

санаандаа эргэцүүлэх боломжтой Дүрслэл бүхий мэдээллийг

агуулах ёстой. Паттон ажиглалтыг хаана хийсэн, хэн хамт байсан,

биет орчин тойрон нь ямаршуу байсан, нийгмийн ямар харилцан

үйлчлэл болов, ямар үйл ажиллагаа болж өнгөрөв гэх зэргийн

суурь мэдээлэл тэмдэглэхийг санал болгожээ.

Тэрээр ерөнхийгөөсөө илүү онцлог хэллэг хэрэглэхийн чухлыг

тэмдэглэсэн: Ядуу, ууртай, хэцүү зэрэг үгс нь хангалттай Дүрслэл

өгдөггүй. “Паттоныхаар бол иймэрхүү хөрвөсөн утгатай үгс нь

нөхцөл байдлын нарийн ширийнийг харуулахаасаа илүү бодит

байдалд юу болсныг далдалдаг гэж үзжээ”.

Ажиглагчийг сургах, бэлтгэх

Паттон (2002, 260 дахь тал) “аль нэгэн этгээд зөвхөн үүрэг

гүйцэтгэх талаар ойлголттой болсноор ур чадвартай ажиглагч

болчихдоггүй.” гэжээ. Тэр ажиглагчийг сургах зургаан

бүрэлдэхүүн хэсгийг тодорхойлж түүнийг сургаж бэлтгэхийн

чухлыг тогтоожээ:

Харах ёстой юмыг харж, сонсох ёстой юмыг сонсоход

анхааралтай суралцах

Тодорхойлон бичиж дадах.

Газар дээр хийх тэмдэглэл хөтлөх дадлага, туршлага олж

авах.

Аар саар зүйлийг үр дүнд хүрэх зүйлээс нь нэг нь нөгөөдөө

хэт дарагдахааргүйгээр ялгаж салгах мэдлэг дадлагатай

болох.

Ажиглалтыг нотолгоотой бас солбицлын хамааралтай

болгохуйц оновчтой аргачлал хэрэглэх.

давуу тал болон хязгаарлалтын талаар өөрийн мэдлэг,

дүгнэлт шаарддаг бие хүнийхээ хувийн төсөөллийг

тайлагнах хэрэгтэй

Боломжтой газар нэг бус ажиглагчийг ашиглаж болно. Бүх

ажиглагчийг тогтсон журамд нийцүүлэн ажиглалт хийж

байхуйцаар сургалтад хамруулсан байх ёстой.

Ажиглалтын өгөгдөл цуглуулах журмыг үнэлгээнд хэрэглэхийн

өмнө урьдчилан сорьж туршсан байна. Ингэхийн тулд наад зах нь

хоёр ажиглагч нэг газар очиж маягт, эрэмбэлэн үнэлэх хуудсыг

бөглөж, газар дээр нь хийх судалгааны тэмдэглэл хийж дуусгах

хэрэгтэй. Хуудсаа бөглөж дууссаны дараа хоёр хуудсаа харьцуулж

үзнэ. Хэрэв зөрүү их гарвал дахин сургалт хийж, илүү сайн

тайлбарлаж өгөх хэрэгтэй. Хэрэв зөрүү бага байвал журмаа батлах

шаардлагатай.

Хүснэгт 8.7-д ажиглалтын өгөгдөл цуглуулах давуу ба сул талыг

нэгтгэн үзүүлэв.

Хүснэгт 8.7 Ажиглалтын өгөгдөл цуглуулах давуу ба сул тал

Давуу

тал

Өөрийн үзэл бодлоор тайлагнах бус бодит байдал,

зан үйлийн өгөгдөл цуглуулдаг

Өгөгдлийг эргэн харахаасаа илүү тухайн үед нь

цуглуулдаг.

Сул тал Өгөгдлийг түүвэрлэх, түүнчлэн бичиж тэмдэглэх

болон тайлбарлахад хүнд байдаг.

Өгөгдөл цуглуулахад ажиллагаа их орно

Эх үүсвэр: Зохиогчид.

Арга хэрэгсэл 4: Судалгаа ба ярилцлага

Судалгаа нь хүмүүсийн ойлголт, санал, бодлын талаар өгөгдөл

цуглуулах гойд сайн хэрэгсэл юм. Хүмүүсийн хэлж байгаа нь

бодит байдал дээр тэд юу хийдгийг тусгаагүй байж болдог тул

үзэгдлийг хэмжихэд төдийлөн хэрэгцээтэй байдаггүй.

Судалгаа нь зохион байгуулалттай буюу хагас зохион

байгуулалттай байх ба биечлэн хийсэн эсвэл утсаар авсан,

хүмүүст шуудангаар хариулах буюу вэб-ээр дамжуулан хийсэн

хэлбэртэй байж болно. Судалгаа хүн амын төлөөлөл хэсэг эсвэл

бүх хүн амыг хамарч болно. (түүвэр судалгааны талаар 9 дүгээр

бүлгээс хар).

Зохион байгуулалттай болон хагас зохион байгуулалттай

судалгаа

■Зохион

байгуулалттай

судалгаа:

хариултын

олон сонголт

агуулдаг ба

түүнээс нь

Зохион байгуулалттай судалгаа гэж хариултын олон сонголт

агуулдаг ба хариулж байгаа хүн түүнээс нь нэг эсвэл хоёр

асуултыг сонгож хариулдаг судалгааг хэлдэг. Бүх хариулагчид яг

адилхан асуултыг, ив ижил маягаар тавьж, асуултад хариулах

адил сонголт өгсөн байх ёстой.

нэг эсвэл

хоёрыг нь

хариулж

байгаа хүн

шилж авдаг

судалгааг

хэлдэг

Хариултын хичнээн хувилбар хэрэглэж болох вэ Улс орны, бүс

нутаг, анхан шатны ажил эрхлэлт, эсвэл насны бүлэг гэх мэт

нэрлэсэн хариултын хувьд боломжит хариултыг бүрэн хамруулах

хэрэгцээний тоотой тэнцүү байна.

Хариултыг илэрхийлэх оноог хэрэглэхдээ хариултын хувилбарын

тоо ерөнхийдөө сондгой тоо (3, 5, буюу 7) байхаар бодож хийвэл

төвийг сахисан хариултыг хариулагч орхидог талтай. (Заримдаа

тэгш тоотой шатлал хэрэглэж, хариулагчаас “хангалттай”,

“хангалтгүй” гэсэн хоёр хувилбараас сонгохыг хүсдэг). Хагас

зохион байгуулалттай судалгаа мөн ижил асуултын ерөнхий

багцыг асуудаг хэдий ч бүх асуулт эсвэл заримд нь нээлттэй

хариулт өгөхийг зөвшөөрдөг (Шигтгээ 8.6).

■Хагас

зохион

байгуулалтт

ай судалгаа:

Ихэнхдээ

нээлттэй

асуулт тавьж

явуулдаг

судалгаа

байдаг.

Хагас зохион байгуулалттай судалгаа нь ихэнхдээ нээлттэй

асуулт тавьж явуулдаг судалгаа байдаг. Ийм судалгааг тодорхой

үйл ажиллагаанд үзүүлэх хариу үйлдлийг сайтар ойлгох,

хариулагчийн гаргаж байгаа хандлагын шалтгааны талаар

үнэлгээч мэдэхийг хүсч байгаа үед ашиглахад ихээхэн тустай.

Хагас зохион байгуулалттай судалгаа нь ойлгомжтой

тодорхойлсон зорилготой байх ёстой. Энэ нь ихэнхдээ болж буй

үйл явцын өрнөлийн талаар хүмүүсээс ярилцлага авах, олон

түмний юмуу багийн гишүүдийн үүрэг роль, хариуцлага, эсвэл

бүх боломжит өөрчлөлтийг харуулсан бичгийн судалгаа

боловсруулах гэж оролдохоос илүү хөтөлбөр хэрхэн хэрэгжиж

байгааг тайлбарлах зорилгоор хүмүүсээс ярилцлага авахад

ашиглууштай байдаг. Хэрэв аятай, сайхан харилцаа тогтоож,

сонирхолтой асуулт тавибал судалгаанд хариуцлагчид нэг, хоёр

цагаар ярилцлага өгөхөөс татгалздаггүй. Эсрэгээрээ тохиолдолд,

цаг орчим хугацаа зарцуулан асуултыг бөглөхөөс татгалздаггүй

хүмүүс цөөн байдаг. Зарчмын хувьд, ярилцлага бүрийг хоёр хүн

хамтдаа авч, тэмдэглэлээ харьцуулж болохоор хийх ёстой. Хоёр

ярилцлага авагч ашиглах нь хэлсэн зүйлийн талаархи маргааныг

шийдэхэд тустай байдаг.

Шигтгээ 8.6 Зохион байгуулалттай болон хагас зохион байгуулалттай

судалгааны асуулт

Зохион байгуулалттай асуултын жишээнд дараахь жишээ орно:

1. Энэ хичээл танд хөтөлбөрийг хэрхэн үнэлэхэд дэмжлэг болохоор

ашиг тустай байв уу

• Маш бага буюу огт үгүй

• Бага зэрэг

• Дунд зэрэг

• Ихээхэн хэмжээгээр

• Асар их хэмжээгээр

• Санал байхгүй

• Хариулах боломжгүй

2. Тосгоны бүх хүн гэрээсээ 500 метрийн дотор цэвэр усны эх үүсвэртэй юу

• Тийм

• Үгүй

Хагас зохион байгуулалттай асуултын жишээнд дараахь жишээ орно:

1. Хөтөлбөрийн үнэлгээний сургалтаас та ажил дээрээ хэрэглэхээр юу сурав

2. Тосгоны цэвэр усны эх үүсвэр хаана байна вэ

Хүснэгт 8.8 -д зохион байгуулалттай болон хагас зохион байгуулалттай

судалгааг тодотгон харуулав.

Хүснэгт 8.8 Зохион байгуулалттай болон хагас зохион байгуулалттай

судалгааны давуу тал

Зохион байгуулалттай судалгаа Хагас зохион байгуулалттай судалгаа

Боловсруулахад хүнд: мэдээлийн Боловсруулахад хялбар: судалгаа зохион

боломжит бүх хэсгийг

байгуулалттай хэсэгт орхигдсон

хамруулахыг уг судалгаа

зүйлүүдийг олж авдаг, зарим нэгэн зүйл

шаарддаг

орхигдох аюулыг багасгадаг өргөн

хүрээтэй нээлттэй асуулт агуулдаг.

Гүйцэтгэхэд хялбар: Асуултын

тохирох нүдийг бөглөх нь

хүүрнэсэн хариулт бичихээс бага

цаг эзэлдэг

Дүн шинжилгээ хийхэд хялбар

Олон тооны хүнтэй ажиллахад

илүү үр нөлөөтэй байдаг

Эх үүсвэр: Зохиогчид.

Гүйцэтгэхэд нэлээд хүнд: өөрөө бөглөх

асуултыг гүйцэтгэхэд хүмүүст түвэг

учруулдаг

Дүн шинжилгээ хийхэд хүндэвтэр боловч

өгөгдлийн баялаг эх сурвалжаар хангадаг;

нээлттэй асуултын хариултын талаархи

тайлбар өрөөсгөл талтай байх магадлалтай

Судалгааг зохион байгуулах арга

Судалгаа хөтлөн явуулахад ихээхэн давтамжтай хэрэглэдэг аргууд бол:

Утсаар авах асуулга

Захидал, цахим шуудан, вэб-ээр дамжуулан хүргэж өөрөөр нь

бөглүүлэх асуулга

Удирдан хийдэг асуулга (хөгжлийн агуулгад өргөн

хэрэглэгддэг).

Үйл явцын талаархи туршлага, санал, эсвэл бие хүний хувийн

тодорхойлолт зэргийг ойлгоход утсаар авсан судалгаа тустай. Биеэрээ

болон ярьдаг утсаар хийх судалгаа адилхан бөгөөд хүргэх аргаараа л

ялгаатай байдаг.

Өөрөө удирдаж бөглөх асуулгад хариулагчид биеэрээ, захидлаар, эсвэл

цахим шуудангаар, бас вэб хуудсаар дамжуулан хүргэж болно.

Хариулагч маягт дээр асуултад хариулаад, бөглөж дуусгасан маягтаа

ярилцлага авагчид эргүүлэн өгнө. Өөрөө удирдах судалгаа богинохон

байх ёстой бөгөөд 20 минутаас илүүгүй хугацаанд бөглөж гүйцээхээр

байх ёстой (богино тусмаа сайн). Бүх хандлагаас өөрөө удирдаж

хариулах нэргүй асуулгад хүмүүс байгаа эмзэг асуултад ихэнхдээ

үнэнч хариулт өгөх магадлалтайг судалгаа шинжилгээ харуулж байна.

Захидал, цахим шуудан, вэб хуудас ашиглах нь судалгааг биеэр

удирдаж явуулснаас хамаагүй хямд байдаг. Эдгээр түгээх арга

хэрэгсэлд орох боломжтой хариулагч байгаа ямар ч газарт судалгааг

илгээж болдог. Хэрэв аль нэгэн газарт шуудан байнга хүлээн авах

боломжгүй, эсвэл хязгаарлагдмал утсан харилцаатай, интернэттэй бол

энэ нь хүмүүс судалгаанд сайн оролцож чадахгүй, гажуудал гарах эх

сурвалж болж болох юм. Бичиг үсэгт тайлагдалтын түвшин доогуур

бол хөгжлийн асуудлаарх судалгаанд эдгээр аргыг хэрэглэхэд

тохиромжгүй байдаг.

Хөгжлийн чиглэлээр нийтлэг ашигладаг нэг арга болох удирдан

чиглүүлж хийдэг судалгааг зохион байгуулалттай, хагас зохион

байгуулалттай эсвэл холимог байдлаар хийж болдог. Эдгээр бичгээр

хийсэн судалгааг өгөгдөл цуглуулагчид уншиж, хариултуудыг нь

тэмдэглэж авдаг. Энд ерөнхийдөө хаалттай асуулт хэрэглэхийг илүүд

үзэх хэрэгтэй боловч төгсгөлд нь нэгээс хоёр нээлттэй асуулт оруулж

болно. Эдгээр нээлттэй асуулт хүмүүст судалгаанаас хоцорсон гэж

үзсэн аль ч зүйлийг нэмж оруулах, судалгааг өөрийг нь тайлбарлаж

саналаа хэлэх боломж олгож, тэдэнд тааламжтай байдал бий болгодог.

Нэг юмуу хоёр нээлттэй асуулт л байхад хангалттай: илүү бол түвэгтэй

болдог. Эдгээр нээлттэй асуулт нь дүн шинжилгээ хийхэд цаг их

зарахад хүргэдэг ч үнэлгээний гол сэдвийг илэрхийлэн харуулах чухал

мэдээлэл, ишлэлээр хангадаг.

■Компьютерийн

дэмжлэгтэй

харилцах

утсаар авах

ярилцлага

(CATI) нь

харилцан

ажилладаг

компьютерий

н тогтолцоог

хэрэглэн

ярилцлага

авагч

харилцах

утсаар асуулт

асуухад

тусалдаг.

Компьютерийн дэмжлэгтэй харилцах утсаар авах ярилцлага

(CATI) нь харилцан ажилладаг компьютерийн тогтолцоог хэрэглэн

ярилцлага авагч харилцах утсаар асуулт асуухад тусалдаг. Ярилцлага

авагч ярилцлагаа эхэлмэгц компьютерийн программм асуултыг

салбарлуулах, эсвэл заримыг орхих эсэхийг хянаж байдаг. Асуултын

сонголт бусад асуултад өгсөн хариулт дээр суурилж, түүнийг цаасан

дээр бичсэн асуулгын боломжоос илүү хувийн шинжтэй, нарийн

нийлмэл болгодог. Ярилцлагын явцад ярилцлага авагч өгөгдлийг

энгийн кодтой цуг шууд компьютерийн системд оруулна. Ихэнх

асуулт олон сонголттой байх ба ярилцлага өгөгч зөв асуулт дээр

зүгээр л дарна; компьютерийн систем өгөгдлийг код болгон хөрвүүлж

өгөгдлийн баазад хадгална (UNESCAP 1999).

Хүснэгт 8.9-д Судалгаа ашиглахын давуу тал ба сорилтыг нэгтгэн

харууллаа.

Хүснэгт 8.9 Судалгааны давуу ба сул тал

Давуу тал Хариулагч хүн юу бодож, юунд итгэж, ойлгож байгаагаа шууд

илэрхийлдэг

Сул тал

Хүмүүс өөрсдийн зан үйлээ нарийн санахгүй байх, эсвэл зан

үйлээ, ялангуяа, энэ нь хууль бус юмуу ичгэвтэр шинжтэй бол

илэрхийлэх дургүй хандлага байдаг

Хүмүүсийн хийх гэж бодсон юмуу, хэлж байгаа зүйл нь бодит

байдал дээр яг тийм байдаггүй.

Эх сурвалж: Зохиогчид

Судалгааны асуулт боловсруулах

Судалгааны асуулт боловсруулахад дараахь асуудал багтана:

• асуулт сонгох

• асуулт, тохирох хариултыг бичих

• асуултын дэс дарааг тогтоох

• судалгааны загварыг сонгох

• асуултаа хянан үзэх, орчуулах, урьдчилан сорих.

Асуулт сонгох. Үнэлгээч нээлттэй болон хаалттай асуулт сонгож

болно. Нээлттэй асуултад энгийн хариулт өгөх буюу сонгох замаар

хариулж чадахгүй. Хариулагч нар нээлттэй асуултад бичгээр

хариулахдаа таагүй хандах буюу хариулахыг хүсдэггүй.

Хаалттай асуултад багахан хэмжээний мэдээллээр хариулж болдог.

“Та хэдэн онд төрсөн бэ” гэсэн асуулт бол нарийн ширийн зүйлгүй,

зөвхөн төрсөн оныг хариулах ёстой хаалттай асуулт бөгөөд

мэдээллийн зөвхөн багаахан хэсэг юм. Хаалттай асуултын хоёр дахь

хэлбэр нь тийм/үгүй, үнэн/худал гэсэн хоёрхон хариулттай асуулт

юм. Гурав дахь хэлбэрийн хаалттай асуулт бол олон сонголттой

асуулт юм. Олон шинжээч ихэнхдээ хаалттай асуулт хэрэглэхийг

зөвлөдөг боловч судалгааны төгсгөлд нэгээс хоёр нээлттэй асуулт

оруулах (Бургесс 2001) буюу асуулт бүрийн дараа саналаа

илэрхийлэхэд зориулж зай үлдээдэг.

Хэтэрхий олон янзын хэлбэртэй асуулт хэрэглэх нь хариулагчийг

будилахад хүргэдэг. Жэксон, Агравал нар (2007) ихэнх судалгаанд

гурваас илүүгүй төрлийн асуулт хэрэглэж байхыг санал болгожээ.

Амьжиргааны стандартыг хэмжих санал асуулгын судалгаа (LSMS)

(Дэлхийн банк 1996)-ныхаар бол санал асуулгын асуултыг тодорхой

түвшинтэйгээр боловсруулах нь тустай байдаг (Хүснэгт 8.10). Энэ

аргаар сайн тэнцвэртэй асуулга гаргаж авсан байна. Асуултын

төрлийг ялгах нь үнэлгээчийг юу асуух гэж байгаа талаар сайтар

ойлгох, хариулагч зохих ёсоор хариулахыг албаддаг. Паттон (2002)

зургаан төрлийн асуулт тодорхойлжээ:

Туршлага болон зан үйлийн асуулт: Зан үйл, үйлдэл, үйл

ажиллагаа хийхэд бие хүн юу хийх, эсвэл юу хийхийг

зориход чиглэсэн байна.

Үзэл бодол ба үнэ цэнийн асуулт: Хүмүүсийн танин мэдэх

болон ойлгон тайлбарлах үйл явцыг ойлгохыг зорино

(үйлдэл, зан үйлээсээ илүү).

Дотоод сэтгэлийн асуулт: Санаашрал, аз жаргал, айдас,

сүрдсэн болон итгэлтэй байдал гэх мэт тэмдэг нэрийн

хариултыг хүссэн хүмүүсийн туршлага, бодол санааны

сэтгэл хөдлөлийг олж харахад чиглэсэн байна. Эдгээр асуулт

нь ярилцлага өгч байгаа хүнд түүний сэтгэл хөдлөл бус

харин санал бодол, итгэл үнэмшил, эргэцүүллийн талаар

асууж байгаа гэдэг ойлголтыг өгөх ёстой.

Мэдлэгийн асуулт:Хариулагчийн юу мэдэж байгаа талаархи

баримттай мэдээлэл шаардах асуулт

Мэдрэмжийн асуулт: Юу харж, сонсож, юунд хүрч, амталж,

үнэрлэж байгаа талаархи асуулт

Суурь/хүн ам зүйн асуулт: нас, боловсрол, ажил, болон

ярилцлага өгч байгаа хүний бусад тодорхойлолт

Асуулт болон хариултын сонголтыг бичих. Паттоны зургаан

төрлийн асуулт бүрийг өнөө, өнгөрсөн болон ирээдүйн төлөвт

асууж болно. Жишээлбэл, үнэлгээч дараахийг асууна:

ХДХВ/ДОХ-ын эмчилгээний талаар та таван жилийн өмнө юу

мэддэг байсан бэ (өнгөрсөн цаг)

ХДХВ/ДОХ-ын танилцуулгаас өнөөдөр та юу мэдэж авсан бэ

(одоо цаг)

ХДХВ/ДОХ-ын талаар та юу мэдэхийг хүсч байна вэ (ирээдүй

цаг) (Паттон2002).

Үнэлгээний асуулт ойлгомжтой байх ёстой (Шигтгээ 8.7). Хэрэв

тийм бус бол хариулагч тааламжгүй байх, үгүйсгэх, сандрах,

дургүйцэх мэдрэмж гаргана. Үнэлгээч төсөл, хөтөлбөр, бодлогын

талаар ярилцаж байгаа үед судалгаанд оролцож байгаа хүний

хэрэглэж байгаа нэр томьёоноос суралцах шаардлагатай бөгөөд

судалгаагаа зохиохдоо тэдгээр үгийг хэрэглэх хэрэгтэй. Үнэлгээч

хариулагчийг хүсүүштэй асуулт руу хөтлөхгүй байх талаар

болгоомжтой байх ёстой. Жишээлбэл, дараахь асуултыг авч үз:

“Сургалтаас хойш таны ашиг орлого, хэрвээ байгаа бол, ямар

хэмжээгээр нэмэгдсэн бэ” “Хэрвээ ашиг тань бага зэрэг, дунд

зэрэг, мэдэгдэхүйц, ихээхэн хэмжээгээр нэмэгдсэн бол үүнийг та

сургалтаас үүдэлтэй гэж үзэж байна уу” Эдгээр асуулт

үнэлгээчийн явах гэсэн тэр даялал руу “гэрчийг хөтлөөд” байгаа

нь ойлгомжтой. Урт хугацаан дахь ашгийн өсөлтийн хандлагын

талаар асуух нь илүү дээр бөгөөд, хэрвээ тодорхой өсөлт байгаа

бол түүнийг юунаас үүдэлтэй гэж үзэж байгааг асуух нь зүйтэй .

Хүснэгт 8.10 Асуулгын агуулгыг тодорхойлох нарийвчлалын түвшин

Түвшин

Эцсийн зорилтыг

тодорхойлох

Хэсэг хоорондын

тэнцвэрийг

тогтоох

Хэсэг доторхи

тэнцвэрийг

тогтоох

Онцлог асуудал

буюу хөтөлбөрийг

судлах

асуулт бичих

Тодорхойлолт

Зорилт тодорхойлох (ядуурлыг судлах; өрхийн аж ахуйн талаархи

Засгийн газрын бодлогын үр нөлөөг ойлгох).

Ямар асуудал нэн чухал болохыг тодорхойох (хүнсний үнийн татаас

өгсөн тохиолдол, Зсгийн газрын эрүүл мэнд, боловсролын

үйлчилгээний хүрэлцээ, өртөгт гарсан өөрчлөлтийн нөлөө, бүтцийн

өөрчлөлт юмуу төвлөрсөн төлөвлөгөөнөөс зах зээлд шилжсэний үр дүн

болж эдийн засгийн уур амьсгалд гарсан өөрчлөлтийн нөлөө)

Жишээлбэл, боловсролын салбарын хүрээнд улс орны болон тухайн

мөчид дараахь зүйлийн аль нь нэн чухал болохыг тодорхойлох:

элсэгчдийн түвшин, тодорхойлогч, ядуусын ирц, суралцах үйл,

эрэгтэй, эмэгтэйчүүдийн үзүүлэлт дахь ялгаа; сургуульд сурлцсан

жилийн тооны албан бус салбар, хөдөө аж ахуйн орлогод үзүүлсэн

нөлөө, тэрээр хэрхэн болон ямар ялгаатай нөлөөлж байгаа; ямар хүүхэд

сурах бичигтэй, үдийн хоолтой, эсвэл тэтгэлэгтэй байна; хичнээн эцэг

эх сургуулийн зардал төлдөг.

Сурах бичгийн хүрэлцээг судлахдаа, жишээлбэл, хичнээн сэдвийг

сурах бичиг хамарсан байгааг үнэлгээч мэдэх хэрэгтэй болно; хүүхэд

бүрт ном өгч үү, дундаа хэрэглэж байна уу; номоо гэртээ авч очиж

байна уу эсвэл зөвхөн ангид хэрэглэдэг үү;

номоо ганцхан жил хэрэглэж байна уу эсвэл олон жил хэрэглэдэг үү;

номны үнийг төлж байна уу эсвэл үнэгүй хангаж байна уу; сурах бичиг

хэзээ бэлэн болно гэж төсөөлж байна;

номын дэлгүүрээс худалдаж авсан сурах бичиг сургуулиас хангаснаас

илүү сайн эсвэл илүү муу байна.

Эх сурвалж: Дэлхийн банк 1996.

Шигтгээ 8.7 Судалгааны асуулт бичих санамж

Ямар мэдээлэл шаардаж байгааг хариулагч мэдэж байх судалгааны асуулт

бичихэд дараах санамж үнэлгээчид туслана:

Бүх хариулагчийн хувьд адилхан утгатай байх энгийн үг ашигла.

Асуулт, хариултын ангилалыг онцлог болго.

Салаа утгатай болгох асуулт, хариултын хувилбараас тойр. (“ба”,

“буюу”гэсэн үг хэрэглэсэн асуулт, хариултаас тойр)

Мэдлэг гэж болох асуултаас тойр. Хэрэв шаардлагатай бол,

холбогдох мэдээллийг асуултын удиртгалд оруулж өг .

Асуулт-хариултын хослолд давхар үгүйсгэлээс болгоомжил

(жишээлбэл, тийм/үгүй хариулттай асуултад “байхгүй” гэсэн үг бүү

хэрэглэ).

Хариултын хувилбарыг харилцан үгүйсгэж байхаар хий.

Хариултын хувилбарыг тэнцвэртэй хий.

Эсэргүүцэлтэй, түвэгтэй, эсвэл ихэмсэг асуултаас зайлсхий.

Эх сурвалж: TЦ Үнэлгээний төв 2007. Бусад хэрэгцээт эх үүсвэрийг Фодди

(1993), Фовлер (2002), болон Сүщ ба Риттер (2007) -ээс хар.

Асуултыг бичсэн аргыг бага зэрэг өөрчилснөөр хүмүүсийн өгөх

хариултад мэдэгдэм нөлөө үзүүлдэг.

Нэлээд хэдэн судлаач тэмдэг нэр, үйл үгийн өөрчлөлтийн

нөлөөллийг судалсан байдаг. Хэдийгээр хүн бүрт адил утгатай

ойлгогддоггүй ч ердөө, ихэнхдээ, заримдаа, тохиолдлоор, хааяа,

ховорхон гэх зэрэг үгс асуулганд “нийтлэг” хэрэглэгддэг. Зарим

тэмдэг нэр олон хувиралтай бол зарим нь бага хувирдаг. Дараахь

[үг хэллэг] ихээхэн олон утгатай байдаг бөгөөд судалгаанд

хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй: тодорхой бүрэн эрх, хамгийн,

олон тооны, зонхилох олонхи,...-ны цөөнх,...-ны ихээхэн хувь нь,

...-ны үлэмж олонхи, зөндөө, хэд хэдэн. Зарим [үг хэллэг] нь

цөөн хувиралтай байдаг ба ерөнхийдөө илүү хамтатгасан утгатай

байна. Эдгээрт маш олон, бараг бүгд, ер нь бүгд, ойролцоогоор

бүгд, ...-ны олонхи, ...-ны нэгдмэл санал, ...-ны багаахан хэсэг, ...-

ны нэлээд бага хэсэг нь, бараг үгүй, хариугүй цөөн, нэг хос, цөөн

зэрэг үг орно (СтатПак 2007).

Фрары (1996) үр нөлөөтэй асуулга төлөвлөх хэд хэдэн санал

дэвшүүлсэн юм. Эдгээр саналын дотроос эрэмбэлсэн хариултыг

дор дурдав. Үүнд:

• Хариултыг доод түвшнээс дээд түвшин рүү зүүнээс

баруун тийш эрэмбэл:

1) Хэзээ ч .. үгүй, 2)Хааяа нэг, 3) Тохиолдлоор, 4) Байнга.

• Хэрвээ хариулагч “хэзээ ч ... үгүй”-ыг бараг тэмдэглэхгүй

хандлагатай байх юм уу хэрвээ “хааяа нэг” гэх үг үйл

ажиллагааны бараг ижил түвшнийг цугтаа илэрхийлж

байвал хариултын ангиллыг нэгтгэх талыг авч үз:

1) Хааяа нэг эсвэл хэзээч ...үгүй, 2)Тохиолдлоор, 3)Байнга.

• Хэрэглэгчээс эерэг болон сөрөг хоёр өдөөлтийн аль

алиныг нь үнэлэхийг хүс

(хэмжих хуваарийн хоёр төгсгөлөөс эхэлж хариулах). Ийм

замаар хариулагч бүх хариулттай санал нийлж байгаа

болон нийлэхгүй байгаагаа илэрхийлэхээсээ илүү хариулт

бүрийг үнэлэх ёстой.

• Хэрвээ бололцоотой бол боломжит хариултын тоог

цөөрүүл. Жишээлбэл, хэрэв хариулагчийн санал бодол

бараг тодорхой байгаа бол энгийнийг ашигла.

1)Санал нийлнэ, 2) Санал нийлэхгүй.

Хэд хэдэн хариулагчийн баттай бус юм уу сайтар

хэлбэржсэн санал бодолтой байвал илүү олон хувилбар

хэрэглэ:

1) Санал нийлнэ, 2)Санал нийлэх хандлагатай, 3)Санал

нийлэхгүй хандлагатай, 4)Санал нийлэхгүй

Асуултаа бичсэний дараа үнэлгээч асуулт бүрийг уншиж,

хэл, логикийг нь шалгаж хариулна. Дүрэм нь зөв байна уу

Хариулт асуултын логикт нийцэж байна уу

Судалгааны асуулт бичих нь хүн болгонд ойлгомжтой байх ёстой

учраас хэцүү ажил байдаг. Үг олон санаа, бас давхар утгатай

байдаг. Хэрвээ асуултыг хүмүүст ойлгомжгүй юмуу олон янзаар

тавих юм бол тэд бараг өөр асуултад хариулах болно. Энэ нь

хэрэгцээгүй өгөгдөл цуглуулахад эрсдэл болдог. Жишээлбэл, нэг

байгуулагын дарга тэр байгууллагад хичнээн хүн компьютерийн

сургалтанд хамрагдсаныг мэдэхийг хүсч гэж бодъё. Дараахь

асуултыг тавьж болох юм:

• Та өнгөрсөн гурван сард ямар нэгэн сургалтанд

хамрагдсан уу

• Та өнгөрсөн зургаан сард аль нэг сургалтанд оролцсон

уу

• Та өнгөрсөн жилд ямар нэгэн сургалтанд хамрагдсан уу

Эдгээр асуултын багцийг асуухын гол дутагдалтай тал нь

өнгөрсөн гурван сард сургалтанд хамрагдсан хүн бүр гурван

асуултад бүгдэд нь “тийм” гэж хариулдагт оршиж байгаа юм.

Сайтар төлөвлөсөн асуулт “Дараахь хугацааны үе шат бүрт хэдэн

сургалтанд хамрагдсан бэ” гэж асуух ёстой.

a. Өнгөрсөн 1–3 сарын дотор: _____________

b. Өнгөрсөн 4–6 сарын дотор: ____________

c. Өнгөрсөн 6–9 сарын дотор: _____________

d. Өнгөрсөн 10–12 сарын дотор:___________

e. Өнгөрсөн 12–24 сарын дотор: __________

Тааруухан илэрхийлсэн асуулт хариулагчийг ундууцахад хүргэх

ба хариулахдаа таах эсхүл бүр судалгааг шидэж орхих шалтгаан

болж магадгүй. Ядмаг зохиосон асуултаас шалтгаалаад асуултыг

дүн шинжилгээнд татан оруулж чадахгүй болох учир асуултыг

сайтар боловсруулах хэрэгтэй. Тиймээс судалгааны хяналт,

урьдчилсан сорилтод хүрэлцээтэй хугацаа үлдээх хэрэгтэй.

Хариултын нууцлал, нэрийн нууцлал хоёрыг хоёуланг нь хангаж

хамгаалах хэрэгтэй. Нууцлал нь мэдээллийг хамгаалж зөвхөн эрх

бүхий хүмүүс үнэлж дүгнэхийг зөвшөөрдөг ёс зүйн зарчим юм.

Нэр нууцлах нь хувь хүний биеийн байцаалт, хувийн мэдээллийг

бусадтай хуваалцахгүй гэсэн утгатай байдаг. Ихэнх үнэлгээч

“Таны хариултыг нууц гэж үзэх бөгөөд мэдээллийг хэвлэн

мэдээлэхгүй байх аргаар энэ өгөгдөлтэй танилцана” гэсэн

мэдээллийг өгдөг(Бургесс 2001).

Асуултын дэс дарааг тогтоох. Дараахь журмаар асуултын

дарааллыг тогтоовол судалгааг хийж дуусгах боломжийг

нэмэгдүүлдэг:

• Хариулагчид сонирхолтой байх асуултаар ярилцлагаа эхэл.

• Асуултын урсгалын логикийг хадгалж, хэт нүсэр байдлаар

салаалан задалж асуухаас зайлсхий

• Төстэй болон холбогдох асуудлыг бүлэглэж, асуултын логик дэс

дарааллыг тогтоохыг хичээ (Бургесс 2001).

• Хялбар бөгөөд сонирхолтойгоос хүнд бөгөөд таагүй рүү,

ерөнхийгээс тодорхой руу явах хэрэгтэй (Жексон болон Агравал

2007).

• Асууултыг он цагийн дарааллаар тогтоо (Жексон болон Агравал

2007).

• Зарим хариулагч судалгааг бөглөж дуусаагүй байж болох тул

хамгийн чухал асуултыг судалгаа явж байх хугацааны гуравны

хоёр нь өнгөрсөн үед тавих хэрэгтэй. (Жексон болон Агравал

2007).

• Хувийн шинжтэй юмуу нууц асуултыг судалгааны төгсгөлд тавь.

Хэрвээ түүнийг судалгааны эхэнд тавих юм бол зарим хариулагч

судалгааг үргэлжүүлэлгүй явж болно. (Фрары 1996).

• Асуултын тэргүүлэх зэргийг тогтоож, ач холбогдол багатай

асуултыг хасах асуудлыг авч үз (Жексон болон Агравал 2007).

Жексон болон Агравал (2007) нар ихэнх өөрөө удирдаж бөглөх

судалгааг нэг хуудаснаас ихгүй байлгахыг санал болгожээ. Их

сургуулийн түвшний боловсролтой хариулагчдын хувьд хоёр

хуудастай судалгаа явуулж болох юм.

Судалгааны загварыг сонгох. Хэвлэмэл судалгааны загварт

дараахь зүйлийг авч үзнэ:

• Энэхүү судалгаа нь гарчиг, судалгаа авах огноотой байна.

• Энэ нь эмх цэгцтэй байх ба хэрэгцээгүй дэд гарчиггүй байна.

• Холбоо барих, мэдээлэл буцаах хаягийг багтаасан байна.

• Богино хэмжээний оршил мэдэгдэл агуулна (дагалдах захидалд

энэ талаар ороогүй тохиолдолд). Тэрээр судалгааны зорилгыг

илэрхийлж, хэрхэн ашиглах талаар тайлбарласан байна.

• Асуулт ба хариултын сонголтыг тохиромжтой байдлаар

загварт оруулж, томьёолсон байна. Асуулт бүрийг дугаарлана.

• Судалгаа асуултад хэрхэн хариулах тухай заавартай байна.

Заавар хичнээн асуулт сонгохыг заах (зөвхөн ганцыг уу эсвэл

бүгдийг нь) болон сонголтоо хэрхэн илэрхийлэх (Шигтгээт

тэмдэг тавих, асуултыг дугуйлах, богино хариулт бичих)

(Бургесс 2001).

Жексон болон Агравал (2007) нар асуултад хариулахад тэмдэглэх

дөрвөлжин нүд, эсвэл үнэлгээч ямар сонголт хийснийг таньж

болохоор хоорондоо хангалттай зай бүхий хариу бичих шугам

байрлуулахыг санал болгожээ. Тэд бас судалгаа мэргэжлийн

төрхтэй байх нь чухал талаар бичсэн байна.

Судалгаатай хамт оршил захидал байх ёстой. Энэ захидалд

санхүүжүүлэгчийн талаар танилцуулж, орлцогчдод асуулгын

зорилгын талаар мэдээлэл өгсөн байдаг. Жексон болон Агравал

(2007) нар нүүр захидалд дараахь зүйлийг танилцуулсан байна

гэжээ:

• Судалгааны зорилго (мөн хариулагч яагаад үүнийг хийх

сонирхолтой байх ёстойг хэлнэ)

• Тухайн хүнийг судалгаанд яагаад сонгосныг хэлнэ

• Өгөгдлийг хэрхэн ашиглах

• Нэрийн нууцлалыг хадгалах эсэх

• Судалгааг хийж дуусахад шаардагдах хугацаа

• Ямар нэгэн урамшуулал

• Нэмэлт мэдээлэл болон тодруулага авах хүний мэдээлэл.

Хэрвээ судалгааг захиагаар илгээсэн бол өөрсдийн хаяглаж тамга

дарсан дугтуй явуулах буюу судалгааг буцаах өөр арга хэрэгслийг

зааж өгсөн байна.

Асуултыг дахин хянах, орчуулах, туршиж сорих. Судалгаа

боловсруулах үйл явц нь дахин давтагддаг зүйл. Судалгааны

анхны хувилбарын төслийг бэлэн болгомогц сонирхогч талууд

түүнийг нягт хянана. Хянах явцдаа тэмдэглэл хийж, шүүмжлэл

болон саналаа хуваалцах хэрэгтэй. Тэгээд судалгаанд өөрчлөлт

хийнэ. Энэ үйл явц туршилтын сорил хийхэд бэлэн болохын өмнө

хэд хэдэн удаа давтагдаж болох юм.

Өгөгдөл цуглуулахад нэгээс илүү хэл хэрэгтэй байгаа бол

судалгааны асуулгыг орчуулна. Судалгаа хийх үүрэг хүлээгсэд

тухайн арга хэрэгсэл нягт нямбай орчуулагдсан эсэхийг шалгаж

нягтлах хэрэгтэй. Судалгааг орчуулж байхдаа хоёр хэлийг

хоёуланг нь, бас сэдвээ мэддэг нэгэн анхны орчуулгыг хийх ёстой

(Бехлин болон Лоуг, 2000, хар). Судалгааг орон нутгийн хэл рүү

нэгэнт орчуулсан бол өөр хүн буцааж эх хэл рүү нь орчуулна. Энэ

үйл явц гарсан завсар зайдал болон орчуулгын буруу ойлголт

байгаа эсэхийг шалгадаг. Энэ нь нягт нямбай орчуулга хийх

цорын ганц арга юм. Судалгааны бүх хэсэгт санал нийлээгүй бол

туршилтын сорил хийхийн өмнө зохицуулах хэрэгтэй байдаг.

Ихэнх тохиолдолд судалгааг тухайн орны албан ёсны хэл

(хэлнүүд) дээр хэвлэдэг ба орон нутгийн тухайн тооны хэл мэдэж,

харилцах ур чадвартай ярилцлага авагчийн багийг ажиллуулдаг.

Ийм нөхцөлд цөөн хэдэн гол асуулт юмуу хэллэгийг орон нутгийн

хэлэнд хөрвүүлж, судалгааны гарын авлахад оруулдаг. Нутгийн

орчуулагчид бусад хэлээр ярьдаг хариулагчаас судалгаа авахад

хэрэг болж болох юм.

Судалгааны асуултыг нийтлэг ярьдаг хэл дээр маш энгийн бөгөөд

ойлгогдохоор бичсэн байх ёстой. Асуултыг албан юмуу шинжлэх

ухааны маягийн хэлээр бичиж болохгүй. Орон нутгийн хэлэнд

ярианы хэл, бичгийн хэл хоорондын зөрүү их, энгийн байдлыг

нарийн нягт болгохтой тэнцвэржүүлэхэд ихээхэн хүнд байж

болно. Энэ нь нийтлэг байдлаар хэрэглэгддэггүй бичгийн хэлний

хувьд үнэндээ хэцүү.

Нэгэнт судалгааг санал нийлж тохирсон бол цөөн тооны юмуу

обьект болон газар дээр нь туршилтын сорил хийх хэрэгтэй. Газар

дээр нь хийсэн туршилтын үр дүнд нийцүүлэн судалгаанд засвар

хийх магадлалтай байдаг. Хэрэв анхны газар дээрх туршилтын

дүнгээр олон зүйл өөрчлөхийг шаардсан бол судалгааны зарим

хэсгийг юмуу түүнийг бүхэлд нь хамруулсан, ялангуяа олон дахин

орчуулсан бол, дахин туршилт хийх хэрэгтэй болно.

Бүх судалгаа, ярилцлагын хувьд өгөгдөл цуглуулах хэрэгслийг

эртхэн газар дээр нь турших буюу туршилт (урьдчилсан сорил)-

ын сорилд оруулах нь зүйтэй. Энэ нь судалгаанд хамрагдах

боломжит хариулагч нараас цөөн тооны хариулагчид өгч

судалгааг бөглүүлэхдээ тодруулах шаардлагатай хэсгийг нь

зурахыг хүснэ гэсэн үг юм. Нөгөө нэг стратеги нь хариулагч

асуултад хариулж дууссаны дараа хариулагчтай хамтран сууж

ингэж санагдаж байгаагийн шалтгааныг асуух хэрэгтэй болдог.

Энэхүү туршилт нь боломжит хариулагч асуултыг хэрхэн

хөрвүүлж ойлгож байгаагийн дотоод нарийн ухааныг нь олоход

тусална.

Ямагт болор мэт тунгалаг гэж үзэж байсан зүйл хэзээ ч хүлээж

байгаагүй арга замаар төөрөгдүүлсэн, балархай зүйл болон

хувирах нь байдаг. Аль нэг асуултыг хариулагч буруу ойлгосон

байвал үнэлгээч тухайн арга хэрэгслийг хэрэгжүүлж эхлэхийн

өмнө асуултыг дахин хянаж, сорих хэрэгтэй.

Газар дээр нь хийх сорилын зорилго бол тухайн судалгаа нь

цуглуулахыг зорьсон өгөгдлийн тухай мэдээллийг цуглууж чадах

боломжийг хангаж өгөхөд оршдог. Туршилтын сайн сорил нь

судалгааг гурван түвшинд харсан байдаг. Үүнд:

• Бүхэл бүтнээр нь: Судалгааны бүх хэсэг уялдаатай

байна уу Ижил асуулт давхардуулан тавьж байгаа хэсэг

байна уу

• Хэсэг тус бүр: Хэрэв судалгаа олон хэсэгтэй бол хэсэг

тус бүрт байгаа мэдээлэл нь зорьсон мэдээллээ цуглууж

чадаж уу Бүх гол үйл ажиллагааг тооцсон байна уу

Хамааралгүй асуулт байна уу

• Асуулт тус бүр. Бичилт нь ойлгомжтой байна уу

Асуулт нь бүрхэг, балархай хариулт өгөх боломж олгож

байна уу Хоёрдмол тайлбар гарах уу

Газар дээрх юмуу туршилтын сорил хийхдээ түүнийг олон газраас

ирсэн хүмүүсийн дунд, бүх гол үндсэн хэл дээр болон нийгэм,

эдийн засгийн бүлгүүдийн дунд сорил хийх нь чухал байдаг. Энэ

нь хөдөөгийн болон хотын оршин суугчид, албан болон албан бус

салбарт ажилладаг хүмүүс, болон бүх гол хэлээр ярьдаг

хүмүүсийг багтаасан байж болно.

Хэрвээ туршилтын сорилыг зөвхөн нэг хэл дээр хийхээр шийдсэн

бол үүнийг явуулж дуусгахад нэг долоо хоног хүрэлцээтэй.

Хэрвээ судалгааг нэгээс илүү олон хэл дээр явуулах бол хэл

бүрийг туршин сорих учраас өмнөхөөс илүү хугацаа шаардана.

Туршилтын сорилын төгсгөлд үр дүнг дахин хянахын тулд нэг

юмуу хоёр долоо хоног нөөцөнд байлгах хэрэгтэй болдог. Газар

дээр хийх туршилтад оролцсон баг цугларч туршилтын дүнг

хэлэлцэж, оруулах өөрчлөлтийн талаар зөвшилцөж, шийдвэрлэнэ.

Том хэмжээний судалгаа явуулахад ерөнхийдөө гурван

давтамжтай сорил хийдэг.

Шигтгээ 8.8 болон 8.9-д судалгаа явуулах удирдамжийг харуулав.

Эхнийх нь зохион байгуулах үйл явцыг цохон тэмдэглэж байгаа

бол хоёр дахь нь сайн асуулт бичихэд төвлөрч байгаа юм.

Иргэний үнэлгээний карт

■Иргэний

үнэлгээний

карт гэж

нэрлэгддэг зүйл

бол төрийн

албаны

гүйцэтгэлийг

хэмждэг

судалгааны

төрөл юм.

Иргэний үнэлгээний карт буюу заримдаа иргэний онооны карт

гэж нэрлэгддэг зүйл бол төрийн албаны гүйцэтгэлийг хэмждэг

судалгааны төрөл юм. Үүнийг хөгжилд ихээхэн ашиглах боллоо.

Жишээлбэл, Энэтхэгийн Банголорт энгийн оршин суугч иргэдийн

бүлэг үүнийг төрийн үйлчилгээний асуудлыг шийдвэрлэхэд

ашиглаж байна. (Паул болон Тхампи 2008). Иргэний үнэлгээний

картыг АНУ-д төрийн байгууллагын гүйцэтгэлийн түвшинг

тогтооход олон жилийн турш хэрэглэж байна.

Иргэний үнэлгээний картыг дараахь зүйлд хэрэглэдэг:

төрийн үйлчилгээний талаар бодит хэрэглэгчдээс нь саналыг

авч, иргэдийн эргэх мэдээллийг цуглуулахад

тухайн үйлчилгээ хүргэгчийн гүйцэтгэлийг үнэлэх буюу бусад

үйлчилгээ үзүүлэгчдийн гүйцэтгэлтэй харьцуулахад

олон нийт авч ашиглахаар байрлуулж болох үйлчилгээний

эргэх мэдээллийн өгөгдлийн бааз үүсгэхэд (АХБ болон АХБХ

2004).

Шигтгээ 8.8 Судалгаа явуулах ерөнхий удирдамж

Судалгаа явуулах ерөнхий удирдамжинд дараахь зүйл орно:

o Энгийн, ойлгомжтой, хялбар, богино байхаар хий.

• Таны сонирхож байгаа үнэлгээтэй ижил төстэй үнэлгээг хийж байсан

бусад хүнтэй уулз. Хийх гэж байгаа судалгаатайгаа төстэй судалгааг

олж авч, судал.

• Яагаад судалгаандаа оруулахыг хүсч байгаагаа хүмүүст ойлгуул (гэвч

тэд хариу өгөхдөө гажуудал гаргахгүй байх арга замаар ойлгуул).

• Хариулахад хялбар асуулт асууж, ойлгомжтой байх гэсэн

хариулагчийн хүсэл эрмэлзлийг талаар болгохгүй байх хэрэгтэй

• Хариулагчдаас явж очин хавтаснаасаа авах юмуу бусад эх үүсвэрээс

авахыг шаардах мэдээлэл бүү асуу. Хэрвээ та үүнийг хийх ёстой бол

материалыг судалгаа явуулахаас өмнө хавтаслаж бэлэн болгосон байх

ёстой гэдгийг урьдчилан хэлсэн байх хэрэгтэй.

• Хариулагчийн хувийн нууцыг хүндэтгэнэ. Судалгаанд нууц гэж

хандах хэрэгтэй ба ийнхүү нууцыг хадгалах зарчим, дүрмийг

бүрдүүлсэн байх хэрэгтэй. Нууцыг хадгалах боломжтой биш л бол

нууцыг хадгална гэж амлаж болохгүй.

• Хариулагчийн цаг, түүний оюун ухааныг хүндэл.

• Хариулагчид яагаад түүнийг сонгож авсан болон тэдний оролцоо

яагаад чухал болохыг хэлнэ.

• Хор хөнөөл бүү учруул: хариултын нууцыг хадгал. Тайландаа

нэгтгэсэн хариултыг ашиглах хэрэгтэй. Өгөгдөлд түүнийг таних тоон

нэр өгч бичээд хүний нэрийг илэрхийлэх холбоосыг устгана.

• Хариулагчид асуулгын үр дүнг ашиглаж бичсэн судалгааны

тайлангийн хуулбарыг ирүүлнэ гэдгийг мэдэгдэнэ.

Эх сурвалж: Зохиогчид

Шигтгээ 8.9 Асуулга бичих зөвлөгөө

Дараахь зөвлөгөө үнэлгээч асуулга бичихэд тусална:

1. Хэрэв боломжтой бол бэлэн байгаа асуулгыг удирдамж болгон хэрэглэ. Нөхцөл

байдалдаа тохируулан өөрчил. Ноороглож бүтээсэнд орвол хуучныг өөрчлөх нь хамаагүй

хялбар байдаг.

2. Дараахь үндсэн удирдамжийг мөрдөнө:

Хариулагчид тохиромжтой, энгийн, ойлгомжтой хэл хэрэглэнэ.

Нэг цаг үед зөвхөн нэг л асуулт асуу. Жишээлбэл, “Энэ материал хэрэв ойлгомжтой

байгаа бол хэр зэрэг ойлгомжтой бөгөөд тустай байна вэ” (Хэрэв материал

ойлгомжтой боловч тустай бус бол хэн нэг хүн нямбай хариулт өгөх арга алга.) гэхээс

илүү “Энэ материал хэрэв ойлгомжтой байгаа бол хэр зэрэг ойлгомжтой байна вэ” гэж

асуух нь зүтэй.

Хариулагч өөрсдийнх нь хариултыг хүлээн авахуйц гэж мэдрэх боломжтой байдлаар

асуултаа бичих хэрэгтэй. (“Ямар хэмжээгээр, хэрэв тийм л юм бол, эсвэл яагаад чухал

буюу чухал бус... вэ) гэх мэт сонголт өгч өөрийнхөө асуулт руу хөтөлж оруул.

Харилцан давхцахгүй байхаар хариултын ангиллыг боловсруул. Хэрэв насны бүлгийг

асууж байгаа бол 20–30, 30–40, 40–50 гэхээс илүү 21 – 30, 31–40, 41–50 гэсэн ангилал

хий

Хэрэв боломжтой бол асуултыг сөргөөс нь эерэг рүү чиглэсэн хариулт өгөхөөр зохион

байгуул:

• “Хэрвээ........ тийм бол ямар хэмжээгээр, ...... маш тусгүй байсан..... Маш

их тустай байсанl.”

Хариулт хоёрдмол утгатай л биш бол тийм/үгүй гэсэн хариултаас зайлсхий. Оронд нь

хариулагчаас хариултын сонголтын дагуу хариулахыг хүсч, үзэл бодлынх нь цар

хүрээг барьж авахыг оролд. Жишээлбэл, “маш бага буюу огт үгүй”-ээс “маш их”

хүртэл хэмжүүрийн таван онооны хүрээ тогтоож өг.

Хариултын сонголтын хэмжүүрийн хоёр үзүүрт туйл тавьж өгөхөөс зайлсхий (ямар нэг

юмны талаар маш цөөн хүн туйлын их/бага гэсэн үзэл бодолтой байдаг). Хэмжүүрийн

нэг төгсгөлд нь “ямагт буюу бараг ямагт”, нөгөө төгсгөлд нь “хэзээ ч үгүй юмуу бараг

хэзээч үгүй” асуултаар төгсгөлийг зөөлрүүл.

Тухайн үеийн нөхцөл байдлын талаар асуулт асуу. Ой санамж цаг өнгөрөх тусам

доройтдог.

Гарах боломж олго (“Үнэлэж цэгнэх суурь алга” болон “санал дүгнэлт алга” ангиллыг

ашигла). Хэрвээ та гарах боломжоор хангахгүй бол хариулагч утга учиргүй хариулт

өгөх болно.

Давхар үгүйсгэлээс зайлсхий.

3. Судалгааг хийж дуусгахад хялбар байхаар хий. Шалгаж хянах дөрвөлжин нүдийг хийж

өг. Хариулж байгаа хүн юу хийхээ сайтар мэдэж байхаар хангалттай заавраар ханга:

зохистой бол “зөвхөн нэгийг сонго” эсвэл “хамааралтай бүгдийг сонго” гэж тодорхойл.

4. Эхлээд ерөнхий асуулт асуугаад илүү тодорхой асуулт руу орсны дараа эцэст нь “өөр

ямар саналтай байна вэ эсвэл бид мэдэх ёстой өөр зүйл байна уу” гэх зэрэг нэгээс хоёр

нээлттэй асуулт тавь.

5. Та зөвхөн өөрөө ашиглахад хэрэгтэй хүн ам зүйн асуулт тавь. Зарим хүн хүн ам зүйгээр

ялгаварлагдсан байж болдог тул болгоомжтой хандах хэрэгтэй. Хүн ам зүйн асуултыг

судалгааны төгсгөлд байрлуул.

6. Шинжээч хянаж үзсэн асуултын төсөлтэй бай.

7. Хэрэв асуултуудыг орчуулах хэрэгтэй бол тийнхүү орчуулаад дараа нь орчуулгыг

шалгахын тулд эх хэл рүү нь буцааж орчуул

8. Урьдаар сорь, дахиад сорь бас дахин сорь. Нийтлэг хариулагч асуулгыг ушихаасаа илүү

хариулах боломжтой байлга. Түүний дараа асуулт бүрийг дахин дахин үзэж тэдгээрээс

эргэх мэдээлэл ав. Асуулт болгон ойлгомжтой байна уу Юу асууж байгааг нь тэд

ойлгож байна уу Мэдэхгүй үг, ойлгомжгүй үг хэллэг байна уу Асуултыг асуух илүү

сайн арга зам байна уу

Эх сурвалж: Зохиогчид.

Хүснэгт 8.1-т үйлчилгээнд ерөнхий сэтгэл ханамж ямар байгааг

харуулсан жишээг үзүүлэв. Иргэний үнэлгээ дараахь хүчин

зүйлийн талаар эргэх мэдээлэл өгдөг:

Үйлчилгээ авах боломж

Үйлчилгээний хүрэлцээ

Үйлчилгээний найдвартай байдал

Үйлчилгээний ерөнхий чанар

Үйлчилгээнд сэтгэл ханамж ямар байгаа

Үйлчилгээ үзүүлэгчийн уриалгахан байдал

Нуугдмал зардал

Авлига ба дэмжих тогтолцоо

Төлбөр хийх хүсэл эрмэлзэл (Дэлхийн банк 2006).

Иргэний үнэлгээний картыг олон замаар хэрэглэдэг. (Хүснэгт 8.12)

Түүнийг Засгийн газрын янз бүрийн түвшинд зохион байгуулж

болно. Хүснэгт 8.13-д өгөгдөл цуглуулахад ашигладаг иргэний

үнэлгээний картын давуу тал, тулгардаг сорилтыг нэгтгэн үзүүлэв.

Ярилцлага

Ярилцлага бол ур чадвар бүхий ярилцлага авагч болон ярилцлага

өгөх гэж байгаа этгээдийн хооронд болдог харилцан ярилцлага юм.

Чухам зорилго нь үнэлгээний асуулт, хариултанд хэрэглэж

болохуйц мэдээллийг гарган авахад оршдог (Шигтгээ 8.10). Олж

авсан мэдээллийн чанар ихэнхдээ ярилцлага авагчийн ур чадвар,

хувийн шинж чанараас хамаардаг (Лофл болон ... 1995). Сайн

ярилцлага авагч байхын гол түлхүүр нь сайн сонсдог, асуулт сайн

асуудаг байхад оршино.

Соёл иргэншил бүр өөрийн эрхэмлэл, заншилтай: ямар нэг асуулт

эсвэл дохио зангаа нь хүмүүсийн нэг хэсгийг нь уурлуулж байхад

нөгөөг нь үгүй байдаг. Тиймээс соёлын талаар мэдлэг чадвартай

байх нь ярилцлага авагчийн заавал эзэмшвэл зохих зүйл бөгөөд

тэрээр хариулагчийг санаандгүй уурлуулахгүй байхыг хичээж,

ярилцлагын турш түүний хариу үйлдэлд анхаарлаа хандуулах

ёстой. (Шигтгээ 8.11).

Харилцан адилгүй соёлын хэв маягтай хүмүүтэй харьцахдаа

ярилцлага авагч дараахь зүйлийг санаж байх хэрэгтэй:

Хүн бүр хүндэтгэлтэйгээр харьцахад талархалтай байдаг.

Түүгээр ч барахгүй өөрийгөө золиослон, нийгмийн эрх

ашгийг чухалчлан үздэг соёл давамгайлсан газрын хүмүүс ч

гэсэн өөрийг нь эрхэмлэн үзэж, хувь хүн талаас нь

харьцсанд талархаж байдаг.

Хэрэв санал бодол бүр нь танд хэрэгтэй зүйл гэж хүлээж

авбал бие хүн бүр талархана.

Хүснэгт 8.11 Дэд бүтцийн үйлчилгээнд сэтгэл ханамж ямар байгааг харуулсан

иргэний үнэлгээний карт

Байгууллага Хариулагчдын

дунд байгаа

хэрэглэгчийн

тоо (мянга)

Сэтгэл ханамжтай

хэрэглэгчийн %

Сэтгэл ханамжгүй

хэрэглэгчийн %

Эрчим хүч

Ус

Телефон

Цагдаа

Эх сурвалж: Зохиогчид.

1,024

775

203

98

Хүснэгт 8.12 Иргэний үнэлгээний картыг ашиглах

Судалгаа, төслийн төрөл Жишээ

Хот суурингийн үйлчилгээний сэтгэл Энэтхэгийн долоон хот; Кампала, Уганда

ханамжийн судалгаа

Энэтхэг, Филиппин, Уганда

Үйлчилгээ хүргэлтийн орон нутгийн болон

үндэсний хэмжээний сэтгэл ханамж Энэтхэгийн Банголор дахь эмнэлэг

Тамил Надугийн хөдөөгийн хүнсний хүрэлцээ,

Салбарын судалгаа

Энэтхэгийн Махаршта дахь хөдөөгийн ус,

татуурга

Хөтөлбөрийн үнэлгээ

Бангладеш, Перу, Филиппин, Шириланк,

Украйна,

Засаглалын шинэтгэлийн төсөл

Вьетнам

Эх сурвалж: Дэлхийн банк 2006

Хүснэгт 8.13 Өгөгдөл цуглуулах Иргэний үнэлгээний картын давуу ба сул тал

Давуу • Гүйцэтгэлийг нэгдсэн дүгнэлт бүхий эргэх мэдээллээр хангана

тал • Энгийн харилцааны бүтэцтэй байна

Сул

тал

43

41

87

45

• Өгөгдөл цуглуулахад гарах гажуудлыг багасгана.

• Энэ төрлийн үнэлгээг ойлгох чадавхи шаарддаг

• Үйлчилгээг нийт үйлчилгээтэй харьцуулах боломж хязгаарлагдмал

• Хүн амын багаахан хувийг эзэлдэг цөөнхи бүлэгт үзүүлдэг үйлчилгээний

хувьд тухайн цөөнхи хүн амын нэлээд хэсгийг нь хамруулах шаардлагатай

болдог.

• Төрийн албан хаагч хэрхэн хариу үйлдэл хийх талаар урьдчилан төсөөлөл

байхгүй

Эх сурвалж:Зохиогчид.

15

19

12

36

Шигтгээ 8.10 Ярилцлага авах зөвлөгөө

Дараахь зөвлөгөө ярилцлага авахад үнэлгээчид тусалж болох юм:

1. Ярилцлага өгөгч дараахь зүйлийг мэдсэн байдал зохино:

• судалгааны зорилго, цаг хугацаа нь юу болох

• тэднээс яагаад ярилцлага авч байгаа

•тэднийг хэрхэн сонгосон болох

• өгөгдлийг хэрхэн ашиглах

• ярилцлага нь нууц болох эсэх

• ярилцлага хэр удаан үргэлжлэх

• ярилцлагын агуулга юу болох (асуултаа урьдчилж өгөх байдлаар)

• та тэдэнтэй дахин ярилцах үгүй эсэх

• тэд төгсгөлийн тайлангийн хувийг авах эсэх тухай

• хэрвээ хэрэгтэй гэвэл таны тэмдэглэлийн товч дүгнэлтийг тэдэнд өгч

болох эсэх.

2. Чимээгүй, дуу шуугианаас хол байр болон хугацаа сонгож ав.

3. Тэмдэглэл хөтлөх хоёр дахь хүнтэй бол тун сайн.

4. Ярилцлагыг дуу хураагуурт бичих боломжийг авч үз. Хэрвээ тэгж чадах бол

бичлэг хийхийн өмнө ярилцлага өгөгчөөс асууж зөвшөөрлийг нь авна.

5. Бичсэн зүйлдээ захирагд. Хэрэв хаалттай асуулт асууж байгаа бол заавал

түүний бичмэл эхээр нь асуу. Хэрвээ нээлттэй асуулт асууж байгаа бол түүнийг

цаг үргэлж чиглүүлэхээсээ илүү “урсгалаар нь яв”.

6. Харцаараа харилцах, шууд асуух, жендэрийн асуудал гэх мэт соёлын хэм

хэмжээг санаж бай.

7. Тэнцвэрийг хадгал: Хэрэв төсөлд үзүүлж байгаа гол дэмжлэг нь юу гэж

бодож байгааг асуусан бол, жишээ нь, гол саад нь юу болох тухай бас асуу

8. “Яагаад” гэж асуухаас тойрох хэрэгтэй бөгөөд хэрвээ ингэж асууваас

дайрсан юмуу шүүмжилсэн болж харагдана.

9. Хариулагч юу ч хэлсэн түүнийг өрөвдөж хайрлан, шүүлтгүйгээр хүлээн ав.

10. Ярилцлагаа самгардалгүйгээр сайн тэмдэглэж ав.

• Бичиж байхдаа харцаараа харилцаж бай.

• Гол үг, үг хэллэгийг бичиж, ярилцлагын үсэгчилсэн тооцоо хөтөл.

• Хэрвээ ярилцагч таны бичээд авчихмаар зүйлийг хэлсэн бол түүнийгээ

дахин давтахыг хүсэх эсвэл дараачийн асуулт асуухаасаа өмнө бичиж байгаа

зүйлээ дуусга.

• Хэрвээ ярилцагч танд иш татчихмаар юм хэлж байгаа бол яг түүний

хэлснийг хэрэглэж болох эсэхийг асуу.

11. Ярилцлагаа буулган бичиж ав.

• Үг болгон, санаа бүр үнэ цэнтэй далд нөөц гэдгийг санаж бай.

• Өөрийнхөө тэмдэглэлийг аль болох анхаарал болгоомжтой, гүн гүнзгий

буулган бичихэд цаг зарцуул.

• Ярилцлагын яг төгсгөлд тэмдэглэлдээ наад зах нь богинохон цэвэрлэгээ

хий. (ярилцлага хооронд хангалттай зай үлдээ).

• Ярилцлага хийсэн өдөртөө багтаан бүрэн тэмдэглэлээ бич

12. Эмзэг нөхцөл байдалд тэмдэглэлээ хариулагчид өгч хариултыг дахин

тодотгон хянуулж, хэлсэн зүйлийг нь зөвшөөрүүлж ав

Эх сурвалж: Зохиогчид.

Шигтгээ 8.11 Харилцан адилгүй соёлтой хүнтэй ярилцлага хийх зөвлөгөө

Дараахь зөвлөгөө тухайн орчинд ярилцлага явуулахад үнэлгээчид тустай байж

болох юм:

1. Ярилцлага бүрийн өмнө ярилцлага авах гэж байгаа хүнийхээ соёлын талаар

мэдэж ав

2. Ярилцлагын арга барилын талаар тухайн соёлыг мэддэг хүнтэй хэлэлцэх

буюу ярилцлага өгч байгаа хүнийхтэй ижил соёлтой хүнтэй хийсэн

ярилцлагыг ашигла.

3. Соёлын онцлог шинжийн талаар дараахь асуудлыг аль болох сайн мэдэж ав.

• таны болон ярилцлага өгөгчийн хооронд байх зайн хэмжээ

• харцаар харилцахад зохистой гэж үзэх хэмжээ

• ярилцлагын туршид дуугаа хувиргах, толгойгоо хөдөлгөх болон бусад

биеэр илэрхийлэх харилцааны ач холбогдол

• Зохистой хувцаслах хэлбэр

• Зохистой мэндлэх хэлбэр

• Жендэрийн үүрэг роль.

Жендэрийн асуудал онцгой чухал. Зарим соёлд, жишээлбэл, эрэгтэй ярилцлага

авагч эмэгтэй ярилцлага өгөгчтэй нэг өрөөнд хамт байх нь зохисгүй байж болно.

Тодорхой соёлд ихэнх хүн эмэгтэй хүн ярилцлага авахад чимээгүй болчихдог.

Ийм нөхцөлд адил хүйсийн ярилцлага авагчтай байх юмуу эсрэг хүйсийн гэрч

байлгах нь шаардлагатай дэглэм журам болдог.

Хүснэгт 8.14-д ярилцлагын давуу тал болон сорилтыг нэгтгэн үзүүлэв.

Хүснэгт 8.14 Ярилцлага авахын давуу тал ба сорилт

Давуу

тал

Зохион байгуулалттай, хагас зохион байгуулалттай, зохион байгуулалтгүй,

эсвэл хосолсон байж болох ч ерөнхийдөө хагас зохион байгуулалттай

байдаг

Цогц асуудлыг гүнзгий шинжлэн судалж чаддаг

Алдаа гарахаас сэргийлдэг: ойлгомжгүй зүйлийг ярилцлагын үед тодруулж,

дараагийн ярилцлагаар өөрчилж болдог.

Ач холбогдол, сонирхолоос шалтгаалан нэг цаг юмуу түүнээс баахан илүү

хугацаа авдаг

Үнэлгээчийг нөхцөл байдлын талаар зөн совингийн мэдрэмжтэй болгодог

Сул

тал

Зардал ихтэй, хөдөлмөр их орсон, цаг хугацаа шаардсан ажил байдаг

Яагаад янз бүрийн хүмүүс өөр өөр үзэл бодолтой байгааг үзүүлэхгүй байж

болно.

Ярилцлага авагч гүйцэд сонсоогүйгээс болоод өмнө бодож байсан итгэл

үнэмшлийг нотлохгүй байх мэдээллийг орхигдуулж болзошгүй.

Соёлын, ялангуяа жендэрийн асуудлаар мэдрэмжтэй байхыг шаарддаг

Эх сурвалж:Зохиогчид.

■Хариултын

хэмжээ :

Оролцсон

хүний тоог

нийт урьсан

хүний тоонд

харьцуулсан

хувь

Хариултын хэмжээ

Хариултын хэмжээ гэдэг нь судалгаанд оролцсон хүний тоог

урьсан хүний тоонд харьцуулсан хувь юм. Сайн үнэлгээ нь

судалгаа авах нийт хүн (эсвэл байгууллагын хувьд нэгж)-ий тоо;

хариулсан хүний тоо; хариултын хувь; хариултын түвшнийг

нэмэгдүүлэхийн тулд хийсэн хүчин чармайлтын тайлбар (дагалдах

захидал, телефон яриа) зэргээс шалтгаална.

Хариултын хэмжээ бага хувьтай байгаа нь түүвэр сонголт өрөөсгөл

байсныг харуулж байж болох юм. Энэ нь оролцохоор шийдсэн

хүмүүс нь оролцохгүй гэж шийдсэн хүмүүсээс ялгаатай байдаг

учраас асуудал болдог. Жишээлж хэлэхэд, нэг байгууллага бүх

ажиллагчдынхаа хандлагын талаар судалгаа явуулсан боловч

түүнд зөвхөн тэдний 30 хувь нь хариулжээ. Хэрвээ бүх сэтгэл

ханамжгүй ажилчид судалгаанд оролцоод харин сэтгэл ханамжтай

нь оролцоогүй бол судалгааны дүнгийн өгөгдөл нь ажилчдын

дундах харилцан адилгүй бүх хэсгүүдийн үзэл бодлыг

илэрхийлэхгүй юм.

Хэн хариулсан болон хэн нь хариулаагүй талаар илүү их мэдээлэл

цуглуулахгүйгээр энэхүү үр дүнд суурилсан шийдвэр гаргавал тэр

нь алдаатай болно. Хариултын хэмжээ нь 70-аас доош хувьтай

байгаа судалгааг үнэлгээч хариултын гажуудлыг задлан шинжилж,

судалгааны хүчин төгөлдөр болохыг харуулахгүйгээр тайлагнаж

болохгүй. (Жексон болон Агравал 2007).

Үнэлгээч судалгаанд хариулж буй хүмүүсийн нас, жендэр зэрэг

үзүүлэлтээр тэдгээр нь хүн амын олонхийг төлөөлж чадаж байгаа

эсэхийг харах хэрэгтэй. Хэрвээ тохирч байгаа бол судлаач цааш

үргэлжлүүлж болох боловч гагцхүү үр дүнг зохистойгоор тодотгож

байж тийн хийх нь зүйтэй. Зарим тохиолдолд, тэнд ямар нэгэн

онцлог шинж байгаа үгүй эсэхийг тодорхойлохын тулд үнэлгээч

түүнд шууд дагалдах шалгалт явуулж болох юм. Хэрвээ хариулсан

болон хариулаагүй хүмүүсийн хүн ам зүй өөр байгаа бол

судалгааны үр дүнгийн шаардлагыг зохистой хангасан гэж үзэх

хэрэгтэй. Үнэлгээч хариулаагүй хүмүүс болон тэд судалгаанд

хэрхэн бодитойгоор нөлөөлж байгаа талаар дүн шинжилгээ хийж,

тайлагнах ёстой.

Хариултын хэмжээ бага хувьтай судалгааны үр дүн нь том бүлгээ

нарийн төлөөлсөн болон төлөөлөөгүй байж болохыг хүлээн

зөвшөөрч, хариулагчдын тооны талаар тайланд заавал оруулсан

байх ёстой. Үүнд “хариулагчийн 87 нь” буюу “тайланд тусгагдсан

судалгаанд хариулагчийн 75 хувь (N = 60) ...” зэргээр өгөгдлийг

илэрхийлнэ гэсэн үг юм. Судалгаа ирүүлсэн хүний тоо 50 хувиас

бага байвал хувь хэмжээг ашиглаж болохгүй. “Хариулсан хүний 75

хувь” гэдэг харьцааг нийт хүний тоо 45 байх үед ашиглах, 3000

хариулагчийн 75 хувь хооронд ихээхэн ялгаатай.

Арга хэрэгсэл 5: Тусгалын бүлэг

■Тусгалын

бүлэг: хэсэг

хүнийг нэг

бүлэг болгон

цуглуулж

зохицуулагчийн

удирдамжийн

дор тодорхой

асуудал

хэлэлцдэг

чанарын

үнэлгээний

арга юм

Тусгалын бүлэг гэдэг нь хэсэг хүнийг нэг бүлэгт цуглуулж

зохицуулагчийн удирдамжийн дор тодорхой асуудал хэлэлцдэг

чанарын үнэлгээний арга юм. Тусгалын бүлгийн бүтэц нь албан

бус байж болох боловч үнэн хэрэгтээ түүнд нээлттэй асуултын

багцийг агуулсан бичиглэл хэрэглэдэг. Бэлтгэгдсэн зохицуулагч

хэлэлцүүлэг, судалгааг удирдаж, эсвэл нөхцөл байдлаас

шалтгаалсан нэмэлт асуулт асуудаг.

Хүмүүс янз бүрийн үзэл бодол илэрхийлж, бие биетэйгээ харилцан

ярилцдаг учраас бүлгийн үйл явц хувь хүнээс ярилцлага авснаас

илүү их мэдээлэл гаргаж ирэх хандлагатай байдаг. Гэвч тусгалын

бүлэг нь зүгээр л нэг бүлгийн ярилцлага бас биш. Зохицуулагч тэр

харилцан яриаг хөнгөвчилж, бүлгийн гишүүдийн хариулт,

мэдрэмжийг илрүүлж олдог. Яриа хөөрөө нь ямагт шугаман бус

байдаг; оролцогч хэзээ ч хамаагүй мэдээлэл, эсвэл янз бүрийн үзэл

бодлыг гаргаж болдог.

Тусгалын бүлгийг дараахь асуудлаар өгөгдөл цуглуулахад

ашигладаг:

• бүлгийн харилцан ажиллагаа

• нөөцийн нарийн түвэгтэй байдал

• “эсэх” болон “хэр их” гэхээсээ“яаж” болон “яагаад”

• тийм/үгүй гэсэн хариулт биш, хам сэдвийн шинжтэй

хариулт

• шуурхай эргэх мэдээлэл

• зан үйл болон сэдлийн нийлмэл байдал

• санал бодлын чанад

• эмзэг асуудлын талаар санал бодлоо илэрхийлэх (Биллсон

болон Лондон 2004).

Аргуудыг гурамслан хуваахад үүнийг хэрэглэж болдог. Энэ нь бас

хариулагч нар “үзэг цаас”-ны аргад таагүй хандах үед хэрэглэхэд

тустай байдаг. Тусгалын бүлгийг статистикийн өгөгдөл олж авахад

хэрэглэх ёсгүй. Тэдгээрийг доорхии нөхцөлд хэрэглэх нь

зохимжгүй:

• хэлний бэрхшээл маш их байвал

• үнэлгээч бүлгийг хянах боломж маш бага байвал

• итгэлцэл бий болоогүй бол

• өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх явдал хангагдаагүй бол

• нууцлалын асуудал маш чухал байгаа үед (Биллсон 2004).

Тусгалын бүлэг ерөнхийдөө 6–12 хүнтэй байна. Бүлгийн

бүрэлдэхүүн түүний зорилгоос шалтгаална. Дийлэнх бүлэг нь ижил

статустай хүмүүсийг нэг дор багтаасан нэг түвшний байна (нэг

бүлэгт багш нар орж байвал нөгөө бүлэгт нь оюутнууд орох; дарга

нар нь нэг бүлэг болж байвал нөгөөд нь ажилтнууд нь орох гэх

мэт). Нэг бүлэгт хэн орж болох, үгүй нь нөхцөл байдал, хүмүүсийн

соёлоос хамаардаг. Оролцогчийг сонгох сонголт нь урьдчилан

харж болох аливаа нэг байдлаар үнэлгээний үр дүнг гажуудуулах

ёсгүй. Боломжит оролцогчдын аль нэг хэсгийнх хариулт нь үр дүнг

өөрчлөх юмуу өргөтгөхөөр байгаа бол тэднийг орхигдуулж

болохгүй. Хамаарал бүхий боломжит нэмэлт бүлгийн энэ

тохиолдолд тусгалын өөр бүлэг байгуулах хэрэгтэй.

Тусгалын бүлгийг доорхи зүйлээр хангана:

• тохи тухтай, аюулгүй орчин (зайлшгүй чухал)

• ундаа, нарийн боов (зайлшгүй чухал)

• мөнгөн урамшуулал (сонгож болно)

• тээврийн болон хүүхэд асрах арга хэмжээ (сонгож

болно)

• ур чадвартай зохицуулагч (зайлшгүй чухал)

• тэмдэглэл хөтлөгч (сонгож болно).

Хэлэлцүүлгийн явцыг дуу хураагуурт бичих ба болж өгвөл,

хэлэлцүүлэг бүрийн үгчилж буулгасан тэмдэглэл бэлтгэх нь

зүйтэй. Тусгалын бүлэг ажлаа дараахь зүйлийн тодорхой

тайлбараар эхэлнэ:

• тусгалын бүлгийн зорилго нь юу вэ

• оролцогчдын үзэл бодол яагаад чухал болов

• оролцогчдыг хэрхэн сонгов

• тусгалын бүлэг гэж юу вэ

• гол дүрмийг оролцуулан үйл явцын дүрэм нь юу вэ:

энэ өрөөнд юу хэлсэн байна тэр нь энэ өрөөндөө л

үлдэнэ.

Зохицуулагч үйл явцыг хөтлөх ба бүлгийн төвлөрлийг хадгалж,

бүх оролцогчид өөрийн дуу хоолойг гаргах, цөөн тооны оролцогч

ярианд давамгайлахгүй байх боломжийг бүрдүүлнэ. Зохицуулагч

тухайн хэлэлцүүлэгт зориулж боловсруулсан удирдамжийг

ашиглан цөөн тооны асуулт асууна. Бүх асуулт нээлттэй байна.

Ярилцах үйл явц хөнгөн, ярианы асуултаасаа илүү тулхтай асуулт

руу дэвших хэлбэрээр явна. Хэлэлцүүлэг хэрвээ шаардлагатай бол

сэтгэдлээ засварлах болон тэмдэглэж авууштай нэмэлт санал

бодол, санаа гаргах боломж олгодог нэгтгэн дүгнэх, зангидах

асуултаар дуусна.

Үнэлгээч дараахийг оролцуулан тусгалын бүлгийн бүх талыг

хариуцна:

• бүлэгт хэн орох ёстой

• хэдэн хэлэлцүүлэг хөтөлж явуулах

• хэлэлцүүлгийг хаана хийх

• хэлэлцүүлгийг хэзээ хийх

• оролцогчдоос юу асуух

•өгөгдөлд хэрхэн дүн шинжилгээ хийж, танилцуулах.

Ердийн тусгалын бүлгийн төслийг хөтлөн явуулахад зургаагаас

найман долоо хоног шаарддаг. Цаг хугацааны урт богино нь

төслийн нарийн нийлмэл байдал, цаг хугацаа, шийдвэр гаргагчдын

боломж, оролцогч бүрийг шалгаруулж авах дөхөм байдал зэрэг

логик хүчин зүйлээс хамаарна.

Тусгалын бүлгийн үнэлгээг дараахь байдлаар хөтлөн явуулбал

хамгийн сайн ажилладаг (Биллсон 2004):

Алхам 1: Үнэлгээний гол асуултыг ойлгомжтой болго. Хэрвээ

үйлчлүүлэгч, үнэлгээч хоёрт хоёуланд нь тусгалын бүлгийн

хариулбал зохих гол асуулт ойлгомжгүй байвал бүхий л үйл

явц урам хугалсан хэрэг болно.

Алхам 2: Үнэлгээний хандлагаа төлөвлөнө. Үнэлгээний

зорилго, гол асуултаа ашиглан ерөнхий хандлага болон гол

асуултад хариу авах сэдвийн урсгалыг төлөвлөнө.

Алхам 3: Хариултыг гуйвуулахгүй, бүлгийг гол асуудал руу

чиглүүлж байхаар үнэлгээнд шаардлагатай бүх зүйлийг

багтаасан тэмдэглэл (зан үйлийн бүтэц юмуу код)-ийг

багтаасан зохицуулагчийн удирдамжийг боловсруулна.

Алхам 4: Оролцогчдыг сонгон шалгаруулна.

Алхам 5: Удирдах арга барилаа сонгоно. Тусгалын бүлгийн бүх

хэлэлцүүлгийн явцад удирдах арга барилын хамгийг сайныг нь

олж, ашиглана.

Алхам 6: Ажиглагч, үнэлгээч, болон үйлчлүүлэгчээс асуулт

асууж, нэмэлт мэдээллийг бичиж авна. Тусгалын бүлэг бүрийн

дараа, өгөгдөл шинэхэн байгаа үед нь, тусгалын бүлгийн

туршид хуримтлуулсан шинэ соргог зүйлийг үйлчлүүлэгч

болон бусад сонирхсон талуудтай тэр дор нь хуваалцана.

Дараачийн алхамд хэрэглэхэд зориулж нээлттэй бус нэмэлт

мэдээлэл (сэтгэгдэл, дүгнэлт гэх мэт)-ийг тэмдэглэж авна.

Алхам 7: Өгөгдөлд дүн шинжилгээ хий. Хэрвээ тусгалын бүлэг

сайн ажилласан бол тэрээр үгс, үзэл бодлын уул овоо босгосон

байдаг. Эдгээр нь тоон өгөгдөл, ялангуяа агуулгын шинжилгээ,

дүн шинжилгээний тусгай арга барил шаарддаг (Бүлэг 10-ыг

хар).

Алхам 8: Үр дүнг танилцуул. Үр дүнг танилцуулахдаа бусдад,

ялангуяа, үйлчлүүлэгчид утга төгөлдөр, ашиг тустай байх арга

зам хэрэглэнэ. Аман, бичгийн, видео хэлбэр, эсвэл эдгээрийн

хослолыг хэрэглэнэ.

Тусгалын бүлгийн хэлэлцүүлэг ердийн нөхцөлд нэг юмуу хоёр цаг

үргэлжилнэ. Ихэнх төсөлд оролцогч, зохицуулагчийг ядраахгүй,

уцаарыг нь хүргэхгүй байхаар гол асуулт тавьж эцэст нь хүрэх гол

шугам бүрт 100 минутын хугацааг зөвшөөрдөг (Биллсон 2004).

Тусгалын бүлгийг хэтэрхий ачааллаж болохгүй. Өдөрт хоёроос

гурван хэлэлцүүлэг хийх нь зохицуулагч явуулж чадах хамгийн

дээд хэмжээ байдаг.

Боломжтой бол тусгалын бүлгийг хэний ч хамааралгүй байранд

хийх ёстой. Энэ байрлал нь хүрч очиход амархан байх хэрэгтэй.

Ердийнхээр бол, оролцогчдын хоорондох яриаг хөнгөвчилөхийн

тулд тэд ширээ тойрч, эсвэл сандал тойруулж тавиад суудаг.

Тусгалын бүлэг ажиллаж байх үед тасалгаанд цөөн тооны ажиглагч

оролцож болдог. Тэднийг хэлэлцүүлгийн эхэнд танилцуулж,

оролцож байгаа шалтгааныг тайлбарлана.

Нягт нямбай тэмдэглэлээр хангахад дуу, Зураг бичлэгийн хэрэгсэл

маш тустай байна. Ихэнх оролцогч юу тэмдэглэснээ тун удалгүй

мартдаг. Хэрвээ хэлэлцүүлгийн бичлэг хийхгүй бол хоёр тэмдэглэл

хөтлөгч сууж хэлэлцүүлгийг баримтжуулна.

Зөөврийн компьютер дээр тэмдэглэл хийх нь анхны өгөгдлийн дүн

шинжилгээ хийх, танилцуулга бичих ажлыг түргэсгэдэг.

Зохицуулагч тэмдэглэл хөтлөх ёсгүй. Тусгалын бүлгийн хэдэн

хэлэлцүүлэг хийх талаар тогтсон дүрэм байхгүй.

Ерөнхий дүрэм нь бол түүнийг ижил асуудал гарсаар байх хүртэл

юмуу шинэ мэдээлэл гарч ирэхгүй болох хүртэл үргэлжлүүлэн

явуулдаг. Ийм байдал гурваас зургаан хэлэлцүүлгийн дараа гарч

болдог.

Тусгалын бүлэг бүрийн асуултын гол багцыг асуух нь тустай байж

магадгүй бөгөөд илүү өргөн утгатай янз бүрийн асуулт юмуу

судлах зүйл нэмж өгвөл сэдэв тохиромжтой болсон эсэх нь

ойлгомжтой болж ирнэ. Хожмын хэлэлцүүлгийн тогтоол журамд

зохицуулалт хийх шийдвэр гаргахуйцаар хэлэлцүүлэг бүрийн

дараа үнэлгээчид нэг, нэгнээсээ асууж лавлах хэрэгтэй.

Оролцогчдын өдөр тутмын үйл ажиллагаа дараахь зүйлийг авч

үзсэн байна. Үүнд:

Үнэлгээч оролцогчдын цаг хугацааны эрэлт хэрэгцээнд

мэдрэмжтэй байх ёстой бөгөөд түүнд солигдох хугацаа бас орно;

хичээлд суух хугацаа хагас өдөр юмуу түүнээс жаахан их байж

болно. Үдээс хойш их орой хэлэлцүүлэг хийхээр товлосон

тусгалын бүлэгт оройн хоолны бэлтгэл саад болж оролцох

хүсэлтэй хүний тоог цөөрүүлж болзошгүй.

Тусгалын бүлэг бэлтгэл ажил болон заавар удирдамжинд мэдэгдэм

их цаг шаарддаг. Шигтгээ 8.12-т тусгалын бүлгийн асуулт бичих

зөвлөгөөг үзүүлэв. Тусгалын бүлгийн хэлэлцүүлгийг дөрвөн үе

шатанд хувааж болно. Тэдгээрийг болон үе шат бүрийн алхмуудыг

Хүснэгт 8.15-д үзүүлэв.

Шигтгээ Хүснэгт 8.13-д байгаа тусгалын бүлгийн асуулт нь энэхүү

хэрэгслийг ашиглах үед үнэлгээч асууж болох тийм асуултын

хэлбэрийг харуулж байгаа юм.

Шигтгээ 8.12

Тусгалын бүлгийн асуулт төлөвлөх зөвлөгөө

Дараахь зөвлөгөө ихэнх тусгалын бүлгийн хичээл явуулахад

үнэлгээчид тус болж болох юм:

• Тусгалын бүлгээс бага багаар цуглуулсан мэдээлийг

хэрхэн ашиглах тухай эхлээд бод

Бүх асуулт ашиглаж болох мэдээлэл рүү шууд болон

шууд бусаар хөтөлнө гэдгийг баттай болго.

• Бүдэг бадаг, төөрөгдүүлэхээр бичихээс зайлсхий.

• Нэг удаа нэг л асуулт асуу.

• Нээлттэй асуулт асуу.

•Хөтлөх буюу чиглүүсэн болон төөрөгдүүлэх

төсөөллөөс зайлсхий

Дэгийн юүлүүр

• Хариултыг гажуудуулж, мушгих асуулт оруулахаас зайлсхий.

• Сонголттой хувилбар бүхий хариулт тавихаас зайлсхий.

• Сонирхолтой болго. Механик асуулт механик хариулт авчирна.

• Өргөн хүрээтэй үзэл баримтлалын асуудалын тухай асуултаар эхэлж,

нарийн мэдээлэл авах асуултаар төгсөх “дэгийн юүлүүр” ашигла.

Эх сурвалж: Биллсон 2004: 29.

Өргөн хүрээтэй үзэл баримтлал

Гол үнэлгээний

асуулт

Ерөнхий

асуулт

Тусгай

асуулт

Эрэл

Хүснэгт 8.15 Тусгалын бүлэг болон зохицуулагчийн дөрвөн үе шат

Үе шат

I. Оршил

буюу

нээлтийн

мэдэгдэл

II. Удиртгал

ба бие халаалт

III. Бүлгийн

хэлэлцүүлгийн

их бие

Үйлдэл

Зохицуулагч мөс хайлуулах асуултаар эхэлж оролцогчдыг хөнгөрүүлж өгнө.

Зохицуулагч тусгалын бүлгийн зорилгыг тайлбарлана.

Зохицуулагч үндсэн дүрмийг гаргасан байна.

Өрөөнд байгаа бүх хүн өөрөө өөрийгөө танилцуулна

Оролцогчийн туршлага, үүргийг сэдэвтэй холбоно.

Зохицуулагч сэдвийн талаар бүлгийн харилцан ажиллагаа, сэтгэлгээг өдөөж өгнө.

Зохицуулагч хамгийн бага сүрдүүлэх, хамгийн энгийн асуултаар эхэлнэ.

Зохицуулагч илүү тулгамдсан, эсвэл эмзэг, нарийн нийлмэл асуулт руу шилжинэ.

Зохицуулагч гүн гүнзгий хариулт олж илрүүлнэ.

Шинээр бий болох өгөгдөл нь дүн шинжилгээ хийх нарийн, уялдаа бүхий үндэс

бий болгохтой холбоотой.

Өргөн хүрээтэй оролцоог хангана.

IV. Хаалтын

ажиллагаа

Эх сурвалж:Зохиогчид.

Зохицуулагч үйл ажиллагааг өндөрлөх маягийн асуултаар төгсгөнө.

Зохицуулагч нэгтгэн дүгнэж, гол сэдвийг боловсронгуй болгоно.

Зохицуулагч нь бүлгийн гишүүдийн хариу үйлдэл, нотолгоо, тодруулга, засварыг

авах зорилгоор онол, сэтгэгдэл, гол төсөөллийн талаар танилцуулна.

Зохицуулагч оролцогчдыг сүүлчийн санал юмуу гол асуудлын хэлэлцүүлэг

эхлүүлэхийг урьж (“гол сургамж”), мөн “эцсийн санал,” орхисон зүйл, болон

үнэлгээний багт мэдэгдэх нь зүйтэй гэж үзсэн өөр юу байна гэх зэрэг асуултад

хариулахыг хүснэ.

Зохицуулагч оролцогчдод талархлаа илэрхийлж, амласан урамшуулал байгаа бол

түүнийг тараааж өгнө.

Шигтгээ 8.13 Тусгалын бүлгийн асуултын жишээ

Дараахь бичлэг тусгалын бүлгийн явцад асуух асуултын загвар гаргахад тустай байж болно.

Удиртгал: Өөрийгөө танилцуулахыг хүсч эхлэх хэрэгтэй. Өөрийнхөө зэрэг дэв,

хаана ажилладаг, түүнчлэн эрүүл мэндийн клиникийн үйлчилгээ хүлээн авахад

олсон таны туршлагын мөн чанарыг танилцуулна.

Ойлгоцын тухайд:Эрүүл мэндийн үнэ төлбөргүй үйлчилгээний хөтөлбөрийг

эсэргүүцэгчид түүнийг чанаргүй үйлчилгээ гэж нотолцгоодог. Үнэ төлбөргүй

эмнэлгээр үйлчлүүлсэн туршлага юуг харуулж байна вэ

Засаглалын тухайд: Саяхан хийсэн судалгаагаар дүүргүүдэд өгсөн урсгал төсөв

хороодын эмнэлгүүдэд хүрч очихгүй байгааг харууллаа. Тийм эмнэлгээс

үйлчилгээ авч байсан өөрийнхөө туршлагад суурилан энэ асуудлын талаархи таны

үнэлгээ юу вэ

Эх сурвалж: Биллсон 2004 – өөс авлаа.

Хүснэгт 8.16-д тусгалын бүлгийн давуу тал, сорилтыг нэгтгэн харуулав.

Хүснэгт 8.16 Тусгалын бүлгийн давуу тал болон сорилт

Давуу тал Харьцангуй түргэн бөгөөд хялбар явуулж болдог

Гүн гүнзгий, хувь хүнээс авах ярилцлагыг бодвол ажлын цаг бага

зардаг

Үйл явц, асуултад өөрчлөлт хийхэд уян хатан байх боломж өгдөг

Олон янзын хэтийн төлөв нээн илрүүлж болдог

Оролцогчдыг хөгжилтэй байлгадаг.

Сул тал

Дүн шинжилгээнд цаг их зарцуулдаг.

Оролцогчид хүн амыг төлөөлж чадахгүй байж болох ба үүнээс болж

өгөгдөл гажуудах магадлалтай.

Бүлэгт зохицуулагч, эсвэл бүлгийн давамгайлагч гишүүн нөлөөлж

болдог.

Эх сурвалж:Зохиогчид.

Арга хэрэгсэл 6: Өдрийн тэмдэглэл ба өөртөө тайлагнах

санамж жагсаалт

Өгөгдөл цуглуулах бас нэг арга бол өдрийн тэмдэглэл, эсвэл

өөртөө тайлагнах санамж жагсаалт юм.

■Өдрийн

тэмдэглэл:

оролцогч

ерөнхийдөө

өдөр тутам

бичиж, өөрөө

тайлагнадаг

Өдрийн тэмдэглэл буюу журнал

Өдрийн тэмдэглэл (эсвэл журнал)-ийг оролцогч ерөнхийдөө

өдөр тутам бичиж, өөрөө тайлагнадаг. Өдрийн тэмдэглэл

хүмүүсийн өдөр тутмын амьдрал дахь үйл явдлын тухай

нарийвчилсан мэдээллийг онож дүрсэлдэг.

Түүнийг нийгмийн сүлжээ; Эрүүл мэнд, өвчлөл болон

холбогдох зан үйл; хоол хүнс болон хооллолт; аж ахуйн ажил;

суралцах дадал; жирэмслэлтээс сэргийлэх зүйлийн хэрэглээ;

болон хүүхэд өсгөх дадлага гэх мэт тодорхой асуудлыг

судлахад хэрэглэж болдог. Тодорхой хугацааны турш

сонирхолтой үйл ажиллагааг онож Дүрслэхийн дээр өдрийн

тэмдэглэл нь үйл явдлын зарим тодорхойлолтыг өөртөө

агуулдаг. Жишээлбэл, тамхинаас гарах хөтөлбөрт бүртгүүлсэн

хүмүүсээс хэзээ тамхи татах хүсэл хүчтэй хөдөлсөн, тэр үед

хаана байсан, яг тэр үедээ юу хийж байсан зэргээ тэмдэглэлийн

дэвтэрт бичихийг хүсч болно. Үүний цаад санаа нь хэрвээ

онцлог байдлыг нь мэдвэл оролцогч тэр тал дээр нь арга

хэмжээ авч болох юм. Хэрвээ хоолны дараа тамхи татах дур

хөдөлж байгаа бол хоол идсэнийхээ дараа ширээнээс түргэн

босч тэр тохиолдлыг тасалдуулж болох юм.

Өдрийн тэмдэглэлийг үндэсний хэмжээний өргөн хүрээтэй,

мөн жижиг хөтөлбөрт хэрэглэдэг (Стаффорд 2006). Өдрийн

тэмдэглэл нь бусад өгөгдлийн эх сурвалжид нэмэлт болдог

тустай арга хэрэгсэл байдаг (Хүснэгт 8.17). Өдрийн тэмдэглэл

хөтлөхөд ерөнхийдөө бичиг үсэгт тайлагдсан байхын дээр

түүнийг бичихэд цаг заваа зарцуулах хүсэл эрмэлзэлтэй байх

ёстой. Гэлээ ч, өдрийн тэмдэглэлийг зарим тохиолдолд бичиг

үсэг мэдэх хэрэгцээг бууруулж санамж жагсаалтын хэлбэрт

оруулж болно. Жишээлбэл, өдрийн зурагт тэмдэглэлийг

Танзани болон Гамби Улсын өрхийн аж ахуйн хэрэглээ ба

зардлын өгөгдөл цуглуулахад хэрэглэсэн байна (Вайсеман,

Контех, Матову нар 2005).

Хүснэгт 8.17 Өдрийн тэмдэглэл буюу журнал хэрэглэх удирдамж

Үйл ажиллагаа

Хүмүүсийг нүүр

тулан уулзаж

сонгон

шалгаруул

Оролцогч

бүрийг

товхимолоор

хангаж өг

Өгөгдөл

цуглуулах цаг

хугацааг авч үз

Нарийвчлал

Идэвхитэй, ганцаарчилсан ярилцлага авагчийг ашиглан оролцогчдыг

дэмжин урамшуул.

Тэдний оролцоог чухалчилж, ач холбогдолтой болохыг нь тайлбарлан хэл.

Нууцлалыг ханга.

Дуустал нь оролцсон бол урамшуулал олго.

Өдрийн тэмдэглэлийг хэрхэн хөтлөх талаар ойлгомжтой зааварчилгаа

өгөхөөс эхэл.

Өдрийн тэмдэглэлд бичилт хийх жишээ оруул.

Хөгжилтэй богино санамж оруул.

Тохиолдол, эсвэл ажлын үе гэх мэт бүх нэр томьёог тайлбарла.

Сүүлчийн хуудсанд энэ нь ердийн цаг үе байв уу эсвэл ер бусын цаг үе

байв уу гэх буюу өөр санал, эсвэл тодруулага байгаа эсэхийг асуу.

Хэзээ бичилт хийхийг үзүүлсэн хуанли хавсрага.

Хэрвээ хугацаа хэтэрхий урт бол энэ нь оролцогчид дарамт болох юмуу

түүнийг залхааж магадгүй.

Хэрвээ хугацаа хэтэрхий богино бол өдрийн тэмдэглэл ямар нэг тохиолдол

юмуу зан үйлийг орхигдуулж магадгүй.

Эх сурвалж: Зохиогчид.

Санамж жагсаалтыг хэрэглэх цаг хугацааны зөв үе нь хэзээ вэ

Ерөнхийдөө хангалттай их хэмжээний зан үйлийн түүвэр олж

авахад наад зах нь нэг долоо хоног шаардлагатай бөгөөд харин

нэг сарын хугацаа хэтэрхий уртадна. Ийм хугацааны дараа

өдрийн тэмдэглэл хөтлөх нь залхуутай ажил болж бичилт хийх

нь буурдаг.

Ер нь бол, оролцогчдод товхимол өгч түүндээ ойлгомжтой

зааврын багц оруулдаг, түүнчлэн өдрийн тэмдэглэлийг хөтлөх

жишээ бас өгдөг. Ер бусын нэр томьёог тайлбарласан байдаг

бөгөөд товхимолын сүүлчийн хуудсанд өдрийн тэмдэглэл

жирийн үе шатыг хамарч байгаа юу эсвэл ер бусын үе шатыг

хамарсан уу гэж асуусан байна. Энд бас оролцогчоос өдөр

тутмын бичвэрт ороогүй ямар нэгэн саналаа хуваалцах

боломжоор хангаж өгнө.

Өөрөө тэмдэглэх санамж жагсалт

■ Өөрөө

тэмдэглэх

санамж

жагсаалт:

Хариулагч нар

хялбархан

тулган шалгаж

болохоор

жагсаасан

тусгай үйл

ажиллагаа

болон

тохиолдлын

багц

Өөрөө тэмдэглэх санамж жагсаалт гэж санал асуулга болон

өдрийн тэмдэглэл хоёрын дундахыг хэлдэг. Хариулагч нар

хялбархан тулган шалгаж болохоор жагсаасан тусгай үйл

ажиллагаа болон тохиолдлын багцыг мөшгөн ажиглахыг

оролцогчдоос хүсдэг. Санамж жагсаалтыг өдөр бүр, эсвэл

долоо хоногоор, эсвэл онцгой тохиолдол, үйл ажиллагаа гарч

ирсэн үед бөглөж болно. Санамж жагсаалтыг, жишээлбэл,

хумхаагийн үрэл уух хугацаа, усан сан руу явах цагийг онож

тэмдэглэхэд хэрэглэж болно.

Өөрөө тэмдэглэх санамж жагсаалтыг хүүхэд, эх баригч нарыг

судлахаар Индонезид хэрэглэсэн байна (Адаллах 2002). Тэрхүү

төсөл зан үйл өөрчлөх сургалтын дараа түүнийг бэхжүүлэх

хэрэгцээ тэдэнд байгаа гэсэн онолд суурилжээ. Үүний зорилт

нь эх баригч нарын гэр бүл төлөвлөлтөд өгч байгаа зөвлөгөөг

сайжруулахад оршиж байв. Оролцож байгаа эх баригч нар

өөрсдийнхөө харилцааны онцлогийг болон түүнд дүн

шинжилгээ хийх, сайжруулах арга хэмжээ авах талыг ойлгохын

тулд нэг долоо хоногийн турш хүнтэй харилцах онцлог ур

чадвараа өөрсдөө үнэлэх хэрэгтэй болов. Өөрөө тэмдэглэх

санамж жагсаалтыг бөглөх нь өдрийн тэмдэглэл хөтлөхөөс

хялбар байдаг. Гэлээ ч, санамж жагсаалт боловсруулах нь

үнэлгээчээс нөхцөл байдлыг маш сайн ойлгохыг шаарддаг юм.

Хүснэгт 8.18-д өдрийн тэмдэглэл болон өөрөө тэмдэглэх

санамж жагсаалтын давуу тал болон сул талыг нэгтгэн

харуулав.

Хэрэгсэл 7: Арга хэрэгсэл 7 Шинжээчийн дүгнэлт

Заримдаа мэдээллийн болон санал бодлын эх сурвалж

болгохоор шинжээчдийг ажиллуулах нь ач холбогдолтой

байдаг. Утга зохиолын юм уу киноны шүүмжлэгчдийг аваад үз.

Хүмүүс тэдний дүгнэлтийг өөрсдийнхөө шийдвэрт юм уу

сонголтонд хэрэглэдэг. Засгийн газрын ажлын хэсэг бол

шинжээчийн дүгнэлтийн нэг хэлбэр мөн.

■Шинжээчийн

дүгнэлт:

шинжээч хувь

хүн

болон

тэдгээрийн

оролцсон

зөвлөлийн

санал бодол

байдаг.

Шинжээчийн дүгнэлтийг шинжээч хувь хүн, тэдгээрийн

оролцсон зөвлөлөөс авч болно. Шинжээчдийн зөвлөл магадлан

итгэмжлэлийн үйл явцын нэг хэсэг болгон хийсэн эмнэлгийн

үйл ажиллагааны тоймыг хянан үзэж болох юм. Шинжээчдийн

бүлэг эмнэлгийн хөтөлбөр, байгууламж, стандартыг мөшгөж

үзэхээр эмнэлэг дээр очиж ажиллаж болно. Шинжээч хувь хүн

(боловсролын байцаагч гэх мэт) сургууль, захиргаа, багш нарыг

үнэлэхээр сургууль дэр очиж болно.

Шинжээчийн дүгнэлт урьд нь тогтоосон мэргэжлийн шалгуур,

журмыг баримтлах буюу түүнийг тухайн үед нэг удаа хийж

болдог. Шинжээчийн дүгнэлт урьдчилан тогтоосон шалгуурыг

хэрэглэсэн тохиолдолд эдгээр шалгуур нь гол төлөв шинжээч

асуулт асууж үнэлгээг зохистой байдлаар хийх боломж олгох

нөхцөлийг хангахуйц хэвлэн нийтэлсэн стандарт болон арга

хэрэгсэл байдаг. Жишээлбэл, санхүүжүүлэгч байгууллага

хичээлийн хөтөлбөрийг нь үндэслэн боловсруулж, зорилго,

зорилт, үр дагаврыг нь тогтоосон сургалтын хөтөлбөрийн

чанарыг үнэлэх хүсэлтэй байж болно. Хичээлийн хөтөлбөр,

зорилго, зорилт, үр дагавар зэрэг ухагдахууны өргөн ойлголттой

шинжээч сургалтын хөтөлбөрийг шалгаж, бичиг баримтын

үнэлгээ хийх үндэслэлийг тогтооно.

Хүснэгт 8.18 Өдрийн тэмдэглэл болон өөрөө тэмдэглэх санамж

жагсаалтын давуу тал ба сул тал

Давуу тал

Сул тал

Өөр нөхцөлд бол мартаж болох гүн гүнзгий, нарийвчилсан өгөгдөл

олж авдаг

Хүмүүс цагаа хэрхэн ашигладаг талаар өгөгдөл цуглуулдаг

Эмзэг мэдээлэл цуглуулж чаддаг

Ярилцлага авалтыг нөхөх баялаг өгөгдлөөр хангадаг

Зарим талаар бичиг үсэгт тайлагдсан байхыг шаардана.

Хүмүүс өөрсдийнхөө зан үйлийг ажиглаж байна гэж үзэх учир

түүнийгээ өөрчилж бодно.

Амлалт, өөрийн сахилга, мэдээллийг нямбай бөгөөд шударга

бичилт хийхийг оролцогчоос шаарддаг; зан үйлээ нямбай бус

санадаг оролцогч байж болно.

Бичиж тэмдэглэсэн өгөгдөл нь гүйцэд бус, эсвэл мэдээллийг

тэмдэглэхээр хүлээж байгаа, эсвэл эргэж санахгүй байж болно

(“маргаашийн өдрийн тэмдэглэл”)

Хүмүүсийн гараар бичсэн зүйлийг уншихад хүндрэлтэй байж болно

Өдрийн тэмдэглэлийн үг хэллэг ойлгоход хүнд байж болно.

Эх сурвалж: Зохиогчид.

Тусгай хяналт, үнэлэлт (ad hoc review) нь нөхцөл байдлаар

тодорхойлогдож байнгын бус товлолоор, ямагт тусгай

зорилготойгоор хийдэг байна. Тиймэрхүү тойм судалгаанд

ашиглах гэж байгаа шинжээчид тавих урьдчилан тодорхойлсон

стандарт байнга байдаггүй бөгөөд дүгнэлт гаргах стандартаа

шинжээчид өөрсдөө тогтоодог. Тусгай хяналтын нэг жишээ бол

хөтөлбөр хэрхэн урагш ахиж байгааг олж мэдэх зорилгоор

хөтөлбөрийн захирал ус цэвэршүүлэх хөтөлбөр хэрэгжиж байгаа

газар дээр очиж үзэх явдал юм.

Шинжээчийг сонгохдоо ердийн хүнээр сориулах хэрэгтэй:

жирийн хүн шинжээч, эсвэл шинжээчийн бүлгийг найдвартай

гэж бодож байна уу Эдгээр шинжээч олон багц үзэл бодол,

туршлага, гүйцэтгэх үүргийн тусгал нь байх ёстой.

Шинжээчийг сонгох шалгуурт зөвхөн түүнийг шинжээч гэж

хүлээн зөвшөөрөхөд суурилах боловч дараахь төрлийн шалгуур

бас байх нь чухал:

тусгай мэдлэгийн хүрээ

улс төрийн янз бүрийн үзэл бодол

янз бүрийн хэтийн төлөв

арга барилын олон талын мэдлэг

Бүх шинжээчдийг сонгосон цаад утга учрыг үнэлгээний тайланд

үзүүлсэн байна.

Аюулгүй байдал ба хөгжлийн олон улсын зөвлөл (2006) Олон

улсын Мансууруулах бодистой тэмцэх товчооны үйл

ажиллагааны үр нөлөөг хянуулахаар шинжээчдийн зөвлөлийг

ашиглажээ. Энэ тохиолдолд зөвхөн хүлээн зөвшөөрөгдсөн

шинжээчтэй байхаас гадна тэднийг дэлхийн өнцөг булан бүрээс

авах явдлыг баталгаажуулах, ялангуяа, мансууралтай холбоотой

тулгамдсан чухал асуудлын талаар мэдлэгтэй байх нь онцгой

чухал байжээ.

Хүснэгт 8.19-д шинжээчийн үнэлгээний давуу ба сул талыг

харуулав.

Зарим нөхцөл байдалд шинжээчдийн зөвлөлийг үнэлгээний

хүчтэй арга гэж үздэггүй байлаа ч энэ нь өгөгдсөн цаг хугацаа,

нөөцийн бэрхшээлтэй үед хамгийн сайн арга байх талтай.

Шинжээчийн зөвлөлийг нөлөөллийн үнэлгээнээс илүү хөтөлбөр,

төслийн төлөвлөлт, түүний эхэн болон дунд үе шатны

хэрэгжилтэд ашиглахад илүү тохиромжтой байдаг. Түүнийг

түргэвчилсэн үнэлгээнд ашиглахад нэн тустай.

Хүснэгт 8.19 Шинжээчийн үнэлгээний давуу ба сул тал

Давуу тал

Сул тал

Хурдан, харьцангуй хямд

Нөлөөллийн үнэлгээнд ашиглахад үр дүн муутай.

Ойлгоц дээр ихээхэн суурилдаг байж болно.

Цуглуулсан өгөгдлийн үнэ цэн нь түүнийг ийм байна гэж үзсэн

бүлгийн ойлголт хэр үнэмшилтэй вэ гэдгээс хамаардаг

Эх сурвалж: Зохиогчид.

Арга хэрэгсэл 8: Дельфи арга

■Дельфи

арга:

оролцогчдыг

нүүр тулан

суулгахгүйгээр

асуудал

шийдвэрлэлт,

төлөвлөлт,

шийдвэр

гаргалтыг

дэмжих

зорилгоор

тэднээс

мэдээлэл,

дүгнэлт олж

авдаг

Дельфи арга нь өөр өөр газар амьдардаг шинжээчид тогтмол

давтагддаг үйл явцыг ашиглан өөр хоорондоо ярилцаж, нэгдмэл

саналд хүрэх боломжийг олгодог. Шинжээчээс тусгай асуулт

асууна; тэдний хариултыг төвлөрсөн эх сурвалж руу илгээж тэнд

нэгтгэн дүгнэж, шинжээчид эргэх мэдээлэл өгнө. Тэгээд

шинжээч товч дүгнэлтэд санал өгнө. Тэд нэмэлт мэдээллээр

хангах замаар зарим үзэл бодлыг сорих юмуу шинэ хэтийн

төлөвийг бий болгох эсэх асуудалд чөлөөтэй ханддаг. Хэн юу

хэлсэн нь мэдэгддэггүй учраас зөрчил гардаггүй.

Энэхүү Дельфи аргаар оролцогчдыг нүүр тулан суулгахгүйгээр

асуудал шийдвэрлэлт, төлөвлөлт, шийдвэр гаргалтыг дэмжих

зорилгоор тэднээс мэдээлэл, дүгнэлт олж авдаг (Дунхам 1996).

Шинжээчид мэдээллээ шуудан, факс, цахим шуудангаар

солилцоно. Энэ арга шийдвэрлэх асуудал, стратеги, тэргүүлэх

чиглэлээр санал нэгтэй болоход бүлгүүдэд тус болдог. Үүнийг

Өмнөд Африкийн аялал жуулчлалын далд боломжийг урьдчилан

таамаглахад (Кайнак, Блүүм, Луйболд нар 1994); хөгжиж байгаа

орнуудад үндэсний эмийн бодлогын тэргүүлэх чиглэлийг

тогтоох зөвшилцөлд хүрэхэд (Райнхорн, Брудон-Яакобович,

Рейс нар 1994); бас Кенияд эмгэн хумсны халуун

(schistosomiasis)-ыг бууруулах тэргүүлэх зорилт тогтооход

(Киригиа 1997) тус тус хэрэглэсэн юм.

Дельфи арга оролцогчийн хувьд шинжээчдийг таньж

тодорхойлох, шаардсан мэдээллийг зохион байгуулах, хүлээн

авсан мэдээллийг нэгтгэн дүгнэх, оролцогч нартай харилцах

ажлын зохицуулагчтай байхыг шаарддаг. Зохицуулагчийн ажил

мэдэгдэхүйц цаг хугацаа шаардана. Хорин оролцогч, гурван

удаагийн санал асуулгыг цахим шуудангаар харилцаж Дельфи

аргыг хэрэглэхэд 30 – 40 цаг ордог.

Дельфи аргын үйл явцад дараахь алхмууд орно:

1. Шинжээчдийг олж, тэднийг оролцогчоор урина. Шинжээчдэд

байх ёстой шалгуурыг тодорхойлох ба ямагт олон талын

мэдлэгтэй бүлэг байх ёстой. Шинжээчдээс уг ажилд

оролцохыг урина.

2. Шийдвэрлэх асуудлыг тодорхойлж, санал бодлыг дэмжин

урамшуулна. Жишээлбэл, “Өвчтөний эмнэлэгт ирэх

хугацааны хооронд тэдний тавьсан асуулгад түргэн

хариулахын тулд ямар үйлдэл хийх ёстой вэ гэж асуух.

Шийдвэрлэх асуудалтай холбогдуулан аль болох олон санаа

гаргахуйц тархины дайралт хийхийг оролцогч болгоноос хүсч

анхны асуулга бэлтгэж тэдэнд хүргүүлнэ.

3. Оролцогчдоор анхны асуулгыг бөглүүлж авна. Үзэл бодлоо

бүрэн тодорхойлох шаардлагатай боловч үзэл бодол бүрийг

нэг үг, эсвэл нэг хэллэгээр илэрхийлж, түүнийг үнэлэх, нотлох

оролдлого хийхгүй. Түүний дараа оролцогч асуулгын хуудсыг

зохицуулагчид эргүүлж өгнө.

4. Хоёр дахь асуулгыг боловсруулж хүргүүлнэ. Зохицуулагч

анхны асуулгад хариулсан бүх үзэл бодлыг агуулсан хоёр дахь

асуулгыг бэлтгэж оролцогчдод хүргүүлнэ. (Ямар оролцогч аль

санааг гаргасныг зөвхөн зохицуулагч мэднэ.) Оролцогчид

санаа бүрийг сайжруулах, давуу болон сул тал дээр нь саналаа

хэлэх, шинэ санаа илэрхийлэх зай үлдээнэ.

5. Хоёр дахь асуулгын хариултыг цуглуулж авна. Оролцогчид

хоёр дахь асуулгыг нэргүй бөглөж хариултыг зохицуулагчид

ирүүлнэ.

6. Гурав дахь асуулгыг боловсруулж хүргүүлнэ. Зохицуулагч

гурав дахь асуулгыг өмнөх алхмын орцыг нэгтгэн дүгнэж

боловсруулаад нэмэлт тодруулга хийж, давуу болон сул талыг

нь нэрлэж, шинэ санаа нэмэрлэхийг хүсч оролцогчдод

илгээнэ.

7. Үйл явц үргэлжилнэ. Хэрвээ хэрэгтэй гэж үзвэл зохицуулагч

үйл явцыг шинэ санаа гарахгүй болох хүртэл, бүх давуу болон

сул тал, саналыг тодорхойлж дуустал үргэлжлүүлж болно.

8. Шийдэлд хүрнэ. Шийдэлд нэгээс хоёр замаар хүрч болно.

• Хэрвээ үнэлгээ авсан давамгайлах санааг тойрч нэгдмэл

санал гарч ирвэл тэр ажлыг дууссанд тооцно. Бэлэн

бүтээгдэхүүн нь давуу болон сул талыг нь тодорхойлсон

бодол санааны жагсаалт байна.

• Хэрвээ нэгдмэл санал байхгүй бол бодол санааны үнэ

цэнийн талаархи бүлгийн санал бодолд зохицуулагч

албан ёсны үнэлгээ хийнэ. Албан ёсны үнэлгээ хийх олон

арга зам байдаг. Нэг хандлага нь зохицуулагч бүх бодол

санааны жагсаалт гаргаад тус бүрт нь зэрэг тогтоохыг

оролцогчдоос хүссэн асуулга бэлтгэх явдал байдаг. Тэгээс

(шийдвэрлэх асуудалтай хологдолгүй) долоо (шийдвэрлэх

асуудалтай ихээхэн холбогдолтой) хүртэл онооны

шатлалыг ашиглаж болно. Хэрвээ энэ хандлагыг

ашиглавал оролцогчид зэрэг тогтоох маягтыг

зохицуулагчид илгээх ба тэрээр үр дүнг нэгтгэж

үнэлгээнд суурилан санааг оноогоор нь жагсаана. Хоёр

дахь хандлага нь зохицуулагч гишүүн бүрээс хамгийн

түрүүчийн таван санааг жагсааж, хамгийн сайн гэсэн

санаанд 5 оноо, дараагийнхад нь 4 оноо гэх мэтээр

өгөхийг хүснэ. Саналаа зохицуулагчид буцааж ирүүлэх ба

тэрээр үр дүнг нэгтгэж, тайлан бэлтгэнэ. Тайланд хүлээн

авсан бүх оноонд суурилж, санаа бүрт саналаа өгсөн

хүний тоог тусгасан бодол санааны зэрэглэлийн

дарааллыг тэмдэглэсэн байна (Дунхам 1996).

Хүснэгт 8.20-д Дельфи аргын давуу тал болон сорилтыг үзүүлэв.

Арга хэрэгсэл 9: Хэмжилтийн бусад арга хэрэгсэл

Зарим төсөл, хөтөлбөрт үнэлгээч цахим, химийн болон механик

хэрэгсэл мэт өөр өөр хэмжих арга хэрэгсэлтэй тулгардаг. Цаас,

харандаагаар сорилт хийх, ур чадварын сорил зэрэг нь зарим нэг

төсөл хөтөлбөрт л өгөгдөл цуглуулахад хэрэг болдог. Өгөгдөл

цуглуулахад хэрэглэгддэг бусад хэрэгслийн жишээг дор дурдаж

байна.

Олон хөтөлбөр, төсөл (ялангуяа, эрүүл мэндийн салбар)-ийн

бодлого, үйл ажиллагааны үр нөлөөг тодорхойлохын тулд

физиологийн байдлыг нь хэмжих арга хэрэгсэл шаарддаг. Юмны

хүндийн талаар өгөгдөл цуглуулахад жин хэрэгтэй болно. Өндөр,

урт болон сэртэнгийн тойргийг хэмжихэд туузан болон модон

метр, бусад арга хэрэгсэл ашиглаж болно. Даалгавар гүйцэтгэх

хугацааг тодорхойлоход секундометр ашиглаж болно. Зарим

тохиолдолд, ялангуяа, холестерин, цусны даралт, цусан дахь

сахар, биеийн бүтэц, уушигны багтаамж, аэробикийн багтаамж,

булчингийн хүч, үе мөчний уян хатан чанар болон бусад

хувьсагчийг хэмжихэд тусгай багаж хэрэглэдэг.

Хүснэгт 8.20

Дельфи аргын давуу ба сул тал

Давуу

тал

Сул тал

Бүх оролцогчид нэрээ тавихгүй

Хямд

Нийгмийн дарамт, хувь хүний нөлөө, бие хүний давамгайлал байхгүй

Бие даан бодож, түүнийш аажмаар тодорхойлоход тус дэм болдог.

Оролцогчид хоорондоо мэдээллээ хуваалцах, оюуны дүгнэлт хийх боломж

олгодог

Төлөөлөл байхгүй байж болно

Туйлширсан байрлалыг арилгах, замын дундыг харсан нэгдмэл санаанд

хүрэх хандлагатай

Бичгийн харилцааны ур чадвар шаарддаг.

Цаг хугацаа, оролцогчийн амлалт зүтгэл шаарддаг

Эх сурвалж: Мичиганы их сургуулийн өргөтгөл 1994.

Мэдлэг, болсон явдлыг үнэлэхэд авьяас чадвар, амжилтын сорил

хэрэглэж болно. Эдгээрийг сургалт, боловсролын хөтөлбөрт

нийтлэг хэрэглэх боловч бусад олон салбарт мөн ижил хэрэглэж

болдог.

Өнгөрсөн үед олон сорилыг цаас, харандаа ашиглан хийдэг байлаа.

Түүнийг одоо цахим хэлбэрээр, түүний дотор интернэтээр

дамжуулан хийдэг болж байна.

Сорилыг сонгохын өмнө үнэлгээч олж авах гэснийг хамгийн сайн

хэмжиж чадах сорилын хэлбэрийг ойлгох нь маш чухал байдаг.

Ололт амжилтыг сорих дөрвөн арга байдаг:

• хэм хэмжээ баримжаалсан

• шалгуур баримжаалсан

• зорилт баримжаалсан

•цар хүрээ баримжаалсан (Фицпатрик, Сандерс, Уортен нар 2004).

Хэм хэмжээ баримжаалсан сорилыг голчлон аль нэг оюутны

гүйцэтгэлийг түүнтэй яг ижил сорилд орж байгаа нөгөө

оюутныхтай харьцуулахад хэрэглэдэг. Хэм хэмжээ баримжаалсан

сорилыг ямар нэг ахиц дэвшлийг үнэлэхэд үргэлж хэрэглэдэг.

Олон тойрог сургууль өөрийнхөө сурагчдыг бусад тойрог

сургуулийн сурагчидтай нийтээр хүлээн зөвшөөрсөн мэдлэг, ур

чадварыг нь харьцуулахад хэм хэмжээ баримжаалсан сорилыг

ашигладаг. Хэм хэмжээ баримжаалсан сорилын сул тал нь

“нийтээр хүлээн зөвшөөрсөн мэдлэг, ур чадвар”-ыг таньж

тодорхойлоход байдаг. Янз бүрийн соёл, нийгэмлэг, орчин нь өөр

өөр чиглэл, зорилготой байдаг (Фицпатрик, Сандерс, Уортен нар

2004).

Шалгуур баримжаалсан сорил гүйцэтгэлийг ямар нэг туйлын

шалгууртай харьцуулан хэмжихэд хэрэглэгддэг. Аль нэг орон

сургууль юм уу, тойрог сургууль (аль нэг оюутан бус)-ийн

гүйцэтгэлийг харьцуулан шүүх шалгуур тогтоож, түүнтэй

харьцуулахад сургууль буюу тойрог сургууль ямар байгааг

хэмжиж тогтоодог (Фицпатрик, Сандерс, Уортен нар 2004).

Зорилт баримжаалсан сорил боловсрол, сургалтын хөтөлбөрийн

тогтоон тодорхойлсон зорилт буюу үр дагаварт суурилсан байна.

Өөрөөр хэлбэл, сорих зүйл нь илэрхийлэгдсэн зорилт, үр дагаварт

суурилна гэсэн үг юм. Зорилт баримжаалсан сорил нь зорилт, үр

дагаварт хүрэхийн тулд сайжруулах шаардлагатай байгаа асуудлыг

олж илрүүлэхэд багш, сургагч нарыг үнэлгээний эргэх мэдээллээр

хангадаг (Фицпатрик, Сандерс, Уортен нар 2004).

Цар хүрээ баримжаалсан сорил нь хэмжих гэж буй түүх,

математикийн мэдлэг мэт агуулгын хүрээтэй холбогдоно. Эдгээр

сорил нь боловсруулалтын зардал ихтэй боловч “Манай сурагчид

дэлхийн газар зүйг хэр зэрэг мэдэж байна вэ”, эсвэл “Манай

сургагч нар жендэрийг хэр хэмжээнд мэдэж байна вэ” гэх мэт үнэ

цэнтэй мэдээлэл өгч чаддаг (Фицпатрик, Сандерс, Уортен нар

2004).

Хэм хэмжээ баримжаалсан болон шалгуур баримжаалсан сорил

гүйцэтгэлийг шүүх стандарт болдог. Зорилт болон цар хүрээ

баримжаалсан сорилууд стандарт болдоггүй. Тэдгээр нь сурагчид

болон сургуулийг үнэлэхгүйгээр сурагчдын гүйцэтгэлийн талаар

тайлбарласан мэдээллээр хангадаг (Фицпатрик, Сандерс, Уортен

нар 2004).

Интернетэд маш олон стандарт сорил байж байдаг (энэ бүлгийн

төгсгөлд байгаа холбоосуудыг үз). Тэдгээр нь хувийн шинж чанар,

мэргэжлийн боловсролын сонирхол, хандлага, ололт амжилт,

хөгжил, оюун ухаан, унших болон сурах ур чадвар зэргийг

үнэлэхэд тус дэм болно.

Зарим нэг сонирхогч тал стандартын мэдлэгийн сорилд орсон

оролцогчдын онооноос илүү бодлого зорилтын талаар илүү мэдэх

хүсэлтэй байж болно. Ур чадварын гүйцэтгэлийг орлох хэрэгсэл,

салбарын хөгжил, аман танилцуулга болон хэлэлцүүлгийн замаар

үнэлж болно. Шаардлагатай ур чадвар нь хүсэн хүлээж буй

гүйцэтгэлийг хамгийн сайн харуулах сорилтой тохирч байх нь

чухал байдаг.

Ур чадварын сорил нь шинэ ур чадвар (эхчүүдэд ариун цэврийн

дадал олгох, фермерүүдэд хөдөө аж ахуй дадал олгох, төрийн

албан хаагчдад архив хөтлөх дадал олгох) бий болгох ёстой

бодлого, төлөвлөгөөг үнэлэхэд хэрэгтэй байдаг. Хөгжлийн үнэлгээ

шинэ дадлагыг ашиглаж уу үгүй юу гэдгийг үнэлэхийг ямагт

хичээдэг боловч үүнийг хэр зэрэг чадварлаг ашиглаж вэ гэдгийг

үнэлэхгүй байж болдог. Гүйцэтгэлийг ажиглах чиглэлээр

бэлтгэгдсэн шинжээчийг ур чадварыг ажиглаж, үнэлэхэд ашиглаж

болно. Шалгуурыг тогтоогоод тусгагдахуун нь шалгуурыг хэр

зэрэг сайн хангаж байгааг үнэлнэ. Фото зураг, дүрс бичлэгийг

гүйцэтгэлийг баримтжуулахад ашиглаж болно.

Товч дүгнэлт

Өгөгдөл цуглуулах цорын ганц сайн арга гэж байхгүй. Энэ бүлэгт

дурдсан олон арга хэрэгслийг үнэлгээний хэрэгцээ, шийдвэрлэх

гэж байгаа тодорхой асуултаас хамааран сонгож хэрэглэж болно.

Үнэлгээнд зөвхөн өгөгдөл цуглуулах ганц арга бус олон арга

хэрэгслийг ашигладаг. Өгөгдөл цуглуулах ямар арга хэрэгсэл

хэрэглэхийг шийдвэрлэхэд дараахь зүйлд суурилна:

• үнэлгээгээр юу мэдэх хэрэгтэй байгаа

• өгөгдөл хаана байгаа

• ямар нөөц байгаа, цаг хугацааны боломж

• цуглуулах гэж буй өгөгдөл хэр нарийн нийлмэл болох

• өгөгдөл цуглуулах давтамж.

8 дугаар бүлгийн Дасгал ажил

Дасгал 8.1: Хавтаст хэргээс мэдээлэл цуглуулах

Цэцэрлэгжүүлэлтийн сургалтад элссэн оюутнуудын мэргэжил,

туршлагыг тодорхойлохын тулд элсэлтийн шалгалтын хавтаст

хэргийг ашиглахыг танаас хүсчээ. Эдгээр хавтаст хэргээс өгөгдөл

цуглуулж болох богино хэлбэрийн таван өгүүлбэр боловсруул.

Дасгал 8.2: Ярилцлагаас мэдээлэл цуглуулах

Өөрийнхөө саяхан оролцсон бага хурлын туршлага дээр суурилаад

сургалтын чанарт хэрхэн хандаж байгаа талаархи оролцогчдын

хариултыг үнэлэх ярилцлагын асуулт боловсруулахыг танаас хүсчээ.

Сургалтын агуулга, түвшин, явагдсан байдлыг авч үзэх таван

нээлттэй асуулт боловсруулна. Хэрвээ боломжтой бол тантай

адилхан бага хуралд суусан түншээсээ нэгийг нь олж ав. Та

боловсруулсан хэрэгслээ ашиглаад хамтрагчаасаа, дараа нь хамтрагч

тань танаас ярилцлага авна. Тэгээд ярилцлагынхаа гүнзгий

хураангуйг бич. Таны хамтрагч уг хураангуйн нягт нямбай байдал,

уншигдах боломж, хамралтыг шүүмжлэнэ.

Дасгал 8.3: Тусгалын бүлгээс мэдээлэл цуглуулах

Эмэгтэйчүүдэд өөрийн бизнесийг эхлэх, түүнийг явуулахад нь

дэмжлэг үзүүлэх хэд хэдэн сургалт, санхүүгийн багц дэмжлэг

үзүүлсний үр нөлөөг үнэлэх тусгалын бүлэг төлөвлөхийг танаас

хүсчээ. Зургаан сарын өмнө энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн

эмэгтэйчүүдээс асуухад тохиромжтой таван багц асуултыг тусгалын

бүлэгт зориулж боловсруул. Хөтөлбөрийн үзүүлэхээр зорьсон

нөлөөлөл, түүний оролцогчдын аж амьдрал, гэр бүл, найз нөхдөд

хэрхэн нөлөөлснийг олохыг хичээ.

Ишлэл ба цаашид унших зүйл

Abdallah, H. 2002. Cost-E ectiveness of Self-Assessment and Peer Review in Improving

Family Planning Provider-Client Communication in Indonesia. Quality Assurance

Project Case Study. Study conducted for the U.S. Agency for International

Development by the Quality Assurance Project, Bethesda, MD.

Academy for Educational Development, Population Communication Services.

2002. “Session 10 Transect Walks and Observation.” Empowering Communities:

Participatory Techniques for Community-Based Programme Development, vol. 2,

Participant Handbook. Washington, DC: Academy for Educational Development.

http://pcs.aed.org/manuals/cafs/handbook/sessions10-12.pdf.

ADB (Asian Development Bank), and ADBI (Asian Development Bank Institute).

2004. Improving Local Governance and Service Delivery: Citizen Report Card

Learning Tool Kit.

http://www.citizenreportcard.com/index.html#.

BBC (British Broadcasting Corporation). 2008. “Data Validation and Verifi cation.”

GCSE Bitesize.

http://www.bbc.co.uk/schools/gcsebitesize/ict/databases/3datavalidationrev1

.shtml.

Behling, Orlando, and Kenneth S. Law. 2000. Translating Questionnaires and Other

Research Instruments: Problems and Solutions. Quantitative Applications in the

Social Sciences, Series 07-133. Thousand Oaks, CA: Sage Publications.

Billson, Janet Mancini. 2002. The Power of Focus Groups for Social and Policy

Research. Barrington, RI: Skywood Press.

———. 2004. The Power of Focus Groups: A Training Manual for Social, Policy, and

Market Research: Focus on International Development. Barrington, RI: Skywood

Press.

Billson, Janet, and N. T. London. 2004. “The Power of Focus Groups.” International

Program for Development Evaluation Training (IPDET) presentation, Ontario,

July.

Burgess, Thomas F. 2001. Guide to the Design of Questionnaires, ed. 1.1. University of

Leeds, United Kingdom.

http://www.leeds.ac.uk/iss/documentation/top/top2/top2-5.html.

Cloutier, Dorothea, Bill Lilley, Devon Phillips, Bill Weber, and David Sanderson.

1987. A Guide to Program Evaluation and Reporting. University of Maine Cooperative

Extension Service, Orono.

CNCSTE (Chinese National Centre for Science and Technology Evaluation), and

IOB (Policy and Operations Evaluation Department). 2006. Country-Led Joint

Evaluation of the ORET/MILIEV Programme in China. Amsterdam: Aksant

Academic Publishers.

Cnossen, Christine. 1997. Secondary Research. Learning Paper 7, School of Public

Administration and Law, Robert Gordon University, Aberdeen, United Kingdom.

Dawson, Susan, and Lenor Manderson. 1993. Methods for Social Research in Disease:

A Manual for the Use of Focus Groups. International Nutrition Foundation for

Developing Countries, Boston.

http://www.unu.edu/Unupress/food2/UIN03E/uin03e00.htm.

Denzin, K. 1978. The Research Act. New York: McGraw-Hill.

Dunham, Randall B. 1996. The Delphi Technique.

http://www.medsch.wisc.edu/adminmed/2002/orgbehav/delphi.pdf.

Early Childhood Research Institute on Measuring Growth and Development. 2008.

Early Communication Indicator (ECI). http://cehd.umn.edu/ceed/projects/ecri/.

EuropeAid Co-operation O ce. 2005. Evaluation Methods.

ec.europa.eu/europeaid/evaluation/methodology/egeval/index_en.htm.

Fitzpatrick, Jody L., James R. Sanders, and Blaine R. Worthen. 2004. Program

Evaluation: Alternative Approaches and Practical Guidelines. New York: Pearson.

Foddy, William. 1993. Constructing Questions for Interviews and Questionnaires.

New York: Cambridge University Press.

Fowler, Floyd J. Jr. 2002. Applied Social Research Methods Series, vol. 1 Survey

Research Methods. 3rd. ed. Thousand Oaks, CA: Sage Publications.

Frary, Robert B. 1996. “Hints for Designing E ective Questionnaires.” Practical

Assessment, Research & Evaluation 5 (3).

http://PAREonline.net/getvn.aspv=5&n=3.

Hofstede, G. 2001. Culture’s Consequences. 2nd ed. Thousand Oaks, CA: Sage

Publications.

Jackson, Gregg, and Rashmi Agrawal. 2007. “Guidelines for Developing Survey

Instruments as a Part of the Designing and Conducting Surveys Workshop.”

International Program for Development Evaluation Training (IPDET) presentation,

Ottawa, Ontario.

Kaynak, Erdener, Jonathan Bloom, and Marius Leibold. 1994. “Using the Delphi

Technique to Predict Future Tourism Potential.” Marketing Intelligence and

Planning 12 (7): 18–29.

http://www.emeraldinsight.com/Insight/viewContentItem.do;jsessionid=372

EF38765D6F8133CDF8DABFB2071B4contentType=Article&hdAction=lnkpdf

&contentId=854271.

Kirigia, J. M. 1997. Economic Evaluation in Schistosomiasis Using the Delphi Technique

to Assess E ectiveness.

http://www.ncbi.nlm.nih.gov/entrez/query.fcgicmd=Retrieve&db=PubMed&

list_uids=9107365&dopt=Abstract.

Krueger, R. A., and M. A. Casey. 2000. Focus Groups. 3rd ed. Thousand Oaks, CA:

Sage Publications.

Kellogg Foundation. 2008. “Tips on Using Tests and Assessments.” Evaluation Toolkit.

http://www.wkkf.org/Default.aspxtabid=90&CID=281&ItemID=2810034&NID

=2820034&LanguageID=0.

Lofl and, John. 1971. Analyzing Social Settings. Belmont, CA: Wadsworth.

Lofl and, John, and L. H. Lofl and. 1995. Analyzing Social Settings: A Guide to Qualitative

Observation and Analysis. 3rd ed. Belmont, CA: Wadsworth Publication.

McCaston, M. Katherine. 2005. Tips for Collecting, Reviewing, and Analyzing Secondary

Data. Partnership and Household Livelihood Security Unit.

http://pqdl.care.org/pv_obj_cache/pv_obj_id_8F453F01C87B8BB24774628B95B

42BBCBD020200.

McNamara, Carter. 2007. General Guidelines for Conducting Interviews.

http://www.managementhelp.org/evaluatn/intrview.htm#anchor615874

Michigan State University Extension. 1994. Delphi Technique.

http://web1.msue.msu.edu/msue/imp/modii/iii00006.html.

Miles, Matthew B., and A. Michael Huberman. 1994. Qualitative Data Analysis an

Expanded Sourcebook. Thousand Oaks, CA: Sage Publications.

Minnesota Department of Health. 2007. Community Engagement: Community

Forums and Public Hearings.

http://www.health.state.mn.us/communityeng/needs/needs.html.

Narayan, Deepa. 1996. Toward Participatory Research. World Bank Technical Paper

307, Washington, DC.

http://www-wds.worldbank.org/external/default/WDSContentServer/WDSP/

IB/1996/04/01/000009265_3980625172923/Rendered/PDF/multi0page.pdf.

O’Brien, G. 2001. Data Flow, Application of Data Quality Flags, and Data Validation

Processes for CCAQS. Preliminary draft.

http://www.arb.ca.gov/airways/Documents/reference percent20tables/March

percent2006, percent202001/DataFlow_PrelimDraft.pdf.

Patton, Michael Q. 1987. How to Use Qualitative Methods in Evaluation. Thousand

Oaks, CA: Sage Publications.

———. 2002. Qualitative Evaluation and Research Methods. 3rd ed. Thousand Oaks,

CA. Sage Publications.

Paul, Samuel, and Gopakumar K. Thampi. 2008. “Monitoring Public Service Delivery:

Citizen Report Cards Score in India.” Capacity.org. 35 (December). United

Nations Development Programme, New York.

http://www.capacity.org/en/journal/tools_and_methods/citizen_report_cards_

score_in_india.

Phuyal, Kamal. 2006. “Sharing Some Practical Experiences on Participatory

Appreciative Planning Approach (PAPA): An Appreciative Approach to Working

in Partnership with Community People.” Paper presented at the international

workshop on “Action Learning: Lessons from the Field,” organized by the Faculty

of Policy Studies, Chuo University, Tokyo, October.

http://www.scn.org/cmp/modules/emp-papa.htm.

Porteous, Nancy L., B. J. Sheldrick, and P. J. Stewart. 1997. Program Evaluation Tool

Kit: A Blueprint for Public Health Management. Ottawa: Ottawa-Carleton Health

Department.

Rainhorn, J.-D. P. Brudon-Jakobowicz, and M. R. Reich. 1994. “Priorities for

Pharmaceutical Policies in Developing Countries: Results of a Delphi Survey.”

Bulletin of the World Health Organization 72(2): 257–64. 72 (2): 257–64.

http://74.125.47.132/searchq=cache:D1zbVUz7oG0J:whqlibdoc.who.int/

bulletin/1994/Vol72-No2/bulletin_1994_72(2)_257-264.pdf+Use+of+the+

delphi+technique+in+developing+countries&cd=3&hl=en&ct=clnk&gl=us&

client=fi refox-a.

Sanders, J. R. 2000. Evaluating School Programs. 2nd ed. Thousand Oaks, CA: Sage

Publications.

Sta ord, Frank P. 2006. Timeline Data Collection and Analysis: Time Diary and

Event History Calendar Methods. Department of Economics, University of

Michigan, Ann Arbor.

http://www.atususers.umd.edu/wip2/papers_i2007/Sta ord_Diaries.pdf.

Stake, Robert E. 1995. The Art of Case Study Research. Thousand Oaks, CA: Sage

Publications.

StatPac. 2007. Survey Software, Question Wording.

http://www.statpac.com/surveys/index.htm#toc.

Sue, Valerie M., and Lois A. Ritter. 2007. Conducting Online Surveys. Thousand

Oaks, CA: Sage Publications.

TC Evaluation Center. 2007. Wording Questions: Some General Guidelines. University

of California, Davis.

http://ucce.ucdavis.edu/fi les/fi lelibrary/5715/27621.pdf.

Trochim, William M. K. 2006. Types of Data, Research Methods Knowledge Base.

http://www.socialresearchmethods.net/kb/datatype.php.

UNESCAP (United Nations Economic and Social Commission for Asia and the

Pacifi c). 1999. Guidelines on the Application of New Technology to Population

Data Collection and Capture.

http://www.unescap.org/stat/pop-it/pop-guide/capture_ch04.pdf.

University of Wisconsin, Cooperative Extension. 1996. Program Development and

Evaluation, Collecting Evaluation Data: Direct Observation.

http://learningstore.uwex.edu/pdf/G3658-5.pdf.

U.S. EPA (U.S. Environmental Protection Agency). 2007. CTSA-Chapter 2: Data

Collection.

http://www.epa.gov/dfe/pubs/lithography/ctsa/ch02/ch02.html.

Wadsworth, Y. 1997a. Do It Yourself Social Research. 2nd ed. St. Leonards, New

South Wales, Australia: Allen and Unwin.

———. 1997b. Everyday Evaluation on the Run. St. Leonards, New South Wales, Australia:

Allen and Unwin.

Wengraf, Tom. 2001. Qualitative Research Interviewing: Biographic Narrative and

Semi-Structured Methods. Thousand Oaks, CA: Sage Publications.

Wiseman, V., L. Conteh, and F. Matovu. 2005. “Using Diaries to Collect Data in

Resource-Poor Settings: Questions on Design and Implementation.” Health

Policy and Planning 20 (6): 394–404.

http://heapol.oxfordjournals.org/cgi/reprint/20/6/394.

World Bank. 1996. “A Manual for Planning and Implementing the Living Standards

Measurement Study Survey.” Working Paper 126, Washington, DC.

———. 2006. “Citizen Report Cards: A Presentation on Methodology.” Participation

and Civic Engagement Group, Social Development Department, Washington, DC.

http://info.worldbank.org/etools/docs/library/94360/Tanz_0603/Ta_0603/

CitizenReportCardPresentation.pdf.

———. 2007. “Community-Driven Development.” Washington, DC.

http://web.worldbank.org/WBSITE/EXTERNAL/TOPICS/EXTSOCIAL

DEVELOPMENT/EXTCDD/0,,menuPK:430167~pagePK:149018~piPK:149093~

theSitePK:430161,00.html.

Yin, Robert K. 2003. Case Study Research: Design and Methods. 3rd ed. Thousand

Oaks, CA: Sage Publications.

Вэб хуудас

Alphabetical List of Aptitude or Achievement Tests. http://www.yorku.ca/psycentr/

tests/alpha.html.

Evaluation Portal. http://www.evaluation.lars-balzer.name/.

International Council on Security and Development. 2006. “Think tank announces

expert panel to review e ectiveness of International Narcotics Control Board.”

http://www.icosgroup.net/modules/press_releases/narcotics_control_board.

Measurement Group. Evaluation/Research Tools. http://www.themeasurement

group.com/evalbttn.htm.

Nielsen, J. 1997. The Use and Misuse of Focus Groups. http://www.useit.com/papers/

focusgroups.html.

Standardized Monitoring and Assessment of Relief and Transitions. Instruments

and Tools. http://www.smartindicators.org/IT.phppage=80.

9 ДҮГЭЭР БҮЛЭГ

Түүвэр судалгааны стратеги сонгох

Энэ бүлэгт хэдий хэмжээний өгөгдөл цуглуулахыг хэрхэн

тодорхойлох тухай асуудлыг авч үзнэ. Бас өгөгдлийн эх сурвалж

олонлогийг тусгаж, үнэлгээний асуултад хариулахуйцаар түүнийг

яаж сонгох асуудлыг авч үзнэ.

Энэ бүлэг гурван хэсэгтэй:

• Түүвэр судалгааны удиртгал

• Түүвэр судалгааны төрөл: Санамсаргүй ба санаатай түүвэр

• Түүвэр судалгааны хэмжээг тодорхойлох

■ Олонлог:

Үнэлгээч

Түүвэр судалгааны удиртгал

дүгэлт

хийхийг

хүссэн

нэгжүүдийн

багцыг

хэлнэ.

■ Тоо

бүртгэл: Бүх

нэгжээс

өгөгдөл

цуглуулахыг

хэлнэ

■ Түүвэр:

Өгөгдөл

цуглуулах

олонлогийн

дэд

олонлог

Нэгэнт үнэлгээч тодорхой олонлог (хүмүүс, эмнэлэг, сургууль

болон бусад нэгж)-оос өгөгдөл цуглуулахаар шийдсэн бол

сонирхсон бүх нэгжээс өгөгдөл цуглуулах уу, эсвэл тэдгээрийн

дэд нэгжээс авах уу гэдгээ шийдэх хэрэгтэй болдог. Бүх нэгжээс

өгөгдөл цуглуулахыг ценсус буюу тоо бүртгэл гэж нэрлэнэ. Бүх

нэгжийн дэд олонлогоос өгөгдөл цуглуулахыг түүвэр судалгаа

гэнэ. Хэрвээ олонлог цөөн байгаад өгөгдөл цуглуулах зардал нь

бага байвал ерөнхийдөө тоо бүртгэл хийхийг илүүд үзнэ. Хэрэв

олонлог том, өгөгдөл цуглуулах зардал их байвал өгөгдлийг

түүвэрлэж цуглуулах хэрэгтэй болно. Түүвэр судалгаа заримдаа

хариулагч нарт ирэх ачааг бас багасгаж өгнө.

Хүмүүс түүврийг үргэлж хэрэглэж байдаг. Та цусны шинжилгээ

өгөх боллоо гэхэд лабораторит таны бүх цусыг авахгүй түүний

дээжийг авдаг. Сорилыг тэрхүү дээжийг ашиглан хийх бөгөөд

түүнээс олдсон зүйл таны бүх цусанд байгаа зүйлийг нягт нямбай

тусгаж чаддаг.

Түүвэр нь зөвхөн томоохон, тоон судалгаанд хэрэглэгддэг арга

биш. Тухайлбал, үнэлгээч нь газарзүйн томоохон хэсгийг

хамарсан хөтөлбөрт үнэлгээ хийх үед газарүйн аль хэсгийг нь

үнэлэхээ шийдэхээр 7 хоног газар очиж ажиллахдаа чанарын

аргыг ч мөн хэрэглэх хэрэгтэй болдог. Хэрвээ хөтөлбөрийн

ажилтнууд хамгийн сайн дүр зургийг харуулах байх гэсэн

байршил болон оролцогчийг сонговол гажуудалд орж болдог.

Түүврээ санамсаргүй байдлаар сонгож авснаар тэдгээр гажуудлаас

зайлсхийж болно. Түүвэр судалгааны суурь үзэл баримтлалыг

ойлгох нь хөтөлбөрт үнэхээр юу болоод байгааг үнэлгээ нямбай

тусгах цар хүрээг өргөтгөж өгнө.

Түүвэр (дээж)-ийн төрөл: Санамсаргүй болон санаатай түүвэр

Өгөгдлийг нутаг бүр, хүн бүхэн, аж ахуйн нэгж болгоноос

цуглуулах бололцоогүй байгаа үед түүнийг судлахын тулд

үнэлгээч дэд олонлог буюу түүвэрлэлийг сонгодог. Түүвэр

санамсаргүй болон санаатай байж болно.

Санамсаргүй түүвэр

■Санамсаргүй

түүвэр :

олонлог

доторхи нэгж

бүр сонгогдох

тэнцүү

боломжтой

байхыг хэлнэ

■ Сонголтын

ташаа:

өгөгдөл

цуглуулах

аргаас

шалтгаалсан

нотолгооны

гажуудал

Санамсаргүй түүвэр гэж олонлог доторхи нэгжүүд сонгогдох

тэнцүү боломжтой байхыг хэлнэ. Санамсаргүй түүврийн нэг жишээ

бол сугалаа бөгөөд түүний дугаар бүхэн хожлын дугаар болох бүрэн

магадлалтай байдаг.

Санамсаргүй түүвэр судалгааны нэг давуу тал нь сонголтын ташаа

буюу өгөгдөл цуглуулах аргаас урган гарсан өгөгдлийн гажуудлыг

үгүй болгодог. Хэрвээ тооцож үзэхгүй бол буруу өгөгдлөөс гарган

авсан аль ч дүгнэлтэд сонголтын ташаа гарч болно. Хэн бүхэн эсвэл

юм болгон сонголтод өртөх тэнцүү боломжтой учраас сонголтын

ташааг арилгаж өгнө.

Сонголтын ташаа гарах янз бүрийн хэлбэр байдаг. Нийтлэг нэг нь

өөрийн сонголтын ташаа бөгөөд тэрээр олон хэлбэртэй байна.

Өөрийн сонголтын ташаа хүмүүс нь сайн дурынхан байдаг аль ч

хөтөлбөрт, түүгээр ч барахгүй судалгаанд сайн дураараа хариулж

байгаа хүмүүсийн дунд ч гардаг. Сайн дурынхан, хариулагч нарын

дунд ямагт адил байдаг гажуудлын эх сурвалж нь сайн дурынх биш,

хариулагч бус хүмүүсийн дунд байдаггүй өвөрмөц зан чанар ч

болдог явдал бий.

Санамсаргүй түүвэр олонлогийг бүхэлд нь төлөөлж байх ёстой.

Тийм түүвэр нь түүврийг авсан тэр олонлогийн хувьд түгээмэл

болгох боломжийг үнэлгээчид олгоно.

■ Түүвэр

судалгааны

хүрээ:

түүвэр

авсан

нэгжийн иж

бүрэн багц

Санамсаргүй түүврийг сонгоход түүвэр судалгааны хүрээ гэж

нэрлэгдэх сонирхож байгаа олонлог доторхи нэгж бүрийн бүрэн

жагсаалт шаардлагатай байдаг. Олонлогийн нэгж бүрт түүнийг

таних онцлог дугаар өгөх хэрэгтэй. Санамсаргүй тооны хүснэгт шиг

тийм санамсаргүй товлолыг ашиглан нэгжийг нийт олонлогоос

сонгож авна. Энэ нь санамсаргүй эрэмбээр жагсаасан нэг оронтой

тоо (ө.х. 0,1,2,3 ...)-ны багцыг агуулсан хүснэгт юм. Санамсаргүй

тооны хүснэгтийн Вэб хуудсын эх сурвалжийг энэ бүлгийн ишлэл

хэсэгт үзүүлэв. Санамсаргүй дугаар үүсгэхийн тулд олон хүн Вэб-д

суурилсан санамсаргүй тоо үүсгэгчийг ашигладаг. Stattrek мэтийн эх

сурвалжууд хичнээн санамсаргүй дугаар хэрэгтэй, хамгийн бага

болон хамгийн их тоо нь хэд байхыг асуугаад дараа нь санамсаргүй

дугааруудаа үүсгэнэ.

Санамсаргүй түүврийн зургаан төрөл байдаг:

энгийн санамсаргүй түүвэр

санамсаргүй завсарлагатай түүвэр

санамсаргүй эхлэл болон тогтмол завсарлагатай түүвэр

үет санамсаргүй түүвэр

санамсаргүй багцын түүвэр

олон шаттай санамсаргүй түүвэр.

Энгийн санамсаргүй түүвэр

Энгийн санамсаргүй түүвэр нь санамсаргүй түүврийн хамгийн

нийтлэг бөгөөд энгийн төрөл нь юм. Үүнийг анхны зорилт нь

онцгой дэд олонлогийн тухай байхаас илүү бүхий л олонлогийн

талаар дүгнэлт гаргахад хэрэглэдэг.

Энгийн санамсаргүй түүвэр нь нэг төрлийн олонлогийн 50-500

түүвэр авах буюу илүү олон төрлийн олонлогоос томоохон түүвэр

авахад сайн тохирно (Жэксон 2008). Тэдгээрийг олон аргаар гарган

авч болдог. Жишээлбэл, үнэлгээч суралцагчдын туршилт хийдэг

хичээлийн хичээллэх цагийн тоог хэмжихээр ангид явагдах үйл

ажиллагааг нь ажиглах сонирхолтой байвал хичээлийн танхим,

өдрийн аль нэг цаг, эсвэл долоо хоногийн нэг өдрийг санамсаргүй

сонгож болно. Тосгоноос гол хот хүрэх замын хөдөлгөөний хэмжээг

үнэлгээч ажиглах зорилготой байгаа бол ажиглалт хийх цаг, өдөр,

долоо хоногийн аль нэг гариг, жилийн аль нэг улирлыг мөн л

санамсаргүй аргаар сонгож болно.

Энгийн санамсаргүй түүвэр авах журам нь дараахь байдалтай байна

(Жэксон 2008):

1. Юуг хамруулж, юу эс хамрагдаж байгааг олж тогтоож

олонлогийг болгоомжтой тодорхойл.

2. Олонлогт байгаа бүх нэгжийн нэрийг жагсааж, тус бүрт нь

тусгай дугаар өгсөн түүвэр судалгааны хүрээг олж тогтоох

буюу үүсгэ. Дугаар нь хоорондоо тасраагүй (дараалсан тоо

ашиглана) байх боловч оноосон тооны хоорондох завсарлага

их биш байхад түүвэр судалгаа түргэн гардаг.

3. Түүврийн хэмжээ ямар байхыг шийднэ.

4. Хамгийн их оноосон дугаарын нэг оронтой тоо хэд байхыг

тодорхойлно.

5. Санамсаргүй дугаарын хүснэгт олж авна.

6. Дугаарыг унших тогтсон хэлбэрийн талаар шийдвэр гаргана

(жишээлбэл, дээрээс нь доош, дараа нь баруун талаас нь

дараагийн багана хүртэл, эхний тоог унших).

7. Хүснэгт дээр эхлэх тоог таамгаар сонгож авна.

8. Дээр 4 дэх алхамд дурдсан дугаарын тоог үргэлж харж,

түүнийг сонгосон онцлогийн дагуу унш.

9. Таны түүвэр судалгааны хүрээнд байгаа нэгжийн дугаартай

тохирох тоог унших бүрийдээ түүнийг сонгож авахаар

тэмдэглэ.

10. Үүнийг хэрэгцээтэй нэгжийн тоог сонгож дуусах хүртэл

үргэлжлүүл.

11. Хэрэв та түрүүнд нь сонгосонтой ижил дугаарыг

санамсаргүйгээр дахин сонгоход хүрвэл дараагийн дугаар

руу яв. Нэг нэгжийг хоёр удаа сонгон авч болохгүй.

Жишээлбэл, үнэлгээний нэг баг 500 олонлогоос 100 хавтаст хэрэг

сонгох болжээ. Бүх хавтасыг 001 – 500 хүртэл дугаарлаж, тэдгээрийг

дугаарын дарааллаар эрэмблэжээ. Тэгээд баг санамсаргүй тоо

үүсгэгчийг ашиглах ба ингэхдээ 100 дугаар хэрэгтэй бөгөөд хамгийн

бага нь 001, хамгийн их нь 500 гэсэн дугаар байгааг тогтооно.

■Санамсаргүй

завсарлагатай

түүвэр: тоо

хооронд

санамсаргүй

тогтоосон зайг

ашиглан

сонгодог

түүвэр

Санамсаргүй завсарлагатай түүвэр, санамсаргүй эхлэл болон

тогтмол завсарлагатай түүвэр судалгаа

Санамсаргүй завсарлагатай түүвэр судалгааг урьд нь

дугаарлаагүй, дугаарлах нь хүнд бөгөөд цаг их авах дараалсан

олонлог байгаа үед хэрэглэж болно. Санамсаргүй завсарлагатай

түүвэр нь энгийн санамсаргүй түүвэртэй адил санамсаргүй дугаарын

хүснэгт ашиглана. Гэлээ ч, хүснэгтийг ашиглан түүвэрлэх нэгжийг

сонгохын оронд уг хүснэгтийг завсарлага (хоёр дугаар хооронд байх

нийт дугаарын тоо) сонгоход хэрэглэж түүгээрээ нэгжээ сонгодог.

Дараахь алхмыг санамсаргүй завсарлагат түүвэр хийхэд хэрэглэж

болно (Жаксон 2008):

1. Олонлог дахь нэгжийн тоог тооцож гарга.

2. Хүсч байгаа түүврийнхээ хэмжээг тодорхойл.

3. Тооцоолсон нэгжийнхээ тоог авах гэж хүссэн түүврийн тоонд

хуваа. Тухайн тоогоо олонлогийг бүхэлд нь түүвэрлэх үед

хүсч байгаа түүврийн хэмжээг гаргахад шаардлагатай дундаж

санамсаргүй завсарлагын хэрэгцээт уртыг гаргахуйцаар

бүхэлд шилжүүлж хоёр аравтын хэлбэрт оруулна.

4. 3 дахь алхмын гарсан дүнг тавны нэгээр үржүүлж,

“үржүүлэгч”-ийг олохын тулд хоёр аравтын байрлалд

байхаар бүхэлтгэнэ.

5. Олонлог дотор эхлэх цэгийг таамгаар заа.

6. Нэг оронтой санамсаргүй дугаар сонгохын тулд санамсаргүй

тооны хүснэгт ашиглаж авна. Сонгосон тоогоо үржүүлэгчээр

үржүүлж, гарсан тоог нь ойролцоо бүхэл тоо руу шилжүүлэн

бүхэлтгэж, эхлэлийн цэгээс хэд хэдэн байршил хүртэл тэр

тооны хэмжээгээр тоолж хүрээд, түүнийгээ түүвэр болгон

сонгож авах ба авсан байрандаа тэмдэг тавина.

7. Дараачийн нэг оронтой санамсаргүй тоог авч, түүнийгээ

үржүүлэгчээр үржүүлээд ойролцоо бүхэл тоо руу шилжүүлэн

бүхэлтгэж, түүнийхээ тоогоор хэд хэдэн байршил хүртэл

тоолно.

8. Ийм хэлбэрийг бүхий л олонлогийн туршид эхлэлийн цэгтээ

буцаж ирэх хүртэл үргэлжлүүлнэ.

9. АНХААРУУЛГА: Хэрвээ нэгжүүдийг эхний байрлалд нь

буцааж авчрах нь чухал байх аваас хавтас авсан газар бүртээ

хавтас танигчаар заавал тэмдэг тавьж, хавтасаа зохих

байранд нь буцааж тавих боломж бий болгож байх ёстой.

Санамсаргүй завсарлагатай түүврийг бас компьютерийн

программм ашиглан үүсгэж болно.

Заримдаа үнэхээр санамсаргүй сонголт хийх боломжгүй байдаг. Энэ

тохиолдолд дурын байршлаас эхлээд дараа нь n тохиолдол бүрийг

сонгодог тогтолцоот түүврийн аргыг хэрэглэдэг.

■Санамсаргүй

эхлэл болон

тогтмол

завсарлагтай

түүвэр:

Эхлэлийн цэг

нь

санамсаргүй

боловч

Эхлэх цэгийг нь санамсаргүй сонгож, завсарлагыг нь тэгж

сонгодоггүй учраас Санамсаргүй эхлэл болон тогтмол

завсарлагатай түүврийг заримдаа хагас санамсаргүй түүвэр гэж

үздэг.

Энэхүү түүвэр судалгааны арга нь санамсаргүй завсарлагат түүвэр

n тохиолдол

бүрийг

сонгодог

түүвэрлэх

арга юм

■Олон

давхаргат

санамсаргүй

түүвэр :

түүвэр

судалгаааны

хүрээг хоёр,

түүнээс дээш

давхрага (дэд

олонлог)-д

хувааж,

түүнээсээ

оролцогчийг

санамсаргүй

сонгодог

түүвэрлэл юм.

судалгаанаас бага зэрэг хялбар боловч зарим онцгой нөхцөлд

ихээхэн сул талтай байдаг. Тухайлбал, та долоо хоног бүрийн өдөр

болгон нээлттэй байдаг захын өдөр тутмын бичилт түүвэрлэхийг

шаардсан үнэлгээг аваад үзье. Олонлог нь 700 бичилт байхаар

тооцоход танд 100 түүвэр хэрэгтэй болно. Энэ тохиолдолд тогтмол

завсарлага нь зургаа дахь бичилт бүр байх ба энэ нь та долоо

хоногийн яг нэг өдөрт бүх бичилтийг хийж авч байх хэрэгтэй гэсэн

үг. Тэр өдөр нь долоо хоногийн бүх өдрийг төлөөлж чадахгүй байх

магадлалтай. Ийм нөхцөл байдлыг тойрч гарахын тулд, хэрвээ

тогтмол завсарлага ташаа түүвэр гаргах боломжтой гэсэн магадлал

байгаа бол, санамсаргүй завсарлагатай түүвэр судалгаа ашиглах

хэрэгтэй.

Санамсаргүй эхлэл болон тогтмол завсарлагатай түүврийг дараахь

аргаар сонгодог:

1. Олонлогт байгаа нэгжийг тооц.

2. Хүссэн түүврийн хэмжээг тодорхойл.

3. Завсарлагыг олохын тулд (1) алхмыг (2) дахь алхамд хуваа.

4. Олонлог дотор эхлэлийн цэгийг таамгаар заа.

5. Тодорхойлсон завсарлагаа уруудуулж тоолоод хүрсэн

дугаараа түүвэр болгон сонго.

6. Тэрхүү завсарлагаа уруудуулж тоолох, нэгж сонгохоо

эхлэлийн цэгтээ буцаж ирэх хүртэл үргэлжлүүлнэ .

Олон давхаргат санамсаргүй түүвэр

Энгийн санамсаргүй түүвэр ашиглахад ядмаг төлөөлтэй болсон байх

магадлалтай тусгай бүлгийг түүвэрт оруулах нь үргэлж чухал

байдаг. Ийм бүлгийг түүвэрт баталгаатай оруулахын тулд үнэлгээч

жендэр, нас, ястан угсаатан, эсвэл өөр утга төгөлдөр

тодорхойлолтоор олонлогийг давхарга болгон хувааж болно. Ийм

маягийн түүврийг олон давхаргат санамсаргүй түүвэр гэдэг.

Үнэлгээч суурин болон хөдөөгийн хүн амын аль алиных нь дунд

хэрэгжсэн үйл ажиллагааны үр нөлөөг харах зорилготой байна гэж

бодъё. Хэрвээ суурин хүн ам нь тэр нутагт байгаа нийт хүн амын

зөвхөн багаахан хэсгийг төлөөлж байвал тэднийг энгийн

санамсаргүй түүвэр гүнзгий дүн шинжилгээ хийж болохоор

хангалттай хамарч чадахгүй байж болно.

Олон давхаргат санамсаргүй түүвэр нь олонлогийг давхардаагүй

бүлэг (strata буюу давхарга) (n 1 , n 2 , n 3, ... n i , зэргээр n 1 + n 2 + n 3 + ...

n i , =n) болгон хуваах замаар гарган аваад, үе давхарга дотор нь

энгийн санамсаргүй түүвэр хийдэг арга юм. Үе давхарга бүрийн

сонголтын тоо нийт олонлогт давхаргын эзлэх хувьтай тэнцүү байх

ёстой.

■Санамсаргүй

багцын

түүвэр: дүн

шинжилгээний

нэгжийн жам

ёсоор

үүссэн багц

(цугларал)-аас

авсан түүврийг

хэлнэ

Санамсаргүй багцын түүвэр

Санамсаргүй багцын түүвэр гэж дүн шинжилгээний нэгжийн жам

ёсоор үүссэн багц (цугларал)-аас авсан түүврийг хэлнэ. Өрхийн аж

ахуй (эсвэл өрх гэр) нь хүмүүсийн багц (цугларал), харин хот

суурин нь өрхийн аж ахуйн багц мөн. Багцууд бие биесээ харилцан

үгүйсгэдэг ч хамтдаа бол төгс төгөлдөр байдаг. Багцын түүврийг

дараахь нөхцөлд тогтмол хэрэглэдэг:

Сонирхлын олонлог дотор нэг бүрийнх нь жагсаалт бүрэн

бус боловч тэдний үүсч бий болсон багцын жагсаалт бүрэн

байгаа үед.

Жагсаалт бүрэн хэдий ч жагсаалтад байгаа нэрс хэтэрхий

өргөн тархсан байвал энгийн санамсаргүй түүвэр хийх

өгөгдөл цуглулагч ийш тийш явж, цаг их үрсэн, зардал ихтэй

үед.

Санамсаргүй багцын түүвэрт багц болон зорилтот нэгжээс

цуглуулах өгөгдлийг санамсаргүй сонгодог. Энэ аргыг зорилтот

нэгж бие биеэсээ хол оршиж байгаа үед хэрэглэхэд онцгой

тохиромжтой (Шигтгээ 9.1).

Санамсаргүй багцын гол дутагдалттай тал нь олонлогийн өгөгдөл

(онцлог шинж)-ийг сонирхлын яг адил тооны нэгжийн энгийн

санамсаргүй түүвэр, юмуу олон давхаргат санамсаргүй түүврээс

алдаа гаргах магадлалтай байдаг. Шигтгээ 9-д байгаа сонгосон

эмнэлгүүд түүвэрт ороогүй эдийн засгийн болон шашны хувьд

ялгаатай зарим өвчтөнд үйлчилдэг байж болно. Хэрвээ ийм

тохиолдол байгаа бол түүвэр дүүргийн эмнэлгүүдийн үйлчилдэг

ДОХ-той өвчтөнүүдийн бүх олонлогийн тооцоог буруу ташаа

болгоно.

Шигтгээ 9.1 Ярилцлага хийж ДОХ-той хүмүүсийг танихад багцын

түүвэр хэрэглэх

Үнэлгээний баг дүүрэгт байгаа 200 орчим ДОХ-той хүнээс ярилцлага авахаар

боджээ. Дүүрэгт байгаа ДОХтой хүмүүсийн нэрийн жагсаалт байхгүй байв.

Ийм жагсаалт хийхийг оролдох нь дийлэхийн аргагүй үнэтэй бөгөөд бас олж

авах үйл явц зарим ёс зүйн болон нууцлалын асуудлыг үүсгэж болох байв.

Гэлээ ч дүүргийн хувьд 25 эмнэлэг үйлчилдэг ба ихэнх эмнэлэг ДОХ-той 50

өвчтөнд үйлчилдгийг үнэлгээчид мэдсэн аж. Тийм учраас тэд эмнэлгүүдийг

санамсаргүйгээр түүвэрлэж, тэрхүү түүвэрлэсэн эмнэлэгт ДОХ-той бүх

өвчтөнийг судлахаар шийджээ. Дүүргийн хувьд үйлчилдэг 25 эмнэлэг тус

дүүргийн өргөн уудам нутаг дэвсгэрт тархан байрласан бөгөөд зам муутай

байж. Үнэлгээчид ихэнх эмнэлэг ДОХ-той 50 өвчтөнд үйлчилдэг гэдгийг

мэддэг. Тийм учаас тэд 25 эмнэлгээс 4-ийг нь санамсаргүй аргаар сонгож,

ойролцоогоор 200 өвчтөний түүвэр гарган тэдгээр эмнэлэгт байгаа ДОХ-той

бүх өвчтөнийг судлах болжээ.

■ Олон

шаттай

санамсаргүй

түүвэр: Нэг

буюу илүү олон

санамсаргүй

түүвэрлэх

горим дэс

дараалан

хэрэглэсэн

түүвэр

Олон шатлалт санамсаргүй түүвэр

Олон шатлалт санамсаргүй түүвэр нь санамсаргүй түүврийн хоёр

болон түүнээс дээш хэлбэрийг хослуулдаг. Үйл явц эхлээд багцын

санамсаргүй түүвэр ашиглаж, дараа нь энгийн санамсаргүй түүвэр

юмуу олон давхаргат санамсаргүй түүврийг хэрэглэнэ. Шигтгээ 9.1-

д харуулсан жишээнд найман эмнэлгийн олон шаттай санамсаргүй

түүврийн эхэнд анхалж багцын түүврийг гаргана. Үүний дараа

эмнэлэг бүрийн 25 өвчтөний энгийн санамсаргүй түүврийг гаргаж

авна. Энэ арга 200 өвчтөний түүврээр хангах боловч, яг дээрх

жишээнд байгаа шиг, түүнийг олон тооны эмнэлгээс авчирна.

Олон шатлалт түүвэрт санаатай болон санамсаргүй түүврийг

хослуулан ашиглах оломжтой. Тухайлбал, Шигтгээ 9-д байгаа

эмнэлгүүдийг снаатай сонгож болох бөгөөд дараа нь эмнэлэг бүрээс

ДОХ-той өвчтөнүүдийг нь санамсаргүйгээр түүвэрлэж болно.

Олон шатлалт болон багцын түүврийн дутагдалтай тал нь энгийн

санамсаргүй түүврийг бодвол олонлогийг ихээхэн бага

нарийвчлалтай тооцдогт байдаг. Жишээлбэл, ДОХ-ын эмнэлгийн

жишээний хувьд нийт 25 эмнэлгээс зөвхөн 8-ийг нь л санамсаргүй

түүвэрлэсэн; тэдгээр нь 25 эмнэлгийн төлөөлөл болж чадхгүй ч

байж болно.

Санаатай түүвэр

■Чиглэсэн

зорилготой

түүвэр:

урьдчилан

тодорхойлсон

шалгуурт

суурилж

сонголт хийдэг

түүвэр

■ Нийтлэг

тохиолдол

(медиан/голч)-

ын түүвэр:

нэгийг нь

тархалтын дундад

хэсгээс авдаг

чиглэсэн

зорилготой

түүвэр

■Хамгийн их

хувьсагч

(heterogeneity)-

ийн түүвэр:

нэгжийг

хэмжигдэхүүний

бүхий л эгнээг

төлөөлөхөөр

гаргаж авдаг

чиглэсэн

зорилготой

түүвэр

■Тогтоосон

Санамсаргүй түүвэр хэрэглэх боломжгүй бол өөр аргыг ашиглах

хэрэгтэй болдог. Санаатай түүврийг ерөнхийдөө чиглэсэн

зорилготой, цасан бөмбөлөг, хагас бэлэн гэсэн гурван төрөлд

хуваана. Санаатай түүврийн арга нь үнэлгээчид дүгнэлтийг том

олонлогт ерөнхий болгох зөвхөн хязгаарлагдмал боломж олгодог.

Тэглээ ч гэсэн ийм түүвэр нь үнэлгээний үр дүнг сайжруулж өгнө.

Чиглэсэн зорилготой түүвэр

Чиглэсэн зорилготой түүвэрт, (бас шүүн тунгаах түүвэр ч гэдэг),

сонголтыг судалгааны тусгай зорилгын шаардлагыг хангахуйцаар

хийдэг. Сонголт нь үнэлгээчдийн шүүлтээр, урьдчилан

тодорхойлсон шалгуурт суурилж, шаардлагатай өгөгдлөөр хангадаг.

Чиглэсэн зорилготой түүврийн хамгийн өргөн хэрэглэгддэг

хэлбэрийг дор үзүүлж байна (Жэксон 2008):

• Нийтлэг тохиолдол (медиан буюу голч-)ын түүвэр: Нэгжийг

олонлогийн ердийн буюу хамгийн нийтлэг (хонхон муруйн дундад

хэсэгт байгааг) шинж чанараас нь санаатайгаар гарган авна.

Судалгааны зорилго нь жирийн зүйлийг маш ойроос нарийн нягт

харах явдал байдаг.

• Хамгийн их хувьсагчийн (гетроген) түүвэр: Нэгжийг сонирхлын

өвөрмөц шинжийн бүхий л хүрээг төлөөлүүлж сонгодог. Түүнийг

хонхон муруйн бүх хэсгээс авна.

• Тогтоосон хэмжээт түүвэр: Нэгжийг давхарга бүрээс тэнцүү

тоотой, эсвэл тэнцүү хувь хэмжээтэй байхаар гаргаж авна.

Жишээлбэл, үнэлгээч тархалтын хамгийн дээд гурвалаас нь таван

нэгж, дундах гурвалаас нь таван нэгж, доод гурвалаас нь таван

нэгж сонгож авна.

• Туйлын тохиолдлын түүвэр: Нэгжийг тархалтын туйлын

тохиолдлоос гаргаж авна. Нэгжийг хонхон муруйн баруун болон

зүүн төгсгөлөөс сонгож авна. Туйлын тохиолдлын түүвэр хамгийн

бага нийтлэг зүйлийг харна.

• Нотлох, үгүйсгэх тохиолдлын түүвэр: Нэгжийг нотлох нь

мэдээж болсон, эсвэл ердийн ухаан, зарчим, онол (жишээлбэл,

бэлтгэл сайтай, амжилтанд хүрсэн төслөөс, эсвэл бэлтгэл сайтай

хэмжээт түүвэр:

Нэгжийн янз

бүрийн төрлийн

тусгай тоог

сонгодог чиглэсэн

зорилготой түүвэр

■Туйлын

тохиолдлын

түүвэр:

Нэгжийг

тархалтын баруун

болон зүүн

төгсгөлөөс авдаг

чиглэсэн

зорилготой түүвэр

■ Нотлох,

үгүйсгэх

тохиолдлын

түүвэр:

Нэгжийг нотлох нь

мэдээж болсон,

эсвэл

ердийн ухаан,

зарчим,

онолд

харшилсан

зүйлээс гаргаж

авна

■ Цасан

бөмбөлөг:

Ярилцлага авах

гэж байгаа

хүмүүсээсээ

асууж гарган

авдаг түүвэр

■ Хагас бэлэн

түүвэрт

сонголтыг

үнэлгээчийн

ая тухыг харгалзан

түүнд тохируулан

хийдэг.

боловч амжилтгүй болсон төсөл)-д харшилсан зүйлээс гаргаж

авна.

Цасан бөмбөлөг түүвэр

Цасан бөмбөлөг түүвэр (бас гинжин шилжүүлгийн түүвэр гэдэг)-

ийг үнэлгээч хэнийг юмуу юуг түүвэрт оруулахаа мэдэхүй байгаа

үед хэрэглэдэг. Тэдгээрийг олонлогуудын хил хязгаар мэдэгдэхгүй

байгаа, мөн түүвэрлэх хүрээ байхгүй байгаа үед хэрэглэдэг.

Цасан бөмбөлөг түүврийг ихэнхдээ ярилцлага авахад хэрэглэдэг.

Үнэлгээч нар чиглэсэн зорилгот түүврийн энэ хэлбэрийг сургалтанд

хамрагдах шалгуурыг хангасан боловч мөн ярилцах шаардлагатай

хүмүүсээс асуулт асуухад хэрэглэдэг.

Цасан бөмбөлөг түүвэр лавлагаа шаарддагаас хамаарч хэт их ташаа

гарах магадлалтай байдаг. Түүнийг хэрэглэсэн нэг жишээг Намбиар

(2008) тайлбарлаж бичсэн байдаг. Тэдгээрийг болгоомжтой хэрэглэх

ёстой.

Хагас бэлэн түүвэр

Хагас бэлэн түүвэрт сонголтыг үнэлгээчийн ая тухыг харгалзан

түүнд тохируулан хийдэг. Хөгжлийн үнэлгээнд хэрэглэдэг хагас

бэлэн түүврийн нийтлэг жишээнд дараахыг хамруулдаг:

• нисэх буудалд ойр байгаа ямарч хамаагүй төсөл дээр очих

• үнэлгээч очингуут төслийн менежертэй ярилцлага хийх.

• төслийн ажилтны сонгож өгсөн төслийн ямар ч хамаагүй

бодит тайлбарыг ажиглах

• ямар ч хамаагүй төрийн бус байгууллага (ТББ)-ын

төлөөлөлтэй ярилцах, хот суурингийн удирдлагатай уулзах

(Жаксон 2008).

Гарган авсан түүвэр нь холбогдох бүхэл олонлогоос өөрийг олж

мэдэх боломжгүй учраас хагас бэлэн түүвэр нь өгөгдлөөс авсан

нотлох баримт, онцгой зүйлийн аль ч төрлийг дүгнэх хамгийн сул

арга хэрэгсэл байдаг.

Санаатай (nonrandom) түүврийн дутагдал

Хэдийгээр санаатай түүврийг хөгжлийн үнэлгээнд албан ёсоор

хэрэглэдэг ч тэр нь хэд хэдэн дутагдалтай:

• Бодлого боловсруулагчид заримдаа түүнийг санамсаргүй

түүврээс бага үнэмшилтэй гэж үздэг.

• Санаатэй түүвэр статистик дүгнэлт, статистик үнэмшлийн

сорил, итгэх мужийн тоцоолол зэргийн таамаглалыг

хангадаггүй учраас хэзээ ч хэрэглэдэггүй.

• Санаатай түүвэр нь бүх төрлийн ташаа гарах субъект

болдог.

Санамсаргүй түүвэргүйгээр эх олонлогт нь ерөнхий болгож хэн ч

чадахгүй. Гэлээ ч ийм өгөгдөл маш ашигтай бөгөөд тухайн

бэрхшээлтэй үед олдох хамгийн сайн арга нь байж болно.

Хослосон түүвэр

Санамсаргүй болон санаатай түүвэрлэлийн аргыг хослуулж болно.

Жишээлбэл, сургууль дээр өгөгдөл цуглуулж байгаа үнэлгээний баг

ядуу хүн ам ихтэй хэсгээс хоёр, баян хүн амтай хэсгээс хоёр

сургуулийг тус тус сонгож болно. Эдгээр дөрвөн сургуулийн

сурагчдаас өөрсдийн түүврээ санамсаргүй сонгож авна.

■Түүврийн

хэмжээг:

Түүвэр дэх

ажиглалтын тоо

■Түүврийн алдаа

(алдааны

нарийвчлал):

Бүгдийг нь бус

түүврийн

ажиглалтаас

шалтгаалсан

алдааны тооцоо

Түүврийн хэмжээг тодорхойлох

Санамсаргүй түүвэр ашиглаж байлаа ч гэсэн энд зарим алдаа гарах

боломж байдаг; түүвэр олонлогоосоо өөр байж болно. Түүврийн дүн

олонлогоо бүхэлд нь төлөөлж байгаа магадлалыг тооцоход

статистик арга ашиглана. Статистикчид энэхүү тооцоог хийх,

түүврийн зохистой хэмжээг тодорхойлох онол, томьёог

боловсруулжээ. Энэ хэсэг статистик шинжилгээний суурь үзэл

баримтлалыг ойлгох, тэдгээрийг үнэлгээ төлөвлөхөд хэрхэн

хэрэглэх тухай ойлголт дээр төвлөрнө.

Түүврийн хэмжээг сонгохдоо түүврийн үр дүн холбогдох бүхэл

олонлогоо нарийн тусгах үнэмшил ямар байхыг үнэлгээч шийдэх

ёстой. Ерөнхийдөө хэрэглэдэг үнэмшлийн түвшин 95 хувь байдаг.

95 хувийн үнэмшлийн түвшин гэдэг нь 100–гаас 95 удаа тохиолдлоо

гэсэн утгатай ба түүврийн дүн олонлогоо бүхэлд нь нарийн тусгана.

■Үнэмшлийн

завсар:

Range within which

the true population

value lies with a

given probability

Хэрвээ үнэлгээч 90 хувийн үнэмшилтэй байна гэж хүсвэл тэрээр

арай цөөн түүвэр хэрэглэх боломжтой болдог. Хэрэв тэд 99 хувийн

үнэмшилтэй байна гэж үзвэл илүү олон түүвэр хэрэгтэй болно.

Түүврийнхээ хэмжээг сонгосны дараа үнэлгээчид тооцоогоо хэр

нарийвчлалтай байхыг тодорхойлно. Ташааг (bias) бодвол

түүвэрлэлийн алдааг тооцоолж болдог. Энэ нь бүх боломжтой

түүврийн тооцоолсон бүх утга, хэрвээ бүх олонлогийг судалсан бол

гарах тоон хэмжээ хоорондын дундаж ялгаа байдаг. Үүнийг

заримдаа түүвэрлэлтийн алдаа буюу алдааны нарийвчлал гэдэг.

Санал асуулгаар хүн амын 48 хувь нь татвар нэмэхийн төлөө, 52

хувь нь татвар нэмэхийг эсэргүүцсэнийг +/-3 хувийн алдаатай

тайлагнаж болох юм. Энэ нь хэрвээ хүн ам доторхи бүх хүн

судалгаанд оролцсон бол бодит харьцааны 45 – 51 хувь (48 +/–3)

татвар нэмэхийн төлөө, 49–55 хувь (52 +/– 3) нь эсрэг байжээ гэсэн

санаатай байна. Энэхүү ± 3 хувийн оноог үнэмшлийн завсар

(үнэмшлийн түвшинтэй андуурч болохгүй) гэдэг. Энэхүү хоёр

завсар заримдаа давхцдагийг тэмдэглэх хэрэгтэй. Тэр нь,

үнэмшлийн түвшин 95 хувь байхад, хүн амын дотор татвар

нэмэхийг дэмжигчдээсээ илүү олон хүн түүнийг эсэргүцсэн гэж хэн

нэг нь итгэж чадахгүй гэсэн утгатай юм. Түүврээс гарсан дүнгийн

зөрүү хэтэрхий ойр байна.

Түүврийн хэмжээ нь сонирхлын олонлогийн хэмжээ, хүссэн

үнэмшлийн түвшин ба нарийвчлалын хүссэн түвшингийн функц

байдаг. Зохистой түүврийн хэмжээг хоёр замаар тодорхойлж болно.

Эхнийх нь томьёо ашиглана. Хоёр дахь нь үнэмшлийн өгөгдсөн

түвшинд түүврийн хэмжээг харуулсан хүснэгт хэрэглэдэг (Хүснэгт

9.1).

Олонлог нь цөөн байх тусам олонлогийн хувьд бүхэлд нь

хамааруулсан түүврийн хэмжээ илүү олон байдаг. Хэрэв олонлог нь

300 байвал, жишээлбэл, түүврийн хэмжээ 169 болж бүх олонлогийн

яг талаас илүү байх ба 95 хувийн үнэмшлийн түвшин олж авах

хэрэгтэй болно. Олонлог нь 900 бол түүврийн хэмжээ 269 буюу

олонлогийн гуравны нэг нь байна. Хэрвээ олонлог 100,000-ыг

давбал түүнээс авсан түүвэр 385 болж нийт олонлогийнхоо зөвхөн

0.385 хувьтай тэнцэх түүвэр/дээж шаардана.

Хүснэгт 9.1 Үнэмшлийн түвшин 95 хувь, алдааны нарийвчлалын оноо 5

хувь байх үед шаардагдах түүврийн хэмжээ

Олонлогийн хэмжээ Түүврийн хэмжээ Олонлогийн хэмжээ Түүврийн хэмжээ

10

10

550

226

20

19

600

234

40

36

700

248

50

44

800

260

75

63

900

269

100

80

1,000

278

150

108

1,200

291

200

132

1,300

297

250

152

1,500

306

300

169

3,000

341

350

184

6,000

361

400

196

9,000

368

450

500

207

217

50,000

100,000+

381

385

Эх сурвалж: Крежцие, Моргон нар 1970.

■Хариултын

хэмжээ:

Бодит

байдалд

өгөгдөл

цуглуулахаар

төлөвлөсөн

түүврийн

хувь

Үнэлгээнд сайн дураар оролцогсдод зориулж нэгж (дүүрэг,

сургууль, багш, эх эцэг, эсвэл иргэд) түүвэрлэх бол энэ бүх сонгосон

нэгж олдоно гэдгийн баталгаа (бүр хамгийн орчин үеийн түүвэрлэх

хүрээтэй байлаа ч гэсэн), оролцогчдод судалгаанд оролцохыг урьж

хүсэлт тавих, эсвэл тэдэнд үнэлгээнд оролцохыг зөвшөөрсөн хариу

өгөх боломж байхгүй. Үүний улмаас олон үнэлгээч хэтэрхий олон

түүвэр авдаг ба энэ юу гэсэн үг вэ гэвэл тэд хэрэгцээтэй

түүврийнхээ хэмжээнд хүргэхийн тулд бодит байдалд хэрэгцээтэй

түүврээс илүү их түүвэр авдаг гэсэн санаа юм. Бодит хариултын

харьцаа төлөвлөснөөс 10 хувийн зөрүүтэй байвал хариултын

ташаа гарах магадлал их, тиймээс шинжилгээ хийх хэрэгтэй болно

(Өгөгдөл цуглуулах арга хэрэгслийн тухай бүлгийг хар).

Хүснэгт 9.2-д маш том олонлог (1 сая болон түүнээс их)-т зориулсан

дээжийн хэмжээг харуулав. Үндэсний хэмжээний ихэнх судалгаа

1100 орчим түүвэр ашигладаг ба түүний алдааны нарийвчлал +/– 3

хувь, үнэмшлийн түвшний оноо 95 хувь байдаг.

Өгөгдсөн үнэмшлийн түвшин, алдааны нарийвчлалд хүрэхэд

хүрэлцээтэй олонлогийн хэмжээг таньж тодорхойлох хэрэгсэл

интернэтэд бэлэн байж байдаг. Энэ эх сурвалжийн холбоосуудыг

энэ бүлгийн төгсгөлд өгсөн байгаа.

Хүснэгт 9.2 1 сая ба түүнээс их олонлогийн түүврийн хэмжээ

Үнэмшлийн түвшин

Алдааны нарийвчлал

(хувь) 99 хувь 95 хувь 90 хувь

± 1

± 2

± 3

± 5

16,576

4,144

1,848

666

9,604

2,401

1,067

384

6,765

1,691

752

271

Эх сурвалж: Жэксон 2007.

Нэгтгэн дүгнэвэл:

Түүврийн тоог нэмэгдүүлж оновч болон нарийвчлалыг

сайжруулна. Оновчийг дээшлүүлж, алдааны нарийвчлалыг

бууруулахын тул түүврийн хэмжээг нэмэгдүүл.

Зорих стандарт бол үнэмшлийн 95 хувийн түвшин (алдааны

нарийвчлал +/–5 хувь).

Алдааны нарийвчлал ихсэх тусам үр дүнгийн нарийвчлал

буурна.

Олонлог багасах тусам түүврийн хэмжээг олонлогийн

хэмжээнд харьцуулсан харьцаа их байна.

Хэрвээ үнэлгээ цогц, олон шаттай түүвэр судалгааны стратеги

шаардаж байвал үнэлгээч туслалцаа авах асуудлыг авч үзэх

хэрэгтэй. Америкийн статистикийн холбоонд статистикийн

зөвлөгчийн лавлах байдаг. Статистикийн көвлөгчдийн алянс

өгөгдлийн удирдлага, өгөгдлийн шинжилгээ, сэдвийн зөвлөгөө,

түүнчлэн статистикийн сургалт, багшийн туслалцаа санал болгодог

юм. HyperStat Online статистиктай холбоотой туслалцаагаар

хангадаг болон бусад нөөцөөр туслах холбоосоор хангадаг. Тэдгээр

Вэб хуудасны холбоосыг энэ бүлгийн төгсгөлд орууллаа.

Товч дүгнэлт

Өгөгдөл болгоны эх сурвалжаас түүнийг цуглуулах нь боломжгүй

бөгөөд хэрэггүй зүйл ч байдаг. Ийм шалтгаанаар өгөгдлийг

үнэлгээчид зөвхөн тодорхой эх үүсвэрээс цуглуулдаг.

Түүвэр судалгааны буюу түүврийн санамсаргүй болон санаатай

гэсэн хоёр хэлбэр байдаг. Санамсаргүй судалгаанд олонлогийн нэгж

бүр сонгогдох тэнцүү боломжтой байдаг. Санамсаргүй түүвэр

олонлогийн дэд багцыг шалгаж дараа нь түүнийгээ том олонлогтоо

ерөнхий шинжтэй болгодог.

Санамсаргүй түүврийн зургаан төрөл байдаг:

• энгийн санамсаргүй түүвэр

•санамсаргүй завсарлагатай түүвэр

• санамсаргүй эхлэл болон тогтмол завсарлагатай түүвэр

• үет санамсаргүй түүвэр

• санамсаргүй багцын түүвэр

• олон шатлалт санамсаргүй түүвэр.

Санаатай түүврийн гурван төрөл байна:

• чиглэсэн зорилготой түүвэр,

• цасан бөмбөлөг түүвэр

• хагас бэлэн түүвэр.

Үнэлгээ зөвхөн нэг төрлийн түүвэр хэрэглэхгүй байхыг шаарддаг.

Түүврийн аргуудыг хослуулж хэрэглэдэг. Түүврийн хэмжээ нь

сонирхсон олонлогийн хэмжээ, хүссэн үнэмшлийн түвшин болон

нарийвчлалын хүссэн түвшний функц байдаг. Хэдийгээр

санамсаргүй түүвэр хэрэглэлээ ч гэсэн тэнд зарим алдаа гарах

боломж байсаар байна. Үнэмшлийн түвшин, итгэх мужийг

тодорхойлоход үнэлгээчид төрөл бүрийн статистик арга хэрэглэнэ.

9 дүгээр бүлгийн дасгал ажил

Дасгал 9.1: Түүвэр

Таны судлах гэж байгаа суурин 300 хүн амтай, бүгдээрээ сууринд

бүртгэлтэй, хүн бүрт онцлог дугаар бүхий биеийн байцаалттай.

Танд хотын 50 хүртлэх хүнд түүвэр хийх цаг, нөөц байна. Та

түүврээсээ бүхий л 300 хүний ерөнхий дүгнэлт хийнэ. Энэ

боломжтой юу Ямар төрлийн түүвэр та сонгох вэ Та

шийдвэрийнхээ зөв эсэхийг хамгаалаарай.

Дасгал 9.2: Санамсаргүй тооны хүснэгт хэрэглэх

Таны судалж байгаа жижиг тосгон 30 байшинтай. Танд

байшингуудын дугааралсан жагсаалт байгаа бөгөөд түүнээсээ

энгийн санамсаргүй түүвэр 10-ыг сонгох хүсэлтэй аж. Түүврийг

сонгохын тулд санамсаргүй тооны доорхи хүснэгтийг та яаж

ашиглах вэ

44 14 12 12 03 12 73 72 62 33 35 62 80 34 77

69 59 54 90 01 50 04 93 76 69 43 95 47 60 80

23 95 24 95 24 55 69 89 41 18 12 94 43 21 43

40 76 50 38 18 05 44 23 72 61 58 67 99 05 75

54 05 51 52 04 34 25 64 90 95 02 86 51 14 37

36 82 03 65 38 93 49 64 06 93 01 30 62 05 68

96 19 97 24 16 26 94 14 17 45 22 51 09 92 16

75 85 18 50 50 60 80 52 42 11 05 70 89 53 38

57 78 12 98 55 51 48 77 54 07 66 15 33 44 64

58 20 10 51 62 06 25 56 63 67 73 73 79 05 65

55 84 17 67 52 38 16 29 05 24 12 05 35 87 31

92 44 84 04 17 47 18 78 54 40 02 59 74 06 73

86 96 79 86 75 67 31 41 40 20 87 17 85 98 70

78 84 03 69 43 38 43 98 90 75 56 49 88 52 78

25 05 76 72 06 59 37 56 24 36 95 05 30 62 02

26 67 04 13 77 37 21 57 77 41 82 30 32 80 09

Дасгал 9.3: Түүвэрлэх стратеги

Хэрэв боломжтой бол, цөөн хүнтэй баг болон ажиллаж, дараахь

үнэлгээний асуулт тус бүрт тохирох арга хэрэгсэл ба статистикийг

тодорхойлно. Дараа нь тохиолдол тус бүрт ямар түүврийн стратеги

сонгохоо шийдэх ба яагаад тухайн стратегийг сонгож байгаагаа

тайлбарла.

1. Камбожийн баруун хойд хэсэгт борооны улирал дуусмагц тосгоны

замын чанар ямар байдаг вэ

2. Тамил Наду-д 10-аас доош насны хүүхдүүдийн дунд дор хаяж нэг

удаа хумхаа өвчин тусдаг хүүхдийн эзлэх хувь ямар байна вэ

3. Шри Ланкад хөдөө орон нутгийн эрүүл мэндийн газруудад очиж

үзүүлдэг хүмүүс хүн ам зүйн хувьд ямар шинж чанартай байна вэ

Ишлэл болон цаашид унших материал

Easton, V. J., and J. H. McColl. 2007. Statistics Glossary: Sampling.

http://www.stats.gla.ac.uk/steps/glossary/sampling.html.

Guba, E., and Y. S. Lincoln. 1989. Fourth Generation Evaluation. Thousand Oaks, CA:

Sage Publications.

Henry, G. T. 1990. Practical Sampling. Thousand Oaks, CA: Sage Publications.

Jackson, Gregg B. 2007. Sampling for IEG Managers. Presentation at George Washington

University, Washington, DC, December 18.

———. 2008. Sampling in Development Evaluations. International Program for Development

Evaluation Training (IPDET) presentation, Ottawa, June 30 and July 1.

Kish, L. 1995. Survey Sampling. New York: John Wiley & Sons.

Krejcie, R. V., and D. W. Morgan. 1970. “Determining Sample Size for Research

Activities.” Educational and Psychological Measurement 30: 607–10.

Kumar, R. 1999. Research Methodology: A Step-by-Step Guide for Beginners. Thousand

Oaks, CA: Sage Publications.

Laws, S., with C. Harper and R. Marcus 2003. Research for Development: A Practical

Guide. Thousand Oaks, CA: Sage Publications.

Levy, P., and S. Lemeshaw. 1999. Sampling of Populations. 3rd ed. New York: John

Wiley & Sons.

Lipsey, M. W. 1990. Design Sensitivity: Statistical Power for Experimental Research.

Thousand Oaks, CA: Sage Publications.

Lohr, S. 1998. Sampling: Design and Analysis. Pacifi c Grove, CA: Duxbury Press.

Nambiar, Devaki. 2008. “The Delhi Snowball: Sampling Escapades in Urban India.”

Paper presented at the Annual Meeting of the International Communication

Association, Montreal, May 22–26.

Neuman, W. Lawrence. 2006. Social Research Methods: Qualitative and Quantitative

Approaches. 6th ed. Boston: Allyn and Bacon.

Patton, M. Q. 2002. Qualitative Research and Evaluation Methods. Thousand Oaks,

CA: Sage Publications.

Scheyvens, R., and D. Storey, eds. 2003. Development Fieldwork: A Practical Guide.

Thousand Oaks, CA: Sage Publications.

Stattrek. http://stattrek.com/tables/randon.asph.

Tryfos, P. 1996. Sampling Methods for Applied Research. New York: John Wiley &

Sons.

Вэб хуудас

Alliance of Statistics Consultants. http://www.statisticstutors.com/#statisticalanalysis.

American Statistical Association Directory. http://www.amstat.org/consultant

directory/index.cfm.

Dr. Drott’s Random Sampler. http://drott.cis.drexel.edu/sample/content.html.

HyperStat Online. “Chapter 11: Power.” http://davidmlane.com/hyperstat/power

.html.

HyperStat Online: Help with Statistics: Statistical Consultants and Tutors. http://

davidmlane.com/hyperstat/consultants.html.

Probability Sampling. http://www.socialresearchmethods.net/kb/sampprob.htm.

Power Analysis. http://www.statsoft.com/textbook/stpowan.html.

Research Randomizer. http://www.randomizer.org.

StatPages.net. Web Pages that Perform Statistical Calculations, http://www.Stat

Pages.net.

Survey Research Methods Section. http://www.fas.harvard.edu/~stats/survey-soft/

survey-soft.html.

The Survey System: Sample Size Calculator. http://www.surveysystem.com/sscalc

.htm.

UCLA Statistics Calculator: http://calculators.stat.ucla.edu.

10 ДУГААР БҮЛЭГ

Өгөгдлийн дүн шинжилгээг

төлөвлөж, хийх нь

Нэгэнт өгөгдлөө цуглуулсан бол үнэлгээч түүнийгээ шалгаж, утга

санааг нь олох хэрэгтэй болно. Энэхүү үйл явц өгөгдлийн дүн

шинжилгээний стратегиас эхэлнэ. Чанарын болон тоон өгөгдөл өөр

өөр стратеги, арга хэрэгсэл шаардана.

Энэ бүлэг дөрвөн гол хэсгээс бүрдэнэ:

Өгөгдлийн дүн шинжилгээний стратеги

Чанарын өгөгдлийн дүн шинжилгээ

Тоон өгөгдлийн дүн шинжилгээ

Тоон болон чанарын өгөгдлийг холбох нь

Өгөгдлийн дүн шинжилгээний стратеги

Өгөгдлийн шинжилгээний стратеги боловсруулах нь төлөвлөлтийн

явцын чухал хэсэг нь байдаг. Үнэлгээчид үнэлгээ төлөвлөхдөө

өгөгдлийн дүн шинжилгээний хувилбарууд, бас тэдгээрийн сул

болон давуутай талыг мэддэг байх хэрэгтэй. Төлөвлөгөөний

матрицад зорилт онцлог байх ба цуглуулсан мэдээллийн үр дүнгээс

гарах шинжилгээ, графикийг тодорхойлох хэрэгтэй болно. Нийтлэг

алдаа нь хэзээ ч хэрэглэхгүй асар их хэмжээний өгөгдөл

цуглуулахад байдаг.

Үнэлгээний төлөвлөгөө чанарын, эсвэл тоон өгөгдлийг чухалчилж

байгаа үгүйгээс хамаарч өгөгдөл цуглуулалт болон шинжилгээ

давхарддаг. Өгөгдөл цуглуулахын эхэнд багаахан цагийг, ялангуяа,

эхлээд загвар сорил хийсэн бол өгөгдлийн шинжилгээнд

зарцуулдаг. Үнэлгээ үргэлжлэхийн хэрээр ихэнх цагаа өгөгдлийн

дүн шинжилгээнд, багаахан хэсгийг нь өгөгдөл цуглуулахад зарна.

Аливаа нэг хэрэгжүүлсэн үйл ажиллагааны дотоод мөн чанарыг

гүн гүнзгий мэдэж авахын тулд, жишээлбэл, хагас зохион

байгуулалттай ярилцлагын удирдамж хэрэглэх зэрэг нөхцөл

байдалд чанарын шинжилгээ хийх нь зохистой байна. Дараахь

асуултад өгсөн хариултад дүн шинжилгээ хийнэ:

• Судалгаанд тулгарсан хүндрэл юу вэ

• Яагаад оролцогчид судалгааг дуусгалгүй гарсан бэ

• Оролцогчдын олж авсан туршлага юу вэ

Тоон шинжилгээ нь асуулга зэрэг судалгааны арга хэрэглэн,

өгөгдөл цуглуулах зохион байгуулалттай арга хэрэгслийн хүрээнд

тавьдаг асуултад өгсөн хариултад дүн шинжилгээ хийхэд

хэрэглэгддэг. Дараахь асуултад хариулахад хэрэглэж болох юм:

• Оролцогчдын өөр өөр бүлгүүдийн хувьд дундаж оноо нь хэд

байна вэ

• Оролцогчид хэрэгжүүлсэн үйл ажиллагааны харилцан хамаарлыг

таван онооны хэмжүүрээр хэрхэн үнэлсэн бэ

• Энэ зүйлийн хариултад хэр их хувьсагч байна вэ

• Хоёр бүлэг хоорондын ялгаа статистикийн үнэмшилтэй байна уу

■Чанарын

өгөгдлийн

шинжилгээ:

Хүүрнэл бичих,

эсвэл зохион

байгуулалттай

ярилцлагын

асуулт,

хариултын

соронзон

бичлэг,

ажиглалт, бусад

бичиг баримт

болон

дамжуулах

хэрэгсэл,

үзэгдэл,

нөхцөл байдлыг

нь ойлгох гэх

мэт тоон бус

хэлбэрээр олж

авсан

мэдээллийг

шинжлэх

журам;

Энэ журам

сэдвийн

ойлголтыг

өөртөө агуулна.

Чанарын өгөгдлийн дүн шинжилгээ

Чанарын өгөгдлийн шинжилгээг тухайн үнэлгээний нэг хэсэг

болгон цуглуулсан тоон бус өгөгдлийг утгатай болгоход хэрэглэнэ.

Хагас зохион байгуулалттай ажиглалт, нээлттэй ярилцлага, бичмэл

баримт бичиг, тусгалын бүлгийн тэмдэглэлийн дүн шинжилгээ

зэрэг нь бүгд чанарын арга техник ашиглахыг шаарддаг.

Үнэлгээчийг газар дээр ажиллах хугацаанд чухал асуудал гарч

ирэх үед чанарын өгөгдлийн шинжилгээг хийж эхэлдэг. Газар дээр

хийх судалгааны нэг хэсэг нь өгөгдөл цуглуулах явцад гарч ирсэн

дүн шинжилгээний чухал асуудлуудыг тэмдэглэж бичих, түүнийг

мөшгөн судлах явдал байдаг. Өгөгдөл цуглуулалт болон

шинжилгээ нь анхны тайлбар шинжилгээний боломжийг

хязгаарлахгүй байлгах талаар үнэлгээч санаа тавьж байх хугацаанд

давхардал гарч болдог байна. (Хүснэгт 10.1). Паттон (2002, p. 436)-

ны тэмдэглэснээр:

Өгөгдөл цуглуулах нь судалгаа, стандартчилсан сорил болон

туршилтын загварт суурилсан бол өгөгдөл цуглуулалт, дүн

шинжилгээ хоёрын хоорондын харилцаа ойлгомжтой байдаг. Гэвч

натуралист асуулгын хувирамтгай болон шинээр бий болох шинж

чанар нь өгөгдөл олж авах болон дүн шинжилгээ хийх хоёрын

хоорондын ялгааг маш бага болгодог. Газар дээр нь хийх

судалгааны явцад дүн шинжилгээний чиглэлийн талаархи санаа

гарч ирж, тодорхой болдог. Дараагийн газар дээр нь ажиллах

судалгааны мэдээлэл болох таамаглал гарч ирнэ. Газар дээрх

судалгааны эхний үе шатад өгөгдөл хаашаа хөтөлж байгаагаас

шалтгаалан судалгааны ажил нь шинэлэг, ерөнхий шинжтэй

байдаг бол судалгааны төгсгөл үед тухайн үйл явдлыг гүн гүнзгий

судлах замаар нотлох /үгүйсгэх/ шинжээс шалтгаалан өгөгдөл

цуглуулах ажлыг хаах тал руу шилждэг.

Заримдаа шинжилгээний явцад зай завсар, бүдэг балархай зүйл

гардаг. Хэрвээ хэрэгжүүлэх тов, төсөв, түүнчлэн нөөц бололцоо

боломж олговол үнэлгээч газар дээр хийх судалгаанд эргэн орж,

хариултыг тодотгох буюу шинэ ажиглалт хийх зорилгоор нэмэлт

өгөгдөл цуглуулж болно. Өгөгдөл цуглуулахдаа багийн гишүүд үе

үе өдөр бүрийн юмуу долоо хоногийн цугларалт хийж гарч ирсэн

сэдвээ хэлэлцэж, хэрэв шаардлагатай бол хурлын тэмдэглэл хөтлөх

хэрэгтэй.

Хүснэгт 10.1 Чанарын өгөгдөл цуглуулах болон шинжлэх зөвлөгөө

Даалгавар

Зөвлөгөө

Өгөгдөл цуглуулах. Бичлэг сайн хий

Ярилцлага, сэтгэгдэл, тусгалын бүлгийн тэмдэглэлийг өгөгдөл

цуглуулсны дараа нэн даруй буулгаж бич.

Өөрөө дэвшилд хүрэхийн хэрээр байнга харьцууулалт хий.

Тэмдэглэлээ харьцуулах, сэдвээ таньж тодорхойлох, тохируулга

хийхийн тулд бүлэгтэйгээ уулз.

Өгөгдлийг дүгнэх. Гол ярилцлага, тусгалын бүлэг бүрийн дараа нэг хуудас дүгнэлт

нэн даруй бич.

Бүх гол асуудлыг хамруул.

Хэлэлцсэн, эсвэл олж авсан мэдээллийн хамгийн сонирхолтой,

тайлбарласан, мөн чухал асуудлыг таньж тодорхойл.

Судлах шинэ асуулт тодорхойл.

Явцыг хянан, судлах

арга хэрэгсэл хэрэглэх

Өөрийнхөө сэтгэгдэл, зөн совин, реакцийг оролцуулан

судалгааны туршид гаргасан өөрийнхөө хувийн хариу үйлдэлд

зориулж, тусгай хавтас нээ.

Өөрийнхөө санааг гарч ирсэн даруйд нь тэмдэглэж ав.

Тайлангаа бичих үед өөрийнхөө өгүүлэмжийг оруулахын тулд

өгөгдөл цуглуулах явцаас ишлэл хийж хавтсанд хадгал

Өгөгдөл хадгалах • Та бүх мэдээллээ нэг байранд байлга.

• Бүх мэдээллийн хуулбар хийж, эх хувийг төв хавтсанд хадгал.

• Хуулбараа хэрэгцээнийхээ дагуу дээр нь бичих, хайчлах, наахад

ашигла.

Эх сурвалж:Зохиогчид.

Сайн тэмдэглэл хөтлөх

Чанарын өгөгдөл цуглуулж байгаа үед бүх ажиглалтыг нягт нямбай

онож тэмдэглэх нь чухал байдаг тул тэмдэглэл сайн хийх нь

зайлшгүй чухал. Энэ нь хүн юу хэлж байгаа, яаж хэлж байгаад

анхаарлаа онцгой хандуулна гэсэн үг. Үнэлгээч тэмдэглэл хийж

байхдаа хүний ярьж байгаа зүйлийг хөрвүүлэхгүй ө.х.

тайлбарлахгүй байхыг хичээх хэрэгтэй. Түүний оронд өгөгдөл

цуглуулах явцад буюу ярилцлага авах явцын завсарлагын үед ч

өгсөн мэдээллийг оролцуулан бичиж авах хэрэгтэй. Үнэлгээч

тухайн агшин зуурын бодол, хариу үйлдэл, тайлбар зэргийг

анхааралтай бичин, түүнийгээ тэмдэглэлийнхээ тусгай хэсэгт

хадгална.

Ярилцлага, ажиглалт, зураглах ажиллагаа, тусгалын бүлгийн

ажилласан даруйдаа хожим нь ойлгомжтой байх үүднээс

тэмдэглэлдээ нэмэлт хийх, эсвэл түүнийг бичиж авах цаг заваар

үнэлгээчдийг хангах нь чухал байдаг. Маш ойлгомжтой бичээгүй

бол ганц өдрийн өмнө хийсэн тэмдэглэлийг ойлгоход хичнээн хүнд

байдаг нь гайхаш төрүүлэм зүйл болдог.

Түүгээр ч барахгүй үнэлгээч ярилцлагыг соронзон хальсанд бичсэн

байлаа ч ярилцлага шинэ сэргэг байгаа дээр нь ядахдаа анхан

шатны ноорог хийхэд цаг зарах хэрэгтэй. Ингэж хийснээр сонсох,

харах болон хуулан бичих хугацааг богиносгоно.

■ Гурамслал:

үр дүнг тулган

нягталснаар

тооцоот үнэлгээг

шалгаж, баримтаар

нотлохоор гурав

юмуу түүнээс

олон онол, эх

сурвалж, мэдээлэл,

шинжилгээний

төрлүүд

хэрэглэхийг хэлдэг

Гурамслал гэж үр дүнг тулган нягталснаар тооцоот үнэлгээг

шалгаж, баримтаар нотлохоор гурав буюу түүнээс олон онол, эх

сурвалж, мэдээлэл, дүн шинжилгээний төрлийг хэрэглэхийг хэлдэг.

Жишээлбэл, дараахь өгөгдлийн холимог эх сурвалжийн жишээг

авч үз:

• ярилцлага, тусгалын бүлэг болон санал асуулга

• санал асуулга, бэлэн байгаа өгөгдөл болон шинжээчийн зөвлөл

• ажиглалт, хөтөлбөрийн бичилт болон зураглал

• ярилцлага, өдрийн тэмдэглэл болон бэлэн байгаа өгөгдөл.

Гурван эх үүсвэрийн аль алинаас нь гарсан дүгнэлтийн хослол нь

тогтсон хэв маягийн нотолгоо болно.

Дүн шинжилгээний чанарын өгөгдлийг эмхлэн

зохион байгуулах

Чанарын өгөгдлийг цуглуулсны дараа үнэлгээч олон хуудас

тэмдэглэл, ажиглалтын бичиглэл, ярилцлага, болон бусад олон

өгөгдөлтэй болдог. Тэдгээр мэдээллийг эмхлэн зохион байгуулж,

утга учиртай болгох нь хүч хөдөлмөр зарцуулах ажил байдаг.

Өгөгдлийг хэрхэн эмхлэн зохион байгуулах талаар удирдамж

боловсруулсан байдаг. Ингэж үйл явцыг баримтжуулах нь

дүгнэлтийн үндэслэлийг илтгэн харуулахад чухал байдаг (IDRC

2008).

Үнэлгээч өгөгдлийг эмхлэн зохион байгуулж эхлэхдээ дараахь

алхмыг хийнэ:

• бүх өгөгдөл бүрэн гүйцэд байгаа эсэхэд итгэлтэй болохын

тулд тэдгээрийг шалгах

• бүх өгөгдлийг хэд хэдэн хувь хуулж авах

• өгөгдлийг тусдаа хавтсанд зохион байгуулж хийх (IDRC

2008).

Үнэлгээч хавтсыг цаасан хуулбар, цахим хавтас, түний дотор

заримыг нь сканерээр хуулж оруулсан бичиг баримт гэх мэт янз

бүрийн аргаар зохион байгуулж болно. Зарим үнэлгээч дөрвөн

хавтас хийдэг: эхнийхэд нь өгөгдлийг он цагийн дарааллаар нь

байрлуулж хадгалдаг, хоёр дахьд нь шинжилгээний болон

сэтгүүлийн тэмдэглэл, гурав дахьд нь шинжилгээний холбогдох

аргачлалын тэмдэглэл, дөрөв дэхэд нь бүх хавтасны хуулбарыг

оруулна (IDRC 2008).

Паттон (2002) чанарын өгөгдөл зохион байгуулах, тайлагнах өөр

хувилбар гаргаж ирсэн ба тэрээр өгөгдлийн дүн шинжилгээ нь

үнэлгээний асуултаас салаалж гарах ёстойг санууулжээ.

Өгөгдлийн эмхлэн зохион байгуулахдаа үнэлгээний асуултад

хариулахыг хичээх ёстой.

• Үйл явдлыг өгүүлэх хандлага нь өгөгдлийг он цагийн

дараалал (хэрэг явдлыг эхнээс нь төгсгөл хүртэл)-аар нь

юмуу төгсгөлөөс нь буцааж (төгсгөлөөс нь эхэлж дараа нь

тэрхүү төгсгөл хэрхэн илэрснийг тодорхойлон бичих

маягаар буцааж бичих) өгүүлэх аргуудын аль алиныг нь

хэрэглэн өгөгдлийг харуулдаг.

• Нөхцөл байдлын судалгааны хандлага хүмүүс болон

бүлгийн тухай мэдээллийг харуулдаг; эгзэгтэй тохиолдлыг

ердөө түүний илэрсэн дарааллаар нь харуулна.

• Шинжилгээний цар хүрээнд үйл явцын тодорхойлолт, гол

асуудлын тайлбар (анхан шатны үнэлгээний асуулттай гол

төлөв адил байдаг), асуултын зохион байгуулалт болон

манлайлал, түүний эсрэг дагалдан явагч гэх мэт гол үзэл

баримтлалын хэлэлцүүлэг зэргийг багтаана.

Чанарын өгөгдлийг уншиж, кодлох

Мэдээллийг эмхлэн зохион байгуулах ангилал тодорхойлох,

ашиглах нь эхний алхам болно. Дараачийн алхамд бүх өгөгдлийг

бүгдийг нь унших ба хэд хэд уншсаны дараа үнэлгээч бодитой

сэдвээ харж эхэлнэ. Паттон (2002) хамгийн гол сэдвээ сонгож авах

нь индекс хийх, файлуудаа цэгцлэх ажилтай төстэй гэж

тэмдэглэсэн байна. Тэрээр үнэлгээч энд юу байгааг харж, сэдэв

болгонд нэр юмуу хаяг өгөхийг санал болгожээ. Нэгэнт өгөгдлийг

сэдэв болгон эмхлэн зохион байгуулсан бол тэдгээрийг кодлох

хэрэгтэй болно (Шигтгээ 10.1). “Код” нь өгөгдөл хаяглах болон

түүнийг сэргээх үр ашигтай хэрэгсэл байдаг. Тэрээр дүн

шинжилгээг хүчирхэгжүүлж, хурдасгадаг” (Милес, Хуберман нар

1994, p. 65).

Кодчилох ажил дахин давтагдаж байдаг үйл явц юм. Газар дээр нь

хийх судалгаа эхлэхийн өмнө кодын жагсаалт хийвэл тустай

байдаг ч үнэлгээч түүнийг дахин хянах, засварлах, дахин

тодорхойлох, нэмэлт хийх хэрэг гардаг бөгөөд заримдаа үнэлгээ

ахих, газар дээр хийх тэмдэглэл. туршлагааас гарвалтай хаяг санал

болгохын хэрээр кодыг орхидог.

Шигтгээ 10.1 Кодчиллын жишээ

Боловсролын хөтөлбөрийн үнэлгээнд зориулж боловсруулсан кодын

жишээг дор өглөө. P нь оролцогчид, S нь ажилтан юм.

Кoд: Ps Re Prog (оролцогчийн хөтөлбөрт үзүүлсэн хариу үйлдэл.)

Кoд: Ps Re Ps (оролцогчийн бусад оролцогид үзүүлсэн хариу үйлдэл)

Кoд: Ob PP (оролцогчдын харилцан ажиллагааны ажиглалт)

Кoд : Ob SS (ажилтнуудын харилцан ажиллагааны ажиглалт)

Кoд: Ob SP (ажилтан, оролцогч хоорондын харилцан ажиллагааны

ажиглалт)

Кoд: Phil (хөтөлбөрийн философын талаархи мэдэгдэл)

Кoд: Prc (хөтөлбөрийн үйл явцын жишээ)

Кoд: P/outs (хөтөлбөрийн оролцогчид үзүүлсэн нөлөө, үр дагавар)

Кoд: S-G (дэд бүлгийн тогтоц)

Кoд: GPrc (бүлгийн үйл явц)

Кoд: C! (зөрчил)

Кoд: C-PP (оролцогчдын дунд гарах зөрчил)

Кoд: C-SP (ажилтан болон оролцогч хоорондын зөрчил)

Кoд: C-SS (ажилтнуудын дунд гарах зөрчил)

Хэрвээ кодчилолыг гараар хийвэл товчилсон үгийг холбогдох

өгөгдлийн хэсэг юмуу ишлэлийн шууд дэргэдэх талбай тээр бичинэ.

Дугуй хаалтанд байгаа бүрэн хаяг нь бүх төстэй кодын хэсгийг

агуулсан тусгай хавтсанд зориулагдсан болно.

Эх сурвалж: Паттон 2002

Агуулгын дүн шинжилгээ хийх

■Агуулгын

дүн

шинжилгээ:

тодорхой үг,

хэллэг, үзэл

баримтлал, яриа

болон бусад

хэвлэл

мэдээллийн

хэрэгслээр

илэрхийлсэн

бичвэр байгааг

олж тогтоон,

кодлон, өгөгдөлд

нуугдаж байгаа

мэдээг таньж,

нэгтгэн дүгнэдэг

тогтолцоотой

арга юм

■Ухагдахууны

агуулгын дүн

шинжилгээ:

бичвэрээс

тусгайлан

түүвэрлэсэн нэр

томьёоны

тохиолдол,

тэдгээрийн

давтамжийг

хардаг.

■Харилцааны

агуулгын дүн

шинжилгээ:

олж

тодорхойлсон

ухагдахуун

хоорондын

харилцааг

хайж,

Чанарын өгөгдлийн шинжилгээг агуулгын дүн шинжилгээ

гэнэ. Энэ нь тодорхой үг, хэллэг, үзэл баримтлал, яриа болон

бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлсэн бичвэр

байгааг олж тогтоон, кодлоно. Бас өгөгдөлд нуугдаж байгаа

мэдээг таньж, нэгтгэн дүгнэдэг тогтолцоотой арга юм.

Агуулгын дүн шинжилгээ ном, товхимол, хуулбар бичиг, мэдээ

сурвалжлага болон бусад бичмэл баримт бичиг, яриа болон

хэвлэл мэдээлийн хэрэгслийн шинжилгээг хамарна. Үүнийг

өдрийн тэмдэглэл, журнал, түүнчлэн судалгаа, ярилцлага,

тусгалын бүлэгт тавьсан нээлттэй асуулт гэх мэт хүүрнэл

өгүүлэмжинд хэрэглэдэг байна. Агуулгын дүн шинжилгээг,

жишээлбэл, хүүхдийн сурах бичгийг шалгаж, тодорхой сэдэвт

суралцахад шаардлагатай материалыг хамарч уу, унших

тодорхой түвшинд энэ материал юу өгч байгаа, хүүхдийн

амьдарч, сурч байгаа нөхцөлд тохирч байгаа эсэх зэргийг

тодорхойлоход хэрэглэж болно. Нэлээд гүнзгийрүүлсэн дүн

шинжилгээгээр сурах бичиг улс төрийн зорилго агуулж уу,

түүхийг ташаа тайлбарлаж уу гэх зэргийг шалгаж ч болно.

Агуулгын дүн шинжилгээ ерөнхийдөө кодлолоос эхэлнэ.

Анхаарал татсан нэн чухал зүйлийг тусгаж байдаг хамгийн олон

давтагдсан үг, хэллэгийг энэ үйл явц олж тогтоодог. Ийм учраас

агуулгын дүн шинжилгээ үгийн давтамж, орон зайн хэмжүүр

(сонингийн хувьд баганын хэмжээ), цаг хугацаа (радио,

телевизийн нэвтрүүлгийн цаг) болон түлхүүр үгний давтамж

зэргээс эхэлдэг.

Агуулгын дүн шинжилгээ зүгээр л үг тоолохоос илүү өргөн

хүрээтэй. Тэгвэл агуулгын дүн шинжилгээ хийхдээ үгийг

кодлож, удирдаж болохуйцаар ангилж зохион байгуулна.

Эдгээр шинээр кодлосон ангиллыг хариулт, харилцан

хамаарлын давтамжаар нь нягтална (Шигтгээ 10.2).

Агуулгын дүн шинжилгээг ухагдахууны агуулгын шинжилгээ,

харилцааны агуулгын шинжилгээ хэмээн хоёр төрөл болгож

ангилдаг. Ухагдахууны агуулгын шинжилгээ бичвэрээс

тусгайлан түүвэрлэсэн нэр томьёоны тохиолдол, тэдгээрийн

давтамжийг

тодорхойлохоос

цааш хальдаг

давтамжийг хардаг. Харилцааны агуулгын шинжилгээ олж

тодорхойлсон ухагдахуун хоорондын харилцааг хайж,

давтамжийг тодорхойлохоос цааш хальдаг. (Буш болон бусад

2005).

Шигтгээ 10.2 Гар шахуургын үр өгөөжийг агуулгын дүн

шинжилгээ ашиглаж тогтоох

Тосгоныхон ус шахах гар шахуурга ашиглаж байгааг хэрхэн хүлээн авч байгааг

мэдэх гэж үнэлгээч тус тосгоны 100 хүнээс ярилцлага авчээ. Тэд үр дүнг нь

дараахь үйл явцыг ашиглан шинжилсэн байна:

1. Хариулт нэг бүрийг уншаад, хариу бүрийг бичиж авна.

2. Хамгийн их давтамжтай хариуг авч, тус бүрт нь богино мэдээ бичнэ.

Гол хариуг ангилал болгон бүлэглэнэ. Жишээлбэл, хариулт нь “гар шахуургыг

ашиглахад үнэхээр хялбар”, “ус үргэлж цэвэр байдаг ба шахуурга хэзээ ч

эвдэрдэггүй” зэргийг агуулсан бол үнэлгээч дараахь ангилал тогтоож болно:

хэрэглэхэд хялбар, цэвэр усны үйлчилгээ, найдавртай байдал.

3. Кодлож байгаа хүн ямар хариу, аль ангилалд хамаарч байгааг ялгаж таних

боломжтой байхын тулд бүх ангилал онцгой байх явдлыг хангах хэрэгтэй.

4. Кодлох горимыг хийж гүйцээнэ.

5. Хариу бүрийн давтамжийг хүснэгтэд оруулна.

Эх сурвалж: Нараян 1996.

Жишээлбэл, ухагдахууны дүн шинжилгээ дараахь жагсаалтыг

ашиглан ангиллыг тодорхойлж болох юм:

• сэдэвт хэрэглэсэн нийтлэг хэллэг (юуг нь баталгаатай авч

болох, юуг нь бусад оролцогчдоос тодруулах шаардлагатай

байгаа)

• баталгаатай авсан, эргэлзээтэй гэх нийтлэг сэдвийн итгэл

үнэмшил, андуу ташаа байдал

• оролцогчийн үзэл бодол эргэлзээтэй бол тэдний тайлбарыг

авна

• оролцогчийн мэдээллийн эх сурвалжийг тэдний үзэл бодол,

туршлага болон бусад нь түүнд хэрхэн хариулсныг үндэслэж

тогтооход хэрэглэнэ.

• Санал бодлыг өөрчилж, туршлагыг дахин тайлбарлахыг

дэмжиж байгаа мэдээллийн үндэслэл, эх сурвалж, төрөл

• оролцогчид сэдвийн талаар ярьж байхдаа гаргасан дууны

өнгө, биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэх хэл, сэтгэл хөдлөлд

орсон хэмжээ (Каттералл, Макларан 1997).

Крипендор (2004)- ынхоор бол агуулгын шинжилгээ зургаан

асуултыг авч үзэх ёстой:

• Ямар өгөгдөлд дүн шинжилгээ хийсэн бэ

• Өгөгдлийг яаж тодорхойлсон бэ

• Өгөгдлийг гарган авсан олонлог нь юу вэ

• Шинжилж байгаа ямар өгөгдөлд аль хам сэдэв хамаарах вэ

• Шинжилгээний хязгаар нь юу вэ

• Дүгнэлтийн бай нь юу вэ

Нэгэнт эдгээр асуултад хариулсан бол хамаарах болон үл

хамаарах өгөгдлийг сонгох шаардлагатай. Неуендорф (2006)

агуулгын шинжилгээний үйл явцыг харуулсан диаграм

зохиожээ (Зураг 10.1). Энэ нь шинжилгээний онол, үндэслэлийг

авч үзсэнээр эхэлдэг.

Агуулгын дүн шинжилгээг сайн хийх нь нэлээд хүч сорьсон

ажил байдаг. Үнэлгээчид бодит асуудлыг авч үзэхдээ, түүний

хэрэглээнд анхаарах хэрэгтэй болдог (Хүснэгт 10.2).

Компьютерийн тусламжтай хийх агуулгын дүн шинжилгээ

Хэрвээ компьютерийг агуулгын дүн шинжилгээ хийхэд ашиглах

бол бүх мэдээллийг түүний программ уншиж болох хавтас (file)

үүсгэсэн байх ёстой. Үнэлгээчид өгөгдлийн хавтсуудыг бичиж,

сканердаж оруулах буюу түүнийг дахин бүтээх хэрэгтэй болдог.

Энэ нь олон программын багц ажиглалт, ярилцлага, эсвэл

тусгалын бүлгээс гаралтай мэдээллийг эмхлэн зохион байгуулахад

тусалдаг. Эдгээр бичвэрт хандсан өгөгдлийн бааз удирдагч, үг

боловсруулагч, өөрөө индексжүүлэгч зэргийг агуулдаг. Эдгээр

программ хүүрнэн бичсэн хэлбэртэй өгөгдөлтэй ажиллахад

зориулагдсан байдаг. Агуулгын дүн шинжилгээний зарим

программ хангамжийг хэвлэл мэдээллийн бусад төрөлтэй хамт

ашиглаж болдог.

Зураг 10.1 Агуулгын шинжилгээний диаграм

1. Онол, үндэслэл: Ямар агуулгыг, яагаад Танд судалгааны асуулт байна уу Таамаглал байна уу

2. Ухагдахуунжуулах шийдвэр: Судалгаанд ямар хувьсагчийг ашиглах вэ Тэдгээрийг тогтолцоо

үзлийн үүднээс яаж тодорхойлох вэ

3. Ажиллагааны хэмжүүр: Хэмжүүр ухагдахуунтайгаа тохирч байх ёстой (дотоод үнэмшил).

Өгөгдөл цуглуулах ямар нэгж ашиглах вэ Нэгээс олон нэгж хэрэглэж болох юм. Хувьсагч

хэмжилтийн өндөр түвшинд бүрэн шавхаж, харилцан үгүйсгэсэн ангиллаар хэмжигдсэн үү

Бүх хэмжүүрийг тайлбарласан урьдчилсан кодчиллын бүдүүвч байгуулах хэрэгтэй. Энэ цэгт

дүр төрх, агуулгын үнэмшлийг тооцон үнэлэж болно.

Гар кодлол

4a. Кодлох бүдүүвч: Дараахьыг

бий олгох :

(1) Кодын дэвтэр(боломжтой

бүх хувьсагчийг хэмжүүрийг

тайлбарласан байна. )

(2)Кодын хэлбэр

Компьютерийн кодлол

4b. Кодлох бүдүүвч: Компьютерийн бичвэртэй агуулгын

шинжилгээ хийхэд ч кодын дэвтэр хэрэгтэй бөгөөд

түүндээ үгсийн толины бүрэн тайлбар, түүнийг ашиглах

аргыг бичсэн байна. Толийг түлхүүр үгээ тодорхойлоход

хэрэглэнэ. Толины эхийг зохиохдоо эхлээд бичвэрийн

түүврээс давтамжийн жагсаалт гаргана гэдгээ сайн мэдэж

байхын дээр түүнийхээ гол үг, хэллэгийг шалгах хэрэгтэй.

5. Түүвэрлэл: Агуулгыг тоолж болох уу (Хэрэв тийм бол 6 руу ор.) Агуулгын дэд багцыг хэрхэн

(цаг хугацааны үе шат, асуудал, хуудас, суваг, эсвэл бусад мэдээллийн хэрэгслээр) түүвэрлэх вэ

6. Сургалт ба анхан шатны найдвартай байдал: Сургалтын явцад кодлогчидтой

хамт ажиллаж хувьсагчийн код бүрийн талаар тэд санал нэгтэй эсэхийг олж мэднэ.

Дараа нь бие даасан кодлох туршилт хийж хувьсагч бүрийн найдвартайг тэмдэглэнэ.

Үе шат бүрт кодын дэвтэр/кодлох хэлбэрээ шаардлагатай бол эргэж харах хэрэгтэй

7a. Кодлол (гараар): Кодлогч хооорондын

найдвартай байдлыг үндэслэхийн тулд наад зах

нь хоёр хоёр кодлогч ажиллуулна.

Кодлолыг тус тусдаа бие даан хийнэ.

7b. Кодлол (компъвтер): толь болгонд

нэгж бүрийн давтамж үүсгэх түүврийн

сорилгод толь хэрэглэнэ.

Баталгаажуулахын тулд зарим нэг газар

шалгалт хийнэ.

8 Үнэн зөвийг эцэслэх: Хувьсагч бүрт найдвартай байдлын

тоон утгыг бодож олно.

9. Хүснэгт, тайлан: Олон янзын аргаар хийж болно. Ихэнхдээ тоон утга, статистикийг нэгэн

зэрэг тайлагнадаг ба нэвт хүснэгтэлдэг. Чиг хандлагыг бас хэрэглэж болдог. .

Эх сурвалж: Неуендорф 2006.

Хүснэгт 10.2 Агуулгын шинжилгээний боломжит давуу ба сул тал

Боломжит давуу тал

Бичвэр эсвэл хуулан бичлэг ашиглан шууд

харилцаа холбоог хардаг учраас нийгмийн

харилцан үйлчлэлийн төвд нь байдаг.

Тоон болон чанарын ажиллагааны аль алиныг

нь зөвшөөрдөг

Бичвэрийн шинжилгээ ахих тусам түүх/соёлын

үнэ цэнтэй шинэ соргог зүйлээр хангаж чадна.

Шинжээчийн тогтолцоо хөгжүүлэх зэрэг

зорилгоор бичвэрийг хөрвүүлж ойлгоход

ашиглаж болно (ухагдахуун хоорондын

харилцааны тухай илэрхий мэдэгдлийн тухайд

мэдлэг, дүрэм журмыг кодлож болдог учраас)

Харилцан ажиллагааг шинжлэх гарын дор

хэрэгсэл байдаг.

Хүний бодол санаа, хэл хэрэглэсэн цогц

загварын дотоод мөн чанарыг илрүүлдэг.

Боломжит сул тал

Хязгааргүй их цаг авдаг

Алдаа гарах субьект болдог ба ялангуяа,

харилцааны шинжилгээг дээд түвшний

тайлбар гарган авах үед хэрэглэхэд алдаа

өгдөг.

Хэтэрхий чөлөөтэй хийсэн судалгаанд

илэрхийлсэн харилцаа, нөлөөний тухай утга

төгөлдөр дүгнэлт гаргах онолын суурь, эсвэл

оролдлогыг үгүй хийдэг.

Угаасаа хэтэрхий хялбарчилдаг, ялангуяа,

цогц бичвэртэй ажиллах үед ихэнхдээ

энгийн үг тоолоход тохируулах хандлагатай

Бичвэрийн бүтээсэн хам сэдэв, бичвэрийг

гаргасны дараахь юмсын байдлыг ч гэсэн

ихэнхдээ хайхардаггүй.

Компьютержуулахад хүнд байдаг.

Эх сурвалж: Буш болон бусад 2005.

■Компьютерийн

тусламжтай хийх

чанарын

өгөгдлийн дүн

шинжилгээний

программ

хангамж

(CAQDAS):

өгөгдлийн

хайлт хийж,

зохион байгуулж,

ангилж, тайлбар

зүүлт хийхэд

компьютер

ашигладаг

Компьютерийн тусламжтай хийх чанарын өгөгдлийн дүн

шинжилгээний программ хангамж (CAQDAS)-ийг бас чанарын

өгөгдлийн шинжилгээний программ хангамж (QDAS or QDA

программ) нь бичвэрийн болон Зурагийн өгөгдлийн хайлт хийж,

зохион байгуулж, ангилж, тайлбар зүүлт хийдэг (Шигтгээ 10.3).

Энэ төрлийн программ харилцаа, онолын бүтцийг Зурагжүүлэх

боломжийг үнэлгээчид олгож, тэдэнд онол боловсруулахад нь

тусладаг. Ийм программын багцад Ethnograph, Qualpro,

Hyperqual, Atlas-ti, QSR’s N6 (хуучин NUD*IST) болон NVivo 8,

AnSWR, HyperRESEARCH, Qualrus, зэрэг программм ордог.

Америкийн үнэлгээчдийн холбооны Вэб хуудас нийтэд зориулсан

нөөцийн хэсэгтэй байдаг. Нөөц гэсэн хэсэгт байдаг нэг ангилал

бол “чанарын өгөгдлийн шинжилгээний программ хангамж” юм.

Энэ ангиллын дор байгаа программын товч тайлбар, ихэнхдээ

зардал, хамрах хүрээ, эсвэл ямар төрлийн мэдээллийн хэрэгсэлд

зориулсан, программ нийлүүлдэг вэб хуудсуудын холбоосыг

хамтад нь оруулсан байдаг. Тайлбар бичигт үнэгүй татаж авах

болон үнэгүй татаж турших боломжийг тэмдэглэсэн байдаг.

Чанарын өгөгдлийн гар шинжилгээ

Портеоус, Шелдрик болон Стуйрт нар (1997) чанарын өгөгдлийг

гараар шинжлэх үнэтэй санал дэвшүүлсэн байдаг. Мэдээж, хэрвээ

ихээхэн тоотой өгөгдөл цуглуулсан бол компьютерийн

тусламжтай программ хангамж хэрэгтэй болно. Дараахь

материалтай болж байж эхлэх хэрэгтэй:

• нэлээд хэдэн мөр тодруулагч (үнэлгээний асуулт бүрт

тохирсон олон өнгийн байх)

• үнэлгээний асуулт бүрийн ажлын хуудас(Зураг 10.2)

• тэмдэглэл, хуулан бичлэг, түүнчлэн ярилцлага, тусгалын

бүлгийн соронзон бичлэг зэргийг оруулсан өгөгдөл

• өөрөө бөглөх санал асуулга, бүртгэлийн маягт, ажиглалт,

эсвэл бүдүүвч тоймлолыг цуглуулах арга хэрэгсэл

Үнэлгээний асуулт бүрт наад зах нь ажлын нэг хуудас хэрэглэнэ.

Ажлын хуудасны дээд талд гаргасан зайнд үнэлгээ тус бүрийн

асуултыг бичнэ. Асуулт бүрт өгөгдлийг таних код сонгоно. Энэ

нь өнгийн үзэг, харандаа, тодруулагчаар хийх, эсвэл таних тэмдэг

тавьсан байж болно. Ажлын хуудасны дээд хэсэгт байгаа хоёр

дахь зайнд өөрийн сонгосон өнгө юмуу таних тэмдгээ тавина.

Ажлын хуудсыг бөглөхдөө цуглуулсан тэмдэглэл, материалаа

аль болох бүгдийг нь үзнэ. Тэгээд дараахь горимыг ашиглаад

мэдээллээ кодлоно:

• Хийж дуусгасан бүх хэрэгсэл, эсвэл тэмдэглэл, хуулан бичлэг

зэргийг нэг суурин дээр унш.

• Үнэлгээ бүрийн асуултад хамаатай хэсэгт тодруулагчаар

юмуу янз бүрийн өнгөөр тэмдэг тавь.

• Буцаж эхэнд нь очоод анхны үнэлгээний асуултад хамаарах

бүх өгөгдлийг хичээнгүйлэн унш.

• Ажлын хуудасны “Сэдэв” гэсэн баганад үнэлгээний асуултын

хүлээлтэд хамаарах санал, санаа, мэдрэмжээ буулгаж бич.

• Сэдэв бүрийн хооронд зай орхино. Тэр нь санаа бүр хэр зэрэг

байнга гарч ирж байгааг мөшгөх зай байна.

• Санал, санаа, сэтгэгдлийг тухай бүрд нь бүртгэ.

Шигтгээ 10.3 Өгөгдлийг цахимаар кодлох стратеги

Дараахь зөвлөгөө CAQDAS-ыг хэрэглэхэд ашигтай:

• Ажил хэргийн тэмдэглэл бичих нь өгөгдлийг тайлбарлах хамгийн суурь арга юм.

Жижигхэн цахим үзүүлэнд бичсэн тэмдэглэл түүнийг өгөгдөлд хавсаргах боломжийг

хэрэглэгчид олгоно.

• Чөлөөт кодлол үнэлгээчид тэмдэг тавьж, өгөгдлийн хэсэгт түүнийг хавсаргах

боломж өгнө.

• Автомат кодлолын горим олон аргаар ажиллана. Хамгийн нийтлэг нь үр дүнг

хайж олоод автоматаар кодлодог компьютерийн программ байдаг.

• Алгоритм нь өмнө тохиолдсон кодод суурилсан кодлолын сайн талыг харуулдаг

Qualrus-ийн шинэлэг чанар нь программаар үүсгэсэн кодлол ашиглахыг санал болгож

байна.

• Хэвлэл мэдээллийн кодлол N6, HyperRESEARCH, and Qualrus программд байдаг.

Эдгээр программ дуу, Зурагийн хавтас (файл), зургийн хэсгиг кодлох дарааллаар

хангана. Бусад зарим CAQDAS программ гадна байгаа олон нийтийн мэдээлийн

хэрэгсэлд байгаа хавтастай холбогдох боломж олгодог.

Эх сурвалж: Лоуфбороуфын Их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны факултет,

2007

Зураг 10.2 Чанарын өгөгдлийн дүн шинжилгээний хоосон хуудас

Ишлэлийнсэдэв/дугаар Ишлэл Дүгнэлт

Эх сурвалж: Портеоус, Шелдрик,Стюарт нар 1997

Ажлын хуудасны үлдэх хэсгийг дараахь замаар шийднэ (Зураг 10.3):

• Тэмдэглэлээс сэдэв бүрийг сайтар төлөөлж байгаа ишлэлийг

ялган авч оруул.

• Онцлог зүйлийн тухай анхан шатны дүгнэлт гаргаж, түүнийгээ

“Дүгнэлт” гэсэн баганад бичнэ.

• Дүгнэлтээ төрлөөр нь юмуу ангиллаар нь зохион байгуул.

• Хариултын тоог (N = x) нарийвчлал, хэмжээний мэдрэмж

оруулахын тулд ашигла.

Хэрвээ чанарын өгөгдөл шинжлэхдээ тэмдэглэлийн карт хэргэлдэг

бол нийтлэг үг, хэллэг, сэдэв, онцлог байдалд юу харагдаж,

сонсогдож байгааг нэгтгэн дүгнэх зорилго тавина. Хожимдоо шинэ

сэдэв гарч ирвэл хуучин материалаа дахин уншиж энэ сэдэв

эхнээсээ бодит байдал дээр байсан, гэвч тэр үед түүний ач

холбогдол тодорхойгүй байснаас орхигдсон эсэхийг шалгана.

Үг, асуудал, сэдэв, онцлог байдал зэргийг танихдаа тэдгээрийг

эргэж олох, хэрвээ шаардагдвал ишлэл, хам сэдэв авах боломжтой

болгохын тулд байрлаж байгаа газарт нь тэмдэг тавь. Үүнийг анх

удаагаа хийхэд тээртэй байж болох ч туршлага суухын хэрээр нэн

чухал мэдээллийг илүү түргэн байрлуулахад хялбар болж ирдэг

Зураг 10.3 Чанарын өгөгдлийн нөхөж бөглөсөн ажлын хуудас

Ишлэлийн сэдэв/дугаар Ишлэл Дүгнэлт

Эцэг эх

Хүүрнэл: Шийдвэр

гаргах үйл явц үнэ

цэнтэй гэж би бодож

байна

Эцэг эхчүүд сэдвийн

сонголт хийхэд илүү их

оролцох нь зүйтэй гэсэн

санал хүчтэй байсан

Хэлэлцүүлэг бүр хэд хэдэн сэдэв

хамарна

Сэдэв бүрт хангалттай хугацаа

зараагүй

Заримдаа бид яг

сэдэвтээ орох үед

бас нэг өөр юм руу

орох хэрэгтэй болж

байлаа.

Бидэнд

хэлэлцүүлгийн цаг

хэрэгтэй байна

Олон оролцогч (38 of 52

-той нь ярилцлага хийсэн)

хэлэлцүүлэг хийхэд илүү

цаг хугацаа хэрэгтэй юм

байна гэсэн бодолтой

байна

Эх сурвалж: Портеоус, Шелдрик,Стюарт нар 1997.

Заримдаа, цөөнхийн үзэл бодол ач холбогдолтой байдаг ба түүнийг

тайланд оруулах хэрэгтэй болдог. Энэ нь өөрийн бодлоор шийдэх

асуудал боловч тийм саналыг нэг хүн, эсвэл цөөн тооны хүн

илэрхийлж үү гэдгийг үргэлж тодорхой болгож байх хэрэгтэй. Энэ

төрлийн дүн шинжилгээний талаар Баруун Английн их сургуулийн

Вэб хуудсан д тэмдэглэсэн нь:

Амьдрал цэмцгэр боож, аятайхан багласан юм шиг байх нь ховор.

Тэнд ямагт мухар гудамж шиг урвах буцах юмуу бусадтайгаа

ижилгүй, таарч тохирохгүй сэдэв байсаар байдаг аж. Чанарын дүн

шинжилгээ хийх тэрхүү оролдлого шинээр бий болсон онолд

оновчтой тохироогүй сондгой ангиллыг үгүйсгэдэг юм. Энэхүү

сондгой байдал нь түүний гоц үзэгдэл болохынх нь хувьд зохих

нүдээ олоход цорын ганц салхины чиг заагч хүүдий шиг тусалдаг

юм. Чанарын судалгааны бүх төсөл онцгой шинж чанарыг нь

тодорхойлохын аргагүй сондгой байдалтай; тухайн дүр зурагнаас

түүнийг өнгийн будгаар шүршиж гаргахаасаа илүү тэрээр ерөөсөө

нэг бүхэл юмны хэсэг нь гэж ойлгох ёстой.

Чанарын өгөгдлийг тайлбарлах

Үнэлгээчид өгөгдлийг тодорхойлж, түүнийг тайлбарладаг. Чанарын

өгөгдлийг шинжлэхийн өмнө түүнийг тайлбарлан тодорхойлох

замаар ойлгомжтой танилцуулах хэрэгтэй. Өгөгдлийг тайлбарлахын

өмнө ямар нэг арга хэрэгслээр боломжит тохиолдлын холбоосыг

олж, дүгнэлт хийж, утга санааг оруулж, шинжилгээнд харшлах

тохиолдлын зүйлийг шийдвэрлэх ёстой.

Олон хүн статистик ашиглахаас айдаг. Түүнээсээ болоод чанарын

үнэлгээ хэрэглэх нь ямар нэгэн байдлаар хамгийн энгийн хувилбар

гэж бодох хандлагатай байдаг. Баримт сөхвөл, чанарын өгөгдлийн

сайн шинжилгээ ихэнх тохиолдолд ажиглагчийн нүдэнд туссанаас

илүү ихийг шаардана. Чанарын өгөгдөл шинжлэх нь эрчимтэй

ажиллагаа, цаг их шаарддаг боловч тоон шинжилгээнээс авах

боломжгүй үзэгдэл, үйл явцын тухай шинэлэг зүйлийг олж мэддэг.

Үүнийг сайн хийхийн тулд үнэлгээчид хүрэлцээтэй цаг хугацаа

төлөвлөх хэрэгтэй байдаг.

■Индуктив

шинжилгээ:

өгөгдөл дэх

онцлог

байдал, сэдэв,

ангиллыг

хамаардаг.

■Дедуктив

шинжилгээ:

бэлэн байгаа

ажлын

цар хүрээг

ашиглан

өгөгдлийг

шинжилдэг

Учир шалтгааныг тодорхойлоход чанарын арга хүчирхэг багаж

болж болох юм (чанарын өгөгдлийн тогтолцоот шинжилгээг алхам

алхмаар явуулах удирдамж бүхий маш сайн эх сурвалж бол Майлес,

Хуберман, 1994 нар юм) Паттон (2002) чанарын дүн шинжилгээний

индуктив болон дедуктив гэсэн хоёр төрлийг тодорхойлж

тайлбарласан байна: Индуктив шинжилгээ өгөгдөл дэх онцлог

байдал, сэдэв, ангиллыг хамаардаг. Дедуктив шинжилгээ оршиж

байгаа ажлын хүрээг ашиглан өгөгдлийг шинжилдэг. Ер нь бол,

чанарын өгөгдөлд эхний шатандаа индуктив шинжилгээ хийнэ

(ангилал, онцлог байдал болон сэдвийг хэлбэржүүлж). Нэгэнт эдгээр

ангилал, онцлог байдал, болон сэдвийг үндэслэвэл дедуктив

шинжилгээ гүйцэтгэж болно. Дедуктив шинжилгээ нь индуктив

шинжилгээний сорил, үнэн зөвийн нотолгоо, зохицлыг хамарна.

Чанарын өгөгдөлтэй ажиллахад гардаг зарим ташаа гарах эрсдэл энд

байдаг (хэрэв агуулгын шинжилгээнд программ хангамж

ашиглаагүй бол); хүмүүс дандаа харах гэсэн юмаа л хардаг бөгөөд

тэдний хүлээлтийг нотлоогүй зарим зүйлийг хаядаг. Энэ нь өөр

хүмүүст уг өгөгдлийг шалгах (гэвч энэ нь нөхцөл байдлыг бүрэн

төгс засч сайжруулдаггүй) боломж олгоно. Үнэлгээч хоёр

шинжилгээг харьцуулаад шинэ сэдэв тодорхойлох юм уу, өгөгдлийг

ойлгох өөр арга зам олж болдог.

Чанарын өгөгдлийг тайлагнахдаа хичнээн хүн, эсвэл хэдэн хувь нь

үг хэлж, эсвэл ямар нэг юм хийсэн тоог танилцуулах нь ямагт

боломжтой бөгөөд утга учиртай байдаггүй. Бүх оролцогчоос яг нэг

асуулт асуугаагүй учраас тэрхүү асуултыг хүн бүхэн хэрхэн

ойлгосныг олж мэдэхэд хүнд байдаг. Ташаа зүйлийг хянах бас нэг

арга зам бол хоёр кодлогч нэгэн ижил баримт бичгийг тоймлон

хянаж, сэдвийн нөхцөлийн дагуу тэдгээрийг кодлоход оршдог.

Хэрвээ үнэлгээч нарыг сайтар бэлтгэсэн, ажиллагааны тодорхойлолт

болон зэрэглэл тогтоох тогтолцоо ойлгомжтой, өмнө нь ярьж

тохирсон бол хоёр үнэлгээч хоёулаа материалын зэрэглэлийг

тохирлын өндөр хувь хэмжээтэй тогтоосон байдаг. Харилцан чансаа

тогтоогчдын найдвартай байдал өндөр түвшинд байх нь үнэмшлийн

нэг үзүүлэлт болж өгдөг. Харилцан чансаа тогтоогчдын найдвартай

байдал доогуур байгаа нь ажиллагааны тодорхойлолт, чансаа

тогтоох тогтолцоог, эсвэл хоюуланг нь дахин хянаж үзэх хэрэгтэйг

харуулна.

Хүснэгт 10.3-д чанарын өгөгдлийг зохион байгуулах, тайлбарлах

саналын товч дүгнэлтийг өгч байна.

Чанарын өгөгдлийг тайлагнах

Ихэнх үнэлгээнд чанарын болон тоон өгөгдлийг хоёуланг нь

хэрэглэдэг. Хэрвээ холимог арга хэрэглэх (чанарын олон тоон)

өгөгдөл цуглуулах аргаар зарим тоон өгөгдлийг тодруулах,

тайлбарлах санал бодол олохыг үнэлгээч хүсч болох юм.

Хүснэгт 10.3 Чанарын өгөгдөл тайлбарлах, зохион байгуулах

Даалгавар

Ангилал

боловсруулах.

Ангилал

кодлох.

Нэгээс илүү

ажиглагч

ашиглан

Санал

• Дахин давтагдах сэдэв, санаа, үг, хэллэг ашиглана.

• Үзэл бодлын өргөн хүрээг эзэлсэн, хангалттай том боловч утга учиргүй тийм

том биш ангилал ашигалана .

• Нэг нь нөгөөгөөсөө ондоон ангилал бий болгоно.

• Кодлох бүдүүвч боловсруулна.

• Нарийн бөгөөд балархай бус кодлох дүрэм боловсруулна.

• Кодлогч нарт кодлох бүдүүвчийг ашиглаж сургана.

• Чанарын цөөн тооны өгөгдлийн түүвэр ашиглан урьчилсан сорилт хийнэ.

• Харилцан чансаа тогтоогчийн найдвартай байдлыг шалгаж хүн бүр ижил

зүйлийг ижил аргаар хэмжиж адилхан үр дүнд хүрдэг болгоно

• Хэрэв асуудал байгаа бол түүнийг арилгаж дахин сорьно.

үнэмшлийг

шалгана.

Өгөгдөл

шинжлэх

Өгөгдөл

тайлбарлах.

Мэдээллээ

дахин хянаж,

хувалцах.

Тайлан

бичих.

• Өгөгдлийг журамлана.

• Өгөгдлийг картан дээр байрлуулахыг бод.

• Өгөгдлөө дэлгэмэл хуудас (Excel хуудас)-нд байрлуулахыг бод.

• Өгөгдлин шинжилгээг дэмжихин тулд компьютер ашиглахыг бод.

• Онцлог байдал, сэдвийг илэрүүлэхээр өгөгдлөө ангилан ялгана.

• Боломжтой үед наад зах нь хоёр хүнээс бүрдсэн баг гаргаж тэдний

дүгнэлтийг зэрэгцүүлэн үзэх, хэрвээ тэд хоорондоо ялгаатай бол дахин

хянаж, өөрчлөх үүднээс өгөгдлийг тоймлон хянууулж, ангилал хийлгэнэ.

• Өгөгдөл дахь утга санаа, ач холбогдлыг нь харна.

• Сэдвийг холбож, үйл явцын программ, үр дүнг, эсвэл хоюуланг нь

боловсруулах ангилал хийнэ. Үйл явцын асуудал хэлэлцэх үед илүү түгээмэл

сэдэв байв уу Үр дагаврын асуудлыг харулагчдаар хэлэлцүүлэх явцад илүү

хамааралтай сэдэв байв уу Өгөгдлийн ойлголтын сонголттой тайлбар болон

бусад арга зам хайна.

• Мэдээлээ эртээс хувалцаж эхлэх ба ялангуяа гол мэдээлэгчдээ хүргэнэ.

• Мэдээлэл, асуулт болон өгөгдлийг тайлбарлах бусад арга зам, мөн өгөгдлийн

өөр боломжит эх сурвалж толж авах зорилгоор анхны төслийг бусдад өгч

хянуулна.

• Гол сэдвээ тайлбарлан тодорхойлох (сэдэвчилсэн хандлага), эсвэл цаг

хугацааны туршид (бодит түүхэн хандлага) юу болж өнгөрснийг тусгсан

байдлаар нь материалаа танилцуулна.

• Нэг, хоёр хүн тэмдэглэсэн байлаа ч сонирхолтой төлөвийг тодотгож өгнө.

• Үргэлж төвлөрч бай; их хэмжээтэй өгөгдөлд төөрөх нь хялбар байдаг.

• Зөвхөн чухал мэдээллийг оруул. Өөрөөсөө энэ мэдээлэл үнэлгээний асуултад

хариулж байна уу, сонирхогчталд хэрэгтэй зүйл үү гэдгийг асууж бай.

Эх сурвалж: Портеоус(2005)-аас авлаа.

Жишээлбэл, хариулагч нарын 55 хувь нь хэрэгжүүлсэн үйл

ажиллагааны хүртээмжийн талаар сэтгэл ханамжгүй байгаа бол

сэтгэл ханамжгүй байгаагийн эх сурвалжийг харуулсан төлөөллийн

холимогийн санал бодлыг хамруулах нь ашигтай байдаг.

Үнэлгээч “иш татаж болох ишлэл” олж авахыг хичээнэ.

Оролцогчдын мэдэгдэл сэдвийг тодорхой төлөөлж байгаа учраас

түүнийг сонгох, эсвэл цохон тэмдэглэх шаардлагтай зүйл учраас

сонгоно. Эдгээр үгний чадал нь: Олонхи уншигч ишлэлийг сайтар

санах боловч аль хуудсанд бичсэнийг санадаггүй. Үнэлгээч ташаа

зүйл гарахаас тойрохын тулд ижил сэдвийн тухай олон асуудал,

хэтийн төлөв харуулсан ишлэлийг оруулна.

Тоон өгөгдөл шинжлэх

Тоон өгөгдлийн дүн шинжилгээ нь үнэлгээний цуглуулсан тоон

мэдээллийг нэгтгэн дүгнэдэг. Үнэлгээч өгөгдлийг зохион

байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор компьютерийн өгөгдлийн

хавтсанд оруулах буюу оруулсан өгөгдлийг шинжлэхээр программ

хангамжийн багц ашиглана.

Өгөгдөл кодлох

Тоон өгөгдлийг шинжлэхийн тулд кодлох боловч ингэх нь чанарын

өгөгдөл кодлохоос энгийн байдаг. Тоон өгөгдлийн кодлол өгөгдлийг

тоон хариулт болгон хувиргах үед шаардагддаг. Кодлол өгөгдлийг

ухаалаг аргаар боловсруулах боломж олгоно. Биеийн өндөр, жин,

хүний нас, сургуулиас завсардсан өдрийн тоо гэх мэт нь өөрөө

тоогоор илэрхийлэгддэг учраас кодлох хэрэг байдаггүй. Хариулагч

банкинд данстай, үгүй эсэх гэх мэт бусад төрлийн өгөгдөл түүнийг

шинжлэхийн тулд кодлол шаарддаг. Үнэлгээч хариултыг тийм гэвэл

1 –ээр, үгүй гэвэл 2 – оор тэмдэглэж болно.

Зарим өгөгдлийг цар хэмжээгээр нь юмуу саналын байдалтай

цуглуулсан байж болно. Жишээлбэл, асуулт “Та насны аль бүлэгт

хамаардаг вэ” гэж байна гэвэл насны бүлэг бүрт нэг код өгч болно

(18-аас доош = 1, 18–15 = 2, 26–35 = 3, гэх мэт). Тоон өгөгдөл

хадгалах зарим зөвлөгөө тустай байж болно (Шигтгээ 10.4).

Хүн бүрийг эсхүл тохиолдлыг “нөхцөл байдал” гэж үздэг.

Өгөгдлийн хавтас хувьсагчаас болон хувьсагч бүрийн утгаас

бүрдэнэ. Хувьсагч нь шинжлэх бүх зүйл байна. Хувьсагч болгоныг

хэрхэн кодлосон болон ямар ангилалд байрлуулсныг үнэлгээч

илэрхийлэн харуулж байх нь туйлын чухал байдаг. Кодыг кодлолын

дэвтэрч тэмдэглэнэ (заримдаа өгөгдлийн толь бичиг гэдэг). Кодлогч

кодлолын дэвтэрт нэвтэрч болох ба түүнийг уг кодыг хэрэглэхэд

сургасан байна.

Шигтгээ 10.4 Тоон өгөгдөл хадгалах зөвлөгөө

o

o

o

o

Өгөгдлийн хувьсагч хаяглагдсан эсэх талаар үргэлж хянамгай бай.

Өгөгдлийн толийг өгөгдлийн хаяг, эсэвл хариултын кодод оруулсан

аль нэг өөрчлөлтийг тусган шинэчилсэн байх явдлыг ханга. Сайн

бичиг баримт нэн чухал!

Онцгой байдал тохиолдох үед ашиглах өгөгдлийн хуулбарыг хийж

ав. Түр зуурын болон байнгын өгөгдлийн багцыг ухаалагаар

байгуулж ав. Хэрэв өгөгдөл алдагдвал хэрхэх тухай сайн бод.

Өгөгдлийн эх багцаас хуулбар хийж хадгал.

Эх сурвалж: Хүүхэд, өсвөр насныханы эрүүл мэндийн арга хэмжээний

санаачлага 2009

Өгөгдөл цэвэрлэх

■ Өгөгдөл

цэвэрлэх:

Өгөгдлийн

чанарыг

сайжруулах

зорилгоор

алдаатай

болон

уялдаагүй

өгөгдлийг

арилгах

Өгөгдөл цэвэрлэх (бас өгөгдлийн цэвэрлэгээ, эсвэл өгөгдөл

арчих гэж нэрлэдэг) гэдэг нь өгөгдлийн чанарыг сайжруулахын

тулд түүнээс алдаатай, уялдаагүй өгөгдлийг арилгах үйл явцыг

хэлдэг. (Рахмa болон Дү нар 2000). Алдаатай, авцалдаа муутай

өгөгдлийг заримдаа “бохир өгөгдөл” гэдэг. Өгөгдөл шинжлэгчид

өөрсдийнхөө бүх цагийн тэн хагасыг өгөгдөл цэвэрлэхэд

зарцуулдаг гэж тооцоолсон нь бий. Ер нь бол үүнийг багаар

үнэлсэн хэрэг. Нэгэнт өгөгдлийг цэвэрлэсэн бол шинжилгээ

шууд урагшлан явдаг (P.A.N.D.A. 2000).

Өгөгдлийн баазад байдаг нийтлэг алдааны эх сурвалж нь дараахь

зүйлийг агуулдаг:

• өгөгдөл орхигдох

• “боломжгүй” гэж бөглөсөн, эсвэл хариултын зай хоосон

байх

• өгөгдлийн бичилт хийхдээ алдаатай шивсэн

• алдаатай загварчилсан өгөгдөл

• багана шилжсэн байх (нэг хувьсагчийн өгөгдлийн багана

зэрэгцээ баганад орсон байх)

• хуурамч өгөгдөл

• кодлолын алдаа

• хэмжүүр, ярилцлагын алдаа

• хуучирсан өгөгдөл (P.A.N.D.A. 2000).

Зарим тохиолдолд, хариулагч асуултад хариулах, түүнийг

эсэргүүцэх эсэхээ мэддэггүй. Өөр нэг тохиолдолд асуултыг

санаандгүй орхих явдал гардаг. Олонхи үнэлгээчид ийм

хариултанд хэрэглэхээр тогтоосон нэг загварыг дор үзүүлэв:

• мэдэхгүй = 8

• эсэргүүцсэн буюу орхигдсон өгөгдөл = 9.

Жишээлбэл, өгөгдлийн баазад хэд хэдэн хүний оруулсан

өгөгдлийг аваад үзье. Нэг кодлогч нь бүх үсгийг томоор бичиж

оруулсан бол нөгөөх нь хүний нэрний эхний үсгийг томоор,

бусдыг нь жижиг үсгээр бичжээ. Бас нэг нь гудамжны хаягийг

нэг бичилт, хотынхыг нь бас нэг өөр, орныг нь нөгөө бичилт

болгон оруулжээ. Дээр нь нэмээд өгөгдлөө 10 жилийн өмнө

явуулсан үнэлгээнд хэрэглэж байсан өгөгдөлтэй нийлж орхисон

байна. Шинэ судалгааны хэрэгсэл хуучнаасаа илүү олон

асуулттай байсан ба тэгээд ч хуучин нь олон асуултад

хариулаагүй байжээ.

Бас нэг асуудал нь олон хариулагч зарим асуултад хариулахдаа

будилсан байжээ. Хариултыг бичиж тэмдэглэсэн хүн энэ

хариултыг яаж бичих талаар сайн хичээсэн ч өгөгдөл тэмдэглэгч

бүр кодлох өөр өөр арга хэрэглэсэн байна. Хэд хэдэн тохиолдолд

хариулагчаас 1–5 хүртэлх хэмжүүрээс сонгохыг хүссэн ч

бутархай тоо хэрэглэсэн байв (жишээлбэл, 2.5). Зарим кодлогч

ийм тоог ойролцоох бүхэл тоо руу шилжүүлэх бол нөгөөх нь 2

болгож бүхэлтгэсэн байх ба бусад нь түүнийг гээгдсэн өгөгдөл

гэж үзжээ.

Энэ бүх асуудал нь тухайн зүйлд хариулах, эсвэл өгөгдөл бичиж

оруулахтай холбоотой хүнээс шалтгаалсан алдаа юм. Эдгээрийн

олонхийг нь өгөгдлийг бичиж оруулахад зориулсан өгөгдлийн

кодлолын дүрэм батлан, хатуу мөрдүүлснээр ихээхэн багасгаж

болдог. Гэлээ ч, өгөгдөл бичиж оруулахад алдаа үргэлж гардаг.

Энэ шалтгаанаар өгөгдлийг бичиж оруулахдаа шалгаж байвал

зохино. Үнэлгээчид кодлолын болон эх асуулгыг мөшгөж байх

дүрэм тогтоож авах ёстой (хэзээ боломжит алдаа гарсныг таних

ишлэл). Үнэлгээчид өгөгдлийг шалган байцааж, бохир өгөгдлийг

цэвэрлэхийг хичээх хэрэгтэй.

Нэгэнт өгөгдлийг бичиж оруулсан бол шинжилгээ хийхээс өмнө

тэдгээрийг дахин шалгаж, цэвэрлэх хэрэгтэй. Жишээлбэл,

сургуулийн бүртгэл дээр суурилсан өгөгдлийг аваад үзье.

Жендэрийн тухай асуултад хариулах хоёрхон хувилбар байна:

эрэгтэйг 1, эмэгтэйг 2 гэх. Хэрвээ үүнээс өөр хариулт олдвол

үүнийг алдаа гэж үзэж болно. Эмнэлгийн үзлэгт орсон тухай

асуултад хариулах цорын ганц тоо нь орсон бол 1, ороогүй бол 2,

мэдэхгүй гэвэл 8, орхисон юмуу эсэргүүцсэн бол 9 байна. Үүнээс

өөр ямарч хариулт байсан түүнийг алдаа гэж үзэж болно.

Өндрийн өгөгдөлд байгаа боломжит алдааг илрүүлэхдээ

үнэлгээч сурагчдын насанд байх ёстойгоос ихээхэн нам юмуу,

хэт өндөр өгөгдлийг харах хэрэгтэй болдог (O’Роурке 2000б).

Хэрвээ өгөгдлийн нарийвчлалд санаа зовж байгаа бол үнэлгээч

эх өгөгдлийн хуудас руу буцаж хандан кодлосон өгөгдлийн

нарийвчлалыг (эсвэл алдаа мадгийг) шалгана. (Чапман [2005]

өгөгдөл цэвэрлэх зарчим, аргын ашиг тустай цагаан толгой санал

болгож байна. Тэрээр хэд хэдэн онлайн нөөц болон бэлэн

программ хангамж байгааг дурдсан байна. Биологийн төрөл

зүйлийг тусгайлан авч үзэх үед олж нэгтгэсэн ихэнх мэдээлэл

ерөнхий хэрэглээнийх байдаг. Коди [n.d.] ийм өгөгдөл цэвэрлэх

арга техникийг үзүүлэхээр нэг дасгал өгчээ. Энэ дасгалын

холбоосыг бүлгийн төгсгөлд өгсөн байгаа.)

Компьютерийн программ хангамжийн программаар өгөгдлийг

цэвэрлэж бас болно. Тэдгээр программ нь өгөгдлийг хүрээнээсээ

хальсан эсэхийг шалгадаг. Үүний нэг жишээ нь WinPure юм.

Өгөгдлийн цэвэрлэгээний шийдвэр гаргасан тухай тэмдэглэл

хөтөлж хадгалах нь нэн чухал байдаг.

Статистик хэрэглэх

Тоон өгөгдлийг статистик ашиглан шинжилнэ. Энэ хэсэгт

хөгжлийн үнэлгээ явуулдаг юмуу түүний тайланг уншдаг хүмүүс

мэдвэл зохих хамгийн чухал статистикийн ойлголтыг

танилцуулна.

Статистикчид түүнийг хоёр том ангилалд хуваадаг:

■Дүрслэлийн

статистик:

чанарын

өгөгдлийг

тодорхойлж,

нэгтгэн

дүгнэдэг

статистикийг

• Дүрслэлийн статистик – чанарын өгөгдлийг тодорхойлж

(хамгийн нарийн тодорхойлолтоор), нэгтгэн дүгнэдэг.

• дүгнэлтийн статистик – санамсаргүй түүврээс авсан

хувьсагчтай мэдээлэлд суурилан чанарын болон тоон өгөгдөлд

тохирох олонлогийн тоон утгын хүрээг таамаглаж,

нэрлэдэг

■Дүгнэлтийн

статистик:

Түүврээс

олонлогийн

тухай дүгнэлт

гаргахад

хэрэглэдэг

статистик

■ Төв

хандлагыг

хэмжих: тодорхойлолтууд

хэр

адил байгааг

харуулдаг

статистикийн

хэмжүүр

■ Тархалтыг

хэмжих:

Тодорхойлолт

хэр

ялгаатай байгааг

үзүүлдэг

статистикийн

хэмжүүр

санамсаргүй түүврийн өгөгдлийг шинжлэхэд ерөнхийдөө

хэрэглэдэг. Таамгийн хэсэг бодит олонлогийн тоон утга

тогтоосон хүрээнд байх магадлалыг илэрхийлэх үнэмшлийн

мэдэгдлийг агуулна.

Дүрслэлийн статистик

Ер нь бол, өгөгдлийг хоёр төрлийн Дүрслэх статистик хэрэглэж

нэгтгэн дүгнэдэг:

• төв хандлагыг хэмжих: төв цэгийг нь илрүүлэхээр өгөгдлийн

бүлгийг тодорхойлох арга

• тархалтыг хэмжих: өгөгдөл хэрхэн тархсныг илрүүлэхээр

өгөгдлийн бүлгийг тодорхойлох арга

Төв хандлагын хэмжээс Төв хадлагын гурван хэмжүүрийг

заримдаа гурван М гэж нэрлэдэг.

Бүлгийн доторхи хувьсагч бүрийн давтамжийг илрүүлж, нэгтгэн

дүгнэхэд чиглэж бүлэг өгөгдлийг график хэлбэрт оруулж үе үеэр

цувуулсныг тархалтын давтамж гэж нэрлэнэ. Тэгээд төв тоон

утгыг төв хандлагын гурван хэмжүүрийн нэг юмуу түүнээс

илүүг нь ашиглан олдог: дундаж (the mean), медиан (the median),

болон горим (the mode).

Горим: Хамгийн олон давтамжтай хариулт.

Медиан: Тархалт дахь дундаж цэг буюу дундаж утга;

тархалтанд байгаа тоон утгын тэн хагас нь түүнээс их, тэн

хагас нь түүнээс бага байна. Тэгш тоотой өгөгдлийн

багцад дунджийг хоёр дунд тохиолдлын дундаж гэж

тодорхойлдог.

Дундаж: Нийт цуглуулсан тооны өгөгдлийн (түүврийн

хэмжээ) утгын нийлбэрийг бүх цуглуулсан тоонд

хуваасан дүнг хэлнэ.

Нийтлэг хэрэглэгддэг статистик нь медиан болон дундаж хоёр

байдаг.

Хүснэгт 10.4-д 16 улсын нийт хүн ам болон хотын хүн амын

харьцааг харуулав. Та энэ мэдээллийг нэгтгэн дүгнэж, энэ

бүлгийн орнуудын гол хотжилтыг (дундаж) тайлагнах гэж байна

гэж төсөөлье. Дундаж нь хотын нийт хүн амыг орных нь тоонд

хуваасантай тэнцүү байна: (90 + 64 + 84 . . . + 93)/16 = 1141/16 =

71.3. 50 хувиас нэг нь доош, нөгөө нь дээш байх хоёр дундаж

тохиолдол 71 болон 73 дээр байх ба тэрээр медиан (72 (73 + 71 =

144/2 = 72) болно. Горим буюу моде нь 47.6. Дундаж, горим хоёр

хоорондоо ойролцоо боловч горим нь хамаагүй өөр байдгийг энэ

тухайд тэмдэглэх нь зүйтэй.

Хүснэгт 10.4 Латин Америк болонТөв Америкийн хотжилтын хувь

/орноор/

Орон

Аргентин

Болив

Бразил

Чили

Колумби

Коста Рика

Эквадор

Гватмала

2007 онд хот сууринд

амьдарч буй хүн

амын тооны хувь

90

64

84

88

73

62

63

47

Орон

Гондурас

Мехеко

Никарагуа

Панама

Парагвай

Перу

Урагвай

Венесуэл

2007 онд хот

сууринд

амьдарч буй хүн

амын тооны хувь

47

76

59

71

59

73

92

93

Эх сурвалж: Дэлхийн банк. Дэлхийн хөгжлийн үзүүлэлт 2008, 162–64.

■ Нэрлэсэн

өгөгдөл: жендэр,

шүтлэг, төрсөн

орон гэх мэт

олон

давхацдаггүй

ангиллын

нэгэнд нь

тохирох өгөгдөл.

■ Дэс тоон

өгөгдөл : өөртөө

эрэмбэтэй

хэмжүүр

дээр байрлуулсан

өгөгдөл

■Завсартай/

харьцаат

өгөгдөл :

тэг цэгтэй байх

ба хэмжигч

шугам шиг

тогтмол

Төв хандлагын ямар хэмжүүр хэрэглэх нь өгөгдлийн төрлөөс

хамаарна: нэрлэсэн, дэс тоон, эсвэл завсартай/харьцаат өгөгдөл

(Хүснэгт 10.5).

• Нэрлэсэн өгөгдөл, заримдаа ангилагдсан өгөгдөл гэдэг,

жендэр, шүтлэг, төрсөн орон гэх мэт олон давхацдаггүй

ангиллын нэгэнд нь тохирох өгөгдөл юм.

• Дэс тоон өгөгдөл нь өөртөө эрэмбэтэй хэмжүүр дээр

байрлуулсан өгөгдөл боловч дэс дараалсан хоёр хариултын

хоородох “зай” заавал адил байдаггүй. “Маш чухлаас огт чухал

биш”, эсвэл “санал хүчтэй нийлэхээс, санал хүчтэй нийлэхгүй”

хүртэл дэс тоон өгөгдлийг харуулдаг. Дэс тоон өгөгдөлд тэг (0)

цэг гэж байхгүй.

• Завсартай/харьцаат өгөгдөл нь бодит тоо байдаг. Ийм

завсартай

(мужтай), бусад

харьцаа тоотой

зэрэгцүүлж,

түүнд хувааж

болно.

■Хүрээ:

хамгийн дээд

болон хамгийн

доод утгын

хоорондын

ялгавар

өгөгдөл тэг цэгтэй байх ба хэмжигч шугам шиг тогтмол

завсартай (мужтай), бусад харьцаа тоотой зэрэгцүүлж, түүнд

хувааж болно. Завсартай/харьцаат өгөгдөлд сонголт нь

тархалтаас хамаарна. Хэрэв тархалт хонх хэлбэртэй байвал

дундаж, медиан, горим гурав ихээхэн ойр байдаг. Энэ

тохиолдолд дундаж нь төв хандлагын хамгийн сайн хэмжүүр

болно. Эрс ялгаатай нь, хэрвээ оноонд цөөн тооны маш өндөр

оноо, эсвэл маш бага оноо байх юм бол дундаж нь төвд ойр

байхаа болино. Ийм нөхцөл байдалд медиан төв хандлагыг илүү

сайн хэмждэг.

Тархалтын хэмжүүр. Тоон хувьсагчийн тархалтыг хэмжихэд

хоёр хэмжүүрийн нийтлэг хэрэглэдэг: хүрээ болон стандарт

хазайлт хоёр юм. Хүрээ гэдэг нь хамгийн дээд болон хамгийн

доод утгын хоорондын ялгавар юм.

Хүснэгт 10.5 Өгөгдлийн төрлөөр төв

хандлагын илүү сайн хэмжүүр

Өгөгдлийн Төв хандлагын

хэлбэр хэмжүүр

Нэрлэсэн Горим

Дэс тоон

Завсартай/хар

ь-цаат

Эх сурвалж: Зохиогчид

Горим буюу

медиан

Горим,медиан

буюу дундаж

Хүснэгт 10.4-д байгаа өгөгдлийг

ашиглан, хотын хүн амын хувийн хүрээ

нь 93–47=46 байна. Хүрээ нь зөвхөн

хоёр ажиглалтаар тодорхойлогдох бүх

тохиолдлыг авч үздэггүй. Хоёр

төгсгөлийн утга маш их байвал хүрээ

нь бусад оноо хаана байгаад мэдрэмж

өгдөггүй. Завсартай буюу харьцаат

өгөгдлийн тархалтын талаар хамгийн

нийтлэг хэрэглэдэг хэмжүүр нь

стандарт хазайлт байдаг.

■ Хэвийн

тархалт: дунджид

ойр байрлах

өгөгдлийн багцыг

илэрхийлэх

магадлалын

тогтмол тархалт

Стандарт хазайлт нь дунджийн хоёр тал дахь тархалтыг хэмждэг.

Дунджаас хэр олон оноо зөрүүтэй байна төдий чинээ стандарт

хазайлт их байна.

Стандарт хазайлтын ойлголтыг илүү сайн мэдэж авья гэвэл

Нормал буюу хэвийн тархалт (Зураг 10.4)-ыг, түүнийг заримдаа

хэлбэрээс нь болоод хонхон муруй гэдэг, сайтар ойлгож мэдэх

хэрэгтэй. Хэвийн тархалтад олонхи өгөгдөл тархалтын дунд

хэсэгт байна. Тархалтын хоёр төгсгөлийн аль алинд нь

харьцангуй цөөн өгөгдөл байдаг.

Өгөгдөл ямагт хэвийн тархалттай байдаггүй. Зарим тархалт

хавтгайдуу муруйтай байхад зарим нь хоёр төгсгөлөөсөө огцом

өгссөн муруй юмуу муруйнуудтай байна (Зураг 10.5).

Стандарт хазайлт дунджид ойр хэсэгт өгөгдөл хэрхэн

багцарсаныг хэмждэг. Энэ нь дунджаас алслах зайг хэмжинэ.

Хэвийн тархалтанд тэнхлэгийн хэвтээ тэнхлэг дээрх дунджийн

хоёр талын стандарт нэг хазайлт өгөгдлийн 68 орчим хувийг

эзэлдэг (Зураг 10.6). Дунджаас стандарт хоёр хазайлт бохироор

өгөгдлийн 95 хувийг эзэлнэ. Стандарт гурван хазайлт өгөгдлийн

98 орчим хувийг эзэлнэ.

Зураг 10.4

Хэвийн тархаалт

Давтамж

0

Утга

Эх сурвалж: зохиогчид

Зураг 10.5 Хэвийн бус тархалт

y

y

y

O

x

O

x

O

x

Эх сурвалж:Зохиогчид.

Зураг 10.6 Хэвийн тархалтын стандарт хазайлт

y

Дундаж

Дунджаас хазайсан

стандарт хазайлт

Дунджаас хазайсан

стандартын хоёр хазайлт

Дунджаас хазайсан

гурван стандарт хазайлт

O

x

68

95

98

Эх сурвалж: Зохиогчид.

Хэрвээ өгөгдлийн багцын муруй хавтгайдуу байвал, стандарт

хазайлт их байна. Стандарт хазайлтын утга өгөгдөл дунджаас

хэрхэн тархаж байгааг илэрхийлдэг (Шигтгээ 10.5).

Хэрвээ нэг сорилд бүгдээрээ 75 оноо авсан бол дундаж нь 75 болж

стандарт хазайлт 0 байна. Хэрвээ хүн бүр 70-80-ын хооронд оноо

авсан бол дундаж оноо 75 байх ба хэрвээ хүн бүр 40–өөс 90–ийн

хооронд оноо авсан бол стандарт хазайлт хүн бүрийн онооноос бага

байна (дундаж 75).

Өөрөөр илэрхийлбэл:

Стандарт хазайлт бага = тархалт их биш.

Стандарт хазайлт их = тархалт их.

Стандарт хазайлт нь тохиолдол бүрт өөрийн утгаа өөрчлөх нөлөө

үзүүлдэг учир хүрээнээс илүү нөлөөтэй.

Байнга хэрэглэгддэг тодорхойлолтын хэмжүүр. (“Танайх хэдэн

ямаатай вэ Та банкинд хэр тогтмол очдог вэ) гэх мэт онцлог

шалгаах асуулт. Иймэрхүү асуултыг туйлчлан, хувь хэмжээгээр

илэрхийлж танилцуулах ёстой.

Зарим үед, хүмүүсээс хэмжүүрийн дагуу хариулт өгөхийг хүсдэг.

Жишээлбэл, үнэлгээч “огт үгүй”-гээс “маш их” хүртэл эгнэсэн

таван онооны хэмжүүр өгч суралцсан зүйлээсээ юуг нь хэрэглэж

байгаагаа илэрхийлэхийг хариулагчдаас хүсч болох юм. Ийм

төрлийн өгөгдлийг шинжлэхдээ шийдэх дүрэм зохионо:

хэмжүүрийн хамгийн төгсгөлд хариу өгсөн хүмүүсийн хувь

хэмжээн дээр төвлөрөх, дундаж ангиллын хоёр талд хариулсан

хүмүүс дээр, эсвэл дундаж хариулт дээр төвлөрнө.

Хэдийгээр энд хатуу дүрэм байхгүй ч гэсэн (Хүснэгт 10.6). –д багаа

зарим удирдамж тустай байж болох юм.

Эрүүл мэндийн төвийн үйлчлүүлэгчдийн судалгааг авч үз (Хүснэгт

10.6).

Эдгээр өгөгдлийг шинжлэх нэг арга нь хариулагчдын тэн хагас нь

эмнэлгийн сайн үйлчилгээ авч байгаатай санал нэг буюу санал

хүчтэй нийлж, асуултад хариулах хүсэлтэй эмнэлгийн ажилчдын 55

хувь нь санал нэг буюу санал хүчтэй нийлж байгааг мэдээлэх явдал

юм. Гэлээ ч, тэдний 60 хувь нь эмчид үзүүлэхээс өмнө их удаан

хүлээдэг гэдэгтэй санал нэг буюу санал хатуу нэг байжээ. Энэ

шинжилгээнд үнэлгээч санал нэг, санал хүчтэй нэг гэсэн хариултын

нийлбэр хувийг мэдээлэхээр шийдсэн байна.

Хэрвээ өгөгдөл ялгавартай байсан бол үнэлгээч өөр стратеги

хэрэглэх байсан байж болно. Жишээлбэл, Хүснэгт 10.7-д үзүүлсэн

үр дүнг авч үз.

Энэ тохиололд хийсэн шинжилгээ хариулагчдын 80 хувь нь

эмнэлгийн сайн үйлчилгээ авч байгаатай санал нэг буюу санал

хүчтэй нийлж, тэдний 70 хувь нь эмчид үзүүлэхээс өмнө их удаан

хүлээдэг гэдэгтэй санал нэг буюу санал хатуу нэг байгааг

тэмдэглэж болох юм. Хамгийн давуу нь эмнэлгийн ажилчдын

асуултад хариулах хүсэл, түүнчлэн 95 хувь нь эмнэлгийн сайн

үйлчилгээ авч байгаатай санал нэг буюу санал хүчтэй нийлж

байгаад оршиж байна.

Хоёр хувьсагчийг нэгэн зэрэг тайлбарлах. Зарим үед үнэлгээч хоёр

хувьсагчийг яг нэг хугацаанд тайлбарлах хэрэгтэй болдог.

Жишээлбэл, тэд удирдагч багштай хичээл, лекцийн хичээл хоёрын

бүтцийг тодорхойлохыг хүсчээ гэж бодъё.

Анги бүрт байгаа хүү болон охидын эзлэх хувийг тус тусд нь мэдэх

гэж боджээ. Өгөгдлийн шинжилгээ удирдагч багштай ангийн 55

хувь нь хүү, 45 хувь нь охин байсан бол уламжлалт лекцтэй ангийн

55 хувь охин 45 хувь нь хүү байгааг харуулжээ.

Шигтгээ 10.5 Стандарт хазайлтын тооцоо

Тархалтын стандарт хазайлтыг дараахь маягаар тооцоолдог:

1. Өгөгдлийн дунджийг бодож олно.

2. Өгөгдөл бүрийн утгаас дунджийг хасч хазайлтыг олно.

3. Хазайлтын оноо бүрийг квадрат зэрэгт дэвшүүл.

4. Хазайлтийн бүх квадратыг нэмнэ.

5. Өгөгдлийн утгаас 1 –ийг хасна.

6. Хазайлтын бүх квадратын нийлбэрийг 5 дахь алхмын дүнд хуваана.

(жагсаалтанд байгаа зүйлийн тооноос хасах нь 1).

7. 6 дахь алхмын дүнгээс язгуур гаргана.

Стандарт хазайлтыг бодож олдог томьёо дараахь байдалтай байна:

Энд δ = стандарт хазайлт, ∑ = нийлбэр, = дундаж.

Багаахан түүвэртэй байхад ч стандарт хазайлт бодох нь цаг их авсан ажил

байдаг.

Дийлэнх статистикийн программ, Windows-ын Excel болон SPSS-ыг

оролцууулаад статистикийн тооцоо хийж чаддаг болсон нь сайшаалтай.

Шигтгээ 10.6 Чанарын судалгааны өгөгдөл шинжлэх удирдамж

Дараах удирдамж чанарын судалгааны өгөгдлийн шинжилгээ хийхэд

тусалж болно:

1. Өгөгдөл шинжлэх стандарт арга сонгож, түүнийгээ зохих ёсоор

ашигла.

2. Дундаж ангиллыг хэмжүүрийн хоёр талын төгсгөлийн ангилалтай

нэгтгэж болохгүй.

3. “Санал хүчтэй нийлнэ”эсвэл “санал огт нийлэхгүй” ангиллыг мөн

хэрэглэж мэдээлэхгүйгээр (хэрвээ хэргэлсэн бол) “санал нийлнэ” or

“санал нийлэхгүй” ангиллыг мэдээлж болохгүй.

4. Хувь хэмжээ, тооны аль алиныг нь шинжилж мэдээлнэ.

5. Хариулагчдын тоог ишлэлийн цэг болгож оруулна.

6. Хэрвээ үр дүнд бага зэргийн ялгаа гарвал харьцуулагч гаргаж авна:

“сэтгэл маш их ханасан” or “огт зөвшөөрөхгүй” гэж олонхи нь

хэлсэн тэр асуулт дээр төвлөрөл байгаа үед ямар үр дүнд хүрэх гэж

байна вэ

Өгөгдлийн шинжилгээ бол урлаг бас ур чадвар гэдгийг санаж байх

хэрэгтэй; сурч, дадлагажаад ирэхээр энэ нь хөнгөн болдог

Эх сурвалж: Зохиогчид

Хүснэгт 10.6 Орон нутгийн эмнэлгийн эрүүл мэндийн халамжийн

үйлчилгээний үйлчлүүлэгчийн үзэл бодол

1. Орон нутгийн эмнэлгийн талаархи өөрийн туршлагаа авч үзээд дараахь

мэдэгдэлтэй та санал нэг буюу санал нэг биш байгаагаа хэлнэ үү

Мэдэгдэл

Санал огт

нийлэхгүй

Санал

нийлэхгүй

Аль нь ч

биш

Санал

нийлнэ

Санал

тууштай

нийлнэ

Би үзүүлэхээсээ өмнө

удаан хүлээдэг. 10 20 10 35 25

Эмнэлгийн ажилтнууд

асуултад хариулах

хүсэлтэй

Би эмнэлэг дээр

халамжийн сайн

үйлчилгээ авдаг

Эх сурвалж: Зохиогчид

Тэмдэглэл: N = 36.

5 10 30 30 25

15 25 10 25 25

Хүснэгт 10. 7 Орон нутгийн эмнэлгийн эрүүл мэндийн халамжийн

үйлчилгээний үйлчлүүлэгчийн үзэл бодол (хариулагчийн хувь хэмжээ)

2. Орон нутгийн эмнэлгийн талаархи өөрийн туршлагаа авч үзээд дараахь

мэдэгдэлтэй та санал нэг буюу санал нэг биш байгаагаа хэлнэ үү

Мэдэгдэл

Санал огт

нийлэхгүй

Санал

нийлэхгүй

Аль нь ч

биш

Санал

нийлнэ

Санал

тууштай

нийлнэ

Би үзүүлэхээсээ өмнө

удаан хүлээдэг. 10 20 10 35 25

Ажилтнуудын зарим нь

миний асуултад хариулах

хүсэлтэй.

Би эмнэлэг дээр эрүүл

мэндийн сайн үйлчилгээ

авдаг

Эх сурвалж: Зохиогчид

Тэмдэглэл: N = 36.

5 10 30 30 25

15 25 10 25 25

■Чагтан

хүснэгт :

Ер нь хүснэгтээр

харуулсан хоёр

юмуу түүнээс

дээш хувьсагчийн

хамтарсан тархалт

Чагтан хүснэгт (эсвэл “чагт-хүснэгт”) ердийн нөхцөлд матриц

хэлбэрээр харуулсан хоёр юмуу түүнээс дээш хувьсагчийн

хамтарсан тархалтыг харуулдаг. Давтамжийн тархалт нэг

хувьсагчийн давтамжийг илүү үзүүлдэг бол болзошгүй тохиолдлын

хүснэгт хоёр болон түүнээс олон хувьсагчийн тархалтыг нэгэн зэрэг

үзүүлнэ. Хүснэгтийн нүд болгон хариулагч нарын тоо, болон хувь

хэмжэээг харуулах бөгөөд тэдгээр нь хариулагчийн өвөрмөц

хослолыг үзүүлдэг.

Анги дүүргэлтийн өгөгдлийг дараахь байдлаар тайлбарлаж болох

юм: Энэ түүвэрт ямар нэг байдлаар охид (45 хувь)-оос илүү олон

хөвгүүд (55 хувь) удирдагч багштай ангид орж магадгүй байна. Энэ

дүгнэлт жендэр болон анги дүүргэлт хоорондын хамаарлыг үзүүлнэ.

Гэвч энэ харьцаа хэр баттай байна вэ Холбоосын хэмжүүрийг харах

үед бие даасан болон хамааралтай өгөгдлүүдийн санааг ойлгох нь

чухал байдаг.

■Бие даасан

хувьсагч: нөгөө

нэг (хамааралт)

хувьсагчийн

өөрчлөлтийг

тайлбарладаг

хувьсагч юм.

■ Хамааралт

хувьсагч:

тайлбарлах

ёстой

хувьсагч юм.

Бие даасан хувьсагч нь нөгөө нэг (хамааралт) хувьсагчийн

өөрчлөлтийг тайлбарлана. Сургалтын дамжааны үнэлгээнд,

жишээлбэл, бие даасан хувьсагч өөртөө сургагч нарын туршлага,

оролцогчдын түүхэн байдал, хэрэглэж байгаа хичээлийн хөтөлбөр,

сургалтын хугацаа, хөдөлгөөнт байдлын ашиглалт гэх зэргийг

агуулж болно.

Хамааралт хувьсагч тайлбарлах ёстой хувьсагч юм. Сургалтын

дамжааны хувьд хамааралт хувьсагч нь мэдлэгийн сорилд авсан

оноо, үнэлгээний матрицын болон сайжруулсан үнэлгээний

төлөвлөлт зэрэг байж болох юм.

Үнэлгээчид хос түүврийн тоон хувьсагчийн дундаж утганд ялгаа

байгаа эсэхийг байн байн сонирхдог. Жишээлбэл, тэд дараахь

асуултыг мөшгөж судлахыг сонирхож болно:

• Үр тарианы дундаж ургац усжуулах төсөл хэрэгжсэний дараа

төслийн өмнө байснаасаа их болов уу

• Хуучин эмнэлэгт байгаа өвчтөнүүдэд болон хөгжлийн шинэ

төслийн хүрээнд барьсан эмнэлгийн өвчтөнүүдэд хийсэн

судалгаагаар эмнэлгүүдийн халамжид сэтгэл ханамжтай өвчтөний

хувь хэмжээнд ялгаа гарж уу

Хоёр олонлогоос авсан түүвэрт олонлогийн дундаж, эсвэл

санамсаргүй хувьсагчид ямар нэгэн илэрхий ялгаа байгаа үгүйг

үнэлгээч тодорхойлох шаардлагатай. Статистик сорилд хоёр

олонлогийн дундаж (эсвэл эзлэх хувь)-д ялгаа байхгүй гэж нийтлэг

төсөөлдөг. Энэ асуудлыг дор дурдсан дүгнэлтийн статистикийн

хэсэгт авч үзсэн болно.

■ Холбоосын

хэмжүүр:

хувьсагчууд хэр

хамааралтай

байгааг үзүүлнэ.

■ Шууд

хамаарал:

Хувьсагч нэг ижил

чиглэлд хоёулаа

(дээшээ, эсвэл

доошоо)

хөдөлдөг

харилцаа.

■ Урвуу

харилцаа:

Хувьсагч бие

биений

эсэрг чиглэн

хөдөлдөг

харилцаа

Холбоосын хэмжүүр (эсвэл харилцаа) нь хувьсагчууд хэр

хамааралтай байгааг үзүүлнэ. Энгийн холбоо шалтгааныг баталж

чадахгүй. Энэ нь хэмжүүр нь хэрэв баттай, буюу холбоос нь хүчтэй

бол учир шалтгааны харилцааны боломжийг зөвхөн ерөнхий

байдлаар дэвшүүлж байдаг. Холбоосын хэмжүүрийг ер нь –1 -ээс

+1-ийн хүрээнд хуваариар үзүүлсэн байдаг. Эерэг тэмдэгтэй хэмжээ

нь хувьсагч ижил чигт өөрчлөгдөж байгааг харуулна: хоёулаа

дээшээ юмуу, хоёулаа доошоо явна.

Үүнийг шууд хамаарал буюу харилцаа гэдэг. Төгс эерэг харилцаа

+1оноотой байна.

Сөрөг тэмдэг хувьсагч урвуу харилцаатай байгаа буюу эсрэг

чиглэлд (жишээлбэл, нас ахихын хэрээр эрүүл мэндийн байдал

уруудна) хөдлөхийг харуулна. Төгс сөрөг харилцаа –1 оноотой

байна. Хэмжээ нь тэг рүү ойртох тусам харилцаа сул (холбоо

байхгүй болсон бол 0 байна); харилцааны хэмжээ –1, +1-д ойртох

тусам харилцаа хүчтэй байна.

Дүгнэлтийн статистик

Дүгнэлтийн статистик тухайн олонлогоос санамсаргүй сонгож авсан

түүвэрт суурилан уг олонлогийн тухай тооцоо хийх боломжийг

үнэлгээчид олгодог байна. Санамсаргүй түүврийн санаа зовоодог нэг

гол зүйл бол үр дүн нь түүврийн багцын шинж чанарыг тусгадаг

учраас олонлогийн тухай үнэн зөв дүр төрхийг өгч чаддаггүй.

Хэрвээ үнэлгээчид янз бүрийн түүвэр авсан бол тэдгээрийн үр дүн

нь бараг адилхан, эсвэл тэс ондоон байх уу гэсэн асуулт гарна.

Хэрвээ бүхэл олонлог дотор үнэхээр ялгаатай зүйл байгаагүй үед

ижил үр дүнд хүрэх магадлалыг статистик үнэмшлийн сорил

хэмждэг юм. Статистикчид үүнийг тэг гипотез гэж нэрлэдэг; энэ нь

үргэлж олонлогт тэг ялгаа байгаа гэдэгт суурилдаг.

Пакистаны иргэдийн санамсаргүй түүвэрт суурилсан судалгаагаар

эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн жилийн орлогод 5,000 рупийн ялгаа

байгааг харуулжээ гэж бодъё. Сорилыг ийм байдлаар илэрхийлж

болно: Хэрвээ олонлогт ялгавартай зүйл үнэхээр байхгүй юм бол

санамсаргүй түүвэрт 5,000 рупийн ялгаа байна гэж дүгнэх магадлал

нь юу вэ Хэрвээ энд 5 хувийн (0.05), эсвэл бага боломж байвал

түүврийн үр дүн олонлогийн зөв тооцоо бөгөөд энд 5,000 рупийн

ялгаа байгаа ба энэ ялгаа нь статистик үнэмшилтэй гэж дүгнэнэ.

5 хувийн p-утга (магадлалын алдаа) нь үнэлгээч түүврийн үр дүн

тохиолдлоос хамаараагүй гэдэгт 95 хувийн итгэлтэй байна гэсэн

утгатай байна. Энэ нь бас уг үр дүн 0.05 –ын түвшинд статистик

үнэмшилтэй гэсэн үг мөн.

■ Chi-квадрат

сорил:

Ажигласан

давтамж

магадтай

хүлээж байсан

давтамжаас

мэдэгдэхүйц

зөрж байгаа,

үгүйг

тодорхойлоход

хэрэглэдэг

статистик

Бүх статистик үнэмшлийн сорил зарим талаараа түүврийн хэмжээнд

суурилдаг. Хэрвээ түүврийн хэмжээ маш их байвал багаахан ялгаа ч

статистик үнэмшилтэй байх магадлалтай. Үнэлгээч өөрийхөө

судалгааны төрөлх чанараас нь хамааруулан ялгавар чухал эсэхийг

шийдэх ёстой. Байнга ашиглагддаг статистик сорил нь chi-квадрат

сорил, t-сорил, хазайлтын сорилын шинжилгээ гурав байдаг. Эдгээр

аргыг дор товчхон тайлбарлав.

Chi квадрат сорил /Chi-square test/. Хэдийгээр холбоосын хамгийн

хүчтэй хэмжүүр биш ч гэлээ chi-квадрат сорил нь тооцоолох,

тайлбарлахад хялбар учраас хамгийн нийтлэг хэрэглэгддэг

статистик сорил байдаг. Сhi-квадрат сорилын зорилго нь ажигласан

давтамж магадтай хүлээж байсан давтамжаас мэдэгдэхүйц зөрж

байгаа, үгүйг тодорхойлоход оршино. Энэ сорил нэрлэсэн хоёр утга

(жишээлбэл, гэр бүлийн байдал болон шашины харьяалал)-ыг

хооронд нь харьцуулахад хэрэглэдэг. Үүнийг бас хоёр дэс тоон

хувьсагчийг (шатласан хариулт), эсвэл нэрлэсэн болон дэс тоон

хувьсагчийн хослолыг харьцуулахад хэрэглэдэг.

Сhi-квадрат статистик нь өгөгдлийн хүснэгтийн тусгай нүд бүрээс

оруулсан хувь нэмрийн нийлбэр байна. Хүснэгт дэх нүд болгон нийт

ch-квадрат статистикт ямар нэгэн нэмэр оруулдаг. Хэрвээ өгөгдсөн

нүд хүлээгдэж байгаа давтамжаас мэдэгдэм ялгаатай байвал тэрхүү

нүдний ch-квадрат статистикт оруулах нэмэр их байна. Хэрвээ нүд

хүлээгдэж байгаа давтамжийн нүдэнд ойр байвал тэрхүү нүдний chквадрат

статистикт оруулах нэмэр бага байна. Сhi-квадрат

статистик —хүснэгтийн хаа нэгэнтээ—ажигласан давтамж

хүлээгдэж байгаа давтамжаас мэдэгдэхүйц зөрүүтэй байгааг

харуулдаг. Ямар нүд (эсвэл нүднүүд) өндөр chi-квадрат гарах

шалтгаан болоод байгааг хэлдэггүй бөгөөд зөвхөн тэнд байгааг нь л

хэлдэг. Chi-квадрат хоёр хувьсагч ажиглалтын өгөгдөл суурилсан

бас нэг өөр өгөгдлөөс хамааралгүй байна уу, үгүй юу гэдгийг

хэмжинэ.

Сhi-квадрат сорил чагтан хүснэгтийн үнэмшлийг хэмжинэ. Сhiквадрат

утгыг хувь хэмжээгээр тооцоолж болохгүй. Чагтан

хүснэгтийг сорилын өмнө абсолют тоолол (тоонуудад)-д буцааж

хувиргах хэрэгтэй болдог. Сhi-квадрат сорил аль ч нүд нь таваас

цөөн давтамжтай бол бас асуудалтай болно. (энэ асуудлын

дэлгэрэнгүй тайлбарыг Фиенбергээс, 1980, үз.)

■t-test: t-сорил:

тоон онооны нэг

бүлэг нь нөгөө

бүлгийнхээс

статистикийн

хувьд их юмуу

бага байна уу

гэдгийг

тодорхойлдог

■ Хазайлтын

шинжилгээ

(ANOVA:

өгөгдлийн багц

хоорондын ялгаааг

тооцож үнэлдэг

статистик арга

t-сорил. Хоёр бүлгийн оноо хоорондын ялгааг харах үед үнэлгээч

тэдгээрийн тархалт болон онооны хувьсамтгай байдалд нь

харьцагуйгаар дундаж хоорондын зөрүүг баримжаалах ёстой. Яг

үүнийг t-сорил хийнэ. Энэ нь тоон онооны нэг бүлэг, онооны нөгөө

бүлгийнхээс статистикийн хувьд их юмуу бага байна уу гэдгийг

тодорхойлдог. Энэхүү шинжилгээ хоёр бүлгийн дунджийг

харьцуулахад хэзээд тохиромжтой. Үнэлгээчид t-статистикийг

төслөөр нөлөөлсөн бүлгийн дундаж оноог хяналтын бүлгийн дундаж

оноотой харьцуулахад хэрэглэдэг.

Хазайлтын шинжилгээ (ANOVA). The t-сорил гурав буюу түүнээс

олон бүлгийг харьцуулалтанд ашиглахад ихээхэн нүсэр байдаг.

Үнэлгээ нэгэн зэрэг хэд хэдэн өөр өөр бүлгийн харьцуулалтад

хэрэглэхэд хамгийн тохиромжтой арга нь хазайлтын шинжилгээ

(ANOVA) байдаг.

ANOVA өгөгдлийн багц хоорондын ялгаааг тооцож үнэлдэг

статистикийн арга техник юм. EXCEL-г ашиглах нь хэрэв хоёроос

илүү олон дунджийг ажиглагдсан өөрчлөлт завшаанаас болсон

хазайлт, эсвэл сорьсон болзошгүй хүчин зүйл юмуу хүчин

зүйлүүдийн хослолын улмаас гарсныг тодорхойлох харьцуулалтыг

нэгэн зэрэг хийдэг юм. ANOVA нь бие даасан нэрлэсэн хувьсагч

хамааралтай тасралтгүй хувьсагчид хэрхэн нөлөөлж буйг тооцож

үнэлнэ. Харьцуулах ёстой бүх бүлгийн олонлог тэнцүү стандарт

хазайлттай (хувьсагчийн жигдрэлийн таамаглал), тэрхүү түүвэр

санамсаргүй сонгогдсон байх ёстой. Энэхүү таамаглал ANOVA-г

ашиглахаас өмнө байсан эсэхийг шалгах нь чухал байдаг. ANOVAийн

сорил нь F – харьцаа буюу турршилтын боловсруулалтаас

шалтгаалсан хувьсагч, эсвэл нөлөөллийг туршилтын алдааны

хувьсагчид хуваасан харьцаанд суурилна. Энэ харьцаа 1.0-тэй

тэнцүү (боловсруулалтын нөлөөлөл туршилтын алдаатай тэнцүү

гэсэн санаа) бол үүнийг хоосон (хүчингүй) таамаглал гэнэ. Хэрэв F-

харьцаа хангалттай их бол 1.0 –тэй тэнцүү байх боломж өмнө нь

өгсөн 0.05 (20-д 1).түшнээс бага байна.

Чанарын болон тоон өгөгдлийн холбоос

Милес болон Хуберман (1994) нар чанарын болон тоон өгөгдлийг

хэрхэн холбох талаар өгүүлжээ. Тэд уг нийтлэлдээ тоон судалгааны

нэр хүндтэй судлаач Фред Керлингерийг иш татсан байна: “Тоон

өгөгдөл шиг зүйл ерөөсөө байхгүй. Бүх юм нэг бол 1, эсвэл 0

байдаг.” Дараа нь тэд эсрэг санаа хэлжээ: бүх өгөгдөл үндсэндээ

чанарынх байдаг.

Чанарын өгөгдлийг тоон өгөгдөлтэй харьцуулах асуудал АНУ-д

олон жилийн турш бухимдал төрүүлсэн асуудал байсаар байна;

гэлээ ч энэ нь ерөнхийдөө хөгжлийн холбоотой асуудал биш.

Орчныг нь ойлгохын тулд хөгжлийн үнэлгээ чанарын болон тоон

өгөгдлийн аль алиныг нь хэрэглэдэг: “тоо нь чанарыг илэрхийлэх ба

чанарын хэмжээс нь түүнийг хэмжүүрээр тодорхойлсон хүрээ нь

юм.” (Милес, Хуберман нар 1994). Чанарын арга илүү хам сэдвээр

хангадаг; тоон хандлага өөр нөхцөл байдлын дүгнэлтийг ерөнхий

чанарын ухагдахуунтай болгох боломж өгнө.

Милес, Хуберман нар чанарын болон тоон өгөгдлийг судалгааны

төлөвлөлтөнд холбох нь үнэлгээчдэд дараахь боломж олгоно гэж

үзжээ:

• гурамслалаар дамжин өгөгдлийн бүх төрлийг нотлох буюу

баталдаг

• илүү өргөн нарийвчлалыг гаргах дүн шинжилгээг

боловсруулах буюу сайжруулах.

• гэнэтийн болон санаандгүй үйл явдлаар дамжуулж, “бодол

санааг эргэлдүүлэн”, цоо шинэ соргог санаа гаргах замаар

сэтгэлгээний шинэлэг чиг хандлагыг санаачлах.

Греене, Карачелли, Грахам нар (1997) үнэлгээн дэх холимог аргын

мэдлэгийн онолд хамаарах бодлогын үнэ цэнийг тайлбарласан

байна:

• мэдлэгийн онол (epistemology): хэрвээ бид ямар нэг юманд

хамаарах зүйлийг мэдээжийн болгох олон арга зам авчирч

байвал түүнийг илүү сайн мэдэж чадна.

• бодлогын: мэдээжийн болгох зам олон, заримдаа хагас дутуу

байдаг ч, эндээс түүний олон бөгөөд төрөлжсөн замыг эрхэмлэн,

үнэлэх ёстой.

Тэд “үнэлгээний холимог сайн арга нь сэтгэн бодох, эрхэмлэн

дээдлэх олон арга замыг идэвхтэйгээр уриалах агаад илүү сайн

ойлголт өөд хамтдаа ажилладаг” бөгөөд “олон төрлийн арга, олон

янзын гоц үзэгдэлд суралцахад хамгийн сайн зохицсон байна”

хэмээн тэмдэглэжээ. Хаукинс (2005) үнэлгээнд нэгдмэл холимог

хандлага хэрэглэхийн үр өгөөжийг дараахь байдлаар жагсаажээ:

• Тогтворжилтын харьцуулсан шалгалтыг гол хувьсагчийн хоёроос

дээш бие даасан тооцоо хийдэг гурамсалсан горим дээр суурилж

зохион байгуулна.

• Олон төрлийн нөхцөл байдал бий болгоно. Жишээлбэл, үнэлгээч

өрхийн аж ахуйн сайн сайхан аж байдлын гол үзүүлэлт орлого,

хэрэглээ хоёр гэж үзэж, нөхцөл байдлын судалгаа хийгээд

эмэгтэйчүүдийн санааг эмзэг байдал, эрх мэдэлгүй байдал,

халдлагад өртөмтгий байдал илүү зовоож байгааг илрүүлж болох

юм.

• Шинжилгээг янз бүрийн түвшинд явуулж болно. Судалгааны

арга хувь хүн, өрхийн аж ахуй болон олон нийтийн түвшний

сайн сайхан аж байдлын сайн тооцоо хийдэг боловч тэд

нийгмийн үйл явц (жишээлбэл, нийгмийн зөрчил), эсвэл зохион

байгуулалтын шинжилгээ явуулах (жишээлбэл, төрийн

үйлчилгээ хэр үр нөлөөтэй ажиллаж байгаа, эсвэл олон түмэн энэ

талаар ямар бодолтой байгаа) гэх зэргийг шинжлэхэд үр нөлөө

маш багатай байна. Чанарын олон арга нийгмийн үйл явц,

байгууллын зан үйл, нийгмийн бүтэц болон хямрал зөрчлийг

шинжлэхэд зориулагдсан байдаг.

• Үнэлгээчид дүгнэлтүүдийг тайлбарлахад дэмжлэг болохуйц

эргэх мэдээллийн таатай боломжоор хангадаг. Судалгааны

тайлангийн дүгнэлтэд байгаа илэрхий тогтворгүй ишлэл,

өгөгдлийн шинжилгээгээр тайлбарлагдашгүй бүлэг хоорондын

сонирхолтой ялгааг байнга багтаасан байдаг. Ихэнх тоон

үнэлгээнд, нэгэнт өгөгдөл цуглуулах үе шат дууссан бол, газар

дээр нь эргэн очиж ажиллан нэмэлт өгөгдөл гарган авах боломж

байдаггүй.

Судалгаанд үнэлгээ хийдэг үнэлгээч нар зардал шалгахад

хэрэглэдэг чанарын аргыг байнга иш татан ярьж байдаг. Олон

тохиолдолд хариулагчийн мэдээлсэн нөхцөл байдал үгүйсгэх

ёстой хэм хэмжээнээс мэдэгдэхүйц дээш эсвэл доош байгаа

эсэхийг шинжлэгч өөрийн үзэмжээр шийдвэрлэх ёстой.

• Нэгдмэл хандлагын дүнд бий болох үр өгөөж нь үнэлгээчийн

мэдлэг, туршлагаас хамаарна. Тоон дүн шинжилгээ хийгч

үнэлгээчийн нүдээр үнэлгээнд шийдвэрлэх шаардлагатай гол

асуудлыг таньж тодорхойлоход чанарын бүрэлдэхүүн тус дэм

болно; хариулагчийн үзэл бодолд тэнцэхээр боловсронгуй

болгож сайжруулна; бас үнэлгээ болж байгаа хам сэдвийн дотор

нийгэм, эдийн засаг, улс төрийн байдлын тухай мэдээллээр

хангана. Энэ нь бас сонирхолтой дүгнэлийг судалж үзэхээр

судалгааны талбарт буцаж очиход хүргэж болно.

• Чанарын үнэлгээчид чанарын арга хэрэглэснээр үр өгөөж олж

авна. Дүгнэлтийг өргөн хүрээтэй олонлогт ерөнхий шинжтэй

болгох боломж олохын тулд түүвэрлэх аргыг хэрэглэдэг.

Түүврийн сонголтыг чанарын ажлын дүгнэлттэй тухайн

судалгааны өгөгдлийг зэрэгцүүлэн үзэх замаар хийгдэж буй

болон өмнөх судалгааны өгөгдлүүдийг зохицуулж хийнэ.

Статистикийн шинжилгээг өрхийн аж ахуйн онцлог шинж, янз

бүрийн талбар дахь нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг хянах,

түүгээрээ ажигласан өөрчлөлтийн нөгөө сонголтыг арилгах

зэрэгт хэрэглэж болно.

Хаукинс (2005) холимог аргын хандлагыг хэзээ хэрэглэж, хэзээ

хэрэглэж болохгүй тухай өгүүлжээ. Түүнийхээр бол холимог аргыг

дараахь нөхцөл байдалд ашиглана:

• Хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, түүний хам сэдвийн талаар гүн

гүнзгий ойлгох шаардлагатай үед.

• Хязгаарлагдмал төсөв, цаг хугацаа богино байгаа бөгөөд

гурамслал нь янз бүрийн арга ашиглан бага хэмжээтэй түүврээс

цуглуулсан мэдээллийг нотлоход тус дэм болж байгаа үед.

Холимог аргыг доорхи нөхцөл байдал дор ашиглахгүй:

• Асуултад аль нэг аргыг дангаар ашиглан хариулж болох үед

• Дүгнэлтийг ерөнхий шинжтэй болгох шаардлагатай, бас

үзүүлэлт/хэмжүүр нь тодорхой үед.

• Тухайн судалгаа явуулах хугацаанд сонгосон аргыг хэрэглэх ур

чадвар эзэмшсэн үнэлгээч байхгүй байгаа үед (ур чадвартай

үнэлгээч байгаа зөвхөн тийм аргыг хэрэглэнэ).

• Зарим загварт ямар сайн байсан ч холимог аргын хандлагаар

бусад бүх юмыг үгүйсгэнэ гэдэгт итгэлтэй бус байгааг хэвээр

үлдэхээ илэрхийлж гол сонирхогч талын өгсөн шаардлага маш

хүчтэй байгаа үед

• Шинжилгээ хийх, тайлбарлах үе шатанд шаардлагатай хугацаа

хязгаарлагдмал байхад

Товч дүгнэлт

Чанарын өгөгдлийн дүн шинжилгээг тоон бус өгөгдөлд хэрэглэдэг.

Чанарын өгөгдлийг, жишээлбэл, зохион байгуулалтгүй ажиглалт,

нээлттэй ярилцлага, бичмэл баримт бичгийн дүн шинжилгээ,

тусгалын бүлгийн хуулан бичлэгээс олж авч болно. Чанарын

өгөгдөл цуглуулах явцад хийсэн тэмдэглэл маш чухал учраас

түүнийг нарийвлах ёстой.

Агуулгын дүн шинжилгээ нь чанарын өгөгдөл шинжлэх үйл явц

байдаг. Чанарын өгөгдлийн дүн шинжилгээ хийхэд эрчимтэй

хөдөлмөр, цаг их зардаг боловч ингэж хийснээр үнэт мэдээлэл бий

болгож чаддаг.

Чанарын өгөгдөл цуглуулсны дараа үнэлгээчид түүнийг зохион

байгуулах хэрэгтэй болдог. Өгөгдлийг онцлог байдал, нийтлэг шинж

нь харагдаж байхаар хадгална. Нэгэнт хадгалсан (гар бюу цахим

аргын аль алинаар) өгөгдлийг кодлох хэрэгтэй бөгөөд дараа нь

хөрвүүлнэ.

Тоон өгөгдлийг дүрслэлийн болон дүгнэлтийн статистик хэрэглэн

шинжилнэ. Дүрслэлийн статистик өгөгдлийг нэгтгэн дүгнэж, төв

утгыг 3М - дундаж (the mean), медиан (the median) болон горим

(mode)-ыг ашиглан тодорхойлно. Тархалтын нийтлэг хэмжүүр нь

хүрээ, стандарт хазайлт байдаг. Нийтлэг хэрэглэдэг дүрслэлийн

статистик давтамж тархалт, хувь хэмжээ, зэрэглэл, харьцаа,

өөрчлөлтийн зэргийг өөртөө багтаана.

Статистик дүгнэлт нь үнэлгээчийг өөрөөс нь сонгож авсан

санамсаргүй түүвэрт суурилсан олонлогийн талаар тооцоо хийх

боломжтой болгодог. Дүгнэлтийн статистикийн нийтлэг хэрэгсэл нь

chi-квадрат сорил, t-сорил болон ANOVA байдаг.

Үнэлгээч чанарын болон тоон аргыг хоёуланг нь хэрэглэдэг. Нэгээс

илүү арга хэрэглэх нь олон тохиолдолд ихээхэн үр өгөөжтэй байна.

Зөвхөн цөөн хэдэн асуулт тавьж, тэр нь хариулахад харьцангуй

хялбар байгаа тохиолдолд ганц арга хэрэглэхийг зөвлөдөг.

Дасгал 10.1: Чанарын өгөгдөл кодлох ба шинжлэх

10 дугаар бүлгийн дасгал ажил

Хөгжлийн асуудлын тухай бичсэн сонины нэлээд урт хэд хэдэн өгүүлэл цуглуул.

Өгүүллүүдийг ашиглан хүснэгт юмуу, гараар татсан тор зурж багануудыг “өгүүлэл”

болон “ишлэл” гэж нэрлэ. Дараа нь өгүүллээс чухал гэж үзсэн ишлэлээ авч оруулж

бич. Өгүүллээс сэдэв олбол нэмэлт багана зурж түүнийгээ нэрлэ. Тэгээд сэдэв

бүрийг агуулж байгаа дөрвөлжинг тэмдэглэ. Өгүүллээс олсон зүйлээ нэгтгэн дүгнэж

хүүрнэл бич.

Дасгал 10.2: Чанарын өгөгдөл тайлбарлахад гардаг

нийтлэг алдаанаас зайлсхийх

1. Судалгаанд хариулсан хүмүүсийн 80 хувь нь хөтөлбөр ашигтайг заажээ.

“Хөтөлбөр ашигтай”, эсвэл “Оролцогчид хөтөлбөрийг ашигтай гэж дүгнэжээ” гэсэн

дүгнэлтийн аль нь мэдээлэх хамгийн сайн хэлбэр вэ Судалгаанд хариулагчдаас

хөтөлбөрийн бэрхшээл, дэмжлэг хоёрыг заахыг хүссэн байна. Үүнийг мэдээлэхэд

эерэг, сөрөг талаасаа ямар асуудал байна вэ

2. Нэг судалгаа оюутнуудаас дамжааны төрөл бүрийн бүрэлдэхүүнийг эрэмбэлж

үнэлэхийг хүсчээ. Ихэнх оюутан бүрэлдэхүүн бүрийг эерэгээр үнэлсэн байна.

Ихэнх (70 хувь) оюутнууд дамжаа амжиллтай болсныг мэдэрч байна гэж мэдээлэхэд

ямар асуудал байна вэ

3. Хичээлийн хөтөлбөрийн өөрчлөлтийн төлөө эмэгтэйчүүдийн 40 хувь

эрэгтэйчүүдийн 30 хувь нь байжээ. Олонхи эмэгтэйчүүд хөдөлбөрийн өөрчлөлтийн

төлөө байна гэж мэдээлбэл зөв үү

4. Хариулагчдын 51 хувь нь хичээлийн хөтөлбөрийн өөрчлөлтийн төлөө байв.

Хариулагчдын талаас илүү хувь нь хичээлийн хөтөлбөрийн өөрчлөлтийн төлөө

байна гэж мэдээлэх нь зөв үү

5. Судалгааг дамжааны 20 сургагчийн 5 нь бөглөжээ. Тэд тавуулаа дамжаанд хичээл

заахад бэлтгэгдсэн гэж мэдээлжээ. Бүх сургагч сайн бэлтгэгдсэн байна гэж хэлэх нь

зөв үү Бүх сургагчдын 25 хувь нь маш сайн бэлтгэгдсэн байна гэж хэлэх нь зөв үү

6. Тавин суудалтай хууль тогтоох байгууллагад улс төрийн алба хашдаг

эмэгтэйчүүдийн тоо 2-оос 4 болж нэмэгдсэн байна. Үүнийг 100 нэмэгдсэн гэж гэж

мэдээлэх нь зөв үү

7. Сургалтын хөтөлбөрт оролцогчдын 20 хувь нь хөтөлбөрт оролцоогүйгээсээ илүү

орлоготой байж. Хөтөлбөр цалинг 20 нэмэгдүүлэх шалтгаан болсон гэж мэдээлэх нь

зөв үү

Дасгал 10.3: Санал асуулгын дүнг шинжлэх

Энэ судалгааг бөглөнө. Тэгэхдээ наад зах нь хоёр хүн бөглөх хэрэгтэй.

Судалгааг хураан авч үр дүнг нэгтгэнэ. Ганцаараа буюу бусадтайгаа ажиллаж

үр дүнг хүүрнэх хэлбэрээр нэгтгэж, нийт дүгнэлийн талаар зарим нэгдсэн

дүгнэлт гарга.

1. Дараахь зүйлүүдийг хийх шинжилгээний чадавхи одоогоор танд ямар

хэмжээтэй байна гэж та хэлэх вэ

Ур чадвар

Бага зэрэг

эсвэл огт

үгүй

Зарим

талаар

Дундаж

байдлаар

Их

хэмжээгээр

Маш их

хэмжээгээр

a. Үнэлгээ

төлөвлөх.

b. Өгөгдөл шинжлэх.

c. Судалгаа боловсруулах.

d. Тусгалын бүлэг

ажиллуулах.

e. Сонирхогч талуудын

уулзалт хөтлөх.

f. Үнэлгээний тайлан

бичих.

g. Аман танилцуулга

бэлтгэх

2.Сургалтын энэхүү хөтөлбөр дэх дараахь мэдэгдэл бүртэй та санал

нийлж, эсвэл нийлэхгүй байна уу:

Мэдэгдэл

Бага зэрэг

эсвэл огт

үгүй

Зарим

талаар

Дундаж

байдлаар

Их

хэмжээгээр

Маш их

хэмжээгээр

a. Материал надад

шинэдэж байна.

b. Энэ материал

сонирхолтой юм.

c. Лекцэнд зорулсан

цагийн хэмжээ

хангалттай юм

d. Ангийн

хэлэлцүүлэгт

зорицлсан цаг

хангалттай байна.

e. Дасгал нь тустай

байдаг

f. Би өөрийхээ ажилд

хэрэглэх зүйлийг сурч

байна.

3. Танд цуврал хичээлийн тухай ямар нэгэн санал байвал бичнэ үү

Ишлэл ба цаашид унших зүйл

Babbie, E., F. Halley, and J. Zaino. 2000. Adventures in Social Research. Thousand

Oaks, CA: Pine Forge Press.

Busch, Carol, Paul S. De Maret, Teresa Flynn, Rachel Kellum, Sheri Le, Brad

Meyers, Matt Saunders, Robert White, and Mike Palmquist. 2005. Content

Analysis. Writing@CSU, Colorado State University, Department of English,

Fort Collins, CO.

http://writing.colostate.edu/guides/research/content/.

Child and Adolescent Health Measurement Initiative (CAHMI). 2006. “Promoting

Healthy Development Survey: Implementation Guidelines.” Portland, OR:

Oregon Health and Science University, Department of Pediatrics.

———. 2009. “Step 4: Monitor Survey Administration and Prepare for Analysis.”

http://www.cahmi.org.

Catterall, M., and P. Maclaran. 1997. “Focus Group Data and Qualitative Analysis

Programs: Coding the Moving Picture as Well as the Snapshots.” Sociological

Research Online 2 (1).

http://www.socresonline.org.uk/socresonline/2/1/6.html.

Chapman, Arthur D. 2005. Principles and Methods of Data Cleaning: Primary

Species-Occurrence Data. Report for the Global Biodiversity Information Facility,

Version 1.0, Copenhagen.

http://www2.gbif.org/DataCleaning.pdf.

Cody, Ronald. n.d. “Data Cleaning 101.” Robert Wood Johnson Medical School,

Piscatawy, NJ.

http://www.ats.ucla.edu/stat/sas/library/nesug99/ss123.pdf.

Constable, Rolly, Marla Cowell, Sarita Zornek Crawford, David Golden, Jake

Hartvigsen, Kathryn Morgan, Anne Mudgett, Kris Parrish, Laura Thomas, Erika

Yolanda Thompson, Rosie Turner, and Mike Palmquist. 2005. Ethnography,

Observational Research, and Narrative Inquiry. Writing@CSU, Colorado State

University, Department of English, Fort Collins, CO.

http://writing.colostate.edu/guides/research/observe/.

Dehejia, Rajeev H., and Sadek Wahba. 2002. “Propensity Score-Matching Methods

for Nonexperimenal Causal Studies.” Review of Economics and Statistics 84 (1):

151–61.

http://www.nber.org/~rdehejia/papers/matching.pdf.

Denzin, N., and Y. Lincoln, eds. 2000. Handbook of Qualitative Research. 2nd ed.

Thousand Oaks, CA: Sage Publications.

Fienberg, S. E. 1980. The Analysis of Cross-Classifi ed Categorical Data. 2nd ed. Cambridge,

MA: MIT Press.

Firestone, W. 1987. “Meaning in Method: The Rhetoric of Quantitative and Qualitative

Research.” Educational Researcher 16 (7): 16–21.

http://edr.sagepub.com/cgi/content/abstract/16/7/16.

Gao, Jie, Michael Langberg, and Lenard J. Schulman. 2006. Analysis of Incomplete

Data and an Intrinsic-Dimension Helly Theorem.

http://www.cs.sunysb.edu/~jgao/paper/clustering_lines.pdf.

Glass, G., and K. Hopkins. 1996. Statistical Methods in Education and Psychology. 3rd

ed. Boston: Allyn and Bacon.

Greene, J. C., and V. J Caracelli. 1997. Advances in Mixed Method Evaluation: The

Challenges and Benefi ts of Integrating Diverse Paradigms. New Directions for

Evaluation No. 74. San Francisco: Jossey-Bass.

Greene, J. C., V. J. Caracelli, and W. F. Graham. 1989. “Toward a Conceptual Framework

for Mixed-Method Evaluation Designs.” Educational Evaluation and

Policy Analysis 11 (3) 255–74.

Hawkins, Penny. 2005. “Thinking about Mixed Method Evaluation.” International

Program for Development Evaluation Training (IPDET) presentation, Ottawa,

July.

IDRC (International Development Research Centre). 2008. Qualitative Research for

Tobacco Control, Module 6: Qualitative Data Analysis. Ottawa, Canada.

http://www.idrc.ca/en/ev-106563-201-1-DO_TOPIC.html.

Jaeger, R. M. 1990. Statistics: A Spectator Sport. 2nd ed. Thousand Oaks, CA: Sage

Publications.

Krippendorf, Klaus. 2004. Content Analysis: An Introduction to Its Methodology. 2nd

ed. Thousand Oaks, CA: Sage Publications.

Loughborough University Department of Social Sciences. 2007. New Methods for the

Analysis of Media Content. CAQDAS: A Primer. Leicestershire, United Kingdom.

http://www.lboro.ac.uk/research/mmethods/research/software/caqdas_

primer.html#what.

Miles, Mathew. B., and A. Michael Huberman. 1994. Qualitative Data Analysis an

Expanded Sourcebook. 2nd ed. Thousand Oaks, CA: Sage Publications.

Morse, Janice M., and Lyn Richards. 2002. “The Integrity of Qualitative Research.”

In Read Me First for a User’s Guide to Qualitative Methods, ed. J. M. Morse and

L. Richards, 25–46. Thousand Oaks, CA: Sage Publications.

Narayan, Deepa. 1996. “Toward Participatory Research.” World Bank Technical

Paper 307, Washington, DC.

http://www-wds.worldbank.org/external/default/WDSContentServer/WDSP/

IB/1996/04/01/000009265_3980625172923/Rendered/PDF/multi0page.pdf.

NCSTE (Chinese National Centre for Science and Technology Evaluation), and IOB

(Policy and Operations Evaluation Department. 2006. Country-Led Joint Evaluation

of the ORET/MILIEV Programme in China. Amsterdam: Aksant Academic

Publishers.

Neuendorf, Kimberly A. 2006. The Content Analysis Guidebook Online.

http://academic.csuohio.edu/kneuendorf/content/index.htm.

O’Rourke, Thomas W. 2000a. “Data Analysis: The Art and Science of Coding and

Entering Data.” American Journal of Health Studies 16 (3): 164–66.

http://Findarticles.com/p/articles/mi_m0CTG/is_3_16/ai_72731731.

———. 2000b. “Techniques for Screening and Cleaning Data for Analysis.” American

Journal of Health Studies 16: 217–19.

http://Findarticles.com/p/articles/mi_m0CTG/is_4_16/ai_83076574.

P.A.N.D.A. (Practical Analysis of Nutritional Data). 2000. “Chapter 2: Data Cleaning.”

http://www.tulane.edu/~panda2/Analysis2/datclean/dataclean.htm.

Patton, Michael. Q. 2002. Qualitative Research and Evaluation Methods. 3rd ed.

Thousand Oaks, CA: Sage Publications.

Porteous, Nancy. 2005. “A Blueprint for Public Health Management: The ToolKit’s

Approach to Program Evaluation.” Presentation at the International Program for

Development Evaluation Training, June–July 2005. Ottawa, Ontario.

Porteous, Nancy L., B. J. Sheldrick, and P. J. Stewart. 1997. Program Evaluation Tool

Kit: A Blueprint for Public Health Management. Ottawa-Carleton Health Department,

Ottawa.

http://www.phac-aspc.gc.ca/php-psp/tookit.html.

Rahm, Erhard, and Hong Hai Do. 2000. “Data Cleaning: Problems and Current

Approaches.” University of Leipzig, Germany.

http://homepages.inf.ed.ac.uk/wenfei/tdd/reading/cleaning.pdf.

Rossman, G. B., and B. L. Wilson. 1994. “Numbers and Words Revisited: Being

‘Shamelessly Methodologically Eclectic.’” Quality and Quantity 28: 315–27.

Sieber, S. D. 1973. “The Integration of Fieldwork and Survey Methods.” American

Journal of Sociology 78 (6):1335–59.

Smith, J. A. 1991. The Idea Brokers: Think Tanks and the Rise of the New Policy Elite.

New York: Free Press.

StatSoft. 2008. Electronic Textbook. http://www.statsoft.com/textbook/glosp.html.

Stemler, Steve 2001. “An Overview of Content Analysis.” Practical Assessment,

Research & Evaluation 7 (17).

http://PAREonline.net/getvn.aspv=7&n=17.

Swimmer, Gene. 2006. “Qualitative Data Analysis, Part I.” IPDET Handbook 2005.

International Program for Development Evaluation Training (IPDET) presentation,

Ottawa, July.

University of the West of England. 2006. Analysis of Textual Data. Bristol.

http://hsc.uwe.ac.uk/dataanalysis/qualTextData.asp.

U.S. GAO (General Accounting O ce). 1996. Content Analysis: A Methodology for

Structuring and Analyzing Written Material. GAO/PEMD-10.3.1. Washington,

DC. (Available free of charge.)

Washington State University. 2000. A Field Guide to Experimental Designs: What Is

an ANOVA Tree Fruit Research and Extension Center. Wenatchee, WA.

http://www.tfrec.wsu.edu/ANOVA/basic.html.

Weber, Robert Philip 1990. Basic Content Analysis. 2nd ed. Thousand Oaks, CA:

Sage Publications.

Weiss, Christopher, and Kristen Sosulski. 2003. Quantitative Methods in Social Science:

QMSS E-lessons. Columbia Center for New Media Teaching and Learning,

Columbia University, New York.

http://www.columbia.edu/ccnmtl/projects/qmss/anova_about.html.

Wolcott, H. F. 1990. “On Seeking—and Rejecting—Validity in Qualitative Research.”

In Qualitative Inquiry in Education: The Continuing Debate, eds. E. W. Eisner and

A. Peshkin, 121–52. New York: Teachers College Press.

Вэб хуудас

Онлайн бичвэр, заавар

CAQDAS (Computer-Assisted Qualitative Data Analysis Software). 2008. http://

caqdas.soc.surrey.ac.uk/.

Lane, D. M. Hyperstat Online Textbook. http://davidmlane.com/hyperstat/index

.html.

Statistics at Square One. http://bmj.bmjjournals.com/collections/statsbk/index

.shtml.

Stat Primer. http://www2.sjsu.edu/faculty/gerstman/Stat Primer.

Чанарын өгөгдөл шинжлэх компьютерийн программ хангамж.

AEA (American Evaluation Association). http://www.eval.org/Resources/QDA.htm.

AnSWR. http://www.cdc.gov/hiv/topics/surveillance/resources/software/answr/

index.htm (developer site), http://www.cdc.gov/hiv/software/answr/ver3d.htm

(free download site).

Atlas-ti. http://www.atlasti.com/.

CDC EZ-Text. http://www.cdc.gov/hiv/topics/surveillance/resources/software/

ez-text/index.htm (developer site), http://www.cdc.gov/hiv/software/ez-text.htm

(free trial download site)

Ethnograph. http://www.qualisresearch.com/default.htm.

Friese, Susanne. 2004. Overview/Summary of Qualitative Software Programs. http://

www.quarc.de/software_overview_table.pdf.

Hyperqual. http://home.satx.rr.com/hyperqual/.

QSR Software. NVivo 8. http://www.qsrinternational.com/.

Qualpro. http://www.qualproinc.com/.

Компьютерийн программ

SPSS. http://www.spss.com.

OpenStat. Version 4. http://www.statpages.org/miller/openstat/.

Tutorial for SPSS v. 11.5. http://www.datastep.com/SPSSTraining.html/.

Getting Started with SPSS for Windows. http://www.indiana.edu/~statmath/stat/

spss/win/.

WinPure. Data Cleaning Software. http://www.winpure.com.

Өгөгдлийн шинжилгээний жишээ

Carleton University. Canadian Foreign Policy Journal. http://www.carleton.ca/

npsia/cfpj.

IISD (International Institute for Sustainable Development). http://www.iisd.org/

measure/default.htm.

IMF (International Monetary Fund). http://www.imf.org/external/pubs/res/index

.htm.

———. http://www.imf.org/external/np/sta/index.htm.

North-South Institute. http://www.nsi-ins.ca/ensi/research/index.html.

OECD (Organisation for Economic Co-operation and Development). http://www

.oecd.org/dac/.

UNDP (United Nations Development Programme). Human Development Report

2002. http://www.undp.org/hdr2002.

UNEP (United Nations Environmental Programme). http://www.grid.unep.ch.

UNESCO (United Nations Educational, Scientifi c, and Cultural Organization).

http://www.uis.unesco.org/en/stats/stats0.htm.

UNHCR (United Nations High Commission for Refugees). http://www.unhcr.ch/

cgi-bin/texis/vtx/home.

UNSD (United Nations Statistics Division). http://unstats.un.org/unsd/databases

.htm.

USAID (U.S. Agency for International Development.) http://www.usaid.gov/educ_

training/ged.html.

———. http://www.dec.org/partners/eval.cfm.

U.S. Census Bureau. http://www.census.gov/ipc/www/idbnew.html.

WHO (World Health Organization). http://www.who.int/health-systemsperformance.

———. Statistical Information System (WHOSIS). http://www.who.int/topics/

statistics/en/.

World Bank. http://www.worldbank.org/data.

———. World Development Indicators 2005. http://worldbank.org/data/wdi2005.

СОРИЛТУУДЫГ

ДАВАХ НЬ

“Бид юмыг гойд сайн хийж чадах ч бидний болон бусдын

амьдралд ямар гайхамшиг дагуулж буйг хэзээ ч мэддэггүй”

—ХЕЛЕН КИЛЛЕР

Бүлэг 11: Нарийн, өргөн хүрээтэй үйл ажиллагааг үнэлэх нь

• Хөгжлийн үнэлгээний “Томоор зураглах” үзэл бодол

• Хамтарсан үнэлгээ

• Улс орны хэмжээний хөтөлбөрийн үнэлгээ

• Салбарын хөтөлбөрийн үнэлгээ

• Сэдэвчилсэн үнэлгээ

• Дэлхий нийтийн болон бүс нутгийн түншлэлийн

хөтөлбөрийн үнэлгээ

11 ДҮГЭЭР БҮЛЭГ

Нарийн, өргөн

хүрээтэй үйл

ажиллагааг үнэлэх

нь

Хөгжлийн үйл ажиллагаа улам нарийн, нийлмэл болж, энэ нь

үнэлгээчдэд шинэ сорилт, хүлээлт, ядууралтай тэмцэх загвар,

аргачлал болон үйлчлүүлэгч авчрах болов. Энэ бүлэгт хамтарсан, улс

орны, сэдэвчилсэн, салбарын болон дэлхийн түвшинд хийх үнэлгээг

авч үзнэ.

Энэ бүлэг зургаан гол хэсэгтэй:

• Хөгжлийн үнэлгээний “Томоор зураглах” үзэл

• Хамтарсан үнэлгээ

• Улс орны хөтөлбөрийн үнэлгээ

• Салбарын хөтөлбөрийн үнэлгээ

• Сэдэвчилсэн үнэлгээ

• Дэлхий нийтийн болон бүс нутгийн түншлэлийн хөтөлбөрийн

үнэлгээ

Хөгжлийн үнэлгээний “Томоор зураглах” үзэл

Үнэлгээ заримдаа “Томоор зураглах” үзлээр асуудалд ханддаг. Ингэх

нь ганц нэг төсөл, хөтөлбөр, эсвэл бодлогын үнэлгээнээс цааш хальж

холбогдох бусад төсөл, хөтөлбөр бодлогыг бас үнэлдэг.

Томоор зураглах үзэл нь эрүүл мэнд, боловсрол, эсвэл тээвэр гэх мэт

салбарын хүрээн дэх хөгжлийн үйл ажиллагааны нийт туршлага, үр

нөлөөг авч үздэг. Жишээлбэл, нэгэн яам хүүхэд, эмэгтэйчүүдийн

сайн сайхан аж байдлыг сайжруулахыг зорьсон үйл ажиллагааны

дүнд олж авсан ерөнхий үр нөлөө болон сургамжийг тодорхойлох

хүсэлтэй байна гэж үзье; нэг хандивлагч боловсролын салбарын

стратегийг судлан үнэлэхийг хүсч болно.

Парисийн тунхаглал болон Аккрaгийн зөвшилцлийн хүрээнд

хандивлагчийн зээлийн хөтөлбөр нь улам бүр нийт салбарын өргөн

хүрээг хамрах явдалд суурилдаг (SWAps) болж байна. Эдийн засаг,

улс төр, нийгмийн цогц хүчин зүйл хөгжлийн үйл ажиллагаа болон

үнэлгээнд ч нөлөөлж байна. Хөгжил болон хөгжлийн үнэлгээ нь

хувийн хэвшил, ашгийн бус гүйцэтгэгч болон өмгөөллийн

байгууллагууд болон иргэний нийгмийг бүхэлд нь багтаасан Засгийн

газрын бус тоглогчдыг улам бүр хамруулдаг олон ургальч салбар

болоод байна.

Хөгжлийн үйл ажиллагаа нь шугаман гинжийн дагуу явахаа болилоо.

Хөгжлийн хөрөнгө оруулагчдын ард “хэрвээ... – ... тэгээд” гэсэн учир

шалтгаан байгаа хэдий ч эдийн засаг, улс төр, уур амьсгал болон

нийгмийн олон хүчин зүйлүүд аль нэг хөтөлбөртэй харилцан

нөлөөлж, түүний үр дагаварт нөлөөлж байна. Үнэлгээчид эдгээр

хүчин зүлийг тодорхойлж, тэдгээрийн нөлөөг ойлгомжтой болгох

хэрэгтэй болж байна.

Үнэлгээний нарийн түвэгтэй байдал нэмэгдэхийн хэрээр эдгээр

хүчин зүйлийн харилцан үйлчлэл улам илүү цогцолбор болж байна.

Улс орнууд болон тэдгээрийн түншүүд уур амьсгалын өөрчлөлт зэрэг

салбар, улс орон, салбар дундын нийтлэг асуудлуудад өөрчлөлт

оруулж байгаа хавсармал нөлөөллийг тодорхойлохыг эрэлхийлж

байна.

Үнэлгээчид энэхүү нарийн түвэгтэй орчинд үнэлгээг удирдан залах

хэрэгтэй болж байна. Гэвч юу үнэлэх гэж байгаагийн цар хүрээ

өргөсхийн хэрээр үнэлгээний нарийн түвэгтэй байдал зүгээр нэг

нэмэгдэхгүй байна. Туршлага суугаагүй, эсвэл чадавхи сул байгаа

орнуудад үнэлгээний ачааны хүнд өсөн нэмэгдэж буйг ухамсарлаж

Парисийн тунхаглал болон Аккрaгийн зөвшилцөл тухайн орон дахь

туслалцааны чанар, тэрхүү туслалцааны үр дүнгийн олон талын

үнэлгээний хэрэгцээг хүчитгэж өгсөн юм.

Хөгжлийн асуудал нь улс орны бодлогын шинэтгэл, чадавхи бий

болгох болон дэлхий нийтийн анхаарал татсан асуудлыг шийдэх

гэсэн илүү цогц хойшлуулшгүй асуудлыг дэвшүүлж байна. Үүний

улмаас үнэлгээ дараахь байдлаар өргөжиж байна:

зөвхөн төсөл, хөтөлбөр, эсвэл үйл ажиллагааны түвшнээс улс орон,

салбар, сэдэв, бүс нутгийн болон дэлхийн түвшин рүү өөрийн

тусгалаа өөрчлөн чиглүүлж байна.

Дэлхийн хэмжээний болон хөтөлбөрийн хүрээний үр дүнг тооцож

үнэлэхийн тулд үйл ажиллагааны түвшнээс эхлээд улс орны

түвшинд хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ үр дагаврыг хэрхэн илүү

сайн нэгтгэж болохыг тодорхойлох

хөтөлбөрийн төлөвлөлт, түншлэлийн хандлага болон засаглалын

нийт үр дүнгийн нөлөөг тооцон үнэлэх арга зам хайх

дээд шатанд нь хүлээн зөвшөөрүүлж, тогтолцооны түвшинд

ашиглах боломжийг эрж хайх (Хеат, Грассо болон Жонсон нар

2005).

Улс орны үнэлгээ нь юу болж өнгөрснийг ерөнхийд нь ойлгох, улс

орны хэмжээнд хөгжлийн нийт үр нөлөөний тухай шинэ соргог

зүйлээр хангах, туршлага олж авах нэг арга зам нь юм. Гэхдээ энэ

арга зам нь ямагт тодорхой бус байдаг. Салбарын буюу сэдэвчилсэн

үнэлгээ—ганц орон эсвэл олон орон—"том-зургийг бас илрүүлж

чаддаг. Тэд бэлэн өгөгдөл, ярилцлага, газар дээр нь хийх судалгаа,

тусгалын бүлгийн хослолыг оролцуулан олон төрлийн арга хэрэглэх

магадлалтай.

Энэ бүлэгт Томоор зураглах үзэл бодлын таван төрлийг авч үзэж

байна:

• хамтын үнэлгээ

• улс орны хэмжээний хөтөлбөрийн үнэлгээ

• салбарын хөтөлбөрийн үнэлгээ

• сэдэвчилсэн үнэлгээ

• дэлхий нийтийн болон бүс нутгийн түншлэлийн хөтөлбөрийн

үнэлгээ

■Хамтын

үнэлгээ :

нэгээс олон

байгууллага

оролцож,

хамтран хийж

байгаа

үнэлгээг

хэлдэг

Хамтын үнэлгээ

Хамтын үнэлгээ гэж түүнд нэгээс олон байгууллага оролцож,

хамтран хийж байгаа үнэлгээг хэлдэг.

Үнэлгээний үйл явцад ямар бие түнш оролцож, яаж үнэлгээний нөөцөө

нийлүүлж, үнэлгээний тайлангаа нэгтгэж байгаагаас шалтгаалан

“хамтарсан байдал”-ын харилцан адилгүй зэрэглэл байдаг. Хамтарсан

үнэлгээ хөтөлбөр, стратегийн үр нөлөө, төрөл бүрийн түншүүд дэмжсэн

хүчин чармайлтын бие биесээ нөхөх чадвар, тусламжийн зохицуулалт

зэрэг олон зүйлийг тооцон үнэлэхээс үүдэлтэй асуудлыг даван туулахад

тусалдаг. (ЭЗХАХБ 2002, х. 26)

Хамтын үнэлгээг 1990–ээд оны эхээс хийж эхэлсэн. Хамтын үнэлгээ

2005 оны Парисын тунхаг, 2008 оны Аккрагийн зөвшилцлийн дараа

тоо, чанарын хувьд өсч байна. Гэхдээ улс орны үр дүнд суурилсан

өгөгдлийн тогтолцооноос хамаарсан үзэл баримтлалын төсөөлөл

эдүгээ сул хэвээр байна. Парисын тунхагийн үнэлгээ үнэлгээний тоо

нэмэгдэж, тэдгээрийн чанар илүү сайжирч, тэд улам бүр илүү

ашиглагдахуйц болж байгааг харуулсан байна. Гэсэн хэдий ч,

хандивлагчид улс орны эрүүл саруул өгөгдлийн тогтолцоонд найдаж

чадахгүй байна. Тэд өөрсдийн тогтолцооны үр дүнгээр тайлагнадаг

дарамт шахалттай өнөө хэр тулгарсаар байна. Хамтын үнэлгээг

дараахь байдлаар явуулна:

• хандивлагч + хандивлагч

• хандивлагч + түнш орон

• олон талын хандивлагч + олон талт түнш

• түнш + түнш (Чен болон Слот нар 2007).

Брейер (2005) ажлын хэлбэрт суурилсан хамтын үнэлгээний төрөл

судлалыг тодорхойлсон байна. Сонгодог олон талт арга хэмжээний

дор оролцоо бүх сонирхогч талуудад нээлттэй байх ба тэд тэнцүү

нөхцөлөөр оролцож, хувь нэмрээ идэвхитэй оруулдаг.

Шалгаруулалттай олон талт арга хэмжээний дор оролцоо тодорхой

бүлэг (Европын холбоо шиг)-т хамаарах, эсвэл үнэлэх гэж байгаа

асуудалд хүчтэй дэмжлэг үзүүлэх гэх мэт зөвхөн тодорхой шаардлага

хангасан байвал нээлттэй байна.

Хамтын үнэлгээний төлөвлөлт түүний амжилтад нэн чухал байдаг.

Брайерийнхаар бол:

Хамтарсан үнэлгээний өнгөрсөн туршлагаас суралцсан бараг бүх

нийтийн гэхээр нэг сургамж бол санал болгож байгаа үнэлгээний

эхний шатны үйл явцад түүний зорилго, зорилт, төвлөрөл, хэмжээг

тодорхойлон боловсруулж, тэр талаар санал нэгдэхэд хангалттай цаг

гаргах нь нэн чухал байдаг. Үүнийг шаардагдах хугацаа, тэвчээр

гаргаж гүйцэтгээгүй цагт, дүн шинжилгээ хийсэн олон үнэлгээний

үйл явц хожимоо хүндрэлд ордог тохилдлууд гардаг байна (2005, p.

40).

Хамтарсан үнэлгээнд цөөн байгуулага оролцож байгаа бол

удирдлагын бүтэц энгийн байдаг:

• Үнэлгээчид байнга уулзалдаж байх шийдвэр гаргаж, удирдлагын

бүх шийдвэрээ харилцан хуваалцах.

• Үнэлгээчид бүх байгууллага удирдлагад тэнцүүхэн оролцох

боловч нэг юмуу түүнээс олон байгууллагыг манлайлах үүрэгтэй

байхаар шийдэж болно.

• Үнэлгээчид удирдлагын үүрэг хариуцлагыг нэг байгууллагаар

төлөөлөн гүйцэтгүүлж, бусад байгуллагад гол гарцыг хянаж байхыг

зөвшөөрөх шийдвэр гаргаж болно. (OECD2006).

Томоохон хамтын үнэлгээний удирдлагын хамгийн нийтлэг бүтэц нь

(a) хяналтын хорооны зөвлөлийн гишүүн, (б) үнэлгээний өдөр

тутмын үйл ажиллагааг эрхэлдэг жижгэвтэр компани хоёроос

бүрдсэн хоёр шатлалтай тогтолцоо юм. Энэ бүтцийн хүрээнд зарим

байгууллага чимээгүй түнш шиг оролцож болох эсэх болон шийдвэр

гаргахад хяналтын хороо шийдвэрийн нарийвчлалын аль түвшинд

оролцож байх, удирдлагын бүлэгт хичнээн түнш оролцох, хэдий

хэмжээний үүрэг хариуцлагыг тэднээр төлөөлүүлэх гэх мэтийн

мэдэгдэхүйц дур зоргоор шийдэж болох зүйл байсаар байна. (OECD

2006, p. 20)

Нөгөө нэг хувилбар нь уян хатан буюу төвлөрлийг сааруулсан

хандлага юм. Байгууллага бүр нийт үнэлгээний тусгай дэд

бүрэлдэхүүнийг эвлүүлдэг зураг маягаар удирдан залж болно. Энд

бас зарим хэсгийг нь хамтран хийж, зарим хэсгийг нь тусгай түнш

хийдэг холимог хандлагыг хэрэглэх бололцоотой (OECD 2006).

Төвлөрлийг сааруулсан болон төвлөрсөн бүтэц хоёулаа давуу болон

сул талтай. Үнэлгээний төвлөрлийг асуудлаар нь сааруулсан

удирдлага үүрэг хариуцлагыг төлөөлүүлэх, хуваахад хялбархан байх

ба илүү үр нөлөөтэй удирдлагын үйл явыг нөхцөлдүүлдэг. Гэлээ ч,

төвлөрлийг сааруулсан бүтэц, хүчин чармайлтын давхардал бий

болгох, эсвэл зарим чухал асуудал орхигдох нөхцөл бүрдүүлнэ.

Төвлөрсөн удирдлагын бүтэц хэрэглэх нь түнш бүрийг орц оруулах,

үнэлгээний үйл явцын бүх бүрэлдэхүүнд нийтэд нь нөлөөтэй байх

боломжтой болгодог хэдий ч хариуцан эзэмших болон төвлөрлийг

сааруулах стратегитэй хамт ирдэг шахалт шуурхай байдлын

мэдрэмжгүй байдаг. Түншүүд бүтэц бүрийн нэмэх болон хасах талыг

авч үзээд үнэлгээний хэрэгцээнд аль нь хамгийн сайн тохирч байгаа

талаар шийдвэр гаргах хэрэгтэй.

ХТХ /DAC/ дараахь гол асуудлаар үнэлгээний түншүүд зөвшилцөлд

хүрэх ёстой гэж үзэж байна:

• Үнэлгээг удирдах суурь дүрэм

• Үнэлгээний ажлын удирдамж

• Өгөгдөл цуглуулах болон шинжлэх арга техник

• Үнэлгээний баг сонгох аргачлал (тендер буюу гэрээлэлт)

• Төсөв, зардал, санхүүжилт

• Нийтэд мэдээлэх зэрэг асуудлыг оролцуулан үнэлгээний

дүгнэлтийг мэдээлэх дүрэм (OECD 2006).

Байер (2005) хамтарсан үнэлгээний эрх зүйн асуудлыг даван туулах

арга замыг хэлэлцүүлжээ. Энд дараахь зүйл орж байна:

• харилцан адилгүй түншүүдтэй гэрээ хийх хэрэгцээ

• эрх зүйн тогтолцоо, шаардлага болон бүлгийн нэрийн

өмнөөс тэргүүлэх үүргийг авсан байгууллагын тогтсон дадал

зэргийг хэвийн нөхцөлд тусгаж, зөвшилцөж, тохирсон дүрэм

• тохиролцон хэлэлцээ хийхийн оронд гэрээг цуцлах шалтгаан

(гүйцэтгэл муу үед) зэргийг багтаасан нийт ерөнхий дүнгийн

гэрээ хийх

• сан хөрөнгийг зохих зорилтын дагуу хэрэглэж байгааг

харуулсан явцын тайлан өгч байх болзол нөхцөл

Нэгэнт албан ёсны бүтэц бий болж, суурь дүрэм гарсан бол хамтын

үнэлгээний манлайлагч үйл ажиллагаа болон удирдлагын шийдвэрлэх

асуудал руу орно. Фреемен (2007) хөндлөнгийн үнэлгээний багийн

удирдлага, зохион байгуулалтын 16 дүрмийг тодорхойлжээ (Хүснэгт

11.1).

Өөр нэг үнэ цэнтэй сурвалж бол ХТХ /DAC/-ны Хамтын үнэлгээг

удирдах удирдамж юм. (Удирдамжийн Вэб хуудасны холбоосыг энэ

бүлгийн төгсгөлд өгөв.)

Хүснэгт 11.1 Хөндлөнгийн үнэлгээний багийг сонгох, зохион байгуулах,

удирдах ба үр дүнг тайлагнах

Асуудал Дүрэм

Хөндлөнгийн

үнэлгээний

баг сонгох

• Хөгжлийн хамтын ажиллагааны цогц бөгөөд томоохон үнэлгээг боломжийн

хэрээр бат бөх үндсэн ур чадвараар ханга.

• Зохион байгуулалтыг аль болох энгийн байлгах, бололцоотой бол өмнө нь

хамтарч байсан байгууллагатай хамтран ажиллах

• Үндэсний зөвлөх нарыг олон улсын өрсөлдөөнт шалгаруулалтанд оролцуулж,

тэднийг арга зүй сонгох, төлөвлөхөд оролцуул

• Олон орны судалгаанд газар дээрээ байгаа баг болгон байгууллага бүрийг газар

зүйн болон зохион байгуулалтын хувьд дагнан мэргэшүүлэхээсээ илүү корсорциумд

орсон төрөл бүрийн байгууллагын хүч нөөцийг нэгтгэх хэрэгтэй.

Хөндлөнгийн

үнэлгээний

багийн

удирдлага

Хөндлөнгийн

Удирдлагын

• Үнэлгээнд оруулах хувь нэмэр, амлалтыг үнэлгээний гадаад талын гол

байгууллагын зөвлөлийн түвшинд ойлгомжтой болго.

• Үнэлгээний багийн семинар хийж, хэмжүүр, тайлангийн нийтлэг хандлагыг

боловсруулна.

• Боломжтой байгаа газар бүрт нийт үнэлгээний хяналтын хороонд тайлагнаж байх

удирдлагын бүлэг байгуулна.

• Хяналтын хорооны хурал дээр нийтлэг байр сууриа бүрэн хэлэлцэж, бодож олоход

хангалттай хугацаа гаргаж өг.

• Хамтын үнэлгээнд гадны үнэлгээч нар нээлттэй, ил тод ажиллаж, урьдчилсан болон

эцсийн дүгнэлт, зөвлөмжид зориулж олж авах нотлох баримттай арга, аргачлалаа

шууд холбох боломжийг бүрдүүл.

• Нэмэгдэл нөөцийн, шаардагдсан үед, хэлцэл хийх үнэлгээний багтай байх ба

удирдлагын бүлэг нь анхны гэрээний үр дүнд авч хийх ажлын хуваарийг тохирох

багийг зохион

байгуулах

(анхны нөөцийн багцыг ашиглан) болон шинэ асуудал болон ашиг сонирхлын дүнд

бий болсон ажил, эсвэл урьдчилан харах боломжгүй учир шалтгааны улмаас урган

гарсан зүйлийн талаар тохиролцоонд хүрэхээс ажлаа эхэлнэ. Ингэж хийх нь

шаардлагатай аль ч шинэ ажлын нарийвчилж, өртөг зардлыг тооцсон, цаг хугацааны

хуваарьтай төлөвлөгөө бэлтгэхийг багаас шаарддаг.

• Консорциумын тэргүүлэх байгууллага хатуу амлалттай, олон улсын хөгжлийн

хамтын ажиллагааны үнэлгээнд оролцсон туршлагатай байх явдлыг хангана. Төсөл нь

үндсэн ажил хэрэг, зах зээлтэйгээ жам ёсоор зохицсон байна.

• Сонирхогч талууд бүх ажиллагааны турш хатуу эерэг чиг хандлагаа ямагт хадгалж

байх явдлыг хангана.

• Хяналтын хорооны бүх гишүүдийг хамаардаг үнэлгээний гадны баг зохион

байгуулалтын гажуудал гаргах, бүгд адил тэгш юм шиг аашлахаас зайлсхийж байх

явдлыг хангана.

Хөндлөнгийн • Төсвийн мэдэгдэхүйц хувь хэмжээг тархаан түгээх, дагаж бататгах үйл ажиллагаанд

Удирдлагын оруул.

багийн үр • Тайлангийн төслийг танилцуулахаас өмнө дүгнэлтийн урьдчилсан танилцуулга хий.

дүнг

• Үнэлгээчид болон хяналтын зөвлөлийн гишүүд тайлангийн төслийг сайжруулах

тайлагнах зорилгооор, нээлттэй хэлэлцэх, тэр нь тийн хийж болохоор байх, түүний зэрэгцээ

үнэлгээч нар үнэлгээний олдвор, дүгнэлтийн талаар хүлээсэн үүрэг хариуцлагаа сахих

боломжтой, бас сахих хүсэлтэй байх явдлыг хангана.

Эх сурвалж:Фрееманд суурилав 2007.

Улс орны хөтөлбөрийн үнэлгээ

■ Улс орны

хөтөлбөрийн

үнэлгээ:

аль нэг оронд

өгч

буй нийт

хөтөлбөрийг

үнэлнэ.

Томоор-зураглах ойлголт ихэнхдээ улс орны туслалцаанд төвлөрдөг.

Улс орны хөтөлбөрийн үнэлгээ (заримдаа улс орны туслалцааны

үнэлгээ буюу улс орны хөтөлбөрийн үнэлгээ гэдэг) аль нэг оронд өгч

буй нийт хөтөлбөрийг үнэлнэ.

Улс орны хөтөлбөрийн үнэлгээ ихэнхдээ юу хийснийг нь юу

төлөвлөсөнтэй нь харьцуулдаг хэм хэмжээний судалгаа байдаг. Энэ нь

дараахь асуудлыг хамарна:

• улс оронд үзүүлж буй туслалцааны хөтөлбөр, түүний эрэлт

хэрэгцээнд хэрхэн нийцэж байгааг үнэлэх стратегийн

хамаарлын үнэлгээ

• байгууллагын хэмжээний үр дагаврын хэрэгжилтийг сорьж,

хүсэн хүлээсэн үр дагаврыг бий болгож чадсан эсэхийг

тодорхойлох

• олон салбар, эсвэл улс оронд хэрэглэсэн төрөл бүрийн чиг

хандлагын дүнд хүрсэн амжилт, бүтэлгүйтлийг тодотгон,

гүйцэтгэлд хувь нэмэр оруулж байгаа хүчин зүйлийг

илэрхийлэх

• тухайн оронд өгсөн хандивлагчийн тусламжийн үр нөлөөг

тодорхойлон илэрхийлэх (1999).

Улс оронд үзүүлж буй тусламжийн үнэлгээ хамаарал, үр нөлөө,

нөлөөлөл, тогтворжилт зэрэг ХТХ-ны шалгуурт анхаарлаа

төвлөрүүлнэ. Тэдгээр нь хандивлагчийн болон улс орны гүйцэтгэл,

эсвэл хоёуланг нь хардаг (Шигтгээ 11.1). Улс орны хөтөлбөрийн

үнэлгээ мэдэгдэхүйц сорилттой тулгарч болно. Үүнд:

• Нийт орны туслалцаа уялдаа бүхий зорилго, оновчтой

тодорхойлсон үр дагавар байхгүй, харин ерөнхийлсөн

хандлагатай байх.

• Хөгжлийн ижил төстэй үйл ажиллагаа хэд хэдэн эх үүсвэрээс

санхүүжүүлсэн нь холбоос, нөлөөлийн асуудлыг хүндрэлтэй

болгох. (Тэмдэглэл: хамтран санхүүжүүлэх нь нэг асуудал;

хандивлагч ижил төстэй үйл ажиллагааг санхүүжүүлэх нь бас

өөр асуудал.)

• Хөгжлийн үйл ажиллагааны хувьд бусад нь юу хийж байгааг

мэдэхэд хүндрэлтэй байдаг тул улс орны хэмжээн дэх нийт

туслалцааны зураглалыг ер нь бол хийдэггүй

• Аль ч үнэлгээтэй адил “[T] энд нэр хүндээ дэнчинд тавих болон

үр дагавраас болгоомжилсон айдас нь ёс зүй, хөтөлбөрийн

амлалт, түншийн эрх зүйн байдалд эрсдэл учруулж болно. Улс

орны хөтөлбөрийн үнэлгээ, бусад аль ч үнэлгээтэй адил

мэдрэмжтэй ажиллахыг шаарддаг.” (ЭЗХАХБ, 1999, х. 18).

Хөгжлийн үнэлгээний ХТХ-ны сүлжээ дараахь асуудлыг зөвлөж

байна:

• Үнэлгээний ихээхэн хэсэг нь тусламж хүлээн авагч орон болон

бусад түнш бүрэн, идэвхитэй оролцсон хамтын үнэлгээгээр

хийгдэх ёстой.

• Хөгжиж байгаа орнууд төлөвлөлт, зохицуулалт, үнэлгээний

товлол зэрэгт тэргүүлэх үүргийг хүлээн авахад ихээхэн идэвхи

гаргах ёстой

• Хөгжиж байгаа орнуудад хамтын үнэлгээг санаачлах, хөтлөн

явуулах зохион байгуулалтын чадавхи бий болгоход нь дэмжлэг

үзүүлэх ёстой.

• Хүлээн авагч орны янз бүрийн түншүүдийн дунд илүү сайн

зохицуулалт хийх, мэдлэгээ хуваалцах хэрэгтэй байдаг.

Үндэсний хяналт-шинжилгээ, үнэлгээний сүлжээ, мэргэжлийн

холбоодыг байгууж, тэлж өргөжүүлэх хэрэгтэй.

• Хөгжиж байгаа хэд хэдэн орны оролцоотой томоохон хамтын

үнэлгээ хийхдээ хөгжиж байгаа орнууд өөрсдийн үзэл бодол,

орцын зохицуулалтыг хангах ажлыг хамтдаа хөнгөвчилж,

дэмжих хэрэгтэй байна. ( ЭЗХАБ 2005,х.7).

Олон талын хөгжлийн банкны Үнэлгээний хамтын ажиллагааны бүлэг

саяхан улс орны үнэлгээний сайн туршлагын стандарт хэвлүүлжээ.

Эдгээр стандарт үнэлгээний шалгуур, журмыг цаашид жигдрүүлэх,

үнэлгээний үр дүнг илүү харьцуулах боломжтой болгохыг зорьсон

байна. Энэхүү стандартын 2003 оны хувилбарын Вэб холбоосыг энэ

бүлгийн төгсгөлөөс үзэж болно (Үнэлгээний хамтын ажиллагааны

бүлэг 2008).

Улс орны хөтөлбөрийн үнэлгээ тухайн орон болон хөгжлийн

байгууллагын хамтдаа боловсруулсан сонирхогч талууд юу хүсэн

хүлээж буйг шийдвэрлэж, ойлгомжтой тодорхойлсон ажлын

удирдамжаас эхлэх хэрэгтэй. Хамрах цаг хугацааг тодорхой заах ёстой.

Ажлын удирдамж:

• үнэлгээний зорилго, түүний шалгуур, үнэлгээний үр дүнг хэрхэн

ашиглах арга замыг ойлгогдохуйцаар мэдэгднэ.

• Улс орны хөтөлбөрийн хувьд тухайн байгууллагын тавих анхны

тэргүүлэх чиглэлийг тогтоон зааж өгнө (жишээлбэл, ядуурлыг

бууруулах, үр тарианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх)

• тайлагнал, түгээн тархаалт, үнэлгээний мөрөөр авах арга хэмжээг

тодорхой заана; үнэлгээний үр дүнг бүрэн ил болгох нь зүйтэй.

Шигтгээ 11.1 Улс орны хөтөлбөрийн үнэлгээний аргачлалын жишээ

Дэлхийн банкны бие даасан үнэлгээний бүлэг (IEG) 1995 оноос хойш 70 гаруй хөтөлбөрт үнэлгээ хийж,

ойлгомжтой томьёолсон аргачлал боловсруулсан юм (Дэлхийн банк 2008). Дэлхийн банкны бие даасан

үнэлгээний бүлгийн үнэлгээний аргачлал нь доороос дээш, дээрээс доош гэсэн хандлагатай. Гол зорилт

бүрт орны туслалцааны үнэлгээ дараахь асуудлыг үнэлнэ: :

• зорилтын уялдаа холбоо

зээлийн болон зээлийн бус хэрэгсэл хоорондын тэнцлийг оролцуулан зорилтыг хангах Банкны

стратегийн хамаарал

• стратегийг хэрэгжүүлсэн байдлын үр ашиг

• хүрсэн үр дүн.

Үнэлгээг хоёр алхамтай явуулжээ. Эхний алхам нь Банкны хөтөлбөр нь түүний тодорхой зорилт, эсвэл

төлөвлөсөн үр дагаварт хүрсэн эсэх, ба улс орны хөгжилд үзүүлсэн мэдэгдэхүйц нөлөөллийн дээрээс

доош хийсэн хяналт байдаг. Хоёр дахь нь Банкны зорилтод хүрэхэд ашигласан бүтээгдэхүүн,

үйлчилгээ (зээл олголт, дүн шинжилгээний болон зөвлөхийн үйлчилгээ тусламжийн зохицуулалт) –ний

дороос дээш хяналт юм.Энэ хоёр алхам хамтдаа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаархи дүгнэлт,

хөгжлийн нөлөөллийн хэмжээний зохицлыг сорьдог. Дараа нь хүрсэн үр дүнд Банк, бусад хандивлагч,

Засгийн газар болон гадаад хүчин зүйлийн оруулсан харьцангуй хувь нэмрийн тооцоот үнэлгээ хийнэ.

Туслалцааны хөтөлбөрийн хүлээгдэж буй хөгжлийн нөлөөллийг Дэлхийн банкны бие даасан

үнэлгээний бүлэг үнэлэхэд гол стратегийн зорилт ямар хэмжээнд хамааралтай бөгөөд хүрч болохуйц

байгааг хэмждэг. Ер нь бол хөтөлбөр Мянганы хөгжлийн зорилт (МХЗ), ядуурлыг бууруулах гэх мэт

тэргүүлэх зорилтыг ашиглан өөрийн зорилгоо илэрхийлсэн байдаг. Улс орны туслалцааны стратеги

нийгмийн үйлчилгээний сайжруулсан зорилт, хөдөөгийн цогц хөгжлийг дэмжих зэрэг завсрын зорилт

тогтоож болно. Энэ нь бас хөтөлбөрүүд тэргүүлэх зорилтуудад хүрэхэд хэрхэн дэмжлэг үзүүлэх гэж

буйг тодорхой зааж болно.

Үнэлгээ завсрын зорилт хангалттай цэвэр ашиг бий болгож чадсан, орны туслалцааны стратегид

тодорхойлсон үр дүнгийн гинжин холбоосын үндэслэлтэй байсан эсэхийн нотлохыг чармайдаг.

Уялдаатай хобоосыг тодорхойлоогүй байгаа үед үнэлгээч энэхүү уялдаа холбоосын гинжийг нотлох

баримтаас гарган авахыг хичээх хэрэгтэй. Үнэлгээч бас завсрын болон тэргүүлэх зорилтын хамаарал, үр

ашиг, үр дагаврыг тооцон үнэлэх хэрэгтэй болно.

Үнэлгээч бас олон улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлийн өмчлөлийг аль үйлчлүүлэгч хэр зэрэг

хэмжээнд үзүүлж байгааг үнэлнэ. Ийм тэргүүлэх чиглэлийн жишээнд МХЗ, хүний эрхийн хамгаалал,

ардчилал, жендэр болон хүрээлэн байгаа орчин зэрэг ордог. Үнэлгээчдэд энэхүү туслалцаанд сонгон

авсан хандлага зохистой байсан эсэхэд төвлөрөх боломж олгодог эдгээр асуудлыг ялгаж тодорхойлсон,

мөн улс орны туслалцааны хөтөлбөрөөр хэрэгжүүлсэн баймаар байдаг. Стратеги нь тодорхой зөрчлийг

дурдалгүй өнгөрөөх, эсвэл гол үйлчлүүлэгчийн хөгжлийн бэрхшээлээс зайлсхийж, хөтөлбөрийн

хамаарал, үйлчлүүлэгчийн өмчлөлийг бодитойгоор бууруулж, хамгаалалтыг зөрчих гэх мэт, хүсүүшгүй

хажуугийн нөлөө авчирч болно. Энэ бүх хүчин зүйлийг хөтөлбөрийн үр дагаврыг шүүн тунгаахад

тооцох хэрэгтэй. Нэг чухал зүйл нь хэдийгээр Дэлхийн банкны төсөл сайн гүйцэтгэлтэй байлаа ч,

тухайн улс орных тийм сайнгүй гүйцэтгэгдсэн байвал туслалцааг хангалтгүй гэж тооцох буюу эсрэгээр

байж болно.

Сөрөг баримт олоход хүндрэлтэй учраас улс орны хөтөлбөрийн

үнэлгээнд зэрэгцүүлэх жишиг (benchmarking) чухал байдаг.

Харьцуулалтыг ерөнхийдөө нэг бүс нутагт орших төстэй улс орны

хүрээнд хийдэг. Улс орны хөтөлбөрийн олон үнэлгээ олон нийтэд

нээлттэй байдгаас илүү солбилцсон байгууллагын харьцуулалт

үндэслэлтэй болно. GPS–д дурдсанаар бол улс орны үнэлгээний

нарийвчлал өсөн нэмэгдсээр байна. Парисийн тунхаглал, Аккрагийн

мэдэгдэлд хариу болгон, жишээлбэл, улс орны туслалцааны олон

түншийн үнэлгээг Олон талт хөгжлийн банкны хүрээнээс

цаашлуулах, гадны туслалцааны бүх нөөцийг хамруулах шаардлага

тавьж байгаа бөгөөд энэ нь үнэлгээний сорилтыг ихээхэн

нэмэгдүүлнэ.

Салбарын хөтөлбөрийн үнэлгээ

■Салбарын

хөтөлбөрийн

үнэлгээ:

эрүүл мэнд ,

боловсрол,

орон сууц,

эсвэл тээвэр

гэх зэрэг гол

салбарын

хөтөлбөрт

хийдэг

үнэлгээ юм

Салбарын хөтөлбөрийн үнэлгээ нь эрүүл мэнд, боловсрол, орон

сууц, эсвэл тээвэр гэх зэрэг гол салбарын хөтөлбөрт хийдэг үнэлгээ

юм. Шилжих хөдөлгөөний олон улсын байгууллага (IOM)-ын

Үнэлгээний удирдамжинд салбарын үнэлгээг “бүгдээрээ нэг орон

юмуу солбицсон орнуудын адилхан салбарт байрласан олон төрлийн

тусламжийн үйл ажиллагааны үнэлгээ юм. Салбар нь эрүүл мэнд, аж

үйлдвэр, боловсрол, тээвэр, хөдөө аж ахуйн үйл ажиллагааны

тодорхой салбарыг хамруулсан байдаг” хэмээжээ (IOM 2006, p. 30).

Салбарын хөтөлбөрийн үнэлгээ янз бүрийн зорилт, өөр өөр

хандивлагч бүхий олон төслийг нарийвчлан үздэг учраас төсөл

үнэлэхээс хамаагүй өргөн, цогц байдаг; тэдгээр нь бараг улс орны

хөтөлбөрийн үнэлгээ шиг нарийн цогц байдаг (хэрэв нийт улс орны

хэмжээнд явуулбал түүнээс ч илүү өргөн, цогц байна). Салбарын

хөтөлбөрийн үнэлгээ нь ерөнхийдөө улс орны хөтөлбөртэй адилхан

хэм хэмжээнд суурилна.

Улс орны хөтөлбөрийн үнэлгээ болон салбарын хөтөлбөрийн

үнэлгээг Дэлхийн банкны бие даасан үнэлгээний бүлгийн үнэлгээтэй

харьцуулан үзэх нь зүйтэй. Ер нь бол, улс орны түвшинд тухайн

оронд тодорхой цаг хугацааны үе шатанд хэрэгжүүлсэн Дэлхийн

банкны төслүүдийн бүхий л багцыг хянан үздэг. Салбарын үнэлгээ

зарим орны хэмжээнд тодорхой цаг хугацааны үе шатанд, тодорхой

салбарт хэрэгжсэн бүх төслийг хянан үзнэ. Гэлээ ч, салбарын

хяналтын тохиолдолд Дэлхийн банкны бие даасан үнэлгээний бүлэг

үргэлж тодорхойлолтын асуудал авч үзсэн байдаг. Хэрвээ, аль нэг

төсөл олон салбарыг хамарч байвал Дэлхийн банкны бие даасан

үнэлгээний бүлэг сонирхож буй салбар нь гол салбар байгаа зөвхөн

тийм төслийг хамруулах уу, эсвэл хоёр дахь, бүр гурав дахь асуудалд

хамаарах төслийг бас хамруулах уу Хэрэв Дэлхийн банкны бие

даасан үнэлгээний бүлэг өргөн багц авч үзвэл энэ нь тухайн өөр

салбарт бус зөвхөн түүнд өгсөн нөөцийн хувь хэмжээгээр үр дүнг

жигнэж болох уу Тиймээс хэдийгээр улс орны болон салбарын

үнэлгээ хоёулаа багцын санхүүжилттэй байдаг ч гэсэн салбарын

хяналтын асуудал илүү цогц байдаг.

Ижил төстэй асуудлууд үнэлгээний загвар, аргачлалын тухайд ч гарч

ирж болох юм. Дэлхийн банкны бүлэг болон бусад зээлдэгч,

хандивлагч нарын хувьд улс орны үнэлгээний арга улам илүү

стандартчилагдаж байна. Эсрэгээрээ, салбарын үнэлгээ нь тухайн

үнэлгээний тодорхой асуулт, судалгаанд ашиглах нөөцөөр

тодорхойлогддог загвар, аргачлалын хувьд илүү өвөрмөц /sui generis/

буюу тухайн нөхцөлд тохирсон болох хандлагатай байна. Ихэнх

орнуудын төлөв байдлын судалгаанд үүнийг шаардлагатай гэж

үзээгүй байна. Нөхцөл байдлын судалгаа хэрэглэсэн газарт нөхцөл

байдал, арга сонгох нь чухал асуудал бөгөөд түүнийг шийдвэрлэх

ёстой.

Өмчлөгч болон түншийн үүрэг хариуцлага салбарын хөтөлбөрийн

үнэлгээнд гол асуудал байдаг. (Данийн Гадаад хэргийн яам 1999).

Хөгжлийн байгууллага болон түнш байгууллага хоёулаа тусламж

хүргэлт, хариуцлагын тогтолцоо, салбар дахь тогтворжилтыг

сайжруулахад анхаарч байна. Танзанийн эрүүл мэндийн салбарын

хамтын үнэлгээ эдгээр гол хамаарах зүйлийг тодорхойлжээ (Шигтгээ

11.2).

Шигтгээ 11.2 Танзанийн эрүүл мэндийн салбарын хамтын үнэлгээ,

1999–2006

Танзанийн эрүүл мэндийн салбар 1990-ээд онд зогсонги байдалд орсон юм. Орон

нутгийн эрүүл мэндийн үйлчилгээг нэн шаардлагатай эм, тоног төхөөрөмж,

ханган нийлүүлэлт, түүнчлэн дэд бүтэц, удирдлага тааруу, хяналт, ажилтнуудын

идэвхи, урам байхгүй зэрэг ноцтой дутагдал гарч байв. Салбар зогсонги байдалд,

эсвэл эмнэлгийн халамж үйлчилгээ бүр муудах байдалтай тулгараад байв.

Нийтийн салбар, шашны байгууллага болон хувийн хэвшлийн үйлчилгээгээр

хангагчид хооронд эрүүл мэндийн үйлчилгээний хамтын ажиллагаа маш бага

байлаа. Эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилт маш бага, тухайлбал, улсын

эрүүл мэндийн салбарын нэг хүнд ногдох зардыг 3.46 долларын хэмжээнд

санхүүжүүлж байв. Бас хөгжлийн түншүүдийн эрүүл мэндийн салбарт өгч буй

дэмжлэгийг зохицуулж байгаа нотолгоо маш бага байлаа.

Танзанийн Засгийн газар, түүний хөгжлийн түнш (Бельги, Канад, Дани, Герман,

Голланд болон Швейцари)-үүд энэ нөхцөл байдалд хариу болгож Засгийн газраас

хамтран байгуулсан төлөвлөлтийн төлөөлөгчдийг томилж явуулахаас энэ ажлыг

эхлэв. Энэ үйл явц эрүүл мэндийн салбарын анхны гол стратегийн төлөвлөгөө

болох Эрүүл мэндийн салбарын ажлын хөтөлбөр (POW)-ийг 1999 онд

боловсруулж, эрүүл мэндийн салбарт үзүүлэх дэмжлэгийг бүхий л салбар даяар

хандах аргын хүрээ (SWAp)-нд хийх тухай тохиролцсон үр дүнд хүрсэн байна.

POW болон түүний дараа гаргасан Эрүүл мэндийн салбарын стратегийн

төлөвлөгөө 2 (HSSP2)-нд салбар дахь нотлогдсон дутагдлыг арилгах эрүүл

мэндийн салбарын шинэтгэл хийх зорилготой үйл явцыг илэрхийлж, Мянганы

хөгжлийн зорилт (МХЗ), Өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах үндэсний

стратеги (NSGRP)/MKUKUTA)-д тусгасан эрүүл мэндийн онцлог зорилго,

зорилтод хүрэх зорилт дэвшүүлсэн байна.

POW болон HSSP2-д тодорхойлж заасан стратегийн оролцооны хэд хэдэн

тэргүүлэх зорилт гэвэл:

• дүүргийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, бүсийн болон үндэсний

нарийн мэргэжлийн эмнэлгийг бэхжүүлэх

• Эрүүл мэнд, нийгмийн халамжийн төвлөрсөн яамны үүргийг бодлого

дэмжигч байгууллага болгон өөрчлөх

• төвлөрсөн дэмжих тогтолцоог сайжруулах (дэд бүтэц, эрүүл мэндийн

удирдлагын мэдээллийн тогтолцоо, эм хангамж, тээвэр болон мэдээлэл,

харилцааны технологи)

• ХДХВ/ДОХ-той тэмцэх үндэсний стратегийг HSSP2-ийн илэрхий

элемент болгон батлаж, хэрэгжүүлэх

• гадаадын болон Танзанийн нөөцийг жигдрүүлэх болон холбоход

чиглүүлж засгийн газар, хөгжлийн түншүүдийн харилцааг илүү үр

нөлөөтэй түншлэлд хүргэж сайжруулах

Шигтгээ 11.2 үргэлжлэл

Үнэлгээ дараахь дөрвөн чиглэлд төвлөрсөн байна:

• эрүүл мэндийн салбарын стратегийн болон хэрэгжүүлэх төлөвлөгөөний

МХЗ-ын эрүүл мэндийн болон NSGRP-ийн эрүүл мэндийн салбарын

зорилго, зорилтод хүргэх хамаарал, гадаад дэмжлэгийн зохистой байдал,

хамаарал

• эрүүл мэндийн салбарын шинэтгэлийн үйл явцын есөн стратегийн

тэргүүлэх зорилт бүрийн хүрээнд олсон амжилт, дэвшлийн хэмжээ

• үнэлгээний явцад хүртээмж, үйлчилгээ, чанар, эрүүл мэндийн үр дагаврыг

сайжруулахад олсон амжилт

• жигдрүүлэх, холбох, төрөл бүрийн тусламжийн хэлбэрийн ашиглалт

зэргийг оролцуулан үнэлгээний үе шатанд түншлэлд гарсан өөрчлөлт

Энэ үнэлгээг 2006 оны 12 дугаар сараас 2007 оны 9 дүгээр сард эрүүл мэнд,

үнэлгээний найман зөвлөхийн бүрэлдэхүүнтэй баг, түүний дотор гурав нь Уганда,

Малави үндэстэн, явуулсан аж. Хэрэглэсэн гол аргачлалд нь дараахь зүйл оржээ:

• өргөн хүрээний баримт материал хянах

• үндэсний түвшинд гол мэдээллийн ярилцлага

• Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны ажилтнуудын Танзанийн 16

дүүрэгт явуулсан дүүргийн өөрийн үнэлгээ

• зургаан дүүрэгт үнэлгээний багийн явуулсан төлөв байдлын гүн гүнзгий

судалгаа (олон нийтийн гишүүдтэй явуулсан хэлэлцүүлэг)

• үндэсний, бүсийн болон зөвлөлийн түвшинд эрүүл мэндийн салбарт ирж

буй санхүүгийн болон бусад нөөцийн урсгалын шинжилгээ

• үндэсний эрүүл мэндийн үр дагаврын өгөгдлийн хяналт

Хэрэглэсэн бүх аргачлалаас ирсэн үнэлгээний мэдээллийг сорьж, гурамслах замаар

төсөөтэй талыг нь тогтоож, үнэлгээний үр дүн, дүгнэлтийн хүчин төгөлдөр байдлыг

баталгаажуулж өгсөн байна.

Эх сурвалж: Данийн Гадаад хэргийн яам 2007.

■Сэдэвчилсэн

үнэлгээ:

хөгжлийн

олон тооны

үйл

Сэдэвчилсэн үнэлгээ

Сэдэвчилсэн үнэлгээ “хөгжлийн олон тооны үйл ажиллагааны

тодорхой тал буюу сэдэв”-ийг авч үздэг (Данийн Гадаад хэргийн

яам 1999, х. 30). Эдгээр сэдэв бодлогын мэдээллээс урган гардаг.

ажиллагааны

тодорхой тал

буюу сэдэвтэй

ажилладаг

Хөгжлийн байгууллага, жишээлбэл, бүх төсөл, эсвэл хөтөлбөр

онцлог асуудал, эсвэл асуудлууд – жендэр, хүрээлэн байгаа орчин,

нийгмийн тогтвортой байдал, эсвэл ядуурлыг бууруулах гэх мэт

асуудлыг авч үзэхээр шийдвэрлэж болно. Энэ асуудал бүрийг

төсөл, хөтөлбөрийн бүх шат, тусламжийн бүх хэлбэрт

шийдвэрлэхэд анхаарах ёстой.

Улс орны болон, салбарын үнэлгээний нэгэн адил сэдэвчилсэн

үнэлгээний хандлага нь дээрээс доош, эсвэл доороос дээш хэлбэртэй

байна. Сэдвийг төсөл, төсөлд суурилж үнэлнэ; энэ үнэлгээн дэх мэдээлэл

сэдэвчилсэн үнэлгээний баялаг мэдээллээр хангана. Үүн дээр,

сэдэвчилсэн үнэлгээ бүх төслийг нэвт харахаар төслийн түвшнээс цааш

хальдаг; тэд бас ерөнхийдөө ул суурьтай судалгаа хийхээр тодорхой улс

орныг (нөхцөл байдлын судалгаа). Сэдэвчилсэн судалгаа мэдээллийн

олон төрлийг хардаг (Шигтгээ 11.3). Үүний дараа эдгээр эх

сурвалжуудаас нийт мэдээллээ сугалж авна. Хог ухдаг хүүхдүүдэд

хийсэн сэдэвчилсэн үнэлгээний гол зүйлийн нэг нь жендэрийн үүрэг

байв: үүнд оролцдог хүүхдүүдийн ихэнх нь охид, оролцдог бүх насанд

хүрэгчид бүгдээрээ эмэгтэйчүүд байжээ. Энэ судалгаа жендэрт хамаарах

асуудалд харуулсан мэдрэмжээрээ өөрийгөө содон болгож байна.

Жендэрийн асуудалд мэдрэмжтэй хандах хандлагын онцлог шинж чанар

нь:

хөгжлийн жендэрчлэгдсэн мөн чанар болон эдийн засаг, нийгмийн

хөгжилд жендэрийн тэгш байдлын оруулах хувь нэмрийг хүлээн

зөвшөөрсөн үзэл баримтлалын хүрээ

жендэрт хамаарах өгөгдлийг нэгтгэн, төслийн төлөвлөлт,

сэдэвчилсэн үнэлгээнд шийдвэрлэвэл зохих жендэрийн гол

шийдвэрлэх асуудлыг тодорхойлон заасан үндэсний, салбарын болон

орон нутгийн түвшин дэх жендэрийн өгөгдлийн бааз байгуулах.

Жендэрийн тусгай өгөгдөл дутагдалтай байгаа нь жендэрт тавих

анхаарал дутагдалтай байгааг ямагт үндэслэлтэй болгодог. Өгөгдлийг

жендэрээр тусгаарлаагүй газарт ирээдүйд жендэрийн дүн шинжилгээг

сайн явуулах боломж бүрдүүлэхийн тулд өгөгдлийн зохистой бааз

хөгжүүлэх стратегийг тодорхойлох хэрэгтэй. Тийм стратеги дараахь

асуудлыг багтаана. Үүнд:

Шигтгээ 11.3 Африк, Ази, Европт хог ухдаг хүүхдийн талаар

сэдэвчилсэн үнэлгээний жишээ

WASTE нь хот суурингийн ядуусын амьдралын нөхцөл, ерөнхийдөө хот

суурингийн хүрээлэн байгаа орчныг тогтвортой сайжуруулахын төлөө

байгууллага юм. Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) түүнийг

хогийн овоо дээрх хүүхдийн хөдөлмөрийн сэдэвчилсэн үнэлгээ хийлгэхээр

гэрээ байгуулжээ. Энэхүү үнэлгээний зорилго нь энэ салбарт хүүхдийг хэрхэн

ашиглах талаар ОУХБ-ыг удирдамжаар хангах явдал байв.

Сэдэвчилсэн үнэлгээ хог ухах явдал болон хатуу хогийн овоонд хамаарах

хүүхдийн хөдөлмөрийн асуудлыг шийдвэрлэх төрөл бүрийн хандлагуудыг

илрүүлэн тогтоож, нухацтай тооцон үнэлжээ. Мэдээллээ энэ салбарт Хүүхдийн

хөдөлмөрийг устгах олон улсын хөтөлбөрийн хэрэгжүүлсэн төрөл бүрийн

төслүүд, мөн түүнчлэн бусад байгууллага, байгуулал, Засгийн газрын адил

төстэй хүчин чармайлтаас авчээ. Үнэлгээ ОУХБ-ыг стратегийн тооцоот

үнэлгээний дүгнэлт, зөвлөмжөөр хангасан байна. (Үнэлгээ, Хог ухах явдалд

хүүхэд ашиглах асуудлыг шийдвэрлэх (Хатуу хогны овоо): Хүүхдийн

хөдөлмөрийн сэдэвчилсэн үйл ажиллагаа сэдвийг ОУХБ-ын Вэб хуудаснаас

татаж авч болно.)

WASTE-ийн Египет, Энэтхэг, Румын, Танзани, Тайланд дахь газар дээр нь

ажилладаг судлаачид өөрсдийн гол дүгнэлтэд суурилсан нэмэлт тайлан

бичицгээсэн байна. Танзанид, жишээлбэл, холбогдох бичиг баримтын тойм

судалгаа, төслийн удирдлага, ажилтнууд, бусад сонирхогч талуудтай хийсэн

ярилцлага, хотын хог шилжүүлэн ачих цэг, Дар-эс-Салаам дахь гол хог булшлах

байранд очиж ажилласан болон хог овоологчид, хатуу хог овоологчдын

холбооны төлөөлөгчтэй хийсэн ярилцлага зэргийг тайланд оруулжээ.

Эх үүсвэр: Дуурсма 2004; WASTE 2005.

• өгөгдөл цуглуулах арга эрэгтэй, эмэгтэйчүүдийн хоёулангийнх

нь тухай мэдээлэл үүсгэж, тэрхүү жендэрийн гол асуудал

(жендэрийн хөдөлмөрийн хуваарь, цаг ашиглалтын шинжилгээ,

нөөцийн хяналт, өрхийн болон олон нийтийн түвшинд шийдвэр

гаргах) судалгааны төлөвлөлтөд нэгтгэгдсэн байх

• цуглуулсан мэдээлэл өрхийн төрөл бүрийн гишүүдээс болон

тэдний тухай байх, тэрхүү “өрхийн тэргүүн” (ер нь бол эрэгтэй

нь гэж тодорхойлдог) мэдээллийн цорын ганц сурвалж болохгүй

байх явдлыг хангаж өгөх

• боломжтой газар ердийн өгөгдөл цуглуулах аргыг жендэрийн

оролцоот аргатай адилхан хэрэглэх

• судалгааны баг эрэгтэй болон эмэгтэйчүүдийн тэнцүү оролцоог

хангасан байх

• сонирхогч талуудтай үнэлгээний төлөвлөлт, шинжилгээ, түгээн

тархаах явцад зөвлөлдөж, тийнхүү зөвлөлдөхөд эрэгтэй,

эмэгтэйчүүдийн төлөөлөгчийг хамруулах явдлыг хангах

(Дэлхийн банк 2007e).

Хөгжлийн төлөвлөлт, үнэлгээ нь байнга “жендэрт төвийг сахисан”

хандлагыг ашигладаг бөгөөд тэр нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс

хөгжлийн адилхан эрэлт хэрэгцээтэй байдаг гэсэн санаа юм. Ихэнх

нийгэмлэгт эрэгтэй хүн олон нийт, өрхийн шийдвэр гаргалтад

давамгайлах хандлагатай байх ба “жендэрт төвийг сахисан”

хандлага ихэнхдээ эрэгтэйн тэргүүлэл талд байдаг. Эмэгтэйчүүдийн

хэрэгцээ, чадавхийг хайхрахгүй байх нь бодлогын хөтөлбөрийн үр

нөлөө, шударга зарчмыг ихээхэн хэмжээгээр бууруулдаг байна.

Олон хөгжлийн төлөвлөлт, үнэлгээний хэрэгсэл жендэрт

мэдрэмжтэй хандсан бус аргыг хэрэглэсэн учраас, түүгээр ч

барахгүй олон нийтийн зөвлөлдөөн, эсвэл өрхийн аж ахуйн

судалгааны үед ч олон нийтийн нийгмийн бүх салбарыг хамрахгүй

байгаа бөгөөд бас эмэгтэйчүүдийн санаа зовоосон зүйлийг бүрэн

хамруулж чадахгүй байна.

Дэлхийн болон бүсийн түншлэлийн хөтөлбөрийн үнэлгээ

■ Дэлхийн

болон бүс

нутгийн

түншлэлийн

хөтөлбөр

(ДБТХ):

түншүүд

тодорхой

хугацаанд

хүрэхээр

санал нэгдсэн

дэлхий,

бүс нутаг, олон

оронд төвлөрсөн

зорилтоо

иелүүлэхийн

тулд нөөцөө

нэмэрлэж, сан

Дэлхийн болон бүс нутгийн түншлэлийн хөтөлбөр (ДБТХ) нь

дэлхийн болон бүс нутгийн нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх

хөгжлийн туслалцааны илүү чухал суваг, тусламж хүргэх арга зам

болсоор байна. Ихэнх ДБТХ нь хөдөө аж ахуй, хүрээлэн байгаа

орчин, эрүүл мэнд, санхүү, эсвэл олон улсын худалдаа зэрэг онцлог

салбар буюу сэдэвтэй байдаг.

ДБТХ нь дараахь асуудлаарх хөтөлбөрийн түншлэл байдаг.

• түншүүд тодорхой хугацаанд хүрэхээр санал нэгдсэн зорилтоо

биелүүлэхийн тулд нөөцөө нэмэгдүүлж, сан (санхүү, техник,

ажилтнууд болон нэр хүндийн) байгуулдаг.

байгуулдаг ашигч

түншлэл

• хөтөлбөрийн үйл ажиллагаа нь хамрах хүрээний хувьд дэлхий,

бүс нутаг, хэд хэдэн орныг хамарсан байна

• түншүүд эдгээр үйл ажиллагааг гүйцэтгэх удирдлагын нэгж,

засаглалын бүтэцтэй шинэ байгууллага бий болгодог (Дэлхийн

банк 2007f ).

Ер нь шинэ ДБТХ–ийг дэлхийн болон бүсийн бүлэг тоглогчид

нийтийн үйл ажиллагаа шаардсан боловч үндэстний тусгаар хил

хязгаарыг дамнасан асуудал, таатай боломжийг олж тогтоосны

дараа байгуулдаг. Тоглогч нь хандивлагч, туслалцаа хүлээн авагч

байж болох ба улсын болон хувийн хэвшлийнх байж болно.

Меконг, эсвэл Нил мөрөн дэх усны нөөцийн удирдлагыг жишээ

болгон аваад үзье. Олон орон – Меконгийн сав газарт 6 орон, Нил

мөрний савд 19 орон – сав газрын удирдлагад оролцдог учраас

шийдвэрлэх асуудал, эсвэл таатай боломжийг зөвхөн ганц нэг

улсын түвшинд үр нөлөөтэй шийдвэрлэж чадахгүй юм. Түүгээр ч

барахгүй дэлхийн болон бүсийн түвшин дэх хамтын үйл

ажиллагаанаас мэдэгдэхүйц хэмнэлт гаргаж болно (олон оронд

хамаарах шинэ технологи, сайн туршлага үүсгэж болно).

ДБТХ нь ямагт дэлхийн олон нийтэд зориулсан эд баялаг

(жишээлбэл, үр тарианы ургац нэмэгдүүлэх технологи, эсвэл

биологийн төрөл зүйлийг нэмэгдүүлэх судалгаа шинжилгээ)

үйлдвэрлэх, хамгаалах, эсвэл дэлхий нийтийн асуудлыг бууруулах

(жишээлбэл, ХВХД/ДОХ, эсвэл бохирдол)-д төвлөрч байдаг.

Дэлхийн нийтийн эд баялаг гэдэг нь өрсөлдөөнгүй (нэг хүн, оронд

үйлчилгээ хүргэснээр нөгөөхийнх нь хангамжийг бууруулдаггүй),

үгүйсгэх аргагүй (нэгэнт нэг хүн, орныг хангасан бол бүдээрээ үр

өгөөж хүртдэг) эд бараа байдаг ба түүний үр өгөөж нь үндэсний хил

хязгаараас халин гардаг.

Ерийн үед ДБТХ -ын түншүүдийн хэтийн төлөв, санаачлага

харилцан адилгүй байдаг. Засаглалын албан ёсны бүтэц албан

зорилт, гишүүнчлэл болон оролцооны шалгуур, шийдвэр гаргах

журам, заримдаа мөнгө байршуулах шалгуур зэргийг тогтоож

байхаар байгуулагдна.

Олон талт 150 гаруй ДБТХ байгуулагдаад байна. Төлбөрийн

түвшин нь жилд хэдэн сая доллараас 1 тэрбум гаруй доллар хүртэл

хүрээтэй байна.

Тэдгээрийн үйл ажиллагаа мэдлэг хуваалцах, сүлжээ байгуулах,

эсвэл техникийн туслалцаа, хөрөнгө оруулалт, зах зэл/худалдааны

үйл ажиллагаа хамрахад хязгаарлагдмал байж болдог. ДБТХ-ийн

жишээнд Олон улсын хөдөө аж ахуйн шинжилгээ судалгааны

зөвлөлдөх бүлэг, Баруун Африкийн ХДХВ/ДОХ болон тээврийн

хөтөлбөр, Дэлхийн усны түншлэл, Худалдааны нэгдсэн сүлжээ,

Хумхаагийн туршилтын эм зэргийг оруулж болох юм.

ДБТХ-ийн үнэлгээг цогц болгож байгаа онцлогт дараахь асуудал

багтана:

• Түншлэлийн хувьд хөтөлбөрийн мөн чанар хоёр утга санаатай.

Нэгдүгээрт, янз бүрийн түншүүдийн өөр, өөр хэтийн төлөвийг

анхааралдаа авах хэрэгтэй болдог. Хоёрдугаарт, түншлэл дэх

сайн туршлагад хамаарах дотоод шалгуур, түүний хөтөлбөрийн

үр дүнд оруулах хувь нэмэр гэсэн хоёр талаас засаглалын

бүтцийн өөрийнх нь үр нөлөө (эерэг, сөрөг)-г үнэлэх

шаардлагатай.

• ДБТХ-д төслөөс ялгаатай нь зорилтдоо хүрэх тогтсон цаг

хугацааны хүрээ байдаггүй. Үнэхээр, санхүүжилт нэмэгдэх

(багасах)-ийн хэрээр зорилт, стратеги байнга хувьсаж,

хандивлагчийн бүрэлдэхүүн өөрчлөгдөх буюу гадаад нөхцөл

байдал өөрчлөгдөнө.

• Янз бүрийн түвшин (орон нутаг, улс орон болон дэлхий)-д

зардал гарч, үр өгөөж бий болж байдаг. Үр дүнгийн үнэлгээ нь

янз бүрийн түвшин, тэдгээрийн харилцан хамаарлын үзүүлэх

хувь нэмрийн асуудлыг авч үзэхийг шаардана; энэ нь үр дүнгийн

гинжийн бүтцийг цогц болгож, үр дүнг нэгтгэхэд асуудал

учруулдаг.

• ДБТХ-ийн дэлхийн болон бүсийн нийтийн эд барааны хэмжээ

гэдэг нь үндэстний болон дэлхийн түвшинд илэрхийлэгдсэн

зардал, үр ашгийн хооронд зөрүү байна гэсэн санаа юм. Энэ нь

зардал-үр ашгийн үнэлгээг цогц болгож, дэлхий-улс орны

зохицуулалт, холбоосын үр нөлөөний тооцоо, үнэлгээ хийхийг

зайлшгүй шаардлагатай болгож байгаа юм.

• Ийм үнэлгээ нээлттэй, уртавтар хугацаатай учраас үнэлгээч

нараас эрчимжүүлэхийг зорьсон нөөцийн дайчилгаа, орон

нутгийн хэрэгжүүлэгчид шилжүүлсэн байдал, хүлээн авагч

байгууллагаас хамаарах байдал, хөтөлбөрийг хаах, түүнээс

гарах, эсвэл шинээр гарч ирсэн дэлхийн хөтөлбөртэй хамтран

ажиллах онцлогийн өөрчлөлт гэх мэт дунд хугацааны цогц

зорилт, стратегийн ахиц дэвшлийг авч үзэхийг байнга хүсдэг.

ДБТХ-д Дэлхийн банкны бүлгийн оролцоо өссөн ч, дэлхийн

тогтвортой хөгжлийн үр дүнд хүрэхэд түүний ач холбогдол

нэмэгдэж байгааг харгалзан Дэлхийн банкны бүлгийн Бие даасан

үнэлгээний бүлэг (IEG) 2006 онд тэдгээрийн гүйцэтгэлийн байнгын

шалгалт, сайжруулалтыг дэмжих хоёр шинэ үйл ажиллагаа

эхлүүлсэн юм. Нэгдүгэрт, ЭЗХАХБ/ХТХ-ны Үнэлгээний сүлжээ

(НҮБ-ын Үнэлгээний бүлэг [UNEG], Олон талт хөгжлийн банкны

Үнэлгээний хамтын ажиллагааны бүлэг)-ийн хүсэлтэд хариу болгон

ДБТХ-ийн үнэлгээний зарчим, стандартын нэгдмэл санал

боловсруулах хүчин чармайлтыг Дэлхийн банкны бие даасан

үнэлгээний бүлэг тэргүүлэх болов. Уг ажлын эхний бүтээгдэхүүн нь

Дэлхийн болон бүсийн түншлэлийн хөтөлбөрийн үнэлгээний эх

урвалжийн лавлах (World Bank 2007f ) байв. Уг ажил судалгаагаа

үргэлжлүүлж байгаа ба түүнийг улам илүү нарийвчилсан удирдамж,

шинэ жишээ агуулсан тайлан хавсарган хэвлэлд бэлтгэхэд хувь

нэмрээ оруулах юм.

Хоёрдугаарт, Дэлхийн банкны бие даасан үнэлгээний бүлэг

үнэлгээний чанарыг үнэлэх, эргэх мэдээлэл өгөх, дүгнэлт,

зөвлөмжийг бие даасан тооцоот үнэлгээгээр хангах, түншийн хувьд

Банкны гүйцэтгэлийг тооцож үнэлэх үүднээс банкны оролцсон

ДБТХ-ийн бие даасан үнэлгээг хянаж эхлээд байна. Энэхүү дэлхийн

хөтөлбөрийн долоог нь олон нийтэд нээлттэй болгосон бөгөөд

үүнээс сургамж гарсаар байна.

Хумхаагийн туршилтын эм (MMV)-ийн үнэлгээний дэлхийн

хөтөлбөрийн хяналт нь ийм хяналтын жишээ юм. Хумхаагийн

туршилтын эмийн хөтөлбөрийг 1999 онд үндэслэсэн бөгөөд, үр

нөлөөтэй төр-хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулан хумхаагийн

эсрэг шинэ хямд эм нээж, боловсруулж, хүргэх замаар нутагшмал

өвчинтэй орны хүнд ачааг бууруулахыг хичээдэг. Энэ хөтөлбөрийн

хуримтлагдсан амлалт 2006 онд 151 сая ам. долларт хүрсэн байлаа.

Швейцарийн хуулийн дагуу зохион байгуулагдсан бие даасан

ашгийн бус байгууллага болох Хөтөлбөрийн нарийн бичгийн дарга

нарын газар Женевт, түүний дагуул албан газар Шинэ Делид

байрладаг аж. Хумхаагийн туршилтын эмийн хөтөлбөрийн

захирлуудын зөвлөл аж үйлдвэр, шинжлэх ухаан, Дэлхийн эрүүл

мэндийн багууллага, болон Билл болон Мелинда Гейтс нарын сан

зэргийн төлөөлөл нэр алдартай 11 хүнээс бүрддэг бөгөөд

санхүүжилтийн 60 хувийг тэд гаргадаг байна.

Хумхаагийн туршилтын эмийн хөтөлбөрийн хандивлагчид 2005

онд хөндлөнгийн үнэлгээ хийлгэж хүлээн авчээ. Хэдийгээр хамтран

хийлцэж чадаагүй ч удирдах зөвлөл үнэлгээчидтэй хамтран

ажилласан байна. Энэ үнэлгээг Африкийн нийтийн эрүүл мэндийн

алдарт профессороор удирдуулсан дөрвөн хүнтэй баг гүйцэтгэжээ.

Ажлын удирдамж нь ерөнхийдөө бол ДБТХ-д онцлог тал, ялангуяа

Хумхаагийн туршилтын эмийн хөтөлбөрөөр санхүүжүүлсэн үйл

ажиллагааны мөн чанарт хүрч очихуйц илүү нарийн үнэлгээний

асуулттай стандарт үнэлгээний шалгуур хэрэглэхийг шаардсан

байв. Цогц ДБТХ-т ийм шалгуурыг хэрхэн хэрэглэснийг дараахь

хэлэлцүүлэг харуулж байна:

Хамаарал. Хөтөлбөрийн зорилтын хамаарлын талаархи асуултын

шинж байдал нь: шийдвэрлэх асуудал болон түүнийг шийдэх

хөтөлбөрийн хэрэгцээний талаар олон улсын нэгдмэл санал байв

уу Үнэлгээ нь дэлхий нийтийн хэмжээний асуудал болох халдварт

өвчний тархалтаас сэргийлэх МХЗ-д хүрэх хөтөлбөрийн хамаарлыг

зааж өгсөн байна. Үнэлгээний хамаарлын тооцоот үнэлгээ нь

хөтөлбөр орон нутгийн хамгийн боломжтой доод түвшинд түүнийг

хэрэгжүүлэх ёстойг мэдэгдсэн туслах чанарын зарчмын шалгуурыг

бас ашигласан байна. Энэ үнэлгээ хөтөлбөр улсын болон орон

нутгийн түвшинд хангах боломжгүй үйлчилгээгээр хангаж чадах

уу гэж асуудаг.

Дэлхийн нийтийн асуудлыг шийдэхэд анхаардаг учраас энэ

хөтөлбөр туслах зарчмыг хангасан гэж үнэлгээ дүгнэсэн байна. Энэ

үнэлгээ Хумхаагийн туршилтын эмийн хангамж, үйлчилгээ

(хумхаатай хамаатай бусад хөтөлбөр, цэвэр хувийн хэвшлийн эм

боловсруулах хөтөлбөр хоёрыг хоёуланг нь авч үзсэн) – ний бусад

эх үүсвэрт харьцангуй нэмэгдсэн өртгийг авч үзсэн байна. Тэрээр

бас хүртэгчдийн хэрэгцээг хангах хөтөлбөрийн зорилтын

хамаарлыг бас үнэлжээ. Хөтөлбөр нь зөвхөн эм боловсруулалтыг

бус бас нийлүүлэлт, хүртээмжийг шийдвэрлэсэн учраас энэ

шалгуураар уг хөтөлбөрийг уялдаа холбоотой гэж үзжээ.

Энэхүү үнэлгээ бас дараахь асуулт асуусан: Хөтөлбөрийн стратеги,

төлөвлөлт уялдаатай юу Хөндлөнгийн оролцооны сонголт

уялдаатай бөгөөд зохистой байж уу Газар зүйн төвлөрөл, түүнд

хүрч очих боломж ямар байв Улсын болон хувийн хэвшлийн

түншлэл ямар байв Хөтөлбөрийн стратегийг хөтлөх өөр төлөвлөлт

илүү хамааралтай болгох уу

Үр ашиг (зорилтын амжилт). Энэхүү үнэлгээ гарц, үр дагаврын

хүлээж байсантай харцуулж хүрсэн үр дүн, түүнчлэн зорилтын

амжилтыг дэмжсэн болон саад болсон хүчин зүйл хоёрыг хоёуланг

нь шалгасан байна. Үнэлгээний энэ тал хяналт-шинжилгээ, үнэлгээ

(ХШҮ)-ний хүрээ зааг, өгөгдөл цуглуулалтын чанараас ихээхэн

хамаарч байлаа. Дараахь хүчин зүйлийн хувь нэмрийг тооцон

үнэлжээ:

• сонирхогч талуудын оролцоо

• эрсдэлтэй хөрөнгийн удирдлагын үр нөлөө

• төр-хувийн хэвшлийн түншлэлийн удирдлагын үр нөлөө

• шинжлэх ухааны хандлагын ашиглалт

• бүтээгдэхүүнд хэрэглэсэн гол аргын үр нөлөө

• хүлээгдээгүй үр дагавар.

Үр өгөөж. Хэдийгээр ажлын удирдамжинд илэрхий тусгай

шалгуураар заагаагүй ч гэсэн үнэлгээчид үйлчилгээ хүргэлтийн

илүү үр нөлөөтэй хэрэгслийн алдагдсан боломжийн зардлыг авч

үзэх нь чухал болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Тэд удирдлага

болон захиргааны зардал, түүний тодорхой хугацааны хандлагыг

хөтөлбөрийн зарлагад харьцуулан шинжилж, түүнийг бусад өвчинд

зориулсан эм боловсруулах зардал болон эмийн томоохон хувийн

компанид төстэй бүтээгдэхүүн боловсруулах зардал зэрэг

зэрэгцүүлэх жишигтэй харьцуулж үзсэн байна.

Засаглал. Үнэлгээ Хумхаагийн туршилтын эмийн хөтөлбөрийн

засаглалын хууль ёсны байдлыг шийдвэр гаргах бие бүрэлдэхүүн

дэх халдварт өвчинтэй орны төлөөллийг харах замаар тооцон

үнэлжээ; Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, халдварт өвчинтэй

орны судлаачдын шинжлэх ухааны мэдлэг чадвар; Нөөц амжилттай

дайчлах компанит ажилд түншүүдийг ашиглах; үнэлгээнд гаргасан

хариу үйлдэл. Үнэлгээ бас дараахь чухал чиг үүргийн гүйцэтгэл дэх

засаглалын үр нөлөөг тооцон үнэлжээ:

• стратеги тогтоох (засаглалын бүтэц улс орны түвшинд эмийн

хүрэлцээг шийдвэрлэх шинэ чиглэл дэх хэлэлцүүлгийг хэр сайн

мэдээлж байсан бэ)

• ижилхэн бүрэн эрхтэй бусад байгууллагатай хийсэн хамтын

ажиллагаа (үнэлгээ энэ талд илүү анхаарал хандуулах

шаардлагатайг зөвлөсөн)

• нөөцийн дайчилгаа (үнэлгээ хэрэгцээт нөөцийг босгох,

хандивлагчийг төрөлжүүлэхэд илүү идэвхитэй ажиллахыг

зөвлөсөн).

Тогтворжилт/дунд хугацааны стратегийн асуултууд. Энэхүү

үнэлгээ хөтөлбөрийн үр өгөөж өнөөгийн нөхцөл байдлын дор

санхүүжүүлэх хэрэгцээ, тогтвортой байдал болон зорилтын

дэмжлэгийн нөхцөлд тогтворжилтыг шийдвэрлэж, тогтвортой байх

магадлалтай байгаа эсэхийг шалгажээ. Энэ нь өөрчлөлтийг бас

тогтворжилтод нөхцөл байдлыг илүү таатай болгох чадвартай

байхаар хийж болох эсэхийг үнэлэн үзжээ. (Хөтөлбөрийн хэмжээг

өөрчилж болох уу Бусад байгууллагатай явуулдаг харилцааг илүү

үр нөлөөтэй болгож болох уу Өөр зохион байгуулалт, эсвэл

засаглалын арга хэмжээ авч үзэж болох уу) Энэхүү үнэлгээ бас

ХШҮ-ний сайжруулалтыг авч үзсэн байна. Ажлын удирдамж

үнэлгээчид хандивлагчдын санал болгосон төр-хувийн хэвшлийн

түншлэлийн үр нөлөөг тооцож үнэлэхэд зориулсан загварыг сорьж

үзэхийг заасан байна. Дээр нь, үнэлгээчид ирээдүйн хяналтшинжилгээ,

үнэлгээний санаачлагыг дэмжихийн тулд ХШ-г

сайжруулах зөвлөмж өгчээ. Үнэлгээний арга зүй хөтөлбөрийн тухай

баримт бичиг хянах, хөтөлбөрийн болон үйл ажиллагааны түвшний

хоёулангийх нь сонирхогч талуудтай хийсэн өргөн ярилцлага,

шинжлэх ухааны зөвлөгчдийн хорооны хуралдааныг ажиглах болон

улс орны дотоодод газар дээр нь судалгаа хийх зэргийг хамарсан

байна.

Энэхүү Дэлхийн хөтөлбөрийн судалгаа нь үнэлгээний бие даасан

байдал, чанарыг тооцон үнэлжээ. Энэ нь бие даасан байдлын

зэргийг тунгаахын тулд үнэлгээг хэн хийсэн, түүнийг хэрхэн

удирдсаныг авч үзсэн байна. Энэ нь бас үнэлгээ ажлын

удирдамжинд нийцүүлэн ажлын бүх талыг харуулсан эсэхийг

шалгажээ. Тэгээд үнэлгээний чанар, түүний эцсийн нөлөө (аль

хөтөлбөрийн удирдлага зөвлөмжийг хэр зэрэг хэрэгжүүлсэн)-г

харсан байна. Судалгаа нь үнэлгээний дүгнэлтийн бие даасан

тооцоот үнэлгээгээр хангасан байна. Хөтөлбөрийн удирдлага, Банк

дагуулж бататгах үйл ажиллагааг үндэслэлтэй сууриар хангасныг

нотолсон байна.

Дэлхийн хөтөлбөрийн судалгаа нь Дэлхийн банкны гүйцэтгэлийг

тэрээр нэгтгэн цуглуулах эрх мэдлээ хөтөлбөрийг үндэслэн

байгуулахад туслахад хэрхэн ашигласныг түншийнх нь хувьд

тооцон үнэлжээ; эхэндээ чухал байсан боловч дараа нь бусад

хандивлагчидтай харьцангуйгаар цаг хугацаа өнгөрөх тусам багасч

буй түүний дараагийн санхүүгийн дэмжлэг; засаглах болон удирдах

бие бүрэлдэхүүнд банкны оролцоо зэргийг мөн үнэлсэн байна.

Үүгээр хөтөлбөр дэх Банкны үүргийн хувьд цаашид гарч ирж болох

холбогдох асуудлыг тодорхойлон заасан байна. Судалгаа нь

хөтөлбөрт өөрт нь хамаарах (зохистой хяналт-шинжилгээ,

үнэлгээний хүрээ зааг бий болгох хэрэгцээ), мөн бусад ДБТХ–т

хэрэглэж болох (дэлхийн болон улс орны түвшинд бусад гол

тоглогчтой үр нөлөөтэй зохицуулалт, зөвлөлдөөн хийх хэрэгцээ),

бусад тусламжийн арга хэрэгсэлд ашиглаж болох (үйлчилгээ

хүргэхэд төр-хувийн хэвшлийн түншлэлээс хамаардаг төсөлд өгөх

сургамж)-ыг нь ч оролцуулан үнэлгээ болон судалгааны

сургамжийг нэгтгэн дүгнэжээ.

Товч дүгнэлт

Саяханаас үнэлгээчид салбар, улс орон, эсвэл тодорхой сэдвийг

голлон анхаарсан хөгжлийн үйл ажиллагааны олон талт оролцооны

үр нөлөөг нягтлан судлах оролдлого хийж байна. Энэ хандлага

хөгжлийн үйл ажиллагаа Томоор зураглах асуудалд хэрхэн

нөлөөлдгийг тодорхойлохыг хичээж байна. Илүү цогц хандлага нь

харилцан хамтын ажиллагаа, нөөц хуваалцах байдлыг тодорхойлох

гэж олон төсөл, хөтөлбөр, эсвэл бодлогыг авч үздэг болов. Ийм

үнэлгээ хамтын, улс орны хөтөлбөрийн, салбарын хөтөлбөрийн,

сэдэвчилсэн, дэлхийн болон бүс нутгийн түншлэлийн хөтөлбөрийн

үнэлгээнүүдийг хамарч байна.

Ишлэл болон цаашид унших зүйл

ADB (Asian Development Bank). 2006a. Indonesia: Capacity Building Project in the

Water Resources Sector. Project Performance Evaluation Report for Indonesia.

http://www.adb.org/Documents/PPERs/INO/26190-INO-PPER.pdf.

———. 2006b. Private Sector Development and Operations: Harnessing Synergies with

the Public Sector.

http://www.oecd.org/dataoecd/6/59/39519572.pdf.

AfDB (African Development Bank). 2005. Morocco: Evaluation of Bank Assistance to

the Education Sector.

http://www.oecd.org/dataoecd/36/19/37968449.pdf.

Bamberger, Michael. 2005. IPDET Handbook for Evaluating Gender Impacts of

Development Policies and Programs. International Program for Development

Evaluation Training, Ottawa.

Bamberger, Michael, Mark Blackden, Lucia Fort, and Violeta Manoukian. 2001.

“Integrating Gender into Poverty Reduction Strategies.” In The PRSP Sourcebook.

335–74. Washington, DC: World Bank.

http://povlibrary.worldbank.org/fi les/4221_chap10.pdf.

Breier, Horst. 2005. Joint Evaluations: Recent Experiences, Lessons Learned and

Options for the Future. Draft report to the Development Assistance Committee

Network on Development Evaluation, Organisation for Economic Co-operation

and Development, Paris.

Chen, Jhaoying, and Hans Slot. 2007. “Country-Led Joint Evaluation: Dutch ORET/

MILIEV Programme in China.” Presentation at the sixth meeting of the Development

Assistance Committee Network on Development Evaluation, Paris, June.

http://www.oecd.org/dataoecd/63/28/38851957.ppt.

Compton, Donald W., M. Baizerman, and S. H. Stockdill, eds. 2002. The Art, Craft,

and Science of Evaluation Capacity Building. New Directions for Evaluation 93

(Spring) (publication of the American Evaluation Association).

Danish Ministry of Foreign A airs. 1999. Evaluation Guidelines. 2nd ed. Copenhagen.

http://www.um.dk/NR/rdonlyres/4C9ECE88-D0DA-4999-9893-371CB351C

04F/0/Evaluation_Guidelines_1999_revised.pdf.

———. 2006. Evaluation Guidelines. Copenhagen.

———. 2007. Joint External Evaluation: The Health Sector in Tanzania 1999–2006.

http://www.oecd.org/dataoecd/53/46/39837890.pdf.

Duursma, M. 2004. Child Labour in Scavenging, Tanzania, Dar es Salaam. Updated

August 16, 2005.

http://www.waste.nl/page/724.

“Evaluation of the Implementation of the Paris Declaration. Synthesis Report.:

2008, 26.

Freeman, Ted. 2007. “Joint Evaluations.” International Program for Development

Evaluation Training (IPDET) presentation, Ottawa, June–July.

Fullan, M. 1993. Change Forces. London: Falmer Press.

GTZ (Gesellschaft fьr Technische Zusammenarbeit). 2004. National Monitoring

of Sustainable Poverty Reduction Strategy Papers PRSPs. Eschborn, Germany.

http://siteresources.worldbank.org/INTISPMA/Resources/Training-Eventsand-Materials/summary_MainReport.pdf.

Heath, John, Patrick Grasso, and John Johnson. 2005. World Bank Country, Sector,

and Project Evaluation Approaches. International Program for Development

Evaluation Training (IPDET) presentation, Ottawa, July.

House, Ernest R. Guiding Principles for Evaluators. 1995. New Directions for Program

Evaluation No. 66. San Francisco: Jossey-Bass.

IOM (International Organization for Migration). 2006. IOM Evaluation Guidelines.

O ce of the Inspector General.

http://www.iom.int/jahia/webdav/site/myjahiasite/shared/shared/mainsite/

about_iom/eva_techref/Evaluation_Guidelines_2006_1.pdf.

Johnson, John. 2007. “Confronting the Challenges of Country Assistance Evaluation.”

International Program for Development Evaluation Training (IPDET)

presentation, Carleton University, Ottawa, June 26–27.

Kusek, Jody Zall, and Ray C. Rist. 2004. Ten Steps to a Results-Based Monitoring and

Evaluation System. World Bank, Washington, DC.

http://www.oecd.org/dataoecd/23/27/35281194.pdf.

Mackay, Keith. 1999. Evaluation Capacity Development: a Diagnostic Guide and

Action Framework. ECD Working Paper 6 (January), World Washington, DC.

http://lnweb18.worldbank.org/oed/oeddoclib.nsf/a4dd58e444f7c611852568080

06a0008/7f2c924e183380c5852567fc00556470OpenDocument.

———. 2006. Institutionalization of Monitoring and Evaluation Systems to Improve

Public Sector Management. World Bank, Independent Evaluation Group, Washington,

DC.

http://siteresources.worldbank.org/INTISPMA/Resources/ecd_15.pdf.

———. 2007. How to Build M&E Systems to Support Better Government. World Bank,

Washington, DC.

http://www.worldbank.org/ieg/ecd/docs/How_to_build_ME_gov.pdf.

Mertens, D. M. 1994. “Training Evaluators: Unique Skills and Knowledge.” New

Directions for Program Evaluation 62: 17–27.

MLB (Multilateral Development Bank), EC (Evaluation Cooperative Group), and

WGEC (Working Group on Evaluation Criteria and Ratings for Public Sector

Evaluation). 2003. Good Practice Standards for Evaluation of MDB Supported

Public Sector Operations.

http://www.ifc.org/ifcext/oeg.nsf/AttachmentsByTitle/MDB-ECG/US$FILE/

MDB-ECG_Good-Practice.pdf.

OECD (Organisation for Economic Co-operation and Development). 1999. “Evaluating

Country Programmes,” Development Assistance Committee, Vienna

Workshop, March 11–12.

http://www.oecd.org/dataoecd/41/58/35340748.pdf.

———. 2002. OECD Glossary of Key Terms in Evaluation and Results Based Management.

Development Assistance Committee, Paris.

———. 2005. Workshop on “Challenging the Conventional Wisdom: The View from

Developing Country Partners,” Network on Development Evaluations, Development

Assistance Committee, Nairobi, April 20–21.

http://www.oecd.org/dataoecd/20/44/34981186.pdf.

———. 2006. DAC Evaluation Series: Guidance for Managing Joint Evaluations.

Development Assistance Committee, Paris.

http://www.oecd.org/dataoecd/29/28/37512030.pdf.

Porteous, Nancy L., Barbara J. Sheldrick, and Paula J. Stewart. 1999. “Enhancing

Managers’ Evaluation Capacity: A Case Study for Ontario Public Heath.” Canadian

Journal of Program Evaluation. Special Issue: 137–54.

http://www.phac-aspc.gc.ca/php-psp/pdf/toolkit/enhancing_managers_

evaluation%20_capacity%20_CJPE_1999.pdf.

UNFPA (United Nations Population Fund). 2005. State of World Population 2005.

http://www.unfpa.org/swp/2005/english/notes/index.htm.

WASTE. 2005. Thematic Evaluation on Child Labour in Scavenging Africa, Asia, and

Europe Assessment. Gouda, the Netherlands.

http://www.waste.nl/page/720.

World Bank. 2001a. Design Paper for a Multipartner Evaluation of the Comprehensive

Development Framework. Comprehensive Development Framework

Secretariat, Washington, DC.

http://www.worldbank.org/evaluation/cdf/cdf_evaluation_design_paper.pdf.

———. 2001b. Engendering Development—through Gender Equality in Rights,

Resources and Voice. Washington, DC: World Bank.

———. 2001c. The PRSP Sourcebook.

http://web.worldbank.org/WBSITE/EXTERNAL/TOPICS/EXTPOVERTY/

EXTPRS/0,,menuPK:384207~pagePK:149018~piPK:149093~theSitePK:384201,00

.html.

———. 2005. Evaluation of World Bank’s Assistance to Primary Education. Operations

Evaluation Department, Washington, DC.

http://www.worldbank.org/oed/education/evaluation_design.html.

———. 2007a. Country Assistance Evaluation: CAE Retrospective. Independent

Evaluation Group, Washington, DC.

http://www.worldbank.org/ieg/countries/cae/featured/cae_retrospective.html.

———.2007b. Global Program Review: Medicines for Malaria Venture. Independent

Evaluation Group, Washington, DC.

http://lnweb18.worldbank.org/oed/oeddoclib.nsf/24cc3bb1f94ae11c8525680800

6a0046/d591aea3bbb897de852573130077a0cbOpenDocument.

———. 2007c. Impact Evaluations: Bangladesh Maternal and Child Health. Independent

Evaluation Group, Washington, DC.

http://www.worldbank.org/oed/ie/bangladesh_ie.html.

———. 2007d. Poverty Monitoring Systems.

http://web.worldbank.org/WBSITE/EXTERNAL/TOPICS/EXTPOVERTY/

EXTPAME/0,,contentMDK:20203848~menuPK:435494~pagePK:148956~piPK:

216618~theSitePK:384263,00.html.

———. 2007e. PRSP Sourcebook. Washington, DC.

http://web.worldbank.org/WBSITE/EXTERNAL/TOPICS/EXTPOVERTY/

EXTPRS/0,,contentMDK:20175742~pagePK:210058~piPK:210062~theSitePK:

384201,00.html.

———. 2007f. Sourcebook for Evaluating Global and Regional Partnership Programs:

Indicative Principles and Standards. Independent Evaluation Group, Washington,

DC.

http://siteresources.worldbank.org/EXTGLOREGPARPRO/Resources/sourcebook.pdf.

———. 2008. CAE Methodology. Independent Evaluation Group, Washington, DC.

http://web.worldbank.org/WBSITE/EXTERNAL/EXTOED/EXTCOUASSEVA/

0,,contentMDK:21107046~menuPK:3098030~pagePK:64168445~piPK:64168309

~theSitePK:2832047,00.html.

Вэб хуудас

International Labour Organization. http://www.ilo.org.

Stu ebeam, D. L. 1999. Evaluation Plans and Operations Checklist. http://www

.wmich.edu/evalctr/checklists/plans_operations.htm.

———. 2001. Guiding Principles Checklist. http://www.wmich.edu/evalctr/checklists/

guiding_principles.pdf.

World Bank. ADePT: Stata Software Platform for Automated Economic Analysis.

http://econ.worldbank.org/programs/poverty/adept.

———. Core Welfare Indicators Questionnaire (CWIQ). http://www4.worldbank.org/

afr/stats/cwiq.cfm.

———. Global and Regional Partnership Programs. http://www.worldbank.org/ieg/

grpp.

МАНЛАЙЛАЛ

“Цэц мэргэний үйлдэл оргилд хүргэдэг”

—БХАГАВАД ГИТА

Бүлэг 12: Үнэлгээг удирдахуй

• Төлөвлөгөөний матрицийг хийх

• Үнэлгээний гэрээ байгуулах

• Өөр өөр талуудын оролцоо ба үүрэг хариуцлага

• Хүмүүс, үүрэг даалгавар болон төсвийг удирдан залах

Бүлэг 13: Үр дүнг танилцуулах

• Харилцаа холбооны стратеги

• Үнэлгээний тайлан бичих

• Мэдээллийг дүрсээр дэлгэн үзүүлэх

• Аман танилцуулга хийх

Бүлэг 14: Үнэлгээг хөтлөн явуулах: Үнэлгээний ёс зүй, бодлого,

стандарт ба үндсэн зарчим

• Ёс зүйн зан үйл

• Бодлого ба үнэлгээ

• Үнэлгээний стандарт ба үнсэн зарчим

12 ДУГААР БҮЛЭГ

Үнэлгээг удирдахуй

Үнэлгээ нь адармаатай ажил үүрэг юм. Хүн бүрийг хариуцсан чиг

үүргээр нь ажиллуулах, товлосон хугацаандаа ажлаа дуусгах, ажлаа

өндөр чанартай гүйцэтгэх нь хүч сорьсон хөдөлмөр юм. Энэ бүлэгт

үнэлгээчид төлөвлөгөө хийх арга зам, түүнийг удирдах, чанарын

стандарт хангах, тэдний хийсэн үнэлгээг бодлого боловсруулагчид

өөрчлөлтөд нөлөөлөхөөр ашиглах зэргийг хэлэлцэн.

Энэ бүлэг дөрвөн үндсэн хэсэгтэй:

• Төлөвлөгөөний матрицийг хийх

• Үнэлгээний гэрээ байгуулах

• Өөр өөр талуудын оролцоо ба үүрэг хариуцлага

• Хүмүүс, үүрэг даалгавар болон төсвийг удирдан залах

Үнэлгээний загварын матрицийг хийх нь

Хөгжлийн амжилттай үнэлгээний түлхүүр нь төлөвлөлт байдаг.

Хэрвээ үнэлгээг ядмаг төлөвлөвөл хичнээн нарийн нийлмэл байлаа

ч гэсэн хожим хийх олон дүн шинжилгээ түүнийг аварч чадахгүй.

Хятадын нэг зүйр цэцэн үгээр бол олон мянган бээрийн аялал ч

гэсэн анхны алхмаас эхэлдэг аж. Хэрвээ хэн нэгний анхны болон

дараагийн алхам нь зорчигчийг зөв чиглүүлж чадвал түүний очих

газартаа хүрэх магадлал ихээхэн өндөр болно. Зорилго, чиглэлийн

ойлгомжтой мэдрэмж байхгүй тэнэж төөрөх нь зөвхөн зорчигчийн ч

бус бас үнэлгээчийн цаг зав, хүч нөөцийг барсан ажил болдог. Энэ

нь бас хэн нэгэн заавал хүрч очих боломжийг ихээхэн бууруулдаг.

Энэ нь тэгэхлээр, шаардлагатай газрын зураг цуглуулж, аялалд

бэлтгэх нь ухаалаг хэрэг гэсэн үг; өөр зам судлах; болон цаг

хугацаа, зардал, хэн нэгэнд тохиолдож болох аюул эрсдлийн

тооцоог мэдэж авах гэсэн үг.

Өмнөх бүлгүүдэд харуулсан шиг үнэлгээний загварын матриц нь

үнэлгээг зураглаж гаргадаг дүрслэх арга юм. Энэ нь үнэлгээний

төлөвлөлтийн гол бүрэлдэхүүн бүрт анхаардаг. Матрицийн загвар

нь чулуунд цутгасан зүйл биш. Аль ч төлөвлөгөөтэй адил шинэчлэх,

дахин хянах харилцан идэвхитэй үйл явцын дундуур явж өнгөрдөг

нь магад. Шинэ мэдээлэл олж авахын хэрээр зарим санаа бодол

болон хандлагыг дахин шалгах хэрэгцээ гардаг.

Үнэлгээний төлөвлөлтийн сайн матриц нь үнэлгээг сайн явууулахад

шаардлагатай бүх зүйл нь бас биш. Жишээлбэл, шаардлагатай ур

чадвар байхгүй хүмүүс түүнийг хэрэгжүүлэх гэж зүтгэх, үнэлгээг

чухал шийдвэрт нөлөөлөх нь хэтэрхий оройтсон үед хийх, эсвэл

өгөгдөл цуглуулах явцад түүний төсөв дуусах зэргээс болж хамгийн

сайн төлөвлөлттэй байлаа ч чанар муутай үнэлгээ гарч болдог.

Үнэлгээний гэрээ байгуулах

Үнэлгээний менежер үнэлгээ явуулах чадвартай ажилтнуудын

доторхи ур чадварын зөрүүг тодорхойлон зааж, засаж арилгах

үүрэгтэй. Үнэлгээний ур чадвартай ажилтан ховор, эрэлт их байдаг.

Энэ шалтгаанаар хөгжлийн үнэлгээг ямагт зөвлөх компаниудад

болон бие даасан үнэлгээчид гэрээгээр өгч хийлгэдэг. Зарим

байгууллага, Европын холбоо мэт, үнэлгээнийхээ ихэнхийг буюу

бүгдийг нь мэргэжилтнүүдэд гэрээгээр өгдөг. Үнэлгээчдийн бодит

байдалд буулт хийхгүй байх явдлыг хангахын тулд зөвлөх тухайн

үнэлэх гэж буй хөтөлбөрт өмнө нь оролцоогүй байх ёстой.

Гэрэээгээр гүйцэтгэгч ашиглах нь давуу ба сул талтай байдаг. Давуу

тал нь гэрээгээр гүйцэтгэгч нь үнэлгээ хийж байгаа салбар,

хөтөлбөрийн төрлийн талаар гүнзгий мэдлэгтэй байж болно;

нутгийн хэлээр ярьж, орон нутгийн тухай мэдлэгтэй байх; хэрвээ

өрсөлдөөнт үйл явц ашигласан бол хамгийн зардал багатай үнэлгээч

авч болдог. Сул тал нь гэрээлэлт өндөр үнэтэй (тендерийн үйл

явцын өртөг гэрээнийхээс илүү байх), дотоодын чадавхи, хэрэгсэл

нэмэгддэггүй.

Санал ирүүлэх хүсэлт

Зөвлөх фирм болон заримдаа бие даасан зөвлөх хөлслөх үйл явц

ерөнхийдөө санал ирүүлэх хүсэлт (СИХ) боловсруулахаас эхэлдэг.

Зохион байгуулалт, гэрээний дүрэм, журмаас хамааран гэрээг цөөн

гэрээлэгчийг өрсөлдөөнт шалгаруулалтанд урих буюу нээлттэй

шалгаруулалтаас гарсан цорын ганц эх сурвалжид суурилан олгосон

байж болно. Ялсан саналыг үнэлгээний менежер юмуу өмнө нь

тодорхойлсон шалгуурын үндсэн дээр өөрсдийн зөвлөмжөө

ирүүлдэг ажлын хэсэг томилж сонгож болно.

Хаукинс (2005) СИХ дараахь зүйлийг агуулсан байх ёстой гэж санал

болгож байна:

• үнэлгээний зорилго

• судалгааны түүхэн байдал, хам сэдэв

• гол мэдээллийн шаардлага

• үнэлгээний зорилт

• хүлээлгэн өгөх шаардагатай зүйлс

• Хугацааны хүрээ

• өрсөлдөөнт шалгаруулалтын шалгуур

• төслийн менежерийн гэрээний нарийвчлал

• саналын нарийвчлал

• төсөв болон бусад нөөц.

Ялсан саналын сонголтыг үнэлгээний мэдлэг, туршлагатай,

хөтөлбөрийн чиглэлийг сайн мэддэг, соёлын талаар мэдлэгтэй,

тэдгээрийн хариуцан эзэмших талаар мэдлэг бүхий хүмүүсийн

зөвлөл хийнэ. Энэ зөвлөл саналыг СИХ-ийн шалгуурыг ашиглан

сонгоно. Сонгох үйл явцын тэмдэглэлийг сайтар хийж хадгалах

ёстой.

Хаукинсийн зөвлөж байгаагаар зөвлөхийг сонгохдоо дараахь

шалгуур ашиглана:

• СИХ-ийг бүрэн шийдэж чадах уу

• Үнэлгээг хэрхэн хэрэгжүүлэх тухай нарийвчилсан тайлбар

байна уу

• Харилцаа холбооны болон тайлагнах ямар стратеги санал

болгосон бэ

• Мэдлэг чадварын нотлох баримт байна уу Хийж гүйцэтгэсэн

ажлын туршлага нь юу вэ

• Ямар үнэтэй вэ Үүнийг нарийвчлан тодорхойлсон уу

■Санал

ирүүлэх

хүсэлт:

Төслийн

өрсөлдөөний

урилга

Нэгэнт гэрээгээр гүйцэтгэгчийг хөлсөлсөн ч гэсэн үнэлгээний

менежер гэрээлэгч, болон үнэлгээний талд хариуцлага үүрсэн

хэвээрээ байна. Тэр нь дараахь зүйлийг агуулна:

• зорилго, зорилтыг ойлгомтой хадгалах

• судалгааны өмчлөлийг хэрэгжүүлэх

• ажлыг хянан шинжилж, цаг үеэ олсон эргэх мэдээллээр хангах

• тохиромжтой цагт нь шийдвэр гаргах

• хэрэв гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага гарвал гэрээгээр

гүйцэтгэгчтэй хэлэлцээ хийхэд нээлттэй байх.

■Эрхлэх ажлын

хүрээ

(ЭАХ):

үнэлгээний

түүхэн байдал,

зорилт, зорилгын

мэдэгдэл байдаг;

Эрхлэх ажлын хүрээ

Эрхлэх ажлын хүрээ (ЭАХ) нь үнэлгээний суурь нөхцөл, зорилт,

зорилгын мэдэгдэл; үнэлгээний багийн гишүүдийн албан үүрэг,

хариуцлага; хүлээлгэн өгөх ажлын цаг хугацааны хуваарь юм. ЭАХ

үнэлгээний

багийн

гишүүдийн хувь

хувийнх нь

албан үүрэг,

хариуцлага болон

хүлээлгэн өгөх

зүйлийн цаг

хугацааны

хуваарь

жирийн үед нийт үнэлгээг тайлбарлаж, анхан шатны тохиролцоог

үндэслэдэг. Энэ нь үйлчлүүлэгч болон үнэлгээний менежер,

үнэлгээний менежер болон гэрээгээр гүйцэтгэгч, эсвэл үнэлгээний

менежер, үнэлгээний ажилтан хоорондын гэрээ байж болно.

Үнэлгээний багийн бүх гишүүн, ердийнхээр ЭАХ гэж бичигдсэн,

тэдний үнэлгээний онцлог үүрэг хариуцлагыг бичгээр, ойлгомжтой

илэрхийлсэн байх ёстой.

ЭАХ нь тогтоосон хугацаанд юу хийж дуусгасан байхыг бодитой

тодорхойлсон байх ёстой.

ЭАХ төлөвлөлтийн матриц, эсвэл төлөвлөлтийн матрицийн

боловсруулалт нь эхний шатанд хүлээгэн өгөх зүйлийн нэг нь байж

болно. Энэ нь бас үнэлгээг явуулах, тайлагнахад мөрдөх ёс зүй,

стандартын тохиролцоог тусгасан байж болно (ёсзүй, стандартын

хэлэлцүүлгийг 14 дүгээр бүлгээс хар).

Нийт ЭАХ-ний боловсруулалтын үйл явц нь сонирхогч талуудыг

хэлэлцүүлэгт болон үнэлгээний шийдвэрлэх асуудлын тухай

шийдвэр гаргалтад оролцох боломжийг хангаж өгөхөд тустай. ЭАХ

үнэлгээнээс юу хүлээж байгааг хамрагдсан бүх хүн ойлгохоор суурь

удирдамж бий болгож өгдөг (Шигтгээ 12.1).

Үнэлгээ ба үр дүнд суурилсан удирдлагын гол нэр томьёоны

тайлбар тольд (ЭЗХАХБ 2002) дурдсанаар, үнэлгээний ЭАХ нь

доорхи зүйлийг тусгасан бичмэл баримт бичиг юм:

• үнэлгээний зорилго, хэмжээ хүрээ

• хэрэглэх арга

• гүйцэтгэлийг тулган үзэж үнэлэх, шинжлэх стандарт

• төлөвлөсан нөөц, цаг хугацаа

• тайланд тавих нөхцөл болзол.

Шигтгээ 12.1 Үнэлгээнд зориулж Эрхлэх ажлын хүрээ боловсруулах

зөвлөгөө

Үнэлгээнд зориулж ЭАХ боловсруулахад дараахь зөвлөгөө тустай байж болно:

• Үнэлгээний зорилтыг ойлгомжтой мэдэгдэж, дараахь зүйлийг тодорхойл:

– шийдвэрлэх ёстой үнэлгээний ерөнхий асуудал, анхан шатны асуулт.

– гол сонирхогч тал болон үнэлгээний хүлээгдэж байгаа хэрэглээ

– нийт үнэлгээний хүлээн авахуйц хандлага.

– үнэлгээнээс хүлээж байгаа бүтээгдэхүүн, тэр бүрийг хэзээ нийлүүлэх

хэрэгцээ болон тэдгээрийн хэрэглээ.

– үнэлгээний багийн гишүүдээс шаардах мэдлэг чадвар

– зохицуулалтын арга хэмжээ.

• Зорилтыг зүгээр л нэг техникийн болон үйл явцын хэлбэрээр илэрхийлэх хэрэггүй.

Үнэлгээ нь байгууллагад ямар чухал хэрэгцээтэй байгааг ойлгох хэрэгтэй.

• Шийдвэрлэх анхан шатны асуулт дээр төвлөр.

• Хэт олон асуулт сонгохоос зайлсхий. Үнэлгээнд өргөн хүрээтэй асуудлыг өнгөцхөн

харснаас цөөн асуудлыг гүнзгий шалгах нь илүү сайн байдаг.

Эх сурвалж: НҮБХХ – өөс авлаа 2006.

ЭАХ ерөнхийдөө дараахь зүйлийг агуулдаг:

• Богино, Дүрслэн тайлбарласан гарчиг

• төсөл, хөтөлбөрийн тодорхойлолт

• үнэлгээ хийх шалтгаан түүний хүлээлт

• үнэлгээний хамрах хүрээ, гол анхаарч буй асуудал (шийдвэрлэх

асуудал, хариулах асуулт)

• сонирхогч талуудын оролцооны тодорхойлолт (хэнийг оруулах,

хэн орохгүй байх хэн юу хийх, хариуцлагын тогтолцооны хүрээ)

• үнэлгээний үйл явцын тодорхойлолт (юу хийх гэж буй)

• хүлээлгэн өгөх зүйлийн жагсаaлт (үнэлгээний ажлын төлөвлөгөө,

завсрын тайлан, эцсийн тайлан, танилцуулга)

• хэрэгцээт мэргэжлийн тодорхойлолт (боловсрол, туршлага, ур

чадвар, шаардлагатай ур чадвар)

• үйл ажиллагаа, хугацаа, хүний тоо, мэргэжилтэй холбоотой

төлбөр, аялал, болон бусад зардалд суурилсан зардлын төсөл

ЭАХ-г үнэлгээний загварын матрицын оронд биш, харин нэмэлт

болгож бичдэг. ЭАХ үүрэг хариуцлагад голлон анхаарна.

Үнэлгээний загварын матриц нь үнэлгээ явуулах төлөвлөгөө юм.

Өөр өөр талуудын оролцоо ба үүрэг, хариуцлага

Олон хүн үнэлгээн дээр ажилладаг. Тэд янз бүрийн чадавхитай

бөгөөд харилцан адилгүй үүрэг, хариуцлага хүлээнэ. Гол үүрэг нь

үйлчлүүлэгч (захиалагч), сонирхогч тал, үнэлгээний менежер, болон

үнэлгээч (гэрээгээр гүйцэтгэгч юмуу ажилтан)-ийнх байна.

Хязгаарлагдмал үүрэгтэй оролцдог хүмүүст өгөгдлийн шинжээч,

зөвлөх, хянан шүүмлэгч, өгөгдөл цуглуулагч нар орно. Үнэлгээнд

хамрагдсан хэн бүхний үүрэг, хариуцлагыг ойлгомжтойгоор

тодорхойлж, тохиролцсон байх хэрэгтэй.

Гол хэрэглэгч

Үнэлгээ олон сонирхогч талтай байж болох боловч үнэлгээг

захиалж, санхүүжүүлдэг зөвхөн ганц гол сонирхогч тал байдаг.

Хэрэглэгчийн шийдвэрлүүлэх хүсэлтэй онцлог асуудал, үнэлгээг

төлөвлөгөөтэйгээр хэрэглэх түүний хүсэл, түүнд тохирсон цаг

хугацаааны ухагдахуун нь ерөнхийдөө үнэлгээний хүрээ байдаг.

Үнэлгээчид дараахь асуудлаар хэрэглэгчтэй аль болох эрт уулзах

зориг эрмэлзэлтэй байдаг:

• хүсэлтийн мөн чанар болон хам сэдэв

• үнэлгээний хүсэлт гаргахад хөтөлсөн хэрэгцээ, асуудал болон

сонирхол

• үнэлгээний дүгнэлтийн эгзэгтэй цаг хугацааны хэрэгцээ

• үнэлгээний шийдвэрлэх ёстой асуудлын ач холбогдолтой гол

асуулт

• харилцаа холбооны товлол, давтамж

Скривен (2007)-ны Үнэлгээний гол шалгах хуудсанд хүсэлтийг

хэрэглэгч хэрхэн харж байгааг болон түүний нарийн асуудлын

талаархи бодлоо тодруулахад нь үйлчлүүлэгчийг дэмжиж үнэлгээ

эхлэхээс өмнө үйлчлүүлэгчтэй хийх уулзалтын ач холбогдлыг

тодорхойлон бичсэн байна. Скривен доорхии асуулт асуухыг санал

болгожээ:

• Чухам юуг үнэлэх ёстой вэ

• Хэдий хэрийн хам сэдэв хамрах вэ

• Үнэлгээч хөтөлбөрийн үр нөлөөг бүхэлд нь үнэлж байна уу,

эсвэл бүрэлдэхүүн бүрийн оруулсан хувь нэмрийг үнэлж байна

уу Тэрээр бүрэлдэхүүн хэрхэн ажиллах талаархи хэрэглэгчийн

үзэл бодлыг үнэлж байна уу

• Үнэлгээ бүх талын нөлөөг, эсвэл зөвхөн зарим хэсгийн нөлөөг нь

авч үзэж байна уу

• Үнэлгээ явц буюу хэлбэрийн, нэгтгэн дүгнэх, болон/эсвэл

Дүрслэх шинжтэй байна уу

Бүлэг 4-т ярилцсанаар үнэлгээний баг гол хэрэглэгчтэй харилцах

харилцаагаа харилцаа холбооны төлөвлөгөө боловсруулж удирддаг.

Харилцаа холбооны төлөвлөгөө хэрэглэгчтэй, түүнчлэн гол

сонирхогч тал, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийттэй ажиллахад

нь үнэлгээч нарт тусална. Энэ нь яагаад, юу, хаана гэдгийг болон

мэдээлэл хэрхэн өгөх, авах талыг тогтоон тодорхойлно. Ер нь бол

тэрээр янз бүрийн сонсогч, дэмжигчдэд төрөл бүрийн хэвлэл

мэдээллийн хэрэгслийг хамруулдаг харилцаа холбооны төлөвлөгөө

бий болгож өгнө. Хэрвээ үнэлгээ эмзэг мэдээлэл агуулж байвал

харилцаа холбооны төлөвлөгөөтэй байх нь онцгой ач холбогдолтой.

Үнэлгээчид харилцаа холбооны талаар үйл явдлын төгсгөлд, тайлан

гаргаж дууссан үед болдог зүйл гэж үргэлж боддог. Хэрэг дээрээ,

харилцаа холбоо болон харилцаа холбооны стратеги нь тэргүүн

шугаманд шийдвэрлэж, үйл явцын туршид сайжруулж байх ёстой

асуудал байдаг. Харилцаа холбоо нь үнэлгээг дэмжих, үнэлгээ

болон түүний аргачлалыг сайжруулах, нөөц олж авахад туслах болон

дүгнэлтийн ашиглалтад дэмжлэг бий болгоход ашиглагдах ёстой.

Сонирхогч тал

Бүлэг 4–т тодорхойлсноор сонирхогч тал нь хөгжлийн үйл

ажиллагааны талаар сонирхож буй хэрэглэгчээс бусад хүмүүс буюу

байгууллага байдаг. Ерөнхийдөө бол, тухайн үйл ажиллагаа

хэрэгжих хугацаанд эсхүл хэрэгжсэний дараахь хэдэн жилд тэдгээрт

тухайн үйл ажиллагаа нөлөөлдөг.

Сонирхогч тал байгууллагын дотоодод юмуу гадаад талд байж

болно. Тэдний үнэлгээн дэх үүрэг нь асуудал, асуулт илрүүлэхээс

эхлэн үнэлгээний өгөгдлөөр хангах хүртэл хүрээтэй байна.

Оролцооны үнэлгээний хувьд сонирхогч тал харилцан адилгүй

түвшинд үүрэг хариуцлага хүлээж болно. Тийм үнэлгээ тодорхой

сонирхогч талыг үнэлгээний багийн хэсэг болгон хамруулж, тэднийг

асуулт боловсруулах, өгөгдөл цуглуулах, шинжлэхэд оролцуулж

болно. Сонирхогч тал үнэлгээг илүү дэмжих хандлагатай бөгөөд

хэрвээ тэднийг үнэлгээний үйл явцад оролцуулбал тэднийг үр дүн,

зөвлөмж дээр ажиллуулж болно. (оролцооны үнэлгээний талаар

Бүлэг 5–аас хар.)

Үнэлж байгаа төсөл, хөтөлбөр, бодлогын шүүмжлэгчийг үнэлгээнд

татан оролцуулбал үр өгөөжтэй байж болдог. Тэд үнэлгээнд

шийдвэрлэх нь ач холбогдолтой асуудлыг тогтоон тодорхойлдогоос

(хэрвээ үнэлгээ шийдвэрлээгүй байвал түүнийг бодитойгоор

тайлбарладаг) шүүмжлэгчдийн оролцоо үнэлгээний үйл явцыг

бэхжүүлдэг (CDC 2001).

Дэлхийн банкны Оролцооны эх үүсвэрийн лавлах сонирхогч талыг

хамруулах, ялангуяа, оролцооны үнэлгээнд хамаарах ашигтай

удирдамжаар хангаж өгсөн байна (Дэлхийн банк 1996). Нэгэнт

сонирхогч талыг тодорхойлсон бол тэдгээрийн оролцоог дэмжиж

өгөх хэрэгтэй болдог. Үнэлгээчид сонирхогч талуудтай олон

төрлийн аргаар дамжуулан ажиллахыг хичээнэ. Шийдвэр гаргах үйл

явцаас ердийн нөхцөлөөр хасагдсан бүлэг өөрийн дуу хоолойтой

байх явдлыг хангахын тулд тусгай арга хэмжээ хэрэгтэй болдог.

Үүнд хүрэхийн тулд үнэлгээчид эхлээд “дуугүй”-чүүдийг зохион

байгуулж, тэдний төлөөллийг хэлэлцэн тохирох, оролцооны хурал

хийх, түүнийг бүх түвшний сонирхогч талуудад сонсгох арга техник

хэрэглэх ёстой.

Гадны хүн “оролцооны үнэлгээ” санал болгох нь ихэнх сонирхогч

талд сэрдэлт төрүүлж болно. Төрийн байгууллага, төрийн албан

хаагч, төслийн хандивлагчтай ажилласан туршлага сөрөг сэтгэгдэл

бий болгосон байж болох ба түүнийг засч сайжуулах хэрэгтэй

болдог. Мэдээллээ эртнээс эхлэн, өргөн хүрээнд хуваалцаж,

зуучлагчаар дамжуулан ажиллаж байж итгэлцэл бий болгож чадна.

Итгэлцэл бий болгох нэг арга зам нь үнэлгээгээр юунд зорьж буй

тухай мэдээллээ хуваалцах явдал юм. Үнэлгээч нар үүнийг

хүмүүстэй ганц нэгээр нь уулзах буюу хотын хурал мэт том бүлгийн

уулзалтаар хийж болно. Энэ уулзалтын үеэр үнэлгээч нар үнэлгээний

хэрхэн, яагаад талаархи мэдээллээ хуваалцаж болно. Уулзалтад

оролцогчдод өөрсдийн хүлээлт, санаашралыг илэрхийлэх таатай

боломж олдоно. Хэрвээ үнэлгээ оролцооных бол, нэгэнт итгэлцэл

бий болсон бол, үнэлгээн дээр ажиллах өөрийн хороо байгуулахыг

оролцогчдоос хүсч болно.

Вэб хуудсан дээр хандлагынхаа талаархи илтгэл, өгүүлэл

байрлуулж, түүнд саналаа өгөхийг хүсэх нь эрдэм шинжилгээ,

судалгааны болон төрийн бус байгууллага (ТББ), холбогдох иргэдтэй

харилцаа холбоогоо нээх нэг арга юм. Мэдээж, үүнийг шинэ

орцуудыг авч үзэн, дүн шинжилгээ хийж буй тэр үед хийх хэрэгтэй

байдаг. Энэ нь үнэлгээчид санал, түүнтэй холбогдуулан явуулсан

үйл ажиллагаа (эсвэл дэвшүүлсэн саналыг оруулаагүй шалтгаан)-г

товчилсон хариултыг вэбээр илгээсэн үед илүү үр нөлөөтэй болдог.

Зарим тохиолдолд, үл итгэлцэх байдал асар их байгаагаас үнэлгээчид

болон сонирхогч талуудын хоорондох зайд гүүрэн холбоо болох

зуучлагч шаардлагатай байж болно. Ийм тохиолдолд сонирхогч

талын хувьд нэр хүндтэй хэн нэгэн үнэлгээч болон сонирхогч

талуудыг эвлэрүүлэхэд өөрийн байр сууриа ашиглаж болно.

Үнэлгээчид сонирхогч талтай очиж уулзах, ялангуяа хөгжлийн үйл

ажиллагаанд хамрагдсан тухайн хэсэгтэй заавал уулзах ёстой. Тэд

өөрсдийгөө танилцуулж, сонирхогч тал үнэлгээний талаар дуулсан

эсэх, мөн энэ талаар юу бодож байгааг нь асууна. Энэхүү албан бус

эргэх мэдээллийг бусад сувгаар олж сонссонтой харьцуулж болно.

Энэ нь зохицлыг нотлох, ташаа зүйлийг шалгах арга зам байдаг.

Тэдэнтэй хамтарсан үнэлгээний төлөвлөлтөд сонирхогч тал саналаа

өгснөөр шийдвэрлэвэл зохих асуудлын ялгааг шийдвэрлэх болон уг

асуудлын эргэн тойронд тохиролцоо бий болох боломж нэмэгддэг.

Тэгээд сонирхогч талтай эртнээс тохиролцох нь зөрчлөөс зайлсхийх

арга хэмжээ болдог юм. Үнэлгээний төлөвлөлт өөрсдөд нь

алдагдалтай гэж ухаж ойлгосон хэн нэгний хувьд үнэмлэхүй сөрөг

байр суурь баримтлах нь цорын ганц боломжит байдал гэж үзэх

хандлагатай; алдагдал их байх тусам сөрөг байр суурь төдий чинээ

хүчтэй байх магадлалтай. Нэгэнт сөрөг байр суурь давамгайлвал энэ

нь шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг ба шийдвэрлэх боломжгүй ч

болж болно.

Үнэлгээний менежер

■Үнэлгээний

менежер:

үнэлгээг төлөвлөх,

бэлтгэх,

хэрэгжүүлэх,

шинжлэх,

мэдээлэх,

түгээн тархаах,

үнэлгээний

мөрөөр хийх

ажлыг удирдан

зохион

байгуулдаг бие

хүн байдаг.

Үнэлгээний менежер нь үнэлгээг төлөвлөх, бэлтгэх, хэрэгжүүлэх,

шинжлэх, мэдээлэх, түгээн тархаах, үнэлгээний мөрөөр хийх ажлыг

удирдан зохион байгуулдаг бие хүн байдаг. Тэрээр нэг хугацаанд хэд

хэдэн үнэлгээг удирдаж болно. Зарим тохиолдолд үнэлгээч өөрөө

үнэлгээ хийж, түүнийг удирдах нь бий.

Үнэлгээний менежерийн үүрэг хариуцлагыг гурван үе болгон

бүлэглэж болно: бэлтгэл, хэрэгжүүлэлт, үнэлгээний мөрөөр хийх

ажил (UNFPA 2007).

Бэлтгэл нь үнэлгээ, СИХ, ЭАХ болон үнэлгээний загварын

матрицийг тодорхойлох, зохицуулалтын ажлын зохион байгуулалт

зэрэг тэргүүн шугамын ажлуудыг багтаана. Менежерээс дараахь

зүйлүүдийг хийхийг шаарддаг:

• Зорилго тодорхойлох, үнэлгээний үр дүнгийн хэрэглэгчийг

олж тогтоох

• Үнэлгээний үйл явцад хэн хамрагдах шаардлагатайг

тодорхойлох.

• Гол сонирхогч талтай уулзах.

• Үнэлгээний хамрах хүрээ, хандлага, төлөвлөлтийн матриц,

асуултыг боловсруулах.

• Үнэлгээний ЭАХ-ний төсөл хийх, үнэлгээний цаг хугацааны

хүрээг тодорхойлж заах

• Үнэлгээ явуулахад шаардлагатай ур чадвар, дадлага

туршлагын хослолыг тодорхойлох

• Өгөгдөл болон бэлэн байгаа мэдээлэл цуглуулах арга

хэрэгслийн боловсруулалт, урьдчилсан сорилыг хянах.

Мэдээлийн байгаа эх сурвалж найдвартай, үнэлгээний утга

төгөлдөр үр дүн гаргахад хангалттай өндөр чанартай байх

явдалд сонголт хийж, түүнийг хангах; олж авсан мэдээлэл

удирдаж болохуйц байх.

• Үнэлгээний зорилго, матриц, ажлын төлөвлөгөөнд нийцүүлэн

үнэлгээчийг сонгож, ажилд авч, танилцуулга хийж

шаардлагатай бол сургалтад хамруулна.

• Хавтаслаж бэлтгэсэн түүхэн баримт бичиг/материалыг

үнэлгээний ажил эхлэхээс нэлээн өмнө, үнэлгээний баг

тэдгээрийг уншиж танилцах боломжтой цаг хугацаанд тэдэнд

өгсөн байх явдлыг хангана.

• Газар дээр нь очиж ажиллах томилолтын төлөвлөгөөг хянах.

• Үнэлгээ явуулах санхүүгийн боломжийг хангах.

Хэрэгжүүлэлт гэж дүн шинжилгээ хийх, төсөл боловсруулах,

тайлагнах зэргээр үнэлгээг бодит байдалд хийхийг хэлнэ.

Менежерээс дараахь зүйлүүдийг хийхийг шаарддаг:

• Үнэлгээчид хавтаст хэрэг, тайлан, ном хэвлэл, болон бусад

холбогдох мэдээлэлд хандах, тэдгээрийг ашиглах бүрэн

бололцоогоор хангана.

• Үнэлгээний ахиц дэвшлийг судална; хэрэгжүүлэлтийн бүх үе

шатны турш үнэлгээчдийг эргэх мэдээлэл, удирдамжаар

хангана.

• Үнэлгээний тайлангийн чанарыг үнэлж, үнэлгээчидтэй

тайлангийн төсөл шаардлага хангасан байхуйцаар давуу

болон дутагдалтай талыг хэлэлцүүлж, ЭАХ, үнэлгээний

дүгнэлт хамгаалах боломжтой, зөвлөмж нь бодитой байх

явдлыг хангана.

• Тайлангийн төслийг хэлэлцэж, санал гаргах зорилгоор

үнэлгээч, сонирхогч талуудын уулзалт зохион байгуулах.

• Эцсийн бүтээгдэхүүнийг зөвшөөрч, сонирхогч талд

үнэлгээний үр дүнг танилцуулах боломжтой болгоно.

Сүүлийн шат болох үнэлгээний мөрөөр хийх ажил нь гүйцэтгэлийн

тооцоот үнэлгээ, үр дүнг түгээн тархаах, зөвлөмжийг мөрдөх, задлан

шинжилгээ явуулахтай холбоотой юм. Энэ үе шатанд менежерийн

үүрэг хариуцлагад дараахь зүйл орно:

• Үнэлгээчдийн гүйцэтгэлийг үнэлэх, түүнийг тэмдэглэлд тусгах.

• Үнэлгээний гол үр дүнг сонирхогч талд болон бусад дэмжигчдэд

хүргэх.

• Өнөөгийн болон хэтийн хөтөлбөр төлөвлөлтөд зөвлөмжийг

хэрэгжүүлэх, үнэлгээний үр дүнг ашиглах; тэдгээр зөвлөмжийн

дагуу арга хэмжээ авч байгаа эсэхэд байнга хяналт-шинжилгээ

хийнэ.

• Юу сайн хэрэгжсэн бөгөөд дахин давтаж хийх хэрэгтэй, харин

одоо эргээд харахад, юуг өөрөөр хийх хэрэгтэй байсан зэргийг

тодорхойлон суралцах талаар хэлэлцэхэд багийг чиглүүлэх.

Үнэлгээний менежер бүх гурван үе шатны туршид оролцогч бүр

өөрсдийн үзэл бодол, санаагаа чөлөөтэй хуваалцах боломж олгодог

багийн уулзалтын зохицуулагч болж ажиллах ёстой. Зохицуулагчийн

хувьд менежер дараахийг хариуцна:

• хэлэлцэх асуудлыг тогтооно

• бүлэг хэлэлцэх асуудлаа хэрэгжүүлэхэд туслах

• бүх үзэл бодлоо сонсгох явдлыг хангах

• шийдвэр гаргалтын үйл явцыг хянах (нэгдсэн санал, эсвэл санал

хураах үйл явц).

Үнэлгээч

Үнэлгээчид бол үнэлгээнд гол ажлыг нь гүйцэтгэдэг хүмүүс юм.

Үнэлгээчдийн тоо үнэлгээний хамрах хүрээ, төсөв, ажиллах

бололцоотой байгаа хүний тооноос хамаарна.

Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ

2006) сайн үнэлгээчийн тодорхойлолтыг дараахь байдлаар

тайлбарлажээ:

• тодорхой сэдэвт асуудлын мэдлэг чадвар

• хөгжлийн гол асуудлын мэдлэг, ялангуяа, гол зорилго эсвэл

“Томоор зураглах” чадвартай холбоотой мэдлэг

• байгууллагын ажил хэрэг, энэ ажил хэргийг явуулах арга замыг

сайн мэддэг байх

• үнэлгээ төлөвлөх, өгөгдөл цуглуулах, шинжлэх, тайлан бичих

үнэлгээний ур чадвар

• мэдээллийн технологи ашиглах ур чадвар.

Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сан (НҮБХАС 2007)

үнэлгээчдийн хэд хэдэн чухал үүрэг хариуцлагыг тодорхойлон

заасан байна:

• Үнэлгээний төлөвлөлтөд хамаарах орцоор хангах; үнэлгээний

зорилт, асуултыг боловсронгуй, онцлог болгох,

• Үнэлгээ хийх.

• Мэдээлэл/бичиг баримтыг тоймлох боломжтой болгох.

• Шаардлагатай үед нэмэлт мэдээлэл цуглуулах арга хэрэгсэл

төлөвлөх/сайжруулах; нэмэлт мэдээлэл олж авах ажлыг явуулах,

зохицуулах.

• Байршил дээр нь очих; ярилцлага явуулах.

• Оролцооны үнэлгээний сонирхогч талуудын оролцоонд дэм

өгөх.

• Үнэлгээний менежерийг хөгжил дэвшлийн мэдээлэл/мэдээгээр

байнга хангах.

• Мэдээллийг шинжилж, нэгтгэх, дүгнэлтийг тайлбарлах, дүгнэлт,

зөвлөмж боловсруулж, хэлэлцүүлэх, сургамж авах.

• Үнэлгээний тайлангийн төсөл хэлэлцэхэд оролцох; ямар нэгэн

алдаа, буруу тайлбарлах зүйл байгаа бол засч, боловсронгуй

болгох.

• Үнэлгээгээр тогтоосон дүгнэлтийг танилцуулахад дэм өгөх

зорилгоор Семинар/сургалтыг хөтлөх.

• Үнэлгээний тайланг эцэслэн боловсруулах, үнэлгээний үр дүнг

танилцуулахад бэлтгэх.

Олон байгууллагууд үнэлгээнд оролцож байгаа бие хүнд

мэргэжлийн мэдлэг чадварын шалгуур бий болгох оролдлого хийдэг.

Үнэлгээчдэд гэрчилгээ олгох тухай асуудлын маргаан одоо ч явсаар

байна. (Үнэлгээчдийн мэдлэг чадвар ба гэрчилгээний тухай Бүлэг

15-д өгүүлнэ.)

Хүмүүс, үүрэг даалгавар болон төсвийг удирдан залах

Төслийн удирдлагын талаар олон харьцуулалт хийгдсэн байдаг.

Менежер нэгэн зэрэг олон зүйлд хараагаа хандуулдаг учраас зарим

нь төслийн удирдлагыг жонглёрдохтой зүйрлэдэг (хүмүүс, зорилт,

цаг хугацаа, төсөв, чанар). Менежер тодорхой зайнд зогсож, янз

бүрийн ур чадвартай олон хүнийг удирддаг учраас бусад зарим нь

төслийн удирдлагыг найрал хөгжмийн удирдаачтай зүйрлэдэг.

Хүмүүсийг удирдах

Үнэлгээний баг хамтдаа сайн ажиллах явдлыг хангахад олон янзын

ур чадвар шаарддаг. Энэ хэсэгт менежерүүдийн эзэмших

шаардлагатай зөрчил шийдвэрлэх, баг бүрдүүлэх ур чадварын тухай

тодорхойлно.

Менежер бас хөтөлбөрийн “эздийн” айдсыг удирдах ёстой. Зарим

хүмүүс үнэлгээ нь анхаарал татаад байгаа сөрөг зүйлд төвлөрнө гэж

санаа зовдог. Тэд үнэлгээний зарим сөрөг дүгнэлт нь нийт сайн

хөтөлбөрийн тодорхойлогч тал нь болж болох юм гэж айх нь байдаг.

Хэмжихэд-хэцүү-хөтөлбөрийн нөлөө бага байснаас дүгнэлт нь сөрөг

үр дагавартай гарах ба түүнд үр нөлөөгүй гэсэн алдаатай дүгнэлт

гаргаснаас айдас гарч ирж болно.

Үнэлгээ хийгдэж буй хөтөлбөрийн эздийн айдсыг үнэлгээчид

шийдвэрлэж чадах нэг арга зам нь үнэлгээгээр шийдэж болох

асуудлыг тодорхойлон заахад тэднийг татан оролцуулах явдал юм.

Үнэлгээчид тэднийг үнэлгээний ажлын төлөвлөгөө, дүгнэлт,

зөвлөмжийг хянах боломжоор хангах хэрэгтэй байдаг.

Зөрчил шийдвэрлэх ур чадвар

Зөрчил нь багаар ажилладаг хүмүүсийн дунд ямагт гарч байдаг.

Зөрчил шийдвэрлэхэд хамгийн шаардлагатай хоёр ур чадварт

харилцааны болон сонсох ур чадвар ордог. Харилцааны чухал ур

чадварт “Чи” гэдэг хэллэг хэрэглэхээс илүү “Би” гэж мэдэгдэх нь

чухал байдаг. Сонсох ур чадвар нь сонсогч өгүүлэгчийг зөв

ойлгосныг нотлох явдлыг агуулдаг (“Би таныг ... гэж хэлэхийг

сонслоо. Энэ зөв үү).

Зөрчил бүхэн ялагч, ялагдагчтай төгсдөггүй. Ихэнх ажил хэрэгч

зөрчил хоёр тал хоёулаа “ялсан” –аар төгсдөг (Шигтгээ 12.2).

Шигтгээ 12.2 Зөрчил шийдвэрлэх зөвлөгөө

Менежер зөрчлийг шийдвэрлэхэд олон янзаар тусалж болно:

• Зөрчилд орсон талуудыг хооронд нь уулзуул. Тал бүрийг өөрсдийнхөө үзэл

бодлын гол асуудлыг дундуур нь тасалдуулалгүйгээр товчхон танилцуулах

боломж олго.

Хэрвээ нэг нь нөгөөгөө үгээ хэлж дуусгаагүй байхад шүүмжлээд эхэлбэл

түүнийг таслан зогсоо.

• Хүмүүст өөрийн мэдрэмжээ хэлэлцүүлэхийг нь зөвшөөр. Ингэж чадсанаар

зөрчлийг бууруулах чигт ихээхэн урт зам туулж байна гэсэн үг.

• Хамрагдсан хүн бүрээс тэрээр нөгөө талаа ямар үйл ажиллагаа явуулахыг нь

харах хүсэлтэй байгааг нь асуу.

• Хоёр талыг хоёуланг нь сонс. Энэ зөрчлийг учруулж байгаа ажлын нөхцөл

байдалд ямар нэг асуудал байна уу гэж өөрөөсөө асуу.

• Аль нэг талыг нь бүү сонго. Оролцогчдод үнэлгээний зорилго, эсвэл зорилтоо

сануулж, хоёр талд зорилгодоо хүрэх арга зам олоход нь туслахыг чармай.

• Оролцогчид өөрсдийнхөө маргааныг шийдвэрлэхээр ажиллана гэж хүлээ. Тэд

зөрчлийг шийдвэрлэхийн тулд уулзалтаа үргэлжлүүлэхийг зөвшөөр. Тэдний

ахиц дэвшлийг хянах хугацаа тогтоо.

Баг бүрдүүлэх ур чадвар

■ Оюуны

дайралт:

бүлэг

хүмүүсээс

богино

хугацааны

дотор

санаа бодол

олж

авахад

хэрэглэдэг

арга юм

Багаар ажиллах нь олон төрлийн ур чадвар шаардана. Энэ ур чадварт

дараахь зүйл орно:

• Сонсох: Багийн гишүүд сайтар идэвхитэй сонсох ур чадвар хөгжүүлж,

ашиглах ёстой. Эдгээр ур чадвар нь багийн хамгийн үнэ цэнтэй

хөрөнгө байдаг.

• Асуулга хийх: Багийн гишүүд тодруулах асуулт асууж, бусад хүн юу

хэлснийг нарийн бодож боловсруулах

• Итгэн үнэмших: Багийн гишүүд санаа бодлоо солилцох, өөрсдийнхөө

санаа бодлоо нарийн бодох, хамгаалах, өөрөөр бодох хэрэцээтэй байж

болно.

• Хүндлэл: Багийн гишүүд бусдын саналыг хүндэтгэх ёстой бөгөөд

тэдний санаа бодол, хүч чармайлтыг зоригжуулан дэмжинэ.

• Тусламж үзүүлэх: Багийн гишүүд шардлагатай үед бие биедээ

туслалцаа үзүүлнэ. Багийн удирдлагад бас нэмэлт ур чадвар

шаардлагатай (Шигтгээ 12.3).

Багаас хамгийн сайн зүйлийг нь гарган авахад олон төрлийн арга техник

ашиглаж болно. Оюуны дайралт нь бүлэг хүмүүсээс богино хугацааны

дотор санаа бодол олж авахад хэрэглэдэг арга юм. Хүн болгон

үнэлгээний асуултад зориулж санаа бодлоо нэмэрлэж, түүнийг нь цаасан

самбар дээр бичдэг. Нэг хүн нэг санаа хэлэхэд нөгөөх нь бас нэг өөрийг

хэлнэ. Зохицуулагч нь бүлгийг тойруулан дахин санаа гарахгүй болтол

асууна. Үндсэн дүрэм нь санаа бүрийг цаасан самбар дээр бичдэг бөгөөд

энд муу санаа бодол гэж байхгүй, бүгдийг сонсох ёстой. Тэгээд бүлэг

бүхэлдээ нийтлэг санааг тодорхойлон, шинэ жагсаалт хийдэг.

Шигтгээ 12.3 Багийн ажлыг сайжруулах зөвлөгөө

Дараахь зөвлөгөө багийн гишүүд хамтдаа ажиллах арга замыг сайжруулахад

менежерт тусална:

• Тодорхойлсон ажлын зорилго, ач холбогдлыг танилцуулан ойлгуул.

• Бусдад бодлоо үр нөлөөтэй илэрхийлэн дуу хоолойгоо гаргахад нь

тусалж, идэвхитэй сонсч дэмжлэг үзүүл

• Хүн бүрийн ер бусын хувь нэмэр, үзэл бодлыг үнэлэн эерэг

лавлагааны дадалд хамт олон болон бусадтай хамтран ажилла.

• төсөл, хөтөлбөр, эсвэл үнэлгээний нөлөөлөлд орсон хүмүүст тус

болж хэцүү асуудалд хариулт хайхын тулд хувийнхаа буруу ташааг

хажуу тийш нь тавь.

• Үнэлгээний дүгнэлтийг нүүрээр хамгаалах хандлага бүү гарга.

Эх сурвалж: NEIR TEC 2004.

■Ойлголтыг

зураглах

гэдэг нь бүх

оролцогчийн

санаа бодлыг

өдөөн

урамшуулах,

тэдгээрийг ач

Ойлголтыг зураглах гэдэг нь бүх оролцогчийн санаа бодлыг өдөөн

урамшуулж, тэдгээрийг ач холбогдлоор нь бүлэглэх, зэрэглэл

тогтооход хэрэглэдэг бүлгийн дэмжлэгтэй үйл явц юм. Энэ нь

оюуны дайралт, эсвэл бүлэглэн ангилах диаграм ашиглан санаа

үүсгэхээс эхэлдэг. Санаа бүрт тусгай индекс бичиж, хананд хаддаг.

холбогдлоор

нь бүлэглэх,

зэрэглэл

тогтооход

хэрэглэдэг

бүлгийн

дэмжлэгтэй

үйл явц юм.

Дахиад санаа гарч ирэхгүй болсон үед оролцогч нарыг бүх гарсан

санаа руу харахыг хүсч, картыг адилхан ойлголт/сэдэв төлөөлж

байгаагаар нь ялгаж бүлэг болгон зохион байгуулна. Тэгээд

оролцогчид ойлголт/сэдэв бүрт зохих хаяг оноож өгнө. Зохицуулагч

тус бүрийнх нь ач холбогдлын талаархи хэлэлцүүлгийг хөтөлж, тус

тусдаа яагаад чухал, эсвэл чухал бус болох талаар ярилцана. Зарим

нэг харьцангуй чухал бус асуудал, сэдвийг энэ үе шатанд орхиж

болно; энэ хүрээнд ойлгогдож буй үзэл бодлыг орхих юмуу өөр

сэдэв рүү шилжиж болно. Оролцогч нар ханан дээрх бүлэглэлийг

хянан үзээд зохицуулагчаас зарим санааг өөр ангилал руу

оруулахыг хүсч болно.

Оролцогчид үзэл баримтлал/сэдэв, тэдгээрийн доорхи бүлэглэлтэй

санал нийлж байвал зохицуулагч тэдгээрийг зэрэглэх ажил руу

орно. Зохицуулагч хэдэн чухал зүйл сонгохоос шалтгаалан тийм

тооны наадаг цаасыг оролцогч болгонд өгнө. Хэрвээ тавыг сонгох

бол хүн бүрт таван наадаг цэгэн цаас өгнө. Оролцогчид чухал гэж

үзсэн үзэл баримтлал/сэдэвийнхээ ойролцоо тэр наадаг цэгүүдээ

байрлуулна. Тэгээд дэмжин туслагч хамгийн олон цэг авсан таван

үзэл баримтлал/сэдвийг авсан цэгийнх нь тоогоор зэрэглэж байр

эзлүүлнэ. Үйл явцыг, хэрвээ, хүсвэл, үзэл баримтлал/сэдэв бүрт

дахин давтаж болно.

Зорилтыг удирдах

Зорилтыг удирдах нь заримдаа хүмүүсийг удирдахаас хялбар мэт

санагдаж болох боловч энэ үйл явц өөрийн гэсэн сорилттой байдаг.

Үнэлгээний зорилго, хамгийн чухал зорилтод анхаарлаа

төвлөрүүлэх явдал байдаг.

■Үүрэг

даалгаврын

зураглал:

Үүрэг

даалгавар,

хариуцах

эзэн, эхлэх

ба дуусах

хугацааг

харуулдаг

хүснэгт

Үүрэг даалгаврын зураглал хүн бүрийн даалгаврыг эхлэх болон

дуусах хугацаатай нь жагсаахад тусалж болдог (Хүснэгт 12.1).

Ганттын бүдүүвчийг бас ашиглаж болдог (Зураг 12.1). Ганттын

бүдүүвч ашиг тустай хяналт-шинжилгээний хэрэгсэл мөн.

Даалгавар болгоны тууз бодит гүйцэтгэлийг төлөвлөсөнтэй нь

харьцуулан дүүргэн буддаг. Бүдүүвч нэг даалгаврын гүйцэтгэл

нөгөө даалгавраас хамаарах, хэтэрхий олон даалгавар нэг дор

хамрагдсан байх зэргийг харуулна. Олон программ хангамжийн

багц Ганттын бүдүүвчтэй байдаг.

■Гантт

бүдүүвч

Төслийн

хуваарийг

харуулах

бүдүүвч

Арга хэмжээ товлосон хугацаандаа гүйцэж байх явдлыг хангахын

тулд үйл ажиллагааг хянан шинжилж байдаг байна. Хэрвээ хүлээж

байсан ахиц дэвшил гарах боломжгүй бол үнэлгээч саадыг

тодорхойлон зааж, түүнийг арилгах асуудлыг тодорхойлно. Багийн

гишүүд асуудлыг мэдээлэхэд аюулгүй байгааг мэдрэх, түүнчлэн

эртхэн илрүүлсэн асуудлыг засахад хялбар арга зам болдог гэдгийг

мэдрэх нь чухал байдаг.

Төлөвлөгөөтэй байх нь чухал хэдий ч саад бэрхшээлтэй тулгарахад

уян хатан байх нь бас чухал юм. Зохицуулалтыг илүү цаг, эсвэл

нөөц байршуулах, эсвэл оруулсан зорилтын тоог цөөрүүлэх замаар

хийнэ.

Хүснэгт 12.1 Үүрэг даалгаврын зураглалын жишээ

Даалгавар

Хариуцах

эзэн

Эхлэх

хугацаа

Дуусах

хугацаа

Гадаад талын утга зохиолын тойм хийх,

холбогдох дотоод, гадаад асуудлыг

тодорхойлох

Тусгай оролцооны хөтөлбөр/төслийн бичиг

баримтыг тоймлон үзэх (жишээлбэл,

захиралын зөвлөлийн илтгэл, шийдвэрийг

бичиг баримт, хяналтын тайлан)

Анна, Мигуэл,

Кабир

7/1 7/4

Kaбир 7/5 7/23

Үйлчлүүлэгчтэй хийх уулзалтыг товлож, хийх Aннa 7/15 7/31

Гол сонирхог талыг тодорхолж, уулзалт

товлох

Үйлчлүүлэгчтэй хийсэн уулзалтын товлол

бичиж,

шийдвэр гаргах

Сонирхогч талай уулзалт хийж, асуудлыг

дүгнэх

Kaбир, Mигуэлl 7/15 7/17

Aннa 8/1 8/3

Aннa, Mигуэл 8/5 8/15

Үнэлгээний анхны төлөвлөгөөний төсөл хийх. Aннa 7/1

8/31

Эх сурвалж: Зохиогчид.

Зураг 12.1 Гантт бүдүүвчийн жишээ

Даалгавар 1

2

3

4

5

6

7

Судлагдсан

байдлын

тойм хийх

д/хоног

д/хоног

д/хоног

д/хоног

д/хоног

д/хоног

д/хоног

Сонирхогч

талуудын

уулзалт.

Өөрчлөлтийн

Онолын

төсөл

Эхсурвалж:Зохиогчд.

Төсвийн удирдлага

Сандер (1983)-ынхаар бол, үнэлгээний төсөв жирийн үед 10 ангиллыг

өөртөө багтаадаг :

• үнэлгээний ажилтнуудын цалин, тэтгэлэг

• зөвлөх

• замын зардал болон томилолтын зардал (ажилтан болон

зөвлөх)

• харилцаа холбоо (шуудан, утсан харилцаа, болон бусад)

• хэвлэх, хуулбарлах

• өгөгдөл боловсруулах

• хэвлэмэл материал

• сэлбэг, тоног төхөөрөмж

• дэд гэрээлэгчид

• нэмэлт зардал (хэрэгсэл, хэрэглээний материал).

Хорн (2001) үнэлгээний төсөв зохиох нарийвчилсан шалгах хуудас

гаргасан байна. Шалгах хуудас зардлын төсөвлөлтийн элементийн

задаргааг дээр жагсаасан ангиллын төрлөөр хийсэн байна. Үнэлгээний

менежер үнэлгээний нийт зардлыг тооцохын тулд ангилал бүрийн

зардлыг бодож олно.

Хэрвээ үнэлгээний зардал их гарвал Фитцпатрик, Сандерс, Уортен

(2004) нарын боловсруулсан зарим зардал хэмнэх арга хэмжээний

тухай бодох шаардлагатай:

• Сайн дурынхан юмуу бага зардалтай ажилчин хэрэглэх

• Замын зардлаа багасгахын тулд өгөгдөл цуглуулахад орон нутгийн

мэргэжилтэн ашиглах

• Сонгон авсан даалгаврыг гүйцэтгэхэд хамгийн бага зардалтай

боловсон хүчнийг сургах

• Тоног төхөөрөмж, хүн, материал, сэлбэгийг зээлээр ашиглах

• Гадны үнэлгээчийн ажилладаг байгууллагаас бодит тусламж авах

боломж эрэлхийлэх

• Үнэлгээний хамрах хүрээг багасгах (магадгүй зарим хэсгийг нь

ирээдүйд хийхээр шилжүүлэх).

• Бэлэн байгаа хэмжүүр, мэдээлэл, өгөгдөл хэрэглэх.

• Нарийн нягт байдлыг нь ямар нэг үр дагаваргүйгээр золиослож

болох бол өгөгдлийг хямд аргаар цуглуулах

• Үр дүнг түгээн тархаахдаа нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл

ашиглах

• Удирдлагыг сайжруулах замаар үр нөлөөг дээшлүүлэх

Үнэлгээнд зориулсан хөтөлбөр, төслийн төсвийн эзлэх хувь төсөл,

хөтөлбөрийн харагдах байдал, үнэлгээний төлөвлөгөөт хэмжээ хүрээ,

хэрвээ үнэлгээ зай завсар орхивол нэр хүндийн эрсдлийг оролцуулан

олон хүчин зүйлээс хамаарна. Келлоггийн сангийн Үнэлгээний богц

(1998)-д өгүүлснээр үнэлгээний төсөв нь төслийн нийт төсвийн 5–10

хувийг төлөөлөх ёстой аж. Үнэлгээний өөр нэг мэргэжилтэн хөтөлбөр,

төслийн зардлын 1–3 хувь нь үнэлгээнд зориулагдах ёстой хэмээн

санал болгожээ. (төсөл томсох тусам зардлын хувь багасна).

Төслийн удирдлага

Төслийн удирдлага гэж цаг, хамрах хүрээ, зардал, бэлэн нөөц тогтоох

зэрэг төслийн бүх талыг нэгэн зэрэг удирдахыг хэлнэ. Төслийн

удирдлага нь төрөл бүрийн үе шатыг хамарсан үйл явц байдаг.

Төслийн удирдлагын олон загвар байдаг бөгөөд төслийн удирдлагад

гэрчилгээтэй хэд хэдэн программ бий. Микаел Греер (2001), төслийн

удирдлагын нэр хүндтэй нэгэн бөгөөд тэрээр үйл ажиллагаа, үр дүнг

цохон тэмдэглэдэг загвар боловсруулжээ. Түүний загвар төслийн

удирдлагыг таван үе шатанд хуваасан байна:

• санаачлах

• төлөвлөх

• гүйцэтгэх

• хянах

• хаах.

Үе шат бүр дотроо алхамд хуваагдах ба түүнийг Греер үйл ажиллагаа

гэж нэрлэжээ. Тэрээр 5 үе шатын хүрээнд хэрэгжих 20 үйл ажиллагаа

тодорхойлон заасан байна (Хүснэгт 12.2).

Хүснэгт 12.2 Греерийн төслийн удирдлагын 20 үйл ажиллагаа

Үе шат/үйлдэл

Санаачлах үе шат

1. Хөтөлбөрийн

хэрэгцээ, болон

хэрэгжих боломжийг

харуул.

2.Төслийн

Зөвшөөрөл ав.

3. Үе шатны

Зөвшөөрөл ав

Амжилттай гүйцэтгэлийн үр дүн

Нийлүүлэх зүйлийг бий болгох арга хэрэгсэл, түүнийг бий

болгох, хэрэгжүүлэх зардал, нийлүүлэх зүйлийг

хэрэгжүүлснээс олж авах үр өгөөжийг өргөн хүрээнд

тайлбарлаж, төслийн нийлүүлэх зүйлийн хэрэгцээг нотолсон

бичиг баримт

• Санхүүжүүлэгч “Явуул–явуулахгүй” гэсэн шийдвэр.

• Төслийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн менежерийг

томилж, түүнд нөөцийг төслийн үйл ажиллагаанд зориулан

хэрэглэх эрх олгоно; (a) төслийг албан ёсоор хүлээн

зөвшөөрч, (б) төслийн гадна талын хангалттай өндөр

түвшний байгууллагын менежер баталж, түүнд төслийн

хэрэгцээнд зориулж нөөцийг хэрэглэхийг зөвшөөрч, төслийн

менежерт нөөцийг төслийн үйл ажиллагаанд зориулж

хэрэглэх эрх олгосон төслийн дүрэм боловсруулна.

• Санхүүжүүлэгч төслийн менежерт байгууллагын нөөцийг

тухайн үе шатны үйл ажиллагаанд хэрэглэх эрх олгож,

“Явуул–Явуулахгүй” гэсэн шийдвэр гаргана.

• (а)Үе шат бий гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, (б)

тэрээр төслийн хэрэгцээг хангаж чадна гэж үзэн төслийн

гадна талын хангалттай өндөр түвшний байгууллагын

менежер баталж, бичгээр өгсөн үе шатны зөвшөөрөл

Төлөвлөлтийн үе шат

4. Төслийн хамрах

хүрээг тогтоо.

5. Төслийн үйл

ажиллагааны дэс

дарааг тодорхойл.

6. Үйл ажиллагааны

хугацаа, шаардагдах

нөөцийг тооц.

7. Төслийн цагийн

хуваарь боловсруул.

• Төслийн хамрах хүрээний мэдэгдэл

• Удирдлагын төлөвлөгөөний хүрээ

• Ажлын задаргааны бүтэц

• Гүйцэтгэх үйл ажиллагааны жагсаалт

• Ажлын задаргааны бүтцийг хянаж засварлах

• Төслийн сүлжээний диаграм

• Үйл ажиллагаа бүрт шаардлагатай хугацаа, тооцоо бүрт

хамаарах баримжааг тооцох,

• Шаардагдах нөөцийн мэдэгдэл

• Үйл ажиллагааны жагсаалтыг хянаж засварлах

• Хугацааны туршид хэрэглэх нөөц, мөнгөний урсгалын

урьдчилсан тооцоо, захиалга\нийлүүлэлтийн хуваарь, гэх мэт

дэмжих зүйлийн нарийвчлал

8. Зардлаа тооц • Үйл ажиллагаа бүрийг гүйцээж хийх тооцоо

• Төсөөлөл, бэрхшээл зэрэг бусад туслах асуудлууд.

• Зардлын өөрчлөлтийг хэрхэн удирдах асуудлыг

тодорхойлсон зардлын удирдлагын төлөвлөгөө

9. Төсөв, зарлагын

төлөвлөгөө хийнэ.

10. Чанарын албан

ёсны төлөвлөгөө

хийнэ (сайн дурын).

11. Төслийн

харилцаа холбооны

төлөвлөгөө хийнэ

(сайн дурын).

12. Ажилтнуудыг

олж авч, зохион

байгуулна.

13. Эрсдлээ

тодорхойлж, хариу

үйлдлийн төлөвлөгөө

хийнэ (сайн дурын).

• Хэмжих/хяналт шинжилгээ хийхэд зориулсан суурь

зардал, эсвэл хугацаагаар үечилсэн төсөв

• Ямар нөөцөд, ямар хугацаанд хичнээнийг зарцуулахыг

хэлж өгөх зардлын төлөвлөгөө

• Ажиллагааны тодорхойлолтыг хамруулсан чанарын

удирдлагын төлөвлөгөө

• Чанарын шалгалтын шалгах хуудас

• Цуглуулах бүтэц, хуваарилах бүтэц, түгээн тархаах ёстой

мэдээллийн тoдорхойлолт, мэдээллийг бүрдүүлж гаргасны

дараа жагсаах хуваарь, төлөвлөгөөг хянан сайжруулах арга

бүхий харилцаа холбооны удирдлагын төлөвлөгөө

• Үүрэг, хариуцлагын хуваарилалт

• Ажилтан авах төлөвлөгөө

• Аль болох нарийвчлал бүхий зохион байгуулалтын график

• Төслийн ажилтнууд

• Төслийн багийн хаягийн лавлагаа

• Эх үүсвэр, шинж тэмдэг, тэднийг шийдвэрлэх арга зам

зэргийг агуулсан нуугдмал эрсдлийн тодорхойлолтын бичиг

баримт.

14. Гадаад нөөц олж

авах төлөвлөгөө хийж,

түүнийг олно (сайн

дурын).

15. Төслийн

төлөвлөгөөг зохион

байгуул

16. Төслийн

төлөвлөлтийн үе

шатыг хаана.

17. Төслийн

төлөвлөгөөг эргэн

харж, шаардлагатай

бол дахин төлөвлөх

• Гэрээлэгчдийг ажилд хэрхэн авахыг тодорхойлсон

худалдан авалтын төлөвлөгөө

• Үйлдвэрлэж гаргах зүйл (бүтээгдэхүүн,эсвэл үйлчилгээ)-

ийг тодорхойлсон ажлын мэдэгдэл буюу тавигдах

шаардлагын мэдэгдэл

• Тендерийн бичиг баримт

• Үнэлгээний шалгуур (гэрээлэгчийн саналд оноо өгөх арга

хэрэгсэл)

• Бараа, эсвэл үйлчилгээний нэг буюу олон нийлүүлэгчтэй

гэрээ хийх

• төслийн төлөвлөлтийн үйл ажиллагааны үйл явцын бүх

гарцыг хамтад нь урагшлуулах төслийн цогц төлөвлөгөө

• Санхүүжүүлэгчийн бичгийн хэлбэрээр баталсан төслийн

төлөвлөгөө (төлсийн ажил эхлэх “ногоон гэрэлt”)

• Тодорхой үе шатыг гүйцэтгэх нарийвчилсан төлөвлөгөө

зөв зүйтэй хэвээр, үр дүнд төлөвлөсөн ёсоор үр нөлөөтэй

хүрнэ гэдэгт итгэл үнэмшилтэй болох

Гүйцэтгэх үе шат

18. Төслийн үйл

ажиллагааг

гүйцэтгэнэ

Хяналтын үе шат

19. Төслийн үйл

ажиллагааг хянах

• Ажлын үр дүн (нийлүүлэх зүйл)

• Өөрчлөх хүсэлт (өргөтгөсөн болон гэрээлсэн төсөлд)

• Тодорхой үеүд дэх ахиц дэвшлийн тайлан

• Багийн гүйцэтгэлийн тооцоот үнэлгээ болон сайжруулалт

(хэрэв шаардлагатай бол)

• Нийлүүлэх зүйлд өгөх тендер/саналыг хөөцөлдөх,

гэрээлэгч (нийлүүлэгч)-ийг сонгох, гэрээ дахин сэргээх

• Гэрээг ажлын хүлээгдэж буй үр дүнд хүрэхүйцээр удирдах

• Шалгасан нийлүүлэх зүйлийг хүлээн авах шийдвэр гаргах

• Нийлүүлэх зүйлийг дахин боловсруулах, ажлын үйл

явцад зохицуулалт хийх гэх мэт засч сайжруулах үйл

ажиллагаа

• Төслийн төлөвлөгөө, хэмжээ хүрээг шинэчилж сайжруулах

• Сурч мэдсэн сургамжийн жагсаалт

• Чанар сайжруулалт

• Дууссан үнэлгээний шалгах хуудас (хэрвээ хэрэглэж болох

бол)

Хаалтын үе шат

20. Төслийн үйл

ажиллагааг хаах

• Санхүүжүүлэгч энэ үе шатны, эсвэл үйл ажиллагааны

бүтээгдэхүүнийг хүлээн авсан тухай бичгээр баримтжуулсан

албан ёсны зөвшөөрөл

• Гэрээлэгчийн ажлын бүтээгдэхүүнийг хүлээж авсан албан

ёсны зөвшөөрөл, гэрээлэгчийн хавтаст хэргийг шинэчилж

хянан засварлах

• Архивт зориулж хянан шинэчилсэн төслийн тэмдэглэлүүд

• Үнэлгээний мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөө/эсвэл

гараас гарсан ажлын бүтээгдэхүүн

Эх сурвалж:Греер 2001. Зөвшөөрөлтэйгээр дахин хэвлэв.

Товч дүнэлт

Үнэлгээ өөрийнхөө зорилтыг хангахад төлөвлөгөө зайлшгүй чухал.

Үнэлгээн дээр ажилладаг үнэлгээч бүр тэнд ажиллаж байгаа хүн

бүрийн бусдынхаа өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагыг ойлгох

хэрэгтэй. Эдгээр үүрэг хариуцлагыг бүгдээрээ хянаж байхаар хамрах

ажлын хүрээнд оруулж хэвлэнэ.

Боловсон хүчин, цаг хугацаа, зорилт, зардлын асуудлыг

шийдвэрлэхдээ менежер үнэлгээний зорилгыг үргэлж толгойдоо

бодож байх хэрэгтэй. Шийдвэр бүр үнэлгээний зорилгод хүрэх

явдалд суурилах ёстой.

Дасгал 12.1: Эрхлэх ажлын хүрээ

12 дугаар бүлгийн дасгал ажил

Дараахь эрхлэх ажлын хүрээг уншиж, түүний дараа гарч ирэх зааврыг мөрд.

Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын тавьсан саналаар Нэгдсэн хүрээний

хөтөлбөрийг удирддаг Байгууллага хоорондын бүлэг өнгөрсөн хоёр жилд

хэрэгжүүлсэн хөтөлбөрийнхээ гүйцэтгэлд хяналт явуулах ажлыг удирдаж өгнө үү

гэж Дэлхийн банкнаас хүссэн юм. Хэд хэдэн байгууллагатай хамтарч ажил

гүйцэтгэдэг Нэгдсэн хүрээ гэх энэ байгууллага нь олон улсын худалдааны

тогтолцооны өгч байгаа таатай боломжийн давуу талыг нэн буурай хөгжилтэй

орнууд ашиглахад тусламж үзүүлэх зорилготой юм. Тэрээр ДХБ-д семинар

зохиохоос эхлээд далайн боомт, зогсоол засварлах хүртэл худалдаанд хамаарах

туслалцаагаар хангадаг байна. Бас зарим орны хэрэгцээг тодорхойлж,

хандивлагчдын дэмжлэг авахаар шаардагдах туслалцааны хөтөлбөрийг дугуй

ширээний уулзалтанд оруулж тухайн оронд тусалдаг чиг үүрэгтэй аж.

Хяналт дараахь сэдвийг хамрах ёстой:

• Нэгдсэн хүрээ байгууллагын зорилтын ойлголт (оролцогч талуудын үзэл

бодлыг нээж гаргаснаар үүнд хүрнэ)

• худалдаанд хамаарах туслалцааг хянах (байгуулал бий болгох, хүний болон

үйлдвэрлэлийн чадавхи хөгжүүлэх болон дэд бүтэц)

• Нэгдсэн хүрээ байгууллагын тэлэлт өргөжилт, худалдаа, макро эдийн

засгийн бодлогын орчин зэргийг хамруулан авч үзэх бодлогын асуудлууд

• Нэгдсэн хүрээ байгууллагын удирдлага

• ирээдүйн зөвлөмж.

Эдгээр сэдвийг хамрахдаа зөвлөх нь Нэгдсэн хүрээ байгууллагын зорилтдоо

хүрэх ажиллагааны хамаарлыг тооцож үнэлнэ. Тэд бас зорилтыг хэрэгжүүлэх

Нэгдсэн хүрээ байгууллагын зардлын үр нөлөөг тооцож үнэлэхийн дээр уг

Хүрээг хянаж байдаг, дугуй ширээ, болон бусад, үндсэн байгууллагууд

хоорондын зохицуулалтын үр нөлөөг тооцож үнэлэнэ.

Зөвлөхүүд гүйцэтгэлийн баримт бичгийг хянах, оролцож байгаа бүх

байгууллагын ажиллагаа эрхэлдэг ажилтнуудаас ярилцлага авах, нэн хөгжилтэй

орны төлөөлөгч, түүнчлэн Нэгдсэн хүрээ байгууллагын үйл ажиллагаанаас үр

өгөөж хүртэж буй нэн буурай хөгжилтэй наад зах нь хоёр орны, түүний нэг нь

Африкаас (Ботсвана, Угандаг санал болгож байгаа) байж болно, Засгийн газар,

ажил хэргийн төлөөллийн шүүмж олж авахыг хичээх юм.

Боломжтой бол хосоороо ажиллаж эрхлэх ажлын хүрээг хянаж, шүүмжилж,

дараахь асуултад хариул :

1. Эрхлэх ажлын хүрээ шаардлагатай бүх элементийг агуулж уу

2. Аль элемент нь цогц байна вэ

3. Аль элементийг нь сайжруулж болох вэ

Дасгал 12.2: Та менежер болоход бэлэн байна уу

Менежерийн зан байдлын жагсаалтыг дуустал нь унш (Рех 2007).

Танд байгаа ур чадвар болон сайжруулах шаардлагатайг нь тодорхойлон заа.

Бие хүний хувьд

• Та өөртөө болон өөрийн чадварт итгэлтэй байдаг. Та өөрийнхөө хэн бэ гэдэгт

сэтгэл хангалуун байдаг боловч суралцсаар, сайжирсаар байна.

• Та ямар нэгэн хэмжээгээр хөгжилтэй, нийтэч хүн юм. Танд дайллага цайллагын

амьдрал байхгүй боловч та ханын цэцэг байж чадахгүй. Удирдлага нь

хүмүүсийн ур чадвар бөгөөд хүмүүсийг тааламжтай болгож чадахгүй хүний

хийх ажил биш.

• Та үнэнч бөгөөд шударга шулуун хүн байна. Таны амжилт бүтээл бусдын

итгэлээс ихээхэн хамаарна.

• Та бол “урьж,”байхаас бус “хасч” байх хүн биш. Та бусдыг өөрийн хийж

байгаа зүйлдээ оруулж чаддаг. Тэд нар зарим ур чадвараар дутмаг байдаг

учраас бусдыг бүү хас.

• Та байнга бэлэн байдаг. Менежер манлайлах ёстой. Хүмүүс өрөөнд нь орж

ирмэгц тэр тухай тэмдэглэж байдаг чанар үр нөлөөтэй манлайлагчид байдаг.

Ажил дээрээ

• Та тогтвортой ч хөшүүн биш; бусдад найддаг ч бодлоо өөрчлөөд байдаггүй.

• Та шийдвэр гаргадаг ч бусдаас оруулж буй саналыг хялбархан хүлээж авдаг.

• Та бага зэрэг галзуу. Та бас хайрцагнаас гадагшаа сэтгэдэг. Та шинэ зүйл

хийхийг хичээдэг, хэрэв тэр нь унавал, алдааг хүлээн зөвшөөрөвч хичээснийхээ

төлөө уучлалт гуйдаггүй.

• Та “тоо бодох”-оос айдаггүй. Та төлөвлөгөө, цагийн хуваарь хийж түүний

дагуу ажилладаг.

• Та шаламгай бөгөөд төлөвлөгөөгөө түргэн өөрчилж чаддаг боловч та

туйлбаргүй бус.

• Та мэдээллийг хурааж нөөцлөх эрх мэдэл биш, хэрэгсэл гэж үзэж авч

хэрэглэдэг.

Ишлэл болон цаашид унших зүйл

Bemelmans Videc, M. L., R. C. Rist, and E. Vedung. 1997. Sticks, Carrots, and Sermons:

Policy Instruments and Their Evaluation. Piscataway, NJ: Transaction Publishers.

Billson, Janet Mancini. 2004. The Power of Focus Groups: A Training Manual for

Social, Policy, and Market Research: Focus on International Development. Burlington,

RI: Skywood Press.

CDC (U.S. Centers for Disease Control and Prevention). 2001. Introduction to Program

Evaluation.

http://www.cdc.gov/tobacco/tobacco_control_programs/surveillance_

evaluation/evaluation_manual/00_pdfs/Chapter1.pdf.

Chelimsky, E. 1987. “The Politics of Program Evaluation.” Social Science and Modern

Society 25: 24–32.

de Regt, Jacomina. 1996. “Mozambique: Country Implementation Review.” In

World Bank Participation Sourcebook, 83–88. Washington, DC: World Bank.

http://www.worldbank.org/wbi/sourcebook/sb0211.pdf.

ESRC (Economic and Social Research Council). 2007. “Welcome to ESRC

Today. Top Ten Tips.”

http://www.esrc.ac.uk/ESRCInfoCentre/Support/Communications_toolkit/

communications_strategy/index.aspx.

Feuerstein, M. T. 1986. Partners in Evaluation: Evaluating Development and Community

Programs with Participants. London: MacMillan, in association with

Teaching Aids at Low Cost.

Fitzpatrick, Jody L., James R. Sanders, and Blaine R. Worthen. 2004. Program

Evaluation: Alternative Approaches and Practical Guidelines. New York: Pearson

Education.

Greer, Michael. 2001. “20 Key Project Manager Actions and Results.” In The Project

Manager’s Partner. Amherst, MA: HRD Press.

http://www.michaelgreer.com/20-actns.htm.

———. 2008. Michael Greer’s Project Management. http://www.michaelgreer.com.

Hawkins, Penny. 2005. “Contracting Evaluation.” International Program for Development

Evaluation Training (IPDET) presentation, Ottawa, June 30–July 1.

Horn, Jerry 2001. A Checklist for Developing and Evaluating Evaluation Budgets.

http://www.wmich.edu/evalctr/checklists/evaluationbudgets.pdf.

Kellogg Foundation. 1998. Evaluation Handbook. Battle Creek, MI.

http://www.wkkf.org/Pubs/tools/Evaluation/Pub770.pdf.

King, Jean A., Laurie Stevahn, Gail Ghere, and Jane Minnema. 2001. “Toward a

Taxonomy of Essential Evaluator Competencies.” American Journal of Evaluation

222: 229–47.

http://www.nbowmanconsulting.com/Establishing percent20Essentialpercent

20Programpercent20Evaluator percent20Competencies.pdf.

Kirkhart, K. E. 2000. “Reconceptualizing Evaluation Use: An Integrated Theory

of Infl uence.” In The Expanding Scope of Evaluation Use, ed. V.J. Caracelli and

H. Preskill, 5–24. New Directions for Evaluation No. 88. San Francisco: Jossey-Bass.

Kusek, Jody Zall, and Ray C. Rist. 2004. Ten Steps to a Results-Based Monitoring and

Evaluation System. Washington, DC: World Bank.

Lawrence, J. 1989. “Engaging Recipients in Development Evaluation: The ‘Stakeholder’

Approach.” Evaluation Review 13 (3): 243–56.

Leeuw, Frans. 1991. “Policy Theories, Knowledge Utilization and Evaluation.”

OECD World Forum on Statistics: Knowledge and Policy, vol. 4, 73–91. Organisation

for Economic Co-operation and Development, Paris.

McNamara, C. 1999. Checklist for Program Evaluation Planning.

http://www.managementhelp.org/evaluatn/chklist.htm.

Muir, Edward. 1999. “They Blinded Me with Political Science: On the Use of Non–

Peer Reviewed Research in Education Policy.” Political Science and Politics 32

(4): 762–64.

NCSTE (Chinese National Centre for Science and Technology Evaluation), and

IOB (Policy and Operations Evaluation Department [the Netherlands]). 2006.

Country-Led Joint Evaluation of the ORET/MILIEV Programme in China.

Amsterdam: Aksant Academic Publishers.

NEIR TEC (Northeast and the Islands Regional Technology in Education Consortium).

2004. Gathering Together and Planning: Exploring Useful Skills for Educators

to Develop Through Collaborative Evaluation.

http://www.neirtec.org/evaluation/PDFs/Gathertogether3.pdf.

OECD (Organisation for Economic Co-operation and Development). n.d. DAC

Evaluation Quality Standards for Test Phase Application. Development Assistance

Committee, Paris.

http://www.oecd.org/dataoecd/30/62/36596604.pdf.

———. 2002. OECD Glossary of Key Terms in Evaluation and Results-Based Management.

Development Assistance Committee, Paris.

Patton, Michael Q. 1977. “In Search of Impact: An Analysis of the Utilization of

Federal Health Evaluation Research.” In Using Social Research in Public Policy

Making, ed. C. H. Weiss, 141–64. Lexington, MA: Lexington Books.

———. 1997. Utilization-Focused Evaluation. 3rd ed. Thousand Oaks, CA: Sage

Publications.

———. 2005. “Qualitative Methods and Analysis for Development Evaluation.” International

Program for Development Evaluation Training (IPDET) presentation,

Ottawa, June 27–29.

Reh, F. John. n.d. “How to Be a Better Manager.”

http://management.about.com/cs/midcareermanager/a/htbebettermgr.htm.

———. 2007. “Management Tips.”

http://management.about.com/cs/generalmanagement/a/mgt_tips03.htm.

Rist, Ray C., and N. Stame. 2006. From Studies to Streams: Managing Evaluative

Systems. Piscataway, NJ: Transaction Publishers.

Rossi, Peter Henry, Howard E. Freeman, and Mark W. Lipsey. 1999. Evaluation:

A Systematic Approach. Thousand Oaks, CA: Sage Publications.

Rutman, L. 1980. Planning Useful Evaluations: Evaluability Assessment. Thousand

Oaks, CA: Sage Publications.

Sanders, James R. 1983. “Cost Implications of the Standards.” In The Cost of

Evaluation, eds. M. C. Alkin and L. C. Solman, 101–17. Thousand Oaks, CA: Sage

Publication.

Schwartz, R. 1998. “The Politics of Evaluation Reconsidered: A Comparative Study

of Israeli Programs.” Evaluation 4: 294–309.

Schwartz, R., and J. Mayne. 2004. Quality Matters: Seeking Confi dence in Evaluating,

Auditing, and Performance Reporting. Piscataway, NJ: Transaction Publishers.

Scriven, Michael. 2007. “Key Evaluation Checklist.”

http://www.wmich.edu/evalctr/checklists/kec_feb07.pdf/.

Stu ebeam, Daniel L. 1999. “Evaluations Plans and Operations Checklist.”

http://www.wmich.edu/evalctr/checklists/plans_operations.pdf.

Tilley, Nick. 2004. Applying Theory-Driven Evaluation to the British Crime Reduction

Programme: The Theories of the Programme and of Its Evaluations. Thousand

Oaks, CA: Sage Publications.

UNFPA (United Nations Population Fund). 2007. “Tool No. 5: Planning and Managing

an Evaluation.” Programme Manager’s Planning, Monitoring and Evaluation

Toolkit. New York. http://www.unfpa.org/monitoring/toolkit/5managing.pdf.

Weiss, Carol H. 1973. “Where Politics and Evaluation Research Meet.” Evaluation 1:

37–45.

———. 2004. Identifying the Intended Uses of an Evaluation. International Program

for Development Evaluation Training (IPDET) presentation, Ottawa, July.

http://www.idrc.ca/ev_en.phpID=58213_201&ID2=DO_TOPIC.

Wholey, J. S. 1979. Evaluation: Promise and Performance. Washington, DC: Urban

Institute.

———. 1994. “Assessing the Feasibility and Likely Usefulness of Evaluation.” In

Handbook of Practical Program Evaluation, eds. Joseph S. Wholey, Harry P.

Hatry, and Kathryn E. Newcomer, 15–39. San Francisco: Jossey-Bass.

Widavsky, A. 1972. “The Self-Evaluating Organization.” Public Administration

Review 32: 509–20.

World Bank. 2006. The World Bank Participation Sourcebook. Washington, DC:

World Bank. http://www.worldbank.org/wbi/sourcebook/sbhome.htm.

Вэб хуудас

Canadian Evaluation Society. Professional Designation Project. http://www

.evaluationcanada.ca/site.cgis=5&ss=6&_lang=EN.

Confl ict Resolution Information Source. http://www.crinfo.org/index.jsp.

Confl ict Resolution Network. http://www.crnhq.org/.

EIB (European Investment Bank Group). 2008. “What Is the EIB Group” http://

www.eib.org/attachments/general/whatis_eibgroup_2008_en.pdf.

ESRC (Economic and Social Research Council). “ESRC Society Today: Communication

Strategy.” http://www.esrc.ac.uk/ESRCInfoCentre/Support/

Communications_toolkit/communications_strategy/index.aspx.

Europe Aid Co-operation O ce. 2005. Evaluation Methods. http://ec.europa.eu/

europeaid/evaluation/methodology/index_en.htm.

———. 2006. Methodological Bases. http://ec.europa.eu/europeaid/evaluation/

methodology/methods/mth_en.htm.

European Commission. 2008. Evaluation Network.

http://ec.europa.eu/regional_policy/sources/docgener/evaluation/tech_en.htm.

Evalnet. 2000. http://www.evalnet.co.za/services/.

IBSTPI (International Board of Standards for Training, Performance, and Instruction).

Competencies for Internal Sta and External Consultants Conducting

Evaluations in Organizational Settings. http://www.ibstpi.org/Competencies/

evaluatorcompetencies.htm.

IDRC (International Development Research Centre). 2004. Evaluation Planning in

Program Initiatives. http://web.idrc.ca/uploads/user-S/108549984812guidelineweb.pdf.

MSH (Management Sciences for Health), and UNICEF (United Nations Children’s

Fund). “Quality Guide: Stakeholder Analysis.” In Guide to Managing for Quality.

http://bsstudents.uce.ac.uk/sdrive/Martin percent20Beaver/Week percent

202/Quality percent20Guide percent20- percent20Stakeholder percent20

Analysis.htm.

Treasury of Board of Canada Secretariat. 2005. Improving the Professionalism of

Evaluation. http://www.tbssct.gc.ca/eval/dev/Professionalism/profession_e.asp.

UNDP (United Nations Development Programme). 2006. Planning and Managing

an Evaluation Website. http://www.undp.org/eo/evaluation_tips/evaluation_

tips.html.

UNFPA (United Nations Population Fund). 2004. Programme Manager’s Planning,

Monitoring and Evaluation Toolkit. http://www.unfpa.org/monitoring/

toolkit/5managing.pdf.

Weiss, Carol. Identifying the Intended Use(s) of an Evaluation. International Development

Research Centre. http://www.idrc.ca/ev_en.phpID=58213_201&ID2=

DO_TOPIC.

Western Michigan University Evaluation Center. Evaluation Checklists. http://

www.wmich.edu/evalctr/checklists/checklistmenu.htm.

———. The Checklist Project. http://evaluation.wmich.edu/checklists.

Ажлын даалгаврын жишээнүүд

ADB (Asian Development Bank). 2008. Model Terms of Reference Diagnostic City

Water Assessment (Links). http://www.adb.org/Water/tools/City-Water-

Assessments.asp.

CIDA (Canadian International Development Agency). Model for Evaluation Terms

of Reference. http://www.acdicida.gc.ca/INET/IMAGES.NSF/vLUImages/

Performancereview4/US$fi le/tor_sample_text.pdf.

FAO (Food and Agriculture Organization of the United Nations). FAO Model Terms

of Reference for a Joint Evaluation Mission. http://www.fao.org/pbe/pbee/

common/ecg/233/en/torseng.doc.

UNDP (United Nations Development Programme). 2002. Handbook on Monitoring

and Evaluating for Results. http://www.undp.org/eo/documents/HandBook/

ME-HandBook.pdf.

13 ДУГААР БҮЛЭГ

Үр дүнг танилцуулах

Нэгэнт өгөгдөл цуглуулах, шинжлэх ажил дуусмагц эхний үр дүнгээ

хуваалцах, эцсийн үр дүнг харилцан танилцуулах төлөвлөгөө хийх

хэрэгтэй болно. Ямар сургамж олж авснаа хуваалцах нь үнэлгээний

хамгийн чухал хэсэг нь байдаг. Энэ нь өөрчлөлтөд нөлөөлөх онцгой

чухал урьдчилсан нөхцөл болно. Үр дүнг бичгээр (тэмдэглэл,

танилцуулгаар дамжуулан) эсвэл амаар (товч мэдээлэл өгөх, Зурагт

танилцуулга хийх) танилцуулдаг.

Энэ бүлэг дөрвөн гол хэсэгтэй:

Харилцаа холбооны стратеги

Үнэлгээний тайлан бичих

Мэдээллийг Зурагээр дэлгэн үзүүлэх

Аман танилцуулга хийх

Харилцаа холбооны стратеги

Шийдвэрээ байнга мэдээлдэггүй үнэлгээний үнэ цэн маш бага байдаг.

Үнэлгээг төлөвлөж байхдаа шийдвэр гаргахад хүргэдэг сонирхогч

талуудыг ашиг тустай мэдээллээр хангах зорилгыг байнга санаандаа

хадгалж байх нь нэн чухал байна. Үнэлгээ мэдлэг олохын тулд мэдлэг

хайдаггүй. Энэ нь үнэлгээ ба шинжилгээ судалгаа хоорондын гол ялгаа

байдаг. Үнэлгээний үр дүнг ойлгомжтой, нягт нямбай, хүртэгсэд

мэдээллийг хамгийн сайн ашиглах арга замыг ханган харилцаж хүргэх

нь нэн чухал юм.

Хөгжлийн үнэлгээний нэн чухал бүрэлдэхүүн нь харилцаа холбооны

стратеги байдаг. Бид энэ сэдвийн туршид сайн харилцаа холбоо нь

хамгийн анхан шатнаас эхлэж, үнэлгээний туршид үргэлжилдгийг цохон

тэмдэглэж байгаа юм. Энэ бол зөвхөн үнэлгээний эцэст явагддаг үйл

ажиллагаа биш. Хэрэглэгч болон гол сонирхогч тал зөвхөн ганц

төлөвлөлтөд бус харин түүний дүгнэлтийн үйл явц, харилцаа холбооны

хэрэгсэл боловсруулах болон эргэх холбоо эрж хайхад ч оролцуулах

ёстой.

Харилцаа холбооны стратегийг үнэлгээ яг эхлэх үед нь боловсруулах

хэрэгтэй байдаг. Энэ нь дараахь асуудлыг тодорхойлох ёстой:

• хэн үнэлгээний мэдээлэл хүлээн авах хэрэгцээтэй байна

• ямар мэдээлэл хэрэгцээтэй байгаа

• мэдээлэл ямар хэлбэртэй байх

• мэдээллээр хэзээ хангах

• түүгээр хангах үүрэг хариуцлагыг хэн хүлээх.

Харилцаа холбооны сайн стратеги үнэлгээний бүх үе шат,

бүтээгдэхүүнийг хамардаг. Энэ нь тодорхой сонирхогч талын хэрэгцээнд

нийцүүлж хийсэн эсгүүр бүхий харилцаа холбооны олон талт хэлбэрийг

ашигладаг.

Үнэлгээний харилцаа холбооны стратеги үнэлгээ хийх хүсэлт гаргагчтай

асуудлыг хэлэлцэхээс эхэлж, түүнийг дагуулан орон нутгийн сонирхогч

талуудтай хэлэлцүүлэг хийснээр үргэлжилж болох юм (Хүснэгт 13.1).

Хүсэлт гаргагчтай хийх хэлэлцүүлэг үнэлгээний урьдчилсан

төлөвлөгөөний талаар албан танилцуулагаар үргэлжилж болно. Орон

нутгийн сонирхогч талууд анхан шатны төлөвлөгөөг олон нийтийн санал

авахаар вэб хуудсанд тавьсан тухай мэдэгдлийг цахим шуудангаар

хүлээн авч болно. Үнэлгээний туршид албан бус харилцаа холбоо үнэ

цэнтэй байдаг. Хэрэглэгч болон гол сонирхогч тал, жишээлбэл,

үнэлгээний ахиц дэвшлийн талаар утсаар болон цахим шуудангаар мэдээ

авч болно.

Эцсийн үр дүнг янз бүрийн талд төрөл бүрийн хэрэгслээр тараан

түгээдэг. Жишээлбэл, хандивлагч үнэлгээний дүгнэлтийн талаар гүн

гүнзгий мэдээ, түүнийг дагуулаад эцсийн тайланг авч болох юм. Орон

нутгийн төслийн ажилтнууд ерөнхий тайлан, богино мэдээ авч болно.

Үнэлгээчид эцсийн тайланд богино мэдээлэл, Зурагт танилцуулга,

бичмэл тайлан хэрэглэж болно. Хэвлэл мэдээллийг өргөн сонсогч,

үзэгчдэд хүргэхэд ашиглаж болно. Хэрвээ хэвлэлийн мэдэгдэл,

хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөвөл үүний цаг хугацаа, явуулах

арга барилын талаар гол сонирхогч талтай хэлэлцсэн байх ёстой.

Дүгнэлт, шинэ соргог зүйл, өөр үйлдэл хийх, болон дараачийн алхмыг

сонирхогч тал, үнэлгээч нар хэлэлцэх гэж хамтад авч ирэхэд эргэх

мэдээллийн үйл явцыг оруулж өгөх нь чухал. Хэрвээ томоохон

бүлгийн хэлэлцүүлэг хийх гэж байгаа бол үнэлгээч нар сонирхогч

талын олон бүлгүүдтэй нэгэн зэрэг харилцаа холбоо барих үр дүнгийн

сорилтыг тодорхойлох хэрэгтэй байдаг.

Түүгээр ч барахгүй техникийн үнэлгээний тайлан бичигч нар эдгээр нь

үнэлгээний дүгнэлтийг харилцаж хүргэх хамгийн үр нөлөөтэй арга зам

биш байж болохыг хүлээн зөвшөөрдөг (Торрес, Прескилл, Пионтек нар

1997). Үнэлгээчид харилцаа холбооны товхимол, зурагт хуудас,

асуудлын өгүүлэл, бүдүүвч, график бүхий богино товчлол зэрэг

өөрсдийнхөө хүргэх мэдээг тэдэнд хүргэх өөр арга хэрэглэх

шаардлагатай байж болно (Шигтгээ 13.1).

Хүснэгт 13.1 Үнэлгээний анхан болон төлөвлөлтийн үе шатанд зориулсан

харилцаа холбооны стратегийн шалгах хуудсын жишээ

Хүлээн авагчид Үйлдэл Харилцаа холбооны

төрөл

Анхан шатны ажил

Үйчлүүлэгч Хөтөлбөрийн асуудал,

Уулзалт

хугацааны хэрэгцээний

хэлэлцүүлэг.

Үндэсний, орон

нутгийн ТББ

Хөтөлбөрийн

ажилтан

Хариуцах

эзэн

Багийн

ахлагч

Хөтөлбөрийн асуудал хэлэлцэх Уулзалт Багийн

гишүүн Б

Хөтөлбөрийн асуудал хэлэлцэх Уулзалт Багийн

гишүүн В

Хугацаа

6/1

6/5

6/11

Нутгийн

захиргааны

ажилтнууд

Хөтөлбөрийн асуудал хэлэлцэх Уулзалт Багийн

гишүүн Б

6/10

Зөвлөхүүдийн

зөвлөл

Тодорхойлж, урилга

захидал хүргүүлнэ.

Цахим шуудан

Багийн

гишүүн A

6/14

Уг асууудлыг төлөвлөж

урьдчилсан уулзалт хийх

Зөвлөхүүдийн

зөвлөлийн хурал

Багийн

гишүүн Б

6/25

Хөгжлийн

үнэлгээний

хамт олон

Асуудлын талаар санал хэлэхийг

урих

Нээлттэй үнэлгээний

тухай цахим шуудан

Вэб хуудас

Багийн

гишүүн В

6/25

Төлөвлөлт

Зөвлөхүүдийн

зөвлөл

Төлөвлөгөөний төслийг хянаж,

хэлэлцэх

Зөвлөхүүдийн

зөвлөлийн хурал

Багийн

гишүүн A

7/15

Эцэсэлсэн төлөвлөгөө

өгөх.

Цахим шуудан

Багийн

гишүүн A

7/30

Үйлчлүүлэгч

Эцэслэсэн төлөвлөгөөг

Тараах

Аман танилцуулга

Багийн

ахлагч

7/22

Хөгжлийн Хяналтын төлөвлөгөөний төсөл.

үнэлгээний хамт

олон

Эх сурвалж: Зохиогчид.

Вэб хуудас (саналыг

хянана)

Багийн

гишүүн Б

7/31

Үнэлгээний тайлан бичих

Тайлангийн зорилго нь уншигчтай холбогдож харилцахад байдаг.

Тийнхүү хийхийн тулд дараахь зөвлөгөөг авч үзнэ:

• Тайлан бичиж байх үедээ өөрийн зорилго, уншигчдаа дотроо

бод. Уншигч, сонсогчдийнхоо талаар аль болох их зүйл мэдэж,

тайлангаа түүнд нь хамгийн сайнаар тохирч хүрэхүйц арга

замаар бич.

• Хэрэглэх үг нь:

- энгийн

- идэвхитэй

- эерэг

- танил

- соёлын хувьд мэдрэмжтэй байна.

• Товчилсон үг, хураангуйлсан үг хэрэглэхээс аль болохоор

зайлсхийх

• Нөхцөл байдлын суурь мэдээллийг тайланд танилцуулах

шаардлагатай хэмжээ болон хам сэдвийг ойлгомжтой болгох

хүрээнд хязгаарлана. Нэмэлт хам сэдвийг шаардлагатай бол

хавсралтаар оруулж болно.

• Уншигч тайлангийн үнэмшилтэй байдалд итгэх, түүний

хязгаарлалтыг ойлгохын тулд үнэлгээний төлөвлөлт, аргачлалын

талаар түүнд хангалттай мэдээлэл өгнө. Дүгнэлтийг үндэслэлгүй

арга замаар тайлбарлахгүй байхыг уншигчдад сануул. Дахин

хэлэхэд нарийн ширийнийг хавсаргаж болно.

• Гүйцэтгэлийн хураангуй бич (дараа тайлбарлана).

• Тайлангийн гол үндсэн хэсэг дэх материалыг гол сэдвийн

шийдвэрлэлт, үнэлгээний гол асуултад өгсөн хариултын хэсэг

болгон зохион байгуул.

• Хэсэг бүрийн эхэнд гол асуудлаа байршуулж, гол бусыг нь

хойно нь бич. Шинэ догол мөр бүрийг эхлэхдээ шийдвэрлэж

байгаа асуудлаа дурдаж бичнэ.

• Дүгнэлт, зөвлөмжийг нотлох баримтаар дэмж.

• Үнэлгээний загварын матриц, судалгааны арга хэрэгсэл зэргийг

оролцуулан техникийн мэдээллийг хавсралтад байрлуул.

• Хянаж үзэх, хянаж үзэх, дахин дахин хянаж үзэхэд цаг үлдээ!!

• Аль ч материалтай огт танилцаагүй хүнээр төслийг хянан

засварлуул. Хянан засварлагчаас орхигдсон болон ойлгомжгүй

зүйлийг олж илрүүлэхийг хүс.

• Боломжтой бол уг асуудал болон үнэлгээний аргачлалын мэдлэг

чадвартай гадны мэргэжилтэн авч тайлангийн эцсийн төслийг

уншуулж, шаардлагатай бол бичиг баримтад оруулах

өөрчлөлтийг санал болгоно. Хэрвээ мэргэжил нэгтний хяналт

хэрэгжих боломжгүй бол үнэлгээтэй холбогдолгүй хамтран

ажиллагчаасаа тайланг хянаж өгөхийг хүс.

Шигтгээ 13.1 Үнэлгээний үр дүнг сонирхох сонирхлыг нэмэгдүүлэхэд

харилцаа холбооны шинэлэг арга техник хэрэглэх нь

Өөрсдийн үр дүнг сонирхогч талуудад хүргэхийн тулд Лауренц, Гулликсон болон Тоал

нар(2007) янз бүрийн шинэлэг арга техникийг хэрэглэсэн байна.

1. Тэд тусгалын нөхцөл байдлын хүүрнэл бичиж, түүнийгээ өөрийн сонсогчдын

хэрэгцээнд нийцүүлэхийн тулд интернэтийг оролцуулан төрөл бүрийн түгээх суваг

ашиглан тархаажээ. Нөхцөл байдлын хүүрнэлд үнэлгээний баг 13 төслийн

байршилд очиж ажилласан тухайгаа тайлбарлан бичсэн байна. Энэ нь зөвхөн

үйлчлүүлэгчийн хэрэгцээг бус дүгнэлтээс үр өгөөж хүртэж болох бусдын хэрэгцээг

ч бас авч үзсэн юм.

2. Тэд үнэлгээний үр дүнг есөн асуудлын илтгэл болгон зохион байгуулж (хамтарч

ажиллах, түгээх, материал боловсруулах, мэргэжлээ хөгжүүлэх, хөтөлбөрөө

сайжруулах, ажилд элсүүлэн авах болон тогтоон барих, тогтворжуулах, зөвлөх

нарын хороо, мөн үнэлгээг шийдвэрлэсэн), тэдгээрийг өөрсдийн Вэб хуудсанд

тавьсан байна. Энэхүү илтгэл төсөл хэрэгжиж буй байранд очиж ажилласан тухай

мэдээлэл, судалгааны өгөгдөл, асуудал бүрийн өмнө нь хийгдсэн судалгаа зэргийг

нэгтгэн дүгнэжээ.

3. Асуудлын илтгэлийг сонирхолтой болгох гэж шоглол маягтай товхимол хийсэн

байна. Энэхүү товхимол асуудлын илтгэлд сонирхох шуугиан тарьж, асуудлын бүх

илтгэлээ сэтгүүлд бүрэн тавьж, эхнээсээ төлөвлөж байснаас илүү өргөн хүрээний

сонсогчдод түгээн дэлгэрүүлсэн байна.

4. Тэд вэб хуудсанд газар дээр нь очиж ажиллах гарын авлагыг, тийнхүү ажиллах

журамтай нь хамт, он-лайнаар тавьжээ. Өөрсдийн вэб хуудсанд байрлуулсны дараа

тэд олон байгууллага, бусад судлаачид үүнд их сонирхолтой байгааг олж харжээ.

5. Тэд судалсан хөтөлбөрийнхөө тогтворжилтонд зориулж хийсэн гол үйлдлийн

алхамтай товхимол боловсруулж, түнийгээ PDF хэлбэрээр вэб хуудсандаа тавьсан

байна. Энэхүү товхимолыг хэрэглэхэд хялбар, төслийн сайжруулалтын талаар

хамаарал сайтай мэдээлэл агуулсан учраас энэ талбарынхан сайн хүлээж авсан

байна.

6. Тэд зарим санаагаа гүнзгий хэлэлцүүлэхийн тулд зурагтаар хэвлэлийн бага хурал

зохион байгуулжээ.

7. Тэд зурагтаар хэвлэлийн бага хурлын үйл явдлыг өөрсдийн Вэб хуудастайгаа гипер

холбоосоор холбосон байна. Хуудсанд байгаа мэдээлэл зохиогчдын судалгааны

тухай мэдээллийн холбоос, зурагтын бага хуралд гол танилцуулага хийгчид,

дэмжих бичиг баримт болон бусад зурагт материал багуулжээ. Энэ бүх мэдээлэл

вэб хуудсанд тавьсан бөгөөд бас компакт дискэнд буулгах боломж олгосон байна.

■Гүйцэтгэлийн

хураангуй:

үнэлгээний

шийдвэрлэсэн

асуудлыг

тодорхойлох;

хэрэглэсэн

аргачлалыг

тайлбарлах; тэгээд

тайлангийн

илрүүлсэн зүйл,

дүгнэлт,

зөвлөмжийг

тодорхойлон заадаг

илтгэлийн

богино хураангуй

юм

Гүйцэтгэлийн хураангуй

Тайлангийн Гүйцэтгэлийн хураангуй нь үнэлгээний шийдвэрлэсэн

асуудлыг тодорхойлдог; хэрэглэсэн аргачлалыг тайлбарлах; тэгээд

тайлангийн илрүүлсэн зүйл, дүгнэлт, зөвлөмжийг тодорхойлон заадаг.

Энэ нь тайлангийн гол мэдээг түргэн ухаарч ойлгох арга замаар

уншигчийг хангадаг юм. Гүйцэтгэлийн хураангуй нь илтгэлийн

дүгнэлтийн хэсгийн энгийн товчилсон хувилбар биш байдаг.

Энэ нь мэдээллээ хожим задална гэж амладаг ярвигтай зүйл ч бас

биш. Энэ нь гол тайланг унших зав хэтэрхий бага байдаг уншигчдад

үйлчилдэг хосгүй чухал баримт бичиг байх ёстой. Скривен (2007, х.

1)-ийхаар бол гүйцэтгэлийн хураангуйн зорилго нь зөвхөн үйл явцыг

бус, үр дүнг товчлон танилцуулахад байдаг:

Өнөөг хүртэл ямар сургамж авсан, энэ нь хэрэглэгч, сонирхогч

талууд, өргөн олон сонсогчдын хэрэгцээнд хэрхэн хамаатай байгаа

зэрэгт суурилан нийт хураангуй яаж харагдаж байгааг үнэлгээний

бүхий л явцын турш өөрөөсөө асууж түүнийг анхааралдаа байлгах

хэрэгтэй; энэ нь танд ямар зүйл илүү чухал байгаа талаар суралцахад

юу хийх шааардлагатай байгаад төвлөрөх боломж олгоно.

Гүйцэтгэлийн хураангуй товч байх ёстой: хоёр хуудас бол их сайн;

дөрвөн хуудсаас их бол хэт их байна. Энэ хэсгийг давтан хэлэх

хэрэгтэй: үе хоорондын зай нь нэг алхамтай хоёр хуудас байхад

хамгийн сайн, үе хоорондын зай нь нэг алхамтай дөрвөөс илүү хуудас

хэтэрхий их болно!

Гүйцэтгэлийн хураангуй дараахь бүрэлдэхүүнийг агуулдаг:

• Товч тойм, эсвэл судалгааны зорилго, анхаарал татсан асуудал,

уншигчийн анхаарлыг яагаад хумсалж байгааг бичсэн удиртгалын

догол мөр

• Шийдвэрлэсэн гол асуудлыг мэдэгдээд, үнэлгээний хамрах хүрээ,

аргазүйн тухай мэдэгдлийг оролцуулсан үнэлгээний тодорхойлолт.

• Судалгааг хам сэдэвт нь оруулахад хангалттай суурь мэдээлэл.

• Тайлангийн гол дүгнэлтийн хураангуй. Сонсогчдод аль дүгнэлт

хамгийн чухал болохыг тодорхойлохдоо эргэцүүлэл хэрэглэх.

• Бичвэр дэх мэдээллийн хуудасны дугаарыг ишлэх аргыг заана.

• Гол дүгнэлт, зөвлөмж.

Тайлангийн бүтэц

Үнэлгээний тайлангийн бүтэц нь бүлэгт (богино мэдээлэл дэх хэсэг)

хуваагдсан дараахь бүрэлдэхүүнийг агуулна:

• удиртгал

• үнэлгээний тодорхойлолт

• олдворууд

• дүгнэлт

• зөвлөмж.

Тайлангийн удиртгал дараахь бүрэлдэхүүнийг агуулна:

• үнэлгээний зорилго

• түүхэн мэдээлэл

• өөрчлөлтийн загварын онолоор дүрслэн бичсэн хөтөлбөрийн

зорилго, зорилт

• үнэлгээний асуултууд.

Үнэлгээний тодорхойлолт дараахь бүрэлдхүүнийг агуулна:

• зорилго

• хамрах хүрээ

• асуултууд

• аргачлал

• хязгаарлалт

• хамрагдсан хүмүүс (зөвлөхийн зөвлөл, зөвлөх фирм).

Үнэлгээний тодорхойлолтыг үнэлгээгээр илрүүлсэн гол асуудлууд

дагалдана. Энэ хэсгийг бичихэд үнэлгээч

• үнэлгээгээр илрүүлсэн гол асуудлуудыг сонсогчид тов

тодорхой ойлгохоор танилцуулна

• хамгийн чухал асуудлыг оруулна

• илрүүлсэн асуудлыг судалгааны асуулт, гол сэдэв, эсвэл

асуудлыг тойруулж зохион байгуулна.

• гол зүйлийг тодотгохын тулд бүдүүвч, хүснэгт, график элемент

хэрэглэнэ.

Тайлангийн төгсгөлийн хэсэг нь уншигч ямагт эхлээд уншдаг дүгнэлт

болон зөвлөмж байна. Үнэлгээчид олж илрүүлсэн зүйлийг дүгнэлтээс

ялгахад хүндрэлтэй тулгарах нь олонтаа байдаг. Илрүүлсэн зүйл нь

үнэлгээнээс юу олж авсныг тайлбарлан тодорхойлдог. Энэ нь

шалгуурыг хангаж байгаа эсэхэд хамаардаг. Илрүүлсэн зүйл нотлох

баримтаар дэмжигдсэн байна.

Дүгнэлт нь илрүүлсэн зүйлийн мэргэжлийн үнэлгээнд суурилдаг.

Түүнийг үнэлгээ болгоны дэд зорилт, түүнчлэн хөтөлбөр, төсөл,

бодлогын нийт зорилтын талаар хийсэн байдаг. Дүгнэлтийн хэсэгт

шинэ мэдээлэл оруулж болохгүй.

Зөвлөмж бол дэмжих үйлдэл юм. Тэд хэрэглэгч, эсвэл бусад гол

сонирхогч талаас юу хийхийг тайлан хүсч байгааг иэрхийлдэг.

Зөвлөмжийн төсөл хийх нь нэлээд хэцүү ажил байдаг. Тодорхойлсон

асуудлын онцлог шийдэл тогтоон тодорхойлох ёстой удирдлагын

эрхийг бууруулдаг учраас тэд хэтэрхий зааварласан шинжтэй байж

болохгүй. Үнэлгээ нь техникийн туслалцааны үйл ажиллагааны үнийн

бодлого боловсруулах зөвлөмж өгсөн гэж үзье. Энэ нь бодлогын

төсөл юмуу, эсвэл түүний шаардлагыг нарийвчлан тодорхойлохгүй.

Гэлээ ч, энэ нь үнийн бодлогод оруулах гол бүрэлдэхүүнийг

тодорхойлж болох юм.

Түүнчлэн зөвлөмж нь ерөнхий байж бас болохгүй. Зөвлөмж түүнийг

хангахаар юу хийх, ямар байгуулага, нэгж юу үйлдэх хэрэгтэй байгаа,

үйлдлийг хэзээ хийх ёстой зэргийг бүгдээрээ хангалттай ойлгохуйц,

онцлог бүхий байх ёстой.

Тайлангийн зөвлөмж хэт олон “угаах юмны жагсаалт” байж болохгүй.

Үнэлгээчид зөвлөмжийн тоог гурав, дөрвөөр хязгаарлах хэрэгтэй.

Зөвлөмжийг хянаж болох хэмжээний тоотой (гурваас дөрөв хүртэл)

байх бүлэг, шаардлагатай бол дэд хэсэгтэй, болгох нь илүү сайн

байдаг. Зөвлөмжийг илэрхийлэх өнгийн сонголтыг авч үзэх хэрэгтэй.

Тайлан шийдвэр гаргахгүй, түүнийг удирдлага, хүмүүс гаргана

гэдгийг санаж байх нь чухал байдаг.

Хэрвээ түүний мөрөөр ажил хийхгүй бол үнэлгээ зорилгодоо хүрч

үйлчлэх нь бага байна. Зөвлөмжийг бататгах нэг арга бол зөвлөмжийг

хянах тогтолцоо юм. Ийм тогтолцоо сонирхогч талд үнэлгээний

зөвлөмжийг хэрэгжүүлэхэд хяналт тавих боломж өгдөг. Энэ нь

үнэлгээнээс гаргасан зөвлөмж бүрийг болон зөвлөмжийг

хэрэгжүүлэхэд гарсан ахиц дэвшлийг дараахь асуудлуудыг

оролцуулан хянана:

• зөвлөмжийн огноо

• үйл хийхийг хэн хариуцаж буй

• хариулт/ахиц дэвшил.

Хүснэгт 13.2-д зөвлөмж мөшгөх тогтолцоонд хэрэглэж болох

матрицийн жишээг харуулав. Энэ матрицт үнэлгээч эхний хоёр

баганыг бөглөх ба харин менежер хяналт тавьж, зөвлөмжийг түүнийг

хэрэгжүүлэхээр томилогдсон этгээд даган биелүүлэх явдлыг хангана.

Дэлхийн банкны хувийн хэвшлийн салбар болох Олон улсын

санхүүгийн корпорац (ОУСК) өөр нэг жишээ өгсөн юм. ОУСК

өөрийн хянах тогтолцоотой юм. ОУСК-ын Бие даасан үнэлгээний

бүлэг (БДҮБ)-ийн бэлтгэсэн үнэлгээний тайлан ОУСК-ийн удирдлага

болон түүний удирдлагын хариултад зориулсан зөвлөмж агуулсан

байв. Эдгээр зөвлөмжийг ОУСК-ийн зөвлөлийн Хөгжлийн үр

нөлөөний хороо (ХҮНХ)-гоор хэлэлцүүлжээ. ХҮНХ баталсан

түвшин, төлөв байдлыг оролцуулан зөвлөмжийн талаархи үе үе

давтагдаж байх төлөв байдлын тайлан авч байхаар болсон байна.

Удирдлагатайгаа хамтран ҮБДБ Удирдлагын үйл ажиллагааг хянах

тэмдэглэл (MATR, “мaттер” гэж дуудах)-ийг боловсруулсан байна.

MATR нь тайлагнах үйл явцын шударга байдлыг хангахад чиглэсэн

бөгөөд БДҮБ болон ОУСК-ын аль нь ч эцэслэсэн зэрэглэлийг

өөрчилж болох юм. Зураг 13.1-т MAT-ын хоёр үе шатыг үзүүллээ.

Эхний шатанд ҮБДБ болон ОУСК шинэ зөвлөмж бүрийн

хэрэгжилтийг тооцон үнэлэх үзүүлэлтүүдээ тохиросн байна. Хоёр

дахь үе шатанд хүчин төгөлдөр зөвлөмж бүрийн төлөв байдал,

баталсан түвшинг үе үе шинэчлэн засварлаж, БДҮБ-д тайлагнаж байх

болов. БҮДБ болон ОУСК-ын зэрэглэл нь ижил байхгүй байж болно.

Зөвлөмж хэрэгжсэн, халагдсан, хамааралгүй болсон бол тэдгээрийг

үйлчилгээгүй болгоно. БДҮБ-ын зөвлөмжийг ОУСК хүлээн аваагүй

бол удидлагыг мөшгөхгүй.

Хүснэгт 13.2 Зөвлөмжийг мөшгөх тогтолцоо

Зөвлөмж Эх сурвалж Огноо Хэн хариуцах Хариулт/ахиц

1.

2.

3.

4.

Эх сурвалж: Зохиогчид

Зураг 13.1 Зөвлөмжийг хянах ОУСК-ын Хоёр алхамт MATR

БДҮБ-ын

зөвлөмж

Удирдлагын

хариулт

Нэг дэх үе шат

Үзүүлэлтийн орчил

Хоёр дахь алхам

Удирдлага

менежерийг

томилно

Нэг дэх алхам

Ажлын хэсэг санал

болгосон шалгуур

үзүүлэлтийн талаар

саналаа өгнө

Менежер багаа

сонгож, шалгуур

үзүүлэлтийн

санал болгоно

Зөвшөөрөхгүй

MATR

Зөвшөөрөх

БДҮБ санал

болгосон

шалгуур

үзүүлэлтийг

зөвшөөрнө/

зөвшөөрөхгүй

Зөвшөөрөх

Зөвшөөрөхгүй

Удирдлага санал

болгосон шалгуур

үзүүлэлтийг

зөвшөөрнө/

зөвшөөрөхгүй

БДҮБ-ын

зөвлөмж

Хоёр дахь үе шат Хяналт-шинжилгээний

орчил

Удирдлага

менежерийг

томилно

Гадаад хэвлэл

нийтлэл

/зөвхөн

эрэмбэлэл/

Дотоод хэвлэл

нийтлэл

MATR

Ажлын хэсэг

саналаа өгнө

БДҮБ статусаа санал

болгоно, ХТ, БДҮБ

санал

Менежер багаа

сонгож,

статусаа санал

болгоно,

хэрэгжүүлэх

түвшин, /ХТ/

удирдлагын

санал

Удирдлага

зөвшөөрнө/

зөвшөөрөхгүй

Зөвшөөрөхгүй

Зөвшөөрөх

Эх үүсвэр: Олон улсын санхүүгийн корпорацийн Бие даасан үнэлгээний бүлэг 2008.

Мэдээллийг Зургаар дэлгэн харуулах

Зурган мэдээлэл тайланг сонирхолтой болгож, бичвэрээс илүү

тодорхой танилцуулах бөгөөд тодорхой хэсэгт уншигчдын сонирхлыг

татна. Тийм учраас график хэрэглэх нь үнэлгээний тайлангийн

нөлөөллийг дээшлүүлдэг.

Үзүүлэнт танилцуулга

Үзүүлэнт танилцуулга нь бичвэр дэх санааг тайлбарлахад тусална.

Тэдгээрийг үргэлж ямар нэгэн шалтгааны улмаас хэрэглэх боловч

зөвхөн чимэглэл биш байдаг. Тайлангийн нүүр хавтсанд байгаа

үзүүлэн бүх сэдэвт хамаатай байж болно; тайлан дотор байгаа үзүүлэн

тэнд орох онцлог бөгөөд тодорхой шалтгаантай байна.

Бичвэр дэх бүх үзүүлэн уншигч зураг дээр юу харах гэж байгааг

илэрхийлэн түүнээс ялгаж гаргасан байна. Үнэлгээнд хэрэглэгддэг

үзүүлэнгийн жишээнд газрын зураг, хар зураг, шугаман зураг, фото

зураг зэрэг орно. Шаардлагатай бол үзүүлэнг ашиглах зөвшөөрөл авна.

Газрын зураг

Тайланд газрын зургийг дараахь зүйлд хэрэглэдэг (Куммингс 2003).

• хөтөлбөрийн байршлыг үзүүлэх

• хам сэдвээр хангах

• газарзүйн хүрц болон хөтөлбөрийн тархалт

• түүвэр зураглах суурийг харуулах

• үлгэр загвар, тусгаарлах шугам ашиглан талбарын газрын

зургийн зэрэг, түвшнийг илэрхийлэх

Ихэнх газрын зураг хийхэд дараахь зүйл шаардагдна.

• түүнийг унших, ойлгоход хялбар байхаар хийнэ (үлгэр загвар,

сүүдэрлэлт нь маш сайн ялгагдахаар байх ёстой)

• хамгийн сүүлийн үеийн хувилбарыг ашиглах

• эх сурвалжийг тодорхойлох

• зохимжтой газар хэмжээг нь зүг чиг заагчийн сумаар үзүүлнэ.

Хар болон шугаман зураг

Үнэлгээчид өгөгдөл цуглуулах ажлын нэг хэсэг болгож орорлцогчдоос

хар зураг хийхийг хүсдэг (Үзүүлэн 13.1). Ийм хар зураг нь

• тайланг сонирхолтой болгох

• тайланг өөрийн онцлогтой болгох

• аргазүйн хандлагыг тусгах

• хэрвээ нарийн нийлмэл зураг бүтээх техникийн боломж

байхгүй бол түүнийг солих

• хошигнол оруулах

• оролцогчдын сэтгэгдлийг шууд харах боломж олгох зэрэгт

ашиглахад тустай байдаг

Шугаман зураг зарим нэг зүйл хэрхэн ажилладаг болон ямар нэгэн

обьект нөгөөтэйгээ хэрхэн харьцдагийг үзүүлэхэд хэрэглэдэг. Тэдгээр

нь үйл явц, нөхцөл байдлыг тайлбарлах нь Дүрслэн үзүүлэхээс

хамаагүй хүнд байх үед түүнийг хэрэглэх нь тустай байдаг.

Фото зураг

Фото зураг нь тайланд хэрэгтэй нэмэлт болдог. Тэдгээр нь

• хам сэдвээр хангаж,

• газар дээр хийгдэж буй ажлын хэмжээг харуулж (ахиц дэвшил),

• шууд ажиглалтыг буулгаж (жишээлбэл, сууцны төрөл, хөршүүд

бөөгнөрсөн нөхцөл байдал),

• газар дээрх нөхцөлд байдалтай сонсогчдыг танилцуулж,

• нотлох баримтаар хангаж (Куммингс 2003) чаддаг.

Бусад үзүүлэнгийн нэгэн адил фото зургийг хэзээ ч чимэглэл болгон

хэрэглэдэггүй. Левин, Англин болон Карней (1987) нар материалд

зураг, үзүүлэн хэрэглэх тухай мэдээллийг тоймлон авч үзэж, товчлон

дүгнэсэн байна.

Үзүүлэн 13.1 Хөгжлийн үйл ажиллагааны өмнөх болон дараахь тосгоны

талаархи хүүхдийн сэтгэгдэл

Эх сурвалж: Куммингс 2003.

Тэд үргэлжилсэн үгийн зохиолоос суралцах үйл явцад зургийн

нөлөөллийн тухай хоёр дүгнэлт хийсэн байна:

• Үзүүлэн агуулгадаа хамааралтай байгаа үед суралцахад бага

зэргээс мэдэгдэхүйц хүртэл ахиц гарна гэж хүлээж болно.

• Үзүүлэн агуулагадаа хамаарал ҮГҮЙ, эсвэл бүр зөрчилдөх

бөгөөд суралцахад ахиц ҮГҮЙ байх ба төөрөлдөж ч болно.

Тиймээс, тайлан дотор хэрэглэсэн гэрэл зураг болон бусад зураг тэнд

орох тодорхой шалтгаантай байх ёстой.

Бүдүүвч ба график

Бүдүүвч болон график нь өгөгдлийг Зурагт танилцуулгаар хангана.

Туйлаас авч үзвэл, тэд хүүрнэлгүйгээр өгүүлэмжээ өөрсдөө хэлдэг.

■ Зохион

байгуулалтын

бүдүүвч:

байгууллагын

доторхи шатлан

захирах ёс,

тайлагнах

бүтцийг үзүүлдэг

■ Гантт

бүдүүвч:

Диаграм

төслийн

цагийн

хуваарийг

үзүүлдэг

■ График:

Хоёр буюу

түүнэс олон

хэсэг өгөгдөл

хоорондын

харьцааны

дүст

танилцуулга

■ Шугаман

график:

Өгөгдлийн

цэгүүдийн

цувралыг

хооронд нь

шугамаар

холбож

байгуулсан

график;

хугацааны

Зохион байгуулалтын бүдүүвч

Байгууллагын зохион байгуулалтын бүдүүвч байгууллагын доторхи

шатлан захирах ёсыг үзүүлдэг (Зураг 13.2). Ийм бүдүүвч нь үүрэг

хариуцлага, тайлагнах бүтцийг ойлгомжтой бөгөөд хураангуйгаар

харуулна. Нэгжийн бүтцийг ойлгох нь байгууллагыг ойлгох эхний

алхам байж болох учраас байгууллагын зохион байгуулалтын

бүдүүвчийг үнэлгээний тайланд ямагт оруулдаг. Ихэнх үг

боловсруулах (Word) программ ийм бүдүүвч байгуулах боломж

олгодог.

Гантт бүдүүвч ихэнхдээ төлөвлөлтөнд хэрэглэгдэнэ (Зураг 13.3).

Тухайлбал, түүнийг төслийн удирдлагад хэрэглэхэд тустай байх ба

ялангуяа, төслийн төлөвлөлтөд нэн чухал байдаг.

График

График нь багаахан сонжоо бүхий ойлгомжтой мэдээ хүргэдэг.

График бүр нэр, дугаар, эх сурвалжийн шугамтай байна. Гарфикийн

гарчиг өгөгдлийн оныг илэрхийлнэ (хэрэв хэрэглэж болох бол)

(Хүснэгт 13.3).

Өгөгдлийг танилцуулахад наад зах нь дөрвөн төрлийн график юмуу

диаграм хэрэгтэй байдаг. Тэдгээр нь тус тусдаа өөр өөр зорилготой

байна (Хүснэгт 13.4).

Шугаман график. Шугаман график ердийн үед хувьсагч (эсвэл

хувьсагчууд)-ын цаг хугацаа өнгөрөх тусам гарсан өөрчлөлтийг

Дүрслэн харууулдаг (Зураг 13.4 болон 13.5). Жишээлбэл, үнэлгээчид

нэг жилийн сар бүр хүнсэнд зориулсан зардал хэрхэн өсч эсвэл буурч

байгаа, хүн амын олон жилийн өөрчлөлт, оюутнуудын зургаан долоо

турш гарсан

өөрчлөлтийг

харуулахад

хэрэглэдэг.

хоногийн хугацааны өдөр бүрийн дүн зэргийг үзүүлэхэд шугаман

график ашиглаж болох юм.

Шугаман график хугацааны нэгэн ижил үе шатанд өөрчлөгдөж байгаа

нэг юмуу олон зүйлийг үзүүлж чаддаг. Шугаман график нь

завсарлагатай болон харьцааны өгөгдөл мэт тасралтгүй өгөгдлийг

харуулахад сайн арга байдаг. Завсарлагатай өгөдөл гэдэг нь эгнээнд

хуваагддаг, эгнээ хоорондын зай нь утга учиртай байдаг өгөгдлийг

хэлнэ. Завсарлагатай өгөгдлийн жишээнд орлогын тооцоо, боловсролын

жил, сонгогчдын тоо гэх мэд тоолж болох өгөгдөл орно. Харьцааны

өгөгдөл нь мөн л завсарлагатай өгөгдөл бөгөөд тэг цэгтэй байдаг. “Тэг

доллар” үнэндээ орлого биш учраас орлого нь харьцааны өгөгдөл олно.

Зураг 13.2 Байгууллагын зохион байгуулалтын бүдүүвчийн жишээ

Дарга

Зөвлөх хороо

Захирал (1) Захирал (3)

Захирал (2)

Дотоод

аудит

ХШҮ

Захирлы

туслах (1)

Захирлы

туслах (2)

Захирлы

туслах (3)

Менежер

Менежер

Менежер

Менежер

Менежер

Менежер

Менежер

Менежер

Менежер

Зураг 13.3 Гантт бүдүүвчийн жишээ

Даалгавар 1

2

3

4

5

6

7

Судлагдсан

байдлын

тойм хийх

д/хоног

д/хоног

д/хоног

д/хоног

д/хоног

д/хоног

д/хоног

Сонирхогч

талуудын

уулзалт.

Өөрчлөлтийн

Онолын

төсөл

Эхсурвалж:Зохиогчид.

Хүснэгт 13.3 Графикийн хэсгүүд

Хэсгийн нэр Тодорхойлолт

Нэр

Бүх график болон диаграм бүр нэртэй, түүгээр нь сонсогч үзэгч

нар графикийн мэдээлэх гэж буй зүйлийг тэр дор нь мэдэж авна

Хэвтээ буюу Хэвтээ буюу x тэнхлэг нэг хувьсагчийг төлөөлсөн хэвтээ шугам, эсвэл туузан

х тэнхлэг диагграм (ө.х., цаг

Босоо буюу Босоо буюу y тэнхлэг нь босоо шугам эсвэл тууз байдаг ба хоёр дахь

у тэнхлэг хувьсагчийг төлөөлнө (ө.х., зардал)

Орой буюу

эхлэх цэг

Сүлжээ

шугам

Тэнхлэгийн

нэр

Тэнхлэгийн

хэмжээ

Бодит утга

Оройн цэг гэдэг нь хэвтэ, босоо тэнхлэгийн огтлолцох цэг байна

Олон графикт сүлжээ шугам байх ба энэ нь түвшинг ойлгомжтой байдлаар

илэрхийлэх замаар өгөгдлийг харьцуулахад чухал байдаг. Хэт бөөгнөрсөн

байдал бий болгохгүйн тулд цөөн хэдэн сүлжээ шугам ашиглах нь зүйтэй.

x-тэнхлэг болон y-тэнхлэгийн нэр ихээхэн чухал. Тэд

юу хэмжих, эхмжих нэгж зэргийг тодорхойлодог (жил, метр, паунд, хавтгай

дөрвөлжин мил, кубийн тонн, доллар, хэм). Жишээлбэл:

• Зардал (ам.доллар)

• Зай (км-ээр)

x болон y тэнхлэгүүд утгыг харуулахын тулд зохих масштабтай байна.

Масштабыг өгөгдлийн тоон утгын хүрээг бүрэн багтаахаар маш нягт нарийн

сонгоно. Тэнхлэгүүдийн масштабын хоородох харьцаа хувьсагч хоорондын

хамаарлыг хамгийн сайн харуулж баыхаар сонгоно.

Олон график болон диаграм бас график доторхи нэмэлт бичврийг харуулах

оруулга болгосон бодит утга агуулдаг

Энэ нэмэгдлүүд нь бодит байдлыг ойлгоход их тустай.

Солбицол

Эх сурвалж: Зохиогч нар.

Собицол гадэг нь х тэнхлэгийн утга, у тэнхлэгийн утгатай уулзаж байгаа

цэгийг хэлдэг. Үүнийг хэрхэн мэдээлж байгаа нь сонгосон графикийн төрөл

(цэг,үзүүр, туузны орой) – өөс хамаарна

Зураг 13.4 А аймгийн дундаж температурын бууралт, 2008 оны 2 - 6 сар

Хэм

1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар

Хүснэгт 13.4 Харилцан адилгүй графикийн төрөл болон зорилго

Графикийн төрөл Жишээ Зорилго

Шугаман график

Хугацааны хүрээн дэх

хандлагыг харуулна

Дан туузан диаграм

Шугаман, нэг хэмжээст

тодорхойлолтыг

харьцуулна.

Олон туузан диаграм

Хоёр буюу түүнээс дээш

тодорхойлолтыг нийтлэг

хувьсагчийн утгатай

харьцуулна

Дугуй диаграм

Нэг бүрщхэл юмны

хэсгийг харуулна.

Тархсан диаграм

Чиг хандлага,

харилцааг

харуулна.

Эх сурвалж: Зохиогчид.

Зураг 13.5 Дүүргийн гурван сургууль дахь унших онооны ялгаа, 2004/05

120

90

60

Сургууль 3

Сургууль 2

Сургууль 1

30

0

1 сар 2 сар 3 сар 4 сар

2005 оны хичээлийн жил

■Туузан

график: Тоо

хэмжээг

төлөөлөх

болон

харьцуулахад

хэвтээ болон

босоо

уртасгасан

тэгш өнцөгт

туузыг

ашигладаг

график

Туузан график. Туузан график тоон хэмжээ төлөөлүүлж, тоо

ширхэгийг харьцуулахад тууз (уртасгасан тэгш өнцөгт) хэрэглэдэг.

Тэрээр ямар хүчин зүйлийг төлөөлж байгааг уншигч ойлгохоор

бодож тунгаасан гарчиг буюу нэртэй байх ёстой.

Энд хоёр төрлийн график байдаг: ганц хувьсагчийн тухай мэдээлэл

харуулдаг дан туузан график болон нэгээс олон хувьсагчийн

мэдээлэл харуулдаг олон туузан график гэж байна. Туузнууд нь

босоо болон хөндлөн хэлбэртэй байж болно.

Олон туузан графикийг нэг хувьсагчийн хоёр болон түүнээс дээш

бүлэглэлүүдийн өгөгдлийг харьцуулахад хэрэглэнэ. Жишээ нь, нэгэн

нутгийн гурван өөр бүсэд уул уурхайн сэргээлтийн харьцааг нэгэн

үнэлгээгээр харьцуулах болов. Тэд мэдээллийг Дүрслэхийн тулд

олон туузан графикийг ашиглаж болох юм. Бас нэгэн жишээнд,

давхар туузан график нь охид хөвгүүдийн санал асуулгад өгсөн

хариултын харьцуулалтанд хэрэглэгдэж болох юм.

Туузан график нь ихэвчлэн нэрлэсэн эсвэл ангилсан өгөгдлийг

харуулахад ашиглагддаг. Нэрлэсэн болон ангилсан өгөгдөл нь

дараалалгүй, мөн ангилалуудад олгосон дугаарууд нь дураар

олгогдсон байдаг (1 = Зүүн, 2 = Хойд, 3 = Урд). Эдгээр ангилалууд

нь хамгийн эхэндээ маш ойлгоцтой тайлбарлагдсан байх

шаардлагатай.

■ Дугуй

диаграм

Хэсэг бүр нь

Дүрслэх гэсэн

элементийн

харьцангуй цар

хүрээг

харуулсан олон

хэсэгт

хуваагдсан

дугуй

хэлбэртэй

диаграм юм.

Дор үзүүлсэн график нь туузан графикийн жишээнүүд юм. Зураг

13.6-д жирэмсэн дөрвөн эмэгтэйгээс авсан асран хамгаалах сорилын

оноог харуулж байна. Ганц туузан график нь нэг бүлгийн тодорхой

хувьсагчийн өгөгдлийг харуулдаг (зураг 13.6). Олон туузан график

нь нэгээс олон бүлгүүдийн тодорхой хувьсагчийн өгөгдлийг

харуулдагт(зураг 13.7).

Дугуй диаграм. Дугуй диграм нь хэсгүүдийн тоо нь бага үед

хэрэгтэй байдаг(зураг 13.8). Үүнийг хэсгүүдийн тоо нь наймаас илүү

гарах эсвэл гурваас бага байх тохиолдолд хэрэглэх хэрэггүй юм.

Зураг 13.6 Эцэг, эхийн сорилын

оноо бүс нутгаар ялгаатай байна

100

80

87

75

69

Оноо /хувь/ у

60

40

20

45

0

Баруун

Хойд

Зүүн

Өмнөд

Эх сурвалж: Зохигчдын зохиомол өгөгдөл

Зураг 13.7 Туслах

болон Захирлууд

асуултад хариулсан байдал ялгаата

100

90

80

70

60

50

40

30

20

10

0

1

2

3

Зураг 13.8 Эрчим хүчний үнэ 3

дугаар улиралд хамгийн өндөр

байсан байна /Канад доллараар/

204

313

1 улирал

2 улирал

3 улирал

905

678

4 улирал

Тархсан диаграм. Тархсан диаграм нь өгөгдлийн цэгүүдийн

олонлогийн харилцааг хэвтээ болон босоо тэнхлэгт Дүрслэн

тэмдэглэсэн диаграм юм (зураг 13.9). Хэрэв хувьсагчууд нь хоорондоо

харилцан хамааралтай бол шугаман, эсхүл муруй байх нь илэрхий.

Харилцан хамаарал сайн байх тусам өгөгдлийн цэгүүд нь шугам, эсхүл

муруйд ойртоно. Тодорхой хэлбэр харагдахгүй тархсан диаграм нь

хоёр хувьсагчийн хоорронд ямар ч харилцаа байхгүй гэдгийг

илэрхийлнэ.

Зураг 13.9 Дундаж онооны сорилыг оноо болон ангитай

харьцуулсан байдал

Шалгалтын

дундаж оноо

Төгссөн анги

Хүснэгт

Хүснэгтүүд нь зохион байгуулалттай хэв маягийн мэдээллийг илтгэхэд

хэрэглэгдэж болно. Энд тайлан тавихдаа ашиглаж болох хоёр янзын

хүснэгт байна: өгөгдлийн хүснэгт болон ангиллын хүснэгт(матриц).

Өгөгдлийн хүснэгт

Энэ нь дугаарлагдсан мэдээллийг хүснэгтээр илэрхийлэхэд

хэрэглэгдэх буюу зөвхөн өгөгдлийн олонлог нь бага үед өгөгдлийн

хүснэгт гэж нэрлэдэг (Түфте 1983). Томоохон өгөгдлийн хүснэгт нь

ихэвчлэн өгөгдлийг шугаман болон туузан хүснэгт гэх мэт өөр

хэлбэрээр илтгэхэд хэрэглэгддэг ба ихэнхдээ хавсралтанд тавигдсан

байдаг.

Зураг болон төсөөлөлтэйгөөр уншигчид хүснэгтээс шууд юу хайхаа

мэдэхгүй. Хэрэв хүснэгтийн гарчиг нь тэдний юу харж байгааг

илэрхийлэн мэдээлэлтэй ямар хамааралтай болохыг илэрхийлж байвал

тустай байх болно. Юуг харж байгааг харуулсан богинохон

тодорхойлолт ч бас тайлангийн хүүрнэлд орсон байдаг. Хүснэгтэд

өгөгдлийг илэрхийлэхдээ өгөгдлийн эх сурвалж болон өгөгдлийг

цуглуулсан огноог мөн оруулдаг.

Эрэнбург (1977) нь мэдээллийг илтгэх хүснэгтийн загварыг ойлгох

зарчмыг нэгтгэсэн юм.

• Тоог ач холбогдол бүхий хоёр оронгоос ихгүй байхаар

бүхэлдэнэ. Энэ нь уншигч сонсогчдод харьцуулах боломж

олгоно. [Тэмдэглэх нь: Бид тоог бүхэл оронтой болгож

бүхэлдэхийг санал болгож байна; уншигчид аравтын орноос

хойших нарийвчлалын ховорхон сонирхдог.]

• Эгнээ болон багана (зохистой бол)-ын тооны дунджийг болон

нийлбэрийг гаргаж, уншигчдад тус үүрний тоог бусадтай нь

харьцуулах боломж олгоно.

• Уншигч хялбархан харьцуулах боломж олгодог учраас хамгийн

чухал өгөгдлийг багананд байрлуулна.

Хүснэгтийн хэлбэрийн талаар шийдвэр гаргахдаа хэтэрхий олон

шугам (хүснэгтийн үүрийг хуваах) татах нь уншихад хүнд болгодог

гэдгийг санах хэрэгтэй. Үүнийг дараачийн хоёр хүснэгтээр үзүүллээ.

Хүснэгт 13.5-д олон шугамтай хүснэгтэд байгаа өгөгдлийг, харин

Хүснэгт 13.6 ижил өгөгдлийг цөөн шугамтай хүснэгтэнд үзүүлжээ.

Хоёр дахь шугамгүй хүснэгтэд өгөгдөл хэрхэн төвлөрч байгааг

тэмдэглэх нь зүй. Бас энэ хүснэгтийн сүүлчийн эгнээ багануудын

дунджийг харуулж байгааг тэмдэглэвэл зохино.

Ангиллын хүснэгт (матриц)

Ангиллын хүснэгт буюу матриц нь юмс янз бүрийн хүчин зүйлд

нийцэн хэрхэн зохион байгуулагдсаныг харуулдаг зохиомжтой байна

(Хүснэгт 13.7). Наад зах нь хоёр ангилагч хүчин зүйл юмсын дунд

адилсал, эсвэл ялгаа байгааг ангилжээ.

Ангиллын хүснэгт бас цогц мэдээллийг үзүүлэхэд тусламж болдог.

Төлөвлөлтийн матриц бол ангиллын хүснэгт мөн.

Хүснэгт 13.5 Олон шугамтай хүснэгт дэх өгөгдлийн жишээ

Оролцогчдын хүн ам зүйн мэдээлэл

Оролцогчийн

дугаар

Дундаж

1

2

3

4

5

6

7

8

9

10

Өндөр Жин Нас Дүүрэг

44 30 7.2 Хойд

46 35 7.1 Зүүн

40 20 7.6 Хойд

32 22 7.2 Өмнөд

29 23 7.0 Өмнөд

50 38 7.8 Хойд

44 30 7.3 Баруун

44 28 7.3 Баруун

42 30 7.5 Зүүн

48 45 7.9 Өмнөд

38.09 27.36 6.72

Хүснэгт 13.6 Цөөн шугамтай хүснэгт дэх өгөгдлийн жишээ

Оролцогчдын хүн ам зүйн мэдээлэл

Оролцогчийн

Өндөр Жин Нас Дүүрэг

дугаар

1

44 30 7.2 Хойд

2

46 35 7.1 Зүүн

3

40 20 7.6 Хойд

4

32 22 7.2 Өмнөд

5

29 23 7.0 Өмнөд

6

50 38 7.8 Хойд

7

44 30 7.3 Баруун

8

44 28 7.3 Баруун

9

42 30 7.5 Зүүн

10

48 45 7.9 Өмнөд

Дундаж

38 27 7.0

Эх сурвалж: Зохиогчид (зохиомол өгөгдөл).

Тэмдэглэл: N = 10.

Хүснэгт 13.7 Ангиллын хүснэгтийн жишээ

Ядуурлыг бууруулах стратеги: Орнуудын төлөв байдлын судалгаа

Судалгааны орон Эхлэх хугацаа Хэрэгжүүлэх жилүүд Хяналт

Этиоп 2002.09.17

дууссан

4.2 Тийм

Гвиней 2002.07.25 4.9 Тийм

Мавиртани 2001.02.6 6.3 Тийм

Мозамбик 2001.09.25 5.7 Тийм

Танзани 2000.11.30 6.3 Тийм

Эх сурвалж: Дэлхийн банкнаас авлаа, 2004.

Тэмдэглэл: Өгөгдөл 2007 оны 5 дугаар сарын байдлаар

Зурагт мэдээллийн үр нөлөөг дээшлүүлэх нь

Эдвард Туфтегийнхаар бол, Зурагт мэдээлэл, график үзүүлбэрийн

шинжээч хүн дараахь зүйлд хүрэх ёстой:

• Өгөгдлийг харуулах.

• Харж байгаа хүн аргазүй, графикийн зохиомж, график

бүтээгдэхүүний технологи, бусад аль ч юмнаас илүү мөн

чанарын тухай бодлыг өдөөхөөр хийнэ.

• Өгөгдөл юу хэлэх гэж буйг гажуудуулахаас зайлсхийх

• Олон тоог багаахан зайд багтааж үзүүлэх

• Их том өгөгдлийн багцыг утга учиртай болгох.

• Өгөгдлийн янз бүрийн хэсгийг харьцуулахад нүд хялбар

гүйхээр хийх.

• Өгөгдлийг өргөн хүрээтэй тоймлолоос нарийн бүтэц хүртэл

нарийвчлалын хэд хэдэн түвшинтэй байхаар үзүүл.

• Өгөгдлийн статистик болон аман тодорхойлолт маш ойр

цомтгогдсон байх ёстой (Туфте 1983).

Туфте өгөгдлийг өөрийг нь үзүүлэхэд хэрэглэсэн бэхний хэмжээг

“өгөгдлийн бэх” гэж дурдсан байна. График байгуулахад хэрэглэгддэг

ихэнх өнгө өгөгдлийн өнгө байх ёстой; торон шугам, хаяг, эсвэл бусад

чимэглэлд аль болох бага өнгө оруулна (Шигтгээ 13.2). Тэрээр нэмэлт

мэдээлэл өгдөггүй чимэглэлийг “диаграмын хог” гэж нэрлэжээ.

Зураг 13.10-д диаграмын хогоор дүүрсэн дүрсийн жишээг харуулав.

Сүүдэрлэлт болон торон шугамд дүрсийн мэдээг нэмэгдүүлэх юм юу ч

байхгүй байна. Багана бүрийн оройд байгаа өгөгдлийн тоо уншигч

онцлогийг нь харах боломжийг сарниулж байна. Зураг 13.11-д ижил

дүрсийг диаграмын хоггүйгээр харуулав. Энэ Зурагт байгаа ихэнх

өнгө нь өгөгдлийн өнгө байна.

Шигтгээ 13.2 Дүрсээр үр нөлөөтэй илэрхийлэх талаархи зөвлөгөө

Дараахь зөвлөгөө өгөгдлийн өнгийг ихэсгэж, дүрсний үр нөлөөг дээшлүүлэхэд тусална:

• Мэдээгээ харилцан хүргэхийн тулд хангалттай өгөгдөл оруулах боловч ганц график дээрх

өгөгдлийн тоог хязгаартай байлга.

• График мэдээг харилцан хүргэж, тэрхүү мэдээ нь холбогдох хүнд утга учиртай байх явдлыг

хангана.

• Уншиж болох дармал үсэг (font) хэрэглэх ба түүний хэмжээ 10 нэгжийнхээс багагүй байна.

Хэтэрхий олон төрлийн үсэг хэрэглэхээс зайлсхий. Сонсогч, үзэгч хялбархан уншихаар болго

(бололцооны хэрээр хэвтээгээр бичих ба графикийн бусад элемент хөндлөнгөөс оролцохоос

зайлсхийх).

• Өгөгдөл агуулагч дээр бус өгөгдөл дээр төвлөрөх

• Бүдүүн сүлжээ шугамнаас зайлсхийх; сүлжээг хэт их ачаалахаас тойрох; хэрэгцээтэйгээс их

бүдүүн тэмдэг тавихгүй байх; боломжтой бол түүврийн өгөгдөл, Шигтгээ, сүүдэрлэлт, заагч

цэг, ялгах тэмдэг оруулна.

• х болон у тэнхлэгийн дагуу тэмдэглэсэн Зурагийн хайрцгийг солих

• Туузан диаграмд торон шугамыг далдлана.

• х болон у тэнхлэгийн өгөгдлийн бодит байршлыг харуулахдаа чагтаар (шугамгүй) тэмдэглэнэ.

• Туузыг дан шугамаар сольж графикийг цохотгож, өгөгдөлгүй бэх, тэнхлэгээс гарсан шугам

зэргийг арилгаж, х болон у тэнхлэгийг өгөгдлийн утгаас эхэлэх [хүрээг засах].

• Масштабыг үнэн авч, тэдгээрийг ойлгомжтой тодорхойл. Шаардлагын хэрээр масштабын

тухай мэдээлэл оруулах боловч боломжийн хэрээр гял цал бус байлгах.

• Хэт ойрхон, шаардлаггагүй хээ хуар хэрэглэхээс зайлсхий.

• Хэвлэх үед хүлээж байсан ялгааг харуулахгүй байвал сүүдэрлэхийг болих хэрэгтэй.

• Харагдах гадаргыг нэмэгдүүлэхийн тулд цагаан зайг сэтгэл харамгүй ашиглана.

• Мэдээллийн эх сурвалжийг зааж өг.

Эх сурвалж: Туфте 1983

Зураг 13.10

Шаардлагагүйгээр шавааралдуулсан дүрсийн

жишээ

давтамж

60

50

40

30

20

10

0

27

20

Зүүн

54

38

34

30

Баруун

46

49

40

Хойд

4139

20

Өмнөд

1

2

3

Эх сурвалж: Зохиогчид.

Зураг 13.111 Өгөгдлийн өнгийг дээд зэрэгт хүргэж оновчтой болгосон

дүрсийн жишээ

60

50

давтамж д

40

30

20

10

1

2

3

0

Зүүн

Баруун

Хойд

Өмнөд

Эх сурвалж: Зохиогчид.

Аман танилцуулга хийх

Олон хүн нийтийн өмнө ярихаасаа маш их айдаг. Олон нийтийн дунд

ярихаас айдгийг танилцуулага хийхээс өмнө сайтар бэлтгэж, дадлага

хийснээр хөнгөрүүлж болно.

Танилцуулага бэлтгэхдээ дараахь асуултыг авч үз:

• Сонсогчид нь хэн бэ Тэд юу хүлээж байна вэ Хэр зэрэг нарийн

зүйл хүсч байна вэ

• Миний танилцуулгын санаа нь юу вэ Сонсогчдод хүргэе гэж

миний хүсч байгаа хамгийн чухал гурван санаа юу вэ Миний

танилцуулж буй мэдээллийн дүнд сонсогчид юу хийгээсэй гэж

би хүсч байна вэ

• Энэ сонсогчдод мэдээллээ хүргэхэд хэлний болоод техникийн

хүндрэл бэрхшээл байна уу

• Миний танилцуулганд сонсогчид хэрхэн хариулахыг

хугацаанаас нь өмнө яаж мэдэх вэ

• Би танилцуулгандаа хэдий хэр цаг зарцуулах вэ

• Би дуу, Зурагийн ямар нөөц ашиглаж чадах вэ (слайд,

прожектор)

Танилцуулгаа бэлтгэхдээ сонсогчдоо үргэлж сэтгэлдээ бодож, гол

мэдээндээ анхаарлаа төвлөрүүлж, цаг хугацаагаар шалгагдсан “Тэдэнд

юу хэлье гэснээ хэл, хэлээд л бай, тэгээд тэдэнд юу хэлснээ хэл” гэсэн

энгийн дүрмийг баримтал.

Танилцуулгын чанарыг сайжруулах хамгийн сайн аргын нэг нь дадлага

хийх байдаг. Танилцуулгаа бусдын урд гарч хийхээсээ өмнө ганцаараа

сайн сургуулилах хэрэгтэй. Сургуулилалтын дараа эргэх мэдээлэл олж

аваад түүндээ нийцүүлэн танилцуулгаа тохируул. Танилцуулга

хуваарилсан цагтаа багтсан байх, түүнээс хэтрэхгүй байх явдлыг ханга.

Танилцуулга хийж байхдаа өөрийнхөө тэмдэглэлтэй бус

сонсогчидтойгоо ярина. Сонсогчдын дундах олон хүнтэй нүдээр

харилц. Хэрвээ та прожектор, дэлгэц ашиглаж байгаа бол бүх

слайдынхаа хуулбарыг хэвлэж, өмнөө тавьж харах ба хэзээ ч

сонсогчид руу нуруугаа харуулж, дэлгэцэн дээрхийг уншиж болохгүй.

Дүрс ашиглах нь

Дүрсийн элемент нь танилцуулгыг баяжуулж өгдөг. Тэдгээр нь слайд,

прожектор, ханын самбар, гарт тараах материал зэрэг хэлбэртэй байж

болно (Хэрвээ слайд болон прожектор хэрэглэж байгаа бол цахилгаан

тасарсан, тоног төхөөрөмж ажиллахгүй болох тохиолдолд орлох

төлөвлөгөөтэй бай).

Бичмэл мэдээлэл нь амаар хүргэснийг батжуулж өгдөг. Энэ

шалтгаанаар, ялангуяа, төрөлх хэл нь өөр байх хүмүүст танилцуулга

хийж байгаа бол танилцуулгын эхэнд цөөн тооны гарт нь тараах

материал өгөх нь ихэнхдээ зүйтэй байдаг (Шигтгээ 13.3). Ингэснээр

хуулбар дээр тэмдэглэл хийх давуу талыг хүмүүст олгодог. Гарт

тараах материал байхгүй бол танилцуулгыг тань бичиж авах гэж

цөхрөнгөө барж байгаа хүмүүсийг харахад хэцүү байдаг! Гарт тараах

материалыг танилцуулгын өмнө түгээхийн сул тал нь хүмүүс

танилцуулагчийн хэлж байгаа зүйлд төвлөрөхөөсөө илүү өгсөн

материалыг урьдчилж хараад байдаг явдал юм.

Шигтгээ 13.3 PowerPoint танилцуулга болон тараах материал бэлтгэх

зөвлөгөө

Дараахь зөвлөгөөг санаж байвал тараах материалыг өргөтгөж болно:

• Үгний тоог хамгийн доод хэмжээнд барь. Бичвэрийг нэг слайд юмуу

прожекторын хуудсанд найман эгнээ байхаар хязгаарлана.

• Цагаан зай их оруул.

• Ойлгомжтой Зураг хэрэглэнэ.

• Унших боломжийг нэмэгдүүлэхийн тулд тараах материалын нэг хуудсанд

хоёр слайд байхаар хуул

Хэрвээ энэ шалтгаанаар тараах материалыг танилцуулгын дараа тарааж

өгөхөөр бол сонсогчид түүнийг авна гэдгийг мэдэж байх нь чухал

байдаг. Хэрвээ танилцуулгад цогц өгөгдөл, эсвэл хүснэгт агуулагдаж

байгаа бол сэдвээ танилцуулж дууссаны дараа өгөх асуудлыг авч үзэх

хэрэгтэй.

Танилцуулгын программ ашиглах нь

PowerPoint зэрэг танилцуулгын программ, Зурагийн дүр төрхийг илүү

мэргэжлийн болгодог. Гэлээ ч, тэдгээр нь яриагаа слайдын үзүүлбэр мэт

болгочихгүйн тулд түүнийг ухаалаг ашиглах ёстой. Танилцуулгаа

сонирхолтой байлгах үүднээс танилцуулагч слайдынхаа тоог

хязгаарлаж, тэднийг ашиглан зөвхөн хамгийн чухал санаагаа хүргэх

хэрэгтэй (Шигтгээ 13.4). Хэт олон слайд хэрэглэх нь танилцуулгыг

туйлын залхуутай болгодог. Энэ нь бас “бүх зүйлийг худалдах барааны

магтаал” болгон хувиргаж, ярьж байгаа хүн сонсогчдыг давамгайлах

байдал тогтоож” эрсдэл бий болгоно (Туфте 2003). Туфтегийн

тэмдэглэж байгаагаар энэ бас: золигийн нэг слайдын дараа нөгөөх нь

гарсны дүнд сонсогчид тасралтгүй тэвчиж чадахгүй байх эрсдэл ч бас

байдаг гэжээ. Мэдээлэл нэг хугацаанд овоорсон үед түүний хам сэдвийг

ойлгох, болон харилцааг үнэлэхэд хүнд байна. Холбогдох мэдээллийг

зэрэгцүүлж үзүүлбэл Зурагээр оюуны дүгнэлт хийхэд илүү үр нөлөөтэй

байдаг. Ихэнхдээ, нарийвчлал хүчтэй байх тусам тодорхой болон

ойгомжтой байдал нь улам илүү сайн байдаг. Энэ нь , ялангуяа, суурь

шинжилгээний үйлдэл нь харьцуулалт хийх явдал байдаг статистикийн

өгөгдлийн хувьд ийм байна (Туфте 2003).

Шигтгээ 13.4 Слайд хэрэглэх зөвлөгөө

Дараахь зөвлөгөө танилцуулгын үр нөлөөг сайжруулна:

• Сонсогчдын анхаарлыг барьж авах слайдаас эхэл. Сонсогдод 10 секунд

орчим өгч унших боломж олго; үүний дараагийн таван минутад яагаад энэ

слайд дээр үзүүлж байгаа санаа чухал болохыг тайлбарлаж ярь.

• Чухал санаа илэрхийлж байгаа, гайхшруулам баримт сэлт, сонсоод учрыг

нь ойлгоход хүнд мэдэгдэл, чухал дүгнэлтийн слайд хэрэглэнэ.

• Слайдаа үзүүл; тэгээд сонсогчдод түүний ард ямар өгүүлэмж байгааг хэл.

Эх сурвалж: Тайлорт суурилав 2007.

Товч дүгнэлт

Үнэлгээний үр дүнг танилцуулах нь үнэлгээг өөрийг нь хийхтэй адил

нэн чухал байдаг: хэрвээ үнэлгээний мэдээг харилцаж хүргээгүй бол

эхний байранд үнэлгээ явуулсны ач холбогдол маш бага байна.

Үнэлгээг бичгээр буюу амаар танилцуулсны аль нь ч байсан энэ нь

сонсогчдын хэрэгцээг хангахад зориулсан байх ёстой.

Бичгийн болон аман тайланг график ашиглан баяжуулж болно. Энэ

бүлэгт тодорхойлсон зарчмуудыг хүндэтгэн үзсэнээр нь үнэлгээчид

өөрийн үнэлгээний нөлөөллийг дээшлүүлж чадна.

Дасгал 13.1: Үнэлгээний тайланг сайжруулах

13 дугаар бүлгийн дасгал ажил

Үнэлгээний тайлан өөрийн арга зүй, олж илрүүлсэн зүйл, дүгнэлт,

зөвлөмжийг сонсогчиддоо хэр сайн хүргэж буйг үнэлэх үнэлгээний

шалгуурын жагсаалт боловсруул. Эдгээр баримт сэлтийг ашиглан

ойрмогхон таны хариуцдаг чиглэлээр бичсэн тайланг тооцож үнэл.

Өөрийнхөө үнэлгээнд суурилан дүн тавь (A онцсайн, B маш сайн, C

хангалттай болон СШ сайжруулах шаардлагатай). Өөрийнхөө мэдээг илүү

үр нөлөөтэй харилцаж хүргэснээр тайланд орох сайжруулалтыг

тодорхойлон заа.

Дасгал 13.2: Тайланг сонсогчдод тохируулах

Өмнөх дасгалд хянасан илтгэлд түүний олж илрүүлсэн мэдээлэл,

аргачлалыг сонирхож болох сонсогчдыг тодорхойлон заа. Үнэлгээний аль

тал сонсогч бүрт илүү их сонирхолтой байх, мөн тэдэнд сонирхолтой байх

нарийвчлалын түвшин, бүлэг тус бүрийн хэрэгцээ, илүүд үзэх санаанд

хүрэхээр тайлангийн гол мэдээг харилцаж хүргэх хамгийн сайн арга зам

зэргийг авч үз. Өөрийнхөө шинжилгээг ашиглан аль сонсогч, ямар төрлийн

харилцаа холбоог хэзээ, хэнээс хүлээн авах ёстойг харуулсан шалгах хуудас

зохио.

Ишлэл ба цаашид унших зүйл

Busuladzic, Dino, and James Trevelyan. 1999. Demining Research: An Ergonomic

Aspect of Humanitarian Demining. University of Western Australia, Perth.

http://www.mech.uwa.edu.au/jpt/demining/tech/dino/ergonomics.html.

Cummings, Harry. 2003. “Using Graphics in Development Evaluations.” International

Program for Development Evaluation Training (IPDET) presentation,

Carleton University, Ottawa, June 16–July 11.

Druker, Phil 2006. Advanced Technical Writing. University of Idaho, Moscow, Idaho.

http://www.class.uidaho.edu/adv_tech_wrt/week14/conclusion_

recommendation_fi nal_report.htm.

Ehrenberg, A. S. C. 1977. “Rudiments of Numeracy.” Journal of the Royal Statistical

Society 140: 277–97.

Independent Evaluation Group of the International Finance Corporation. 2008.

Enhancing Monitoring and Evaluation for Better Results: Biennial Report on Operations

Evaluation in IFC 2008. Washington D.C.: World Bank.

http: www.ifc.org/.../BROE2008_FullReport/$FILE/BROE+for+disclosurefi

nal+V8-fi nal.pdf.

Kaplan, Craig S. 2003. “Presentation Tips.” Craig Web Experience.

http://www.cgl.uwaterloo.ca/~csk/presentations.html.

Lawrenz, Frances, Arlen Gullickson, and Stacie Toal. 2007. “Dissemination: Handmaiden

to Evaluation Use.” American Journal of Evaluation 28 (3): 275–89.

Lentz, Michelle 2007. “Tufte and Visual Presentation.”

http://www.writetech.net/2007/02/presentation_st.html.

Lester, P. M. 2000. Visual Communication: Images with Messages. 2nd ed. Kentucky:

Wadsworth Cengage Learning.

Levin, J. R., G. J. Anglin, and R. N. Carney. 1987. “On Empirically Validating Functions

of Pictures in Prose.” In the Psychology of Illustration, vol. 1, eds. D. A. Willows

and H. A. Houghton, 51–85. London: Springer-Verlag.

MIGA. 2007. Annual Report 2007–08.

http://www.miga.org/documents/IEG_MIGA_2007_Annual_Report.pdf.

Scriven, Michael. 2007. “Key Evaluation Checklist.”

http://www.wmich.edu/evalctr/checklists/kec_feb07.pdf.

Taylor, Dave. 2007. “Use PowerPoint to Enhance Your Presentation, Not Cripple It.”

http://www.intuitive.com/blog/use_powerpoint_to_enhance_your_

presentation_not_cripple_it.html.

Torres, R., H. S. Preskill, and M. E. Piontek. 1997. Evaluation Strategies for Communicating

and Reporting. Thousand Oaks, CA: Sage Publications.

Tufte, Edward R. 1983. The Visual Display of Quantitative Information. Cheshire,

CT: Graphics Press.

———. 1990. Envisioning Information. Cheshire, CT: Graphics Press.

———. 1997. Visual Explanations: Images and Quantities, Evidence and Narrative.

Cheshire, CT: Graphics Press.

———. 2003. “PowerPoint Is Evil: PowerPoint Corrupts. PowerPoint Corrupts Absolutely.”

Wired 11.09, September.

http://www.wired.com/wired/archive/11.09/ppt2.html.

———. 2006. Beautiful Evidence. Cheshire, CT: Graphics Press.

———. 2008. The Work of Edward Tufte. http://www.edwardtufte.com/tufte/.

Wallgren, Anders, Britt Wallgren, Rolf Persson, Ulf Jorner, and Jan-Aage Haaland.

1996. Graphing Statistics and Data. Thousand Oaks, CA: Sage Publications.

World Bank Operations Evaluation Department. 2004. “The Poverty Reduction

Strategy Initiative: An Independent Evaluation of the World Bank’s Support

through 2003.” World Bank, Washington, DC.

Вэб хуудас

Statistics Canada. Using Graphs. http://www.statcan.ca/english/edu/power/ch9/

using/using.htm.

Torok, George. Presentation Skills Success. http://www.presentationskills.ca/.

14 ДҮГЭЭР БҮЛЭГ

Үнэлгээчийг чиглүүлэх нь:

Үнэлгээний ёс зүй, улс төр,

стандарт болон үндсэн

зарчим

Үнэлгээчид төлөвлөлт, зохион байгуулалт, үнэлгээний загварыг

гаргах, өгөгдөл цуглуулах, шинжлэх, танилцуулах зэрэг олон

үүрэгтэй. Тэд мөн дотоод, гадаад дарамт шахалттай тулгарна. Тэд

бусдын хэрэгцээг хангахын тулд төлөвлөгөө, зохион байгуулалт,

тайлангаа өөрчлөх хүсэлттэй ч учирна. Заримдаа санал болгосон

өөрчлөлтийг хүлээн авна; бусад үед тэд ёс зүй болон улс төрийн

хувьд харгалзаж үзэх шаардлагатай асуудлыг гаргаж тавина.

Ёс зүй, улс төр нь бүх үнэлгээчдийн шийдвэрлэх асуудал байдаг.

Ялангуяа, муу засаглалтай, авлигатай улс оронд ажиллаж буй

үнэлгээчдэд их тохиолддог. Хөгжлийн байгууллага дахь дотоод

дарамт нь мөн ёс зүйн асуудал үүсгэнэ. үнэлгээний ёс зүйн

асуудлууд, улс төрийн хувьд харгалзан үзэх зүйлийн талаар

өгүүлнэ.

Энэ бүлэг үндсэн гурван хэсэгтэй:

• Ёс зүйн зан үйл

• Улс төр ба үнэлгээ

• Үнэлгээний стандарт ба үндсэн зарчим

Ёс зүйн зан үйл

Ёс зүй нь сонголт хийхэд чухал болох эрхэмлэл, итгэл үнэмшлийн

багцаас бүрдэнэ. Ёс зүй “Бид хэрхэн амьдрах ёстой вэ” гэх мэт

томоохон асуултыг авч үздэг. Асуултын талаар бодоод үз. “Бид”

(зөвшөлцөлд хүрэхийг хичээсэн бүлэг), “хэрхэн буюу яаж” (арга),

“амьдрах” (бие махбодь бүхий хүмүүн) , “ёстой буюу хэрэгтэй”

(санаа зорилго) вэ гэдэг асуудлыг хэн тодорхойлдог вэ (Дэлхийн IQ

2008) Ёс зүй нь шийдвэр гаргаж байгаа хүмүүсээс хамаарна. Энэ

нь тэдний юу нь зөв, буруу, сайн, эсвэл муу байгаагийн талаархи

бодол санаанд суурилдаг байна.

Ёс зүйн зан үйлийг ялгаж таних, хянахыг оролдлого хийж хуулийг

боловсруулж гаргадаг ч тэрээр боломжит бүх нөхцөл байдлыг

хамруулж чаддаггүй. Түүгээр ч барахгүй, зан үйл хууль ёсны

боловч ёс зүйгүй байж болно (жишээлбэл, үнэлгээнд хамрагдах гэж

байгаа хүнээс жижигхэн бэлэг авах, цаана нь хүчтэй нотлох баримт

байсаар байтал тайланг илүү эерэг юмуу сөрөг болгох).

Үнэлгээчдийн хийх зөв зүйтэй зүйл нь тодорхой бус байх тийм

саарал буюу бүрхэг нөхцөл байдалтай байнга тулгарч байдаг. Гэвч

үнэлгээг ямагт ёс зүйтэй явуулахыг тэднээс хүлээж байдаг. Юу ёс

зүйтэй болохыг шийдэх хөрс нь эрхэмлэл, итгэл үнэмшилд

суурилдаг учир янз бүрийн соёлтнууд өөр өөр хууль тогтоодог. Ийм

шалтгаанаар үнэлгээ хийж буй оронд юу нь хууль ёсны, түүнчлэн

юуг ёс зүйтэй гэж үздэг талаар мэдэж байх нь чухал байна.

Үнэлгээчид бас гэмт хэрэг болон гэмт хэргийн сэжигтэй зүйлийн

талаар тайлагнаж байхыг заасан хуулийг мэдэж байх ёстой. АНУ-д

жишээлбэл, бэлгийн дарамтыг гэмт хэрэг гэж үздэг. Үүнд хүсээгүй

бэлгийн дотносол, бэлгийн дотносол шаардах болон бусад үг хэлээр

болон биет байдлаар бэлгийн шинж чанартай явуулга гаргах, эсвэл

түүнээс татгалзах үед бие хүний ажил эрхлэлт, эсвэл ажлын

гүйцэтгэлд ил болон далдаар нөлөөлсөн, эсвэл сүрдүүлэг,

дайсагнал, бүдүүлэг уур амьсгал бий болгодгийг өргөн хүрээгээр

авч үздэг (АНУ, Ажил эрхлэлтийн тэгш боломжийн комисс 2002).

Бэлгийн дарамтын сэжигтэй зүйлийг мэдээлэхгүй байх нь хуулийн

хариуцлага хүлээх нөхцөл бий болгож болно.

Үнэлгээчид ажиллаж байгаа орныхоо хуулийг мэдэхийн дээр

өөрийн байгууллагын удирдамж, стандартыг түүнчлэн мэдэх

шаардлагатай. Хөгжлийн олон байгууллага ёс зүйн стандарт, эсвэл

удирдамж боловсруулж, хэвлүүлсэн байдаг.

Үнэлгээ авлигад өртөх, төөрөгдөлд орох нь

Үнэлгээч “эрх мэдэлтэнд үнэнийг хэлэх” чадвартай байх ёстой.

Тэдэнд бие даасан, асуудал дэвшүүлэх, задлан шинжлэх сэтгэлгээ

заавал байх ёстой. Фицпатрик, Сандерс болон Уортен нар (2004)

“үнэлгээ авлигад өртөх” таван хэлбэрийг харуулжээ:

• ашиг сонирхлын зөрчлөөс болон бусад зайлшгүй гарч ирсэн

төлбөр, эсвэл торгуулийн үр дүнд үнэнийг мушгиж, эерэг үр

дүнг харуулах гэсэн хүсэл (тийм хүсэл нь ухамсартай болон

ухамсаргүй байж болно).

• Дутуу дулимаг, туйлбаргүй, эсвэл мэргэжлийн бус үнэлгээний

улмаас үндэслэлгүй санаа бодол, нөлөөлөлд автах

• үнэлгээчийн өрөөсгөл бодол, эсвэл өмнө нь байсан төсөөллийн

улмаас гарсан үнэлгээний “сүүдэрлэсэн”, “олж авсан мэдээлэл

буюу дүгнэлт”

• үйлчлүүлэгч, оролцогчийг хамтран ажиллах гэж биелүүлж

чадахгүй амлалтаар шан харамж өгөх

• төлөх ёстой сайн санааны амлалт биелэгдэхгүй байх

Хаус (1995) авлигад өртөлтийг арай өөр төлөвөөс нь харсан байна.

Түүнийхээр үнэлгээчид ердөө л өөрсдийнхөө үүрэг хариуцлагыг

буруу ойлгодог аж. Тэрээр “үнэлгээний 5 төөрөгдөл”-ийг

тодорхойлж заасан байна:

• Үйлчлүүлэгчийг шүтэхүй: үйлчлүүлэгчийн хүссэн бүрийг хийх

болон үйлчлүүлэгчид ашигтай бүхнийг хийх нь ёс зүйн хувьд

зөв зүйтэй гэсэн төөрөгдөл

• Гэрээ баримтлахуй: үнэлгээч, хэдийгээр ийнхүү хийх нь

нийтийн сайн сайханд хор хөнөөлтэй байсан ч гэсэн, бичгээр

хийсэн гэрээг үг дуугүй дагаж мөрдөх гэсэн төөрөгдөл

• Аргачлал шүтэхүй: үнэлгээчийн хоёроос нэгийг нь сонгох ёс

зүйг бодитойгоор хүндрүүлж болох байлаа ч үнэлгээчийн зан

үйл ёс зүйтэй байх явдлыг зарим аргачлал хангаж, үнэлгээч ёс

зүйтэй гэж хүлээн авахуйц аргыг дагах итгэл үнэмшил

• Харилцан шүтэлцээ: гол бус бүлгийн өгөгдөлд үндсэн гол

бүлгийн өгөгдлөөс харьцангуй бага ач холбогдол өгөх

үндэслэл байхгүй гэж үзэж, харилцан адилгүй бүлгүүдээс

цуглуулсан өгөгдөлд ижил ач холбогдол өгөх төөрөгдөл

• Олон ургальч/дээдсэрхэг ёсон: үнэлгээч эрх мэдэлтний дуу

хоолой нь эрх мэдэлгүй, дуу хоолойгоо гаргаж чаддаггүй

хүмүүсээс илүү нэр хүнд, чадалтай байдаг гэдэгт итгэдэг

учраас тэдэнд ихээхэн тэргүүлэх ач холбогдол өгдөг төөрөгдөл

Ёс зүйн асуудлыг ялгаж танихуй

Моррис болон Кохн нар (1993) Америкийн үнэлгээчдийн холбооны

гишүүдийн ёс зүйн асуудлын талаархи үзэл бодлыг судалсан байна.

Тэр судалгаанаас дараахь ёс зүйн асуудалтай зан үйлийн

жагсаалтыг тодотгожээ:

• Үнэлгээ хийж эхлэхээс өмнө эсвэл төлөвлөх үед

үйлчлүүлэгчид үнэлгээгээр ямар мэдээллийг олж судлан,

түүнийг хэрхэн хэрэглэхийг ёс зүйн хувьд асуудалтай

байдлаар шийдэх.

• Үйлчлүүлэгч тодорхой асуудлыг үнэлгээнд хамааралтай ч

судалгааны хамрах хүрээнээс хэтэрсэн гэж үзэх.

• Үйлчлүүлэгч дүгнэлтийг нийтлэхээс өмнө санаатай өөрчлөх.

• Дүгнэлтийн танилцуулгыг өөрчлөхийг үйлчлүүлэгч шахаж,

шаардах

• Үйлчлүүлэгч дүгнэлтийг дарах юмуу үл ойшоох

• Үйлчлүүлэгч үнэлгээчийг шахаж шаардан, нууцлалын хэм

хэмжээг зөрчүүлэх

• Үнэлгээч дүгнэлтийг тогтоож заагаагүйгээр ашиглах

• Хууль ёсны сонирхогч талыг төлөвлөлтийн үйл явцаас

санамсаргүй орхих

• Үнэлгээч хууль бус, ёс зүйгүй, эсвэл аюултай зан үйл илрүүлэх

• Тодорхойгүй шалтгаанаар үнэлгээч дүгнэлтийг бүрэн

танилцуулахаас хойргошоох

• Үнэлгээч дүгнэлтийг танилцуулахдаа өөрийнхөө бодитой,

эсвэл шударга байгаа гэдэгт үл итгэх

• Хэдийгээр үйлчлүүлэгч, эсвэл сонирхогч тал нууцлал

зөрчихийг шаардаагүй ч үнэлгээч тодорхой дүгнэлтийг

мэдээлэх нь нууцлалын асуудлыг зөрчих болно гэж

болгоомжлох

• Дүгнэлтийг хэн нэгний эсрэг нотлох баримт болгон ашиглах

Ёс зүйн эдгээр асуудал дээр үнэлгээний төлөвлөлттэй холбогдсон

асуудал бас байдаг. Хэн тухайн үйл ажиллагаа, үйлчилгээг хүлээн

авах буюу хамрагдах, харин хэнийг хяналтын бүлэгт оруулах

асуудлыг санамсаргүй байдлаар төлөвлөн, шийдэхэд ёс зүйн

асуудал гарч болно. Хэрвээ төслийн хэрэгжилтийн явцад, тухайн

үйл ажиллагаа, үйлчилгээ нь үр ашигтай, ач холбогдолтой байгаа нь

харагдвал, түүнд ороогүй нэг нь түүнд оруулахыг шаарддаг. Ийм

оролцоог хангах нь үнэлгээний төлөвлөлт ба үнэлгээг өөрчилдөг.

Хэрвээ үнэлгээч менежер, хөгжлийн байгууллага, оролцогч, иргэдэд

хэрэгтэй байх л гэж байгаа юм бол тэд үнэнч, бодит, шударга байх

ёстой. Өгөгдлийг үнэнч, шударга цуглуулах, шинжлэх тайлагнах

явдлыг хангах нь үнэлгээчийн ажил байдаг.

Үнэлгээний эхэн үе дэх нөлөөлөл түвэгтэй асуудал байж магадгүй.

Заримдаа үнэлгээний явцад тодорхой төрлийн асуулт асуухаас

зайлсхийхийг шаардах, эсвэл үнэлгээг харьцангуй эмзэг бус хэсэг

рүү чиглүүлэх явдал гардаг. Байгууллагад юмуу хөтөлбөрт сөргөөр

тусч магадгүй тодорхой асуудлыг гаргаж ирэхгүй байж болно. “Бид

болон та бүхэн манайд засч залруулах ёстой асуудал байгааг мэдэх

бөгөөд засч сайжруулах үйл ажиллагааг аль эрт эхлээд байгаа ч бид

үүнийг нийтэд мэдэгдэж хөтөлбөрийн дэмжлэгийг нураах хүсэлгүй

байна” гэж үйлчлүүлэгч хэлж болно. Эмзэг (сөрөг) асуудал гарч

ирж магадгүй учраас ажилтнууд, хөтөлбөрийн оролцогчид, иргэд

судалгаа хийхийг эсэргүүцэж болно. Бас нэг өөр нөхцөлд, тодорхой

хүмүүс уулзалт, ярилцлагаас хасагдах, эсвэл газар дээр нь хийх

судалгаа “цагт хавчигдсан”-аас болоод хязгаарлагдмал болох зэрэг

асуудал гардаг. Үнэлгээч зайлсхийх ёстой асуудлыг босгон тавьж,

тийм асуудалд хамтран оролцохоос зайлсхийх, бүх үзэл бодлыг

сонсож, авч үзэхийг хичээх ёстой. Үнэлгээнд нөлөөлөх гэсэн

оролдлого бас үнэлгээний үйл явцад гардаг. Үнэлгээчид хээл

хахуулийг шаламгай илрүүлж тогтоох боловч тэд нөлөөллийн

хэлбэрийн нарийн ширийнийг тэр болгон илрүүлж чаддагүй.

Найзалж нөхөрлөх, зоогт урих, амралт зугаа санал болгох нь

гэрээсээ хол яваа хүнд хүлээж авахаар сэтгэлийн илэрхийлэл

байдаг. Эдгээр нь бас л үнэлгээчийн хэтийн төлөв, эцсийн эцэст

тайланд нөлөөлөх гэсэн оролдлого юм. Заримдаа хэн нэг нь авлига,

луйвар руу хөтлөх зүйл ч санал болгодог. Үнэлгээч энэ мэдээлэл

бусад асуудлаас анхаарал холдуулах гэсэн, түүгээр ч барахгүй

мэдээлэгч хэн нэгний эргэн тойронд юу болж байгааг мэдэх гэсэн

оролдлого, эсвэл бодит авлига, зэргийн аль болохыг тогтоох,

дугаарлах оролдлого хийх хэрэггүй байдаг. Үнэлгээчид бол мөрдөн

байцаагчид шиг тусгайлан бэлтгэгдсэн хүмүүс биш. Тиймээс, тэд

тухайн мэдэгдэл үнэн, худлын алин болохыг тодорхойлох гэж

мөрдөн шалгадаггүй байна. Харин ийм мэдэгдэл байгааг мөрдөн

шалгуулахаар зохих эрх мэдэлтнүүдэд мэдээлдэг.

Хөгжлийн ихэнх байгууллагууд буруу үйл ажиллагаа, заль мэхийн

талаархи хардлагыг мэдээлэх тусгай журамтай байдаг. Жишээлбэл,

Дэлхийн банкинд Зохион байгуулалтын шударга ёсны газар

ажилтнуудын алдаа дутагдлын тухай мэдэгдэл, түүнчлэн банкны

ажиллагаан дахь залилан мэхлэл, авлига зэргийг мөрдөн шалгадаг

юм. Ийм газар нь ихэнхдээ ажлын алдаа дутагдал, залилан мэхлэл,

эсвэл албан тушаал урвуулан ашиглах зэргийг мэдээлдэг “халуун

шугам”-тай байдаг.

Үнэлгээний багийн гишүүд заль мэх, албан тушаалын урвуулан

ашиглалт, ажлын алдаа дутагдлыг авч үздэг байгууллагын бодлого,

стандарттай танилцаж, тэдгээрийг мэддэг байх ёстой. Эдгээр дүрэм

журам нь ажилтнуудын гарын авлага, тусгай товхимол, эсвэл ажил

эрхлэх гэрээний нэг хэсэг нь байж болдог. Үнэлгээчид өөрсдийн

байгууллагын бодлого, стандартыг сахих үүрэг хүлээдгийг санаж

байх хэрэгтэй.

Мэдээж “хор хөнөөл учруулахгүй байх” уриа үнэлгээчдэд хамаатай

байна. Залилан, албан тушаал урвуулан ашигласанд сэжиглэн,

шалгуулахаар мэдээлснээс бусад аль ч тохиолдолд үнэлгээ нь

оролцогчиддоо хор учруулахгүй байх ёстой. Энэ нь оролцож байгаа

хүн хэзээ ч заналхийлэлд өртөхгүй, эсвэл тийм нөхцөл байдалд

орохгүй гэсэн үг юм.

Хэрвээ оролцогчийн нууцлалыг хангалаа ч хожим нь нэрсийг нь

задлах юм бол энэ нь хохирол учрууллаа гэсэн үг болно. Нууцлалыг

хангах нь зайлшгүй чухал боловч энд зарим хүндрэлтэй нөхцөл

байдал байж болно. Жишээлбэл, боловсролын нэгэн хөтөлбөрт

үнэлгээ хийх явцад хэд хэдэн ярилцлага өгөгч захирал хөтөлбөрийн

мөнгийг хувийн ашиг олоход зарцуулж байна гэж үнэлгээчдэд

хэлжээ. Үнэлгээч юу хийж болох вэ Энэ олж авсан мэдээллийг

дэлгэх нь нууцаар мэдээлсэн тэдгээр хүмүүсийг ил гаргах эрсдэлтэй

байна. Болсон явдлыг тусгай мөрдөн шалгагчид нээлттэй болгохгүй

бол энэхүү үйлдэлд хамсаатан болох далд боломж руу хөтлөх байв.

Энэхүү нөхцөл байдал нэргүй халуун шугамын давуу талыг

харуулж байгаа юм. Түүнчлэн хяналт тавьдаг удирдах албан

тушаалтантай юм уу, менежер (мэдээлэлд хамрагдаагүй)-тэй нөхцөл

байдлын тухай болон сонголтын тухай ярилцах нь тустай байж

болно.

Үнэлгээчид, сурвалжлагч, хөтөлбөрийн менежер, эсвэл бүр

зөвлөлийн гишүүд “энэ хэргийн бүртгэл”-ийн талаар хариулт

өгөхийг хүссэн үед онцгой болгоомжтой байх ёстой. Хамгийн наад

зах нь тэд “энэ хэргийн бүртгэл” гэж асууж байгаа хүнээс энэ нь юу

гэж байгааг тодруулах шаардлагатай. Үнэлгээчид уг хэргийг

шийдвэрлэхийн өмнө өгсөн тодорхойлолт боломжийн гэдэгт

итгэлтэй болох ёстой.

Улс төр ба үнэлгээ

Үнэлгээ үргэлж улс төрийн хам сэдэв дотор явагддаг; явуулсан

үнэлгээний үр дүнг хувийнхаа болон байгууллагын хэлэлцэх

хэргийг урагшлуулахад ашиглаж болох нь бараг л баримт

нотолгоотой зүйл байдаг. Мэдлэг бол эрх мэдэл гэж олонтаа ярьдаг;

үнэлгээ нь зан үйлийг өөрчлөхөд урамшуулан шагнах эсвэл

ташуурдан шийтгэх арга байдлаар хэрэглэгдэх нь байдаг. Энэ нь

ихэнхдээ ялагч, ялагдагчийг бий болгодог үйл ажиллагаа байдаг.

Улс төр үнэлгээний шударга байдлыг алдагдуулж чаддаг. Энэ нь

үнэлгээг яаж, ямар хэмжээнд ашиглахыг тодорхойлдог байна. Эерэг

үнэлгээ илүү их сан хөмрөг баталгаажуулж, туршилтын төслийг

бүрэн хэмжээний хөтөлбөр болгон өргөтгөж, нэр хүнд, нөлөөллийг

нэмэгдүүлж, тэдгээрийг хэрэгжүүлэгсэд албан тушаал ахих боломж

бий болгоно. Ноцтой асуудал илрүүлсэн хөтөлбөр нь тухайн

хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ирээдүйн үр дүнг сайжруулж болох ч

тэрээр хөтөлбөрийн төсвийг бууруулж, хөтөлбөрийг цуцалж, эрх

мэдэл, нэр хүндээ алдах болон хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд

хамрагдагсдын нөлөөллийг багасгаж болно.

Үнэлгээн дэх улс төрийн учир шалтгаан

Үнэлгээ бол зохион байгуулалттай мэдлэгийн хэлбэр юм. Тийм

учраас бодит байдлын тодорхойлолт дээр эрх мэдэл тэмцэлддэг нь

үнэлгээний үйл явцад угаасаа байдаг зүйл.

Муррай (2002) үнэлгээнд улс төр зайлшгүй байдаг шалтгаан нь тэнд

субьектив зүйл орших асар их орон зай байдагт оршдог хэмээн

нотолж байна. Үнэлгээчид бодит байдлын ойлгоц ухагдахууныг

сонирхогч талууд, үнэлгээнд орж байгаа хүмүүсээс олж авдаг.

Ойлголт ухагдахуун нь үнэлгээний янз бүрийн үе шатанд байн байн

санал зөрөлдөөний шалтгаан болон өөрчлөгдөж, улс төрийн зан

үйлийг бий болгодог.

Муррай (2002 х. 2) санал зөрөлдөөний суурь нь “үнэлгээний аргын

техникийн элементтэй хосолсон төрөлхийн асуудал бөгөөд ихэнх

хүмүүнд байдаг маш нийтлэг дорой байдал байж болох юм гэжээ.

Тэрээр бас улс төрийн нөлөөлөл бүхий үнэлгээн дэх техникийн

болон хүмүүний сул талыг тодорхойлсон байна. Сул тал бүрийг дор

тодорхойлов.

Техникийн сул тал

Дийлэнх үнэлгээ нь тодорхойлсон зорилго, зорилт, стандартаар

хэмжигдэж байхдаа хамгийн сайн ажилладаг. Гэвч үнэлгээчид,

үйлчлүүлэгч, бусад сонирхогч талууд ямар үзүүлэлтээр хэмжих гэж

байгаа талаар санал нийлэхэд хүндрэлтэй хэмээн дүгнэж болдог.

Дээр нь үнэлгээний гол асуудлыг тодорхойлоход хүнд байж болно.

Сайн хийсэн үнэлгээ хөтөлбөрийн өөрчлөлт, суурь таамаглалыг

олж тодорхойлно. Хэрвээ хөтөлбөрийн өөрчлөлтийн онолыг

сонирхогч талтай хамт боловсруулсан бол тэр нь хөтөлбөрийн

зорилго, зорилт, үйл ажиллагаа болон хөтөлбөрийн хүлээх

хариуцлага болох үр дүнгийн талаар нийтлэг ойлголтыг баталгаатай

болгож чаддаг. Тэгээд өөрчлөлтийн онол нь хөтөлбөрийн ойлголт

дээр гарах бүрэн боломжтой санал зөрөлдөөнийг улс төрийн

асуудал болохоос нь өмнө тойрч гарахад тусалдаг.

Муррай (2002) улс төрийн асуудал руу хөтөлдөг хоёр дахь

техникийн асуудлыг тодорхойлсон байна: байгууллагын нэг

түвшинд үнэлгээ хийгээд дүгнэлтийг бусдад нь ерөнхийлөх

асуудал. Энэ нь бие хүн, хөтөлбөр, чиг үүрэг, болон бүхий л

байгууллагын гүйцэтгэл хоорондын холбоосыг ойлгомжтой

тогтоогоогүй үед асуудал гарах шалтгаан болдог байна. Дахиад

хэлэхэд, өөрчлөлтийн онол бол далд таамгийг илрүүлэхэд туслах

нэг арга зам нь юм.

Хүмүүний сул тал

Хүн ямагт хувийн сонирхолд нийцсэн зүйл хийдэг. Тэдгээр нь

үнэлгээ, эсвэл түүний үр дүнгийн шинжилгээг хэрхэн явуулахад

нөлөөлдөг ухамсартай бус андуу ташаа байж болдог.

Кутт болон Муррей (2000) үнэлгэээнд нөлөөлдөг хүмүүний гурван

хүчин зүйлийг илрүүлэн тодорхойлжээ:

• “сайхан харагд–зэмлэлээс зайлсхий” (СХЗЗ) гэсэн бодлоор

хандах

• “бодит байдлын субъектив тайлбар” (ББСТ)-ын асуудал

• итгэлцлийн хүчин зүйл.

СХЗЗ гэх үзэл бодол нь хүмүүст нийтлэг байдаг онцлог зан байдлыг

илтгэн тодорхойлдог: хүмүүс амжилт олох, бүтэлгүйтэлтэй

холбогдохоос зайлсхийх хүсэлтэй байдаг. Ихэнх үнэлгээ амжилт,

бүтэлгүйтлийн аль алиныг нь илрүүлэх зорилготой юм. Гэхдээ,

үнэлгээчид өөрсдөө тэр бүтэлгүйтэлтэй холбогдож орхино гэж

айснаасаа болж түүнийг бүрэн хэмжээгээр мэдээлэхгүй байж болно.

СХЗЗ-ийн нөхцөл байдалд хүмүүс сөрөг үр дүн тэдний хяналтаас

гадуур байсан гэдэгт ихээхэн урт тайлбар хэлсээр байдаг. Эсрэгээр,

тэд үнэлгээний хамрах хүрээ, арга хандлагыг сорилтод оруулж

болдог (үнэлгээний төлөвлөлтийн талаар илэн далангүй ярьж санал

нийлэх нь чухал болохын нэг шалтгаан нь энэ юм).

ББСТ гэх асуудал нь үнэлгээний өгөгдлийг шинжлэх явцад гарна.

Яг ижил үйл явдлыг гэрчлэгч хоёр хүн түүнийг “багш ангийг хянах

хяналтаа алдав”, эсвэл “багш нэг асуудалд ангиа бүрэн хамруулав”

гэж тодорхойлж болох юм. Үнэлгээчид юу үр дүнтэй байдаг талаар

өмнө нь итгэл үнэмшил, хандлага олж авсан байдаг. Үнэлгээний үр

дүн эдгээр итгэл үнэмшил, хандлагад суурилан субъектив хэлбэрээр

тодорхойлогдсон байж болно. Жишээлбэл, сайн багш гэдгийг

хүүхдүүд нь суудалдаа сууж, түүнийг дуудсан үед нь ярьдаг гэдэгт

итгэсэн байтал нэгэн тохиолдолд замбараагүйтэл, хяналт алдагдсан

байдлыг илүү олж харж магадгүй юм. Өөрийнх нь хүүхэд “нээлттэй

анги”-д байдаг үнэлгээч сурагчдаа хамруулдаг багшийн жишээтэй

адил үйл явдал харах илүү магадлалтай байж болох юм.

ББСТ гэх асуудал нь юу нь нөлөөлдөг, үнэлгээ ижил төрлийн

хөтөлбөрт ямар асуудлыг илрүүлэн тодорхойлж байсан тухай

суралцахын тулд ном зохиолын судалгаа хийх нэг шалтгаан нь

болдог юм. Субъектив бодит байдлын ташааг бууруулах нэг өөр

арга бол өгөгдөл цуглуулах санал асуулга, ярилцлага, зохион

байгуулалттай ажиглалт, гурмаслах стратеги гэх мэт олон эх үүсвэр

зэрэг олон төрлийн арга хэрэглэх явдал байна. Кутт, Муррей нарын

тодорхойлсон бас нэг өөр арга бол итгэлцлийн хүчин зүйл юм. Энэ

нь (мэдээж) СХЗЗ болон ББСТ-ийн хүчин зүйлд нөлөөлдөг.

Итгэлцэл бие хүний шударга ёс, чадварт байдаг итгэл үнэмшил юм.

Хэрвээ нөгөө хүнд шударга ёс, эсвэл чадвар байхгүй бол тэр хүнд

үл итгэдэг байна. Тэд ийм хүн тэдэнд хор хөнөөл учруулна гэж

айдаг.

Итгэлцэл хэм зэргээр хэмжигдэх ба тэдгээр нь хэсэгчилсэн итгэлцэл

(зөвхөн тодорхой хам сэдвийн хүрээнд, эсвэл тодорхой зүйлийн

тухай)-ээс бүрэн итгэлцэл (бүх нөхцөл байдалд) хүртэл янз бүр

байна. Итгэлцэлгүй байдал гарч ирсэн үед СХЗЗ болон ББСТ-ын

асуудлын харилцаанд улс төр орж ирэх шалтгаан нь болж болно.

Өмнөх бүлгүүд үнэлгээний төлөвлөлтөд сонирхогч талуудыг

оролцуулахаас эхлэн итгэлцэл бий болгох тусгай арга техник хүртэл

итгэлцэл бий болгох янз бүрийн стратегийг санал болгосон билээ.

Улс төрийн тоглоомыг таньж тодорхойлох

Үнэлгээг улс төрөөс бүрэн тусгаар байлгах боломжгүй юм. Сорилт

юунд байна вэ гэвэл үнэлгээчид өөрсдөө дотор нь орсон улс төрийн

нөхцөл байдлыг хэрхэн залж жолоодох вэ гэдэгт байна.

Үнэлгээчдэд ийнхүү хийхэд нь туслахаар Муррай (2002) хамрагдсан

хүмүүсийн үүрэгт хамаатай тоглоомыг ангилсан байна.

Үнэлүүлж байгаа хүмүүсийн тоглодог улс төрийн тоглоом

Үнэлүүлж байгаа хүмүүс ихэнхдээ өөрсдийнх нь үйл ажиллагааг

шалгах хүсээгүй хяналтаас зайлсхийх хүсэлтэй байдаг. Тэд дараахь

байдлаар хариулж болох юм:

• үнэлгээ хэрэгцээтэй байгааг үгүйсгэх

• тэднийг хэвийн болон онцгой ажлын ачаалалтай байхад үнэлгээ

хэтэрхий их цаг зав авна гэж зүтгэн, түүнийг хойшлуулахыг

хүсэх

• үнэлгээ сайн зүйл гэж мэдэгдэх мөртөө түүнийг хойшлуулах

тактик баримтлах

• өөрсдөдөө итгэхийг үнэлгээчдэд ятгаж ухуулахын тулд тэдэнтэй

дотно харилцаа бий болгох гэж хөөцөлдөх.

Нэгэнт үнэлгээ эхэлж, өгөгдөл цуглуулмагц улс төрийн өөр тоглоом

гарч ирнэ. Мэдээллээр хангагчид дараахь зүйл хийж магадгүй:

• үнэлгээчдийн хүссэн мэдээллийг муу харагдуулахгүйн тулд

орхих юмуу гажуудуулах

• Аль нь хамааралтай, аль нь үгүйг ялгахад бэрх маш их

мэдээллийг үнэлгээчдэд өгөх

• үнэлгээ дуусах гэж байхад шинэ өгөгдөл авч ирэх

Нэгэнт өгөгдлийг цуглуулж дуусаад үнэлгээчид түүнийг тайлбарлах

гэж байхад үнэлгээнд орж байгаа хүмүүс дараахь маягаар хариулна:

• асуудал байгааг үгүйсгэх

• тэд түүнийг аль эртээс мэдэж, өөрчлөлт хэрэгжүүлж байгаа,

эсвэл бусдад нялзаах, эсвэл тэдний хяналтаас гарсан зүйл хэмээн

зүтгэн асуудлын ач холбогдлыг бууруулах,

• юм өөрчлөгдсөн учраас мэдээлэл энд хамаарахгүй гэж мэтгэлцэх

Бусад сонирхогч талуудын тоглодог улс төрийн тоглоом

Бусад сонирхогч тал үнэлгээний улс төрд бас нөлөөлж болно. Янз

бүрийн сонирхогч тал өөр өөр хэлэлцэх асуудал, санаа зовох

зүйлтэй байдаг.

Хэрвээ сонирхогч тал үнэлгээний гол асуултыг тодорхойлоход

оролцоогүй бол тэд үнэлгээ буруу асуудлыг авч үзэж байна гэж

үзэж болно. Дээр нь үнэлгээний байгууллагыг шүүмжлэх, үнэлгээ

хэрхэн явагдах ёстой байсныг тодорхойлон заахаар олон нийтийн

мэдээллийн хэрэгсэл мэт бусад этгээдийг олж авч оролцуулахыг

хичээдэг.

Үнэлгээчдийн тоглодог улс төрийн тоглоом

Үнэлгээчид бас үнэлгээний тоглоомтой. Өгөгдөл цуглуулах явцад

зарим үнэлгээч өөрийн мэдээллийг “албан бус”–аар цуглуулах

замаар үйл явцыг урвуулж болдог. Тэдгээр албан бус мэдээллийг

үнэлгээний тайлбарлах шатанд ашиглаж болдог.

Үнэлгээчдийн ихэнх тоглоом үнэлгээний тайлбарлах үе шатанд гарч

ирдэг. Эдгээр тоглоом дараахийг агуулна:

• хэмжилтийн стандартыг өөрчлөх буюу мэдэгдэхгүй байх

• шийдвэр гаргахад мэдэгдээгүй шалгуур хэрэглэх

• өгөгдлийн нэг эх сурвалж баттай бус гэж үзэж, өгөгдөл

тайлбарлахад өмнө нь тодорхойлоогүй хэмжигдэхүүн, эсвэл улс

төрийн шүүлтүүр хэрэглэх

• үнэлгээчийн дүгнэлттэй нийцэхгүй байгаа өгөгдлийг үл

хэрэгсэх.

Үнэлгээн дэх улс төрийг залан жолоодохуй

Үнэлгээнд улс төрийг тойрох аргагүй учраас түүнийг залан

жолоодоход суралцах нь нэн ач холбогдолтой байдаг. Үнэлгээний

үйл явцын туршид үнэлгээчид итгэлцэл бий болгох ёстой. Төгс

утгаараа бол, үнэлгээний үе шат бүрт, оролцож байгаа бүх

тоглогчдод өөрсдийнхөө санаа зовоож буй зүйл, наад зах нь тэдний

ялгаатай байдалтай санал нийлэх, эс нийлэхийг хэлэлцүүлэх

боломж олгох нээлттэй хэлэлцүүлэг явуулах хэрэгтэй. Муррай

(2002) үнэлгээнд оролцож байгаа бүх талд үнэлгээний цаад

логикийг бүрэн ойлгуулсан байхын ач холбогдлыг өгүүлсэн байна.

Тэрээр өөрчлөлтийн онол (эсвэл логик загвар) нь буруу ойлголт

гаргахгүй байхаар логикийг илэрхийлэх нэг арга зам юм хэмээн

үзсэн байна.

Өөр ямар арга замаар итгэлцэл бий болгох вэ Үүнд цаг хугацаа

хэрэгтэй бөгөөд маш олон бэрхшээл бий. Муррай сонирхсон бүх

талыг үнэлгээний үйл явцад оролцуулах, ялангуяа, үнэлүүлж байгаа

этгээдийг оролцуулахыг санал болгожээ.

Хэлэлцээрт сонирхогч талуудын тэнцвэрт байдлыг хангах нь

Үнэлгээнд учрах ихээхэн том сорилтын нэг нь олон сонирхогч

талтай ажиллах явдал байдаг. Үнэлгээчдээс олон сонирхогч талын

ашиг сонирхол болон гол төлөв хоорондоо өрсөлдөж байдаг

хэлэлцэх асуудлуудыг залан жолоодохуйц хэлэлцээр хийх өндөр ур

чадвартай байхыг шаарддаг. Маркиевиц (2005) үнэлгээний

хэлэлцээрт хэрэгцээтэй зарчим, практикийг тогтоож өгсөн байна.

Үнэлгээний хэлэлцээр хийх зарчим

Үнэлгээний хэлэлцээрийн дараахь зарчмын жагсаалтыг Маркиевиц

(2005)-ээс авлаа:

• Үнэлгээ угаасаа улс төрийн мөн чанартайг хүлээн зөвшөөрөх.

• Олон сонирхогч талын хувь нэмрийг эрхэмлэн үзэх.

• Сонирхогч талын байр суурийг хүндэтгэн үзэж, үнэлгээгээ

төлөвлөх.

• Үнэлгээч нь сонирхогч талуудын дунд идэвхитэй тоглогч байх

явдлыг хангах.

• Зөрчилдөөнийг зохицуулах хэлэлцээ хийгчийн хувьд

үнэлгээчийн ур чадварыг хөгжүүлэх.

• Олон сонирхогч талтай үүссэн зөрчилдөөнийг зохицуулан

удирдах ур чадварыг хөгжүүлэх.

Нэг гол стратеги нь сонирхогч талуудыг лавлагааны бүлэг,

хяналтын хороо, зөвлөх хороо болгон үнэлгээний үйл явцад хяналт

тавиулахаар зохион байгуулдаг. Энэ хандлага “үнэлгээч бол

зохицуулагч” гэдэг загвартай зохицдог (энэ нь хариуцлагын

тогтолцоог үнэлэх гол зорилго бүхий бие даасан үнэлгээчдэд бол

хамаарахгүй). Эдгээр бүлэг ойлгомжтой тодорхойлсон үүрэг, чиг

үүрэгтэй байх нь ихээхэн чухал юм. Бүлэг, эсвэл хороо үнэлгээний

үйл явцад тэдгээрийн гишүүд хэр идэвхитэй байхыг тодорхойлсон

суурь дүрмээ үндэслэж, батлах хэрэгтэй.

Маркиевиц (2005) – ийнхаар бол, үнэлгээч нэгэнт сонирхогч талтай

итгэл үнэмшлийн болон хүлээн зөвшөөрөгдөх түвшнээ тогтоосон

бол тэдний хооронд байгаа зөрчил, маргааны асуудлаар хэлэлцээр

хийх хэрэгтэй болно. Үнэлгээч нь сонирхогч талуудыг шийдэлд

хүрэхэд нь туслах хурдасгуур мэт ажиллах хэрэгтэй. Ийнхүү

ажиллахын тулд үнэлгээчдэд идэвхитэй бөгөөд мэдрэмжтэй сонсох

чадвар, зохимжтой асуулт асуух, ойлголтыг нягтлах зэрэг

харилцааны чадварлаг ур дүй хэрэгтэй байдаг. Үнэлгээчид мөн

хэлэлцээрийн үйл явцад гол асуудалд анхаарах явдлыг хангах, бүх

сонирхогч талуудын дундах харилцан ажиллагааг дэмжин,

урамшуулах хэрэгтэй болно.

Үнэлгээчдэд хэлэлцээр хийх ур чадвараа хөгжүүлэх хэрэгцээ гардаг.

Зарим тохиолдолд үнэлгээчид хэлэлцээр хийх нэмэлт сургалт,

дадлага зохион байгуулж болох юм (үнэлгээч бол зохицуулагч

загвар). Үнэлгээчийн хэлэлцээр хийх ур чадварыг хөгжүүлэх өөр

нэг арга нь мэргэжил нэгтэнтэйгээ хамтарч ажиллан зөрчилтэй

асуудлыг шийдвэрлэх туршлагаа (амжилттай болон бүтэлгүй аль

алиныг нь) солилцох явдал юм. Паттон (1997) наад зах нь дөрвөн

уулзалт зохион байгуулах ёстой хэмээн өгүүлжээ (урт хугацаатай

төслүүдэд түүнээс ч олон):

• анхны уулзалт: үнэлгээний анхаарах асуудал

• хоёр дахь уулзалт: аргачлал ба хэмжих арга хэрэгсэл

• гурав дахь уулзалт: өгөгдөл цуглуулахын өмнө боловсруулсан

арга хэрэгслийг эцэслэн тогтоох

• дөрөв дэх уулзалт: дүгнэлтэд хүргэх зөвшилцөлд хүрэхийн тулд

өгөгдлийг хянаж дүгнэх

Эдгээр нь энэхүү номд зөвлөмж болгосон алхмуудтай төстэй юм.

Маркиевиц сонирхогч талтай харилцахад үнэлгээчийн гүйцэтгэх

ёстой идэвхитэй үүргийн талаар өгүүлжээ. Тэрээр үйл явцад

оролцох бололцоог сонирхогч талуудад олгохын тулд мэдрэмжтэй,

уян хатан байх нь эрхэм болох талаар хоёр шинж чанарыг

тодорхойлсон байна. Түүнчлэн хэрвээ үнэлгээч сонирхогч талтай

хэт ойр харьцаатай болох, хэтэрхий их хүмүүс хоорондын

харилцаатай болсон тохиолдолд гарч болох хүндрэлийн тухай бас

өгүүлсэн байна.

Паттоны үзэж байгаагаар, туршлага солилцох үйл явцад анхаарлаа

хандуулах нь зүйтэй бөгөөд сонирхогч талууд ч мөн үүнд гол

анхаарлаа хандуулахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэжээ. Ийнхүү

үйлдэх нь харилцааг бодитой хадгалах, ташаа гажуудал болон эсвэл

дүгнэлтийг буруу ашиглахаас зайлсхийхэд тусална гэжээ.

Үнэлгээний хэлэлцээр хийх.

Маркиевиц (2005) үнэлгээний хэлэлцээрт гурван үе шатыг

тодорхойлжээ:

• Анхны үе шат: Байр сууриа илэрхийлэх

• Дунд үе шат: Идэвхитэй хэлэлцээр явагдана

• Сүүлчийн шат: Нэгдмэл саналд хүрэх алхмууд хийгдэнэ.

Энэ загварыг хэрэглэхэд үнэлгээний хэлэлцээр хийгч бусдыг ойлгох

болон өөртөө итгэлтэй байх ур чадвартай байх хэрэгтэй. Бусдыг

ойлгох ур чадвар хэлэлцээрт тус дөхөм болох уур амьсгал бий

болгодог. Өөртөө итгэлтэй байх ур чадвар нь үйл явцыг цэгцтэй

болгоно.

Бусдыг ойлгох байдлыг “нөгөө талын хэрэгцээ, сонирхол, байр

суурийг нарийн нухацтай, шүүмжлэх хандлагаар бус ойлгож

байгааг илтгэн харуулах үйл явц” гэж тодорхойлж болно (Мноокин,

Пеппет болон Тулумелло нар 2000, х. 46). Энэ нь хоёр бүрэлдэхүүн

хэсэгтэй: бусдын нүдээр ертөнцийг харах болон тэрхүү үзэл бодлоо

үгээр илэрхийлэх чадвар. Бусдыг ойлгох байдал бусдын туршлагын

ойлголтыг хамтын хариулт болгон хувиргах явдлыг агуулж байдаг.

Маркиевиц (2005) бусдыг ойлгох байдал нь бусдын зорилго,

эрхэмлэл, тэргүүлэх чиглэлийн тухай мэдээлэл олж авахад чухал

гэж үздэг. Энэ нь бусдад байгаа нээлттэй байдлыг урамшуулах

хурдасгуур, хэлэлцээрийн итгэлт арга хэрэгсэл нь болдог.

Нэгэнт үнэлгээч сонирхогч тал бүрийн санаа бодлын талаар сайн

ойлголттой болсон бол тэрхүү ойлголтыг бүх сонирхогч талуудад

хүргэх хэрэгтэй болно (Хале 1998). Тэгээд үнэлгээч талуудаас

тэрхүү ойлголт зөв зүйтэй эсэхийг асууж, ямар нэгэн ялгаа байгаа

бол тодруулахыг хүснэ. Идэвхитэй, мэдрэмжтэй сонсох нь юу

асууж байгааг үнэлгээч ойлгож, зохистой асуулт асуух, сонирхогч

талын хэлсэн зүйлийн ойлголтыг нягтлахад тусалдаг.

Өөртөө итгэлтэй байдал нь өөрийнхөө хэрэгцээ, сонирхол, байр

суурийг илэрхийлж, өмгөөлөх чадвар байдаг (Мноокин, Пеппет

болон Тулумелло нар 1996). Үнэлгээний хэлэлцээрт үүнийг

зохицуулагчийн эрх мэдэл гэж тайлбарлаж болох юм. Бусдыг

ойлгох болон өөртөө итгэлтэй байдал хоорондын тэнцвэрийг

хангахад хүнд байж болно. Мноокин, Пеппет болон Тулумелло нар

(1996) бусдыг ойлгох болон өөртөө итгэлтэй байдал хоёр харилцан

хамааралтай хэлэлцээрийн зан үйлийн хэмжээ болохыг олж харжээ.

Хамтад нь хэрэглэх үед тэдгээр нь хэлэлцээрт мэдэгдэхүйц үр

өгөөж, сонирхогч талын хэрэгцээний илүү сайн ойлгоцыг

бүрдүүлдэг байна.

Үнэлгээний стандарт болон үндсэн зарчим

Мэргэжлийн холбоод гишүүддээ ёс зүйтэй шийдвэр гаргахад нь

дэмжлэг болгон стандарт, эсвэл удирдамж боловсруулж өгдөг. Хойд

Америк, Европ, Австрали дахь Мэргэжлийн холбоод үнэлгээчдэд ёс

зүйн хууль тогтоож өгсөн байдаг.

Америкийн үнэлгээний нийгэмлэг (AҮН) Хөтөлбөрийн үнэлгээний

стандарт, Үнэлгээчдийн үндсэн зарчим гэсэн хоёр баримт бичигт

стандарт, зарчмын багцыг тусгасан байна. Эдгээр стандарт болон

зарчмууд нь бусад бүлгүүдийн стандарт болон зарчмын суурь

болдог бөгөөд тэднийг тухайн нөхцөл байдалд нийцүүлэн өөрчилж,

ашиглаж болдог.

АҮН үнэлгээчдийн өдөр тутмын практик ажлыг удирдамжаар

хангахын тулд Үнэлгээчдийн үндсэн зарчим боловсруулжээ. АҮНийн

стандарт болон үндсэн зарчим хоорондын хамгийн том ялгаа нь

тэдгээрийн зорилго байдаг. Стандарт нь мэргэжлийн гүйцэтгэлд

анхаардаг бол үндсэн зарчим нь мэргэжлийн үнэт зүйлс буюу

эрхэмлэлийн асуудлыг голлон авч үздэг байна. Стандарт нь

үнэлгээний бүтээгдэхүүнд анхаардаг бол үндсэн зарчим нь

үнэлгээчдийн зан үйлд анхаардаг аж. Энэ хоёр баримт бичиг

хоёулаа үнэлгээг хийх ёс зүйн болон зохистой арга замын талаар

удирдамж өгдөг юм.

Хөтөлбөрийн үнэлгээний стандарт

АҮН-ийн Хөтөлбөрийн үнэлгээний стандартыг дөрвөн ангилалд

бүлэглэсэн байдаг:

• Хэрэгцээ

• хэрэгжих боломж

• зүй зохистой байдал

• нарийвчлал буюу оновчлол

Зүй зохистой байдалд дараахь 8 тодорхой стандарт багтана:

• Үйлчилгээнд чиглэсэн байдал: Үнэлгээчдийн хэрэгцээ нь зөвхөн

санхүүжүүлэгч байгууллагын сонирхолд үйлчлэх бус

хөтөлбөрийн оролцогч нар, олон нийт болон нийгмийн суралцах

хэрэгцээнд үйлчлэх ёстой.

• Албан гэрээ: дэг жаягийг дагаж мөрдөх, өгөгдөл мэдээлэл олж

авах боломж, үнэлгээний хязгаарлагдмал байдлын талаар

үйлчлүүлэгчдэд тодорхой мэдээлэх болон хэт их юм амлахгүй

байх гэх мэт асуудлыг багтаана.

• Хүмүүн субъектийн эрх: мэдээлэл бүхий зөвшөөрөл авах, хувийн

нууцын эрхийг хүндэтгэх, нууцлалыг хангах гэх мэт зүйлийг

агуулдаг.

• Хүмүүс хоорондын харилцан ажиллагаа: хүмүүн субъектийн

эрхийг өргөжүүлсэн хэлбэр бөгөөд энэ нь үнэлгээчид хүний нэр

хүнд, бүх харилцан ажиллагаан дахь үнэт хэрэгцээг хүндэтгэх,

үнэлгээнд оролцож байгаа нэг ч оролцогчийг гутаан

доромжлохгүй, хор хөнөөл учруулахгүй байх явдлыг хангадаг.

• Гүйцэд бөгөөд шударга үнэлгээ: хөтөлбөрийн давуу ба сул талын

аль алиныг нь нямбай зураглаж гаргахыг зорино. Үнэлгээч

санхүүжүүлэгчийн сэтгэлийг хангах, эсвэл бусад бүлгийг дарах

гэж судалгааг хазайлгахгүй байх тэдгээрийн хэрэгцээг

баталгаатай хангах

• Олж илрүүлсэн мэдээллийг нээлттэй болгох: Зөвхөн

үйлчлүүлэгч болон санхүүжүүлэгчийг бус, хөтөлбөр болон

түүний нягт нямбай үнэлгээнээс үр өгөөж хүртдэг өргөн олон

нийтийг үйлчлэх нь үнэлгээчийн үүрэгт хамаардаг. Дүгнэлт (олж

авсан мэдээлэл) – ийг олон нийтэд нээлттэй болгоно.

• Ашиг сонирхлын зөрчил: Энэ нь үнэлгээчид өөрсдийн андуу

ташаа болон эрхэмлэлийг хамгийн шударга үнэлгээчийн ажилд

санаандгүй долигонож оролцсон байж болох андуу ташааг

үйлчлүүлэгчид сэрэмжлүүлэн мэдэгдэх зэрэг аль болох нээлттэй,

хүндэтгэлтэй аргаар ил болгох хэрэгцээнд хамаатай юм.

• Санхүү төсвийн үүрэг хариуцлага: Үнэлгээчийн шаардсан

мэдээллийг цуглуулах, төрөл бүрийн байгууллагуудад үнэлгээг

тайлбарлан таниулах ажлыг хөнгөвчлөх, нийлүүлэх, цуглуулах

цаг хугацаа, хүчин чармайлтыг агуулсан бүх зардлыг зохистой,

хянуур, сайтар баримтжуулах явдлыг хангах хэрэгцээг агуулдаг

АҮН хөтөлбөрийн үнэлгээний стандарт нь Америкийн онцлогт

тохирсон бөгөөд өөрчлөн зохицуулалгүй бусад оронд хэрэглэх нь

зохимжтой бус байж болохыг нотолсоор байдаг. Барбадост 2000 онд

болсон бүсийн болон үндэсний үнэлгээчдийн уулзалтыг Келлоггийн

сан санхүүжүүлэв. Уулзалтад олон улсын үнэлгээний хэд хэдэн

байгууллага төлөөллөө ирүүлсэн байлаа. Хэлэлцсэн асуудлын нэг нь

АҮН хөтөлбөрийн үнэлгээний стандарт бусад оронд хэрхэн

хамаарах тухай байсан юм.

Энэ уулзалтын нэг үр дүн нь дээрх асуудлыг дэвшүүлсэн

нийтлэлүүдийг тогтмол хэвлэж байх явдал байсан юм (Руссон 2000).

Анхны тийм нийтлэлд Таут (2000) АҮН–ийн боловсруулсан

Хөтөлбөрийн үнэлгээний стандарт нь эрхэмлэх үнэт зүйлст

суурилсан бөгөөд энэ нь бусад өөр соёлтой орнуудад ялгаатай байна

гэжээ. Тэрээр АНУ–аас өөр газарт харилцан адилгүй үнэт зүйлс нь

АҮН–ийн стандартыг ашиглах боломжид хэрхэн нөлөөлж байгааг

судалдаг юм.

Таут стандартад тусгасан үнэт зүйлсийг нийтлэг соёлын үнэт

зүйлсийн хэм хэмжээтэй харьцуулж үзсэн байна. Хамгийн чухал гэж

түүний тодорхойлсон соёлын үнэт зүйлсийн хэм хэмжээ гэвэл:

• хувийн эрх ашгийг чухалчлах үзэл ба хамтач ёс

• шатлан захирах ёс ба тэгш тэнцүү ёс (egalitarianism) (эсвэл эрх

мэдлийн зай)

• хуучныг баримтлах ёс ба бие даасан байдал

• чадварлаг байдал ба найрсал буюу зохицол

• тодорхойгүй байдлаас зайлсхийх.

Түүний тэмдэглэсэн нийтлэг соёлын бусад ялгаанд шууд ба шууд

бус харилцаа холбоо, дээгүүр хам сэдэв ба доогуур хам сэдэв, болон

зэрэг зиндааны ач холбогдол зэргийг оруулсан байна.

Таут “харилцан адилгүй соёлын хувьд авч үзэхэд, хэрэгцээтэй болон

ёс зүйтэй байх асуудал нь хэрэгжих боломжтой эсхүл нарийн

нямбай байхаас илүү хэмжээгээр ялгаатай байгаа нь .... [I]Зүй зохист

стандартын асуудал улс төрийн болон соёлын нөлөөллөөс ихээхэн

хамааралтай болохыг тодорхой болгож байна” (2000, х. 24) гэж

дүгнэжээ. Тэрээр үнэлгээчид энэхүү шинжлэх ухааны нийтлэлд

бичсэн соёлын хэмжээст хамааруулан өөрсдийн нийгэмлэгээ

тодорхойлохыг зөвлөмж болгосон байна. Тэрээр өөрсдийн

ойлголтыг хамтран ажиллагсадтайгаа болон соёлын шинжээчидтэй

хийх хамтарсан дүн шинжилгээг хөтлөхийн тулд зөвлөлдөхийг

зөвлөж байна.

Үнэлгээчдийн мөрдөх гол зарчмууд

АҮН хөтөлбөр, боловсон хүчин, бодлогын үнэлгээн дэх ёс зүйн

асуудлыг дэмжих чармайлт гаргаж байна. Энэ зорилгоор

үнэлгээчдийн мэргэжлийн практикийг дэмжих үндсэн зарчим (1995)

боловсруулжээ. Түүнд дараахь зүйл орж байна:

• системтэй асуулга

• мэдлэг чадвар

• үнэнч/шударга байдал

• бусдыг хүндлэх

• ерөнхий болон нийтийн сайн сайхны төлөөх үүрэг хариуцлага.

АҮН–ийн Ёс зүйн хороо Зарчмын гол дүгнэлтийг хянаж, 2004 онд

засч шинэчилсэн байна (Энэхүү хэвлэл болон Үндсэн зарчим,

Хөтөлбөрийн үнэлгээний стандартын тухай илүү их мэдээллийг

АҮН-ийн Вэб хуудаснаас олж болно. Холбоосыг энэ бүлгийн

төгсгөлд “Үнэлгээний байгууллага” гэсэн хэсэгт оруулав.)

Төсөл болон эцэслэн боловсруулсан удирдамж, стандартыг

интернетэд байрлуулсан үнэлгээний байгууллагуудыг дор дурдав:

• Африкийн үнэлгээний холбоо (үнэлгээний стандарт,

удирдамжийн төсөл)

• Австралийн үнэлгээний нийгэмлэг (ёс зүйн удирдамж)

• Канадын үнэлгээний нийгэмлэг Биеэ авч явах ёс зүйн удирдамж

• Германы үнэлгээний нийгэмлэг (стандартууд)

• Италийн үнэлгээний холбоо (удирдамж)

• Швейцарийн үнэлгээний нийгэмлэг (стандартууд)

• Нэгдсэн Вант Улс /НВУ/-ын үнэлгээний нийгэмлэг (сайн

туршлагын удирдамж).

Практикт хэрэгжүүлж буй хүмүүст зориулсан удирдамжаас гадна

НВУ-ын тэргүүн туршлагын талаархи удирдамжинд үнэлгээ явуулах

комиссын гишүүд, оролцогч нарт зориулсан удирдамжийг тусгажээ.

НҮБ-ын тогтолцооны үнэлгээний ёс зүй

Үнэлгээний ёс зүйг Нэгдсэн үндэстний байгууллагын Үнэлгээний

бүлэг (НҮБҮБ)-ийн Ёс зүйн удирдамж (НҮБҮУ 2008)-нд шийдэж

өгсөн байна. Эдгээр удирдамж “нийтээрээ дагаж мөрдөх, олон

улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн гол зорилгод

суурилсан байна” (НҮБҮБ 2008, х. 3).

Тэдгээрийг ажилтнууд, гадны зөвлөхүүд, НҮБ-ын бүх байгууллага

дахь түнш байгууллагуудын хийдэг үнэлгээг явуулахад хэрэглэдэг.

Энэ удирдамжийн товч утга нь дараахь болно:

• үнэлгээний зорилгын шинж:

– ашиг тус

– хэрэгцээ

• үнэлгээчийн үүрэг

– бие даах

– алагчлалгүй байх

– итгэлт байдал

– ашиг сонирхлын зөрчил

– үнэнч, шударга

– хариуцлагатай

• оролцогчдын өмнө хүлээх үүрэг

– бусдын нэр хүнд, олон талт байдлыг хүндлэх

– эрх

– нууцлал

– хор хөнөөл учруулахаас зайлсхийх

• үнэлгээний үйл явц, бүтээгдэхүүн

– нарийвчлал, бүрэн төгс болон найдвартай байдал

– ил тод байдал

– тайлагнал

– орхигдуулалт болон алдаа дутагдал (НҮБҮУ 2008).

НҮБҮУ нь мөн НҮБ-ийн тогтолцоон дахь Үнэлгээний стандартыг

үндэс болгодог байна. Түүний стандарт ёс зүйн дараахь зүйлийг

оруулжээ:

• Үнэлгээчид итгэл үнэмшил, биеэ авч явах байдал, ёс заншилд

мэдрэмжтэй байх, бүх сонирхогч талтай явуулах

харилцаандаа шударга, үнэнч байх

• Үнэлгээчид өөрсөдтэйгээ хэрхэн харьцахыг хүсдэг тэр

хүндэтгэлээр бусад хувь хүмүүстэй хийх уулзалтын

хүндэтгэлийн шинж байдлыг хангах.

• Үнэлгээчид мэдээлэгч хувь хүний нэрээ нууцлах болон бусад

нууцлалыг хамгаалах ёстой.

• Үнэлгээчид өөрсдийн үйл ажиллагааны гүйцэтгэл болон

бүтээгдэхүүнийхээ төлөө хариуцлага хүлээнэ.

ХТХ – ны стандартууд

Энэ ботийн Бүлэг 1-д ЭЗХАХБ-ын Хөгжлийн үнэлгээн дэх

Хөгжлийн тусламжийн хороо буюу хөгжлийн үнэлгээний хэм

хэмжээ, стандарт боловсруулдаг гол бүлгийн тухай өгүүлсэн билээ.

ХТХ-ны гол норм стандартын шинэчилсэн хураангуй үнэлгээний

сүлжээний мэдээллийг http://www.oecd.org/dac/-аас авах боломжтой.

Энэ бүлэгт чухал хамааралтай нь гэвэл үнэлгээний үйл явц,

бүтээгдэхүүнийг удирдамжаар хангаж байгаа ХТХ-ны үнэлгээний

чанарын стандартын төсөл юм. Эдгээр стандарт 3 жилийн

туршилтын хугацаа нь дууссаны дараа 2009-2010 онд эцэслэн

батлагдана. Энэ удирдамжийн 6 дугаар хэсэг үнэлгээчийн бие

даасан байдал болон үнэлгээний баг чөлөөтэй, гадны нөлөөгүй

ажиллаж чадах хэмжээнд анхаарлаа төвлөрүүлэх юм. Долдугаар

хэсэг нь үнэлгээний ёс зүйд зориулагдана. Энэхүү удирдамжийн

төсөл нь үнэлгээний үйл явц, мөн үнэлгээч нь “бүх сонирхогч талын

жендэр, итгэл үнэмшил, биеэ авч явах байдал, ёс заншилд

мэдрэмжтэй хандаж, шударга бөгөөд үнэнч байх ёстой гэжээ.

Оролцогчийн эрх, тайван амгалан байдал үнэлгээний турш

хамгаалагдсан байна. Мэдээлэгч хувь хүн нэрээ нууцлах эрхтэй ба

түүний нууцлалыг хүсэлт гаргасны дагуу болон/эсхүл хуульд

зааснаар хамгаалах ёстой” (х. 22).

Ашиг сонирхлын зөрчил

Ил болон далд утгатай ашиг сонирхлын зөрчил бол үнэлгээчийн

үнэмшил, үнэлгээний найдвартай байдалд бодитоор нөлөөлдөг гол

асуудал юм. Үнэлгээ бүрт үнэлгээч ашиг сонирхлын зөрчлөөс болон

түүний илрэх хэлбэрээс чөлөөтэй байгаа үгүйгээ илрүүлэн

тодорхойлох ёстой. Зарим байгууллага ашиг сонирхлын зөрчлийг

шийдэх удирдамж боловсруулсан байдаг. Жишээлбэл, Азийн

хөгжлийн банкны Үйл ажиллагааны үнэлгээний бүлэг өөрөө

оролцож байсан ажлаа үнэлэхийг ажилтнууд, зөвлөгч нартаа

хориглосон байдаг. Энэ бол үнэлгээний нэгжид сайн практик болох

юм.

Товч дүгнэлт

Ёс зүй гэгч нь сонголтыг хөтөлдөг эрхэмлэл, итгэл үнэмшлийн багц

байдаг. Үнэлгээч нар ашиг сонирхлын зөрчлийг үл харгалзан

үнэлгээ явуулахдаа хайхрамжгүй байдал, мэргэжлийн бус

үнэлгээний дадалд автах, өөрсдийн ажлын үр нөлөөнд сэжиг таавар

оруулах, биелүүлж чадахгүй амлалт өгөх, амлалтаа эрхэмлэлгүй

бүтэлгүйтэх зэргээр ёс зүйн стандартыг зөрчдөг. Үйлчлүүлэгч

шүтэхүй, гэрээ баримтлахуй, аргачлалыг шүтэхүй, харьцангуйн

ёсон, эсвэл олон ургальч/дээдсэрхэл зэргийн хэлбэрийн буруу

ойлголт ёс зүйгүй зан үйл гарах шалтгаан болдог.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага

(ЭЗХАХБ)-ын Хөгжлийн туслалцааны хорооны Хөгжлийн

үнэлгээний сүлжээ, Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын

Үнэлгээний бүлэг, АҮН болон бусад байгууллага, холбоод чанар, ёс

зүй, хэм хэмжээг тодорхойлж, хэмжихэд тус болох стандарт,

удирдамж, хэм хэмжээ боловсруулан гаргажээ. Хөгжлийн үнэлгээч

нар холбогдох стандарт, удирдамж, болон хэм хэмжээтэй танилцах

шаардлагатай байна.

14 дүгээр бүлгийн дасгал ажил

Дасгал 14.1: Ёс зүй: Роза болон хөдөө аж ахуйн үнэлгээ

Роза Маркиз дараахь асуудалд таны тусламжийг хүсчээ. Ёс зүйн гол асуудал юу болох,

түүнийг шийдэхэд Розад та юу гэж зөвлөмөөр байна вэ

Роза орон нутгийн хөдөө аж ахуйн удахгүй хийгдэх үнэлгээний талаар товч

танилцуулга хийхээр орон нутгийн болон хөтөлбөрийн ажилтнууд, газрын эзэдтэй

уулзжээ. Олон жилийн турш энэхүү нутгийн иргэд услалтын систем байгуулах, зам

барих, бордоо, тоног төхөөрөмж худалдан авахаар нэлээд хэмжээний мөнгө хүлээн

авчээ. Энэ нь Розагийн энэ талбарт хийсэн анхны томилолт байлаа. Орон нутгийн

багийн гишүүн Эдуардо энэ хэсэгт хэд хэдэн удаа ирж, нэлээд олон газар эзэмшигчийг

таньдаг болсон байв. Тэрээр бүгдээрээ гадагш гарч оройн хоол идэнгээ ойлголцол бий

болгож эхлэхийг санал болгов. Роза оройн хоолны явцад Эдуардо болон газар

эзэмшигчдийн хооронд болсон яриаг сонсож суулаа. Тэдгээр газар эзэмшигчид

Эдуардод хайрцаг навчин тамхи бэлэглэж байгаагаас харвал тэд ойр харилцаатай болох

нь ажиглагдаж байв. Тэд дэвсгэр нутгийн хэрэгцээний тухай хэлэлцэж байв. Газар

эзэмшигчид газраа үр нөлөөтэй ашиглахын тулд илүү их нөөц хэрэгтэй хэмээн үзэж

байв. Тэд аж ахуйн зарим ажилчдыг орлуулахын тулд илүү их тоног төхөөрөмж авч

ирэх хүсэлтэй байгаагаа ярив. Тэд бас байгаль хамгаалах хуулиар зөвшөөрснөөс их

хэмжээтэй бордоо хэрэглэх хүсэлтэйгээ хэлж байв. Эдуардо газрын эзэдтэй санал

нийлж, ирэх үнэлгээ тэдэнд эдгээр хэрэгцээг баталгаажуулж болохыг хэлээд тусалж

болох тухай ярив. Оройн зоог газрын эздийн нэг нь ойр хавиар аялж, дараа нь гэртээ

зочилж зоог барихыг урьсан саналыг Розад тавьсанаар өндөрлөв. Роза үүнийг хүлээж

авахгүй байх нь бүдүүлэг хэрэг гэж үзээд дараагийн өдөр уулзахаар төлөвлөв. Роза

оройн зоогийн дараа Эдуардотай цөөн үг сольж, яагаад газар эзэмшигчидтэй санал нэг

байгааг асуув. Эдуардо хэрвээ тэд үнэлгээнээс ямар нэгэн эерэг зүйл авах юм бол тэд

илүү хамтарч ажилладаг болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Дараачийн өдрийн

аяллын туршид газар эзэмшигчид хэрхэн хүнд хэцүү ажиллаж байгаа болон асар их

цөхрөл байсан хэдий ч ямар их дэвшил гаргасан тухайгаа тайлбарлаж байв. Тэрээр

Розад тэднийг дэмжих дэмжлэгт нь найдаж буйгаа ч хэлэв. Хэрэв үнэлгээ сөрөг гарах

аваас тэр өөрөө болоод түүний гэр бүл тэсч үлдэхгүй гэв. Энэхүү талархалын бэлэг

тэмдэг болгон гэр бүлд нь үе дамжиж ирсэн гэх сондор түүнд бэлэглэв. Тойрон аялал

болон зоогийн дараа Роза хөтөлбөрийн менежертэй уулзав. Тэрээр үлдэх гурав хоногт

түүний уулзсан байх хүмүүсийг тогтоосон хуваарийг зураглан гаргасан байлаа. Тэр бас

олон нийтийн хоёр уулзалт хийхээр товложээ. Эдгээр уулзалтад газар эзэмшигчид,

хөдөө аж ахуйн нэвтрүүлэх ажилчид, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, бордоо

борлуулдаг ажил хэргийн нийгэмлэгийн гишүүд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн

экспортлогчид орсон байв. Яагаад аж ахуйн газруудын ажилчид түүний гэр бүлээс хэн

ч ороогүй байгааг асуухад тэрээр Розад төслийн үр нөлөөний үнэлгээнд тэдний оруулах

үнэ цэнтэй зүйл байхгүй гэж хэлэв. Роза олон нийтийн дотор уулзаад ярьчихмаар өөр

хүн бий эсэх тухай асуув. Түүнд хөтөлбөрийн менежер хөтөлбөрийг үнэлэх ажил нь

танд хялбар байг гэж үзээд хамгийн зөв хүмүүсийг оруулах гэж үйлээ үзсэн гэж хэлэв.

Ишлэл болон цаашид унших зүйл

Cutt, James, and Vic Murray. 2000. Accountability and E ectiveness Evaluation in

Nonprofi t Organizations. London: Routledge.

Fitzpatrick, Jody L., James R. Sanders, and Blaine R. Worthen. 2004. Program

Evaluation: Alternative Approaches and Practical Guidelines. New York: Pearson

Education Inc.

Hale, K. 1998. “The Language of Co-Operation: Negotiation Frames.” Mediation

Quarterly 16 (2):147–62.

House, E. R. 1995. “Principles Evaluation: A Critique of the AEA Guiding Principles.”

In Guiding Principles for Evaluators, eds. R. Shadish, D. L. Newman, M.

A. Scheirer, and C. Wye, 27–34. New Directions for Program Evaluation No. 66.

San Francisco: Jossey-Bass.

JCSEE (Joint Committee on Standards for Educational Evaluation). 1994. The Program

Evaluation Standards: How to Assess Evaluations of Educational. Programs

Thousand Oaks, CA: Sage Publications.

Markiewicz, Anne. 2005. “‘A Balancing Act’: Resolving Multiple Stakeholder Interests

in Program Evaluation.” Evaluation Journal of Australasia 4 (1–2): 13–21.

Molund, Stefan, and Gцran Schill. 2004. Looking Back, Moving Forward: SIDA

Evaluation Manual. Stockholm: Swedish International Development Cooperation

Agency.

Mnookin, Robert H., Scott R. Peppet, and Andrew S. Tulumello. 1996. “The Tension

between Empathy and Assertiveness.” Negotiation Journal 12 (3): 20–35.

———. 2000. Beyond Winning: Negotiating to Create Values in Deals and Disputes.

Cambridge, MA: Harvard University Press.

Morris, M., and R. Cohn. 1993. “Program Evaluators and Ethical Challenges:

A National Survey.” Evaluation Review 17: 621–42.

Murray, Vic V. 2002. Evaluation Games: The Political Dimension in Evaluation and

Accountability Relationships.

http://www.vserp.ca/pub/CarletonEVALUATIONGAMES.pdf.

Patton, M. Q. 1997. Utilization-Focused Evaluation: The New Century Text. 3rd ed.

Thousand Oaks, CA: Sage Publications.

Russon, Craig. 2000. The Program Evaluation Standards in International Settings.

http://www.wmich.edu/evalctr/pubs/ops/ops17.pdf.

Stu ebeam, D. L. 1986. “Standards of Practice for Evaluators.” Paper presented

at the annual meeting of the American Educational Research Association, San

Francisco, April.

Tassie, A. W., V. V. Murray, J. Cutt, and D. Gragg. 1996. “Rationality or Politics: What

Really Goes on When Funders Evaluate the Performance of Fundees” Nonprofi t

and Voluntary Sector Quarterly 25 (3): 347–63.

Taut, Sandy. 2000. “Cross-Cultural Transferability of the Program Evaluation

Standards.” In The Program Evaluation Standards in International Settings, ed.

Craig Russon. Occasional Papers Series, Western Michigan University, Evaluation

Center, Kalamazoo.

http://www.wmich.edu/evalctr/pubs/ops/ops17.pdf.

UNEG (United Nations Evaluation Group). 2005. Norms for Evaluation in the UN

System.

http://www.uneval.org/index.cfmmodule=UNEG&Page=UNEGDocuments

&LibraryID=96.

———. 2008. Ethical Guidelines.

http://www.uneval.org/papersandpubs/documentdetail.jspdoc_id=102.

U.S. Equal Employment Opportunity Commission. 2002.

http://www.eeoc.gov/facts/fs-sex.html.

World IQ. 2008. “Simple View of Ethics and Morals.”

http://www.wordiq.com/defi nition/Simple_view_of_ethics_and_morals.

Вэб хуудас

Department for International Development. http://www.keysheets.org/red_7_

swaps_rev.pdf.

Evaluation Center, Western Michigan University. http://www.wmich.edu/evalctr/

Human Rights Education. http://www.hrea.org/pubs/EvaluationGuide/.

Institute of Development Studies. 1998. Participatory Monitoring and Evaluation:

Learning from Change, IDS Policy Briefi ng 12 (November). http://www.ids

.ac.uk/ids/bookshop/briefs/PB12.pdf.

Inter-American Development Bank. 2004. Proposal for Sectorwide Approaches

(SWAps). http://enet.iadb.org/idbdocswebservices/idbdocsInternet/IADB

PublicDoc.aspxdocnum=509733.

MEASURE Evaluation Project. Monitoring and Evaluation of Population and Health

Programs. University of North Carolina, Chapel Hill. http://www.cpc.unc.edu/

measure.

National Aeronautics and Space Act of 1958. http://www.hq.nasa.gov/o ce/pao/

History/spaceact.html.

Treasury Board of Canada. Linkages between Audit and Evaluation in Canadian

Federal Developments. http://www.tbs-sct.gc.ca/pubs_pol/dcgpubs/TB_h4/

evaluation03_e.asp.

United Nations Population Fund. UNFPA List of Evaluation Reports and Findings.

http://www.unfpa.org/publications/index.cfm.

World Bank. The World Bank Participation Sourcebook. Washington, DC: World

Bank. http://www.worldbank.org/wbi/sourcebook/sbhome.htm.

Үнэлгээний байгууллагууд

African Evaluation Association. http://www.geocities.com/afreval/.

American Evaluation Association. http://www.eval.org.

Australasian Evaluation Society. http://www.aes.asn.au/.

Canadian Evaluation Society. http://www.evaluationcanada.ca.

European Evaluation Society. http://www.europeanevaluation.org.

German Society for Evaluation. http://www.degeval.de/.

Government and Nongovernmental Organizations. http://www.eval.org/

Resources/govt_orgs_&_ngos.htm.

Institute of Internal Auditors. http://www.theiia.org.

International Organization of Supreme Audit Institutions. http://www.gao.gov/

cghome/parwi/img4.html.

Italian Evaluation Association. http://www.valutazioneitaliana.it/aiv/news.php.

Swiss Evaluation Society. http://www.seval.ch/en/.

United Kingdom Evaluation Society. http://www.evaluation.org.uk/.

Стандарт ба үндсэн зарчим

American Evaluation Association. 2004. Guiding Principles. http://www.eval.org/

Publications/GuidingPrinciples.asp. (Abbreviated version in brochure form:

http://www.eval.org.)

———. 2005. Program Standards. http://www.eval.org/EvaluationDocuments/

progeval.html.

Asian Development Bank. Guidelines. Operations Evaluation Group. http://www

.adb.org/documents/guidelines/evaluation/independent-evaluation.pdf.

Australasian Evaluation Society. Ethical Guidelines for Evaluators. http://www.aes

.asn.au/about/Documents%20-%20ongoing/guidelines_for_the_ethical_

conduct_of_evaluations.pdf.

Canadian Evaluation Society. Guidelines for Ethical Conduct. http://www

.evaluationcanada.ca.

German Society for Evaluation. Standards. http://www.degeval.de/standards/

standards.htm.

Italian Evaluation Association. Guidelines. http://www.valutazioneitaliana.it/

statuto.htm#Linee).

Organisation for Economic Co-operation and Development. Principles for Evaluation

of Development Assistance. Development Assistance Committee. http://

www.oecd.org/dataoecd/31/12/2755284.pdf.

———. DAC Criteria for Evaluating Development Assistance. Development Assistance

Committee. http://www.oecd.org/document/22/0,2340,en_2649_34435_

2086550_1_1_1_1,00.html.

———. DAC Network on Development Evaluation. Evaluating Development

Co-Operation: Summary of Key Norms and Standards. http://www.oecd.org/dac/

evaluationnetwork.

United Kingdom Evaluation Standards. 2008. http://www.mfcr.cz/cps/rde/xbcr/

mfcr/EvalStandards_UK.pdf and http://www.evaluation.org.uk/resources/

guidelines.aspx.

15ДУГААР БҮЛЭГ

Ирээдүйг харахуй

Өмнөх 14 бүлэгт “үр дүнд хүрэх зам”-ыг тайлбарлан бичлээ. Үүнд

хөгжлийн үнэлгээний суурийг хэлэлцэв; хэрхэн бэлдэх, төлөвлөх,

үнэлгээ хийх; мэргэжлийн өндөр түвшинд яаж ажиллах тухай

асуудлууд орсон. Эдгээр бүлэг биднийг өнөөдрийн өдөр рүү

авчирлаа. Энэ бүлэгт бид хөгжлийн үнэлгээнд ирээдүйд юу хүлээж

байгааг харахын өмнө бид хаана байх ёстой болон одоо хаана

байгааг тоймлон авч үзнэ.

Энэ бүлэг үндсэн хоёр хэсэгтэй:

• Өнгөрснөөс өнөөг хүртэл

• Ирээдүй

Өнгөрснөөс өнөөг хүртэл

Хөгжил дэх өөрчлөлт нь хөгжлийн үнэлгээнд тусгалаа түргэн оллоо.

Мянганы хөгжлийн зорилтыг батлах, хөгжлийг ядуурлыг бууруулах

даян дэлхийн түншлэл гэж тодорхойлохоор дэлхийн 2000 удирдагч

цугларснаас хойш анхаарлыг үр дүнг хэмжихэд чиглүүлдэг болсон

юм. Хөгжлийн үнэлгээ үүнд хариулж чадсан хэдий ч өмнө нь урт зам

байсаар байна.

Энэ ном шийдвэр гаргахад үнэлгээний мэдлэгийн ашиглалтыг

сайжруулахад зориулагдаж байна. Дор дурдсан 7 тулхтай алхам

хөгжлийн үр нөлөөг тодорхойлон тогтооход үнэлгээний ашиг тусыг

нэмэгдүүлдэг:

1. Үр дүнд суурилсан үнэлгээнд шилжих. Гарцыг хэмжихээс чинагш

үр дүнд хүрэхэд улам илүү анхаарал хандуулдаг болоод байгаа ч

ийнхүү үйлдэх нь хөгжилд, мөн түүний үнэлгээнд тогтсон дэг

журам болж хараахан чадаагүй байна. Хэрэгжүүлсэн арга

хэмжээний амжилт урт, дунд, богино хугацаанд ямар төрхтэй

харагдаж байгааг мэдэхгүй бол байгууллага шаардлагатай бараа,

үйлчилгээг хүсэмжилж байгаа зохион байгуулалтын сайжралтад

зан үйлийн өөрчлөлт болоод үр дүн авчирч байгаа эсэхийг

баталгаатай болголгүйгээр тэдгээрийг нийлүүлэхээ үргэлжүүлсээр

л байдаг.

2. Хөгжлийн үйл ажиллагаа, арга хэмжээний цаана байгаа

өөрчлөлтийн онолыг тодорхойлох. Нөлөөллийг авч үзэж

шийдвэрлэх нэн чухал асуулт нь “Хэрэгжүүлсэн арга хэмжээний

нөлөө юу байсан бэ” бус харин түүнээс илүүтэйгээр

“Хэрэгжүүлсэн арга хэмжээ бодит хэрэгцээтэй байсан уу, бид

яагаад түүний гаргасан нөлөөг хүлээх ёстой вэ” гэдэгт байна.

Ийм маягийн дүн шинжилгээг стандарт дадал болгох хэрэгтэй

байгаа юм. Өөрчлөлтийн онол хэрэгжүүлсэн арга хэмжээ болон

түүний хүлээгдэж буй үр дүн хоорондын логик холбоосыг

графикаар харуулах, энэ нь яагаад, хэрхэн ажиллах тухай болон

ажиглалт хийсэн өөрчлөлтөд тооцож үзэх ёстой хүрээлэн байгаа

орчин дахь гол өрсөлдөх үйл явдлын төсөөллийг хийдэг юм.

3. Үнэлгээний төлөвлөлтөд сөрөг баримтыг зохистой дэмжих.

Сөрөг баримт нь хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дагавар,

нөлөөллийн хоорондох холбоосыг тогтооход байн байн

шаардлагатай байдаг. Гэвч туршилт (болон хагас-туршилт)-ын

төлөвлөлт хүчтэй төлөвлөгөө боловч “алтан стандарт” бас биш.

Хөгжлийн үнэлгээ хариулах хэрэгтэй болдог асуултад голлон

анхаарах бөгөөд тэрхүү асуултад зохицсон төлөвлөлтийг сонгох

ёстой. Жишээлбэл, энэ нь хүртэгч болон эс хүртэгч бүлгүүдийн

хоорондын ялгаанаас суралцахаасаа илүү хөтөлбөрийн уртавтар

хугацааны ахиуц нөлөө, эсвэл хэрэгжүүлж буй арга хэмжээний

хам сэдвийн хүчин зүйлс зэрэг хазайлт, эсвэл оролцогчийн шинж

байдлын талаар суралцах явдал байж болно. Туршилтын болон

хагас-туршилтын төлөвлөлтийн ойлголт авч байхдаа үүнийг

нөлөөллийн үнэлгээний сургалтын нэг хэсэг болгох ёстой ба ийм

сургалт туршилтын бус төлөвлөлт, түүний дотор төлөв байдлын

судалгааг хамруулах ёстой.

4. Хамаарлын шинж чанар эрж хайхын оронд улс орны түвшинд

зураглал, хувь нэмэр болон нэмэгдэл зүйлийг ашиглах. Хөгжлийн

үр дүнг дан ганц хөгжлийн нэгжтэй холбож үзэх нь хүнд байдаг;

энэ нь салбар болон улс орны түвшинд байдагтай адил төслийн

түвшин дэх илүү цогц үнэлгээнд ерөнхийдөө үр өгөөжөө бага

өгдөг. Хөгжлийг даян дэлхийн түншлэл гэдгийг хүлээн

зөвшөөрснөөр загварын шилжилт хийх шаардлагатай болж байна.

Хөгжлийн үнэлгээний анхны алхам нь гол хандивлагч, зээлдэгч,

тухайн орон дахь төрийн бус байгууллага (ТББ)–уудын үйл

ажиллагааг зураглах явдал байна. Энэ шинжилгээг тухайн орон

өөрөө хийж, дараа нь түүнийг нь тусламжийн зохицуулалтын

үнэлгээний суурь болгон ашиглаж, хөгжлийн байгууллагын хувь

нэмрийг нэмэгдэл зүйлээр тодорхойлно.

5. Төслийн түвшний үнэлгээний зардлыг бууруулж, үр өгөөжийг

нэмэгдүүлэх. Хэдийгээр уриалсан сайхан үгс байгаа ч, үнэлгээний

ихэнх нөөцийг төслийн үнэлгээнд уясан хэвээрээ байна. Түүнийг

сүүлчийн санхүүжилтийг нь олгосноос хойш 1-3 жилийн дараа

холбогдох төслийн багц үнэлгээ хийхэд илүү ашиглах ёстой.

Эдгээр үнэлгээ үр дагаврын онцлогийг харах хэрэгтэй ба амжилт

олоход нэн чухал болох оролцогчдын онцлог зан байдал, хам

сэдвийн шинжтэй хувьсагч байгаа эсэхийг сорино.

6. Үнэлгээний чадавхи бий болгох. Үр дүнг хэмжих дээр илүү их

цохилт өгөх нь хөгжлийн үнэлгээний мэргэжилтний эрэлтийг

нэмэгдүүлэхэд хүргэдэг. Парисийн тунхаглал, Аккрагийн

мэдэгдэл хөгжиж байгаа орнуудын чадавхи бий болгох хэрэгцээнд

анхаарлаа хандуулж, хандивлагч орнууд санхүүжүүлэлтээ

нэмэгдүүлж байгаа хэдий ч чадавхи бий болгох нь урт хугацааны

хүчин чармайлт байх болно.

Хандивлагчид бас хөгжиж байгаа орнуудын яам, агентлагуудад

үнэлгээчийн эрэлт бий болгох асуудлыг шийдвэрлэх ёстой.

Тэнцэтгэлийн энэ талд эрэлт бий болгох асуудлыг хайхрахгүй

байж болохгүй. Олон талын болон хоёр талын хөгжлийн банкууд

болон тусламжийн бусад байгууллагууд өөрсдийн ажилтнаасаа

үнэлгээний чадавхи бий болгохоор шийдвэрлэх хэрэгтэй. Тэдний

үнэнч үнэлгээч ажилтнууд ерөнхийдөө хөгжлийн төслийн албан

хаагчдын дотоод албан тушаалтнаас авсан байдаг бөгөөд тэдэнд

үнэлгээний баттай түүхэн баримт ихэнхдээ байдаггүй. Заримдаа

тэд нар нь өөр суурьтай эдийн засагч, эсвэл судлаач нар байх ба

тэднийг ерөнхийд нь ашиглаж болох нийгмийн шинжилгээ

судалгааны арга барил, экнометрикт сургаснаас бус чанарын арга

барилд сургаагүй байдаг.

Сургалт болон бусад үнэлгээний чадавхи бий болгох хүчин

чармайлтыг чанарын хөтөлбөрөөр хангахын тулд өөрийн үнэлгээ

хийхийг шаарддаг. Эрэлт нь хэрэгцээнээсээ түрүүлсэн үед чанар

муутай хөтөлбөр асуудал үүсгэнэ.Үнэлгээний сургалт дахь мэдлэг

чадварын шаардлагад нотолгоо хэрэгтэй байдаг.

7. Үнэлгээний мэдлэгийг хэрэглэх. Өмнө жагсаасан алхмуудыг

үндэслэлтэй үнэлгээний дүгнэлтийг дараачийн хэрэгжүүлэх арга

хэмжээг хөгжүүлэх мэдээлэл болгон ашиглаагүй тохиолдолд маш

бага ач холбогдолтой байдаг. Үнэлгээ зөвхөн хариуцлагын

тогтолцооны зорилгод үйлчилдэггүй бөгөөд бас сургамж авахын

төлөө хийгддэг билээ. Энэ нь хэзээнээс үнэлгээчдийн мантра (арга

ухааны сургаалийн судар. Орч.) байсаар ирсэн юм. Хөгжлийн

үнэлгээний хам сэдэвт үнэлгээний хэрэглээний бололцоог хэрхэн

ихэсгэх тухай ихээхэн зүйл мэдэгдээд байна. Үүнийг үйл

ажиллагаа болгон хувиргахад ач холбогдол өгч байсан үе

өнгөрсөн цагт яригдах боллоо (Rist and Stame 2006).

Ирээдүй

Бидний хэнд нь ч ирээдүйг нарийн тодорхой урьдчилан таамаглах

гэж ширтдэг болор бөмбөг байхгүй билээ. Гэлээ ч бид хөгжлийн

үнэлгээний ирээдүйн чиг хандлага, сорилтын талаар мэдээлэл бүхий

санаа бодлыг хөгжүүлж чадна. Бид энэ номоо энэ талаархи зарим

эргэцүүллээр хаах гэж байна.

Юуны түрүүнд, бараг бүх хөгжиж байгаа орнуудад хяналтшинжилгээ,

үнэлгээ (ХШҮ) түгэн дэлгэрэх нь үргэлжилж байгааг бид

харж байна. Нэгэн сонирхолтой илрэл бол хөгжиж байгаа орнуудад

хийж байгаа судалгааны аялал тэдний ХШҮ-ний тогтолцооны талаар

улам их сургамж өгч байгаа явдал юм. Эдгээр аялал хөгжиж байгаа

болон хөгжингүй орны хүмүүсийн төлөө юм. Бид төстэй хүчин

чармайлт зөвхөн Засгийн газрын яамд, албадад бий болох бус бас

парламент, сангууд, сүм хийд, холбоод, бусад сайн дурын

байгууллагууд болон хувийн салбарт гарна гэдэгт итгэж байна.

Үр дүнгийн төлөөх хариуцлагын тогтолцооны эрэлт хэрэгцээ

холдоод явчихгүй. Түүний гол аюул нь хэтэрхий их өгөгдлөөр

тэжээгддэг шалгуур үзүүлэлтийн тогтолцооны хэт ачаалал бүхий,

харин хүчин чармайлт нь тогтвортой бус хяналт-шинжилгээний

сүйрэл юм.

Дотоод болон хөндлөнгийн үнэлгээ

Хөгжлийн үнэлгээний тоо-чанарын аргын талаархи маргаан

Америкийн үнэлгээчдийн нийгэмлэг (АҮН)-ийн хүрээнд 1990-ээд

оны дундуур эхэлсэн. Үнэндээ бол, холимог арга хэрэглэх нь

хөгжлийн хамтын нөхөрлөлд нийтлэг байдаг юм.

Хөгжлийн үнэлгээнд хөндлөнгийн, эсвэл дотоод үнэлгээ хийх үү,

үгүй юу, зохион байгуулалтын хувьд үнэлгээний нэгж хаана байрлах

вэ гэдэг нь илүү асуудалтай болоод байна. Хяналт-шинжилгээний

тогтолцоо, ХШҮ-ний ажилтнууд дотоодынх гэж тов тодорхой үзсэн

үед үнэлгээнд илүү их завсарлага өгч байна. Энэ нь ялангуяа

уламжлагдсан хүрээ заагтай ажлаас бус цоо шинээр эхэлж байгаа

тэдгээр хүмүүст нэн ач холбогдолтой асуудал юм.

Хөгжлийн үнэлгээ дотоодын болох хандлагатай юу, эсвэл үр дүнд

суурилсан хяналт-шинжилгээний тогтолцоог залан жолооддог

хүмүүст хосломол чиг үүрэг болох уу Эсвэл хөгжлийн үнэлгээ

Европын холбооны стратеги рүү илүү эргэж, гадаадын иргэн, фирмд

гэрээлэхийг дэмждэг болох уу

Бидний урьдчилсан таамаг бол үр дүнгийн төлөөх тасралтгүй эрэлт

хэрэгцээ нь хөгжлийн үнэлгээ зөвхөн удирдлагын ХШҮ-ний дотоод

нэгжийн хүрээнд хөгжих бус, харин гадны зөвлөх, фирмүүдийн

явуулах үнэлгээний шаардлагад бас хөгжинө гэж үзэж байна. Бид бас

бие даасан үнэлгээний өсөн нэмэгдэх шаардлага, хэрэгцээг харж

байна.

Хөндлөнгийн үнэлгээ заавал бие даасан шинжтэй байдаггүй. Хэрвээ

үнэлгээг гаднаас явуулсан боловч хөтөлбөрийг удирдаж байгаа талын

ерөнхий хяналтан дор санхүүжүүлж байгаа бол энэ нь дотоод үнэлгээ

бөгөөд бие даасан гэж үзэх хэрэггүй юм. Бие даасан үнэлгээ,

үнэлгээний нэгж, үнэлгээч нь олон талын хөгжлийн банкны

Үнэлгээний хамтын ажиллагааны бүлэг (Бүлэг 1-ийг хар)-ийн

үндэслэсэн шиг үнэлгээ явуулж байгаа нэгжийн нэр хүнд, ёс зүйгээс

шалтгаалахгүй бие даасан байдлын зарчмыг хангасан байх ёстой.

Бие даасан үнэлгээний нэгж хөгжлийн байгууллагын дотоодод

байрлалтай байж болно (нэг жишээ нь Дэлхийн банкны Бие даасан

үнэлгээний бүлэг юм). Энэ нь парламентийн юмуу бусад хууль

тогтоох байгууллагын нэг хэсэг нь байж болно. Гэхдээ хаана ч

байршиж байсан бие даасан үнэлгээний нэгж нь бие даасан байдлын

зарчмыг олж авсан эсэхээ бүлэг 1-д танилцуулсан шиг зэрэглэлийн

хэмжүүр хэрэглэн албан ёсоор тооцож үнэлэх хэрэгтэй болно.

Үнэлгээний чадавхийн хөгжил

ХШҮ-ний өсөн нэмэгдэх эрэлт хэрэгцээ нь үнэлгээний чадавхи

бүрдүүлэх үйл явцтай гар гараасаа барин явах ёстой. Гадны цөөн

шинжээчээс хамаарах үнэлгээний чиг үүрэг нь урт хугацааны

хэрэгцээг шийдвэрлэж чадахгүй бололтой. Улс орны доторхи бүх

түвшинд үнэлгээний чадавхийг нийтэд нь хөгжүүлэх ёстой. Бид

хөгжиж байгаа орнууд дахь үнэлгээний чадавхийг хөгжүүлэх хүчин

чармайлтад тасралтгүй өсөлт үргэлжилнэ гэж урьдчилан таамаглаж

байна.

Үнэлгээний чадавхийн хөгжил хөгжиж байгаа орнуудад ХШҮ-ний

тогтолцоо бүрдүүлж, бэхжүүлэх олон талт үйл ажиллагааг агуулна.

Энэ нь үндэсний болон салбарын түвшинд төвлөрнө. Энэ нь

хөгжлийн үр нөлөөн дэх хүрсэн амжилтыг хадгалах, төсөл,

хөтөлбөрийн зорилт, үр дүнгийн гинжин хэлхээг тодорхойлох,

хөтөлбөр төслийн ХШҮ-ний гүйцэтгэлийн мэдээлэл (үндсэн өгөгдөл

цуглуулах зэрэг), хүртэх бүлгийг үнэлэх судалгаа, салбарын хяналт,

гүйцэтгэлийн аудит зэрэг олон холбоотой ойлголт ухагдахуун болон

хэрэгслийг агуулдаг (Кусек болон Рист 2004; Макай 2007).

Үнэлгээний чадавхийн хөгжил үнэлгээний чадавхийг хаана эхлэн бий

болгон бүрдүүлэхээ тодорхойлоход нь улс орнуудад тусладаг

(Шигтгээ 15.1). Төрөл бүрийн оношлогооны хэрэгслийг

боловсруулжээ (жишээлбэл, Дэлхийн банк 1999 – ийг хар World Bank

1999).

Шигтгээ 15.1 Засгийн газрын ХШҮ-ний тогтолцоог оношлох гол

асуудал

1. Одоогийн ХШҮ-ний тогтолцооны гарал үүсэл: ХШҮ-ний дэмжих болон

тэргүүлэх үүрэг, ХШҮ-ний мэдээлэлд тэргүүлэх чиглэл бий болгож байгаа гол үйл

явдал (жишээлбэл, шинэтгэлд чиглэсэн Засгийн газрыг сонгож байгуулсан, санхүү

төсвийн хямрал).

2. ХШҮ-ний тогтолцооны удирдлага, үнэлгээний төлөвлөлтийн үүрэг

хариуцлага хүлээсэн яам, агентлаг. ХШҮ-ний тогтолцоон дахь гол талуудын үүрэг,

журамт үүрэг хариуцлага. (Сангийн яам, Төлөвлөлтийн яам, Ерөнхийлөгчийн

тамгын газар, салбарын яамд, хууль тогтоох байгуулал). ХШҮ-г тулхтай хийж

байгаа сонирхогч талд үзүүлэх урамшуулал (ХШҮ-ний мэдээллийн эрэлтийн давуу

тал). Үндэсний болон салбарын түвшинд зохицуулалтгүй ХШҮ-ний тогтолцоо

орших боломж. ХШҮ-ний тогтолцоонд байгаа холбоо/улс/орон нутгийн асуудлын

ач холбогдол

3. Нийтийн салбарын орчин болон тэрээр менежер өндөр стандартаар ажлаа

гүйцэтгэх, өөрсдийнхөө гүйцэтгэлийн төлөө хариуцлага хүлээх явдлыг хөнгөрүүлж,

эсвэл хүндрүүлж байгаа эсэх. Ядуурлыг бууруулах стратеги, гүйцэтгэлийн

санхүүжилт, бодлогын шинжилгээний ур чадвар, төрийн албанд гүйцэтгэлийн соёл

бий болгох, үйлчилгээ хүргэлтийг сайжруулах (хэрэглэгчийн үйлчилгээний стандарт

шиг), Засгийн газрын төвлөрлийг сааруулах, иргэний нийгмийн илүү их оролцоо,

эсвэл авлигын эсрэг стратеги – тэр нь Засгийн газрын гүйцэтгэлийг хэмжихийг

хүчтэй онцолж байгаагаас үр өгөөж хүртэж болох гэх мэт нийтийн салбарын

шинэтгэл оршиж буй байдал.

4. Төсвийн шийдвэр гаргалт, үндэсний болон салбарын хөтөлбөрийн

удирдлагын төлөвлөлт болон хариуцлагын тогтолцооны харилцаа гэх мэт ХШҮ-ний

тогтолцоог хүчтэй дэмждэг нийтийн салбарын удирдлагын гол талууд (Сангийн яам,

Ерөнхийлөгчийн тамгын газар, салбарын яамд, иргэний нийгэм).

5. Төсвийн үйл явцын янз бүрийн үе шат дахь ХШҮ-ний мэдээллийн үүрэг

(бодлогын зөвлөгөө болон төлөвлөлт, төсвийн шийдвэр гаргалт, гүйцэтгэлийн

хяналт болон тайлагнал) болон ХШҮ, салбарын яамдын ажил хооронд гарч болох

тасалдал, ийм мэдээллийг төсвийн үйл явцад хэрэглэх. Төсвийн үйл явц, үндэсний

төлөвлөлт хооронд оршиж байгаа ямар нэгэн тасалдал. Төсөвт ХШҮ-ний үүргийг

бэхжүүлэх таатай боломж

6. ХШҮ-ний мэдээллийг гол сонирхогч тал (жишээлбэл, Сангийн яам)-ын

захиалсан хэмжээг бусад нь (салбарын яам мэт) хэрэглэсэн байдал. Саад бэрхшээл

(хэрвээ байгаа бол)–ийг тодорхойлох. Янз бүрийн сонирхогч талын ашигласан

мэдээллийн хэмжээний тухай нотлох баримт (жишээлбэл, оношлогооны хяналт,

эсвэл судалгаа). Засгийн газарт ихээхэн нөлөөтэй байсан гол үнэлгээний жишээ.

7. ХШҮ-нд онцлон үзсэн арга хэрэгслийн төрөл (ердийн гүйцэтгэлийн үзүүлэлт,

түргэвчилсэн хяналт буюу үнэлгээ, гүйцэтгэлийн аудит, нөлөөллийн нарийн, гүн

гүнзгий үнэлгээ). Энэ төрлийн ХШҮ-ний хэмжээ, өртөг зардал. Үнэлгээний

тэргүүлэх чиглэлийг тогтооход хэрэглэсэн арга барил (тэд “асуудлын хөтөлбөр”,

туршилтын хөтөлбөр, зардал ихтэй болон онцлог хөтөлбөрт төвлөрч байгаа, эсвэл

хөтөлбөрийн үр нөлөөний тухай асуултад хариулах тогтолцоот судалгааны хэлэлцэх

асуудалд суурилж байна уу).

8. Гүйцэтгэлийн мэдээлэл цуглуулах, үнэлгээ явуулах үүрэг хариуцлага (яамд

өөрсдөө, шинжлэх ухааны байгууллага, эсвэл зөвлөх фирм). Өгөгдлийн чанар, үнэн

зөв байдал, эсвэл явуулсан үнэлгээний чанартай холбоотой асуудлууд. Орон нутгаас

нийлүүлсэн ХШҮ-ний давуу ба сул тал. Чадавхийн гол бэрхшээл болон Засгийн

газрын чадавхи бий болгох тэргүүлэх чиглэлүүд.

9. Ойрын жилүүдэд ХШҮ-д хандивлагчийн өгсөн дэмжлэгийн хэмжээ. Нийт

Засгийн газар, салбар, агентлагийн түвшинд ХШҮ-г дэмжсэн хандивлагчийн төсөл

(техникийн туслалцааны үйлчилгээ, бусад чадавхи бүрдүүлэлт, гол үнэлгээ

явуулахад өгсөн санхүүгийн дэмжлэг).

10. Засгийн газар өөрчлөлт гарахтай уялдсан тогтворжилтыг оролцуулан ХШҮний

нийт давуу ба сул талд хамаарах дүгнэлт. Тогтолцооны хандивлагчийн

санхүүжүүлэлт, эсвэл бусад дэмжлэгээс хамаарах хамаарал. ХШҮ-ний тогтолцоог

ирээдүйд бэхжүүлэх өнөөгийн төлөвлөгөө.

Эх сурвалж: Дэлхийн банк 2006.

Үнэлгээний чадавхи хөгжүүлэх нь үнэлгээний дүгнэлт улс оронд

дөрвөн гол талбарт туслах боломжтой болгодог:

• Засгийн газрын нөөцийн төлөвлөлт, шийдвэр гаргалт, тэргүүлэх

чиглэл тогтоох, ялангуяа төсвийн үйл явцад байршуулдаг.

• Салбар, хөтөлбөр, төслийн түвшинд үргэлжилж байгаа үйл

ажиллагааны гүйцэтгэлийн сургамж, сайжруулалт гарч байхуйц

ойлголт.

Менежерт гүйцэтгэлийнх нь төлөө Засгийн газар хариуцлага

хүлээлгэж чаддаг байхуйцаар өөрийнхөө гүйцэтгэлийн төлөө

хариуцлага хүлээдэг болгох. Хариуцлагын тогтолцооны

ойлголт нь эдийн засгийн засаглал, бат бэх төрийн салбар нь

үндэсний эдийн засгийн өрсөлдөх чадварт гол төв нь байдаг

гэдгийг хүлээн зөвшөөрөх асуудлыг багтаадаг. Төрийн зардлыг

удирдаж, хянах чадвартай орнуудыг зах зээл нь урамшуулдаг;

үнэлгээ Засгийн газарт ингэж явуулах арга хэрэгслийг санал

болгодог.

• Хөгжлийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжсэн тэр хэмжээг

харуулдаг. Энэ нь гадаад нөөц татах гэж буй орнуудад улам

чухал болохыг нотолсоор байгаа ба ялангуяа, хөгжлийн

өнгөрсөн хугацааны хүчин чармайлт нь амжилттай байсан

орнуудад тусламж чиглүүлдэг, нэлээд дарамт бүхий олон улсын

хөгжлийн туслалцааны байгууллагад чухал байна. Түүнээс

гадна, хөгжлийн туслалцааны байгууллагууд хөгжилд Засгийн

газрыг нийтэд нь хамрах хандлагад онцгой анхаарах нь

нэмэгдэж буй энэ үед бэлэн байгаа гүйцэтгэлийг орон даяар

хэмжих явдлыг урамшуулах нь нэмэгдэж байна.

Үнэлгээний чадавхийг хөгжүүлэхэд үнэлгээ чухал ач холбогдолтой

болохыг бодлого боловсруулагч нарт итгүүлэх шаардлагатай болдог.

Энэ нь бас өгөгдлийг тогтмол цуглуулдаг, үр дүнг түгээж, ашигладаг

мэдээллийн дэд бүтэцтэй байхыг шаардана. Улс төрийн бодлого,

зохион байгуулалт шаарддаг учраас ашиглаж болохуйц үнэлгээний

тогтолцоо бий болгоход ердийнхээр бол урт хугацаа шаардлагатай

байдаг (Шаунберг-Mиллер 1996). Жишээлбэл, АНУ-ын Засгийн

газрын гүйцэтгэл, үр дүнгийн тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх,

түүний хүрээнд бүх ХШҮ-ний тогтолцоо бий болгоход 10 жил

хэрэгтэй болсон юм (Кусек болон Рист 2004). Байгууллагууд үнэлгээ

бол хяналтын тогтолцоо биш боловч гүйцэтгэл болон шийдвэр

гаргалтыг сайжруулах хэрэгсэл юм гэдгийг ойлгох хэрэгтэй.

Үнэлгээний чадавхийн хөгжлийг эрчимжүүлэхийн тулд юу хийвэл

зохилтой вэ Юу урамшуулж, юу саад болж байна вэ Тоулемонде

(1999) урамшуулал (шагнал), эрэлт хэрэгцээний шаардлагаар хийгдэх

үнэлгээ (ташуур)-ийн хоёуланг нь ашиглах нь чухал болохыг

өгүүлжээ. Түүний тодорхойлсон анхны урамшуулал бол санхүү

төсвийн урамшуулал юм. Үнэлгээнд санхүүжилт шаардлагатай байдаг

бөгөөд санхүүжилт нь үнэлгээний чадавхи хөгжүүлэх ажил эхлэх үед

бэлэн шийдэгдсэн байх ёстой. Хоёр дахь урамшуулал нь үнэлгээч

болж байгаа хүн сонгож болох албан тушаал ахих сайн замнал байх

хэрэгтэй байдаг.

Тоулемонде саад бэрхшээлээр үнэлгээний эрэлт бий болгох арга замыг

тодорхойлсон байна. Эхнийх нь заавал хийх үнэлгээ юм. Байгууллага

хаана үнэлгээ хийхээр шийдвэрлэсэн байна тэнд бас асуулт тавих эрх

олгох ёстой. Тэд бас газар дээрх судалгааны өгөгдөлд бүрэн орох ёстой

бөгөөд үнэлгээний үр дүнг хэрэгжүүлэх ёстой.

Тоулемонде “хууль, дүрэм өөрөө байгаа нь ач холбогдолгүй” гэдгийг

хүлээн зөвшөөсөн байна (1999, х. 159). Тэдгээрийг хэрэгжүүлж, эрх

мэдлийг хэрэглэх хэрэгтэй байдаг. Тэрээр урамшуулал, саад

бэрхшээлийн аль алины талаар өгүүлсэн байна.

Хөгжлийн үнэлгээчдийн мэргэжлийн ур чадвар

Хэн нэг нь хөгжлийн үнэлгээчийн тодорхойлолтыг гаргах гэж оролдож

болно. Өөрийгөө хөгжлийн үнэлгээч гэж дуудуулахын өмнө дүүргэсэн

байх сургалт болон туршлагын дүнд олж авах стандартын мэдлэг

чадвар, мэргэшүүлэх буюу батламжлах тогтсон үйл явц одоогоор алга

байна. Олон хүн албан ёсны сургалтгүйгээр ажил дээрээ суралцдаг.

Үнэлгээний нэгжийг удирдах, захирахад тусгай итгэмжлэл хэрэггүй:

үнэлгээний мэдлэг, туршлага урьдчилсан нөхцөл биш байдаг. Ажил

дээр суралцах цаг-хүндлэх аргыг хөнгөвчлөх хэрэггүй байдаг; албан

ёсоор сургаагүй менежер ажил дээрээ өсч болно.

Мэргэшүүлэлт байхгүй байгаа нь хөгжлийн үнэлгээний үйлчилгээ

худалдан авагч нарт үнэлгээчийн мэдлэг чадварыг тодорхойлоход

хүндрэл бий болгодог.

Хөгжлийн үнэлгээний эрэлт өсөхийн хэрээр ядмагхан ойлголт өгсөн

буюу муухан явуулсан үнэлгээнд өгөх хуриултад мэргэжлийн ур

чадварыг нэрлэх нь нэмэгдэх байх гэдэгт бид итгэж байна. Олон улсын

хөгжлийн үнэлгээний холбоо (ОУХҮХ)-ны хөгжлийн үнэлгээний

хүрээнд мэргэжлийн ур чадваржуулалтад ихээхэн үүрэг гүйцэтгэж

байна.

Үндсэн мэдлэг чадвар бий болгох

Хөгжлийн үнэлгээний дотор болон гадна тал дахь нэг гол асуудал нь

Шигтгээ 15.2-т үзүүлсэн шиг үнэлгээчийн үндсэн мэдлэг чадварыг

бий болгох ёстой юу үгүй юу гэдэгт байна. Америкийн үнэлгээний

нийгэмлэг (АҮН) анхан шатны шинжилгээний дараа тийм мэдлэг

чадварыг сайшаахгүй гэж үзсэн. Эсрэгээр, Канадын үнэлгээний

нийгэмлэг (КҮН) мэргэшүүлэлтийн нэг хэлбэр “мэргэжлийн

томилолт”-ыг даган мөрдөж байна. Тэр нь зэрэгцүүлээд үнэлгээнд

дипломын дараахь сургалтыг нэмэгдүүлэхээр эрэлхийлж байна. Шинэ

Зеландын үнэлгээний холбоо одоогоор мэдлэг чадвар хөгжүүлэх

талаар бодож байна.

Канадын төрийн сангийн товчоо Канадын байгууллагуудад эрх авсан

үнэлгээний нэгжийн тэргүүн нарыг батламжлахыг шаардаж байна.

Түүний Нарийн бичгийн дарга нарын газрын бэлтгэсэн тайлан

“Холбооны Засгийн газар дахь үнэлгээний мэргэжлийн ур чадварыг

нэмэгдүүлэх сайн дурын хандлагыг судлан шалгасан” судалгааны үр

дүнг мэдээлсэн байна (Канадын Нарийн бичгийн дарга нарын газрын

Төрийн сангийн товчоо 2005). Сургалт, гүйцэтгэл, зааврын стандартын

олон улсын товчоо зохион байгуулалтын хүрээн дэх үнэлгээ явуулдаг

дотоодын болон гадны зөвлөх нарт зориулсан мэдлэг чадварыг

боловсруулсан байна (Вэб хуудасны холбоосыг энэ бүлгийн төгсгөлд

өгөв).

КҮН-ийн Мэргэжлийн томилгоо төсөл мэргэшүүлэх нь боловсрол,

туршлагын хослолд суурилах ёстой гэдэгт итгэж байгаа аж. Энэ нь

батламжлах нь шалгалт авахыг шаардана гэсэн санаа юм. Тийм учраас

шалгалтад суурилсан бус мэргэшүүлэх хандлагыг сонгожээ.

Мэргэшүүлэлтэд тавих шаардлага тогтоох, дадлагажиж байгаа хүнийг

дагалдуулан сургах механизм, мэргэшүүлэх товчоо, маргаан таслах

механизм зэрэг мэргэшүүлэлт бий болгохыг шаардсан олон зорилт

тавьж байна. Төсөл 2009 оноос эхлэхээр хүлээгдэж байна (АҮН 2008).

КҮН-тэй холбоотой вэб хуудасны талаархи мэдээлэл энэ бүлгийн

төгсгөлд байгаа бөгөөд илүү сайн мэдээлэл авч болно).

Хөгжлийн үнэлгээнд ажилладаг хүмүүст зориулсан ямар стандарт

байна вэ ОУХҮХ хөгжлийн үнэлгээчдэд зориулж энэ асуудлыг

судалж эхлээд байна. Канадын үнэлгээний нийгэмлэгийн гаргаж

байгаа дорвитой хүчин чармайлт, хийж буй суурь ажлууд гарааны

хүчтэй цэг нь болж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын

Үнэлгээний бүлэг (НҮБҮБ)—ийн чадавхи хөгжүүлэх ажлын хэсгийн

хийсэн ажил үнэлгээний ажилтнуудын үндсэн мэдлэг чадварыг янз

бүрийн түвшинд боловсруулсан бөгөөд 2008 онд батлагдсан нь бас ач

холбогдолтой байж болно (НҮБҮБ-ийн Вэб хуудасны холбоосыг энэ

бүлгийн төгсгөлд өгөв).

Зарим нь үнэлгээний талбар үнэлгээчдийн мэдлэг чадвар тогтоохтой

хэзээ ч санал нийлэхгүй бөгөөд түүний оронд байгууллага, бусад нэгж

бүр өөрсдийн ажил хэрэг, соёл, уламжлалын онцлогт нийцсэн мэдлэг

чадвар хөгжүүлнэ гэж үздэг байна. Бид хөгжлийн үнэлгээний нийтлэг

үндсэн мэдлэг чадварын багцыг хөгжүүлнэ гэж урьчилан таамаглаж

байна. Байгууллагууд үнэлгээчдэдээ нэмэлт мэдлэг чадвар

эзэмшүүлэх, тэр нь ажил хэргийн онцлогтой, түүндээ тохируулдаг

байх хэдий ч тэд үндсэн мэдлэг чадварыг олж авах хэрэгтэй болно.

Нөгөө нэг учир шалтгаан нь бүх нөхцөл байдалд, бүх үнэлгээ хийх

мэдлэг чадвар олж авах нь хүний хэрээс хэтэрсэн ажил юм. Мэдээж,

нийгэм, хүрээлэн байгаа орчны үнэлгээ болон үүнтэй төстэй үнэлгээн

дэх мэдлэг чадвар гэх мэт үнэлгээгээр мэргэших арга хайж буй хүнд

нэмэлт шаардлага байж таарна. Гэлээ ч, яг тархины мэс засалч шиг

ерөнхий анагаах ухаанд суралцавч эмч нарыг тархины мэс засалд

сургадаггүйтэй адил үндэс хамгийн гол нь юм.

Хөгжлийн үнэлгээчийг батламжлах

Хөгжлийн үнэлгээч ур чадварын батламж авч, түүнийг нь дэлхий

нийтэд хүлээн зөвшөөрдөг тийм үйл явц байж болох уу Зохиогчийн

хувьд тийм батламж хэрэгтэй бөгөөд тэдгээрийн дунд мэргэшсэн

нягтлан бодогчийн томилгоог олон улсад хүлээн зөвшөөрч,

хүндэтгэдгийг санах хэрэгтэй билээ. ОУХҮХ, түүний гишүүдийн

саяхан явуулсан судалгаа мэдлэг чадвар, эцсийн эцэст, батламжаар

дамжуулан мэдлэгийн ур чадварыг нэмэгдүүлэхийг хүчтэй

дэмжсэнийг илрүүлсэн байна (Морра Имас 2009). Үнэлгээчийг

батламжлах нь хэрэглэгчдийг стандартын ажлаас, практик

ажилтнуудыг мэргэшлээ хуурмагаар хачирлахаас хамгаалах

механизмаар хангаж өгнө. Энэ нь бас үнэлгээ болон үнэлгээчдийг

аудитын хяналт, аудиторуудаас ялгах механизм болж өгнө. Механизм

бий болгох нь ажилд ороход саад үүсгэж магадгүй, ялангуяа эрэлт

нийлүүлэлтээ давсан орчинд болон ажил дээрх сургалт ажилд орох

уламжлал болсон талбарт саад үүсгэнэ хэмээн айж байгаа нь гол

анхаарал татаж байна. Үнэлгээний чанар, үнэлгээчийн мэдлэг чадвар

санаа зовоох зүйл болж байгаа газарт, ялангуяа, гадаад эрэлт өндөр

учраас, үндсэн мэдлэг чадварыг урагшлуулахад түлхэц болж магадгүй

юм. Бидний үзэл бодлоор бол хэрэв үндсэн мэдлэг чадварыг хөгжлийн

үнэлгээчдэд тогтоож өгөх бол, батламжлах тухай маргаан нэг их

хоцроод байхгүй болов уу. Эцэст нь, хөгжлийн үнэлгээний хамгийн

том сорилт нь гадны оролцооны бодитой хүлээлтийг тогтоож сурах,

ардчилсан уламжлалгүй орнуудад үнэлгээний нийтийн эрэлт бий

болгох, үр дүнд суурилсан үнэлгээг оролцооны үнэлгээтэй зохицуулан

хийх, бүх байгууллагын хүрээнд үнэлгээч сэтгэлгээг дэмжих явдал

байж болох юм. Бид эдгээр сорилтуудыг давна гэж найдан хүлээж

байна.

Шигтгээ 15.2 Хөтөлбөрийн үнэлгээчийн нэн чухал мэдлэг чадвар

1.0 Мэргэжлийн дадлага

1.1 Мэргэжлийн үнэлгээний стандарт ашиглах

1.2 Үнэлгээ явуулахдаа ёс зүйтэй хийж, шударга, үнэнийг хичээх

1.3 Бодит үйлчлүүлэгчид хувь хүний үнэлгээний хандлага, ур чадвараа зориулах

1.4 Үйлчлүүлэгч, хариулагч, хөтөлбөрийн оролцогч, бусад сонирхогч талыг хүндэтгэх

1.5 Үнэлгээнд нийтлэг болон олон нийтийн сайн сайхан байдлыг авч үзэх

1.6 Үнэлгээний мэдлэгийн санд хувь нэмэр оруулах

2.0 Системтэй санал асуулга

2.1 Үнэлгээний мэдлэгийн санг ойлгох (нөхцөл, үзэл баримтлал, онол, төсөөлөл)

2.2 Тоон аргын талаар мэдлэгтэй байна уу

2.3 Чанарын аргын талаар мэдлэгтэй байна уу

2.4 Холимог аргын талаар мэдлэгтэй байна уу

2.5 Судлагдсан байдлын шинжилгээ хийх

2.6 Хөтөлбөрийн онолыг тодорхойлох

2.7 Үнэлгээний асуултын хамрах хүрээ

2.8 Үнэлгээний загварыг боловсруулах

2.9 Өгөгдлийн эх сурвалж тодорхойлох

2.10 Өгөгдөл цуглуулах

2.11 Өгөгдлийн хүчин төгөлдөр байдлыг тооцон үнэлэх

2.12 Өгөгдлийн үнэмшлийг тооцон үнэлэх

2.13 Өгөгдөл шинжлэх

2.14 Өгөгдөл тайлбарлах

2.15 Тунгааж бодох

2.16 Зөвлөмж боловсруулах

2.17 Үнэлгээний туршид шийдвэр гаргах үндэслэлээр хангах

2.18 Үнэлгээний горим, үр дүнг тайлагнах

2.19Үнэлгээний давуу ба сул талыг тогтоох

2.20 Мета-үнэлгээ явуулах

3.0 Орчны нөхцөлийн шинжилгээ

3.1 Хөтөлбөрийг тодорхойлж бичих

3.2 Хөтөлбөрийн үнэлгээ хийх боломжийг тодорхойлох

3.3 Холбогдох сонирхогч талын ашиг сонирхлыг тодорхойлох

3.4 Зорилтот хэрэглэгчийн мэдээллийн хэрэгцээнд үйлчлэх

3.5 Зөрчил шийдвэрлэх

3.6 Үнэлгээний зохион байгуулалтын хам сэдвийг шалгах

3.7 Үнэлгээнд хамаарах улс төрийн харгалзах зүйлийг шинжлэх

3.8 Үнэлгээний хэрэглээний асуудалд анхаарах

3.9 Байгууллагын өөрчлөлтийн асуудалд анхаарах

3.10 Үнэлгээний байршил, үйлчлүүлэгчийн өвөрмөц байдлыг хүндэтгэх

3.11 Бусдаас ирэх орцыг нээлттэй хүлээж авах

3.12 Шаардлагатай үед судалгааг өөрчлөх

4.0 Төслийн менежмент

4.1 Санал гаргах хүсэлтэд хариу өгөх

4.2 Үнэлгээ эхлэхээс өмнө үйлчлүүлэгчтэй хэлэлцээ хийх

4.3 Албан ёсны гэрээ байгуулах

4.4 Үнэлгээний үйл явцын туршид үйлчлүүлэгчтэй харилцаа холбоо барих

4.5 Үнэлгээний төсвийг гаргах

4.6 Мэдээллийн хэрэгцээний өртгийг магадлах

4.7 Мэдээлэл, мэдлэг чадвар, боловсон хүчин болон арга хэрэгсэл зэрэг үнэлгээний

хэрэгцээг тодорхойлох

4.8 Зохистой технологи хэрэглэх

4.9 Үнэлгээ явуулахад оролцож байгаа бусдыг хянах

4.10 Үнэлгээ явуулахад оролцож байгаа бусдыг сургах

4.11 Үнэлгээг тасралтгүй байх аргаар явуулах

4.12 Ажлыг цаг үеийг нь олж танилцуулах

5.0 Тусган авах дадлага

5.0 Өөрийгөө үнэлгээч гэж ухамсарлах (мэдлэг, ур чадвар, чиг хандлага)

5.2 Хувийн үнэлгээний дадлагад тусгах (мэдлэг чадвар болон өсөлтийн талбар)

5.3 Үнэлгээнд мэргэжлийн хөгжлийг хангах

5.4 Холбогдох агуулгын хэсгүүдэд мэргэжлийн хөгжлийг хангах

5.5 Үнэлгээний дадлагыг бэхжүүлэхийн тулд мэргэжлийн харилцаа тогтоох

6.0 Бие хүн хоорондын мэдлэг чадвар

6.1 Бичгийн харилцаа холбооны ур чадварыг ашиглах

6.2 Харилцаа холбооны аман/сонсох ур чадвар ашиглах

6.3 Хэлэлцээрийн ур чадвар ашиглах

6.4 Зөрчил шийдэх ур чадвар ашиглах

6.5 Бүтээлч хүн хоорондын харилцан ажиллагаанд дөхөм болох (багийн ажил,

Бүлэгт дэмжлэг үзүүлэх, хэрэгжүүлэх)

6.6 Нийтлэг соёлын мэдлэг чадвараа харуулах

Эх сурвалж: Стевахн болон бусад 2005.

Дасгал 15.1: Үнэлгээний чадавхи бүрдүүлэх

15 дугаар бүлгийн дасгал ажил

Та (эсвэл танай бүлэг)-наас эх оронд тань үнэлгээний чадавхи

нэмэгдүүлэх стратегийн төлөвлөгөө боловсруулахыг Засгийн газраас

хүсчээ. Нэгээс хоёр хуудас стратегийн төлөвлөгөө бэлтгэхэд өөрийн

бодлоо удирдахын тулд дор дурдсан асуултыг ашиглаарай.

1. Ойрын хэдэн жилд шийдэх хөгжлийн хоёроос гурван

тулгамдсан асуудал юу байна вэ

2. Таны сайн мэдэж байгаагаар үнэлгээний ямар чадавхи

хэдийнээ бий болсон бэ (үнэлгээчдийн олдоц, ур чадвар, нөөц,

дэд бүтэц)

3. Өнөөгийн болон ирээдүйн хөгжлийн хэрэгцээ, асуудал,

өнөөгийн үнэлгээний чадавхид хийсэн таны үнэлгээгээр

тодорхойлогдсон танай оронд үнэлгээний чадавхийг

сайжруулах хамгийн чухал 6 арга хэмжээг жагсаа.

4. Танай орны ХШҮ-ний тогтолцооны хэрэгцээний гол

хөдөлгөгч хүч нь юу байна вэ

5. Танай Засгийн газарт хөтөлбөрийн үр нөлөө (үр ашиг)-тэй

гүйцэтгэлийн хариуцлагын тогтолцоо хаана нь байдаг вэ

6. Хөгжлийн зорилтыг нягтлах хуульчил (эрх зүйн байдал, бүрэн

эрх) – сан стратеги, эсвэл байгууллага Засгийн газарт бий юу

7. ХШҮ-ний тогтолцоог төлөвлөх, хэрэглэхэд зориулсан

шаардлагатай ур чадвар бүхий чадавхи танай оронд хаана

байдаг вэ Танай оронд байгаа ХШҮ-г хэрэглэхэд энэхүү

чадавхи (эсвэл тэр нь байхгүй бол) хэрхэн хувь нэмрээ

оруулдаг вэ

8. Өөрийн орны хэрэгцээ шаардлагыг онц чухал, маш их чухал,

чухал гэсэн ангиллаар тодорхойлон тэдгээрийн тэргүүлэх

чиглэлийг тогтоо.

Ишлэл болон цаашид унших зүйл

AEA (American Evaluation Association). 2008. “Professional Designation for

Evaluators in Canada: Where Are We Now” Session at the annual conference of

the American Evaluation Association, Denver, CO, November 5–8.

Beywl, W., and K. Harich. 2008. “University-Based Continuing Education in Evaluation:

The Baseline in Europe.” Evaluation 13 (1): 121–34.

Boyle, Richard. 1999. “Professionalizing the Evaluation Function: Human Resource

Development and the Building of Evaluation Capacity.” In Building E ective

Evaluation Capacity: Lessons from Practice, eds. Richard Boyle and Donald

Lemaire, 135-51. New Brunswick, NJ: Transaction Publishers.

Boyle, Richard, and Donald Lemaire, eds. 1999. Building E ective Evaluation Capacity:

Lessons from Practice. New Brunswick, NJ: Transaction Publishers.

Dewey, J. D., B. E. Montrosse, D. C. Schroter, C. D. Sullins, and J. R. Mattox II. 2008.

“Evaluator Competencies: What’s Taught versus What’s Sought.” American

Journal of Evaluation 29 (3): 268–87.

Ghere, G., J. A. King, L. Stevahn, and J. Minnema. 2006. “A Professional Development

Unit for Refl ecting on Program Evaluator Competencies.” American

Journal of Evaluation, 27 (1): 108–23.

Kusek, Jody Zall, and Ray C. Rist. 2004. Ten Steps to a Results-Based Monitoring and

Evaluation System. World Bank, Washington, DC.

http://www.oecd.org/dataoecd/23/27/35281194.pdf.

Mackay, Keith. 2007. How to Build M&E Systems to Support Better Government.

World Bank, Independent Evaluation Group, Washington, DC.

http://www.worldbank.org/ieg/ecd/docs/How_to_build_ME_gov.pdf.

McDonald, K. E., and S. E. Myrick. 2008. “Principles, Promises, and a Personal Plea:

What Is an Evaluator to Do” American Journal of Evaluation 29 (3): 343–51.

Morra Imas, Linda. 2009. “The Competencies and Credentials Debate in Evaluation:

What Is It all About” Presentation to the International Development

Evaluation Association’s Global Assembly, Johannesburg, March.

Porteous, Nancy L., Barbara J. Sheldrick, and Paula J. Stewart. 1999. “Enhancing

Managers’ Evaluation Capacity: A Case Study for Ontario Public Heath.” Canadian

Journal of Program Evaluation (Special Issue): 137–54.

Rist, Ray C., and Nicoletta Stame, eds. 2006. From Studies to Streams: Managing

Evaluative Systems. Piscataway, NJ: Transaction Publishers.

Schaumberg-Mьller, Henrik. 1996. Evaluation Capacity Building: Donor Support and

Experiences. Copenhagen: Organisation for Economic Co-operation and Development.

http://www.oecd.org/dataoecd/20/52/16546669.pdf.

Sonnichsen, Richard C. 1999. “Building Evaluation Capacity within Organizations.”

In Building E ective Evaluation Capacity: Lessons from Practice, eds. Richard

Boyle and Donald Lemaire, 53–73. New Brunswick, NJ: Transaction Publishers.

Stevahn, Laurie, Jean A. King, Gail Ghere, and Jane Minnema. 2005. “Establishing

Essential Competencies for Program Evaluators.” American Journal of Evaluation

26 (1): 43–59.

Toulemonde, Jacques. 1999. “Incentives, Constraints, and Culture-Building as

Instruments for Development of Evaluation Demand.” In Building E ective

Evaluation Capacity: Lessons from Practice, eds. Richard Boyle and Donald

Lemaire, 153–68. New Brunswick, NJ: Transaction Publishers.

Treasury of Board of Canada Secretariat. 2005. Improving the Professionalism of

Evaluation. Final report.

http://www.tbs-sct.gc.ca/eval/dev/Professionalism/profession_e.asp.

World Bank. 1999. Evaluation Capacity Development: A Diagnostic Guide and Action

Framework. ECD Working Paper 6, Operations Evaluation Department, Washington,

DC.

———. 2006. Diagnostic Guides. Washington, DC.

http://www.worldbank.org/ieg/ecd/diagnostic_guides.html.

Вэб хуудас

Campbell, Patricia B., and Beatriz Chu Clewell. 2008. Building Evaluation Capacity:

Designing a Cross-Project Evaluation. Guide I. Urban Institute, Washington, DC.

http://www.uquebec.ca/observgo/fi chiers/43799_GRA-1a.pdf.

———. 2008. Building Evaluation Capacity: Collecting and Using Data in Cross-Project

Evaluations. Guide II. Urban Institute, Washington, DC.

http://www.uquebec.ca/observgo/fi chiers/42773_GRA-1b.pdf.

Canadian Evaluation Society. www.evaluationcanada.ca.

———. Professional Designation Project.

http://www.evaluationcanada.ca/site.cgis=5&ss=6&_lang=EN.

UNEG (United Nations Evaluation Group).2004a. Evaluation Capacity Development:

A Strategy Paper. http://cfapp1-docs-public.undp.org/eo/evaldocs1/

uneg_2006/eo_doc_350011048.doc.

———. 2004b. Evaluation Capacity Development Task Force: Highlights. http://

cfapp1-docs-public.undp.org/eo/evaldocs1/uneg_2006/eo_doc_562044935.doc.

Weiss, Carol. Evaluating Capacity Development: Experiences from Research and

Development Organizations around the World.

http://www.agricta.org/pubs/isnar2/ECDbood(H-ch7).pdf.

ХАВСРАЛТ

ЭЗХАХБ-ын ХТХ, Хөгжлийн

үнэлгээний сүлжээ, Хөгжлийн хамтын

ажиллагааг үнэлэх:

Гол норм, стандартын хураангуй

Гарчиг

Удиртгал

Үнэлгээг тодорхойлох

Үнэлгээний норм, стандарт боловсруулах

Хэсэг I: ХТХ-ны Хөгжлийн туслалцааны үнэлгээний зарчим

ХТХ-ны Хөгжлийн туслалцааны үнэлгээний зарчмын тойм

Хэсэг II: Үнэлгээний шалгуур

Хэсэг III: Үнэлгээний тогтолцоо ба хэрэглээ: Мэргэжил нэгтэнд зориулсан

ажлын хэрэгсэл: Хяналт болон тооцон үнэлэх

Хэсэг IV: ХТХ-ны Үнэлгээний чанарын стандарт

Part V: Удирдамж баримт бичиг

ХТХ-ны Хөгжлийн үнэлгээний сүлжээ нь Хөгжлийн тусламжийн хорооны

салбар байгууллага юм. Түүний зорилго нь олон улсын хөжлийн хөтөлбөрийн

үр нөлөөг хүчтэй, мэдээлэлжсэн, бие даасан үнэлгээгээр дэмжин сайжруулах

явдал байдаг. Энэ сүлжээ нь хоёр талын хандивлагч, олон талын хөгжлийн 30

байгууллагыг нэгтгэсэн цорын ганц байгууллага билээ: Авсрали, Австри,

Бельги, Дани, Европын холбоо, Финланд, Франц, Герман, Грек, Ирланд, Япон,

Люксембург, Голланд, Шинэ Зеланд, Норвеги, Португаль, Испани, Швед,

Швейцари, Нэгдсэн Вант Улс, Америкийн Нэгдсэн Улс, Дэлхийн банк, Азийн

хөгжлийн банк, Африкийн хөгжлийн банк, Америк хоорондын хөгжлийн банк

Европын сэргээн босголт, хөгжлийн банк, НҮБХХ, ОУВС энэхүү

байгууллагад багтдаг.

Удиртгал

Хөгжлийн туслалцааны хороо (ХТБ)- ны Хөгжлийн үнэлгээний

сүлжээ нь ЭЗХАХБ-ын гишүүн орнууд, олон талын хамтын

ажиллагааны байгуулагууд дахь хөгжлийн хамтын ажиллагааны

байгууллагуудын үнэлгээний менежер, мэргэжилтэн нарыг

цуглуулдаг олон улсын форум юм. Түүний зорилго нь олон улсын

хөгжлийн хөтөлбөрийн үр нөлөөг хүчтэй, мэдээлэлжсэн, бие даасан

үнэлгээгээр дэмжин сайжруулах явдал байдаг. Сүлжээ нь ЭЗХАХБын

ХТХ-ны салбар байгууллага юм.

ХТХ-ны Хөгжлийн үнэлгээний сүлжээний эрхэм зорилгын гол

бүрэлдэхүүн нь хөгжлийн үнэлгээнд зориулж олон улсын хэмжээнд

тохиролцсон норм, стандарт боловсруулах явдал юм. Энэ нь

үнэлгээний бодлого, дадлагыг мэдээлж, тусламжийн үр нөлөөний

талаар гаргасан Парисийн тунхаглалын амлалтад нийцсэн уялдаа

холбоо бүхий чиг хандлагад хувь нэмэр оруулна. Норм, стандартын

гол үндэс нь туршлагад суурилдаг бөгөөд цаг хугацааны явцад

тусламжийн нөхцөл, орчинтой нийцэн өөрчлөгдөн хувьсдаг. Эдгээр

норм, стандарт олон улсын мэдээллийн төв болж үйлчлэх ба өндөр

чанартай үнэлгээгээр дамжин хөгжлийн үр дүнг сайжруулах гол

хүчин чармайлт болдог. Энд хураангуйлсан норм, стандартыг

нухацтай хэрэглэж, үнэлгээ болгоны зорилго, зорилт, хам сэдэвт

тохируулан болгоомжтой зохицуулах ёстой. Энэхүү хураангуйлсан

баримт бичиг нь үнэлгээний хэт дэлгэрэнгүй гарын авлага биш

болохоор уншигчид ХТХ-ны Хөгжлийн үнэлгээний сүлжээний Вэб

хуудсанд байгаа цогц бичвэрийг ишлэх нь зүйтэй. ХТХ-ны Хөгжлийн

үнэлгээний вэб хуудас: www.oecd.org/dac/evaluationnetwork.

Үнэлгээг тодорхойлохуй

Үнэлгээ гэдэг нь хэрэгжиж байгаа болон дууссан төсөл, хөтөлбөр, эсвэл

бодлого, түүний төлөвлөлт, хэрэгжилт, үр дүнг системтэй, обьектив үнэлэлт,

дүгнэлт байдаг.

Үнэлгээний зорилго нь зорилтын биелэлтийн уялдаа холбоо, хөгжлийн үр

ашиг, үр нөлөө, нөлөөлөл, тогтворжилтыг тодорхойлох явдал юм. Үнэлгээ

үнэмшилтэй, ашиглаж болохуйц мэдээллээр хангах, олж авсан сургамжийг

хандивлагч болон хүлээн авагч орны аль алинд нь шийдвэр гаргах үйл явцад

нэгтгэн ашиглах боломжийг хангана.

Үнэлгээ бас үйл ажиллагаа, бодлого, хөтөлбөрийн үнэ цэнийг, эсвэл ач

холбогдлыг тодорхойлоход хамаарна.

Энэ болон бусад гол тодорхойлолтыг Үнэлгээ ба үр дүнд суурилсан

менежмент дэх гол нэр томьёоны тайлбар тольд хамруулав. Нэр

томьёоны тайлбар толь нь үнэлгээний суурь үзэл баримтлалын

нийтлэг ойлголтыг бий болгодог чадавхи хөгжүүлэх хэрэгсэл болдог.

ХТХ–ны Нэр томьёоны тайлбар толь араб, хятад, голланд, англи,

франц, итали, япон, кишвахили, португал, орос, Испани, швед, хэл

дээр байдаг.

Үнэлгээнд зориулсан норм, стандарт боловсруулах

Хөгжлийн туслалцааны үнэлгээнд зориулсан үндсэн зарчмын

багц (I хэсэгт хураангуйлсан)–ыг ЭЗХАХБ-ын ХТХ 1991 онд

баталсан бөгөөд Үнэлгээний сүлжээнээс үнэлгээнд хандах хандлагын

гол цөм нь болдог. Эдгээр зарчим нь хөгжлийн байгууллагын хүрээн

дэх үнэлгээний тогтолцооны удирдлага болон зохион байгуулалтын

арга хэмжээнд төвлөрдөг.

Үнэлгээний зарчмын 1998 онд хийсэн судалгааны явцад ХТХ-ны

ихэнх гишүүд үндсэн зарчмыг хэрэгжүүлэх талаар ахиц дэвшил

гаргасан бөгөөд тэдгээр нь ач холбогдолтой, хамааралтай байгааг

тайлагнасан байдаг. Энэхүү үнэлгээний суурь зарчмууд нь хөгжлийн

үнэлгээний гол зэрэгцүүлэх хэмжүүр болоод зогсохгүй бас ЭЗХАХБын

ХТХ-ын гишүүдийн хөгжлийн хамтын ажиллагааны

хөтөлбөрүүдийн гүйцэтгэлийг тооцон үнэлдэг олон улсын хэмжээнд

тохиролцсон цорын ганц механизм нь болон үйлчилж байна. Гэхдээ

энэхүү судалгаагаар цаашид өөрчлөн тохируулах шаардлагатай

хэсгийг тодруулах, болон цаашдын хөгжлийн үе шатыг тогтоох илүү

онцлог удирдамж шаардлагатай байгааг харуулсан юм.

ХТХ-ын хөгжлийн туслалцааны үнэлгээний шалгуур (Хэсэг II –т

нарийвчлан харулав) нь үнэлгээний зарчимд суурилж, хэрэглэгдэх

хэмжүүрийн ерөнхий удирдамж болон үйлчлэх бөгөөд хөгжлийн үйл

ажиллагааг тооцож үнэлэхэд тустай юм.

8 жилийн хугацаанд хийсэн судалгаа болон мэргэжил нэгтний хийсэн

дүгнэлтэд үндэслэн 2006 онд хийсэн гишүүн орнуудын үнэлгээний

бодлого, үйл ажиллагааны талаархи нарийн дүн шинжилгээний үр

дүнд Үнэлгээний тогтолцоо ба түүний хэрэглээ: Мэргэжил

нэгтний дүгнэлт, үнэлгээнд зориулсан ажлын хэрэгсэл (Хэсэг III)

баримт бичгийг боловсруулсан. Энэ баримт бичиг хөгжлийн

байгууллага дахь үнэлгээний хүчтэй чиг үүргийг гол элементээр

хангаж, зарчмуудын хэрэгжилтэд ахиц гаргасан юм.

Хэм хэмжээний хүрээ заагийн хөгжил дэх саяхны нэг алхам бол

үнэлгээний чанарын стандартыг тодорхойлсон явдал юм (Хэсэг IV

–д төсөл хэлбэрээр танилцуулав). Эдгээр стандарт үнэлгээний үйл

явц, бүтээгдэхүүнийг удирдамжаар хангаж байгаа болно. Тэдгээр нь

гурван жилийн сорилтын үе шатны дараа 2009-2010 онуудад

хэрэгжиж эхэлнэ.

Эдгээр ерөнхий норм, стандарт дээр нэмээд үнэлгээний тодорхой

талбарт тусгай удирдамж хэрэгцээтэй байгааг хүлээн зөвшөөрсөн

байна. Үнэлгээний туршлага дээр тайлбарласан бичвэрт тулгуурлавал

удирдамжийг олон жилийн турш боловсруулдаг аж. Эдгээр

удирдамж бичиг баримтын хамгийн чухлыг нь Хэсэг V–д

танилцуулж байна.

Хэсэг I: ХТХ–ны Хөгжлийн туслалцааг үнэлэх зарчим

1991 онд ЭЗХАХБ-ын ХТХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр

батлагдсан үнэлгээний зарчмуудыг 1992 онд ХТХ-ны Үр нөлөөтэй

тусламжийн зарчим нэртэйгээр хэвлэгдэв. Энэ бичиг баримтын гол

элементийн тоймыг дор тусгав.

I. Үндсэн агуулга

Энэхүү зарчим нь тусламжийг удирдах үйл явц дахь үнэлгээний

үүргийг удирдамжаар хангах дор дурдсан гол агуулгатай:

• Тусламжийн байгууллага нь ойлгомжтой тогтоосон удирдамж,

арга, үүрэг, хариуцлагын ойлгомжтой тодорхойлолт, тусламжийн

зохион байгуулалт дахь байршил бүхий үнэлгээний бодлоготой

байх ёстой.

• Үнэлгээний үйл явц шударга, бодлого боловсруулалтад хамаарах

үйл явц, хөгжлийн тусламжийн нийлүүлэлт нь удирдлагаас

тусдаа, бие даасан байх ёстой.

• Үнэлгээний үйл явц үр дүнгийн хувьд аль болох нээлттэй, өргөн

хүрэээнд авч болохоор байх ёстой.

• Үнэлгээ нь ач холбогдолтой байхын тулд түүнийг хэрэглэдэг байх

ёстой. Бодлого боловсруулагч болон хэрэгжүүлэгч ажилтнуудын

аль алиныг нь эргэх мэдээллээр хангах нь нэн чухал.

• Үнэлгээнд хүлээн авагч болон хандивлагч нарын хоёулантай нь

түншлэх нь зайлшгүй чухал; тэдгээр нь хүлээн авагчийн

институцийн байгууллын чухал тал нь бөгөөд хүлээн авагчийн

үүрэх захиргааны ачааллыг бууруулдаг.

• Тусламжийн үнэлгээ болон түүний шаардлага тусламжийн

төлөвлөлтийн гараанаас эхлэн салшгүй хэсэг нь болох ёстой.

Тусламжийн үйл ажиллагаагаар хүрэх ёстой зорилтын

ойлгомжтой тодорхойлолт нь зорилтын үнэлгээний урьдчилсан

нөхцөл мөн. (Зүйл. 4)

II. Үнэлгээний зорилго

Үнэлгээний гол зорилго нь:

• олж авсан сургамжийн эргэх мэдээллээр дамжуулан ирээдүйн

тусламжийн бодлого, хөтөлбөр болон төслийг сайжруулах;

• мэдээллийг нийтэд хүргэх зэргээр хариуцлагын тогтолцооны

суурийг тавих.

Алдаа дутагдал болон амжилтыг үнэлэх замаар үнэтэй мэдээллийг

олж авдаг бөгөөд хэрвээ түүнийг оновчтойгоор эргэж мэдээлэх юм

бол тусламжийн хөтөлбөр, төслийн ирээдүйг сайжруулж чадна.

(Зүйл. 6)

III. Шударга үнэнч ба бие даасан байдал

Үнэлгээний үйл явц шударга, бодлого боловсруулалтад хамаарах үйл

явц, хөгжлийн туслалцааны нийлүүлэлт нь удирдлагаас тусдаа, бие

даасан байх ёстой. (Зүйл. 11)

Шударга, үнэнч явдал үнэлгээний үнэмшилд болон олж илрүүлсэн

мэдээлэл, дүн шинжилгээ, дүгнэлтэнд гарах ташаа гажуудлаас

сэргийлэхэд хувь нэмрээ оруулдаг. Бие даасан байдал нь үнэлгээг

хууль ёсны болгох, хэрвээ бодлого боловсруулагчид болон

менежерүүд өөрсдийнхөө үйл ажиллагааг үнэлэхэд ганцаараа үүрэг

хариуцлага хүлээсэн бол гарах боломжтой ашиг сонирхлын зөрчлийг

бууруулна. (Зүйл. 12)

Үнэлгээний чиг үүргийг хөгжлийн тусламжийг төлөвлөж, удирддаг

шугамын удирдлагаас салгасан нөхцөлд л шударга үнэнч явдал, бие

даасан байдалд хамгийн сайн хүрч чадна. Үүнийг шууд сайд,

хөгжлийн туслалцаа хариуцдаг байгууллагын тэргүүн, байгууллагын

зөвлөлийн дарга, эсвэл захирагч нарт тайлагнадаг үнэлгээний төв

нэгжтэй байгаа үед гүйцэлдүүлнэ. Үнэлгээний зарим чиг үүргийг

удирдлагад өгч төв нэгжид, эсвэл хангалттай өндөр хэмжээний

удирдлагын бүтэц, эсвэл хөтөлбөрийн шийдвэр гаргах үүрэгтэй

удирдлагын хороо зэрэгт тайлагнаж байх ёстой хэмжээ байж болох

юм. Энэ тохиолдолд үнэлгээний үйл явц, үр дүнд буулт хийж, найр

тавихаас хүчин чармайлт болгон зайлсхийж байх ёстой.

Ямар ч хандлага сонгосон бай зохион байгуулалтын арга хэмжээ,

горим нь үнэлгээний дүгнэлтийг хөтөлбөр, бодлого боловсруулалтад

холбох явдлыг хөнгөвчлөх ёстой. (Зүйл. 16)

IV. Үнэмшилтэй, найдвартай байдал

Үнэлгээний үнэмшилтэй, найдвартай байдал нь үнэлгээчийн мэдлэг

чадвар, бие даасан байдал, үнэлгээний үйл явцын ил тод байдлаас

шалтгаална. Үнэмшилтэй, найдвартай байдал нь үнэлгээ амжилтын

хажуугаар алдаа дутагдалыг ч мөн мэдээлэх ёстой гэж шаарддаг.

Дүрэм ёсоор, хүлээн авагч орон, үнэмшилтэй, найдвартай байдал

амлалтыг дэмжихийн тулд үнэлгээнд бүрэн хэмжээгээр оролцох

ёстой. (Зүйл. 18)

Үнэлгээний үйл явцын ил тод байдал түүний үнэмшилтэй, хууль

ёсны болоход онцгой чухал. ... .(Зүйл. 20)

V. Ач холбогдолтой байх

Шийдвэр гаргалтад нөлөөлөхийн тулд үнэлгээний дүнд олж

илрүүлсэн мэдээллийг уялдаа холбоотой, ач холбогдолтой гэж хүлээн

авахуйцаар, ойлгомжтой бөгөөд товч танилцуулах ёстой. Тэдгээр нь

хөгжлийн хамтын ажиллагаанд хамрагдаж байгаа олон талын янз

бүрийн сонирхол, хэрэгцээг бүрэн тусгах ёстой. . . . (Зүйл. 21)

Шийдвэр гаргах үйл явцад шаардлагатай үед тэдгээрийг авч хэрэглэж

болохуйц байх утгаар үнэлгээ нь цаг үеэ олсон байх ёстой. Энэ нь

үнэлгээ хөтөлбөр, төслийн гүйцэтгэлийн явцын янз бүрийн үе шатад

чухал үүрэг хүлээдэг, зөвхөн өнгөрсний дараа хийх оролдлого биш

гэдгийг харуулж байгаа юм. Үйл ажиллагааны явцын хяналшинжилгээг

хийх нь хэрэгжүүлж буй ажилтнуудын үүрэг байдаг.

Үйл ажиллагааны төлөвлөгөөнд бие даасан үнэлгээний ажилтнууд

үнэлгээ хийх заалт нь байнгын хяналт-шинжилгээний чухал нөхвөр

болдог. (Зүйл. 22)

VI. Хандивлагч, хүлээн авагчийн оролцоо

. . . үнэлгээний үйл явцад хандивлагч болон хүлээн авагчийг

боломжтой бүх газар оролцуулна. Үнэлгээний дүнд олж илрүүлсэн

мэдээлэл хоёр талд хоёуланд нь хамааралтай учраас үнэлгээний

ажлын даалгавар талууд тус бүрийн санаа зовоосон асуудлыг

шийдвэрлэх, үнэлгээ нь тэдгээрийн холбогдох үйл ажиллаганы үр

нөлөөний талаархи үзэл бодлыг тусгаж өгөх ёстой. Үнэлгээний

туршид шударга, бие даасан байх зарчмыг хандивлагч болон хүлээн

авагч талд адилхан хэрэглэх ёстой. Оролцоо, шударга байдал нь

үнэлгээний чанарыг сайжруулах бөгөөд тэр нь хүлээн авагч тал

хандивлагчийн дараа ганцаараа үүрэг хариуцлага хүлээх учраас

эргээд урт хугацааны тогтворжилтод ач холбогдолтой байдаг. (Зүйл.

23)

Хаана л тохиромжтой байна тэнд холбогдох бүх бүлгийн үзэл бодол,

мэдлэг чадвар үнэлгээний салшгүй хэсгийг бүрдүүлэх ёстой. (Зүйл.

24)

Холбогдох бүх талыг хамруулснаар хийх явцдаа суралцах таатай

боломж олгох ба хүлээн авагч орны ур чадвар, чадавхийг бэхжүүлдэг

бөгөөд энэ нь байгууллагын болон удирдлагын хөгжлийг сургалт

болон бусад түшиж тулах хэрэгслээр дамжуулан хөхиүлэн дэмжих

чухал зорилт байдаг. (Зүйл. 25)

VII. Хандивлагчийн хамтын ажиллагаа

Хандивлагчид хоорондоо хамтран ажиллах нь бие биеэсээ суралцах,

даврхардал гарахаас сэргийлэхэд зайлшгүй чухал байдаг.

Хандивлагчдын хамтын ажиллагааг үнэлгээний арга боловсруулах,

тайлан, мэдээллээ хуваалцах, үнэлгээний дүнд олж илрүүлсэн

мэдээллийн хүртээмжийг сайжруулахын тулд урамшуулбал зохих

зүйл мөн. Хандивлагчдын хамтын үнэлгээг бие биесийн горим болон

хандлагын ойлголтыг сайжруулах, хүлээн авагчийн захиргааны ачааг

багасгахын тулд дэмжин тэтгэх ёстой. Хамтын үнэлгээний

төлөвлөлтийг хөнгөвчлөхийн тулд хандивлагчид үнэлгээний

төлөвлөгөөгөө бодит хэрэгжүүлэлтээс нэлээд өмнө системтэйгээр

солилцож байх ёстой. (Зүйл. 26)

VIII. Үнэлгээг төлөвлөх

Ерөнхий төлөвлөгөөг хөгжлийн тусламжийн үйл ажиллагааны

үнэлгээний байгууллага боловсруулах ёстой. Тийм төлөвлөгөөг

нарийн бодож боловсруулахдаа үнэлэх ёстой үйл ажиллагааг зохих

ангилалд зохион байгуулах ёстой. Эдгээр ангиллуудын хүрээнд

үнэлгээний тэргүүлэх зорилтыг тогтоож, цаг хугацааг нь тавьж өгнө

(Зүйл. 27).

Ингэж хийж эхлээгүй тусламжийн байгууллага үнэлгээний

удирдамж, эсвэл стандарт нарийвчлан боловсруулах хэрэгтэй. Эдгээр

нь үнэлгээ явуулах, тайлагнахад зориулсан удирдамж өгч, зайлшгүй

байх ёстой шаардлагыг тодорхойлно. (Зүйл. 31)

IX. Үнэлгээг төлөвлөх, хэрэгжүүлэх

Үнэлгээ бүрийг төлөвлөх ёстой бөгөөд дараахь зорилгоор ажлын

удирдамж гаргана:

• дүгнэлтийг хэн хүлээн авахыг тодорхойлох зэргээр үнэлгээний

зорилго, хамрах хүрээг тодорхойлно;

• үнэлгээний явцад хэрэглэх аргыг тайлбарлаж;

• төсөл/хөтөлбөрийн гүйцэтгэлийг харьцуулан тооцож үнэлэх

стандартыг тодорхойлох;

• үнэлгээг явуулж дуусгахад шаардагдах нөөц, цаг хугацааг тогтоох

(Зүйл. 32)

Үнэлгээнд шийдвэрлэх асуултыг тодорхойлох нь зайлшгүй чухал

бөгөөд түүнийг ихэнхдээ үнэлгээний “асуудал” гэж иш татдаг.

Энэхүү асуудал үнэлгээний үйл явцад зориулан залан жолоодож

болохуйц хүрээ заагаар, дүгнэлт, зөвлөмжийг ойлгомжтой тогтоох

сууриар хангаж өгдөг. . . . (Зүйл. 35)

X. Тайланг түгээн тархаах, эргэж мэдээлэх

Үнэлгээний тайлан ойлгомжтой, техникийн бус энгийн хэллэгээр

бичигдэх ба дараахь элементийг агуулна: гүйцэтгэлийн хураангуй;

үнэлэгдэж буй үйл ажиллагааны танилцуулга; үнэлгээнд хэрэглэсэн

аргын тодорхойлолт; олж илрүүлсэн гол мэдээлэл; авсан сургамж;

дүгнэлт болон зөвлөмж (тэр нь тайлангаас тусдаа байж болно). (Зүйл.

39)

Өнгөрсөн болон ирээдүйн үйл ажиллагаа хоорондын холбоос болдог

учраас эргэх мэдээлэл үнэлгээний зайлшгүй чухал хэсэг нь байдаг.

Үнэлгээний үр дүнг ирээдүйн бодлого, хөтөлбөрийн боловсруулалтад

ашиглах явдлыг хангах үүднээс холбогдох бүх талыг хамруулсан

эргэх мэдээллийн механизм тогтоох шаардлагатай байдаг. Эдгээр нь

үнэлгээний хороо, семинар, сургалт, автомат тогтолцоо, эргэх

мэдээллийн горим зэрэг арга хэмжээг багтаасан байдаг. Сүлжээ

байгуулах, дотоод харилцаа холбоо гэх мэт албан бус хэрэгслийг

бодол санаа, мэдээллийг түгээн дэлгэрүүлэхэд ашиглаж бас болно.

Үр нөлөөтэй байлгахын тулд эргэх мэдээллийн үйл явц ажилтан,

төсвийн хөрөнгө, түүнчлэн ахлах удирдлагын болон бусад оролцогч

талын дэмжлэг шаарддаг. (Зүйл. 42)

Хөгжлийн тусламжийн үнэлгээнд зориулсан ХТХ-ны зарчмын

хяналт

Тусламжийн үнэлгээний Ажлын хэсгүүд (одоо ХТХ-ны хөгжлийн

үнэлгээний сүлжээ)-ийн гишүүд 1998 онд ХТХ-ны хөгжлийн

туслалцааны үнэлгээний зарчмыг хэрэглэсэн туршлагаа хянан судлах

ажлыг хийж дуусгажээ. Зорилт нь тэдгээрийн нөлөөлөл, ач

холбогдол, уялдаа хамаарлыг тооцож үнэлэх, зөвлөмж өгөхийн тулд

зарчмын хэрэгжилт, ашиглалтыг шалгах явдал байв. Дор үзүүлсэн

ишлэл тус зарчмыг хэрэгжүүлэхээр одоо хийж байгаа хүчин

чармайлтыг харуулж, энэ бичиг баримтын Хэсэг II–V-д

танилцуулсан, хожмын зарим нэг ажлын арга замыг зааж байгаа юм.

Дэлгэрэнгүй тайлан нь үнэлгээч, хэрэглэгчээс өгсөн нарийвчилсан

мэдээлэл, дүгнэлт болон цаашдын зөвлөмжийг агуулж байгаа болно.

Хөгжлийн хамтын ажиллагаанд дахь үнэлгээ хувьсаж, анхаарал

хандуулдаг асуудал нь өөрчлөгдөж байгааг энэхүү судалгаа

харуулсан юм. Сүлжээний ихэнх гишүүд үнэлгээний төв алба нь

тэднийг тусламжийн үр нөлөөнд хүчтэй төвлөрсөн шинэ үүрэгтэй

болгож байгааг хүлээн зөвшөөрчээ. Түүнчлэн, үнэлгээний төв алба

уламжлалт төслийн үнэлгээнээс салж, хөтөлбөр, салбар, сэдэв, улс

орны тусламжийн үнэлгээ рүү шилжих болсон байна. ЭЗХАХБ-ын

орнуудад хөгжлийн тусламж дахь дотоодын сонирхол өсөн нэмэгдэв.

Тэд төвлөрлийг сааруулсан үнэлгээнд ихээхэн сонирхох болсныг

мэдээлсэн бөгөөд энд бас хөгжиж байгаа орнуудад үнэлгээ хийж

эхэлснийг харуулах нотолгоо ч байлаа.

Ихэнх гишүүд ХТХ-ны хөгжлийн туслалцааны үнэлгээний зарчмын

мөн чанарт зохицох нийцэл өндөр зэрэгт хүрснийг тайлагнажээ. Тэд

бас өөрсдийн ажлыг хөтлөх, зарим тохиолдолд үнэлгээний төвийг

өөрчлөн зохион байгуулахад тэдгээр нь ашиг тустай, хамааралтай

болохыг мэдэгджээ. Энэ үр дүнд сууурилсан зарчмууд нь хүчин

төгөлдөр, үндэслэлтэй хэвээр байна гэж дүгнэсэн байна.

Гэлээ ч, гол талбарт зарчмуудыг удирдамж (ө.х. сайн болон хамгийн

сайн туршлага)-аар хангаж, бэхжүүлэх шаардлага байгааг хүлээн

зөвшөөрчээ. Эдгээрт дараахь арга зам орж байна: түншлэл олж

авахын тулд шаардлагатай бие даасан байдал, оролцоо хоорондын

тохиролцоог үр нөлөөтэй жолоодох; үнэлгээний соёлыг хөхиүлэн

дэмжих; орны хөтөлбөр болон хамтын үнэлгээ хэрэгжүүлэх;

түншлэлийг хөхиүлэн дэмжих; болон хүмүүнлэгийн тусламжийг

үнэлэх.

Хэсэг II: Үнэлгээний шалгуур

Хамтын ажиллагааны хөтөлбөр, төслийг үнэлэхдээ ХТХ-ны хөгжлийн

туслалцааны үнэлгээний зарчимд тайлбарласан дараахь шалгуурыг

авч үзэх нь ашиг тустай.

Уялдаа хамаарал

Хүртэх бүлэг, хүлээн авагч, хандивлагч нарын тэргүүлэх зорилт,

бодлогод тусламжийн үйл ажиллагааны нийцэж байгаа хэмжээг

хэлдэг.

Хөтөлбөр, төслийн хамаарлыг үнэлэхдээ дараахь асуултыг авч үзэх

нь ашиг тустай:

• Хөтөлбөрийн зорилт ямар хэмжээнд хүчин төгөлдөр хэвээр байна

вэ

• Хөтөлбөрийн үйл ажиллагаа, гарц нь ерөнхий зорилго, түүний

хүрэх зорилтод нийцэж байна уу

• Хөтөлбөрийн үйл ажиллагаа, гарц нь зорьж буй нөлөөлөл,

үйлчлэлтэй зохицож байна уу

Үр дүнтэй байх

Тусламжийн үйл ажиллагаа дэвшүүлсэн зорилтдоо хэр хүрч байгааг

хэмжих хэмжүүр юм. Хөтөлбөр, төслийн үр нөлөөг үнэлэхдээ

дараахь асуултыг авч үзэх нь ашиг тустай:

• Зорилтод ямар хэмжээнд хүрсэн буюу хүрэх магадлалтай байна вэ

• Зорилтод хүрэх, эсвэл эс хүрэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл юу вэ

Үр ашиг

Үр ашиг нь гарцын тоон болон чанарын хэмжигдэхүүн бөгөөд орцтой

нь харьцуулдаг. Энэ нь хүсэмжит үр дүнд хүрэхийн тулд тусламжийн

хамгийн боломжтой хямд нөөц хэрэглэсэн хэмжээг тооцож үнэлэхэд

хэрэглэдэг эдийн засгийн нэр томьёо юм. Энэ нь ерөнхийдөө хамгийн

үр нөлөөтэй үйл явц хэрэглэсэн эсэхийг ижил гарцад хүрэх өөр арга

ашиглан харьцуулахыг шаарддаг. Хөтөлбөр, төслийн үр ашгийг

үнэлэхдээ дараахь асуултыг авч үзэх нь ашиг тустай:

• Үйл ажиллагааны зардал үр ашигтай байв уу

• Зорилтдоо хугацаанд нь хүрч чадсан уу

• Өөр сонголттой харьцуулбал хөтөлбөр, төсөл хамгийн үр ашигтай

замаар хэрэгжсэн үү

Үр нөлөө

Хөгжлийн үйл ажиллагааны дүнд шууд ба шууд бус, санаатай болон

санамсаргүйгээр бий болсон эерэг болон сөрөг өөрчлөлт юм. Энэ нь

гол нөлөөлөл болон орон нутгийн нийгэм, эдийн засаг, хүрээлэн

байгаа орчин болон хөгжлийн бусад үзүүлэлтэд хэрэгжүүлсэн үйл

ажиллагаанаас үүдсэн үйлчлэлийг өөртөө багтаадаг. Ийнхүү судлан

шинжлэх нь санаатай болон санамсаргүй үр дүнд санаа тавьж,

худалдаа, санхүүгийн байдлын нөхцөл болзолд гарсан өөрчлөлт зэрэг

гадаад хүчин зүйлийн эерэг болог сөрөг нөлөөллийг бас өөртөө

агуулдаг.

Хөтөлбөр, төслийн нөлөөллийг үнэлэхдээ дараахь асуудлыг авч үзэх

нь ашиг тустай:

• Хөтөлбөр, төслийн үр дүнд юу болж өнгөрөв

• Хүртэгчдэд үйл ажиллагаа ямар ялгаа оруулав

• Хичнээн хүн үйлчлэлд нь өртсөн бэ

Тогтворжилт

Тогтворжилт нь хандивлагч нар санхүүжилтээ татсаны дараа үйл

ажиллагааны үр өгөөж үргэлжилсээр байх эсэхийг хэмжихэд

анхаардаг. Хөтөлбөр, төслийн тогтворжилтыг үнэлэхдээ дараахь

асуудлыг авч үзэх хэрэгтэй:

• Хандивлагчийн санхүүжилт зогссоны дараа хөтөлбөр, төслийн үр

өгөөж ямар хэмжээнд үргэлжлэх вэ

• Хөтөлбөр төслийн тогтворжилтын ололт, эс ололтод нөлөөлөх гол

хүчин зүйл юу вэ

Хэсэг III: Үнэлгээний тогтолцоо, ашиглалт: Мэргэжил нэгтний

хяналт, тооцоот үнэлгээний ажлын хэрэгсэл

Энэ ажлын хүрээ заагийг найман жилийн хугацаанд явуулсан

мэргэжил нэгтний үнэлгээний нарийн нягт шинжилгээнд суурилан

2006 оны 3 дугаар сард боловсруулдсан юм. Үүнийг үнэлгээний чиг

үүргийг бэхжүүлэх, хөгжлийн байгууллагад ил тод байдал,

хариуцлагын тогтолцоог хөхиүлэн дэмжих зорилгоор төлөвлөсөн юм.

Ер нь бол үүнийг мэргэжил нэгтний хяналт, тусламжийн

байгууллагад үнэлгээний практикийг сайжруулах удирдлагын

хэрэгсэл болгож боловсруулсан юм.

1. Үнэлгээний бодлого: үнэлгээний нэгжийн үүрэг, хариуцлага

болон зорилт

• Яам эсвэл агентлаг үнэлгээний бодлоготой байна уу

• Бодлого нь тусламжийн зохион байгуулалтын бүтцийн доторхи

үнэлгээний нэгжийн үүрэг, засаглалын бүтэц, албан тушаалыг

тайлбарлан бичиж үү

• Үнэлгээний чиг үүрэг нь бүхий л хөгжлийн хамтын ажиллагааны

хөтөлбөрийг ашиг тустай байхуйцаар хамарч чадаж байна уу

• Бодлогод зааснаар бол зохион байгуулалтын сургамж,

хариуцлагын тогтолцоонд үнэлгээ хэрхэн хувь нэмэр оруулж

байна вэ

• Байгууллагын дотор үнэлгээ, аудитын талаархи ойлголт ямар

байна вэ

• Тусламжийн хоёроос дээш байгууллагатай улс оронд тус тусын

үнэлгээний нэгжийн үнэлгээний үүргийг хэрхэн тодорхойлж,

зохицуулж байна вэ

➤ Тусламжийн байгууллага дотор үнэлгээний бодлогыг хэр

хүрэлцээтэй мэдэж, хэрэгжүүлж байна вэ

2. Шударга ёс, ил тод, бие даасан байдал

• Үнэлгээний нэгж болон үнэлгээний үйл явц дээд удирдлагаас хэр

хэмжээтэй бие даасан байна вэ

• Үнэлгээний нэгжийн бие даасан байдлыг хангах/саад болох албан

ёсны болон бодит хөдөлгөгч нь юу вэ

• Тусламжийн хөтөлбөр түүний хэрэгжилтийн амжилт, бүтэлгүйтэл

илрүүлэхэд олсон үнэлгээний нэгжийн туршлага юу вэ

• Үнэлгээний үйл явц түүний үнэмшил, хууль ёсны байдлыг

хангахад хангалттай ил тод байна уу Үнэлгээний дүгнэлтийг

зохих ёсоор олон нийтийн хүртээл болгосон байна уу

• Бие даасан байдал болон тогтолцоогоор хариуцдаг дээд

удирдлагатай харилцан ажиллах хэрэгцээ хоорондын тэнцэл ямар

байна вэ

➤ Үнэлгээний үйл явц болон тайланг үнэлгээнд хамааралгүй,

байгууллагын гаднах бусад талууд шударга гэж хүлээн авсан уу

3. Нөөц ба ажилтнууд

• Үнэлгээг санхүүгийн болон ажилтнуудын зохистой нөөцөөр

дэмжсэн үү

• Үнэлгээний нэгж зориулалтын төсөвтэй юу Энэ нь жил бүрийнх

үү эсвэл олон жилийнх үү Төсөв эргэх мэдээллийг дэмжихийг

зорьсон үйл ажиллагаа, үнэлгээний мэдлэг, үнэлгээ болон

удирдлагын ашиглалтыг хамардаг уу

• Ажилтнууд үнэлгээний талаар тодорхой мэдлэг туршлагатай юу

Хэрэв үгүй бол, тэд боломжтой сургалтанд хамрагдсан уу

• Мэргэшил, шударга ёс, ёс суртахууны зохих шаардлагын дагуу

сонгон шалгаруулж авах бодлого байна уу

4. Үнэлгээний түншлэл ба чадавхи бүрдүүлэлт

• Хүртэгч үнэлгээний үйл явцад ямар хэмжээгээр оролцож байна

вэ

• Байгууллага нь дотоодын, эсвэл тийм бололцоо байхгүй бол,

гуравдагч талын үнэлгээчээс хэр хэмжээнд хамааралтай байдаг

вэ

• Байгууллага нь түншийн удирдан явуулж байгаа үнэлгээнд

оролцож байв уу

• Түнш оронд сургалт болон чадавхи бий болгох хөтөлбөрт тухайн

нэгж оролцож байв уу

➤ Үнэлгээний явц, чанар, бие даасан байдал, зорилтод байдал, ач

холбогдол, түншлэлийн нөхцөл болзлоор шалгасан

байгууллага/орны дэмжлэгт бүтээгдэхүүнийг түнш/хүртэгч/орон

нутгийн ТББ хэрхэн ойлгож байна вэ

5. Чанар

• Үнэлгээний чанар (тайлан, үйл явц зэрэг)-ыг үнэлгээний нэгж

хэрхэн хангаж байна вэ

• Байгууллага үнэлгээ явуулах удирдамжтай, түүнийг нь холбогдох

сонирхогч тал ашиглаж байна уу

• Байгууллага өөрийнхөө үнэлгээний тайланг тооцон үнэлэх,

сайжруулах стандарт, зэрэгцүүлэх жишиг боловсруулж, баталсан

уу

➤ Үнэлгээний бүтээгдэхүүн/үйл явцын чагарыг хэрхэн хүлээн

авч байна вэ

6. Төлөвлөлт, зохицуулалт, жигдрүүлэлт

• Тодорхой тогтоосон хуваарьт нийцүүлэн ирээдүйн үнэлгээгээ

төлөвлөсөн урт хугацааны үнэлгээний төлөвлөгөө тус

байгууллагад байна уу

• Үнэлгээний төлөвлөгөөг хэрхэн боловсруулсан бэ Тэргүүлэх

зорилтыг байгууллагын дотор хэн , яаж тодорхойлсон бэ

• ХТХ-ны гишүүдийн дунд ХАТ-ын хариуцлага хоёр болон түүнээс

дээш байгуллага хоорондоо хуваагдсан бол үнэлгээний чиг

үүргийг хэрхэн зохион байгуулсан байна вэ

• Үнэлгээний нэгж нь өөрийнхөө хийж буй үнэлгээг бусад

хандивлагч нарынхтай зохицуулж байна уу

• Газар дээр нь хийх үнэлгээний үйл ажиллагааг хэрхэн

зохицуулсан байна вэ Үнэлгээний эрх мэдэл төвлөрсөн,

төвлөрлийг сааруулсан аль нь болох

• Үнэлгээний нэгж хамтын/олон талт үнэлгээнд оролцдог уу

• Үнэлгэний нэгж/тусламжийн байгууллага бусад хандивлагч

байгууллагаас ирүүлсэн үнэлгээний мэдээллийг ашигладаг уу

• Байгууллага олон талт байгууллагад оруулсан хувь нэмрээ ямар

аргаар тооцож үнэлдэг вэ Олон талт байгууллагын үнэлгээний

тогтолцооноос ямар хэмжээнд хамааралтай байдаг вэ

7. Түгээн тархаалт, эргэх мэдээлэл, мэдлэгийн удирдлага болон

сургамж

• Үнэлгээний дүгнэлтийг хэрхэн түгээж тархаадаг вэ Тайлангаас

гадна ямар нэгэн харилцаа холбооны хэрэгсэл бий юу (Хэвлэлийн

мэдээ, хэвлэлийн бага хурал, товч агуулга, жилийн тайлан нь

нэгтгэсэн дүгнэлтийг өгч байна уу)

• Үнэлгээний үр дүнг бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч

ажилтнууд, олон нийтийг эргэх мэдээллээр хангах ямар механизм

байна вэ

• Үнэлгээнээс гарсан мэдлэг ажилтан, сонирхогч талд хүртээмжтэй

байх явдлыг хангах ямар механизм байна вэ

➤ Үнэлгээг ажилтнууд “суралцах хэрэгсэл” хэмээн авч үзэж

байна уу

8. Үнэлгээний ашиглалт

• Байгууллагын гадна талд гол хэрэглэгч нь хэн бэ

• Үнэлгээ парламент, аудитын газар, Засгийн газраас илэрхийлсэн

мэдээллийн хэрэгцээнд хариулж чадаж байна уу

• Үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх, түүний мөрөөр

арга хэмжээ авах явдлыг хангах тогтолцоо байна уу

• Тусламжийн байгууллага/яам холбогдох сонирхогч талаас

ирүүлсэн дүгнэлтийг бататгах явдлыг яаж дэмждэг вэ (ж.нь.

хяналтын бүлэг, зөвлөхүүдийн зөвлөл, тандах товчоогоор

дамжуулан)

• Бодлого боловсруулалтад үнэлгээ хэрэглэхийг дэмжих явдлыг

хангах шийдвэр гаргах үйл явцтай холбоос байна уу

• Үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийн дагуу арга хэмжээ авах

байдлаар эхэлсэн томоохон үйл ажиллагаа, бодлогын

өөрчлөлтийн саяхны жишээ байна уу

• Үнэлгээ нь хариуцлагын тогтолцооны механизм болон үйлчилж

байгаа жишээ байна уу

➤ Үнэлгээний ач холбогдол, үр нөлөөний талаар үнэлгээнд

хамааралгүй талууд (ажиллагаа болон бодлогын хэлтэс, талбайн

алба г.м.) ямар ойлголттой байна вэ

Хэсэг IV: ХТХ-ны үнэлгээний стандарт

ХТХ-ны Үнэлгээний чанарын стандартыг гурван жилийн хугацаатай

туршилт хийхээр 2006 онд баталсан байна. Гишүүн орнууд,

сонирхогч талууд Стандартыг хэрэглэсэн туршлагынхаа талаар

түүнийг эцэслэн тохирох үед буюу 2009 онд мэдээлэх юм.

Стандарт нь ХТХ-ны Хөгжлийн тусламжийн үнэлгээний зарчмуудыг

баримталдаг үнэлгээг шударга ёс, бие даасан байдал, үнэмшил, ач

холбогдолтой байдал зэрэгтэй шууд холбоотой бөгөөд үүнийг эдгээр

зарчмуудтай хамтад нь уншин судлах ёстой. Эдгээр зарчим нь

хөгжлийн байгууллага дахь үнэлгээний тогтолцооны удирдлага,

зохион байгуулалтад төвлөрдөг юм; эсрэгээрээ, стандарт нь үнэлгээ

явуулах, тайлагнах удирдамжаар хангадаг. Стандарт чанарын

үнэлгээний үйл явц, бүтээгдэхүүнд шаардлагатай гол тулгуурыг

тодорхойлно. Стандарт нь сайн туршлагын удирдамжийг тогтоох ба

хөгжлийн үнэлгээний чанарыг сайжруулахыг зорьдог. Стандартыг

үнэлгээ болгонд заавал мөрдөх ёстой биш ч тэдгээрийг аль болох

өргөн хүрээнд ашиглах, боломжтой газарт богино тайлбар гаргаж

байх хэрэгтэй юм.

1. Үнэлгээний мөн чанар, зорилго, зорилт

1.1 Үнэлгээний мөн чанар

Үнэлгээг яагаад, хэний төлөө хийж байгаа, яагаад тодорхой

хугацааны нэг цэгт хийж байгаа зэргийг тайлбарлана.

1.2 Үнэлгээний зорилго

Үнэлгээний зорилго нь түүний суралцах, хариуцлагын

тогтолцооны чиг үүрэгтэй нэг шугаманд байна. Жишээлбэл

үнэлгээний зорилго дараахь зүйл байж болох юм:

• Тусламжийн бодлого, горим, эсвэл арга барилыг

сайжруулахад хувь нэмэр оруулах

• Төсөл/хөтөлбөрийг үргэлжлүүлэх, зогсоох асуудлыг

авч үзэх

• Тусламжийн зардлыг сонирхогч талд болон татвар

төлөгчдөд зориулж тайлагнах

1.3 Үнэлгээний зорилго

Үнэлгээний зорилго нь тэрээр юунд хүрэх гэж байгааг тодорхойлдог.

Жишээлбэл:

• Тодорхой хөгжлийн үйл ажиллагааны үр дүн (гарц, үр

дагавар, нөлөөлөл)-г тогтоож, үр нөлөө, үр ашиг,

хамаарлыг тооцож үнэлдэг;

• Тодорхой бодлого, хөтөлбөртэй холбоотой олж

илрүүлсэн мэдээлэл, дүгнэлт, зөвлөмжөөр хангана.

2. Үнэлгээний хамрах хүрээ

2.1 Үнэлгээний хамрах хүрээ

Үнэлгээний хамрах хүрээ нь хамрагдсан асуудлууд,

зарцуулсан мөнгөн дүн, цаг, төрөл бүрийн хөндлөнгийн

оролцоо, газар зүйн хамралт, хүртэх бүлэг гэх мэт үнэлгээнд

дурдагдсан хөгжлийн оролцооны бусад элментүүдийг

тодотгон тодорхойлдог.

2.2 Хэрэгжүүлсэн ажиллагааны логик ба олж илрүүлсэн мэдээлэл

Үнэлгээний тайлан нь товчхондоо орц, үйл ажиллагаа, үр

дагавар болон үр нөлөө зэрэг өөр өөр түвшний мэдээллийг

хооронд нь ялгах ба оролцооны логикийг илэрхийлж, тооцож

үнэлдэг.

2.3 Үнэлгээний шалгуур

Үнэлгээний тайланд хөгжлийн тусламжийг үнэлэх ХТХ-ны

таван шалгуурыг хэрэглэдэг: уялдөө холбоо, үр ашиг, үр дүн,

үр нөлөө болон тогтвортой байдал. Тухайн үнэлгээнд

хэрэглэж байгаа шалгуурыг хоёрдмол буюу салаа утгагүй

байхаар тодорхойлдог. Хэрвээ зарим шалгуур үүнийг

хангахгүй байх, эсвэл нэмэлт шалгуур хэрэглэсэн бол

үнэлгээний тайланд тайлбарлана.

2.4 Үнэлгээний асуулт

Тавьсан асуулт, түүнчлэн анхны асуултыг дахин хянасан бол,

тэдгээрийг уншигчдад зориулан сайтар баримтжуулж, тэднийг

үнэлгээний баг хангалттай үнэлсэн эсэхийг тооцохуйц болгох

ёстой.

3. Хам сэдэв

3.1 Хөгжил болон улс төрийн хам сэдэв

Үнэлгээний тайлан хөгжлийн оролцоо, хөгжлийн байгууллага,

түншийн бодлогын баримт бичиг, зорилт, стратегид хамаарах

бодлогын хам сэдвийг тайлбарласан байна. Хөгжлийн хам

сэдэв дараахийг хамарч болно: бүсийн болон үндэсний эдийн

засаг болон хөгжлийн түвшин. Бодлогын хам сэдэв дараахийг

хамарч болно: ядуурлыг бууруулах стратеги, жендэрийн тэгш

байдал, хүрээлэн байгаа орчны хамгаалалт болон хүний эрх.

3.2 Зохион байгуулалтын хам сэдэв

Үнэлгээний тайлан хөгжлийн оролцоонд хамаарах зохион

байгуулалтын орчин, сонирхогч талуудын хамралтыг

тэдгээрийн нөлөөг тодорхойлж, үнэлэхүйцээр тусгаж өгсөн

байна.

3.3 Нийгэм, улс төрийн хам сэдэв

Үнэлгээний тайлан хөгжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн

тухайн газрын нийгэм-улс төрийн хам сэдэв, түүний хөгжлийн

оролцооны нөлөөлөл, үр дагаврын нөлөөг тайлбарлан бичдэг.

3.4 Хэрэгжүүлэх арга хэмжээ

Үнэлгээний тайлан хандивлагч болон түншүүдийн үүргийг

хамруулан хөгжлийн оролцооны хэрэгжүүлэлтэд зориулж

үндэслэсэн зохион байгуулалтын арга хэмжээг тайлбарлан

бичдэг.

4. Үнэлгээний аргачлал

4.1 Хэрэглэсэн аргачлалын тайлбар

Үнэлгээний тайлан үнэлгээний арга, үйл явцыг тодорхойлон

тайлбарлаж, хүчин төгөлдөр байдал, хамаарлын талаар

өгүүлсэн байдаг. Энэ нь үнэлгээний бие даасан байдалд

үзүүлсэн нөлөөлөл зэрэг тохиолдсон бэрхшээл, түүний

үнэлгээнд нөлөөлсөн нөлөөллийг мэдэгдсэн байна. Өгөгдөл,

мэдээлэл цуглуулах, боловсруулахад хэрэглэсэн арга

техникийг нарийвчилсан байна. Сонголтын зөв зүйтэйг

тогтоож, хязгаарлалт, дутагдлыг тайлбарлана.

4.2 Үр дүнг тооцон үнэлэх

Үр дүнг тооцон үнэлэх аргыг тодорхойлно. Холбоо хэлхээ

болон хувь нэмэр оруулсан/сааруулсан хүчин зүйлсийг

дурдана. Хэрвээ үзүүлэлтийг тооцон үнэлэх үр дүнгийн суурь

болгон ашигласан бол тэдгээр нь SMART (specific-тодорхой,

measurable-хэмжиж болохуйц, attainable-хүрэхүйц, relevantхамаатай

болон time bound-цаг хугацаатай) байна.

4.3 Холбогдох сонирхогч талтай зөвлөлдөх

Холбогдох сонирхогч талууд асуудал тодорхойлох,

үнэлгээний орцын нийлүүлэлтийг тодрхойлоход оролцсон

байдал. Хандивлагч болон түнштэй хоёулантай нь зөвлөлдөнө.

Үнэлгээний тайлан зөвлөлдсөн сонирхогч талыг болон

тэдгээрийг сонгосон шалгуур болон сонирхогч талуудын

оролцоог тодорхойлон бичдэг. Сонирхогч бүх талыг

оролцуулж чадаагүй бол тухайн сонирхогч талын сонголт

хийсэн арга, шалтгааны тухай тайлбарлана.

4.4 Түүвэр

Үнэлгээний тайлан ямарваа түүврийг сонгосон тухай

тайлбарлана. Үнэлгээний түүврийн төлөөлөлд хамаарах

хязгаарлалтыг тодорхойлно.

4.5 Үнэлгээний баг

Үнэлгээний багийн бүрэлдэхүүн үнэлгээний ур чадвар,

сэдвийн мэдлэг, жендэрийн тэнцвэрийн холимог бүтэцтэй

байх ба тухайн орон, бүс нутгийн мэргэжилтнүүдийг

хамруулсан байна.

5. Мэдээллийн эх сурвалж

5.1 Мэдээлийн эх сурвалжийн ил тод байдал

Үнэлгээний тайлан ашигласан мэдээллийн эх сурвалж (баримт

бичиг, хариуцагч, ном зохиол г.м.)-ийг хангалттай нарийвчлал

бүхий, бас мэдээллийг үнэлж болохоор хүрэлцээтэй

тайлбарлана. Ярилцсан хүмүүсийн нэрсийн бүрэн жагсаалт,

танилцсан бичиг баримтыг оролцогчдын хувийн мэдээлэл,

нууцлалтай зөрчилдөхгүй байх хэмжээнд оруулна.

5.2 Мэдээллийн эх сурвалжийн үнэмшил ба нарийвчлал

Үнэлгээ ашигласан мэдээллийн эх сурвалж, янз бүрийн арга

хэрэглэсэн өгөгдөл, мэдээллийн хүчин төгөлдөр байдлыг

бүрэн нотолж, нухацтай тооцож үнэлдэг.

6. Бие даасан байдал

6.1 Сонирхогч талтай харьцуулсан үнэлгээчдийн бие даасан байдал

Үнэлгээний тайлан захиалагч байгууллага, хэрэгжүүлэгч,

хүртэгсдийн бодлого, ажиллагаа, удирдлагын чиг үүргээс

үнэлгээч нарын бие даасан байдал зэргийг үнэлнэ. Болзошгүй

ашиг сонирхлын зөрчлийг нээлттэй бөгөөд үнэнчээр

шийдвэрлэнэ.

6.2 Чөлөөтэй, нээлттэй үнэлгээний үйл явц

Үнэлгээний баг чөлөөтэй бөгөөд хөндлөнгийн оролцоогүй

ажиллах чадвартай байна. Хамтын ажиллагаа болон бүх

холбогдох мэдээлэлд хандах явдлыг баталгаажуулсан байна.

Үнэлгээний тайлан үнэлгээний үйл явцад нөлөөтэй байж

болох аль ч саад тотгорыг илрүүлж гаргадаг.

7. Үнэлгээний ёс зүй

7.1 Мэргэжлийн мэдлэгтэй болон ёс зүйтэй явуулсан үнэлгээ

Үнэлгээний үйл явц бүх сонирхогч талын жендэр, итгэл

үнэмшил, биеэ авч явах байдал, зан заншилд мэдрэмжтэйгээ

харуулж, үнэнч, шударгаар хариуцаж хийсэн байна. Үнэлгээн

дэх оролцогчдын эрх, сайн сайхан аж байдал хамгаалагдсан

байна. Бие мэдээлэгчийн нэрээ мэдэгдэхийг үл хүссэн хүсэлт,

нууцыг шаардлагатай үед буюу, эсвэл хуулиар шаардсан бол

хамгаалах ёстой.

7.2 Үнэлгээний багийн доторхи саналын зөрүүг мэдэгдэх

Үнэлгээний багийн гишүүн тодорхой шүүмж, зөвлөмжөөс

өөрийгөө тусгаарлах боломжтой байх ёстой. Багийн доторхи

санал бодлын аливаа зөрүүний талаар тайланд дурдах ёстой.

8. Чанарын баталгаа

8.1 Сонирхогч талын саналыг нэгтгэх

Сонирхогч талуудад олж илрүүлсэн мэдээлэл, дүгнэлт,

зөвлөмж болон олж авсан сургамжийн талаар санал гаргах

боломж олгосон байдаг. Үнэлгээний тайлан эдгээр саналыг

тусгаж, аливаа санал үл нийлэх зүйлийн талаар мэдэгдэнэ.

Шалгаж магадлах ёстой баримт сэлтийн талаархи маргаанд уг

зүйлийг үнэлгээч судлан шалгаж, шаардлагатай бол төслийн

зохих хэсгийг өөрчилнө. Сонирхогч тал санал бодол, тайлбар

хийсэн тохиолдолд түүнийг үг бүрчлэн оруулах ёстой ба

оролцогчдын эрх, ашиг зөрчилдөхгүй бол хавсралтаар

оруулна.

8.2 Чанарын хяналт

Чанарын хяналтыг үнэлгээний явцын туршид хэрэгжүүлэх

ёстой. Үнэлгээний хамрах хүрээ, цогч байдлаас хамааран

чанарын хяналтыг дотооддоо, эсвэл гадны нэгж, мэргэжил

нэгтний хяналт, лавлах бүлгээр хийлгэж болно. Чанарын

хяналт үнэлгээчийн бие даасан байдлын зарчмыг дагаж

мөрдөнө.

9. Үнэлгээний үр дүнгийн хамаарал

9.1 Үнэлгээний олж илрүүлсэн мэдээллийг томьёолох

Үнэлгээний олж илрүүлсэн мэдээлэл нь үнэлж байгаа

объектод хамаарах бөгөөд үнэлгээний зорилго нь юм. Үр дүн

үнэлгээний асуулт, өгөгдлийн шинжилгээнээс

ойлгомжтойгоор урган гарч, дүгнэлтийг дэмжин нотлох

баримтын тодорхой шугамыг харуулдаг. Үнэлж байгаа

объектийн төлөвлөгөө болон бодит хэрэгжилтийн хоорондын

аливаа зөрүүг тайлбарлана.

9.2 Үнэлгээ төлөвлөсөн төсөв, цаг хугацаанд багтаж хэрэгжих

Үнэлгээ хийж, үр дүнг гаргаж авах ажил үнэлгээний зорилгод

нийцэн цаг хугацаандаа багтан хийгдэх ёстой. Цаг хугацаа,

төсөвт гарсан урьдчилан хараагүй өөрчлөлтийг тайланд

тайлбарлана. Үнэлгээний төлөвлөгөө, бодит хэрэгжилт болон

гарц хоорондын аливаа зөрүүг тайлбарлана.

9.3 Зөвлөмж болон сургамж

Зөвлөмж болон сургамж нь хамааралтай, хэрэглэгчид

чиглэсэн, хэрэглэгчдийн үүрэг хариуцлагын хүрээнд үйл

ажиллагаа явуулах боломжтой байна. Зөвлөмж нь ажил хэрэг

болгож болох санал, харин сургамж нь өргөн хүрээнд

ашиглдаж болохуйцаар дүгнэлтийг ерөнхийлсөн байдал юм.

9.4 Үнэлгээг ашиглахуй

Үнэлгээ, түүний үр дүнг бататгах зорилгод хамаарах

удирдлагын ил мэдэгдэл, хариуг шаарддаг. Удирдлага нь

үнэлгээний гарцын системтэй тархаалт, хадгалалт, удирдлагыг

болон үнэлгээний дүгнэлтийн өгөөжийг дээд зэрэгт хүргэх

зорилгын хялбар дөхөм байдлыг хангах асуудлыг удирдлага

хариуцна.

10. Цогц чанар

10.1 Дүгнэлтээр үнэлгээний асуултад хариулна.

Үнэлгээний тайлан түүний хүрээнд нарийвчилж өгсөн бүх

асуулт, мэдээллийн хэрэгцээнд хариулна. Энэ байдал зарим

газарт хангагдахгүй байгаа бол шалтгаан болон тайлбараар

хангана.

10.2 Дүн шинжилгээний ойлгомжтой байдал

Дүн шинжилгээг цэгцтэй логик дарааллаар илэрхийлдэг.

Өгөгдөл болон мэдээллийг системтэйгээр танилцуулж,

шинжилж, тайлбарладаг. Олж илрүүлсэн мэдээлэл болон

дүгнэлтийг ойлгомжтой тодорхойлох бөгөөд, тэдгээр нь

өгөгдөл болон мэдээллийн дүн шинжилгээнээс урган гарсан

байна. Гол төсөөллийг гарган ирж, анхаарч судалсан байна.

10.3 Дүгнэлт, зөвлөмж, сургамж хоорондын ялгаа

Үнэлгээний тайланд олж илрүүлсэн мэдээлэл, дүгнэлт,

зөвлөмж хоорондын ялгааг ойлгомжтой ялгаж тусгах ёстой.

Үнэлгээ олж илрүүлсэн мэдээлэл, дүгнэлт, зөвлөмж,

сургамжийг тус тусад нь, хоорондын ялгааг ойлгомжтой

логикоор танилцуулна. Дүгнэлт нь олж илрүүлсэн мэдээлэл

болон дүн шинжилгээнд үндэслэнэ. Зөвлөмж, олж авсан

сургамж нь логикийн хувьд дүгнэлтээс урган гарна.

10.4 Товч хураангуй хэсгийн ойлгомжтой байдал ба төлөөлөх чадвар

Үнэлгээний тайлан гүйцэтгэлийн хураангуйтай байна.

Хураангуй нь гол дүгнэлт, зөвлөмж, олж авсан сургамжийг

тодотгосон тайлангийн ерөнхий тоймоор хангаж өгдөг.

Хэсэг V: Удирдамж баримт бичиг

Хөгжлийн үнэлгээний тодорхой талбарт илүү онцлог удирдамж

хэрэгцээтэй байгаа, тэдгээрийг үнэлгээний туршлага дээр үндэслэн

боловсруулах болон дээр дурдсан норм болон стандартын хэрэгцээнд

хариу болгон үнэлгээний бодлого, дадлагыг хянах хэд хэдэн баримт

бичиг боловсруулаад байна. Тэдгээрээс заримыг нь дор танилцуулж

байна.

Мөргөлдөөнөөс сэргийлэх болон энхийг сахиулах үйл

ажиллагаанд хийх үнэлгээний удирдамж: Хэрэглэх хугацаанд

зориулсан ажлын төсөл

(ЭЗХАХБ, 2008)

Энэхүү баримт бичиг нь мөргөлдөөнөөс сэргийлэх болон энхийг

сахиулах үйл ажиллагаанд хийх үнэлгээний сорилт болон тэргүүн

туршлагыг онцгойлон өгүүлж байгаа юм.

Тусламжийн нөөцийн хувь хэмжээ өсөн нэмэгдэж, мөргөлдөөнөөс

сэргийлэх болон энхийг сахиулахад цаг хугацаа, хүчин чармайлт

тусгайлан зориулж байгаатай уялдан юу үр дүнтэй хэрэгжиж байгаа,

түүнчлэн юу нь, яагаад хэрэгжихгүй байгаагаас суралцах сонирхол

нэмэгдэж байна. Энэхүү удирдамж мөргөлдөөнөөс сэргийлэх болон

энхийг сахиулах төсөл, хөтөлбөр, бодлогын үнэлгээ хийхэд чиглэлээр

хангаж, эдгээр асуултад хариулахад туслах зорилготой юм. Энэ нь

системтэй суралцах явдыг хангаж, хариуцлагын тогтолцоог

дээшлүүлж, эцсийн дүнд энхийг сахиулах ажлын үр дүнг

сайжруулна.

Удирдамжийн зарим шинэ тутам гарч ирж буй гол санаа нь дараахь

зүйлийг агуулж байна:

• Хандивлагч нар ТББ зэрэг хэрэгжүүлэгч байгууллагыг

оролцуулан бүх мөргөлдөөнөөс сэргийлэх болон энхийг сахиулах

ажлын системтэй, өндөр чанартай үнэлгээг хөхиүлэн дэмжих

• Хөтөлбөрийн сайн төлөвлөлт хийх замаар үнэлгээнд дэмжлэг

үзүүлэх.

• Тайван байдалд дэвшил гаргахын тулд уялдаатай, зохицуулалт

бүхий санаачлага, бодлогын стратеги шаардлагатай байна.

• Мөргөлдөөнөөс сэргийлэх болон энхийг сахиулах үзэл баримтлал,

тодорхойлолтод тодруулга хийх шаардлагатай байна.

Хамтын үнэлгээг удирдлах удирдамж

(ЭЗХАХБ, 2006)

Энэхүү нийтлэл нь хамтын үнэлгээний ажлын үр нөлөөг дээшлүүлэх

зорилготой хөгжлийн хөтөлбөрийн хамтын үнэлгээний

менежерүүдийг практик удирдамжаар хангаж байгаа юм. Эдгээр нь

“Хамтын үнэлгээ: Сүүлийн үеийн туршлага, сургамж болон ирээдүйн

хувилбар” болон Олон талт хандивлагчийн хамтын үнэлгээ явуулах

үр нөлөөтэй практик (2000) хэмээх өмнөх удирдамжид мэдээлсэн

туршлагын гол тоймоос гарган авсан болно.

Энэ нийтлэл нь сонирхогч талуудыг үйл явцад оролцуулдаг

оролцооны техникт бус хөгжлийн хамтын ажиллагааны нэгээс олон

байгууллагын хамтдаа хийж байгаа үнэлгээнд голлон анхаарч байна.

Олон улсын хамтын нийгэмлэг хөгжлийн үр дагавар, тусламжийн

удирдлагын хамтын хандлагадаа тэргүүлэх чиглэл тогтоож байгаа

үед иймэрхүү хамтач хандлага нь, тэдгээр нь олон талт хандивлагч,

олон түнш хооронд, эсвэл тэдний хослол байвал, улам илүүтэйгээр

ашиг тусаа өгч байна.

Хамтын үнэлгээ бүх түншүүдэд дараахь үр өгөөжийг авч ирэх бодит

боломжтой:

• харилцан чадавхи хөгжүүлэх, түнш хооронд суралцах;

• оролцоо, түншлэл байгуулах;

• ажлын ачааллаа хуваалцах;

• дүгнэлтийн хууль ёсны байдлыг нэмэгдүүлэх;

• нийт үнэлгээний тоог цөөрүүлж, түншлэгч орнуудад нийт ажил

үйлчилгээний зардлыг бууруулах.

Гэвч хамтарсан ажил илүү зардал, сорилт бий болгож болох бөгөөд

тэдгээр нь хандивлагч байгууллагын ачааллыг мэдэгдэхүйц

нэмэгдүүлж юм. Жишээлбэл, байгууллага хооронд нэгдмэл санал бий

болгох, үр нөлөөтэй зохицуулах үйл явцыг хангах нь зардал ихтэй,

цаг их шаардсан ажил байж болно; Хамтарсан цогц үнэлгээний

гүйцэтгэл хоцрох нь цаг үеэ олсон байдал, хамааралд сөргөөр

нөлөөлж болно.

Үнэлгээний үр нөлөөтэй сургамж, хариуцлагын тогтолцооны

эргэх мэдээлэл

(ЭЗХАХБ, 2001)

Энэ нийтлэл нь төрөл бүрийн эргэх мэдээлийг тодотгож, үнэлгээний

эргэх мэдээлэлд хамгийн их хамаарна гэж тодорхойлсон талбарыг

тоймлон хураангуйлж байгаа юм. Энэ нь бас үнэлгээний эргэх

мэдээлэлд тулгараад байгаа гол санаа зовоосон зүйл болон сорилт,

эдгээрийг шийдвэрлэх арга замын талаар тоймлон хураангуйлжээ.

Гол сорилт гадны болон дотоодын хөгжлийн байгууллагууд дахь

олон уншигч сонсогчдод үнэлгээний үр дүнг хүргэхэд байна.

Тэгэхлээр, үнэлгээний үр дүнгийн эргэх мэдээлэл болон харилцаа

холбоо нь үнэлгээний орчлын салшгүй хэсэг нь болж байна. Үр

нөлөөтэй эргэх мэдээлэл нь бодлого боловсруулагчдыг мэдээлэлтэй

шийдвэр гаргахад нь холбогдох мэдээллээр хангах замаар хөгжлийн

бодлого, хөтөлбөрийг сайжруулахад хувь нэмэрээ оруулдаг. Суурь

нөхцөл, бүтэц, тэргүүлэх чиглэлийн талаарх байгууллага хоорондын

ялгаа нь хуулбарлан дуурайх арга зохистой биш гэсэн санаа юм.

Түүнээс илүүтэйгээр, янз бүрийн уншигч сонсогчдод тохирох эргэх

мэдээллийн хандлагыг эсгэж тааруулах хэрэгтэйг харуулж байна.

Гэхдээ, хэрэгжүүлж болох олон талбарыг төрөл бүрийн түвшинд

тодорхойлон зааж болох юм.

Үнэлгээний эргэх мэдээллийг сайжруулах саналд:

• Суралцах явдал байгууллагын гадна болон дотор хэрхэн өрнөж

байгааг ойлгох алхам хийж, хаана хаалт боолт бий болж байгааг

илрүүлэх;

• үнэлгээний эргэх мэдээллийн хамаарал, цагаа олсон байдлыг

сайжруулж болох эсэхийг үнэлж, өрнөлтийг нь хангах алхам

хийх;

• янз бүрийн уншигч сонсогчдод тохирох эргэх мэдээллийн

хандлагыг эсгэж тааруулах илүү сайн стратеги боловсруулах;

• Түнш, сонирхогч талуудыг үнэлгээний сургамжийн талаарх эргэх

мэдээлэл зэрэг үнэлгээний ажилд татан оролцуулах илүү сайн

арга замыг эрэлхийлэхэд илүү хүч чармайлт гаргах

• Байгууллагын дотор суралцах орон зай, урамшууллыг

нэмэгдүүлэх алхам хийх (үнэлгээ болон бусад эх сурвалжаас)

зэрэг орно.

Онцгой байдалд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлыг үнэлэх

удирдамж

(ЭЗХХБ, 1999)

Энэ нийтлэл нь хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийн үнэлгээний

ажиллагаа, төлөвлөлт, удирдлагад хамрагдагсдад зориулагдсан юм.

Түүхийн хувьд, хүмүүнлэгийн тусламж нь хөгжлийн тусламжийг

бодвол хатуурхаад байдаггүй үнэлгээний горимтой субъект байдаг.

Хүмүүнлэгийн тусламжид зориулсан ХАЁТ-ын хувь хэмжээ өсөхийн

хэрээр түүний цогц байдлыг ухамсарлах нь нэмэгдэж, түүний

үнэлгээний зохистой аргачлал боловсруулах хэрэгцээ илүү их

илэрхий болж байна. Энэ удирдамж нь хүмүүнлэгийн тусламжид

тусгай анхаарал шаарддаг үнэлгээний талыг тодруулахад ХТХ-ны

Хөгжлийн туслалцааны үнэлгээний зарчимд сайн нөхвөр болж байна.

ЭЗХАХБ-ын ХТХ-ны Хөгжлийн үнэлгээний сүлжээ

ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭ

Гол норм, стандартын хураангуй

ХТХ-ны Хөгжлийн үнэлгээний сүлжээний эрхэм зорилгын гол бүрэлдэхүүн нь

хөгжлийн үнэлгээнд зориулж олон улсын хэмжээнд тохиролцсон норм, стандарт

боловсруулах явдал юм. Энэ нь үнэлгээний бодлого, дадлагыг мэдээлж,

тусламжийн үр нөлөөний талаар гаргасан Парисийн тунхаглалын амлалтад нийцсэн

уялдаа зохицуулалт бүхий хандлагад хувь нэмэр оруулна. Норм, стандартын гол

хэсэг нь туршлагад суурилдаг бөгөөд цаг хугацааны явцад тусламжийн орчинд

гарсан өөрчлөлтөд нийцэн хувьсдаг. Эдгээр норм, стандарт олон улсын мэдээллийн

төв болж үйлчлэх ба өндөр чанартай үнэлгээгээр дамжин хөгжлийн үр дүнг

сайжруулах хөтлөгч хүчин чармайлт болдог.

Энд хураангуйлсан норм, стандартыг анхааралтай хэрэглэж, үнэлгээ бүрийн

зорилго, зорилт, хам сэдэвт тохируулан болгоомжтой зохицуулах ёстой. Энэхүү

хураангуйлсан баримт бичиг нь үнэлгээний дэлгэрэнгүй гарын авлага биш

болохоор уншигчид ХТХ-ны Хөгжлийн үнэлгээний сүлжээний Вэб хуудсанд байгаа

цогц мэдээлэлтэй танилцах нь зүйтэй. ХТХ-ны Хөгжлийн үнэлгээний вэб хуудас:

www.oecd.org/dac/evaluationnetwork.

Гадаад Балдонийн бүрэн дунд

сургуулийн мэргэжлийн сургуулийн

сургалтын хөтөлбөрийн

төлөвлөгөөний матриц

Үнэлгээний гол асуудал: Энэ хөтөлбөрт дахин эрх олгох уу Ерөнхий хандлага: Нөлөөллийн хагас туршилтын

үнэлгээ

Асуулт

1. Хэнд ямар

үйлчилгээ

хүргэдэг вэ

Дэд асуулт

1.А.1. Оролцогчдыг мэргэжлийн аль

талбарт сургадаг вэ

1.А.2. Суралцах хугацаанд ур

чадварын салбар бүрээр оролцооны

өөрчлөлт гарсан уу

(Дэд) асуултын

төрөл

Дүрслэх

Дүрслэх

Хэмжүүр буюу шалгуур

үзүүлэлт

Суралцагчид батламж авахаар

сонгосон мэргэжлийн ур

чадварын талбар

Жил бүрийн оролцогчдийн

тоогоор дээрхтэй адил Б/Г

Зорилт буюу стандарт

(хэрэв норматив бол)

Боломжгүй

Боломжгүй

Суурь

өгөгдөл

Боломжгүй

Тийм

1.Б.1. Хөтөлбөрөөс ямар туслах

үйлчилгээ санал болгосон бэ

1.Б.2. Оролцогчдын ямар хэсэг нь

туслах үйлчилгээ авсан бэ

Дүрслэх

Дүрслэх

Хөтөлбөрөөс санал болгосон

туслах үйлчилгээ ( ө.х. бичиг

үсэгт тайлах, зөвлөх)

Туслах үйлчилгээ бүрийг хүлээн

авсан оролцогчийн тоо

Боломжгүй

Боломжгүй

Боломжгүй

Боломжгүй

1.В. Мэргэжлийн сургалтын

хөтөлбөрийн аль хэсгийг суралцагчид

түгээмэл сонгож батламж авдаг вэ

Дүрслэх

Батламж олгох салбар бүрийн

суралцагчдын тоо

Боломжгүй

Боломжгүй

1.Г. Ирэх 5-10 жилд хамгийн өндөр

эрэлттэй талбарт хөтөлыбөр хэдий

хэмжээний батламж олгох вэ

Дүрслэх

Ирэх 5-10 жилд хамгийн их

эрэлттэй мэргэжлийн салбарын

жагсаалт

Боломжгүй

Боломжгүй

2. Хүргэсэн

үйлчилгээнд

жендэрийн тэгш

байдал ямар

хэмжээтэй байсан

бэ

2.А.1. Хөтөлбөрт эрэгтэй эмэгтэй

хүмүүс тэгш оролцдог уу

2.А.2. Жендэр хамаарах туслах

үйлчилгээ авсан уу

Норматив

Норматив

Мэргэжлийн сургалтанд оролцсон

жендэр бүрийн хувь хэмжээ

Санал болгосон туслах үйлчилгээ

тус бүрийг хүлээн авсан

жэндрийн харьцаа

Эмэгтэйчүүдийн хувьд 50

хувийн оролцоотой байх

зорилтыг хөтөлбөрийн

бичиг баримт дэвшүүлсэн

Жендэрийн тэгш байдлыг

хангах нь хөтөлбөрийн

гол зорилт гэж уг баримт

бичигт тодорхойлсон

Боломжгүй

Боломжгүй

Төлөвлөлтийн матрикс, хуудас 1. үргэлжлэл

Загвар Өгөгдлийн эх сурвалж Жишээ Өгөгдөл цуглуулах арга

хэрэгсэл

1.А.1 Нэг Хөтөлбөрийн бүртгэл (MIS) Өнгөрсөн 5 жил Бүртгэлийн залруулга Маягт 1

удаагийн Хөтөлбөрийн захирал

бүрт Хөтөлбөрийн

мэргэжилтнүүдийн ярилцлагын

удирдамж

Өгөгдлийн дүн

шинжилгээ

Давтамжийн тоо

Агууламжийн шинжилгээ

Санал

Өгөгдлийн эх сурвалж

таарах хэрэгтэй: аливаа

зөрүүг анхаарч

тайлбарлах хэрэгтэй

1.А.2 Цаг

хугацааны

1.Б.1 Нэг

удаагийн

1.Б.2

Дээрхитэй адил

1.В Нэг

удаагийн

Дээрхитэй адил Дээрхитэй адил Дээрхитэй адил Дээрхитэй ижил хугацаатай Энд график байвал

сайн

Хөтөлбөрийн бүртгэл (MIS) Өнгөрсөн 5 Бүртгэлийн залруулга Маягт 2 Жагсаалт М.Смит, Мэри Смит

жилийн тооллого

гэх мэтээр давхардсан

зүйлийг шалга

Дээрхитэй адил Дээрхитэй адил Дээрхитэй адил Давтамжийн тоо Оролцогчид нь нэгээс

илүү туслах үйлчилгээ

авч болохыг анхаарах

Хөтөлбөрийн бүртгэл (MIS) Өнгөрсөн 5 Бүртгэлийн залруулга Маягт 2 Давтамжийн тоо График

жилийн тооллого

1.Г Цаг

хугацааны

2.А.1 Цаг

хугацааны

Богино, дунд, урт хугацааны

хөдөлмөрийн төслүүдийн

Хөдөлмөрийн Яамнаас

гаргасан жилийн тайлан

Хөтөлбөрийн бүртгэл MIS)

Өнгөрсөн 5 жил

бүрийн жилийн

тайлан

Өнгөрсөн 5 жил

бүрт

Бүртгэлийн залруулга Маягт 3

Бүртгэлийн залруулга Маягт 1

Өнгөрсөн 5 жилийн

гэрчилгээжүүлсэн бус бүрийн

чиг хандлагын шинжилгээ

болон төсөөлөл

Жендэрийн үзүүлэлтээр

давтамжийг тоолох, шугаман

графикаар харуулах тул 5

жилийн чиг хандлага тодорхой

харагдана, стандарттай

харьцуулна

Тэдний чиг хандлагын

болон хөтөлбөрт

үзүүлэх хариу

үйлдлийн өөрчлөлтийг

анхаарах

Шугаман хүснэгтийн

тод хар шугаманд

стандартыг харуулбал

илүү ойлгомжтой

болно

2.А.2

Дээрхитэй адил

Дээрхитэй адил Дээрхитэй адил Дээрхитэй адил Дээрхитэй адил Цаг хугацааны хувьд

өөрчлөлт байгаа

эсэхийг анхаарах

Төлөвлөлтийн матриц, хуудас 2

Асуулт

Дэс дараалал

3.А. Ажлын байртай болох

жил бүрийн зорилтыг ямар

хэмжээнд хангасан буюу

давуулсан бэ

(Дэд) асуултын

төрөл

Хэмжүүр буюу үзүүлэлт

Норматив Жил бүрийн ажилд байршсан

хувь хэмжээ

Зорилт буюу стандарт (хэрэв

норматив бол)

Тийм. Тэдний 80 хувь нь хөтөлбөрөө

дүүргэдэг

Суурь

өгөгдөл

Боломжгүй

3. Хөтөлбөр үр

нөлөөтэй

байсан уу

3.Б. Ажлын байр бүрт

жилийн дундаж байршилтын

цалингийн түвшинг хангасан,

эсвэл давуулсан уу

3.В. Оролцогчдын хэдий

хэмжээтэй нь батламжиндаа

тохирсон ажлын байртай

болсон бэ

Норматив Жил бүрийн байршсан ажлын

цалин

Тодорхойлолт Суралцагчийн батламжийн

талбар болон ажлын байрны

талбар

Тийм. 1-3 жилд цагт 2 доллар, 4 ба5

жилд цагт 3 доллар

Зөвхөн илэрхий стандартыг тодорхой

асуулт шиг ачв үздэг

Боломжгүй

Боломжгүй

4.

Хөтөлбөрийн

зардал үр

ашигтай байв

уу

3.Г. Хөтөлбөр завсардалт

хэдэн хувьтай байсан бэ

4.А. Адил хөтөлбөртэй

харьцуулахад нэг оролцогчид

ноогдох зардал боломжийн

байж чадсан уу

Норматив Хөтөлбөрт жил бүр

элсэгчдийн болон төгсөгчдийн

тоо

Тодорхойлолт Бусал төсөөтэй хөтөлбөртэй

харьцуулбал нэг суралцагчид

ноогдох зардал

Хөтөлбөрийн баримт бичигт зааснаар

энэ нь 10 хувиас ихгүй байх ёстой

Зөвхөн илэрхий стандартыг тодорхой

асуулт шиг ачв үздэг

Боломжгүй

Боломжгүй

5. Сургагч

багшийн

эргэлт ямар

хэмжээнд

асуудал болж

байгаа вэ

5.А. Сургагч багийн эргэлт

ямар хэмжээтэй байсан бэ

5.Б. Сургагч байгшийн сул

орон тоо хэр удаан эзгүй

байсан бэ

5.В. Түүнийг орлох адилхан

өндөр мэргэжлийн сургагч

байгшийг хаанаас олсон бэ

Тодорхойлолт Сургагч багшийн эргэлтийн

жилийн харьцаа

Тодорхойлолт Сул орон тоо байсан хугацаа

болон хүрээ

Тодорхойлолт Багшилсан жил

Батламж олгох салбарт

ажилласан жил

Нэгч багц байхгүй. Илэрхий стнандарт

үүнийг доогуур байх ёстой гэж үздэг

Нэгч багц байхгүй. Илэрхий

стнандарт үүнийг доогуур байх ёстой

гэж үздэг

Нэгч багц байхгүй. Илэрхий стнандарт

үүнийг доогуур байх ёстой гэж үздэг

Боломжгүй

Боломжгүй

Боломжгүй

Төлөвлөлтийн матриц, хуудас 2. үргэлжлэл

Загвар Өгөгдлийн эх сурвалж Жишээ Өгөгдөл цуглуулах арга

3.А Цаг

хугацааны

Нэг

удаагийн

3.Б Цаг

хугацааны

Нэг

удаагийн

5 жилийн жил бүрийн дагалдангийн

бүртгэл (MIS)

Сүүлийн жилийн дагалдангийн

бүртгэл Ажил олгогчид/тэдгээрийн

бүртгэл

Сүүлийн 5 жилийн жил бүрийн

дагалдангийн бүртгэл

Сүүлийн 2 жилийн дагалдангийн

бүртгэл Ажил олгогчид/тэдгээрийн

бүртгэл

Тухайн жилийн

тооллого

Санамсаргүй

түүвэр

Тухайн жилийн

тооллого

Санамсаргүй

түүвэр

хэрэгсэл

Бүртгэлийн залруулга 4

Ажил олгогчийн ярилцлагын

удирдамж Ажил олгогчийн

бүргэлийн маягт 1

Бүртгэлийн залруулга 4

Ажил олгогчийн ярилцлагын

удирдамж Ажил олгогчийн

бүргэлийн маягт 1

Өгөгдлийн дүн

шинжилгээ

5 жилийн нийт болон

жил бүрийн стандарттай

харьцуулах

MIS болон ажил

олгогчийн мэдээлэл

хоорондоо тохирох

5 жилийн нийт болон

жил бүрийн стандарттай

харьцуулах

MIS болон ажил

олгогчийн мэдээлэл

хоорондоо тохирох

Санал

Суралцагчдаас түүвэрлэн

ажилд орсон болон эхлэлийн

цалингийн бүртгэлийн

мэдээллийг баталгаажуулах.

Сүүлийн 2 жилийн мэдээллийг

сэргээхэд асуудал гарч болно

Суралцагчдаас түүвэрлэн

ажилд орсон болон эхлэлийн

цалингийн бүртгэлийн

мэдээллийг баталгаажуулах.

Сүүлийн 2 жилийн мэдээллийг

сэргээхэд асуудал гарч болно

3.В Нэг

удаагийн

3.Г Цаг

хугацааны

4. Нэг

удаагийн

5.А Цаг

хугацааны

5.Б Цаг

хугацааны

Сүүлийн 2 жилийн гэрээт салбарыг

харуулсан дагалдангийн бүртгэл

(MIS) Ажил олгогч дагалданг

сүүлийн 2 жил авч байна

5 жилийн жил бүрийн дагалдангийн

бүртгэл (MIS) Хөтөлбөрийн

санхүүгийн ажилтан

Байршуулалтын харьцаа (3А)

Хөтөлбөрийн санхүүгийн

тодорхойлолт

Адилхан явагдаж байгаа сургалтын

үнэлгээ

Тухайн жилийн

тооллого

Санамсаргүй

түүвэр

Тооллого

Нийт 5 жилийн

санхүүгийн

тодорхойлолтын

бүртгэл

Бүртгэлийн залруулга 4

Ажил олгогчийн ярилцлагын

удирдамж Ажил олгогчийн

бүргэлийн маягт 1

Бүртгэлийн залруулга 4

Ярилцлага

Жилийн болон нийт

тохирсон байдлын

давтамж

нийт болон жил бүрийн

стандарттай харьцуулах

Оролцогчийн зардал ба

ажилд очсон

оролцогчийн зардал

Судалгааны тойм

Агуулгын шинжилгээ

Хөтөлбөрийн ажил олголтын бичлэг Бүх 5 жилийн Бүртгэлийн залруулга 5 Жил, түвшин, дунджийн

давтамжийн тоо

Хөтөлбөрийн санхүүгийн бичлэг Бүх 5 жилийн Бүртгэлийн залруулга 5 Жил, түвшин, дунджийн

давтамжийн тоо

Оролцогчийн зардал ба ижил

төрлийн сургалтын

хөтөлбөрийн зардалтай

харьцуулах боломжтой гэж

найдах

5.В Цаг

хугацааны

Хөтөлбөрийн ажил олголтын бичлэг

– хувийн хэрэг

Бүх 5 жилийн Бүртгэлийн залруулга 5 Нийт 5 жилийн

ажилтнуудын хувийн

хэргийн харьцуулалт

Төлөвлөлтийн матриц, хуудас 3

Асуулт

6. Суралцагчдын

завсардалт ямар

хэмжээний

асуудал болж

байсан бэ

7. Суралцагчдын

цалин нь тухайн

сургалтад

хамрагдаагүй

байсан бол авах

байсан цалингаас

хэр хэмжээгээ

илүү байна вэ

Дэд асуулт

6.А. Жил бүр хөтөлбөрөөс

завсардаж байгаа эрэгтэй

эмэгтэйчүүдийн тоо болон хувь

хэмжээ ямар байв

6.Б. Сертификатын аль

талбараас тэд завсардаж байна

вэ

6.В. Хөтөлбөрөөс завсардах

нийтлэг шалтгаан нь юу вэ

6.Г. Завсардалтын хувь

хэмжээний талаар хөтөлбөрийн

албан хүмүүс санаа хэр зовж

байна вэ

7.А. Сургалтын хөтөлбөрөөс

завсардагчийн

тодорхойлолттой ижил

бусадтай харьцуулбал ажилд

байршуулсан оролцогчийн

ажлын байраа хадгалах, цалин

хөлсөө нэмэгдүүлэх дэвших,

урамшил авах явдал ямар байна

вэ

7.Б. Сургалтын хөтөлбөрт

хамрагдаагүй боловч ажилд

байршсан ажил эрхлэгчийн

ажлын гүйцэтгэлийг бусад

төстэй газарт ажилд орсон

хүнтэй харьцуулбал ямар

байна гэж ажил эрхлэгч үзэж

байна вэ

(Дэд) асуултын

төрөл

Хэмжүүр буюу үзүүлэлт

Жендэрийн Хөтөлбөрт эхлэн орж байгаа

үзүүлэлтээр эрэгтэй/эмэгтэй хүмүүсийн

дүрсэлсэн хувь тоо болон харьцаа жил бүрээр

хэмжээ

Норматив Сертификатыг дээрхи

ангиллаар олгох

Дүрсэлсэн Завсардаж байгаа хамгийн их

давтамжтай шалтгаан

Дүрсэлсэн Завсардалтын талаархи

ойлголт

Аль ч суудлын талаархи санал

Авсан арга хэмжээ

Шалтгаан ба үр Байршуулсан оролцогчийн

дагарав

хоёр шилийн туршид ажлын

байраа хадгалах, цалин хөлсөө

нэмэгдүүлэх, дэвших, шагнал

авах явдлыг (i) харьцуулж буй

хугацаанд өөр компанид

адилхан албан тушаалд

томилогдсон, (ii) хөтөлбөрийн

өмнөх үеийн цалин хөлс, (iii)

хөтөлбөрөөс завсардсаны

дараах цалин хөлстэй

харьцуулах

Шалтгаан ба үр

дагавар

H (i) хөтөлбөрт суугаагүй

оролцогчийг ажил авах

магадлал, (ii) хөтөлбөр

төгсөгчийг ажил илүү авах,

(iii) бусадтай харьцуулбал

ажлын гүйцэтгэлийн талаархи

үзэл бодол

Зорилт буюу стандарт

(хэрэв норматив бол)

Үндсэн баримт бичигт

20% –ийг хүлээн авахуйц

гэж заасан; энэ нь жендэр

бүр адил гэдэг нь илэрхий

Боломжгүй

Боломжгүй

Тодорхойлоогүй

Тодорхойлоогүй

Тодорхойлоогүй

Суурь өгөгдөл

Боломжгүй

Боломжгүй

Боломжгүй

Боломжгүй

Ажлын байрны

цалингийн хувьд тийм

Анхан шатны цалин;

сургалтын өмнөх цалин,

хэрвээ боломжтой бол

Төлөвлөлтийн матриц, хуудас 3. үргэлжлэл

Загвар Өгөгдлийн эх сурвалж Жишээ Өгөгдөл цуглуулах

6.А Цаг хугацааны 5 жилийн хугацаан дахь жил

бүрийн сургалтын бүртгэл

6.Б Цаг хугацааны 5 жилийн хугацаан дахь жил

бүрийн сургалтын бүртгэл

6.В Нэг удаагийн Өнгөрсөн 2 жилийн сургалтын

бүртгэл

Сургалтын хөтөлбөрийн

ажилтнууд

Өгөгдлийн дүн

арга хэрэгсэл

шинжилгээ

Жилийн тооллого Маягт 4 Жилд хасагдагсдын

давтамжийн хуваарилалт

Хүйсээр болон нийт

Жилийн тооллого Бүртгэлийн залруулга

Маягт 4

2 жилийн туршид

хөтөлбөрөөс

хасагдагсдын тооллого

Ахлах мэргэжилтэн

Өмнөх оролцогчдын

судалгаа

Хөтөлбөрийн

мэргэжилтэн,

ярилцлагын удирдамж

Хөтөлбөрөөс

хасагдагсдын

давтамжийн огтолцлын

хүснэгт жилээр болон

нийт

(i)Оролцогчийн бодол

болон (ii) Мэргэжилтний

бодлоор сургалтын

хөтөлбөрөөс

шалтгаалсан

хасагдагсдын

шалтгааныдавтамжийн

хуваарилалт

Санал

Ач холбогдолын сорил

явуулах хэрэгтэй ---

кай-квадрат

Гурамслал / солбицол

6.Г Нэг удаагийн Өнгөрсөн 2 жилийн сургалтын

бүртгэл

Сургалтын хөтөлбөрийн

ажилтнууд

7.А Хагастуршилтын

загвар –

адил биш бүлгүүд

Ажил олгогчил ба ажил

олгогчдын бүртгэл

Хөтөлбөрөөс хасагдагсад

7.В Нэг удаагийн Ажил олгогчил ба ажил

олгогчдын бүртгэл

2 жилийн туршид

хөтөлбөрөөс

хасагдагсдын тооллого

Өмнөх 2 жилийн

тооллого

Өмнөх 2 жилийн

тооллого

Хөтөлбөрийн

мэргэжилтэн,

ярилцлагын удирдамж

Ажил олгогчдын

ярилцлагын удирдамж

Ажил олгогчдын

бүртгэл

Өмнөх оролцогчдын

судалгаа

Ажил олгогчдын

ярилцлагын удирдамж

Ажил олгогчдын

бүртгэл

Маягт 1

Агуулгын дүн

шинжилгээ ба

давтамжийн тоо

Агуулгын дүн

шинжилгээ ба

давтамжийн тоо

Агуулгын дүн

шинжилгээ ба

давтамжийн тоо

C&E загварын

Хязгаарлалтыг анхаарах,

нууц буюу хандах боло

Индекс

A

Эрдэм шинжилгээний хамт олон, 448

Хариуцах чадвар, 133, 521

Аккра Аккорд, 416, 417, 423, 517

Амжилтын сорил, 347

Үйл ажиллагааг өөрчлөлтийн хуулийн бүрэлдэхүүн болгох,

109–11, 109t, 110–11f, 223f

Бодит үнэ цэн, 480

АХБ. Азийн Хөгжлийн Банк харах

Хог овоолоход хүүхдийг ашиглах асуудлыг шийдвэрлэх нь

(ОУХБ), 427b

Агшин зуурын шүүмжүүд, 343

Удирдан явуулсан судалгаанууд, 319

Захиргааны шатлан захирах ёс, 66

Захиргааны зорилтууд, 127

АҮН. Америкийн Үнэлгээний Нийгэмлэг харах

АфХБ (Африкийн Хөгжлийн Банк), 62

Төрөл нөхцлийг диаграмчлах, 454

Афагнистан

үнэлгээ, 39b

мөргөлдөөний дараахь сэргээн босголт, 80

Африк. Мөн тодорхой орнуудыг харах

хүүхдийн хог түүлтийг тооцсон үнэлэмж, 427b

оюутан, сурагчийг амжилтанд хүргэх хөтөлбөр, 156b

Африкийн Хөгжлийн Банк (АфХБ), 62

Африкийн Үнэлгээний Холбоо, 28, 508

Агварал, Рашми, 320, 325

хөдөө аж ахуйн хөгжлийн хөтөлбөр,

191b, 292b

ДОХ. ХДХВ/ДОХ хөтөлбөрүүд харах

Албани, чадавхи бий болгох, 79

Алкин, Марвин, 204

Статистик Зөвлөгчдийн Холбоо, 366

Америкийн Боловсрол Судалгааны Сэтгүүл, 156b

Америкийн Үнэлгээний Нийгэмлэг (АҮН)

гол хүчин чадал, 523

ёс суртахууны асуудалд, 497–98

чанарын өгөгдөл шинжилгээний нөөц, 382

чанарын болон тоон аргууд, 518

стандарт болон зарчим, 31, 506–8

Америкийн Үндэсний Стандартын Хүрээлэн (ANSI), 31

Америкийн Статистикийн Холбоо, 366

шалтгааныг мөшгөх стратегитэй адил байдал, 270–71

хазайлтын шинжилгээ (ANOVA), 400–401

дүн шинжилгээний зааг, 377

Англин, Г. Ж., 477

нэр нууцлалт, 324, 510

ANOVA (хазайлтын шинжилгээ), 400–401

ANSI (Америкийн Үндэсний Стандартын Хүрээлэн), 31

AnSWR (өгөгдлийн шинжилгээний программ хангамж), 382

хүн судлал, 26

мөнгө угаалтын эсрэг хөтөлбөр, 82–83

авъяас чадварын сорил, 347

Азийн Дасгал Сургуулалтын Холбоо, 62

Азийн Хөгжлийн Банк (AХБ), 10, 63,66, 510

Ази Номхон далайн Санхүүгийн Төв Байр,63, 66

гэрээ хэлцэлд өөртөө итгэлтэй байдал, 505–6

үнэлгээнүүд

ашиг хүртэгч, 205, 210t

байгаль орчны болон нийгмийн, 190–93, 202b,208t, 346

үнэлэх чадвар, 183–84, 207t

хурдан, 199–201, 209t

бэлэн байдал, 65, 113–15

нийгмийн, 189–90, 191b, 208t

бүрэн гүйцэд болон боломжит байдлын стандарт, 507

өөрчлөлтийн хууль, 169–70

Холбоо, түүний хэмжээс, 398–99

Зүүн Өмнөд Азийн Орнуудын Холбоо

(ASEAN), 40b. SМөн тодорхой орнуудыг харах

Мэргэжлийн үнэлгээний холбоо,

28–29. S Бас тусгай байгууллагууд гэдгийг хар

таамаглал, өөрчлөлтийн хууль, 152, 154–55, 155f, 157–59, 159f

Atlas-ti (өгөгдөл шинжилгээний программ хангамж), 382

холбоос асуултууд. учир холбогдол болон түүнтэй холбоотой

асуултуудыг харах

хөндлөнгийн хяналт, 23–26, 24b, 131, 275, 275t

Австрали-Азийн бүсийн Үнэлгээний Нийгэмлэг, 28, 508

Австрали

Үнэлгээний соёл, 51, IPDET, 63

засгийн газрын ерөнхий хандлага, 52,53–55

Өөртөө засах эрх болон хуучинсаг үзэл баримтлал, 507

тэнхлэгийн нэро болон хэмжээсүүд, 480

Азербайжан, хөдөө аж ахуйн хөгжлийн хөтөлбөр, 191b

B

Бамбергер, Майкл, 257, 278

Бангладеш, үнэлгээ, 37b

арилжааны банк, 90–91

БанкТрак, 91

дөрвөлжин хүснэгт, 481t, 482, 484–85f

Барзелай, M., 275өгөгдлийн олонлогийн жишиг шугам

авъяас сонирхлын оноог шилж авах болон, 267

үр дүнд тулгуурласан хяналт ба үнэлгээ,

119–21, 120f, 121t, 123t

загварын өмнө болон хойно, 263–64, 273,279t, 282t

зан байдлын тусгаар байдал, 32, 33–34t

Бельги болон холбоос гадаад үнэлгээ, 425b

хонхон муруй, 393, 393f

жишиг, 224–25

ашгийн үнэлгээ, 205, 210t

BE Түргэн зураг (IFC), 88

ташаа, 299. See also selection bias

харилцан хандивлагч, 72, 517

Билл болон Мэлинда Гейтс Сан, 79, 431

биологийн налуу, 270

Босни-герцеговин, мөргөлдөөний дараахь сэргээн босголт, 80

Ботсвана, IPDET , 63

тархины дайралт, 345, 453, 454

Бразил, үнэлгээний систем, 64

Брейэр, Хорст, 418, 419

Татвар Төлөгчийн Индекс (Олон улсын Ил тод байдлын

Байгууллага), 81

товхимол, 470, 470b

Броссарт, Данейл Ф., 258

төсөв

чадавхи бий болгох, 522

хаалттай бүлэглэлийн хандлага, 67

удирдлага, 456–57

гүйцэтгэл төсөвлөлт, 21

үр дүнд тулгуурласан үнэлгээний тайлан, 130

Бизнес Байгаль орчны Түргэн зураг (IFC), 88

C

Камбож, үнэлгээ, 40b

Камбелл, D. T., 258

Канад

үнэлгээний соёл, 51

үнэлгээ, 20, 21, 22, 26

IPDET, 63

холбоос гадаад үнэлгээ, 425b

Канадын Үнэлгээний Нийгэмлэг (КҮН),

508, 523

Канадын Олон улсын Хөгжлийн Агентлаг (CIDA), 26, 62, 196

багтаамжийн хяналт, 114, 275, 275t

чадавхи бий болгох

хөгжиж буй орнуудад, 74, 78–79

үнэлгээ, 134, 519–22

HIPC Санаачлага, 78–79

хэвшмэл, 61–62

зөвлөмж, 517, 519–22, 520–21b

Үр дүнд суурилсан үнэлгээ, 134

M&E системийн дэмжих чадвар, 133

CAQDAS. Компьютерийн тусламжит чанарын өгөгдөл

шинжилгээний программ хангамж харах

Карачелли, В. Ж., 401

Карибийн тэнгисийн Минга санаачлага, 9. Мөн тодорхой

орнуудыг харах

Карлетон Их Сургууль, 3, 62

Карней, Р. Н., 477

жишээ судлалын загвар, 271–72, 272b, 377

тодорхой өгөгдөл, 482

CATI (Компьютерийн тусламжит Телефон Ярилцлага хийх), 319

учир шалтгааны дүгнэлтийн жагсаалт, 269

учир шалтгаан мөшгөх стратеги, 269–71

учир шалтгаан болон холбогдох асуултууд

өмнөх болон хойдох загвар, 263–64

жишээ судлалын загвар, 271–72

удирдах бүлэглэл, 254–55

харилцан хамааралтай загвар, 266

хөндлөн огтлолын загвар, 267–68

тодорхойлогдсон, 227–29, 228–29b, 242

загварын үйл явц, 252–72, 280

туршилтын загвар, 252–61

жагсаалт, 165

дотоод хүчин бодит байдал, 257–61

тасалдсан цагийн цувааны харьцуулсан загвар, 265

уртрагийн загвар, 265

туршилтын бус загвар, 267–72

цорын ганц тохиолдлын загвар, 268

хавтангийн загвар, 265

зөвхөн дараахь дүйцэхгүй харьцуулалтын загвар, 264

өмнөх болон дараахь дүйцэхгүй харьцуулалтын загвар, 264

оноо авах сонирхлын тэмцэл, 266

туршилтын мэт загвар, 261–67, 262b, 276b

санамсаргүй даалгавар, 255–57

энгийн хөндлөн огтлолын загвар, 267–68

өөрчлөлтийн хууль, 227

тооллого, 356

Үнэлгээний Шинжлэх Ухаан болон Технологийн Төв, 65

Дэлхий Нийтийн Хөгжлийн Төв (CGD), 277

төвлөрүүлсэн удирдлагын бүтэц, 419

голлох хандлага, хэмжээс, 391–92, 393t

үнэлэгчдийг баталгаажуулалт, 526

CES. Канадын Үнэлгээний Нийгэмлэг харах

CGD (Дэлхий Нийтийн Хөгжлийн Төв), 277

гинжинд шилжүүлэх түүвэр, 362–63

өөрчлөлтийн хүрээ зааг. Өөрчлөлтийн хуулийг харах

ЧаннаСора, Вижаяа Винита, 57

хаягдлын хүснэгт, 486–87, 487b, 488f

хүснэгт болон диаграм, 478–83

Чаттержи, М. 257

Келимски, Элянор, 12, 28, 201

химийн сорил, 346

хүүхдүүд

хүүхдийн хог түүлтийн үнэлгээ, 427–28, 427b

боловсрох гэх мэт, 259

нас баралт багасгах хөтөлбөр, 170t, 274b

ядуурал, 85

Чили, үнэлгээний систем, 64

Хятад

хаалттай бүлгэмийн хандлага, 65–67

үнэлгээ, 19, IPDET, 63

Хятадын Олон улсын Инжинерийн Зөвлөгөө өгөх Компани, 65

chi-квадрат сорил, 399–400

Кристи, Кристина, 204

өгөгдлийн дэс дараалсан зохион байгуулалт, 377

CIDA. Канадын Олон улсын Хөгжлийн Агентлаг харах

CIS (Тусгаар орнуудын Хамтын нөхөрлөл), 87–88. Мөн

тодорхой орнуудыг харах

иргэний бүлгэм, 130, 448

иргэний үнэмлэх, 327–30, 330t, 331t

иргэний эрхийн ахиц, 22

иргэний нийгэм, 130

сонгодог туршилт, 253

сонгодог олон түншийн уулзалт, 418

ангиллын хүснэгт, 484–86, 486t

Клей, Данейл Л., 258

Цэвэрлэх өгөгдөл, 389–90

клиентизмийн төөрөгдөл, 497

түншүүд. гол түнш харах

хаагдсан дуусгавар болсон асуултууд, 320

хаах үе шат, 457, 460t

багц үнэлгээ, 188–89, 208t, 517

багц түүвэр, 360–61, 361b

CODE (Хөгжлийн Үр ашгийн Хороо), 474

Ёс суртахууны болон Хяналтын Стандартын Код

(INTOSAI), 24b

Өгөгдөл кодлох

чанарын, 377–78, 378b, 379, 383b

тоо хэмжээн, 37b, 388–89

уялдаа, 270

Кон, Р., 497

хамт олонч үзэл болон бодгальч үзэл , 507

арилжааны банк, 90–91

Хөгжлийн Үр ашгийн Хороо

(CODE), 474

Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл

(ТУХН), 87–88. Мөн тодорхой орнуудыг харах

харилцан мэдээллэх чадвар, 452

харилцан мэдээллэх стратеги, 237, 239b, 446–47, 456, 468–70,

469t, 470b

Хамт олноор удирдагдсан Сургуулийн Хөтөлбөр (EDUCO, El

Salvador), 262b

харьцуулалтын бүлэг, 261, 279t

бүрэн үнэлгээний үнэлэлтийн стандарт, 507

комплекс оролцоо, 415–38

хөдөө орон нутгийн хөтөлбөрийн үнэлгээ, 421–23, 422b

Бүх Дэлхийн болон Бүс нутгийн Түншлэлийн Хөтөлбөр, 429–34

холбоос үнэлэлт, 417–20, 420t, 425–26b

сектор хөтөлбөрийн үнэлэлт, 423–24

сэдэвт үнэлэлт, 424–28, 427b

Иж бүрэн Хөгжлийн Хүрээ зааг, 69

компьютерийн тусламжит агууламжийн шинжилгээ, 380

компьютерийн тусламжит чанарын өгөгдөл шинжилгээний

программ хангамж

software (CAQDAS), 382, 383b

Компьютерийн тусламжит Телефон Ярилцлага хийх (CATI), 319

төсөөлөл зурагжуулалт, 454

төсөөллийн агууламжийн шинжилгээ, 379

төсөөллийн загварын асуудал, 234

нууцын завсар, 364–65, 365t,

366, 366t

нууц хадгалах байдал, 324, 499, 510

хэрэг нотлолтын түүвэр, 362

мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх болон удирдлага,

79–81, 452, 452b, 504

сонирхлын зөрчилдөөн

зайлсхийлт, 32, 34–35t

үнэлэлтийн стандарт, 507

үнэлэгчид, 510

хуучинсаг байдал болон өөртөө засах эрх, 507

тууштай байдлын шалгалт, 402

тогтмол холбоос, 270

Олон улсын Хөдөө Аж Ахуйн Судалгааны Зөвлөх Бүлэг, 430

агууламжын шинжилгээ, 378–85, 379b, 381f, 382t,383f, 385f

агууламжын хүчин төгөлдөр байдал, 294

харилцан тохиролцогч үнэлэлт, 442–45, 445b, 456

гэрээт байдлын төөрөгдөл, 497

удирдах бүлэг, 254–55

удирдах үе шат, 457, 460t

удирдах хувьсагч, 256

тохиромжит түүвэр, 363

ойртолтын үе шат, 231–32, 232t

Коок, Т. Д., 258

координатууд, диаграм, 480

үнэлэгчдийн гол чадвар, 523–26,

524–25b

нэгдмэл нийгмийн үүрэг хариуцлага (CSR), 90

харилцан холбоотой загвар, 266, 283t, 398–99

авилга, 81–83, 163–65, 164f

Авилгын Индекс

(Олон Улсын Ил тод байдлын Байгууллага), 81

Ашиг-зардлын дүн шинжилгээ, 143

зардал. Төсөв харах

өгөгдөл шинжилгээний, 456

үнэлэлтийн, 456–57, 517

Сангуудын Зөвлөл (А.Н.У), 79

Үнэлгээний загвар дахь сөрөг баримт, 516

Улс орны тусламжийн үнэлгээ, 14,421–23, 422b

нүүр захидал , судалгаа, 325

CREAM (цэвэр, зайлшгүй, эдийн засгийн, хүрэлцэхүйц,

удирдаж болохуйц) үзүүлэлтүүд, 117

өгөгдлийн итгэл төрүүлэх байдал, 293

гэмжт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр, 150b

шалгуураар ишлэсэн сорил, 347, 348

шүүмжлэгчид, оролцоо, 447

Кронбах, Л. Ж., 230–31

хөндлөн огтлолын загвар, 267–68, 268b,

273, 273b

хөндлөн хүснэгтчилэл, 398

CSF (Ирланд болон Европын Холбооны хамт олныг дэмжих

хүрээ зааг), 58–59

CSR (хамтын нийгмийн үүрэг хариуцлага ), 90

Соёлын чадамж, 331, 333b

Соёлын үнэ цэнийн хэмжүүр, 507–8

Катт, Жеймс, 501

D

ХТХ. See Хөгжлийн Тусламжийн Хороо

“ХТХ-ны Үнэлгээний Чанарын Стандарт”

(ЭЗХАХБ), 31, 31b

Данийн Олон Улсын Хөгжлийн Агентлаг

(DANIDA), 62

өгөгдлийн шинжилгээ, 373–412

зардал, 456

үнэлэгчид, 450

улс төрийн оролцоо, 503

чанарын, 374–88, 375t, 401–3

өгөгдөл кодчилох, 377–78, 378b, 379, 383b

агуулгын дүн шинжилгээ, 378–85, 379b, 381f,

382t, 383f, 385f

өгөгдлийн тайлал, 385–86, 387t

тэмдэглэл, түүнийг чухалчлах, 376

өгөгдлийн зохион байгуулалт, 37b,

376–77, 387t

өгөгдлийг унших болон кодчилох, 377–78

тайлагнах, 386–88

тоо хэмжээ, 388–403, 388b

өгөгдлийг цэвэрлэх, 389–90

өгөгдлийг кодчилох, 37b, 388–89

удирдамж, 396b

статистик, 390–401, 393–94f, 395b, 397t

стратеги, 374

өгөгдлийн сангийн алдаа, 389

өгөгдлийн олонлог, 289–354

иргэний үнэмлэх, 327–30, 330t, 331t

хамт олны уулзалт, 301–2, 302t

Дельфи аргачлал, 344–46, 346t

тэмдэглэл эсвэл сэтгүүл, 340–41, 341t, 342t

үнэлгээний загвар матриц, 241

үнэлгээчид, 450

мэргэжлийн шүүх арга, 342–44, 344t

төв бүлгэм, 334–39, 338–39b, 339–40t

сайн хэмжилт, онцлог шинж, 293–94

ярилцлага, 330–33, 332–33b, 333t

зурагжуулалт, 302–3

ажиглалтын арга, 310–16, 311f,311t, 316t

оролцогч, 301–5

улс төрийн оролцоо, 503

чанарын, 37b, 271, 294–99, 296–97b, 298t, 375t

тоо хэмжээ, 37b, 271, 294–99, 298t

асуулт боловсруулах, 320–27, 321t, 322b

бичлэгийн шинжилгээ, 305–9, 307f, 310t

дүрэм, 291b

хоёрдагч өгөгдлийн шинжилгээ, 308–9, 310t

өөрийн тайлагнасан жагсаалт, 341–42, 342t

хагас зохион байгуулалтын хандлага, 292–93

хагас зохион байгуулалтын ажиглалтын арга, 314, 314t

нийгмийн зурагжуулалт, 303, 304b

стратеги, 290–93, 290t

зохион байгуулалттай хандлага, 291, 292b

зохион байгуулалттай ажиглалтын арга, 310, 312–13f

судалгаа, 316–34, 319t

удирдлагын горим, 318–19

удирдамж, 328–29b

хариу үйлдлийн зэрэг, 334

хагас зохион байгуулагдсан, 317–18, 317t, 318t

зохион байгуулагдсан, 316–17, 317t, 318t

сорил авах арга, 346–48

багаж, 299–348

сургалт, 315–16

хөндлөн огтлох алхаа, 303–5

өгөгдлийн толь бичиг, 389

өгөгдлийн бэх, 486–87, 487b, 488f

өгөгдөл цэвэрлэх, 389–90

өгөгдлийн хүснэгт, 484, 485t

DEC (Байгалийн Гамшгийн Түргэн Тусламжийн Хороо), 38b

тархсан удирдлагын зохион байгуулалт, 419

шийдэмгий зорилго, 11

дедуктив шинжилгээ, 386

Батлан Хамгаалах Яам (А.Н.У.), 21

Дельфи аргачлал, 344–46, 346t

хүн ам зүйн зурагжуулалт, 302

Дани болон хамтарсан үнэлгээ, 62, 425b

хамааралтай хувьсагч, 398

тодорхойлсон загвар. Туршилтын бус загварыг харах

өмнөх болон дараахь загвар, 273, 273b

жишээ судлалын загвар, 272b

тодохойлогдсон, 25, 224

загварын үйл явц, 272–75, 280

загварууд, 272–75

тасалдсан цаг хугацааны загвар 274, 274b

уртрагийн загвар, 274

тодорхойлсон статистик, 391–99, 397t

холбоо хэмжилт, 398–99

төв хандлагын хэмжилт, 391–92, 393t

сарнилтын хэмжилт, 392–95, 393–94f, 395b

загварын үйл явц, 247–87

өмнөх болон дараахь загвар, 263–64, 273

жишээ судлалын загвар, 271–72

ангиллууд, 249–51

шалтгаан мөшгөх стратеги, 269–71

шалтгаан болон холбогдох асуултууд, 252–72, 280

удирдлагын бүлэг, 254–55

харилцан холбоотой загвар, 266

хөндлөн огтлолын загвар, 267–68

дүрсэлсэн асуултуудын, 272–75, 280

үнэлгээний, 234–43, 243f

туршилтын загвар, 249–50, 252–61, 279, 279t, 282t

дотоод хүчин төгөлдөр байдал, 257–61

тасалдсан цагийн цуваа загвар, 265, 274

уртрагийн загвар, 265, 274

туршилтын бус загвар, 250–51,

267–72, 279, 279t

норм болсон асуултууд, 275–80

загварын үйл явц (үргэлжлээд)

тэмдэглэгээ, 251

ганц тохиох загвар, 268

хавтангийн загвар, 265

зөвхөн дараахь адил биш харьцуулалтын

загвар, 264

өмнөх болон дараахь адил биш харьцуулалтын

designs, 264

авъяас сонирхлын оноог шилж авах, 266

хагас туршилтын загвар, 250, 261–67,

262b, 276b, 279, 279t, 282t

асуултууд, загварыг холбох,

248–51, 248b

санамсаргүй даалгавар, 255–57

үе шат, 235–40, 238–39b, 240f

хөгжингүй орнууд

хаалттай бүлэглэлийн үнэлгээний хандлага, 58

үнэлгээ, 50–60

FDI, 87

Олон янзын үнэлгээний хандлага, 58–60

Нийт засгийн газрын хэмжээний хандлага, 52–57

хөгжиж байгаа орнууд

чадавхи бий болгох, 74

Дельфи аргачлал ашиглах нь, 344

үнэлгээ, 61–70

ГШХО FDI, 87

Хөгжлийн Үнэлгээний Сургалтын Олон Улсын Хөтөлбөр, 62–64

Шинэ үнэлгээний систем, 64–70

Хөгжлийн Туслалцааны Хороо (ХТХ, ЭЗХАХБ)

хөдөөгийн туслалцааны үнэлгээ, 421

тодорхойлсон хөгжлийн үнэлгээ, 27–28

үнэлгээний зарчим, 30–31

хүйсийн дүн шинжилгээ, 85

GRPP, 430

холбоос үнэлгээ, 419

судалгааны нөөц, 155, 156b

стандарт, 509–10

хөгжлийн үнэлгээ, 7–47

хяналт тавих, 23–26

үр ашиг, 12–13

хүрээлэл, 26–29, 27t

тодорхойлолт, 8–11

үнэлгээчид, үүрэг болон оролцоо, 17–19

жишээ, 36–40

түүх, 19–26

удирдах, түүний учир холбогдол, 16–17, 17t

зарчим болон стандарт, 29–35, 31b,

33–35t

зорилго, 11–12

хэрэглээ, 14–15, 15b

Хөгжлийн Гарц, 62, 156b

DfID. See Олон Улсын Хөгжлийн Яам

өдрийн тэмдэглэл 340–41, 341t, 342t

шууд харилцаа, 399

Гамшгийн Түргэн Тусламжийн Хороо

(DEC), 38b

илэрцийн задалгааны үнэлгээний стандарт, 507

нотлогдоогүй жишээний түүвэр, 362

сарнилтын хэмжилт, 392–95,

393–94f, 395b

тархаалтын төлөвлөгөө, 237, 239b

зөрүүтэй үе шат, 230–31

чанарын өгөгдлийн бичиг баримтын шинжилгээ, 295

Бизнес Өгөгдлийн Сан хийх (Дэлхийн Банк), 89

зэмшлийн талаархи сорил, 347

хандивлагч, 72, 517

давхар таамгийн туршилт, 252

тодотгон харуулалт, 477, 477f

E

Эхэн үеийн Хүүхэд Насны Судалгаа болон Дасгал, 156b

EBRD (Европын Сэргээн босголт Хөгжлийн Банк), 26

Африкийн Эдийн засгийн Комисс, 76

эдийн засаг, 26

боловсролын зорилт, 11

боловсролын хөтөлбөр, 156b

Боловсролын Нөөц Мэдээллийн Төв, 156b

ашигтай байдал

хяналт, 275, 275t

үнэлгээний шалгуур мэт, 29, 432

үр өгөөж

хяналт, 275, 275t

үнэлгээний шалгуур мэт, 29–30, 421, 432

эгалитаризм болон шатлан захирах ёс, 507

e-засгийн газрын санаачлага, 130

Египет

хүүхдийн хог түүлтийн үнэлгээ, 427b

үнэлгээ, 19, 64

Эрэнбург, A.С. C., 484

1965 оны Бага болон Дунд Боловсролын Акт (ESEA, U.S.), 22

элитизмийн төөрөгдөл, 497

Эл Сальвадор, туршилтын мэт загвар, 262b

тохиролцоог ойлгох, 505

эрх мэдлийн үнэлгээ, 203–4, 210t

хаалттай бүлгэмийн хандлага, 58

190–93, 202b, 208t

өгөгдлийн олонлог, 346

Экваторын зарчим, 192

үнэлгээний нэгтгэл, 202b

ISO 14031, 192

Тогтвортой Хөгжлийн Стратеги

( ЭЗХАХБ), 192–93

байгаль орчны үр дүнд нөлөөлөх нь, 153,

153f, 223f

байгаль орчны тулхтай байдал, 90–91

Экваторын зарчим, 90, 192

төхөөрөмжийн зардал, 456

ESEA (1965 оны Бага болон Дунд Боловсролын Акт.), 22

Ёс суртахууны удирдамж (UNEG), 508–9

ёс суртахууны асуудал

хяналт, 24b

үнэлгээний зорилт, 11

үнэлгээчид, 496–99, 508–9

Этнограф (өгөгдөл шинжилгээний программ хангамж), 382

Европын Сэргээн босголт Хөгжлийн Банк (EBRD), 26

Европ болон Европын Холбоо.Бусад тодорхой орнуудыг харах

үнэлгээний чадавхи бий болгох, 58–59

үнэлгээний агшилт, 442

үнэлгээний соёл, 51

үнэлгээ, 20, 21

Европын Үнэлгээний Нийгэмлэг, 28

Европын Нийгмийн Фонд, 59

үнэлэгдэхүйц чанарын үнэлгээ, 183–84, 207t

Дэлхийн Банкны Дэлхийн нийтийн Хөтөлбөрийнх хандлагын

үнэлгээ (Дэлхийн Банк), 92

үнэлгээний хандлага, 181–218, 207–10t

үр өгөөжтэй үнэлгээ, 205, 210t

багц үнэлгээ, 188–89, 208t

эрх мэдлийн үнэлгээ, 203–4, 210t

байгаль орчны болон нийгмийн үнэлгээ,

190–93, 202b, 208t

үнэлэх чадварын үнэлэмж, 183–84, 207t

үнэлгээний нэгтгэл, 201–3, 202b, 209t

зорилтод үнэлгээ, 185–86, 207t

олон зорилгот үнэлгээ, 186–87, 207t

хэвтээ үнэлгээ, 206, 210t

хамрах үнэлгээ, 205, 210t

олон талт үнэлгээ, 187–88, 208t

үр ашгийн тооцоололт, 196–99, 209t

оролцоот үнэлгээ, 193–96, 194t,

197t, 209t

ирээдүйн үнэлгээ, 182–83, 183t, 207t

шуурхай/түргэвчилсэн үнэлгээ, 199–201, 209t

бодит байдлын үнэлгээ, 204–5, 210t

нийгмийн үнэлгээ, 189–90, 191b, 208t

хэрэгцээнд суурилсан үнэлгээ, 203, 210t

Үнэлгээний Чадавхийн Хөгжлийн Бодлогын Хүчин (UNEG),

523–26

Үнэлгээний Нэгдсэн Бүлгэм (MDB), 25,

32, 423, 519

үнэлгээний авлигад автах байдал, 496–97

үнэлгээний загварын матриц, 241–43, 442, 444

үнэлгээний төөрөгдлүүд, 497

үнэлгээний удирдагчид, 449–50

үнэлгээнүүдийн загварын матриц, 241–43, 243f

үнэлгээний нэгтгэл, 201–3, 202b, 209t

Үнэлгээний Сэлбэгийн цуглуулга (Кэллогг Сан),

456–57

үнэлгээчид, 495–514

идэвхи оролцоо, 18–19

баталгаажилт, 526

ашиг сонирхлын зөрчил, 510

гол чадамж, 523–26, 524–25b

авлигад автах байдлын үнэлгээ, 496–97

DAC стандарт, 509–10

мэдээллийн багц, 376

ёс суртахуун, 496–99, 508–9

гадаад, 18

үнэлгээний төөрөгдөл, 497

удирдах зарчим, 508

хүний сул тал, 501–2

дотоод, 18

тохиролцох чадвар, 503–6

улс төрийн байдал, 499–506

үүрэг хариуцлага, 17–19, 450–51

стандарт, 506–8

онцлох сул тал, 500–501

гурамслал, 300

өмнө нь хийгдсэн үнэлгээ, 11

биелүүлэх үе шат, 457, 460t

биелүүлэлтийн дүгнэлт, 471–72

туршилтын загвар, 249–50, 252–61, 279,

279t, 282t

мэргэжлийн шүүх өгөгдлийн олонлогийн арга,

342–44, 344t

гадаад хяналт, 23–24, 24b

гадаад үнэлгээ, 17, 18, 419, 420t, 518–19

чухал жишээний түүвэр, 362

F

үүрэн төгс төгөлдөр байдал, 294

шударга үнэлэмжийн үнэлгээний стандарт, 507

үнэлгээний төөрөгдөл, 497

худал негатив болон позитив, 254

Фермийн Хувьчлалын Төсөл (Азербаджан), 191b

FDI (гадаадын шууд хөрөнгө оруулалт), 87–88

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс.Герман

Феттерман, Дейвид M., 204

Газар дээр хийх тэмдэглэгээ, 315

Мөнгө Угаалтын Санхүүгийн Үйл ажиллагааны Бодлогын

Хүчин, 83

санхүүгийн хяналт, 23

олж илрүүлсэн мэдээлэл, түүний тайлан. Үр дүнгийн илтгэлийг

харах

санхүүгийн үүрэг хариуцлагын үнэлгээний стандарт, 507

FIT-ED (Мэдээллийн Технологи болон Боловсролын Хөгжлийн

Сан), 40b

Фитцпатрик, Жоуди Л., 17, 222, 231, 456, 496

Тогтмол үетэй түүвэр, 359–60

урсгалын хүснэгт

агууламжийн шинжилгээ, 380, 381f

өөрчлөлтийн хууль, 165–66, 166f, 167f

төвлөрөх бүлгэм, 334–39, 338–39b, 339–40t

Форд Сан, 79

гадаадын шууд хөрөнгө оруулалт (FDI), 87–88

албан тохиролцооны үнэлгээний стандарт, 506

төлөвшсөн үнэлгээ, 9, 223f

Мэдээллийн Технологи болон Боловсролын Хөгжлийн Сан

(FIT-ED), 40b

сан, түүний дүр, 79

Франц

үнэлгээний соёл, 51

үнэлгээ, 22

холилдсон үнэлгээний хандлага, 59–60

Фрари, Роберт Б., 323

F-харьцаа, 401

залилан. Ёс суртахууны асуудлыг харах

мэдээллийн хууль тогтоомжийн эрх чөлөө, 130

Фрийман, Ховард, 20

Фрийман, Тэд, 419

эхний болон сүүлчийн шинжилгээ, 142–44

Фурубо, Яан-Эрик, 50

ирээдүйн чиг болон сорилт, 71–92, 515–29

мөнгө угаалтын эсрэг хөтөлбөр, 82–83

үнэлгээний чадавхи бий болгох, 519–22

үнэлгээчдэд батламж олгох, 526

зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх, 79–81

үнэлэгчдийн гол чадварууд, 523–26, 524–25b

байгаль орчны тулхтай байдал, 90–91

сан, түүний дүр, 79

хүйсийн асуудал, 84–86

бүх дэлхийн нийтийн бараа, 91–92

засаглал, 81–82

Их Өртэй Ядуу Орнуудын Санаачлага, 78–79

дотоод болон гадаад үнэлгээ, 518–19

хөрөнгө оруулалтын нөхцөл, 86–89

Мянганы Хөгжлийн Зорилт, 73–75

Монтеррей Нэгдмэл Санаа, 76

Тусламжийн Ашиг тусын Парисын Тунхаг, 77–78

Мөргөлдөөний дараахь сэргээн босголт, 79–81

хувийн салбарын хөгжил, 86–89

үнэлгээчдийн мэргэшүүлэлт, 522–26

нийгмийн тулхтай байдал, 90–91

террорист санхүүжилт, 82–83

ажилчдын мөнгөн гуйвуулга, 83–84

G

G-8 Оргил Төлөвлөгөө, 84

GAD (хүйс болон хөгжил)

хандлага, 85

Гамбиа, мэдээллийн багц, 341

Гантт хүснэгт, 454, 455f, 479, 479f

GAO. Засгийн газрын Хариуцлагын тогтолцооны алба харах

Гариба, Суллей, 195, 196

Гаспер, Д., 168

хүйс болон хөгжил (GAD)

хандлага, 85

хүйсийн асуудал, 84–86

төсөвлөлт, 85–86

хүйсийн саармаг хандлага, 428

ярилцлага, 333b

сэдэвт үнэлгээ, 427–28

1969 оны Ерөнхий Боловсролын Грантын Хууль

(Холбооны Бүгд Найрамдах Герман Улс), 21

Хүн төрөлхтнийг Минагүйжүүлэх Женевийн Олон улсын Төв

(GICHD), 62

Германы Үнэлгээний Нийгэмлэг, 508

Герман

үнэлгээний соёл, 51

үнэлгээ, 21, 22

холбоос гадаад үнэлгээ, 425b

Бүх Дэлхийн болон Бүс нутгийн Түншлэлийн Хөтөлбөр

(GRPPs), 32, 429–34

Бүх Дэлхийн Удирдлагын Тайлан (Дэлхийн Банк болон IMF), 74–

75

Бүх Дэлхийн Хөтөлбөрийн судалгаа, 433

дэлхий нийтийн бараа, 91–92, 429, 430

дэлхий нийтийн асуудал, 429

Дэлхий нийтийн Усны Түншлэл, 430

Үнэлгээ ба Үр дүнд суурилсан удирдлагын гол нэр томьёоны

лавлах (ЭЗХАХБ), 444

зорилтот үнэлгээ, 185–86, 207t

олон зорилтот үнэлгээ, 186–87, 207t

Google Earth, 303, 304b

засаглал, 81–82, 130–31, 432–33

Засгийн газрын Хариуцлагын тогтолцооны алба (GAO,

U.S.), 10–11, 57, 182–83

Засгийн газрын агентлаг, үнэлгээний хэрэглээ,

14–15

1993 оны Засгийн газрын Гүйцэтгэлийн Үр дүнгийн хууль

(GPRA, U.S.), 55–57, 522

Грахам, В. Ф., 401

зураглал, 479–83, 480–81t, 480–83f

Их Британи. Нэгдсэн Вант Улс (UK)

“Агуу Нийгэм” хөтөлбөр, 22

Грек, үнэлгээ, 19

Гриин, Ж. С., 401

Гриир, Майкл, 457, 458–60t

сараалж шугам, 480

бүлгэмээр бодох, 144

GRPPs (Бүх Дэлхийн болон Бүс нутгийн Түншлэлийн

Хөтөлбөр), 32, 429–34

Холбоос Үнэлгээг Зохион байгуулах Удирдамж

(DAC), 419

Чанарын Зохион Байгуулалтын Хөтөч

(Эрүүл мэндийн удирдлагын ШУ болон

UNICEF), 147

Үнэлэгчдийн Удирдах Зарчим (AEA), 508

Гуликсон, Арлен, 470b

H

гарын авлага, илтгэл, 489–90, 490b

зохицол болон ур чадвар, 507

Харти, Х. П., 186

Хавкинс, Пенни, 402, 403, 443

Анхан шатны сургуулийн өмнөх хөтөлбөр, 22

эрүүл мэндийн тооцоолол, 302

Ажлын Эрүүл мэндийн Хэсгийн Хөтөлбөр (POW, Танзани),

425b

Эрүүл мэндийн Хэсгийн Стратегийн Төлөвлөгөө 2 (HSSP2,

Танзани), 425b

Маш их Өртэй Ядуу ОРнуудын Санаачлага (HIPC)

Санаачлага, 69, 78–79, 106

төрөл бүрийн түүвэр, 362

шатлан захирах ёс

эгалитаризм болон., 507

зохион байгуулалтын бүтэц, 419

зохион байгуулалтын хүснэгт, 478, 478f

түүхийн зурагжуулалт, 302

түүх мөн гэх мэт, 258–59

ХДХВ/ДОХ хөтөлбөр, 92, 361b

Хооверийн Комисс (1949), 21

Хэвтээ тэнхлэг, 480

Хэвтээ үнэлгээ, 206, 210t

Хорн, Жерри, 456

Хаус, И. Р., 497

Орон сууцны болон Хотын Хөгжлийн Яам (U.S.), 12–13

HSSP2 (Эрүүл мэндийн Хэсгийн Стратегийн Төлөвлөгөө 2),

425b

Хюберман, А. Майкл, 401

Хүний харилцан нөлөөллийн үнэлгээний стандарт,

506–7

Хүн төрөлхтнийг анагаах хөтөлбөр, 36–39b

Хүний эрх, үнэлгээний стандарт,

506, 510

нэлэгчдийн хүмүүн сул тал, 501–2

Митч Хар салхи, хариу үнэлгээ, 39b

Хайперкуал (өгөгдөл шинжилгээний программ хангамж), 382

ХайперРИЙСЕРЧ (өгөгдөл шинжилгээний программ хангамж),

382, 383b

ХайперСтат Онлайн, 366

I

IDEAS. Олон улсын Хөгжлийн Үнэлгээний Холбоо

IDRC. Олон улсын Хөгжлийн Судалгааны Төв

IFC. Олон улсын Санхүүгийн Корпораци

зураглал, түүний хэрэглээ, 476–78

ILO (Олон улсын Хөдөлмөрийн Тохиролцоо Нэгдэл), 427

IMF (Олон улсын Мөнгөний Фонд), 74

Дархлаажуулах хөтөлбөр, 229b

цохилтот асуултууд. Шалтгааны асуултуудыг харах

цохилтууд

өөрчлөлтийн хуулийн хэсгээр,

109–11, 109t, 110–11f

үнэлгээний шалгуур, 10, 30, 108b,

190, 421

Гүйцэтгэлийн Хяналтын Хэрэгжүүлэлтийн Удирдамж

(INTOSAI), 24b

хэрэгжүүлэлтийн удирдлага, 124–25f,

124–27

урамшуулал

чадавхи бий болгох, 522

бэлэн байдлын үнэлэмж, 113–14

M&E системийн тулхтай байдал, 133–34

бүгдийг хамарсан үнэлгээ, 205, 210t

тусгаар байдал, байгууллагын, 32, 33t

Тусгаар Үнэлгээний Бүлгэм (World Bank)

орон нутгийн хөтөлбөрийн үнэлгээ, 422b

бизнес хийх заалт, 89

дэлхий нийтийн бараанд, 92

GRPP, 430–31

тусгаар үнэлгээ, 519

IPDET, 3, 62, 63

зөвлөмж, 474

секторын хөтөлбөрийн үнэлгээ, 424

тусгаар үнэлгээ, 32, 33–35t

биеэ даасан хувьсагч, 398

Энэтхэг

Хүүхдийн хүг түүлтийн үнэлэмж, 427b

IPDET, 63

заалтууд

CREAM онцлог шинж, 117

үр дүнд тулгуурласан M&E, 108b

сонголт, 116–18, 118t, 121t, 123t

нийгмийн цохилт, 190

бодгальч үзэл болон хамт олонч үзэл, 507

Индонез, үнэлгээний систем, 64

хөтөлсөн шинжилгээ, 386

дүгнэлтээр гаргасан статистик, 391, 399–401

албан бус харилцаа, 468

мэдээллийн дэд бүтэц, 522

үр дүнгээ хуваалцах мэдээллийн стратеги,

130–31. Үр дүнгийн илтгэлийг харах

Мэдээллийн технологи. Интернет харах

Компьютерийн тусламжит агууламжийн шинжилгээ, 380

Компьютерийн тусламжит чанарын өгөгдөл

шинжилгээний программ хангамж (CAQDAS),

382, 383b

Компьютерийн тусламжит утас

ярилцлага өгөх (CATI), 319

үнэлэгчид, 450

эхлүүлэх үе шат, 457, 458t

оролт, өөрчлөлтийн хуулийн бүрэлдэхүүн хэсэг, 109–11, 109t,

110f, 111f, 223f

Дотоот Аудиторуудын Хүрээлэн, 24b

институцын багтаамж, 61–62

Хэвшмэл Шударга байдал, (World Bank)-ны Яам, 499

Тусдамж дэмжлэг, 261

Худалдааны Өргөтгөсөн Хүрээ зааг, 430

өргөтгөсөн холимог аргын хандлага, 402

өргөтгөсөн үр дүнд тулгуурласан удирдлагын систем (IRBM),

67–68

дотоод хяналт, 24–25, 24b

дотоод үнэлгээ, 17, 18, 518–19

дотоод хүчин төгөлдөр байдал, 257–61

Стандарт, Сургалт, Гүйцэтгэл, Зааварчлалын Олон Улсын

Хороо, 523

Аюулгүй байдал болон Хөгжлийн Олон улсын Зөвлөл, 343

Олон улсын хөгжил, (DfID, UK)-ын Яам, 26, 37b, 62, 202b

Олон улсын Хөгжлийн Үнэлгээний Холбоо (IDEAS), 2, 29, 523,

526

Олон улсын Хөгжлийн Судалгааны Төв (IDRC), 9, 62, 196

Олон улсын Санхүүгийн Корпораци (IFC),

88, 90, 474, 475f

Боловсролын Судалгааны Олон улсын Сэтгүүл, 156b

Олон улсын Хөдөлмөрын Байгууллага

(ILO), 427

Олон улсын Мөнгөний Фонд (IMF), 74

Олон улсын Мансууруулах бодисийн Хяналтын Хороо, 343

Үнэлгээний Нэгдмэл ажлын Олон Улсын Байгууллага (IOCE),

29

Олон улсын Цагаачлалын Байгууллага (IOM)-ын үнэлгээний

удирдамж, 423–24

Олон улсын Стандартчилалын Байгууллага (ISO), 192

Дээд Хяналтын Хүрээлэнгүүдийн Олон улсын Байгууллага

(INTOSAI), 24b

Хөгжлийн Үнэлгээний Сургалтын Олон улсын Хөтөлбөр

(IPDET),

3, 62–64

Хүүхдийн Хөдөлмөрийг Устгах Олон улсын Хөтөлбөр, 427

Интернет

үр дүнгийн тайлан, 470b

санамсаргүй тоон боловсруулалт, 357

үр дүнд тулгуурласан үнэлгээний тайлан, 130

түүврийн хэмжээг тогтоох төхөөрөмжүүд, 365, 366

хүмүүсийн хоорондын харьцааг хөндсөн ур чадвар, 452–53

чанарын өгөгдлийн тайлал, 385–86, 387t. Өгөгдлийн шинжилгээ

харах

тасалдсан цагийн үе харьцуулалтын загвар, 265, 274, 283t

үет өгөгдөл, 392, 393t, 479

ярилцлага, 295, 330–33, 332–33b, 333t

INTOSAI (Дээд Хяналтын Хүрээлэнгүүдийн Олон улсын

Байгууллага), 24b

эсрэг харилцаа, 399

хөрөнгө оруулалтын нөхцөл, 86–89

IOCE (Үнэлгээний Нэгдмэл ажлын Олон Улсын Байгууллага),

29

IOM Олон улсын Цагаачлалын Байгууллага, 423–24

IPDET (Хөгжлийн Үнэлгээний Сургалтын Олон улсын

Хөтөлбөр), 3, 62–64

Ирак, ODA, 87

IRBM (өргөтгөсөн үр дүнд тулгуурласан удирдлагын систем),

67–68

Ирланд

үнэлгээний чадавхи бий болгох,

58–59

үнэлгээний соёл, 51

холимог үнэлгээний хандлага, 58

Ирланд болон Европын Холбооны Хамт Олныг Дэмжих Хүрээ

зааг (CSF), 58–59

ISO (Олон улсын Стандартчилалын Байгууллага), 192

асуудлын цаас, 470, 470b

Италийн Үнэлгээний Холбоо, 508

Итали, үнэлгээний соёл, 51

J

Жаксон, Грегг, 320, 325

Японы Олон улсын Хамтын ажлын Агентлаг

(JICA), 40b

JEEAR (Рвандад үзүүлэх Яаралтай тусламжийн Холбоос

Үнэлгээ), 39b

мэргэжлийн сургалтын хөтөлбөр, 276b

Жонсон, Жонн, 266

Жонсон, Линдон B., 20–21

Рвандад үзүүлэх Яаралтай тусламжийн Холбоос Үнэлгээ

(JEEAR), 39b

холбоос үнэлгээ, 417–20, 420t, 425–26b

Йордан, хаалттай бүлгэмийн хандлага, 58

Жоспин, Лионел, 59

Боловсролын Судалгааны Сэтгүүл, 156b

сэтгүүл болон өдрийн тэмдэглэл, 340–41, 341t, 342t

шүүх түүвэр, 362

K

Келлогг Сан, 153–54, 160, 169,

456–57, 507

Кени, Дельфи аргачлалын хэрэглээ, 344

Түлхүүр Үнэлгээний Жагсаалт (Скривен), 446

түлхүүр үгийн давтамж, 379

мэдлэгийн фонд, 150, 150b

Солонгос, Бүгд Найрамдах, үнэлгээний соёл, 51

Косово, үнэлгээ, 39b

Крипендор , Клаус, 380

Кусек, Жоди Залл, 66, 109, 121

Бүгд Найрамдах Киргиз Улс

хаалттай бүлгэмийн хандлага, 58

бэлэн байдлын үнэлэмж, 65

L

1969 оны Хөдөлмөрийн Зах зээл болон Ажил эрхлэлтийн Акт

(Холбооны Бүгд Найрамдах Герман Улс), 21

хил хязгаар тогтоолт, 303

газар хэрэглэлтийн зурагжуулалт, 302

Lao PDR, evaluations in, 40b

Латин Америк, Минга санаачлага, 9. Мөн тодорхой орнуудыг

харах

Лавренц, Франсес, 470b

Хууль ёсны хүрээ зааг

Ёс суртахуун, 496

Холбоос үнэлгээ, 419

Левин, Ж. Р., 477

шугам татах тодотгол, 477, 477f

шугамын диаграм, 479, 480f, 481t

сонсох чадвар, 452, 453

бичиг үсэг тайлагдсан байдал

өдрийн тэмдэглэл өгөгдлийн цуглуулга, 340–41

судалгааны хариу үйлдэл, 319

Амжиргааны Стандартын Хэмжилийн Судалгаа

(LSMS, Дэлхийн Банк), 320

цоожлох хүрээний хэв, 168

Лофл, Жонн, 315

логик хүрээ, 168–69, 170t

логик загвар. Өөрчлалтийн хуулийг харах

уртрагийн загвар, 265, 266, 274, 283t

урт хугацааны боловсролт, 259

“сайхан харагд–буруушаахаас зайлсхий” (LGAB)

ухаант бодол, 501

LSMS (Амжиргааны Стандартын Хэмжилийн Судалгаа

, Дэлхийн Банк), 320

M

Мадагаскар, чадавхи бий болгох, 79

үндсэн үйлчлүүлэгч

харилцааны стратеги, 468

ёс суртахууны асуудал, 498

үнэлгээний хэрэглээ, 14–15

илрүүлэлт, 144

удирдлага, 446–47

Малави, удирдлагын систем, 16

Малайз

хяналт, 24

хаалттай бүлгэмийн хандлага, 67–68

мэргэжлийн үнэлгээний холбоо, 28

удирдлага, 441–66

төсвийн, 456–57

чадавхийн хяналт, 275, 275t

зөрчилдөөний шийдвэр, 452, 452b

бууруулсан үнэлгээ, 442–45, 445b

загварын матриц, 442

үнэлгээний менежер, үүрэг хариуцлага, 449–50

үнэлэгч, үүрэг хариуцлага,

450–51

холбоос үнэлгээ, 418–19

үндсэн үйлчлүүлэгч, үүрэг хариуцлага,

446–47

хүмүүс, 451–54, 452–53b

төсөл, 457–60, 458–60t

хувьцаа эзэмшигч, үүрэг хариуцлага,

447–48

даалгавар, 454–55

баг байгуулах, 453–54, 453b

Удирдлагын Үйлдэл Мөрдлөгийн Бичлэг

(MATR), 474, 475f

удирдлагын мэдээллийн систем (MIS),

67–68. Мэдээллийн технологийг харах

Эрүүл мэндийн Шинжлэх Ухааны Удирдлага, 147

Менежерийн зорилт, 11

M&E. удирдлагын болон үнэлгээний систем

чанарын өгөгдлийн механик шинжилгээ,

382–85, 385f

зураглал

ойлголтын зураглал, 454

орон нутгийн түвшинд, 517

өгөгдлийн цуглуулга, 302–3

хүн ам зүйн, 302

эрүүл мэндийн зураглал, 302

түүхийн зураглал, 302

газар ашиглалтын зураглал, 302

NGO үйл ажиллагаа, 517

үр ашгийн зураглал, 196–99, 209t

тайлангийн, 476

нөөцийн зураглал, 302, 303

нийгмийн зураглал, 303, 304b

даалгаврын зураг, 454, 455t

баялагийн зураглал, 302

зах зээлд суурилсан сургалтын хөтөлбөр, 229b

Markiewicz, Anne, 503–4, 505

ур чадвар болон зохицол, 507

MATR (Удирдлагын Үйлдэл Мөрдлөгийн Бичлэг), 474, 475f

матриц, 484–86, 486t

боловсролт, 259

максимум хувилбарын түүвэр, 362

MBS (Тохируулсан Төсвийн Систем, Малайз), 67

МакКастон, М. Катрин, 306, 309

Нийгмийг МакДоналджуулах нь, 143

МакНамара, Роберт, 21

MDB (Олон талт Хөгжлийн Банкууд), 25, 517

дундаж (төв хандлагын хэмжүүр), 391, 393t

холбооны хэмжүүр, 398–99

төв хандлагын хэмжүүр, 391–92, 393t

сарнилтын хэмжүүр, 392–95, 393–94f, 395b

хэвлэл мэдээлэл, үр дүнгээр тайлагнах, 130

медиан (төв хандлагын хэмжүүр), 391, 393t

түүврүүд, 362

Маларяад зориулсан Аз туршсан Эмнүүд, 430, 431

мета үнэлгээ, 202–3

“хэрэглээний хайлтан дахь арга”

аргачлал, 248

заах арга зүйчлэлийн төөрөгдөл, 497

заах арга зүйн гурвалжлалт, 28

Мексик, хаалттай бүлгэмийн хандлага, 58

дунд шатны үнэлгээ, 9–10

Майлс, Матью Б., 401

Мянганы Хөгжлийн Зорилт, 73–75, 74b

орон нутгийн туслалцааны үнэлгээ, 422b

холбоос гадаад үнэлгээ, 425b, 426b

үр зүнд суурилсан M&E , 50, 106, 276, 516

мини-IPDET, 63

MIS (удирдлагын мэдээллийн систем),

67–68. Мэдээллийн Технологийг харах

зүй бус үйлдэл. Ёс суртахууны асуудлуудыг харах

холимог үнэлгээний хандлага, 58–60

Мноокин, Роберт Х., 505–6

горим, төв хандлагын хэмжүүр, 391, 393t

даргалагч, голлох бүлгэм, 336–38, 339t

Тохируулсан Төсвийн Систем (MBS,

Малайз), 67

modus operandi inference, 269

мөнгө угаах, 82–83

Монгол, нэгтгэсэн үнэлгээ, 10

хяналт шалгалт. Үр дүнд суурилсан хяналт болон үнэлгээг харах

үнэлгээний харилцаа, 16–17, 17t

үр дүн, 124–25f, 124–27

Монтеррэй Нэгдмэл Санаа, 76, 276

Морра, Л. Г., 201

Моррис, М., 497

мөнх бус байдал, 260

тэмүүлэлтэй зорилт, 11

Мозамбик, үнэлгээ, 38b

Олон талт Хөгжлийн Банкнууд (MDB), 25, 517

олон талт донор, 72

мультмедиа кодчилол, 382, 383b

олон түншийн уулзалт, 418

олон тооны баганан хүснэгт, 481t, 482, 485f

олон талт үнэлгээ, 187–88, 208t

олон шаттай санамсаргүй түүврүүд, 361–62

олон хувьсагчтай шинжилгээ, 396–97

Мюррэй, Вик В., 500–503

Мианмар, үнэлгээ, 40b

N

Намбиар, Деваки, 363

Үндэсний Хяналтын Яам (NAD, Малайз), 24

Үндэсний Ядуурлыг Багасгах Стратеги (Уганда), 70

Үндэсний Ядуурлын Ихсэлт Багасалтын Стратеги (NSGRP,

Танзани), 425b, 426b

хэлэлцлийн чадвар, 503–6

Нидерланд

үнэлгээний соёл, 51

холбоос гадаад үнэлгээ, 425b

Үнэлгээний Бодлого болон Үйл ажиллагааны Яам, 65

Хөгжлийн Үнэлгээний Сүлжээ (DAC), 421, 509–10

Нойндорф, Кимберли A., 380

Ньюкомер, K. E., 186

Шинэ Зеландын Үнэлгээний Холбоо, 523

NGO. Төрийн бус байгууллагыг харах

Нигер, ODA , 87

номинал өгөгдөл, 392, 393t, 482

адил биш бүлгэмүүд, 264

туршилтын бус загварууд, 250–51, 267–72,

279, 279t

төрийн бус байгууллагууд (NGO)

голч зарчим, 91

үнэлгээний хэрэглээ, 14–15

зурагжуулах үйл ажиллагаа, 517

оролцогч үнэлгээ, 448

судалгааны эх сурвалж, 155

энгийн бус хуваарилалт, 393, 394f

санамсаргүй бусаар түүвэрлэх стратеги, 362–63, 367

NORAD (Норвегийн Хөгжлийн Нэгдлийн Агентлаг), 62

энгийн хуваарилалт, 393, 393f, 394f

норм болсон асуултууд, 25, 224–27, 226b, 242,

275–80

норм болсон сорилууд, 347, 348

Норвегийн Хөгжлийн Нэгдлийн Агентлаг (NORAD), 62

тэмдэглэгээ

өмнөх болон дараахь загварууд, 264, 273

жишээ судлалын загварууд, 272

харилцан холбоотой загвар, 266

хөндлөн огтлолын загвар, 268

загварын үйл явц, 251

тасалдсан цагийн үеийн харьцуулалтын загвар, 265, 274

уртрагийн загвар, 265, 274

ганц удаагийн загвар, 268

хавтангийн загвар, 265

зөвхөн дараахь адил биш харьцуулалтын загвар, 264

өмнөх болон дараахь адил биш харьцуулалтын загвар, 264

туршилтын мэт загвар, 262

тэмдэглэл, ач холбогдол, 315, 376

NSGRP (Үндэсний Ядуурлын Ихсэлт Багасалтын Стратеги,

Танзани),

425b, 426b

N6 (өгөгдөл шинжилгээний программ хангамж), 382, 383b

хоосон таамаглал, 401

NVivo 8 (өгөгдөл шинжилгээний программ хангамж), 382

O

зорилтод тулгуурласан үнэлгээ. Зорилгод тулгуурласан үнэлгээг

хар

зорилт хандалтат сорил, 347

мэдээлэл цуглуулах ажиглалтын арга, 310–16

чанартай өгөгдөлийн төлөө, 295

жишээ загвар, 311f, 312–13f

бүрэн бус бүтэцлэгдсэн, 314, 314t

бүтэцлэгдсэн, 310, 312–13f

сургалт, 315–16

таагүй аргууд, 298, 299b

ODA (хөгжлийн буцалтгүй тусламж),

86–87

OECD улсууд. Эдний засгийн хөгжил

болон хамтын ажиллагааны байгууллага-г хар

үнэлгээ, 22

Хяналт болон Үнэлгээний тогтолцоо, 50, 106

Гүйцэтгэлийн хяталт, 275

хөгжлийн буцалтгүй тусламж(ODA), 86–87

нэг боломжит загвар, 268, 279t

нээлттэй асуулт, 320

Үнэлгээний баг (ADB-Азын хөгжлийн банк), 3, 510

Аман танилцуулга, 488–91

Эрэмбэлэгдсэн өгөгдөл, 392, 393t

Эдний засгийн хөгжил болон хамтын ажиллагааны

байгууллага(OECD).

OECD улсууд-г хар

тусламжын үр дүнгийн судалгаа, 77–78

мөнгө угаалтын эсрэг хөтөлбөр, 83

хяналтыг тодорхойлсон, 23

байгаль орчин болон нийгмийн үнэлгээ,

192–93

үнэлгээ гаргасан, 8–9

үнэлгээндэх үүрэг, 26–28

гадаад үнэлгээг гаргасан, 17

GRPPs and, 430

хөндлөнгийн үнэлгээг гаргасан , 32

дотоод үнэлгээг гаргасан, 17

хяналт явуулсан, 16

хөгжлийн тусламж үзүүлсэн, 86

судалгааны эх үүсвэр, 155

байгууллагын чадамж

боловсорсны үр дүн болон, 259

бэлэн байдлын үнэлгээ, 114

үр дүнд тулгуурласан хяналт

болон үнэлгээ, 114

байгууллагын диаграм, 478, 478f

байгууллагын үнэлгээ, 14

байгууллагын бие даасан байдал, 32, 33t

байгууллагын тэмдэглэл, 305

өгөгдөлийг дүн шинжилгээнд зориулан зохион байгуулах,

37b,376–77, 387t

гаралтын загварууд. Өөрчлөлтийн онол-г хар

асуултын үр дүн. Seeөдөөлт болон үр дүнгийн асуултууд

үр дүн

өөрчлөлтийн онолын нэгэн хэсэг болж,

109–11, 109t, 110–11f

тодорхойлолт, 115–16, 118t, 121t, 123t

үнэлгээ, 10, 106

зураглал, 196–99, 209t

үр дүнд тулгуурласан хяналт

болон үнэлгээ,

115–16

“Гарц, үр дагаварыг урсгалд оруулсны нөлөөлөл Blues”

(Smutylo), 198–99

гаралт нь өөрчлөлтийн онолын нэгэн хэсэг,

109–11, 109t, 110–11f, 223f

ерөнхий тусгал, 489

P

самбар хэлбэрийн загвар, 265, 283t

Тусламжийн үр ашигтай байдлын талаархи

Парисын тунхаглал ,

77–78, 276, 416–17, 423, 517

Оролцооны Лавлах бичиг (Дэлхийн банк), 447

оролцооны үнэлгээ, 193–96, 209t

нийтийн уулзалт, 301–2, 302t

авилгал бууруулах,

163–65, 164f

өгөгөдөл цуглуулах, 301–5

тодорхойлогдсон, 18

онцлог, 193–94, 194t

зураглал, 302–3

нийгмийн зураглал, 303, 304b

хувьцаа эзэмшигчид болон, 447–48

хөндлөн , 303–5

итгэлцэл төрүүлэх, 197b

түншлэл

нийтийн-хувийн, 431, 432

үр дүнд тулгуурласан хяналт болон үнэлгээ мөн, 126, 126f

Patton, M. Q., 71, 165, 193, 203–4, 224, 234,

257–58, 295, 296–97b, 315, 320–21,

375, 377, 386, 504–5

Paulmer, Hubert E., 193

Pawson, Ray, 151, 204, 205

PEAP (Ядуусыг Боловсролд Хамруулах төлөвлөгөө,

Уганда), 69, 70

Peppet, Scott R., 505–6

гүйцэтгэлийн хяналт, 23, 24b, 275, 275t

гүйцэтгэлийн төсөв, 21

гүйцэтгэлийн заалтууд

CREAM онцлог шинж, 117

сонголт, 116–18, 118t, 121t, 123t

үр дүнд тулгуурласан хяналт болон үнэлгээ, 116–18

уламжлалтболонүр дүнд тулгуурласан M&E, 110–12

уламжлалт болон үр дүнд тулгуурласан хяналт болон

үнэлгээ, 110–12

гүйцэтгэлийг зохион байгуулах чадварын хяналт,

275, 275t

гүйцэтгэлийн үр дүн. See outcomes

Нийгмийн болон Байгалийн Дэмжих чанарын гүйцэтгэлийн

стандарт

(IFC), 90

итгүүлх чадвар, 453

буяны байгууллагууд, 79

Филиффин, үнэлгээ, 40b

фотозураг 477–78

сэтгэл зүйн төлөвийн хэмжээс, 346

зурагт тэмдэглэл, 340–41

дугуй диаграм, 481t, 482, 483f

төлөвлөлт

үе шат, 457, 458–59t

үр дүнд тулгуурласан хяналт болон үнэлгээ,

121–23

Төлөвлөх, Хөтөлбөр зохиох, болон Төсөвлөх

Систем (PPBS, U.S.), 21

олон ургалч үзлийн төөрөгдөл, 497

Журам болон Үйл ажиллагааны Үнэлгээний

Хэлтэс (Голланд), 65

журмын эргэлтийн процесс, 224, 225t

журмын үнэлгээ, 14, 14t

үнэлгээн дахь улс төрийн нөлөө,

499–506

улс төрийн шинжлэх ухаан, 26

улс төрийн зорилт, 61

хүн ам, шинжлэх, 356

Porteous, Nancy L., 382

баримт бичгийн зохион байгуулалт, 432

мөргөлдөөний дараахь бүтээн байгуулалт, 79–81

зурагт самбар, 489

тэгш бусаар дараа харьцуулах загвар, 264, 282–83t

хомсдол

мөргөлдөөн болон, 80

улсын тусламж үнэлгээ болон

, 422b

өгөгдөл цуглуулалт, 306

хүйсийн тэгш байдлын дүн шинжилгээ, 85

бууруулах хөтөлбөр, 22, 78

Ядуурлын Явцын Лаб, 277

Хомсдол Арилгах Хөтөлбөр (PEAP,

Uganda), 69, 70

Хомсдол Арилгах Төлөвлөгөөний Баримт

(PRSPs), 78

POW ( Эрүүл Мэндийн Салбарын Хөтөлбөрт Ажил,Танзани),

425b

эрх мэдлийн хүрээ, 507

Повер Пойнт танилцуулга, 490–91, 490b

PPBS (Төлөвлөх, Хөтөлбөр зохион, болон Төсөвлөх Систем,

АНУ), 21

PPBS (Хөтөлбөрийн Биелэлт Санхүүжүүлэх

Систем, Малайз), 67

тэгш бусаар өмнө эсвэл дараа харьцуулах загвар, 264, 282t

үр дүнгийн танилцуулга, 467–93

харилцааны статус, 237,

239b, 446–47, 456, 468–70,

469t, 470b

үнэлгээний тайлан, бичлэг, 471–76

тайлангийн эх бие, 472–76

дүгнэлт, 473

гүйцэтгэлийн эмхэтгэл, 471–72

зөвлөмж, 473–74, 474t

үнэлгээ гаргагч болон, 450

аман танилцуулга, 488–91

танилцуулах хөтөлбөрүүд, 490–91

чанарын өгөгдөл, 386–88

үр дүнд тулгуурласан хяналт

болон үнэлгээ,

128–29, 129t

үзүүлэн таниулах мэдээлэл, 476–88

чартууд болон графикууд, 478–83

үзүүлэнгүүд, 476–78

үр ашигтай байдлыг дээшлүүлэх, 486–88

аман танилцуулга, 489–90

хүснэгт, 484–86

танилцуулах хөтөлбөрүүд 490–91

урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн хөтөлбөрүүд, 228b

зарчмууд болон стандартууд

хөгжлийн үнэлгээнд зориулж, 29–35, 31b,

33–35t

үнэлгээнд зориулж, 506–10

Хөгжлийн Тусламжийн Үнэлгээний Зарчмууд” (DAC), 30–31

хувийн бараанууд, 91

хувийн салбарын хөгжил, 86–89

хувьчлал, 88

асуудал хандалтат судалгаа, 150

үйл явцын үнэлгээ. төлөвшилийн үнэлгээ-г хар

мэргэжлийн үнэлгээний холбоонууд, 28–29.

тусгай байгууллагууд-г хар

үнэлгээ өгөгчидийн мэргэжлийн чадавхи, 522–26,

524–25b

хөтөлбөрийн үнэлгээ, 14, 14t

Хөтөлбөрийн Үнэлгээний Стандартууд (AEA), 31,

506–8

Хөтөлбөрийн Биелэлт Санхүүжүүлэх Систем

(PPBS, Малайз), 67

төслийн үнэлгээ, 14, 14t

төслийн удирдлага зохион байгуулалт, 457–60, 458–60t

туршилтын бус харьцуулалт, 266, 283t

ёс зүйн үнэлгээний стандарт, 506–7

боломжит үнэлгээнүүд, 9, 10–11, 182–83,

183t, 207t

PRSPs (Хомсдол Арилгах Төлөвлөгөөний Баримт), 78

нийтийн бараа бүтээгдэхүүн, 91

хувь-улсын салбарын түншлэл, 431, 432

зорилгот түүвэр, 362

Q

баталгаажсан олон түншлэгийн зохион байгуулалт, 418

чанарын өгөгдөл

дүн шинжилгээ, 374–88, 375t, 401–3

өгөгдөлийг индекслэх, 377–78, 378b, 379, 383b

агуулгын дүн шинжилгээ, 378–85, 379b, 381f,

382t, 383f, 385f

өгөгдөлийн тайлал, 385–86, 387t

тэмдэглэл, чухал нөлөө, 376

өгөгдөлийг зохион байгуулах, 37b, 376–77, 387t

өгөгдөлийг уншиж индекслэх, 377–78

мэдээлэх, 386–88

баталгаажсан олон түншлэгийн зохион байгуулалт,

эмхэтгэл, 37b, 271, 294–99, 296–97b,

298t, 375t

танилцуулга, 386–88

Qualpro (өгөгдөлд дүн шинжилгээ хийх программ), 382

Qualrus (өгөгдөлд дүн шинжилгээ хийх программ), 382, 383b

тоон өгөгдөл

дүн шинжилгээ, 388–403, 388b

өгөгдөл цэвэрлэх, 389–90

өгөгдөл индекслэх, 37b, 388–89

удирдамж, 396b

статистик болон, 390–401, 393–94f,

395b, 397t

эмхэтгэл, 37b, 271, 294–99, 298t

туршилтад тулгуурласан загвар, 250, 261–67,

262b, 276b, 279, 279t, 282t

асуулга. санал асуулга-г хар

асуултууд, 221–46

өдөөлт болон үр дүн

, 227–29, 228–29b, 242

дөхөлтийн явц, 231–32, 232t

тодорхойлсон, 224, 225t, 242, 272b

загварын явц холбогдсон, 248–51, 248b

хөгжүүлэлт, 232–34, 320–27, 321t, 322b

хөндийрөх явц, 230–31

төвлөрөх бүлэг, 339b

хэв шинжит, 224–27, 226b, 242

сонголт, 230–32

эх үүсвэр, 222–23

хөтөлбөрийн хөгжүүлэлтийн шат болон, 149,

149t, 222, 223f

санал асуулга, 319, 320–27, 321t, 322b

баг бүрдүүлэх чадвар болон, 453

харьцааг өөрчлөх онолууд, 230

төрлүүд, 223–30

хувь хэмжээний загвар, 362

R

санамсаргүй бүлгийн дээжүүд, 360–61, 361b

санамсаргүй зайн дээжүүд, 358–59

санамсаргүй сонгосон туршилт. Туршилтын загварууд-г хар

санамсаргүй тоон хүснэгтүүд болонүүсгэгчид, 357

санамсаргүй шинжлэх, 252, 255–57, 277,

356–62, 367

санамсаргүй эхлэх дээжүүд, 359–60

хүрээ, тархалтын хэмжээс, 392–93

түргэн тусламж, 199–201, 209t

харьцаа өгөгдөл, 392, 393t, 479

Ravallion, Martin, 277, 279

бэлэн байдлын тусламж, 65, 113–15

бодит байдалд тулгуурласан үнэлгээ, 204–5, 210t

зөвлөмж мөрдөх систем, 473–74,

474t, 475f

бичлэгүүдийн дүн шинжилгээ, 305–9, 307f, 310t

дундаж нөлөөнд шилжих, 260–61

агууламжийн харьцангуй дүн шинжилгээ, 379

харилцан шүтэлцээний төөрөгдөл, 497

харилцан холбоо үнэлгээний хэмжүүр болох, 29, 293,

421, 431–32

Өгөгдөлийн найдвартай байдал, 294

гуйвуулга, 83–84

дараалсан шалгалтын үр дүн, 259–60

тайлан бичих, 471–76. үр дүнг танилцуулах-ыг хар

тайлангийн эх бие, 472–76

дүгнэлт, 473

зохион байгуулалтын дүгнэлт, 471–72

зөвлөмж, 473–74, 474t

захиалга хүсэмжлэх, 443–44

судалгааны ажилтнууд, 448

судалгааны аргачлал, 377

нөөц хуваарилах, 302, 303

нөөц зөөвөрлөх, 433

хариу үйлдлийн гажуудал, 365

хариу үйлдлийн хэмжээ, 334

үр дүнд тулгуурласан хяналт болон үнэлгээ,

105–40

удирдлагын зорилт, 127

үндсэн өгөгдөлийн эмхэтгэл, 119–21, 120f,

121t, 123t

тодорхойлогдсон, 107–8, 108b

асуудлыг олж тогтоох, 520–21b

мэдээллийн үнэлгээ, ашиглалт,

127–28, 131b

хүлээн авсан өгөгдөлүүд

мэдээлэх, 128–29, 129t

ашиглах, 127–28, 131b

удирдлага болон, 82

хэрэгжүүлэлтийн хяналт, 124–25f,

124–27

ач холбогдол, 106–7, 107b

хяналтын үр дүн, 124–25f, 124–27

түшнлэл болон, 126, 126f

гүйцэтгэлийн заалтууд, 110–12, 116–18,

118t, 121t, 123t

Гүйцэтгэлийн үр дүнгүүд, 115–16, 118t,

121t, 123t

сайжруулалт төлөвлөх, 121–23

үр дүн танилцуулах, 128–29, 129t, 131b

бэлэн байдлын тусламж, 113–15

зөвлөмж, 516

үр дүн хянах, 124–25f, 124–27

байгуулах алхмууд, 112–34, 113f

дэмжих чадвар, 132–34

зорилтын биелэлт, 121–23, 122f, 123t

өөрчлөлтийн онол, 109–10, 109t, 110–11f

уламжлалт болон 108–12

үр дүнгийн гинжин хэлхээ, 166–68, 167f

хүний эрхийн үнэлгээний

, 506, 510

Rist, Ray C., 50, 66, 71–72, 109, 121, 224

Румын, хүүхэд ариусгах тусламж, 427b

Rossi, Peter, 20

Руанда, үнэлгээ, 39b

S

үлгэр, тодорхойлогдсон, 356

үлгэр хэмжээ, 364–66, 365–66t

үлгэрлэх алдаа, 364

үлгэрлэх хүрээ, 357

үлгэрлэх стратеги, 355–71

хослосон санаанууд, 363

санамсаргүй бус, 362–63, 367

санамсаргүй, 356–62, 367

үлгэр хэмжээ тодорхойлох, 364–66,

365–66t

Sandahl, Rolf, 50

Sanders, James R., 17, 222, 231, 456, 496

хэмжээс, тэнхлэг, 480

цэгэн диаграм, 481t, 483, 483f

Щиаво-Кампо, Салваторе, 117

Шинжлэх ухаан технологийн хөтөлбөрүүд 65

Шинжлэх ухааны арга, 25–26, 432

Scriven, Michael, 8, 186, 446, 472

SDC (ШвецарийнХөгжил Зохицуулалтын Агенлаг), 62

Хоёрдагч өгөгдөл, 305, 308–9, 310t

Санхүүгийн хоёрдахь сектор хөтөлбөр

(Mongolia), 10

үлон хүрээнд хүрэх (SWAps), 14, 416,

423–24, 425b

аюулгүй байдал болон солилцооны комисс

(SEC), 82

сонголтын гажуудал, 256, 260, 300, 334, 356–57

өөрөө хийсэн асуулга, 318

өөрөө мэдээлсэн жагсаалт, 341–42, 342t

өөрөө мэдээлсэн өгөгдөл, 254, 299

өөрөө сонголтын гажуудал, 260, 334, 357

бүрэн бус бүтэцлэгдсэн өгөгдөлийн сан, 292–93

бүрэн бус бүтэцлэгдсэн ажиглалт, 314, 314t

бүрэн бус бүтэцлэгдсэн санал асуулга 317–18, 317t, 318t

санал асуулгы асуултуудыг эрэмбэлэх, 324

үйлчилгээний үр дүн, 68–70

үйлилгээний чиг хандлага үнэлэх стандарт, 506

бэлгийн дарамтлал, 496

Shadish, William R., 12, 28

Shanghai IPDET (SHIPDET), 3, 64, 66

Sheldrick, B. J., 382

богино хугацаат боловсролт, 259

SIDA (Шведийн Олон Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагааны

Агентлаг), 62

SIEF (Спанийн Аюулын Үнэлгээний Дэлхийн Банкны Итгэлийн

Сан), 277b

энгийн огтлолцсон загвар,

267–68, 268b

Энгийн санамсаргүй дээж, 357–58

ганц баганат диаграм, 481t, 482, 484f

SIR (“бодит байдлын субьектив тайлал”)

үзэгдэл, 501

хар зураг, 477, 477f

слайд танилцуулга, 489–90, 490b

Смит, M. Ф., 185

Смутыло, Терры, 198–99

Цасан бөмбөлөг түүвэр, 362–63

нийгмийн тусламж, 189–90, 191b, 208t.

байгаль орчны болон нийгмийн тусламж- г хар

нийгмийн нөлөөллийг тодорхойлох, 190

нийгмийн зурагла, 302, 303, 304b

нийгмийн шинжлэх ухаанууд, 25–26

нийгмийн дэмжих чадвар, 90–91

нийгэм судлал, 26

Сомали, үнэлгээ, 36b

Соросын сан/Нээлттэй Нийгмийн хүрээлэн, 79

Дэлхийх болон бүс нутгийн түншлэлийн үнэлгээний

эх сухвалжыг лавлах (Дэлхийн банк), 431

Өмнөд Африк

Деьфи арга хэрэглэгдсэн, 344

IPDET in, 63

Зүүн өмнөд европын бүс болон ГШХО, 87–88.

Бас онцлог орнуудыг хар

Спани

үнэлгээний соёл, 51

нарийн чанд үнэлгээний загвар, 277, 277b

Спанийн Аюулын Үнэлгээний Дэлхийн Банкны Итгэлийн

Сан(SIEF), 277b

халих нөлөө- 277

Шри Ланк,мэргэжлийн үнэлгээний холбоо, 28

Стаке, Роберт E., 310, 314

хувьцаа эзэмшигчид

дүн шинжилгээ, 147–48, 148b

харилцааны стратеги болон, 468

ёс суртахууны асуудалууд болон, 498

үнэлгээний зохион байгуулагч болон, 449

үнэлгээ өгөгчид болон, 451

GRPP үнэлгээнүүд болон, 432

хэвтээ үнэлгээнүүд болон, 206

таних тэмдэг, 144–48

зохион байгуулалт, 447–48

тохиролцоо болон, 503–6

улс төрийн тоглоомоор тоглосон, 503

бодит байдалд тулгуурласан үнэлгээ болон , 204

үүрэг , 145–47, 146t

Stame, Nicoletta, 71–72

Стандарт шалгалт, 23

Стандарт хазайлт, 393, 394f, 395b

Стандарт урсгал чарт, 165, 166f

Стандартчилсан сорилууд, 348

Стандарт үр дүнгийн гинчин хэлхээ, 166–68, 167f

Standards for Evaluation (UNEG), 509

Олон улсын Хяналтын Мэргэжлийн Дадлагын Стандартууд

(Олон улсын хянан шалгагчидийн институти), 24b

Stata (программ), 267

Олон улсын Хяналтын Хариуцлагын мэдэгдэгл (Олон улсын

хянан шалгагчидийн институти), 24b

Статистикийн дүн шинжилгээ, 390–401

Тодорхойлсон статистик, 391–99, 397t

Холбооны хэмжүүр, 398–99

Үндсэн чиг хандлагын хэмжүүр,

391–92, 393t

Тархалтын хэмжүүр 392–95,

393–94f, 395b

Дүгнэж гаргасан статистик, 399–401

Зөрүүтэй байдлын дүн шинжилгээ (ANOVA), 400–401

chi-square test, 399–400

t-test, 400

Статтрек (программ хангамжийн хэрэгсэл), 357

Стеуарт, П. Ж., 382

нийтлэлийн хурал, 236

өгүүлэмжийн хандлага, 377

үелсэн санамсаргүй дээж, 360

холбооны хүч , 270

бүтэцлэгдсэн өгөгдлийн цуглуулга, 291, 292b

бүтэцлэгдсэн ажиглалт, 310, 312–13f

бүтэцлэгдсэн санал асуулга, 316–17, 317t, 318t

сурагчийн амжилтыг дэмжих хөтөлбөр, 156b,

161, 162f

“бодит байдлын субьектив тайлбар” (SIR)

үзэгдэгл, 501

нэгтгэсэн үнэлгээ, 9, 223f

хангах өртөг, 456

санал асуулгууд, 316–34, 319t

захиргааны хэв маяг, 318–19

зааврууд, 328–29b

асуултууд, 319, 320–27, 321t, 322b

хариулах хувь, 334

өөрөө удирдан явуулах, 318

бүрэн бус бүтэцлэгдсэн, 317–18, 317t, 318t

бүтэцлэгдсэн, 316–17, 317t, 318t

Сюсан Томпсон Баффетийн Сан, 79

Дэмжих чадвар

Байгаль орчны, 90–91

үнэлгээний хэмжүүр болж, 30, 40b, 421, 433

хяналт болон үнэлгээний систем, 132–34

нийгмийн, 90–91

Хөгжлийг Дэмжих Стратегиуд (OECD

& UNDP), 192–93

SWAps. олон салбарт хандах-г хар

Швед, үнэлгээний соёл, 19, 21, 22, 51

Шведийн Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агент

(SIDA), 62

Хөгжил, Зохион байгуулалтын Швейцарийн Агентлаг (SDC), 62

Швейцарийн үнэлгээний нийгэмлэг508

Швейцарь, гадны хамтарсан үнэлгээ болон, 425b

T

хүснэгтүүд, мэдээллийн, 484–86, 486t

Tанзани

бүтээн байгуулах чадамж, 79

хүүхдэд зориулсан тусламж, 427b

өгөгдлийн цуглуулга, 341

салбарын хөтөлбөрийн үнэлгээ, 424, 425–26b

зорилт

хэв загварт асуултууд болон, 224–25

гүйцэтгэл, 121–23, 122f, 123t

үр дүнд тулгуурласан хяналт болон үнэлгээ болон, 108b

ажлын хэсэгүүд, 342–43

зорилтын зохион байгуулалт, 454–55

зорилтын зураглал, 454, 455t

Таут, Санды, 507–8

Тависток Хүрээлэн, 52

баг зохион байгуулах , 453–54, 453b

загварт гарах техникийн асуудал, 234

үнэлгээ өгөгчидийн техникийн сул тал,

500–501

Насанд хүрээгүйчүүдийн жирэмслэлт: Жилд 500,000 төрөлт,

гэвч Шалгагдсан хөтөлбөр цөөхөн

(GAO), 10–11

утсан санал асуулга, 318

Өөрчлөлтийн онолын хэв загвар, 159–61, 160f

түр зуурын давуу тал, 269–70

Ажиллах хүрээний нөхцөл (TOR), 236, 431, 444–45,

445b, 449

алан хядагчидийг санхүүжүүлэх, 82–83

Тайланд, дахьхүүхдэд зориулсан тусламж, 427b

сэдэвчилсэн үнэлгээ, 14, 424–28, 427b

загваруудын онол. өөрчлөлтийн онол-г хар

өөрчлөлтийн онол, 150–70

туслалцаа, 169–70

өдөөлт болон үр дүнгийн асуултууд

болон, 227

-ын бүрэлдэхүүн хэсгүүд, 109–10, 109t, 110f

-ын бүтэц, 154–65

таамаглалууд, 152, 154–55, 155f,

157–59, 159f

жишээнүүд, 161–65, 162f, 164f

логик үндэс суурь, 156–57, 157f

хэв загвар, 159–61, 160f

туршилтад тулгуурласан загвар болон, 252

график Дүрслэл болон, 165–69

угсгал диаграмууд, 165–66, 166f, 167f

логик үндэс суурь, 168–69, 170t

стандарт үр дүнгийн гинжин хэлхээ, 166–68, 167f

үнэлгээн дахь бодлого, 500, 501, 503

асуултын төрлүүд болон, 230

-д тавих шаардлагууд, 516

-ын нэр томьёо 165–69

уламжлалт болон үр дүнд тулгуурласан хяналт болон үнэлгээ,

109–10, 109t, 110–11f

-ын үнэ цэн, 152–53f, 152–54

ОУИТББ (Олон улсын ил тод байдлын байгууллага), 81

Tilley, Nick, 204, 205

гарчгууд, диаграм, 480

Toal, Stacie, 470b

Toulemonde, Jacques, 522

уламжлалт хяналт болон үнэлгээ

оролцооны үнэлгээ болон, 194, 194t

үр дүнд тулгуурласантай болон., 108–12

сургалт

үнэлгээнд оролцогчидийн, 522–26, 524–25b

ажиглалтаар мэдээлэл цуглуулах аргад зориулсан,

315–16

хөндлөн алхамууд, 303–5

Transparency International (TI), 81

эмчилгээний бүлгүүд, 254–55

гурван талт

аргууд, 28, 300, 376, 402

эх үүсвэрүүд, 300

Trinidad and Tobago, IPDET in, 63

Trochim, William M. K., 298

Trosa, Sylvie, 60

бодит туршилт. туршилтад тулгуурласан загварыг хар

итгэл

үнэлгээ өгөгчид болон, 501–2

хяналт болон үнэлгээний системийн чадавхи болон, 133

оролцооны үнэлгээгээр дамжуулан, 197b

t-сорил, 400

Туфте, Эдвард, 486–87, 490–91

Тулумело, Андреу С., 505–6

Тунис, IPDET in, 63

Турк дахь үнэлгээний систем, 64

хэвийн нөхцөлийндээжүүд, 362

U

Uganda

харь нутаг дахь эзэмшилийн зүгээс, 68–70

HIPC Initiative and, 78

Дахь хөндлөн үнэлгээ, 206

IPDET in, 63

мэргэжлийн үнэлгээний холбоонууд, 28

тодорхойгүй байдлаас зайлсхийх, 507

санаандгүй таатай нөхцөл, 13

Нэгдсэн Вант улс (НВУ). Бас хар

Олон Улсын Хөгжлийн Хэлтэс

дахь хяналт, 23

дахь үнэлгээ, 19, 26, 37b

Их Британийн үнэлгээний нийгэмлэг,

258, 508

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн Сан

(UNICEF), 147

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Худалдаа Хөгжлийн Чуулган

(UNCTAD), 87

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр(UNDP),

192–93, 450

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Үнэлгээний Баг (UNEG),

508–9, 523–26

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Мянганы Тунхаглал,

73. See alsoМянганы Хөгжлийн Зорилтууд

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүн Амын Сан(UNFPA), 451

Нэгдсэн Улс

дахь ёс суртахуун болон хууль, 496

дахь үнэлгээний соёл, 51

дахь үнэлгээ, 19–21

Засгийн Газрын Хэрэгжлүүлэлт Болон Үр дүнгийн актын

хэрэгжүүлэлт, 522

дахь засгийн газрын нэгдсэн хандлага 55–57

Баруун Английн Их Сургууль, 385

Висконсиний Их Сургуулийн Хамтын Ажиллагаа, 314

үл анзаарагдах аргууд, 299, 299b

ашиглалтад тулгуурласан үнэлгээнүүд, 203, 210t

V

вакцинжуулах хөтөлбөр, 229b

өгөгдлийн хүчин төгөлдөр байдал, 293–94

босоо тэнхлэг, 480

Зурагтэй зөвлөгөөн, 470b

Зурагтэй илтгэл, 470

Вьетнам, үнэлгээ, 40b

Зөн 2020 (Малайз), 67

мэдээллийн визуаль дэлгэц

сүүлчийн тайлан, 476–88

жагсаалт болон зураг, 478–83

хавсрат тайлбар, 476–78

хүснэгт, 484–86

ашигтай байдлыг нь сайжруулах, 486–88

аман илтгэл, 489–90

өөрчлөлтийн хууль, 165–69

зураасан график, 165–66, 166f, 167f

логик хүрээ зааг, 168–69, 170t

стандарт үр дүнгийн гинж, 166–68, 167f

W

Вандерсман, Абрахам, 204

“Ядуурлын Дайн,” 20–21

WASTE (байгууллага), 427b

усны нөөцийн удирдлага, 429

баялагийн зурагжуулалт, 302

Вейсс, Кэрол, 15

Зүүн Африкийн ХДХВ/ДОХ болон Нүүлгэн шилжүүлэлтийн

Хөтөлбөр, 430

Зүүн Банк, мөргөлдөөний дараахь сэргээн босголт, 80

Хэзээ Бид Суралцах Вэ (CGD), 277

Вайт, Элизабет M., 66

Вайт, Ховард, 257

ДЭМБ(Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллага), 431, 432

нийт засгийн газрийн хандлага, 52–57

Холей, Ж. С., 184, 185, 186

WID (хөгжлийн эмэгтэйчүүд) хандлага, 85

Виллсон, Виктор Л., 258

WinPure (өгөгдөл цэвэрлэх программ хангамж), 390

хөгжлийн эмэгтэйчүүд (WID) хандлага,

84–86. Мөн хүйсийн асуудлыг харах

үгийн давтамж, 379

ажилчдын мөнгөн гуйвуулга, 83–84

Дэлхийн Банк

Ашиг хүртэлтийн үнэлэмж, 205

ёс суртахууны асуудал, 499

үнэлгээ, 26, 27t

GRPP, 430, 433

Тусгаар Үнэлгээний Бүлэг, 32, 62

МХЗ, 74

бэлэн байдлын үнэлэмж, 65

хэсгийн хөтөлбөрийн үнэлгээ, 424

SHIPDET, 66

Дэлхийн Банкны Хүрээлэн, 3

Дэлхийн Банкны Оролцооны Гар бичмэл, 189

Дэлхийн Хөгжлийн Тайлан 2005 (Дэлхийн Банк), 72, 89

Дэлхийн Хүнсний Программм, 36b, 37b

Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллага (ДЭМБ),

431, 432

Уортен, Блейн Р., 17, 222, 231, 456, 496

X

x тэнхлэг, 480

Y

y тэнхлэг, 480

Юин, Роберт К., 314

ЭКО- АУДИТ

Хүрээлэн байгаа орчны үр өгөөжийн

тухай мэдэгдэл

Дэлхийн банк аюулд өртсөн ой тайга,

байгалийн нөөцийг хамгаалахад хувь нэмэр

оруулахад бэлэн байдаг. Бид Үр дүнд хүрэх

зам: Хөгжлийн үр дүнтэй үнэлгээг

төлөвлөж, хийх нь номыг 30% нь хаягдлыг

дахин боловсрууулан гаргаж ирсэн 60-

фунтийн “тайлагдашгүй уран жиргээ” хэмээх

цаасан дээр хэвлэхээр сонгосон юм.

Хэвлэлийн байгууллага Ногоон хэвлэлийн

санаачлага хэмээх аюулд өртсөн ойн бус эх

үүсвэртэй материал дээр хэвлэхийг дэмждэг

ашгийн бус хөтөлбөрийн зөвлөмж болгосон

цаасны стандартыг мөрдөж, ашиглахыг

зөвшөөрсөн юм. Илүү их мэдээллийг

www.greenpressinitiative.org.–оос олж авна

уу

Хэмнэсэн нь:

• 71 мод

• Нийт 28 сая

ЖТ-ний

хэмжээтэй

эрчим хүч

• нийт 515

фунт

хүлэмжийн хий

• 32,500 галлон

бохир ус

• 1,099 фунт

хатуу хог

Хэзээ ч байгаагүй сорилттой нүүр тулж буй бүс нутаг, шилжилтийн үеийн хөгжиж байгаа орнуудын хүн амын сайн

сайхан аж байдлыг сайжруулахыг бүх хөтөлбөр зорьж байдаг юм. Энэ нь Рей Рист, Линда Морра нарын номыг ийм их

чухал, бас цаг үедээ маш тохиромтой болгож байна. Энэ ном гойд сайн мэдлэг, туршлагаар тэтгэгдсэн учраас хөгжлийн

талбар дахь үнэлгээний сайн туршлагын зайлшгүй чухал зүйлийг энгийн ойлгомжтой хэлбэрээр тусгажээ. Энэхүү ном

хөгжлийн үйл ажиллагааны нарийн цогц бөгөөд өөрчлөгдөн хувьсч буй орчны бий болгож байгаа бодит амьдрал дээрх

үнэлгээний асуудлыг нэр хүндтэй, орчин үеийн мэдээллээр баяжуулснаар түүнийг үнэлгээ, хөгжлийн мэргэжилтнүүдийн

ширээний ном болгож байна. "

Роберт Пиччиотто, Үнэлгээ, Дэлхийн банкны бүлгийн Ерөнхий захирал асан; Лондоны

Хааны коллежийн зочин профессор.

"Үнэлгээний сурах бичгээс миний харах гэсэн бүхнийг энэ ном жишээгээр харуулж байна.

Сайтар сорьсон, нухацтай үнэлсэн, амьдралд үнэмшилтэй материалтай юм.

Өөрийн туршлага, шинжлэн магадлах чадвараараа юу хэлж байгаагаа мэддэг хүмүүс хийсэн учраас үнэмшилтэй байна.

Агуулга нь мэргэжлийн стандартад сургаж, түүнийг жишээлж байгаа ба тиймээс ч бас ашиг тустай, хэрэглэж болохоор,

ёс зүйч, нарийн нягт болгож байна. Үнэлгээг ойлгомжтой, үнэлж дүгнэж, хийж болохоор болгожээ. Хяналт-шинжилгээ,

үнэлгээний учир холбогдол, үнэ цэнийг таниулж байна. Онол, туршлагыг сайн хослуулсны дээр аргазүйн хувьд ул

суурьтай болж, учир холбогдол сайтай, ойлгомжтой жишээ татсан байна. Гол утга нь бодит ертөнц, бодьгал чанар

бөгөөд тэр нь бас хөгжлийн улс төр, эдийн засаг, соёл, менежментийн бодит байдалд суурилсан байна. Сургаж бас

зоригжуулсан хүүрнэл болжээ. Эдгээр нь аль нэг номонд миний хайж олох гэсэн зүйл бөгөөд энэ ном миний тэр

шалгуур бүрийг хангасан зүйлийг над өгч байна."

Микаел Кю. Паттон, Америкийн үнэлгээчдийн холбооны ерөнхийлөгч асан;

Хэрэглээнд төвлөрсөн үнэлгээ болон Тоон судалгаа, Үнэлгээний арга номын зохиогч;

Үнэлгээ, байгууллагын хөгжлийн бие даасан зөвлөх

"Хөгжлийн үнэлгээ хөгжиж байгаа орнуудад хурдан өсч байна. Номын бүтэц, хандлага нь түүнийг үнэлгээний

мэргэжилтэн, практикт хэрэгжүүлэгч хүмүүс, бодлого боловсруулагчид, парламентын гишүүд, улсын салбарын

ажилтан, хөгжлийн үнэлгээний салбарын оюутан зэрэг хэрэглэгч бүхэн түүнийг ашиглууштай болжээ.

Энэхүү ном хөгжиж байгаа ертөнцийн хөгжлийн үгнэлгээнд нэн чухал хувь нэмэр оруулах болно."

Кабир Хашим, Парламентын гишүүн, Шри Ланка; Дээд боловсрол, сургалтын сайд асан; Сургалт,

боловсролын үнэлгээний зөвлөх.

"Хөгжлийн хамтын ажиллагааны үнэлгээ улам бүр чухал болохын хэрээр энэ номын хэрэгцээ хэзээ ч байгаагүйгээр өсөх

болно. Уг ном цогц бөгөөд бас гол асуудал, тухайн үеийн санаа зовоосон зүйлийг өргөн хүрээтэй бөгөөд бас хураангуй

хамарсан учраас улам бүр нэмэгдэж байгаа нарийн нийлмэл байдлын дотоод мөн чанарын лавлагааг уншигчид олж авах

болно. Шинээр орж ирж байгаа болон туршлагатай үнэлгээчийн аль алинд нь унших чухал зүйл болсон ба бодит

амьдралын жишээний цуглуулга, амьдралын ухааны үнэ цэнтэй эрдэнэсээр хангасан учраас унших, ойлгоход хялбар юм.

Энэ ном орчин үеийн хөгжлийн үнэлгээний талаар суралцах гэсэн хэн бүхэнд хамгийн зайлшгүй хэрэгтэй, өргөн

хүрээнийхэн уншдаг сурах бичиг болно гэдэгт итгэлтэй байна."

Пенни Хоукинс, Үнэлгээний ахлагч, Шинэ Зеландын Олон улсын хөгжлийн агентлаг;

Дэд дарга, ХТХ Хөгжлийн үнэлгээний сүлжээ.

ISBN 978-0-8213-7891-5

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!